Эртний монголчуудын дунд шашин шүтлэгийн анхны...

10
Сэдэв: Эртний монголчуудын дунд шашин шүтлэгийн анхны хэлбэрүүд үүссэн нь: Семинар:№13 Монголын түүх Багш Г.Гэрэлмаа

description

Эртний монголчуудын дунд шашин шүтлэгийн анхны хэлбэрүүд үүссэн нь

Transcript of Эртний монголчуудын дунд шашин шүтлэгийн анхны...

Page 1: Эртний монголчуудын дунд  шашин шүтлэгийн  анхны хэлбэрүүд үүссэн нь

Сэдэв:Эртний монголчуудын дунд

шашин шүтлэгийн анхны хэлбэрүүд үүссэн нь:

Семинар:№13Монголын түүх

Багш Г.Гэрэлмаа

Page 2: Эртний монголчуудын дунд  шашин шүтлэгийн  анхны хэлбэрүүд үүссэн нь

Шүтлэг бишрэл гэж юу вэ?Хүн төрөлхтөн хэдий үеэс шүтлэг бишрэлтэй болж

эхэлсэн тухай мэдлэг олгох

Хичээлийн зорилт:нэн эртний шашин шүтлэгийн хэлбэр болох дом

шившлэг, амьдчилахуйн ёсны тухай ФетишизмТотемизмСмагиАнимизм нарын тухай ойлголт өгөх

Хичээлийн зорилго:

Page 3: Эртний монголчуудын дунд  шашин шүтлэгийн  анхны хэлбэрүүд үүссэн нь
Page 4: Эртний монголчуудын дунд  шашин шүтлэгийн  анхны хэлбэрүүд үүссэн нь

Шашин шүтлэгийн үүсэл

Шашин шүтлэгийн анхны хэлбэрүүд одоогоос 100-40 орчим мянган жилийн тэртээ Неандарталь хүмүүсийн үед үүссэн гэж үздэг. Неандардальчууд үхсэний дараа өөр ертөнцийн амьдрал эхэлдэг гэдэгт итгэдэг байсан бололтой. Энэ нь агуйн булшны судалгаанаас харагддаг. Харин одоогоос 40-18000 жилийн тэртээ палеолитын үед хүмүүс шашны зан үйл гүйцэтгэдэг байсан бол 7-5000 жилийн тэртээ неолитын үеийн булшнаас эд хогшил хоол, хүнс, адуу мал, зарц боолтой нь хамт оршуулсан байдгаас харахад тэр үед хойд насны тухай ойлголттой байсан байна. Эртний хүмүүс байгалийн янз бүрийн догшин ширүүн үзэгдлээс айхдаа тэдгээрийг захирч байдаг ямар нэгэн хүч байна гэдэгт итгэж түүнд зориулан ан авынххаа дээжийг өргөх болсноор шашин шүтлэгийн үүсэл тавигджээ.

Page 5: Эртний монголчуудын дунд  шашин шүтлэгийн  анхны хэлбэрүүд үүссэн нь

Шашин шүтлэгийн хэлбэрүүд

ФетишизмХүн хүрээлэн буй орчныхоо онцгой содон сонин тогтоц бүхий ямар нэгэн үзэгдэл юмсыг бусдаас онцлон салгаж түүндээ бишрэн шүтэх үзлийг цалигчлал буюу фетишизм гэнэ. Эртний монголчуудын хувьд мод чулуу, нар,сар, галыг шүтэх явдал өргөн дэлгэр байжээ. Учир нь эдгээр зүйл нь тэр үеийн хүмүүсийн амьдралын алхам бүрт нөлөөлж,өмөг түшиг нь болж байжээ.

Page 6: Эртний монголчуудын дунд  шашин шүтлэгийн  анхны хэлбэрүүд үүссэн нь

Шашин шүтлэгийн хэлбэрүүд Улмаар хүрээлэн буй юмс үзэгдлээ сүнс сүлд бүхий амьд зүйл гэх үзэлд хүрчээ. Түүний хамгийн тод жишээ бол галыг шүтэх ёс юм.Галыг аливаа муу муухай бүхнийг ариутгах чанартай гэж үзэн галдаа бохир зүйл хийхгүй хутга, мэс ойртуулдаггүй заншилтай. Энэ бол галыг амьд зүйл, галын бурхан бий гэж итгэн биширдэгтэй холбоотой билээ.ингэж хүрээлэн буй юмс үзэгдэлээ цаанаа ямар нэг амь даагч эзэн сүнс сүлдтэй амьд зүйл хэмээн итгэн бишрэх үзлийг амьдчилахуй буюу анимизм гэнэ.

Page 7: Эртний монголчуудын дунд  шашин шүтлэгийн  анхны хэлбэрүүд үүссэн нь

Шашин шүтлэгийн хэлбэрүүд

Эртний хүмүүс байгалийн догшин ширүүн юмс үзэгдлийг сөрөн тэмцэх араатан амьтнаас амь биеэ хамгаалах, хоол хүнсээ базаах хүч хөдөлмөрөө нэгтгэхэд нь үг яриа нэн чухал үүрэгтэй байжээ. Үүнээс үүдэн үгийн шидэнд итгэх бишрэхүй буюу дом шившлэгийн /магия/ёсон үүсжээ. Дом шившлэгийн ёс нь хүний аж амьдралд тустай сайн үйлийн эзнийг урин дуудах ,хүсэмгүй зүйлийг үлдэн хөөхөд чиглэсэн шившлэгийн болон зүхлийн үгс хийгээд тэдгээртээ нийцсэн домнох зан үйлээс бүрдэж байв.

Page 8: Эртний монголчуудын дунд  шашин шүтлэгийн  анхны хэлбэрүүд үүссэн нь

Шашин шүтлэгийн хэлбэрүүд Бөөгийн шашны түрүү үеийн монголчуудын шашин шүтлэгийн оргил болж онгод шүтэхүй ёсон буюу тотемизм гарсан байна. Эртний дэлхий дахинаа овог аймаг бүр өөрийгөө аль нэг амьтан ургамлаас, заримдаа сав ертөнцийн аль нэг зүйлээс гаралтай гэж ойлгож ,түүнийгээ аймгийн онгон шүтээн болгож шүтдэг байжээ. Үүнийг онгод шүтэхүй буюу тотемизм гэнэ. Тотем гэдэг нь төрөл угсаа, бэлгэ тэмдэг гэсэн индиан үг ажээ. Монголчууд бусад угсаатны нэгэн адил онгодыг шүтдэг байсан бөгөөд ялангуяа чоно бугыг илүү дээдлэн шүтдэг байжээ.

Page 9: Эртний монголчуудын дунд  шашин шүтлэгийн  анхны хэлбэрүүд үүссэн нь

Шашин шүтлэгийн анхны хэлбэрүүд одоогоос 100-40 орчим мянган жилийн тэртээ үүсчээ.

Эртний хүмүүс байгалийн янз бүрийн догшин ширүүн үзэгдлээс айхдаа тэдгээрийг захирч байдаг ямар нэгэн хүч байна гэдэгт итгэж түүнд зориулан ан авынхаа дээжийг өргөх болсноор шашин шүтлэгийн үүсэл тавигджээ

Шашин шүтлэгийн анхны хэлбэрүүд нь ФетишизмТотемизмСмагиАнимизм гэсэн хэлбэрүүдтэй байжээ.

Дүгнэлт

Page 10: Эртний монголчуудын дунд  шашин шүтлэгийн  анхны хэлбэрүүд үүссэн нь

Монголчуудын уламжлалт шашин бөө мөргөл

Гэрийн даалгавар