хүрээлэн буй орчныг бага ангийн сурагч хэрхэн судлах

25
ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫГ БАГА АНГИЙН СУРАГЧ ХЭРХЭН СУДЛАХ ВЭ БЗД-ИЙН 85-Р СУРГУУЛЬ БАГШ Н.СУВД

Transcript of хүрээлэн буй орчныг бага ангийн сурагч хэрхэн судлах

Page 1: хүрээлэн буй орчныг бага ангийн сурагч хэрхэн судлах

ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫГ БАГА АНГИЙН СУРАГЧ ХЭРХЭН

СУДЛАХ ВЭ

БЗД-ИЙН 85-Р СУРГУУЛЬБАГШ Н.СУВД

Page 2: хүрээлэн буй орчныг бага ангийн сурагч хэрхэн судлах

ОршилДэлхий ертөнц глобалчлагдаж буй 21-р

зуунд хөгжлийн хурд улам бүр нэмэгдсээр байна. Өнөөдөр хүн төрөлхтөн, нийгмийн өмнө дэвшигдэж буй эрэлт хэрэгцээгээ хангах иргэний боловсрол нь ямар байх вэ? гэдэг асуудал боловсролын салбарт чухлаар тавигдсаар байна.

Ялангуяа хөгжиж буй манай орны хувьд хүрээлэн буй орчин нийгэм маань хөгжсөн боловсорсон иргэнийг улам ихээр шаардах боллоо. Бид тэр сайхан орчинг өөрсдөө л бүтээх нь гарцаагүй.

Page 3: хүрээлэн буй орчныг бага ангийн сурагч хэрхэн судлах

Гагцхүү түүнийг шударга өрсөлдөх чадвартай, бүтээлч үйл ажиллагаатай, өөрийнхөө өмнө хариуцлага хүлээх, аж ахуй ажил хөдөлмөр эрхлэх, хамт олны дунд нийгэмшин амьдрах чадвартай, өөрийнхөө танин мэдэх боломжийг дээд хэмжээнд ашиглаж чаддаг гоо зүйн мэдрэмжээ хөгжүүлэх чадвартай үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байр сууриа хамгаалдаг иргэн л бүтээнэ. Ийм иргэнийг хөгжүүлэх төлөвшүүлэх үйл явц ерөнхий боловсролын сургуулийн бага боловсролыг эзэмших үеэс эхлэн үндэс суурь нь тавигддаг.

Page 4: хүрээлэн буй орчныг бага ангийн сурагч хэрхэн судлах

Бага дунд боловсролын стандартад суралцахуйн үндсэн тулгуур 4-н багана

1. Мэдрэхүйн 2. Хийж гүйцэтгэхүйн3. Оршихуйн4. Нийгэмшихүйн цогц чадамжуудаар

тодорхойлсон Цогц чадамж: Хүний эзэмшсэн мэдэлг чадвар

туршлага, төлөвшсөн хандлага, зан үйл ёс зүйг цогцоор нь илэрхийлсэн хүний хөгжлийн чанарын үзүүлэлт юм.

Page 5: хүрээлэн буй орчныг бага ангийн сурагч хэрхэн судлах

Хүн болох багаасааХүлэг болох унаганаасаа гэж монгол

ардын зүйр үгэнд байдагчлан хүнийг зөв иргэн болгон төлөвшүүлэх үйл явцад ахуй хүрээлэн буй орчны нөлөө хамгийн чухал юм.

Бага насны хүүхдийг хүрээлэн буй орчинд нь шинжлэх ухааны мэдлэгийг эзэмшүүлэх явцад түүгээр дамжуулан хүний хөгжлийн зөв хандлагыг төлөвшүүлж өгөх явдал юм.

Монгол улсын боловсролын салбарт цогц чадамжид суурилсан бага дунд боловсролын шинэ стандартыг хэрэгжүүлэх ЕБС-ын 12 жилийн сургалтын тогтолцоонд шилжүүлэх цогц шинэчлэл хийж байгаа.

Page 6: хүрээлэн буй орчныг бага ангийн сурагч хэрхэн судлах

Энэ шинэчлэлийн хүрээнд бага ангид Хүн нийгэм Хүн байгаль Эрүүл мэнд гэсэн 3 хичээлийг нэг

цогцоор нь судлахаар болж байна. Сургалт нь багш сурагчдын идэвхитэй үйл

явц юм. Нэг үе багш нар сурагчиддаа шинжлэх ухааны гүн бат мэдлэгийг олгохыг нэн тэргүүнд үзэж хүн болгон төлөвшүүлэхэд чухал нөлөө үзүүлэхүйц сургалтын үйл явцыг орхигдуулах явдал ажиглагдсаар байсан. Тэгвэл одоо дээрхи 3 хичээлээрээ дамжуулан амьдрахуйн арга ухаанд сурган хүмүүжүүлэх болоод байна.

Page 7: хүрээлэн буй орчныг бага ангийн сурагч хэрхэн судлах

Бага ангийн байгалийн ухааны хичээлээр мэдлэгийг бүтээх үе шатуудад багш сурагчийн хийх хамтын бүтээлч үйл ажиллагаанд тогтмол хэрэглэгддэг түхүүр үг:

Ажиглах Турших Тэмдэглэх Таамаглах Тайлбарлах Бодох Тооцоолох Нэгтгэн дүгнэх гэх мэт үйлүүд дэс

дарааллаар явагддаг.

Page 8: хүрээлэн буй орчныг бага ангийн сурагч хэрхэн судлах

Бага ангийн байгалийн хичээлийн агуулгын хүрээг хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь

1. Хүрээлэн буй орчин ( анги хамт олон, сургууль)

2. өөрийн амьдралын орчинтой танилцах (гэр бүл, оршин буй нутаг) бусдад танилцуулахаас эхэлнэ.

Амьд ба амьгүй байгальтай танилцах үйл ажиллагаа нь хүрээлэн буй орчноос эхэлдэг. Байгалийн хичээлийг анги танхимаас гадуур явуулах нь илүү үр дүнтэй.

Page 9: хүрээлэн буй орчныг бага ангийн сурагч хэрхэн судлах

Жишээлбэл: үйлдвэр, эцэг эхийн ажлын газар, малчны хотонд гудамжны, хөдөлгөөнтэй танилцах, байгалийн өвөрмөц газруудыг зурагт хуудас, кино бичлэгээс танилцах, музей үзэх гэх мэт. Хүрээлэн буй орчин байгальтай танилцахад ажиглалт , аялал экскурс хичээл чухал үүрэг гүйцэтгэнэ. Аялалаар явж өөрийн оршин буй нутаг орны уул тал гол мөрөн, нуур, амьтан ургамал, ашигт малтмалтай танилцана.

Page 10: хүрээлэн буй орчныг бага ангийн сурагч хэрхэн судлах

Байгалийн хичээлээр сурагчдад

Амьд байгаль Амьгүй байгаль

Онцлог шинж чанарЯлгаатай талТөсөөтэй талХоорондын холбоо хамаарал

Ажиглалт хийх замаар

Байгалийн хувирал өөрчлөлтүүд учир шалтгаантай байдгийг энгийн жишээн дээр хамтран харилцан ярилцаж анхны ойлголтыг төлөвшүүлнэ. Хүүхэд байгалийг судлахдаа байгалийн үзэгдэл юмс хувиран өөрчлөгдөж байдаг, байгаль бидний амьдралд ямар ач холбогдолтойг ойлгосон байх ёстой. Энэ нь тэдэнд байгальтай хэрхэн харицах, яаж хамгаалах үзэл бодол төлөвшүүлж өгдөг.

Page 11: хүрээлэн буй орчныг бага ангийн сурагч хэрхэн судлах

Судлахын тулд яах вэ?

Хичээлд аль болох орон нутгийн байгалийн материалыг өргөн хэрэглэх, ингэснээр байгалийн хичээлийг амьдралтай холбох, мэдлэг чадвараа ахуйдаа ашиглах, хэрэглэх боломж нөхцөл бий болно.

Амьд амьгүй биеийн шинж чанартай танилцахдаа хялбар туршилтуудыг хийж хооронд нь харьцуулан жишиж төсөөтэй ба ялгаатай талыг илрүүлэх онцлог шинж чанарыг тус тусад нь авч үзнэ.

Page 12: хүрээлэн буй орчныг бага ангийн сурагч хэрхэн судлах

Жишээ нь: агаар ус чулууны хэлбэр, өнгө, халах хөрөх зэрэг шинж чанаруудыг хамтад нь

харин агаар ус чулууны өвөрмөц онцлог шинж чанар болох агаарын дулаан дамжуулалт, усны уусгах, чулуулгийн хатуулаг ба бат бөх шинж чанарыг тус тусад нь үзнэ.

Page 13: хүрээлэн буй орчныг бага ангийн сурагч хэрхэн судлах

Амьд биеАмьд биеийн шинж чанартай

танилцахдаа ургамал амьтдын эрхтнүүдийг нэрлэх, өөрсдийн сайн мэдэх ургамал амьтныг ажиглан тэдгээрийн хувьсал өөрчлөлт, өсөлт хооллолт, хөгжилтийг энгийн жишээн дээр тулгуурлан хооронд нь харьцуулах замаар мэдлэгийг бүтээнэ.

Page 14: хүрээлэн буй орчныг бага ангийн сурагч хэрхэн судлах

Байгалийг танин мэдэхэд орчин тойрон, өдөр тутмын амьдралын явцаас жишээ баримт авах нь маш чухал билээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл жишээ нь ургамлын тухай үзэх үед ангид байгаа цэцэгээс эхлэх, бодисын шинж чанартай танилцахдаа өөрийн хэрэглэж буй сурагчийн хэрэглэлээс эхлэх гэх мэт олон зүйл байж болох юм.

Page 15: хүрээлэн буй орчныг бага ангийн сурагч хэрхэн судлах

Үүний тулд ялангуяа орон нутгийн байгальтай таницахдаа заавал аялал хийх хэрэгтэй. Тэгж байж байгалийн хувирал өөрчлөлт, уул ус, ургамалтай танилцахаас биш номон дээр байгаа эх, зурагтай танилцсанаар бодитой мэдлэг чадвар төлөвшихгүй.

Байгалийн хичээлийн үйл ажиллагаанд тулгуурлан явуулах нэг гол арга нь ТУРШИЛТ юм. Сурагчдад сурах арга барил эзэмшүүлэхийн тулд багш сурагчдыг хамтын харилцаанд оруулах, сурагчид бүтээлч үйл ажиллагаа хийж мэдлэгээ өөрөө бүтээхийн тулд тухайн хичээл дээр зайлшгүй хялбар туршилтуудыг хийх хэрэгтэй болдог.

Page 16: хүрээлэн буй орчныг бага ангийн сурагч хэрхэн судлах

Туршилт гэдэг нь байгаль дээр урт удаан хугацаанд болж байдаг үзэгдлийг богино хугацаанд зохиомлоор үүсгэх үйл ажиллагаа юм.

Ажиглалт туршилтыг хослуулан явуулах нь илүү үр дүнтэй.

Багш хичээл дээр хийх туршилтыг өмнө нь заавал өөрөө хийж үзсэн байх ёстой. Ингэж байж сурагч ямар бэрхшээлтэй тулгарахыг олж мэднэ. Юу хийснээр сурагчидтай юу ярилцахаа мэдэж авна.

Page 17: хүрээлэн буй орчныг бага ангийн сурагч хэрхэн судлах

Туршилтаар сурагчид

Хамтран асуудал шийдэх

Таамаглал дэвшүүлэх

Өөрийн үзэл бодлоо илэрхийлэх

Зэрэг хамтын үйл ажиллагаанд орсноор нийгэмшихүйн цогц чадамж төлөвших нөхцөл бий болдог

Байгалийн энгийн үзэгдлүүдтэй танилцахдаа тухайн үзэгдлийг байгаль дээр ажиглах, ажиглаж болохгүй тахиолдолд багш туршлагаар үзүүлэх буюу сурагчид туршилт хийнэ. Орчин тойронд болж байгаа байгалийн үзэгдлүүдийг танилцуулахдаа үзэгдлийн учир шалтгааныг шинжлэх ухааны өндөр түвшинд тайлбарлахгүй, сурагчдаар өөрсдөөр нь ажиглалт туршилт хийлгэж энгийн холбоо хамаарлыг ажиглуулан задлан шинжилж нэгтгэн дүгнэх замаар ойлгуулна.

Page 18: хүрээлэн буй орчныг бага ангийн сурагч хэрхэн судлах

Аливаа шинэ мэдлэгийг эзэмшихийн өмнө суралцагчдад энэ мэдлэгтэй холбоотой ба холбоогүй өдөр тутмын амьдралаасаа олсон мэдлэгүүд байдаг. Энэ нь зөв буруу аль нь ч байж болно. Шинэ хуучин мэдлэгүүдийг хооронд нь холбох өмнө нь байсан буруу мэдлэгийг зөв болгох үйл ажиллагаа нарийн төвөгтэй танин мэдэхүйн үе шатуудыг дамжин явагдана.

Page 19: хүрээлэн буй орчныг бага ангийн сурагч хэрхэн судлах

Сургалтын явцад багш сурагчийн хийх хамтын бүтээлч үйл ажиллагаанууд нь

Ажиглах Турших Тэмдэглэх Таамаглах Тайлбарлах Бодох Тооцоолох Нэгтгэн дүгнэх зэрэг үйл ажиллагаанууд

байдаг.

Page 20: хүрээлэн буй орчныг бага ангийн сурагч хэрхэн судлах

Сургалтын явцад мэдлэгийг бүтээхдээ

1.Сургалтын өмнө

• Орчин• Төлөвлөлт• Суралцагчи

йн онцлог

2. Сургалтын үед• Өмнөх мэдлэгийг сэргээх• Мэдлэг бүтээх ажлыг зохион байгуулах• Мэдээдлэл солилцох•Үйлийн баримжааг эзэмших, үнэлэх

3. Сургалтын дараа• сургалтын ололттой, дутагдалтай тал•Дараагийн сургалтыг төлөвлөх•Дутагдлыг засах арга замыг хайх

Page 21: хүрээлэн буй орчныг бага ангийн сурагч хэрхэн судлах

БАГШӨмнөх мэдлэгтэй шинэ мэдлэгийг холбох, шаардлагатай үед өөрөө тайлбарлах хийж үзүүлэх бататгах даалгаврыг оновчтой сонгох

СУРАГЧӨөрөө юу мэдэж байгаа цаашид юу мэдэхийг хүсч байгаагаа мэддэг, цаашид сурах үйл ажиллагаагаа төлөвлөж чадаг байх, өөртөө хэрэгцээтэй мэдлэгээ цуглуулж боловсруулж чаддаг байх, өөрийн үйл ажиллагаандаа үнэлэлт өгдөг байх

Page 22: хүрээлэн буй орчныг бага ангийн сурагч хэрхэн судлах

Суралцахуйн үйл ажиллагааны явцад сургалт явагдаж буй орчин ижил байхад мэдлэгийг хүн бүр адил хэмжээнд эзэмшдэггүй билээ. Учир нь хүн бүрийн танин мэдэхүйн болон оюуны чадавхи өөр өөр байдаг.

Иймд тухайн сурагчийг үнэлж дүгнэхдээ мэдлэг чадвар, төлөвлийн ахицыг харна.

Үүнд: сурагчийн ерөнхий төлөвшлийг үнэлэхдээ сурагчийг ажиглана. Өөрөөс нь болон бусдаас судалгаа авах, амьдрал ахуйтай нь танилцах, эцэг эх хүүхдээ үнэлэх бусад нөхдөө үнэлэх гэсэн ойлголтуудыг бий болгож анхаарах хэрэгтэй.

Page 23: хүрээлэн буй орчныг бага ангийн сурагч хэрхэн судлах

Суралцагчийн үнэлж дүгнэхдээ үнэлгээний олон төрлийн аргыг( амаар, бичгээр, ганцаарчлан асуух, групээр даалгавар тест) хэрэглээрэй.

Хүн нийгэм, хүн байгаль, эрүүл мэнд хичээлээр суралцагчдад мэдлэгийг олгож хамтран бүтээх үйлд суралцах явцдаа сургалтын арга зүй орчин хэрэглэгдэхүүнийг зөв сонгосон үед сургалт амжилттай явагдаж үр өгөөжөө өгөх болно.

та бүхний цаашдын ажилд өндөр амжилт хүсье.

Page 24: хүрээлэн буй орчныг бага ангийн сурагч хэрхэн судлах

НОМ ЗҮЙ

1. Бага боловсролын байгалийн ухааны дидактикийн төв. Хүрээлэн буй орчныг тоглоомын явцад таниулах арга зүйн зөвлөмж. 2009. Улаанбаатар

2. Т.Оюун И.Мөнхзул Ц.Цэрмаа. Хүн байгаль хичээлийн зөвлөмж .2004. Улаанбаатар

3. Т.Оюун И.Мөнхзул. Хүн амьдралын орчин багшийн зөвлөмж. 2006. Улаанбаатар

4. Г.Жавзанхорлоо. Байгалийн шинжлэлийн боловсролын стандарт хэрэгжүүлэх арга зүй-бага ангийн багшийн гарын авалга. 2006.

Page 25: хүрээлэн буй орчныг бага ангийн сурагч хэрхэн судлах

АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА!