арга замаа тодорхойл

1

Click here to load reader

Transcript of арга замаа тодорхойл

Page 1: арга замаа тодорхойл

Англи хэл сурах арга зүйн товч зөвөлгөө

Арга замаа тодорхойл

Та англи хэл сурахыг үнэхээр их хүсэж байна уу . Тийм бол яг энэ мөчөөс эхлээд өөрийнхөө хамгийн сайн чаддаг, хамгийн их дуртай, хамги йн ойр бүх зүйлээ англи хэлтэй холбох хэрэгтэй. Хэрвээ чи дуулах дуртай бол шинэ сурч байгаа дууныхаа ихэнхи хувийг англи дуу болго. Хэрвээ чи математикч бол бүх сурах бичиг гарын авлагаа англи хэл дээр болгож сонголтоо яг одоо өөрчил. Чи кино үзэх дуртай бол ойлгохгүй байсан ч заавал англи хэл дээр кино үзэж бай. Ямар ч байсан чамд зайлшгүй хэрэгтэй, шаардлагатай гэсэн бүхнээ англи хэл сурах өөрийн хүсэл мөрөөдөлтэй гүн гүнзгий холбож өг. Хүн бүхэнд хэл сурах өөрийн гэсэн онцлог арга, өвөрмөц чадвар байдаг.