Мөнхбаярын Маргадмөн-Хятад Улсын Эдийн Засаг Ба...

13
Хятад Улсын Эдийн Засаг Ба Таваарын Үнийн Идэвхжилийн Монгол Улсын Эдийн Засагт Үзүүлж Буй Нөлөөлөл Мөнхбаярын Маргадмөн Монгол Улсын Их Сургууль, Бизнесийн Сургууль, Санхүүгийн Менежментйин 4-р ангийн оюутан margad.fi[email protected] Удирдагч багш: П.Баянсан, Докторант Хураангуй Энэ судалгаа нь бидний урд хөрш болох Хятад улсын эдийн засгийн өсөлт нь үнэхээр манай улсад үр өгөөжөө өгч байна уу?, Нөлөөтэй бол ямар арга замаар вэ? Гэдгийг эконометрик загварыг ашиглан үнэлгээг хийв. Судалгааг хийхдээ дэлхийн тэргүүлэгч эдийн засагтай улс болох АНУ-ын эдийн засгийн өсөлттэй Хятад улсын өсөлтийг харьцуулан манайд аль нь илүү ач холбогдолтой болох мөн дэлхийн эдийн засгийн таваарын үнийн хэлбэлзэлд манай улсын эдийн засгийн өсөлтийн үзүүлж буй хариу үйлдлүүдийг гаргаж авав. Судалгааны үр дүнд Хятад улсын эдийн өсөлт нь манай улсын эдийн засагт эерэгээр хүчтэй нөлөөлж байсан бөгөөд энэ нөлөөлөл нь 2 улирлын дараа дээд цэгтээ хүрч байв. Би таваарын үнийг олон улсын металын зах зээлийн үнийн индекс (зэс, төмрийн хүдэр) болон энергийн үнийн индекс(нүүрс, түүхий газрын тос) хоёрыг төлөөлүүлж авав. Уг 2 индексийн өсөлт нь манай улсын эдийн засагт эерэгээр нөлөөлж байв. Түлхүүр үгс: Бүтцийн VAR, Түүхий эдийн үнэ, Эдийн засгийн өсөлт Удиртгал Хятад улс нь өдгөө дэлхийд эдийн засгийн хэмжээгээрээ дэлхийд 2 дугаарт АНУ-ын дараагаар орж байна. Тус улсын эдийн засаг нь сүүлийн 2 арваны турш маш гайхалтайгаар өссөн билээ. 1990 он гэхэд л дэлхийн нийт ДНБ-ий 3.9%-ийг бүрдүүлж байсан бол өдгөө энэ тоо нь 15% болтлоо өссөн бөгөөд энэ тоо нь цаашид ч өсөхөөр төлөвтэй байгаа. Хятад нь манай улсын нийт экспортлож байгаа бүтээгдхүүний гол хэрэглэгч буюу одоогийн байдлаар ганц том тоглогч гэж хэлж болхоор байна. Учир нь Монгол улс нийт экспортын бүтээгдхүүнийхээ 90 гаруй 1

Transcript of Мөнхбаярын Маргадмөн-Хятад Улсын Эдийн Засаг Ба...

Page 1: Мөнхбаярын Маргадмөн-Хятад Улсын Эдийн Засаг Ба Таваарын Үнийн Идэвхжилийн Монгол Улсын Эдийн Засагт

Хятад Улсын Эдийн Засаг Ба Таваарын Үнийн Идэвхжилийн Монгол Улсын Эдийн Засагт Үзүүлж Буй Нөлөөлөл

Мөнхбаярын Маргадмөн

Монгол Улсын Их Сургууль, Бизнесийн Сургууль, Санхүүгийн Менежментйин 4-р ангийн оюутан

[email protected]

Удирдагч багш: П.Баянсан, Докторант

Хураангуй

Энэ судалгаа нь бидний урд хөрш болох Хятад улсын эдийн засгийн өсөлт нь үнэхээр манай улсад үр өгөөжөө өгч байна уу?, Нөлөөтэй бол ямар арга замаар вэ? Гэдгийг эконометрик загварыг ашиглан үнэлгээг хийв. Судалгааг хийхдээ дэлхийн тэргүүлэгч эдийн засагтай улс болох АНУ-ын эдийн засгийн өсөлттэй Хятад улсын өсөлтийг харьцуулан манайд аль нь илүү ач холбогдолтой болох мөн дэлхийн эдийн засгийн таваарын үнийн хэлбэлзэлд манай улсын эдийн засгийн өсөлтийн үзүүлж буй хариу үйлдлүүдийг гаргаж авав. Судалгааны үр дүнд Хятад улсын эдийн өсөлт нь манай улсын эдийн засагт эерэгээр хүчтэй нөлөөлж байсан бөгөөд энэ нөлөөлөл нь 2 улирлын дараа дээд цэгтээ хүрч байв. Би таваарын үнийг олон улсын металын зах зээлийн үнийн индекс (зэс, төмрийн хүдэр) болон энергийн үнийн индекс(нүүрс, түүхий газрын тос) хоёрыг төлөөлүүлж авав. Уг 2 индексийн өсөлт нь манай улсын эдийн засагт эерэгээр нөлөөлж байв.

Түлхүүр үгс: Бүтцийн VAR, Түүхий эдийн үнэ, Эдийн засгийн өсөлт

Удиртгал

Хятад улс нь өдгөө дэлхийд эдийн засгийн хэмжээгээрээ дэлхийд 2 дугаарт АНУ-ын дараагаар орж байна. Тус улсын эдийн засаг нь сүүлийн 2 арваны турш маш гайхалтайгаар өссөн билээ. 1990 он гэхэд л дэлхийн нийт ДНБ-ий 3.9%-ийг бүрдүүлж байсан бол өдгөө энэ тоо нь 15% болтлоо өссөн бөгөөд энэ тоо нь цаашид ч өсөхөөр төлөвтэй байгаа.

Хятад нь манай улсын нийт экспортлож байгаа бүтээгдхүүний гол хэрэглэгч буюу одоогийн байдлаар ганц том тоглогч гэж хэлж болхоор байна. Учир нь Монгол улс нийт экспортын бүтээгдхүүнийхээ 90 гаруй хувийг урд хөрш рүү

гаргаж байна1. Монгол улсын экспортын сагсний бүтцийг аваад үзвэл үндсэндээ уул уурхайн

1

Page 2: Мөнхбаярын Маргадмөн-Хятад Улсын Эдийн Засаг Ба Таваарын Үнийн Идэвхжилийн Монгол Улсын Эдийн Засагт

гаралтай түүхий эдүүд бүрдүүлдэг2 билээ. Үүн дотроо зэс, нүүрс болон төмрийн хүдэр гэхэд л дангаараа экспортын сагсанд 70%-ийн жинтэй

байна. Уг тоо мэдээ нь манай улсын эдийн засаг уул уурхайн салбараас

хир их хамааралтай болох түүн дотроо хятад улсын нөлөөлөл маш чухал гэдэг нь илт харагдаж байна (зураг 1).

2005. 01 2005. 11 2006. 09 2007. 07 2008. 05 2009. 03 2010. 01 2010. 11 2011. 09 2012. 07 2013. 05 2014. 03 0.00%

10.00%

20.00%

30.00%

40.00%

50.00%

60.00%

70.00%

80.00%

90.00%

100.00%

Нүүрс Зэсийн баяжмалТөмрийн хүдэр Боловсруулаагүй газрын тосЦайрын баяжмал Боловсруулаагүй болон хагас боловсруулсан алт

Зураг 1. Монголын нийт экспортын сагсны бүтэц. Нүүрс, зэс, төмрийн хүдэр гурав дангараа 80 хүртэл хувийг эзэлж байна.

Шат шатны байгууллага болон хүн бүр л энэ сэдвээр ярьдаг боловч яг нөлөөлөл нь ямар хэмжээтэй байгааг тодорхойлсон судалгааны ажил олон нийтэд ил хэвлэгдээгүй байгаа нь том орон зайг хоосон орхигдуулж байсан юм. Харин би энэ том хоосон орон зайг тодорхой хэмжээгээр бөглөхийг зорив.

Мэдээж тус улсын эдийн засаг өснө гэдэг нь уг бүтээгдэхүүний эрэлт өсч үүнийг дагаад үнэ өсч манай улсад таатай нөхцөл байдал үүсэх талтай. Тийм учраас тус улсын эдийн засгийн өсөлт нь манай улсын хөгжилд яг ямар нөлөө үзүүлээд байгааг сүүлийн үед хугацаан цуваан бүтцийг шинжлэхэд гол аргаар шалгараад байгаа

VAR (Vector Auto Regresion) загварын өргөтгөл хэлж болох бүтцийн VAR буюу SVAR загварын үнэлгээг ашиглана (доор дэлгэрэнгүй дурьдана).

Мөн би АНУ-ын эдийн засгийн өсөлтийн хувьсагчийг судалгаандаа оруулж өгсөн бөгөөд тухайн улсын эдийн засгийн өсөлт нь түүхий эдийн үнээр дамжин манай улсад нөлөөлнө гэж үзэв. Уг судалгааг хийхдээ Denise R Osborne болон Tugrul Vehbi нарын ажлыг3 суурь болгон үүнтэй адилаар өөрийн улсын жишээн дээр хийсэн бөгөөд тус судалгааны зарим хувьсагчдыг ашигласан.

Энэ судалгаа нь дараах бүтэцтэй. 2 дугаар хэсэгт би судалгаанд ашигласан загвар болох

1Монголын үндэсний худалдаа, Аж үйлдвэрийн танхим, “Монголын гадаад худалдааны шинжилгээ, дүгнэлт”, 2014 оны III улирлын байдлаар.2Үндэсний статистикийн хорооны сарын бюллютень.3 Denise R Osborn ба Tugrul Vehbi, “Empirical Evidence on Growth Spillovers from China to New Zealand”, New Zealand Treasury Working Paper 13/17, July 2013

2

Page 3: Мөнхбаярын Маргадмөн-Хятад Улсын Эдийн Засаг Ба Таваарын Үнийн Идэвхжилийн Монгол Улсын Эдийн Засагт

SVAR загварыг тайлбарлана. Үүний дараагийн хэсэгт судалгаанд ашигласан тоо мэдээллийн талаар, 4 дүгээр хэсэгт тоон мэдээллийн тогтвортой байдлын урьдчилсан судалгааг хийх

бөгөөд судалгааны үр дүнг 5 дугаар хэсэгт тайлбарлана. Хамгийн сүүл хэсэгт дүгнэлт, ашигласан судалгааны ажлууд болон хавсралт хэсгүүд багтана.

1 Судалгааны аргачлал

Уг судалгаанд хугацаан цувааны бүтцийг шинжлэхэд гол аргаар шалгараад байгаад VAR загварын хүрээнд түүний өргөтгөл болох бүтцийн VAR загварыг ашиглана. Учир нь энгийн VAR загвар нь хэдийгээр маш сайн прогнозыг гаргаж өгдөг хэдий ч гарсан үр дүнг онолын хувьд тайлбарлахад учир дутагдалтай байдаг. Энэ нь тухайн загварын бүх хувьсагч хамааран хувьсагч буюу эндоген байдагтай холбоотой. Бидний судалгааны зорилго бол зөвхөн монгол улсад эдийн засгийн өсөлтөд 4 яг ямар хүчин зүйлс нөлөөлж байгааг судлах бөгөөд бусад улсын үр дүнг тайлбарлахгүй. Онолын хувьд Хятад улсын эдийн засгийн өсөлт нь Монгол улсын экспортлож байгаа бүтээгдхүүний хэмжээнээс хамаарал байхгүй гэж хэлхэд болно. Учир нь Хятад улсын импортож байгаа бүтээгдхүүний өчүүхэн бага хэсгийг бид экспортлож байгаа холбоотой. Харин эсрэгээрээ Монгол улсын хувьд Хятад нь маш том тоглогч бөгөөд манай экспортын 90 гаруй хувийг дангаараа бүрдүүлддэг. Хэрвээ VAR загварын үнэлгээг ашиглавал Хятад улсын эдийн засгийн хөгжилд манай улс ч мөн нөлөөлдөг гэж үзэх учраас үүнд онолын хязгаарлалт хийж өгөх шаардлагатай. Тйим учраас бидний судалгаанд SVAR загвар нь илүү тохиромжтой5. Загварын бичвэл дараах байдалтай байна:

yChina ,GDP=π111 ychina , GDP, t−1(1)

y Mongolia ,GDP=π211 y MongoliaGDP , t−1+π 22

1 ychinaGDP , t+π212 ychina ,GDP , t−1+π22

2 yenergy , t+π222 y metal , t+ε, t

(2)

Загварыг тайлбарлавал: тэгшитгэл (1) нь Хятад улсын эдийн засгийн өсөлт нь зөвхөн өөрийнхөө өмнөх үеийн утгуудаас хамаарна гэж үзнэ. Харин Монгол улсын эдийн засгийн өсөлтийн тэгшитгэл болох (2)-р тэгшитгэл нь манай улс нь өөрийнхөө өмнөх үеийн утгуудаас болон, Хятад улсын эдийн засгийн өсөлтийн тухайн үеийн утга болон өмнөх үеийн утга, энергийн индексийн тухайн үеийн утга болон өмнөх үеийн утгууд мөн металийн үнийн индексийн тухайн үеийн утга болон өмнөх үеийн утгуудаас хамаарна гэж үзэн загвартаа оруулан үнэлгээг хийнэ. Энэ төрлийн хязгаарлалтуудыг дээр дурьдсан судалгааны ажил болох Denise(2013)-ын ажлынхтай төстөй байдлаар хийв.

2 Тоон мэдээлэл

Уг судалгаанд ашиглагдах тоон мэдээлэлүүд нь 2000 оны I улирлаас 2014 оны III улирлыг хүртэл нийтдээ 55 үзэгдэлийг хамрана. Судалгаанд ашигласан тоон мэдээллүүдээс зөвхөн дотоод эх сурвалжаас авсан мэдээлэл нь Монгол улсын бодит ДНБ бөгөөд үүнийг 2005 оны зэрэгцүүлсэн үнээр Үндэсний Статистикийн хорооноос авав. Хятад болон АНУ-ын Бодит ДНБ мөн 2005 оны зэрэгцүүлсэн үнээр бөгөөд OECD-ийн тоон мэдээлэл. Харин түүхий эдийн үнийн индексүүдийг www.indexmundi.comвэб хуудсаас түүсэн тоон мэдээлэл.

4Үүнийг Бодит ДНБ-ий логарифм өсөлт гэж ойлгоно.5Үүнд манай улсын эдийн засгийн өсөлтийн хувьсагчийн өмнөх коэффицентийг тэг гэж оруулж өгнө.

3

Page 4: Мөнхбаярын Маргадмөн-Хятад Улсын Эдийн Засаг Ба Таваарын Үнийн Идэвхжилийн Монгол Улсын Эдийн Засагт

3 Тоон мэдээллийн тогтвортой байдлын урьдчилсан судалгаа

Загварын үнэлгээг хийхээс өмнө тоон мэдээллийн хугацаан цуваан бүтцийг засварлах шаардлагатай байдаг. Энэ нь тоон мэдээлэл өөртөө улирлын нөлөө, чиг

(тренд), бүтцийн өөрчлөлт зэргийг дотроо агуулж байх магадлалтай . Хэрвээ агуулж байвал тэдгээрийг зайлуулснаар үнэлгээг цааш үргэлжлүүлнэ. Хэрвээ агуулж байхад нь зайлуулалгүй үнэлгээг хийвэл хуурмаг регресс, мөн тэгшитгэл нь гажилттай үнэлэгдэх магадлал өндөр байдаг. Засвар хийгдсэний дараагаар хувьсагчдыг тогтвортой эсэхийг ADF (Augmented Dickey

Fuller)6 тестээр шалган, хэрвээ өөрийн эрэмбэ дээр стационар хэлбэртэй байвал тоон мэдээллийг цааш шууд ашиглана, стационар биш байвал I(1) эрэмбийн ялгавар авах замаар тогтворжуулав.

Үнэлгээнүүдийг хийж эхлэхээс өмнө хамгийн эхэнд хийсэн ажил цувааг стационар хэлбэрт шилжүүлэв. Монгол болон Хятад улсын ДНБ – д улирлын нөлөө хүчтэй ажиглагдсан бөгөөд суурь судалгаан (Denise R Osborn, Empirical Evidence on Growth Spillovers from China to New Zealand) дээр нөлөөг зассаны адилаар Census x-12 аргаар улирлын нөлөөг зайлуулсан. Уг үйлдлийг хийсний дараагаар ADF тест хийж үзхэд улирлын нөлөөг зайлуулсан Хятад улсын ДНБ I(1) эрэмбийн ялгавар аван мөн тренд ба тогтмолтой үнэлэн үлдэгдлийг ялган авсанаар стационар хэлбэрт шилжсэн. АНУ – ын ДНБ – д улирлын нөлөө ажиглагдаагүй бөгөөд мөн I(1) эрэмбийн ялгавар авсанаар тогтворжив. Таваарын үнэ болон индексүүдэд улирлын нөлөө, чиг(тренд) ажиглагдаагүй. Энергийн үнийн индекс өөрийн эрэмбэ I(0) дээрээ тогтвортой байв. Харин металын үнийн индексээс I(1) эрэмбийн ялгавар авав. Тоон мэдээллүүдийн засварыг үе шаттай хийсэн бөгөөд доорхи графикуудаас дэлгэрэнгүй харж болно

6Уг тест нь хугацаан цуваа нь тогтвортой буюу стохастик цуваа юу детерминистик цуваа юу гэдгийг шалгадаг. Санхүүгийн үзүүлэлтүүд ихэнхдээ стохастик буюу бүтцийн хувьд өөрчлөгдсөн байдаг өөртөө тренд, тогтмол зэргийг агуулж байдаг.

4

Page 5: Мөнхбаярын Маргадмөн-Хятад Улсын Эдийн Засаг Ба Таваарын Үнийн Идэвхжилийн Монгол Улсын Эдийн Засагт

Зураг 2: тайлбар: 1 дүгээр мөрөнд монголын ДНБ, 2 дугаар мөрөнд Хятадын ДНБ, 3 дугаар мөрөнд АНУ-ын ДНБ, 4 дүгээр мөрөнд Металын үнийн индекс, сүүлийн мөрөнд Энергийн индексийн үзүүлэлтүүд тус тус байгаа. Би тоон мэдээлэлд засварыг хийхдээ эхэнд улирлын нөлөө бий юу гэдгийг шалгаад байвал түүнийг зайлуулсан байгаа (2 дугаар багана). Улирлын нөлөөг устгасаны дараа түүнээс логарифм өсөлт авсан(3-р багана) бөгөөд үүний дараагаар тухайн цуваанд сондгойрогч илэрвэл мөн түүнийг ялган авсан (4-р багана). Эдгээр үйлдлүүдийг хийсний дараагаар голчид бүтцийн өөрчлөлт байвал мөн түүнийг нормчилсон (5-р багана). Хамгийн сүүлийн багананд завсарлагдаж дууссан тоон мэдээлэл буюу эцсийн байдлаар загвар луу орох цуваанууд байна.

5

Page 6: Мөнхбаярын Маргадмөн-Хятад Улсын Эдийн Засаг Ба Таваарын Үнийн Идэвхжилийн Монгол Улсын Эдийн Засагт

6

Page 7: Мөнхбаярын Маргадмөн-Хятад Улсын Эдийн Засаг Ба Таваарын Үнийн Идэвхжилийн Монгол Улсын Эдийн Засагт

Дээрх байдлаар хугацаан цувааг засварлах нь засварлаагүй хугацаан цуваатай харьцуулахад

судалгааны үр дүнг илүү бодитой байдлаар үнэн зөв гаргаж өгнө.

4 Судалгааны үр дүн

Бид тоон мэдээллийг засварлаж дууссан бөгөөд үүний дараагаар хугацаан цуваануудын байрлалыг зөв тогтоон загвараа үнэлнэ. Загварыг бодуулахдаа эконометрикийн Eviews 8.0программыг ашиглан үнэлгээг хийв.

Хамгийн эхэнд би гурван улсын эдийн засгийн өсөлтийн хувьсагчдаар VAR бодуулсан ба үүний дараагаар дээр дурьдсанчлан онолын хязгаарлалтуудыг хийж өгөн SVAR загварын үнэлгээг хийв. Үр дүнг импульсийн хариуй

үйлдлийн функц7 ашиглан тайлбарлан хувьсагчид гарсан бүтцийн өөрчлөлтөд хамааран хувьсагч маань хэрхэн үйлдэл үзүүлж байгааг харуулав(зураг 3).

Зураг 3: тайлбар: хамгийн эхний мөрөнд АНУ-ын эдийн засгийн өсөлтйин хувьсагчийн бусад хувьсгчдад үзүүлж буй хариу үйлдэл. II мөрөнд

бусад хувьсагчдад үзүүлж буй хариу үйлдэл бол сүүийн мөрөнд Монгол улсын эдийн засгийн өсөлтийн хувьсагчын бусад хувьсагчдад үзүүлж

7Имппульсийн хариу үйлдлийн функц (ИХҮФ) нь үнэлэгдсэн VAR загварын үр дүнг харуулахад өргөн хэрэглэдэг. Энэ нь хувьсагчид хоорондын хамаарлын хүч хир зэрэг, мөн ямар хугацааны хоцролттойгоор бие биесдээ нөлөөлж байгааг тодорхой харуулж өгдөг. Гол санаа нь тайлбарлан хувьсагчид нэгж хэмжээний шок (ихэвчлэн σ буюу экзоген хувьсагчийн стандарт хазайлт байдаг) өгөхөд хамааран хувьсагчийн хариу үйлдлийг дүрсэлдэг.

7

Page 8: Мөнхбаярын Маргадмөн-Хятад Улсын Эдийн Засаг Ба Таваарын Үнийн Идэвхжилийн Монгол Улсын Эдийн Засагт

Дээрх импульсийн үр дүнгээс харахад Монгол улсын эдийн засгийн өсөлт нь өөрийн өмнөх үеийн утгаас өндөр хамааралтай байна. Үүнийг тайлбарлавал тухайн улиралд Манай улсын эдийн засаг өсөлттэй гарсан бол дараа улиралд мөн өсөлттэй байна гэж хүлээж болох нь. Манай улсад эдийн засгийн хөгжилд АНУ-ын эдийн засгийн өсөлт хүчтэй нөлөө байхгүй бөгөөд уг хувьсагч нь статистикийн хувьд ач холбогдолгүй байв. Харин Хятад улсын эдийн засгийн өсөлт нь манай улсын хөгжилд эерэг хүчтэй нөлөөтэй байна. Энэ нөлөө нь II улирлын дараагаар хамгийн өндөр түвшинд байсан бөгөөд энэ нь тухайн улиралд Хятад улсын эдийн нөхцөл байдал сайн өсөлттэй байхад энэ нь манайд II улирлын дараа нөлөө нь мэдрэгдэж байна. Хятад улсын эдийн засгийн өсөлтийн өмнөх коэффицент статистикийн хувьд маш өндөр ач холбогдолтой байсан бөгөөд ач холбогдолгүй гэсэн H0 таамаглалыг 95%-ийн хүчтэй няцааж байна. Харин яг ямар замаар гэдгийг түүхий эдийн үнийн индексүүдийг суурь загвартаа нэмж оруулан үнэлснээр мэдэх боломжтой.

Зураг 4: тайлбар: Манай улсын эдийн засгийн өсөлтийн түүхий эдийн үнийн индексэд үзүүлж буй хариу үйлдэл: эхний зураг нь Энергийн индексийн бүтцийн өөрчлөлтөд үзүүлж буй хариу үйлдэл. II зураг бол металын үнийн индексийн бүтцийн өөрчлөлтөд үзүүлж буй хариуй үйлдэл.

Манай улсын эдийн засгийн өсөлт нь түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнийн өөрчлөлтөөс маш өндөр хамааралтай байна. Дэлхийн зах зээл дээр металийн үнэ өсөх нь манай улсад таатай нөхцөл байдал бүрдүүлэх бөгөөд энэ нь III-IV улирлын дараагаар хүчтэй мэдрэгдэж байна. Харин энэргийн үнийн индекс өсөх буюу үүн дотрооо чулуун нүүрсний үнэ өсөх нь мөн манай эдийн засгийн хөгжилд ашигтайгаар эргэхээр байна. Уг нөлөө нь эхний улирлаас аажим өссөөр III улирлын дараагаар хамгийн дээд цэгтээ хүрч байна. Харин эсрэгээрээ дэлхийн зах зээл дээрх уул уурхайн гаралтай түүхий эдийн үнэ буух нь манай улсад хүнд нөхцөл байдал үүсгэж болзошгүй.

Үндсэндээ түүхий эдийн үнийг аж үйлдвэржсэн улсууд болох Хятад болон Энэтхэгзэргийн улсууд 2000 оноос хойш тодорхойлж ирсэн8. Тиймээс бидэнд хамгийн том түүхий эд импортлогч улсын хөрш байгаа хэдийгээр давуу талтай хэдий ч Хятад улс нь манай хувьд монопол худалдан авагч байгаа юм. Энэ нь урд хөрш рүү гаргаж байгаа түүхий эд дэлхийн зах зээлийн үнээр биш тэдний тогтоосон үнээр явах сул талыг мөн бүрдүүлж байна.

5 Дүгнэлт

Хятад улсын эдийн засгийн өсөлтийн нөлөөлөл нь зөвхөн манай улсад ч биш дэлхий нийтээр сүүлийн үед яригдаж байгаа гол сэдвийн нэг болоод байгаа. Мөн Хятад улс нь үндсэндээ уул уурхайн гаралтай түүхий эдийн импортоороо дэлхийд тэргүүлж байгаа бөгөөд манай улс нийт экспортынхоо 90 гаруй хувийг тухайн улс руу гаргаж байна.

Би уг судалгаагаар хятад улсын өсөлт нь манай улсад хир зэрэг ач холбогдолтой болох, хэрвээ ач холбогдолтой байвал ямар арга замаар гэдгийг эконометрикийн хугацаан цуваан үнэлгээний SVAR аргыг ашиглан үнэлгээг хийлээ.

Манай улс нь Хятад улсын эдийн засгийн өсөлтийг өөрийн улсын эдийн засгийн өсөлтийн нэгдсэн түрүүлэгч индикаторуудын нэг болгон ашиглах боломж бүрэн байна. Учир нь тухайн улсын эдийн засгийн өсөлт нь уг судалгаагаар манай улсад 2 улирлын дараа хүчтэй эерэг нөлөө үзүүлж байсан бөгөөд холбогдох алдааны

8Bowman баConvay (2013a, 2013b)

8

Page 9: Мөнхбаярын Маргадмөн-Хятад Улсын Эдийн Засаг Ба Таваарын Үнийн Идэвхжилийн Монгол Улсын Эдийн Засагт

тестүүдээр ач холбогдолтой болох нь батлагдсан. Харин АНУ-ын эдийн засгийн өсөлт нь манайд төдийлөн хүртээмжгүй болох нь судалгаагаар харагдав. Манай улсад нөлөөлөх нөлөөл нь уг судалгаагаар дэлхийн зах зээлийн түүхий эдийн үнийн өөрчлөлтөөр дамжин орж ирж байна гэж болхоор байна.

Монгол улс нь эдийн засгийн хувьд чадавхи маш муу байгааг нэг талаараа илтгэж байна. Учир нь манай улсын нийт экспортын 90 гаруй хувийг үндсэндээ уул уурхайн түүхий эд буюу нэмүү өртэг шингээхгүйгээр шууд ухаж гаргадагтай холбоотой. Өөрөө хэлбэл эдийн засаг төрөлжөөгүй эдийн засгийн өндөр өсөлттэй байсан он жилүүдийг харахад тухайн үед уул уурхайн гаралтай түүхий эдийн үнэ дээд цэгтээ хүрч түүхэнд байгаагүйгээр өссөнтэй холбоотойбайдаг. Уул уурхайн түүхий эд маань үндсэндээ нийлүүлэлтийн босоо муруйтай9 үнэнд маш мэдрэмж муутай буюу үнийн хэлбэлзэл хамгийн өндөр түүхий эд юм.

6 Ашигласан материал

[1] Б.Эрдэнэбат, Др, 2012, “Филипсийн муруй ба монгол”, Төлөвлөлтийн чадавхийг бэхжүүлэх нь, Газрын тосны цочрол ба Монгол.

[2] Б.Эрдэнэбат, Др, 2012, “Монгол улсын макро эдийн засгийн үзүүлэлтүүдийн бүрэлдэхүүн хэсгүүд дэх бүтцийн өөрчлөлтүүд”, Төлөвлөлтийн чадавхийг бэхжүүлэх нь, Санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах чадавхийг дээшлүүлэх нь.

[3] Denise ROsborn ба Tugrul Vehbi, “Empirical Evidence on Growth Spillovers from China to New Zealand”

[4] Abeysinghe , T., and Rajaguru, G. (2004), 'Quarterly real GDP estimates for China and ASEAN4 with a forecast evaluation', Journal of Forecasting, 23, 431-447.

[5] Bowman, S., and Conway, P. (2013a), ‘The impact of China’s growth on the New Zealand economy, New Zealand Treasury Working Paper, forthcoming.

[6]Bowman, S., and Conway, P. (2013b), ‘The outlook for China’s impact on the New Zealand economy, New Zealand Treasury Working Paper, forthcoming.

Зохиогчийн тухай

Мөнхбаяр овогтой Маргадмөн би 2011 онд Улаанбаатар хотын Улсын Тэргүүний 24 дүгээр дунд сургуулийн төгсөн тухайн жилдээ МУИС-ийн Эдийн Засгийн Сургуульд (одоо Бизнесийн сургууль болсон) санхүү менежментийн ангид элсэн орсон. Судалгаа Шинжилгээний ажлыг II курсээс эхлэн сонирхож эхэлсэн бөгөөд анх III курсын намар эхний ОЭШБХ-д оролцож байсан. Эрдмийн Шувууд 2 дахь жилдээ оролцож байна. Миний судалгааны сонирхол бол хугацаан цуваан эконометрик тэр дундаа санхүүгийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулж буй институтуудын үйл хөдлөл тэдгээрт нөлөөлж буй хүчин зүйлсийг сонирхон судалдаг.

9Үнэ буурхад тоо хэмжээг богино хугацаанд бууруулах боломжгүй.

9