хүүхэд нэг бүрийг бүтээлчээр уншуулснаар бичих...

25

Transcript of хүүхэд нэг бүрийг бүтээлчээр уншуулснаар бичих...

Чингэлтэй дүүргийн Ататуркийн нэрэмжит 5-р сургууль

Хүүхэд нэг бүрийг бүтээлчээр

уншуулснаар бичих чадварыг

хөгжүүлэх арга зүйн технологи

Боловсруулсан багш: Удвалын Наран

Бүтээлчээр унших

Анхаарлын төвлөрөл, багтаамж

Бичих чадвар

Арга зүй, технологи

Түлхүүр үг

Оршил

• Хүн төрөлхтний даяаршил болоннийгмийн хөгжлийн шалгуурыг ханганажиллаж амьдрах, бодит чадвартай,хариуцлагатай, бүтээлч иргэнийтөлөвшил нь мэдлэгийн тодорхойнэг салбарын гүнзгийрэлтээр ч биш,нэвтэрхий толь шиг олон талынсалангид мэдлэгийн өргөн хүрээгээрч биш харин асуудлыг бүтээлчээрхариуцлагатайгаар шийдвэрлэдэг,амьдрах ухаанд бэлтгэгдсэн цогцчадамжуудаар тодорхойлогдохболлоо.

Үндэслэл

Оршил

• Шинэчлэлийн Засгийн ГазрынБоловсролын чанарыншинэчлэл 2013-2014 оныхичээлийн жилийн зорилтдоо эхоронч сэтгэлгээтэй, амьдрахухаанд суралцсан иргэнтөлөвшүүлэхэд чиглэсэн “Ном”хөтөлбөрийн нэн тэргүүнийзорилго нь номыг бүтээлчээрунших арга зүйг түгээндэлгэрүүлэхээр тусгажээ.

Шаардлага

Оршил

•Суралцагч нь дунд ангиас эхлэншинжлэх ухааны хичээлүүдийг судалжэхлэх бөгөөд энэ үед багш нар уншсанзүйлдээ логик задаргаа хийжбүтээлчээр уншихыг шаардаад эхэлдэг.Гэтэл өнөөгийн бодит байдал дээрсурагчдын ихэнх нь бага ангидаа дээрхчадварыг сул эзэмшсэнээс уншсанзүйлийнхээ учир ухааныг сайнойлгодоггүй сул сурлагатан болдогбайна.

Дэвшүүлж буй

асуудал

Оршил

• Энэхүү илтгэлээрээ сурагчдынбүтээлчээр унших чадварыг гурвааставдугаар ангид ямар арга зүйгээрүе шатлалтай ахиулж болох вэ?

• Бүтээлчээр унших чадварыг хэрэзэмшсэнээс сурагчийн бичихчадвар хэрхэн сайжирч байгааталаар хийсэн туршилт, ажиглалт,оношлогоо, харьцуулалт дээрээдүгнэлт гарган та бүхэнд толилуулжбайна.

Судалгааны арга зүй

Судалгааны зорилго:

Суралцагчдын бүтээлчээр унших чадварыг

хөгжүүлж болохуйц оновчтой арга зүйд эрэл хайгуул

хийж, түүнийгээ туршиж, энэхүү арга зүй нь тэдний бичих

чадварт хэрхэн нөлөөлсөн талаар гарах үр дүнд дүгнэлт

гаргахад судалгааны ажил чиглэнэ.

Судалгааны арга:

Эмпирак арга: бодит нөхцөл дахь туршилтын арга, ажиглалтын

арга,үйл ажиллагааны бүтээл, үйл явцад анализ хийх арга

Зохион байгуулалтын арга: харьцуулалтын арга

Судалгааны зорилт:

Монгол хэлний хичээлээр уншлагын чадваруудыг хэрхэн

эзэмшсэн байх ёстойг 1-5 ангийн зөвлөмжид тусгасан чиг

баримжааг судлах

Бүтээлчээр унших чадварын талаарх бүтээлүүдэд судалгаа хийж

туршилтын арга зүй, технологио тодорхойлох

3-5-р ангид тохирсон эхүүдэд эрэл хайгуул хийх

Бэлтгэсэн эхүүдээрээ сурагчдын бүтээлчээр унших чадварыг

хөгжүүлж, энэ нь бичих, сонсох, ярих чадварт хэрхэн нөлөөлж

буйг судлах

Бүтээлчээр унших арга зүйг туршиж судлан арга зүйн ололттой

талыг бусдад түгээн дэлгэрүүлэх

Хүүхдийг бүтээлчээр сэтгэж, бие даан суралцахчадвартай хүн болгох гол түлхүүрийг суралцагчдын уншихчадвараас хайх нь зүйтэй гэсэн чиг хандлагад дэлхий нийтанхаарлаа хандуулж байна.

Ном бичгийг танин чанга дуугаар буюу чимээгүй дотроо дуудах

Конструктивист онолын гол санаа нь “бүтээх,байгуулах” гэсэн ухагдахуунаарилэрхийлэгдэж, суралцахуйг хувь хүниймэдлэгээ бүтээх бие даасан бүтээлч үйлажиллагаа гэж үзсэн байна.

Үндсэн хэсэг

Унших

гэсэн үйл

нь өөрөө

юу гэсэн

үг вэ?

Бүтээх үйл

гэж юуг

хэлэх вэ?

Бүтээлчээр унших арга

зүй

Ном бичгийг чанга буюу чимээгүй дотроо дуудан

уншихдаа өөрийн амьдралын туршлага, өмнөх

мэдлэгтэйгээ холбон эрэгцүүлж, юу нь ижил, юу нь ялгаатай байгаад

дүгнэлт хийж,

дотоод утга санаагухаарч ойлгох

• Алдаагүй бичих• Зөв, тод ярих

• Анхааралтай сонсох

• Түгдрэлгүй, зөв, шударга,

хурдан

унших сонсох

бичихярих

Сурах үйл ажиллагааны үндсэн чадвар

Уншиж буй зүйлийнхээ дотоод утга санааг ухаарч

ойлгон унших, уншсанаа тунгаан бодох, ойлгосноо

дараалалд оруулан цэгцлэх, оновчтой, уран цэцэн, логиктой

ярих, өөрийн үнэлэлт дүгнэлтээ уран яруу, найруулгын ба

дүрмийн алдаагүй бичих чадвар эзэмшүүлэх нь эдгээр

үндсэн чадваруудын эцсийн хүрэх үр дүн нь билээ.

1-2

ангидаа

түгдрэлгүй, зөв,

шударга уншдаг

болсон байх

3-4 ангидаа ухамсартай гүйлгэн, дүрсэлж унших, уншсан

сэдвээсээ өөрт хэрэгтэй зүйл төдийгүй эрэмбэ дараатай, утга

төгссөн хэсгийг ялган тогтоох чадвартай болсон байх

5 ангидаа уншиж буй зүйлийнхээ дотоод утга санааг ухаарч ойлгон унших, уншсанаа

тунгаан бодох, ойлгосноо дараалалд оруулан цэгцлэх, логик задаргаа хийж, бүтээлчээр

уншдаг болсон байх

Унших чадваруудыг эзэмших чиг баримжаа

Сурагчдын унших чадварыг гурваас тавдугаар

ангид ямар арга зүйгээр ахиулсан, бичих

чадварт энэ нь хэрхэн нөлөөлсөн талаарх

туршилт, арга зүйн технологи, гарсан үр дүн

Бүтээлчээр унших чадварыг хөгжүүлэхийн тулд 2011-2012 оны

хичээлийн жилд 3г ангид дараах туршилтыг хийлээ.

1-р улиралд 2 ангид эзэмшсэн зөв, хурдан, ухамсартай, уран

унших чадварыг үргэлжлүүлэн хөгжүүлэх зорилгоор сурагчийн тоогоор

тарааж өгөх материал бэлтгэн ангид уншлагын цаг гарган уншуулдаг

байв. Ингэхдээ хэрхэн унших талаар тарааж өгөх материал дээрээ

зөвлөмж бичиж тэрхүү зөвлөмжийн дагуу уншуулж байлаа. Өөрөөр

хэлбэл бусдад тод унших үйлд анхаарч байв.

2 ба 3-р улиралд бусдад унших арга болон өөртөө унших

(харааны уншлага хийх) аргыг хослуулан хэрэглэсэн. Ингэхдээ

харааны уншлагаар хэрхэн унших талаар тарааж өгөх материал

дээрээ зөвлөмж бичиж тэрхүү зөвлөмжийн дагуу уншуулж байлаа

4-р улиралд ухамсартай гүйлгэн, дүрсэлж унших чадварыг

үргэлжлүүлэн эзэмшүүлсэн ба уншсан сэдвээсээ өөрт

хэрэгтэй таалагдсан зүйлийг бичүүлэх замаар чадвар

эзэмшүүлэх аргыг шат ахиулж өгсөн.

Уншсан эхээс нь сонгон

сурагчдаар цээж бичгийг хийлгэж

байсан бөгөөд энэ нь сурагчдын

нүдлэн тогтоох чадвар хэр байгааг

судлахад дөхөм болдог байлаа.

2012-2013 оны хичээлийн жил 4г ангид дараах

туршилтыг хийсэн.

Ангидаа чимээгүй уншлагын цагийг гарган бэлтгэсэн

эхүүдийн дотоод утга санааг ухаарч ойлгон унших

даалгавар өгч уншуулсан бөгөөд сурагчдаас тусгай

бэлтгэсэн асуулгын дагуу эхийн үйл явдлын дарааллыг

бичих, эхээс ойлгосон зүйл, юу нь таалагдсан, таалагдаагүйг

бичүүлэх зэргээр бүтээлчээр уншиж, бичих чадвартай

болгоход зорьж ажиллаа..

Ингэснээрээ уншсан сэдвээсээ өөрт хэрэгтэй зүйл

төдийгүй эрэмбэ дараалалтай, утга төгссөн хэсгийг ялган тогтоохчадвартай болсон гэж үзэж байна.

4-р улирлаас эхлэн сонсох цээж бичгийг хийхдээ сурагчдад тухайн

өгөгдлийг давтамжтайгаар хэлэх аргаас татгалзан сурагчдын анхаарлыг

төвлөрүүлэн 4-5 үгтэй өгүүлбэрийг шууд, харин олон үгтэй өгүүлбэрийг

утгаар нь 2-3 хэсэг болгон нэг л удаа хэлж бичүүлэх замаар сурагчдын

анхаарлын багтаамж, төвлөрлийг хөгжүүлэхийг зорьсон. Энэ арга нь

бүтээлчээр уншиж сурсан сурагчид нь анхаарлаа нэг зүйлд төвлөрүүлж

сурсан гэж үзсэнтэй холбоотой.

Туршилтын явцад сурагчид

үгээ орхиж бичих явдал эхэн үед их

байсан бол аажмаар энэ алдаа нь

багассан. Энэхүү нэг удаа хэлж

бичүүлэх нь багшийн давтамжтай

хэлэхийг үелэн сонсож бичихээс

илүүтэйгээр тухайн үгийг өөрийн

мэдлэг чадвараар бичдэгээрээ үр

дүнтэй гэдгийг туршилтаараа

нотоллоо

2013-2014 оны хичээлийн жилд 5г ангид уншиж буй

зүйлийнхээ дотоод утга санааг ухаарч ойлгон унших,

уншсанаа тунгаан бодох, ойлгосноо дараалалд оруулан

цэгцлэх, логик задаргаа хийж, бүтээлчээр уншдаг болсон

байх чадварыг эзэмшүүлэхээр зорин ажиллаж байна.

9

5.54.9

2.3

1.5

1.31

0.7

0

00

0

Шар шувуу хэрээ хоёр

Адуу Бялзуухай Нэгэн түүх

Чээжээр бичих Үг орхигдуулах

Чээжээр бичих чадварт нөлөөлсөн байдал

Бүтээлчээр унших чадвар бичих чадварт хэрхэн нөлөөлсөнг дүгнэн

хэлбэл сонсох цээж бичгийг хийхдээ сурагчдад тухайн өгөдлийг нэг л удаа

хэлж бичүүлэх явцад сурагчид үгээ орхиж бичих байдал эрс цөөрсөн ба харин

тухайн олон үгтэй өгүүлбэрийг үг нэг бүрчлэн биш өгүүлбэрийн утга санааг

алдагдуулахгүйгээр найруулан бичих чадвар сайжирсан ба зөв бичгийн алдаа

багассан.

Бүтээлчээр унших чадвар нь сурагчдын бичих чадварт хэрхэн нөлөөлсөн

талаарх харьцуулсан судалгаа

9

3

21

10

5

13

8

12

23

7

32 2

1

0

5

10

15

20

25

3-р анги Х/31 4-р анги 5-р анги IX/23

0-2 алдсан 3-4 алдсан 5-6 алдсан 7-10 алдсан 11-ээс дээш алдсан

Харьцуулсан судалгаанаас үзэхэд бүтээлчээр унших чадварыг

хөгжүүлснээр сурагчдын бичих чадвар сайжирдаг нь харагдаж байна.

Дүгнэлт

Сурагчдыг бүтээлчээр уншуулж сургахын тулд сурагчдад цаг

үетэйгээ тохирсон, тэдний сонирхлыг судлан судалгаан дээрээ

тулгуурласан эхийг өгч уншуулсан нь үр дүнгээ өгсөн.

Сурагчдад тухайн өгүүллэгийг унш гэж даалгавар өгөөд орхих биш

харин тусгай цаг гарган уншуулж, уншсаны дараа нь зохиолын үйл

явдал болон утга санаан дээр ярилцаж, тусгай асуулгын дагуу

бичүүлсэн нь бүтээлчээр уншиж сурахад сурагчдад тулгардаг

тулгамдлаас гарахад нөлөөлөхөөс гадна унших сонирхлыг төрүүлж

өгсөн.

Бүтээлчээр уншиж сурсан сурагчдад үгийг алдаагүй зөв бичих

чадвар эрс сайжирсан ба бусдын яриаг ухамсартай сонсож, асуулт

дэвшүүлдэг, эмх цэгцтэй ярих чадварт ахиц гарлаа.

Сурагчдын анхаарлын багтаамж, анхаарлын төвлөрөл сайжирсан

Санал

Багш нараа: Бага ангийн “Монгол хэл”-ний хичээл нь долоо хоногт 7-8

цаг ордог тул сурагчдад хэлзүйн айг ойлгуулах гэж ихэнх цагаа

зарцуулалгүй харин чимээгүй уншлагын цагийг гарган шавь нараа

бүтээлчээр уншуулж сургавал бидний зориод байгаа эх хэлээрээ

алдаагүй бичдэг, аливаа зүйлсийн учир шалтгааныг ухааран ойлгох,

өөрийн санааг бусдад зөвөөр ойлгуулах, бусдыг сонсох чадвартай

“ЗӨВ МОНГОЛ ХҮҮХЭД” төлөвших зорилгодоо хүрэх болно.

Суралцагч анх уншиж сурч байхдаа өгүүлбэр буюу эхийг үг үгээр

салган уншдаг нь үгийн хоорондын утгын хамаарлыг тогтоон ойлгох

чадваргүй болгодог тул уншуулж сургах мөчөөс эхлээд бүтэн өгүүлбэр

буюу ядаж түүний утгат хэсгийг хүлээн авч ойлгож чаддаг болгох

явдал нь цаашид бүтээлчээр уншиж сургахад ач холбогдолтой юм.

Уншиж сурна гэдэг эхний гайхамшиг

Утгыг нь ойлгоно гэдэг удаах гайхамшиг

Утга уянганд нэвтэрнэ гэдэг нь эцсийн гайхамшиг

Багш хүний ажил уйдах завгүй, мөнхийн эрэл

хайгуул, туршилт хийдэг гэгээрэхүйн ажил юм.

Анхаарал тавьсан та

бүхэнд баярлалаа