микро эдийн засаг

25
Микро эдийн засаг - 1

Transcript of микро эдийн засаг

Page 1: микро эдийн засаг

Микро эдийн засаг - 1

Page 2: микро эдийн засаг

Ашиглах материал

• Б.Сувд, Б.Алтанцэцэг, “Экономикс”

• Б.Баярдаваа, Д.Гансүлд, “Микроэкономикс” 2005

• А.Бакей, Р.Оросоо, “Эдийн засгийн ухаан”, 1999

• Р.Амаржаргал, Д.Батжаргал, Ж.Батхуяг, Эдийн засгийн ухаан”, 2000

• Н.Грегори Менкью, “Экономиксийн үндсүүд”, 2007

• К.Р.Макконнелл, С.Л.Брю, “Экономикс 1,2”, 1999

• МУИС-ЭЗС, ЭЗО-н тэнхим, “Микроэкономиксийн үндэс” Бодлого

дасгал тест 2008

Page 3: микро эдийн засаг

Эдийн засгийн онолын шинжлэх

ухааны үндсэн ойлголтууд

Лекц-1

Page 4: микро эдийн засаг

Эдийн засгийн онолын шинжлэх ухаан

• Хүн үүссэн цагаасаа эхлэн идэх хоол, өмсөх хувцас, амьдрах

орон сууц зэргийг бий болгохын төлөө тэмцэж, амьдрахын

эрхээр эдгээр зүйлсийг бүтээж, солилцож байсан эдийн засгийн

онолын шинжлэх ухааны хөгжих анхны үе шат байжээ.

• Экономика – “ойкономиа”

“ойкос”- өрх гэр, номос – хууль, журам

• Энэ хоёр үгийг хамтад авч үзвэл өрхийг, аж ахуйг удирдах ухаан

гэсэн утгыг илэрхийлнэ.

Page 5: микро эдийн засаг

Эдийн засаг гэж юу вэ?

• Эдийн засаг гэдэг бол нөөцийн хязгаарлагдмал орчинд

материаллаг баялаг, бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэх,

хэрэглэх, солилцох, хуваарилах явцад нийгмийн

гишүүдийн хооронд үүсч буй харилцаа юм.

Page 6: микро эдийн засаг

Эдийн засгийн онолоор юуг судалдаг вэ?

• Эдийн засгийн онол нь хувь хүмүүс, пүүсүүд, засгийн

газар гэсэн эдийн засгийн харилцаанд оролцогчдын

хязгааргүй хэрэгцээг байгаль, нийгмийн гэх мэт

хязгаарлагдмал нөөцөөр хэрхэн хангах вэ гэсэн

шийдвэр гаргалтыг судалдаг нийгмийн шинжлэх

ухаан юм.

Page 7: микро эдийн засаг

Макро, микро эдийн засгийн ялгаа

• Хувь хүмүүс болон пүүсүүдийн сонголтоо яаж хийж

байна вэ, тэдний шийдвэр гаргалтад засгийн газар

хэрхэн нөлөөлж байна гэдгийг микро эдийн засаг

судална.

• Хувь хүмүүс, пүүсүүд, засгийн газрын хийсэн

сонголт нь үндэсний болон глобал эдийн засагт

хэрхэн нөлөөлж байгааг макро эдийн засаг судална.

Page 8: микро эдийн засаг

Эдийн засгийн онолын шинжлэх ухааны судалгааны

аргууд

• Хийсвэрлэлийн арга

• Загварчлалын арга

• Математик-Статистикийн арга

• Индукци ба Дедукцийн арга

• Позитив ба норматив хандлага

Page 9: микро эдийн засаг

Хийсвэрлэлийн арга

• Эдийн засгийн харилцааны тухайн үзэгдэлд нөлөөлдөг

олон хүчин зүйлүүдээс хамгийн чухал шинж чанарыг нь

ялган авч, бусад хүчин зүйлсийг тогтмол гэж үзэн судлах

аргыг хийсвэрлэлийн арга гэнэ.

Page 10: микро эдийн засаг

Загварчлалын арга

• Эдийн засгийн судалгааны явцад судалгааны объектын

гадаад дотоод хүчин зүйлсийн нөлөөллийн тогтвортой

үйлчлэлийг олж, тодорхойлон, эмх цэгцтэй, системлэг

байдлаар томъёолж илэрхийлэхийг эдийн засгийн

загварчлалын арга гэнэ.

Page 11: микро эдийн засаг

Математик-Статистикийн арга

• Эдийн засгийн хувьсагчдын хоорондын хамаарлыг

тодорхойлж, илэрхийлж, загварчлахад математикийн

шинжлэх ухааны аргачлалуудыг ашиглахыг Математик-

Статистикийн арга гэнэ.

Page 12: микро эдийн засаг

Индукци ба Дедукцийн арга

• Ажиглалт, туршилтын үр дүнд бий болсон тус тусдаа

байгаа баримт, мэдээг нэгтгэн дүгнэж, ерөнхий дүгнэлт

хийх танин мэдэхүйн аргыг индукци гэнэ.

• Дэвшүүлсэн таамаглалаа ерөнхий дүгнэлтэд тулгуурлан

баримтаар шалгаж хэсэгчилсэн тусгай дүгнэлт хийх танин

мэдэхүйн аргыг дедукци гэнэ.

Page 13: микро эдийн засаг

Позитив ба норматив хандлага

• Эдийн засгийн харилцаан дахь үзэгдлүүдийн хоорондын

хамаарлыг судалж, бодит байдлыг баримтаар нотлон

харуулсныг позитив шинжилгээний арга гэнэ.

• Позитив шинжилгээний дүгнэлтүүдэд үндэслэн тухайн

үзэгдлүүдийн харилцан хамаарал, зүй тогтол ямар байх

стой талаар өөрийн үзэл санааг дэвшүүлж, дүгнэлт

өгөхийг норматив шинжилгээний арга гэнэ.

Page 14: микро эдийн засаг

Эдийн засгийн тогтолцоо

• Зах зээлийн эдийн засгийн тогтолцоо

• Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоо

• Холимог эдийн засгийн тогтолцоо

• Уламжлалт эдийн засгийн тогтолцоо

Page 15: микро эдийн засаг

Зах зээлийн эдийн засгийн тогтолцоо

• Үнэ эрэлт, нийлүүлэлтийн дагуу зах зээлийн хуулиар

тогтоно

• Үйлдвэрлэгчдийн дунд хүчтэй өрсөлдөөн байна

• Банкны 2 шатлалт систем үйлчилнэ

• Үйлдвэрлэгчид зах зээлийн эрэлтэд захирагдана

• Нөөцийг үр ашигтай ашиглаж чанартай бүтээгдэхүүн

үйлчилгээ үйлдвэрлэх зорилготой

Page 16: микро эдийн засаг

Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоо

• Үнэ болон нийлүүлэлтийн тоо хэмжээг төлөвлөгөөний

дагуу тогтооно.

• Үйлдвэрлэгчидийн дунд зөвхөн болзолт уралдаан явагдана

• Банкны 1 шатлалт тогтолцоотой

• Үйлдвэрлэгчид төлөвлөгөөнд захирагддаг

• Ихийг үйлдвэрлэж ноормоо биелүүлэх

Page 17: микро эдийн засаг

Холимог эдийн засгийн тогтолцоо

• Зах зээлийн эдийн засагтай боловч төрийн

хязгаарладмал оролцоогоор эдийн засгийг

зохицуулж буй хэлбэр юм.

Page 18: микро эдийн засаг

Уламжлалт эдийн засгийн тогтолцоо

• Энэ нь зан заншилдаа тулгуурласан эдийн засгийн

тогтолцоо юм. Уламжлалт эдийн засгийн тогтолцоотой

орнууд нь хөгжлийн хувьд хоцрогдмол байдаг бөгөөд

шинэ техник технологийг нэвтрүүлэхэд хүндрэлтэй

байдаг.

Page 19: микро эдийн засаг

Микро эдийн засгийн үндсэн асуудал

• Юуг үйлдвэрлэх вэ ?

• Яаж үйлдвэрлэх вэ ?

• Хэнд зориулж үйлдвэрлэх вэ ?

Page 20: микро эдийн засаг

Юуг үйлдвэрлэх вэ ?

• Ямар төрлийн бараа үйлчилгээ үйлдвэрлэх вэ гэдгийг

шийднэ. Энэ нь нийгэм, орчин, зах зээлийн багтаамж

зэргээс хамаарч шийдвэрлэгдэнэ.

Page 21: микро эдийн засаг

Яаж үйлдвэрлэх вэ ?

• Бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийн тулд хүчин

зүйлсийг яаж сонгож, хослуулж эсвэл орлуулж

хэргэглэх шийдвэр гаргана. Үйлдвэрлэлд 4-н хүчин

зүйлсийг ашигладаг.

– Газар

– Хөдөлмөр

– Капитал

– Аж ахуй эрхлэх ур чадвар

Page 22: микро эдийн засаг

Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

• Газар

– Үйлдвэрлэл эрхлэхэд шаардагдах талбай, орон зайг хэлнэ.

• Хөдөлмөр

– Ажлын цаг, хүмүүсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд

шаардагдах оюуны болон биеийн хүчний чармайлтаар

тодорхойлогдоно.

– Хөдөлмөрийн чанар нь хүмүн капиталаар тодорхойлогддог.

Page 23: микро эдийн засаг

Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

• Капитал

– Бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд шаардагдах машин тоног

төхөөрөмжүүдийг хэлнэ.

• Аж ахуй эрхлэх ур чадвар

– Газар, хөдөлмөр, капиталыг зохион байгуулж ашиг олох

менежерийн авъяас, ур чадварыг хэлнэ.

Page 24: микро эдийн засаг

Хэнд зориулж үйлдвэрлэх вэ ?

• Аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчид худалдан

авахдаа өөрийн хүсэл сонирхол болон худалдан авах

чадвартаа нийцүүлэн сонголт хийдэг. Иймээс нийгмийн

ямар хэсэгт зориулж бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг

шийдэх хэрэгтэй.

Page 25: микро эдийн засаг

• Анхаарал хандуулсанд баярлалаа