НИЙСЛЭЛИЙН ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН...

5
НИЙСЛЭЛИЙН ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН ГАЗАР ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ХАРИУ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ИЛТГЭХ ХУУДСАНД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ /2017 оны 1 дүгээр улирал/ 2017 оны 5 дугаар сар 5 Улаанбаатар хот Нийслэлийн хэмжээнд 2017 оны 1-р улиралд хүүхдийн эрхийн зөрчил, хүүхэд хамгааллын 366 дуудлага мэдээлэл бүртгэгдсэний 280 буюу 76,5% нь хүүхдийн тусламжийн утасны дуудлага, мэдээлэл, 86 буюу 23,5% нь иргэдийн өргөдөл, мэдээлэл байна. /Баянзүрх, Баянгол, Багануур дүүргийн мэдээлэл ирээгүй/ Дээрх дуудлага мэдээллийн дагуу үзүүлсэн хариу үйлчилгээний 230 илтгэх хуудсанд дүн шинжилгээг 5 үзүүлэлтийн дагуу дүгнэж үйлчилгээний чанарыг сайжруулах арга зүйн зөвлөмжийг боловсрууллаа. 1. Дуудлагын төрөл Нийт дуудлага мэдээллийг ерөнхийд нь хүүхэд хамгааллын дуудлага, хүүхдийн эрхийн зөрчлийн дуудлага мэдээлэл, бусад гэж 3 ангилан авч үзлээ. Хүүхэд хамгааллын дуудлага мэдээллийг хүчирхийлэл, зорилтот бүлэгт хамрагдах дуудлага мэдээлэл гэж 2 ангилж үзэхэд хүүхэд хамгааллын дуудлага 199 буюу нийт дуудлагын 86,5%, хүүхдийн эрхийн зөрчлийн дуудлага 20 буюу нийт дуудлагын 8,7%, бусад төрлийн дуудлага мэдээлэл 11 буюу нийт дуудлагын 4,8%-ийг эзэлж байна. Дуудлагын төрлийн хувьд хүүхдийн эрхийн зөрчил, хүүхэд хамгаалал, гэр бүлийн хүчирхийллийн дуудлагаас гадна хүүхэд өвдсөн талаар дуудлага, дээрэм хулгайн хэргийн дуудлагыг хүүхдийн тусламжийн утаснаас шилжүүлсэн байна. Ийм төрлийн дуудлагыг эмнэлэг болон цагдаагийн байгууллагад шилжүүлж шийдвэрлэх шаардлагатай байгаа нь харагдаж байна. 1. Хүүхэд хамгааллын дуудлага мэдээлэл Хүчирхийлэл Тоо 1 Бие махбодийн хүчирхийлэл 74 2 Үл хайхрах хүчирхийлэл 25 3 Бэлгийн хүчирхийлэл 11 4 Сэтгэл санааны хүчирхийлэл 6 5 Гэр бүлийн хүчирхийлэл 26 6 Боловсролын орчин дахь хүчирхийлэл 16 Зорилтод бүлэг 8 Хараа хяналтгүй 22 9 Хөдөлмөр эрхэлдэг /Гуйлга гуйсан/ 16 10 Гэмт хэрэгт холбогдсон /Дээрэм/ 3 Нийт 199 2. Хүүхдийн эрхийн зөрчил Тоо 1 Боловсролын орчинд дахь хүүхдийн эрхийн зөрчил 13 2 Хүүхдийн эрхийн зөрчил 4 3 Асран хамгаалагч тогтоох 2 4 Цахим дарамт 1 Нийт 20

Transcript of НИЙСЛЭЛИЙН ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН...

Page 1: НИЙСЛЭЛИЙН ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН …child.gov.mn/wp-content/uploads/2017/06/1111111111111.pdfНИЙСЛЭЛИЙН ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН

НИЙСЛЭЛИЙН ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН ГАЗАР

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ХАРИУ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ИЛТГЭХ ХУУДСАНД

ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ

/2017 оны 1 дүгээр улирал/

2017 оны 5 дугаар сар 5 Улаанбаатар хот

Нийслэлийн хэмжээнд 2017 оны 1-р улиралд хүүхдийн эрхийн зөрчил, хүүхэд

хамгааллын 366 дуудлага мэдээлэл бүртгэгдсэний 280 буюу 76,5% нь хүүхдийн тусламжийн

утасны дуудлага, мэдээлэл, 86 буюу 23,5% нь иргэдийн өргөдөл, мэдээлэл байна.

/Баянзүрх, Баянгол, Багануур дүүргийн мэдээлэл ирээгүй/

Дээрх дуудлага мэдээллийн дагуу үзүүлсэн хариу үйлчилгээний 230 илтгэх хуудсанд

дүн шинжилгээг 5 үзүүлэлтийн дагуу дүгнэж үйлчилгээний чанарыг сайжруулах арга зүйн

зөвлөмжийг боловсрууллаа.

1. Дуудлагын төрөл

Нийт дуудлага мэдээллийг ерөнхийд нь хүүхэд хамгааллын дуудлага, хүүхдийн

эрхийн зөрчлийн дуудлага мэдээлэл, бусад гэж 3 ангилан авч үзлээ. Хүүхэд

хамгааллын дуудлага мэдээллийг хүчирхийлэл, зорилтот бүлэгт хамрагдах

дуудлага мэдээлэл гэж 2 ангилж үзэхэд хүүхэд хамгааллын дуудлага 199 буюу нийт

дуудлагын 86,5%, хүүхдийн эрхийн зөрчлийн дуудлага 20 буюу нийт дуудлагын

8,7%, бусад төрлийн дуудлага мэдээлэл 11 буюу нийт дуудлагын 4,8%-ийг эзэлж

байна.

Дуудлагын төрлийн хувьд хүүхдийн эрхийн зөрчил, хүүхэд хамгаалал, гэр бүлийн

хүчирхийллийн дуудлагаас гадна хүүхэд өвдсөн талаар дуудлага, дээрэм хулгайн

хэргийн дуудлагыг хүүхдийн тусламжийн утаснаас шилжүүлсэн байна. Ийм төрлийн

дуудлагыг эмнэлэг болон цагдаагийн байгууллагад шилжүүлж шийдвэрлэх

шаардлагатай байгаа нь харагдаж байна.

1. Хүүхэд хамгааллын дуудлага мэдээлэл

Хүчирхийлэл Тоо

1 Бие махбодийн хүчирхийлэл 74

2 Үл хайхрах хүчирхийлэл 25

3 Бэлгийн хүчирхийлэл 11

4 Сэтгэл санааны хүчирхийлэл 6

5 Гэр бүлийн хүчирхийлэл 26

6 Боловсролын орчин дахь хүчирхийлэл 16

Зорилтод бүлэг

8 Хараа хяналтгүй 22

9 Хөдөлмөр эрхэлдэг /Гуйлга гуйсан/ 16

10 Гэмт хэрэгт холбогдсон /Дээрэм/ 3

Нийт 199

2. Хүүхдийн эрхийн зөрчил Тоо

1 Боловсролын орчинд дахь хүүхдийн эрхийн зөрчил 13

2 Хүүхдийн эрхийн зөрчил 4

3 Асран хамгаалагч тогтоох 2

4 Цахим дарамт 1

Нийт 20

Page 2: НИЙСЛЭЛИЙН ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН …child.gov.mn/wp-content/uploads/2017/06/1111111111111.pdfНИЙСЛЭЛИЙН ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН

3. Бусад

1 Хүүхдийн нас баралт 10

2 Өвчний шалтгаантай дуудлага 1

Нийт 11

2. Хариу үйлчилгээний талаар илтгэх хуудсанд тусгасан мэдээлэл

Ерөнхийдөө хариу үйлчилгээний мэдээлэлд тухайн дуудлагын дагуу үйлчлүүлэгчийн

хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдээллийг тусгасан байдаг. Эдгээр илтгэх

хуудсанд тусгасан мэдээллүүд дэлгэрэнгүй, хэтэрхий товч, зарим мэдээлэл нь

үйлчлүүлэгчийн хүсэлтээс өөр, тодорхойгүй гэх мэт янз бүр байна. Жишээлбэл:

Ажиллаж байна, Кейс нээн ажиллаж байна, Кейс мэдээллийг хяналтанд авч

ажиллаж байна, Утсаар холбогдож сануулга өгсөн, Эмээтэй нь холбогдож

тодруулсан гэх мэт хэтэрхий товч эсвэл үйлчүүлэгчийн хүсэлтийн дагуу асуудлыг

тодруулан ажиллаагүй гэх мэт.

Ийм учраас илтгэх хуудсанд тусгах мэдээллийг нэгдсэн байдлаар нэг загвараар

бичиж хэвших нь чухал байгаа нь харагдаж байна.

3. Хариу үйлчилгээний гүйцэтгэл

Хариу үйлчилгээний гүйцэтгэлийг зөвхөн ажиллаад хаасан кейс болон дуудлага

мэдээллийн хувьд авч үзэхэд хэд хэдэн зүйл ажиглагдаж байна. Үүнд:

Үйлчлүүлэгчийн хүсэлтээр дуудлагыг хаасан тохиолдол цөөнгүй байна. Энэ

нь хэдийгээр үйлчлүүлэгч үйлчилгээ авахаас татгалзсан хэдий ч хүүхдийн

эрхийн ноцтой зөрчил байгааг үгүйсгэхгүй. Иймээс мэдээллийг өөр холбогдох

хамтарсан баг, хэсгийн ахлагч, хөрш гэх мэт хүмүүсээс тухайн тандаж мэдэх

улмаар хорооны хамтарсан багийн хяналтанд шилжүүлэх

Эрх нь зөрчигдсөн, хүчирхийлэлд өртсөн хүүхдийн биеийн байдал,

сэтгэлзүйн талаар мэдээллийг тэмдэглээгүй байна.

Асуудал тодорхой шийдэгдээгүй байхад дуудлагыг хаасан тохиолдол

цөөнгүй байна.

Гэр бүлийн хүчирхийллийн дуудлагад хариу үйлчилгээ үзүүлэхдээ нөхцөл

байдлыг тодруулж ажиллаагүй. Үйлчлүүлэгчийн хүсэлтээр гэр бүл салах

өргөдөл гаргахыг зөвлөөд дуудлагыг хаасан тохиодол байна.

4. Хариу үйлчилгээний чанарт

Хүүхэд хамгааллын хуулийн 4.1.6.-т “хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ” гэж эрсдэлт

нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, нөхцөл байдлын үнэлгээ хийх, аюулгүй байдлыг

хангах, дэмжих, холбон зуучлах, нийгмийн харилцаанд дасган зохицуулах, гэр бүлд нь

эргэн нэгтгэх үе шат бүхий үйл ажиллагааг хэлнэ гэж заасан байдаг. Тэгвэл хариу

үйлчилгээг үзүүлэхэд тухайн асуудлын нөхцөл байдлыг тодорхойлсноор ямар

үйлчилгээг хэрхэн хүргэх вэ гэсэн төлөвлөлт хийгдэнэ. Иймээс дуудлага мэдээллийн

дагуу хорооны хамтарсан багийн оролцоотой нөхцөл байдлыг үнэлгээг зайлшгүй хийж

хэвших хэрэгтэй байгаа нь харагдаж байна.

Хариу үйлчилгээний чанарын асуудалд дараах хэдэн зйүл ажиглагдсан. Үүнд:

Нөхцөл байдлыг үнэлээгүй, газар дээр нь очиж танилцаагүй хэрнээ гэр бүл

салах өргөдөл өгөх зөвлөгөө өгч дуудлагыг хаасан тохиолдол илэрч байна.

Дуудлагын утга, хариу үйлчилгээний мэдээлэл тодорхой бичих, ойлгомжгүй

зүйлүүд их байна.

Кейсийг хариуцан ажиллаж байгаа мэргэжилтнүүдийн арга барил ялгаатай.

Туршлага мэдээллээ солилцох, нэг нэгээсээ суралцах, арга зүйн зөвлөгөө

мэдээллээр хангаж ажиллах шаардлагатай байгаа нь харагдаж байна.

Дуудлагын дагуу үйлчлүүлэгч нэг удаагийн уулзалт хийсний дараа дахин

үйлчлүүлэхээс татгалзсан тохиолдол ч байна.

Page 3: НИЙСЛЭЛИЙН ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН …child.gov.mn/wp-content/uploads/2017/06/1111111111111.pdfНИЙСЛЭЛИЙН ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН

5. Хорооны хамтарсан багийн оролцоо

Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэхэд хорооны хамтарсан баг анхан шатны

үйлчилгээг үзүүлэхээр хуулинд тусгагдсан. Тэгвэл өнөөгийн нөхцөл байдалд хүүхэд

хамгааллын хариу үйлчилгээг үзүүлэхэд хорооны хамтарсан багийн үүрэг оролцоо

дутмаг байгаа нь харагдаж байна. Нийт 230 дуудлага мэдээллийн дагуу хариу үйлчилгээ

үзүүлэхэд хорооны хамтарсан баг дангаараа шийдвэрлэсэн 5 кейс, дүүргийн ГБХЗХХ-

тэй хамтран шийдвэрлэсэн 16 кейс, хорооны хамтарсан багийн хяналтанд 27 кейс нийт

48 кейс буюу 21%-ийг хорооны хамтарсан баг шийдвэрлэсэн байна. Үлдсэн 79%-ийг

дүүргийн ГБХЗХХ дангаараа шийдвэрлэн ажиллаж байна.

Ерөнхий дүгнэлт:

Хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэхэд бидэнд шийдвэрлэхэд хүндрэлтэй

асуудлууд цөөнгүй байдаг. Гэсэн хэдий ч хүүхдийн эрхийн зөрчил болоод хүүхэд

хамгааллын асуудалд хариу үйлчилгээг үзүүлэн ажиллах нь бидний ажлын чиг үүрэг юм.

Тиймээс бид бодит нөхцөл боломжоо ашиглан хариу үйлчилгээний чанарыг улам

сайжруулан ажиллах нь зүйтэй байна.

Ерөнхийдөө хариу үйлчилгээний илтгэх хуудсыг бичих нэг загвар бий болгох нь

чухал байгаа бөгөөд ингэснээр үйлчилгээний чанарыг дүгнэхэд хялбар дөхөм болно гэж

үзэж байна. Учир нь дүүрэг бүр мэргэжилтэн бүр өөр өөрийнхөөрөө янз бүрээр

үйлчилгээний мэдээллээ бичсэн байгаа нь хариу үйлчилгээний чанарыг үнэлэхэд

хүндрэлтэй байна.

ТАНИЛЦСАН: ДАРГА Ө.ГАН-ӨЛЗИЙ

ХЯНАСАН: ГБХХХ-ИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ

ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ П.МЯГМАРСҮРЭН

БОЛОВСРУУЛСАН: ГБХХХ-ИЙН

МЭРГЭЖИЛТЭН Т.МӨНХЦЭЦЭГ

5

16

27

ХОРООНЫ ХАМТАРСАН БАГ ШИЙДВЭРЛЭСЭН

ХОРООНЫ ХАМТАРСАН БАГТАЙ ХАМТРАН

ХОРООНЫ ХАМТАРСАН БАГ ШИЙДВЭРЛЭЖ БАЙГАА

Хорооны хамтарсан багийн үзүүлсэн үйлчилгээ

Page 4: НИЙСЛЭЛИЙН ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН …child.gov.mn/wp-content/uploads/2017/06/1111111111111.pdfНИЙСЛЭЛИЙН ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН

НИЙСЛЭЛИЙН ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН ГАЗАР

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ХАРИУ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР САЙЖРУУЛАХ АРГА ЗҮЙН

ЗӨВЛӨМЖ

2017 оны 05 дугаар сарын 09 Улаанбаатар хот

Нийслэлийн хэмжээнд 2017 оны 1-р улиралд ажилласан хариу үйлчилгээний илтгэх

хуудсанд дүн шинжилгээ хийсэн бөгөөд энэхүү дүн шинжилгээний дагуу дараах зөвлөмжийг

боловсруулан хүргүүлж байна. Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэн ажиллахдаа

зөвлөмжийг ажилдаа тусган ажиллах нь зүйтэй байна.

1. Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээний илтгэх хуудсанд доорх мэдээллийг

заавал тусгах;

Дуудлагын дагуу хариу үйлчилгээ үзүүлсэн хугацааг бичих; /хариу үйлчилгээ

эхэлсэн дууссан хугацаа/

Тухайн дуудлага мэдээллийн дагуу үйлчлүүлэгчтэй холбоо тогтоон нөхцөл

байдлын үнэлгээ хийсэн эсэхийг тэмдэглэх;

Эрх нь зөрчигдсөн болон хүчирхийлэлд өртсөн хүүхдийн биеийн байдал,

сэтгэл санаа ямар байгааг тодорхой бичих;

Дуудлага мэдээллийн дагуу үзүүлсэн, үзүүлж байгаа хариу үйлчилгээний

мэдээллийг тусгах;

Хорооны хамтарсан багийн оролцоо ямар байсныг тусгах;

2. Дээрх мэдээллийн багтаасан илтгэх хуудасны тогтсон загвар бий болгох;

3. Мэдээллийн мөрөөр асуудлыг тодруулахдаа тухайн мэдээллийн дагуу хорооны

хамтарсан баг, сургууль, хөрш /мэдээлэл өгсөн хүнээс өөр/ гэх мэт асуудлыг

тодруулж болохуйц хүмүүсээс мэдээллийг бүрэн цуглуулж үүндээ үндэслэн

нөхцөл байдлын үнэлгээг заавал хийж үйлчилгээг төлөвлөх;

4. Хөндлөнгийн хүний болон хөршийн мэдээллийн дагуу ялангуа “Хүүхэд уйлсан.”

гэх мэдээллийн дагуу асуудлыг тодруулахдаа тухайн айлд хүүхдийн эрхийн

зөрчил өмнө нь гарч байсан эсэх, энэ үйлдэл давтагддаг эсэхийг сайтар

тодруулж ажиллах;

5. Дуудлагын дагуу үйлчлүүлэгч нэг удаагийн уулзалт хийсний дараа дахин

үйлчлүүлэхээс татгалзсан тохиолдол байгаа нь үйлчилгээний чанар,

мэргэжилтний харилцааны ур чадвартай холбоотой учир үйлчлүүлэгчтэй

харилцахдаа хүндэтгэлтэй харилцах;

6. Хэлтсийн мэргэжилтнүүд хоорондоо туршлага мэдээллээ солилцох, нэг

нэгээсээ суралцах, арга зүйн зөвлөгөө мэдээллээр хангаж ажиллах;

7. Хорооны хамтарсан багийн оролцоог нэмэгдүүлэх, тэдэнд мэргэжил арга зүйн

дэмжлэг үзүүлэх;

8. Үйлчлүүлэгчийн хүсэлтээр дуудлагыг хаах тохиолдолд хамтарсан баг, хэсгийн

ахлагч, хөрш гэх мэт хүмүүсээс мэдээллийг авч нягтлан шалгах, улмаар

хамтарсан багийн хяналтанд шилжүүлэх;

ТАНИЛЦСАН: ДАРГА Ө.ГАН-ӨЛЗИЙ

ХЯНАСАН: ГБХХХ-ИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ

ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ П.МЯГМАРСҮРЭН

БОЛОВСРУУЛСАН: ГБХХХ-ИЙН

МЭРГЭЖИЛТЭН Т.МӨНХЦЭЦЭГ

Page 5: НИЙСЛЭЛИЙН ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН …child.gov.mn/wp-content/uploads/2017/06/1111111111111.pdfНИЙСЛЭЛИЙН ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН