ÕÓÓËÜЧИЙН МЭДЭЭ - mglbar.mn¥уульчийн_мэдээ-14.pdf · төсөл,...

24
1 ÕÓÓËÜЧИЙН МЭДЭЭ Ìэдээлэл, танин мэдэхүйн цахим ñîíèí ТУСГАЙ ДУГААР. 2018.06.19, №14(14) ЯРИЛЦЛАГА ТАЙЛАН НИЙТЛЭЛ НИЙТЛЭЛ ЧӨЛӨӨТ ЦАГ АХМАД ХУУЛЬЧИЙН ҮГ Хуульч хүн бол жинхэнэ хүн байх ёстой. Б.Чимид О.МӨНХСАЙХАН: ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО БАЙГУУЛАХ ХУУЛЬ ГАРСНААР ЗАРИМ ХҮНИЙ ЯВЦУУ СОНИРХЛЫГ ХАНГАХААС БИШ ЮУ Ч САЙЖРАХГҮЙ Монголын Хуульчдын холбооны Хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх хорооны дарга, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, доктор О.Мөнхсайхантай Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт, хуульчийн мэргэжлийн хариуцлагын талаар ярилцлаа. -Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хуулийг батлах шаардлага нь юу байсан гэж хардаг вэ? -Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль 2012 онд батлагдсан. Миний хувьд энэ хуулийг боловсруулах, батлах үед Монголд байгаагүй. Гэхдээ, энэ хуулийг батлах хоёр шалтгаан байсан болов уу гэж боддог. Нэгдүгээрт, Монголд хууль дээдлэх ёс хангалттай хэрэгжихгүй байна гэж яригдаж ирсэн. Олон улсын "Транспаренси интернэшл" байгууллагын авлигын индексээр Монгол авлига ихтэй улсын тоонд байнга ордог. 2000-аад онд авлигад хамгийн их автсан төрийн байгууллагуудад шүүх, хуулийн байгууллага багтаж байсан. Шүүх хараат бус, хариуцлагатай ажиллаж чадахгүй байна гэх шүүмжлэл нь зарим талаараа хуульчидтай холбоотой. Яагаад гэхээр хууль өөрөө амь ороод хэрэгжихгүй, харин хүнээр дамжиж хэрэгждэг. Хууль дээдлэх ёс хэрэгжихгүй байна гэдэг бол хуульчдын нэр хүнд төдийлөн өндөр биш, хуульчид мэргэжлийн үүргээ хангалттай сайн биелүүлэхгүй байна гэдгийг харуулж байсан. Хоёрдугаарт, Хуульчийн өөрөө удирдах ёс бүрэн утгаараа хэрэгжихгүй байсан. Төгсгөл нь V-X нүүрт XVIII нүүрт XXIV нүүрт XI нүүрт XIV-XV нүүрт II нүүрт ХҮНИЙ ЭРХ БА ЦАХИМ ОРЧИН МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙГ ЭРХ ЗҮЙН ОНОЛЫН ҮҮДНЭЭС АВЧ ҮЗЭХ НЬ УЛС ОРНЫ ХӨГЖИЛ, ДЭВШИЛД ХУУЛЬЧДЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ АСАР ИХ ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ГИШҮҮДИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮЙЛЧЛҮҮЛЭХ ГАЗРУУДЫН ЖАГСААЛТ “ХУУЛЬЧДЫН ФОРУМ-2018” М онголын Хуульчдын холбооноос хоёр дахь жилдээ “Хуульчдын форум”-ыг “Тогтвортой хөгжлийн зорилтууд - Хуульчдын оролцоо” уриан дор зохион байгуулж байна. Монгол Улс 2030 он гэхэд нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд хүрч, тогтвортой өсч байгаа эдийн засгийн олон салбартай, нийгмийн хүрээнд дундаж болон чинээлэг дундаж давхарга давамгайлсан, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалсан, тогтвортой ардчилсан засаглалтай улс болох зорилт тавьсан. Монгол Улс тогтвортой хөгжихөд хуульчдын үүрэг, оролцоо зайлшгүй чухал зүйл юм. Иймд Монголын Хуульчдын холбооноос “Хуульчдын форум” -ыг хуульчдын нийгэмд хүлээх үүрэг хариуцлага, хувь нэмрийг дээшлүүлэх боломж, цаашдын чиг хандлагыг хэлэлцэхийн зэрэгцээ хуульчдын мэргэжлийн ур чадварыг дэмжих, мэргэжлийн бахархлыг дээшлүүлэх, хуульчдын дуу хоолойг нийгэмд хүргэх, иргэдийн амьдралд тулгамдаж буй асуудлуудаар бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэх зорилготойгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй юм. “Хуульчдын форум-2018”-ын хөтөлбөрийг 12-13 дугаар нүүрнээс үзнэ үү!

Transcript of ÕÓÓËÜЧИЙН МЭДЭЭ - mglbar.mn¥уульчийн_мэдээ-14.pdf · төсөл,...

Page 1: ÕÓÓËÜЧИЙН МЭДЭЭ - mglbar.mn¥уульчийн_мэдээ-14.pdf · төсөл, "E-khutuch" портал цахим хуудасны ажлын явц, Үндэсний

1

ÕÓÓËÜЧИЙН МЭДЭЭÌэдээлэл, танин мэдэхүйн цахим ñîíèí ТУСГАЙ ДУГААР. 2018.06.19, №14(14)

ЯРИЛЦЛАГА

ТАЙЛАН

НИЙТЛЭЛ

НИЙТЛЭЛ

ЧӨЛӨӨТ ЦАГ

АХМАД ХУУЛЬЧИЙН ҮГ

Хуульч хүн бол жинхэнэ хүн байх ёстой. Б.Чимид

О.МӨНХСАЙХАН: ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО БАЙГУУЛАХ ХУУЛЬ ГАРСНААР ЗАРИМ ХҮНИЙ ЯВЦУУ СОНИРХЛЫГ ХАНГАХААС БИШ ЮУ Ч САЙЖРАХГҮЙ

Монголын Хуульчдын холбооны Хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх хорооны дарга, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, доктор О.Мөнхсайхантай Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт, хуульчийн мэргэжлийн хариуцлагын талаар ярилцлаа.

-Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хуулийг батлах шаардлага нь юу байсан гэж хардаг вэ?

-Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль 2012 онд батлагдсан. Миний хувьд энэ хуулийг боловсруулах, батлах үед Монголд байгаагүй. Гэхдээ, энэ хуулийг батлах хоёр шалтгаан байсан болов уу гэж боддог. Нэгдүгээрт, Монголд хууль дээдлэх ёс хангалттай хэрэгжихгүй байна гэж яригдаж ирсэн. Олон улсын "Транспаренси интернэшл" байгууллагын авлигын индексээр Монгол авлига ихтэй улсын тоонд байнга ордог. 2000-аад онд авлигад хамгийн их автсан төрийн байгууллагуудад шүүх, хуулийн байгууллага багтаж байсан. Шүүх

хараат бус, хариуцлагатай ажиллаж чадахгүй байна гэх шүүмжлэл нь зарим талаараа хуульчидтай холбоотой. Яагаад гэхээр хууль өөрөө амь ороод хэрэгжихгүй, харин хүнээр дамжиж хэрэгждэг. Хууль дээдлэх ёс хэрэгжихгүй байна гэдэг бол хуульчдын нэр хүнд төдийлөн өндөр биш, хуульчид мэргэжлийн үүргээ хангалттай сайн биелүүлэхгүй байна гэдгийг харуулж байсан.

Хоёрдугаарт, Хуульчийн өөрөө удирдах ёс бүрэн утгаараа хэрэгжихгүй байсан.

Төгсгөл нь V-X нүүрт

XVIII нүүрт

XXIV нүүрт

XI нүүрт

XIV-XV нүүрт

II нүүрт

ХҮНИЙ ЭРХ БА ЦАХИМ ОРЧИН

МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙГ ЭРХ ЗҮЙН

ОНОЛЫН ҮҮДНЭЭС АВЧ ҮЗЭХ НЬ

УЛС ОРНЫ ХӨГЖИЛ, ДЭВШИЛД ХУУЛЬЧДЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ

АСАР ИХ

ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫГИШҮҮДИЙН

ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮЙЛЧЛҮҮЛЭХ ГАЗРУУДЫН ЖАГСААЛТ

“ХУУЛЬЧДЫН ФОРУМ-2018”

Монголын Хуульчдын холбооноос хоёр дахь жилдээ “Хуульчдын

форум”-ыг “Тогтвортой хөгжлийн зорилтууд - Хуульчдын оролцоо” уриан дор зохион байгуулж байна.

Монгол Улс 2030 он гэхэд нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд хүрч, тогтвортой өсч байгаа эдийн засгийн олон салбартай, нийгмийн хүрээнд дундаж болон чинээлэг дундаж давхарга давамгайлсан, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалсан,

тогтвортой ардчилсан засаглалтай улс болох зорилт тавьсан. Монгол Улс тогтвортой хөгжихөд хуульчдын үүрэг, оролцоо зайлшгүй чухал зүйл юм.

Иймд Монголын Хуульчдын холбооноос “Хуульчдын форум” -ыг хуульчдын нийгэмд хүлээх үүрэг хариуцлага, хувь нэмрийг дээшлүүлэх боломж, цаашдын чиг хандлагыг хэлэлцэхийн зэрэгцээ хуульчдын мэргэжлийн ур чадварыг дэмжих, мэргэжлийн бахархлыг дээшлүүлэх, хуульчдын дуу хоолойг нийгэмд хүргэх, иргэдийн амьдралд тулгамдаж буй асуудлуудаар бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэх зорилготойгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй юм.

“Хуульчдын форум-2018”-ын

хөтөлбөрийг 12-13 дугаар нүүрнээс үзнэ үү!

Page 2: ÕÓÓËÜЧИЙН МЭДЭЭ - mglbar.mn¥уульчийн_мэдээ-14.pdf · төсөл, "E-khutuch" портал цахим хуудасны ажлын явц, Үндэсний

2

Ахмад хуульч Бат-Очирын ТОГООХҮҮ-Би 23 жил шүүхэд, 26 жил өмгөөлөгчөөр ажиллаж байна.

Хуулийн байгууллагад ажиллана гэдэг гаднаас харахад хүнд хэцүү ч яг гал тогоонд нь ороод ажиллахаар хамгийн сайхан ажил, мэргэжил байдаг. Хуульч хүн гэдэг хүний ялангуяа эндэж осолдсон хүний дотоод сэтгэлд нэвтэрч, яагаад гэмт хэрэг үйлдсэн болох бүх нарийн учрыг бараг нүдний харцаар нь мэддэг болдог ийм л мэргэжил. Алдаж эндсэн хүмүүстээ энэрэнгүй зөөлөн хандах л хуульчдын хамгийн чухал үүрэг гэж би ойлгодог. Хэдийгээр хуульчид хуулиа барьж ял шийтгэл ногдуулж, засал хүмүүжилд нь хяналт тавих үүрэг хүлээдэг боловч эцсийн эцэст тухай хүн нь хүн хэвээрээ үлдэхэд л хуульчдын гол зорилго байдаг гэж би боддог.

ХҮНИЙГ ХҮН ХЭВЭЭР НЬ ҮЛДЭЭХ НЬ ХУУЛЬЧИЙН ГОЛ ЗОРИЛГО

Ахмад хуульч Цэнджавын ИТГЭЛ-Монголын Хуульчдын холбоо байгуулагдсанаар хуульчид

энэ байгууллагыг тойрон хүрээлж, Холбоо нь хуульчдынхаа нийгмийн амьдрал, сурч боловсроход болоод олон тулгамдаж буй асуудлыг сайжруулахад анхаарч сайн ажиллаж байгаад бүх хуульчид бахархаж байгааг юуны түрүүнд хэлэхийг хүсэж байна.

Хуульч хүн өөрийнхөө сонгосон мэргэжилд чин сэтгэлээсээ дурлаж, зөвхөн дээд сургуульд сурч диплом авахын төлөө биш хүсэл эрмэлзэл дүүрэн сурч чадвал ажилдаа ч амжилт гаргана. Хамгийн нэр хүндтэй, нийгэмд хамгийн их хэрэгцээтэй мэргэжил бол хуульч. Хүн бүхэн хуулиа мэддэг байсан цагт ёс заншлаа хадгалахаас эхлээд гэмт хэрэг ч багасна. Мэс заслын эмч амь нас нь үхлийн ирмэг дээр байгаа хүнийг эмчлээд эдгээдэгтэй адилхан салаа замаар явчихаад алинаар нь явахаа мэдэхгүй байгаа хүнийг хуульч хүн л аварч, зөв замыг нь зааж өгдөг юм. Тиймээс таван төгрөг олъё гэсэн бодлоор хуульч болж болохгүй ээ. Монголын Хуульчдын холбоо үүнд анхаарах хэрэгтэй.

ТАВАН ТӨГРӨГ ОЛЪЁ ГЭСЭН БОДЛООР ХУУЛЬЧ БОЛЖ БОЛОХГҮЙ

Академич Содовсүрэнгийн НАРАНГЭРЭЛ-Мэргэжлийн өндөр ур чадвартай хуульч гэж хэнийг хэлэх вэ

гэхээр элдэв бусаг мэдээлэл тархиндаа цуглуулснаар нь биш хамгийн гол нь нийгэмд шударга ёсыг тогтоож чаддаг, өөрөө шударга ёсны талд баттай зогсдог, хуульчийн үлгэр дуурайллыг биеэрээ харуулж чаддаг байх ёстой. Жишээлбэл, XIII зуунд буюу Чингис хааны үед Монголд хуульч мэргэжил байсан уу гэвэл байсан. Өнөөдрийнх шиг диплом, гэрчилгээ л олгодоггүй байсан болохоос биш. Тэр үед хэрэг маргааныг үнэн шударгаар шийдвэрлэж чаддаг байсан хүмүүсээ хуульч гэж үздэг байсан шүү дээ. Өнөөдрийн хуульчид бид мэргэжлийн үндсэн чиг үүргээ биелүүлж чадахгүй, Монголын нийгэмд шударга ёсыг тогтоож чадахгүйгээс болоод улс орон маань иймэрхүү байдалтай байгаа шүү. Тийм учраас улс орны хөгжил, дэвшилд хуульчдын гүйцэтгэх үүрэг асар их гэдгийг цаг ямагт санаж явцгаагаарай.

УЛС ОРНЫ ХӨГЖИЛ, ДЭВШИЛД ХУУЛЬЧДЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ АСАР ИХ

Хуульчид бид бол хувиа бодсон үхээнц биш харин уужуухан бодолтой, юмны учрыг эргэцүүлж, зарчмаа барьдаг, харахад хатуу дүртэй ч

ханилахад бусдын төлөө уясч байдаг хүмүүс билээ. Б.Чимид

АХМАД ХУУЛЬЧИЙН ҮГ ÕÓÓËÜЧИЙН МЭДЭЭ

Page 3: ÕÓÓËÜЧИЙН МЭДЭЭ - mglbar.mn¥уульчийн_мэдээ-14.pdf · төсөл, "E-khutuch" портал цахим хуудасны ажлын явц, Үндэсний

3

Монголын Хуульчдын холбооны Сургалтын хорооноос 2018 онд анх

удаагаа сургагч багш нарт зориулсан сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Тус үйл ажиллагааг сургалтын үр дүнг дээшлүүлэх, арга хэлбэрийг шинэлэг болгох, сургагч багш нарын заах арга зүйг сайжруулах, сургалтын шинэ хэлбэрүүдийг танилцуулах, Хуульчийн үргэлжилсэн сургалтын тогтолцоог боловсронгуй болгох зорилгоор зохион байгуулсан бөгөөд сургалтад Хуульчдын холбооны удирдлагууд, Сургалтын хорооны гишүүд, Хуульчдын холбоонд бүртгэлтэй сургагч багш нарын төлөөлөл гээд нийт 45 хуульч оролцсон.

Сургалтаар Монгол Улсын багшийн их сургуулийн харьяа Боловсрол судлалын сургуулийн багш, доктор, профессор Ш.Ичинхорлоо “Сургалтад сургалтын идэвхтэй аргуудыг хэрэглэх нь”, “Насанд хүрэгчдийн сургалт, түүний онцлог, Орчин үеийн суралцахуйн чиг хандлага” сэдвээр хичээл заасан бол “Хуульчийн үргэлжилсэн сургалтын заах арга зүйн талаар харилцан туршлага судлах нь” сэдэвт сургалтыг Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Оюунболд удирдан явуулж, сургагч багш нар сургалтыг үр дүнтэй болгоход

СУРГАГЧ БАГШ НАРТ ЗОРИУЛСАН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АНХ УДАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

нөлөөлдөг өөрсдийн шилдэг аргуудыг хуваалцсан юм.

Хуульчийн үргэлжилсэн сургалтын цаашдын бодлого, судалгааны үр дүнг Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан танилцуулсан бол Сургалтын хорооны гишүүн, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгч Г.Банзрагчийн удирдан явуулсан “Хуульчийн үргэлжилсэн сургалтын зорилго, үр нөлөө” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр сургагч багш нар сургалтыг хэрхэн сайжруулах, үр дүнтэй болгох талаар олон үнэтэй саналыг уламжиллаа.

Хуульчдын холбооноос 2017 онд гурван хэлбэрээр судалгаа явуулж, 3000 гаруй хуульчийг хамруулсан бөгөөд Хуульчийн

үргэлжилсэн сургалтын бодлого, арга барилыг өөрчлөх, сургалтыг сэдвийн хувьд салбар эрх зүйн чиглэлээр илүү нарийвчлах, хувь хүний хөгжлийн чиглэлээр сургалт зохион байгуулах, орчин үеийн техник технологийг ашиглах хэрэгцээ шаардлага байгааг судалгааны дүн харуулсан.

Монголын Хуульчдын холбооноос 2018 онд сургалтыг орчин үеийн технологийн дэвшлийг ашиглан хуульчдад зардал чирэгдэл багатай, шинэлэг байдлаар зохион байгуулахаар зорьж байгаа бөгөөд сургалтыг танхимын, видео, аудио, зайны гэсэн дөрвөн хэлбэрээр зохион байгуулах, Хуульчийн үргэлжилсэн сургалтын багц цаг тооцох журамд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг ажлыг төлөвлөөд байна.

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ ÕÓÓËÜЧИЙН МЭДЭЭ

“ХУУЛЬЧДЫН ФОРУМ”-ЫН ИВЭЭН ТЭТГЭГЧ

Page 4: ÕÓÓËÜЧИЙН МЭДЭЭ - mglbar.mn¥уульчийн_мэдээ-14.pdf · төсөл, "E-khutuch" портал цахим хуудасны ажлын явц, Үндэсний

4

Тогтвортой амьдралын үндэс бол хууль. Б.Чимид

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ ÕÓÓËÜЧИЙН МЭДЭЭ

Өмгөөллийн ИЭлСи ХХН нь 2000 онд байгуулагдаж,тасралтгүй18жилүйлажиллагааявуулжбайна.Бидиргэн,захиргаа, эрүүгийн материаллаг болон процессын хуулиарсалбарынбуюууулуурхай,дэдбүтэц,эрчимхүч,барилга,банк санхүү, хөнгөн болон хүнд үйлдвэрлэл, эрүүл мэнд,боловсрол, хүний эрх, гадаад, дотоод худалдаа зэрэг бүхтөрлийн хууль эрх зүйн асуудлаар зөвлөгөө өгч, ажиллажбайна. Ийнхүү хууль зүйн цогц үйлчилгээ үзүүлдэгээсгадна,үйлчлүүлэгчиддээбизнесийноновчтойшийдлүүдсаналболгодогт бизнес эрхлэгчид, үйлчлүүлэгчид маань сэтгэлхангалуунбайдаг.

Манайнөхөрлөлхуульч,эрхзүйчдээсбүрдсэн30гаруйхүнийбүрэлдэхүүнтэй.Үүнээс:

Шүүхэдтөлөөлөхэрхтэй17өмгөөлөгч,

Үнэтцааснызахзээлдоролцогчдодзөвлөгөө өгөхзөвшөөрөлтэй10хуульч,

Оюуныөмчийнитгэмжлэгдсэнтөлөөлөгч2 хуульч,

Татварынитгэмжлэгдсэнболонмэргэшсэн нягтланбодогч3зөвлөх,

Эвлэрүүлэнзуучлахэрхтэй1хуульчтай.

Монгол,Англи,Орос,ГерманболонЯпон,Хятадхэлээрмэргэжлийнтүвшнийүйлчилгээ.

Хуульзүйнмэргэжлийнбаталгааторчуулгынүйлчилгээ.

Холбообарих

МонголУлс,Улаанбаатар,СБД,1-рхороо, Гэндэнгийнгудамж16,АрдчиллынӨргөө,6давхар

Утас:77118193,77118194

Имэйл:[email protected]

Вэбсайт:www.elclawoffice.mn

БҮХ НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ

ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД МОНГОЛЫН

ХУУЛЬЧДЫН ХОЛБОО ОРОЛЦОНО

Засгийн газраас иргэдийн эрх зүйн боловсрол, чадавхыг дээшлүүлэх, эрх зүйн анхан шатны үйлчилгээг иргэдэд ойртуулж хуулиар олгогдсон эрх, боломжийг үр дүнтэй ашиглах, хуулийн үйлчилгээг сайжруулах зорилгоор “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталсан. Энэхүү хөтөлбөр нь 2018-2022 оны хооронд 3 зорилтын хүрээнд 105 үйл ажиллагаа хэрэгжүүлэх юм.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх Үндэсний зөвлөлийн анхдугаар хурал 2018 оны тавдугаар сарын 28-нд Хууль зүй, дотоод хэргийн яамны хурлын танхимд боллоо. Уг хурлаар Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрмийг баталсан Засгийн газрын тогтоол, Үндэсний зөвлөлийн чиг үүрэг, эрх хэмжээ, ажиллах журмыг танилцуулсан юм.

Мөн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл, "E-khutuch" портал цахим хуудасны ажлын явц, Үндэсний зөвлөлийн тэмдэг албан бичгийн хэвлэмэл хуудасны загвар, Үндэсний зөвлөлийн тогтоолын төслийн танилцуулан батлах гэх мэт асуудлыг хэлэлцлээ.

Бүх нийтийн эрх зүйн боловсролын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд Сангийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хүний эрхийн үндэсний комисс, Монголын Хуульчдын холбоо, Хууль зүйн туслалцааны төв, "Нээлттэй нийгэм" форум зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл багтаж буй юм.

“ХУУЛЬЧДЫН ФОРУМ”-ЫН ИВЭЭН ТЭТГЭГЧ

Page 5: ÕÓÓËÜЧИЙН МЭДЭЭ - mglbar.mn¥уульчийн_мэдээ-14.pdf · төсөл, "E-khutuch" портал цахим хуудасны ажлын явц, Үндэсний

5

Жишээлбэл, Өмгөөлөгчдийн холбоо гэж байсан боловч тэр холбооны хувьд улс төрөөс бүрэн хараат бус байсан гэдэг нь эргэлзээтэй. Яагаад гэвэл өмгөөлөгч гэж хэн байх, өмгөөлөгчийн зөвшөөрлийг хүчингүй болгох асуудлыг Хууль зүй, дотоод хэргийн сайд шийддэг байсан. Мөн энэ байгууллагын гишүүнчлэл нь зөвхөн өмгөөлөгчийг л багтаадаг байсан ч хуульчийн зөвшөөрөлтэй бусад хүмүүсийг багтаадаггүй байсан. Бүх хуульчийг нэгтгэсэн, хуульчийн нэр хүнд, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр ажилладаг холбоо байсангүй.

-Энэ хууль батлагдсанаар ямар эерэг үр дүн гарч байна вэ?

-Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг харвал нэг талаас хуульчийн эрх зүйн байдал, эрх, үүрэгтэй холбоотой харилцааг, нөгөө талаас хуульчийн өөрөө удирдах ёсны байгууллага буюу Хуульчдын холбооны талаар зохицуулсан. Энэ хоёр зохицуулалтын аль алины хүрээнд ахиц дэвшил гарсан. Хуульчдын холбоон дээр төвлөрч яръя. Хуульчдын холбоог хоёр ангилдаг. Юуны өмнө, хуульчийн зөвшөөрөлтэй этгээд сайн дураараа нэгддэг холбоод бий. Хуульч нь энэ холбооны гишүүн биш байж болдог. Манайд хуульч нь сайн дураараа нэгдсэн холбоод нэлээд олон бий. Монголын Хуульчдын нийгэмлэг, Хуульч эмэгтэйчүүдийн холбоо, Өмгөөлөгчдийн холбоо, Шүүгчдийн холбоо, Прокурорын холбоо гэх мэт. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар байгуулагдсан Хуульчдын холбоо бол саяынхаас арай өөр буюу заавал гишүүнчлэлтэй холбоо. Үүнийг “unified bar association” гэж хэлдэг. Энэ холбоонд хуульчийн зөвшөөрөлтэй бүх хүмүүсийг нэгдэхийг хуулиар шаарддаг. Мөн ийм холбоо нь хуульчийн мэргэжлийн нийгэмд хүлээх үүргийг хариуцаж, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад зориулагдсан. Зарим хүн Монголын Хуульчдын холбоог төрийн бус байгууллага гэж андуурдаг. Энэ бол сайн дураараа нэгдсэн төрийн бус байгууллага биш харин бүх хуульчдыг нэгтгэсэн, нийтийн эрх зүйн хуулийн этгээд юм. Яагаад гэвэл хуульчийн мэргэжилтэй холбоотой, өмнө нь төрд байсан зарим чиг үүргийг Хуульчдын холбоонд шилжүүлж өгсөн. Мэргэжлийн хамт олон нь эдгээр чиг үүргийг хараат бусаар, илүү сайн

хэрэгжүүлнэ гэсэн бодлогын үүднээс эдгээрийг Хуульчдын холбоонд шилжүүлж өгсөн.

-Хуульчдын холбоонд яг ямар чиг үүргүүд өгсөн бэ гэдгийг дэлгэрүүлж тайлбарлах боломжтой юу?

-Хуульчдын холбоонд байгаа үндсэн чиг үүргийг ерөнхийдөө дөрөв ангилж авч үзэж болно. Нэгдүгээрт, хуульч болох хүмүүсийг анхнаас нь хэрхэн бэлтгэх вэ, дадлага яаж хийлгэж туршлагажуулах вэ, хэрхэн шалгаруулж авах вэ гэдгийг Хуульчдын холбоонд хариуцуулсан. Хуульчдын холбоо хоёр удаа хуульчийн шалгалтыг амжилттай зохион байгуулсан. Хуульчдын холбоо нь хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх чиг үүрэгтэй болсон.

Хуульчдын холбоогоор магадлан итгэмжлэгдээгүй сургуулийг төгссөн хүн хуульчийн шалгалтад орох эрхгүй гэсэн заалт орсон. Ингэснээр хууль зүйн сургуулиуд илүү сайжрах, шинэчлэгдэх суурь тавигдсан. Залуу хуульчдын мэдлэг, ур чадварын талаар хийсэн судалгаа бий. 194 залуу хуульчаас өөрсдийнх нь мэдлэг ур чадвар хангалттай юу гэж асуухад 54.3 хувь нь “хангалтгүй” гэж хариулсан байдаг. Мөн оюутнуудаас авсан судалгаа ч гэсэн ийм зүйлийг хэлдэг. Залуу хуульчид, эрх зүйчдийг ажиллуулж байгаа туршлагатай хуульч “Сургууль төгссөн хүүхдүүд, шинэ залуу хуульч нар мэргэжлийн ур чадвар дадлага дутуу байна. Наад зах нь нэхэмжлэл яаж бичих, гэрээ яаж байгуулахыг сайн мэдэхгүй, анхнаас нь сургаж байна” гэж хэлдэг. Мөн хуульчийн шалгалт өгсөн хүмүүсийн 20 орчим хувь нь тэнцдэг. Энэ бүхнээс

хууль зүйн сургуулиуд төдийлөн сайн ажиллахгүй байна гэдгийг дүгнэж болно. Тиймээс үүнийг шийдэх, сайжруулах үүднээс Хуульчдын холбоонд магадлан итгэмжлэх чиг үүргийг өгсөн.

Хоёрдугаарт, нэгэнт хуульч болчихсон хүмүүсийг мэргэжлийн өндөр төвшинд, хариуцлагатай ажиллах нөхцөлийг бий болгох чиг үүргүүд Хуульчдын холбоонд байна. Тухайлбал, хуульчийн үргэлжилсэн сургалтыг зохион байгуулах. Хуульчийн үргэлжилсэн сургалтад хуульчид заавал жил болгон тодорхой багц цаг хангаж хамрагдах ёстой. Үүнийг хариуцсан тусгайлсан хороо ажиллаж, сургалтын бодлого, хөтөлбөр ямар байх вэ, хэнээр хичээл заалгах вэ гэдгийг шийдвэрлэж, хөгжүүлэх боломжтой болсон. Нийгмийн харилцаа асар хурдан хөгжиж байгаа энэ үед хуульчид өөрийгөө байнга хөгжүүлэх хэрэгцээ байна. Тэр боломжийг бүрэн утгаар нь хуульчдын өөрсдийнх нь гарт өгсөн. Мөн, мэргэшсэн хуульч гэдэг ойлголт анх орж ирсэн. Өмнө нь хуульчид өөрийгөө хүссэнээрээ мэргэшсэн гэж нэрлээд явчихдаг байсан ч зарим тохиолдолд тэр төвшинд хүрч үйлчилж чаддаггүй байсан. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар мэргэшсэн хуульч нэршлийг хэрэглэх тусгайлсан шалгуурыг тогтоох, нарийвчлан хөгжүүлэх, шалгах чиг үүргийг Хуульчдын холбоонд өгсөн нь олон нийтийн хуульчдад итгэх итгэлийг хамгаалахад тустай. Жишээ нь, Мэргэшсэн хуульч гэх нэр хэрэглэхийн тулд тухайн чиглэлийн хуульчийн үргэлжилсэн сургалтад гурваас доошгүй жил хамрагдсан байх, тэр чиглэлээрээ түлхүү өмгөөлөл хийдэг байх гэх зэрэг объектив шалгуурыг тавьж өгсөн. Түүнчлэн, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах ямар зарчим, стандарт байх вэ гэдгээ хуульч нь өөрсдөө тогтоох, тэрийг зөрчсөн эсэх асуудлыг бие даасан хороогоор шийдвэрлүүлэх зохицуулалт орсон. Энэ бүхнээс харахад Хуульчдын холбоо бол хуульчид илүү мэдлэг, ур чадвартай, өндөр хариуцлагатай ажиллах боломж.

Гуравдугаарт, шүүх эрх мэдлийн хараат бус, хариуцлагатай байдлыг хангахтай холбоотой бүрэн эрх бий. Хуульчдын холбоонд Шүүхийн ерөнхий зөвлөлийн нэг гишүүнд нэр дэвшүүлэх чиг үүрэг бий. Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүхийн бие

О.МӨНХСАЙХАН: ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО БАЙГУУЛАХ ХУУЛЬ ГАРСНААР ЗАРИМ ХҮНИЙ ЯВЦУУ СОНИРХЛЫГ

ХАНГАХААС БИШ ЮУ Ч САЙЖРАХГҮЙТүрүүч нь I нүүрт

Шүүхгүй үндсэн хууль бол шүдгүй арслан мэт. Г.Совд

ЯРИЛЦЛАГА ÕÓÓËÜЧИЙН МЭДЭЭ

Үргэлжлэл нь дараагийн нүүрт

...Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах ямар

зарчим, стандарт байх вэ гэдгээ хуульч нь өөрсдөө тогтоох,

тэрийг зөрчсөн эсэх асуудлыг бие даасан хороогоор

шийдвэрлүүлэх зохицуулалт орсон...

Page 6: ÕÓÓËÜЧИЙН МЭДЭЭ - mglbar.mn¥уульчийн_мэдээ-14.pdf · төсөл, "E-khutuch" портал цахим хуудасны ажлын явц, Үндэсний

6

Шүүгч хүн шатрын зальтай нүүдэл шиг юм хийж болохгүй. Б.Чимид

байгаа чиг үүргүүд өмнө нь төрийн өөр өөр байгууллагад, эсвэл ямар нэг зохицуулалтгүй байсан. Эдгээр чиг үүрэг бол бүх хуульчдын санаа зовох нийтлэг ашиг сонирхол учраас эдгээрийг нэгдсэн байдлаар хуульчид өөрсдөө хэрэгжүүлэхээр итгэж шилжүүлсэн. Энэ нь хуульчийг бэлтгэхээс эхлээд хариуцлагатай ажиллах, хууль дээдлэх ёс болон хараат бус, хариуцлагатай шүүх эрх мэдэл бэхжихэд хуульчид хувь нэмрээ оруулна гэсэн философи дээр тулгуурласан.

-Хуульчдын холбоо хараат бус байж чадаж байна уу?

-Энэ холбооны дээрх чиг үүргүүд бүгд нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад чиглэгдэг. Нэг талаасаа бүх хуульчдыг нэгтгэж байгаа учраас бүх хуульч тэгш эрхтэй оролцоно, хэрэгжилтэд нь хяналт тавина, бүгд санаачилга гаргаад оролцох, хуульчдын санал шүүмжлэлийг сонсох боломжтой. Нөгөө талаас энэ холбоо нь улс төр, төрийн байгууллага, аливаа этгээдээс хараат бус. Төрийн байгууллага, албан тушаалтантай холбоотой маргааныг шүүх шийддэг. Энэ маргааныг шийдэхэд хуульчид мэргэжилтнийхээ хувьд оролцдог. Энэ мэргэжилтнүүдийн холбоо нь өөрөө төр, улс төрөөс хараат бус байж, аль нам парламентад олонх болж, засгийн эрх барьж байгаас үл хамаараад чиг үүргүүдээ тууштай хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж эхэлсэн. Мөн, Хуульчдын холбоо төрд байсан чиг үүргүүдийг хэрэгжүүлэх төсвөө өөрөө хариуцдаг тул эдийн засгийн хувьд бие даасан байгууллага. Гишүүдийнхээ татвараар санхүүждэг учраас өөр аливаа этгээдээс санхүүгийн хувьд хамааралгүйн зэрэгцээ гишүүд нь бидний төлсөн татвараар Хуульчдын холбоо хэр ажиллаж байна вэ гэдэгт хяналт, шаардлага байнга тавьж байдаг. Ерөнхий дүр зургаараа хуульчийг бэлтгэх, хуульчийг нэр хүндтэй, хариуцлагатай байлгах, хараат бус шүүхийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах, Хуульчдын холбооны чиг үүргээ бие даан хэрэгжүүлэх орчин бол одоогийн хуулиар бүрдсэн.

-Гаднын улсуудад Хуульчдын

холбоо нь нийгэмдээ ямар байр суурийг эзэлдэг вэ?

-Бие даасан Хуульчдын холбоо нь хууль дээдлэх ёсны нэг чухал баталгаа гэж үздэг учраас ийм холбоог бэхжүүлэх нь маш чухал байдаг. Чиг үүргээ сайн хэрэгжүүлж байгаа Хуульчдын холбоо нь хуульчдынхаа нийгэмд нэр хүндтэй, хариуцлагатай байх тодорхой хэмжээний баталгаа болдог. Тодруулбал, нийгмийн өмнө хуульчийн мэргэжлийг өндөр хариуцлагатай байлгах үүргийг хүлээж

байгаа юм. Дэлхийн улсуудад манай Хуульчдын холбоонд байдаг шиг чиг үүргүүдээс хэрэгжүүлдэг холбоод нэлээд олон бий. Тухайлбал, хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх, үргэлжилсэн сургалт зохион байгуулах, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа, ёс зүйн стандартыг тогтоох, зөрчсөн эсэхийг шийдвэрлэг зэрэг чиг үүргүүдийг Хуульчдын холбоондоо өгсөн улсууд бий.

Цаг хэмнэх үүднээс хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх талаар л дурдъя. Хуульчдын холбоо хууль зүйн сургуулийг магадлан итгэмжилдэг чиг үүрэг анх АНУ-д одоогийн утгаар үүсэж хөгжсөн. 100 гаруй жилийн өмнө Америкийн хуулийн сургуулиуд чанарыг хойш тавьж мөнгөний хойноос хөөцөлддөг байж. Америкийн хуульчдын холбоо гэх байгууллага хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх чиг үүргийг хэрэгжүүлж, тэгээд муж улсууд нь тус холбоогоор магадлан итгэмжлэгдээгүй хууль зүйн сургууль төгссөн бол хуульчийн шалгалт өгөх эрхгүй гэдэг зохицуулалтыг аажмаар хийж өгсөн. Энэ явцдаа Америкийн хуульчдын холбоо нь хууль зүйн сургуулийг төгсөгч ямар ур чадвартай төгсөх вэ, ямар үр дүн гарах вэ, үүний тулд хичээлийн ямар хөтөлбөр байх, багшлах бүрэлдэхүүн ямар байх вэ, оюутнаа яаж элсүүлэх вэ гэх мэт стандартыг тогтоож, хууль зүйн сургуулиудыг магадлан итгэмжилдэг болсон. Энэ урт хугацаанд Америкийн хуульчдын холбоогоор магадлан итгэмжлэгдсэн сургуулиудын төгсөгчид мэдлэг, ур чадвараараа Америктаа төдийгүй дэлхийд үнэлэгддэг болж төлөвшсөн байна. Хуульчид чухал асуудлаа өөрсдөө хариуцаад, сайжруулаад, хэрэгжүүлээд явсан ийм сайн жишээ олон бий.

даасан, хараат бус байдлыг хангах, хуульчдаас шүүгчдийг шилж олох чиг үүрэгтэй. Тэгэхээр бүх хуульчдын төлөөлөл энд орно гэдэг бол Шүүхийн ерөнхий зөвлөл дээр дурдсан зорилгоороо ажиллахад туслах, дэмжихэд нэмэр болно. Мөн Хуульчдын холбоонд шүүгчид нэр дэвшигч бүрт мэргэжил, ур чадвар, нэр хүндийн талаар дүгнэлт гаргадаг чиг үүрэг бий. Энэ дүгнэлт нь Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүхийн мэргэшлийн хорооны шалгалтад тэнцсэн нэр дэвшигчдээс сонгож, Ерөнхийлөгч рүү нэрийг нь явуулахад харгалзаж үзэх бас нэг бие даасан эх сурвалж болж байгаа юм. Учир нь, шүүгчид нэр дэвшигч нь шүүгчээр ажиллах мэдлэг, ур чадвар, зан төлөвтэй юу гэдгийг хамгийн сайн мэддэг хүмүүс нь бусад хуульчид нь байдаг. Түүнчлэн, Шүүхийн ёс зүйн хорооны 9 гишүүний гурвыг Хуульчдын холбооноос нэр дэвшүүлж байгаа нь шүүгчийн хариуцлагатай байдлыг хангахад хуульчийн мэргэжлийн оролцоог хангасан хэрэг.

Дөрөвдүгээрт, хууль тогтоох ажиллагаанд шинжээчээр оролцох, хуулийн төсөл, бодлого боловсруулахад санал зөвлөмж гаргах чиг үүрэг юм. Хуульчдын холбоо хуулийн төслийн талаар олон хэлэлцүүлгийг зохион байгуулж, санал, дүгнэлтийг хуульч тогтоогчдод уламжилж ирсэн. Жишээлбэл, Зөрчлийн тухай хуулийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийн талаар хэлэлцүүлэг хийж байсан. Мөн, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар нэлээд олон удаа хэлэлцүүлэг хийж, санал гаргаж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт боловсруулах ажлын хэсэгт хүргүүлсэн гэх мэтчилэн олон хэлэлцүүлгийг Хуульчдын холбооны Тамгын газар, чиг үүргийг болон сайн дурын хороод санаачлан зохион байгуулж ирсэн. Үүнээс гадна зөвхөн хууль тогтоох хүрээнд биш хуулийг хэрэгжүүлэх хүрээнд гарч байгаа тулгамдсан асуудлаар байнга хэлэлцүүлэг зохион байгуулж, зөвлөмж гаргаж ирсэн. Жишээлбэл, 13 шүүгчийг Үндсэн хууль зөрчиж чөлөөлсөн, Цэцийн гишүүнээр өндөр мэргэшилгүй хүмүүсийг томилсон зэрэг тулгамдсан асуудал дээр хуульчдын нэгдсэн дуу хоолой урд өмнө байгаагүйгээр хүчтэй гарч, шийдвэр гаргагчид болон олон нийтэд хүрч байна. Энэ мэтчилэн хуулийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хуулийн салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар хууль зүйн мэргэжлийн өөр өөр ажил хийдэг хүмүүс тал талаасаа уулзаж, хэлэлцэж, шийдэл дэвшүүлж байна.

Хуульчдын холбооны хэрэгжүүлж

ЯРИЛЦЛАГА ÕÓÓËÜЧИЙН МЭДЭЭ

...Хуульчдын холбооны хэрэгжүүлж байгаа чиг

үүргүүд өмнө нь төрийн өөр өөр байгууллагад,

эсвэл ямар нэг зохицуулалтгүй байсан. Эдгээр чиг үүрэг бол бүх

хуульчдын санаа зовох нийтлэг ашиг сонирхол

учраас эдгээрийг нэгдсэн байдлаар хуульчид

өөрсдөө хэрэгжүүлэхээр итгэж шилжүүлсэн....

Page 7: ÕÓÓËÜЧИЙН МЭДЭЭ - mglbar.mn¥уульчийн_мэдээ-14.pdf · төсөл, "E-khutuch" портал цахим хуудасны ажлын явц, Үндэсний

7

ӨМГӨӨЛӨГЧ ӨМГӨӨЛӨГЧИЙНХӨӨ

АСУУДЛЫГ ШИЙДВЭЛ МАШ ТОМ УХРАЛТ БОЛНО

-Хуульч нийгэмд ямар үүрэг, хариуцлага хүлээх ёстой вэ?

-Аливаа ардчилсан улсад ёс зүйн маш өндөр шаардлагыг хангаж ажиллах ёстой цөөн мэргэжлийн нэг нь хуульчийн мэргэжил. Яагаад гэхээр хуульчид нь өөр өөрсдийнхөө ажлаар хувь хүний амьдралын, байгууллагын үйл ажиллагааны болон улс орны нийтлэг ашиг сонирхлын хамгийн чухал зүйлүүдийг эрсдэлд орохоос урьдчилсан сэргийлэхэд тусалдаг, эрсдэлд орсон тохиолдолд шийдвэрлэдэг, шийдвэрлэхэд оролцдог ажлыг хийдэг. Хүний амьдралын хамгийн чухал зүйлс хуулийн дагуу шударга, зөв шийдвэрлэгдэх үү гэдэг нь хуульчдын гарт бий. Ийм учраас хуульчдад маш өндөр хариуцлага хүлээлгэдэг. Хуулийн зөвлөх нь гэрээ байгуулах зэрэг тодорхой шийдвэр гаргахаас нь өмнө үйлчлүүлэгчийнхээ ашиг сонирхлыг хамгаалах боломжит гарцыг нээж өгдөг. Хүмүүс хуулийн зөвлөгөө авахын тулд төдийгүй амин чухал асуудлынх нь хувь заяа шүүхийн процессоор шийдвэрлэгдэх үед өмгөөлөгчид ханддаг. Прокурор нь Монголын нийгмийн үнэт зүйлсийг хамгаалсан Эрүүгийн хууль зөрчигдсөн эсэх асуудал дээр нийтийн ашиг сонирхлыг төлөөлж, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавьдаг, шүүхэд улсын яллагчаар ордог. Шүүгчийн хувьд хэрэг, маргааныг хуулийн дагуу хамгийн үндэслэлтэй, шударгаар шийдвэрлэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг. Тэгэхээр энэ бүх ажил хийж байгаа хуульчид маш том эрх мэдэл хэрэгжүүлдэг, түүнийгээ дагаад өндөр хариуцлага, олон нийтийн итгэл хүлээдэг. Иймээс л ирээдүйд хуульч болох эрх зүйчдийг сайн бэлтгэх, үүний тулд хууль зүйн сургуулиудыг хараат бусаар, шударгаар магадлан итгэмжилдэг байх, сургуулиа төгсөөд хийдэг дадлагыг чанаржуулах нь маш чухал. Тэгээд шалгалтаа амжилттай өгч хуульч болчихсон хүмүүст маш өндөр ёс зүйн стандарт тавьдаг. Энэ талаар байнга сургалт, судалгаа явуулдаг ажлыг Хуульчдын холбоо хариуцдаг. Хуульчид хэрвээ ёс зүйн стандартаа зөрчвөл тохирох хариуцлагыг зайлшгүй хүлээлгэдэг, хараат бус хөндлөнгийн тогтолцоо Хуульчдын холбоонд ажиллаж байгаа. Товчхондоо, хуульч нар өндөр хариуцлагатай байх механизмын суурь тавигдсан.

-Хуульчид хүлээлгэж байгаа хариуцлагыг мэргэжлийн, ёс зүйн

гэж ангилж үзээд байгаа. Энэ хоёр нь юугаараа ялгагдаж байна вэ?

-Мөн чанарын хувьд тэгж хатуу салгахад хэцүү бөгөөд бараг боломжгүй. Ер нь бол хуульчийн үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн болон мэргэжлийн стандарт нь хамт яригддаг. Ерөнхийдөө гурван хүрээнд хүрч үйлчилдэг. Мэргэжлийн үйл ажиллагааны стандарт нь хуульчийн мэргэжлийн ажил хийж байхад төдийгүй хувийн амьдралд нь үйлчилнэ, мөн энэ хоёроос бусад хүрээнд хүрч үйлчилнэ. Жишээлбэл, өмгөөлөгч хүн үйлчилгээ үзүүлнэ гэж мөнгө авчихаад шүүх хуралд нь очихгүй, хэргийг нь ч уншихгүй, ямар ч үйлчилгээ үзүүлэхгүй байвал мэргэжлийн хүрээнд гарсан зөрчил болно. Түүнчлэн, хувийн амьдралдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, согтуугаар машин барих зэргээр хуулийг ноцтой эсхүл удаа дараа зөрчих асуудал ч хуульчид байж болохгүй. Бусад хүрээнд үйлчилнэ гэдэг нь өмгөөлөгчийн хувьд багшлах, судалгаа хийх эрхтэй. Гэтэл судалгаа хийж байгаа гээд хүний номыг хуулаад биччихсэн ч байдаг юм уу эсвэл хуульчийн шалгалт авах комиссод орчихоод шалгалтын материалыг задруулсан байх ч юм уу. Ийм тохиолдолд үнэнч, шударга, зарчимч байх хуульчийн шаардлага хангах уу үгүй юу гэдэг асуудал яригддаг.

-Хариуцлагад хүлээлгэх шийтгэл нь ямар байдаг вэ?

-Одоогийн хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар хаалттай, нээлттэй сануулах, хугацаатай, хугацаагүйгээр шүүхэд төлөөлөх эрхийг нь түдгэлзүүлэх, мөн хугацаатай, хугацаагүйгээр хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлэх эсхүл хүчингүй болгох гэх мэт найман төрлийн шийтгэл бий. Хуульчийн гаргасан зөрчлөөс нь хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөлийг нь харгалзан шийтгэл ногдуулдаг. Жишээлбэл, шинээр хуульч болсон хүн анх удаа мэдлэг, туршлага

дутсанаасаа болоод хөнгөн хэлбэрийн зөрчил гаргасан байвал хаалттай сануулах шийтгэл ногдуулж болно. Хаалттай сануулах нь тухайн хүнд өөрт нь “дахин ийм зөрчил гаргуузай” гэдэг байдлаар сануулдаг гэсэн үг. Үүнээс бусад нээлттэй шийтгэл ногдуулсан бол шийдвэрүүд нь бүгд Хуульчдын холбооны цахим хуудаст тавигддаг, эмхэтгэл болгон хэвлүүлдэг. Ийм ил тод, нээлттэй байдал өмнө нь Монголд хэрэгжиж байгаагүй.

-Зарим хүн өмгөөлөгчийн ёс зүйн асуудлыг шийдвэрлэхэд шүүгч, прокурор оролцож байгаа нь буруу гэж ярьдаг. Шүүгч шүүгчийнхээ, өмгөөлөгч өмгөөлөгчийнхөө, прокурор прокурорынхоо асуудлыг шийдвэрлэхээр эргэлзээ төрүүлэх юм биш үү?

-2012 оны Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар Мэргэжлийн хариуцлагын хороог байгуулсан. Энэ хороо нь хуульчийн зөвшөөрөлтэй бүх хүний буюу шүүгчийн, прокурорын, өмгөөлөгчийн, бусад хуульчийн ажил хийж байгаа бүх хүний мэргэжлийн үйл ажиллагааны зөрчил гаргасан асуудлыг хянан шийдвэрлэх чиг үүрэгтэй. Мөн Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм гэж батлагдсан. Энэ дүрэм нь хуульчийн зөвшөөрөлтэй бүх хүнд үйлчилнэ. Гэхдээ ийм хууль батлагдчихаад бусад хуулиуд дахь прокурор, шүүгчийн асуудлыг тус тусад нь зохицуулсан зохицуулалтыг хэвээр үлдээсэн. Шүүгчийн ёс зүйн дүрэм байна, тэрийг нь Хуульчдын холбооны Шүүгчдийн хороо батална. Шүүгч ёс зүйн дүрмийг зөрчсөн эсэх маргааныг Шүүхийн ёс зүйн хороо шийдвэрлэнэ гэсэн хуулийн заалтууд хүчин төгөлдөр байгаа. Прокурорын хувьд ч гэсэн Прокурорын ёс зүйн дүрмийг зөрчсөн эсэх асуудлыг Прокурорын ёс зүйн зөвлөл шийдвэрлэнэ гэсэн зохицуулалт бий.

2014 оноос хойш Мэргэжлийн хариуцлагын хороо ажиллаж эхэлсэн. Бодит байдал дээр шүүгчийн ёс зүйн асуудлыг Шүүхийн ёс зүйн хороо, прокурорын ёс зүйн асуудлыг Прокурорын ёс зүйн зөвлөл шийдээд явж байна. Тэгэхээр нийт 5500 орчим хуульчийн 4500 гаруй хуульчийн асуудал бүхэлдээ Мэргэжлийн хариуцлагын хороонд харьяалагдаж байна. Энэ хороонд шүүгч, прокурортой холбоотой гомдол ирэхээр үүнийг ерөнхийдөө Шүүхийн ёс зүйн хороо, Прокурорын ёс зүйн зөвлөл рүү шилжүүлж байгаа гэж ойлгодог. Одоогоор шүүгч эсхүл прокурор давхар хариуцлага хүлээчихсэн зүйл алга. Мэргэжлийн хариуцлагын хороо бусад хуульчид,

ЯРИЛЦЛАГА ÕÓÓËÜЧИЙН МЭДЭЭ

Хууль-хүнийг араншинд нь барьдаг гол хэрэглүүр. С.Нарангэрэл

...Хуульчид хэрвээ ёс зүйн стандартаа

зөрчвөл тохирох хариуцлагыг зайлшгүй

хүлээлгэдэг, хараат бус хөндлөнгийн тогтолцоо

Хуульчдын холбоонд ажиллаж байгаа...

Page 8: ÕÓÓËÜЧИЙН МЭДЭЭ - mglbar.mn¥уульчийн_мэдээ-14.pdf · төсөл, "E-khutuch" портал цахим хуудасны ажлын явц, Үндэсний

8

Хууль дээдлэх ёсон бол засаг төр барих урлаг, хүн зон амар жимэр оршихуйн гол арга мөн. Б.Чимид

ялангуяа өмгөөлөгчтэй холбоотой асуудлыг голчлон шийдвэрлэдэг. Яах аргагүй одоо бид Мэргэжлийн дүрмээр давхардуулж шүүгч, прокурорын асуудлыг зохицуулах юм уу, Мэргэжлийн хариуцлагын хороонд шүүгч, прокурорын асуудлыг харьяалуулах юм уу гэдгийг нэг талд нь гаргаж шийдэх ёстой.

-Хэрхэн шийдвэрлэж болох вэ?

-Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн найруулж, Өмгөөллийн тухай хууль гэсэн шинэ хууль гаргаж үүнийг шийднэ гэж байх шиг байна. Энэ төслүүдэд шүүгчийн асуудлыг Шүүхийн ёс зүйн хороо, прокурорын асуудлыг Прокурорын ёс зүйн зөвлөл шийдэж байгааг хэвээр үлдээж, харин үлдсэн 4500 орчим хуульчийн хариуцлагын асуудлыг хоёр хуваах хувилбарыг гаргасан байна. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгчдийн асуудлыг Өмгөөлөгчдийн холбооны дэргэдэх Өмгөөлөгчдийн мэргэжлийн хариуцлагын хороо, Хуулийн зөвлөх гээд өмгөөллөөс бусад хууль зүйн үйлчилгээ үзүүлж буй хуульчдыг Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо шийдэхээр төсөлд тусгажээ. Нийт хуульчдыг дөрөв, тав хуваах төсөл явж байгаа. Энэ бол нэлээд асуудалтай шийдэл харагдаад байгаа юм.

-Гол асуудал нь юундаа байна гэж?

-Хуульчийн хариуцлагын тогтолцоо нь муу хуульчдаас олон нийтийг хамгаалах, хуульчид итгэх итгэлийг хамгаалах зорилготой бөгөөд дөрвөн шалгуурыг хангасан байх нь чухал. Нэгдүгээрт, энэ тогтолцоо нь ёс зүйн зөрчил гаргасан хуульчдад хариуцлага зайлшгүй хүлээлгэх үр нөлөөтэй байх. Хоёрдугаарт, ямар ч хуульчийн асуудал шийдвэрлэж байгаа бүрэлдэхүүн нь өөрөө олон нийтийн итгэл хүлээхүйц хөндлөнгийн байх хэрэгтэй. Гуравдугаарт, уг асуудлыг шийдэж байгаа хороо нь хараат бус, бие даасан байх ёстой. Дөрөвдүгээрт, энэ маргааныг нарийвчилсан процессоор шалгаж шийдвэрлэж байх ёстой. Эдгээр шалгуурыг хуулийн төсөлд санал болгож буй хувилбар хангахгүй байна.

Хуульчдыг хэлмэгдүүлж, буруугүй байхад нь хариуцлага хүлээлгэж болохгүй боловч ёс зүйн зөрчил гаргасан хуульчид заавал хариуцлага хүлээлгэдэг байх ёстой. Олон нийтийн итгэлийг хүлээсэн ийм тогтолцоог бүрдүүлэх гэж байгаа бол одоогийн зохицуулалтаа өөрчлөөд, Мэргэжлийн хариуцлагын хороог хоёр гурав хуваах нь зохимжгүй. Үүний оронд Мэргэжлийн хариуцлагын

хороо нь ажиллаж чадаж байна уу, үгүй юу гэдгийг бодитойгоор хараад шийдэл олох нь дээр. Одоо байгаа гурван байгууллага дээр тус бүрт нь дээрх дөрвөн шалгуураар харъя. Мэргэжлийн хариуцлагын хороо нь үр нөлөөний талаасаа сайн ажиллаж байгаа. Энэ хорооны 2014-2017 онд хуульчтай холбоотой маргааныг шийдсэн статистикийг харахад, 791 гомдол хүлээж авснаас 751 нь өмгөөлөгчтэй, 162 нь шүүгчтэй, 20 нь прокурортой холбоотой гомдол ирсэн байгаа юм. Үүнээс 52 өмгөөлөгчид сахилгын шийтгэл ногдуулжээ. Тодруулбал, 31 өмгөөлөгчид хаалттай сануулах, 12 өмгөөлөгчид нээлттэй сануулах, 2 өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийг хугацаагүйгээр, 4 өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх

эрхийг хугацаатай түдгэлзүүлэх, нэг хуульчийн зөвшөөрлийг түдгэлзүүлэх, нэг хуульчийн зөвшөөрлийг хугацаатай, нэг хуульчийн зөвшөөрлийг хугацаагүй хүчингүй болгох шийтгэл ногдуулжээ. Энэ тооноос харахад Мэргэжлийн хариуцлагын хороо өмгөөлөгчид хариуцлага тооцож байна. Шүүгчийн ёс зүйн асуудлыг шийддэг Ёс зүйн хороо 2014-2017 онд 807 гомдол хүлээж аваад 42 шүүгчид сахилгын шийтгэл хүлээлгэсэн. Үүнээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүхээр хянагдаад 31 нь хүчингүй болсон байдаг. Прокурорын ёс зүйн зөвлөлийн хувьд шийдвэрүүд, хуралдаан нь ил тод бус, хэдэн прокурорт хариуцлага хүлээлгэж байгаа нь ч мэдэгдэхгүй байгаа. Прокурорын ёс зүйн зөвлөлийг бид эргэж харах шаардлага бий. Үр нөлөө талаас нь харвал Мэргэжлийн хариуцлагын хороо хамгийн сайн нь, тэгээд Шүүхийн ёс зүйн хороо, хамгийн муу нь Прокурорын ёс зүйн зөвлөл байна.

-Хөндлөнгийн байх гэсэн удаах

шалгуурыг одоогийн тогтолцоо хэрхэн хангаж байна вэ?

-Бүрэлдэхүүний хувьд хөндлөнгийн, хараат бус байх шаардлагатай. Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны бүрэлдэхүүн нь 18 шүүгч, 6 прокурор, 6 өмгөөлөгчөөс бүрддэг. Нэг маргааныг шийдэхдээ 3 шүүгч, нэг прокурор, нэг өмгөөлөгч ордог. Өмгөөлөгчийн асуудлыг шийдэхэд өмгөөлөгч нь цөөнх байгаа. Энэ бол өмгөөлөгчийн хариуцлагын тогтолцоонд гарсан маш том дэвшил. Шүүхийн ёс зүйн хорооны хувьд 9 гишүүнтэй, гурвыг нь гурван шатны шүүхээс, гурвыг нь хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, гурвыг нь Хуульчдын холбоо тус тус нэр дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгч томилдог. Шүүгчдийн төлөөллөөс гурван л хүн байна гэсэн үг. Энэ бол олон улсын хандлага. Харамсалтай нь, прокурор дээр хөндлөнгийн, хараат бус бүрэлдэхүүнтэй байх гэсэн шаардлага хангагдахгүй байгаа. Одоо Прокурорын ёс зүйн зөвлөлд 100 хувь прокурорууд орж ажилладаг. Мөн Ерөнхий прокурор уг зөвлөлийн бүх гишүүдийг томилоод зогсохгүй, прокурорт хариуцлага хүлээлгэх эсэх эцсийн шийдвэрийг гаргадаг. Энэ нь Прокурорын ёс зүйн асуудлыг хөндлөнгөөс шийдэж чадаж байна уу гэдэгт эргэлзээ төрүүлдэг. Эцэстээ шүүгч шүүгчийнхээ асуудлыг, прокурор прокурорынхоо, өмгөөлөгч өмгөөлөгчийнхөө асуудлыг шийддэг байдал руу буцаж орвол Монголд хуульчийн хариуцлагын тогтолцоог сулруулсан, хариуцлага тооцож чаддаггүй, ухралт болохоор харагдаад байна.

-Өмгөөлөгчийн сахилгын асуудлыг өмгөөлөгч нь цөөнх болсон бүрэлдэхүүн шийдсэнээр өмгөөлөгчийн хараат бус байдал руу халдаж байна гэх хүмүүс бий?

-Энэ бол хий хоосон яриа. Өмгөөлөгчийн хараат бус байдал руу халдсан нэг ч баримтыг гаргаж тавихгүй байна, ийм баримт олдохгүй байна. Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг харахаар яалтачгүй, маргаангүй нотлогдсон зүйл дээр л хариуцлага хүлээлгэж байгаа. Тухайлбал, мөнгө авчихаад ямар ч хууль зүйн туслалцаа үзүүлээгүй, үйлчлүүлэгчээ хэл амаар доромжилсон өмгөөлөгчийг шийтгэснийг хараат бус байдалд нь халдсан гэх боломжгүй. Хараат бус байдал гэдэг нь ноцтой зөрчил гаргачихаад байхад хариуцлага хүлээлгэхээ болих зүйл биш л дээ. Хараат бус байдал болон хариуцлага хоёр бол хоёулаа зэрэгцэн хэрэгжих зарчмууд. Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо нь

ЯРИЛЦЛАГА ÕÓÓËÜЧИЙН МЭДЭЭ

...Шүүгч шүүгчийнхээ асуудлыг, прокурор

прокурорынхоо, өмгөөлөгч

өмгөөлөгчийнхөө асуудлыг шийддэг байдал руу буцаж

орвол Монголд хуульчийн хариуцлагын

тогтолцоог сулруулсан, хариуцлага тооцож чаддаггүй, ухралт

болохоор харагдаад байна...

Page 9: ÕÓÓËÜЧИЙН МЭДЭЭ - mglbar.mn¥уульчийн_мэдээ-14.pdf · төсөл, "E-khutuch" портал цахим хуудасны ажлын явц, Үндэсний

9

Хууль зүй, хуур дуу бол хүний амьдралын хүч тэнхээ мөн. Т.Сэнгэдорж

Хуульчдын холбооны удирдлагаас бүрэн хараат бус. Бүтцийн хийгээд хүний нөөцийн хувьд ч гэсэн бие даасан, хараат бус байдаг. Хуульчдын холбооны удирдлага эсхүл аливаа хуульч хорооны үйл ажиллагаанд зүй бусаар нөлөөлбөл мэргэжлийн үйл ажиллагааны зөрчилд тооцдог. Энэ хороо нь жилд 150-160 сая төгрөгийн төсөвтэй, шалгалтын ажиллагаандаа хэрэглэдэг өөрийн машинтай гэх мэтчилэнгээр бие даасан. Шүүхийн ёс зүйн хороо харьцангуй бие даасан Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тусдаа байгууллага ч санхүү, төсвийн хувьд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хамааралтай байдаг. Прокурорын ёс зүйн зөвлөлийн бүх гишүүнийг бүрдүүлэхэд прокурор биш субъект оролцдоггүй, харин бүгдийг нь Улсын ерөнхий прокурор томилдог учраас түүнээс 100 хувь хараат гэсэн үг. Төсвийн хувьд ч бие даасан биш. Тэгэхээр одоогийн тогтолцооны хувьд хамгийн хараат бус нь Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо юм. Өмгөөлөгчдийн холбооны дэргэдэх Мэргэжлийн хариуцлагын хороог байгуулбал одоогийн Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо шиг хараат бус, бие даасан болж чадах уу гэдэг эргэлзээтэй. Өмнө нь байсан Өмгөөлөгчийн сахилгын хороо шиг хараат бус байдлын баталгаагүй институци болох магадлалтай.

-Дөрөв дэх шалгуурын хувьд?-Эцэст нь, дөрөв дэх шалгуурыг

ч Мэргэжлийн хариуцлагын хороо хамгийн сайн хангадаг. Энэ хорооны ажиллах журам болон Маргаан хянан шийдвэрлэх журам нь иргэний процессын хууль шиг нарийвчилсан төдийгүй манай онцлог, олон улс улсын сайн туршлагад тулгуурлан боловсруулагдсан. Ийм нарийвчилсан журам нь буруутгагдаж буй хуульчид шударга хандах, хариуцлага зайлшгүй байх нөхцөл болдог. Жишээлбэл, Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журмын 1.7-р зүйлд “Хөөн хэлэлцэх хугацаа зөрчил гарсан өдрөөс хойш гурван жил байна. Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлснээр хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсооно” гэж заасан. Энэ журамд шүүгчийн ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх хөөн хэлэлцэх хугацаанаас харьцангуй урт хугацаа тогтоож өгсний дээр хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсоох зохицуулалтыг оруулж, зөрчил гаргасан хуульчдад хариуцлага тооцох, хуульчдын нэр хүндийг хамгаалах боломжийг нэмэгдүүлж өгснөөрөө ач холбогдолтой. Гэтэл, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 5.1.3-д “Ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш

6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж зааснаас болж энэ хэт богино хугацаа өнгөрсөн л бол ямар ч ноцтой зөрчил гаргасан шүүгчид хариуцлага хүлээлгэж чадахгүй болсон нь шүүгчид хариуцлага тооцох механизмыг сулруулж, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг унагах шалтгаан болж байна.

-Тэгэхээр таныхаар манай улсад хуульчийн мэргэжлийн хариуцлагын асуудлыг шийдэх хамгийн зөв шийдэл нь?

-Хамгийн зөв шийдэл нь ямар ч хуульчийн ёс зүйн зөрчлийг шийдэхэд хараат бус, хөндлөнгийн, үр нөлөөтэй шийдэх механизмыг хөгжүүлэх. Одоогийн давхардлыг арилгахдаа бид шүүгчийн ёс зүйн асуудлыг Шүүхийн ёс зүйн хороо шийдэж болно. Харин шүүгчээс бусад хуульчийн хувьд хариуцлагын асуудлыг нэг газар шийдэх нь зөв. Одоогийн төслөөр прокурор, шүүгчээс бусад хуульчийг хоёр хуваах гээд байгааг дэмжихгүй байна. Өмгөөлөгч, хуулийн зөвлөх хоёрын юу хийж болох, болохгүй гэсэн ёс зүйн стандарт нь 100-ны 95 хувь нь адилхан байдаг. Энэ хоёрыг салгах гээд байгаа нь давхардсан ёс зүйн стандарт үүснэ, хоёр газар шийдэхээр адилхан зөрчил дээр өөр өөр шийтгэл ногдуулах боломжтой. Жишээлбэл, хууль зүйн үйлчилгээний нууц задруулсан гэсэн үндэслэлээр хуулийн зөвлөхийн хуульчийн зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэхэд, яг адилхан нууц задруулсан өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийг нь хүчингүй болгож болно. Тэгвэл тэр өмгөөлөгч хуулийн зөвлөхийн ажил хийгээд явах эрх нь нээлттэй. Ингэснээр шударга бус шийтгэл ногдуулах нөхцөл байдал үүсэх боломжтой. Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороон дээр нэмээд адилхан чиг үүрэгтэй Өмгөөлөгчдийн холбооны

Мэргэжлийн хариуцлагын хороог ажиллуулах болох нь. Хуульч нарт санхүүгийн ийм хоёр дахин дарамт бий болгох шаардлага байна уу гэдэг зүйл бий. Өмгөөлөгч өмгөөлөгчийнхөө асуудлыг шийдвэл маш том ухралт болно. Өмгөөлөгчид хариуцлага тооцож чадахгүй болно.

-Гадны улсуудад шүүгч, өмгөөлөгч, прокурор гээд бүх хуульчийн мэргэжлийн хариуцлагын асуудлыг Хуульчдын холбоо нь бие дааж шийддэг жишээ байдаг уу?

-Шүүгчид Хуульчдын холбоонд гишүүн байж эсхүл идэвхтэй оролцдог тогтолцоо байдаг. Жишээлбэл, Америкийн Хуульчдын холбоо (ABA)-ны Хууль зүйн сургуулийн магадлан итгэмжлэлийн хорооны дарга нь Аризона Мужийн дээд шүүхийн шүүгч байх жишээтэй. Мөн, Холбооны улсын хуульчдын холбоо (FBA)-ны 19000 гишүүний 1500 нь шүүгч гэж цахим хуудас дээр нь бичсэн байна.

Гэвч, ихэнх улсад шүүгчийн хараат бус байдлыг эрсдэлд оруулахгүйн үүднээс шүүгчийн сахилга, хариуцлагыг бусад хуульчаас тусад нь салгаж шийддэг. Жишээлбэл, Франц, Итали, Португали зэрэг Европын зарим улсад прокурор, шүүгчийн асуудлыг нэг газар шийддэг. Прокурорын асуудлыг өөрт нь өгдөггүй. Шүүхийн дээд зөвлөл нь шийдээд явчихдаг. Харин, АНУ, Канадад шүүгчээс бусад хуульчдын хариуцлагын асуудлыг хамтад нь зохицуулж, шийдвэрлэдэг. Прокурор ч бусад хуульчтай адилхан хуульчдын холбооны хариуцлагын тогтолцоонд харьяалагдана гэсэн үг.

Олон улсад өмгөөлөгчийн хариуцлагын асуудлыг зөвхөн өмгөөлөгчид нь хариуцуулахаас татгалзаж байгаа. Жишээлбэл, Германд өмгөөлөгчийн ёс зүйн асуудлыг шийддэг тусдаа сахилгын шүүх ажилладаг. Түүнээс биш дан өмгөөлөгчөөс бүрдсэн холбоонд өмгөөлөгчийн хариуцлагын асуудлыг өгдөггүй. Өмгөөлөгч нь олонх биш бүрэлдэхүүнээр шийддэг газрууд ч бий. Америкийн Флорида мужид өмгөөлөгчийн хариуцлагын асуудлыг ердийн шүүх шийддэг. Калифорни, Колорадод сахилгын шүүх шийддэг. Дани улсад гурван шүүгч, 9 өмгөөлөгч, 6 иргэн орсон бүрэлдэхүүн шийдэг. Эстон, Шведэд ч гэсэн хуулийн профессор, иргэдийг оролцуулсан холимог бүрэлдэхүүн өмгөөлөгчийн асуудлыг шийдээд байгаа юм.

-Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Өмгөөллийн хуулийн төслийг боловсруулаад байгаа. Энэ хуулийг батлах хэрэгцээ, шаардлага байгаа эсэх дээр судлаач хүний хувьд та ямар байр суурьтай байна вэ?

ЯРИЛЦЛАГА ÕÓÓËÜЧИЙН МЭДЭЭ

...өмгөөлөгчийн хараат бус байдал, үйл ажиллагааны

баталгааг хангахын тулд тусдаа хууль байхаасаа илүүтэй

процессын хуулиудад нарийвчилсан

заалт суулгах өгөх хэрэгтэй...

Page 10: ÕÓÓËÜЧИЙН МЭДЭЭ - mglbar.mn¥уульчийн_мэдээ-14.pdf · төсөл, "E-khutuch" портал цахим хуудасны ажлын явц, Үндэсний

10

-Тусдаа Өмгөөллийн хууль байх шаардлагагүй гэж бодож байгаа. Өмгөөлөгчийн хараат бус байдал, баталгаа алдагдсан учраас Өмгөөллийн тухай хууль хэрэгтэй байна гээд байгаа ч хуулийн төслийг харвал өмгөөлөгчийн эрх үүрэг, баталгаатай холбоотой хэсэг нь одоогийн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд байгаатай бараг адилхан байгаа юм. Шинэ зүйл оруулах шаардлагатай гэвэл одоогийн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаад явах бүрэн боломжтой. Гол нь өмгөөлөгчийн хараат бус байдал, үйл ажиллагааны баталгааг хангахын тулд тусдаа хууль байхаасаа илүүтэй процессын хуулиудад нарийвчилсан заалт суулгах өгөх хэрэгтэй. Жишээлбэл, манай Үндсэн хуулиар нэгжлэг хийх зөвшөөрлийг шүүх өгөх ёстой байтал одоо прокурор өгдөг. Үүнийг шүүх шийддэг болох ёстой. Франц зэрэг маш олон улсад өмгөөлөгчийн орон байранд нэгжлэг хийх бол шүүгчийн зөвшөөрлөөс гадна Хуульчдын холбооны ерөнхийлөгчийг нь байлцуулж илүү өндөр хамгаалалтаар хангадаг. 2002 оны болон 2017 оны эрүүгийн процессын хуулиар өмгөөлөгчөөс зөвхөн эрүүгийн хэрэгтэй нь холбоотой мэдүүлэг авахыг хориглодог. Эрүүгийнхээс бусад буюу иргэний болон захиргааны хэргийн өмгөөлөгчөөс өмгөөллийн ажилтай нь холбоотой мэдүүлэг авч, үйлчилгээнийхээ нууцыг хадгалах эрхийг нь зөрчих эрсдэл үүсгэж байна. Мөн, эрүүгийн процессын явцад нууцаар тагнаж чагнах, шалгах, өмч хөрөнгө хураах ажиллагааг шүүхийн хяналтад оруулаагүй, нарийвчлан зохицуулаагүй байгаа нь жирийн иргэний хувийн халдашгүй байдал төдийгүй өмгөөлөгчийн үйл ажиллагаа явуулах баталгааг эрсдэлд оруулж байна. Энэ мэт зүйлийг процессын хуулиудад нь тусгаж өгч байж өмгөөлөгчийн эрх зүйн байдал дээрдэнэ. Түүнээс биш Хуульчийн эрх зүйн байдлын хуультай агуулга ижил өөр нэг хууль гаргаснаар зарим нэг хүний явцуу сонирхлыг хангахыг эс тооцвол юу ч сайжрахгүй.

-“Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар өмгөөлөгчдийн нэр хүнд уналаа, эрх зүйн байдал дордлоо” гэх яриа зарим өмгөөлөгчийн дунд байна?

-Ийм яриа байдаг л даа. Би үүнийг үндэслэлтэй гэж боддоггүй. Яагаад гэхээр хуульч болохын тулд дийлэнх улсад нэг л шалгалтыг шударгаар, хараат бусаар авдаг. Тэр шалгалтад тэнцсэн хүмүүст өмгөөлөгчийн ажлыг хийх эрх нээгддэг. Манай одоогийн хууль дэлхийн тэр

жишгээр л явж байгаа. Түүнээс биш хуульчийн шалгалт авчихаад дахиад өмгөөлөгчийн шалгалт авдаг жишиг маш ховор. Өмгөөлөгчийн шалгалт авахаа больсноор хуульчдын чанар уначихлаа гэдэг бол батлагдахгүй л байгаа. Хуульчийн мэргэжлийн дүрэмд хуульч өмгөөллийн ажлыг хийх мэдлэг, ур чадвартай байх, хичээл зүтгэл гаргах ёстой гэсэн үүрэг байдаг. Шинэ өмгөөлөгчид ажлаа хийж чадахгүй байна гэж яриад байгаа хүмүүс тэднийг эдгээр үүргээ зөрчсөн гэж Мэргэжлийн хариуцлагын хороонд гомдол өгөх ёстой л доо. Одоогоор ийм гомдол өгсөн гэж дуулаагүй. Дээрээс нь Мэргэжлийн хариуцлагын хорооноос хариуцлага хүлээлгэсэн өмгөөлөгчдийг харахаар бүх л үеийн өмгөөлөгч байдаг. Шийтгүүлсэн өмгөөлөгчдийн зарим нь настай, зарим нь дунд үеийнх, зарим нь залуу байна. Зөвхөн залуу өмгөөлөгч ёс зүйн зөрчил гаргаад байгаа гэдэг бол хэт өрөөсгөл, бодитой биш дүгнэлт.

-Өмгөөллийн тухай хуулиар Хуульчдын холбоотой адил чиг үүрэг бүхий Өмгөөлөгчдийн холбоо байгуулахаар харагдаж байна. Хоёр байгууллага байвал өмгөөлөгчийн эрх зүйн байдал дээрдэх үү?

-Өмгөөллийн тухай хуулийн талаас илүү хувьд нь Өмгөөлөгчдийн холбооны шинэ бүтэц бий болгохоор байгаа юм. Дахиад нэг ийм бүтэц бий болсноор өмгөөлөгчдийн эрх зүйн байдал дээрдчихгүй л дээ. Харин ч бүр эдийн засгийн хувьд өмгөөлөгчид хоёр дахин их зардал төлөхөөр байгаа юм. Одоогийн Хуульчдын холбоо 37 ажилтантай, жилд 300 гаруй сая төгрөг зарцуулдаг гэсэн. Тэгэхээр дахиад ийм хэмжээний санхүүжилт шаардсан бүтэц бий болгох шаардлагатай юу? Өмгөөлөгчид сар бүр хоёр газар 20, 20 мянгын татвар төлөх хэрэгтэй болно. Тэгснээрээ одоогийн байдал дээшлэх үү гэдэг нь эргэлзээтэй. Зарим нь татвараа хоёр хуваачихъя гэж байна. Татвараа хоёр хуваалаа ч захиргааны зардал нь хоёр дахин өснө. Хоёр талд захиргааны зардалд жилд ойролцоогоор 600 сая төгрөг зарцуулахын зэрэгцээ тус тусдаа байрны түрээс, урсгал зардал төлнө. Ер нь бол Хуульчдын холбоог хоёр

хуваах гээд байна л даа. Тэгэхээр хүч тарамдана. Хуульчдын холбоонд шалгалт авах, сургалт зохион байгуулах, мэргэжлийн хариуцлагыг дээшлүүлэх зэрэг нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чухал чиг үүргүүд бий. Эдгээр нь хуульчдын идэвхтэй оролцоогүйгээр хэрэгжиж чадахгүй. Мөн, Хуульчдын холбоон дээр байгуулагдсан сайн дурын хороодод өөр өөр ажил эрхэлж буй хуульчид нэгдэж тухайн чиглэлийн асуудлаа шийдвэрлэх, эрх зүйг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж байна. Захиргааны эрх зүйн хороо, Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүй туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх хороо сайн ажиллаж байна. Эдгээр хороодод шүүгч, прокурор, өмгөөлөгчид, хуулийн зөвлөх гээд бүгд салбарын асуудлаа шийдвэрлэх гээд л хамтран ажиллаж байна. Монголд 5500-хан хуульч бий. Гэтэл, Өмгөөлөгчдийн холбоон дээр дахиад ийм сайн дурын хороод бий болчихвол идэвхтэй хуульчид хаа хаана аа хүрэлцэхгүй, улмаар хамтын ажиллагаа унтарна. Өмгөөлөгчдийн холбоо гээд бүтэц үүсгэж, 4500 хуульчийг хоёр хувааж, хоёр тийшээ харах, үргүй зардал гаргах хэрэгтэй юу, үгүй юу? Ийм их үргүй зардал гаргаж, зэрэгцсэн бүтцүүд бий болгохын оронд 5500 хуульчдыг нэгтгэсэн Хуульчдын холбоогоо бэхжүүлэх, хуульчдаа хөгжүүлэхэд зарцуулж болно шүү дээ. Хуульчийн мэргэжлийн өөрөө удирдах ийм байгууллага аа бэхжүүлж чадахгүй бол хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш байх эрх, хууль дээдлэх зарчим хэрэгжиж чадахгүй хэвээр байх болно. Эцэст нь, хууль дээдлэх ёс нь шинээр бий болгосон тогтолцоог тууштай хэрэгжүүлж, үр дүнг нь үзэхийг шаарддаг. Бүх хуульчдыг нэгтгэсэн, нийтлэг ашиг сонирхлыг хамгаалах чиг үүрэгтэй Хуульчдын холбоог байгуулж ажиллуулаад тавхан жил болчихоод орвонгоор нь өөрчлөх нь энэ шаардлагад үл нийцнэ. Урьд өмнө нь байгаагүй олон асуудлаар буюу үндсэн чиг үүрэгтэйгээ холбоотой олон арван дүрэм, журмыг өнгөрсөн таван жилд Хуульчдын холбоо боловсруулан баталжээ. Мэргэжлийн холбоо хэрхэн яаж ажиллах вэ, ардчилсан нийгмийнхээ үнэт зүйлийг хэрхэн манах вэ гэдэгт суралцаж учраа олж байна. Мэдээж одоогийн тогтолцоог сайжруулах зарим нэг өөрчлөлт байж болох ч төсөлд байгаа шиг сууриар нь өөрчилж болохгүй. Ямар ч тогтолцоог авчихаад байн байн өөрчлөөд байвал хэзээ ч үр дүнг нь үзэж чадахгүй.

Хуульд нэмэлт оруулна гэдэг бол байгаа юмыг тодруулдаг болохоос байхгүй юмыг нэмдэггүй. Б.Чимид

ЯРИЛЦЛАГА ÕÓÓËÜЧИЙН МЭДЭЭ

Б.Аззаяа

...Үргүй зардал гаргаж, зэрэгцсэн

бүтцүүд бий болгохын оронд 5500 хуульчдыг нэгтгэсэн Хуульчдын холбоогоо бэхжүүлэх, хуульчдаа

хөгжүүлэхэд зарцуулж болно шүү дээ..

Page 11: ÕÓÓËÜЧИЙН МЭДЭЭ - mglbar.mn¥уульчийн_мэдээ-14.pdf · төсөл, "E-khutuch" портал цахим хуудасны ажлын явц, Үндэсний

11

Хуулиа мэдэхгүй хүн хуульч байх нь гутамшиг. Л.Баасан

НИЙТЛЭЛ ÕÓÓËÜЧИЙН МЭДЭЭ

Хуульчийн мэргэжлийн ёс зүй төрмөл үү, үүсмэл үү гэсэн асуулт энгийн хүний

хувьд төдийлөн ач холбогдолгүй мэт боловч эрх зүйн онолын түвшинд ихээхэн маргаан дагуулдаг, мөн хариулт нь ямар байгаагаас ёс зүйн зөрчилтэй холбоотой үр дагавар, санцк, легитимацийн асуудал хамаарч байдаг. Хэрэв энэ асуултад хуульчийн ёс зүй бол “төрмөл” гэсэн хариу өгвөл тухайн этгээд жам ёсны эрх зүйн онолыг баримтлагч болох ба “үүсмэл” гэсэн хариултыг сонговол позитив эрхийн онолыг баримтлагч гэж үздэг.

Өнөөгийн нийгэмд ёс зүйн үнэт зүйлс, түүнтэй холбоотой үнэлэмжийг бид ихэвчлэн хуулиар зохицуулсан буюу позитив эрх зүйн хүрээнд олж харах боломжтой болжээ. Энэ утгаар нь орчин үеийн зарим эрдэмтэд хүний эрх, эрх чөлөөг дэлгэрэнгүй хуульчилсан явдал нь позитив эрх зүйн үзэл баримтлал жам ёсны эрх зүйн байр суурийг “дийлсэн” хэмээн үзэхэд хүргэдэг. Сүүлийн хоёр зуун жилд ар араасаа өрнөсөн түүхийн маш олон үйл явдал нь эрх зүйг ёс зүйлэг болгож, ёс зүйн суурь зарчмууд бүгд хуулийн хэм хэмжээ болон төлөвшсөнийг бид харж байна.

Ийнхүү жам ёсны эрх хэмээн тооцогдож байсан ёс зүйн үнэт зүйлсийг амжилттай хуульчилснаар эдгээр үндсэн зарчмуудын “төрөлх” шинжийг өнөөгийн хуульчдад

нуугдмал болгосон гэж хэлж болно. Гэсэн хэдий ч үндсэн хууль болон эрх зүйн тогтолцоог өөрчлөх, хөгжүүлэх шаардлага гарахаар бид эргээд л дээрх үнэт зүйлс, үндсэн зарчмуудын талаар ярих болдог нь ёс зүйн шинжтэй эдгээр зарчим “төрөлх” шинжтэй болохын тод илрэл юм. Тиймээс төрөлхийн шинжтэй үнэт зүйлс, зарчмыг хууль тогтоомжид тусгахдаа нэг талаас жам ёсны эрх зүй (ius naturale) эсвэл ертөнцийн зүй тогтол (lex aeterna) гэж нэрлэнэ үү хамаагүй мөнх орших цөм гэж бийг хүлээн зөвшөөрч, түүнийг танин мэдэх төгсөшгүй аяныг үргэлжлүүлэн, нөгөө талаас түүхийн явцад байнга өөрчлөгдөж байдаг тэдгээрийн тусгалыг эрх зүйн тогтолцооноос олж харж чаддаг байх шаардлагатай.

Ёс зүй болон үнэт зүйлсийн шат дараалал нь тэгэхээр үндсэн хуулийн болон тогтолцооны өөрчлөлт хийж буй хуульчдад амин чухал бөгөөд позитив арга дангаараа үнэт зүйлсийн эрэмбийг тогтооход хангалтгүй. Харин өнөөгийн эрх зүйн позитив хандлагыг эрх зүйн гүн ухаантнууд дундыг баримталсан, үнэт зүйлсийн харьцангуй шинжид суурилсан тодорхойгүй байдал хэмээн дүгнэжээ.

Хэрэв бид позитив эрх зүйг баримтлан цэвэр эрх зүйн онолоор удирдуулаад шинжлэх ухааны аргаар ёс зүйн асуудлыг шийдвэрлэх зорилго тавьж ажиллавал ёс зүйн үнэт зүйлсийн легитимацийн асуудлыг орхигдуулах, нэг эрхийг нөгөөгөөр хязгаарлахаас өөр аргагүй нөхцөлд үнэт зүйлсийнхээ дарааллыг аргументын түвшинд тогтоож чадахгүй сул талтай. Тиймээс Кант хүртэл өөрийн цаг үедээ хүний эрх, ёс зүй, үнэт зүйлс хэмээх ухагдахуунтай ажиллах явцдаа эрх зүйн метафизикийг хүлээн зөвшөөрч, дээрхийн зарим нь төрөлх шинжтэй байхаас өөр аргагүй хэмээсэн. Тэрээр ёс зүй болон эрх зүйг өөр хооронд нь чанд ялгахыг шаардаж байсан ч эрх зүйн зорилго нь хүний эрх чөлөөг баталгаажуулснаар ёс зүйлэг үйлдэл хийх үндсэн нөхцөлийг бүрдүүлдэг гэжээ. Үүнээс үзвэл ёс зүй нь хүний итгэл үнэмшил, ертөнцийн зүй тогтол, шударга ёс, өөрийн нийгмийн үнэт зүйлстэй нийцүүлэн үйл хөдлөлөө

захирах дэг жаягийг агуулсан өргөн хүрээ бүхий салбар байна.

Мэдээж “жам ёсны эрх зүйн тэнгэр” гэж үгүй тул ёс зүйн болон үнэт зүйлсийн асуудал аль ч цаг үед бэрхшээлтэй хэвээр үлдэнэ. Өмнөх зуунуудад энэ үзэл баримтлал нь хүний нийгэмд кастын тогтолцоо, ялгаварлах үзэлд хүргэж байсан бол 20-р зуунд хүний эрхийг өөрөөр танин мэдэж, энэ цаг хугацаанд тохирох шударга ёсыг цогцлоосноор жам ёсны эрх зүй ахин сэргэн мандсан (Гегель). Ийнхүү позитив эрх болж хөгжсөн хууль тогтоомжийн хөгжил ертөнцийн зүй тогтлыг танин мэдэх оролдлого буюу жам ёсны эрх зүйн ололтоор цааш хөгжиж боловсронгуй болдог. Энд та бүхэн өөрийн байр суурь, үзэл баримтлалаа дээрх хоёр урсгалын алинд хамаарч буйг дүгнэнэ буй заа. Эдгээрийн харилцан бие биесээ нөхцөлдүүлэх чанар нь зайлшгүй тул эсрэг байр суурийг татгалзан хүлээн авахгүй байх нь цаашдын хөгжилд сөрөг нөлөөтэй.

Эрх зүйн философи бидэнд ёс зүйн асуудал төрмөл шинжтэй, бидний амьдралын зүй тогтолтой холбоотой гэсэн дүгнэлт үлдээж байна. Энэ үзлийг орчин үеийн квантын физик болон ёс зүйн психологийн шинжлэх ухаанаар бүр нотлогдсон гэж үздэг. Квантын физикт байгалийн 4 хүчнээс гадна бодгаль бүхэн нэгдмэл орноос эхтэй гэсэн ерөнхий онолыг нээгээд байгаа бөгөөд үүнийг цэвэр ухамсартай адилтгаж үзвэл энэ орчинд бодгалийн шинж илүү ёс суртахуунлаг болж байгааг тогтоосон. Тиймээс “сайн, муу” хэмээх ёс зүйн зарчмууд нь бодгаль хоорондын харилцан үйлчлэл, тэдгээрийг эмх замбараатай байлгах байгалийн хууль бол ёс зүй хэмээдэг.

Харин мэргэжлийн ёс зүйг энэ зүй тогтлоос ангид үүсмэл шинжтэй гэж үзэх эсэхээ Та бүхэн шийдэх үлдэж байна. Миний бие ёс зүйн төрмөл шинжийг нэгэнт хүлээн зөвшөөрч, уламжлалаар тогтсон, нийгмийн болон мэргэжлийн харилцаанд шударга, зөв зүйтэй хэмээн ялгаж хөгжүүлэх ёстойг ухаарч буй ч дотор нь ахин төрмөл, үүсмэл хэмээн маргах шаардлагагүй болов уу гэж найдна.

МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙГ ЭРХ ЗҮЙН ОНОЛЫН ҮҮДНЭЭС АВЧ ҮЗЭХ НЬ

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш Б.БУЯНХИШИГ

Page 12: ÕÓÓËÜЧИЙН МЭДЭЭ - mglbar.mn¥уульчийн_мэдээ-14.pdf · төсөл, "E-khutuch" портал цахим хуудасны ажлын явц, Үндэсний

12

ХӨТӨЛБӨР ÕÓÓËÜЧИЙН МЭДЭЭ

Байршил: “Корпорэйт конвеншн центр” болон Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим Oгноо: 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр, Мягмар гариг

08:00 – 09:00 БҮРТГЭЛ09:00 – 09:10 НээлтТанхим: Эвент /Event hall/ Чиглүүлэгч:

Н.БААСАНЖАВ Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны дарга

Мэндчилгээ: Ж.ХУНАН Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч

НЭГДСЭН ХУРАЛДААН09:10 – 11:10 Үндсэн хуулийн эрх зүй ба цаашдын чиг хандлага Танхим: Эвент /Event hall/Үндсэн Илтгэгч:

Ц.САРАНТУЯА МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D.)Чиглүүлэгч:

Н.БААСАНЖАВ Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны дарга

Хэлэлцүүлэгчид: Б.ГҮНБИЛЭГ Монгол Улсын Их Хурлын даргын Ахлах зөвлөх, хууль зүйн доктор (Ph.D.) Д.ГАНЗОРИГ Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.ГАНГАБААТАР МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, хууль зүйн доктор (LL.D.) О.МӨНХСАЙХАН МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, хууль зүйн доктор ( LL.D.)11:10 - 11:30 Кофе, цайны завсарлага

“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТУУД – ХУУЛЬЧДЫН ОРОЛЦОО” “ХУУЛЬЧДЫН ФОРУМ-2018 (ХӨТӨЛБӨР)

11:30 – 13:10 САЛБАР ХУРАЛДААН

Хараат бус шүүх ба Хууль дээдлэх ёсТанхим: МҮХАҮ-ийн танхим

Чиглүүлэгч: П.БАДАМРАГЧАА“Нээлттэй нийгэм форум” ТББ-ын Засаглалын хөтөлбөрийн менежер

Хэлэлцүүлэгчид: Т.МЭНДСАЙХАНМонгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, хууль зүйн доктор (Ph.D.)

Д.МӨНХТУЯАМонгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүгчийн мэргэшлийн хорооны гишүүн

А.БЯМБАЖАРГАЛМУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, дэд профессор, хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D.)

О.МӨНХСАЙХАНМУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, хууль зүйн доктор (LL.D.)

П.БАТТУЛГА“Оюуны-инноваци” ТББ-ын Гүйцэтгэх захирал, хуульч

Хил хязгааргүй хууль зүйн туслалцаа Танхим: Эвент /Event hall/

Чиглүүлэгч:П.БАЯРМонголын Хуульчдын холбооны Олон Улсын эрх зүйн асуудал эрхэлсэн хорооны тэргүүн

Хэлэлцүүлэгчид: Я.АРИУНБОЛДГадаад харилцааны яамны Консулын газрын захирал

Л.МАНДВААХууль зүй, дотоод хэргийн яамны Гэрээ, эрх зүй, хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн

Т.УРАНБОЛОРХууль зүйн туслалцааны төвийн захирал

Г.МӨНХСАРУУЛ“Анбаунд Монгол” ТББ-ын Гүйцэтгэх захирал

О.ЭРДЭНЭДАЛАЙӨмгөөллийн “Мелвилл Эрдэнэдалай” (M&E) ХХН-ийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал

Хуульчийн ёс зүй ба хариуцлагаТанхим: Улаанбаатар /Ulaan-baatar hall/

Чиглүүлэгч:Х.НОМИНГЭРЭЛ“Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ-ын удирдах зөвлөлийн дарга

Хэлэлцүүлэгчид:Н.БААСАНЖАВ Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны дарга

Э.ЗОЛЗАЯАМонголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны дарга

М.ГАНТУЛГАУлсын Ерөнхий прокурорын туслах прокурор, УЕПГ-ын Сургалт, судалгааны төвийн дарга, хууль зүйн доктор (Ph.D.)

Г.БАЯСГАЛАНХууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга

ДЭВИД СПРУЛКанад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд

Байгаль орчны асуудал: Хариуцлагатай уул уурхай-Нөхөн сэргээх асуудалТанхим: Сөүл /Seoul hall/

Чиглүүлэгч:Р.МӨНХЗУЛМонголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хорооны дэргэдэх Байгаль орчны эрх зүйн дэд хорооны зохицуулагч

Хэлэлцүүлэгчид:М.БАТСУУРЬ Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын Тэргүүн

Ч.РАДНААБАЗАРБайгаль орчин, аялал жуучлалын яамны Хуулийн хэлтсийн дарга

П.ЭРДЭНЭБИЛЭГЦагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа

Д. ЭРДЭНЭЧИМЭГ“Нээлттэй нийгэм форум” ТББ-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.БАЯРМУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, Экологийн эрх зүй судлаач13:15 - 14:15 Өдрийн хоол

Page 13: ÕÓÓËÜЧИЙН МЭДЭЭ - mglbar.mn¥уульчийн_мэдээ-14.pdf · төсөл, "E-khutuch" портал цахим хуудасны ажлын явц, Үндэсний

13

ХӨТӨЛБӨР ÕÓÓËÜЧИЙН МЭДЭЭ

14:15 – 15:00 НЭГДСЭН ХУРАЛДААН Танхим: Эвент /Event hall/

Хүндэт зочны ярилцлага Хөтлөгч: Д.ЖАРГАЛСАЙХАН (Эдийн засагч, нийтлэлч) Зочин: Ц.ГОМБОСҮРЭН (Гадаад явдлын сайд асан)

15:00 – 15:40 “Хууль дээдлэх ёсны хэмжүүр”-ийн олон улсын практик дахь тооцоолол Хөтлөгч: Н.БААСАНЖАВ (Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны дарга) Илтгэгч: САРА ЧАМНЕС ЛОНГ (Хууль дээдлэх ёсны индекс судалгаа хариуцсан захирал)15:40 – 16:00 “Хуульчийн эрх зүйн байдал, түүний цаашдын чиг хандлага” Илтгэгчид: Д.ТҮВШИНТАМИР (Монголын Хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хорооны тэргүүн) Б.МЭРГЭН (Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч)

16:00 – 16:15 Кофе, цайны завсарлага

16:15 - 18:00 САЛБАР ХУРАЛДААН

Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудалТанхим: МҮХАҮ-ийн танхим

Чиглүүлэгч:Б.ХИШИГСАЙХАН“Нээлттэй нийгэм форум” ТББ-ын Засаглалын хөтөлбөрийн менежер

Хэлэлцүүлэгчид:Б.ЭНХБАЯРХууль зүй, дотоод хэргийн дэд сайд

Г.ЭРДЭНЭБАТУлсын Ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх

Т.ӨСӨХБАЯРНийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч

Д.БАЯРСАЙХАНМУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор (Ph.D.)

Л.ГАЛБАДАРМонголын Хуульчдын холбооны Эрүүгийн эрх зүйн хорооны Тэргүүн

Хөрөнгийн ба Санхүүгийн зах зээлийн эрх зүйн хөгжилТанхим: Улаанбаатар

Чиглүүлэгч:Ж.ЭРХЭМБААТАР Өмгөөллийн “Ананд адвокатс” ХХН-ийн гишүүн, өмгөөлөгч

Хэлэлцүүлэгчид: Ш. ҮНЭНТӨГСЗасгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах зөвлөлийн Нарийн бичгийн дарга, Ажлын албаны дарга, хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D.)

Ж.ҮНЭНБАТМонголын Банкны холбооны Гүйцэтгэх захирал

Б.БАЯРМонголын Хуульчдын холбооны Өмгөөллийн нөхөрлөлийн хөгжлийг дэмжих хорооны тэргүүн, “ИЭлСи” ХХН-ийн Гүйцэтгэх захирал

Д.АНГАР“Новел инвестмент” ХХК-ийн Гүйцэтгэх захирал

Г.ЛХАМСҮРЭН“Ай си ти Групп” ХХК-ийн Гүйцэтгэх захирал

Т.ЖАМБААЖАМЦМонголын Хуульчдын холбооны гишүүн, хуульч, Санхүүгийн зах зээлийн эрх зүй судлаач

Хүний эрх ба Цахим ертөнцТанхим: Эвент /Event hall/

Чиглүүлэгч:Ч.АЛТАНГЭРЭЛХүний эрхийн үндэсний комиссын Ажлын албаны дарга

Хэлэлцүүлэгчид: Х.НАРАНЖАРГАЛ“Глоб Интернейшнл” ТББ-ын Тэргүүн

Л.ГАЛБААТАРМонголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны гишүүн

МАНФРЕД ПРОТЦЕХБНГУ-ын Хэвлэлийн зөвлөл, Дойче Веллэ Академийн сургагч багш

Л.НИНЖБАТӨмгөөллийн “Легаль Виндоүв” ХХН-ийн гишүүн, өмгөөлөгч

Т.АЛТАНХУЯГМэдээллийн аюулгүй байдлын газрын Ахлах мэргэжилтэн

Т.ЦЭЦГЭЭХЗДХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Ахлах мэргэжилтэн

Чанартай хууль зүйн боловсрол: Магадлан итгэмжлэл ба үргэлжилсэн сургалтТанхим: Сөүл /Seoul hall/

Чиглүүлэгч:Ц.ЦОГТМонголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн, хууль зүйн доктор (LL.D.)

Хэлэлцүүлэгчид: Г.БАНЗРАГЧМонголын Хуульчдын холбооны Хуульчийн үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хорооны гишүүн

А.СЭРГЭЛЭНТУЯАМонголын Хуульчдын холбооны гишүүн, Өмгөөллийн “Легал Полиси” ХХН-ийн хуульч

Г.ОРХОНБоловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Судалгаа, хөгжил, хамтын ажиллагааны менежер

Л.ДЭЖИДМААШихихутуг их сургуулийн Сургалт, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал

О.МӨНХСАЙХАНМУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, хууль зүйн доктор (LL.D.)

НЭГДСЭН ХУРАЛДААНТанхим: Эвент /Event hall/ 18:00 – 18:30 “ХУУЛЬЧДЫН ФОРУМ-2018” АРГА ХЭМЖЭЭНИЙ ДҮГНЭЛТ Н.БААСАНЖАВ Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны дарга 18:30 – 18:40 ХААЛТ Ж.ХУНАН Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч

Page 14: ÕÓÓËÜЧИЙН МЭДЭЭ - mglbar.mn¥уульчийн_мэдээ-14.pdf · төсөл, "E-khutuch" портал цахим хуудасны ажлын явц, Үндэсний

14

ТАЙЛАН ÕÓÓËÜЧИЙН МЭДЭЭ

Үндсэн хууль ашиглалтын журам биш, суурь харилцааг л зохицуулдаг. Ц.Сарантуяа

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО 2018 ОНЫ ХАГАС ЖИЛД (ТООН МЭДЭЭ)

НЭГДСЭН БҮРТГЭЛТЭЙ ХОЛБООТОЙ ӨРГӨДӨЛ ГОМДОЛ ШИЙДВЭРЛЭСЭН БАЙДАЛ

ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙ ИРГЭДЭД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛСЭН БАЙДАЛ

МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГЫН ХОРООНЫ ГОМДОЛ, МАРГААН ШИЙДВЭРЛЭСЭН БАЙДАЛ

Page 15: ÕÓÓËÜЧИЙН МЭДЭЭ - mglbar.mn¥уульчийн_мэдээ-14.pdf · төсөл, "E-khutuch" портал цахим хуудасны ажлын явц, Үндэсний

15

ТАЙЛАН ÕÓÓËÜЧИЙН МЭДЭЭ

Хүний амьд явах эрх бол нөхөн үл сэлгэгдэх юугаар ч нөхөж болшгүй эрх юм. Ж.Авхиа

СУРГАЛТЫН ХОРОО 2018 ОНЫ ХАГАС ЖИЛД (ТООН МЭДЭЭ)

Page 16: ÕÓÓËÜЧИЙН МЭДЭЭ - mglbar.mn¥уульчийн_мэдээ-14.pdf · төсөл, "E-khutuch" портал цахим хуудасны ажлын явц, Үндэсний

16

Хууль бол угтаа амьдрал юм. Д.Лүндээжанцан

ГАДААД ХАРИЛЦАА ÕÓÓËÜЧИЙН МЭДЭЭ

Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан Австрали Улсын Хууль зүйн зөвлөлийн Олон Улсын эрх зүйн хэлтсийн гүйцэтгэх гишүүн Мэри Уолкерийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монголын Хуульчдын холбоо болон Австрали Улсын Хууль зүйн зөвлөлийн хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд цаашид хамтын ажиллагаа хэрхэн өрнүүлэх талаар ярилцсан.

Тодруулбал, Монголын Хуульчдын холбооноос зохион байгуулах “Хуульчдын форум”-д Австралийн Хууль зүйн зөвлөлөөс төлөөлөл оролцуулах, Австрали Улсын хуулийн салбарын байгууллагын үйл ажиллагаа, хууль зүйн туслалцааны тогтолцоотой

АВСТРАЛИ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН БОЛОН ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ АЖЛЫН ЗӨВЛӨХҮҮДИЙН

БАГИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛААтанилцах аялал зохион байгуулах, манай хуульчдыг сургалтын материал, ялангуяа видео сургалтын материалаар хангах, харилцан мэдээлэл солилцох зэрэг асуудлаар ярилцсан.

Мөн хоёр улсын иргэдэд харилцан хууль зүйн туслалцаа үзүүлэх, хоёр улсын хооронд зорчих, оршин суух, шилжилт хөдөлгөөний асуудлаар хамтран ажиллах, хуульчдын мэргэжлийн ёс зүй, хариуцлагын талаар хамтарсан сургалт зохион байгуулах зэрэг ажлын талаар санал солилцлоо.

Хатагтай Мэри Уолкер нь эвлэрүүлэн зуучлалын чиглэлээр 30 орчим жил ажилласан туршлагатай бөгөөд Эвлэрүүлэн зуучлалын зөвлөхийн багийн гишүүдтэйгээ хамт ирж, Монгол Улс дахь өнөөгийн нөхцөл байдалтай танилцан, Австрали Улсын туршлагаас мэдээлэл хуваалцахыг зэрэгцээ цаашид эвлэрүүлэн зуучлал, ялангуяа гэр бүлийн эвлэрүүлэн зуучлалыг хөгжүүлэх хамтын ажиллагааг эхлүүлэх сонирхолтой байгаагаа уламжилсан юм.

Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан БНХАУ-ын

Олон улсын эдийн засаг, худалдааны арбитрын хорооны нарийн бичгийн дэд дарга, Хятадын Далайн хэргийн арбитрын хорооны дэд дарга, Шведийн Стокгольм дахь арилжааны арбитрын зөвлөлийн дарга, Олон улсын арилжааны арбитрын зөвлөлийн (ICCA) гишүүн, доктор Ли Ху, БНХАУ-ын Олон улсын эдийн засаг, худалдааны арбитрын хорооны Бизнес хөгжлийн хэлтсийн менежер Яао Юү нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Хуульчдын холбооны Тамгын газрын дэд дарга Ш.Жолбарс, Олон улсын эрх зүйн хорооны гишүүн, хуульч, Хятадын Ардын их сургуулийн докторант Б.Энх-Амгалан, Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Ц.Жаргалан нар оролцсон.

Уулзалтаар Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай бизнес, эдийн засгийн эрх зүйн орчинг сайжруулах, хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулсныг дурдаад энэ санамж бичгийн хүрээнд гурван байгууллага хамтарч ажиллах боломжтойг хэлсэн.

Мөн хоёр тал харилцан туршлага, мэдээлэл солилцохын зэрэгцээ Монгол болон Хятадын хуульчдад хоёр улсын арбитр, худалдааны эрх зүйн хууль тогтоомжийн талаар мэдлэг олгох сургалт зохион байгуулах, хуульчдыг дадлагажуулах чиглэлээр хамтран ажиллахаар ярилцлаа. Түүнчлэн Хятадын талаас “Хуульчдын форум-2018”-д төлөөлөл оролцуулахаа илэрхийлсэн бөгөөд жил бүрийн 09 дүгээр сард болдог Хятадын арбитрын чуулгад Монголын хуульчдаас төлөөлөл оролцуулахыг урьсан.

БНХАУ-ЫН ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, ХУДАЛДААНЫ

АРБИТРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр “Конрад-Аденауэр” сангийн суурин төлөөлөгчийн даргын албыг түр орлон гүйцэтгэгч, Ази, Номхон далайн бүс нутгийн эрчим хүч, цаг уурын аюулгүй байдлын төслийн захирал, доктор Петр Хефеле, ХБНГУ-ын Саарланд мужийн захиргааны хэргийн шүүгч, доктор Сырин Озфырат, ХБНГУ-ын Саарланд мужийн парламентийн гишүүн Марк Шпайхер, “Конрад-Аденауэр” сангийн төслийн менежер С.Ганзаяа нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дэд дарга Ш.Жолбарс, Мэргэжлийн хариуцлагын хорооны ажлын албаны дарга Т.Ганбаатар, Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн Ц.Цогт, Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны дарга Н.Баасанжав, Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Ц.Жаргалан нар оролцсон.

Уулзалтын үеэр Монголын Хуульчдын холбооны бүтэц, үйл ажиллагаа, Саарланд мужийн Шүүгч, Өмгөөлөгчийн холбооны удирдлага, бүтэц, гишүүнчлэл, үйл ажиллагааны дүрэм, санхүүжилтийн талаар болон

ХБНГУ-ЫН СААРЛАНД МУЖИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАВ

Монгол Улс, ХБНГУ-ын шүүх, прокурор, өмгөөллийн байгууллагын тогтолцоо, шүүгч, прокурор, өмгөөлөгчдийн ёс зүйн хариуцлагад хүлээлгэх сахилгын шийтгэл, шүүгчийн хараат бус байдал зэрэг сэдвээр харилцан мэдээлэл солилцлоо.

Энэ удаагийн уулзалт нь Монголын Хуульчдын холбоо, “Конрад-Аденауэр” сан болон ХБНГУ-ын холбогдох байгууллагатай хамтын үйл ажиллагаа явуулах эхний уулзалт болж буйг хоёр талын удирдлага онцлон тэмдэглээд цаашид хамтран ажиллах боломжийн талаар ярилцсан.

Үүний зэрэгцээ Саарланд мужид болох “Шүүгчийн хараат бус байдал” хэлэлцүүлэг, “Хуульчдын өдөр” чуулга уулзалтад хоёр талын төлөөлөгчдийг оролцуулж харилцан мэдээлэл, туршлага судлахаар тохиролцсон юм.

Page 17: ÕÓÓËÜЧИЙН МЭДЭЭ - mglbar.mn¥уульчийн_мэдээ-14.pdf · төсөл, "E-khutuch" портал цахим хуудасны ажлын явц, Үндэсний

17

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ ÕÓÓËÜЧИЙН МЭДЭЭ

Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд төр болон иргэний нийгмийн байгууллагуудын уялдаа холбоог нэмэгдүүлэх зорилгоор МҮЭ-ийн холбоо, ХЭҮК, МХЕГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын Хуульчдын холбоо, Монголын Залуучуудын холбоо, ХХҮЕГ хамтран залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа. Санамж бичиг үзэглэх ёслолд Монголын Хуульчдын холбоог төлөөлж, Тамгын газрын дарга Ц.Ганболд оролцсон.

Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах арга хэмжээний нээлтийн үеэр МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Зохистой хөдөлмөр эрхлэлтийн үндсэн гол дөрвөн үзүүлэлт хангалтгүй хэрэгжиж байгаа. Иймээс энэхүү хамтын ажиллагааны санамж бичиг нь хөдөлмөр эрхлэлт тэр дундаа залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээв.

Хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулснаар төр болон иргэний нийгмийн байгууллагууд үйл ажиллагаагаа уялдуулж, хууль эрх зүйн орчиныг сайжруулахад онцгойлон анхаарахын зэрэгцээ үндэсний болон орон нутгийн төвшинд харилцан туршлага солилцох, хамтарсан сургалт, сурталчилгаа явуулах, тулгамдаж буй асуудлаар хамтарсан хэлэлцүүлэг зохион байгуулах, гадаад дотоодын сайн туршлагаас суралцах, нэвтрүүлэх зэрэг ажлыг хэрэгжүүлэх юм.

Сонирхуулахад, Монгол Улсад хөдөлмөрийн насны ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн 58 орчим хувийг, ажилгүй болон ажил идэвхтэй хайж байгаа иргэдийн 35.3 хувийг залуучууд эзэлдэг гэсэн статистик мэдээлэл байна.

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО ЗАЛУУЧУУДЫН

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИНЭ

Олон улсын Дачэн Дэнтонс хуулийн фирм нь БНХАУ-ын хамгийн том хуулийн фирм болох Дачэн болон олон улсын Дэнтонс хуулийн фирм 2015 онд нэгдэж дэлхийн хамгийн том хуулийн фирмийн сүлжээг байгуулсан юм. Өнөөдөр тус фирм нь 65 улсад нийт 8.800 гаруй хуульчийг 158 орчим салбартаа нэгтгэн ажиллуулж байна. Тус хуулийн фирм нь өөрийн онлайн сүлжээний платформоороо дамжуулан олон улс дамнасан хууль, эрх зүйн цогц үйлчилгээ үзүүлж байна.

ДАЧЭН хуулийн фирм нь 1992 онд анх байгуулагдсан БНХАУ-ын хамгийн ууган, хамгийн том цар хүрээтэй, хуулийн нөхөрлөл бөгөөд Бүх Хятадын Хуульчдын Холбооноос ДАЧЭН хуулийн фирмийг 2005-2010 онуудад 6 жил дараалан “Хятадын шилдэг хуулийн фирм”-ээр шалгаруулж, “Ази тивийн эрх зүй” (ALB) сэтгүүл мөн 2009-2013 онуудад нийт 5 жил дараалан “Хятадын хамгийн өргөн хүрээ бүхий 20 хуулийн фирм” болон “Азийн хамгийн өргөн хүрээ бүхий 50 хуулийн фирм” –ийн жагсаалтын нэгдүгээрт шалгаруулж байлаа.

2014 онд Монгол Улсын Улаанбаатар хотод өөрийн салбараа нээж үйл ажиллагаагаа өргөтгөсөн юм.

Монгол дахь салбар нь тус улсын хууль тогтоомжийн дагуу “ДАЧЭН” ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ ХЯЗГААРЛАГДМАЛ ХАРИУЦЛАГАТАЙ НӨХӨРЛӨЛ нэртэйгээр байгуулагдаж 2014 оны 04 дүгээр сарын 15 ны өдөр хуулийн этгээдийн гэрчилгээгээ гардаж авсан.

Монгол дахь тус хуулийн

нөхөрлөл нь Дачэн Дэнтонсын бүрэлдэхүүн хэсэг болон бусад ОУ-ын салбаруудтайгаа нягт хамтран ажиллаж байна. Бид Монголд хөрөнгө оруулалт хийж байгаа болон хийх сонирхолтой хөрөнгө оруулагчдад мэргэжлийн хууль зүйн зөвлөх, өмгөөллийн үйлчилгээгээр хангаж байна.

Манай хуулийн нөхөрлөл нь салбар бүрт мэргэшсэн туршлагатай хуульч, өмгөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Бид олон улсын экспертиз болон дотоодын туршлагыг хослуулан үйлчилгээгээ үзүүлдэг нь манай давуу тал юм.

Дараах чиглэлээр хятад, англи, орос хэлээр хууль зүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлдэг. Үүнд:

-Банк санхүү;-Компанийн болон худалдааны эрх зүй;-Татваp;-Хөдөлмөрийн эрх зүй;-Концесс;-Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээр;-Хөрөнгө оруулалт;-Дэд бүтэц, эрчим хүч, зам тээвэр;-Оюуны өмчийн эрх зүй;-Шүүх, олон улсын арбитрт төлөөлөх;-Компани нэгтгэх, нийлүүлэх;-Ашигт малтмал, газрын тос; -Үл хөдлөх хөрөнгө.

ОЛОН УЛСЫН “ДАЧЭН ДЭНТОНС”ХУУЛИЙН ФИРМ

Хуульч бол хууль, шударга ёсыг эрхэмлэн дээдэлдэг, өргөн мэдлэг, өндөр ур чадвар, ёс зүйтэй, өөртөө итгэлтэй, өрөөлийг

мэдрэх хүнлэг сэтгэлтэй хүн байх ёстой. С.Жанцан

Утас: 75550004Цахим хуудас: www.dentons.com

“ХУУЛЬЧДЫН ФОРУМ”-ЫН ИВЭЭН ТЭТГЭГЧ

Page 18: ÕÓÓËÜЧИЙН МЭДЭЭ - mglbar.mn¥уульчийн_мэдээ-14.pdf · төсөл, "E-khutuch" портал цахим хуудасны ажлын явц, Үндэсний

18

НИЙТЛЭЛ ÕÓÓËÜЧИЙН МЭДЭЭ

Монголын Хуульчдын холбооны Ёс зүйн хорооны гишүүн

Л.ГАЛБААТАР

Цахим орчин дахь хүний эрх, эрх чөлөө

Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 19 дүгээр

зүйлийн 3 дахь хэсэгтэй холбоотой НҮБ-ын Хүний эрхийн хорооны 34 тоот тайлбарт вэб сайт, блог зэрэг интернэтэд суурилсан хэрэгсэл буюу цахим мэдээллийн сүлжээ нь хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө, мэдээлэл хайх, хүлээн авах, түгээх эрхийг эдлэхэд чухал нөлөөтэй болохыг онцолсон байна. 2012 оны 6 дугаар сард НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл “Хүмүүсийн оффлайн орчин дахь эрхүүд, тэр дундаа үзэл бодлоо илэрхийлэх эрх онлайн орчинд нэгэн адил хамгаалагдах ёстой” гэж тэмдэглэсэн. Мөн энэ талаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2013 оны 11 дүгээр сард баталгаажуулж, хүмүүсийн оффлайн орчин дахь эрхүүд, тэр дундаа халдашгүй, нууцлалтай байх эрх онлайн орчинд нэгэн адил хамгаалагдах ёстой” гэж тэмдэглэсэн.

Тодруулбал, НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2013 онд “Цахим орчинд халдашгүй байх эрхийг хэрэгжүүлэх” талаарх тогтоол баталж, түүгээр бүх улс орныг “... интернэтээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, эрх чөлөөг эдэлж буй аливаа хүний цахим харилцаанд халдашгүй байх эрхийг хүндэтгэн хамгаалах, энэ эрхийг зөрчих явдлыг зогсоох шаардлагатай арга хэмжээ авах, дотоодын холбогдох хууль тогтоомжийг олон улсын хүний эрхийн гэрээний дагуу хүлээсэн үүрэгт нийцүүлэн уялдуулах, хэрэгжүүлэх зэргээр ийм зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдүүлэх”-ийг уриалсан нь интернэтэд үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөг тусгайлан баталгаажуулсан олон улсын стандартад тооцогдож байна.

Цахим орчин дахь хяналт, түүний хүрээ

Вэб сайт, мэдээлэл түгээх сүлжээгээр зөвхөн улс төр, нийгмийн систем, засгийн газрыг шүүмжилсэн материал нийтэлсний төлөө түүнийг хориглох нь Пактын 19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хязгаарлалтын зохицуулалттай нийцэхгүй гэж НҮБ-ын Хүний эрхийн хорооны зүгээс

тайлбарласан байдаг. 2016 оны “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийн хүрээнд НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО-гоос интернэтэд хэвлэлийн эрх чөлөөг цагдан хянах, хэт мөрдөн тагнахаас хамгаалах талаар дэлхий нийтийн анхаарлыг хандуулж байв. Ийнхүү интернэтэд цагдан хянах, хэт мөрдөн тагнах үйл ажиллагаанаас хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах замаар иргэдийн цахим орчинд мэдээлэл хайх, хүлээн авах, түгээх эрхийг хамгаалах шаардлага нэмэгдэж байгааг олон улсын байгууллагууд, хүний эрхийн тусгай илтгэгчид анхааруулсан байдаг. Тухайлбал, Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг дэмжих, хамгаалах асуудлаарх НҮБ-ын тусгай илтгэгчийн 2015 оны тайланд “сэтгүүлч, судлаач, хуульчид болон иргэний нийгмийн төлөөлөл мөрдөн тагналт, дарамтаас өөрсдийгөө болон тэдгээрийн эх сурвалж, үйлчлүүлэгч, түншүүдээ хамгаалах зайлшгүй хэрэгцээ улам бүр нэмэгдэж байна. Тэдний хувьд энэ нөхцөл байдалд нэрээ нууцлах, мэдээллийн нууцлалыг хангах буюу шифрлэх боломжид найдах цаг болжээ” гэж тэмдэглэсэн байна.

Цаашид яах вэ?Цахим орчин дахь эрх, эрх

чөлөөг цагдан хянах, хэт мөрдөн тагнахаас хамгаалахтай холбоотой дараах асуудал тулгарч байна. Үүнд:

-Хандалтад хаалт хийх, шүүлтүүр хэрэглэх, мөрдөн тагнах явдлыг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, халдашгүй чөлөөтэй байх эрхийг хязгаарлах олон улсын хууль ёсны стандартыг хангаж байгаа эсэхийг хэрхэн баталгаажуулах вэ?

-Эдгээр арга, хэрэгслийг олон улсын стандартад нийцэж байгаа эсэхийг хэрхэн таних вэ?

-Олон улсын эрх зүйн хэм хэмжээнд харшилсан арга, хэрэгслийн эсрэг ямар хамгаалалт байдаг вэ? зөрчлөөс урьдчилан сэргийлэх ямар арга зам байна вэ?

-Өгөгдөл хамгаалах, өгөгдлийн аюулгүй байдлыг хангах, жинхэнэ нэр ашиглахгүй байх, шифрлэх нь цахим орчинд хэвлэлийн эрх чөлөөг хэрхэн дэмжих вэ?

Энэ нь цахим орчинд “Хэвлэлийн эрх чөлөө, мэдээлэл авах эрх, ил тод байдлыг хангах” болон “Нууцлал, өгөгдөл хамгаалах” асуудлыг тэнцвэрийг хангах ёстойг харуулж байна. Энэ тэнцвэрийг хангахын тулд ЮНЕСКО-гийн боловсруулсан цахим орчинд мэдлэг олгох, тогтвортой хөгжлийг хангах зарчмыг баримтлах нь зүйтэй юм. Энэ зарчим нь “Хүний эрхэд суурилсан”, “Олон талын оролцоог хангасан байх”, “Нээлттэй байдлыг хангасан”, “Хүртээмжтэй байх” буюу “ХОНХ” гэгдэх зарчим юм.

Мөн дээр дурдсан зарчмыг баримтлах, хэрэгжүүлэхийн зэрэгцээ “Харилцаа холбоог мөрдөн тагнах ажиллагаанд хүний эрхийн олон улсын зарчмыг баримтлах талаарх бүх нийтээр хэрэгжүүлэх удирдамж”-ийг дагаж мөрдөх нь зүйтэй юм. “Харилцаа холбоог мөрдөн

тагнах” гэдэг нь зөвхөн хувийн мэдээллийг өөр этгээд уншихаар хязгаарлагдахгүй бөгөөд бүрэн хэмжээний мониторинг, мэдээллийг дундаас нь олж авах, цуглуулах, дүн шинжилгээ хийх, ашиглах, хадгалах, хөндлөнгөөс оролцох, тухайн этгээдийн өнгөрсөн, одоо, ирээдүйг тодорхойлох буюу түүнд нөлөөлөх мэдээлэл олж авах, хандах үйлдлийг ойлгодог. Энэ нь зарим засгийн газрын тайлбарладаг “автоматаар буюу хүний оролцоогүйгээр, компьютероор мэдээлэл цуглуулах, мониторинг хийх нь мөрдөн тагналт болохгүй” гэснийг олон улсын эрх зүйн үүднээс үгүйсгэж байгаа юм.

Энд дурдсан харилцаа холбоог мөрдөн тагнах ажиллагаанд баримтлах хүний эрхийн олон улсын зарчмуудтай адил агуулга бүхий дэлхийн төр, засгийн тэргүүн нарт хандсан нээлттэй захидлыг 2016 оны нэгдүгээр сард дэлхийн 42 орны 200 гаруй мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтэн, сэтгүүлч, хэвлэлийн эрх чөлөөний идэвхтнүүдийн зүгээс бичсэн байдаг. Энэ захидалд цахим эрин дэх Үзэл бодолтой байх эрх, түүнийгээ илэрхийлэх эрх чөлөөг эдлэхэд зайлшгүй шаардлагатай хувийн нууц, аюулгүй байдлыг баталгаажуулалт буюу шифрлэлтийн эсрэг төрийн байгууллагуудын үйл ажиллагааг шүүмжилжээ. Энэ захидалд дараах асуудлыг хөндсөн байна. Үүнд:

-Төр, засгийн зүгээс хэрэглэгчийн аливаа төрлийн шифрт хандах хандалтыг хаах, хязгаарлах, мөн шифрийг ангилал, төрөл хэлбэрийн дагуу боловсруулан гүйцэтгэх, ашиглахыг хориглох ёсгүй;

-Төр, засгийн зүгээс тоног төхөөрөмж, технологи, үйлчилгээнд зөвшөөрөлгүй хандах техникийн шийдэл бүтээх, түүнийг гүйцэтгэх, мөн түүнчлэн эмзэг сул байдал үүсгэхүйц шийдвэр гаргах ёсгүй;

-Төр, засгийн зүгээс гуравдагч этгээдийн хандалтаас шифрлээгүй өгөгдөлд халдах, шифрийн түлхүүр тайлах тоног төхөөрөмж, технологи, үйлчилгээг бий болгох, дэлгэрүүлэхийг шаардах ёсгүй;

-Төр, засгийн зүгээс шифрлэх хэм хэмжээг сааруулах, мэдээллийн аюулгүй байдлыг өндөр хэмжээнд хангахаас бусад тохиолдолд шифрлэх хэм хэмжээг тогтооход зориудаар нөлөөлөхийг оролдохоос зайлсхийвэл зохино. Аль ч засгийн газар шифрийн эрсдэлтэй алгоритм, хэм хэмжээ бий болгох, тоног төхөөрөмж, технологи нэвтрүүлэх ёсгүй.

-Төр, засгийн зүгээс аливаа аж ахуйн нэгжийг ямарваа нэгэн гэрээний дагуу дээр дурдсан зарчмуудад харшлах үйл ажиллагаа явуулахыг шаардах, үүнд татан оролцуулах ёсгүй.

Энэ бүх зүйл нь хуульчдын хувьд цахим орчинд хүний эрх зөрчигдөх, тийнхүү зөрчигдөх эрсдэлээс сэргийлэхэд байнга суралцах, мэдлэг чадвараа хөгжүүлэх, энэ чиглэлээр бусад мэргэжлийн оролцогчидтой хамтран ажиллах ямар чухал болохыг илтгэж байна.

ХҮНИЙ ЭРХ БА ЦАХИМ ОРЧИН

Үндэсний сэтгэлгээ хуучирдаггүй. Б.Содовсүрэн

Page 19: ÕÓÓËÜЧИЙН МЭДЭЭ - mglbar.mn¥уульчийн_мэдээ-14.pdf · төсөл, "E-khutuch" портал цахим хуудасны ажлын явц, Үндэсний

19

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ ÕÓÓËÜЧИЙН МЭДЭЭ

Муутай тэмцэхэд сайн мэдлэг нөхөр. Б.Чимид

"Глоб интернэшнл төв" төрийн бус байгууллага нь 1999 оны 3-р сард Улаанбаатар хотноо байгуулагдсан, нийгэмд vйлчилдэг, гишvvнчлэлгvй, ашгийн төлөө бус байгууллага юм. Бид IFEX, FORUM-ASIA, GFMD, GPSA зэрэг олон улсын мэргэжлийн байгууллагуудын албан ёсны гишүүн бөгөөд мэдээлэлтэй, хүчирхэг иргэдийг бий болгох замаар Монголд ардчилсан тогтолцоог бэхжүүлэхээр ажилласаар байна. Анх үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш стратегийн хөтөлбөрүүдийнхээ хүрээнд нийт 140 гаруй төсөл хэрэгжүүлж 11 мянга гаруй хүнд шууд хүрч ажиллажээ. Ингэхдээ хэвлэл мэдээлэл, иргэний нийгэм, сэтгүүлчдийг хамруулсан сургалт, семинар, форум, олон нийтийн уулзалт зэрэг 300 хол давсан арга хэмжээг амжилттай зохион байгуулсан билээ. Мөн хугацаанд хэвлэл мэдээллийн эрх чөлөө, мэдээллийн ил тод байдал, мэдээлэлтэй иргэдийг бэлдэх үүднээс Олон нийтийн радио телевизийн тухай хууль, Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл олж авах эрхийн

“ГЛОБ ИНТЕРНЭШНЛ ТӨВ”ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА

тухай хуулийг санаачлан батлуулахад гол үүрэгтэйгээр оролцсон юм.

Эрхэм зорилго Мэдээлэл, мэдлэгийн хүчийг түгээж, Монголд ардчилал, иргэний нийгмийг хөхиүлэн дэмжих,

Алс хэтийн хараа Ардчилсан соёл төлөвшсөн нийгэм, мэдээлэлтэй, чадавхтай иргэд

Уриа: Мэдлэг бол ХүчҮнэт зүйлс: • Хараат бус • Шударга ёс • Ардчилсан • Ялгаварлан гадуурхалтаас ангид • АвлигагүйСтратегийн үзэл баримтлал Мэдээлэл бол мэдлэгийн үндэс юм. Мэдээлэл, мэдлэгтэй иргэд хүчирхэг байж, төрийн хэрэгт шууд оролцож, нийгмийн хөгжил дэвшлийг залах чадавхитай болно. Ингэвэл Монгол Улсын Үндсэн Хуулиар баталгаажуулсан ардчилсан, иргэний нийгмийг цогцлуулан бүтээж чадна.

Иргэд санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэлтэй байх нь хүний эрхийг дээдэлсэн ардчилсан, иргэний нийгмийг төлөвшүүлэх, бэхжүүлэх, гүнзгийрүүлэх, иргэдэд үйлчилдэг эрүүл саруул нийгэм оршин тогтнохын нэг үндэс юм. Стратегийн үндсэн зорилго “Глоб интернэшнл төв” төрийн бус байгууллагын стратегийн үндсэн зорилго нь уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээлэл, харилцааны шинэ технологи зэрэг мэдээлэл түгээх боломжийн бүх аргаар иргэдийг мэдээлэлтэй болоход туслахад оршино.Зорилтот бүлэг Олон нийт, хэвлэл мэдээлэл Үйл ажиллагааны хэлбэр: • Эрх зүйн шинэтгэл • Судалгаа, дүн шинжилгээ хийх •Хэвлэл мэдээллийн аян зохион явуулах • Сургалт, бусад арга хэмжээ

зохион байгуулах • Мониторинг хийх • Бусад үр нөлөөтэй арга хэлбэрСтратегийн зорилт, үндсэн хөтөлбөр: 1. Хараат бус хэвлэл мэдээллийн эрхийг дэмжих нь 2. Засаглал, ил тод байдлыг хөхиүлэн дэмжих нь 3. Олон нийтийг чадавхжуулах нь.

Монголын Хуульчдын холбоо, “Глоб интернэшнл” төрийн бус байгууллагатай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, хуульчдад хэвлэл мэдээлэл, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах тухай Монгол Улсын нэгдэн орж, соёрхон баталсан олон улсын гэрээ, конвенцийн талаар сургалт зохион байгуулж, сургагч багш бэлтгэх, хэвлэл мэдээллийн эрх зүйн орчинг сайжруулах, хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр мониторингийн судалгаа хийх зэрэг олон ажлыг хэрэгжүүлэхээр тохиролцсон билээ.

Энэ хүрээнд хэвлэл мэдээллийн

эрх зүйн чиглэлээр мэргэшсэн хуульчдыг бэлтгэх сургалтыг эхлүүллээ. Тус сургалтыг “Глоб интернэшнл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан нар нээж үг хэлсэн бөгөөд “Мэдээллийн технологи эрчимтэй хөгжиж, мэдээлэл, эх сурвалжийн урсгал нэмэгдэж буй нь хууль зүйн болоод нийгмийн хувьд асар их эрх зүйн үр дагаварыг бий болгож буй. Тиймээс хуульчид энэ чиглэлээр мэргэшиж, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, мэдэх эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийн агуулга, мөн чанарыг илүү дэлгэрэнгүй таних шаардлага гарсаар байна” гэдгийг онцолсон.

Сургалтад Монголын Хуульчдын холбооны 12 гишүүн хуульч хамрагдсан бөгөөд тэд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний талаар үндэсний болон олон улсын хэм хэмжээнд тусгагдсан байдал, Монгол Улс дахь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний өнөөгийн төлөв байдал, түүнд Нэгдсэн Үндэстний

Байгууллагаас өгсөн зөвлөмж, онцлогийн талаар ойлголт эзэмшсэн.

Мөн сэтгүүл зүй, сэтгүүлчийн ёс зүй, уламжлалт сэтгүүл зүй, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн ялгааны талаар болон сэтгүүлчийн аюулгүй байдлын баталгаа хэрхэн хөндөгдөж байгаа, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчил, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийн эсрэг иргэний болон эрүүгийн хэргийн нөхцөл байдал, сэтгүүлчийн эрхийг хамгаалах механизмын талаар мэдээлэлтэй боллоо.

Тодруулбал, Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн сургалтын албаны арга зүйч Г.Амаржаргал “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, түүний ойлголт” сэдвээр, “Глоб интернэшнл” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Наранжаргал “Сэтгүүл зүйн ойлголт, сэтгүүлчийн ёс зүй” сэдвээр, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Х.Болормаа, А.Солонго нар “Сэтгүүлчийн аюулгүй байдлын баталгаа” сэдвээр хичээл заасан юм.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЗҮЙН ЧИГЛЭЛЭЭР СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭЖ БАЙНА

Page 20: ÕÓÓËÜЧИЙН МЭДЭЭ - mglbar.mn¥уульчийн_мэдээ-14.pdf · төсөл, "E-khutuch" портал цахим хуудасны ажлын явц, Үндэсний

20

Хууль шүүх хоёр цэвэр байх юм бол нийгмийн авлига нэг зүгт шударна. Б.Чимид

“ХУУЛЬЧДЫН ФОРУМ”-ЫН ИВЭЭН ТЭТГЭГЧ ÕÓÓËÜЧИЙН МЭДЭЭ

МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитр нь 1960 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Монгол Улс дахь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байнгын арбитр юм. Тус арбитр нь 21 аймагт салбар арбитртай, Ази Номхон далайн орнуудын арбитрын холбооны гишүүн бөгөөд

Хаяг: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Махатма Гандигийн гудамж, Улаанбаатар, Монгол улс, Утас: 70111545Цахим хаяг: http://www.arbitr.mn/, И-мэйл хаяг: [email protected]

олон улсын 20 гаруй арбитрын байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Арбитрын бүрэлдэхүүнд хууль, эдийн засаг, санхүү, уул уурхайн мэргэжлийн

мэргэшсэн дотоодын 52, гадаад (ОХУ, БНХАУ, ХБНГУ, Япон, Хонг Конг, Польш)-ын 11, нийт 63 арбитрчдын бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Нээлттэй Нийгэм Форум нь бодлого боловсруулах, түүний хэрэгжилтэд хяналт тавих үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, бодлогын холбогдолтой мэдээллийг түргэн шуурхай авах боломжийг олон нийтэд олгох, бодлогын судалгаа шинжилгээний чанарыг дээшлүүлэхэд дөхөм үзүүлэх зорилготой ашгийн бус, төрийн бус байгууллага юм.

Хуульч та бүхэн ННФ-аас зохион байгуулж буй хэлэлцүүлэг, судалгааны тайлан, хуулийн шүүмж, монитор, инфографик, видео танилцуулга, ярилцлага, судалгааны болон тэтгэлэгт хөтөлбөрийн зар зэрэг мэдээллийг дараах сувгаар цаг алдалгүй хүлээн авна уу.

www.forum.mn

@OpenSocietyForum

@ForumOS

Open Society Forum - Studio

Page 21: ÕÓÓËÜЧИЙН МЭДЭЭ - mglbar.mn¥уульчийн_мэдээ-14.pdf · төсөл, "E-khutuch" портал цахим хуудасны ажлын явц, Үндэсний

21

“ХУУЛЬЧДЫН ФОРУМ”-ЫН ИВЭЭН ТЭТГЭГЧ ÕÓÓËÜЧИЙН МЭДЭЭ

Чимид сан нь 2013 оны 9 дүгээр сард Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавъяат хуульч, хууль зүйн доктор, профессор Бяраагийн Чимид (1934-2013) -ийн үйл хэргийг нь үргэлжлүүлэх зорилгоор байгуулагдсан ашгийн бус төрийн бус байгууллага.

Эрхэм зорилго: Үндсэн хууль судлалыг хөгжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан ардчилсан Үндсэн хуулийн үзэл баримтлалыг түгээн дэлгэрүүлэх, ардчилсан үндсэн хуульт ёс, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэхэд оршино.

Үндсэн үйл ажиллагааны чиглэл: Ардчилсан Үндсэн хуулийн үзэл баримтлал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёсны талаарх нийт иргэд, төрийн албан хаагч, улс төрчдийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах, ном, гарын авлага эрхлэн гаргах; Эрдэмтэн, судлаач, оюутнуудыг оролцуулсан Үндсэн хуулийн эрх зүйн сэдвээр судалгааны ажил хийх, эрдэм шинжилгээний бага хурал, нээлттэй хэлэлцүүлэг, шилдэг илтгэлийн уралдаан зохион байгуулах; хууль зүйн сургуулийн оюутан, судлаачид тэтгэлэг олгох.

Холбоо барих: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг,

18-р хорооЖ.Х.Дамдинбазарын гудамж-7, Утас: +976 9911 3849,Э-шуудан: [email protected]

Чимид сан Өмгөөллийн “Анта энд

Партнерс” ХХН нь 2012 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд хууль эрх зүйн салбарын бүхий л төрлөөр онол, хэрэглээний өндөр түвшинд бэлтгэгдсэн туршлагатай хуульч, өмгөөлөгчдийн багаас бүрдсэн чадварлаг хамт олон бүхий хууль зүйн нөхөрлөл юм.

Тус өмгөөллийн нөхөрлөлийн захирлаар хуульч, өмгөөлөгч Д.Түвшинтамир ажилладаг бөгөөд эдүгээ 5 өмгөөлөгч, 3 зөвлөх хуульч, 3 туслах хуульчийн бүрэлдэхүүнтэйгээр дараах хууль зүйн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байна. Үүнд:

~Иргэний эрх зүй, Эрүүгийн эрх зүй, Захиргааны эрх зүйн чиглэлээр: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан өмгөөлөгчөөр оролцож, хууль зүйн зөвлөгөө өгнө.

~Бизнесийн эрх зүй, Худалдааны эрх зүйн чиглэлээр: Гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай компани байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх, бизнесийн бүх төрлийн гэрээ хэлцэл, дүрэм журам болон Олон улсын худалдааны бүх төрлийн гэрээ хэлцэл, худалдааны үйл ажиллагааг зохицуулах дүрэм, журмуудын эхийг монгол, англи, орос, солонгос хэлээр боловсруулна.

~Банк, санхүү, хөрөнгийн зах зээлийн чиглэлээр: Банк бус санхүүгийн үйл ажиллагаа болон Үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа явуулах хуулийн этгээдийг үүсгэн байгуулах бичиг баримтуудын эхийг боловсруулах, хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаанд шаардагдах бүх төрлийн гэрээ хэлцэл, бичиг баримтын эхийг боловсруулна.

~Уул уурхайн чиглэлээр: Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, кадастртай холбогдох бүх төрлийн гэрээ хэлцэл, эрх зүйн бичиг баримтын эхийг боловсруулах, хэрэг маргаанд өмгөөлөгчөөр оролцож, хууль зүйн зөвлөгөөгөөр хангана.

~Оюуны өмчийн эрх зүй: Оюуны өмч (шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар, барааны тэмдэг, утга зохиолын бүтээл гэх мэт)-ийг баталгаажуулахад хууль зүйн зөвлөгөө өгөх, шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар, барааны тэмдэг, зохиогчийн эрхийн бүтээлийн

онцгой эрхийг шилжүүлэх гэрээ, холбогдох бичиг баримтыг боловсруулах, оюуны өмчийн хэрэг маргаанд өмгөөлөгчөөр оролцож, хууль зүйн зөвлөгөө өгнө.

~Хөдөлмөрийн эрх зүйн чиглэлээр: Хөдөлмөрийн харилцаанд шаардагдах гэрээ хэлцэл, тушаал, заавар, дүрэм, журмын эхийг боловсруулж, хөдөлмөрийн эрх зүйн чиглэлээр сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн хамтын болон ганцаарчилсан маргаанд өмгөөлөгчөөр оролцож, хууль эрх зүйн зөвлөгөө өгнө.

~Даатгалын эрх зүйн чиглэлээр: Даатгалын үйл ажиллагаа явуулахад шаардагдах бүх төрлийн гэрээ хэлцлийн эхийг боловсруулах, даатгалын компани үүсгэн байгуулах бичиг баримт, дүрэм журмын эхийг боловсруулах, даатгалын хэрэг маргаанд өмгөөлөгчөөр оролцож, хууль зүйн зөвлөгөө өгнө.

~Хууль зүйн үнэлгээ, дүгнэлт, орчуулга (англи, орос, солонгос хэлээр): Иргэн, хуулийн этгээдийн захиалгаар хууль эрх зүйн зохицуулалтын асуудлаар дүгнэлт, зөвлөмж боловсруулах, гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагч нарт зориулж, хөрөнгө оруулах салбар, хуулийн этгээдийн үйл ажиллагаа, эрх зүйн бичиг баримтуудад үнэлгээ, шинжилгээ хийж, дүгнэлт боловсруулж өгөх ба Англи, орос, солонгос хэлээр бүх төрлийн хууль зүйн орчуулга хийх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаалт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд орчуулагчаар оролцож, аман болон бичгийн орчуулга хийнэ.

Хаяг:Улаанбаатар хот 15160, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө 4, “Экспресс” цамхаг, 6-р давхар, 603 тоотУтас:70111490 /оффис/, 99998024Website: www.antagroup.mn E-mail: [email protected], [email protected]

ӨМГӨӨЛЛИЙН “АНТА ЭНД ПАРТНЕРС” ХХН

Хуулийг сэтгэлээр хийдэггүй, жам ёсоор боловсруулж баталдаг. Б.Чимид

Page 22: ÕÓÓËÜЧИЙН МЭДЭЭ - mglbar.mn¥уульчийн_мэдээ-14.pdf · төсөл, "E-khutuch" портал цахим хуудасны ажлын явц, Үндэсний

22

Эрх зүй үгүй бол нийгэм оршин тогтнож, хүмүүс сэтгэл амар, амгалан тайван амьдарч чадахгүй. С.Жалан-Аажав

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ ÕÓÓËÜЧИЙН МЭДЭЭ

Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооноос

хуульчийн мэргэжлийн шалгалтыг боловсронгуй болгох зорилгоор “Эрх зүйн бодлого боловсруулах, дүгнэхэд анхаарах асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Хуульчдын холбооны удирдлага, хууль зүйн их, дээд сургуулийн эрдэмтэд, профессор багш нар болон шүүгч, прокурор, өмгөөлөгч, бусад хуульчдыг төлөөлж 60 гаруй хуульч оролцсон.

Хэлэлцүүлгийн үеэр хууль зүйн доктор, профессор, Шалгалтын хорооны гишүүн Д.Сүнжид 2016, 2017 оны Хуульчийн мэргэжлийн шалгалтын явц, үр дүн болон цаашид

ЭРХ ЗҮЙН БОДЛОГО БОЛОВСРУУЛАХ, ДҮГНЭХЭД АНХААРАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

хуульчийн мэргэжлийн бодлогын шалгалтын даалгаврыг боловсруулах, гүйцэтгэлийг дүгнэхэд баримтлах нэгдсэн бодлого, зарчмын талаар мэдээлэл хийлээ.

Үүний дараа оролцогчид Иргэний эрх зүй, Захиргааны эрх зүй, Эрүүгийн эрх зүйн бодлогын даалгаврыг боловсруулах, гүйцэтгэлийг дүгнэх, цаашид анхаарах асуудлыг хэлэлцсэн 3 салбар хэлэлцүүлэгт оролцож, санал солилцсон.

“Иргэний эрх зүйн бодлогын даалгаврыг боловсруулах, дүгнэхэд анхаарах асуудал” сэдэвт салбар хэлэлцүүлгийг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор С.Должин, “Захиргааны эрх зүйн бодлогын даалгаврыг боловсруулах, дүгнэхэд анхаарах асуудал” сэдэвт салбар хэлэлцүүлгийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Зоригтбаатар, “Эрүүгийн эрх зүйн бодлогын даалгаврыг боловсруулах, дүгнэхэд анхаарах асуудал” сэдэвт салбар хэлэлцүүлгийг МУИС-ийн

Хууль зүйн сургуулийн багш, доктор Д.Бадам, Н.Туяа нар удирдан явуулсан юм.

Хэлэлцүүлэгт оролцогчид хуульчийн мэргэжлийн бодлогын шалгалтын даалгаврыг боловсруулах, гүйцэтгэлийг дүгнэх, шалгалтад оролцогчдод зориулсан сургалт зохион байгуулах үйл ажиллагааг нэг мөр ойлгох, нэг аргачлалаар заах асуудлыг тал бүрээс нь хэлэлцэж, нэгдсэн шийдэлд хүрсэн.

Шалгалтын хороо нь хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан Зөвлөмжийг хууль зүйн их, дээд сургуульд хүргүүлэх, 2018 оны Хуульчийн мэргэжлийн шалгалтын жишиг бодлогын хураамжийг хэвлүүлэх, шалгалтад бэлтгэж буй эрх зүйчдэд зориулсан бодлого бодох аргачлал, арга зүйн сургалт болон Сургалтын хороотой хамтран хуулийн их, дээд сургуулийн багш нарт зориулсан сургалтыг зохион байгуулахаар боллоо.

“ХУУЛЬЧДЫН ФОРУМ”-ЫН ИВЭЭН ТЭТГЭГЧ

Page 23: ÕÓÓËÜЧИЙН МЭДЭЭ - mglbar.mn¥уульчийн_мэдээ-14.pdf · төсөл, "E-khutuch" портал цахим хуудасны ажлын явц, Үндэсний

23

Үндсэн хууль бол “алганд багтсан” Монгол Улс юм. Б.Чимид

Б.ЧИМИД: ХУУЛЬ ДЭЭДЛЭХ ЁСОН БОЛ ЗАСАГ ТӨР БАРИХ УРЛАГ, ХҮН ЗОН АМАР ЖИМЭР ОРШИХУЙН ГОЛ АРГА МӨН

...Үнэнийг хэлэхэд тэрээр хөндлөнгөөс ажихад халдаж харьцахад сүрдэм, амаргүй, адармаатай, мэдэхгүй хүн ойлгоход бэрх гэмээр л байдаг. Нэгэнт халдаад ойртчихвол номхон морь шиг, залуус бидэнд хайлсан тугалга шиг л ээлтэй, нэг л их дотно найзтайгаа байгаа юм шиг санагддагсан. Гэхдээ энэ нь агуу хүний илэрхийлэл байж болох талтай л даа. Мөн тэрээр өөрийгөө ЧИМЭД гэж бичүүлэх тун дургүй, ихэвчлэн ийм нэртэй хүмүүсийг ингэж бичиж, дууддаг. Мөн ихэнх хэл шинжлэлийн нэр томьёоны толь бичигт ийм нэрийг “Э”-ээр л бичдэг юм билээ. Гэтэл өвгөн өөрийнхөө нэрийг ингэж бичүүлэхэд тун эгдүүцдэг бөгөөд шавь нар, хамтран ажиллагсдадаа ингэхэд шулуухан л дургүйцлээ илэрхийлдэг. Нөгөөдүүл нь ч үүнийг нь мэддэг юм болохоор, энэ тэнд хурал зөвлөгөөний эхлэхээс өмнө бичсэн нэрийг нь сэмхэн шалгаж сүйд болдог нь ажиглагддаг. Ингэхийн учрыг багшаас нэг удаа асуухад “ЧИ” “МЭД” гэдэг чинь өөрөө өөрийгөө чи мэдэхгүй, яахыг чинь өөр хүн мэднэ гэсэн утга муутай, идэвхтэй бус байр суурь баримталсан, бөөрөнхий л хүний шинж шүү гэх ухааны янз муутайхан тайлбарлаж билээ. Үүгээр л өвгөний бодгаль шинжийг илэрхийлж болох мэт ээ...

Хуульч Ш.Үнэнтөгс (JSD)

Цаасан хайчилбарыг сэтгүүлч Цээнзэнгийн ГАЛБАДРАХ

ХӨРӨГ ÕÓÓËÜЧИЙН МЭДЭЭ

Page 24: ÕÓÓËÜЧИЙН МЭДЭЭ - mglbar.mn¥уульчийн_мэдээ-14.pdf · төсөл, "E-khutuch" портал цахим хуудасны ажлын явц, Үндэсний

24

Эрхлэн гаргагч: Монголын Хуульчдын холбоо

Мэдээллийг бэлтгэсэн: Хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Б.Аззаяа

Утас: 70116004, 98066116

Факс: 70116364

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг I хороо, Сүхбаатарын талбай, Хуульчдын холбооны байр

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ГИШҮҮДИЙНХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮЙЛЧЛҮҮЛЭХ ГАЗРУУДЫН ЖАГСААЛТ

ЧӨЛӨӨТ ЦАГ ÕÓÓËÜЧИЙН МЭДЭЭ