Хөрс үүсэх үйл явц

21
Семинар-1 ХӨРС ҮҮСЭХ ҮЙЛ ЯВЦ Уулын чулуулгийн элэгдэл өгөршил Хөрс нь уулын чулуулгаас үүсдэг. Байгаль дээр хөрс үүсэж бий болох явдалд уулын чулуулгийн элэгдэл өгөршил асар их үүргийг гүйцэтгэдэг. Уулын чулуулаг ба эрдсүүд элэгдэн өгөршиж хөрс үүсэх процесс явагдах нөхцөл бүрдэснээр үржил шимт хөрс үүснэ. Уулын чулуулгийн бүтэц, шинж чанар нь тоо ба чанарын хувьд өөрчлөгдөн бутран жижигрэх үйл явцыг уулын чулуулгийн элэгдэл өгөршил гэнэ. Нөлөөлж буй хүчин зүйлүүдээс нь хамааруулаад уулын чулуулгийн элэгдэл өгөршлийг: Физикийн өгөршил, Химийн өгөршил, Биологийн өгөршил гэж 3 ангилдаг. Физикийн өгөршил гэдэг нь уулын чулуулаг ба эрдсүүдийн химийн найрлага өөрчлөгдөхгүй, зөвхөн механикаар бутран жижигрэх үйл явц юм. Физикийн өгөршилд хоногийн ба улирлын температурын хэлбэлзэл, хур тунадасны ус, салхи зэрэг их нөлөөлнө. Энэ өгөршлийг хүйтний ба дулааны өгөршил гэж хоёр ангилна. Нарны гэрлийн дулааны пөлөөгөөр уулын чулуулаг халалт хөрелтөөс үүдэлтэй тэлэх агших замаар бутран жижигрэх үйл явцыг дулааны өгөршил гэнэ. Элэгдэл өгөршлийн нөлөөгөөр үүссэн уулын чулуулгын ан цавд орсон ус хөлдөж эзэлхүүнээ тэлэх буюу гэсэж агшилт явагдах замаар бутран жижигрэх үйл явцыг хүйтний өгөршил гэнэ. Физикийн өгөршилд температурын хэлбэлзэл маш чухал нөлөө үзүүлдэг. Тухайлбал: Халуун цөлд уулын чулуулаг заримдаа 60-700С хүртэл халах ба шөнөдөө 00С хүртэл хөрдөг нь энд элэгдэл өгөршлийн үйл явц эрчимжих нөхцөл бүрдэж байгаагийн тод илрэл юм. Физикийн өгөршлийн үр дүнд үүссэн хөвсгөрлөг нь ус ба агаарыг нэвтрүүлэхээс гадна, тэдгээрийн зарим хэсгийг өөртөө барьж байх чадвартай болно. Физикийн өгөршлийн үр дүнд уулын чулуулаг жижигрэх тусам түүний эзлэх нийт гадаргуу ихсэх ба улмаар химийн өгөршил явагдах таатай нөхцлийг бий болгодог. Химийн өгөршил гэдэг нь уулын чулуулаг ба эрдсүүд

Transcript of Хөрс үүсэх үйл явц

Page 1: Хөрс үүсэх үйл явц

Семинар-1

ХӨРС ҮҮСЭХ ҮЙЛ ЯВЦ

Уулын чулуулгийн элэгдэл өгөршил

Хөрс нь уулын чулуулгаас үүсдэг. Байгаль дээр хөрс үүсэж бий болох явдалд уулын чулуулгийн элэгдэл өгөршил асар их үүргийг гүйцэтгэдэг. Уулын чулуулаг ба эрдсүүд элэгдэн өгөршиж хөрс үүсэх процесс явагдах нөхцөл бүрдэснээр үржил шимт хөрс үүснэ. Уулын чулуулгийн бүтэц, шинж чанар нь тоо ба чанарын

хувьд өөрчлөгдөн бутран жижигрэх үйл явцыг уулын чулуулгийн элэгдэл өгөршил гэнэ. Нөлөөлж буй хүчин зүйлүүдээс нь хамааруулаад уулын чулуулгийн элэгдэл өгөршлийг: Физикийн өгөршил, Химийн өгөршил, Биологийн өгөршил гэж 3 ангилдаг. Физикийн өгөршил гэдэг нь уулын чулуулаг ба эрдсүүдийн химийн найрлага өөрчлөгдөхгүй, зөвхөн механикаар бутран жижигрэх үйл явц юм. Физикийн өгөршилд хоногийн ба улирлын температурын хэлбэлзэл, хур тунадасны ус, салхи зэрэг их нөлөөлнө. Энэ өгөршлийг хүйтний ба дулааны өгөршил гэж хоёр ангилна. Нарны гэрлийн дулааны пөлөөгөөр уулын чулуулаг халалт хөрелтөөс үүдэлтэй тэлэх агших замаар бутран жижигрэх үйл явцыг дулааны өгөршил гэнэ. Элэгдэл өгөршлийн нөлөөгөөр үүссэн уулын чулуулгын ан цавд орсон ус хөлдөж эзэлхүүнээ тэлэх буюу гэсэж агшилт явагдах замаар бутран жижигрэх үйл явцыг хүйтний өгөршил гэнэ. Физикийн өгөршилд температурын хэлбэлзэл маш чухал нөлөө үзүүлдэг. Тухайлбал: Халуун цөлд уулын чулуулаг заримдаа 60-700С хүртэл халах ба шөнөдөө 00С хүртэл хөрдөг нь энд элэгдэл өгөршлийн үйл явц эрчимжих нөхцөл бүрдэж байгаагийн тод илрэл юм.

Физикийн өгөршлийн үр дүнд үүссэн хөвсгөрлөг нь ус ба агаарыг нэвтрүүлэхээс гадна, тэдгээрийн зарим хэсгийг өөртөө барьж байх чадвартай болно. Физикийн өгөршлийн үр дүнд уулын чулуулаг жижигрэх тусам түүний эзлэх нийт гадаргуу ихсэх ба улмаар химийн өгөршил явагдах таатай нөхцлийг бий болгодог. Химийн өгөршил гэдэг нь уулын чулуулаг ба эрдсүүд

Page 2: Хөрс үүсэх үйл явц

химийн урвалын нөлөөгөөр бутран жижигрэх үйл явц юм. Химийн өгөршлийн нөлөөгөөр шинж чанар, найрлагаараа эрс өөр шинэ эрдсүүд ба нэгдлүүд үүсдэг онцлогтой. Химийн өгөршилд ус (Н,0), нүүрсхүчлийн хий (СО,), хүчилтөрөгч (О,) болон бусад органик бодисууд нөлөөлдөг. Ус нь уулын чулуулаг ба эрдсүудийг хүчтэй уусгагч юм. Ялангуяа температур ихсэхийн зэрэгцээ нүүрсхүчлийн хийгээр сайн хангагдсан тохиолдолд эрдсуүдийн усанд уусах, задрах явц эрчимждэг. Иймд эрдсүүд химийн өгөршилд ороход температурын нөлөө их чухал.

Семинар-2

ХӨРСНИЙ МОРФОЛОГИ ШИНЖ ЧАНАР

Бүх төрлийн хөрс нь хөгжлийн явцдаа түүн дээр тасралтгүй хангагдаж байдаг маш нарийн бөгөөд олон янзын физикийн, химийн ба шюлогийн процессуудын үр дүнд өөрийн гэсэн хэд хэдэн гадаад буюу морфологи шинж чанаруудтай болдог. Энэ шинж чанараараа эх чулуулгаас мэдэгдэхүйц ялгагддаг. Ийнхүү хөрс нь хөрс үүсгэгч эх чулуулгаас өөрийн үржил шимт чанараараа ялгагдахаас гадна мөн морфологи шинж чанараараа эрс ялгаатай.

Хөрсний морфологи шинж чанарыг мэдсэнээр хөрсийг чулуулгаас ялгахаас гадна нэг хөрсийг нөгөөгөөс нь ялгахад чухал ач чолбогдолтой юм. Морфологи шинж чанараар нь хөрсний гарал үүслийг мэдэж болох ба хөрсөнд агрономын үнэлгээ өгч болно.

В.В.Докучаев хөрсний морфологи шинж чанарын үндсэн ойлголтуудыг анх өгсөн ба цаашид С.А.Захарова нарийвчлан судалсан юм. Хөрсний морфологи шинж чанарыг хээрийн судалгааны аргаар 1-1.5 м хэмжээтэй нүх ухаж зүсэлт хийж тодорхойлдог. Хөрсний морфологи шинж чанарт дараахь хэд хэдэн шинж чанарууд члмаарагдана. Үүнд:

1. Хөрсний байгууламж

2. Хөрсний огтлолийн зузаан

3.Хөрсний өнгө

4.Хөрсний механик бүрэлдэхүүн

5.Хөрсний бүтэц

6.Хөрсний тогтоц

Page 3: Хөрс үүсэх үйл явц

7.Хөрсөнд шинээр үүссэн зүйлс ба тохойлдох хольц.

Хөрсний байгууламж

Хөрсийг бүрдүүлэгч хөрсний үе давхрагуудын ээлж дарааллыг хөрсний байгууламж гэнэ. Хөрсөнд зүсэлт хийж морфологи бичлэг хийснээр түүний үе давхаргуудын хэмжээг тогтоохоос гадна юуны өмнө тэдгээрийн өнгө, бүтэц болон төрөл зүйн гадаад шинж чанарын ялгааг илрүүлдэг. Хөрс нь хэд хэдэн үе давхрагаас тогтох ба тэдгээр нь өөр

хоорондоо түүний өнгө, бүтэц, тогтоц болон бусад шинж чанаруудаараа ялгаатай байдаг. В.В.Докучаев хөрсний үе давхаргуудын хоорондын ялгааг анх судалсан ба түүнийг 3 үндсэн үе давхрагад хөрсний механик бүрэлдэхүүнийг хээрийн ба лабораторийн шинжилгээний аргаар тодорхойлж болно. Механик бүрэлдэхүүнийг хээрийн нөхцөлд хөрсийг норгож алган дээрээ бөөрөнхийлж бөмбөлөг үүсгэх, сунгаж гулуузлах ба цагираг хэлбэртэй болгон үзэж тодорхойлдог.

Семинар-3

ХӨРСНИЙ ТОГТОЦ

Хөрсний гадаад шинж чанарын сүвэрхэг ба нягтархаг байдлын илэрхийллийг хөрсний тогтоц гэнэ. Хөрсний тогтоц нь түүний механик бүрэлдэхүүн, бүтэц, чийгээс хамаарна. Хөрсийг нягтархаг байдлаар Хэт нягт, нягт, сийрэг, бутрамтгай гэж 4 ангилдаг. Бутрамтгай тогтоцтой хөрсөнд элсэн хөрс орно. Сийрэг

тогтоцтойд элсний ширхэгүүд хоорондоо шаварлаг эрдсээр гагнагдаагүй бөгөөд сайн ялзмагжсан элсэрхэг ба элсэнцэр хөрс орно. Ихэнх шаварлаг, шавранцар хөрс ялангуяа хөрсний В үе давхрага нягт тогтоцтой. Хээрийн нөхцөлд хөрсний нягтархаг байдлыг хүрзээр буюу хутгаар шигтгэж үзэж тодорхойлдог. Хэрэв хүрзээр буюу хутгыг хөрсөнд шигтгэж үзэхэд: 1см орчим шигдэх ба хүч их шаардаж байвал хэт нягт хөрс, 2 - Зсм шигдэх буюу гараар бяцлахад бэрх бол нягт хөрс, 3 - 5см гүн шигдэж, араар амархан бяцлагдаж байвал сийрэг тогтоцтой хөрс байна.

Page 4: Хөрс үүсэх үйл явц

Хөрсийг сүвэрхэг байдлаар нь бага сүвэрхэг, сүвэрхэг, нүхжсэн, нүхлэг, нүх гэж ангилна. Тухайлбал: Бага сүвэрхэг-хөрсний нүх сүвийн диаметрийн хэмжээ 1мм Сүвэрхэг - хөрсний нүх сүвийн диаметрийн хэмжээ 1-Змм

Нүхжсэн - хөрсний нүх сүвийн диаметрийн хэмжээ 3-5мм

Нүхлэг-хөрсний нүх сүвийн диаметрийн хэмжээ 5-1Омм

Нүх - хөрсний нүх сүвийн диаметрийн хэмжээ 1Омм

Цорогтой - сувагнууд янз бүрийн гэрэлзэгнээр бүрхэгдсэн байна. Хөрс чийгээ алдсаны улмаас агшилт явагдагдаж ан цав үүсдэг. Хөрсөнд үүссэн ан цавыг хэмжээнээс нь хамаарч 3 ангилж үздэг. Үүнд:

Бага ан цавтай – З мм

Ан цавтай - 3 -10 м м

Их ан цавтай -10 мм <

Хөрсний тогтоцыг судлах нь хөрсөнд ус, агаар нэвтрэх чадвар мөн хөрсийг элдэншүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Хөрсөнд шинээр үүссэн зүйлс ба тохиолдох хольц

Хөрс үүсэх явцад хөрсний үе давхаргуудад үүсэж цугларч байгаа эсвэл ялгарч задарч байгаа янз бүрийн бодисуудыг хөрсөнд шинээр үүссэн зүйлс гэнэ. Шинээр үүссэн зүйлүүд нь гарал үүслийн хувьд химийн ба биологийн гэж 2 янз байна. Химийн үүсэлтэй зүйлд янз бүрийн өнгөтэй амархан уусдаг давсууд, цахиур хүчлийн нунтаг, шохойн толбот судлууд, манган, төмрийн ислийн толбууд, ялзмагийн бодисын толбон зураасууд орно.

Семинар-4

ХӨРСНИЙ ШИНЖ ЧАНАР

Хөрсний өнгөн үе давхараа, бүтэц зэрэг нь түүний физик шинжийг илэрхийлдэг. Эрдсийн болон химийн найрлага, урвалын орчин зэрэг нь химийн шинж болно. Хөрсний органик бодисуудын найрлага, бичил биетэн, ялзмаг зэрэг нь түүний биологийн шинжийг бүрдүүлдэг. Хөрсний физик шинж чанар, хмийн найрлага, органик бодисын хуримтлал нь газар бүрд адилгүй. Хөрсний шинж

Page 5: Хөрс үүсэх үйл явц

чанар ба түүний тархалтанд нөлөөлөх нэг гол хүчин зүйл нь уур амьсгал юм. Хөрс бүрэлдэх бий болох явц өгөршлийн нөлөөгөөр чулуулаг өнгөн хэсэгтээ бутран сийрэгжихээс эхэлнэ. Эрдэс чулуулгийн өгөршил нь агаарын температурын, чийг зэрэг уур амьсгалын нөхцлөөс шалтгаалдаг. Ингэснээр амьд биетийн хооронд идэш тэжээлийн хэлхээ үүснэ. Иймд хөрс бол амьд биет юм. Ой мод, өвс ургамал сайтай хур тунадас ихтэй газрын хөрсөнд ялзмаг их хуримтлагдана. Говийн буюу цөлийн хуурай уур амьсгалтай нутагт ургамал тачир сийрэг учраас ялзмаг үүснэ. Ялзмаг гэдэг нь ургамлыг ургуулахад хэрэглэдэг хар бараан өнгөтэй органик бодис юм. Хөрсний үржил шми сайн байх тутам ялзмагийн хэмжээ их хөрсний өнгө чтөдий чинээ хар бараан өнгөтэй байна. Ургамлын хатаасан навч, мөчир, амьтны сэг үлдэгдэл, хөрсөнд шингэн задарч ялзмагийг үүсгэнэ. Хөрс бүрэлдүүлэхэд нөлөөлдөг бас нэг зүйл бол хотгор гүдгэр юм. Адил өргөрөгт орших өндөр уул болон тал газарт харилцан адилгүй хөрс бүрэлдэнэ. Хөрсөн дэх эрдэс чулуулгийн харьцаагаар ерөнхийд нь хөрсийн элсэрхэг, шаварлаг, тоосорхог гэж 3 ангилна.

Семинар-5

ХӨРСӨНД АМЬДАРДАГ МИКРОРГАНИЗМУУДЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ

Хөрсний ихэнх хэсэг органик бус нэгдлүүдээс тогтох бөгөөд түүнд агуулагдах амьд организмын нөлөөгөөр хувирч өөрчлөгдөж байдаг. Хөрсний микроорганизмууд газрын гүний тос, чулуулаг болон ургамлын эд эрхтэнд тархсан байдаг.

Хөрс судлалын шинжлэх ухааныг үндэслэгч В.В. Докучаев “Хөрс бүрэлдэн тогтоход амьд организм, түүний дотроос микроорганизмуудын гүйцэтгэх үүрэг их болох”- ыг анх тэмдэглэсэн байдаг. Хөрсний микробын популяцийн тоо маш өндөр байдаг. Гадаргуун хөрсний 1г хуурай жинд 108-109 тооны эс оршин байх явдал ч бий. Мөн 1г хөрсөнд хэдэн зуун метр урт мөөгөнцөрийн гифүүд оршдог. Мөөгийн таллус хөрсний гадаргуугийн доор тархсан байдаг. Тухайлбал Armillaria bulbosa хэмээх мөөг модлог ургамлын үндэстэй хамт ургадаг. Мичиган хотын Пенсильван мужид ойролцоогоор 30 акр газрыг бүрхсэн Armillaria- ийн нэг колонийг илрүүлсэн. Үүний жинг хамгийн багадаа 100 тонн (нас бие гүйцсэн хөх халим 150 тонн жинтэй) хүрнэ гэж тооцоолсон бөгөөд 1500 жилийн настай гэж үзсэн. Иймд зарим мөөгийн мицелүүд дэлхий дээр орших хамгийн эртний амьд организмд тооцогдож болох юм. Хөрсөнд амьдардаг төрөл бүрийн шавьж, өт хорхой,

авгалдай, мэрэгчид зэрэг амьтад хөрс үүсвэрийн явцад

Page 6: Хөрс үүсэх үйл явц

чухал үүрэгтэй. Тэд мөхсөн органик үлдэгдлүүдийг органик нэгдлүүд болгон хувиргаж ургамлын тэжээлд чухал үүрэг гүйцэтгэнэ. Чийгийн улаан хорхой, шоргоолж, эмгэн хумс, цох зэрэг нь хөрсийг сийрэгжүүлж бүтцийг сайжруулдаг бол мэрэгчид хөрсний үе давхаргуудыг холих, өөрчлөх үүрэг гүйцэтгэнэ. Мал бусад өвсөн тэжээлтэн хөрсний өнгөн хэсгийг нягтруулах, ургамалжилтыг сийрүүлэх, талхлах зэргээр нөлөөлнө. Амьтны ялгадас хөрсөнд тэжээл болох ба ялзмаг үүсгэнэ.

Семинар-6

ХӨРСНИЙ ЭЛЭГДЛЭЭС ГАРАХ ҮР ДАГВАРУУД

Усны элэгдлийг үүсгэх хүчин зүйлүүд ба тэмцэх арга.

Усны элэгдэл нь хур тунадасны хэмжээ, хөрсний бүтэц, ургамалан бүрхэвч болон тэдгээрийн нягтаршил зэргээс хамаардаг. Налуугийн гангийн хэр хэмжээ, хур тунадасны давтамж, идэвхжил, үргэлжлэх ху гацаа зэрэг нь элэгдлийг бий болгох усны хэмжээг тодорхойлох ба мөн түүнчлэн үерийн усны хугацааг тодорхойлно. Органик бодисын хэмжээ, ургамлан бүрхэвчийн нягтаршил, хөрсний гадаргуугийн хэлбэр зэрэг хүчин зүйлүүд нь усны элэгдлийг эсэргүүцэх чадварыг тодорхойлдог.

Дэлхийн хөрсний алдагдлыг тэнцвэржүүлэх алба нь эдгээр хүчин зүйлүүдийг хавтгай болон шугаман элэгдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахад ашигладаг. Усны элэгдлийн хяналтын хамгийн сайн бодлого бол хөрсний бүтцийн бутралыг багасгах явдал юм. Энэ нь хамгийн хялбар бөгөөд эрчимтэй арга юм. Нүүлтийг багасгах нь мөн их үр ашигтай. Усны нөлөөгөөр зөөгдөн хуримтлагдсан элэгдлийг зогсоох нь хамгийн өртөг өндөртэй арга юм. Практикт заримдаа нэгээс илүү аргыг ашиглаж болдог.

Жишээ нь: ургамлын нягтрал буюу ногоон бүрхэвч нь борооны дуслын цохилтоор үүсэх газрын хөрсний эвдрэлийг багасгадаг. Ургамлын бүрхэвч ба түүний нягграл нь мөн түүнчлэн урсгалын хурдыг саатуулж хөрсний нүүлтийг буруулдаг. 30 хувийн нягтралтай ургамлан бүрхүүл нь элэгдлийг нүцгэн хөрстэй харьцуулахад элэгдлийг 50 хувь

Page 7: Хөрс үүсэх үйл явц

бууруулдаг. Практикт ургамалан бүрхүүлийг сайн хадгалах ба сайжруулах нь элэгдлийн хяналтын үндсэн зарчим болдог. Хөрс боловсруулах хугацаа, арга хэмжээ болон тухайн

хөрсний боловсруулалтыг тохируулсанаар бид ургамлан бүрхэвчийн нягтралын хэмжээг хүссэнээрээ байлгах боломжтой.

Хэд хэдэн практик аргуудаар хөрсний бүтцийн эвдрэлийг багасгах боломжтой. Хөрсний бүтэц, органик бодисын хуримтлал болон ус нэвтрүүлэх чадварыг сайжруулах зэрэг менежментүүд нь хөрсний хагарал бутралыг багасгадаг. Хөрс чийг ихтэй үедээ түүний боловсруулах хугацааг удаашруулдаг.

Хөрсний үржил шимийн төвшинг тогтооход хөрсний орчны хэвийн хэмжээ, ургамлын эрүүлжилт, ургамалан бүрхэвч их байх зэрэг нь чухал нөлөөтэй. Хур тунадас их унадаг нутгуудад ургамалан бүрхэвчийн нягтрал хэвийн байх юм бол бага зэргийн үерийн ус болон усны элэгдлээс хамгаалах боломж бүрддэг.

Мөн хэд хэдэн практик аргаар усны нөлөөгөөр хөрсний нүүлтийг багасгах боломжтой. Жишээ нь: шуудуу татах болон хөрсний гадаргуугийн овон товон нэмэгдүүлэх зэрэг арга юм. Үерийн ус буух налууд перпендукляраар шуудуу татаж усны урсгалыг саатуулах далан татдаг. Энэ нь үерийн ус гүйх, урсах суурь болдог.

Семинар-7

ХӨРСНИЙ ЯЛЗМАГИЙН АЧ ХОЛБОГДОЛ

Өндөр молекулт азот агуулсан нарийн нилмэл органик нэгдлийг ялзмаг гэнэ. Хөрсний ялзмаг нь ургамлын хоол тэжээлийн чухал элемент азотын ба бусад элементүүдийн гол эх үүсвэр болдог. Түүнийг задрахад дээд ба доод ургамлын өсөлт хөгжилтөд зайлшгүй шаардлагатай макро ба микро элементүүд (азот, фосфор, хүхэр, төмөр, зэс, кобальт) чөлөөлөгдөж тэдгээрийн хоол тэжээл болдог. Ялзмагийн химийн бүрэлдэхүүний эх үүсвэр нь ургамал, амьтны органик үлдэгдлийн химийн найрлагаас ихээхэн хамаардаг. Химийн найрлагад: нүүрстөрөгч

Page 8: Хөрс үүсэх үйл явц

дунджаар 58%, азот 4,5-5%, хүчилтөрөгч, устөрөгч, макро болон микро элементүүд 2% агуулагдана. Хөрсөнд агуулагдах ялзмаг нь хөрсний бүтэц, ус, агаар, дулааны горим, үржил шимд ихээхэн нөлөөтэй. Үүнээс үүдэн хөрс бүрийн үржил шимийн түвшин өөр хоорондоо өөр байдаг. Хөрсөнд ялзмаг нь органик бодисуудын хуримтлагдах, хадгалагдахад нөлөөлдөг.

Үүнд: органик бордоог (өтөг бууц, хүлэр, багсармал бордоо гм) хэрэглэх, хүчиллэг хөрсийг (фульво хүчлээр баялаг) шохойжуулах буюу давстай хөрсийг гөлтгөнөжүүлэх, олон наст буурцагт ургамлууд (хошоонгор, царгас, олон төрлийн өвсний холимог) ба ногоон бордоот буурцагт ургамлууд (хошоон, вандуй) тариалах зэрэг арга хэмжээг авч хамгаалахаас гадна ялзмагийн бодисыг нэмэгдүүлж хөрсний үржил шимийг дээшлүүлдэг.

Семинар-8

ХӨРСНИЙ ДУЛААНЫ ГОРИМ

Хөрсний дулааныг шингээх, дамжуулах, ялгаруулах, алдах зэрэг үзэгдлийн нэгдлийг хөрсний дулааны горим гэж нэрлэдэг. Хөрсний дулааны байдлыг илэрхийлж байдаг дулааны горимын үндсэн үзүүлэлт нь хөрсний огтлолын генетик үе давхаргуудын температур юм. Иймээс дулааны горимыг температурын горим гэж нэрлэдэг. Тэр янз бүрийн хугацааны, өөр өөр үе давхарга дахь хөрсний дулааны температураар тодохойлогдоно.

Нарны туяаны эрчим хүч жил ба хоногийн туршид хөрсний гадаргууд тусахдаа ижил биш байдаг. Иймд хөрсний температурын эргэлтийг хоногийн ба жилийн гэж ангилдаг. Температурын хоногийн өөрчлөлт. Хөрсний гадаргуу

өдөр халах ба түүний дулааны хамгийн их хэмжээ 13 цагийн орчим, дараа нь аажмаар хөрөх батүүний хамгийн бага температур нар тусахын өмнө ажиглагддаг. Хөрсний өнгөн үе давхрага халах тусам хөрс дулааныг цааш гүн үерүүгээ шилжүүлэн дулаан дамжуулалт явагдана. Энэ үед

Page 9: Хөрс үүсэх үйл явц

хөрсний гадаргуу дээр температур хамгийн хурдан өөрчлөгддөг. Хөрсний дулаан дамжуулах чадвартай холбоотойгоор

түүний гүн рүү болох тутам энэ өөрчлөлтийн хурд мэдэгдэхүйц удааширна. Ийм учраас хөрсний огтлолын янз бүрийн гүнд хоногийн температурын хэлбэлзэл хамгийн их, бага байх нь өөр өөр цагт болох ба 10 см гүн тутамд дунджаар 2-3 цагаар хоцорч байдаг. Хоногийн температурын хамгийн их хэлбэлзэл хөрсний гадаргуу дээр болох ба 3-5см гүнд энэ хэлбэлзэл эрс багасдаг. Харин 30-100см гүнд хөрсний хоногийн температурын хэлбэлзэл үгүй болдог. Энэхүү ерөнхий өөрчлөлтөөс гадна хөрсний шинж чанар (механик бүрэлдэхүүн, нягт, өнгө, чийгшилт гэх мэт), атмосферийн байдал, ургамалан болон цасан бүрхүүл зэргээс хамааралтайгаар янз бүрийн хэв шинжийн хөрсөнд өөр өөрийн онцлог температурын хоногийн хэлбэлзэлтэй байдаг. Температурын жилийн өөрчлөлт. Жилийн температурын эргэлт хоёр үетэй явагдана.

Хөрс халах үе - Энэ нь зуны улиралд дулаан хөрсний дээд үе давхаргаас доод үе давхаргад шилжих замаар хөрс халах үйл явц юм.

Хөрсхөрөх үе - Энэ нь өвлийн улиралд дулаан доод үе давхаргаас дээд үе давхаргад шилжих замаар хөрс хөрөх үйл явц юм. Энэ үеүүдийн хоорондын температурын хэлбэлзлийн хязгаар нь агаар мандалын уур амьсгалын нөхцөл байдал болон хөрсний шинж чанараар тодорхойлогдоно.

Дулаан бүсэд хөрсний хамгийн их хоногийн дундаж температур 7, 8 -р саруудад, харин хамгийн бага нь 1,2-р саруудад ажиглагдана. Зуны улиралд хөрсний дулаан өнгөн үе давхаргад хамгийн өндөр ба доошлох тусам багасдаг. Өвөл хөрсний дулаан гүн үе давхаргадаа илүү байдаг. Хөрсний дулааны жилийн өөрчлөлтөнд ургамлан бүрхүүл хамгийн чухал үүрэг гүйцэтгэх ба түүний гадаргууг температурын огцом өөрчлөлтөөс хамгаалдаг.

Семинар-9

ХӨРСНИЙ ДУЛААН БАГТААМЖ

Page 10: Хөрс үүсэх үйл явц

Хөрснии дулаан багтаамж -Хөрсний дулаан шингээх чадвар юм. Түүнийг эзэлхүүний ба жингийн дулаан багтаамж гэж хоёр ангилдаг. Жингийн дулаан багтаамж -1 грамм хуурай хөрсийг 1"-д халаахад зарцуулагдах дулааны хэмжээг каллораар илэрхийлсэнийг хэлнэ. Эзэлхүүний дулаан багтаамж -1 см3 хуурайхөрсийг 1°С –д халаахад зарцуулагдах дулааны хэмжээг каллораар илэрхийлснийг хэлнэ. Дулааны багтаамж нь эрдэс ба механик бүрэлдэхүүн, чийг, сүвшилт, агаарын болон органик бодисын агуулалт зэргээс хамаардаг. Ихэнх эрдэс хөрсөнд жингийн дулааны багтаамж 0.17-0.20 хооронд хэлбэлздэг (үнэмлэхүй хуурай байдалд). Чийг ихсэхэд дулааны багтаамж элсэн хөрсөнд-0.7, шаварлаг хөрсөнд-0.8, хүрэн хөрсөнд-0.9 хүртэл өсдөг.

Шаварлаг хөрс чийгийн багтаамж сайтай ба хавар удаан халдаг. Иймээс эдгээр хөрсийг хүйтэн хөрс гэдэг. Харин элсэнцэр ба шавранцар хөрс нь хавар хурдан халдагучир дулаан хөрс гэж нэрлэдэг. Хөрсний дулаан багтаамж коллоидуудын гидрофиль шинж чанартай маш нарийн холбоотой. Тухайлбал: Чийгшилтийн хувьд ижил боловч, гидрофиль шинжтэй коллоидууд ихтэй хөрсний дулааны багтаамж сайн байдаг. Ялзмагийн хэмжээ ба чанар нь хөрсний эзэлхүүний дулаан багтаамжид ихээхэн нөлөө үзүүлдэг. Өөрөөр хэлбэл ялзмаг ихтэй хөрсний дулаан багтаамж сайн байдаг. Мөн сийрэг, агааржилт сайтай, сүвшилт ихтэй хөрсний дулаан багтаамж нягт хөрснөөс илүү сайн байдаг.

Хөрсний дулаан дамжуулах чанар

Хөрсний дулаан үе давхаргаасаа хүйтэн үерүүгээ дулааныг дамжуулах чадвар юм. Энэ шинж чанараас нэг үеэс нөгөөд дулаан шилжих хурд, хөрсний халах чадвар мөн түүний огтлолын зузааны тодорхой нэг хэсэг хөрөх зэрэг хамаарна. Энэ нь 1 секундэд 1 см2 хөрсний 1 см зузаан үеийг дамжин өнгөрөх дулааны хэмжээг каллороор илэрхийлснээр хэмжигдэнэ. Дулаан дамжуулах чанар химийн ба механик

бүрэлдэхүүн, чийгшилт, агаарын агуулалт, нягт, хөрсний

Page 11: Хөрс үүсэх үйл явц

температур зэрэгт нөлөөлнө. Хөрсний бүрэлдэхүүн хэсэг тус бүр нь дулаан дамжуулахдаа өөр өөр байдаг. Жишээ нь: Хөрсний агаарын дулаан дамжуулалт харьцангуй бага (0.00006 кал.), хүхэр (0.00027 кал),ус (0.00136 кал) байдаг. Хөрсний эрдэс хэсгийн дулаан дамжуулалт дунджаар агаараас 100 дахин ба уснаас 28 дахин их байдаг. Хөрсний хатуу хэсгүүдийн (эрдэс ба органик) нүх сүвийг ус ба агаар эзлэн орших тул дулаан дамжуулалт нь хөрсний чийгшилт ба агаарын агуулалтаас их хамаарна. Иймээс хөрс хэдий чинээн чийг ихтэй байна төдий чинээн Дулаан дамжуулах чанар сайн, харин хөрс сийрэгжих тутам дулаан дамжуулалт багасна. Ялзмаг ихтэй, агааржилт сайтай хуурай хөрсний дулаан дамжуулах чадвар муу байдаг. Механик бүрэлдэхүүн дулааны энэ чанарт шууд нөлөө

үзүүлдэг. Хөрсний механик элементүүд томрох тутам дулаан дамжуулалт нь сайн байдаг. Чийг ба сүвшилт нь ижилхэн бүдүүн ширхэгтэй элсний дулаан дамжуулах чанар том тоосонцор бүлэгшилтэй хөрснөөс хоёр дахин илүү байдаг.

Семинар-10

ХӨРСНИЙ ФИЗИКИЙН ШИНГЭЭЛТ

Физикийн шингээлт нь хөрсний коллоидын тоо хэмжээнээс (механик бүрэлдэхүүн ба ялзмаг) болон түүний чанараас (анхдагч бг шаварлаг эрдэсүүд, органик коллоидууд) ихээхэн хамаарна.

Хөрсний жижиг хэсгүүдийн гадаргууд ууссан бодисын концентраци багасах үзэгдлийг эсрэг молекулын шингээлт гэнэ. Үүнд азотын хүчлийн давсууд орно. Иймээс нитратын нэгдэлтэй азотын бордоог хэрэглэхдээ ХАА-н таримлуудыг тарих үед нь хөрсийг бордох ба эсвэл тарьсаны дараа нэмэлт бордоог бага хэмжээтэй хэрэглэх нь чухал.

Физик шингээлтийн үр дүнд хөрсний хатуу хэсгийн гадаргууд татах хүчний нөлөөгөөр төрөл бүрийн бичил биетнүүд татагдан наалдаж бэхлэгддэг. Хөрсний төрөл бүр

Page 12: Хөрс үүсэх үйл явц

нь бичил биетнүүдийг шингээх чадвараараа өөр өөр байдаг. Хөрсний механик бүрэлдэхүүн хүндрэх тутам, түүний ялзмагийн агуулалт ихсэх ба улмаар бичил биетнийг шингээх чадвар нь ихэсдэг. Бактерууд хөрсөнд ингэж шингэснээр тэдгээрийн биохимийн идэвхи багасдаг ба үүний үр дүнд агаар гүний ба худгийн ус цэвэрлэгдэж тухайн газрын ариун цэврийн нөхцөл сайжирдаг. Иймээс физикийн шингээлтнь экологийн ач холбогдолтой ба хүрээлэн буй орчны байдалд сайнаар нөлөөлдөг. Химийн шингээлт - Химийн урвалын үр дүнд үл үүсэх

давсууд үүсэж хөрсний хатуу хэсэгт бэхлэгдэхийг химийн ишнгээлт гэнэ. Өөрөөр хэлбэл хөрсний уусмалд ион хэлбэрээр орших бодисууд өөр хоорондоо болон хөрсний хатуу хэсгүүдтэй химийн урвалд орж усанд муу уусдаг буюу уусдаггүй бат бэх нэгдлүүдийг үүсгэн тунадасжиж хөрсөнд шингэн хадгалагдахыг хэлнэ. Физик-химийн шингээлт - Коллоид жижиг хэсгийн гадаргууд эрших ионууд болон уусмалын ионуудын хооронд эквивалент тоо солилцох ба шингээх херсний чадварыг физик- химийн шингээлт гэнэ. Хөрсний энэхүү чанар нь түүнд агуулагдах коллоидтой холбоотой ба түүний бүрэлдэхүүнд байх шингээх комплексоор илэрхийлэгдэнэ.

Хөрсний шингээх комплексийн ихэнх хэсгийг коллоидууд эзэлдэг болохыг дээр дурьдсан билээ.

Биологийн шингээлт - Хөрсөнд амьдрагч бичил биетэн ба ногоон ургамлууд хөрсний уусмалаас төрөл бүрийн бодисуудыг шингээх чадварыг хөрсний биологийн шингээлт гэдэг. Энэ шингээлтийн онцлог нь түүний сонгон шингээх чадварт оршино. Өөрөөр хэлбэл бичил биетэн ба ургамлын төрөл бүр нь хөрсөнд орших бүх элементүүдийг бус зөвхөн тэдгээрийн амьдралд онцгой чухал шаардлагатай бодисуудын ионыг шингээж авдаг. Биологийн шингээлт хөрсний үржил шимд чухал үүрэг гүйцэтгэх ба агрономын ихээхэн ач холбогдолтой. Учир нь ургамлын хоол тэжээлийн чухал элементүүд угаагдлаас хамгаалагдан хөрсөн энэ шингээлтээр хадгалагддаг онцлогтой.

Page 13: Хөрс үүсэх үйл явц

Семинар-11

ХӨРСНИЙ ФИЗИК ШИНЖ ЧАНАРУУД

Хөрсний ерөнхий физик шинж чанаруудад хөрсний нягт, хатуу хэсгийн нягт ба хөрсний сүвшилт гэсэн шинжүүд хамаарагдана. Хөрсний хатуу хэсгийн жинг ижил эзэлхүүнтэй +40С усны жинтэй харьцуулсныг хөрсний хатуу хэсгийн нягт гэж нэрлэдэг. Хөрсний нягт - Нэгж эзэлхүүн дэх бүтцээрээ бага хуурай хөрсний жинг хөрсний нягт гэнэ. Хөрсний нягт г/см3-ээр илэрхийлэгддэг. Хөрс нь боловсруулагдсаны дараа сийрэг байх боловч дараа нь аажмаар нягтарч хэсэг хугацааны дараа тэнцвэрт байдалд орох ба дараагийн боловсруулахад бага өөрчлөгддөг.

Хөрсний дээд үе давхрагуудад органик бодисын агуулалт их, бүтэц сайн байдаг учир хөрсний нягт бага буюу сийрэг байдаг. Харин доошлох тутам хөрсний нягт ихэсдэг. Хөрсний нягт нь чийг ба түүний үе давхрагуудаар шилжин хөдлөх, агаарын солилцоо, үндэсний системийн өсөлт хөгжилт, микробиологийн процессын идэвхижил, хөрсөн дэх шавьж болон амьтдын амьдралын нөхцөл зэрэп чухал нөлөө үзүүлдэг. Ихэнх таримал ургамлын үндэс хооллох үе давхаргад хамгийн тохиромжтой хөрсний нягт нь 1-1.2 г/см-3 байна. Хөрсний сүвшилт- Хөрсний хатуу хэсгийн жижиг ширхэгүүдийн хоорондох бүх зай завсар, нүх сүвүүдийн нийлбэр эзэлхүүнийг сүвшилт гэж нэрлэдэг. Энэ нь хөрсний физикийн чухал шинж чанаруудын нэг юм. Учир нь хөрсний нүх сүв зай завсарт ургамал болон бичил биетнүүдийн амьдралын чухал хүчин зүйл болох ус, агаар оршдог. Нүх сүвүүдийн нийт хэмжээ нь хөрсний жижиг хэсгүүдийн хэлбэр ба хэмжээнээс хамаарна.

Хөрсний ерөнхий сүвшилтийг хөрсний нягт (d) ба хөрсний хатуу хэсгийн нягт (d) зэргийг мэдэж буй тохиролдолд хялбархан тодорхойлж болно. Сүвшилтийг хувиар илэрхийлэнэ. Хөрсний ширхэгүүд хэдий чинээн том байна ерөнхий сүвшилт нь төдий чинээн бага байдаг. Иймд сүвшилт нь органик бодисын агуулалт, бичил биетний үйл ажиллагаа, механик бүрэлдэхүүн, бүтэц зэргээс хамаарна.

Page 14: Хөрс үүсэх үйл явц

Хагалагдах үе давхрагын сүвшилт нь хөрс боловсруулалтаас хамаарна. Ерөнхий сүвшилтийг нүх сүвийн хэмжээнээс нь хамааруулж капилляр ба капилляр бус гэж ангилдаг. Капиляр бус нүх сүвээр ус нэвтрэх ба агаарын солилцоо явагдана. Харин капиляр нүх сүв нь өөртөө капилярын хүчний нөлөөгөөр усыг барьж байдаг. Иймээс капиляр бус нүх сүвэд агаар, капиляр нүх сүвэд нь ус оршино.

Хөрсөнд тогтвортой сайн чийгийн нөөц,, агаарын солилцоог хэвийн байлгахын тулд ерөнхий сүвшилтийн 550-65% капиляр сүвшилт байх нь чухал. Хөрсний физик механикийн шинж чанар

Хөрсний физик-механикийн шинж чанар нь үрийн соёололт, ургамлын үндэсний тархалт болон механик боловсруулалтад чухал нөлөө үзүүлдэг. Хөрсний хамгийн чухал физик - механикийн шинж чанарт: уян хатан чанар, наалдамхай чанар, хөөлт, агшилт, хатуулаг чанар буюу барьцалдлага ба эсэргүүцэл зэргийг хамааруулдаг.

Уян хатан чанар - Хөрс гадны хүчний нөлөөгөөр өөрийн гаднах хэлбэрээ өөрчлөх ба энэ байдлаа удаан хадгалах чадварыг уян хатан чанар гэнэ. Зөвхөн шаварлаг, шавранцар хөрснүүд болон зарим үед элсэнцэр хөрс чийглэг үедээ уян хатан чанартай болдог. Хуурай болон хэт нойтон хөрс нь уян хатан биш байна. Уян хатан чанар нь зөвхөн чийглэг хөрсөнд илрэх ба механик бүрэлдэхүүнтэй нягт холбоотой юм. Тухайлбал: Шаварлаг хөрс уян хатан шинжтэй, харин элсэн хөрсөнд уян хатан шинж илрэхгүй.

Семинар-12

УС НЭВТРҮҮЛЭХ ЧАДВАР

Хөрс усыг шингээж аваад доод үерүүгээ дамжуулах чадварыг ус нэвтрүүлэх чадвар гэнэ. Энэ нь хөрсний чийгшилтийн түвшин, бүтэц ба механик бүрэлдэхүүнээс хамаардаг. Элсэн ба элсэнцэр хөрснүүд ширхэг томтой байдаг учир ус нэвтрүүлэх чадвар сайтай байдаг. Эдгээр хөрсөнд нэвтэрсэн ус капилляр хэлбэрт шилждэггүй зөвхөн гравитац хэлбэрт шилжин доош урсдаг. Шаварлаг ба шавранцар хөрсөнд олон тооны нарийн хялгасан нүх сүв байдаг учир ус доошлох

Page 15: Хөрс үүсэх үйл явц

хөдөлгөөн мэдэгдэхүйц удаан байдаг. Ижил механик бүрэлдэхүүнтэй бүтэцтэй хөрсөнд бүтэцгүй хөрстэй харьцуулахад ус нэвтрүүлэх чадвар илүү илэрдэг. Үүнд том нүх сүвийн систем болон бүтэц хоорондын зай завсрууд нөлөөлдөг.

Хөрс ус чийгээр ханах тутам түүний ус нэвтрүүлэлт аажмаар багасдаг. Эдэлбэр газрын хөрсний ус нэврүүлэлтийг тодорхойлдог чухал хүчин зүйл бол хөрсийг боловсруулах багаж зэвсгийн үйлчлэх шинж чанар ба давтамжаас хамааралтай хагалагдах үед авхрагын тогтоц юм. Хөрс усыг муу нэвтрүүлснээр түүний гадаргуу дээр буюу өнгөн үе давхаргад хэт норолт үүсдэг. Энэ нь тарималуудыг хэт норгох ба органик үлдэгдлийг задалдаг бичил организмуудын үйл ажиллагааг саатуулан зогсоодог. Үүнтэй холбоотойгоор хөрсний агаарын болон шим тэжээлийн бодисын горим хурдсана.

Хүнд хөрсний ус нэвтрүүлэх чадварыг дээшлүүлэх үндсэн арга нь хагалагдах үе болон түүний доод үеийг сийрэгжүүлэх, бүтэцжүүлэх замаар өөрчлөх явдал юм. Ус нэвтрүүлэлт маш сайн боловч чийгийн багтаамж бага байх нь хөрсийг чийгээ бараг бүрэн алдахад хүргэдэг. Энэ нь тухайн хэсэг газрын хуурайшилт үүсгэдэг ба улмаар ургамлын өсөлт хөгжилтийг эрс бууруулдаг. Ус нэвчилтийг багасгахын түлд элсэн ба элсэнцэр хөрсөнд шавар болон чийгийн багтаамжтай органик бордоонуудыг хэрэглэх нь зүйтэй. Ус огшоох чадвар - хөрс нь капилляр нүх сүвээрээ ус чийгийг өргөх чадварыг түүний ус огшоох чадвар гэж нэрлэдэг. Хөрсний усыг огшоох хурд ба өндөр нь механик бүрэлдэхүүнээс шалтгаална. Элсэн ба элсэнцэр хөрсөнд ус огшох нь хурдан боловч өндөр нь тийм ч их биш байдаг. Харин шавранцар хөрсөнд энэ нь эсрэгээр удаан боловч харьцангуй өндөрт өргөгддөг. Гүний усны төвшин 4-5 м ба түүнээс дээш байхад шавранцар хөрсөн дэх ус капилляраар дээшээ гадаргуу руу тасралтгүй хөдөлж ууршдаг.

Ус өргөх чадвар нь нэг талаас: Ургамлын үндэс гүний усанд хүрэхгүй ч усаар хангагддаг ашигтай боловч, нөгөө талаас: Чийгийн ууршилт ихэссэний үр дүнд хөрс маш хурдан хуурайшдаг сөрөг талтай юм. Хөрс нь

Page 16: Хөрс үүсэх үйл явц

гадаргуугаасаа ус чийгийг ууршуулах чадвартай байдаг. Үүнийг уурших чадвар гэж нэрлэдэг. Ус огшоох чадвараас гадна ууршуулах чадварт хөрсний температур, гадаргуу, орчны агаарын үе, салхины хурд, хөрсний өнгө батүүний гадаргуугийн төлөв байдал гэх мэт хүчин зүйлүүд их нөлөөлдөг. Цайвар өнгөтэй тэгш газрыг бодвол бараан өнгөтэй товгор газрын хөрсний ус ууршилт их байдаг. Ууршилтийг багасгахад газрыг тэгшлэх нь нөлөөлдөг. Харин хэт сийрэгжүүлэн хөрсний диффуз ууршилтийг зогсоохын тулд хөрсийг булдаг. Үндсэндээ хөрсөн дэх усны огших өндөр ба хөдлөх хурд

нь хөрсний механик бүрэлдэхүүн, бүтэц, сүвшилтээр тодорхойлогдоно. Тухайлбал: Хөрс хэдий чинээн хүнд механик бүрэлдэхүүнтэй байна, төдий чинээн бүтэц муудах ба усны өргөх потенциал өндөр ихсэж харин хурд нь багасна. Усны огших хурд ба өндөр бага байдаг. Иймээс эрдэсжсэн гүний усны төвшин (1 -1.5 м) гадаргууд ойрхон байрлах нь хөрсийг хурдан давсжуулах аюулд учруулдаг.

Семинар-13

ХӨРСНИЙ АГААРЫН ШИНЖ ЧАНАР

Хөрсний агаар нь уснаас чөлөөлөгдсөн бүх нүх, сүв зай завсрыг эзэлж оршино. Хөрсөн хэдий чинээ сүвшилт их байна агаар агуулалт төдий чинээ их болдог. Хөрсний агаарын шинж чанарт: агаарын багтаамж, агаар нэвтрүүлэх чадвар, агааржилт буюу хийн солилцоо гм орно. Агаарын багтаамж- хөрсөнд агуулагдах агаарын хамгийн их тоон хэмжээг эзэлхүүний хувиар илэрхийлснийг хөрсний агаар багтаамж гэнэ. Хөрсний агаарын багтаамж механик бүрэлдэхүүн, бүтэц, тогтоц зэргээс хамаардаг. Агаарын багтаамжийг капиляр, капиляр бус гэж ангилдаг.

Капилляр агаарын багтаамж -нь капилляр нүх сүвүүдэд орших хөрсний агаарын тоон хэмжээгээр тодорхойлогдоно. Хүнд механик бүрэлдэхүүнтэй, бүтэцгүй, нягт хөрсөнд капилляр агаарын багтаамж илүү сайн илэрнэ.

Капилляр бус агаарын багтаамж - нь капилляр бус нүх сүвүүдэд орших хөрсний агаарын тоон хэмжээгээр тодорхойлогдоно. Энэ нь хөрсийг хэвийн агааржилтаар

Page 17: Хөрс үүсэх үйл явц

хангахад чухал ач холбогдолтой. Учир нь капилляр бус агаарын багтаамж хөрсний чөлөөт агаартай холбоотой ба хийн солилцоонд идэвхитэй оролцдог. Капилляр чийг хангалттай нөхцөлд хөрсөн дэх агаарын хэмжээг капилляр бус агаарын багтаамж тодорхойлдог. Түүнийг дараахь томъёогоор бодож олно:

Ра=Рс + Рк Ра-сүвшилтын агааржилт, %; Р -хөрсний нийт сүвшилт, %; Рк -капилляр сүвшилтийн эзэлхүүн, %; Хамгийн бага чийг багтаамжтай үед хөрсний агааржилтанд капилляр бус агаарын багтаамж онцгой чухал ач холбогдолтой. Хэрэв хамгийн бага чийг багтаамжтай нөхцөлд агаарын багтаамж 15% -иас бага бол хөрсний агааржилт хэвийн бус болдог ба өөрөөр хэлбэл хийн солилцоо муудаж хөрсөнд агаарын таагүй нөхцөл бүрддэг.

Бүтэц сайтай, бага нягтарсан хөрсөнд капилляр бус агаарын багтаамж 25-30% байх нь хамгийн тохиромжтой юм. Хийн солилцооны хамгийн тохиромжтой нөхцөл нь эрдэс хөрсөнд агаарын агуулалт 20-25%, хүлрэн хөрсөнд 30-40% тус тус байдаг.

Агаар нэвтрүүлэх чанар. Хөрсний өөрөөрөө агаарыг нэвт гаргах чадварыг агаар нэвтрүүлэх чанар гэнэ. Агаар нэвтрүүлэх чанар нь хөрс болон атмосферийн хоорондын хийн солилцооны хурдыг тодорхойлно. Иймээс хөрсөнд явагдах микробиологийн процессын идэвхжил, чиглэл, үр соёолох, үндэслэх системийн хөгжил ба хөрсний болон хөдөө аж ахүйн таримлын амьдралын чухал хүчин зүйлүүд агаар нэвтрүүлэх чанараас хамаардаг. Хөрсний агаарын энэ чанар механик бүрэлдэхүүн, бүтэц, тогтоц зэргээс их хамаарна. Тухайлбал: хөнгөн механик бүрэлдэхүүнтэй, сийрэг хөрсний агаар нэвтрүүлэх чадвар сайн байдаг. Түүнд усаар дүүрсэн капилляр нүх сүвүүдээс гадна хангалттай хэмжээний капилляр бус нүх сүвүүд байдаг тул хамгийн таатай нөхцлийг бүрдүүлдэг.

Агааржилт буюу хийи солилцоо. Хөрсний агаар атмосфертэй хий солилцох үйл явцыг агааржилт буюу хийн солилцоо гэнэ. Хөрсний агаарын найрлага биохимийн процесс ба атмосфертай хийн солилцоо зэргээс хамааралтайгаар байнга өөрчлөгдөж байдаг. Хийн

Page 18: Хөрс үүсэх үйл явц

солилцоо нь ургамлын амьдрал болон хөрс үүсвэрийн явцын чухал хүчин зүйлийн нэг болдог. Учир нь хийн солилцоогоор агаарт фотосинтезийн процесс явагдах нөхцлийг бүрдүүлэх ба органик бодисын задрал, амьсгалалт болон биохимийн процессын үр дүнд хуримтлагдах нүүрсний хүчлийг хөрснөөс ялгаруулдаг. Хөрсний агаарын атмосфертэй хий солилцоход агаарын багтаамж, агаар нэвтрүүлэх зэрэг шинж чанарууд ба гадны хүчин зүйлүүд ихээхэн нөлөөтэй: -Жил ба хоногийн температурын хэлбэлзэл

- Хөрсний чийгийн өөрчлөлт - Салхины нөлөө

- Агаарын даралтын өөрчлөлт - Хийн нэвчилт (диффузи) - Хөрсөнд хийн үүсэх ба хийн хэрэглээ г.м. Температур ба агаарын даралт өөрчлөгдөхөд хөрсний агаарын багтаамж өөрчлөгдөх ба үуний нөлөөнд хийн солилцоо тогтмол явагдана. Хөрс хур тунадасны буюу усалгааны усаар чийгтэй болсноор агаарыг шахаж, түүнийг гадагш нь түрэн гаргах баулмаар атмосферын агаарт сорогдох замаар хийн солилцоо явагдана.

Семинар-14

ХӨРСНИЙ ҮРЖИЛ ШИМИЙН ШИНЖ ЧАНАРУУД

Хөдөө аж ахуйд хөрс нь түүний үндсэн шинж чанар болох үржил шимт чанараараа үйлвэрлэлийн багаж зэвсгийн нэгэн адил ашиглагддаг онцлогтой юм. Мөн энэ шинж чанараараа уулын эх чулуулгаас ялгагдаг.

Ургамлын амьдралд шаардлагатай ус, агаар, дулаан ба ишм тэжээлийн бодисоор пэгэн зэрэг тасралтгүй хангах хөрсний чадварыг түүний үржил шим гэнэ. Үржил шим нь хөрсний чанарын үзүүлэлт ба өвөрмөц онцлогтой байдаг. Энэ нь хорсний физик, хими, биологийн шинж чанараас хамаарна. Ялангуяа хөрсөнд агуулагдаж байгаа химийн нэгдлүүдийг ургамалд шингэцтэй хэлбэрт хувирган барьж байх чадвар хөрсний үржил шимийн чухал үзүүлэлт юм.

Хөрсний үржил шим нь хөрс үүсэх процессийн хөгжлийн

Page 19: Хөрс үүсэх үйл явц

явцад үүсдэг. Хөрсний үржил шим тухайн нутаг орны цаг уурын нөхцөл, газрын гадрага зэргээс хамааран харилцан адилгүй байна. Үржил шим сайтай хөрс нь доорх хэд хэдэн шинж чанарыг агуулсан байдаг. Тухайлбал:

1. Хөрс өөртөө ургамалд хангалттай хэмжээний шим тэжээлийн бодисыг агуулсан байх,

2. Хөрсөнд ургамал ургахад тохирсон дулааны нөхиөл бүрдсэн байх,

3. Хөрс нь ургамалд шаардагдах ус чийгийг агуулсан байх, 4. Хөрс ньургамлын үндэсний системийн амьсгалалт ба

бичил биетний амьдралд ишардлагатай агаараар хангагдсан байх,

5. Ургамлын амьдралд хор хөнөөл учруулж болоххорт бодисууд хөрсний химийн найрлагад оролцоогүй баих,

6. Хөрсний уусмал нь саармаг урвалтай байх, 7. Хөрс нь таримал ургамач ба бактер, мөөгөнцөрүүдийг

өвчлүүлэх өвчин хортон байхгүй байх, 8. Хөрс нь хогийн ба хорт ургамлуудаас бүрэн

цэвэрлэгдсэн ба мөн ургамлын үндэс чөлөөтэй хөгжих нөхцөлийг хангасан тодорхой сийрэгжилтэй баих. Өөрөөр хэлбэл агротехникийн шаардлага хангасан хөвсгөрлөг сийрэг байдалтай байх нь чухал.

Семинар-15

ХӨРСНИЙ ҮРЖИЛ ШИМИЙН ТӨРӨЛ

Хөрсний үржил шимийг байгалийн, зохиомол, потенциал, идэвхит, харьцангуй ба эдийн засгийн үржил шим гэж ангилдаг. Байгалийн үржил шим. Хөрс үүсвэрийн явцад бий болсон атар газрын хөрсний үржил шимийг байгалийн үржил шим гэнэ. Байгалийнхаа байдлаар байгаа хөрсний үржил шим нь орон нутаг болон газар бүрд харилцан адилгүй байдаг. Энэ нь ургасан ургамлын ургацын байдлаар илэрхийлэгдэнэ. Зохиомол үржил шим. Хүн өөрийн хөдөлмөрийн хүчээр

хөрсийг хагалах, бордох, услах зэрэг агротехникийн зохистой арга хэмжээг авч хэрэглэснээр хөрснии үржил шимийг дээшлүүлэхийг зохиомол үржил шим гэнэ. Хөрсний байгалийн ба зохиомол үржил шим нь нягт уялдаа холбоотой байдаг.

Page 20: Хөрс үүсэх үйл явц

Потенциал үржил шим. Хөрс үүсэх процессийн үр дүнд үүссэн байгалийн үржил шим ба хүний үил ажиллагаагаар бий болсон үржил шим хоёрын нийлбэрийг хэлнэ. Потенциал үржил шим нь ургамлын тэжээлийн элементийн нийт неөцөөр тодорхойлогдоно. Тэдгээрийн нэгдлийн хэлбэр ба өндөр потенциал үржил шимтэй хөрсөнд хар шороон хөрс ба бага потенциал үржил шимтэй хөрсөнд үнсэн саарал хөрс орно. Харьцангуй үржил шим. Тодорхой нэг ургамлын бүлэг буюу төрөлд зориулагдсан хөрсний үржил шимийг харьцангуй үржил шим гэнэ. Өөрөөр хэлбэл тухайн хөрс нь зөвхөн нэг төрлийн тарималд үржил шим сайтай боловч нөгөө тарималд нь тохиромжгүй үржил шимтэй байж болох юм. Энэ нь таримлын биологи, физиологийн онцлогтой холбоотой. Идэвхит үржил шим. Энэ нь тодорхой цаг агаарын ба агротехникийн нөхцөлд ургамлын ургацын төрөлд бий болсон потенциал үржил шимийн нэг хэсэг юм. Эдийн засгийн үржил шим. Хөрсний потенциал үржил шимтэй хэсэг буюу чанарын холбоотой хөрсний эдийн засгийн үнэлгээ юм.

Семинар-16

ХӨРСНИЙ ҮРЖИЛ ШИМИЙН ЭЛЕМЕНТ БА ХҮЧИН ЗҮЙЛ

Хөрсний үндсэн шинж чанар болох үржил шим нь хөрс үүсэх үйл явцад үүсэж бий болох ба доорхи хоёр шинж чанараар тодорхойлогдоно. Хөрснин үржил шимийн элементүүд, Хөрсний үржил шимийн хүчин зүйлүүд орно. Хөрсний уржил шимийн элементэд туүнд агуулагдах тэжээлийн элементүүд, ялзмагийн бодисууд ба физик шинж чанарууд хамаарагдана. Хөрсний үржил шимийн хүчин зүйлд хөрсөнд орших ус, агаар, дулаан, шим тэжээлийн бодисууд ба уусмалын орчин зэрэг орно. Хөрсний үржил шимийг дээшлүүлэх арга

Хөрсний үржил шимийг дээшлүүлэх нь газар хөрстэй харьцаж буй мэргэжилтэн бүрийн хамгийн гол зорилт байх ёстой. Идэвхит үржил шимийг дээшлүүлэх олон янзын арга замууд байдаг. Тухайлбал: Хөрсийг зөв боловсруулах, бордоо хэрэглэх, ээлжлэн тариалах зэрэг хөрс сайжруулах

Page 21: Хөрс үүсэх үйл явц

аргуудыг авснаар хөрсний идэвхит үржил шим дээшилнэ. Эдгээрийг хэрэглэснээр хөрсний шинж чанарыг сайжруулах ач холбогдолтой. Хөрс боловсруулах гол зорилт бол ус, агаар ба шим тэжээлийн бодисын горимыг зохицуулахад чиглэгдэх ёстой. Хөрсний үржил шим нь эрдэс ба шим бордоонууд хэрэглэх ба хөрсийг химийн аргаар сайжруулах зэргээс хамаардаг. Иймд хүчиллэг хөрсийг шохойжуулах, давстай хужирлаг хөрсийг гөлтгөнөжүүлэх нь хөрсний орчныг саармагжуулдаг. Мөн хуурай хөрсний үржил шимийг услах ба намгийн хөрсийг хатаах замаар сайжруулах боломжтой.