микро эдийн засаг

Post on 19-Jun-2015

1.250 views 2 download

Transcript of микро эдийн засаг

Микро эдийн засаг - 1

Ашиглах материал

• Б.Сувд, Б.Алтанцэцэг, “Экономикс”

• Б.Баярдаваа, Д.Гансүлд, “Микроэкономикс” 2005

• А.Бакей, Р.Оросоо, “Эдийн засгийн ухаан”, 1999

• Р.Амаржаргал, Д.Батжаргал, Ж.Батхуяг, Эдийн засгийн ухаан”, 2000

• Н.Грегори Менкью, “Экономиксийн үндсүүд”, 2007

• К.Р.Макконнелл, С.Л.Брю, “Экономикс 1,2”, 1999

• МУИС-ЭЗС, ЭЗО-н тэнхим, “Микроэкономиксийн үндэс” Бодлого

дасгал тест 2008

Эдийн засгийн онолын шинжлэх

ухааны үндсэн ойлголтууд

Лекц-1

Эдийн засгийн онолын шинжлэх ухаан

• Хүн үүссэн цагаасаа эхлэн идэх хоол, өмсөх хувцас, амьдрах

орон сууц зэргийг бий болгохын төлөө тэмцэж, амьдрахын

эрхээр эдгээр зүйлсийг бүтээж, солилцож байсан эдийн засгийн

онолын шинжлэх ухааны хөгжих анхны үе шат байжээ.

• Экономика – “ойкономиа”

“ойкос”- өрх гэр, номос – хууль, журам

• Энэ хоёр үгийг хамтад авч үзвэл өрхийг, аж ахуйг удирдах ухаан

гэсэн утгыг илэрхийлнэ.

Эдийн засаг гэж юу вэ?

• Эдийн засаг гэдэг бол нөөцийн хязгаарлагдмал орчинд

материаллаг баялаг, бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэх,

хэрэглэх, солилцох, хуваарилах явцад нийгмийн

гишүүдийн хооронд үүсч буй харилцаа юм.

Эдийн засгийн онолоор юуг судалдаг вэ?

• Эдийн засгийн онол нь хувь хүмүүс, пүүсүүд, засгийн

газар гэсэн эдийн засгийн харилцаанд оролцогчдын

хязгааргүй хэрэгцээг байгаль, нийгмийн гэх мэт

хязгаарлагдмал нөөцөөр хэрхэн хангах вэ гэсэн

шийдвэр гаргалтыг судалдаг нийгмийн шинжлэх

ухаан юм.

Макро, микро эдийн засгийн ялгаа

• Хувь хүмүүс болон пүүсүүдийн сонголтоо яаж хийж

байна вэ, тэдний шийдвэр гаргалтад засгийн газар

хэрхэн нөлөөлж байна гэдгийг микро эдийн засаг

судална.

• Хувь хүмүүс, пүүсүүд, засгийн газрын хийсэн

сонголт нь үндэсний болон глобал эдийн засагт

хэрхэн нөлөөлж байгааг макро эдийн засаг судална.

Эдийн засгийн онолын шинжлэх ухааны судалгааны

аргууд

• Хийсвэрлэлийн арга

• Загварчлалын арга

• Математик-Статистикийн арга

• Индукци ба Дедукцийн арга

• Позитив ба норматив хандлага

Хийсвэрлэлийн арга

• Эдийн засгийн харилцааны тухайн үзэгдэлд нөлөөлдөг

олон хүчин зүйлүүдээс хамгийн чухал шинж чанарыг нь

ялган авч, бусад хүчин зүйлсийг тогтмол гэж үзэн судлах

аргыг хийсвэрлэлийн арга гэнэ.

Загварчлалын арга

• Эдийн засгийн судалгааны явцад судалгааны объектын

гадаад дотоод хүчин зүйлсийн нөлөөллийн тогтвортой

үйлчлэлийг олж, тодорхойлон, эмх цэгцтэй, системлэг

байдлаар томъёолж илэрхийлэхийг эдийн засгийн

загварчлалын арга гэнэ.

Математик-Статистикийн арга

• Эдийн засгийн хувьсагчдын хоорондын хамаарлыг

тодорхойлж, илэрхийлж, загварчлахад математикийн

шинжлэх ухааны аргачлалуудыг ашиглахыг Математик-

Статистикийн арга гэнэ.

Индукци ба Дедукцийн арга

• Ажиглалт, туршилтын үр дүнд бий болсон тус тусдаа

байгаа баримт, мэдээг нэгтгэн дүгнэж, ерөнхий дүгнэлт

хийх танин мэдэхүйн аргыг индукци гэнэ.

• Дэвшүүлсэн таамаглалаа ерөнхий дүгнэлтэд тулгуурлан

баримтаар шалгаж хэсэгчилсэн тусгай дүгнэлт хийх танин

мэдэхүйн аргыг дедукци гэнэ.

Позитив ба норматив хандлага

• Эдийн засгийн харилцаан дахь үзэгдлүүдийн хоорондын

хамаарлыг судалж, бодит байдлыг баримтаар нотлон

харуулсныг позитив шинжилгээний арга гэнэ.

• Позитив шинжилгээний дүгнэлтүүдэд үндэслэн тухайн

үзэгдлүүдийн харилцан хамаарал, зүй тогтол ямар байх

стой талаар өөрийн үзэл санааг дэвшүүлж, дүгнэлт

өгөхийг норматив шинжилгээний арга гэнэ.

Эдийн засгийн тогтолцоо

• Зах зээлийн эдийн засгийн тогтолцоо

• Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоо

• Холимог эдийн засгийн тогтолцоо

• Уламжлалт эдийн засгийн тогтолцоо

Зах зээлийн эдийн засгийн тогтолцоо

• Үнэ эрэлт, нийлүүлэлтийн дагуу зах зээлийн хуулиар

тогтоно

• Үйлдвэрлэгчдийн дунд хүчтэй өрсөлдөөн байна

• Банкны 2 шатлалт систем үйлчилнэ

• Үйлдвэрлэгчид зах зээлийн эрэлтэд захирагдана

• Нөөцийг үр ашигтай ашиглаж чанартай бүтээгдэхүүн

үйлчилгээ үйлдвэрлэх зорилготой

Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоо

• Үнэ болон нийлүүлэлтийн тоо хэмжээг төлөвлөгөөний

дагуу тогтооно.

• Үйлдвэрлэгчидийн дунд зөвхөн болзолт уралдаан явагдана

• Банкны 1 шатлалт тогтолцоотой

• Үйлдвэрлэгчид төлөвлөгөөнд захирагддаг

• Ихийг үйлдвэрлэж ноормоо биелүүлэх

Холимог эдийн засгийн тогтолцоо

• Зах зээлийн эдийн засагтай боловч төрийн

хязгаарладмал оролцоогоор эдийн засгийг

зохицуулж буй хэлбэр юм.

Уламжлалт эдийн засгийн тогтолцоо

• Энэ нь зан заншилдаа тулгуурласан эдийн засгийн

тогтолцоо юм. Уламжлалт эдийн засгийн тогтолцоотой

орнууд нь хөгжлийн хувьд хоцрогдмол байдаг бөгөөд

шинэ техник технологийг нэвтрүүлэхэд хүндрэлтэй

байдаг.

Микро эдийн засгийн үндсэн асуудал

• Юуг үйлдвэрлэх вэ ?

• Яаж үйлдвэрлэх вэ ?

• Хэнд зориулж үйлдвэрлэх вэ ?

Юуг үйлдвэрлэх вэ ?

• Ямар төрлийн бараа үйлчилгээ үйлдвэрлэх вэ гэдгийг

шийднэ. Энэ нь нийгэм, орчин, зах зээлийн багтаамж

зэргээс хамаарч шийдвэрлэгдэнэ.

Яаж үйлдвэрлэх вэ ?

• Бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийн тулд хүчин

зүйлсийг яаж сонгож, хослуулж эсвэл орлуулж

хэргэглэх шийдвэр гаргана. Үйлдвэрлэлд 4-н хүчин

зүйлсийг ашигладаг.

– Газар

– Хөдөлмөр

– Капитал

– Аж ахуй эрхлэх ур чадвар

Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

• Газар

– Үйлдвэрлэл эрхлэхэд шаардагдах талбай, орон зайг хэлнэ.

• Хөдөлмөр

– Ажлын цаг, хүмүүсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд

шаардагдах оюуны болон биеийн хүчний чармайлтаар

тодорхойлогдоно.

– Хөдөлмөрийн чанар нь хүмүн капиталаар тодорхойлогддог.

Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

• Капитал

– Бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд шаардагдах машин тоног

төхөөрөмжүүдийг хэлнэ.

• Аж ахуй эрхлэх ур чадвар

– Газар, хөдөлмөр, капиталыг зохион байгуулж ашиг олох

менежерийн авъяас, ур чадварыг хэлнэ.

Хэнд зориулж үйлдвэрлэх вэ ?

• Аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчид худалдан

авахдаа өөрийн хүсэл сонирхол болон худалдан авах

чадвартаа нийцүүлэн сонголт хийдэг. Иймээс нийгмийн

ямар хэсэгт зориулж бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг

шийдэх хэрэгтэй.

• Анхаарал хандуулсанд баярлалаа