гэр бүлийн боловсрол 2кр

10
“ГЭР БҮЛИЙН БОЛОВСРОЛ” 1 . Индекс : FS101 2. Кредит цаг : 2,0 3. Судлах улирал : дурын

Transcript of гэр бүлийн боловсрол 2кр

Page 1: гэр бүлийн боловсрол 2кр

 

“ГЭР БҮЛИЙН БОЛОВСРОЛ”

 

1 . Индекс : FS101

2. Кредит цаг : 2,0

3. Судлах улирал : дурын

Page 2: гэр бүлийн боловсрол 2кр

• Бие даалтаар гүйцэтгэх ажил :

Оюутны зүгээс холбогдох ном, сурах бичгийг бие даан судлах, судалгаа хийж, анализ, дүгнэлт бичих, эссэ бичих, тодорхой сэдвээр реферат бичиж хамгаалах, бусад орон, улстай харьцуулсан судалгаа анализ хийх, өөрийн сонгож авсан сэдвийн хүрээнд судалгаа хийж семинар илтгэл бичиж хэлэлцүүлэх зэрэг төрлүүдээр бие даалтын ажлыг хийж гүйцэтгэнэ.

 

Page 3: гэр бүлийн боловсрол 2кр

• Эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, дадал

Гэр бүлийн амьдралын хүрээнд бусад гишүүдийн сэтгэл хөдлөл, мэдрэмж санаа зоригийг мэдэрч амьдрах, хамтын амьдралын өндөр соёл, эрх чөлөө, ёс суртахууныг эрхэмлэдэг болгоход тусална.

• Гэр бүлийн харилцааны сэтгэл судлалын онолын мэдлэг • Бие хүний мөн чанар, төлөвшлийг ойлгож мэдэх • Гэр бүлийн гишүүдийн итгэл үнэмшил • Хүмүүсийн тогтсон хандлага, нийгмийн нөлөөллийг харгалзан гэр

бүлийн хүрээнд харилцааны бүлээн дулаан уур амьсгал бүрдүүлэх олон түмний нийгмийн сэтгэл зүйн шинж төлөвийг мэдрэх

• Гэр бүлийн харилцааны сэтгэл судлалын хавсарга судалгаа хийж сургах

• Өөрийн орны болон дэлхий нийтийн туршлага, хөгжлийн чиг хандлагаас даган суралцдаг болгох

• Хүмүүсийн харилцан үйлчлэл, хамтын ажиллагааны сэтгэл зүйн мэдлэг, бэлтгэл

Page 4: гэр бүлийн боловсрол 2кр

• Хичээлээр олгох ур чадвар:– Өөрийгөө, бусдыг, нийгмээ танин мэдэх чадвар – Бусдын төлөө хариуцлага хүлээх чадвар – Өөрийн зан үйл, сэтгэл зүйг жолоодох ур чадвар – Нөхцөл байдлыг зөвөөр ухаарах, тайлбарлах чадвар – Бусдын сэтгэл хөдлөл, мэдрэмж санаа зоригийг мэдрэх чадвар– Гэр бүлийн харилцааны сэтгэл судлалын мэдээлэл, түүнийг бий

болгох, хэрэглэх арга зүйн чадвар

Page 5: гэр бүлийн боловсрол 2кр

Оюутныг үнэлэх үнэлгээ

• Оюутны мэдлэг чадварыг үнэлэхдээ “УБИС”- ийн оюутныг үнэлж, дүгнэх журмыг баримтална.

• Хичээлийн ирцийг лекцийн хичээлд суусан цагаар тооцно.

Хичээлд оролцсон байдал, бие даалтын ажлын гүйцэтгэл, илтгэл мэдээлэл хийсэн байдал, ярилцлага маргаанд оролцсон, даалгавар гүйцэтгэсэн, судалгаа явуулсан, түүндээ боловсруулалт хийн тайлан бичсэн, ном, сурах бичиг, хэвлэлийн материал уншиж судалсан байдлыг харгалзаж, явц, бие даалтын оноог тооцож үзнэ. Мөн улирлын эцсийн шалгалтыг үнэлгээнд тооцно.

Улирлын явцад авах хяналтын ажил, бүлгийн болон бие даасан ажлын тайланг цаг тухайд нь дүгнэнэ. Улирлын эцсийн шалгалтыг тус хөтөлбөрийн хүрээнд эзэмшвэл зохих мэдлэг чадварын түвшингээр үнэлж дүгнэнэ.

Page 6: гэр бүлийн боловсрол 2кр

ОЮУТНЫ БИЕ ДААН ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН ХӨТӨЛБӨР

• Нийгмийн сэтгэл судлал ба хувь хүний үнэлэмж үнэт зүйлс• Үнэлэмжийн төлөвшлийн хүчин зүйлс эдгээрийн жолоодлого • Хүүхдийн бие хүний төлөвшил ба гэр бүлийн харилцаа • Өөрийгөө танин мэдэхүй • Атрибуцийн онол, үзэл баримтлалыг гэр бүлийн харилцаанд ашиглах • Нөхцөл байдлыг хүртэхүйн боломжийг гэр бүлд хүүхдийн хүмүүжилд ашиглах нь• Мэдрэмж сэтгэл хөдлөлийн анхдагч орчин гэр бүл болх нь• Нийгмийн тогтсон хандлага түүний гэр бүл дэх бие хүний төлөвшилд гүйцэтгэх үүрэг • Хүмүүсийн үйлдэл ба хандлага • Бүлэг дэх сэтгэл зүйн нэгдэл • Олон түмний сэтгэл хөдлөл, мэдрэмж, санаа зоригын асуудал • Гэр бүлийн харилцааны нийгмийн сэтгэл зүйн асуудал • Монгол гэр бүлийн уламжлалт харилцаа хүйсийн тэгш байдал • Бүлгийн нөлөө, олонхи цөөнхийн асуудал, харилцан шүтэлцээ • Түрэмгий зан үйл ба нөлөөлөх хүчин зүйлс • Нийгэмд тодорхойгүй байдал үүсэхэд нөлөөлж байгаа нийгэм сэтгэл зүйн шалтгаанууд,

үр дагавар

Page 7: гэр бүлийн боловсрол 2кр

Гүйцэтгэх ажлын

• Хэлбэр

1.Эссе бичих

2.Реферат бичих

3.Судалгаа хийх

4.Семинар хэлэлцүүлэг хийх• Аргачлал

- Гэр бүлтэй холбогдолтой ном, сурах бичгүүдийг уншиж судалсан байх.

- Сэдвийн талаарх суурь мэдлэгийг олж авах.

- Сэдвийн дагуух бүтээлүүдэд харьцуулсан анализ хийсний үндсэн дээр сэдвийн боловсруулалт хийх.

Page 8: гэр бүлийн боловсрол 2кр

1. Эссе бичихдээ эссэний ерөнхий бүтцийг баримтлах.

2. Хичээлийн сэдвийн дагуу тодорхой нарийвчилсан сэдвийг сонгон авч реферат бичнэ.

3. Тухайн хичээлийн сэдвийн хүрээнд судалгаа хийх / Оюутан өөрийн хүссэн аль нэг улсыг сонгон аваад түүнийгээ өөрийн орны гэр бүлийн харилцааны сэтгэл зүйтэй харьцуулсан судалгаа хийх /

4. Семинар ,хэлэлцүүлэг хийх: 3-5 хүний баг бүлэг бүр нэг дэд сэдвийг сонгон авч, боловсруулалт хийх ба семинарын хичээл дээр аргачлал, судалгааны завсрын үр дүн, харьцуулалт зэргийг хамтран хэлэлцүүлнэ. Дараа нь оюутан сонсогчдын дунд мэтгэлцээн зохион байгуулна.

Page 9: гэр бүлийн боловсрол 2кр

Ашиглах материалын жагсаалт

• Монгол үндэстний сэтгэл зүйн хамгаалал төсөл. УБ., 1996• Б.Баярмаа. “Нийгмийн сэтгэл судлал” 1999• Монгол улсын үндэсний аюулгүй байдал, түүнийг хангах зарим

асуудал” 2000• О.Мөнхбат “Нийгмийн социаль бүлгийн социологи” 2000.• Дэвид Майерс “Социальная психология” Питер. 1997• Robert.A. Baron Donn Burne 1998 India Micherer A. “Social Psychology”

НВТ. 1990• Е.С.Кузьминь В.Е. Сименов “Социальная психология” Ленинград.

1979• В.С. Агеев “Межгруппого взаймодействия” “Социально-

психологические проблемы” Москва. 1990• Вандангомбо Р. (2003). Захиргааны ёс зүй. Улаанбаатар.• Диглер “Теория личности” Питер. 1997.

Page 10: гэр бүлийн боловсрол 2кр

• Д.Доржжав “Амьдралын сонголтын нийгэм сэтгэл зүйн зарим асуудал” Монголын нийгмийн хувь заяаны тулгамдсан асуудлууд. Эмхтгэл №48. 1998

• Д. Доржжав Сэтгэл зүйд өөрөө суралцах нь • Д. Доржжав Сонгодог жишээн дээр удирдахуйд суралцах нь УБ.

2002. • Д. Доржжав Сэтгэл зүйн тусламж заслын арга зүйн үндэс УБ. 2005• Лхаашид Д. (1998). Монголын төр нийгмийн аюулгүй байдал ба

монгол хүнийг хөгжүүлэх философи. Улаанбаатар.• Лхаашид Д. (1999). Монголын хаад, зүтгэлтнүүдийн жолоодохуйн

урлаг. Улаанбаатар.• Лхаашид Д. (2003). Удирдахуйн нийгэм-сэтгэлзүйд үгүйлэгдэж байгаа

аргууд. Улаанбаатар.• Түдэв Л.(2001). Үгэн бороо. Шилдэг иссэнүүд. Улаанбаатар.• Шибутани Т.”Социальная психология”