Хичээлийн цахим хэрэглэгдэхүүнийг ашигласнаар...

36
БЭЛТГЭСЭН БАГШ Х. ЭРДЭНЭБОЛОР, Б. СЭЛЭНГЭ, Д. БОЛОРМАА Хичээлийн судалгаа сургалтын чанарт нөлөөлөх нь

Transcript of Хичээлийн цахим хэрэглэгдэхүүнийг ашигласнаар...

БЭЛТГЭСЭН БАГШ

Х. ЭРДЭНЭБОЛОР, Б. СЭЛЭНГЭ, Д. БОЛОРМАА

Хичээлийн судалгаа сургалтын чанарт нөлөөлөх нь

Хичээлийн судалгаа гэж...“Суралцагчдын суралцахуйг дэмжих арга зүйн хөгжил” төслийг хэрэгжүүлж эхэлснээр бид бүхэнд ХИЧЭЭЛИЙН СУДАЛГАА нэр томьёо танил болсон. “Хичээлийн судалгаа” нь Японд 100-аад жилийн өмнөөс явагдаж эхлэн, 1990 онд Америкийн бага ангийн математикийн хичээлд ч энэхүү арга барил шинээр нэвтэрсэн байна. Хичээлийн судалгаа гэдэг нь багш нарын багшлах ур чадвар, арга зүйгээ системтэйгээр хөгжүүлэхэд чиглэсэн мэргэжлийн үйл ажиллагаа юм.1 ” Хичээлийн судалгааны онцлог нь нэг ижил хичээлийн агуулгаар олон удаа давтаж хийснээр тэр болгонд заах аргаа улам сайжруулах боломж бүрддэгт оршино. Энэ нь багш нар хамтран хичээлийн төлөвлөлтөө хийхээс эхлэх ба багшийн ажлын туршлага, суралцагчдаа судалсан байдал, стандарт, хөтөлбөр, сурах бичиг болон бусад материалд тулгуурлан, “сайн хичээл” болгох талаар хамтын үзэл бодлоо хуваалцдаг.Makoto Yoshida1

Хичээлийн бэлтгэл судалгааны талаарх ойлголтХичээлийн бэлтгэл-хөтөлбөрийн судалгаа бол зорилгодоо хүрэхийн тулд хийдэг үйл ажиллагаа юм. Зорилгоо хэрэгжүүлэхийн тулд ямар үйл хийвэл зохих вэ? гэдгийг багш нар үргэлж бодож, хичээлийн бэлтгэлээ хийхдээ тооцож үздэг байх нь чухал. Ямар хэрэглэгдэхүүн ашиглах, ямар асуултууд асуувал түүндээ хүрэх вэ? Суралцагчдад хичээл дээр тухайн ухагдахууныг таниулахын тулд мэдээлэл харилцааны технологийг яаж ашиглах вэ? гэх мэт хичээлийн зорилгод хүрэх, зорилгоо биелүүлэхийн тулд хийдэг багш нарт тулгардаг асуудлуудыг шийдвэрлэх дидактик шийдэлд хүрэх заах арга зүй шийдлүүд нь хичээлийн бэлтгэл судалгааны салшгүй элемент болдог.

Хичээлийн бэлтгэл судалгааг :• Хичээлийн бүтэн жилийн, улирлын, бүлэг сэдвийн, нэгж хичээлийн зорилго зорилтыг нэгтгэж эрэмбэлэн төлөвлөдөг тодорхой үе шат бүхий үйл• Киррикюлимын үндсэн бүрэлдэхүүн хэсэг болох агуулга, арга зүй, хэрэглэгдэхүүн, үнэлгээг хамардаг цогц үйл• Тухайн хичээлийн бэлтгэлд өмнөх хичээлийн явц, үр дүнгээ бүтээлчээр хэрэглэдэг, өнөөдрийн хичээлээс дараагийн хичээлийнхээ бэлтгэлд хэрэглэх арга зүйн санааг олж авч байдаг тасралтгүй үйл• Тодорхой үе шат бүхий цогц судалгаа – киррикюлим• Хичээлдээ шинжилгээ хийж арга зүйгээ хөгжүүлж байдаг тасралтгүй үйлгэх зэргээр тайлбарласан байгаа юм.

Хичээлийн бэлтгэл үеийн судалгааг явуулахдаа Эдгээрээс Хичээлийн бэлтгэл судалгаа (Kyozai Kenkyu, зарим үед хичээлийн бэлтгэл - хөтөлбөрийн судалгаа гэж ярих нь бий) Хичээлд бэлтгэх төлөвлөлтийн хүрээнд тасралтгүй хийгдэх тодорхой үе шат бүхий цогц (киррикюлим) судалгаа болох нь харагдаж байгаа юм. Хичээлийн бэлтгэл судалгаа нь:2

• Хичээлийг үр дүнтэй болгох• Суралцагчид – мэдлэг бүтээх, сурах арга барилд суралцах• Багшид – заах арга зүйн хувьд тасралтгүй хөгжих, судалгааны арга зүйд суралцах дидактик зорилгуудыг агуулж байдаг.Хичээлийн бэлтгэл-хөтөлбөрийн судалгаа гэдэг нь дараах судалгаануудын цогц болох нь харагддаг. Үүнд:• Судлагдахууны агуулгын судалгаа• Мэдлэг эзэмших явцын судалгаа• Багшлахуйн арга барилын судалгаа• Үнэлгээний судалгаа• Хэрэглэгдэхүүний судалгаа

“Суралцагдын суралцахуйг дэмжих арга зүйн хөгжил” 2

Дэд сэдэв ;Хичээлийн цахим хэрэглэгдэхүүнийг

ашигласнаар сургалтын чанарт нөлөөлөх нь

Хичээлийн судалгаа

сургалтын чанарт

нөлөөлөх нь

Хураангуй

Орчин үеийн техник технологи хөгжихийн хэрээр Хичээлийн цахим хэрэглэгдэхүүнийг ашигласнаар сургалтын чанарт эерэгээр нөлөөлж багш нарын багаар ажиллах, туршлага солилцох, хөтөлбөр сайжруулах, сурагчдын сурах сонирхол сайжирч байгаатай холбоотой бидний бичиг цаастай зууралдаж суух цаг нэгэнт ард хоцорчээ.

Тулгуур үг

Хичээлийн бэлтгэл судалгаа Kyozai KenkyuНэгж хичээл Цахим хичээл Цахим хэрэглэгдэхүүнДүгнэлт үр дүн

Завхан Тосонцэнгэл ЕБ-ын 1-р сургууль

Агуулга

Оршил

Сэдвийг судлах болсон үндэслэл

Судалгааны зорилго

Судалгааны практик ач холбогдол

Судалгааны арга

Завхан аймаг Тосонцэнгэл сум

Цахим хэрэглэгдэхүүний талаарх ойлголт

Дүгнэлт

Цаашид дэвшүүлэх санал

Ном зүй Хавсралт

Онолын хэсэг

ЦХ тавигдах үндсэн шаардлага, арга зүй 

Туршилт судалгааны хэсэг

Сэдэв сонгосон үндэслэл

       Орчин үеийн сургалтын технологын гол цөм болсон ээлжит хичээл дээр цахим хэрэглэгдэхүүнийг ашигласнаар суралцагчдад болон сургалтын чанарт хэрхэн яаж нөлөөлдөг бол ? ... Энэ асуултанд хариулахын тулд энэхүү судалгааны ажлыг хийлээ.

Судалгааны ажлын зорилго

Хичээлийн цахим хэрэглэгдэхүүнийг ашигласнаар сургалтын чанарт хэрхэн  нөлөөлөх талаар судалж дүн шинжилгээ хийж цаашдын арга замыг тодорхойлох 

Зорилт

Суралцагсдын сурах идэвхийг нэмэгдүүлэх

Хэрэгцээт мэдээллийг төрөл бүрийн эх сурвалжаас хайж олох сонголт хийх

Практик ач холбогдол

Цахим хэрэглэгдэхүүнийг сургалтанд ашигласнаар

багшийн бичиг баримт эмх цэгцтэй болж ачаалал багасаж суралцагчдыг хичээлд идэвхтэй болгох ач холбогдолтой

Судалгааны арга

Бид судалгаагаа 7- 10 р ангийн сурагчдаас түүвэрлэн авлаа  30 багшаас судалгаа авлаа. Судалгааны мэдээлэл боловсруулахдаа:

-Ажиглалт 

-- ном сурах бичиг судлах

-- ярилцлага -- -анализ дүгнэлт хийх-- судалгаат хичээл заах 

Онолын хэсэг

Хэрэглэгдэхүүн гэж юу вэ? Хэрэглэгдэхүүн гэдэг нь сургалтын салшгүй нэгэн хэсэг бөгөөд тухайн хичээлийг амжилттай болгох бүхий л нөхцлийг хангадаг зүйл юм. 

Цахим хэрэглэгдэхүүн гэж юу вэ ? Сургалтын дидактик шаардлагад нийцэхүйц боловсруулагдсан, компьютер болон бусад технологийн тусламжтайгаар суралцагчдад хүрч, сургалтанд хэрэглэгддэг нэгэн төрлийн хэрэглэгдэхүүн бол цахим хэрэглэгдэхүүн юм. Өөрөөр хэлбэл:

Цахим сургалт = технологид суурилсан сургалт

Цахим сургалтын томьёолол:

Энэ нь компьютерт суурилсан сургалт, вэбд суурилсан сургалт, виртуал сургалт, телевиз радиогийн сургалт зэргийг агуулах сургалтын нэгэн хэлбэр бөгөөд үйлчилгээний өргөн цар хүрээг агуулсан байдаг. 

Цахим сургалт нь суралцагчидад агуулгаа хүргэхдээ бүх төрлийн цахим дамжуулах төхөөрөмж, түүний дотор интернет, хиймэл дагуулийн систем, аудио, видео систем зэргийг ашигладаг

Цахим хэрэглэгдэхүүнд тавигдах үндсэн шаардлага

Сургалтын цахим хэрэглэгдэхүүн боловсруулах арга зүй:

Сургалтын цахим хэрэглэгдэхүүн нь нэг талаасаа сургалтын оновчтой аргыг сонгон тухайн насны хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон бөгөөд хэрэгцээ шаардлагад тулгуурласан шавь төвтэй байх нөгөө талаасаа суралцагч бие даан суралцах бүхий л боломжийг олгодог байх хэрэгтэй.

Сургалтын цахим хэрэглэгдэхүүн боловсруулахад маш их хэмжээний цаг, хүч, хөдөлмөр шаардагддаг. Өөрөөр хэлбэл уламжлалт сургалттай харьцуулахад 80%-ийн бэлтгэл шаардагддаг учраас дараах үе шатын дагуу төлөвлөж боловсруулах хэрэгтэй.

Цахим хэрэглэгдэхүүн боловсруулах үе шат:

Цахим хэрэглэгдэхүүн нь дидактик боловсруулалтаас гадна сургах програмын шинжийг агуулсан байх шаардлагатай бөгөөд боловсруулж байгаа програмынхаа тодорхой хувийн мэдлэгтэй байх хэрэгтэй. Цахим сургалтын материалыг бичгээр харуулах, сонсоод хариулах, уншаад хариулах, нэг зөв хариулттай сонголттой хариулт, олон зөв хариулттай сонголттой хариулт, харгалзуулах, зөв/буруу-г олох, хоосон зайг бөглөх зэрэг олон төрлийн сонголттойгоор бэлтгэж болно.

Туршилт судалгааны хэсэг

Цахим хэрэглэгдэхүүн боловсруулах арга зүйгээ туршиж бусдад хэр ойлгомжтой, цаашид хэрэглэхэд мөн хөгжүүлэхэд ашиглагдах үгүйг нь мэдэх зорилгоор жишээ хичээлийг хамтарч боловсрууллаа. Цахим хичээл боловсруулан зааснаар сурагчдад илүү ойлгомжтой, сурах идэвх сонирхол их байгаа нь судалгаанаас харагдаж байсан.

Багш бид нээлттэй хичээл, судалгаат хичээлд бүгд хичээлээ төлөвлөн бэлтгэн заадаг.

1. 1.Та хичээл төлөвлөхдөө юуг түлхүү анхаардаг вэ? Тодорхой дараалалаар нь бичнэ үү ?

2. Та хичээлийн төлөвлөгөө бэлтгэхдээ дараах материалаас алиныг хэр их

ашигладаг вэ?”1-5 оноогоор дүгнэнэ”

3. Сургалтын хэрэглэгдэхүүнээ та яаж хийдэг вэ?

4. Та хичээлийнхээ хэд орчим хувьд нь сургалтын хэрэглэгдэхүүн ашигладаг

вэ?

5. Сургалтын цахим хэрэглэгдэхүүн тоног төхөөрөмжийн та юу гэж боддог вэ?

Цахим хичээл, цахим хэрэглэгдэхүүний талаарх таны ойлголт....

Text

СУРГАЛТЫН ТААТАЙ ОРЧИН БҮРДЭНЭ

Цахим хичээл, цахим хэрэглэгдэхүүний талаарх таныойлголт....

Туршилт үзүүлэн г.м-ийг электрон хэлбэрээр хэн ч аваад ашиглаж болохуйц ойлгомжтой хичээл , хэрэглэгдэхүүн

Багш хичээлээ бэлдээд дэлгэцээр үзүүлэх үед суралцагчид Үзээд ойлгохЭЛЕКТРОН ХЭЛБЭРЭЭР ХЭН Ч АВААД АШИГЛАХ БОЛОМЖТОЙ

Цахим хэрэглэгдэхүүнийг та өөрийн хичээлийнхээ хэд орчим хувьд нь

ашигладаг вэ?

Цахим хэрэглэгдэхүүнийг хэрэглэснээр суралцагчийн сурах үйл, багшийн заах

арга зүйд эерэг дэмжлэг болох уу?

Энгийн хичээл Зардал ихтэй Цаас их хуримтлагддаг Цаг хугацаа их

шаардана.

Цахим хичээл

Хэмнэлттэй Бичиг цаас овоорохгүй Ажлаа хөнгөвчилнөИлүү сонирхолтой

өгөөжтэй

Сурагчдаас авсан судалгаа

Ердийн хичээл

Зарим хичээл их залхуутай. Учир нь багш нар хичээлээ нэг хэв маягаар заадаг

Дасгал ажиллчаад дараа нь хариултаа харж дүгнэлтээ хийдэг

Бид мэдээлэл бага авч бага зүйлийг сурдаг

Цахим хичээл

Багш нар голдуу нээлттэй хичээл юм уу судалгаат хичээлд л хэрэглэдэг

Энэ нь илүү бидэнд сонирхолтой байдаг

Дасгалын хариултыг харж тайлбараа багшаас авах боломжтой

их мэдээлэлийг бага хугацаанд үр дүнтэй сурдаг

Дүгнэлт Жайкагийн хичээлийн судалгаа хийгдснээр -Багш нарын багаар ажиллах чадвар нэмэгдсэн - хичээлээ хамтарч төлөвлөдөг болсон- Самбар ашиглах тал дээр нилээд анхаарах болсон- Багш нар хөтөлбөрөө төлөвлөхдөө сурагчдаар өөрсдөөр нь мэдлэг бүтээлгэхэд анхаарах болсон- Сурагчдаас гарч болох саналыг урьдчилан төлөвлөдөг болсон- Хэрэглэгдэхүүнээ олон хувилбараар гарын доорх материал ашиглан хийдэг болсон- Зааж буй хичээл нь онолын мэдлэгээс илүүтэй амьдралд ойр бодит байдалд тулгуурлан явагддаг болсогн- Сурагчид илүү нээлттэй болж өөрийгөө илэрхийлж сурсан- Багаар ажиллах чадвар нэмэгдсэн - Сурах идэвх сонирхол нэмэгдсэн

Бид энэхүү илтгэлээрээ дараах дүгнэлтэнд хүрч байна. Багш хөгжснөөрөө сурагч хөгжинө . Иймээс багш бид орчин үетэйгээ хөл нийлүүлэн сүүлийн үеийн техник хэрэгслийг хичээл сургалтандаа тогтмол ашиглавал сурагч дын сурах идэвх сонирхол дээшилж сургалтын чанарт сайнаар нөлөөлөх сайн талтай .

Цаашид дэвшүүлэх санал

Цаашид бид яагаад PPT программыг ашиглан цахим хичээл бэлтгэн зааж болохгүй гэж? Судалгаанаас харахад сурагчид

Бидэнд материалаг зүйлс дутаж байна.

Интернэтэд багш нар өөрсдийн хийсэн цахим хичээлээ өчнөөн тавьсан байдаг. Бид ч бас тэднээс суралцах мөн өөрсдийн хийсэн хичээлээ нетэд тавьж бусадтай туршлагаа хуваалцаж чадна.