А.Цэрэндорж, Г.Гэрэлчимэг, П.Сувданчимэг,...

7
Бизнес эрхлэх хүсэлтэй хүмүүс болон хувиараа бизнес эрхлэгчдийн темпераментын ялгааг Кейрсигийн асуулгаар шинжих нь А.Цэрэндорж, Г.Гэрэлчимэг, П.Сувданчимэг, Х.Мөнхзул Монгол улс, Монгол Улсын Их Сургууль, Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль [email protected], [email protected] Хураангуй Бидний судалгаа нь бизнес эрхлэх хүсэлтэй хүмүүс болон хувиараа бизнес эрхэлдэг хүмүүс хоорондын темпераментын ялгааг гаргахад оршино. Судалгааг Кейрсигийн темперамент ангилах аргаар 375 хүнээс авсан ба судалгаанд ТББ, төрийн байгууллага, бизнесийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүс болон хувиараа бизнес эрхэлж буй хүмүүс оролцсон. Судалгааны үр дүнгээс дурдвал: Бизнес эрхлэх хүсэлтэй хүмүүс нь бизнес эрхэлж буй хүмүүсийг бодвол илүү болгоомжлол ихтэй ханддаг байна. Түлхүүр үг: темперамент, хувиараа бизнес эрхлэгч, бизнес эрхлэх хүсэлтэй хүн, Кейрси темперамент ангилал Удиртгал 1990 онд зах зээлийн нийгэмд шилжин орсноос хойш бизнес эрхлэгч, бизнесийн байгууллага гэдэг зүйл Монгол улсад бий болсон. Энэ үеэс хүмүүс ганзагын наймаа эрхлэх замаар өөр өөрсдийн бизнесийг эхлүүлсэнээс өнөөдөр томоохон групп компаниуд болон өргөжин хөгжсөөр байна.Хувийн бизнесээ эхлүүлэхэд өөрийн зүгээс зан чанарын ямар онцлог шинж чанаруудыг суулгах шаардлагатай вэ? Бизнес эрхлэгч хүнд байх зайлшгүй шинж чанаруудыг “Шинж чанарын онол” -ын үүднээс тайлбарласан онолын чиг хандлага байдаг ба энэ нь тухайн бизнес эрхлэгч, манлайлагч хүнд байдаг шинж чанаруудыг тодорхойлсон байна. Бизнес эрхлэх хүсэлтэй ч бизнесээ эхлүүлж чадахгүй байгаа тэдгээр хүмүүст ямар асуудал тулгарч байгаа болон тэдгээр асуудлууд нь темпераментаас хамаарч буй эсэхийг судлах хэрэгцээ байна. Бид энэхүү судалгаандаа темперамент ангилах олон аргуудаас Давид Кейрсигийн темперамент ангиллын аргыг авсан ба олон улсад хэд хэдэн судалгааны ажил хийгдсэн боловч бизнес эрхлэгчид болон бизнес эрхлэх сэдэлтэй хүмүүсийн хоорондын ялгааг гаргаж ирэх талаас судалж байгаагүй байна. Кейрсигийн темперамент ангиллын аргаар хийсэн судалгааны ажлуудаас дурдвал: 1. Лондонгийн Империал Коллеж, Урлагийн Рояал Коллежийн дизайнчлалын инженерчлэлийн мастерын түвшинд суралцаж буй оюутнуудаас бүтээлч сэтгэхүй болон темперамент хоорондоо хамааралтай эсэхийг судалсан. KTS аргаар судлахад идеалист болон рационалист темпераменттай хүмүүс илүү бүтээлч сэтгэхүйтэй болохыг гаргаж ирсэн байна. (www.academia.edu, 2013) 2. Кейрси судалгааны төвөөс АНУ-н иргэдээс онлайн худалдан авалтанд аль сайтад итгэдэг болохыг асуусан байна. Судаллгааны үр дүнд рационалист темпераменттай хүмүүс илүү ухаалаг шийдэлтэйгээр үйл ажиллагаа явуулдаг сайтад /newagg.com/ итгэдэг байсан бол идеалистууд бусад хэрэглэгчийн зөвлөмжийг дагадаг учраас бусад сайтуудад итгэх байдал өндөр гарсан байна. (www.keirsey.com, 2015) Энэхүү судалгааны ажлыг хийж гүйцэтгэснээр бизнес эрхлэх хүсэлтэй хүмүүс болон хувиараа бизнес эрхэлдэг хүмүүсийн хооронд бие хүний шинж чанарын хувьд ялгаа байгаа эсэхийг тодорхойлж, бизнес эрхлэх

Transcript of А.Цэрэндорж, Г.Гэрэлчимэг, П.Сувданчимэг,...

Page 1: А.Цэрэндорж, Г.Гэрэлчимэг, П.Сувданчимэг, Х.Мөнхзул-Бизнес эрхлэх хүсэлтэй хүмүүс болон хувиараа бизнес

Бизнес эрхлэх хүсэлтэй хүмүүс болон хувиараа бизнес эрхлэгчдийн темпераментын ялгааг

Кейрсигийн асуулгаар шинжих нь

А.Цэрэндорж, Г.Гэрэлчимэг, П.Сувданчимэг, Х.Мөнхзул

Монгол улс, Монгол Улсын Их Сургууль, Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль

[email protected], [email protected]

Хураангуй

Бидний судалгаа нь бизнес эрхлэх хүсэлтэй хүмүүс болон хувиараа бизнес эрхэлдэг хүмүүс хоорондын

темпераментын ялгааг гаргахад оршино. Судалгааг Кейрсигийн темперамент ангилах аргаар 375

хүнээс авсан ба судалгаанд ТББ, төрийн байгууллага, бизнесийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүс

болон хувиараа бизнес эрхэлж буй хүмүүс оролцсон. Судалгааны үр дүнгээс дурдвал: Бизнес эрхлэх

хүсэлтэй хүмүүс нь бизнес эрхэлж буй хүмүүсийг бодвол илүү болгоомжлол ихтэй ханддаг байна.

Түлхүүр үг: темперамент, хувиараа бизнес эрхлэгч, бизнес эрхлэх хүсэлтэй хүн, Кейрси

темперамент ангилал

Удиртгал

1990 онд зах зээлийн нийгэмд шилжин

орсноос хойш бизнес эрхлэгч, бизнесийн

байгууллага гэдэг зүйл Монгол улсад бий болсон.

Энэ үеэс хүмүүс ганзагын наймаа эрхлэх замаар

өөр өөрсдийн бизнесийг эхлүүлсэнээс өнөөдөр

томоохон групп компаниуд болон өргөжин

хөгжсөөр байна.Хувийн бизнесээ эхлүүлэхэд

өөрийн зүгээс зан чанарын ямар онцлог шинж

чанаруудыг суулгах шаардлагатай вэ? Бизнес

эрхлэгч хүнд байх зайлшгүй шинж чанаруудыг

“Шинж чанарын онол”-ын үүднээс тайлбарласан

онолын чиг хандлага байдаг ба энэ нь тухайн

бизнес эрхлэгч, манлайлагч хүнд байдаг шинж

чанаруудыг тодорхойлсон байна. Бизнес эрхлэх

хүсэлтэй ч бизнесээ эхлүүлж чадахгүй байгаа

тэдгээр хүмүүст ямар асуудал тулгарч байгаа

болон тэдгээр асуудлууд нь темпераментаас

хамаарч буй эсэхийг судлах хэрэгцээ байна. Бид

энэхүү судалгаандаа темперамент ангилах олон

аргуудаас Давид Кейрсигийн темперамент

ангиллын аргыг авсан ба олон улсад хэд хэдэн

судалгааны ажил хийгдсэн боловч бизнес

эрхлэгчид болон бизнес эрхлэх сэдэлтэй

хүмүүсийн хоорондын ялгааг гаргаж ирэх талаас

судалж байгаагүй байна. Кейрсигийн

темперамент ангиллын аргаар хийсэн судалгааны

ажлуудаас дурдвал:

1. Лондонгийн Империал Коллеж,

Урлагийн Рояал Коллежийн

дизайнчлалын инженерчлэлийн мастерын

түвшинд суралцаж буй оюутнуудаас

бүтээлч сэтгэхүй болон темперамент

хоорондоо хамааралтай эсэхийг судалсан.

KTS аргаар судлахад идеалист болон

рационалист темпераменттай хүмүүс

илүү бүтээлч сэтгэхүйтэй болохыг гаргаж

ирсэн байна. (www.academia.edu, 2013)

2. Кейрси судалгааны төвөөс АНУ-н

иргэдээс онлайн худалдан авалтанд аль

сайтад итгэдэг болохыг асуусан байна.

Судаллгааны үр дүнд рационалист

темпераменттай хүмүүс илүү ухаалаг

шийдэлтэйгээр үйл ажиллагаа явуулдаг

сайтад /newagg.com/ итгэдэг байсан бол

идеалистууд бусад хэрэглэгчийн

зөвлөмжийг дагадаг учраас бусад

сайтуудад итгэх байдал өндөр гарсан

байна. (www.keirsey.com, 2015)

Энэхүү судалгааны ажлыг хийж

гүйцэтгэснээр бизнес эрхлэх хүсэлтэй хүмүүс

болон хувиараа бизнес эрхэлдэг хүмүүсийн

хооронд бие хүний шинж чанарын хувьд ялгаа

байгаа эсэхийг тодорхойлж, бизнес эрхлэх

Page 2: А.Цэрэндорж, Г.Гэрэлчимэг, П.Сувданчимэг, Х.Мөнхзул-Бизнес эрхлэх хүсэлтэй хүмүүс болон хувиараа бизнес

хүсэлгүй хүмүүсийн бие хүний шинж чанаруудыг

шинжиж харьцуулсан тодорхой дүгнэлтүүд гарах

бөгөөд ингэснээр тухайн бизнес эрхлэх хүсэлтэй

хүн өөрийн ямар зан чанарыг өдөөх, өөрийн

бизнесээ эхлүүлэхэд нь шаардагдах зан чанарын

нөлөөллийг олж мэдэх юм.

1. Онолын хэсэг

1.1 Жижиг дунд бизнес эрхлэгч

Жижиг дунд бизнес эрхлэгч /ЖДБЭ/

гэдэг нь шинэ технологи, үйлдвэрлэл,

бүтээгдэхүүн нэвтрүүлэх замаар ажлын байр бий

болгож аажмаар ажилгүйдэл, ядуурлыг

бууруулахад нөлөөлж байдаг аж ахуй эрхлэгчийг

хэлнэ. ЖДБ эрхлэгчийг хэмжээгээр нь:

Хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо

нь 199-с дээшгүй бөгөөд 1,5 тэрбум

төгрөг хүртэлх жилийн борлуулалтын

орлого бүхий үйлдвэрлэл эрхэлдэг аж

ахуйн нэгж, иргэн

Контракт, хөдөлмөрийн гэрээгээр

ажиллагчдын тоо нь 149-с дээшгүй

бөгөөд 1,5 тэрбум төгрөг хүртэлх жилийн

борлуулалтын орлого бүхий бөөний

худалдаа эрхэлдэг аж ахуй нэгж, иргэн

Контракт, хөдөлмөрийн гэрээгээр

ажиллагчдын тоо нь 199-с дээшгүй

бөгөөд 1,5 тэрбум төгрөг хүртэлх жилийн

борлуулалтын орлого бүхий

жижиглэнгийн худалдаа эрхэлдэг аж

ахуйн нэгж, иргэн

Контракт, хөдөлмөрийн гэрээгээр

ажиллагчдын тоо нь 49-с дээшгүй бөгөөд

1 тэрбум төгрөг хүртэлх хүртэлх жилийн

борлуулалтын орлого бүхий үйлчилгээ

эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн

Контракт, хөдөлмөрийн гэрээгээр

ажиллагчдын тоо нь 19-с дээшгүй бөгөөд

үйлдвэрлэл эрхэлдэг, эсхүл контракт,

хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо

нь 9-с дээшгүй бөгөөд худалдаа,

үйлчилгээ эрхэлдэг, 250 сая төгрөг

хүртэлх жилийн борлуулалтын орлого

бүхий жижиг үйлдвэр эрхлэгч аж ахуйн

нэгж, иргэн гэж ангилдаг.

1.2 Сэтгэл судлалын үүднээс бие хүнийг

шинжих нь

Сэтгэл судлалын шинжлэх ухаанд бие хүний

онцлогийг шинжихдээ дараах ерөнхий 2 талаас нь

харгалзан үздэг.

1. Темперамент – Зан авир

2. Характер – Зан төлөв

Темперамент нь тархины үйл

ажиллагааны онцлогийг харуулдаг бол характер

нь бие хүний зуршлуудын бүрдлийг илэрхийлдэг.

(Keirsey, 1998) Хэдийгээр темперамент болон зан

төлөв нь хоорондоо ялгаатай боловч хэрхэн бий

болж явагддаг нь бие биенээсээ харилцан

хамааралтай байдаг. Темперамент нь тархины эс

/мэдрэлийн эс/-ийн мэдээллийг буюу цахилгаан

цэнэгийг дамжуулах хурдтай холбоотой байдаг

бол зан төлөв нь темперамент, дээд мэдрэлийн

тогтолцооны үйл ажиллагааны хэв шинжээр

тодорхойлогддог.

Хувиараа бизнес эрхлэгчид болон бизнес

эрхлэх хүсэл, эрмэлзэлтэй хүмүүсийн бие хүний

онцлогийг темперамент талаас судалснаар тухайн

хүний дээд мэдрэлийн тогтолцооны хэв маягийг

мэдэж авах боломжтой. Мөн зан төлвийн

онцлогийг гаргаж ирж болно.

1.3 Темперамент тодорхойлох арга зүйн

судалгаа

Темперамент тодорхойлох судалгаа гэдэг

нь тодорхой загвар бүхий асуулгуудаар тухайн

хүний сэтгэлзүйн онцлог, дээд мэдрэлийн

тогтолцооны хөөрөл саатлын процессын

онцлогийг тодорхойлдог судалгааг хэлдэг.

Темпераментыг тодорхойлдог нийтлэг

судалгааны аргачлалуудыг дурьдвал:

Keirsey Temperament Sorter /KTS/

Bigfive

Myers-Briggs Type Indicator (MBTI)

Temperament and Character Inventory

/TCI/

Taylor-Johnson Temperament Analysis

/TJTА/

Эдгээр судалгааны аргуудаас бидний

судалгаанд ашиглагдах Кейрси Темперамент

ангиллыг дэлгэрэнгүй авч үзье.

Дэвид Кейрси өөрийн онолыг Гиппократ

болон Платоны темпераментын тухай үзэл

баримтлалаас санаа аван дэлгэрүүлж

тайлбарлажээ. Платоны нэрлэснээр: Урлаач

(iconic),Журам сахиулагч (pistic),Идеалист

(noetic), ба Рационал (dianoetic) гэж 4 хуваагдсан

темпераментыг 2 бүлэгт хуваан авч үзсэн байна.

Энэхүү онол нь хувь хүнийг үнэлэхэд

загварчлагдсан бөгөөд хамгийн анх “Please

Understand Me” номонд хэвлэгджээ. (Keirsey,

1998)

Дэвид Кеирси бие хүний онцлог шинж

болох темпераментыг Дэлхийн II дайнаас хойш

40 гаруй жилийн турш судалсан ба дараах 4

төрөлд хувааж үзжээ.

Page 3: А.Цэрэндорж, Г.Гэрэлчимэг, П.Сувданчимэг, Х.Мөнхзул-Бизнес эрхлэх хүсэлтэй хүмүүс болон хувиараа бизнес

Урлаач

Халамжлагч

Рационалист

Идеалист

Темперамент бүр өөр өөрийн онцлог

чанартай. Хүмүүс нийгмийн харилцаанд хэрхэн

оролцож байгаагаас темпераментын онцлогийг

гаргаж ирж болно хэмээн Дэвид Кейрси үзжээ.

(www.keirsey.com, 2015) Тэрээр хүмүүсийн

харилцааг дараах 2 төрлөөр ангилсан.

Бодит зүйлийн талаар харилцдаг

Хийсвэр зүйлийн талаар харилцдаг

Ерөнхийдөө хүн бүр дээрх 2 сэдвийг хөнддөг

хэдий ч тэдний өдөр тутмын амьдралд эсвэл

амьдралын ихэнх хэсэгт бодит хүмүүс

тодорхойзүйлүүдийг ярьж, хийсвэр хүмүүс санаа

бодлын тухай ярьдаг.

Дэвид Кеирси өөрийн темперамент ангиллаа

ялган гаргахад нөлөөлсөн дараагийн хүчин зүйл

бол зан үйл юм. Хүмүүс өөрсдийн зорилгоо

биелүүлэхийн тулд янз бүрийн үйлдлүүдийг хийж

байгад бөгөөд сайн ажиглавал ерөнхий 2 төрөлд

хуваагдана гэж үзсэн байдаг.

Хэрэглээг эрхэмлэгч

Хамтран ажиллагч

Дээрх ангилал нь хүмүүс өөрсдийн

амьдралыг хэрхэн удирдаж байгаагаас хамаарна.

Хэрэглээг эрхэмлэгч хүмүүс зөнгөөрөө буюу

ихэнх тохиолдолд юу боломжтой байгааг хийдэг ,

харин хамтран ажиллагч хүмүүс юу зөв байгааг

хийдэг байна.

Дэвид Кеирсигийн 4 темпераментын онцлог

1. Урлаачид - Бодит хэрэглээг эрхэмлэгч

Тэд өмнөө бодитой юу харагдаж байгааг

болон юу байж болох талаар ярьдаг. Хэдийгээр

тэднийг хууль дүрэм боож байсан ч байж болох,

ажиллаж болох ашигтай бүхий л зүйлийг хийнэ.

Урлаачид одоодоо анхаарлаа хандуулдаг ба

ирээдүйд өөдрөг хандлагатай байдаг. Тэд

амьдралыг ямар нэгэн утга учир бүхий гэж

үзэхээс илүүтэйгээр санаандгүй үйл явдлууд,

эрсдэлтэй зүйлсээр дүүрэн гэж боддог. Ямар ч эрч

хүчгүй болсон ч гэсэн Урлаач темпераменттай

хүмүүсийн ажлын гүйцэтгэл өндөр байдаг. Тэд

үргэлж өөрийгөө сэдэлжүүлэх зүйлсийг хайж

байдаг.

2. Хамгаалагчид – Бодит хамтран

ажиллагчид

Өөрсдийн үүрэг болон хариуцлагын

талаар юуг анхаарч ажиллах талаар ярьдаг, хууль

зөрчихөөс болгоомжлох буюу ихэнхдээ дүрэм

журмыг дагах хандлагатай, бусдын эрхийг

хүндэтгэдэг. Хамгаалагчид бизнес болон

худалдаа хийх сонирхолтой байдаг. Өөрийн

хүрээлэн буй хүмүүсдээ ёс зүйн шаардлага тавьж

ажилладаг ба өөрийн үнэлэмж нь бусдаас ихээхэн

хамааралтай байдаг. Бусдад ашигтай зүйл хийсэн

тохиолдолд өөрийн хүндлэл нэмэгддэг.

Хамгаалагч темпераменттай хүмүүс өөрийн гэр

бүлийнхнээс эхлээд үндэстэн дамнасан корпораци

хүртэл удирдах үйл ажиллагаанд өөрийн биеэр

гүйцэтгэх нь үнэ цэнтэй байдаг.

3. Идеалистууд - Хийсвэр хамтран

ажиллагчид.

Тэдний итгэж найдаж байгаа зүйлс

хүмүүст ямар боломж авчирч болох талаар

ярьдаг, үргэлж ухамсарт байдалд байхыг хүсдэг ч

өөрсдийн ёс зүйн хэм хэмжээг үл тоон зорилгоо

биелүүлэхээр улайран дайрдаг. Идеалистууд

бусад хүмүүсийн хувийн хөгжилд боловсролоор,

зөвлөгөөний байдлаар болон бусдын аз жаргалтай

байдлыг хангахад анхаардаг. Тэд өөртөө

төлөвшсөн ёс зүйн хэм хэмжээг баримталдаг ба

бусдын сайн сайхан байдлыг дэмжих хандлагатай

байдаг. Тэд бусдыг чин сэтгэлээсээ ойлгож

дэмжих нь өөрийн үнэлэмжинд чухал нөлөөтэй

байдаг. Идеалистууд нийгмийн харилцаанд

идэвхтэй оролцдог.

4. Рационалистууд - Хийсвэр Хэрэглээг

эрхэмлэгч

Тэдэнд ямар асуудал тулгарч байгааг

болон прагматик байдлаар хэрхэн шийдвэрлэж

болох талаар ярьдаг. Хэрвээ зорилгодоо хүрэх

ашигтай арга байгаа бол дураараа дүрмийг

өөрчилж, хэрэгтэй гэж үзвэл хуулийг хувиргаж

аливаа зүйлийг хийж чадна. Тэд инженер

сэтгэлгээтэй байдаг бөгөөд аливаа байгууллагад

нөлөөлөх албан тушаалд байхыг эрмэлздэг. Тэд

өөрийн бие даасан байдлаа мэдэрснээр өөрийн

үнэлэмж нь дээшилж байдаг. Тэд ямар ч үймээнд

тайван байдлаа хадгалсаар байдаг. Гэхдээ тэд энэ

байдлаа өөрийгөө захирч бий болгодог.

1.4 Түүврийн хэмжээ

Түүврийн хэмжээг тодорхойлох олон

арга байдаг. Эдгээр аргууд нь математик

тавилаараа ялгардаг бөгөөд зарим арга нь эх

олонлогоосоо хамаарсан байдаг. Бидний хувьд эх

олонлогоос үл хамаарах түүврийн хэмжээ

тодорхойлох аргыг сонгон авсан болно. Үүнд:

- 95 хувийн итгэх магадлал (итгэх

мужийн утга Z=1.96)

- Зөвшөөрөгдөх алдааны түвшин ±1%

- N-н дундажаас хазайх хазайлт буюу

стандарт хэлбэлзэл 8%

Page 4: А.Цэрэндорж, Г.Гэрэлчимэг, П.Сувданчимэг, Х.Мөнхзул-Бизнес эрхлэх хүсэлтэй хүмүүс болон хувиараа бизнес

N=(Z2*S2)/ε2=(1.962*82)/12=245

Судалгааг нийт 400 хүнээс авсан бөгөөд

судалгааны асуулгын бүрэн бүтэн буюу

судалгаанд ашиглаж болох судалгаа 375 байсан

бөгөөд бусад 25 судалгааны анкет нь шаардлага

хангахгүй буюу давхар дугуйлсан, дутуу

дугуйлсан гэх зэрэг алдаа байсан учир судалгаанд

ашиглаагүй болно. Судалгааг 2015 оны 2-р сарын

23-с 3-р сарын 5-ны өдрүүдэд авсан.

2. Судалгааны хэсэг

2.1 Тандалт судалгаа

СЭЗДС болон МУИС оюутнуудын хамтарч

явуулсан тандалт судалгааг 2015 оны 2 дугаар

сарын 2-5ны өдрийн хооронд хийсэн. Тандалт

судалгааны зорилго нь судалгааны арга,

хэлбэрийн найдварт шинж, тохиромжтой эсэхийг

тогтоох, нэмж тооцоолоогүй ямар асуудлууд гарч

болохыг тогтооход чиглэгдсэн. Судалгаанд

“Кейрсигийн Темперамент Тодорхойлох” аргыг

ашигласан ба кронбахын альфа .860 буюу өндөр

гарсан хэдий ч хариултын хувилбарууд дунд

дийлэнхдээ завсрын хариултыг (заримдаа)

судалгаанд оролцогчид сонгосон байснаас үүдэн

судалгааны статистик ач холбогдлыг тодорхой

хэмжээгээр бууруулж байна гэж үзэн тухайн

хариултын хувилбарыг хассан. Түүврийн хүрээг

зөв тодорхойлохын тулд хувийн мэдээллийн

хэсэгт судалгаанд оролцогсдын ажилладаг газрын

талаарх асуултыг нэмж оруулсан. Судалгааг

бөглөхөд ойролцоогоор 15-20 минут

зарцуулагдсан бөгөөд энэ нь насанд хүрэгсдийн

анхаарал төвлөрөлтийн дундаж хугацаанд (Dianne

Dukette&David Cornish, 2009) таарч байгаа юм.

Тандалт судалгаанд 4 темпераментууд нь бизнес

эрхэлдэг болон эрхэлдэггүй хүмүүсийн хувьд

ялгаатай гарсан (X2=.830 >Xu2=7.815 df=3). Мөн

бизнес эрхлэх сонирхолтой болон сонирхолгүй

хүмүүсийн хооронд ялгаа гарсан (X2=.808

>Xu2=12.59 df=6).

2.2 Судалгааны боловсруулалт

Үндсэн үзүүлэлтүүд: Судалгаанд 375 хүн

оролцсон бөгөөд судалгаанд оролцогчдын 39%

буюу 141 нь эрэгтэй, 69% буюу 219 нь эмэгтэй

байна. Судалгаанд оролцогчдын 32,5%-г 25-аас

доош насны иргэд бүрдүүлж байгаа 26-40 насны

иргэд 52%, 41-55 насны иргэд 11.8%, 56-с дээш

насны иргэд 3.7%-г тус тус эзэлж байна.

Судалгаанд оролцсон хамгийн залуу оролцогч 16

настай байсан бол хамгийн настай оролцогч 70

настай байна.

График 1. Хүйсийн бүтэц

График 2. Ажил эрхлэлтийн байдал.

Эмпирик судалгааны хэсэг: Судалгааны

өгөгдлийг SPSS 21 программ дээр оруулан,

шинжилгээнүүдийг хийж гүйцэтгэсэн.

КМО хэмжилт

Түүврийн хэмжээ нь хангалттай эсэхийг

КМО хэмжигдэхүүнээр шалгаж үздэг ба энэ нь

0.7 ба түүнээс дээш байвал түүврийн хэмжээ

хангалттай гэдгийг илэрхийлдэг. Энэхүү

судалганы түүврийн хувьд дараах үзүүлэлт

гарсан. КМО хэмжилт нь 0.856 гарсан нь

түүврийн хэмжээ хангалттай байгааг илэрхийлж

байна.

39%

61%

Эрэгтэй Эмэгтэй

60

130

14

130

23

020406080

100120140

Page 5: А.Цэрэндорж, Г.Гэрэлчимэг, П.Сувданчимэг, Х.Мөнхзул-Бизнес эрхлэх хүсэлтэй хүмүүс болон хувиараа бизнес

Кронбах Альфа

Судалгааны асуултын найдвартай

байдлыг Кронбах альфа коэффициентээр

хэмждэг. Энэхүү коэффициент нь 0-1 хооронд

утгаа авах ба 0.6-с дээш байх нь ач холбогдолтой

гэж үздэг байна. Бидний судалгааны хувьд

хувийн шинж чанарыг тодорхойлох асуулт болох

үндсэн асуултуудыг хэмжихэд 0.925 гарсан нь

найдвартай байдлыг илтгэж байгаа юм.

χ2-Хи квадрат

Судалгааны өгөгдлүүдийн давтамжуудыг

тооцож χ2буюу таамаглал шалгасан бөгөөд

таамаглалуудыг дараах байдлаар өгсөн. Үүнд:

H0: Бизнес эрхлэх хүсэл болон

темперамент нь хоорондоо хамааралгүй

H1: Бизнес эрхлэх хүсэл болон

темперамент нь хоорондоо хамааралтай

2.3 Судалгааны үр дүн

2.4 Судалгааны үр дүн

Судалгаанд оролцогчдын ажил эрхлэлтийн

байдлаар зан төлвийн онцлогийг харуулбал

дараах үр дүн гарч байна:

График 3. Темпераментын хэв шинжийн онцлог

Хувиараа бизнес эрхлэх өндөр хүсэлтэй

хүмүүсийн темпераментын хэв шинж болох ESTJ,

ISTJ, ESFJ, ISFJ нь бүгд Хамгаалагч /Guardians/

темпераментад харъяалагдаж байна. Харин

Идеалист темпераментын ENFJ, Рационалист

темпераментын INTJ хэв шинж давамгайлж

байна.

График 4. Хувиараа бизнес эрхлэлх хүсэлтэй

хүмүүсийн темпераментын хэв шинжийн онцлог

Хувиараа бизнес эрхэлдэг хүмүүст

Хамгаалагч /Guardians/ темпераментын ESTJ,

ESFJ, ISFJ шинж болон Идеалист темпераментын

ENFJ хэв шинж илэрч байна.

0.0000

0.0200

0.0400

0.0600

0.0800ESTP

ISTP

ESFP

ISFP

ESTJ

ISTJ

ESFJ

ISFJ

ENFJ

INFJ

ENFP

INFP

ENTJ

INTJ

ENTP

INTP

Темпераментын хэв шинжийн онцлог

TББизнесийн байгууллагаТББХувиараа бизнес эрхэлдэг

05

10152025

ESTPISTP

ESFP

ISFP

ESTJ

ISTJ

ESFJISFJ

ENFJINFJ

ENFP

INFP

ENTJ

INTJ

ENTPINTP

Page 6: А.Цэрэндорж, Г.Гэрэлчимэг, П.Сувданчимэг, Х.Мөнхзул-Бизнес эрхлэх хүсэлтэй хүмүүс болон хувиараа бизнес

График 5. Хувиараа бизнес эрхэлдэг хүүмүүсийн

темпераментын хэв шинжийн онцлог

3. Дүгнэлт

Бидний ажлын зорилго нь бизнес эрхлэх

хүсэлтэй хүмүүс болон хувиараа бизнес

эрхлэгчдийн темпераментын ялгааг тодорхойлох

байсан. Үүнд Кейрсигийн асуулгыг ашигласан ба

юуны өмнө Монгол хүний зан төлвийн онцлогт

тохирох эсэхийг тандалт судалгаагаар шалгахад

найдвартай гэж гарсан. Энэхүү үр дүнд үндэслэн

эмпирик судалгааны дизайныг сайжруулан

боловсруулж, нийт 400 хүнээс судалгаа авснаас

хүчинтэй 375 судалгааны өгөгдөл дээр Хи

квадрат аргаар шинжилгээг хийсэн. Бидний

судалгааны үндсэн таамаглал болох ялгаагүй

гэсэн Но таамаглал няцаагдаж, алтернатив

таамаглал батлагдсан. Өөрөөр хэлбэл, бизнес

эрхлэх хүсэлтэй иргэд нь темпераментаас

хамааран ялгаатай хэв шинжүүдэд хуваагддаг

гэсэн үг юм. Энэхүү үр дүн дээр үндэслэн

хөндлөн хүснэгт байгуулж, радар шинжилгээ

хийхэд ESTJ, ISTJ, ESFJ, ISFJ, INTJ, ENFJ хэв

шинжтэй хүмүүс бизнес эрхлэх өндөр хүсэлтэй

байна.

Хувиараа бизнес эрхэлдэг хүмүүсийн

темпераментын хэв шинжийн ерөнхий онцлог нь

/ESTJ – удирдагч, ESFJ-хангагч, ISFJ-хамгаалагч,

ENFJ-зааварлагч/ үйл ажиллагаагаа удирдан

зохион байгуулах, эрсдэл даах чадварт оршиж

байна. Харин бизнес эрхлэх хүсэлтэй хүмүүст

эдгээр шинж чанар байгаа хэдий ч хаширлах

/ISTJ-шалгагч, INTJ- төлөвлөн хэрэгжүүлэгч/

шинж чанар мөн давамгайлж байна. Бизнес

эрхлэх сэдэлтэй хүмүүс хувиараа бизнес

эрхлэгчидтэй адил удирдан зохион байгуулах,

эрсдлийг тооцоолох чадвар байгаа хэдий ч

болгоомжлон эрсдлээс зайлсхийх хандлага өндөр

байна. Өөрөөр хэлбэр бизнесээ эхлүүлэхийг хүсч

байгаа хүмүүс гэнэтийн эрсдэлд сэтгэл зүйн хувьд

бэлэн биш байна.

4. Ном зүй

Цахим эх сурвалж

(2013, 8 22). Retrieved from www.academia.edu:

http://www.academia.edu/5044793/An_Ass

essment_of_Personality_Traits_and_Their_I

mplication_for_Creativity_Among_Innovati

on_Design_Engineering_Students_Using_th

e_MBTI_and_KTS_Instruments (2014). Retrieved from www.questia.com:

https://www.questia.com/library/journal/1P3

-1952034001/a-new-framework-in-the-

quest-for-cultural-understanding

Alexis Writing, Demand Media . (2014). Retrieved

from http://smallbusiness.chron.com/:

http://smallbusiness.chron.com/functions -

industrial-organizational-psychology-

552.html

Edward. (2008).

www.edwardprofessionaladvisors.com.

Retrieved 2006, from

http://www.edwardprofessionaladvisors.com

/node/26

Англи хэл дээрх эх сурвалж

Keirsey, D. (1998). Please understand me . United

States of America: Prometheus Nemesis

Book Company.

Oliver P. John, Laura P. Naumann, Christopher J.

Soto. (n.d.). Big five trait Taxonomy. In

Paradigm shift to the Integrative Big five

Trait Taxonomy (pp. 114-126). New York

city.

www.keirsey.com. (2015, February). Retrieved from

http://www.keirsey.com/4temps/overview_t

emperaments.asp

Монгол хэл дээрх эх сурвалж

Батсайхан Б. Дэлгэржав М. (2013). Ерөнхий

сэтгэл судлал. УБ хот.

Жамц, Л. (2007). Ерөнхий сэтгэл судлал. УБ хот.

051015202530

ESTPISTP

ESFP

ISFP

ESTJ

ISTJ

ESFJ

ISFJENFJ

INFJ

ENFP

INFP

ENTJ

INTJ

ENTP

INTP

Page 7: А.Цэрэндорж, Г.Гэрэлчимэг, П.Сувданчимэг, Х.Мөнхзул-Бизнес эрхлэх хүсэлтэй хүмүүс болон хувиараа бизнес