эртний энэтхэгийн философи

21
Эртний Энэтхэгийн философи Вед|veda|-ийн гарал үүсэл, ангилал: Энэтхэгийн ариун ведийн номнууд нь үүсэл гарлын хувьд хамгийн эртний гэж тооцогддог бөгөөд чухам хэдийд зохиогдсоныг хэлэхэд хэцүү, гол төлөв одоогоос 3200-6000 жилийн өмнөөс уламжлагдсан гэсэн таамаг байдаг. Эрт үеэс вед шастир нь амаар дамжин ирсэн бөгөөд Энэтхэгчүүд үүнийг эцэг өвгөд нь эзэн тэнгэрээр заалгасан гэдэгт илүү итгэдэг юм. Энэ зохиолууд бүтээгдэх үед Энэтхэгт бичиг үсэг гэж байсангүй. Тиймээс вед нь Брахман ангийн хүчин зүтгэлээр бараг огт өөрчлөлт засваргүйгээр дамжин ирсэн бөгөөд нийгмийн сэтгэлгээний бүх цаг үед хамгийн эрхэм дээд зарчим, сургаал гэж үзэж байлаа. Орчин үед ч индусын шашны зан үйл, уншлага нь бараг тэр чигээрээ ведийн шастиртай адил. Тиймээс индустуудын аль болох амьдралын гүнд орж чадвал тэнд эртний ведийн эргэл мөргөл, зан үйлийн системтэй төсөөллийг олж авна. Энэтхэгийн гүн ухааны системүүд ведтэй уялдаатай төдийгүй тэргүүлэх байр суурийн төлөө маргалдахдаа гол нь өөрсдийгөө ведийн шударга дагалдагч гэдгээ нотлохыг оролддог. Энэ үе нь ямар нэг тодорхой ном биш, дор хаяхад 2000-аад жил үргэлжилсэн уран зохиолын үе юм. Үүнийг 1. Самхита \Samhita\, 2. Брахман \Brahmanas\, 3. Аранъяка \Aranyakas\, 4. Упанишад \ Upanisads\ хэмээн дөрөв ангилж үздэг. Эртний үед эдгээр нь маш ариун гэж шүтэгдэж, тэр ч байтугай бичихэд цээртэйд тооцогдож байлаа. Самхита нь 1. Ригвед \Rgveda\ 2. Самавед \Sama veda\ 3. Яжур вед \Yajur veda\ 4. Атхарва вед \Atharva veda\ гэсэн ангилалтай. Хамгийн эртнийх нь Ригвед бөгөөд түүнд бусдаасаа ялгаатай олон төрлийн тэнгэрүүдэд зориулсан шүлгүүдтэй ба тэнгэрүүд нь байгалийн янз бүрийн хүчнүүдийг тус тус хариуцдаг, эсвэл тус бүрдээ янз бүрийн хүчнүүдийн мөн чанарыг бий болгож байдаг мэтээр дүрслэгддэг. Гэтэл хожуу үеийн бурхад тэнгэрүүд нь хэн нэгэн хүн шиг өөр өөрсдийн намтар түүх, баяр гунигтай байдаг мэтээр хувирчээ. Самавед нь Ригведээс 75 шүлэг авсан ба дан магтаалын дуунд зориулагдсан байна. Яжур вед нь үргэлжилсэн үгийн хэлбэртэй боловч Ригведээс зарим нэгэн шүлгийг авсан ба олон төрлийн тахилгад зориулсан учир үүнийг тахилгын мөргөлчид гэж нэрлэдэг. Атхарва ведэд гүн ухааны сэтгэлгээний элементүүд тодорч эхэлсэн

description

Эртний энэтхэгийн философи

Transcript of эртний энэтхэгийн философи

Page 1: эртний энэтхэгийн философи

Эртний Энэтхэгийн философи

Вед|veda|-ийн гарал үүсэл, ангилал: Энэтхэгийн ариун ведийн номнууд нь үүсэл гарлын хувьд хамгийн эртний гэж тооцогддог бөгөөд чухам хэдийд зохиогдсоныг хэлэхэд хэцүү, гол төлөв одоогоос 3200-6000 жилийн өмнөөс уламжлагдсан гэсэн таамаг байдаг. Эрт үеэс вед шастир нь амаар дамжин ирсэн бөгөөд Энэтхэгчүүд үүнийг эцэг өвгөд нь эзэн тэнгэрээр заалгасан гэдэгт илүү итгэдэг юм. Энэ зохиолууд бүтээгдэх үед Энэтхэгт бичиг үсэг гэж байсангүй. Тиймээс вед нь Брахман ангийн хүчин зүтгэлээр бараг огт өөрчлөлт засваргүйгээр дамжин ирсэн бөгөөд нийгмийн сэтгэлгээний бүх цаг үед хамгийн эрхэм дээд зарчим, сургаал гэж үзэж байлаа. Орчин үед ч индусын шашны зан үйл, уншлага нь бараг тэр чигээрээ ведийн шастиртай адил. Тиймээс индустуудын аль болох амьдралын гүнд орж чадвал тэнд эртний ведийн эргэл мөргөл, зан үйлийн системтэй төсөөллийг олж авна. Энэтхэгийн гүн ухааны системүүд ведтэй уялдаатай төдийгүй тэргүүлэх байр суурийн төлөө маргалдахдаа гол нь өөрсдийгөө ведийн шударга дагалдагч гэдгээ нотлохыг оролддог.Энэ үе нь ямар нэг тодорхой ном биш, дор хаяхад 2000-аад жил үргэлжилсэн уран зохиолын үе юм. Үүнийг 1. Самхита \Samhita\, 2. Брахман \Brahmanas\, 3. Аранъяка \Aranyakas\, 4. Упанишад \Upanisads\ хэмээн дөрөв ангилж үздэг. Эртний үед эдгээр нь маш ариун гэж шүтэгдэж, тэр ч байтугай бичихэд цээртэйд тооцогдож байлаа.

Самхита нь 1. Ригвед \Rgveda\ 2. Самавед \Sama veda\ 3. Яжур вед \Yajur veda\ 4. Атхарва вед \Atharva veda\ гэсэн ангилалтай. Хамгийн эртнийх нь Ригвед бөгөөд түүнд бусдаасаа ялгаатай олон төрлийн тэнгэрүүдэд зориулсан шүлгүүдтэй ба тэнгэрүүд нь байгалийн янз бүрийн хүчнүүдийг тус тус хариуцдаг, эсвэл тус бүрдээ янз бүрийн хүчнүүдийн мөн чанарыг бий болгож байдаг мэтээр дүрслэгддэг. Гэтэл хожуу үеийн бурхад тэнгэрүүд нь хэн нэгэн хүн шиг өөр өөрсдийн намтар түүх, баяр гунигтай байдаг мэтээр хувирчээ. Самавед нь Ригведээс 75 шүлэг авсан ба дан магтаалын дуунд зориулагдсан байна. Яжур вед нь үргэлжилсэн үгийн хэлбэртэй боловч Ригведээс зарим нэгэн шүлгийг авсан ба олон төрлийн тахилгад зориулсан учир үүнийг тахилгын мөргөлчид гэж нэрлэдэг. Атхарва ведэд гүн ухааны сэтгэлгээний элементүүд тодорч эхэлсэн ба орчлон ертөнцийн эерэг, сөрөг талуудын харилцааг тусгасан ажээ.

Брахман нь Самхитаас хойш нилээд боловсронгуй шашны номлол болон хөгжсөн бөгөөд хүүрнэсэн үргэлжилсэн үгийн хэлбэртэй, янз бүрийн тахилын ёсны зан үйл, ач холбогдлыг тус бүрд нь нарийн тайлбарласан байдаг. Энэ үед нийгмийн бүхий л оюун санаа тахил тайлга, эдгээрийн ёслолыг тодорхойлох, үнэ цэнэ, ач холбогдлыг тайлбарлахад чиглэгдсэн байв. Чухам энэ үед Энэтхэгийн кастын систем үүссэн болов уу гэж таамагладаг.

Аранъяка \ойн сэтгэгчид\ нь брахманы хөгжлийн шатанд бий болсон бөгөөд эдгээр бүтээлүүдийг нас өндөр болон ойд амьдарч байсан хүмүүс бүтээсэн болов уу хэмээн үздэг. Энэ үед билэгдэл бясалгалууд маш чухал ач холбогдолтой болж эхлэсэн бөгөөд аажмаар тэргүүлэх ач холбогдол бүхий тахилын ёснуудыг түрэн

Page 2: эртний энэтхэгийн философи

шахаж эхлэсэн байна. иймээс ч мэргэдийн сэтгэлгээ тахилын зан үйлийн хүлээснээс алдуурч гүн ухааны бодол эргэцүүллийн түвшинд хүрчээ.

Упанишадыг ведийн төгсгөл буюу охь шим нь гэдэг. Упанишад \Upanisads\ гэдэг үгийн утга нь upa –ойртох, sad-суух, ni-хичээнгүйлэх, бие сэтгэлээ зориулах гэсэн утгатай ба бүхлээрээ бол “багшийн дэргэд хичээнгүйлэн суусан шавь хүн дээд бодит үнэний тухай сургаалыг хүртэж бүхий л эргэлзээгээ арилгах ба мунхагийн харанхуйг гэтлэнэ” гэсэн байна. Аажимдаа энэ нь “бодит үнэний тухай нууц сургаал” гэдэг утгыг илтгэх болжээ. Аранъякагийн үед тавигдсан зан үйл ёслолын хүрээнээс гүн ухааны сэтгэлгээний бодол эргэцүүлэлд шилжих үйл явц нь упанишадын үед л бүрэн гүйцэтгэгдсэн юм. Упанишадад дурьдсанаар вед нь мэдлэгийн эх уурхай, харин зан үйл нь хоёрдогч зэрэглэлийн асуудал байдаг.

Үүний гол ойлголт нь: атман: бодьгал бие нь өөрөө абсолют бус боловч энэхүү абсолютад хүрэх туйлын дөт зам гэдэг утгаараа бидний мэдэх ёстой хамгийн дээд мэдлэг юм. Атман нь ер бусын, түгээмэл тархсан, объективийг танин мэдэгч, тайлбарлагч бөгөөд Пражапатигийн тэмдэглэснээр “жинхэнэ сүнс буюу би нь туйлын субъект, бүхий л мэдлэгийн суурь, туршлагын мэдлэгийн чинагуух үндэс, нэгэн зэрэг танин мэдэгч, танин мэдэгдэгч, өөрөө өөрийгөө батлагч, тайлбарлагч, бүхий л объект, субъектийг бүтээгч цэвэр оюун ухаан юм”. Атман нь өөрөө өөрийн гэрлээр гэрэлтдэг туйлын субъект бөгөөд бүхий л оршихуй, мэдлэгийн үндэс болдог ба субъект, объект бүхий эмпирик үе шатанд хэзээ ч бүрэн гүйцэт тодорхойлогдох боломжгүй юм. Үүнийг зөвхөн шууд буюу зөн билгээрээ ухаардаг. Түвшингийн хувьд сэрэл мэдрэхүй нь юмс үзэгдэл буюу объектуудаас дээр, сэтгэл нь сэрэл мэдрэхүйгээс, оюун ухаан нь сэтгэлээс, маш нарийн дээд учир шалтгааны ухаан нь оюун ухаанаас дээд байдаг. Эцэст нь атман бүхнээс дээд туйлын байдал байдаг ба бусад нь түүнд үйлчлэх зорилгоор оршдог. Туйлын дээд мөнхийн сүнс нь тэдэнд амь өгч учир утгатай болгодог бөгөөд үүнийг бодьгалын бие буюу сүнстэй адилтгаж огт болохгүй юм. Брахман: туйлын бодит байдал нь объектив талаасаа брахман гэж нэрлэгддэг. Упанишадад “tatjalan” гэж нэрлээд утгыг нь tat-дэлхий үүссэн шалтгаан, ja-мөхсөн бүхэн эргэж очдог тэрхүү мөн чанар, la-алив бүхний оршихуй амьдралыг тэтгэгч гэж тайлбарлажээ. Бүх юм брахманаас төрж, түүний дэм хүчинд оршин амьдардаг бөгөөд эцэстээ брахманд буцаж ирдэг бөгөөд энэ нь хувьслын замаар явагддаг. Хамгийн доод түвшин нь материаллаг зүйлс, энэ нь оюун ухаан, ухамсаргүй үхмэл байдаг, түүний дараа органик биш зүйлсээс органик зүйлс үүсдэг. Түүнээс сэтгэл хүртэхүйн үе шат, цаашдаа ухамсарт оюун ухаан, эцэстээ хувьслын хамгийн дээд нь буюу туйлын асар их жаргалангийн оршихуй үүсдэг. Үүнийг брахман гэх ба энэ нь бүхнээс чинагуух боловч мөн тэдний үндэс суурь болдог хамгийн дээд бодит байдал юм. Тэр бол бүхний дотоод дахь мөнхийн хянагч, удирдагч бөгөөд бүхий л бурхад тэнгэрүүд, гариг ертөнцүүд, хамаг амьтадтайгаа түүнд орших ба угийн мөн чанараараа тэдгээрээс чинагуух байдаг. Атман, брахман хоёр нь туйлын бодит байдлын объектив, субъектив хоёр тал юм.Эдгээрээс гадна мунхгийн харанхуй \maya, avidya\, оршихуй \being\, нэгдэл \yoga\, мэдлэг ухаан \jnana\, үйл \Karma\, сүсэг бишрэл \bhakti\ гэх мэтийн ойлголтууд байдаг.

Page 3: эртний энэтхэгийн философи

Энэтхэгийн гүн ухааны сургуулиуд: Энэтхэгийн гүн ухааны урсгал чиглэлүүдийн эх үндэс нь упанишад ба брахманизм буюу индус шашны сургаал номлолууд юм. Хамгийн эртнийх нь АТ400-500, сүүлчийнх нь 500-1000 оны үед зохиогдсон гэдэг\ зэрэгт хэдийгээр системчлэх оролдлого байгаагүй ч шашны, ёс суртахууны, гүн ухааны сургаалууд агуулагддаг бөгөөд Энэтхэгийн уламжлалд гүн ухааныг Даршана \Darsana\ гэдэг. Энэ үгийн утга нь бүхий л бодит байдлын талаархи төсөөлөл, цаашилбал үзэл баримтлал ажээ. Мөн бодит байдлын мөн чанарт нэвтрэх зөн билэг байдаг.

Уламжлал ёсоор Энэтхэгийн гүн ухааны сургуулиудыг 1. Тууштай буюу бүхний хүлээн зөвшөөрсөн \astika\, 2. Тууштай бус буюу тэрс үзэл \nastika\ гэж хоёр ангилж үздэг. Тууштай урсгалд Нъяя \Nyaya\, Вайшешика \Vaisesika\, Йога \Yoga\, Миманса\Mimansa\, Санкъя \Sankhya\, Веданта \Vedanta\, тэрс үзэлд Буддизм \Buddism\, Жайнизм \Jainism\, Чарвака \Carvaka\  гэсэн сургуулиуд багтана.

Чарвака \энэ үг нь сайн сайхныг хэлэгчид гэсэн утгатай\ нарын үзлээр бидний амьдралын зарчим бол идэж уун цэнгэлтэй байх юм. Үүгээрээ чарвакын үзэл баримтлал нь тухайн үеийн нийгмийн зовж зүдэрсэн их зонхийн сэтгэлийг татсан байна. Энэ сургуулийг үндэслэгч нь Бархасбадийг \Brhaspati\ гэж үздэг. Түүнийг маш олон судар ном зохиосон гэдэг боловч энэ сургуулийн төлөөлөгчдийн ганц ч ном зохиол өнөөг хүртэл уламжлагдан ирээгүй юм. Чарвака нь дотроо 1. Бүдүүлэг чарвак \Dhurta Carvaka\, 2. Боловсролт Чарвак \Susicsita Carvak\ хэмээн ангилагддаг. Чарвакууд алив шууд бус логик үндэслэгээний \anumanu\ үнэн зөв баталгаатайд эргэлзэж, зөвхөн шууд буюу хүртэхүйн мэдрэхүйг \pratyaksa\ үнэн зөв мэдлэгийг баталгаатай эзэмших хэрэгсэл ба шалгуур нь гэдэг. Тэд ведэд захирагддаггүй бөгөөд брахманыг хүлээн зөвшөөрдөггүй. Мөн сүнс, бие хоёрыг адилтгадаг ба урьд, хойд насыг шүүмжилж, ерөөс үхэл гэдэг бол энэ амьдралын төгсгөл учир ямарваа там ба жаргалангийн орон, түүнтэй салшгүй холбоо бүхий кармын хуулийг үгүйсгэдэг. Түүнчлэн эзэн тэнгэр гэж огт байхгүй, зөвхөн материаллаг бодит байдлыг үнэн бодитой хэмээн үздэг. Тиймээс ч тэдний ёс зүй нь нэг л олдох амьдралдаа нэгэн биеийн жаргал цэнгэлийг хөөхийг номлодог. Тэд шалтгаант чанар ба түүний түгээмэл зарчмыг хүлээн зөвшөөрөхгүй ба учир нь шалтгаант чанар бол зөвхөн бидэнд олон удаагийн тохиолдолд цугтаа хүртэгдсэн урьдын юмс ба түүний үр дагавруудын хоорондох санаа төсөөллүүдийн холбоо юм. Гэвч тэр нь хэзээ нэгэн цагт эдгээрийн дэс дараа урьдчилан хэлэх аргагүй нөхцөл байдлуудын улмаас алдагдаж болно хэмээн шүүмжилдэг. Тэдний үзлээр ухамсар бол биет зүйлээс ангид биеэ даасан субъектив хүчин зүйл бус бөгөөд материаллаг элементүүдээс үүсдэг ба хэдийд материаллаг элементүүд нь устаж үгүй болно тэр үед нэгэн зэрэг ухамсар устаж үгүй болдог хэмээн үздэг. Боловсролт Чарвакууд логик үндэслэгээнүүдийг бүхэлд нь 1. Аль хэдийнэ мэдэгдэж хүртэгдсэн юмсын тухай мэдлэг туршлагын \Utpanna pratiti\ 2. Хараахан мэдрэгдэж хүртэгдээгүй мэдлэг туршлагын \Utpadya pratiti\ 3. Энэ ертөнцийн хүрээн дэх асуудлын \Lokaprasiddha\ 4. Энэ ертөнцөөс чинагуух зүйлсийн \Alaukika\ хэмээн ангилж үзээд эдгээрээс нэг болон гурав дахь төрлийн логик үндэслэгээнүүдийг хүлээн зөвшөөрдөг.

Page 4: эртний энэтхэгийн философи

Жайнизмыг үндэслэгч нь Вардхамана \Vardhamana\ бөгөөд энэ ертөнцийг ямарваа нэгэн эзэн тэнгэр, бурхан үүсгэсэн гэдэг үндэслэлийг няцаадаг. Харин мөнхийн мөн чанаруудын улмаас ертөнц өөрөө үүдэн бүтэж хязгааргүй олон шинж чанараар илэрч байдаг хэмээн үзнэ. Жайнистуудын ахуйн тухай үзэл нь Anekantavada сургаалд илэрдэг бөгөөд тэдний үзлээр матери \Pudgala\ ба оюун санаа \Jiva, Ajiva\ нь тус тусдаа бодит биеэ даасан мөн чанарууд юм. Тоо томшгүй олон атомууд төдий тооны олон индивидуаль сүнснүүд орших бөгөөд тэдгээр нь тус бүрдээ хязгааргүй олон тал хандлагуудыг агуулж байдаг. Ийм байдлаар бие даан орших юмс үзэгдлийг субстанци \Dravya\ гэх бөгөөд субстанцийн эдгээр олон шинж чанар, тал хандлагуудаас зарим нь түүний мөн чанартай холбоотой тогтвортой хувиршгүй байдаг ба түүнийг шинж чанар \Guna\, зарим байнга хувьсан өөрчлөгдөж байдаг санамсаргүй тохиолдолын шинж чанартайг хэв маяг \Modes\ гэнэ. Субстанцийг шинж чанарынх нь үүднээс авч үзвэл нэгэн бүхэл, тогтвортой бодитой, эсрэгээр хэв маягийнх нь үүднээс үзвэл олон хэсэг, хувьсамтгай бодит бус байдалтай гэж үзсэн нь эртний буддизм болон брахманизмын дундаж байр суурийг илэрхийлж, энэ хоёрыг нэгэн зүйлийн салшгүй хоёр тал хэмээдэг. Эндээс танин мэдэхүйн сургаал нь үндэслэдэг бөгөөд түүнийг Syadvada \мэдлэг бол харьцангуй\ хэмээн нэрийднэ. Бидний бүх ойлголт дүгнэлтүүд нь заавал ямар нэг нөхцөл байдлаас хараат, хязгаарлагдмал харьцангуй учраас ямарваа нэгэн туйлын баталгаа болон үгүйсгэл нь хоёулаа буруу. Учир нь бүхий л дүгнэлтүүд нь хоёрдмол байр суурьтай байдаг. Бодит байдлыг гурван янзаар танин мэддэг. Үүнд:

1. Durniti-үнэний нэг хэсгийг туйлын хэмээн төөрөгдөх2. Naya-туйлын эсвэл харьцангуй болохыг тодорхойлолгүй зөвхөн мэдсэн зүйлээ тунхаглах3. Pramana-харьцангуй болохыг ухаарч янз бүрээр түүнийг тайлбарлаж болох байдлаар зөв баталгаатай дүгнэх

Бид “naya”-гийн түвшинд \юмс үзэгдлийн тухай мэдэгдэл хийх\ юмс үзэгдлийн хязгааргүй олон тал хандлагын зөвхөн нэгээхэн хэсгийн тухай мэдлэгийг л мэддэг гээд 7 төрлийн “naya”-г хүлээн зөвшөөрдөг. Үүнд: а\ Харах төдий дүр байдлыг мэдэх \Naigama-naya\, б\ Зөвхөн ерөнхий шинж чанаруудыг мэдэх \sangraha-naya\, в\ эмпирик мэдлэг дээр тулгуурлан тусгай шинж чанаруудыг мэдэх \vyavahara-naya\, г\ тасралтгүй урсах агшингуудад бодит байдлыг танин мэдэх \rjusutra-naya\, д\ үг, түүний илэрхийлж байгаа утга хоёрыг салшгүй холбоотойг мэдэх \shabda-naya\, е\ нэр томъёонуудыг тэдгээрийн уг үндэс, язгуурынх нь дагуу мэдэх \samabiruda-naya\, ё\ нэр нь утга учир бүрэн хангагдсан нөхцөлд л оноогдох ёстой гэдгийг мэдэх \evambhuta-naya\ гэсэн төрлүүдийг оруулж тооцдог. Хэрвээ бид “naya”-г туйлын үнэн мэтээр тооцвол алдаа \naya-bhasa\ болно. Жайнистууд дараах категориудыг авч үздэг: ертөнцийг зэрэгцэн орших ухамсарт сүнс \Jiva\, ухамсарт бус сүнс \Ajiva\ хэмээх бүтээгдэшгүй мөнхийн категориор тайлбарладаг бөгөөд Ajiva нь матери \pudgala\-аар зогсохгүй орон \akasha\, цаг \kala\, хөдөлгөөн \dharma\, тайван байдал \adharma\ категориудаар илэрхийлэгдэнэ. Jiva-ийг чөлөөтэй буюу хүлээснээс ангижирсан \mukta\, чөлөөгүй буюу хүлээсэн буй \baddha\ хэмээн ангилах ба чөлөөгүй jiva-ийг хөдөлгөөнтэй ба

Page 5: эртний энэтхэгийн философи

хөдөлгөөнгүй гэж хуваана. Хөдөлгөөнгүй jiva нь шороо, ус, гал, агаар гэх мэт атомууд, мөн ганц хүрэлцэх мэдрэхүйтэй ургамлын аймагт оршино. Харин хөдөлгөөнтэй jiva нь 2 мэдрэхүйтэй \өт\, 3 мэдрэхүйтэй \шоргоолж\, 4 мэдрэхүйтэй \соно, зөгий г.м.\, 5 мэдрэхүйтэй \хүн ба дээд түвшний амьтад\ гэж ангилагдана. Жайнистуудын ёс зүйн сургаал нь таван үндсэн зарчимд тулгуурладаг. Үүнд: 1. Сэтгэл, хэл, үйлээрээ амь таслах, түүнд шууд бусаар оролцохгүй байх \ahimsa\, 2. үнэнийг баримтлах, үнэн зөвийг бодох \satya\, 3. Эс өгсөнийг үл авах \astega\, 4. Зөвхөн “би” хэмээх үзлээс түдгэлзэх \brahmacharya\, 5. Гэгээрэхүй \aparigraha\ багтана.

Санкъя-Йога: Санкъя сургуулийг Капила \Kapila\ үүсгэсэн бөгөөд хэдийгээр манай уламжлалд “тоотны философи” хэмээн нэрлэж заншсан боловч угтаа “зөв мэдлэгийн тухай сургаал” гэсэн утгатай нэр юм.

Бүхий л ертөнцийн юмс үзэгдлүүд prakriti-гийн хэвлийд дуншиж байдаг. Хувьсал гэдэг нь prakriti-д агуулагдаж байсан юмс үзэгдлүүд үүсэн гарч ирэх үйл явц бөгөөд мөхөл гэдэг нь ертөнц prakriti руу буцаж буй хэрэг юм. Prakriti нь саттва \sattva\, ражас \rajas\, тамас \tamas\ хэмээх гурван guna-аас бүрэлдэх ба тэдгээр нь prakriti-гаар дамжуулан ертөнцийн бүх юмс үзэгдлүүдийн бүрдүүлэгч хэсгүүд болдог. Тэд маш нарийн шууд хүртэгдэшгүй учраас таашаал, зовиур, хайхрамжгүй байдал зэрэг үр дагавруудад нь үндэслэж учир зүйн үүднээс танин мэддэг. Хэдийгээр тэднийг guna хэмээн нэрийдэх боловч тэр нь nyaya, vaisheshika нарынх шиг ердийн чанар биш, харин чанаруудыг эзэмшдэг маш боловсронгуй элементүүд юм. Sattva байгаа тулдаа юмс үзэгдэл ухамсарт өртөгдөн тусч, оюун санааны объектуудыг бий болгодог. Үүнийг мөн аливаа таашаалыг төрүүлэгч сайн сайхан хэмээн нэрийддэг. Sattva бол хөнгөхөн ба яруу тодорхой, эрч хүчтэй бөгөөд гэрэлтэй байдаг. Гэрлийн хурц тод байдал, тусгалын эрч хүч, урагшлах хөдөлгөөн, таашаал баяр баясгалан, сэтгэл хангалуун байх аз жаргал зэрэг нь бүгд sattva-гаас хамааралтай. Rajas нь бохир заваан гэсэн үг. Энэ нь маш идэвхитэй хөдөлгөөний зарчим бөгөөд аливаа өвчин зовиурыг бий болгодог эцэж цуцашгүй хичээл зүтгэл, эцэс төгсгөлгүй үйл ажиллагаа нь түүний үр дагавар юм. Rajas нь өнгөний хувьд улааныг илэрхийлдэг. Tamas буюу харанхуй нь үлбэгэр байдлын зарчим бөгөөд хайхрамжгүй байдлыг бий болгодог. Аливаа мунхаг байдал, эргэлзээ, лазан хойрго байдал, будилж самуурах, идэвхигүй байдал ба аливаа сөрөг хандлагууд нь үүний үр дүн болно. Өнгөний хувьд бараан бөгөөд rajas-ийн эсрэгээр аливаа үйл ажиллагаанд хаалт болдог. Энэ 3 guna нь хэзээ ч бие биеэс ангид тусдаа байдаггүй, хэдийгээр өөр хоорондоо зөрчилдөх боловч ямагт хольцолдон оршиж, бие биеэ дэмжин түшиглэдэг. Бүх юмс үзэгдэл нь энэ гурван guna-аас бүтдэг бөгөөд тэдгээр нь өөр хоорондоо ялгаатайн учир шалтгаан нь эдгээр гурван guna-ын нэгдлийн харьцаа өөр өөр байдагт оршино. Ямар нэгэн тусгай юмс үзэгдлийн мөн чанар нь түүнд аль guna давамгай буйгаараа тодорхойлогддог. Харин эдгээр guna тэнцвэртэй харьцаагаар нэгдсэн байх үе шатыг prakriti гэдэг. Guna-ууд байнга хувьсан өөрчлөгдөж байх бөгөөд нэг хормын төдийд ч статик тогтвортой байж чаддаггүй. Хувьсан өөрчлөгдөхүйг 1. Sarupa parinama-нэг төрлийн, 2. Virupa parinama-олон төрлийн гэж хоёр ангилж үздэг. Алив юмс үзэгдлийн мөхөл буюу задралын үе шат нь түүний sattva нь sattva руу гэх мэтээр тус тус нэгэн төрлийн

Page 6: эртний энэтхэгийн философи

хувьсан өөрчлөгдөхүй явагдана. Харин prakriti дахь guna-уудын тэнцвэрт харьцаа алдагдаж тэдгээрийн аль нэг нь нөгөө хоёроосоо давамгайлснаар хувьсал эхлэх бөгөөд энэ шатанд олон төрлийн хувьсан өөрчлөгдөхүй явагдана.

Purusa бол цэвэр ухамсарт зарчим юм. Энэ бол бие ч бус, мэдрэхүй ч бус, уураг тархи ч бус, сэтгэл ч бус, “би” бус, оюун ухаан ч бус мөн энэ нь ямар нэгэн ухамсрыг эзэмдэгч субстанци бус харин ухамсар бол түүний өөрийн нь мөн чанар, тэрээр чинагуух ухамсар юм. Тэрээр өөрөө мэдлэгийн ямар нэгэн мэдлэгийн объект болохын аргагүй цэвэр субъект юм. Purusa бол орон цаг, хувьсан өөрчлөгдөхүй ба үйл хөдлөл зэргээс чинагуух оршдог бөгөөд бүхий л юмсын дуу чимээгүй гэрч, асар их мэдлэг, мөнхийн амар амгалан юм. Тэрээр prakriti-гийн нэгэн адил юунаас ч хамаарахгүй мөнхийн зарчим болно. Санкъягийн Purusa нь чанарын хувьд ганц, тооны хувьд олон шинжтэй байдаг. Санкъя нь хувьслын категориудыг авч үздэг бөгөөд хувьсал нь ямар нэгэн механик шинжтэй биш харин телеологи шинж чанартай байдаг. Хувьслын хамгийн эхний шатанд Mahat \аугаа их\ үүсдэг бөгөөд энэ нь ертөнцийн бүхий л юмс үзэгдлүүдийн охь шим, ертөнцийн түгээмэл шинж чанар нь юм. Түүний психологийн тал хандлагыг нь buddhi \оюун ухаан\ гэдэг. Buddhi нь ухамсраас ялгаатай, учир нь оюун ухаан бол prakriti-гийн хувьслын үр дүн учраас материаллаг шинж чанартай. Иймээс зөвхөн Purusa л цэвэр ухамсар юм. Тэрээр хамгийн боовсронгуй материас бүтсэн бөгөөд Purusa-гийн ухамсрыг маш тодоор тусгах чадвартай байдаг. Дараагийн шатанд ahankara үүсдэг. Энэ бол бодьгалийг бий болгодог зарчим. Тиймээс үүний үүрэг нь хувийн сэрэл мэдрэхүйг бий болгох ба “би”, миний хэмээх ойлголтууд гардаг. Түүнийг саттвика аханкара \sattvika ahankara\, тамаса аханкара \tamasa ahankara\, ражаса аханкара \rajasa ahankara\  гэж гурван төрөлд хувааж үздэг. Түүний дараа Manas буюу сэтгэл үүснэ. Энэ нь маш нарийн бөгөөд мэдрэхүйн төв эрхтэн бөгөөп маш олон эрхтэнтэй нэгэн зэрэг холбоотой байх чадвартай. Sattvika ahankara нь manas-аас гадна мэдрэхүйн ба үйлийн таван эрхтнийг үүсгэн бий болгодог. Мэдрэхүйн \sensory-харах, үнэрлэх, амтлах, хүрэлцэх, сонсох\ таван эрхтэн нь үндсэндээ сэтгэлийн үйл ажиллагаа байдаг байна. Үйлийн \mator organs-хэл яриа, удирдан хянахуй, хөдөлгөөн, бодисын солилцоо, өсөн үржихүй\ таван эрхтэн гэдэг нь мөн л сэтгэлийн үйл ажиллагаатай холбоотой бөгөөд энэ арван эрхтэнг гадаад эрхтнүүд \bahyakarana\ гэх бөгөөд mahat, ahankara, manas-ыг дотоод гурван эрхтэн \antahkara\ гэдэг. Tamasa ahankara-гаас таван нарийн биет буюу мөн чанарууд \tan-matras\ үүсдэг. Эдгээр нь өнгө, үнэр, амт, хүрэлцэхүй, дууны мөн чанарууд юм. Ингээд эцэст нь таван махбод \mahabhutas\ үүснэ. Хувьсал гэдэг бол эдгээр 24 зарчмын наадгай төдий байдаг бөгөөд үүн дээр хувьслын үйл явцаас ангид байж ажиглах төдий орших Purusa-г оруулаад нийт 25 зарчим буюу категори болно. Санкъягийн чөлөөт байдал гэдэг нь зовлонгийн үндэс бүрмөсөн тасарч Purusa өөрийн цэвэр мөн чанар болох ухамсрыг эргэн хүртсэн үе шат юм. гэвч Purusa мунхгийн хүлээсэнд байна гэдэг нь үнэн чанартаа хоосон зүйл, харин prakritit-гийн бүтээгдэхүүн болох “би” л тийм байдалд оршдог бөгөөд тэр л чөлөөт байдлыг хүртдэг байна. Анх санкъя нар монист тейстик байсан бол хожмоо сонгодог санкъя нар атейст шинжтэй болсон. Тэд эзэн тэнгэрийг нотлосон ба үгүйсгэсэн ямар ч үзэл баримтлал илэрхийлээгүй юм. Энэ ертөнцийг тайлбарлахад prakriti ба purusa

Page 7: эртний энэтхэгийн философи

байхад л хангалттай байсан учраас тэдний хувьд эзэн тэнгэрийн оршихуйг гепотезлэн үндэслэх ямар ч шаардлага байгаагүйг илтгэдэг.

Yoga системийг үндэслэгч нь Patanjali юм. энэ нь нэгдэл, мөн оюун санааны үйл, дадал гэсэн утгатай. Тэд санкъягийн танин мэдэхүйн болон ахуйн тухай сургаалыг хүлээн зөвшөөрдөг боловч ялгаатай нь эзэн тэнгэрийн оршихуйг хүлээн зөвшөөрдөг юм. Тэдний гол эх сурвалж нь болох yoga судар бөгөөд тэр нь 1. Оюун санаагаа төвлөрүүлэхүйн мөн чанар ба зорилгын асуудлыг авч үздэг. \Samadipada\, 2. Амьдралын зорилгыг ухамсарлахуйн утга учрыг тайлбарладаг \Sadhanapada\, 3. Дадал практикын явцад хүртэн эзэмшиж болох ер бусын ид хүчнүүдийг үздэг \Vibhutipada\, 4. Чөлөөлөгдөхүйн мөн чанар ба чинагуух оршихуйн бодитой болохыг батладаг \kaivalyapada\ дөрвөн хэсгээс бүрэлддэг. Сэтгэл\chitta\-ийн тусгалын хэлбэрүүд\vrttis\-ийг бүрэн зогсоохуйг yoga хэмээн тодорхойлдог. Үүнд yoga-ын бясалгалыг \samadhi\ үйлдэх замаар хүрдэг. Chitta нь санкъягийн дотоод гурван эрхтнүүдийн нэгдэл буюу mahat-тай адил зүйл юм. Тэр ямарваа нэгэн объекттой харилцан үйчилснээр тухайн объектын хэлбэрийг тусган авдаг ба энэ нь 1. Зөв мэдлэг, 2. Буруу мэдлэг, 3. Төсөөлөл, 4. Гүн нойрны үе буюу ямар ч хүртэхүйгүй үе, 5. Дурсамж буюу ой тогтоолт гэсэн таван хэлбэртэй. Зөв мэдлэг нь 1. Мэдрэхүйн эрхтнүүдийн тусламжтайгаар ямарваа объекттой харилцан үйлчилж, улмаар түүний хэлбэрийг тусган авахуй \pratyaksa\, 2. Юмс үзэгдлүүдийн харилцан холбоо хамаарлыг танин мэдэх \anumana\, 3. Итгэмжээр даган баримтлах \shabda\ гэсэн гурван хэлбэртэй. Мөн chitta-гийн таван түвшин байдаг. Yoga нь бие, сэрэл мэдрэхүй, сэтгэлийг чинад хянахыг чухалчилдаг бөгөөд биеийн огт хэрэггүй хэмээсэн бус зөвхөн төгс төгөлдрийг эрхэмлэнэ. Үүний тулд баримтлах найман замыг yoga сургадаг. 1. Цээрлэх ёсон \yama\. Үүнд жайнизмын таван сахил орно. 2. Өөрийгөө боловсруулахуй \niyama\. Бие болон сэтгэлээ ариусгах, сэтгэл хангалуун байх, хатуужилтай байх, хичээн суралцах, эзэн тэнгэрт сүсэг бишрэлтэй байх зэрэг орно. 3. Биеийн дэг ёс буюу тогтвортой бөгөөд тухтай байрлал. \asana\ Үүнд бясалгалд биеийг бэлдэх олон төрлийн байрлалууд ордог. 4. Амьсгалыг хянах \pranayama\ буюу сэтгэл санаагаа төвлөрүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд буруу хийвэл муу үр дагавартай учраас заавал багшийн хатуу хяналтан дор хийдэг. 5. Сэрэл мэдрэхүйг хянахуй \pratyahara\ буюу сэрэл мэдрэхүйг тэдгээрийн харгалзах объектуудаас нь буцаан салгаж авах үйл ажиллагаа юм. Ингэснээр дотоод зорилго руугаа чиглүүлэх боломжтой болно. 6. Бясалгалын объектод сэтгэлийг тогтоох \dharana\ буюу сэтгэлээ үл анивалзах галын дөл лүгээ адил тогтвортойгоор хамрын орой, хоёр хөмсөгний дунд, зүрхний дэлбэн, эсвэл ямар нэгэн сахиусны дүр зэрэгт тогтооно. 7. Бясалгал \dhyana\ буюу бясалгалын объектод төвлөрсөн юунд ч үл сатаарах бодол санааны урсгал юм. 8. Төвлөрөлт \samadhi\ буюу yoga-гийн хамгийн дээд шат, энэ шатанд сэтгэл бясалгалынхаа объектод бүрэн уусч нэгэн цул болдог. Үүнийг гадаад орчин ертөнцөөс бүрмөсөн тасарсан чөлөөт байдлыг хүртэхийн өмнөх үе шат гэж тодорхойлох ба ухамсарт ба чинагуух ухамсарт гэж хоёр хувааж үзнэ.

Yoga системийн сургаал ёсоор эзэн тэнгэр нь ертөнцийг бүтээгч, хамгаалагч, мөхөөгч бус харин онцгой нэгэн төрлийн purusa байдаг юм. тэр нь prakriti болон purusa-гийн нэгдэл болон задралын шалтгаан болж, мэдлэг болон

Page 8: эртний энэтхэгийн философи

төгс төгөлдрийн хамгийн дээд хязгаар болдог. Хүний амьдралын эрхэм дээд зорилго тэгэхээр эзэн тэнгэртэй нэгэн цул болоход бус prakriti-г purusa-гаас ялган ухаарахад байдаг гэнэ.

Вайшешика: энэ системийг үндэслэгч нь Канада \Canada\ бөгөөд сургуулийн нэрийн утга нь “тусгайн категорийг баримтлагч” гэсэн үг. Гол эх сурвалж нь Kanada-гийн “vaishesikasutra”, Prashastapada-гийн “Padarthadarmasangraha” нар юм. Мөн нэрт сэтгэгч Udayana, Shridara нар өөрсдийн үзэл сургаалыг нэмэрлэсэн билээ. Энэ сургууль атомын сургаалыг баримтлаж, энэ ертөнцийг тайлбарлахдаа долоон категорийг \padartha\ үндэслэдэг. Энэ padartha нь нэрлэж болох ба сэтгэгдэж болох объект гэсэн утгатай. Эхэн үедээ вайшешика нар зургаан padartha-г хүлээн зөвшөөрч байсан бол хожмоо долоо болгожээ. Үүнд:

1. Субстанц \dravya\ нь аливаа хөдөлгөөн ба чанарууд уялдан холбогдох үндэс бөгөөд ертөнцийн юмс үзэгдэл үүсч буй болох материаллаг шалтгаан юм. Нийт есөн dravya-г тоочдог нь шороо \prthivi\, ус \ap\, гал \tejas\, хий \vayu\, огторгуй \akasha\, цаг \kala\, орон \dik\, сүнс \atman\, сэтгэл \manas\ нар юм.

2. Чанар \Guna\ нь субстанци шиг биеэ даасан оршихуй бус бөгөөд ямар нэг үйлийг эзэмшдэггүй, субстанцид тулгуурлаж, түүнээс хамааралтай оршдог. Guna нь dravya-гийн атрибут шинжтэй байдаг ба нийтдээ 24 guna-ыг сургадаг.

3. Үйл \karma\ нь мөн guna шиг dravya-д тулгуурлаж оршдог бөгөөд харин динамик, хөдөлгөөнтэй тал хандлага нь болдог байна. Тэрээр нэгдэл болон задралын шалтгаан болдог. Нийтдээ дээшээ, доошоо, агшилт, тэлэлт, шилжилт гэсэн таван төрлийн хөдөлгөөн байдаг гэж үздэг.

4. Ерөнхий \samanya\ бол янз бүрийн юмс үзэгдлүүдийг нэгэн анги бүлэгт хамааруулах бололцоог олгодог. Хэдийгээр түүнтэй холбоотой юмс үзэгдлүүд төрөх үхэх, бүтэх эвдрэхийн харилцаанд оршдог боловч өөрөө тэрээр мөнхийн категори юм. Samanya нь бидний оюун ухаан дахь анги бүхлийн тухай сургаал бус харин ч бидний тэрхүү ерөнхий үзэл санаатай харгалзах бүх тусгай юмсад түгээмэл орших мөнхийн объектив мөн чанар бөгөөд дээд ба доод гэсэн хоёр төрөл байдаг юм. Дээд ерөнхий гэдэг бол “байхуй”, түүнд бүх юмсыг багтааж болох боловч өөрийг нь харин юу ч багтаахгүй. Үүнээс бусад бүх ерөнхий нь тодорхой тооны юмс үзэгдлүүдтэй холбоотой бөгөөд тэдгээрийг доод ерөнхий гэдэг. Нэгэн ерөнхийг нөгөө ерөнхийд багтааж болохгүй, тухайн нэг анги бүлгийн юмс үзэгдлүүдэд зөвхөн нэг л ерөнхий байх ёстой.

5. Тусгай \vishesa\ нь бидэнд бодис үзэгдлүүд нэг нь нөгөөгөөсөө ялгаатай болохыг хүртэж ухаарах бололцоог олгодог. Юмс үзэгдэл бүр бусад бүх юмсаас ялгаатай өвөрмөц бөгөөд тусгай байна. жинхэнэ бодит тусгайг бид өөрсдийн мэдэх өдөр тутмын юмс үзэгдэл дээр бус мөнхийн туйлын субстанцуудын хувьд авч үзэх ёстой. Цаашид үл хуваагдах туйлын субстанц бүр дахин давтагдашгүй өвөрмөц байдаг бөгөөд тусгай нь тооны хувьд хязгааргүй, тэрээр өөрийн уялдаа холбоо

Page 9: эртний энэтхэгийн философи

бүхий субстанцыг бусдаас ялгаатай болгоод зогсохгүй, өөрөө өөрийгөө бусад тусгайгаас ялгаж өгдөг.

6. Мөнхийн салшгүй холбоо \Samavaya\ нь мөнх бөгөөд сэрэл мэдрэхүйд үл хүртэгдэнэ. Бид үүний оршихуйг зөвхөн хоёр юмс үзэгдлийн хоорондын салшгүй холбоогоор дамжуулан мэддэг. Энэ нь салгаж болохуйц түр зуурын холбоо \samayoga\ болон чанараас үндсээрээ ялгаатай, үүнийг нэг нь нөгөөтэйгээ агуулагч ба агуулгын холбоотойгоор орших бөгөөд “энэ бол түүнд агуулагдана” хэмээх үзэл санааны үндсэн дээр ухаардаг.

7. Эс оршихуй \abhava\ нь харьцангуй шинжтэйгээрээ бусад padartha-гаас ялгаатай. Учир нь туйлын үгүйсгэл гэдэг нь огт боломжгүй зүйл гэсэн үг юм. Эс оршихуйг дотор нь юмс үзэгдэл хараахан үүсээгүй байх үеийн эс оршихуй \pragabhava\, аливаа юмс үзэгдэл мөхөж устсаны дараах эс оршихуй \prahvamsa abhava\, аливаа юмс үзэгдлийг жинхэнэ бодит байдлаас нь огт өөрөөр авч үзэх нь эс оршихуй юм \anyonyabhava\, өнгөрсөн, одоо, ирээдүйд ч үл орших тийм туйлын бүрэн үгүйсгэл \atyantabhava\ хэмээн ангилна.

Вайшешика нар үр дагавар нь бодит зүйл болон гарч ирэхийн өмнө өөрийн шалтгаандаа оршдоггүй \arambhavada\ хэмээх шалтгаант холбооны сургаалыг баримтладаг. Хэдийгээр тэд шалтгааныг үгүйсгэдэггүй боловч үр дагавар, шалтгаан хоёр адил зүйл биш юм хэмээн үздэг. Ертөнцийн бүх материаллаг юмс үзэгдлүүд тодорхой хэсгүүдээс бүрэлдэн тогтдог бөгөөд түүний цаашид үл хуваагдах жижиг хэсгийг атом \pramanu\ гэнэ. Нийтдээ шороо, ус, гал, хий гэсэн дөрвөн төрлийн атом оршдог. Атомууд нь бөмбөлөг хэлбэртэй бөгөөд сүнснүүдтэй зэрэгцэн оршдог юм. Тэд уг мөн чанараараа хөдөлгөөнгүй идэвхигүй байдаг боловч тэдэнд бодьгал сүнснүүдийн сайн ба муу талуудын харьцаанаас үүдэлтэй үл үзэгдэх хүч хөдөлгөөнийг заяадаг бөгөөд тэдгээр атомууд арифметик бус геометр прогрессоор нэгддэг гэнэ. Эзэн тэнгэр бол бүхнийг мэдэгч төгс төгөлдөр оршихуй учраас зүй ёсоор бүхний эзэн байдаг юм. Тэрээр бас сайн муу харилцааны үл үзэгдэгч хүчийг удирдан зохицуулагч бөгөөд энэхүү хүч нь ухамсарт бус учраас түүнийг удирдан хянаж байх эзэн хэрэгтэй байдаг, ингэж кармын хууль үүсдэг байна. Мөнхийн атомууд нь ертөнцийн материаллаг шалтгаан байдаг бол эзэн тэнгэр түүний үр бүтээлч шалтгаан нь байдаг. Эндээс үзвэл эзэн тэнгэр нь атом болон сүнснүүдийг бүтээгээгүй бөгөөд тэд нь зэрэгцэн мөнх оршдог юм. сүнснүүд аливаа үйл үйлдэж байх үедээ л хүлээсэнд байх бөгөөд тэрээр үүнээс алдуурахын тулд үйл үйлдэхүйг бүрэн таслан зогсоох хэрэгтэй. Хэрэв ингэж чадвал сайн муугийн үр шинээр хуримтлагдахгүй бөгөөд урьдын хийсэн үйлийн үр аажмаар алдууран одох болно.

Нъяя сургуулийг Готама \Gotama\ үндэслэсэн бөгөөд вайшешикагийн ахуйн тухай сургаалыг үндсэнд нь хүлээн зөвшөөрч, танин мэдэхүй, мэдлэгийн тухай асуудлуудыг сургадаг ба хожмоо энэ хоёр сургууль нэгдэн нъяя-вайшешика \nyaya-vaishesika\ хэмээн нэрлэгдэх болсон юм. Гэхдээ нъяя нар вайшешикийн долоон категорийг оролцуулан нийтдээ 16 категорийг хүлээн зөвшөөрдөг. Тэдний үзлээр үнэн зөв мэдлэгт хүрэх илт мэдлэг \pratyaksa\, логик гаргалгаа \anumana\,

Page 10: эртний энэтхэгийн философи

жишүүрийн мэдлэг \upamana\, итгэмжийн мэдлэг \shabda\  гэсэн дөрвөн арга зам байдаг. Тэдний логик гаргалгаа нь таван гишүүнтэй байдаг бөгөөд энэ нь:

1. Уулан дээр гал гарч байна.2. Учир нь тэндээс утаа суунаглаж байна.3. Утаатай бүхэн галтай байх ёстой.4. Ууланд утаа суунаглаж байна.5. Ууланд гал гарч байна. Зөвхөн өөрийн хэмжээнд эхний юм уу сүүлийн

аль нэгэн гурван гишүүн нь хангалттай байдаг бол бусдад итгүүлэн үнэмшүүлэхийн тулд заавал таван гишүүнтэй байх ёстой. Логик гаргалгааны үндэс нь их термин \sadhya\ нь дунд терминээ \sadhana\ ямагт дагалдах салшгүй холбоо \vyapti\ юм. Дунд термин \утаа\ нь их терминий \гал\ оршин буйг дохиолон мэдэгддэг тэмдэг бөгөөд энэхүү дунд термин нь заавал гаргалгааны субъектэд буюу бага терминд \paksa\ оршиж байх ёстой. Энэ түгээмэл холбоо нь ямар ч нөхцөл байдлаас шалтгаалдаггүй, гэхдээ тэр оршин буйн үндэс биш, харин хүн түүнийг танин мэдсэний үндсэн дээр логик гаргалгааг хийдэг. Нъяя нар эзэн тэнгэрийг ертөнцийг үүсгэгч тэтгэгч, мөн мөхөөгч хэмээн үзэх үндсэн дээр сүсэг бишрэлийн элементүүдийг бий болгон хожуу үед мөнхийн ухамсар бол эзэн тэнгэрийн гол мөн чанар биш гэж үзэж байв.

Веданта сургуулийг үндэслэгчийг Бадараяна \Badarayana\ гэх бөгөөд түүний хоёр гол чиглэл болох 1. Адвиата веданта \adviata vedanta\-үндэслэгч нь Шанкара, 2. Вишиштадвиата веданта \visistadviata vedanta\-үндэслэгч нь Раманужа нар юм. энэ сургууль нь брахманы мэдлэгийн мөн чанарыг нарийвчлан авч үздэг, упанишадын сургаалын системчилсэн хэлбэр мөн. Шанкарын хувьд брахман нь тодорхойлогдошгүй бөгөөд энэ нь ахуйн бодит байдал ба эзэн тэнгэр юм. Харин ертөнц ба бодьгал сүнснүүд нь брахманы зөвхөн эмпирик бодит байдлын түвшинд үзэгдэх байдал гэдэг. Брахманы майя\maya-ухамсар, оюун ухааны бүтээлч хүч\-тай хольцолдсон хэлбэр нь ертөнцийг бүтээгч, хамгаалагч, мөн устгагч кармын хуулийг хянан найруулагч эзэн тэнгэр \isvara\ юм. Брахманы бүтээл бөгөөд түүний мунхгийн харанхуйгаар хязгаарлагдсан хэлбэр, сансрын орчлын нэг хэсэг болох бие сэтгэлийн нэгдмэл организмыг бодьгал \jiva\ гэнэ. Ертөнцийн үзэгдэхүй байдал нь майягийн бүтээл учир хуурмаг, энэ нь орших ч биш, эс орших ч биш ер нь тодорхойлогдошгүй зүйл юм. Хэдийд мунхгийн харанхуйг \avidya\ давж төгс төгөлдөр мэдлэгийг хүртэнэ төдийд өөрийнхөө хязгааргүй ба туйлын байдлыг ухаарах болно. Тэгэхээр мэдлэг бол гэгээрлийн ганц зам мөр нь нь юм. Бодьгал нь өөрийгөө брахмантай нэгдмэл гэдгийг ухаарах үндэс нь чинагуух түвшинд шилжих явдал бөгөөд ийн гэгээрч чөлөөлөгдөхдөө эзэн тэнгэрийг шүтэж түүний тул хийх ёстой үүргүүдийг ёсчлон гүйцэтгэх ба эсвэл цэвэр мэдлэг ухааны хүчээр аажмаар хүртэнэ гэдэг.

Page 11: эртний энэтхэгийн философи

Харин Раманужа брахман ба эзэн тэнгэрийг адилтган үздэг ба ертөнцийн бүтэх, орших, устах нь түүний хүсэл зоригоос хамааралтай гэнэ. Түүнчлэн кармын хуулийг удирдан зохицуулдаг ажээ. Эзэн тэнгэр бол ямар ч буртаггүй цэвэр дээд чанаруудын цогцолбор гэж үздэг. Гэхдээ брахман ба эзэн тэнгэрийн дотоод ялгааг хүлээн зөвшөөрнө. Ухамсарт сүнснүүд \cit\ ба ухамсарт бус сүнснүүд \acit\ нь брахманы салшгүй шинж чанарууд гэдэг. Учир нь тэд түүний биеийг бүтээж, брахман өөрөө тэдний сүнс нь байдаг. Брахманыг ялгаатайн доторх нэгдэл гэж хэлж болно. Брахман буюу эзэн тэнгэр энэ ертөнцийн материаллаг ба үр бүтээлч шалтгаан нь болж, ингээд энэ ертөнц гэдэг маань эзэн тэнгэрийн хүч болох пракрити\prakriti\-гийн хөгжлийн хэлбэр болно. Тэгэхээр maya нь бодитой орших prakriti болно. Энэ нь мөн sattva, rajas, tamas зэрэг хүчнүүдээс бүрддэг. Бодьгал сүнснүүд нь бодитой бөгөөд мөнх оршиж, гадаад ертөнцийн янз бүрийн объектуудын тухай мэдлэгийг эзэмшдэг. Гэхдээ тэд мэдэгчид боловч цэвэр ухамсар биш, хүлээс гэдэг нь мунхгийн уршиг бөгөөд үүнээс бид хүсэл тачаалаа хязгаарлаж чадсан үйл, сүсэг бишрэл, эзэн тэнгэрийн тухай мэдлэг гэсэн гурвал аргаар ангижрах болно. Ийн чөлөөлөгдсөнөөр эзэн тэнгэртэй нэгэн цул болох бус харин түүнтэй нэгэн нийгэмлэгт зэрэгцэн орших утгаар тайлбарладаг.

Миманса сургуулийг Жаймини \Jaimini\ үндэслэсэн бөгөөд тэд ертөнцийг бүтээгч эзэн тэнгэрийг хүлээн зөвшөөрдөггүй, харин ертөнц ба хязгаарлагдмал сүнснүүдийн бодит байдлыг хүлээн зөвшөөрдөг байна. Миманса нарын үзлээр ертөнц бол гал, шороо, агаар зэрэг атомаас бүрэлдэх бөгөөд өөрөө өөрийнхөө жамаар орших ажээ. Эдгээр атомууд нь материйн хүртэж болохуйц хэсгүүд гэнэ. Атом бол ертөнцийн дээд шалтгаан бөгөөд мөнх оршино. Кармын хуулийг эзэн тэнгэр зохицуулдаггүй бөгөөд мөн физикийн шалтгаант чанар нь ёс зүйн шалтгаант чанарын хавсрага төдийхөн, ер нь шалтгаант чанар нь эзэн тэнгэрийн хүсэл зоригоос хамаарахгүй, бодьгал сүнснүүд нь мөнх орших бөгөөд мэдэрдэг, мэддэг идэвхитэй мөн чанар, тэдгээр нь үйл ба мэдлэгээр гэгээрэн эрх чөлөөг хүртдэг гэнэ. Мимансад Прабхакара \prabhakara\, Кумарила \Kumarila\ нарын үүсгэсэн хоёр үндсэн чиглэл бий. Тэдний хамгийн гол ялгаа нь танин мэдэхүй ба ахуйн асуудалд тодордог боловч аль аль нь мөнхийн байдлыг хүлээн зөвшөөрдөг. Прабхакара субстанци, чанар, үйл, ерөнхий, мөнхийн салшгүй холбоо зэрэг категориудын тухай нарийвчлан үзэж вайшешикагийн тусгай ба эс оршихуй хэмээх категорийг шүүмжилдэг. Тэрээр объект ба субъектын харилцан холбоог авч үзээд эдгээр нь тус тусдаа илэрхий тодорхой байж чадахгүй, харин энэ хоёрын нэгдэл нь танин мэдэхүй юм. Кумарила нь субстанци, үйл, ерөнхий, эс оршихуй зэрэг категориудыг хүлээн зөвшөөрч вайшешикагийн тусгай, мөнхийн салшгүй холбоо категориудыг шүүмжилдэг. Танин мэдэхүйн хувьд тэр нь танин мэдэгч, танин мэдэгдэгч, танин мэдэхүйн хэрэгсэл, үр дүн хэмээх дөрвөн элементийг агуулдаг. Мэдлэг бол танин мэдэгдэгч болон танин мэдэгч хоёрын харилцааны үр дүн юм. Эндээс ухамсарт “би” болон “би бус”-ын тухай ойлголт бий болдог. Эдний

Page 12: эртний энэтхэгийн философи

хоорондын харилцаа нь мэдлэг оршин тогтнож буйн баталгаа, үндэс болдог байна. Танин мэдэхүйн объект нь субъектээс үл хамааран оршдог учир түүний тухай мэдлэг нь илэрхий тодорхой байдаггүй. Иймээс танин мэдэгч үнэн зөв мэдлэгт хүрэхийн тулд хүртэхүй, адилтгал, дүгнэлт, нотолгоо зэрэг олон аргуудыг ашиглах ёстой.

Буддизмыг үндэслэгч нь Сиддхарта бөгөөд тэрээр алдартай “дөрвөн үнэн”\arya satya\-ий тухай сургаалаа номлосон, үүний үндсэн ойлголт нь зовлон \duhkha\ юм. Зовлон нь а\ өөрийн хийсэн үйлийн, б\ өөрөөс шалтгаалаагүй буюу өмнөх үеийн, в\ хүний үйлээс ямар нэгэн байдлаар шалтгаалаагүй гэсэн гурван үндсэн шалтгаанаар тохиолддог. Тэрхүү шалтгааны нөхцөл нь шүтэн барилдахуйн 12 зарчим \dvadasanidanas\ болно. Юмсын хоорондын шүтэн барилдалгааг 1. Гадаад, дотоод хоёрын \объект, субъект хоёр\, 2. Дүрс, мэдэл хоёрын бие ба оюун ухаан\, 3. Сав, шимийн \амьд ба амьгүй биеийн\ гэсэн гурван үндсэн харилцаагаар явагддаг гэх ба хамаг юм шүтэн барилдсаны эрхээр орчлонгийн дотор эргэн эргэн төрж байдаг учраас үүнийг орчлонгийн хүлээс хэмээн нэрлэж түүнийг тайлан гарах хэрэгтэй болдог. Энэхүү шүтэн барилдлагын 12 гишүүн нь мунхгийн харанхуй \avidya\, хуран үйлдэхүй \samskara-нүгэлт ба буянт сэтгэлийн үйл\, тийн мэдэхүй \vijnana-ухамсар, хувь хүний туршлага ба мэдлэг\, нэр дүрс \namarupa-гадаад дүр төрх, хэлбэр, хэмжээ\, төрөн түгэхүй \sadayatana-мэдрэхүйн зургаан эрхтний буюу дотоод танин мэдэхүй\, хүрэлцэхүй \sparsa-язгуурын 18 шүтэн барилдахуй\, сэрэхүй \vedana-мэдрэхүйд гадаад дүр тусгал буух\, хурьцал \trsna\, төрөл авах \upadana-үр боловсрох\, сансар \орчлонгийн амьдралд шунахуй\, төрөхүй \jati-үр мэндлэхүй\, өтлөх үхэх \jaramarana\ гэсэн агуулгаар тайлбарлагдана.

Бүхий л зовлонгоос ангижрахыг нирван \nirvana буюу duhkha nasa\ хэмээн үздэг бөгөөд энэ нь ертөнцөөс тасран одох аль нэгэн мөнх тогтвортой жаргалангийн оронд хүрэх тухай ойлголт биш, харин зовлон бол амьдралын мөн чанар учраас түүнийг мэдлэг ухааны хүчээр гэтлэх ёстой гэдэг. Нирван нь амьдралын туйлын дээд зорилго бөгөөд үүнд хүрэхэд бага хөлгөнд \hinayana\ 1. Бурхан багшийн сургаалын ач холбогдол, үнэн мөн чанарыг ухаарах \srotapanna\, 2. Түүнийг ямар нэгэн хэмжээгээр даган мөрдөх \sakadagani\, 3. Энэхүү зам мөрөөс нэгэнт ухран гарч чадахгүй болох \anagama\, 4. Нирванд хараахан хүрээгүй түүний босгон дээр ирсэн хүн буюу архад \arhat\ гэсэн үе шатуудаар тайлбарладаг. Хэрвээ гэр бүлийн амьдрал бүхий хүн нирванд хүрэхийг зорьвол түүний эцсийн зорилго нь бурхан бус архад байдаг ба үүнийг ширвак \sravakayana\, харин архадаар зогсохгүй бурхан болохоор зорьсон бол түүнийг пратикабуда \pratyekabudhayana\ гэж нэрлэнэ. Гэтэл их хөлгөнд \mahayana\ хэдийд хүн туйлын үнэнийг ухаарна төдийд л нирванд хүрнэ гэж үзэх бөгөөд бодьсадын \bodhisattvayana\ замыг хүлээн зөвшөөрдөг. Энэ нь зөвхөн өөрөө гэгээрээд сэтгэл ханахгүй бүхий л хүн төрөлхтөн гэгээрэх ёстой хэмээн зорино. Хинаяна нар

Page 13: эртний энэтхэгийн философи

нирваныг 1. Хэдий нирванд хүрсэн ч ямар нэгэн юм дутуу, нөхцөл байдлаасаа салаагүй бөгөөд харьцангуй үнэнийг ухаарсан \sopadhisesa nirvana\, 2. Ямар ч нөхцөл байдлаас шалтгаалахгүй туйлын үнэнийг онон ухаарсан \nirrupadhisesa nirvana\ хэмээн ангилж үзнэ.

Зовлонгоос ангижрах зам мөр нь өөрийн амьдралын зайлшгүйгээ танин мэдэж байж чөлөөт байдалд хүрэх явдал бөгөөд үүний тулд чөлөө, учрал гэсэн хоёр үндсэн ойлголтыг мэдэх ёстой. Чөлөө нь буруу үзэл, адгуус, бирд, там, зах хязгаарт төрсөн, тэрс номтон, тэнэг хэлгий, асури (урт наст тэнгэр) гэсэн найман чөлөөгүйг давах, учрал нь өөрийн (хүн болох, дунд төрөх \буддын номлол бүхий газар\, эрхтэн төгс, үйлийн эцэст үл буруушаагдах, аливааг ухааран чадагч байх) болон бусдын учралт (төв газар \бурхны сургаал үндэс болсон\, дээдийн ном дэлгэрсэн, номын ёс эс доройтсон, бурхан номд итгэх, бусдыг энэрэгч) арван зүйлийг сайтар танин мэдэж өөрийн үйлээ зохистой үзэл-samyak drsti, зохист санаа бодол-samyak sankalpa, зохист яриа-samyak vag, зохист үйл-samyak karmanta, зохист аж төрөхүй-samyak ajivika, зохист дадал-samyak vyayana, зохист ой ухаан-samyak smrti, зохист нэгэн үзүүрт сэтгэл-samyak samadhi дээдийн найман мөрд \arya astangika marga\ нийцүүлэх ёстой.

Буддистууд atman-ы тухай сургаалыг шүүмжилж “би” үгүйн сургаалыг \anatmavada\ номлодог бөгөөд чухам яагаад үүнийг шүүмжилдэг вэ гэхээр хэрэв бид түүнийг хүлээн зөвшөөрвөл мөнхийн тогтвортой үе шатуудыг хүлээн зөвшөөрөхөд хүргэдэг учраас бодит байдлын мөн чанарт нийцэхгүй гэж үздэг. Ингээд тэд мөнхгүйн үзлийг \anityata\ сургадаг ба энэ үзлээр хувьсан өөрчлөгдөхүй нь бодит байдлын, тогтвортой байдал нь мэдлэгийн түвшинд ухаарагдах бөгөөд хувьсан өөрчлөгдөхүйн мөн чанар нь харин мөнх тогтвортой байдаг. Юмс үзэгдэл өөрчлөгдөхдөө агшин бүрд хувьсах бөгөөд тийм ч учраас бодит байдал бол тогтворгүй, тэдгээр оршихуйн хамгийн минимум хугацаа нь агшин байна. Өөрөөр хэлбэл ямар нэгэн үйл явц нэгээхэн агшинд болоод өнгөрсөн ч энэ нь үнэн бодитой хэмээх хангалттай үндэс болдог. Үүнийг агшины тухай сургаал \ksanikavada\ гэдэг. Энэхүү агшин тутамд хувьсан өөрчлөгдөж байгаа үйл явцыг бид мэдрэхүйн туршлагаараа танин мэдэх бөгөөд уг мэдлэгийн тасралтгүй үргэлжлэх холбооны тухай сургаалыг santanavada гэж нэрлэдэг.Буддын гүн ухаан нь дотроо вайбхашика, саутрантика, йогачара, мадхъямака гэсэн дөрвөн гол чиглэлтэй. Вайбхашика чиглэлийн уг сурвалж нь “abhidharmapitaka” юм. Энэ чиглэлийн томоохон төлөөлөгч нь Васубанду бөгөөд гол сургаал нь дхармын онол байдаг. Дхарма нь ахуйн бүрдэл хэсгүүд, юмс хийгээд сэтгэлийн тодорхой төлөв байдлууд юм. Түүнийг танин мэдэх нь жинхэнэ, зөв мэдлэгт хүрэх үндэс суурь нь болно. Дхармыг цувиралт, цувирал үгүй гэсэн үндсэн хоёр хэсэгт ангилах ба цувиралт дхармыг 5 цогцоор задлаж тайлбарлана. Харин цувирал үгүй дхармад хуран үүдсэн бус бусдад тархмал шинжтэй үүсэл,

Page 14: эртний энэтхэгийн философи

устал үгүй мөнх зүйлийг багтаан үздэг ба дотор нь огторгуй, өөр өөр шинжилсний, өөр өөр шинжлэх бус гэж ялгана. Үүнээс огторгуй нь махбодьтой зэрэгцэн оршигч анхдагч эхлэл мөн төдийгүй түүнийг хөдлөх, нэгдэх бололцоог хангадаг гэдэг бол үлдсэн хоёр нь дхармуудын харилцан шүтэлцээ, тэдгээрийг танин мэдэхүйн арга замыг илэрхийлсэн ойлголт байдаг. Ингээд нийтдээ 75 дхармын тухай үздэг. Дхарма нь махбодиос бүрдэх бөгөөд махбодийг шороо, ус, гал, хий гэсэн дөрвөн язгуурт хуваадаг.

Саутрантика чиглэлийн гол төлөөлөгчид нь Кумаралабха, Яшомитра, Дарамтрира нар бөгөөд голчлон Ганжуурын судрын аймагт түшиглэн сургаал номлолоо айлддаг. Тэд эхэндээ вайбхашикагийн онол сургаалыг баримтлаж байсан боловч тэдний үзлийг Буддагийн сургаалаас зөрөөтэй хэмээн шүүмжилдэг. Тиймээс юмс үзэгдлийн өөрчлөлт хувьслын тухай үзэл санааг чухалчилж, агшины онолыг баримтладаг. Бүх юмс үзэгдэл бүгд гурван цагт оршино гэдэг үндэслэлийг шүүмжлэн эсэргүүцэж “бүгд одоо л оршино” гэж үздэг. Энэ чиглэлийнхэн туршлага л мэдлэгийн үндэс мөн гэж нотлоод мэдлэг үүсэх дөрвөн нөхцлийг сургажээ. Үүнд: 1. Тухайн зүйлс, 2. Урьдчилан мэдэхүй таамаглал, 3. Дамжуулагч буюу зууч, 4. Мэдрэх эрхтэн зэргийг багтаасан байна.

Йогачара чиглэлийг Асанга үндэслэсэн бөгөөд томоохон төлөөлөгчид нь Дигнаги, Дармакирти нар юм. Тэд юмс үзэгдлийн эсрэг тэсрэг талуудын нэгдлийг илэрхийлсэн хоёр үгүйн үзэл, оногдохуйн мөн чанарыг тодорхойлсон үүдсэний ба эс үүдсэний зэрэг категориудыг авч үздэг бөгөөд аливаа бүхний анхдагч эхлэл болох хотлын шүтээн гэдэг ойлголтыг дэвшүүлж тавьжээ. Хотлын шүтээн гэдэг нь онохуй, оногдохуй хоёрыг хамтад нь агуулсан ямарваа ялгарал үгүйтөгс, дээд, орон цагаар үл хязгаарлагдагч, бүхний үндсэнд оршигч түгээмэл оюуны нэрийтгэл юм. Гол эх сурвалж нь Майдарын таван ном гэж алдаршсан бүтээл юм.

Мадхъямака бол буддын гүн ухааны гол хэсэг нь мөн бөгөөд бүх юмс үзэгдэл үнэн бодитой оршдог \sarvastivada\ гэх үзэл, бүх юмс үзэгдэл оргүй хоосон \sunyavada\ гэсэн үзлүүдийн дундаж утга болгож их сэтгэгч Нагаржуна үүсгэсэн юм. Түүний гол үзэл нь хоосон чанар \sunyatavada\ бөгөөд энэ нь юмс үзэгдлийн дотоод нэгдэл, мөн чанарын асуудал. Хоосон чанарын онолын хураангуй илэрхийлэл нь түрдэх үгүй \anirodham\, төрөх үгүй \anutpadam\, тасархай үгүй \anucchadam\, мөнх үгүй \asasvatam\, ангид утгат бус \anekartham\, нэгэн утгат бус \ananartham\, ирэхүй үгүй \anagamam\, одохуй үгүй \anirgamam\ хэмээх алдарт найман үгүйсгэл юм. Энэхүү үгүйсгэл нь ертөнцийг үзэх өрөөсгөл хандлагыг шүүмжлэн ертөнц нэг талаас тогтвортой, нөгөө талаас хувьсамтгай байдаг дундын харилцаанд оршдогийг тооцох шаардлагатайг чухалчилдаг. Уг чиглэлийн хөгжлийг 1. Нагаржуна, Арьяандэв нарын үе (II-IV зуун), 2. Буддхапалита, Бхававивека нарын үе (V-VI зуун), 3. Шантидэва, Чандракирти нарын үе (VII-VIII зуун), 4.

Page 15: эртний энэтхэгийн философи

Шантаракшита, Камолашила нарын үе (IX-X зуун) гэж үечлэж болох бөгөөд эдгээр сэтгэгчдийн үзэл санаа тусгалаа олсноор мэдлэгийн нарийн тогтолцоог үүсгэсэн юм.  

Түүнд прасангика, сватантрика гэсэн хоёр гол урсгал бий бөгөөд прасангика нь мадхъямакагийн гол утга бол эсрэг этгээдийн эерэг болон сөрөг аливаа нотлолыг үгүйсгэн, дотоод зөрчлийнх нь үүднээс түүнд хандаж, тэдгээрийг гагцхүү шүтэн барилдлагад, тэгэхдээ харьцангуйгаар үзэх явдал юм гэдэг. Харин сватантрика нь ерөөс юмсын биед хүртэгдэх чанарыг үгүйсгэхгүй, гагцхүү төгс бодитой оршино гэдгийг л үгүйсгэдэг. Хоосон чанар бол юм байхгүй гэдгийг нотлох бус харин гагцхүү байна гэдэг хэвшмэл нотлолыг үгүйсгэх хэрэг гэж үндэслэлээ гаргаад прасангика нарыг өөрийн үндэслэлийг гаргаж тавиагүй хэмээн шүүмжилдэг байна.