статистикийн хорооны 12- 24- A/185...

13
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, ХУРЦ ХОРДЛОГООС ШАЛТГААЛСАН ГЭМТЛИЙН СТАТИСТИКИЙН ҮЗҮҮЛЭЛТИЙГ ТООЦОХ АРГАЧЛАЛ Улаанбаатар хот 2019 он Үндэсний статистикийн хорооны даргын 2019 оны 12-р сарын 24-ний өдрийн A/185 тоот тушаалын хавсралт

Transcript of статистикийн хорооны 12- 24- A/185...

Page 1: статистикийн хорооны 12- 24- A/185 хавсралт®йлдвэрлэлийн_осол_хурц... · - ажил, үүргээ гүйцэтгэх үед байгаль,

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, ХУРЦ ХОРДЛОГООС ШАЛТГААЛСАН

ГЭМТЛИЙН СТАТИСТИКИЙН

ҮЗҮҮЛЭЛТИЙГ ТООЦОХ АРГАЧЛАЛ

Улаанбаатар хот

2019 он

Үндэсний статистикийн хорооны

даргын 2019 оны 12-р сарын 24-ний

өдрийн A/185 тоот тушаалын

хавсралт

Page 2: статистикийн хорооны 12- 24- A/185 хавсралт®йлдвэрлэлийн_осол_хурц... · - ажил, үүргээ гүйцэтгэх үед байгаль,

2

АГУУЛГА

Нэг. Нийтлэг үндэслэл ................................................................................................. 3

1.1 Зорилго, ач холбогдол ................................................................................... 3

1.2 Хууль эрх зүйн үндэслэл ................................................................................ 3

Хоёр. Ойлголт, тодорхойлолт ..................................................................................... 4

Гурав. Тооцох арга зүй ................................................................................................ 6

Дөрөв. Ангилал ............................................................................................................ 8

Тав. Мэдээллийн эх үүсвэр ......................................................................................... 8

Зургаа. Хамрах хүрээ .................................................................................................. 8

Долоо. Ашигласан материал ...................................................................................... 9

Хавсралт .................................................................................................................... 10

Гэмтлийн төрөл ...................................................................................................... 10

Гэмтсэн эрхтний ангилал ....................................................................................... 11

Үйлдвэрлэлийн ослын шалтгаан ........................................................................... 12

Үйлдвэрлэлийн ослын хүчин зүйл ......................................................................... 13

Page 3: статистикийн хорооны 12- 24- A/185 хавсралт®йлдвэрлэлийн_осол_хурц... · - ажил, үүргээ гүйцэтгэх үед байгаль,

3

Нэг. Нийтлэг үндэслэл

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан

сэргийлэх, хянах хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс үйлдвэрлэлийн ослын

статистикийг сайжруулах, тэдгээрийг олон улсын түвшинд харьцуулах байдлыг

хангахаар 1998 онд олон улсын хөдөлмөрийн статистикчдын 16-р бага хурлаар

“Үйлдвэрлэлийн ослоос шалтгаалсан үйлдвэрлэлийн гэмтэл”-ийн статистикийн

тухай шийдвэрийг гарган, баталсан.

Уг стандарт ойлголт, тодорхойлолтод нийцүүлэн, өөрийн орны онцлогийг тусган

энэхүү аргачлалыг боловсруулав.

Улсын хэмжээнд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоос шалтгаалсан гэмтлийн

статистикийн талаарх мэдээлэл гаргах, судалгаа явуулах, холбогдох үндсэн

үзүүлэлтийг тооцоход энэхүү аргачлалыг ашиглана.

1.1 Зорилго, ач холбогдол

Энэхүү аргачлалыг мөрдлөг болгосноор үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоос

шалтгаалсан гэмтлийн талаарх мэдээллийг бий болгоход нэгдсэн ойлголт, арга

зүйгээр хангах, статистикийн үзүүлэлтийг бий болгож, бодлого боловсруулагчдыг

зохих мэдээллээр хангах юм.

1.2 Хууль эрх зүйн үндэслэл

Монгол Улсын Статистикийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 6 дугаар заалтад

“статистикийн үзүүлэлт, арга зүй нь олон улсын статистикийн стандарт, арга

зүйтэй нийцсэн байх”, 12 дугаар зүйлийн 7 дугаар заалтад “статистикийн үзүүлэлт,

аргачлалыг олон улсын ангилал, аргачлал, стандартын жишигт нийцүүлэн гаргаж

мөрдүүлэх” гэж заасан нь энэхүү аргачлалыг боловсруулах хууль эрх зүйн

үндэслэл юм.

Page 4: статистикийн хорооны 12- 24- A/185 хавсралт®йлдвэрлэлийн_осол_хурц... · - ажил, үүргээ гүйцэтгэх үед байгаль,

4

Хоёр. Ойлголт, тодорхойлолт

2.1. Үйлдвэрлэлийн осол гэж иргэн, ажиллагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх

явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд

өртөхийг хэлнэ. Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явц гэдэгт дараах

тохиолдлуудыг ойлгоно. Үүнд:

- үйлдвэрлэлийн орчинд ажил үүргээ гүйцэтгэж байх үед;

- ажил олгогч болон эрх бүхий бусад байгууллагаас гаргасан шийдвэрийн

дагуу албан томилолтоор буюу дайчилгаагаар ажил, үүргээ гүйцэтгэж байх

үед;

- ажлын байр, нэгж, хэсэг, салбарын хооронд байнга явж ажил үүрэг

гүйцэтгэдэг ажиллагч ажлын цагаар бүх төрлийн тээврийн хэрэгсэл,

ердийн хөсгөөр, явган явж байх үед;

- ажиллагч ажил эхлэхийн өмнө болон дууссаны дараа ажлын байрандаа

амрах, багаж хэрэгслээ эмхэлж цэгцлэх, хувцсаа солих, усанд орох, ажил

хүлээлцэх үед;

- ажиллагч ажилдаа ирэх, буцах замдаа бүх төрлийн тээврийн хэрэгсэл,

ердийн хөсгөөр, явган явж байх үед. Өөрөөр хэлбэл, ажлын байр эсвэл

ажилтай холбоотой сургалтад оролцож байгаа байр болон оршин суудаг

газар, ихэвчлэн хооллодог газар, ихэвчлэн цалингаа авдаг газар хоёрын

хооронд тогтмол зорчдог замаар ирж, буцах үед;

- ажил, үүргээ гүйцэтгэх үед байгаль, цаг уур, гал, усны гэнэтийн аюул,

цацраг идэвхт болон химийн бодисын нөлөөлөл, биологийн гаралтай гоц

халдварт өвчин үүсгэгч, хөнөөх хэрэгсэл, сүйрэл, дэлбэрэлт зэрэг

гамшгийн үед.

2.2. Үйлдвэрлэлийн орчин гэж хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл

ажиллагааны талбай, гадна орчныг хэлнэ.

2.3. Хурц хордлого гэж цацраг болон биологийн идэвхт бодис, химийн хорт

бодисын нөлөөгөөр хурц, цочмог хэлбэрээр богино хугацаанд иргэн, ажиллагч

хордохыг хэлнэ. Хурц хордлогыг үйлдвэрлэлийн осолтой адилтган үзнэ.

2.4. Бүлэг осол гэж нэг үйлдвэрлэлийн осол эсвэл хурц хордлогод 2 ба түүнээс

дээш иргэн, ажиллагч өртөхийг хэлнэ.

2.5. Үйлдвэрлэлийн гэмтэл гэж үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоос

шалтгаалж иргэн, ажиллагч өвчлөх, нас барахыг хэлнэ. Энэ нь мэргэжлээс

шалтгаалсан өвчнөөс ялгаатай. Үйлдвэрлэлийн осолд өртсөн иргэн,

Page 5: статистикийн хорооны 12- 24- A/185 хавсралт®йлдвэрлэлийн_осол_хурц... · - ажил, үүргээ гүйцэтгэх үед байгаль,

5

ажиллагч бүрээр үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоос шалтгаалсан

гэмтлийг судлан бүртгэнэ.

2.5.1. Үхэлд хүргэсэн үйлдвэрлэлийн гэмтэл гэж үйлдвэрлэлийн осол, хурц

хордлогоос шалтгаалан иргэн, ажиллагч осол гарсан өдрөөс хойш нэг

жилийн дотор нас барахыг хэлнэ.

2.5.2. Үйлдвэрлэлийн бусад гэмтэл /үхэлд хүргээгүй/ гэж үйлдвэрлэлийн осол,

хурц хордлогоос шалтгаалан иргэн, ажиллагч амь насаа алдаагүй ч гэмтэх,

өвчлөхийг хэлнэ. Амь насанд хүрээгүй ч хөдөлмөрийн чадвараа түр

хугацаагаар алдах нь ажлын цаг хугацаа алдахад хүргэдэг.

2.6. Хөдөлмөрийн чадвар алдалт гэж үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоос

шалтгаалсан гэмтлийн улмаас иргэн, ажиллагч осол гарах үед ажиллаж

байсан ажлын байр буюу эрхэлж байсан албан тушаалын хүрээнд ердийн

ажил үүргээ гүйцэтгэх чадваргүй болохыг хэлнэ.

2.6.1. Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдах гэж иргэн, ажиллагч үйлдвэрлэлийн

ослоос шалтгаалан гэмтэл авсны улмаас хөдөлмөрийн чадвараа 70 ба

түүнээс дээш хувь алдсаныг хэлнэ.

2.6.2. Хөдөлмөрийн чадвараа түр хугацаанд алдах гэж иргэн, ажиллагч

үйлдвэрлэлийн ослоос шалтгаалан гэмтэл авсны улмаас хөдөлмөрийн

чадвар алдсан өдрөөс эхлэн хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх эсвэл тахир

дутуугийн тэтгэвэр тогтоох эрх үүсэх хүртэл хугацааг хэлнэ. Хөдөлмөрийн

чадвар түр алдсан хугацааны дээд хязгаар нь дараалсан 12 сарын дотор 180

хоногоос хэтрэхгүй байна.

2.7. Үйлдвэрлэлийн гэмтлийн улмаас алдагдсан хугацаа гэж хөдөлмөрийн

чадвараа түр хугацаагаар алдсан үйлдвэрлэлийн гэмтлийн тохиолдол тус

бүрийн хувьд үйлдвэрлэлийн осол гарсан өдрийн дараа өдрөөс эхлэн

ажилдаа ирсэн өдрийн өмнөх өдрийг оруулан тооцсон нийт ажлын өдөр,

цагийг хэлнэ.

Page 6: статистикийн хорооны 12- 24- A/185 хавсралт®йлдвэрлэлийн_осол_хурц... · - ажил, үүргээ гүйцэтгэх үед байгаль,

6

Гурав. Тооцох арга зүй

3.1. Нийт үйлдвэрлэлийн гэмтлийн тоо: Тайлант хугацаанд “Үйлдвэрлэлийн

осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн дагуу бүртгэгдсэн

үйлдвэрлэлийн гэмтлийн тооны нийлбэрээр тооцно. Хэрэв тухайн

үйлдвэрлэлийн осол, хурц хордлого нь бүлэг осол бол тухайн бүлэг осолд

өртсөн хүний нийлбэр байна. Өөрөөр хэлбэл, нэг үйлдвэрлэлийн осолд 10

ажиллагч өртсөн бол, үйлдвэрлэлийн гэмтлийг 10-аар судлан бүртгэнэ.

3.2. Үйлдвэрлэлийн гэмтлийн давтамж: Тайлант хугацаанд гарсан нийт

үйлдвэрлэлийн гэмтлийн тоог тайлант хугацааны нийт ажиллагчдын

ажилласан ажлын цагт хувааж, 1’000’000-д үржүүлэн тооцно. Энэ тооцооллыг

үхэлд хүргэсэн үйлдвэрлэлийн гэмтэл болон үйлдвэрлэлийн бусад /үхэлд

хүргээгүй/ гэмтэл тус бүрээр тооцож болно. Аль ч тохиолдолд хуваагч нь

тайлант хугацааны нийт ажиллагчдын жинхэнэ ажилласан цагийн нийлбэр

байна. Хэрэв энэ нь боломжгүй бол хуваагчийг цалинтай чөлөө, амралт,

өвчний улмаас авсан чөлөө болон албан ёсны амралтын өдрүүдийг

оролцуулан бодсон ердийн ажлын цагаар тооцож болно. Хэрэв

үйлдвэрлэлийн гэмтлийн давтамжийг тооцох мэдээлэл байхгүй бол, оронд нь

“Үйлдвэрлэлийн гэмтлийн түвшин” буюу тооцоолол (2)-г ашиглаж болно.

Үйлдвэрлэлийн гэмтлийн давтамжийн түвшин

= Үйлдвэрлэлийн гэмтлийн тоо

Ажиллагчдын ажилласан цаг∗ 1′000′000 (1)

Тодорхой бүлгийн хүн амын, эсвэл салбарын хувьд уг түвшинг тооцоход тухайн бүлгийн

үйлдвэрлэлийн гэмтлийн тоог тухайн бүлгийн ажиллагчдын тоонд харьцуулж тооцно. Өөрөөр

хэлбэл, хүртвэр, хувиар дахь үзүүлэлтийн хамрах хүрээ нэг бүлгийн хувьд байх ёстой. Жишээ нь,

эмэгтэйчүүдийн хувьд тооцохдоо эмэгтэйчүүдийн үйлдвэрлэлийн гэмтлийн тоог эмэгтэй

ажиллагчдын ажилласан цагт харьцуулж, 1000000-р үржүүлж тооцно.

3.3. Үйлдвэрлэлийн гэмтлийн түвшин: Тайлант хугацааны нийт үйлдвэрлэлийн

гэмтлийн тоог тайлант хугацааны нийт ажиллагчдын тоонд хувааж, 100’000-д

үржүүлэн тооцно. Энэ тооцооллыг үхэлд хүргэсэн үйлдвэрлэлийн гэмтэл болон

үйлдвэрлэлийн бусад /үхэлд хүргээгүй/ гэмтэл тус бүрээр тооцож болно.

Үйлдвэрлэлийн гэмтлийн тохиолдлын түвшин

= Үйлдвэрлэлийн гэмтлийн тоо

Ажиллагчдын тоо∗ 100′000 (2)

Page 7: статистикийн хорооны 12- 24- A/185 хавсралт®йлдвэрлэлийн_осол_хурц... · - ажил, үүргээ гүйцэтгэх үед байгаль,

7

Тодорхой бүлгийн хүн амын, эсвэл салбарын хувьд уг түвшинг тооцоход хүртвэр, хувиар дахь

үзүүлэлтийн хамрах хүрээ нэг бүлгийн хувьд байх ёстой. Жишээ нь, эмэгтэйчүүдийн хувьд

тооцохдоо эмэгтэйчүүдийн үйлдвэрлэлийн гэмтлийн тоог эмэгтэй ажиллагчдын тоонд харьцуулж,

100000-р үржүүлж тооцно.

3.4. Үйлдвэрлэлийн гэмтлийн хүндрэлийн түвшин: Тайлант хугацааны нийт

үйлдвэрлэлийн гэмтлийн улмаас алдагдсан өдрийн тоог тайлант хугацааны

нийт ажиллагчдын ажилласан ажлын цагт хувааж, 1’000’000-д үржүүлэн

тооцно. Энэ тооцооллыг зөвхөн хөдөлмөрийн чадвараа түр алдсан

үйлдвэрийн гэмтлийн хувьд тооцно.

Үйлдвэрлэлийн гэмтлийн хүндрэлийн түвшин

= Үйлдвэрлэлийн гэмтлийн улмаас алдагдсан өдрийн тоо

Ажиллагчдын ажилласан цаг∗ 1′000′000 (3)

Тодорхой бүлгийн хүн амын, эсвэл салбарын хувьд уг түвшинг тооцоход хүртвэр, хувиар дахь

үзүүлэлтийн хамрах хүрээ нэг бүлгийн хувьд байх ёстой. Жишээ нь, эмэгтэйчүүдийн хувьд

тооцохдоо эмэгтэйчүүдийн үйлдвэрлэлийн гэмтлийн улмаас алдагдсан өдрийн тоог эмэгтэй

ажиллагчдын ажилласан цагт харьцуулж, 1000000-р үржүүлж тооцно.

3.5. Үйлдвэрлэлийн нэг гэмтэлд ногдох алдагдсан хугацаа: Тайлант

хугацааны үйлдвэрлэлийн нийт гэмтлийн улмаас алдагдсан өдрийн тоог

тайлант хугацаанд гарсан үйлдвэрлэлийн нийт гэмтлийн тоонд хувааж

тооцно. Энэ тооцооллыг зөвхөн хөдөлмөрийн чадвараа түр алдсан

үйлдвэрийн гэмтлийн тохиолдлын хувьд тооцно.

Үйлдвэрлэлийн нэг гэмтэлд ногдох алдагдсан хугацаа

=

Хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан үйлдвэрлэлийн гэмтлийн улмаас алдагдсан өдрийн тоо

Үйлдвэрлэлийн гэмтлийн тоо (4)

Тодорхой бүлгийн хүн амын, эсвэл салбарын хувьд уг түвшинг тооцоход тухайн бүлгийн

үйлдвэрлэлийн гэмтлийн тоог тухайн бүлгийн ажиллагчдын тоонд харьцуулж тооцно. Өөрөөр

хэлбэл, хүртвэр, хувиар дахь үзүүлэлтийн хамрах хүрээ нэг бүлгийн хувьд байх ёстой. Жишээ нь,

эмэгтэйчүүдийн хувьд тооцохдоо үйлдвэрлэлийн гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвараа түр

хугацаагаар алдсан эмэгтэйчүүдийн ажлын алдагдсан өдрийг эмэгтэйчүүдийн үйлдвэрлэлийн

гэмтлийн тоонд харьцуулж тооцно.

Page 8: статистикийн хорооны 12- 24- A/185 хавсралт®йлдвэрлэлийн_осол_хурц... · - ажил, үүргээ гүйцэтгэх үед байгаль,

8

Дөрөв. Ангилал

Үйлдвэрлэлийн ослоос шалтгаалсан үйлдвэрлэлийн гэмтлийн статистикт дараах

ангиллыг ашиглаж байна. Үүнд:

- Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн код (MNS-5641-

1:2006:);

- Үндэсний ажил, мэргэжлийн ангилал (ISCO-08);

- Эдийн засгийн үйл ажиллагааны салбарын ангилал (ISIC-4.0);

- Аж ахуйн нэгж байгууллагын хариуцлагын ангилал

- Гэмтлийн төрөл (ICD 10, Oлон улсын өвчлөлийн ангиллын дагуу)

- Гэмтсэн эрхтний ангилал (ICD 10, Oлон улсын өвчлөлийн ангиллын дагуу)

- Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын шалтгаан (ОУХБ-аас гаргасан зөвлөмж)

- Үйлдвэрлэлийн ослын хүчин зүйл (ЕвроСТАТ үйлдвэрлэлийн ослын ангилал).

Тав. Мэдээллийн эх үүсвэр

Үйлдвэрлэлийн ослоос шалтгаалсан үйлдвэрлэлийн гэмтлийн статистикийн

үзүүлэлтийг тооцох мэдээллийн үндсэн эх үүсвэр нь Мэргэжлийн хяналтын төв

байгууллагын захиргааны мэдээлэл байна. Мөн нэг эсвэл хэд хэдэн мэдээллийн

эх үүсвэрийг ашиглан үйлдвэрлэлийн ослоос шалтгаалсан үйлдвэрлэлийн

гэмтлийн статистикийг бүрдүүлж болох ч судалгаа болон захиргааны бусад

мэдээллүүдийг давхардуулалгүйгээр бүрдүүлнэ. Үйлдвэрлэлийн осол, хурц

хордлогоос шалтгаалсан үйлдвэрлэлийн гэмтлийг судлан бүртгэх харилцааг

Засгийн газрын тогтоолын дагуу “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан

бүртгэх дүрэм”-ийн дагуу бүртгэнэ.

Зургаа. Хамрах хүрээ

Үйлдвэрлэлийн ослоос шалтгаалсан үйлдвэрлэлийн гэмтэлд өртсөн иргэн,

ажиллагчдын хүрээнд i) нийт ажиллагчид (ажил олгогч, цалинтай ажиллагч,

хувиараа хөдөлмөр эрхлэгч), ii) үйлдвэрлэлийн дадлага хийж байгаа их, дээд

сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагч, цэргийн

сургуулийн сонсогч, iii) дайчилгаагаар үүрэг гүйцэтгэж байгаа иргэн, ажиллагч

(хугацаат ба цэргийн гэрээт албан хаагч, цэргийн сургуулийн сонсогч, хоригдол)-

ийг хамруулна.

Page 9: статистикийн хорооны 12- 24- A/185 хавсралт®йлдвэрлэлийн_осол_хурц... · - ажил, үүргээ гүйцэтгэх үед байгаль,

9

Долоо. Ашигласан материал

“Үйлдвэрлэлийн ослоос шалтгаалсан үйлдвэрлэлийн гэмтэл”-ийн

статистикийн тухай тогтоол, ХСОУ-ын 16-р бага хурал, 1998;

Зохистой хөдөлмөр эрхлэлтийн гарын авлага, ОУХБ-2015;

Зохистой хөдөлмөр эрхлэлт болон ТХЗ: Тогтвортой хөгжлийн зорилгын

хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүдийн гарын авлага, ОУХБ-2018;

Хөдөлмөрийн статистикийн нэр томьёоны тайлбар толь, ILOSTAT

мэдээллийн сан;

ТХЗ-ын үзүүлэлтийн мета мэдээлэл, НҮБ-ын ТХЗ-ын нэгдсэн сан;

Монгол Улсын “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хууль;

Монгол Улсын “Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол,

мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай” хууль.

Page 10: статистикийн хорооны 12- 24- A/185 хавсралт®йлдвэрлэлийн_осол_хурц... · - ажил, үүргээ гүйцэтгэх үед байгаль,

10

Хавсралт

Гэмтлийн төрөл

Үзүүлэлт Код

Өнгөц гэмтэл, ил шарх 1

Өнгөц гэмтэл (зулгарах, цэврүүтэх (түлэгдэлтийн бус), няцрал, хатгуулсан шарх (том ил шархгүй гэмтэл), хоргүй шавжинд хазуулах

1.01

Ил шарх (зүсүүлсэн шарх, урагдах, хатгуулсан шарх (гадны биет нэвтэрч орсон), амьтанд хазуулсан шарх)

1.02

Хугарал 2

Битүү хугарал 2.01

Ил хугарал 2.02

Бусад төрлийн хугарал (мултралттай, зөрсөн) 2.03

Мултрах, сунах, чинэрэх (Үе (уут) холбоос: тасрах, урагдах, сунах, чинэрэх, гэмтлийн шалтгаант хемартроз, тасрах, хагас мултрах, язрах)

3

Мултрах, хагас мултрал 3.01

Сунах, чинэрэх 3.02

Гэмтлийн шалтгаант тайралт (Гэмтлийн шалтгаант нүдний энуклеаци ) 4

Тархи доргих, дотор эрхтний гэмтэл (Тэсрэлтээс гэмтэх, цус хуралт, тархи доргих, бяцрал, урагдалт, гэмтлийн шалтгаант хематоми, хатгалт, дотоод эрхтний урагдалт, язралт)

5

Халуун, хүйтний нөлөөлөл ба химийн үйлчиллээр түлэгдэх, шалзрах, хөлдөх 6

Түлэгдэл (халууны үйлчлэлийн) (цахилгаан хэрэгсэл, цахилгаан гүйдэл, дөл, үрэлт, халуун агаар ба халуун хий, халуун биет, аянга, цацраг туяа)

6.01

Химийн түлэгдэл (коррози) 6.02

Шалзрах 6.03

Хөлдөх 6.04

Хурц хордлого ба халдвар 7

Хурц хордлого (хортой, түлэхүйц, идэмхий бодисыг тарьсан, идсэн, үнэртсэнээс болж хурц хордлогод орох, үүнд хортой амьтны хордуулах нөлөө багтана.)

7.01

Халдвар (Халдварт ба шимэгчит зарим өвчин, тодорхой шимэгч, эгэл биетэнт өвчин, вируст өвчин, мөөгөнцөрт)

7.02

Бусад тодорхой төрлийн гэмтэл 8

Цацрагийн нөлөө 8.01

Гэрэл ба халууны нөлөө 8.02

Гипотерми 8.03

Агаарын даралт,усны даралтын нөлөө 8.04

Амьсгал бүтэх 8.05

Хүчирхийллийн нөлөө (бие махбодийн хүчирхийлэл, сэтгэл зүйн хүчирхийлэл)

8.06

Аянгын нөлөөлөл (аянганд цохиулах, аянганд ниргүүлэх өөрөөр заагаагүй бол)

8.07

Живэх, үхэлд хүргээгүй живэлт 8.08

Шуугиан, доргионы нөлөө (хурц хэлбэрийн сонсгол алдалт) 8.09

Цахилгаан гүйдлийн нөлөө (цахилгаан гүйдлийн үхэлд хүргэх нөлөө, цахилгаан гүйдлээс улбаалсан шок)

8.10

Бусад тодорхой гэмтлүүд 8.19

Гэмтлийн төрөл, тодорхойгүй 9

Page 11: статистикийн хорооны 12- 24- A/185 хавсралт®йлдвэрлэлийн_осол_хурц... · - ажил, үүргээ гүйцэтгэх үед байгаль,

11

Гэмтсэн эрхтний ангилал

Үзүүлэлт Код

Толгой 1

Хуйх, гавал, тархи, гавлын мэдрэлийн болон судасны 1.1

Нүд (хоёр нүд) 1.2

Чих (хоёр чих) 1.3

Шүд, шүднүүд 1.4

Нүүрний бусад хэсгүүд 1.5

Толгой, хэд хэдэн газар гэмтэлтэй 1.7

Толгой, бусад тодорхой хэсэг ангилагдаагүй 1.8

Толгой, тодорхойгүй 1.9

Хүзүү 2

Нугалам 2.1

Хүзүү, бусад тодорхой хэсэг ангилагдаагүй 2.8

Хүзүү, тодорхойгүй 2.9

Нуруу, үүнд сээр, нугалам багтана. 3

Сээр, нугалам 3.1

Нуруу, бусад тодорхой хэсэг ангилагдаагүй 3.8

Нуруу, тодорхойгүй 3.9

Их бие ба дотор эрхтэн 4

Хавирга (өвчүү, дал багтана.) 4.1

Цээжний бусад хэсгүүд. Үүнд дотор эрхтэн багтана. 4.2

Аарцаг, гэдэсний хэсэг. Үүнд дотор эрхтэн багтана. 4.3

Бэлэг эрхтний гадна тал 4.4

Их бие, хэд хэдэн газар гэмтсэн 4.7

Их бие, тодорхой хэсэг ангилагдаагүй 4.8

Их бие ба дотор эрхтэн, тодорхойгүй. 4.9

Дээд мөч 5

Мөр, мөрний үе 5.1

Гар, тохой оролцуулаад 5.2

Бугуй 5.3

Сарвуу 5.4

Эрхий хуруу 5.5

Бусад хуруу (хуруунууд) 5.6

Дээд мөч, хэд хэдэн газар гэмтсэн 5.7

Дээд мөч, бусад тодорхой хэсэг ангилагдаагүй 5.8

Дээд мөч, тодорхойгүй 5.9

Доод мөч 6

Түнх, түнхний үе 6.1

Хөл, үүнд өвдгийг оруулна 6.2

Шагай 6.3

Тавхай 6.4

Хөлийн хуруу (хуруунууд) 6.5

Доод мөч, хэд хэдэн газар нөлөөлсөн 6.7

Доод мөч, бусад тодорхой хэсэг ангилагдаагүй 6.8

Доод мөч, тодорхойгүй 6.9

Бүх бие, хэд хэдэн газраа гэмтэх 7

Тогтолцооны нөлөө (жишээлбэл, хордох, халдвар авах гэх мэт) 7.1

Биеийн хэд хэдэн газар нөлөөлсөн 7.8

Биеийн бусад хэсгийн гэмтэл 9

Биеийн тодорхойгүй хэсгийн гэмтэл 10

Page 12: статистикийн хорооны 12- 24- A/185 хавсралт®йлдвэрлэлийн_осол_хурц... · - ажил, үүргээ гүйцэтгэх үед байгаль,

12

Үйлдвэрлэлийн ослын шалтгаан

Шалтгаан Код

Унах, бүдрэх, хальтрах 1

Өндрөөс унах /барилга, тайз, шат, тээврийн хэрэгслээс унах, нүх, худаг, шуудуу, ухсан нүхрүү унах г.м/

11

Ижил төвшнөөс унах 12

Унаж байгаа эд зүйлд цохигдох 2

Гулгалт, нуралт /хөрс, хад чулуу, цасны нуралт, гулгалт г.м/ 21

Дарагдах /барилга, байшин, өргүүр, хураасан бараа, бүтээгдэхүүн нурж, унаснаас дарагдах г.м/

22

Унаж байгаа зүйлд цохигдох, ангилагдаагүй 23

Эд зүйл дээр гишгэх, суурин болон хөдөлгөөнт эд зүйлд цохигдох 3

Эд зүйл дээр гишгэх 31

Суурин эд зүйлд цохигдох /унахдаа цохигдсон бол орохгүй/ 32

Хөдөлгөөнт эд зүйлд цохигдох 33

Эд зүйлд хавчуулагдах 4

Эд зүйлд гацах 41

Суурин болон хөдөлгөөнт эд зүйл дунд хавчуулагдах 42

Хөдөлгөөнт эд зүйлсийн хооронд хавчуулагдах 43

Хүчилсэн болон хүчтэй хөдөлгөөн 5

Эд зүйл өргөхдөө хүчилсэн 51

Эд зүйл түлхэх, татахдаа хүчилсэн 52

Эд зүйл ачих, буулгахдаа хүчилсэн 53

Хүчтэй хөдөлгөөн 54

Халалт, түлэгдэлт, хөлдөлт 6

Халалт /байгаль цаг уурын, ажлын орчны/ 61

Хүйтрэл /байгаль цаг уурын, ажлын орчны/ 62

Халуун бодис, эд зүйлд хүрснээр 63

Хэт хүйтэн бодис, эд зүйлд хүрснээр 64

Цахилгаан гүйдэлд цохиулах 7

Хортой бодис, цацраг идэвхийн нөлөөнд өртөх 8

Хортой бодис амьсгалах, залгих, шингээх 81

Ионжуулсан цацраг идэвхийн нөлөөнд өртөх 82

Ионжуулснаас бусад цацраг идэвхийн нөлөөнд өртөх 83

Гадны халдлагад өртөх 9

Хүний 91

Мал, амьтны 92

Живэх 10

Бусад 11

Ангилалд байхгүй бусад осол, хордлого 111

Мэдээлэл дутмагаас ангилах боломжгүй 112

Page 13: статистикийн хорооны 12- 24- A/185 хавсралт®йлдвэрлэлийн_осол_хурц... · - ажил, үүргээ гүйцэтгэх үед байгаль,

13

Үйлдвэрлэлийн ослын хүчин зүйл

Хүчин зүйл Код

Техник технологийн 1

Тоног төхөөрөмжийн эвдрэл, гэмтэл 11

Тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа хангалтгүй 12

Байнгын шалгалт урьдчилан хийгээгүй 13

Технологийн горим өөрчилсөн 14

Хаалт, хамгаалалт хийгээгүй 15

Удирдлагын тогтолцооны 2

Хяналт хангалтгүй 21

Удирдлага хангалтгүй 22

Аюулгүй ажиллагааны зааварчилгаа хангалтгүй 23

Хувийн болон хамтын хамгаалах хэрэгсэл хангалтгүй 24

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт хангалтгүй 25

Зохицуулалт муу 26

Аюулгүй ажиллагааны журам зөрчсөн 27

Хүний 3

Хэт яарсан, сульдсан, анхаарал болгоомж алдсан 31

Урьдчилан шалгасан багаж хэрэгсэл ашиглаагүй 32

Аюулгүй ажиллагааны заавар, журам мөрдөөгүй 33

Удирдлагын заавар зөрчсөн 34

Ажлын байр, орчны 4

Замын нөхцөл 41

Хязгаарлагдмал орон зай 42

Гэрэл, харагдах орчин 43

Цаг агаарын нөлөөлөл 44