Өсвөр Насныхны Дундах Аюултай Үр Хөндөлт

Post on 27-Dec-2015

224 views 0 download

description

1234

Transcript of Өсвөр Насныхны Дундах Аюултай Үр Хөндөлт

Өсвөр насныхны дундах аюултай үр хөндөлт

Үр хөндөлт гэж юу вэ?

• Тусгай багаж эсвэл

эмийн бодис хэрэглэж

жирэмслэлтийг эрт

хугацаанд нь таслахыг

үр хөндөлт гэж

нэрлэдэг.

Аюултай үр хөндөлт гэж юу вэ?

Үр хөндөлт хийх хугацаа хэтэрсэн-/12 долоо хоногоос дээш/

Эрүүл ахуй халдвар хамгаалалын шаардлага хангаагүй, үр хөндөлт хийх зөвшөөрөлгүй эмнэлэгт эсвэл зориулалтын бус газар, мэргэжлийн бус хүн жирэмснийг таслах ажилбар хийхийг аюултай үр хөндөлт гэнэ. Аюултай үр хөндөлтийн улмаас эмэгтэйн эрүүл мэнд ,амь насанд аюул учрах нь элбэг байдаг.

Статистик тоо баримт /жилд /

• Нийт үр хөндөлт /дэлхий хэмжээнд /-50 сая

• Хөгжиж буй орнуудад-30 сая

• Аюултай үр хөндөлт-20 сая

• АҮХ-ийн шалтгаант нас байралт-800000

АҮХ нөлөөлж байгаа хүчин зүйлс

Тусламж үйлчилгээ авах хугацааг хойшлуулснаас

Үр хөндүүлэхдээ мэргэжлийн бус, дадлага туршилгагүй хүн сонгох

Хууль зүйн хүчин зүйлүүд

Үйлчилгээг хүртэхтэй холбогдсон хүчин зүйлүүд

АҮХ-ийн аргыг сонгох шалтгаан

Боловсрол-/сургууль завсардах айдас/

Эдийн засгийн хүчин зүйлс буюу бага орлого-/хүүхдээ асрах эдийн засгийн боломж муу/

Нийгмийн зэмлэл буруу шаалт-/эцэг эхээ гомдоох, нийгэм хамт олон гэр бүлийнхний буруутгахаас бологоомжлох, ичиж зовох/

Жирэмслэлтээс хамгаалах бүтэлгүй арга-/ЖХА буруу хэрэглэх, үр дүн багатайг сонгох/

Цус ойртолт ба хүчингийн гэмт хэргийн золиос болох-/15 хүртэлх насны охид хүчингийн гэмт хэрэгт өртөх нь элбэг/

Үргэлжлэл

Өмнө нь хүүхэдтэй байх-/Өсвөр насны охид өмнө нь хүүхэдтэй байх тохиолдол цөөнгүй байдаг/

Хүүхдийнхээ эцэгт дурггүй байх

Үр хөндүүлэхээс өөр аргагүй байдалд орох-/Эцэг эх, бэлгийн хамтрагч үр хөндөлтийг шийдвэрлэдэг/

АҮХ үр дагавар

Нас барах

Эрүүл мэндэд нөлөөлөх үр дагавар

Богино хугацаанд:

Умайн хүзүү үтрээний урагдал-шарх үүсэх

Бага аарцгийн халдвар, буглаа

Цус алдалт Цусан үжил

Удаан хугацаанд:

Аяндаа зулбах Хоёрдогч үргүйдэл Дутуу төрөлт Бага аарцгийн үжил

халдвар Умайн гадуурх

жирэмслэлт

Сэтгэл зүйд нөлөөлөх үр дагавар

Сэтгэлийн гүн хямралд орох

Бэлгийн үйл ажилгаа алдагдах, хямрах

Сэтгэлээр унах

Зожигрох

Нийгэм эдийн засгийн үр дагавар

АҮХ

Нийтэд мэдэгдсэн

тохиолдолдОлон нийт хамт

олны зүгээс таагүй хандлагатай

тулгарна.

Сургуулиасаа гарч, гэр бүлээсээ хөөгдөнө.

Эрт гэрлэх

Бага цалинтай ажил

Биеэ үнэлэх

Үр хөндөлтийг ямар нөхцөлд хийлгэвэл аюулгүй вэ?

Үр хөндөлтийг сайн мэргэшсэн эх барих

эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмч, эрүүл ахуй,

халдвар хамгааллын нөхцөл бүрдсэн, гарч

болох хүндрэлээс сэргийлэх, хүндрэл гарсан

тохиолдолд яаралтай тусламжийг газар дээр

нь үзүүлэх боломжтой зөвшөөрөгдсөн

эмнэлэгт хийлгэвэл аюулгүй.

Үр хөндөлтөөс урьдчилан сэргийлэх

Жирэмслэхээс хамгаалах хэрэгслийг хэрэглэж занших

Бэлгийн хавьтагчтайгаа илэн далангүй харьцаж бие биенийгээ ойлгох.

Жирэмснээ хэрхэн эрт илрүүлэх вэ?

Хэрэв биений юм ирэх хугацаанаас 7 хоног хэтэрвэл та жирэмсэн болсон эсэхээ заавал тодруулаарай. Үүнд:

Шээсэнд сорил тавих

Эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх

Чанд авиан шинжилгээ хийлгэх /Эхография/ Жирэмснээ эрт илрүүлснээр хүүхдээ тээж төрүүлэх эсэхээ шийдэх боломжтой болно.

Үр хөндөлтийн тухай 10 тоо баримт

1. Нийт жирэмслэлтийн тал шахам хувь нь хүсээгүй жирэмслэлтэд тооцогддог байна.

2. 10 хүсээгүй жирэмслэлтийн 4 нь үр хөндөлтөөр төгсдөг байна.

3. Нийт жирэмслэлтийн 24% нь үр хөндөлтөөр төгсдөг.

4. 15-44 насны 100 эмэгтэйчүүд тутмын 2 нь үр хөндөлт хийлгэдэг. \Эдгээрээс 48% нь

өмнө нь үр хөндөлт хийлгэж байсан хүмүүс байдаг\

5. Үр хөндөлт хийлгэж буй бүсгүйчүүдийн 52% нь 25-аас доош насных байдаг.

6. Өнгөт арьст эмэгтэйчүүдийн үр хөндүүлэх магадлал цагаан арьст эмэгтэйчүүдийнхээс бараг 4

дахин өндөр байдаг. \Латин эмэгтэйчүүд 2,5 дахин их байдаг\

7. Хэзээ ч гэрлэж байгаагүй бүсгүйчүүд нийт үр хөндөлтийн 2/3-ыг эзэлдэг.

8. Үр хөндөлтийг сонгодог бүсгүйчүүдийн ихэнх нь өмнө нь төрж байсан эмэгтэйчүүд байдаг.

9. Жирэмслэлтийн эсрэг ямар ч арга хэрэглэж байгаагүй бүсгүйчүүд нийт үр хөндөлтийн 8%-г

эзэлдэг.

10. Үр хөндөлт хийлгэж байгаа эмэгтэйчүүдийн 43% нь Протестант, 27% нь Католик шашинтан

байдаг байна.

Хүүхдийн төлөө төвийн судалгаагаар өсвөр насандаа ээж болж байгаа 3000 хүүхэд бүртгэгджээ.

Эдгээрийн зарим нь хүүхдээ төрүүлдэг, харин талаас илүү хувь нь үр хөндүүлдэг байна.

Улсын эмнэлгээр өдөрт доод тал нь 5 эмэгтэй хүүхдээ авахуулдаг.

Ачаалал их үед 8-15 хүрдэг.

Сэрэмжлүүлэг

Эмэгтэйчүүдийн хувийн эмнэлэг бүр үр хөндөлт хийх эрхтэй биш байдаг.

• Мэргэжлийн бус хүний буюу ариун цэврийн шаардлага хангаагүй нөхцөлд хийсэн үр хөндөлтийн улмаас дэлхийд 70 мянган эмэгтэй жил тутам амиа алдаж байгаа тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлсэн.

• Үр хөндөлтийн 35 сая нь хөгжиж буй орнуудад ноогдож байгаа бөгөөд тэдний 97 хүртэл хувь нь аюулгүй бус нөхцөлийнх болж байна.

АҮХ тохиолдол

Тохиолдол 1. Эмэгтэй “Н” 19 настай, оюутан. 100%-ийн баталгаатай зулбуулдаг эм зарна гэсэн зарын дагуу “Зулбуулдаг эм”-ийг авч уусан. Жирэмснээ гэрийнхнээсээ нуусан учир олон хоног цус алдаж, цус алдалтын шоктой маш хүнд байдалтай эмнэлэгт хүргэгдэж ирсэн.

Энэ бол аюултай үр хөндөлт. Эмэгтэйчүүд баталгаагүй эмийг зах дээрээс хувь хүнээс авч ууснаар эрүүл мэндээ хохироож байна.

АҮХ тохиолдол

Тохиолдол 2. Эмэгтэй “Г” 35 настай. Нэгэн эмэгтэйчүүдийн хувийн эмнэлэгт үр хөндүүлсэн. Үр хөндөлтийг халдвар хамгааллын дэглэм хангасан нөхцөлд хийгээгүйгээс халдварлагдаж үр хөндөлтийн дараах үжлээр хүндэрч нас барсан.

Тохиолдол 3. Эмэгтэй “Б” 43 настай. 7 сартай жирэмснийг эмнэлгийн бус нөхцөлд таслах оролдлого хийлгэсний улмаас цус алдаж мөн халдварлагдах зэргээр хүндэрч нас барсан. Жирэмсний хугацаа хэт томорсон байх тусмаа эрүүл мэнд амь нас хохирох аюултай.

АҮХ тохиолдол

Тохиолдол 4. Эмэгтэй “С” 21 настай. 4 сартай жирэмснээ зулбуулах оролдлого хийлгэсний улмаас хүндэрч, мэс засал хийгдэн амь нас нь аврагдсан боловч эх болох чадвараа бүрэн алджээ.

Тохиолдол 5. Эмэгтэй “Ш” 20 настай . Анхны жирэмсэн. Хувийн эмнэлэгт 2 сартай жирэмснийг үр хөндөлт хийлгэсэн. Үр хөндөх ажилбар хийлгэх явцад хүндэрч нас барсан байна. Үр хөндөлтийг хүндрэл гарсан тохиолдолд яаралтай тусламж үзүүлэх боломжгүй эмнэлэгт хийлгэх нь амь насанд аюултай.