Download -  · Web viewОрон нутгийн хөгжлийн сангийн 108,5 сая, дүүргийн төсвийн 230,0 сая буюу нийт 338,5 сая төгрөгийн хөрөнгөөр

Transcript

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ

ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТИЙН ТОВЬЁОГ

/2016 оны жилийн эцсийн байдлаар/

2016.12.28

Агуулга

Зорилтын тоо

Хэрэгжилтийн явц

Хувь / % /

100

90

70

50

30

10

1

НЭГ.ХҮНЛЭГ ОРЧИН-НИЙГМИЙН ХӨГЖИЛ:

0. Боловсрол, соёл

20

16

3

1

97.0

1.2 Эрүүл мэнд, нийтийн нийтийн биеийн тамир

15

10

3

2

94.0

1.3 Нийгмийн халамж, хамгаалал

5

4

1

98

Бүгд

40

30

7

3

96.03

2

ХОЁР. НЭЭЛТТЭЙ ОРЧИН-ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛ

2.1 Эдийн засгийн хөгжил

16

13

3

98.12

2.2 Татварын бааз суурийг бэхжүүлэх

3

3

100

0. Хөдөлмөр эрхлэлт

7

1

6

91.43

2.4. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр

4

3

1

97.5

2.5 Хүнсний аюулгүй байдал, хөдөлмөр хамгаалал

7

6

1

98.57

Бүгд

37

26

11

97.13

3

ГУРАВ. ТОХИЛОГ ОРЧИН-ДЭД БҮТЦИЙН ХӨГЖИЛ

0. Хот байгуулалт, газрын харилцаа

8

4

3

1

92.5

3.2 Хот тохижилт, дэд бүтэц

5

4

1

98.0

Бүгд

13

8

4

1

95.25

4

ДӨРӨВ. БАЙГАЛЬ ОРЧИН-НОГООН ХӨГЖИЛ

4.1 Байгаль орчин

9

7

2

97.78

4.2 Хог хаягдал, хөрсний бохирдол

6

5

1

98.3

Бүгд

15

12

3

98.04

5

ТАВ. ХЯНАЛТТАЙ ОРЧИН-НУТГИЙН УДИРДЛАГЫН ХӨГЖИЛ

5.1 Нутгийн удирдлагын хөгжил

18

13

5

97.2

5.2 Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр

9

7

2

97.7

5.3 Гамшгаас хамгаалах

4

4

100

5.4 Цэргийн шинэчлэл

6

6

100

+Бүгд

37

30

7

98.72

Дүн

142

106

32

4

97.06

ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН: ХЯНАЛТ, ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХАРИУЦСАН

МЭРГЭЖИЛТЭН Ш.ЦЭЦЭГМАА

НИЙСЛЭЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2016 ОНЫ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТ

/2016 оны жилийн эцсийн байдлаар/

2016.12.28

ЗАСАГ ДАРГЫН 2013-2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН ЗААЛТ

д/д

2016 ОНД хэрэгжүүлэх үйл

ажиллагаа

ХЭРЭГЖИЛТ

Хувь

Нэг. хүнлэг орчин-нийгмийн хөгжил

1.1 БОЛОВСРОЛ, СОЁЛ

1

1.1.1. Дүүргийн хэмжээнд “Боловсрол 2013-2016” дунд хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэн, боловсролын салбарт хийгдэх хөрөнгө оруулалт, материаллаг баазыг нэмэгдүүлнэ.

1

1. Дүүргийн ИТХ-ын 2013 оны 112 дугаар тогтоолоор батлагдсан “Боловсрол-2016” дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган, хэрэгжилт, үр дүнг тайлагнан ажиллах.

Дүүргийн ИТХ-ын 2013 оны 112 дугаар тогтоолоор батлагдсан “Боловсрол-2016” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийт 5 бүлэг, 14 зорилт, 79 үйл ажиллагаа бүхий төлөвлөгөөг гарган хэрэгжилтийг ханган ажиллаж ирлээ.

“Боловсрол-2016” дүүргийн хөтөлбөрийн хүрээнд багшийн ажлыг индексжүүлэн урамшуулах журмыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 23 дугаар тогтоолоор батлуулсан. Дүүргийн Засаг даргын 2016 оны А/402 дугаар захирамжаар сургуулийн өмнөх, бага, дунд боловсролын багш нарын “Сайн хичээл, хүүхэд хөгжүүлэх сайн үйл ажиллагаа”-ны чанар, хүртээмж, үр дүнг хүүхэд нэг бүрийн сурлага-хөгжил-төлөвшлийн ахиц, амжилтаар үнэлэх зорилгоор ажлын хэсгийг байгуулсан. Журмын хүрээнд 90-94 үнэлгээ авсан багш нарт 500,000 төгрөг, 95-аас дээш оноогоор үнэлэгдсэн багш нарт 1,0 сая төгрөгийн урамшууллыг олгохоор шийдвэрлэснээр ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн нийт 42 багшид 25,5 сая төгрөгийн урамшууллыг олгосон. Боловсролын салбарт үр бүтээлтэй ажилласан болон хүнд нөхцөлд амьдарч буй 7 багшид 3 500 000 төгрөг, 8 багшид 16 000 000 төгрөгийн буцалтгүй тусламжийг олгоод байна.

100

2

1.1.2. Хүн амын нягтрал суурьшил ихтэй, хороодод хүүхдийн цэцэрлэг шинээр барих, хуучин цэцэрлэгийн барилгыг өргөтгөх, иргэн, байгууллага, аж ахуйн нэгжийн дэргэд гэр цэцэрлэг байгуулахыг дэмжих замаар цэцэрлэгт хамрагдалтыг 80 хувьд хүргэнэ.

2

1. Улсын төсвийн хөрөнгөөр 8, 16, 18 дугаар хороодод он дамжин хэрэгжиж буй хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлыг дуусган, ашиглалтанд оруулж үйл ажиллагааг нь эхлүүлэх.

Улсын төсвийн хөрөнгөөр дүүргийн 3 хороонд 150 хүүхдийн ор бүхий цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлсэнээр:

· 8 дугаар хорооны цэцэрлэгийн барилгыг “АТА трейд” ХХК,

· 16 дугаар хорооны цэцэрлэгийг “Бат-Энх-Хүү” ХХК-аас гүйцэтгэн ашиглалтад хүлээлгэн өгсөн.

100

3

2. 18 дугаар цэцэрлэгийг шинэчлэн барих ажлыг концессийн гэрээгээр шалгарсан компанитай хамтран эхлүүлэх.

Дүүргийн 18 дугаар хорооны цэцэрлэгийн барилгыг “Ти Ти Энд Би” ХХК-аас гүйцэтгэснээр гадна инженерийн шугам сүлжээ, фасатын ажлыг дуусган ханын дулаалгын ажилд ороод байна.

90

1.

4

3.102 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийг дуусгаж үйл ажиллагааг эхлүүлэх.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд 102 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг "Асар өргөө” ХХК-аас гүйцэтгэж байгаа бөгөөд дүүргэлтийн ажил дуусч өнгө шаврын ажил эхэлсэн. Одоогоор санхүүжилт олгогдоогүй тул түр зогсоод байна.

90

2.

5

4. 124, 174 дүгээр цэцэрлэгүүдэд нэмэлт бүлэг байгуулан ашиглалтанд оруулна.

Орон нутгийн хөгжлийн сангийн 108,5 сая, дүүргийн төсвийн 230,0 сая буюу нийт 338,5 сая төгрөгийн хөрөнгөөр 124 дүгээр цэцэрлэгт 100 хүүхдийн ортой, орон нутгийн хөгжлийн сангийн 125,0 сая, дүүргийн төсвийн 40,0 сая буюу нийт 165,0 сая төгрөгөөр 174 дүгээр цэцэрлэгт 50 хүүхдийн ортой цэцэрлэгийн нэмэлт бүлгийн барилгыг бариулан ашиглалтад оруулсанаар шинээр 400 гаруй хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулаад байна.

100

3.

6

5. Эмзэг бүлгийн айл, өрхийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах ажлыг зохион байгуулах.

Сургуулийн өмнөх боловсролд 5 настангуудыг хамруулах замаар сургуульд бэлтгэх, хүүхэд бүрийг хөгжих, төлөвшихөд тэгш боломжоор хангах зорилгоор төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийн үүсгэн байгуулагч нартай хамтран “Нэг гараа-тэгш боломж” төслийг хэрэгжүүлэн ажилласнаар дүүргийн төсвийн 60 гаруй сая төгрөгийг зарцуулаад байна.

Төслийн хүрээнд 2016-2017 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид элсэн орох хүүхдүүдийг 100 хувь хамруулсан.

Төслийн 2 дугаар шатны ажлыг 2016 оны 10 дугаар сараас эхлүүлсэнээр 2017-2018 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид элсэн суралцах нийт 182 хүүхдийг сургаж байна.

100

4.

7

6. Дүүргийн гэр хороодод хүүхэд асрах үйлчилгээ, цэцэрлэгийн салбар бүлгийг байгуулах ажилд иргэд, байгууллагын санал санаачлагыг дэмжин ажиллах, хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийг чадваржуулах, үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлгээ хийх ажлыг зохион байгуулах.

Орон нутагт хүүхэд хамгааллын үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих зорилгоор дүүргийн Засаг даргын 2016 оны А/272 тоот захирамжаар ажлын хэсгийг байгуулан дүүргийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Орлогчоор ахлуулан “Асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох”, “Хүүхэд үрчлэлт” болон “Хүүхэд харах үйлчилгээ”-ний үйл ажиллагаанд хяналт тавин холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

“Хүүхэд харах үйлчилгээний тухай” Монгол Улсын хуулийг сурталчилан таниулах зорилгоор хуулийн танилцуулга, уулзалтыг 3 удаа зохион байгуулан 800 гаруй иргэнийг хамруулсан ба “Хүүхэд харах үйлчилгээ” эрхлэх хүсэлтэй 120 иргэнд нэгдсэн ойлголтыг өгч Хүүхэд хамгаалах тухай Монгол Улсын хууль, Хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулах журам, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 513 дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхэд харах үйлчилгээнд санхүүжилт олгох журам”, Хүүхэд хамгааллын бодлого зэрэг уг үйлчилгээ эрхлэхэд баримтлах баримт, бичгүүдийг танилцуулсан.

“Хүүхэд харагч”-ийг бэлтгэх 40 цагийн тусгай сургалтыг 3 удаа зохион байгуулсанаар нийт 87 иргэнийг хамруулсан ба 1100 гаруй иргэнд үйлчилгээ үзүүллээ. Ажлын хэсгээс “Хүүхэд харах үйлчилгээ” эрхлэхийг хүссэн иргэдийн өргөдлийн дагуу ажлын байртай нь газар дээр нь очиж танилцан зөвлөмж хүргүүлэн ажилласнаар нийт 9 байрны 28 хүүхэд харагчдын үйл ажиллагааг дэмжин зөвшөөрлийн гэрчилгээ олгоод байна.

100

3

1.1.3. Улсын болон хувийн хөрөнгө оруулалтыг дэмжих замаар шаардлагатай хороодод ерөнхий боловсролын сургууль шинээр байгуулах, хичээллэх ээлжийн тоог бууруулан, анги дүүргэлтийг стандарт түвшинд ойртуулна.

8

1. Дүүргийн хүн амын нягтаршил ихтэй 12, 16, 17 дугаар хороонд баригдаж байгаа бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулж үйл ажиллагааг нь эхлүүлэх.

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 3 хороонд “Сургууль, цэцэрлэгийн цогцолбор” барилгыг бариулсанаар 12 дугаар хорооны барилгын ажлыг “Си Эйч Си” ХХК гүйцэтгэн ашиглалтад хүлээлгэн өгсөн. Мөн 16 дугаар хорооны барилгыг “Нью-констракшн” ХХК, 17 дугаар хорооны барилгыг “Рокпейнт групп” ХХК-аас тус тус гүйцэтгэн ашиглалтад оруулахад бэлэн болоод байна. Уг цогцолбор барилгууд зөөврийн усан хангамжтайгаар төлөвлөгдсөн ба үүний улмаас урсгал зардалд хөрөнгө ихээр шаардагдах тул тухайн сургууль, цэцэрлэгүүдийн батлагдсан төсвөөс гүний худагтай болгох асуудлыг шийдээд байна.

100

4

1.1.4. Сургууль, цэцэрлэгийн орчныг “Хамгаалалттай тусгай бүс” болгон хүүхэд багачуудын аюулгүй байдлыг хангана.

9

1. Дүүргийн сургууль, цэцэрлэгийн орчмын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган хурд сааруулагч, замын тэмдэг тэмдэглэгээ байршуулах, “School police” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, үр дүнг тайлагнан ажиллах.

Сургуулийн орчимд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх ажлыг сурагчийн эцэг эх, асран хамгаалагчийн оролцоотойгоор зохион байгуулсанаар “School police” хөтөлбөрийн хүрээнд нийт 24500 гаруй эцэг, эх хамрагдан гэмт хэргийн шинжтэй 18 үйлдлийг таслан зогсоож холбогдох байгууллагад мэдэгдэн ажилласан байна. Дүүргийн харъяа төрийн өмчийн 12 сургууль, 23 цэцэрлэг, 16 Өрхийн Эрүүл Мэндийн төвийн дунд 2016 оны 02 дугаар сарын 25-аас 2016 оны 3 дугаар сарын 29-ний хооронд “Осол гэмтлээс урьдчилан сэргийлье” сэдэвт аяныг зарласнаар нийт 9114 хүүхэд, 5123 эцэг эх, 184 багш ажиллагсад, 755 иргэдийг хамруулсан.

7 буудлаас Чингэлтэй чиглэлийн зам засвар, шинэчлэлийн ажлын хүрээнд 37 дугаар сургууль, 103 дугаар цэцэрлэгийн ойролцоох замд гэрлэн дохио, явган хүний гарц, хурд сааруулагч, явган зам, авто замыг тусгаарласан хашлагатай болгон тохижууллаа.

100

5

1.1.5. “Цахим сургууль, Цахим цэцэрлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлж, ерөнхий боловсролын сургуулиудын дэргэд эцэг эх, багш сурагчдад зориулсан “Мэдээллийн төв”-үүдийг байгуулна.

10

1. Дүүргийн ИТХ-ын 2014 оны 79 дүгээр тогтоолоор батлагдсан “Цахим сургууль, цэцэрлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэн, үр дүнг тайлагнан ажиллах.

“Цахим сургууль, цахим цэцэрлэг” хөтөлбөрийн хүрээнд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 17, 72 дугаар сургуулиудыг өндөр хурдны интернетийн шилэн кабельд холбох, дотоод сүлжээг шинэчлэн засварлах ажлуудыг гүйцэтгэснээр дүүргийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын 85,7 хувь нь шилэн кабельд холбогдоод байна.

Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Пи Ар Си” ХХК-тай хамтран төрийн өмчийн 10 сургуулийг албан ёсны цахим хуудастай болгосон ба 50,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 43, 74, 108, 154, 155 дугаар цэцэрлэгүүдийг камержуулахаар худалдан авах ажиллагааны тендер зарлагдаад байна. Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар ерөнхий боловсролын сургуулийн байгалийн ухааны кабинетад 100 ширхэг Led дэлгэц олголоо.

100

6

1.1.6. Мэргэжлийн боловсрол, иргэний боловсрол олгох албан бус сургалтын үйл ажиллагааг дэмжин, төгсөгчдийн мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлнэ.

11

1. Бичиг үсэг үл мэдэгч, боловсролгүй, сургууль завсардагч хүүхэд, иргэдийн судалгааг шинэчлэн гаргаж, боловсрол олгох сургалтад хамруулах, төгсөгчдийн мэдлэгийг нэмэгдүүлэх.

Дүүргийн хэмжээнд сургууль завсардсан нийт 35 бүртгэгдсэнээс 22 хүүхдийг боловсрол олгох сургалтад хамруулаад байна. 2015-2016 оны хичээлийн жилд дүйцсэн хөтөлбөрөөр холимог бүлэгт 80, суурь боловсрол эзэмших 40, ахлах бүлэгт 72 буюу нийт 192 хүүхэд суралцсан ба 2016-2017 оны хичээлийн жилд дүйцсэн хөтөлбөрөөр холимог бүлэгт 91, суурь боловсролд 30, бүрэн дунд боловсролд 89 нийт 210 суралцагч суралцаж байна. Мөн амьдрах ухааны сургалтад 340, гэр бүлийн боловсрол олгох сургалтад 150, иргэний боловсрол олгох сургалтад 60, ёс зүйн боловсрол олгох сургалтад 30, гоо зүй боловсрол олгох сургалтад 60 буюу нийт 550 насанд хүрэгчдийг хамруулан сургалаа. Энэ онд суурь боловсрол 40, бүрэн дунд боловсролд 40 буюу нийт 80 хүүхэд хамрагдлаа.

100

7

1.1.7. Манлайлан суралцагч оюутан, сурагчдыг дэмжих тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэн, хүүхдүүдэд Монгол уламжлал, ёс заншлаа дээдэлсэн зөв хүмүүжил олгоно.

12

1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган, үр дүнг тайлагнах.

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 295 тоот тогтоолоор батлагдсан “Зөв Монгол хүүхэд" үндэсний хөтөлбөрийн хүрээнд боловсролын бүх шатны стандарт, сургалтын хөтөлбөрийг суралцагсдын хэрэгцээ, нийгмийн шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох замаар суралцагчдад хүртээмжтэй, чанартай, хэрэгцээнд нь нийцсэн боловсрол эзэмшүүлэх тэгш боломжийг бүрдүүлэх зорилгоор “Би Монгол хүүхэд” уралдааныг 3 дахь жилдээ зохион байгуулсанаар уралдааны 1 дүгээр шатанд бага ангийн 10 мянга гаруй сурагчид өрсөлдсөн ба 2 дугаар шатанд төрийн өмчийн 12 сургууль, төрийн бус өмчийн 3 сургуулийн 15 багийн 75 сурагчид өрсөлдөн 39, 17, 24, 117 дугаар сургуулийн багууд тэргүүн байруудыг эзэлсэн.

· Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний түүхт 95 жилийн ойн арга хэмжээний хүрээнд цэрэг спортын “Дөл” цогцолбор тэмцээнийг зохион байгуулан ерөнхий боловсролын 12 сургуулийн 420 гаруй сурагчдыг хамруулсанаар багийн нийлбэр дүнгээр 39, 57, 23 дугаар сургуулиуд тэргүүлсэн.

· “Эх орон-Тусгаар тогтнолын эзэд“ сэдэвт андгай өргөх ёслол хүндэтгэлийн арга хэмжээний ажиллагааг 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулсан. Үйл ажиллагааны хүрээнд Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн хүндэт харуулын цэргүүдийн жагсаалын үзүүлэх тоглолт, Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн гардан тулааны үзүүлэх тоглолт, БХИС-ийн Цэргийн хөгжмийн сургуулийн сонсогчдын үзүүлэх тоглолт, “Дөл” цогцолбор тэмцээнд амжилттай оролцсон сургуулиудын жагсаал болон биеийн тамирын 16 тоот гимнастикийн үзүүлэх тоглолтуудыг иргэдэд үзүүлж сонирхууллаа. Мөн 800 гаруй сурагчид үндэсний хувцастайгаар жагссан. 2015-2016 оны хичээлийн жилд сурлага, урлаг, спорт, олон нийтийн ажилд манлайлан суралцсан шилдэг 100 сурагчийг шагнаж урамшуулсан. 2016 оны Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт 1 иргэнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар 500,0 мянган төгрөгийн урамшуулал олгов.

100

8

1.1.8. Төвлөрсөн дулаан хангамж, цэвэр бохир усны шугамд холбогдоогүй сургууль цэцэрлэгийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэнэ.

13

1. Гэр хорооллын дахин төлөвлөлттэй уялдуулан 83 дугаар цэцэрлэг, 72, 49 дүгээр сургуулийг бохирын төвлөрсөн системд холбох ажлыг эхлүүлэх.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд ерөнхий боловсролын 49 дүгээр сургууль болон 83 дугаар цэцэрлэгийн бохирыг төвлөрсөн системд холбох ажлыг “Буурал сутай” ХХК-аас, 72 дугаар сургуулийн бохирыг төвийн системд холбох ажлыг “Асар өргөө” ХХК-аас хийж гүйцэтгэсэн.

100

9

1.1.9. Ерөнхий боловсролын сургуулиудыг орчин үеийн шаардлага, стандартад нийцсэн биеийн тамирын заалтай болгон, сургууль, цэцэрлэгийн гадна талбайг ногоон байгууламж бүхий чийрэгжүүлэлтийн талбай болгон тохижуулна.

14

1. 61 дүгээр сургуулийн спорт заалны барилгын ажлын гүйцэтгэлд

хяналт тавин ажиллах.

Дүүргийн ерөнхий боловсролын 61 дүгээр сургуулийн барилгын дотор заслын ажил хийгдэж байгаа спорт заалны барилгын ажлын үлдэгдэл төсөв болох 277,5 сая төгрөгийг Улсын төсөвт суулгасан хэдий ч санхүүжилт олгогдоогүйн улмаас ажил зогсоод байна.

70

15

2. Сургууль, цэцэрлэгийн гадна талбайг ногоон байгууламж бүхий чийрэгжүүлэлтийн талбайтай болгох ажлыг үргэлжлүүлэн дуусгах.

Шинээр баригдаж буй сургууль, цэцэрлэгийн гадна талбайн тохижилтын ажилд зориулан дүүргийн төсөвт нийт 470,6 сая төгрөгийг батлуулсан.

Орон нутгийн төсвийн 157,5 сая төгрөгийн хөрөнгөөр дүүргийн 224 дүгээр цэцэрлэгийн гадна талбайг иж бүрэн тохижуулах ажлыг “Бат цагаан өргөө” ХХК-аас гүйцэтгэн ашиглалтад өгсөн. Мөн дүүргийн төсвийн 172,9 сая төгрөгийн хөрөнгөөр ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн теннисний /софт/ талбайн тохижилтын ажлыг “Хасу Мегаватт” ХХК, 50,0 сая төгрөгийн хөрөнгөөр 24 дүгээр сургуулийн хөл бөмбөг, сагсан бөмбөгийн талбайн засвар, орон нутгийн хөгжлийн сангийн 47,3 сая төгрөгөөр 17 дугаар сургуулийн урлаг заалны засварын ажлыг “Их Галдайн Оргил” ХХК, 65,3 сая төгрөгийн хөрөнгөөр 49 дүгээр сургуулийн биеийн тамирын заалны засварын ажлыг “Магма од” ХХК-аас тус тус хийж гүйцэтгээд байна.

100

10

1.1.11. Соёлын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэн, нийтийн соёлыг дээшлүүлэх “Хотын иргэн - Хотын соёл” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

16

1. Соёл, урлагийн чиглэлээр хэрэгжүүлж буй Үндэсний болон дэд хөтөлбөрийн хүрээнд хүүхэд, залуусын авьяас чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулах.

Хүүхэд, залуусын авьяас билгийг нээн хөгжүүлэх, иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон, үр ашигтай өнгөрүүлэх зорилгоор дүүргийн Соёлын төвд дуу, хөгжмийн болон морин хуур, бүжгийн дугуйлангуудыг хичээллүүлсэнээр Төгөлдөр хуурын дугуйланд 22, морин хуурын дугуйланд 19, дууны дугуйланд 5, сонгодог болон монгол бүжгийн дугуйлан 62 хүүхэд хамрагдаад байна

Бага ангийн багш нараас 18 төрлийн дугуйланг өөрсдийн нөөц, бололцоонд тулгуурлан хичээллүүлсэнээр давхардсан тоогоор 3364 сурагчдыг хамруулан авъяас чадварыг нь хөгжүүлсэн.

Дугуйлангийн сурагчдаас “Ая эгшгийн 6 жигүүр” өсвөрийн хөгжимчдийн Улсын уралдаанд морин хуурын дугуйлангийн сурагчид оролцсон. Бүжгийн дугуйлангийн 2 сурагч Монголд анх удаа зохиогдсон “Wonder baby Mongolia 2016” fashion шоунд түрүүлэн Шанхай хотноо зохиогдох “Wonder baby kids international fashion” Олон Улсын уралдаанд оролцож насны ангилал тус бүрт тэргүүн байруудыг эзэлсэн. Дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны А/136 тоот тушаалын дагуу “Бидний бахархал” хүүхдийн ардын урлагийн наадмыг 10 дахь жилдээ зохион байгуулсанаар ерөнхий боловсролын 14 сургууль, 15 цэцэрлэгийн нийт 1000 гаруй хүүхэд хамрагдлаа.

100

5.

17

2. Угийн бичгийн сургалтыг хороодод зохион байгуулах.

Иргэдэд Монгол Улсын “Соёлын тухай хууль”-аар хүлээлгэсэн журамт үүргийг сурталчилан таниулж хэрэгжүүлэх зорилгоор “Угийн бичиг хөтлөх нь” сэдэвт сургалтыг дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв, Залуучуудын хөгжлийн төв, Соёлын төвүүдтэй хамтран зохион байгуулсанаар 19 хорооны 60 гаруй иргэд хамрагдсан.

90

6.

18

3. Дүүргийн ИТХ-ын 2014 оны 82 дугаар тогтоолоор батлагдсан “Хотын иргэн-Хотын соёл” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, үр дүнг тайлагнан ажиллах.

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 82 тоот тогтоолоор батлагдсан “Хотын соёл-хотын иргэн” хөтөлбөрийн хүрээнд дараах ажлуудыг хэрэгжүүлээ. Үүнд:

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдаан”-ыг  Нийслэлийн Соёл урлагийн газар, Урлагийн ажилтны холбооны санаачилгаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор 24 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулсанаар ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн багш нар болон 9 сургуулийн 540 гаруй хүүхэд хамрагдлаа. Уралдааны дүнгээр “Тэргүүн байрыг ерөнхий боловсролын 24 дүгээр сургууль эзлэн удаах байруудад 50, 72, 39 дүгээр сургуулийн “Найрал дууны хамтлаг”-ууд шалгарсан.

Хоёрдугаар шатны шалгаруулалтыг 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулсанаар шалгарсан хамтлагууд оролцсон. Мөн Нийслэлийн 377 жилийн ойн “Хүндэтгэлийн арга хэмжээний гала тоглолт”-д 39, 50 дугаар сургуулийн хамтлагууд оролцлоо.

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2016 оны А/10 тоот тушаалаар “Чингэлтэй хайрхан өвөрт” гэрэл зургийн үзэсгэлэнг Гамма агентлагтай хамтран зохион байгуулсан ба уг ажлыг ETВ, ТВ5 телевизүүдээр сурталчилсан.

Дүүргийн Засаг даргын 2016 оны А/316 тоот захирамжийн хүрээнд “Бид сайн сайханд дагуулна” сэдэвт өдөрлөгийг Соёл, урлагийн Их сургуультай хамтран 2016 оны 05 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулж дүүргийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 1000 гаруй хүүхэд, багачуудыг хамруулсан. Өдөрлөгийн хүрээнд СУИС-аас Тусгаар тогтнолын талбай хүртэл “Баярын жагсаал”-ыг зохион байгуулж урлаг, спортын тоглолт, шоу үзүүлбэрүүдийг иргэдэд толилуулан оюутан, сурагчдын бүтээлээр “Үзэсгэлэн” гаргаснаар 10 мянга гаруй иргэд хамрагдсан.

100

11

1.1.12. Дүүрэгт “Хүүхдийн хөгжлийн төв” байгуулж, шийдвэр гаргах түвшинд хүүхдийн оролцоог нэмэгдүүлнэ.

19

1. Хороодын Гэр бүл, хүүхэд хөгжлийн танхимын үйл ажиллагааг тогтмолжуулан хүүхэд хамгааллын үйлчилгээг сайжруулах талаар төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах.

Дүүргийн 6, 9, 10, 11, 14, 15, 16, 18 дугаар хороодод “Хүүхэд, гэр бүлд зөвлөгөө өгөх өрөө”-г тохижуулан үйл ажиллагаа нь тогтмолжууллаа. Мөн хүүхдийн тусламжийн тусгай дугаарын 108 утсаар ирүүлсэн 61 дуудлагад хариу үйлчилгээг үзүүлж зорилтот бүлгийн 8 хүүхдийг бичиг баримтжуулсан.

Дүүргийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын хэлтэс, Хүүхэд, гэр бүл хөгжлийн төв, Цагдаагийн 1, 2 дугаар хэлтсүүд, Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллагын Чингэлтэй Орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Зөв хүүхэд-Зөв сонголт 2016” сэдэвт тэмцээнийг 2016 оны 4 дүгээр сард зохион байгуулснаар 12 сургуулийн 96 сурагч оролцон хүч самбаагаа сорин 39, 117, 50, 5 дугаар сургуулиуд тэргүүлсэн. Тэмцээний дүнд сурагчдын хорт зуршлын хэрэглээ болон үе тэнгийнхний дарамт, хүчирхийллийн хор хөнөөлийн талаарх ойлголтыг өгч хүүхдийн тусламжийн тусгай дугаарын 108 утас болон хүүхдийн оролцооны талаарх зөв мэдээллүүдийг хүргэсэн.

100

12

1.1.13. Дүүрэгт Соёлын ордон, номын сан байгуулж, хүн амыг номтой нөхөрлүүлэх үйл ажиллагаа өрнүүлнэ.

20

1. Хүүхдийн номын өргөөний үйл ажиллагааг тогтмолжуулж, сан хөмрөгийг баяжуулах.

Дүүргийн “Хүүхдийн номын Өргөө”-өөс тайлант хугацаанд нийт 15,000 гаруй хүүхэд, багачууд үйлчлүүлсэн. Тус Өргөөнөөс “Номтой богц” явуулын номын сангийн үйлчилгээг 2 удаа зохион байгуулан “Альфа” асрамжийн газрын хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлсэн. “Үлгэрийн цаг” арга хэмжээг 7 удаа зохион байгуулж 385 хүүхдийг хамрууллаа.

Хүүхдийн номын өргөөний сан хөмрөгийг баяжуулах зорилгоор UBS телевизтэй хамтран сарын аяныг зарлан зохион байгуулсанаар номын сангийн сан хөмрөг 2296 ширхэг номоор баяжигдлаа.

Одоогоор номын өргөөний номын сан хөмрөг 5600 хүрээд байгаа ба үүнээс бүртгэгдэж данслагдсан номын тоо 3433, хандиваар ирсэн номын тоо 2182 байгаа болно. Мөн цахим болон сонсдог 300 гаруй номтой болсон.

100

1.2. Эрүүл мэнд, нийтийн биеийн тамир

13

1.2.1. Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох замаар хүн амын эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлнэ.

21

1. Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, сурталчилгааны ажлыг нэгдсэн хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах.

Дүүргийн Эрүүл мэндийн төвөөс иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох “Мэдээлэл сургалт, сурталчилгааны нэгдсэн төлөвлөгөө“-г боловсруулан хэрэгжүүлсэнээр тайлант хугацаанд нийт 391 удаагийн сургалтыг зохион байгуулан 24311 хүнийг хамруулж, 113 төрлийн 44032 ширхэг сурталчилгааны материалыг тараасан. Эрүүл мэндийн төвийн хэмжээнд нийт 13 удаагийн өдөрлөгийг зохион байгуулсанаар нийт 3809 хүнийг хамруулсан.

Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд иргэдийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх замаар эрүүл дадал хэвшил, зан үйлийг төлөвшүүлэх, Хороо болон Өрхийн Эрүүл Мэндийн төв, иргэдийн уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор дүүргийн Засаг даргын 2016 оны А/442 тоот захирамжаар “Иргэдийн төлөө Хороо, Өрхийн Эрүүл Мэндийн төв хамтдаа” болзолт уралдааныг 2016 оны 6 дугаар сарын 01-ны өдрөөс хагас жилийн хугацаатайгаар зарласан. Болзолт уралдаанд хороодын Засаг даргын ажлын алба болон Өрхийн Эрүүл Мэндийн төвүүдээс нийт 194 удаагийн сургалт, сурталчилгаа, 28 удаагийн өдөрлөгийг зохион байгуулж давхардсан тоогоор 27241 хүнийг хамруулан эрүүл мэндийн боловсролыг олгоод байна.

Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллага, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Эрүүл Мэндийн төв болон Өрхийн Эрүүл Мэндийн төвүүдтэй хамтран “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлье” сэдэвт 3 сарын аяныг 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөс дүүргийн харъяа төрийн өмчийн 12 сургууль, 23 цэцэрлэгүүдийн дунд зохион байгуулсан. Аяны ажлын хүрээнд сургууль, цэцэрлэгийн эмч, тогооч нар болон менежерүүдэд 6 удаагийн сургалтыг зохион байгуулсанаар давхардсан тоогоор нийт 172 хүнийг хамрууллаа. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхдийн байгууллагын эмч нар, Өрхийн Эрүүл Мэндийн төвийн Эрүүл мэндийн нийгмийн ажилтнуудаас “Гар угаалт, гарын эрүүл ахуй” сэдэвт сургалтыг зохион байгуулсанаар ерөнхий боловсролын сургуулийн 1-5 ангийн 4021 сурагчид, цэцэрлэгийн 4668 хүүхдүүд болон 2043 эцэг, эхчүүдийг хамруулсан.

100

14

1.2.2. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, эх хүүхдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулна.

23

1. 2-10 насны хүүхдүүдийн шүд цоорох, 11-18 насны хүүхдийн гүйлсэн булчирхайн архаг өвчнөөс урьдчилан сэргийлэх цогц үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлэх.

Сайн хөрш Олон Улсын байгууллагатай хамтран ерөнхий боловсролын 37, 49, 72, 117 дугаар сургуулийн дунд ангийн 2500 гаруй хүүхдийг чих, хамар хоолойн эмчийн үзлэгт хамруулснаас гүйлсэн булчирхайн архаг үрэвсэлтэй 950 хүүхдийг эмчлэн эрүүлжүүлсэн. Мөн 3250 хүүхдэд шүдний нарийн мэргэжлийн эмчийн үзлэгийг хийн шүд цоорох өвчин илэрсэн 1665 хүүхдээс 652 хүүхдийг эмчлэн эрүүлжүүлсэн. Дүүргийн Эрүүл Мэндийн төв болон Өрхийн Эрүүл Мэндийн төвүүдээс ерөнхий боловсролын 13 сургууль, 23 цэцэрлэгийн хүүхдүүдийг хамруулан урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулсанаар 14000 орчим хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан. Хөгжлийн бэрхшээлтэй, эмзэг бүлгийн 180 хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж хяналтад аван ажиллаж байна.

100

7.

24

2. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийг дэмжих өдөрлөгийг зохион байгуулах, эрүүл мэндийн мэдлэг олгох, үзлэг оношлогоонд хамруулах.

Нийслэлийн Ахмадын хороотой хамтран “Өнө энх” сувилалд 6 хорооны 12 ахмад настныг 5 хоногийн хугацаатайгаар үнэ, төлбөргүйгээр амруулж сувилуулсан.

Дүүргийн ахмадын “Ногоон булан” амралтад 370, бусад магадлан итгэмжлэгдсэн амралтын газруудад 3628, дотоодын рашаан, сувилалд 1561 ахмад настанг амарч сувилуулаад байна.

Герентологийн Үндэсний төв, Нийслэлийн Ахмадын хорооноос зохион байгуулсан “Настанд туслах сайн дурын идэвхтэн” бэлтгэх 7 хоног 40 цагийн сургалтад дүүргийн 5, 10, 12 дугаар хороодын Ахмадын зөвлөлийн дарга нарыг хамруулан сургаж Сертификат олгосон.

Дүүргийн Эрүүл Мэндийн төв болон Герентологийн Үндэсний төвөөс ахмад настнуудад зориулан “Зөв хооллолт, дасгал хөдөлгөөн”, “Нийгэм хамт олонд тулгуурлан сэргээн засах нь” сэдэвт сургалтуудыг дүүргийн 9 дүгээр хорооны “Иргэний танхим”-д зохион байгуулсанаар 100 гаруй хүнийг хамруулаад байна.

Дүүргийн Ахмадын хорооноос амьдралын гачигдалтай, харж хандах хүнгүй, ганц бие, байнгын асаргаанд байдаг, олон ам бүлтэй болон эмчилгээний зардал хүссэн 15 ахмад настанд нийт 1,5 сая төгрөгийн буцалтгүй тусламжийг олгосон.

Нийгмийн халамж, дэмжлэг зайлшгүй шаардлагатай 14 дүгээр хорооны 1 өндөр настанд 2,0 сая төгрөгийн мөнгөн тусламжийг үзүүлэн гэртэй болгосон.

Дэлхийн Зөн Олон Улсын байгуулагатай хамтран дүүргийн 13-19 хороодын харъяа хөгжлийн бэрхшээлтэй болон тархины саажилттай нийт 41 хүүхдэд нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгийг хийн тархины саажилттай хүүхдүүдийг хуваарийн дагуу хэвтүүлэн эмчилсэн.

100

15

1.2.3. Эрүүл мэндийн байгуулллагын техник технологийг дэс дараатай шинэчлэн, эмчилгээ үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан, дүүрэгт Яаралтай түргэн тусламжийн пункт байгуулна.

25

1. Дүүргийн эрүүл мэндийн байгууллагын техник, тоног төхөөрөмжийг дэс дараатай шинэчлэн, иргэдэд үзүүлэх эмчилгээ, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах.

Эрүүл мэндийн салбарын хүрээнд нийт 2.848 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хийж гүйцэтгэлээ.

Нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт дүүргийн төсвийн 150,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар MEDIGAS mongolia ХХК-аас өндөр өтгөрөлтийн хүчилтөрөгчийн хананы хийн системийг гүйцэтгэж суурилуулан ашиглалтад оруулсан.

Дүүргийн Эрүүл Мэндийн төвөөс Goodneigbors Монгол төлөөлөгчийн газарт нийт 60,0 сая төгрөгийн төсөл бичин дэмжигдсэнээр Эрүүл Мэндийн төвийн Дотор, Мэдрэлийн болон Хүүхдийн тасгуудад “Сувилагч нарын дуудлагын дэлгэц” 7, хонх 182 ширхэгийг байршуулж “Хүүхдийн тасаг”-т утлагын аппарат, нярайн дулаацуулах ор, нярайн билиметр, дусал болон шприцны шавхуурга зэрэг багажаар хангаад байна.

Дэлхийн зөн Монгол Олон Улсын байгууллагын Хайлааст, Чингэлтэй орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн нийт 30,0 сая төгрөгийн дэмжлэгтэйгээр Эрчимт эмчилгээний тасагт E-lyte plus электролитын аппаратыг нийлүүлсэнээр К, Na, CI, Ca, PH зэрэг шинжилгээг хийж эхлээд байна. Миоглобин /Креатинкиназа–МВ/ Тропинин I/-ийг зүрхний инфарктийг оношлох зорилго бүхий хурдавчилсан оношлуурыг зааврын хамтаар Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт хүлээлгэн өгснөөр лаборант хүлээлгүйгээр шинжилгээг хийж онош тодруулах боломж бүрдсэн.

Эрүүл Мэндийн яаманд тавьсан хүсэлтийн дагуу эрчимт эмчилгээний палатуудад өндөр өтгөрөлтийн хүчилтөрөгчийн хананы хийн системийг нэмэлтээр тавих, нэгдсэн эмнэлэгийн агааржуулалтыг сайжруулах зорилгоор 175,0 сая төгрөгийг шийдвэрлүүлсэнээр ажлын тендер зарлагдсан.

Дэлхийн зөн Олон Улсын байгууллагын Хайлааст, Чингэлтэй Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр тус эмнэлгийн Хүүхдийн тасгийн модон орнуудыг эмнэлгийн зориулалтын 22 ширхэг ороор сольсон. “Стандарт ор-Стандарт үйлчилгээ” аяныг зарлан Нарлаг Улаанбаатар Ротари клуб, Goodneigbors Монгол төлөөлөгчийн газруудтай хамтран 65 ширхэг орыг нэмж нийлүүлэхээр шийдвэрлээд байна. Мөн дүүргийн төсвийн 100,0 сая төгрөгийн хөрөнгөөр хүүхдийн амбулаторийг тоног төхөөрөмжөөр хангах, тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулсаны гадна 60,0 сая төгрөгийн хөрөнгөөр Эрүүл Мэндийн төвийн төв салбарын 1-3 давхрын хүлээлгийн танхимыг тохижуулж байна.

100

8.

26

2. Дүүргийн Эрүүл Мэндийн төвийн барилгын өргөтгөлийн хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэн, барилгын ажлыг эхлүүлэх.

БНТУ-ын Станбул хотын даргын Улаанбаатар хотод /2016 оны 5 сард/ хийсэн айлчлалын үеэр нийслэл хотод баригдах 10 эмнэлгийн барилгын асуудлаар харилцан тохиролцсоноор тус дүүргийн эмнэлэгийг “Хайлааст”-д салбарын барилгын газарт байгуулахаар саналаа дэвшүүүлсэн.

Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар тус дүүрэгт Эрүүл Мэндийн төвийн барилгыг барих албан мэдэгдлийг Эрүүл мэндийн яамнаас гаргаад байна.

90

9.

27

3. Дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэдэд эмнэлгийн яаралтай түргэн тусламж үзүүлэх пунктыг барих ажлыг эхлүүлэх.

Дүүргийн Засаг даргын 2015 оны А/560 тоот захирамжаар 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт яаралтай түргэн тусламжийн пунктыг барих сонгон шалгаруулалтын ажлыг зохион байгуулсанаар гүйцэтгэгчээр Комптрейд ХХК шалгаран барилгын ажлыг 2016.04.15-аас хийж гүйцэтгэхээр болсон хэдий ч Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас эрүүл ахуйн шаардлага хангахгүй гэж үзэн скез зургийг батлаагүй ба дэд бүтэцгүй газар эмнэлэг барихгүй гэсэн хариуг өгсөн.

90

16

1.2.4. Дүүрэгт Хүүхдийн Нэгдсэн эмнэлэг байгуулна.

28

1. Дүүргийн 15 дугаар хороонд Хүүхдийн нэгдсэн эмнэлгийн барилгын ажлыг эхлүүлэх.

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр баригдах “Хүүхдийн нэгдсэн эмнэлэг”-ийн барилгыг гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Асар өргөө ХХК-тай шууд гэрээ байгуулсанаар ерөнхий ажлын зураглал хийгдэн Архитектур төлөвлөлтийн даалгавар гарсан. Онцгой байдлын газар, Барилгын хөгжлийн төвөөр зургийг хянуулсан ч гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын зургийг хийхээр болж дахин ажлын зураг хийгдэж байна.

90

17

1.2.6. Өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээг сайжруулан, зориулалтын байртай болгох ажлыг үргэлжлүүлэн хийнэ.

29

1. Дүүргийн Өрхийн Эрүүл Мэндийн Төвөөс иргэдэд үзүүлэх эмчилгээ, тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, хороод, Өрхийн Эрүүл Мэндийн Төвүүдийн хамтын ажиллагааг сайжруулах.

Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд иргэдийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх замаар эрүүл дадал хэвшил, зан үйлийг төлөвшүүлэх, Хороо болон Өрхийн Эрүүл Мэндийн төв, иргэдийн уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор дүүргийн Засаг даргын 2016 оны А/442 тоот захирамжаар “Иргэдийн төлөө Хороо, Өрхийн Эрүүл Мэндийн төв хамтдаа” болзолт уралдааныг 2016 оны 6 дугаар сарын 01-ны өдрөөс хагас жилийн хугацаатайгаар зарласан. Болзолт уралдаанд хороодын Засаг даргын ажлын алба болон Өрхийн Эрүүл Мэндийн төвүүдээс нийт 194 удаагийн сургалт, сурталчилгаа, 28 удаагийн өдөрлөгийг зохион байгуулж давхардсан тоогоор 27241 хүнийг хамруулан эрүүл мэндийн боловсролыг олгоод байна.

100

30

2. Дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт жишиг Өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг барьж ашиглалтанд оруулах.

Дүүргийн 12 дугаар хорооны нутагт “Өрхийн Эрүүл Мэндийн жишиг төв”-ийн барилгын ажлыг Нью консртакшин ХХК-аас хийж гүйцэтгэн ашиглалтад оруулахад бэлэн болоод байна.

100

18

1.2.7. Нийтийн биеийн тамирыг хөгжүүлж, хүн амын бие бялдрыг чийрэгжүүлэх орчинг бүрдүүлэн, дугуйн болон алхах, гүйх зам, талбайг байгуулна.

31

1. Монголын бүх ард түмний XIV их наадмыг зохион байгуулах, дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийн тамирчдын бэлтгэл, сургалтыг нэмэгдүүлэх замаар спортын уралдаан тэмцээнд оролцох нөхцлөөр ханган дэмжиж ажиллах.

Монголын бүх ард түмний XIV их наадмын хүрээнд иргэдийн спортын 5 дугаар их наадмын анхан шатны тэмцээнийг спортын 40 төрлөөр зохион байгуулсанаар нийт 4985 тамирчид оролцон 3 алт, 2 мөнгө, 6 хүрэл медаль хүртсэн.

Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 05 тоот тогтоолын дагуу Засаг даргын нэрэмжит уралдаан, тэмцээнийг нийт 9 удаа зохион байгуулан 553 байгууллагын 4799 тамирчид оролцлоо.

100

10.

32

2. Өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнийг спортын 15 төрлөөр зохион байгуулах.

Өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнийг спортын 18 төрлөөр зохион байгуулан давхардсан тоогоор 210 байгууллагын 4160 өсвөрийн тамирчдыг хамрууллаа.

Биеийн тамир, спортын тухай Монгол Улсын хууль, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 621 тоот захирамжийг үндэслэн дүүргийн Засаг даргын 2011 оны А/141 тоот захирамжаар дүүргийн Засаг даргын дэргэдэх “Өсвөрийн шигшээ баг”-ийн тамирчдыг спортын 13 төрлөөр хичээллүүлэн 300 гаруй тамирчдыг хамруулаад байна.

“Өсвөрийн шигшээ баг”-аас Улс, Нийслэл, Олон Улсын болон тив, дэлхийн чанартай спортын тэмцээн, уралдаанд амжилттай оролцон дараахь амжилтуудыг үзүүллээ. Үүнд:

· Нэрэмжит тэмцээнээс-68

· УБ хотын Аврага шалгаруулах тэмцээнээс-105

· Улсын Аврага шалгаруулах тэмцээнээс-110

· ОУ-ын тэмцээнээс-38

· Ази тивийн Аврага шалгаруулах тэмцээнээс-6 буюу нийт 327 медалийг хүртээд байна.

100

11.

33

3. Иргэдийн спортын V их наадмыг спортын 8 төрлөөр зохион байгуулах, баг тамирчдын бэлтгэлийг хангуулан оролцуулах.

Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хууль, Ерөнхийлөгчийн 2010 оны 53 дугаар зарлиг, Улсын Их Хурлын 2009 оны 95, Монгол улсын Засгийн газрын 2011 оны 32 тоот тогтоолуудын хэрэгжилтийг хангах, бүх нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, ахмад үе болон хүүхэд, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг спортоор чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос гаргах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор олон төрлийн уралдаан, тэмцээнүүдийг зохион байгуулж ирлээ.

Иргэдийн спортын V их наадмын хүрээнд:

· Анхан шат буюу хороодын дунд зохион байгуулсан аварга шалгаруулах тэмцээнд нийт 19 хорооны 2850 тамирчин,

· Дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд 89 байгууллагын 1100 гаруй тамирчин,

· Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд 13 байгууллагын 134 тамирчин тус тус оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 53 дугаар зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүүргийн Биеийн тамир, спортын хорооноос “Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил”-ыг дүүргийн нутаг дэвсгэрийн нийт 126 байгууллагын 18000 гаруй хүнээс авсан.

100

19

1.2.8. Дүүргийн усан бассейн бүхий Спорт цогцолбор, 23 дугаар сургуулийн дэргэдэх мөсөн гулгуурын байгууламжийг барьж ашиглалтад оруулна.

34

1. Дүүргийн спорт цогцолборын барилгын ажлыг үргэлжлүүлэх.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 10 дугаар хороонд баригдаж буй 1000 хүний суудалтай “Спорт цогцолбор”-ын барилгын ажлыг “Люкс вүүд хаус” ХХК-аас гүйцэтгэж байгаа ба 4 давхрын краказ цутгалтын ажлыг хийж гүйцэтгээд байна.

70

20

1.2.9. Дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Хайлаастын аманд Өвлийн спортын цогцолбор, цанын бааз байгуулна.

35

1. Өвлийн спортын цогцолбор, цанын баазын газрын асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлэж зураг, төсвийг хийлгэх.

Дүүргийн Засаг даргын 2015 оны А/45 тоот захирамжаар тус дүүргийн 16 дугаар хороо, Согоотын аманд “Өвлийн спортын цогцолбор цанын бааз”-ыг барихаар төлөвлөн газар эзэмших эрхийг баталгаажуулж зураг, төсвийг боловсруулахаар ажиллаж байна.

70

11.3. Нийгмийн халамж, хамгаалал

21

1.3.1. Нийгмийн халамжаас хамааралтай өрхийн тоог бууруулан гэр бүл төвтэй бодлого боловсруулан, “Халамжаас хамгаалалд, хамгааллаас хөдөлмөрт” хөтөлбөр хэрэгжүүлнэ.

36

1. Дүүргийн ИТХ-ын 2014 оны 81 дүгээр тогтоолоор батлагдсан “Халамжаас хамгаалалд, хамгааллаас хөдөлмөрт” хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган ажиллах.

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 137, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 187 дугаар тогтоолуудын хүрээнд орон гэргүй, тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэх зорилгоор дүүргийн Засаг даргын 2016 оны А/72 дугаар захирамжаар “Ажлын хэсэг”-ийг байгуулан тусгай төлөвлөгөө гарган ажиллаж ирлээ.

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Нийслэлийн Нийгмийн халамж, үйлчилгээний газартай хамтран хороодын Засаг дарга, халамжийн болон хөгжлийн нийгмийн ажилтнуудын дунд “Гэртээ харих зам” хөтөлбөрийн танилцуулга, мэдээллийг хийснээр 50 гаруй ажилтан, албан хаагчдыг хамруулсан.

Хөтөлбөрийн хүрээнд зорилтот бүлгийн айл, өрхийн 46 хүүхдийг цэцэрлэгт хамруулсаны гадна орон гэргүй, тэнэмэл амьдралтай иргэдийг тоолж бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулснаар 80 гаруй иргэнийг халуун усанд оруулж, Улаан Загалмай хороотой хамтран иж бүрэн хувцаслаж, эмнэлгийн анхан шатны үйлчилгээг үзүүллээ.

Нийгмийн халамж, дэмжлэг хүсч өргөдөл ирүүлсэн 193 хүнд тусламж дэмжлэг үзүүлсэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын хүрээнд ажил хайгчаар 6 иргэнийг бүртгэн, 2 иргэнийг байнгын ажлын байранд зуучилсан. Төв аймгийн Батсүмбэр дэх Ахмадын асрамж, хөгжлийн Үндэсний төвийн 90 жилийн ойг тохиолдуулан ахмад настныг халамжлан асрах ажилд нь дэмжлэг үзүүлж “Ор хөнжлийн даавуу” 200 ширхэгийг хандивласан. Өрхийн үйлдвэрлэл, аж ахуй, бичил бизнес эрхлэх хүсэлтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 251 төсөл ирүүлснээс 148 иргэний төсөл дэмжигдэж 209,0 сая төгрөгийн дэмжлэг олгогдсоноор 207 иргэн байнгын ажлын байраар хангагдсан.

100

37

2. Зорилтот бүлгийн өрх, иргэдэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулах.

“Зорилтот өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулах” Үндэсний хөтөлбөрт хамрагдсан айл, өрхийн насанд хүрсэн гишүүдийг хөдөлмөрийн биржид бүртгүүлэх, ажилд зуучлуулах үйлчилгээг үзүүлэх зорилгоор дүүргийн 19 хороонд 2016 оны 5 дугаар сарын 01-ээс 5 дугаар сарын 10-ны хооронд бүсчилсэн байдлаар сургалт зохион байгуулсанаар 210 иргэнийг хамруулсан ба үүнээс 210 иргэнийг ажил идэвхитэй хайгчийн бүртгэлд бүртгүүлсэн. Сургалтад хамрагдсан иргэдээс 42 хүн байнгын болон түр ажлын байраар хангагдсан.

Нэн ядуу өрхүүдийн эдийн засгийг сайжруулахаар “Төгсөлтийн аргачлал” хөтөлбөрийн хүрээнд 7, 12, 16, 17 дугаар хороодыг 75 өрхийн гишүүдийг мэргэшүүлэх сургалтад хамруулж 25 өрхөд үйлдвэрлэлийн тоног, төхөөрөмж олгосон.

90

22

1.3.3. Иргэдийг амьдралын зөв дадалд сургах, хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх үүсгэл санаачилгыг дэмжин, үүнд чиглэсэн үйлчилгээний газрын тоог нэмэгдүүлнэ.

38

1. Хүүхэд, залуучуудыг амьдралын зөв дадалд сургах, хөгжүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх үүсгэл санаачилгыг дэмжин ажиллах.

Монгол Улсын Засгийн Газрын 2006 оны 282 тоот тогтоолоор батлагдсан “Өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих” Үндэсний болон дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 72 тоот тогтоолоор батлагдсан “Залуучуудын хөгжлийг дэмжих” дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хороо тус бүрт 5 хүний бүрэлдэхүүнтэй “Залуучуудын салбар зөвлөл”-ийг байгуулан ажиллаж байна.

Залуучуудын хөгжлийн төвийн “Төсөл дэмжих салбар хороо”-ны гишүүдийн ээлжит хуралдааныг зохион байгуулан 2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлуулан мөрдөн ажиллаж ирлээ.

НҮБ-ын Хүн амын сангаас Баянгол дүүргийн Залуучуудын Хөгжлийн төвд зохион байгуулсан уулзалт, ярилцлагад Чингэлтэй, Хан-Уул, Баянгол дүүргүүдийн “Залуучуудын хөгжлийн төв”-ээс харилцан туршлага солилцсон.

Дүүргийн 15 дугаар хорооны “Иргэний танхим”-тай хамтран 7-19 дүгээр хороодын 18-35 насны залуучуудын дунд “Эв нэгдэл” сэдэвт явган аялалыг зохион байгуулсанаар нийт 47 хүнийг хамруулан 5 төрлийн тэмцээн, уралдааныг зохион байгуулсан.

НҮБ-ын Хүн амын сан, JCI Progress байгууллагатай хамтран залуучуудыг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй “1000 идэвхтэй иргэн” төслийн хүрээнд дүүргийн 15 дугаар хорооны “Иргэний танхим”-ыг түшиглэн “Хуулийн этгээдийг хэрхэн байгуулах вэ?, “Хэрхэн хадгаламжтай болох вэ?, “Цахим банкны хэрэглээ” сэдвүүдээр цуврал сургалтуудыг зохион байгуулан 33 залуусын төлөөллийг оролцуулсан.

100

12.

39

2. Дүүргийн иргэдийн залуу, дунд, ахмад үеийн гэр бүлийн уулзалт, хүүхдийн хүмүүжил, гэр бүлийн сайн туршлагыг иргэдэд сурталчилан таниулах ажлыг зохион байгуулж ажиллах.

Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллагын Хайлааст Орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, Цагдаагийн 2 дугаар хэлтэстэй хамтран “Бүтэн хайраа гэр бүлдээ” сэдэвт 3 сарын аяны ажлыг 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс зохион байгуулан ажиллалаа. Аяны ажлын хүрээнд “Хөтөч гэрэл” ТББ-тай хамтран “Гэр бүлийн харилцаа” сэдэвт сургалтыг дүүргийн 10-19 дүгээр хороодын иргэдийн дунд зохион байгуулсанаар нийт 86 иргэнийг хамрууллаа. Өдөрлөгт оролцогсдыг гэр бүлийн аялалаар Манзуширийн хийдтэй танилцуулсан.

“Аавуудын өдөр”-ийг тохиолдуулан гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд эцэг хүний үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, үнэлэмж, үүрэг хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор “Аавууд бид гэр бүлийн бахархал нь байя” сэдэвт өдөрлөгийг зохион байгуулан нийт 105 иргэнийг хамруулсан ба өдөрлөгт оролцогсдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулан зөвлөмж гаргасан.

“Гэр бүлийн үнэ цэнэ” сэдэвт сургалтыг дүүргийн 11-18 дугаар хороодын 250 гаруй залуу гэр бүлүүдийн дунд зохион байгуулж нээлттэй ярилцлага өрнүүлж, сайн туршлагаасаа хуваалцлаа.

100

23

1.3.4. Дүүрэгт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асран хамгаалах, нөхөн сэргээх төв байгуулан, тусгай зориулалтын зам, шат, хаалга, бие засах газруудын тоог нэмэгдүүлснээр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй дүүрэг болно.

40

1. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам, гарц, шат, хаалга, бие засах газрын стандартыг мөрдүүлэн ажиллах.

Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хувийн болон төрийн өмчийн 10 байгууллагуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам, гарц, шат, хаалга, бие засах газрын стандартыг мөрдүүлэн ажиллах талаар албан тоотыг хүргүүлж, Монголын тэргэнцэртэй иргэдийн холбоотой хамтран сургалт зохион байгуулсанаар нийт 31 хүн сургалтад хамрагдлаа. Шинээр ашиглалтад орсон 224 дүгээр цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан шат, ариун цэврийн өрөөг иж бүрнээр тохижуулсан.

Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Хайлааст орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн 48,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар тус дүүргийн 72 дугаар сургуулийн ашиглагдахгүй байсан ариун цэврийн 7 өрөөг иж бүрэн засварласанаас 1 ариун цэврийн өрөөг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан тоноглосон. Мөн 102 дугаар цэцэрлэгийн өргөтгөл болон 8, 16, 18 дугаар хороодод шинээр баригдсан цэцэрлэг, 12, 16, 17 дугаар хороодод баригдсан “Сургууль, цэцэрлэгийн цогцолбор”-дад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан шат, ариун цэврийн өрөөг стандартын дагуу хийхээр зураг, төсвийг гарган ажиллаж байна. Хүүхдийн номын өргөөнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан шат, ариун цэврийн өрөөг стандартын дагуу байгуулсан.

100

Хоёр. нээлттэй орчин-эдийн засгийн хөгжил

2.1. Эдийн засгийн хөгжил

24

2.1.1. Дүүргийн төсвийн тэнцвэрт байдал, эдийн засгийн бие даасан байдлыг бэхжүүлэн, нутгийн захиргааны байгууллагаас дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхэд шааардагдах хөрөнгө санхүүгийн нөөц бүрдүүлэн ажиллана.

41

1. Төсвийн орлого, зарлагын төлөвлөлтийг сайжруулж, орон нутгийн төсвийн биеэ даасан байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн олон талт ажлыг зохион байгуулах.

Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/697, дүүргийн Засаг даргын 2016 оны А/747 дугаар захирамжуудын хүрээнд төсвийн орлогын бүрдүүлэлтийг хангах зорилгоор дүүргийн Засаг даргын Тамгын газар, Татварын хэлтэс, Цагдаагийн хэлтсүүдтэй хамтран орлогын төлөвлөгөөг жигд ханган биелүүлэх, татварын болон татварын бус орлогын бүрдүүлэлтийг нэмэгдүүлэх, тасарсан орлогын шалтгаан, нөхцлийг тодруулан дутуу төлөлт, өр авлагыг барагдуулах, төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг нэмэгдүүлэх ажлуудыг зохион байгуулж байна. Үүнд:

· Татвар төлөгчийн бааз суурийг нэмэгдүүлэх, татварын ногдлыг бүрэн хамруулах зорилгоор аж ахуйн нэгжийн албан татвар төлөгчөөр 23 байгууллага, НӨАТ төлөгчөөр 15 газар, үл хөдлөх хөрөнгийн татвар төлөгчөөр 11 аж ахуйн нэгж, байгууллага, 40 иргэн, нийслэл хотын албан татвар төлөгчөөр 6 газрыг тус тус бүртгэн зөвлөгөө өгч, хуваарилагдаагүй, буцаасан төлөвт байсан аж ахуйн нэгж, байгууллагуудын тайланг залруулж нийслэлийн төсвөөр /цалин хөлс/ 38 аж ахуйн нэгжийн 129 сая 560.0 мянган төгрөгийн ногдол оруулж төсөвт төвлөрүүлэн ажиллалаа.

· Урьд оны тайлангийн 39 тэрбум 846.7 сая төгрөгийн өрийн 18 тэрбум 140.8 сая төгрөг буюу 45.5 хувийг, хяналт шалгалтын 13 тэрбум 748.3 сая төгрөгийн өрийн 459.8 сая төгрөг буюу 3.3 хувийг тус тус барагдуулаад байна.

· Татварын ерөнхий хуулийн хүрээнд 317.9 сая төгрөгийн дутуу төлөлт бүхий 17 татвар төлөгчийн дансыг хааж 5 татвар төлөгчөөс 31.5 сая төгрөгийн татварыг үл маргах журмаар гаргуулан төлүүлсэн.

· Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албатай хамтран татварын өрөө төлөөгүй 12 аж ахуйн нэгж, байгууллагын 22.6 сая төгрөгийн өрийг барагдууллаа.

· Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хүрээнд татвар төлөөгүй 7914 тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн судалгааг гарган 2800 иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай холбогдон татварт хамруулсан.

100

1.

42

2. Төсвийн төлөвлөлт, хуваарилалт, гүйцэтгэлд тавих хяналтад төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэн, ил тод, нээлттэй байдлыг ханган, төсвийн орлогын төлөвлөгөөг жигд ханган биелүүлэх.

Төсвийн бие даасан байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн олон талт ажлуудыг зохион байгуулж төсвийн орлого, зарлагын төлөвлөлт, гүйцэтгэлд тавих хяналтад байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэн, ил тод, нээлттэй байдлыг ханган ажилласнаар 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар орон нутгийн төсөвт 24.082.678.2 төгрөг төвлөрүүлэхээс 31.486.651.0 төгрөгийг төвлөрүүлж орлогын төлөвлөгөөг 129,6 хувь, Улсын төсөвт 47,517.2 сая төгрөг төвлөрүүлэхээс 51,184,.4 сая төгрөг төвлөрч орлогын төлөвлөгөө 107.7 хувиар биелүүллээ.

Нийслэлийн төсөвт 65,395,3 сая төгрөг төвлөрүүлэхээс 59,593,6 сая төгрөг төвлөрүүлсэн ба орлогын төлөвлөгөөний хэрэгжилт 91,1 хувийн биелэлттэй байна.

90

25

2.1.2. Монгол Улсын төсөв, санхүүгийн талаарх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, сурталчлах, хяналт тавих ажлыг тогтмолжуулан, төсвийн сахилга хариуцлага, үр ашиг, тайлагнал, ил тод нээлттэй байдлыг хангана.

43

1. Төсвийн урсгал зардалд дүн шинжилгээ хийн зардал бууруулах чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулах.

Дүүргийн Засаг даргын дэргэдэх Татварын хэлтэс, Цагдаагийн 1, 2 дугаар хэлтсүүдтэй хамтран татварын өр барагдуулахад хүндрэлтэй байгаа болон удаашралтай байгаа нийт 7.3 сая төгрөгийн татварын өртэй 421 татвар төлөгч байгууллагын өр, авлагыг барагдуулах зорилгоор тусгай төлөвлөгөө гарган ажиллаж байна. Ингэснээр дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 4 объектын нийт 280 татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын 3.1 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий Үл хөдлөх хөрөнгийг илрүүлсэн. Дүүргийн Татварын хэлтсээс 40 байцаагчдыг хуваарилан татвар төлөлтийн байдалд хяналт, шалгалтыг хийн ажиллаж байна.

Дүүргийн Засаг даргын Тамгын газраас батлагдсан төсвийн хуваарийн дагуу /2016 оны эхний 11 сарын байдлаар/ Орон нутгийн төсвийн байгууллагуудад 24 тэрбум 583,0 сая төгрөгийн, Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн байгууллагуудад буюу тусгай зориулалтын шилжүүлгээс 26 тэрбум 921,7 сая төгрөгийн санхүүжилтийг цаг хугацаанд бүрэн олгон гүйцэтгэлд нь хяналт тавин ажилласнаар төсвийн зарлага, санхүүжилтээр 0.2 хувийн хэмнэлт гаргалаа.

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны “Төсвийн зарлагыг хэмнэлтийн горимд шилжүүлэх тухай” 147, 2015 оны “Төсвийн зардлыг бууруулах тухай” 230 тоот тогтоолуудын хэрэгжилтийг хангах зорилгоор төсвийн зардлын зарцуулалтын эрхийн хүсэлт, баталгаагаар төсөвт байгууллагын санхүүжилтийн эрх болон холбогдох зардлуудыг үндсэн баримтаар хянан, гүйцэтгэлээр нь олгож байна.

100

2.

44

2. Төсөв, санхүүгийн талаарх хууль, тогтоомжийн хэрэгжилтийг ханган, төсвийн захирагч, санхүү, бүртгэлийн ажилтнуудыг чадваржуулах чиглэлээр сургалт семинар зохион байгуулж, мэдээллээр ханган ажиллах.

Дүүргийн төсөвт байгууллагууд болон аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодогч, санхүү бүртгэлийн ажилтан нарт зориулсан “Сургалтын нэгдсэн төлөвлөгөө”-г зарцуулах зардлын төсвийн хамтаар баталга


Top Related