ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2012 ОН file2 2001122 ООНН Г--...

30
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2012 ОН Улаанбаатар хот 2013 он

Transcript of ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2012 ОН file2 2001122 ООНН Г--...

Page 1: ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2012 ОН file2 2001122 ООНН Г-- ДАДААТГУУУУЛЛААГГЧЧТТАНЫТӨӨЛӨӨЖИЛ Үйл ажиллагааны тайлан

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

2012 ОН

Улаанбаатар хот 2013 он

Page 2: ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2012 ОН file2 2001122 ООНН Г-- ДАДААТГУУУУЛЛААГГЧЧТТАНЫТӨӨЛӨӨЖИЛ Үйл ажиллагааны тайлан

22001122 ООНН -- ДДААААТТГГУУУУЛЛААГГЧЧ ТТААННЫЫ ТТӨӨЛЛӨӨӨӨ ЖЖИИЛЛ

Үйл ажиллагааны тайлан 2012 он Хуудас 2

АГУУЛГА

1. Нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагааны үндсэн үзүүлэлтүүд

………….. 3

2. Нийгмийн даатгалын сангийн төсөв

………….. 4

3. Нийгмийн даатгалын сангийн орлого, зарлага

………….. 6

4. Нийгмийн даатгалын байгууллагаас 2012 онд хэрэгжүүлсэн онцлох ажлууд

………….. 6

- 2012 оныг “Даатгуулагч таны төлөө жил’ болгон зарлав

………….. 13

-Нийгмийн даатгалын алба үүсч хөгжсөний 70 жилийн ойн арга хэмжээний талаар

………….. 17

5. Нийгмийн даатгалын салбарын бодлогын хэрэгжилтийн хүрээнд

………….. 17

6. Эрүүл мэндийн даатгалын бодлогын хэрэгжилт

………….. 20

7. Гадаад хамтын ажиллагаа

………….. 23

8. Сургалт,суталчилгааны талаар

………….. 24

9. Санхүүгийн сахилга,хариуцлагын талаар

………….. 26

10. Хяналт, шалгалтын ажлын талаар

………….. 27

11. 2012 онд хэвлэгдэж гарсан ном, товхимол

………….. 28

12. Нийгмийн даатгалын сангийн 2012 оны санхүүгийн байдлын аудитлагдсан тайлан

………….. 30

Page 3: ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2012 ОН file2 2001122 ООНН Г-- ДАДААТГУУУУЛЛААГГЧЧТТАНЫТӨӨЛӨӨЖИЛ Үйл ажиллагааны тайлан

22001122 ООНН -- ДДААААТТГГУУУУЛЛААГГЧЧ ТТААННЫЫ ТТӨӨЛЛӨӨӨӨ ЖЖИИЛЛ

Үйл ажиллагааны тайлан 2012 он Хуудас 3

НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ

ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТҮҮД /2012 он/

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ТӨСӨВ:

- Орлого (тэрбум төгрөг) - Зарлага (тэрбум төгрөг)

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХАМРАЛТ

- Ажил олгогчдын тоо - Даатгуулагчдын тоо (мянган хүн) - Сайн дурын даатгуулагчдын тоо (мянган хүн)

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ОРЛОГО (тэрбум төгрөг)

- Ажил олгогчийн шимтгэл - Даатгуулагчийн шимтгэл - Улсын төсвийн санхүүжилт - Бусад орлого

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ЗАРЛАГА (тэрбум төгрөг)

- Тэтгэврийн зардал - Тэтгэмж, төлбөрийн зардал - Эмчилгээ,тусламж үйлчилгээний зардал - Үйл ажиллагааны зардал

ТЭТГЭВЭР АВАГЧДЫН ТОО (мянган хүн)

- Өндөр насны - Тахир дутуугийн - Тэжээгчээ алдсаны - Цэргийн алба хаасны болон ТД,ТА

ТЭТГЭМЖ, ТӨЛБӨР, ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ АВАГЧДЫН ТОО (мянган хүн)

- Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авагчид - Жирэмсний болон амаржсаны тэтгэмж авагчид - Оршуулгын тэтгэмж авагчид - Ажилгүйдлийн тэтгэмж, сургалтын зардал авагчид - Төлбөр, хөнгөлөлт авсан даатгуулагчид - Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авагчид

1071,9 918,7

30496 742,0 101,3

441,2 334,4 272,7 23,6

734,4 51,6

114,4 18,3

210,9 56,5 24,5 14,9

99,7 38,5 12,9 10,5

4,5 4126,4

Page 4: ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2012 ОН file2 2001122 ООНН Г-- ДАДААТГУУУУЛЛААГГЧЧТТАНЫТӨӨЛӨӨЖИЛ Үйл ажиллагааны тайлан

22001122 ООНН -- ДДААААТТГГУУУУЛЛААГГЧЧ ТТААННЫЫ ТТӨӨЛЛӨӨӨӨ ЖЖИИЛЛ

Үйл ажиллагааны тайлан 2012 он Хуудас 4

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ТӨСӨВ

Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд 1071,9 тэрбум төгрөгийн

шимтгэлийн орлого бүрдүүлсэн нь 2011 оноос 316,2 тэрбум төгрөгөөр

нэмэгдсэн байна. Дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулахад 7.7 хувь

байна.

Нийгмийн даатгалын таван төрлийн сангаас 918,7 тэрбум төгрөгийн

тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, эмнэлгийн тусламж үйлчилгээ болон нийгмийн

даатгалын байгууллагын үйл ажиллагааны зардалд зарцуулсан нь өмнөх

оноос 318,8 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

Нийгмийн даатгалын сангийн орлого,зарлага /2010-2012 он/

Орлого Зарлага

1071.9

755.8

574.7

2012 он

2011 он

2010 он

918.7

599.9

499.5

Page 5: ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2012 ОН file2 2001122 ООНН Г-- ДАДААТГУУУУЛЛААГГЧЧТТАНЫТӨӨЛӨӨЖИЛ Үйл ажиллагааны тайлан

22001122 ООНН -- ДДААААТТГГУУУУЛЛААГГЧЧ ТТААННЫЫ ТТӨӨЛЛӨӨӨӨ ЖЖИИЛЛ

Үйл ажиллагааны тайлан 2012 он Хуудас 5

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХАМРАЛТ

Нийгмийн болон эрүүл мэндийн

даатгалд 30,5 мянган аж ахуйн нэгж

байгууллага, 2694.8 мянган

даатгуулагч хамрагдсан нь Монгол

улсын нийт хүн амын 93,7 хувийг,

үйл ажиллагаа явуулж байгаа аж

ахуйн нэгж байгууллагын 59 орчим

хувийг хамруулсан байна.

Тайлант хугацаанд 3.7 мянган аж

ахуйн нэгж байгууллага, 105.9 мянган

даатгуулагчид нийгмийн даатгалд

нэмж хамрагджээ.

Нийгмийн даатгалд албан

журмаар даатгуулсан даатгуулагчдын

тоо 82,7 мянга, сайн дурын

даатгуулагчдын тоо өмнөх оны мөн

үеэс 19.6 мянган даатгуулагчаар тус

тус өсчээ.

Хүснэгт 1. Нийгмийн даатгалд даатгуулагчдын тоо /мян.хүн/

Даатгуулагчийн төрлөөр 2010 он 2011 он 2012 он

Албан журмаар даатгуулагчдын тоо 580,8 659,3 742,0

Сайн дурын даатгуулагчдын тоо 63,7 81,6 101,3

Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан малчин

оюутан, бусад даатгуулагчдын тоо 380,3 779,9 381,8

Эрүүл мэндийн шимтгэлийг төрөөс хариуцах

даатгуулагчдын тоо 1 306,5 1 354,0 1 469,7

Дүн 2 331,3 2 874,8 2 694,8

Page 6: ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2012 ОН file2 2001122 ООНН Г-- ДАДААТГУУУУЛЛААГГЧЧТТАНЫТӨӨЛӨӨЖИЛ Үйл ажиллагааны тайлан

22001122 ООНН -- ДДААААТТГГУУУУЛЛААГГЧЧ ТТААННЫЫ ТТӨӨЛЛӨӨӨӨ ЖЖИИЛЛ

Үйл ажиллагааны тайлан 2012 он Хуудас 6

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ОРЛОГО, ЗАРЛАГА

Нийгмийн даатгалын таван санд орсон

1071.9 тэрбум төгрөгийн орлогын 775.7

тэрбум төгрөг /72.4 хувь/-ийг ажил олгогч,

даатгуулагчийн шимтгэлийн орлогоор,

272.7 тэрбум төгрөг /25.4%/-ийг улсын

төсвөөс олгосон хөрөнгөөр, 23.6 тэрбум

төгрөг /2.2%/-ийг зарим сангийн чөлөөт

үлдэгдлийг арилжааны банкинд

байршуулсаны хүүгийн болон торгууль,

алдангийн орлогоос бүрдүүлсэн байна.

Нийгмийн даатгалын сангийн орлогын бүтэц

41,2% Ажил олгогчийн

31,2% Даатгуулагчийн

25,4% Улсын төсвийн

2,2% Бусад орлого

Нийгмийн даатгалын санд

2012 онд нийт 799.2 тэрбум

төгрөгийн шимтгэлийн орлого

төвлөрүүлж, орлогын

төлөвлөгөөг 111.0 хувиар буюу

79,0 тэрбум төгрөгөөр давуулан

биелүүлсэн байна. Улсын

төсвөөс 1995 оноос өмнө

тэтгэвэр тогтоолгосон иргэдийн

болон цэргийн тэтгэвэрт 272.7

тэрбум төгрөгийг тэтгэврийн

даатгалын санд шилжүүлжээ.

Давхардсан тоогоор

4599.3 мянган иргэний тэтгэвэр,

тэтгэмж, төлбөр, эрүүл мэндийн

тусламж үйлчилгээний зардалд

нийт 900,4 тэрбум төгрөг,

нийгмийн даатгалын

байгууллагын үйл ажиллагаа,

хөрөнгө оруулалтын зардалд

18,3 тэрбум төгрөг зарцуулсан

байна.

Энэ нь өнгөрсөн оны мөн

үеэс үйлчлүүлэгчдийн тоо 946.3

мянгаар, зарцуулсан хөрөнгийн

хэмжээ 314.7 тэрбум төгрөгөөр

тус тус өссөн байна.

Page 7: ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2012 ОН file2 2001122 ООНН Г-- ДАДААТГУУУУЛЛААГГЧЧТТАНЫТӨӨЛӨӨЖИЛ Үйл ажиллагааны тайлан

22001122 ООНН -- ДДААААТТГГУУУУЛЛААГГЧЧ ТТААННЫЫ ТТӨӨЛЛӨӨӨӨ ЖЖИИЛЛ

Үйл ажиллагааны тайлан 2012 он Хуудас 7

ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН САН

Тайлант жилд тэтгэврийн даатгалын

сангаас өндөр насны, тахир

дутуугийн, тэжээгчээ алдсаны

тэтгэвэр авч байгаа 285.2 мянга

орчим хүнд 647.6 тэрбум төгрөг, 14.9

мянган цэргийн албан хаагчийн

тэтгэвэрт 61.8 тэрбум төгрөгийг

зарцуулсан байна.

Нийгмийн даатгалын тухай хууль хүчин

төгөлдөр болохоос өмнө үүссэн буюу 1995

оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон 81.9

мянга орчим иргэдийн тэтгэвэрт 177.9

тэрбум төгрөг, “Цэргийн албан хаагчийн

тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль”-иар

тэтгэвэр тогтоолгосон 14.9 мянган иргэнд

61.8 тэрбум төгрөг тус тус зарцуулсан нь

нийт тэтгэврийн сангийн зарлагын 33.8

хувийг эзэлж байна.

Эдгээр иргэдийн тэтгэвэрт улсын төсвөөс 272.7 тэрбум төгрөг олгосон бөгөөд улсын

төсвийн авах авлагын хэмжээ 33.0 тэрбум төгрөгөөр буурч 87.7 тэрбум төгрөг болжээ.

Хүснэгт 2. Тэтгэвэр авагчдын тоо, зарцуулсан хөрөнгө /сая.төг/

Тэтгэврийн төрөл

2010 он 2011 он 2012 он

Хүний тоо

/мян.хүн/

Зарцуул-сан

хөрөнгө

Хүний тоо

/мян.хүн/

Зарцуул-сан

хөрөнгө

Хүний тоо

/мян.хүн/

Зарцуул-сан

хөрөнгө

Өндөр насны 201.6 265611.8 205.0 328726.8 210,9 516651.8

Тахир дутуугийн 52.5 45333.1 50,8 53483.1 50,5 87939.4

Тэжээгчээ алдсаны 27.1 25085.6 25.0 27954.2 23,9 43029.1

Цэргийн 14.1 24398.4 14.3 30632.9 14,9 61762.6

Нийт 295.3 360428.9 295.1 440797.0 300,1 709382.9

Тайлант хугацааны эцэст нийт тэтгэвэр авагчдын 17.6 хувь буюу 52.8 мянган

иргэн хувь тэнцүүлсэн тэтгэвэр авч байна. Нийт өндөр насны тэтгэвэрт зарцуулсан

хөрөнгийн 7.3 хувийг хөдөлмөрийн хэвийн бус /газрын дор, хөдөлмөрийн хортой,

халуун, хүнд/ нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон 18.9 мянган иргэнд, 26.8 хувийг 4 ба

түүнээс дээш хүүхэдтэй 50 нас хүрсэн 91.1 мянган эхийн тэтгэвэрт тус тус олгосон

байна.

Page 8: ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2012 ОН file2 2001122 ООНН Г-- ДАДААТГУУУУЛЛААГГЧЧТТАНЫТӨӨЛӨӨЖИЛ Үйл ажиллагааны тайлан

22001122 ООНН -- ДДААААТТГГУУУУЛЛААГГЧЧ ТТААННЫЫ ТТӨӨЛЛӨӨӨӨ ЖЖИИЛЛ

Үйл ажиллагааны тайлан 2012 он Хуудас 8

Өндөр насны тэтгэвэр

Тахир дутуугийн тэтгэвэр

Тэжээгчээ алдсаны тэтгэвэр

Цэргийн тэтгэвэр

Монгол улсын Засгийн газрын

2012 оны 80 дугаар тогтоолоор бүх

төрлийн тэтгэврийг 2012 оны 02 дугаар

сарын 01-ний өдрөөс 35,0 мянган

төгрөгөөр нэмэгдүүлсэн, мөн онд

Засгийн газрын 153 дугаар тогтоолоор

тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүр,

тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн

тогтоосноор тэтгэврийн хэмжээ

дунджаар 23 орчим хувиар нэмэгдэж,

дундаж тэтгэвэр 224.2 мянган төгрөгт

хүрсэн.

Дундаж тэтгэвэр /мян.төг/

Бүрэн тэтгэврийн доод хэмжээ

Хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ

Бүрэн тэтгэвэр

Хувь тэнцүүлсэн

70 %

95 %

5%

Бүрэн тэтгэвэр

Хувь тэнцүүлсэн

17 %

43 %

57%

Бүрэн тэтгэвэр

Хувь тэнцүүлсэн

8 %

56 %

44%

Бүрэн тэтгэвэр

Хувь тэнцүүлсэн

5 %

79 %

21%

2011 2012

105.3

180.3

2011 2012

70.3

145.2

2011 2012

127.0

224.276%

өсөлт

71%

өсөлт

76%

өсөлт

Page 9: ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2012 ОН file2 2001122 ООНН Г-- ДАДААТГУУУУЛЛААГГЧЧТТАНЫТӨӨЛӨӨЖИЛ Үйл ажиллагааны тайлан

22001122 ООНН -- ДДААААТТГГУУУУЛЛААГГЧЧ ТТААННЫЫ ТТӨӨЛЛӨӨӨӨ ЖЖИИЛЛ

Үйл ажиллагааны тайлан 2012 он Хуудас 9

Тэтгэвэр авагчдын эзлэх хувь /тэтгэврийн хэмжээгээр/

ТЭТГЭМЖИЙН ДААТГАЛЫН САН

Тэтгэмжийн даатгалын сангаас 150.3 мянга орчим даатгуулагчдад 42.6

тэрбум төгрөгийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон

амаржсаны, оршуулгын тэтгэмж олгожээ. Тэтгэмжийн даатгалын сангийн зарлага

өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11.3 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Хүснэгт 3. Тэтгэмж авагчдын тоо, зарцуулсан хөрөнгө /сая.төг/

Тэтгэмжийн төрөл

2010 он 2011 он 2012 он

Хүний тоо /мян.хүн/

Зарцуулсан хөрөнгө

Хүний тоо /мян.хүн/

Зарцуулсан хөрөнгө

Хүний тоо /мян.хүн/

Зарцуулсан хөрөнгө

Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж

82,9 4,864.2 92.8 6,412.3 98.9 8.098.7

Жирэмсний болон амаржсаны тэтгэмж

26,6 15,068.9 31.8 20,933.1 38.5 30,631.7

Оршуулгын тэтгэмж 13,2 4,218.9 13.3 4,002.6 12.9 3,872.3

Өвчтөн сахисны тэтгэмж

1.5 32.8 0.1 2.8

Дүн 124.2 24,184.8 138.0 31,350.8 150.3 42,602.7

Хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны

тэтгэмжийн өсөлтийн 50 хувь нь тэтгэмж авагчдын тоо 12,0 мянган хүнээр

өссөнтэй холбоотой байна. Даатгуулагчдын дундаж цалингийн өсөлттэй

холбоотойгоор хөдөлмөрийн чадвар алдсаны дундаж тэтгэмж 13 мянган

төгрөгөөр, жирэмсний болон амаржсаны тэтгэмж 138,4 мянган төгрөгөөр

13%

25%30.0%

32.%

62%

500+

190-400

180.3

145.2

Тэтгэврийн хэмжээ /мян.төг/

Page 10: ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2012 ОН file2 2001122 ООНН Г-- ДАДААТГУУУУЛЛААГГЧЧТТАНЫТӨӨЛӨӨЖИЛ Үйл ажиллагааны тайлан

22001122 ООНН -- ДДААААТТГГУУУУЛЛААГГЧЧ ТТААННЫЫ ТТӨӨЛЛӨӨӨӨ ЖЖИИЛЛ

Үйл ажиллагааны тайлан 2012 он Хуудас 10

өмнөх оноос өссөн байна.

Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж

Жирэмсний болон амаржсаны тэтгэмж

ҮОМШӨ-НИЙ ДААТГАЛЫН САН

2012 оны 4-р улиралд тахир дутуугийн болон тэжээгчээ алдсан 6.3 мянган

тэтгэвэр авагчдын тэтгэвэрт 24.7 тэрбум төгрөг, хөдөлмөрийн чадвар түр алдсан

568 хүний тэтгэмжид 322,1 сая төгрөг, хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээхтэй

холбогдсон төлбөр, рашаан сувилалд ирж, буцах болон рашаан сувиллын

зардалд 830,9 сая төгрөг, мөн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах

өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардалд 124,0 сая төгрөг, тахир

дутуу болсон даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэлд 712,8 сая төгрөгийг

тус тус уг сангаас санхүүжүүлсэн байна. Зардал өмнөх оны мөн үеийнхээс 7,6

тэрбум төгрөгөөр илүү зарцуулжээ.

Хүснэгт 4. Тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авагчдын тоо, зарцуулсан хөрөнгө /сая.төг/

2010 он 2011 он 2012 он

Хүний тоо

Хөрөнгө Хүний тоо

Хөрөнгө Хүний тоо

Хөрөнгө

1 Тахир дутуугийн тэтгэвэр 6301 13,325.6 6191 15949.9 5615 22,595.3 2 Тэжээгчээ алдсаны тэтгэвэр 701 1,233.1 695 1459.5 652 2,152.4 3 ХЧТА-ны тэтгэмж 796 223.0 821 288.9 568 322.1 4 Хөдөлмөрийн чадвар нөхөн

сэргээхтэй холбогдсон төлбөр 28 27.8 29 30.0 19 30.8

5 Рашаан сувиллын зардал 1585 425.7 3728 611.8 3347 800.1 6 Урьдчилан сэргийлэх арга

хэмжээний зардал

100.1

111.6

124.0 7 Тахир дутуугийн тэтгэвэр

авагчдын тэтгэврийн даатгалын шимтгэл

592.7

738.8

712.8

Дүн 9411 15928 11464 19190.9 10201 26,737.4

2010 2011 2012

4.86

6.41

8.1 26 % өсөлт

2010 2011 2012

15.1

20.9

30.6 46.3% өсөлт

Page 11: ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2012 ОН file2 2001122 ООНН Г-- ДАДААТГУУУУЛЛААГГЧЧТТАНЫТӨӨЛӨӨЖИЛ Үйл ажиллагааны тайлан

22001122 ООНН -- ДДААААТТГГУУУУЛЛААГГЧЧ ТТААННЫЫ ТТӨӨЛЛӨӨӨӨ ЖЖИИЛЛ

Үйл ажиллагааны тайлан 2012 он Хуудас 11

Нийт зардлын 95.5 хувийг тахир дутуугийн болон тэжээгчээ алдсаны

тэтгэвэр авагчдын тэтгэвэрт зарцуулдаг. Өмнөх оноос тэтгэвэр авагчдын тоо

буурсан ч дундаж тэтгэвэр 2012 онд Засгийн газраас хэрэгжүүлсэн арга

хэмжээний дүнд 68 хувиар нэмэгдэж 327,7 мянган төгрөгт хүрсэн байна

ҮОМШӨ-ний даатгалын сангийн орлого,зарлага /тэрбум төг./

АЖИЛГҮЙДЛИЙН ДААТГАЛЫН САН

2012 онд жилд ажилгүйдлийн даатгалын сангаас 10,2 мянган даатгуулагч

ажлаас халагдсаны 6,9 тэрбум төгрөгийн тэтгэмж авч , 50 хүний мэргэжил

дээшлүүлэх сургалтанд 2,5 сая төгрөг зарцуулжээ. Хөдөлмөр эрхлэлтийн албаны

ажилгүйдлийн тэтгэмж тооцож, олгохтой холбоотой үйл ажиллагааны зардалд

40,3 сая төгрөг зарцуулжээ.

Хүснэгт 5. Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж авагчдын тоо, зарцуулсан хөрөнгө /сая төг./

Ажилгүйдлийн

даатгалын сан

2010 он 2011 он 2012 он

Хүний

тоо Хөрөнгө

Хүний

тоо Хөрөнгө

Хүний

тоо Хөрөнгө

1 Ажилгүйдлийн тэтгэмж

10,931 9,239.7 9,874 7,023.0 10,471 6,855.8

2 Сургалтын төлбөр 363 18.3 226 11.3 50 2.5

3 Хөдөлмөр, эрхлэлтийн албаны зардал

48.4 - 67.7 - 40.3

Дүн 11,294 9,306.4 10,100 7,102.0 10,521 6,898.6

31.3

46.3

67.9

15.9 19.2 26.7

2010 2011 2012

Орлого Зарлага

Page 12: ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2012 ОН file2 2001122 ООНН Г-- ДАДААТГУУУУЛЛААГГЧЧТТАНЫТӨӨЛӨӨЖИЛ Үйл ажиллагааны тайлан

22001122 ООНН -- ДДААААТТГГУУУУЛЛААГГЧЧ ТТААННЫЫ ТТӨӨЛЛӨӨӨӨ ЖЖИИЛЛ

Үйл ажиллагааны тайлан 2012 он Хуудас 12

Ажилгүйдлийн даатгалын сангийн орлого, зарлага /тэрбум төг./

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САН

2012 оны жилийн эцсийн байдлаар эрүүл мэндийн даатгалд нийт 2593,6 мянган

даатгуулагч хамрагдаж санд шимтгэлийн орлогоор 157.5 тэрбум төгрөг бүрдүүлэн

төлөвлөгөөт зорилтыг 106.9 хувиар биелүүлжээ.

Тайлант онд эрүүл мэндийн даатгалын сангаас давхардсан тоогоор 4126,4

мянган даатгуулагчийн тусламж, үйлчилгээний зардалд нийт 114,4 тэрбум төгрөг

зарцуулсан нь өмнөх оныхоос 21,2 тэрбум төгрөгөөр буюу 31,2 хувиар, тусламж

үйлчилгээ авсан хүний тоо 928,0 мянган хүнээр буюу 29,0 хувиар тус тус өссөн байна.

Эрүүл мэндийн даатгалын сангийн зардлын өсөлт нь даатгуулагчид үзүүлэх тусламж,

үйлчилгээний хувьсах зардлын хэмжээг 2011 онд мөрдөж байснаас улсын эмнэлгийг 20,

хувийн эмнэлэгийг 10, рашаан сувиллыг 48 хувиар тус тус нэмэгдсэн, эрүүл мэндийн

даатгалын гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагуудын тоо 53-аар нэмэгдсэн, хувийн

эмнэлэг, рашаан сувиллын орны тоо нэмэгдсэн, үнийн хөнгөлөлт олгодог зайлшгүй

шаардлагатай эмийн нэр төрөл өргөжин, хөнгөлөлтийн хувь хэмжээ нэмэгдсэн, мөн

Засгийн газраас 18 хүртэлх насны бүх хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж,

“Эрүүл хүүхэд” аяныг улсын хэмжээнд зохион байгуулахад эрүүл мэндийн даатгалын

сангаас үзлэгийн төлбөрийг санхүүжүүлэн ажилласан нь тусламж үйлчилгээний зардлыг

нэмэгдүүлэх шалтгаан болсон байна.

Хүснэгт 6. Эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээ авсан хүний

тоо, зарцуулсан хөрөнгө

Тусламж, үйлчилгээний төрөл

2010 он 2011 он 2012 он

Хүний тоо

/мян. хүн/

Зарцуулсан хөрөнгө

/тэрбум төг/

Хүний тоо

/мян. хүн/

Зарцуулсан хөрөнгө

/тэрбум төг/

Хүний тоо

/мян. хүн/

Зарцуулсан хөрөнгө

/тэрбум төг/

Хэвтэн эмчлүүлэх 334.7 55,2 351,8 57,8 362.6 67.3

Амбулатори 1259.3 11,7 1539,4 14,4 1 607.9 17.0

Өдрийн эмчилгээ 17.2 1,8 19,4 2,0 24.5 2.9

18.8 27.0

37.3

9.3 7.1 6.9

2010 2011 2012

Орлого Зарлага

Page 13: ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2012 ОН file2 2001122 ООНН Г-- ДАДААТГУУУУЛЛААГГЧЧТТАНЫТӨӨЛӨӨЖИЛ Үйл ажиллагааны тайлан

22001122 ООНН -- ДДААААТТГГУУУУЛЛААГГЧЧ ТТААННЫЫ ТТӨӨЛЛӨӨӨӨ ЖЖИИЛЛ

Үйл ажиллагааны тайлан 2012 он Хуудас 13

Оношлогоо, шинжилгээ

417.8 3,8 593,5 6,0 716.0 8.9

Уламжлалт эмчилгээ 18.7 1,5 20,6 1,6 20.0 1.9 Хөнгөвчлөх эмчилгээ 0.3 0,02 0,6 0,03 2.5 0.2 Нөхөн сэргээх үйлчилгээ/сувилал/

42.0 2.1 50,3 2,4 73.3 4.0

Эмийн үнийн хөнгөлөлт

567.4 2,1 622,8 3,0 687.3 4.9

Дүн

2657,5 78,1 3198,4 87,2 3494,2 114,4

Нийгмийн даатгалын салбарын хэмжээгээр 2012 онд үйл ажиллагааны зардлыг

батласан төсвийн хүрээнд зориулалтын дагуу 17,9 тэрбум төгрөг зарцуулж, 472,2 сая

төгрөг хэмнэж ажиллажээ. Нийт урсгал зардлын 74,9 хувь буюу 13,1 тэрбум төгрөгийг

1,4 мянган нийгмийн даатгалын салбарын ажилтан албан хаагчдын цалин хөлс,

нийгмийн даатгалын шимтгэлд зарцуулсан байна.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГААС 2012 ОНД ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2012 оныг “Даатгуулагч Таны төлөө” жил болгон зарлав.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын

даргын 2012 оны А/1 тоот тушаалаар

баталсан “Даатгуулагч –Таны төлөө жил”-

ийн хүрээнд нийгмийн даатгалын

хамралтыг нэмэгдүүлэх, даатгалын

үйлчилгээг ажил олгогч, даатгуулагчдад чирэгдэлгүй хурдан шуурхай үзүүлэх, олон

нийтэд даатгалын ач холбогдолыг сурталчлах, ажил олгогч, даатгуулагчтай

ярилцлага, уулзалт зохион байгуулж даатгуулагчийн санал хүсэлтийг сонсох, тэдэнд

зөвлөгөө зөвлөмж өгөх өдрүүдийг зохион байгуулах зэрэг олон арга хэмжээ авч

ажилласан байна. Үүнд:

- Монгол улсын Засгийн газрын 2012 оны 80, 153 дугаар тогтоолын хэрэгжилтийг

хангахын нийгмийн даатгалын байгууллага тэтгэврийн програм хангамжийг

боловсруулан, иргэдийн тэтгэврийн нэмэгдлийг тооцож олгох ажиллагааг улсын

хэмжээнд шуурхай зохион байгуулж ажиллалаа.

- “Шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх журам”-ын дагуу шимтгэлийн хөнгөлөлт эдлэх

18,2 мянган байгууллага, даатгуулагчидад 3,2 тэрбум төгрөгийн хөнгөлөтийг

олгох болов.

- Монгол улсын Их сургууль, Эдийн засгийн сургуультай хамтран ажиллах гэрээ

Page 14: ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2012 ОН file2 2001122 ООНН Г-- ДАДААТГУУУУЛЛААГГЧЧТТАНЫТӨӨЛӨӨЖИЛ Үйл ажиллагааны тайлан

22001122 ООНН -- ДДААААТТГГУУУУЛЛААГГЧЧ ТТААННЫЫ ТТӨӨЛЛӨӨӨӨ ЖЖИИЛЛ

Үйл ажиллагааны тайлан 2012 он Хуудас 14

байгуулан оюутнууд болон ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн

хүүхдүүдэд “Нийгмийн даатгал таны амьдралын баталгаа” сэдвээр сургалт

зохион байгуулав.

- Wikipedia онлайн нэвтэрхий толь болон Facebook-д нийгмийн даатгалын

байгууллагын түүхэн замнал, бүтэц, үйл ажиллагааны чиглэл болон сайн дурын

даатгалын талаар талаар мэдээлэл оруулав.

- Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын хамралтыг

нэмэгдүүлэх зорилгоор Монголын үндэсний олон нийтийн радиод шууд

ярилцлагад оролцож, танин мэдэхүй ТВ,Eagle TV Time сайтад мэдээлэл өгөв.

Мөн малчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын

хамралтын хүрээг тодорхойлох, шимтгэл төлөлтийн талаарх судалгааг аймаг,

сумаар жилд 2 удаа гаргаж байна.

- “Тэтгэврийн нэмэгдэл, шимтгэл хөнгөлөлт” “Даатгуулагч таныг сонсоѐ”, “Таньд

Бид зөвлөж байна” “Цахим мэдээлэл төгс үйлчилгээ” нэрэмжит сарын аянуудыг

зохион байгуулж даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж олгох талаар зөвлөгөө өгөх

- “Эрүүл мэнд-даатгуулагч таньтай хамт” аяныг зохион байгуулж, уг ажлын

хүрээнд улсын эмнэлэг, эрүүл мэндийн нэгдэлд үйлчлүүлж буй даатгуулагч

иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар болон тулгарч буй

бэрхшээлийн талаар санал асуулгын хайрцаг байршуулан судалгаа авч нэгтгэн

дүгнэж ажилласан байна.

- Эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг чирэгдэлгүй, шуурхай хүргэх, шат

дамжлага хүнд суртлыг багасгах зорилгоор 16 хүртэлх насны хүүхдийн эрүүл

мэндийн даатгалын гэрчилгээг төрсний гэрчилгээгээр орлуулах боллоо.

- Хилийн чандад ажиллаж байгаа Монгол улсын иргэдийг нийгмийн даатгалд

хамрагдах боломжийг судлан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, АНУ-ын

Лос- Анжелес, Чикаго хотод амьдарч байгаа монголчуудын холбооны

тэргүүн,иргэдтэй уулзаж orloo.com, dayarmongol.com цахим сайтыг ашиглан

нийгмийн даатгалын мэдээллийг оруулах ажлыг эхлүүлэв.

- Мөн гадаадад амьдарч байгаа иргэдэд нийгмийн даатгалын хуулийг

сурталчлах даатгалд хамруулах ажлын хүрээнд БНСУ-ын Сөүл, Чонан, Гуанжу

хотуудад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдийн дунд нээлттэй өдөрлөгийг

зохион байгуулж, нийгмийн даатгалын талаар зөвлөгөө өгөх, даатгалд

хамруулах, бүртгэх, даатгалын шимтэл төлсөн лавлагаа гаргаж өгөх,

сурталчилгааны гарын авлага тараан ажиллалаа.

- Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай төсөл”-тэй

Page 15: ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2012 ОН file2 2001122 ООНН Г-- ДАДААТГУУУУЛЛААГГЧЧТТАНЫТӨӨЛӨӨЖИЛ Үйл ажиллагааны тайлан

22001122 ООНН -- ДДААААТТГГУУУУЛЛААГГЧЧ ТТААННЫЫ ТТӨӨЛЛӨӨӨӨ ЖЖИИЛЛ

Үйл ажиллагааны тайлан 2012 он Хуудас 15

хамтран ажиллаж бичил уурхайгаас гар аргаар олборлолт хийж буй иргэдэд

нийгмийн даатгалын ба эрүүл мэндийн даатгалын талаарх хууль эрх зүйн

мэдлэг олгох, мөн нийгмийн даатгалд хамруулах, сайн дурын даатгалд болон

эрүүл мэндийн даатгалд даатгуулах чиглэлээр хичээл зааж, сурталчлах ажлыг

зохион байгууллаа.

Нийгмийн даатгалын алба

үүсэж, хөгжсөний 70 жилийн ойн

арга хэмжээ

Одоогоос 70 жилийн тэртээ “БНМАУ-ын дотор дагаж шийтгүүлэх нийгмийг

аюулаас хамгаалах тухай дүрэм”-ийг баталснаар нийгмийн даатгалын

харилцааны эрх зүйн зохицуулалтын анхны суурь нь тавигдаж, Монголын

үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн тэргүүлэгчдийн 1942 оны дөрөвдүгээр

сарын 28-ны өдрийн 27 дугаар хурлаас нийгмийн даатгалын үйл ажиллагааг

эрхлэн гүйцэтгэх үүрэг бүхий “Нийгмийг аюулаас хамгаалах хэлтэс”-ийг байгуулан

дөрвөн хүний орон тоотойгоор анхны тулгын чулуугаа тулж, гал голомтоо бадрааж

байсан түүхтэй. Энэ үеэс тухайн үеийн нийгмийн шаардлага, эрэлт, хэрэгцээ, улс

төр, нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, нөхцөл байдлаас шалтгаалан хууль эрх

зүйн орчин шинэчлэгдэн, нийгмийн даатгалын албаны эрхлэх ажил, чиг үүрэг

өөрчлөгдөн өргөжин тэлж ирсэн байна.

Анх дөрвөн хүнтэй байгуулагдаж байсан алба одоо 1400 гаруй хүнтэй

болж, засаг захиргааны бүх нэгжид өөрийн төлөөлөлтэй, улс орон даяар үйл

ажиллагаа явуулдаг томоохон байгууллага болоод байгаа юм.

70 жилийн ойн арга хэмжээний хүрээнд “Хүндэтгэлийн танхим байгуулах,

Нийгмийн даатгал 70 баримтат кино хийлгэх,нийгмийн даатгалын байгууллагын

спорт, урлагын наадам зохион байгуулах, “Даатгуулагч таньд үйлчилье” уриан дор

ажиллах, “Даатгуулагчийн илтгэл хүлээсэн байцаагч” шалгаруулах,Ахмад үеийн

уулзалт ярилцлага зохион байгуулах, ”Топ шимтгэл төлөгч” аж ахуйн нэгж

шалгаруулах зэрэг арга хэмжээг зохион байгуулж ажиллалаа.

Page 16: ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2012 ОН file2 2001122 ООНН Г-- ДАДААТГУУУУЛЛААГГЧЧТТАНЫТӨӨЛӨӨЖИЛ Үйл ажиллагааны тайлан

22001122 ООНН -- ДДААААТТГГУУУУЛЛААГГЧЧ ТТААННЫЫ ТТӨӨЛЛӨӨӨӨ ЖЖИИЛЛ

Үйл ажиллагааны тайлан 2012 он Хуудас 16

“Нийгмийн даатгалын

хүндэтгэлийн өргөө” Нийгмийн даатгалын албаны түүхт

70 жилийн арга хэмжээний хүрээнд

нийгмийн даатгалын байгууллага,

тогтолцооны түүхэн уламжлалыг

таниулах, ахмад болон залуу үеийн

залгамж холбоог бэхжүүлэх, нийгмийн даатгалын салбарын ахмадууд, харилцагч

байгууллага, үйлчлүүлэгч, гадны зочид, төлөөлөгчдөд хүндэтгэл үзүүлэх арга

хэмжээг зохион байгуулах, нийгмийн даатгалын үйлчилгээг сурталчлах зорилгоор

“Нийгмийн даатгалын хүндэтгэлийн өргөө” байгуулав.

“Итгэл даасан он жилүүд” баримтат кино.

Мөн нийгмийн даатгалын алба үүсч

хөгжсөний 70 жилийн ойг тохиолдуулан

“Итгэл даасан он жилүүд” баримтат

кино, “Нийгмийн даатгалын түүхэн замнал-танилцуулга” номын хэвлүүлэн

нийгмийн даатгалын 70 жилийн ойгоор нийгмийн даатгалын ажилтан, албан

хаагчиддаа бэлэг барьлаа.

Нийгмийн даатгалын байцаагч, ажилтнуудын гарын авлага болгож

“Нийгмийн даатгалын хуулиудыг хэрэгжүүлэхтэй холбогдсон аргачлал, зөвлөмж

II”, “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн хууль тогтоомжийг

хэрэгжүүлэхтэй холбогдсон аргачлал, журам, зөвлөмж”, “Нийгмийн хамгааллын

тухай хэлэлцээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон хууль тогтоомжийн эмхтгэл”

номуудыг зөвлөмж асуулт хариултын хамт боловсруулан гаргав.

Page 17: ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2012 ОН file2 2001122 ООНН Г-- ДАДААТГУУУУЛЛААГГЧЧТТАНЫТӨӨЛӨӨЖИЛ Үйл ажиллагааны тайлан

22001122 ООНН -- ДДААААТТГГУУУУЛЛААГГЧЧ ТТААННЫЫ ТТӨӨЛЛӨӨӨӨ ЖЖИИЛЛ

Үйл ажиллагааны тайлан 2012 он Хуудас 17

Нийгмийн даатгалын салбарын урлаг, спортын их наадам амжилттай болж

өндөрлөлөө.

Монгол Улсад Нийгмийн даатгалын

байгууллага үүсч хөгжсөний 70 жилийн

ойн арга хэмжээний хүрээнд Нийгмийн

даатгалын байгууллагын бүс бүсээс

шалгарсан багуудын урлаг, спортын их

наадам амжилттай болж өндөрлөлөө.

Урлаг спортын их наадамд зүүн бүс,

хангайн 1,2-р бүс, төвийн 1,2-р бүс,

баруун бүс,

.

нийслэлийн 1,2-р бүс гэсэн нийт 7 бүсээс

шалгарсан 22 байгууллагын 300 орчим

урлаг, спортын авъяастнууд цуглаж хурд

хүч, авъяас чадвараа сорьцгоолоо.

Их наадмын спортын төрөлд сагсан

бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис,

шатар гэсэн спортын 4 төрлөөр 100 гаруй

тамирчин хоѐр өдрийн турш эн тэнцүүхэн

өрсөлдөж аваргын эздээ тодрууллаа.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САЛБАРЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙН ХҮРЭЭНД

“Шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх тухай журам”

Нийгмийн даатгалын үндэсний

зөвлөлийн 2011 оны 16 дугаар

тогтоолоор баталсан “Шимтгэлийн

хөнгөлөлт үзүүлэх тухай журам”-ын

дагуу нийгмийн даатгалын төв мэдээллийн сангаас сүүлийн 3 болон 5 жилийн

байдлаар ажилгүйдлийн болон ҮОМШӨ-ний даатгалын сангаас зарлага

гаргаагүй аж ахуйн нэгжийн судалгааг гарган 2012 онд болзол хангасан 18,2

мянган ажил олгогч, даатгуулагчид 3,3 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг

Page 18: ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2012 ОН file2 2001122 ООНН Г-- ДАДААТГУУУУЛЛААГГЧЧТТАНЫТӨӨЛӨӨЖИЛ Үйл ажиллагааны тайлан

22001122 ООНН -- ДДААААТТГГУУУУЛЛААГГЧЧ ТТААННЫЫ ТТӨӨЛЛӨӨӨӨ ЖЖИИЛЛ

Үйл ажиллагааны тайлан 2012 он Хуудас 18

үзүүлэхээр боллоо.

Тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүр, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн

тогтоов.

Монгол улсын Засгийн газрын 2012 оны

“Нийгмийн даатгалын сангаас олгох

тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүр,

тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн

тогтоох тухай” 153 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тэтгэврийг

шинэчлэн тогтооход шаардлагатай програмын өөрчлөлтийн бодлогын

даалгаврыг боловсруулан нийгмийн даатгалын төв, орон нутгийн байгууллагууд

ажлын хэсэг гарган уртасгасан цагаар ажиллан тэтгэвэр тогтоолтын явцыг

шалган, гарсан асуудлыг тухай бүр шийдвэрлэж ажиллав. Ажлын үр дүнд 305,0

мянга гаруй тэтгэвэр авагч бүрийн хувийн хэргийг нэг бүрчлэн шалгаж,

цалингийн тодорхойлолттой тулган нягтлан хянаж, тэтгэврийг шинэчлэн

бодсоноор тэтгэврийн доод хэмжээ 2008 оноос 2,2 дахин, хувь тэнцүүлсэн

тэтгэврийн доод хэмжээний өсөлт 2,7 дахин, дундаж тэтгэврийн хэмжээ 2,3

дахин өсөж 224,2 мянган төгрөгт хүрсэн байна. Тэтгэврийг шинэчлэн тогтоосны

дараа 1995 он хүртэл хугацааны цалинг сонгон тэтгэвэр тогтоолгосон иргэдийн

тэтгэвэр 1995 оноос хойш оны цалинг сонгон тэтгэвэр тогтоолгосон тэтгэврийн

зөрүү үндсэндээ арилсан байна.

Даатгуулагчийн илүү төлсөн шимтгэлийг буцаан олгох боллоо.

“Даатгуулагчийн үндсэн ажил олгогчоос

гадна нэг буюу түүнээс дээш

байгууллагад ажиллан илүү төлсөн

шимтгэлийг буцаан олгох аргачлал”-ыг баталснаар нэгээс дээш байгууллагад

ажиллан шимтгэл илүү төлсөн 8,3 мянган даатгуулагчийн судалгааг гаргаж,

боловсруулалт хийснээр 423,6 сая төгрөгийг буцаан олгохоор боллоо.

Нэрийн дансны орлогод тооцох хүүгийн хэмжээ 25,4 %

Тэтгэврийн даатгалын шимтгэлийн

нэрийн дансны тухай хуулийн 6 дугаар

зүйлийн 6.3 дахь хэсэгт заасны дагуу

1960 оноос хойш төрсөн даатгуулагчдын нэрийн дансны 2011 оны орлогод

тооцох жилийн хүүгийн хэмжээг “Даатгуулагчийн тэтгэврийн даатгалын

шимтгэлийн нэрийн дансны орлогод тооцох хүүгийн хэмжээг тогтоох журам”-ыг

баримтлан тооцож 2011 оны хүүг 25,4 хувь байхаар баталлаа.

Page 19: ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2012 ОН file2 2001122 ООНН Г-- ДАДААТГУУУУЛЛААГГЧЧТТАНЫТӨӨЛӨӨЖИЛ Үйл ажиллагааны тайлан

22001122 ООНН -- ДДААААТТГГУУУУЛЛААГГЧЧ ТТААННЫЫ ТТӨӨЛЛӨӨӨӨ ЖЖИИЛЛ

Үйл ажиллагааны тайлан 2012 он Хуудас 19

Орон тооны бус байцаагчийг ажиллуулах боллоо.

Нийгмийн даатгалын байгууллага нь

малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгч

иргэдийг нийгмийн даатгалд сайн дураар

хамруулахад туслах, нийгмийн

даатгалын ач холбогдол, хууль эрх зүйн

талаар сурталчилгаа хийх, мэдээлэл, зөвлөгөө өгөх, судалгаа, цаг үеийн

нэмэлт, хүн хүч шаардлагатай компанит ажилд туслах үүрэг бүхий орон тооны

бус байцаагчийг сонгож ажиллуулах зорилгоор журам баталсан болно.

Унгарт ажиллаж амьдарч

байсан болон ажиллаж

байгаа монгол улсын

иргэдийн тэтгэврийн

асуудлыг шийдвэрлэх

боломжтой боллоо.

“Монгол Улс, Бүгд Найрамдах Унгар Улс

хоорондын нийгмийн хамгааллын

хэлэлцээр” 2012 оны 6 дугаар сарын 1-

ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхлэсэн

бөгөөд уг хэлэлцээрээр хоѐр оронд

тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн

хугацааг нэгтгэн тооцох, тэтгэврийг

харилцан шилжүүлэн олгож байх нөхцөл

бүрдсэн нь ихээхэн ач холбогдолтой

юм.

Энэхүү хэлэлцээрийн дагуу хоѐр орны иргэдийн зөвхөн одоо ажиллаж шимтгэл

төлж байгаа хугацаанаас гадна өмнө нь ажиллаж байсан хугацааг ч тэтгэвэр

тогтооход оруулан тооцох болсноор Унгарт олон жил хөдөлмөрийн гэрээгээр

ажиллаж байгаа болон ажиллаж байсан манай олон мянган иргэдийн нийгмийн

хамгааллын асуудлыг шийдвэрлэхэд чухал алхам болж байгаа билээ. Одоогийн

байдлаар Унгар улсад Монголын 2000 гаруй иргэд сурч ажиллаж байна.

Ажилласан жил, тэтгэврийн

даатгалын шимтгэлийг нөхөн

тооцох тухай хууль батлагдав.

Улсын их хурлаас 2012 оны 09

дугаар сарын 04-ний өдөр

“Ажилласан жил, тэтгэврийн

даатгалын шимтгэлийг нөхөн

тооцох тухай хуулийг

батлагдсанаар 1990-2000 оны

хугацаанд өөрөөс үл хамаарах

шалтгаанаар буюу нийгэм, эдийн

Page 20: ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2012 ОН file2 2001122 ООНН Г-- ДАДААТГУУУУЛЛААГГЧЧТТАНЫТӨӨЛӨӨЖИЛ Үйл ажиллагааны тайлан

22001122 ООНН -- ДДААААТТГГУУУУЛЛААГГЧЧ ТТААННЫЫ ТТӨӨЛЛӨӨӨӨ ЖЖИИЛЛ

Үйл ажиллагааны тайлан 2012 он Хуудас 20

засгийн шилжилтийн явцад ажил

хөдөлмөр эрхлээгүй иргэдийн

ажилласан жилийг улсад

ажилласан жилээр тооцож,

нийгмийн даатгалд хамрагдаагүй

жилийг маш хөнгөлөлттэй

нөхцөлөөр төлүүлж тэдний

ирээдүйн нийгмийн баталгааг хамгаалах хууль эрх зүйн орчин бүрдсэн.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТ

Эрүүл мэндийн даатгалын хяналт, санхүүжилтын талаар

Тайлангийн хугацаанд Иргэний эрүүл

мэндийн даатгалын тухай хууль

тогтоомжийн талаарх төрийн бодлого,

Засгийн газар, Нийгмийн хамгаалал,

хөдөлмөрийн яам, холбогдох бусад байгууллагын гаргасан шийдвэрийн

хэрэгжилтийг хангуулах, биелэлтэд хяналт тавих, төв орон нутгийн нийгмийн

даатгалын байгууллагуудыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, , эрүүл

мэндийн даатгалын үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр дунд болон

урт хугацааны стратегийн баримт бичиг боловсруулах, даатгуулагчид үзүүлэх

тусламж үйлчилгээний чанарт хяналт тавих журмыг боловсруулах, эрүүл мэндийн

байгуулагуудад ажиллах, харилцагч эрүүл мэндийн байгууллагын эмч

мэргэжилтнүүдэд эрүүл мэндийн даатгалын талаар сургалт зохион байгуулах,

эрүүл мэндийн даатгалын ач холбогдлыг олон нийтэд сурталчлах, зэрэгт үйл

ажиллагаагаа чиглүүлэн ажиллалаа.

Эрүүл мэндийн даатгалын 2012 оны шимтгэлийн хэмжээг

Аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны

сар бүр төлөх эрүүл мэндийн даатгалын

шимтгэлийн хувь, хэмжээг түүний

хөдөлмөрийн хөлс, түүнтэй

адилтгах орлогын 4 хувь байхаар, төрөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг

нь хариуцдаг иргэдийн сарын шимтгэлийн хэмжээг 670 төгрөгөөр, их, дээд

сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн өдрийн ангийн

суралцагч, малчин, ял эдэлж байгаа хоригдол, Иргэний эрүүл мэндийн даатгалын

76%

өсөлт

Page 21: ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2012 ОН file2 2001122 ООНН Г-- ДАДААТГУУУУЛЛААГГЧЧТТАНЫТӨӨЛӨӨЖИЛ Үйл ажиллагааны тайлан

22001122 ООНН -- ДДААААТТГГУУУУЛЛААГГЧЧ ТТААННЫЫ ТТӨӨЛЛӨӨӨӨ ЖЖИИЛЛ

Үйл ажиллагааны тайлан 2012 он Хуудас 21

тухай хуулийн 6.1.11-д заасан 670 төгрөгөөр, гадаадын иргэн харъяалалгүй

хүний сарын шимтгэлийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 6 хувь

байхаар буюу сарын 8424 төгрөг байхаар тус тус өөрчлөлт оруулан

хэрэгжилтийг ханган ажиллалаа.

“Даатгуулагчид үзүүлэх тусламж, үйлчилгээний хувьсах зардлыг даатгалын сангаас олгох хэмжээг тогтоох тухай”

Эрүүл мэндийн сайд, Сангийн сайд,

Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн

сайдын “Даатгуулагчид үзүүлэх

тусламж, үйлчилгээний хувьсах

зардлыг даатгалын сангаас олгох

хэмжээг тогтоох тухай” 2011 оны 438/273/А/146 тоот хамтарсан тушаал болон уг

тушаалыг хэрэгжүүлэх чиглэлийг нийгмийн даатгалын газар, хэлтсүүд,

мэдээлэл тооцоолол, сургалтын төвд хүргүүлэн тус тушаалын хэрэгжилтийг

2012 оны 03 сарын 01-ний өдрөөс эхлэн зохион байгууллаа.

“Эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний зардлын дээд хязгаар”

“Даатгуулагчид эрүүл мэндийн

байгууллагаас үзүүлэх эрүүл мэндийн

даатгалын тусламж, үйлчилгээний

зардлын даатгалын сангаас 2012 онд санхүүжүүлэх дээд хязгаар”-ыг 1328000

төгрөгөөр шинэчлэн тогтоож Эрүүл мэндийн даатгалын салбар зөвлөлийн 2012

оны 04 тогтоолоор батлуулан, төв орон нутгийн байгууллагуудад хүргүүлэн,

хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

”Эрүүл хүүхэд” аян ”Эрүүл хүүхэд” аяны тусламж

үйлчилгээний хувьсах зардлын

даатгалын сангаас олгох хэмжээг тогтоох тухай” Эрүүл мэндийн сайд, Сангийн

сайд, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2012 оны 152/112/А/60 дугаар

тушаалын хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Эрүүл мэндийн даатгалын үйл

Нийгмийн даатгалын байгууллага

даатгуулагчийн өмнөөс тусламж,

Page 22: ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2012 ОН file2 2001122 ООНН Г-- ДАДААТГУУУУЛЛААГГЧЧТТАНЫТӨӨЛӨӨЖИЛ Үйл ажиллагааны тайлан

22001122 ООНН -- ДДААААТТГГУУУУЛЛААГГЧЧ ТТААННЫЫ ТТӨӨЛЛӨӨӨӨ ЖЖИИЛЛ

Үйл ажиллагааны тайлан 2012 он Хуудас 22

ажиллагааны дунд хугацааны стратеги төлөвлөгөө

үйлчилгээг худалдан авагч

байгууллага болон хөгжиж,

даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн

тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, тэднийг эрүүл мэндийн

асуудлаас үүсэх санхүүгийн эрсдэлээс хамгаалахад ирэх 5 жилд баримтлан

ажиллах стратегиудийг тодорхойлсон эрүүл мэндийн даатгалын үйл

ажиллагааны анхны стратегийн цогц баримт бичиг болох “Нийгмийн даатгалын

байгууллагын эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагааны дунд хугацааны

стратеги төлөвлөгөө”-г Германы олон улсын хамтын ажиллагааны

нийгэмлэгийн “Монгол Улсын эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бэхжүүлэх”

төслийн багтай хамтран боловсруулж, Газрын даргын 2012 оны А/107 тоот

тушаалаар батлуулан, стратегийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг жилийн үйл

ажиллагааны төлөвлөгөөндөө тусган хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

“Эрүүл мэндийн даатгалын талаарх нийгмийн маркетингийн хөтөлбөр 2012-2014”

Нийгмийн даатгалын ерөнхий газрын

даргын 2012 оны А/88 тоот тушаалаар

байгуулсан ажлын хэсгийн хүрээнд

эрүүл мэндийн даатгалын

талаарх хүн амын мэдлэгийг дээшлүүлж, хамралтыг бэхжүүлэх зорилгоор

“Эрүүл мэндийн даатгалын талаарх нийгмийн маркетингийн хөтөлбөр 2012-

2014”-ийг боловсруулан Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын

тушаалаар батлуулж хэрэгжүүлэх зорилгоор аймаг, дүүргийн нийгмийн

даатгалын хэлтэс, газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган ажиллаж

байна.

390 гаруй төрлийн эмэнд ЭМД сангаас 20-80 хувийн үнийн хөнгөлөлтийг үзүүлж байна.

“Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн

хөнгөлөлт үзүүлэх эмийн жагсаалт, нэр

төрөл, хөнгөлөлтийн хувь хэмжээ”-г 2012

оны 05 тоот тогтоолоор батлуулан, төв

орон нутгийн байгууллагуудад хүргүүллээ.

Эмнэлэг хөдөлмөрийн магадлалын талаар:

Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв

комисст иргэд, даатгуулагч,

байгууллагаас ирүүлсэн өргөдөл

гомдол, албан тоот, явуулсан бичгийн цахим болон мэдээллийн санг үүсгэн,

Page 23: ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2012 ОН file2 2001122 ООНН Г-- ДАДААТГУУУУЛЛААГГЧЧТТАНЫТӨӨЛӨӨЖИЛ Үйл ажиллагааны тайлан

22001122 ООНН -- ДДААААТТГГУУУУЛЛААГГЧЧ ТТААННЫЫ ТТӨӨЛЛӨӨӨӨ ЖЖИИЛЛ

Үйл ажиллагааны тайлан 2012 он Хуудас 23

бичиг хэргийн програм ашиглан өдөр тутмын ажилдаа нэвтрүүлж 2012 онд

эмнэлэг хөдөлмөрийн магадлал, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаатай

холбоотой асуудлаар мэдээлэлийн сан, цахим архивтай болоод байна.

Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссын даргын удирдамжаар Увс, Баян-

Өлгий, Говьсүмбэр, Дархан-Уул, Хэнтий аймгуудад нийгмийн даатгалын болон

нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авагчдын тахир дутуугийн тэтгэврийн

хувийн хэрэг, аймгийн нийт хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа

тогтоолгогчдын эмнэлгийн хувийн хэргийн эмх цэгц,хадгалалт, хамгаалалтын

байдал, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын мэдээллийн сангийн

бүрдүүлэлт, програм хангамж, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дотоод

ажил, анхан шатны маягтын бүртг‎эл, хөтлөлт, эмнэлгийн хуудас олгох заавар,

журмын биелэлтийг тус тус шалган зааварчлав.

Төв,орон нутгийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын магадлагч эмч нарын

сургалт,семинарыг 2012 оны 10 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд зохион

байгууллаа.

ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА

Гадаад хамтын ажиллагааны чиглэлээр

Нийгмийн даатгалын 70 жилийн ойн

арга хэмжээнд Бүгд Найрамдах

Казахстан Улсын “Улсын нийгмийн

даатгалын сан” болон “Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улс

дахь Тэтгэврийн даатгалын сангийн газар”-ын төлөөлөгчид оролцов.

Нийслэлийн дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга нар Хонг-

Конгийн Тусгай Захиргааны Бүсийн тэтгэврийн сантай уулзах, туршлага

судлах зорилгоор 2012 оны 6 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд Хонг-Конг-д

ажиллалаа.

Тайваний Эрүүл мэндийн даатгалын тогтолцоотой танилцах, туршлага

судлах зорилгоор 2012 онд Германы техник хамтын ажиллагааны

нийгэмлэгийн зардлаар хоѐр удаагийн ажлын хэсэг Тайвань Улсад

сургалтад оролцов.

Нийгмийн даатгалын ерөнхий газар, Вьетнамын нийгмийн даатгалын

газрын хоорондох туршлага судлах ээлжит уулзалтыг 2012 оны 07 дугаар

Page 24: ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2012 ОН file2 2001122 ООНН Г-- ДАДААТГУУУУЛЛААГГЧЧТТАНЫТӨӨЛӨӨЖИЛ Үйл ажиллагааны тайлан

22001122 ООНН -- ДДААААТТГГУУУУЛЛААГГЧЧ ТТААННЫЫ ТТӨӨЛЛӨӨӨӨ ЖЖИИЛЛ

Үйл ажиллагааны тайлан 2012 он Хуудас 24

сарын 22-ноос 28-ны өдрүүдэд зохион байгуулав. Энэхүү туршлага судлах

айлчлалын арга хэмжээнд Вьетнамын нийгмийн даатгалын газрын талаас

7 төлөөлөгч оролцлоо.

Олон улсын нийгмийн хамгааллын нийгэмлэгээс (ISSA) 2012 оны 08-р сард

“Нийгмийн даатгалын хамрагдалтыг нэмэгдүүлэх нь” сэдэвт олон улсын

анхдугаар бага хурлыг зохион байгуулж, тус бага хуралд Монгол, Япон,

БНХАУ, БНСУ зэрэг орны нийгмийн даатгалын төлөөлөгч, Олон улсын

Нийгмийн хамгааллын Ассоциацын төлөөлөгч, ДЭМБ, НҮБ-ын төлөөлөл

зэрэг нийт 50 гаруй төлөөлөгч оролцлоо. Энэ үеэр “Монгол дахь тэтгэврийн

шинэчлэл хамрах хүрээг өргөтгөх”, “Эрүүл мэндийн хамрах хүрээг

өргөжүүлэх талаар БНСУ-ын туршлага” зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж,

хэлэлцсэн болно.

Монгол улс, Бүгд Найрамдах Унгар улсын хооронд байгуулсан Нийгмийн

хамгааллын салбарт хамтран ажиллах хэлэлцээрийн хэрэгжилтийг

хангуулах зорилгоор Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Унгар

улсын Үндэсний тэтгэврийн албаны ерөнхий газар ажлын айлчлалыг 2012

оны 11 сард зохион байгуулж, санамж бичиг үйлдлээ.

ХБНГУ-ын Эрүүл мэндийн даатгалын тогтолцоотой танилцах, туршлага

судлах зорилгоор 2012 оны 11 сарын 10-16-ны өдрүүдэд Германы техник

хамтын ажиллагааны нийгэмлэгийн зардлаар ажлын хэсэг Герман Улсад

ажиллалаа.

СУРГАЛТ, СУРТАЛЧИЛГААНЫ ТАЛААР

Бичил уурхайчдын сургалт

Сүүлийн жилүүдэд аймаг, сумдын

нутаг дэвсгэрт бичил уурхайгаас гар

аргаар олборлолт хийж, хөдөлмөрлөж

буй иргэдийн тоо нэмэгдэж байгаатай уялдуулан эдгээр иргэдэд нийгмийн

даатгалын ба эрүүл мэндийн даатгалын талаарх хууль эрх зүйн мэдлэг олгох,

мөн нийгмийн даатгалд хамруулах, сайн дурын даатгалд болон эрүүл мэндийн

даатгалд даатгуулах чиглэлээр Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой

бичил уурхай төсөл”-тэй гэрээ байгуулан хамтран ажиллаж ирлээ. Дорноговь,

Өвөрхангай, Төв, Хэнтий, Баянхонгор, Дундговь зэрэг 6 аймгийн 16 сумдын 1802

Page 25: ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2012 ОН file2 2001122 ООНН Г-- ДАДААТГУУУУЛЛААГГЧЧТТАНЫТӨӨЛӨӨЖИЛ Үйл ажиллагааны тайлан

22001122 ООНН -- ДДААААТТГГУУУУЛЛААГГЧЧ ТТААННЫЫ ТТӨӨЛЛӨӨӨӨ ЖЖИИЛЛ

Үйл ажиллагааны тайлан 2012 он Хуудас 25

бичил уурхайгаас гар аргаар олборлолт хийж буй иргэдэд Нийгмийн болон эрүүл

мэндийн даатгалын хууль, тогтоомжийн талаар хичээл заах, сурталчлах ажлыг

зохион байгууллаа.

Ерөнхий боловсролын

сургуулийн төгсөх ангийн

сурагчдад сургалт явууллаа.

“Нийгмийн даатгалын тухай” үндсэн

ойлголт сэдэвт хичээлийн материалыг

боловсруулж, 21 аймгийн нийгмийн

даатгалын хэлтсүүдэд хүргүүлэн,

Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад хичээл заалгах арга хэмжээг

зохион байгуулах ажлыг эхлүүллээ.

Мэргэшсэн нягтлан

бодогчдын

сургалтанд хамруулав.

Мэргэшсэн нягтлан бодогчдын

институттэй хийсэн гэрээний дагуу

Дорноговь, Орхон, Ховд аймгуудын

нийт 13 байцаагчдыг мэргэшсэн

нягтлан бодогчын сургалтанд

суралцууллаа.

Төв орон нутгийн нийгмийн даатгалын

байгууллагын дарга нябо, эрүүл

мэндийн даатгалын байцаагч, эмч,

эмнэлэг хөдөлмөрийн магадлагч эмч

зэрэг 160 гаруй ажилтнуудыг

хамруулсан сургалтыг 2012 оны 10-р

сарын 25-26-ны өдрүүдэд зохион

байгууллаа.

Мэдээлэл, суртал-чилгаа, олон нийттэй харилцах талаар:

Стар ТВ-ийн Тойрог шууд нэвтрүүлэгт,

Эх орон ТВ-ийн Танд зөвлөе шууд

нэвтрүүлэг, Монгол ТВ-ийн Тодруулга

мэдээ, Монголын радиогийн Шинэ эрин

радио станцийн “Нийгэм эдийн засаг” редакцийн Шууд нэвтрүүлэгт оролцож,

Монголын радиогийн Хурд агентлаг, Оллоо ТВ-ийн Мэдээллийн нэвтрүүлэгт

нэвтрүүлэгт оролцож, даатгуулагчдын асуултанд хариулт өгсөн болно.

Нийтдээ хэвлэл мэдээллийн 10 газрын 15 нэвтрүүлэгт 210 минут

Page 26: ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2012 ОН file2 2001122 ООНН Г-- ДАДААТГУУУУЛЛААГГЧЧТТАНЫТӨӨЛӨӨЖИЛ Үйл ажиллагааны тайлан

22001122 ООНН -- ДДААААТТГГУУУУЛЛААГГЧЧ ТТААННЫЫ ТТӨӨЛЛӨӨӨӨ ЖЖИИЛЛ

Үйл ажиллагааны тайлан 2012 он Хуудас 26

оролцож даатгуулагч, иргэд, үзэгч сонсогчдоос ирүүлсэн Нийгмийн даатгалын

холбогдолтой асуултад хариулт өгөх замаар холбогдох мэдээллийг хүргэж

ажиллалаа. Нийгмийн даатгалын сангийн орлого, зарлага, хамралт зэрэг

мэдээллийг тусгасан 1-12 сарын мэдээг “Өдрийн сонин, “Өнөөдөр”, Зууны

мэдээ”,Үндэсний шуудан” сонинуудад нийтлүүллээ.

Ажил олгогч, даатгуулагч, иргэдэд зориулан Нийгмийн даатгалын

www.ndaatgal.mn цахим хуудсанд нийгмийн даатгалтай холбоотой

мэдээллүүдийг байрлуулж, мэдээллийг байнга шинэчлэн баяжуулах замаар

сурталчилгаанд ашиглаж байна.

Нийгмийн даатгалын лавлах 12-89 утсанд холбогдсон 1792 иргэдийн

нийгмийн даатгалын болон тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, тусламж үйлчилгээ,

эмийн үнийн хөнгөлөлтийн талаар лавлаж тодруулсан асуултуудад хариулт

өгч үйлчилгээ үзүүлж ажилласан.

Санхүүгийн сахилга хариуцлагын талаар

Нийгмийн даатгалын санхүүгийн

болон төсвийн гүйцэтгэлийн тайланг

хуулийн хугацаанд үнэн зөв гаргах,

тайлагнах ажлын хүрээнд төв орон нутгийн ерөнхий нягтлан бодогч нарыг

удирдлага арга зүйгээр ханган ажиллаж, тайлан гаргаж ирүүлэх хуваар болон

тайлагнах хуваарийг мөрдөж ажилласанаар тайлан хугацаандаа ирж хэвшсэн

бөгөөд биелэлтэнд нь хяналт тавьж, холбогдох арга хэмжээг авч хэвшив.

Монгол Улсын Төсвийн тухай хууль хэрэгжилтийг хангах зорилгоор

төсвийн шууд захирагч нарт нь батлагдсан төсөв, цалингийн сан орон тооны

хязгаарт багтаан төсвийн орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох,

батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, дотоод хяналтыг

хэрэгжүүлэх, санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн мэдээ, тайлан, үр дүнгийн

гэрээний биелэлтийг үнэн зөв гаргах, тогтоосон хугацаанд тайлагнах үүргээ

бүрэн хэрэгжүүлж ажиллах талаар үүрэг өгч ажилласан үр дүнд 2012 оны

төсөвт зардалд багтаан үйл ажиллагаагаа явуулсан байна. Монгол улсын

засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 01 тоот албан

даалгаврын дагуу улсын хэмжээнд 4 жил тутамд 1 удаа явагддаг Төрийн болон

орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллогыг төв, орон нутгийн

нийгмийн даатгалын байгууллагад зохион байгуулав.

Page 27: ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2012 ОН file2 2001122 ООНН Г-- ДАДААТГУУУУЛЛААГГЧЧТТАНЫТӨӨЛӨӨЖИЛ Үйл ажиллагааны тайлан

22001122 ООНН -- ДДААААТТГГУУУУЛЛААГГЧЧ ТТААННЫЫ ТТӨӨЛЛӨӨӨӨ ЖЖИИЛЛ

Үйл ажиллагааны тайлан 2012 он Хуудас 27

Үндэсний аудитын газраас “Нийгмийн даатгалын сангийн 2011 оны 12 дугаар

сарын 31-ний өдрөөрх санхүүгийн байдал, сангийн орлого, зарлагын тайлан,

мөнгөн гүйлгээний болон сангийн өөрчлөлтийн тайлан УСНББОУС-д нийцүүлж

сангийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын тушаалаар баталсан

нягтлан бодох бүртгэлийн бодлого, журам, аргачлалын дагуу материаллаг

зүйлсийн хувьд үнэн шударга илэрхийлэгдсэн байна” гэж салбарын хэмжээнд

“Зөрчилгүй” дүгнэлт авсан байна.

Хяналт шалгалтын ажлын талаар

Нийгмийн даатгалын ерөнхий газрын

даргын батласан удирдамжийн хүрээнд

Дорнод, Өмнөговь, Дорноговь, Төв, Хөвсгөл,

Орхон, Төв, Хөвсгөл, Орхон, Булган,Сэлэнгэ

аймгийн нийгмийн даатгалын хэлтэстэй харилцагч 121 ажил олгогч, 9891

даатгуулагчийг хамруулан нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт төлөлтийн

тайлан, шимтгэлийн өр, авлагын барагдуулалтад шалгалт хийж, ажил олгогч

байгууллагууд хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын

бүрэлдэхүүнийг дутуу тооцох, шимтгэлийг хуулийн дагуу зөв ногдуулаагүй

орхигдуулах, шимтгэл ногдуулах, төлөхтэй холбогдсон мэдээ тайланг

хугацаанд гаргаж ирүүлээгүй, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны

баримтын бүрдэл дутуу, санхүүгийн тайланд шимтгэлийн өр авлагыг бүрэн

тусгаагүй байх зэрэг нийтлэг зөрчлүүд улмаас 45 ажил олгогчийн 9,9 мянган

даатгуулагчтай холбоотой нийт 471,1 сая төгрөгийн төлбөрийг нийгмийн

даатгалын санд төлүүлэхээр улсын байцаагчийн акт тогтоон, 80,6 хувь буюу

379,7 сая төгрөг барагдуулсан байна.

Аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын газар, хэлтсүүдийн

дотоодын хяналт шалгалтаар тайлангийн хугацаанд нийтдээ 3353,5 сая

төгрөгийн төлбөр, зөрчил илэрч 97.3 хувийг буюу 3341.9 сая төгрөгийг

нийгмийн даатгалын санд төвлөрүүлсэн байна.

Page 28: ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2012 ОН file2 2001122 ООНН Г-- ДАДААТГУУУУЛЛААГГЧЧТТАНЫТӨӨЛӨӨЖИЛ Үйл ажиллагааны тайлан

22001122 ООНН -- ДДААААТТГГУУУУЛЛААГГЧЧ ТТААННЫЫ ТТӨӨЛЛӨӨӨӨ ЖЖИИЛЛ

Үйл ажиллагааны тайлан 2012 он Хуудас 28

2012 ОНД ХЭВЛЭГДЭЖ ГАРСАН НОМ, ТОВХИМОЛ, ЗӨВЛӨМЖ

Нийгмийн даатгалын тухай хуулиуд, Иргэний эрүүл

мэндийн даатгалын тухай хууль, Цэргийн албан

хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль болон уг

хуулиудыг хэрэгжүүлэхтэй холбогдсон Монгол Улсын

Их Хурал, Засгийн газар, холбогдох яамдын баталсан

тогтоол, тушаал, дүрэм, журмыг эмхтгэн хэвлүүлсэн.

Өмнөх эмхтгэлээс хойш нийгмийн даатгалын тухай

хуулиуд болон Цэргийн албан хаагчийн тэтгэвэр,

тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт гарч 8 дахь

удаагаа шинэчлэгдлээ.

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай

хуульд хэд хэдэн удаа нэмэлт, өөрчлөлт орсонтой

холбоотой нийгмийн даатгалын болон цэргийн бүх шатны

анги, байгууллагууд хамтарч цэргийн албан хаагчийн

тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль тогтоомжийг нэг мөр

ойлгож хэрэгжүүлэх шаардлага байгаа учраас цэргийн

албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль болон

холбогдох хууль, тогтоомж, журам, аргачлалыг эмхэтгэн

гарын авлага болгон хэвлүүлсэн.

Нийгмийн даатгалын байгууллага нь гадаад улс

орнуудад ажиллаж байгаа Монгол Улсын иргэдийг

нийгмийн даатгалд хамруулах, тэдний хууль ѐсны эрх

ашгийг хамгаалах тухай гэрээ, хэлэлцээр байгуулах,

холбоо тогтоох, олгохтой холбогдсон эрх зүйн орчинг

бүрдүүлэх чиглэлээр улс хооронд байгуулсан

хэлэлцээр, хэлэлцээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон

тогтоол, журам, аргачлал үүнтэй холбоотой иргэдээс

ирүүлсэн зарим нийтлэг асуултуудыг хариултын хамт

бэлтгэн уг эмхтгэлд оруулсан.

Page 29: ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2012 ОН file2 2001122 ООНН Г-- ДАДААТГУУУУЛЛААГГЧЧТТАНЫТӨӨЛӨӨЖИЛ Үйл ажиллагааны тайлан

22001122 ООНН -- ДДААААТТГГУУУУЛЛААГГЧЧ ТТААННЫЫ ТТӨӨЛЛӨӨӨӨ ЖЖИИЛЛ

Үйл ажиллагааны тайлан 2012 он Хуудас 29

Нийгмийн даатгалын холбоотой хуулиудад орсон

нэмэлт, өөрчлөлттэй уялдуулан нийгмийн даатгалын

бүх шатны байгууллагууд нийгмийн даатгалын

хуулиудын зүйл заалтыг нэг мөр хэрэгжүүлэх, ажил

олгогч, даатгуулагч-иргэдэд тайлбарлан таниулж

ойлгуулах, нийгмийн даатгалын сангуудаас тэтгэвэр,

тэтгэмж, зардал, төлбөр авах эрхээ эдлэхэд нь

мэргэжлийн туслалцаа дэмжлэг үзүүлэх зорилгоор

энэхүү аргачлал, зөвлөмжийг 2 дахь удаагаа хэвлүүлэн

та бүхэндээ толилуулж байна.

Нийгмийн даатгалын төв, орон нутгийн

байгууллагуудын ажилтнууд албан хэрэгцээндээ

зориулан нийгмийн даатгалын сангийн болон үйл

ажиллагаа, хөрөнгө оруулалтын төсвийн төсөл,

төсөөлөл боловсруулахад баримтлах аргачлал, хүний

нөөцийн бодлого түүний төлөвлөлтийн баримт бичиг,

санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих, хяналт

шалгалтын ажлын нэгдсэн журам, нийгмийн даатгалын

ажилтнуудын ѐс зүйн дүрэм гэх мэт эрх зүйн актуудыг

нэг мөр хэрэгжүүлэх, үйл ажиллагаандаа мөрдөх гарын

авлага болгох зорилгоор тогтоол, тушаал, заавар,

аргачлал, журмуудыг нэгтгэн эмхтгэл болгон

хэвлүүллээ.

Энэхүү эмхтгэлд өмнөх жилүүдэд гаргаж байсан

нийгмийн даатгалын статистик үзүүлэлтүүдийг

өргөтгөн нийгэм хангамжийн зардал, холбогдох

мэдээллийг 1943-1945, 1950, 1955, 1960, 1970,

1980, 1990-1994, 1995-2011 оны байдлаар

харуулсан. Нийгмийн даатгалын ерөнхий газраас

эрхлэн гаргаж буй нийгмийн даатгалын

статистикийн 4 дэх удаагийн эмхтгэл болно.

Page 30: ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2012 ОН file2 2001122 ООНН Г-- ДАДААТГУУУУЛЛААГГЧЧТТАНЫТӨӨЛӨӨЖИЛ Үйл ажиллагааны тайлан

22001122 ООНН -- ДДААААТТГГУУУУЛЛААГГЧЧ ТТААННЫЫ ТТӨӨЛЛӨӨӨӨ ЖЖИИЛЛ

Үйл ажиллагааны тайлан 2012 он Хуудас 30

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН САНХҮҮГИЙН БАЙДЛЫН АУДИТЛАГДСАН ТАЙЛАН -2012 он

Төгрөгөөр/

ҮЗҮҮЛЭЛТ Эхний үлдэгдэл Эцсийн үлдэгдэл

МӨНГӨН ХӨРӨНГӨ 402 012 168 885.6 413 939 782 297.2

Кассанд байгаа бэлэн мөнгө 4 420 820.7 4 198 053.5

Банкинд байгаа бэлэн мөнгө 303 650 037 593.3 250 925 816 337.8

Замд яваа мөнгөн хөрөнгө 357 710 471.7 9 767 905.9

Хадгаламж 98 000 000 000.0 163 000 000 000.0

БОГИНО ХУГАЦААТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 34 500 000 000.0 188 100 000 000.0

Үнэт цаас 34 500 000 000.0 188 100 000 000.0

АВЛАГА 148 917 183 929.7 124 084 123 307.1

Төлбөртэй үйлчилгээний авлага 13 234 269 884.2 20 964 771 784.5

Татаас, санхүүжилт, (бүтээгдэхүүн нийлүүлэлтийн) авлага

121 104 538 014.9 88 336 289 007.7

Бусад авлага 14 578 376 030.6 14 783 062 514.9

УРЬДЧИЛГАА 178 920 343.4 652 336 217.9

БАРАА МАТЕРИАЛ 1 928 535 207.6 1 976 349 268.1

Түүхий эд материал 264 486 851.0 17 855 956.0

Бэлэн бүтээгдэхүүн 766 365 913.0 1 115 135 918.0

Хангамжийн материал 897 682 443.6 843 357 394.1

ЭРГЭЛТИЙН ХӨРӨНГИЙН ДҮН 587 536 808 366.4 728 752 591 090.2

ҮНДСЭН ХӨРӨНГӨ 12 558 425 188.3 13 686 218 235.9

Биет хөрөнгө 12 497 003 027.2 13 637 536 953.8

Биет бус хөрөнгө 61 422 161.1 48 681 282.0

НИЙТ ХӨРӨНГИЙН ДҮН 600 095 233 554.6 742 438 809 326.1

БОГИНО ХУГАЦААТ ӨР ТӨЛБӨР 6 525 214 134.3 19 979 805 965.6

Өглөг 3 894 237 842.4 16 127 123 399.2

Урьдчилж орсон орлого 2 630 976 292.0 3 852 682 566.4

НИЙТ ӨР ТӨЛБӨРИЙН ДҮН 6 525 214 134.3 19 979 805 965.6

Засгийн газрын хувь оролцоо 593 570 019 420.3 722 459 003 360.5

Засгийн газрын оруулсан капитал /Засгийн газрын сан/ Орон нутгийн сан

10 135 156 023.7 10 136 150 261.7

Хуримтлагдсан үр дүн 580 264 325 183.4 709 157 489 790.0

Хөрөнгийн дахин үнэлгээний зөрүү 3 170 538 213.2 3 165 363 308.8

ЦЭВЭР ХӨРӨНГӨ/ӨМЧИЙН ДҮН 593 570 019 420.3 722 459 003 360.5

ӨР ТӨЛБӨР, ЦЭВЭР ХӨРӨНГӨ/ӨМЧИЙН ДҮН 600 095 233 554.6 742 438 809 326.1