хүн орчин 12-3 анги зөвлөмж

24
Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн гуравдугаар ангийн “Хүн–Орчин” сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх зөвлөмж Хөтөлбөрийг боловсруулсан хэрэгцээ, шаардлага, үндэслэл: БСШУ-ны сайдын 2010 оны 4 дугаар сарын 29-ны өдрийн 201 дугаар тушаалаар баталсан “Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн I-IV ангийн сургалтын төлөвлөгөө”-нд III ангид “Хүн-орчин” хичээлийг 102 цагаар судлахаар тусгасан. Энэ нь сурагчдад хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэмд ажиллаж, амьдрах арга ухаан, чадвар, дадал олгох, байгаль, дэлхий, нийгэм, соёлын орчинтой зохистой харилцах чадвар, зан суртахууныг төлөвшүүлэхэд чиглэсэн болно. Нөгөө талаар бага ангийн сургалтын төлөвлөгөө нь суралцагчдад хүмүүнлэг эрх зүй, ёс суртахууныг төлөвшүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн онцлогтой байх 1 , “Бага ангийн сургалтыг бага боловсролын стандартыг хэрэгжүүлэх зорилгоор бага насны хүүхдийн нас, бие, сэтгэхүйн онцлог, танин мэдэхүйн хөгжилд нийцсэн, тэдний эрүүл мэндийг хамгаалж, хөгжил төлөвшлийн эх үндсийг зөв тавихад чиглэсэн нэгдмэл, бүхэллэг агуулгаар зохион байгуулна 2 ” хэмээн заасан нь “Хүн-орчин” сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал, зорилго, агуулгатай бүрэн нийцэх бөгөөд уг хичээлийн үнэ цэнэ, ач холбогдлыг тодорхойлно. Уг сургалтын хөтөлбөрийг “Бага, дунд боловсролын стандарт”, “Түүх, нийгмийн ухааны боловсролын стандартын ТНУ-Эрхзүйн Бага боловсролын агуулга”, “Газарзүйн боловсролын стандартын Газарзүйн бага боловсролын агуулга”, Эрүүл мэндийн бага боловсролын стандартын агуулга”, “Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн I-II ангийн сургалтын төлөвлөгөө зэрэг баримт бичигт тулгуурлан боловсруулсан. Хүн, байгаль, нийгмийн нэгдмэл шинж чанарыг бид “Хүн-Орчин” хичээлийн агуулгад уялдаа холбоотой байдлаар тусгахыг зорьсон. Бид урьд нь юмс, үзэгдэл, тэдгээрийн шинж чанарыг хэтэрхий дагнан ганцаарчилж, идеалчилж судалж ирсний үр дүнд сурагчдын эзэмшсэн мэдлэг нь гүн бат бус, чадвар нь хэрэглээнээс хөндий байсаар байна. Хүрээлэн буй орчин (байгаль болон 1 Ерөнхий боловсролын сургуулийг 12 жилийн тогтолцоонд шилжүүлэх бодлого, төлөвлөлт, арга зам. УБ., 2008. 18-р талд 2 Мөн тэнд 16-р талд 1

Transcript of хүн орчин 12-3 анги зөвлөмж

Page 1: хүн орчин 12-3 анги зөвлөмж

Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн гуравдугаар ангийн “Хүн–Орчин” сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх зөвлөмж

Хөтөлбөрийг боловсруулсан хэрэгцээ, шаардлага, үндэслэл:

БСШУ-ны сайдын 2010 оны 4 дугаар сарын 29-ны өдрийн 201 дугаар тушаалаар баталсан “Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн I-IV ангийн сургалтын төлөвлөгөө”-нд III ангид “Хүн-орчин” хичээлийг 102 цагаар судлахаар тусгасан.

Энэ нь сурагчдад хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэмд ажиллаж, амьдрах арга ухаан, чадвар, дадал олгох, байгаль, дэлхий, нийгэм, соёлын орчинтой зохистой харилцах чадвар, зан суртахууныг төлөвшүүлэхэд чиглэсэн болно.

Нөгөө талаар бага ангийн сургалтын төлөвлөгөө нь суралцагчдад хүмүүнлэг эрх зүй, ёс суртахууныг төлөвшүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн онцлогтой байх1, “Бага ангийн сургалтыг бага боловсролын стандартыг хэрэгжүүлэх зорилгоор бага насны хүүхдийн нас, бие, сэтгэхүйн онцлог, танин мэдэхүйн хөгжилд нийцсэн, тэдний эрүүл мэндийг хамгаалж, хөгжил төлөвшлийн эх үндсийг зөв тавихад чиглэсэн нэгдмэл, бүхэллэг агуулгаар зохион байгуулна2” хэмээн заасан нь “Хүн-орчин” сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал, зорилго, агуулгатай бүрэн нийцэх бөгөөд уг хичээлийн үнэ цэнэ, ач холбогдлыг тодорхойлно.

Уг сургалтын хөтөлбөрийг “Бага, дунд боловсролын стандарт”, “Түүх, нийгмийн ухааны боловсролын стандартын ТНУ-Эрхзүйн Бага боловсролын агуулга”, “Газарзүйн боловсролын стандартын Газарзүйн бага боловсролын агуулга”, Эрүүл мэндийн бага боловсролын стандартын агуулга”, “Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн I-II ангийн сургалтын төлөвлөгөө зэрэг баримт бичигт тулгуурлан боловсруулсан.

Хүн, байгаль, нийгмийн нэгдмэл шинж чанарыг бид “Хүн-Орчин” хичээлийн агуулгад уялдаа холбоотой байдлаар тусгахыг зорьсон. Бид урьд нь юмс, үзэгдэл, тэдгээрийн шинж чанарыг хэтэрхий дагнан ганцаарчилж, идеалчилж судалж ирсний үр дүнд сурагчдын эзэмшсэн мэдлэг нь гүн бат бус, чадвар нь хэрэглээнээс хөндий байсаар байна. Хүрээлэн буй орчин (байгаль болон нийгэм, соёлын) бол хүний мэдрэхүйн чадварыг хөгжүүлэх эх сурвалж юм. Хүн орчны юмс үзэгдлийг мэдрэхүйн эрхтнүүдийн тусламжтайгаар хүртэж, юмсын холбоо хамаарлыг тогтоох, түүнд задлан шинжлэл хийх замаар танин мэддэг.

Хөтөлбөрийн хүлээгдэж буй ерөнхий үр дүн:

Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн III ангийн “Хүн-орчин” сургалтын хөтөлбөр нь I-II ангийн “Хүн-орчин” сургалтын хөтөлбөрүүдтэй залгамж холбоотой бөгөөд ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн I үндсэн түвшин (key stage I) буюу хүлээгдэж буй ерөнхий үр дүнг тодорхойлж байгаагаараа онцлог юм. Үүнд:

Хүний биеийн өсөлт, хөгжилтөд нөлөөлөх хүчин зүйлс (хооллолт, хөдөлгөөн, хувийн эрүүл ахуй, ариун цэвэр г.м)-ийг мэдэх, эрүүл аж төрөх ёсны талаар мэдээлэл боловсруулах, өөрийн бие эрхтнээ зөв нэрлэх, арчлах, хамгаалах аргад суралцах

1 Ерөнхий боловсролын сургуулийг 12 жилийн тогтолцоонд шилжүүлэх бодлого, төлөвлөлт, арга зам. УБ., 2008. 18-р талд2 Мөн тэнд 16-р талд

1

Page 2: хүн орчин 12-3 анги зөвлөмж

Дэлхийн тухай ерөнхий ойлголттой (дэлхийн хэлбэр, хэмжээ, хөдөлгөөн, зүг чиг, байршил) болох, Монгол орны байгалийн олон янз байдал (ой тайга, хээр тал, говь цөл), баялагын (зарим ашигт малтмал, эрдэс) талаар мэдэх, байгаль дэлхий, эх орноо хайрлан хамгаалах ёс уламжлалыг дээдлэн сахих, цаг агаарын зарим үзэгдлээс (хурц нар, бороо, голын ус, үер г.м.) урьдчилан сэргийлэх энгийн аргуудыг мэдэж, амьдралдаа хэрэгжүүлэх

Гэр, сургууль, байгаль, нийгмийн орчинд өөрийн эрх, үүрэгтэй оролцож, дүрэм, журмыг дагаж мөрдөх, бусдад зөвлөх, туслах, хамтран ажиллах

III анги төгсөхөд сурагчийн эзэмшсэн байх мэдлэг, чадвар, хэрэглээ/хандлагыг дараах байдлаар тодорхойлсон болно. Үүнд:

Хүний биеийн хэвийн өсөлт, хөгжилтөд хоол, хөдөлгөөн хэрхэн нөлөөлдгийг жишээгээр тайлбарлахХувийн ариун цэвэр сахиж, гар, хөл, арьс, хумсаа цэвэрхэн байлгах хэвшилтэй болохНарших, бороо, үер уснаас сэргийлэх аргуудыг амьдралдаа хэрэгжүүлэх Эрүүл аж төрөх ёсны талаар мэдээлэл боловсруулах Дэлхийн хэлбэр, хэмжээ, хөдөлгөөн, зүг чиг, байршлын тухай мэдэхГазрын зураг, глобус ашиглан, өөрийн мэддэг улсуудаа заах Энгийн план зураг зурахМонгол орны байгалийн олон янз байдлыг мэдэх (ой тайга, хээр тал, говь цөл) Байгаль, эх дэлхийгээ хайрлан хамгаалах ёс, уламжлалыг дээдлэн сахих, хэрэгжүүлэх Гэр, сургууль, нийгэм, соёлын орчинд найз нөхөд, ахмад хүмүүстэй зохистой харилцах зан үйлд суралцаж, найз нөхөдтэйгөө болон ангидаа баримтлах дүрэм, журам, өдрийн дэглэм зохиохӨөрийн амьдарч буй нийгэм, соёлын орчин, сургуулийн дүрэм, журам, хүүхдийн эрх, үүргийн тухай ойлголттой болохАнги –хамт олон, ойр дотны хүмүүстэй харилцахдаа бусдын эрхийг хүндэтгэх, эрхээ хамгаалуулах талаар ангийн багш, нийгмийн ажилтан зэрэг хүмүүст ханддаг байх

Суралцагчид юуг мэдэж ойлгосон байх вэ?:

o Хүний биеийн өсөлт, хөгжилтөд хоол, хөдөлгөөний гүйцэтгэх үүрэг

o Хувийн ариун цэвэр, эрүүл ахуй (гар, хөл, хумс, арьсны эрүүл ахуй)

o Амны хөндийн эрүүл мэнд (шүд цоорох шалтгаан, шүдэнд халтай болон тустай хоол)

o Аюулгүй амьдрал (нарны хордлого, бороо усны аюулаас сэргийлэх арга)

o Зөв амьдрахуйн цээрлэх зүйл

o Дэлхийн хэлбэр, хэмжээ, хөдөлгөөн, өдөр, шөнө, улирал солигдох шалтгаан

o Газрын зураг глобус, план зургийн талаарх энгийн ойлголт

o Тэнгэрийн одоор баримжаалан, зүг чигээ олох арга

o Монгол орны ой тайга, хээр тал, говь цөл нутгийн байгаль, цаг уурын ялгаа,

хүмүүсийн аж амьдрал, эрхлэх хөдөлмөр, хоол хүнсний онцлог o Ургамал, амьтдын гадаад бүтэц, түүний ялгаатай ба төсөөтэй тал

o Түгээмэл тархсан ашигт малтмал, эрдэс чулуулаг

o Байгалийн зарим гамшигт үзэгдэл, түүний хор хөнөөл, урьдчилан сэргийлэх арга

2

Page 3: хүн орчин 12-3 анги зөвлөмж

o Байгаль орчноо хамгаалах монгол ёс уламжлал (нүүхдээ бууриа цэвэрлэх, гол усанд

бохир зүйл хийхгүй байх г.м.)o Хог хаягдлыг төрөлжүүлэн ангилахын учир

o Цэвэрч, дэг журамтай анги, хамт олон болоход өөрийн гүйцэтгэх үүрэг, оролцоо

o Сургууль, нийгэм, соёлын орчин дахь хүүхдийн эрхийн зөрчил

o Үе тэнгийнхний амьдрал олон янз болох тухай ойлголт

o Найз нөхдийн болон бусдын ачийг ачаар хариулахын утга учир

Суралцагчид юуг чаддаг болох вэ?:

o Амин дэмээр баялаг хоол хүнс, сүү, цагаан идээ, хүнсний ногоо хэрэглэхийн ач

холбогдлыг тайлбарлах o Дэлхийн хөдөлгөөнийг глобус ашиглан үзүүлэх, өдөр шөнө, улирал хэрхэн

солигддогийг өөрийн үгээр тайлбарлахo Монгол улс болон хил залгаа улсыг газрын зураг дээр заах, нэрлэх

o Энгийн план зураг унших, газрын зургийн таних тэмдгийг тайлбарлах

o Тэнгэрийн одоор баримжаалан зүг чигээ олохыг тайлбарлах

o Өдөр, шөнө, улирал солигдох шалтгааныг туршилтаар тайлбарлах

o Монгол орны ой тайга, хээр тал, говь цөл нутгийн байгаль, цаг уурын ялгаа, түгээмэл

ургамал, амьтад, хүмүүсийн аж амьдрал, эрхлэх хөдөлмөрийн онцлогийг тайлбарлахo Ургамал, амьтны гадаад бүтцийг ялган таних, харьцуулах, зургаар илэрхийлэх,

өөрийн үгээр тайлбарлахo Түгээмэл тархсан ашигт малтмал, эрдэс чулуулаг, гол мөрөн, нуур, худаг усыг хүмүүс

юунд, хэрхэн ашигладгийг ажиглан, жишээ гаргах, ач холбогдлын талаар ярилцахo Байгалийн зарим гамшигт үзэгдлийн хор хөнөөл, түүнээс урьдчилан сэргийлэх арга

замын талаар ярилцахo Байгаль орчноо хамгаалах монгол ёс уламжлалтай холбоотой зан үйлийн жишээ

гаргах o Анги- хамт олон, найз нөхдийн хүрээнд гарсан зөрчлийг хэрхэн шийдвэрлэх талаар

жишээн дээр ярилцах o Хүүхдийн эрх зөрчигдгийг зургаар илэрхийлэх

o Дүрэм, журмыг өөрийн эдлэх эрх, үүрэгтэй холбон тайлбарлах

o Гэр бүлийн гишүүд болон найз нөхдийн хайр энэрлийг жишээгээр тайлбарлах, бусдын

ач тусыг хэрхэн хариулдаг талаар хамтран ярилцах

Эзэмшсэн мэдлэг, чадвараа өдөр тутмынхаа амьдрал, үйл ажиллагаандаа ашиглахын тулд:

o Зарим хүнсний ногоог амьдрал ахуйдаа хэрхэн ашигладаг талаар ярилцах

o Ил задгай газраас хоол, хүнс худалдаж авахаас татгалзах, жимсийг угааж хэрэглэх

o Эрүүл мэндэд тустай хоол хүнсийг зөв сонгож, хэрэглэдэг байх, шаардлагатай үед

бусдын тусламж, дэмжлэгийг авдаг байх

3

Page 4: хүн орчин 12-3 анги зөвлөмж

o Биеийн дасгал, хөдөлгөөний ач холбогдлыг мэдэж, өөрт тохирсон дасгал, хөдөлгөөн

хийдэг байхo Амны хөндийн эрүүл мэндийг сахих (шүдээ тогтмол угаадаг байх, шүд цоорохоос

сэргийлэх) o Өөрийн амьдралын орчин, нөхцөлдөө тохируулан хувийн ариун цэвэр сахих

o Гэрийн тэжээмэл мал, амьтантай харьцсаны дараа гараа угааж, хэвших

o Долоон бурхан, алтан гадас зэргийг олж заах

o Төөрсөн хүн нар, сар, оддын байрлалыг ажиглаж, хэрхэн зүг чигээ олдог талаар найз

нөхөд, гэр бүлийнхэндээ зааж сургахo Тэнгэрийн байдлыг ажиглан, хур тунадас орох, салхи шуурга болохыг баримжаалах

o Байгаль хамгаалах монгол ёс уламжлалын тухай бяцхан ном хийх

o Тасалгааны ургамал тарьж, арчлах

o Амьтан, ургамлыг арчлах тэдгээрийг хайрлан хамгаалах олон нийтийн ажилд оролцох

o Хүмүүсийн хөдөлмөрийг хүндэтгэн харьцах

o Орон нутгийн онцлогт тохируулан хоол хүнс, хувцсаа тохируулж хэрэглэх

o Аав, ээж, өвөө, эмээ, ах, эгчийн ажилд тусалдаг байх

o Цэвэрч, тэргүүний, хоцрогч, таслагчгүй хамт олон болох зорилт дэвшүүлэн, ханын

самбар ажиллуулах o Гудамж, талбайд баримтлах дүрэм, журмын талаар мэдээлэл цуглуулж, ангидаа

танилцуулга хийхo Өөрийн эрхийг хамгаалах талаар эцэг эх, багшдаа ханддаг байх

o Сургууль, анги танхим, гудамж талбайд баримтлах дүрэм, журмуудтай танилцаж,

яагаад дүрэм, журам хэрэгтэй болохыг хэлэлцэхo Өөрийн үзэл бодлоо зөв илэрхийлж, бусдын байр суурийг хүндэтгэж, хүлээцтэй

хандаж сурахo Бусдын ололт, амжилтаар бахархах, үлгэрлэн дууриах

Хөтөлбөрийн агуулгын тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг, агуулга, аргазүй, сургалтын хэрэглэгдэхүүн, үнэлгээ зэрэг бүрэлдэхүүн тус бүрийг

тогтоосон зарчим, үндэслэл, онцлог:

Агуулгын тогтолцооны бүтцийн шийдэл

Ерөнхий боловсролын 11 жилийн сургуулийн I ангид 2004 онд “Хүн байгаль”, 2005 онд “Хүрээлэн буй орчин” (Хүн-байгаль, Хүн-нийгэм хичээлийн интеграци, гэхдээ сургалтын төлөвлөгөөнд тусдаа хичээлээр тэмдэглэгдсэн бөгөөд 2004 оны агуулгын үлгэрчилсэн хүрээний дагуу мөрдөгдсөн), 2006 оноос ”Хүн-орчин” (Хүн-байгаль, Хүн-нийгэм, Эрүүл мэнд хичээлийн интеграци) хичээлийг зааж ирсэн.

“Хүн-Орчин” нэгдмэл хичээлийн агуулга нь эрүүл амьдрах үндэс, хүрээлэн буй байгаль, нийгэм соёлын агуулгыг (Хүснэгт 1-ийг үзнэ үү) бүхэлдээ багтааж байгаа (I-II ангийн “Хүн-орчин” сургалтын хөтөлбөрийн агуулгын бүтцийг үзнэ үү) ч хөтөлбөрийн хувьд агуулгын нэгдмэл байдал, залгамж чанарыг зарим орон нутаг, сургууль алдагдуулан, тусдаа 3 өөр хичээл орсоор байна. Иймд бид хөтөлбөрийн агуулгын нэгдмэл байдлыг батжуулан,

4

Page 5: хүн орчин 12-3 анги зөвлөмж

хадгалах үүднээс сургалтын хөтөлбөрийн агуулгыг “Хүн-хүрээлэн буй орчин”, “Байгаль, нийгмийн харилцан холбоо” (Хүснэгт 2-ыг үзнэ үү) гэсэн үндсэн 2 бүрэлдэхүүн хэсэгтэй байхаар боловсруулсан болно.

Хүснэгт 1

“Хүн-Орчин” хичээлийн агуулгын тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг

Эрүүл амьдрах үндэс Хүрээлэн буй байгаль Нийгэм, соёл

Биеийн эрүүл мэнд (зөв хооллолт, хувийн эрүүл ахуй ариун цэвэр, амны хөндийн эрүүл мэнд)

Аюулгүй амьдрал (эрүүл орчин бүрдүүлэх, бие эрхтнээ хамгаалах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, эрүүл аж төрөх арга ухаан)

Амьгүй ба амьд бие (Амьгүй ба амьд биеийн шинж чанар, амьдралын орчин)

Байгаль, цаг агаарын үзэгдлүүд (байгаль, цаг агаар, улирлын өөрчлөлт, байгалийн гамшигт үзэгдэл)

Байгаль хамгаалал

Нийгэм, соёлын орчин (би, гэр бүл,анги хамт олон, төрөл садан, найз нөхөд, сургууль гэх мэт)

Эрх, үүрэг, дүрэм журам, ёс зүй (сурагчийн эрх, үүрэг, сургууль, нийгэм, соёлын орчин дахь хүүхдийн эрх г.м)

“Хүн-орчин” сургалтын хөтөлбөрийн агуулгын хүрээнд дараах цогц ойлголтыг мэдэх шаардлагатай.

Энэхүү схемын огтлолцол буюу гол хэсэгт тухайн сурагч өөрөө байх бөгөөд багш хүрээлэн буй байгаль, дэлхийн (цаг агаарын дулааралт, цөлжилт г.м.) болон нийгэм, соёлын (хотжилт, зам тээвэр, цахилгаан холбоо г.м.) өөрчлөлтөд зохицон, эрүүл амьдрахуйн арга ухаанд сургах зорилгоор тэдний өдөр тутмын амьдрал, үйл ажиллагаанд тулгуурлан, хөтөлбөрийн агуулгаа интеграцчилах нь зүйтэй.

“Хүн, хүрээлэн буй орчин” агуулгын хүрээнд эргэн тойрон дахь хүмүүсийн амьдрал, юмс үзэгдэл, тэдгээрийн хувирал, өөрчлөлтийг ажиглах, харьцуулах, хамтран дүгнэлт хийх арга барилд суралцахад нь анхаарах бол, “Байгаль, нийгмийн харилцан холбоо” агуулгын

5

Хүрээлэн буй байгаль дэлхий

Нийгэм, соёл

Эрүүл амьдрах

үндэс

Page 6: хүн орчин 12-3 анги зөвлөмж

хүрээнд хүний үйл ажиллагаа байгальд хэрхэн (эерэг, сөргөөр) нөлөөлж байгаа, эргээд байгаль хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөөлж байгааг тоо баримт, жишээ тохиолдлоор танин мэдэх агуулгыг тусгав. Үүгээрээ тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг хөтөлбөрт шингээж өгсөн гэж үзэж болно.

“Хүн-Орчин” нэгдмэл хичээлийн агуулгыг бид дараах байдлаар хуваариллаа. “Хүн-орчин” хичээлийн агуулгын тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг болох “Хүн, хүрээлэн буй орчин”- 67 цаг, “Байгаль, нийгмийн харилцан холбоо”- 35 цаг орчим байхаар төлөвлөх хувилбарыг санал болгож байна.

Хүснэгт 2

Агуулгын тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг

Хүн, хүрээлэн буй орчин (67 цаг)

Байгаль, нийгмийн харилцан холбоо (35 цаг)

Нэг. Эрүүл амьдрах үндэс (22-23 цаг) Биеийн өсөлт, хөгжилтөд хоол, хүнс,

дасгал, хөдөлгөөний гүйцэтгэх үүрэг (7-8 цаг)

Хувийн ариун цэвэр, эрүүл ахуй (3-4 цаг)

Шүдээ хайрладаг хүүхэд, өөрийгөө хайрладаг (4-5 цаг)

Аюулгүй амьдрал (4-5 цаг)

Нэг. Байгаль орчноо хамгаалах Монгол ёс уламжлал (6-9 цаг)

Амьдрах, хөдөлмөрлөх ёс Монголчуудын цээрлэх ёс Овоо тахих ёс ба хорио цээрийн зан үйл Байгалийн үзэсгэлэнт, дархан цаазат

газар

Хоёр. План, газар зүйн зураг (5-7цаг)

Үзэгдэх талбай, зүг чиг олох арга План зураг Монгол орны газар зүйн зураг

Хоёр. Цэвэрч, тэргүүний анги, хамт олон (6-8цаг)

Байгаль, эх дэлхийгээ хамгаалахад анги, хамт олны гүйцэтгэх үүрэг

Өөрийн болон бусдын хөдөлмөрийг хүндлэх тухай

Анги, сургууль, олон нийтийн үйлчилгээний газруудад баримтлах дүрэм, журам

Гурав. Дэлхий ба глобус (6-8цаг) Дэлхийн хэлбэр, хэмжээ, хөдөлгөөн Глобус, эх газар ба далай тэнгис Дэлхий ба нар Халуун, сэрүүн орон Өдөр шөнө, улирал, жил солигдох

шалтгаан

Гурав. Хүүхдийн эрхийн зөрчил (8-10 цаг)

Анги, хамт олон, найз нөхдийн хүрээнд гардаг зөрчил, түүнийг шийдвэрлэх арга зам

Хүүхдийн эрх зөрчигддөг орчин нөхцөл (Гэр бүл, олон нийтийн газар)

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, тогтоомж, конвенцийн зарим заалтууд

Дөрөв. Монгол орны байгаль (24-26 цаг) Монгол орны ашигт малтмал, гол

мөрөн

Дөрөв. Зөв амьдрахуйн арга ухаан (8-10 цаг)

Хамтач ёсны тухай

6

Page 7: хүн орчин 12-3 анги зөвлөмж

Амьтан, ургамлын гадаад бүтэц Хүнс болон эмчилгээнд хэрэглэдэг

ургамал Хүмүүсийн аж амьдрал, эрхлэх ажил,

хөдөлмөр Байгалийн үзэгдэл, цаг агаарыг

урьдчилан мэдэх энгийн аргууд Монгол орны байгалийн төрөл ой

тайга, хээр тал говь цөл

Хүмүүнлэг, энэрэнгүй ёс (аав, ээж, найз, нөхрийн хайр, итгэл, хүндлэл г.м.)

Зөв амьдрахуйн цээрлэх зүйл (уур уцаар, дуулгаваргүй зан, эмх цэгцгүй, хэнэггүй байдал, найз нөхрөө болон бусдыг муу хэлэхийг жигших тухай г.м.)

Ачийг ачаар хариулах утга учир (эрдэм номыг эрхэмлэн сурах ёс, ээж, аав, ах дүүсээ хүндлэх ёс, бусдыг хүндлэх ёс г.м.)

“Хүн-орчин” хичээлийн агуулгын бүтцийг сурагчийн эзэмших агуулгын бүтцэд буулган төлөвлөх дидактик аргачлал:

Мэдлэг, чадвар, хэрэглээ/хандлагын хүрээнд дараах агуулгыг тодорхойлов. Үүнд:

Мэдлэг: (Агуулгын тухайн бүрэлдэхүүн хэсэгт холбогдох шинжлэх ухааны үндсэн ухагдахуун, онолын үндсэн мэдлэг зэргийг бичих )

Байгаль, нийгмийн шинжлэх ухааны үзэл, онол, зарчим, үндсэн ойлголтууд хийгээд нэр томъёо, үг хэллэгийн эрэмбэт тогтолцоо

Тулгамдаж буй асуудлыг тодорхойлон, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх (Сурагч нь баримт мэдээнээс илүүтэйгээр мэдээлэл боловсруулах аргын тухай мэдлэгийг түлхүү эзэмшихэд анхаарах)

Чадвар: (Агуулгын тухайн хэсгийн үндсэн асуудлыг шийдэх арга болон үйлийг тодорхойлон бичих)

Байгаль, нийгмийн талаар янз бүрийн эх сурвалжуудаас мэдээлэл хайх, бусдад танилцуулах, өөрийн үгээр тайлбарлах

Тухайн баримт, эх сурвалжийн шалтгаан, үр дагаврын холбоог шинжлэн судлах Багаар ажиллах. Зөрчил бэрхшээлтэй асуудлыг хамтын хүчээр шийдвэрлэхэд гар бие

оролцох, бусдын туршлагаас суралцах

Хэрэглээ, хандлага: (Эзэмшсэн мэдлэг, чадвар, үйлийн баримжааг юуг таньж мэдэх, ямар асуудал шийдвэрлэхэд хэрэглэхийг тодорхойлон бичих)

Өөрийн сургууль, орон нутгийн хүрээнд тухайн чиглэлээр ямар тулгамдсан асуудал байгааг тодорхойлж, өөрийн санаа бодлоо илэрхийлэх

Байгалийн ухаан, эрүүл мэндийн боловсролын агуулгын хүрээнд хэрэглээ голлосон агуулгыг тусгах бол, нийгмийн ухааны агуулгын хүрээнд хандлага, төлөвшлийн агуулгыг эзэмшүүлэхэд түлхүү анхаарах

“Хүн-орчин” сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд багш нар уг хөтөлбөрийн нэр томъёо, үг хэллэгийн утга агуулгыг сайтар мэдэх шаардлагатай тул дараах дидактик аргачлалыг Та бүхэнд толилуулъя.

“Хүн-орчин” хичээлийн сургалтын хөтөлбөрийн

Гол санаа, аргачлал

7

Page 8: хүн орчин 12-3 анги зөвлөмж

бүтцийн бүрдлүүд

Хэрэгцээ, үндэслэл “Хүн-орчин” сургалтын хөтөлбөрийн агуулгын бүрдэл болох Хүн-нийгэм, Хүн-байгаль, Эрүүл мэндийн боловсролын хувь хүний хийгээд нийгмийн хэрэгцээний нийтлэг, ялгаатай талыг тодорхойлох

Сургалтын хөтөлбөрийн агуулга, сурагчдад эзэмшүүлэх цогц чадамж

Сурагчдад эзэмшүүлэх цогц чадамжийг сургалтын хөтөлбөрийн агуулгын хүрээнд анализ хийж, тухайн боловсролын стандартын цогц чадамжтай жиших, харьцуулах, уялдаа холбоог илрүүлэх

Сургалтын хөтөлбөрийн онол, арга зүй

Сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал, онол, арга зүйн шийдэл, хөгжлийн чиг хандлагыг мэдэж, нэгж болон ээлжит хичээлийн хөтөлбөрөө шинэчлэх

Сургалтын хэрэглэгдэхүүн Гарын доорх материал ашиглан, туршилтын багаж, тоног төхөөрөмж хийх, сургалтын хэрэглэгдэхүүнд тавигдах шаардлагын дагуу сургалтын хэрэглэгдэхүүнээ шинэчлэх, орчин бүрдүүлэх

Сурах бичиг Сурах бичгийн агуулга, арга зүйтэй танилцаж, сурах бичигт анализ хийх сургалтын хөтөлбөрийн агуулгатай харьцуулах

Энгийн хялбар туршилт Сурагчдын өдөр тутмын амьдрал, үйл ажиллагаатай холбоотой энгийн туршилт явуулах арга, аргачлалыг мэдэж, онол, практикийг зөв хослуулах

Багш, сурагч, эцэг эхийн хамтын бүтээлч үйл ажиллагаа

Гэр бүл болон сургууль, нийгэм, соёлын орчинд сурагчдыг хөгжүүлэх, хүмүүжүүлэн төлөвшүүлэх үйл ажиллагаанд олон нийтийн бүтээлч, идэвх оролцоог дэмжих

Тогтвортой хөгжлийн боловсрол

“Хүн-орчин” хичээл нь ТХБ-ын үзэл санааг сурагчдад эзэмшүүлэхэд голлох үүрэгтэй тул агуулгын нэгдмэл (интеграци) байдалд анхаарч, амьдралын бодит жишээ, тохиолдол баримтад тулгуурлан тайлбарлах аргазүйн шийдлийг оновчтой сонгон хэрэгжүүлэх

Хөтөлбөрийн аргазүйн шийдэл

“Хүн-Орчин” хичээлийн агуулгын нэгдмэл (интеграци) байдлыг хангах аргазүйн янз бүрийн шийдлийг багш өөрөө сонгон, хөтөлбөртөө тусган хэрэгжүүлэх боломж нээлттэй. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ өөрийн сургууль, орон нутгийн онцлогийг харгалзан төлөвлөх бөгөөд сургалтын технологийн шинэчлэлийн дагуу сурагчийн бүтээлч үйл ажиллагаанд тулгуурлан, мэдлэг бүтээлгэх, таамаглал дэвшүүлэх, судалгаа хийх, харилцан ярилцаж, санал бодлоо солилцох зэрэг цогц чадамжийг эзэмшүүлнэ.

8

Page 9: хүн орчин 12-3 анги зөвлөмж

“Хүн-орчин” сургалтын хөтөлбөрийн “Хүн, хүрээлэн буй орчин” агуулга нь үндсэндээ мэдэхүй (К1), хийж гүйцэтгэхүйн (К2) цогц чадамжийг, харин “Байгаль, нийгмийн харилцан холбоо” агуулга нь оршин байхуйн (К3) болон иргэншин, нийгэмшихүйн (К4) цогц чадамжийг төлөвшүүлэхэд түлхүү чиглэсэн болно. Мөн сургалтын материаллаг орчин, хэрэглэгдэхүүнийг аль болох интеграцчилсан агуулгыг хэрэгжүүлэхээр сонгон авах боломжтой юм.

Агуулгыг нэгтгэх, хялбаршуулахын тулд:

1. Агуулгыг энгийн хялбар болгох. Сурагчдын түвшинд тохируулан ойлгомжтой болгох үүднээс агуулгын хийсвэр чанарыг багасгах хэрэгтэй. Ялангуяа “Хүн-орчин” хичээлийн хувьд хүүхдийн амьдралд ойр, өдөр тутам тохиолдож байдаг боловч, түүний учир шалтгааныг өөрсдөө ч ойлгож мэддэггүй зүйл дээр тулгуурлах нь зүйтэй юм. Зарим сурах бичгийн агуулга нь хийсвэр чанар цөөнгүй тохиолддогийг анхаарах хэрэгтэй.

2. Агуулгын бүрэлдэхүүн хэсгүүдийн уялдаа холбоог хангах. Тухайн агуулгын бүрэлдэхүүн хэсгийн гол, үндсэн санаа, зарчмуудыг алдагдуулахгүйгээр аль болох бусад хичээлийн агуулгатай уялдуулахыг хичээх. Тухайлбал, монгол хэл, хөгжим, дүрслэх урлаг, технологийн хичээлийн сэдвүүдтэй уялдуулах боломжийг харгалзах

3. Хичээлийн заах аргазүйн шийдлүүдийг сурагчийн оролцоонд тулгуурлах. Хичээлийн агуулгыг мэдлэг, чадвар, хэрэглээ гэсэн бүтцээр сурагчдын нас, сэтгэхүйн онцлогт нийцүүлэн, харьцангуй бие даасан хэсэг болгон хуваасан байгаа ч чадвар, хэрэглээ хэсэгт томъёолсон байдлаараа аргазүйн шийдлийн үндсийг чиглүүлэхийг зорьсон. Тухайлбал, тайлбарлах, хамтарч ярилцах, зургаар илэрхийлэх, оролцох, хэрэглэх, турших зэргээр сурагчдын мэдлэг бүтээх бүтээлч үйл ажиллагаанд тулгуурлах арга зүйн шийдлийг сонгон хэрэгжүүлэх

8 настай хүүхдүүд нь дэлхий, ертөнцийн юмс, үзэгдлийг танин мэдэхийг эрмэлзэх төдийгүй, хүмүүсийн харилцааны ертөнцийг танин мэдэхийг эрмэлзэж байдгийг бид мэднэ. Тэр дундаа энэ насны сурагч нь уг харилцаанд өөрийн байр сууриа олж эхлэх бөгөөд үйл ажиллагааны явцад хувь хүний шинжийг олж, нийгмийн амьдралыг тодорхой шалгуураар үнэлж эхэлдэг. Жишээ нь: зөв-буруу, болно-болохгүй, гоё-муухай, сайн-муу гэх мэт. Найман настай хүүхэд шулуун шударга, илэн далангүй, сониуч зэрэг сайхан чанаруудтайгаас гадна, их тархины гадар, мэдрэлийн эсийн хөгжил эрчимжиж эхэлдэг бөгөөд хүртэхүй, ой тогтоолт хөгжлийн шинэ шатанд ордог гэж үздэг байна. Хүүхэд өсөн бойжихийн хэрээр хүрээлэн буй орчинтойгоо танилцаж, юмс үзэгдлийн талаар өөрсдийн төсөөлөлтэй болно.

8 насны хүүхдийн мэдлэгийн нөөц нэлээд нэмэгддэг. Бусад хүмүүстэй харилцах, өөрийн тухай, үе тэнгийхэн болон насанд хүрэгчид, тэдний дунд өөрийн эзлэх байр суурийн тухай тухайлбал, түүхт хүмүүсийн баатарлаг үйлсийн тухай хууч, домог яриа, түүхэн бодит үйл явдал, сонирхолтой адал явдал, аялалын тухай ярих нь тэдэнд онц сонирхолтой байдаг. Хүүхдүүд үе тэнгийнхэнтэйгээ харилцахдаа өөрийн сэтгэлийн хөдөлгөөндөө анализ хийж эхэлдэг. (Үерхэл, нөхөрлөлийг бий болгох, лидер буюу удирдагч нь байхыг эрмэлзэх г.м.)

Дээр дурдсан нас бие, сэтгэхүйн онцлогт тулгуурлан сургалтанд дараах аргазүйн цогц шийдлүүдийг бүтээлчээр сонгон хэрэгжүүлэхийг зөвлөе. Үүнд:

9

Page 10: хүн орчин 12-3 анги зөвлөмж

Сэтгэхүй, үг яриа, харилцааг хөгжүүлэх арга

зүй

Хийж гүйцэтгэхэд сургах аргазүй

Оршин байх, иргэншин нийгэмшүүлэх аргазүй

Байгаль, нийгмийн амьдралыг ажиглаж, асуудлыг тайлбарлах дасгал

Дүрд тоглох Эргэцүүлэн бодох Нийгмийн үзэгдэл

байдлыг аман ба бичгээр илэрхийлэх

Нийгмийн мэдээлэл, харилцааны хэрэгслийг ашиглах, мэдээлэл цуглуулах, боловсруулах, солилцох г. м.

Төсөлт судалгаа хийх Тухайн сэдвээс асуудал

дэвшүүлэх Жишээ, тохиолдолд

анализ хийх Дүрслэл, зураглал,

тооцооллын дадлага хийх

Тэмдэглэл хөтлөх Бүтээлийн сан хийх Үзэсгэлэн гаргах Тайлбарлах, сурталчилах Аялал, экскурс, музейн

хичээлд оролцох Хүн-орчин хичээлээр

эзэмшсэн мэдлэг, чадвараа бусад судлагдахуунтай холбон хэрэглэх

Багаар суралцах Байгаль, нийгмийн

үзэгдэл, үйл явдлын талаар сонирхолтой баримтыг ярилцах

Асуудлыг задлан шинжлэх, дүгнэх

Нэвтэрхий толь, баримтат кино, дүрс бичлэг үзэх

“Хүн-хүрээлэн буй орчин” агуулгын бүрэлдэхүүн хэсгийн план, газар зүйн зураг, глобус ба дэлхий гэсэн агуулгыг заахдаа хүрээлэн буй орчноосоо үзэгдэх талбайг ойлгуулж, улмаар зүг чигээ тодорхойлж, түүнийг тэмдэглэх аргад сургасны үндсэн дээр план зураг, газарзүйн зураг, глобустай танилцуулан дэлхий, нарны тухай ойлгуулна.

Өөрт харагдаж байгаа газраа үзэгдэх талбай гэж үзээд, түүн дээр дөрвөн зүгээ нэрлэх чадварыг эзэмшүүлнэ. Ингэснээр зүг чигээ тодорхойлох, олох аргад суралцаж, аялалын маршрут зохиох, түүнийгээ бусдад танилцуулах дадлага ажил хийлгэж болно. Сурагчдаар ширээн дээрх зүйлсийг эгц дээрээс харагдах байдлаар нь зуруулж, ямар дүрстэй ижил байгааг ажиглуулаад, бодит хэмжээнээс багасгаж зурахыг сануулна. Дараа нь анги, танхим, өрөө, тасалгаа, амьдардаг хашаа, сургуулийн орчноо сайтар ажиглан, эгц дээрээс харсан байдлаар төсөөлөн зурах даалгавар өгч, гүйцэтгүүлнэ. Ийм байдлаар план зургийн талаарх ойлголтыг сурагчдаар гаргуулж, мэдлэг бүтээлгэнэ. Үүний дараа масштабын тухай танилцуулна. План зураг хийлгэхэд тодорхой таних тэмдгүүдийг ашиглаж болно.

10

Page 11: хүн орчин 12-3 анги зөвлөмж

План зураг, газарзүйн зургийг харьцуулан түүний ялгаатай болон ижил талуудыг олуулах аргаар газар зүйн зурагтай танилцуулна. Энэ агуулгыг заахдаа энгийнээс нарийн уруу, хөнгөнөөс хүндэд алхам алхмаар шилжих зарчмыг баримтална. Эхний хичээлийг хэрхэн зохион байгуулснаас дараагийн хичээлийн үр дүн хамаардгийг багш бүр сайн мэднэ. Газарзүйн зургийг глобустай харьцуулж, глобус нь бас газрын зураг бөгөөд дэлхийн загвар юм гэсэн дүгнэлтийг сурагчдаар гаргуулж, мэдлэг бүтээлгэхэд багш анхаарна.Ãëîáóñ ãýäýã íü áºìáºðöºã ãýñýí ¿ã. Ãëîáóñàà àøèãëàí õîéä áà ºìíºò òóéë íü òîéðîã ¿¿ñãýõã¿éãýýð áàéðàíäàà ýðãýæ áóéã áóñàä õýñýã íü òîéðîã ¿¿ñãýæ áàéãààã àæèãëóóíà. Èíãýæ äýëõèé òýíõëýãýý íýã óäàà á¿òýí ýðãýõ õóãàöàà íü 24 öàã áóþó íýã õîíîã ãýíý. Äýëõèé òýíõëýãýý ýðãýõ ÿâöàä íàð òóñàæ áàéãàà õýñýãò ºäºð, ñ¿¿äýð òàëä íü øºíº áîëäîã ãýäãèéã ãëîáóñ øèðýýíèé ÷èéäýí àøèãëàí ¿ç¿¿ëæ áîëäîã.

Өдөр, шөнө ээлжлэн солигддогийг глобус, чийдэн ашиглан таниулах аргыг зургаар харуулав.

Дэлхий эргэлддэгийг сурагчдаар тодорхой нэг зүйлийн сүүдрийг эсвэл өөрийнх нь биеийн сүүдрийг ашиглан, сонгосон газарт өглөө, өдөр, орой тэмдэглүүлж, сүүдэрт ажиглалт хийлгэн, сүүдэр тойрч, сүүдрийн өндөрт өөрчлөлт гарч байгааг ярилцан, дэлхий эргэлддэгийг туршилтаар нотолно.

Дэлхий тэнхлэгээрээ нар буруу эргэдэг. Энэ нь хүмүүст нар биднийг тойрон эргэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. Дэлхий тэнхлэгээрээ эргэхдээ

нарыг тойрох аялал хийдэг. Үүндээ 365 хоног зарцуулах бөгөөд үүнийг бид нэг жил гэж ойлгодог.

Нар бол манай дэлхийн өдөр тутмын амьдралд маш чухал, дэлхий дээрх амьдралыг тэтгэдэг эрчим хүчний гол эх үүсвэр. Амьд байгаль болон хүн төрөлхтнийг элч дулаанаараа тэтгэж байдаг. Нарны энерги нь дэлхий дээрх амьдралыг тэтгэж, бидний өсөлт хөгжилтөд ч нөлөөлдөг. Нар манай дэлхийгээс асар хол оршдог. Нараар хэрхэн биеэ чийрэгжүүлэх, нарны хэт туяанаас хэрхэн хамгаалах талаар энгийн ойлголт өгөхдөө “эрүүл амьдрах үндэс” агуулгын бүрэлдэхүүн хэсэгтэй холбоно. Энэ сэдвийг 4-р ангид ”Хүн-байгаль” хичээлээр гүнзгийрүүлэн судална.

“Монгол орны байгаль” агуулгыг 24-26 орчим цагт багтаан заах бөгөөд Монгол орны ашигт малтмал, гол мөрөн, амьтан, ургамлын гадаад бүтэц ба хүнсний ногоо, эмийн ургамал,

11

Page 12: хүн орчин 12-3 анги зөвлөмж

хүмүүсийн аж амьдрал, эрхлэх ажил, хөдөлмөр, цаг агаарыг урьдчилан мэдэх энгийн аргууд, байгалийн гамшигт үзэгдэл зэргийг өөрийн орон нутгийн онцлогт тулгуурлан заах нь зүйтэй.

Монгол орны ой тайга, хээр, тал, говь, цөлийн тухай заахдаа “Суралцагчдын суралцахуйг дэмжих аргазүйн хөгжил” БСШУЯ, ЖАЙКА төслийн Монгол орны бус нутгийн байгаль ба нийгэм, ахуйн шүтэлцээг таниулах аргазүйн номыг ашиглаж болох юм.

Та бүхэнд нэгж хичээлийн хөтөлбөрийн боловсруулалтыг “Эрүүл амьдрах үндэс” бүрэлдэхүүний хэсгийн агуулгаар жишээ болгон толилуулж байна.

Нэгж хичээл: Хувийн ариун цэвэр, эрүүл ахуй (3-4 цаг)

Нэгж хичээлийн зорилго:

Хувийн ариун цэвэр сахихын ач холбогдлыг мэдэх

Нэгж хичээлийн зорилтууд:

Гараа угаах дараалал, биеийн арьс, үсний арчилгааны тухай мэдэх Бохир гар, хөл, арьс, үс, хумсны хор хор уршгийн (тэдгээртэй холбоотой өвчлөлтийн

тухай) талаар мэдээлэл цуглуулж, өөрийн үгээр тайлбарлах Гадна бэлэг эрхтнээ угааж байх, дотуур хувцсаа тогтмол сольж сурах дадал,

хэвшлийг сахих

Хэрэглэгдэхүүн: Ус, угаалтуур, саван, алчуур, үзүүлэн зураг, тарааж өгөх материал г.м.

Ээлжит хичээл явуулах аргазүйн чиглэл:

1. Гар угаах дараалал бүхий зураг харуулж ярилцах, ангид угаалтуур байхгүй нөхцөлд ус, түмпэн, саван, алчуур бэлтгэж, гараа угаах дадлага хийх, хиртэй хумс, бохир гарын хор уршгийг харуулсан 2- 4 мөрт шүлэг эсвэл 5-6 өгүүлбэр зохиох, гар, хөл, арьс, үс бохирдох нөхцөлүүдийг харуулсан зураг зурах (1-2 цаг)

2. Усанд тогтмол орж чадахгүй нөхцөлд, ариун цэврээ сахих өөр ямар арга зам байж болох талаар ярилцах, дотуур хувцсаа цэвэрхэн байлгах, сольж хэрэглэхийн давуу талыг гаргахдаа өөрсдийнх зан үйл дээр жишээ авч ойлгуулах. Жишээ нь бие засаад дутуу эсвэл буруу арчих, эсвэл огт арчихгүй байхын сул талыг ярилцах (1-2 цаг)

Нэгж хичээл: Биеийн өсөлт хөгжилтөд хоол, хөдөлгөөн нөлөөлөх нь (7-8 цаг)

Нэгж хичээлийн зорилго:

Хүнсний ногоо, жимс, сүү, сүүн бүтээгдэхүүн хүний эрүүл мэнд, өсөлт, хөгжилтөд хэрхэн нөлөөлдөг талаар цогц ойлголт эзэмшүүлж, тэдгээрийн хэрэглээг нэмэгдүүлэх хандлага төлөвшүүлэх

Нэгж хичээлийн зорилтууд:

Хүнсний ногооны төрлүүдийг нэрлэх, зургаар илэрхийлэх, ямар хүнсний ногоо ямар амин дэмээр баялаг байдгийг тайлбарлах

12

Page 13: хүн орчин 12-3 анги зөвлөмж

Өөрсдийн дуртай хоолонд ямар хүнсний ногоо хэрэглэдэггийг нэрлэх, зургаар харуулах, хүнсний ногоогоор ямар, ямар хоол хийж болох талаар зохиомж бичих

Цагаан идээний төрлүүдийг нэрлэх, тэдгээрийг хэрхэн боловсруулдаг талаар ахмад хүмүүсээс сурвалжлан мэдэх, бусдад танилцуулах

Хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, сүү, цагаан идээг нутгийн онцлог, улирал, байгаль, цаг уурын нөхцөл, байдалд хэрхэн тохируулан хэрэглэдэг тухай ярилцах

Баталгаагүй газраас (ТҮЦ, гудамж талбай г.м.) болон буруу хадгалсан хүнсний бүтээгдэхүүн худалдан авах нь ямар хор уршигтай болох тухай ярилцах

Биеийн тамирын дасгал, хөдөлгөөний ач холбогдлыг тайлбарлах

Хэрэглэгдэхүүн: Хүнсний ногоо, жимс, цагаан идээний гэрэл зураг, биет болон бодит үзүүлэн, зургийн дэвтэр, өнгийн харандаа г.м.

Ээлжит хичээл явуулах арга зүйн чиглэл:

1. Ихэнх хүнсний ногоо амин дэмээр баялаг бөгөөд хүний биеийн өсөлт, хөгжил, эрүүл мэндэд чухал нөлөөтэйг ойлгуулах, ямар төрлийн ногоо ямар амин дэмээр баялаг тухай зурж,бичээд ангийнхандаа танилцуулах, самбар ажиллуулах (1-2 цаг)

2. Жимсийг угаахгүй хэрэглэхийн хор уршгийг ярилцах, дүрийн тоглолт хийх (1-2 цаг)

3. Цагаан идээний хэрэглээний талаар ярилцах (2 цаг)

4. 7 хоногийн хоолны цэс зохиож, түүнд хүнсний ногоо, цагаан идээ хэр хэмжээтэй орсон талаар ярилцах (1-2 цаг)

5. Хоол идсэний дараа хөдөлгөөнтэй байхыг эрхэмлэх, удаан хугацаагаар телевиз үзэх, компьютер тоглохоос сэргийлэх талаар өөрсдийнх нь мэдлэг, туршлага дээр тулгуурлан ярилцах (1-2 цаг)

Нэгж хичээл: Шүдээ хайрладаг хүүхэд өөрийгөө хайрладаг (4-5 цаг)

Нэгж хичээлийн зорилго:

Аргачлалын дагуу шүд угаах дадлага хийх, шүдэнд тустай болон халтай хоолнуудыг ялгаж нэрлэх, шүд цоорох шалтгаануудыг тоочих, түүнээс урьдчилан сэргийлэх аргад суралцах

Нэгж хичээлийн зорилтууд:

Шүдээ хамгаалах, цэвэрлэхийн ач холбогдлыг ойлгох Шүд зөв угаах аргачлалыг давтан үзүүлэх, шүд угаах дадлага хийх Шүдэнд тустай болон халтай хоолнуудыг ялган нэрлэх Шүд цоорох шалтгааныг тайлбарлах, сэргийлэх аргуудыг нэрлэх

Хэрэглэгдэхүүн: Толь, оо, сойз, цэвэр усны жижиг сав, ус, сав, гоожуур г.м.

Ээлжит хичээл явуулах аргазүйн чиглэл:

13

Page 14: хүн орчин 12-3 анги зөвлөмж

1. Өөрсдийнхөө шүдийг толинд харж, хэдэн шүд унасан, хэдэн шүд хорхойтсон, цагаан өнгөө алдсан байгаа эсэхийг ажиглуулах, яагаад ийм болсныг асууж ярилцах, шүдээ угаах аргачлалыг давтаж хийлгэх, шүдийг “улаанаас цагаан уруу” дүрмээр буюу буйлнаас шүд рүү гэсэн чиглэлээр зөв угаах ёстойг сануулах, боломжтой нөхцөлд анги дээрээ шүдийг нь угаах дадлага хийлгэх (1-2 цаг)

2. Шүдэнд тустай болон халтай хоол, хүнсийг ялгаж нэрлүүлэх, аль болох чихэрлэг багатай бүтээгдэхүүн (жимс, хүнсний ногоо, цагаан идээ) түлхүү хэрэглэх, шүдээ тогтмол угааж сурвал, том болоод эрүүл, сайхан шүдтэй, эрүүл амьдарна гэдгийг ойлгуулах (1-2 цаг)

3. Шүд цоорох шалтгааныг зургаар илэрхийлэх, урьдчилан сэргийлэх, гадны нөлөөгөөр шүдээ гэмтээж болзошгүй нөхцлийн талаар найзууддаа зориулсан санамж бичих (1-2 цаг)

4. Шүдний эмчийн ажлын онцлогийг ярилцах, зөвхөн өвдсөн үед бус, урьдчилан сэргийлэх зорилгоор жилдээ 1 удаа шүдний эмчид үзүүлэх ёстойг ухаарах (1-2 цаг)

Нэгж хичээл: Аюулгүй амьдрал (4-5 цаг)

Нэгж хичээлийн зорилго:

Нарны туяа хүний амьдралд ашигтай болон хортой байдгийг ойлгуулах, наршихаас хамгаалах аргуудыг мэдэх, хэрэглэх, бороо усанд өртөхөөс сэргийлэх, нийтийн тээврийн хэрэгслээр аюулгүй зорчих арга, ухаанд суралцах

Нэгж хичээлийн зорилтууд:

Нарны ашигтай талуудыг ярилцах, нарших үзэгдлийн шалтгааныг тайлбарлах, наршилтаас сэргийлэх аргууд болон наршсан тохиолдолд авах арга хэмжээг мэдэх

Бороонд норохоос сэргийлэх яаралтай аргуудыг мэдэх, хэрэглэх, усанд живж болох аюултай нөхцөлүүдийг нэрлэж чадах, урьдчилан сэргийлэх аргуудыг мэдэх

Нийтийн тээврийн хэрэгслээр зорчих дүрмийг мэдэх, энэ үед гарч болзошгүй осол, аюулын нөхцлийн талаар ярилцах

Хэрэглэгдэхүүн: Замын хөдөлгөөний тэмдэг, тэмдэглэгээ, тээврийн хэрэгслийн зураг

Ээлжит хичээл явуулах аргазүйн чиглэл:

1. Наранд биеэ шарах тохиромжтой цаг үеийг мэдэх, наранд биеэ түлэгдэхээс хамгаалах хэрэгтэйг ойлгох, мөн ямар үед наршдаг болох, наршихгүйн тулд ямар хувцас өмсөх, хэрхэн сэргийлэх талаар ярилцах. Дүү нартаа зориулан наршихаас сэргийлэх зөвлөмж бичсэн, зурагтай бяцхан ном хийх (1-2 цаг)

2. Бороонд норохоос сэргийлэх аргуудыг зургаар илэрхийлэх, усны аюултай нөхцөлд авах арга хэмжээг мэдэх, хоорондоо ярилцах (1 цаг)

3. Гэрлэн дохиогоор зам хөндлөн гарах үйлдлийг дүрийн тоглолтоор үзүүлэх, автобусанд суух, буух, зам гарахдаа хүмүүсийн гаргадаг алдаан дээр ярилцах (2 цаг)

14

Page 15: хүн орчин 12-3 анги зөвлөмж

Хөтөлбөрийн үнэлгээ:

Сургалтын үр дүнг дараах шалгуураар үнэлгээ хийнэ.

Агуулгын мэдлэг эзэмшилт ийн түвшин

- Хүн-орчин хичээлийн баримтын цогц мэдлэг (үзэгдэл, үйл явдал, орон зай, он цагийн баримт гэх мэт)

- Ухагдахуун, онол, хууль, зүй тогтлын цогц мэдлэг- Нэр томъёоны мэдлэг - Хичээлийн цөм мэдлэг (орон зай, шалтгаан, үр дагавар, нөхцөл байдал, өөрчлөлт, эх

сурвалж, түүхэн тайлбар, харилцаа холбоо г.м)

Гүйцэтгэлийн чадвар эзэмшилтийн түвшин

- Цогц чадамжийн хүрээнд мэдлэгийг тогтоох, сэргээн санах, илэрхийлэх- Мэдлэгийг танил нөхцөлд хэрэглэх- Мэдлэгийг шинэ нөхцөлд бүтээлчээр хэрэглэх- Мэдлэгийг амьдралын туршлага дээр тулгуурлан хэрэглэх гэх мэт

Сэтгэлгээний чадвар эзэмшилт ийн түвшин

- Сурах бичиг, сургалтын хөтөлбөрийн агуулга хэр зэрэг тусгагдсаныг илрүүлэх, түүнд шүүмжлэлттэй хандах чадвар эзэмшилт

Харилцааны чадвар эзэмшилт ийн түвшин

- Гэр бүл, сургууль, нийгэм, соёлын орчинд биеэ хэрхэн авч яваа зан байдал, харилцааны чадвар эзэмшилт

- Өөрийн байр сууриа илэрхийлэх, санал бодол солилцох, бусдыг хүндэтгэн сонсох чадвар

Хэрэглээний чадвар эзэмшилт ийн түвшин

- Өөрийн гэр, сургууль, орон нутгийн онцлогт тохируулан хичээлээр эзэмшсэн мэдлэг чадвараа бусдад түгээх

- Гарын доорх материал ашиглан хичээлийн хэрэглэгдэхүүн боловсруулах, хэрэглэх чадвар эзэмшилт

- Тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг сургалтанд тусган хэрэгжүүлэх мэдлэг, чадвар эзэмших

Стандарт бус үнэлгээг өгөхдөө :

Багшийн зүгээс Сурагчийн зүгээс

Шинэ мэдлэг ба өмнөх мэдлэгийн залгамж холбоог хэр гаргаж буйд анхаарах

Мэдлэгээ өөрийн өдөр тутмын амьдралд хэрэглэж байгаа эсэхийг харгалзах

Бусадтай хамтран ажиллах, тэдний санал бодлыг хүндэтгэж буй байдал

Сурах боломжоо ахиулах амжилтанд хүрэхийн төлөө эрмэлзэж буй байдал

Буруу зүйл хийснээ мэдэх, алдаагаа засах, алдаан дээрээ суралцаж буй байдал

Зорилгодоо хүрэх арга замаа

15

Page 16: хүн орчин 12-3 анги зөвлөмж

Сургалтын хэрэглэгдэхүүнийг оновчтой зөв ашиглаж буй байдал

Мэдлэг, чадвар нь цаашид сурах итгэл, урам өгөхүйц байх

тодорхойлж буй байдал Өөрийн давуу, сул талаа тодорхойлох

чадвар эзэмшилт

Үнэлгээний жишиг даалгавар:

Жишиг даалгавар тус бүр нь танин мэдэхүйн түвшний ямар шалгуур, ямар цогц чадамжийг илрүүлэхийг багш тодорхойлон, боловсруулах хэрэгтэй. Тухайлбал, дараах жишиг даалгавар, танин мэдэхүйн түвшний шалгуур, үнэлгээнээс санаа авч, бусад сэдэв дээр хөрвүүлэн, баяжуулан ашиглахыг санал болгож байна.

Агуулга Жишиг даалгавар Танин мэдэхүйн түвшний шалгуур

Үнэлгээ

Монгол орны газарзүйн зураг

Монгол орны газрын зургаас өөрийн сайн мэдэх аймаг, хотын нэрийг бичнэ үү

1. Аймаг:.........................2. Хот:..............................

Монгол улсын аймаг, хотыг газрын зурагт заах (К2)

Нийслэл хот, 3-5 аймгийг нэрлэн, зааж буй байдал

Хүмүүсийн амьдрал, эрхлэх ажил, хөдөлмөр

Улирлын байдлаас хамаарч хүмүүс ямар, ямар ажил эрхэлдэг вэ? Аль болох олон жишээ бичнэ үү?

Намар...............................Өвөл.................................Хавар...............................Зун....................................

Орон нутаг, төв суурин газрын хүмүүс улирлын аж ахуй эрхлэх, хөдөлмөр нь ялгаатай байдгийг тайлбарлах (К3)

Хүмүүсийн эрхэлдэг ажил, хөдөлмөрийг улирлын нөхцөл, байдалтай холбон тайлбарлаж буй байдал. Жишээ нь хавар-төл хүлээн авдаг, зун-цагаан идээ бэлтгэдэг г.м

Байгаль, эх дэлхийгээ хамгаалахад анги, хамт олны гүйцэтгэх үүрэг

Дараах асуудлаар багаараа хэлэлцэж, санал дэвшүүлнэ үү.

Орчны хөрсийг бохирдлоос хамгаалахын тулд:

.................................................Усыг хэмнэхийн тулд:

..............................................

Байгаль, орчинд хүмүүсийн зүгээс үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг багасгах арга замыг хамтран эрэлхийлэх (К4)

Өөрийн тарьсан хог хаягдлаа цуглуулж, зориулалтын газар, саванд хаяж буй байдал

Ашиглаагүй үедээ цоргоны усыг хааж хэвшсэн байдал г.м

Анги, сургуулийн орчимд хог хаядаггүй байдал

16

Page 17: хүн орчин 12-3 анги зөвлөмж

Сургалтын хэрэглэгдэхүүн:

Сургалтад дараах аргазүйн материал, техник хэрэгсэл (notebook, компьютер, зөөврийн дэлгэц, проектор, кодоскоп, зурган болон биет үзүүлэн, туршилтын багаж хэрэгсэл) зэргийг ашиглах боломжтой. Үүнд:

А. Ном, сурах бичиг, гарын авлага

№ Номын нэр Хэвлэгдсэн он

1 Д.Батсүрэн нар. Нийгмийн ухаан-I сурах бичиг, багшийн ном, сурагчийн дасгал ажлын дэвтэр (II-III анги)

УБ 2005

2 Т.Оюун нар “Хүн-орчин хичээлийн зөвлөмж I-III анги” (бага ангийн багш нарт)

УБ 2007

3 Д.Монхор нар. Хүн-орчин хичээлийн хэвлэмэл үзүүлэн (бага ангийн багш нарт)

УБ 2007

4 Т.Оюун нар. Хүн-орчин I дасгал ажлын ном УБ 2008

5 “Амьд биеийн хөгжлийг таниулах аргазүй” Зөвлөмж I (бага ангийн багш нарт)

УБ 2007

6 “Монгол орны байгаль ба нийгэм ахуйн шүтэлцээг таниулах аргазүй” Зөвлөмж II (бага ангийн багш нарт)

УБ 2008

7 “Хүрээлэн буй орчинг тоглоомын явцад таниулах аргазүй” Зөвлөмж III (бага ангийн багш нарт)

УБ 2009

8 Байгаль шинжлэл хичээлийн хялбар туршилтууд УБ 2006

9 Тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг 1-р ангийн хичээлд тусгах нь (багш нарын мэргэжил дээшлүүлэхэд зориулсан гарын авлага)

УБ 2008

10 Байгалийн ухаан (байгалийн ухааны багш, оюутанд) УБ 2008

11 ЕБС-ийг 12 жилийн тогтолцоонд шилжүүлэх бодлого, төлөвлөлт, арга зам

УБ 2008

12 ЕБ-ын 12 жилийн сургуулийн I ангийн сургалтын хөтөлбөр УБ 2008

13 Байгалийн ухаан- I УБ 2005, 2007

17

Page 18: хүн орчин 12-3 анги зөвлөмж

Б. Зурагт болон биет үзүүлэн, туршилтын багаж хэрэгсэл

Food Chain in Forest Ecosystem. A Food Web in Forest. Chart Code ST 315Ханын термометр Соронзон (тах, шулуун)Глобус Тал бөмбөрцөгийн картГэрлийн бүсийн тухай зурагЦэцгийн бүтэцЖинлүүрүүдМикроскоп (гэрлийн, электрон)Минзурк (конус, цилиндр)CD (эрүүл мэндийн агуулгаар)CD (Одод, нарны аймгийн агуулгаар)Өнгөгүй гуурс Жижиг хөнгөн цагаан таваг буюу лааны суурьЖижиг цилиндр сав, лаа, шүдэнзШилэн аяга, хатуу цаасДэлхийн бөмбөрцөг, гар чийдэнАшигт малтмалын цуглуулга (шавар, шохой, төмрийн хүдэр нүүрс)

В. Сургалт, танин мэдэхүйн видео, CD бичлэг

Хүн –Орчин. Бага боловсрол. (Суралцагчдын суралцахуйг дэмжих аргазүйн хөгжил. БСШУЯ-Жайка-ийн хамтарсан төсөл) УБ.,2009 Г.Нэргүй. “Хүн-орчин, хүн байгаль хичээлээр киррикюлим хийх арга” МУБИС-ийн Багшийн сургууль. УБ., 2009 Хүн –Байгаль. Бага, суурь боловсрол. (Суралцагчдын суралцахуйг дэмжих аргазүйн хөгжил. БСШУЯ-Жайка-ийн хамтарсан төсөл) УБ.,2009 Ц.Ганхүү, Н.Оюунбилэг, Б.Баатарсүх “Эрүүл бие-саруул ухаан” Зайны интекратив сургалт. УБ, 2006

18