ДОТООДЫН ЦЭРГИЙН 05 ДУГААР АНГИЙН 2018 ОНЫ ҮЙЛ...

48
МОНГОЛ УЛС ДОТООДЫН ЦЭРГИЙН 05 ДУГААР АНГИ ДОТООДЫН ЦЭРГИЙН 05 ДУГААР АНГИЙН 2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2018.12.28

Transcript of ДОТООДЫН ЦЭРГИЙН 05 ДУГААР АНГИЙН 2018 ОНЫ ҮЙЛ...

Page 1: ДОТООДЫН ЦЭРГИЙН 05 ДУГААР АНГИЙН 2018 ОНЫ ҮЙЛ …internal-troops05.police.gov.mn/media/rrrrrrrr/050505... · МОНГОЛ УЛС ДОТООДЫН

МОНГОЛ УЛС

ДОТООДЫН ЦЭРГИЙН 05 ДУГААР АНГИ

ДОТООДЫН ЦЭРГИЙН 05 ДУГААР АНГИЙН2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

2018.12.28

Page 2: ДОТООДЫН ЦЭРГИЙН 05 ДУГААР АНГИЙН 2018 ОНЫ ҮЙЛ …internal-troops05.police.gov.mn/media/rrrrrrrr/050505... · МОНГОЛ УЛС ДОТООДЫН

2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Нэг. Удирдлага, зохион байгуулалт, хүний нөөцийн чиглэлээр:

Тус анги нь 2018 онд Цагдаа дотоодын цэргийн байгууллагаас 2018

онд дэвшүүлсэн “Удирдах ажилтны манлайлал, алба хаагчдын ажлын

хариуцлага, ёс зүйг дээшлүүлж, ил тод, шударга, шуурхай, хуульч

ажиллагааг хэвшүүлнэ” гэсэн зорилт, Монгол Улсын хууль тогтоомж,

Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, албан даалгавар, Засгийн

газрын хуралдааны тэмдэглэл, албан даалгавар, Үндэсний хөтөлбөр,

Хууль зүй дотоод хэргийн сайдын тушаал, өгсөн үүрэг, ажлын чиглэл,

Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч,

Дотоодын цэргийн штабын даргын тушаал, шийдвэр, хөтөлбөр,

төлөвлөгөөний хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллалаа.

Page 3: ДОТООДЫН ЦЭРГИЙН 05 ДУГААР АНГИЙН 2018 ОНЫ ҮЙЛ …internal-troops05.police.gov.mn/media/rrrrrrrr/050505... · МОНГОЛ УЛС ДОТООДЫН

2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Дотоодын цэргийн штабын даргын баталсан “Дотоодын цэргийн

байгууллагаас 2018 онд хяналтад авч, хэрэгжилтийг зохион байгуулах

мэдээлэх, хяналт-шинжилгээ хийх, үнэлгээ өгөх баримт бичгийн жагсаалт”-

ын дагуу 41 бодлогын баримт бичиг, хөтөлбөр, төлөвлөгөө, цаг үеийн

нөхцөл байдалтай холбогдуулан өгсөн үүрэг, ажлын чиглэлийг Монгол

Улсын Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор баталсан “Бодлогын

баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл

ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын дагуу

хяналт-шинжилгээ үнэлгээ хийхэд дундажаар 97.2 хувьтай, 4.8 үнэлгээтэй

хэрэгжүүллээ.

Page 4: ДОТООДЫН ЦЭРГИЙН 05 ДУГААР АНГИЙН 2018 ОНЫ ҮЙЛ …internal-troops05.police.gov.mn/media/rrrrrrrr/050505... · МОНГОЛ УЛС ДОТООДЫН

2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Ангийн алба-ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд зохион

байгуулахад чиглэгдсэн 9 журам, 2 зөвлөмжийг боловсруулан

захирагчийн тушаалаар батлан мөрдүүлж, хэрэгжилтэд хяналт тавин

ажиллаж байна.

Page 5: ДОТООДЫН ЦЭРГИЙН 05 ДУГААР АНГИЙН 2018 ОНЫ ҮЙЛ …internal-troops05.police.gov.mn/media/rrrrrrrr/050505... · МОНГОЛ УЛС ДОТООДЫН

2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Ангийн захирагчийн зөвлөлийн хуралдааныг 26 удаа хуралдуулж,

албаны үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалтын чиглэлээр 62,

хүний нөөцийн чиглэлээр 63, сахилга ёс зүйн чиглэлээр 39 нийт 164

асуудлыг хэлэлцэж шийдвэр гарган ажиллалаа.

Page 6: ДОТООДЫН ЦЭРГИЙН 05 ДУГААР АНГИЙН 2018 ОНЫ ҮЙЛ …internal-troops05.police.gov.mn/media/rrrrrrrr/050505... · МОНГОЛ УЛС ДОТООДЫН

2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн

командлагчийн 2017 оны мн/76 дугаар тушаалаар батлагдсан

“Бүтэц, орон тоо батлах тухай” тушаалыг мөрдөн ажиллаж байна.

Page 7: ДОТООДЫН ЦЭРГИЙН 05 ДУГААР АНГИЙН 2018 ОНЫ ҮЙЛ …internal-troops05.police.gov.mn/media/rrrrrrrr/050505... · МОНГОЛ УЛС ДОТООДЫН

2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Хүний нөөцийн төлөвлөлт, нөөц бүрдүүлэлтийг удирдан зохион байгуулж

Хууль сахиулахын их сургуулийн Ахлагчийн сургуулийг харуулчин мэргэжлээр

төгссөн 56, нөөцөд бүртгэгдсэн 9 иргэнийг сул орон тоонд, дэвшүүлэн болон

шилжүүлэн томилогдсон 36 алба хаагч, нийт 101 алба хаагчийг Дотоодын

цэргийн командлагч болон Дотоодын цэргийн штабын даргын тушаалаар

томилуулж, албаны “Б” үнэмлэхийг олгуулж, дадлагажуулан сургагч нарыг

томилон албанд нь дадлагажуулан ажилласан.

Page 8: ДОТООДЫН ЦЭРГИЙН 05 ДУГААР АНГИЙН 2018 ОНЫ ҮЙЛ …internal-troops05.police.gov.mn/media/rrrrrrrr/050505... · МОНГОЛ УЛС ДОТООДЫН

2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Батлагдсан орон тооноос тайлангийн хугацаанд нийт 19 ахлагч, 2 энгийн

ажилтан, нийт 21 орон тоо дутуу, орон тооны нөхөн хангалт 94 хувьтай байна.

Жилийн хугацаанд дутагдлаар 2, өөрийн хүсэлтээр 15, нийт 17 алба

хаагч албанаас халагдаж чөлөөлөгдсөн байна.

2017 онд Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэг

мэдүүлэх үүрэг бүхий 62 албан тушаалтнуудаар мэдүүлэгийг хуулийн хугацаанд

гаргуулж, баталгааны маягт, тайлан, мэдээг хадгаламжийн нэгж болгон

Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтэст хүргүүлсэн.

Page 9: ДОТООДЫН ЦЭРГИЙН 05 ДУГААР АНГИЙН 2018 ОНЫ ҮЙЛ …internal-troops05.police.gov.mn/media/rrrrrrrr/050505... · МОНГОЛ УЛС ДОТООДЫН

2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс

урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дах хэсэгт заасны дагуу албан тушаалд

шинээр томилогдсон 34 алба хаагчаар мэдүүлэгийг шинэчлэн гаргуулж, алба хаагчийн баталгааны

маягтыг хүлээн авч эрх бүхий албан тушаалтны баталгааг хийж ажиллалаа.

Ангийн http://internal-troops05.police.gov.mn/ цахим хаягт алба хаагчтай холбоотой гомдол

мэдээлэл хүлээн авах утасны дугаарыг байрлуулан шуурхай удирдлагын жижүүрийн хяналтад

тусгайлсан мэдээлэл хүлээн авах 93026010, 89806010 дугаарын утсыг ажиллуулав.

Page 10: ДОТООДЫН ЦЭРГИЙН 05 ДУГААР АНГИЙН 2018 ОНЫ ҮЙЛ …internal-troops05.police.gov.mn/media/rrrrrrrr/050505... · МОНГОЛ УЛС ДОТООДЫН

2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Жилийн хугацаанд иргэд, алба хаагчдаас 184 өргөдөл ирүүлснээс ажилд

орох суралцахыг хүссэн 29, ажилд дахин орох 7, ажил өөрчлөн шилжүүлэхийг

хүссэн 25, захиргааны чөлөө 64, тэтгэвэр тэтгэмж, орон сууц хүссэн 9, цалин

нэмэхийг хүссэн 2, албанаас чөлөөлөгдөхийг хүссэн 18, бусад 30 өргөдлийг

хүлээн авч, хуулийн хугацаанд нь шийдвэрлэж, иргэд байгууллагаас ангийн

алба хаагчтай холбоотой гаргасан 3 өргөдлийг хуулийн хугацаанд шалгаж,

хариуг холбогдох нэгжид хүргүүлж ажилласан.

Page 11: ДОТООДЫН ЦЭРГИЙН 05 ДУГААР АНГИЙН 2018 ОНЫ ҮЙЛ …internal-troops05.police.gov.mn/media/rrrrrrrr/050505... · МОНГОЛ УЛС ДОТООДЫН

2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Хоёр: Албаны сургалт, бэлтгэлийн чиглэлээр:

Дотоодын цэргийн штабын даргын 2017 оны А/05 дугаар тушаалаар

батлагдсан “Дотоодын цэргийн алба хаагчдад 2018 онд явуулах албаны

сургалтын хөтөлбөр”, Ангийн захирагчийн 2018 оны А/01 дугаар

тушаалаар батлагдсан “Ангийн 2018 оны албаны сургалтын хөтөлбөр”-ийг

хэрэгжүүлж, сургалт бэлтгэлийг 2018 оны 01 дүгээр сарын 04-ны өдрөөс

мөн оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг зохион байгууллаа.

Батлагдсан хөтөлбөрийн дагуу алба хаагчдтай нэгдсэн сургалтыг 24

удаа 117 цагаар, давхардсан тоогоор 3811 алба хаагчийг, хэсэгчилсэн

сургалтыг 15 удаа 88 цагаар, давхардсан тоогоор 1624 алба хаагчийг, нийт

39 удаагийн 205 цагийн сургалтыг 5435 алба хаагчийг, албанд шинээр

томилогдсон алба хаагчдыг ажлын байранд дадлагажуулах сургалтыг 11

удаа 191 цагаар төлөвлөн тус тус зохион байгуулав.

Page 12: ДОТООДЫН ЦЭРГИЙН 05 ДУГААР АНГИЙН 2018 ОНЫ ҮЙЛ …internal-troops05.police.gov.mn/media/rrrrrrrr/050505... · МОНГОЛ УЛС ДОТООДЫН

2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийг хэрэгжүүлэх болон

төрийн жинхэнэ албан хаагчдын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлэх

ажлын хүрээнд Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгаар

сургалт зохион байгуулах хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулж, 4 удаа, 8

цагийн сургалтыг зохион байгуулж, сургалтад нийт 763 алба хаагчийг

хамруулж, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн

командлагчийн 2018 оны А/263 дугаар тушаалын дагуу 2018 оны 11 дүгээр

сарын 14-ны өдөр ангийн нийт бие бүрэлдэхүүнийг төрийн жинхэнэ алба

хаагчдын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлэх хууль эрх зүйн мэдлэг,

мэдээллийн технологийн мэдлэг сорих тестийн шалгалтыг өгүүлж,

шалгалтад хамрагдвал зохих 255 алба хаагчийг бүрэн хамруулж, холбогдох

материалыг нэгтгэн шалгалтын комисст хүргүүллээ.

Page 13: ДОТООДЫН ЦЭРГИЙН 05 ДУГААР АНГИЙН 2018 ОНЫ ҮЙЛ …internal-troops05.police.gov.mn/media/rrrrrrrr/050505... · МОНГОЛ УЛС ДОТООДЫН

2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Төрөл мэргэжлийн алба хаагчдтай хөтөлбөрийн дагуу жолооч нартай 33

удаа 80 цагийн, нярав, нягтлан бодогч нартай 19 удаа 56 цагийн, энгийн

ажилтнуудтай 22 удаа 33 цагийн сургалтыг тус тус явуулсан.

Page 14: ДОТООДЫН ЦЭРГИЙН 05 ДУГААР АНГИЙН 2018 ОНЫ ҮЙЛ …internal-troops05.police.gov.mn/media/rrrrrrrr/050505... · МОНГОЛ УЛС ДОТООДЫН

2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Ангийн захирагчийн баталсан удирдамжийн дагуу Улсын онц чухал

объектын хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байгаа оператор-харуулчдтай 2 удаа,

6 цагийн сургалтыг зохион байгуулж, сургалтад нийт 27 алба хаагч

хамруулсан.

Дотоодын цэргийн штабын даргын 2017 оны А/05 дугаар тушаалаар

батлагдсан Дотоодын цэргийн алба хаагчдад 2018 онд явуулах албаны

сургалтын хөтөлбөр, ангийн захирагчийн 2018 оны А/01 дүгээр тушаалаар

батлагдсан 2018 оны сургуулийн жилийн албаны сургалтын хөтөлбөрийн

хэрэгжилт явц байдлыг шалгах ажлын хэсгийг ангийн захирагчийн 2018 оны

А/47 дугаар тушаалаар байгуулж, шалгалтын удирдамж, хуваарийн дагуу 06

дугаар сарын 05-ны өдрөөс 12-ны өдөр, 12 дугаар сарын 05-ны өдрөөс 08-ны

өдрүүдэд зохион байгуулж, ангийн нийт алба хаагчийг хамруулан, дүнг ангийн

захирагчийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн Дотоодын цэргийн штабт

хүргүүлэв.

Page 15: ДОТООДЫН ЦЭРГИЙН 05 ДУГААР АНГИЙН 2018 ОНЫ ҮЙЛ …internal-troops05.police.gov.mn/media/rrrrrrrr/050505... · МОНГОЛ УЛС ДОТООДЫН

2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

“Цэргийн биеийн тамирын бэлтгэлийн стандарт”-ын шалгуур

үзүүлэлт, биеийн жингийн индексийг хангаагүй 99 алба хаагчдад Батлан

хамгаалах сайдын 2008 оны 75 дугаар тушаалаар батлагдсан “Офицерын

алба хаах журам”-ын 11.8 дахь заалт, мөн сайдын 2008 оны 65 дугаар

тушаалаар батлагдсан “Ахлагчийн алба хаах журам”-ын 10.9 дэхь заалтыг

баримтлан 6 сарын хугацаатай албан мэдэгдэл өгч хэрэгжилт үр дүнг

тооцлоо.

Дотоодын цэргийн командлагчийн 2018 оны А/09 дүгээр тушаалаар

батлагдсан “Дотоодын цэргийн алба хаагчийн биеийн хүч, тусгай хэрэгсэл,

тусгай техник, галт зэвсэг хэрэглэх, бэлтгэл хангах сургалтын хөтөлбөр”-

ийн дагуу Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвтэй хамтран

онолын сургалтыг 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 06

дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд 3 ээлжээр зохион байгуулж

сургалтад нийт 182 алба хаагчийг хамруулсан.

Page 16: ДОТООДЫН ЦЭРГИЙН 05 ДУГААР АНГИЙН 2018 ОНЫ ҮЙЛ …internal-troops05.police.gov.mn/media/rrrrrrrr/050505... · МОНГОЛ УЛС ДОТООДЫН

2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Ангийн захирагчийн 2018 оны А/43 дугаар тушаалаар ангийн хэмжээнд

явуулах сургалтын хөдөлгөөнт бүлгийг байгуулж хамгаалалтын

салбаруудын харуулын байр, цэргийн байрыг түшиглэн нийт 4 удаагийн 12

цагийн дадлагын сургалтыг салбар харуулд дээр явуулсан.

Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчийн

“Дадлага сургалт зохион байгуулах тухай” 2018 оны А/74 тушаал,

удирдамжийн дагуу Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй

байдлыг хангах албанаас зохион байгуулсан “Нийтийн эмх замбараагүй

байдал үүссэн үед Цагдаа, Дотоодын цэргийн анги байгууллагын үйл

ажиллагаа” сэдэвт дадлага сургалтад 6 ээлжээр нийт 150 алба хаагчийг

хамрууллаа.

Page 17: ДОТООДЫН ЦЭРГИЙН 05 ДУГААР АНГИЙН 2018 ОНЫ ҮЙЛ …internal-troops05.police.gov.mn/media/rrrrrrrr/050505... · МОНГОЛ УЛС ДОТООДЫН

2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Хууль сахиулах их сургуулийн Ахлагчийн сургуульд Дотоодын цэргийн

“Харуулчин” мэргэжлээр суралцсан 108 сонсогчдыг хүлээн авч, танилцах

болон үйлдвэрлэлийн дадлагыг хийж гүйцэтгүүлэв.

Алба хаагчдын бие бялдрын бэлтгэлжилтийг дээшлүүлэх, “Цэргийн биеийн

тамирын бэлтгэлийн стандарт”-ыг хангуулах зорилгоор хэсэгчилсэн байдлаар

21 удаагийн 44 цагийн сургалтыг төлөвлөн зохион байгуулж, нийт давхардсан

тоогоор 1262 алба хаагч хамрууллаа.

Page 18: ДОТООДЫН ЦЭРГИЙН 05 ДУГААР АНГИЙН 2018 ОНЫ ҮЙЛ …internal-troops05.police.gov.mn/media/rrrrrrrr/050505... · МОНГОЛ УЛС ДОТООДЫН

2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

2018 оны албаны сургалтын хөтөлбөрт заасны дагуу 15 километрийн

явган маршийг 3 удаа “Цэргийн байр зүй”, “Ерөнхий цэргийн тактик”-ийн

7,9,10 дугаар норматив, Ф-1 гранатийг шидэх аргачлал сэдвийн дадлагын

сургалттайгаар зохион байгуулсан.

Page 19: ДОТООДЫН ЦЭРГИЙН 05 ДУГААР АНГИЙН 2018 ОНЫ ҮЙЛ …internal-troops05.police.gov.mn/media/rrrrrrrr/050505... · МОНГОЛ УЛС ДОТООДЫН

2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Гурав. Мэдээлэл сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажлын чиглэлээр:

Алба хаагчдын харилцааны ажлын хариуцлага, сахилга ёс зүйг

дээшлүүлэх, шинэ санал санаачлагыг дэмжих зорилгоор “Ажлын хариуцлага,

сахилга, ёс зүйг дээшлүүлье” сэдэвт аяныг 60 хоногийн, “Шинэ санаачлага-

оновчтой бүтээл 1,2” сэдэвт 45 хоногийн, “Дэм дэмэндээ” сэдэвт 14 хоногийн,

“”Хамтдаа хөгжие” сэдэвт“ 30 хоногийн, “Ёс заншилаа дээдлье” сэдэвт 7

хоногийн аяныг тус тус төлөвлөн зохион байгуулсан.

Алба хаагчдын албаны идэвхийг сайжруулах зорилгоор “Сахилга, ёс

зүйг дээшлүүлэхэд хувь хүний үүрэг оролцоо” сэдэвт уран илтгэлийн

уралдаан, Одонт хороо ахмадын зөвлөлтэй хамтран “Халуун сэтгэл”

хүмүүнлэгийн арга хэмжээг зохион байгуулж, үр дүнг тооцлоо.

Page 20: ДОТООДЫН ЦЭРГИЙН 05 ДУГААР АНГИЙН 2018 ОНЫ ҮЙЛ …internal-troops05.police.gov.mn/media/rrrrrrrr/050505... · МОНГОЛ УЛС ДОТООДЫН

2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Алба хаагчдын харилцааны ур чадварыг сайжруулах зорилгоор

“Харилцааны үед бусдад буруу сэтгэгдэл төрүүлэхгүй байх

арга”,“Харилцааны үед худал ярихыг танин мэдэх арга барил“,“Харилцаанд

хувийн орон зайг харгалзан харилцах арга зам”,“Магтаалын үг хэлэх соёлд

суралцах арга тактик”, “Харилцааны чадвар хөгжүүлэх арга”,“Харилцаанд

анхны сэтгэгдлийн нөлөөллийг харгалзан харилцах арга зам”,“Харилцааны

бүтээлч арга барил”, “Харилцааны чадвараа танин мэдье”,“Харилцааны

зөрчил намжаах арга зам”зэрэг 9 төрлийн сэтгэл зүйн зөвлөмжийг

боловсруулан алба хаагчдад хүргэсэн.

Page 21: ДОТООДЫН ЦЭРГИЙН 05 ДУГААР АНГИЙН 2018 ОНЫ ҮЙЛ …internal-troops05.police.gov.mn/media/rrrrrrrr/050505... · МОНГОЛ УЛС ДОТООДЫН

2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

2018 онд хамгаалалт болон сахилга ёс зүйн зөрчил дутагдал гаргасан 73

алба хаагчдад сахилгын шийтгэл оногдуулж, мэдээг Дотоодын цэргийн штабт

хүргүүлж ажиллав.

2018 оны 1, 2, 3 дугаар улирлын “Сахилга, хариуцлагын зөвлөгөөн”-ийг

зохион байгуулж, уг арга хэмжээний үеэр алба хаагчдаас гаргасан саналын

хүрээнд “Саналаа хамтдаа хэлэлцье” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж,

хэлэлцүүлэгээс гаргасан санал санаачлагыг алба ажиллагаандаа хэрэгжүүлэн

ажилласан.

Сахилга ёс зүйн зөрчил дутагдал гаргасан алба хаагчдад сургалт, соён

гэгээрүүлэх ажлыг 5 удаа тусгай төлөвлөгөөний дагуу зохион байгуулж 133

алба хаагчийг сургалтад хамруулав.

Page 22: ДОТООДЫН ЦЭРГИЙН 05 ДУГААР АНГИЙН 2018 ОНЫ ҮЙЛ …internal-troops05.police.gov.mn/media/rrrrrrrr/050505... · МОНГОЛ УЛС ДОТООДЫН

2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Хамгаалалт, сахилга ёс зүйн зөрчил дутагдлыг бууруулах, анги

байгууллагын үйл ажиллагааг сурталчилах зорилгоор 05 дугаар сарын 13-ны

өдөр “Дэлхийн гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан “Нэг зорилго-Нэг гэр бүл”

сэдэвт уулзалт өдөрлөгийн арга хэмжээг алба хаагчдын 124 гэр бүлийн

гишүүдийг хамруулан зохион байгуулж, арга хэмжээний хүрээнд гэр бүлийн

гишүүдэд ангийн түүхэн замнал, үйл ажиллагаа, хангалт үйлчилгээ, цалин,

хөлсийн талаар холбогдох мэдээллийг өгч, ашиглаж буй зэвсэг, тусгай

хэрэгслийг дэлгэн танилцуулж, нөхөрсөг “Гар бөмбөг”-ийн тэмцээнийг зохион

байгуулсан.

Page 23: ДОТООДЫН ЦЭРГИЙН 05 ДУГААР АНГИЙН 2018 ОНЫ ҮЙЛ …internal-troops05.police.gov.mn/media/rrrrrrrr/050505... · МОНГОЛ УЛС ДОТООДЫН

2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Ангийн хэмжээнд мөрдөж буй “Ганцаарчилсан уулзалтын арга зүйн

зөвлөмж”-ийн хүрээнд офицер бүрэлдэхүүнээс давхардсан тоогоор 572 алба

хаагчтай уулзалт хийж, тэмдэглэл хөтлөж, дүнг сар бүр илтгэх хуудсаар авч,

үр дүнг тооцож ажиллав.

Ангийн алба хаагчдын харилцааны ур чадвар, соёл, ёс зүйн талаар

“Сэтгэл ханамжийн судалгаа”-г хамгаалуулагч байгууллагын 301 ажилчдаас

авч, дүнг нэгтгэж, ангийн захирагчийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж,

судалгааны дүнд үндэслэн алба хаагчдад харилцааны соёл, ур чадварыг

сайжруулахад чиглэсэн зөвлөмжийг боловсруулан хүргүүлж, хэрэгжилтэд

хяналт тавьж ажиллалаа.

Page 24: ДОТООДЫН ЦЭРГИЙН 05 ДУГААР АНГИЙН 2018 ОНЫ ҮЙЛ …internal-troops05.police.gov.mn/media/rrrrrrrr/050505... · МОНГОЛ УЛС ДОТООДЫН

2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Алба хаагчийн ар гэртэй танилцах, судлах ажлын хүрээнд 4 удаагийн

батлагдсан удирдамжийн дагуу албанд шинээр томилогдсон 40 алба хаагч,

анги болон хамгаалалтын салбаруудын 134 алба хаагч, нийт 174 алба

хаагчийн ар гэр, ахуй амьдралтай танилцах ажлыг зохион байгуулав.

Ангийн нийт 202 алба хаагчдын сэтгэл зүйн байдалд сорил судалгаа,

тандалт хийлгэж, сэтгэл зүйн дүгнэлт гаргуулах ажлыг удирдан зохион

байгуулж, цаашид авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээг тодорхойлон

ажилласан.

Page 25: ДОТООДЫН ЦЭРГИЙН 05 ДУГААР АНГИЙН 2018 ОНЫ ҮЙЛ …internal-troops05.police.gov.mn/media/rrrrrrrr/050505... · МОНГОЛ УЛС ДОТООДЫН

2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Ангийн түүхт 96 жилийг ойг тохиолдуулан Монголын Үндэсний Олон

Нийтийн Телевизийн “Ням гараг-Нэг сая” хөгжөөнт цэнгээнт нэвтрүүлэгт 10

алба хаагч оролцуулж, ангийн болон Дотоодын цэргийн үйл ажиллагааг

сурталчлах зорилгоор мөн телевизийн “Өглөө хөтөлбөр”-ийн зочноор 1 алба

хаагчийг оролцууллаа.

Page 26: ДОТООДЫН ЦЭРГИЙН 05 ДУГААР АНГИЙН 2018 ОНЫ ҮЙЛ …internal-troops05.police.gov.mn/media/rrrrrrrr/050505... · МОНГОЛ УЛС ДОТООДЫН

2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Алба хаагчдын дунд ангийн түүхт 96 жилийн ойн өдрийг тохиолдуулан

“Дотоодын цэргийн болон Одонт хорооны түүхийг хэн сайн мэдэх вэ.” асуулт

хариултын тэмцээнийг зохион байгуулж, үр дүнг тооцлоо.

Олон Улсын эх, үрсийн баярыг угтаж алба хаагчдын хүүхдүүдийн

авъяас чадварыг хөгжүүлэх, аав, ээжийнхээ ажлаар бахархах үзэл,

хандлагатай болгох зорилгоор "Миний аав, ээжийн ажил" сэдэвт гар зургийн

уралдааныг зохион байгуулж, 6-14 насны 24 хүүхдийг Монголын Үндэсний

Олон Нийтийн Радио телевизийн үйл ажиллагаатай танилцуулж, Үндэсний

түүхийн музей үзүүлэх ажлыг зохион байгуулсан.

Page 27: ДОТООДЫН ЦЭРГИЙН 05 ДУГААР АНГИЙН 2018 ОНЫ ҮЙЛ …internal-troops05.police.gov.mn/media/rrrrrrrr/050505... · МОНГОЛ УЛС ДОТООДЫН

2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Алба хаагчдын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор

Дотоодын цэргийн алба ажиллагаанд хэрэглэгдэх Монгол-Англи үгсийн толь”

бичгийг эмхтгэн гарган, алба хаагчдад тараан албанд ашиглаж байна.

Алба хаагчдын албаны хандлага, харуул хамгаалалтын үүргийн

гүйцэтгэлийг сайжруулах зорилгоор “Харуулын бүрэлдэхүүнтэй заавал зохиох

соён гэгээрүүлэх ажлын зааварчилсан зөвлөмж”-ийг боловсруулан батлаж,

хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

Page 28: ДОТООДЫН ЦЭРГИЙН 05 ДУГААР АНГИЙН 2018 ОНЫ ҮЙЛ …internal-troops05.police.gov.mn/media/rrrrrrrr/050505... · МОНГОЛ УЛС ДОТООДЫН

2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Дөрөв. Ар тал, хангалт үйчилгээ, төсөв санхүүгийн чиглэлээр:

Улсын төсвөөс 2018 онд нийт 3,207,778.4 мянган төгрөгийн

санхүүжилтийг авч алба хаагчдын цалин хангалтанд 2,651,805.8 мянган

төгрөгийг, ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэлд 68,093.1

мянган төгрөгийг, байр ашиглалттай холбоотой тогтмол зардалд 52,070.7

мянган төгрөгийг, хангамж бараа материалын зардалд 50,996.8 мянган

төгрөгийг, нормативт зардалд 72,439.4 мянган төгрөгийг, эд хогшил урсгал

засварын зардалд 76,034.7 мянган төгрөгийг, бусдаар гүйцэтгүүлсэн ажил

үйлчилгээнд 1,647.4 мянган төгрөгийг, бараа үйлчилгээний бусад зардалд

2,080.6 мянган төгрөгийг нийт 3.207.770,5 мянган төгрөгийг зарцуулан

ажиллаж, 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийг

Сангийн яамны www.shilendans.gov.mn сайтад байршуулсан.

Page 29: ДОТООДЫН ЦЭРГИЙН 05 ДУГААР АНГИЙН 2018 ОНЫ ҮЙЛ …internal-troops05.police.gov.mn/media/rrrrrrrr/050505... · МОНГОЛ УЛС ДОТООДЫН

2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэдээллийг ангийн

болон шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд 8 төрлийн мэдээ, мэдээллийг

давхардсан тоогоор 28 удаа шинэчлэн байршуулж, Сангийн яамны шилэн

дансны нэгдсэн цахим хуудсанд нийт 122 мэдээг бүрэн байршуулан ажиллав.

Алба хаагчийн ажиллах нөхцлийг сайжруулах зорилгоор ангийн штабын

байрны гадна хэсгийг фасадлаж, 1,2,3 дугаар давхарын нийтийн эзэмшлийн

хэсэгт иж бүрэн засвар, үйлчилгээг нийт хийв.

Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд ангийн дулаан халаалтын

зайлшгүй солих шаардлагатай сантехникийн 432 метр шугам, 42 ширхэг хаалт,

193 ширхэг халаалтын регистрийг шинээр 29.7 сая төгрөгөөр, цахилгааны

эрчим хүчний 5 төрлийн засварын ажлыг 5.1 сая төгрөгөөр гүйцэтгэв.

Page 30: ДОТООДЫН ЦЭРГИЙН 05 ДУГААР АНГИЙН 2018 ОНЫ ҮЙЛ …internal-troops05.police.gov.mn/media/rrrrrrrr/050505... · МОНГОЛ УЛС ДОТООДЫН

2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Ангийн туслах аж ахуйн малд 2 тонн тэжээлийн болон хадлан тэжээл татах

шатах, тослох материалын нийт 1.150.000 төгрөгийн туслалцааг үзүүлж,

хөдөлмөр хамгаалал, ажлын тусгай хувцас хэрэглэлээр алба хаагчдыг хангах

зорилгоор 6 үйлчлэгчийг 268.000 төгрөгийн иж бүрэн хөдөлмөр хамгаалал,

ажлын тусгай хувцсаар хангав.

Автомашин техникийн бэлэн байдал, өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд

17 автомашиныг нэр 16 төрлийн сэлбэг, хэрэгслээр 7.6 сая төгрөгөөр

засварлах, цэнэглэх ажлыг гүйцэтгэж, ЦЕГ-ын Санхүү аж ахуйн албанд хүсэлт

хүргүүлж команд штабын зориулалтаар ашиглах Зил-131 маркийн

автомашиныг 7.5 сая төгрөгөөр иж бүрэн тоноглон тохижууллаа.

Page 31: ДОТООДЫН ЦЭРГИЙН 05 ДУГААР АНГИЙН 2018 ОНЫ ҮЙЛ …internal-troops05.police.gov.mn/media/rrrrrrrr/050505... · МОНГОЛ УЛС ДОТООДЫН

2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Цагдаагийн ерөнхий газрын Санхүү аж

ахуйн албаны Хангалт үйлчилгээний төвтэй

алба хаагчдын нэрсийн тулгалтыг хийж, 255

алба хаагчдад 49 нэр төрлийн цэргийн дүрэмт

хувцас, дагалдах хэрэгслийн хангалтыг хийв.

Ангийн гамшгаас хамгаалах бэлэн байдлын

төлөвлөгөөг Сонгинохайрхан дүүргийн онцгой

байдлын хэлтэстэй хамтран шинэчлэн

боловсруулан батлаж, төлөвлөгөөний дагуу 3

удаагийн гал түймэр, газар хөдлөлтийн

аюулын дохиогоор ажиллуулж, сургалт

дадлага зохион байгуулж, тодотгол хийсэн.

Page 32: ДОТООДЫН ЦЭРГИЙН 05 ДУГААР АНГИЙН 2018 ОНЫ ҮЙЛ …internal-troops05.police.gov.mn/media/rrrrrrrr/050505... · МОНГОЛ УЛС ДОТООДЫН

2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Эрүүл мэндийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, шинжилгээнд

хамруулах алба хаагчдын судалгааг гаргаж, “Одонт манал” эрүүл мэндийн

төвтэй гэрээ байгуулан урьдчилан сэргийлэх үзлэгт 249 алба хаагчийг,

бэлгийн замын болон сүрьеэгийн эрт илрүүлэх үзлэгт 129 алба хаагчийг тус

тус хамрууллаа.

Page 33: ДОТООДЫН ЦЭРГИЙН 05 ДУГААР АНГИЙН 2018 ОНЫ ҮЙЛ …internal-troops05.police.gov.mn/media/rrrrrrrr/050505... · МОНГОЛ УЛС ДОТООДЫН

2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Тав: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр:

Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тэдний амьдралд нэмэр

хандив болох зорилгоор гэр хороололд амьдардаг алба хаагчдын судалгааг

гаргаж, өвөлжилтийн бэлтгэл хангахад нь туслаж, нийт 74 алба хаагчдад тус бүр

нь 1 тонн, нийт 74 тн нүүрсийг тусламжаар олгож, “Дулааны цахилгаан станц-

3”, “Дулааны цахилгааны станц-4” ТӨХК-иудад хүсэлт хүргүүлж, нийт 182 алба

хаагчдад хөнгөлөлттэй үнээр 5 тн нүүрс олгуулах ажлыг зохион байгуулав.

Цагдаагийн ерөнхий газар, “Хаан” банктай байгуулсан зээлийн гэрээний

нөхцлийн дагуу цалингийн зээлийн хүү өмнөх оноос тус бүр 0.1 хувиар буурч,

гэрээний нөхцлийн талаар алба хаагчдад 1 цагийн мэдээллийг банкны

ажилтнаар хийж, цалингийн зээл авахыг хүссэн 69, хамтран зээлдэгчийн

үүргийг гүйцэтгэх 50, лизингийн зээлд хамрагдахыг хүссэн 17, цэргийн байнгын

тэтгэвэрт гарахыг хүссэн 11 алба хаагчдад 60 сарын цалингийн тодорхойлолтыг

гарган өгч нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн.

Page 34: ДОТООДЫН ЦЭРГИЙН 05 ДУГААР АНГИЙН 2018 ОНЫ ҮЙЛ …internal-troops05.police.gov.mn/media/rrrrrrrr/050505... · МОНГОЛ УЛС ДОТООДЫН

2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Ар гэр, амьдрал ахуйд нь тохиолдсон

гачигдлыг багасгах, сэтгэлийн дэм өгөх

зорилгоор хамт олны хандив тусламж

үзүүлэхийг уриалж “Дэм дэмэндээ” аяныг

зохион байгуулж 2.3 сая төгрөг, 5 тонн нүүрсийг

2 алба хаагчид буцалтгүй тусламжаар олгов.

Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн

Сонгинохайрхан дүүргийн салбар зөвлөлтэй

хамтран ажиллах гэрээг байгуулж, тус

нийгэмлэгээс улсын онц чухал объектын

хамгаалалтын харуулын байр, цэгт ашиглах иж

бүрэн эмнэлгийн анхны тусламжийн цүнхийг

хандиваар авсан.

Page 35: ДОТООДЫН ЦЭРГИЙН 05 ДУГААР АНГИЙН 2018 ОНЫ ҮЙЛ …internal-troops05.police.gov.mn/media/rrrrrrrr/050505... · МОНГОЛ УЛС ДОТООДЫН

2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Зургаа: Биеийн тамир, спортын арга хэмжээний чиглэлээр:

Ангийн хэмжээнд биеийн тамир спортын арга хэмжээг зохион байгуулах

“Одон хороо” спорт хамтлагыг ангийн захирагчийн 2018 оны А/06 дугаар

тушаалаар байгуулж, ангийн аварга шалгаруулах 10 төрлийн тэмцээн,

уралдааныг зохион байгуулж үр дүнг тооцсон.

Цагдаа, Дотоодын цэргийн анги байгууллагын 2018 оны аварга

шалгаруулах 18 төрлийн спортын уралдаан тэмцээнд давхардсан тоогоор

нийт 144 алба хаагчийг бэлтгэн оролцуулж багийн нийлбэр дүнгээр 59

оноогоор нэгдүгээр байрт шалгарч шилжин явах “Хаш цом”, өргөмжлөл,

мөнгөн шагналаар шагнагдлаа.

Page 36: ДОТООДЫН ЦЭРГИЙН 05 ДУГААР АНГИЙН 2018 ОНЫ ҮЙЛ …internal-troops05.police.gov.mn/media/rrrrrrrr/050505... · МОНГОЛ УЛС ДОТООДЫН

2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Монголын модон барилдааны холбооноос

2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр зохион

байгуулсан Масс-рестлинтгийн насан хүрэгчдийн

дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох

тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээнд эрэгтэй-

4, эмэгтэй-2 жинд нийт 6 алба хаагчийг бэлтгэн

оролцуулж, харуулчин, ахлах ахлагч Н.Энхтуяа

алтан медаль хүртэн, Масс-рестлинтгийн насан

хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд

оролцох эрхээр шагнагдаж, 2018 оны 11 дүгээр

сарын 20-ний өдрөөс 26-ны өдрүүдэд ОХУ-ын

Якута хотод зохион байгуулагдсан дэлхийн аварга

шалгаруулах тэмцээнд оролцож, шагналт 4 дүгээр

байрт шалгарсан амжилтыг үзүүлсэн.

Page 37: ДОТООДЫН ЦЭРГИЙН 05 ДУГААР АНГИЙН 2018 ОНЫ ҮЙЛ …internal-troops05.police.gov.mn/media/rrrrrrrr/050505... · МОНГОЛ УЛС ДОТООДЫН

2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

ЦЕГ-ын газрын “Хүч спорт хороо”-ны даргаас 2018

оны 25/293 дугаар албан бичгээр ирүүлсэн “Намар-

Эрүүл цагдаа” хөтөлбөрийн хүрээнд “Эрүүл биед-

Саруул ухаан” арга хэмжээг 2018 оны 09 дүгээр сарын

14-ны өдөр тусгай төлөвлөгөөний дагуу ангийн

зуслангийн байрлалд зохион байгуулж, нийт 180 алба

хаагчийг хамрууллаа.

Дотоодын цэргийн штаб, анги, тусгай салбарын

удирдах бүрэлдэхүүний дунд зохион байгуулагдах

“Спорт өдөрлөг” арга хэмжээний хүрээнд явагдсан 4

төрлийн спортын уралдаан тэмцээнд баг тамирчдыг

амжилттай бэлтгэн оролцуулж багийн дүнгээр

нэгдүгээр байрт шалгарч, өргөмжлөл, цомоор

шагнагдсан.

Page 38: ДОТООДЫН ЦЭРГИЙН 05 ДУГААР АНГИЙН 2018 ОНЫ ҮЙЛ …internal-troops05.police.gov.mn/media/rrrrrrrr/050505... · МОНГОЛ УЛС ДОТООДЫН

2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Анги байгууллгын үйл ажиллагааг сурталчилах, хамгаалуулагч

байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор 2018 оны

11 дүгээр сарын 17-ны өдөр хамгаалуулагч байгууллагуудын дунд “Спорт

өдөрлөг” арга хэмжээг зохион байгуулж, тус арга хэмжээний хүрээнд

явагдсан “Гар бөмбөг”-ийн тэмээнд 8 байгууллагын 162 ажилтан, алба

хаагчийг хамруулсан.

Page 39: ДОТООДЫН ЦЭРГИЙН 05 ДУГААР АНГИЙН 2018 ОНЫ ҮЙЛ …internal-troops05.police.gov.mn/media/rrrrrrrr/050505... · МОНГОЛ УЛС ДОТООДЫН

2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Долоо. Улсын онц чухал объектын аюулгүй байдлыг хангах

чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээ

Улсын онц чухал объектын хамгаалалтыг Цагдаагийн ерөнхий газрын

дарга, Дотоодын цэргийн командлагч, Дотоодын цэргийн штабын даргын

тушаалаар Монголын уламжлалт “Сар шинийн баяр” болон Үндэсний их

баяр наадмын өдрүүдэд хүч нэмэгдүүлж, бусад үед ердийн байдлаар зохион

байгуулж ажиллав.

Объектын хамгаалалтад нийт давхардсан тоогоор офицер 2537, ахлагч

15846, бүгд 18383 алба хаагч үүргээ хэвийн гүйцэтгэсэн.

Page 40: ДОТООДЫН ЦЭРГИЙН 05 ДУГААР АНГИЙН 2018 ОНЫ ҮЙЛ …internal-troops05.police.gov.mn/media/rrrrrrrr/050505... · МОНГОЛ УЛС ДОТООДЫН

2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Өдрийн цагаар объектын үйл ажиллагаатай танилцах, төсөл хэрэгжүүлэх,

сургалт зохион байгуулах ажлаар Дотоодын цэргийн штабаас ирсэн

зөвшөөрлийн дагуу 4112 иргэн, Дотоодын цэргийн үйл ажиллагааны журам

код 1/211-ийн 1/211.4.2-д заасны дагуу түр зөвшөөрлөөр 889 иргэн, нийт

давхардсан тоогоор 5001 гадаадын иргэн зохих зөвшөөрлийн дагуу

объектуудад нэвтрэхэд харуулын дарга, харуулчид хяналт тавьж ажилласан.

Page 41: ДОТООДЫН ЦЭРГИЙН 05 ДУГААР АНГИЙН 2018 ОНЫ ҮЙЛ …internal-troops05.police.gov.mn/media/rrrrrrrr/050505... · МОНГОЛ УЛС ДОТООДЫН

2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Хамгаалалтын салбар, харуулуудын үүрэг гүйцэтгэлт сонор сэрэмжийг

эргүүл шалгалтын офицерууд давхардсан тоогоор 2198 объектын 10101

харуулын цэгийг 39872 километр зорчиж шалган үүрэг гүйцэтгэжээ.

Хамгаалж байгаа объектуудад байгууллагын үндсэн ажилчин 760.941,

гаднаас нэвтэрсэн иргэд 196915, тээврийн хэрэгсэл 192985, хяналтад авсан

хөдөлгөөн 80686, нийт 1231527 хөдөлгөөнийг бүртгэж ажиллав.

Хамгаалалтад үүрэг гүйцэтгэсэн бүрэлдэхүүнээс бичиг баримтын 12,

объектод зориулалтын бус газраар нэвтрэхийг оролдсон 2, объектоос хулгай

хийсэн 6, объектод архидан согтуурсан 21, объектод тогтоосон дэг журам

зөрчсөн 55, харуулчдын тавьсан хууль ёсны шаардлага эсэргүүцсэн 2, нийт 98

зөрчлийг илрүүлж, 23 зөрчлийг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн

байгууллагад шилжүүлж, 75 зөрчлийг объектын захиргаанд мэдэгдэж арга

хэмжээ тооцуулсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 30.9 хувиар

буурсан үзүүлэлттэй байна.

Page 42: ДОТООДЫН ЦЭРГИЙН 05 ДУГААР АНГИЙН 2018 ОНЫ ҮЙЛ …internal-troops05.police.gov.mn/media/rrrrrrrr/050505... · МОНГОЛ УЛС ДОТООДЫН

2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Улсын онц чухал объектын хамгаалалтад үүрэг гүйцэтгэсэн

бүрэлдэхүүнээс харуулын цэгт унтсан 26, хариуцсан харуулын

бүрэлдэхүүнийг хангалтгүй удирдсан 5, сонор сэрэмж сул үүрэг

гүйцэтгэсэн 17, томилолт тасалсан 25, томилолтоос хоцорсон 5,

харуулын цэг түр орхисон 1, биед тусгай хэрэгсэл зүүгээгүй 5, үүрэг

гүйцэтгэх журам, стандарт зөрчсөн 26 нийт 110 зөрчил гаргасан нь

өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 45.2 хувиар буурсан үзүүлэлттэй

байна.

Page 43: ДОТООДЫН ЦЭРГИЙН 05 ДУГААР АНГИЙН 2018 ОНЫ ҮЙЛ …internal-troops05.police.gov.mn/media/rrrrrrrr/050505... · МОНГОЛ УЛС ДОТООДЫН

2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Улсын онц чухал объектын хамгаалалтын нөхцөл байдалд дүн шинжилгээ

хийх, болзошгүй цагийн байдлын үед төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий

байгууллагууд болон төрийн бусад байгууллагатай хамтран ажиллах

чадамжийг дээшлүүлэх зорилгоор “Дулааны цахилгаан станцад онцгой

нөхцөл байдал үүссэн үеийн ажиллагаа” сэдэвт команд штабын дадлага

сургуулийг “Дулааны цахилгаан станц -4” ТӨХК-ний байрлалд төрийн 9

байгууллагын 400 гаруй алба хаагчийг хамруулан зохион байгуулсан.

Page 44: ДОТООДЫН ЦЭРГИЙН 05 ДУГААР АНГИЙН 2018 ОНЫ ҮЙЛ …internal-troops05.police.gov.mn/media/rrrrrrrr/050505... · МОНГОЛ УЛС ДОТООДЫН

2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Ангийн хамгаалалтад байгаа улсын онц чухал объектуудад үүсэж

болзошгүй эрсдлийн үнэлгээг харуулын цэг тус бүрээр боловсруулан гаргаж,

Дотоодын цэргийн штабт хүргүүлсэн.

“Тэргүүний харуулын байр, харуулын цэг”-ийг шалгаруулах ажлын

удирдамжийг боловсруулан 41 харуулын байр, цэгийг стандартын дагуу

тохижуулан зохион байгуулсан ажлын дүнг шалгаж, дүгнэн тэргүүний

стандарттай салбар, харуулын байр, цэг шалгаруулсан.

Page 45: ДОТООДЫН ЦЭРГИЙН 05 ДУГААР АНГИЙН 2018 ОНЫ ҮЙЛ …internal-troops05.police.gov.mn/media/rrrrrrrr/050505... · МОНГОЛ УЛС ДОТООДЫН

2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Улсын онц чухал объектын хамгаалалтын үйл ажиллагааны стандартыг

хэрэгжүүлэх зорилгоор хамгаалуулагч байгууллагын захиргаатай хамтран 157

анхааруулах тэмдэг, тэмдэглэгээг 1.470.500 төгрөгөөр, бусад зардалд 2.561.500

төгрөгийг, 5 харуулын байр, 17 цэгт засвар тохижилтын ажлыг 57.920.000 төгрөгийг

тус тус зарцуулсан.

“Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн хамгаалалтад 6.5 сая төргөгийн өртөг

бүхий хяналтын 6 ширхэг, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн

хамгаалалтад 9.482.000 мянган төгрөгийн өртөг бүхий 10 ширхэг, Улсын мал

эмнэлэгийн ариун цэврийн төв лабораторийн хамгаалалтад 3.6 сая төгрөгийн өртөг

бүхий 11 ширхэг, нийт 19.852.000 төгрөгийн өртөг бүхий 27 ширхэг хяналтын камерыг,

Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, “Дулааны цахилгаан станц-4”

ТӨХК, Улсын мал эмнэлэгийн ариун цэврийн төв лаборатори зэрэг нийт 3 объектын

шалган нэвтрүүлэх цэгийг стандартад заасны дагуу төхөөрөмжлөж, “Дулааны

цахилгаан станц-3,4” ТӨХК-ийн хамгаалалтын салбарт 5.5 сая төгрөгийн өртөг бүхий

бичиг баримт шалгах скайнер төхөөрөмжийг нэмж суурилуулсан.

Page 46: ДОТООДЫН ЦЭРГИЙН 05 ДУГААР АНГИЙН 2018 ОНЫ ҮЙЛ …internal-troops05.police.gov.mn/media/rrrrrrrr/050505... · МОНГОЛ УЛС ДОТООДЫН

2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Улсын онц чухал объектуудын шалган нэвтрүүлэх ажиллагаанд хяналт

тавих, дэмжлэг үзүүлэх зорилгоор ангийн төвийн алба хаагчдаас бүрдсэн

“Шалган нэвтрүүлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлэх бүлэг”-ийг 8 удаа томилон

ажиллуулж, үр дүнг тооцов.

Улсын онц чухал объектын аюулгүй байдлыг хангах, хамгаалалтыг

сайжруулах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор объектын

захиргаатай хамтарсан “Үзлэг” арга хэмжээг 4 удаа, 121 алба хаагчийг

хамруулан зохион байгуулж, алба хаагчдын үүрэг гүйцэтгэлтийг сайжруулах

зорилгоор 2 удаагийн тусгайлсан төлөвлөгөө гаргаж ангийн төвийн офицер

бүрэлдэхүүнээр объектын хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байгаа алба

хаагчдын сонор сэрэмж, үүргийн гүйцэтгэлтийг давхардсан тоогоор 31 удаа

шалгуулж, үр дүнг тооцсон.

Page 47: ДОТООДЫН ЦЭРГИЙН 05 ДУГААР АНГИЙН 2018 ОНЫ ҮЙЛ …internal-troops05.police.gov.mn/media/rrrrrrrr/050505... · МОНГОЛ УЛС ДОТООДЫН

2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Найм. Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах, олон

нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр зохион байгуулсан ажил,

арга хэмжээ

Дотоодын цэргийн командлагчийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн

А/05 дугаар тушаалаар “Нийтийн эргүүл” нэгдсэн арга хэмжээнд 50 алба

хаагчийг, мөн даргын 2018 оны А/07 дугаар тушаалын дагуу Бүгд Найрамдах

Турк Улсын Ерөнхий Сайдын Манай Улсад хийх айлчлалын үеийн хэв журам

сахиулах, олон нийтийн болон замын аюулгүй байдлыг хангах хамгаалалтад

2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 08-ны өдрүүдэд 50 алба хаагчийг,

Үндэсний их баяр, наадмын “Хүй долоон худаг” дахь хурдан морины

уралдааны үеийн цагдаагийн хамгаалалтад 2018 оны 07 дугаар сарын 09-нөөс

12-ны өдрүүдэд 80 алба хаагчийг тус тус зөрчил дутагдалгүй оролцуулж,

дэмжлэг үзүүлэх үүргийг гүйцэтгэсэн.

Page 48: ДОТООДЫН ЦЭРГИЙН 05 ДУГААР АНГИЙН 2018 ОНЫ ҮЙЛ …internal-troops05.police.gov.mn/media/rrrrrrrr/050505... · МОНГОЛ УЛС ДОТООДЫН

2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

АНХААРАЛ ХАНДУУЛСАН ТА БҮХЭНД БАЯРЛАЛАА.

ТАНД БОЛОН ТАНЫ ГЭР БҮЛД АЖЛЫН АМЖИЛТ,

ЭРҮҮЛ ЭНХ, САЙН САЙХАН БҮХНИЙГ ХҮСЭН ЕРӨӨЖ,

ШИНЭ ОН, ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ.