Download - RRP - Loan3287-MON,3288-MON,TA8960-MON … · d. Зардлын тооцооны хураангуй болон санхүүжилтийн төлөвлөгөө 5 e ... Ажлын байр

Transcript
Page 1: RRP - Loan3287-MON,3288-MON,TA8960-MON … · d. Зардлын тооцооны хураангуй болон санхүүжилтийн төлөвлөгөө 5 e ... Ажлын байр

ААллббаанн ббуусс ооррччууууллггаа

Төслийн дугаар: 39229-033 2015 оны 8 дугаар сар

Зээлийн нэмэлт санхүүжилт олгох болон Техник туслалцааны төслийн удирдлагын тухай санал Монгол улс: Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төсөл

Ерөнхийлөгчөөс Захирлуудын зөвлөлд танилцуулсан тайлан, зөвлөмж

Page 2: RRP - Loan3287-MON,3288-MON,TA8960-MON … · d. Зардлын тооцооны хураангуй болон санхүүжилтийн төлөвлөгөө 5 e ... Ажлын байр

ААллббаанн ббуусс ооррччууууллггаа

ВАЛЮТЫН ХӨРВӨХ ХАНШ (2015 оны 8-р сарын 24-ний байдлаар)

Валют – Төгрөг (₮) ₮1.00 = $0.000502 $1.00 = ₮1,992.00

ТОВЧИЛСОН НЭРС

АХБ – Азийн хөгжлийн банк AХС – Азийн хөгжлийн сан СЯ – Сангийн яам ХХААЯ – Хүнс, хөдөө аж ахуйн яам АҮЯ – Аж үйлдвэрийн яам ХЭЭҮ – Хөрөнгийн энгийн эх үүсвэр ТУГА – Төслийн удирдлагын гарын авлага ТУН – Төслийн удирдах нэгж ТОБ – Төсөлд оролоцогч банк ТОААН – Төсөлд оролцогч аж ахуйн нэгж ЗТЭ – Зээлжих тусгай эрх ЖДҮ – Жижиг, дунд үйлдвэрүүд ТТ – Техникийн туслалцаа НӨСХО – Нэмүү өртгийн сүлжээний хөрөнгө оруулалт ТАЙЛБАР: Тайланд “$” тэмдэглээгээр ам.долларыг илэрхийлсэн болно.

Дэд ерөнхийлөгч С.Грофф (S. Groff), Үйл ажиллагаа 2 Ерөнхий захирал А.Кониши (A.Konishi), Зүүн Азийн газар (ЗАГ) Захирал Ч.Занг (Q.Zhang), Зүүн Азийн газрын Байгаль орчин, байгалийн нөөц, хөдөө

аж ахуйн хэлтэс

Багийн Ахлагч Т.Үэда (T. Ueda), Байгалийн нөөцийн ахлах эдийн засагч, ЗАГ Багийн гишүүд Ж.Батцэнгэл, Худалдан авах ажиллагааны ахлах мэргэжилтэн,

АХБ-ны Суурин төлөөлөгчийн газар, ЗАГ С. Карреон (C. Carreon), Төслийн ажилтан, ЗАГ Э.Энхболд, Хөрөнгө оруулалтын мэргэжилтэн, АХБ-ны Суурин төлөөлөгчийн

газар, ЗАГ К.Гай (K. Guy), Тээврийн салбар хариуцсан мэргэжилтэн , ЗАГ Ю. Хирао (Y. Hirao), Санхүүгийн хянагч, Хяналтын газар С. Ли (S. Lee), Санхүүгийн салбар хариуцсан мэргэжилтэн, ЗАГ Ж. Лучеро (J. Lucero), Төслийн шижээч, ЗАГ О.Пүрэвжав, Үйл ажиллагааны туслах ажилтан, ЗАГ

А.Кадир (A. Qadir), Хуулийн ахлах зөвлөх, Хуулийн Ерөнхий зөвлөлийн газар Ф.Радстэйк (F. Radstake), Байгаль орчны ахлах мэргэжилтэн, ЗАГ С. Робертсон (S. Robertson), Байгалийн нөөц, ХАА-н мэргэжилтэн, ЗАГ А.Себастьян-Меркадер (A. Sebastian-Mercader), Үйл ажиллагааны туслах

ажилтан, ЗАГ Peer reviewer А.Таяаб (A. Tayyab), Зээлийн багцын удирдлагын ахлах мэргэжилтэн, Өмнөд

Азийн газар

АХБ аливаа улс оронд хэрэгжүүлэх хөтөлбөр болон стратегийг боловсруулах, ямар нэг төслийг санхүүжүүлэх, тухайлсан нутаг дэвсгэр буюу газар зүйн бүсийг энэ баримт бичигт дурьдан заахдаа тухайн бүс болон нутаг дэвсгэрийн хуулийн болон бусад статустай холбоотой дүгнэлт гаргахыг зориогүй болно.

Page 3: RRP - Loan3287-MON,3288-MON,TA8960-MON … · d. Зардлын тооцооны хураангуй болон санхүүжилтийн төлөвлөгөө 5 e ... Ажлын байр

ААллббаанн ббуусс ооррччууууллггаа

АГУУЛГА ХУУДАС

ТӨСЛИЙН ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ I.  САНАЛ 1 

II.  ТӨСӨЛ 1 A.  Үндэслэл 1 B. Нөлөөлөл, үр нөлөө 4 C.  Үр дүн 4 D. Зардлын тооцооны хураангуй болон санхүүжилтийн төлөвлөгөө 5 E. Төслийн хэрэгжилт 7 

III.  ТЕХНИКИЙН ТУСЛАЛЦАА 8 

IV.  СУДАЛГАА 8 A.  Техникийн судалгаа 8 B. Эдийн засаг ба санхүүгийн судалгаа 9 C.  Засаглал 9 D. Ядуурал, нийгмийн асуудал 9 E. Нийгэм, байгаль орчны хамгаалал 10 F.  Эрсдлүүд болон эрсдлийг давах арга хэмжээ 10 

V.  БАТАЛГАА БОЛОН НӨХЦӨЛҮҮД 11 

VI.  ЗӨВЛӨМЖ 11 

ХАВСРАЛТУУД:

1. ТӨСЛИЙН ДИЗАЙН, МОНИТОРИНГИЙН ШИНЭЧИЛСЭН ХҮРЭЭ 13 

2. ХОЛБОГДОХ БАРИМТ БИЧГҮҮДИЙН ЖАГСААЛТ 19 

Page 4: RRP - Loan3287-MON,3288-MON,TA8960-MON … · d. Зардлын тооцооны хураангуй болон санхүүжилтийн төлөвлөгөө 5 e ... Ажлын байр

ААллббаанн ббуусс ооррччууууллггаа

ТӨСЛИЙН ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

1. Үндсэн мэдээлэл Төслийн дугаар: 39229-033 Төслийн нэр Хөдөө аж ахуй, хөдөөгийн

хөгжлийн төслийн нэмэлт санхүүжилт

Газар/хэлтэс: Зүүн Азийн газар/ Байгаль орчин, Байгалийн нөөц, Хөдөө аж ахуйн хэлтэс

Улс Монгол улс Гүйцэтгэгч яам Сангийн яам Зээлдэгч МУ-ын Засгийн Газар

2. Салбар Дэд салбар АХБ-ны санхүүжилт (сая ам.доллар)

Хөдөө аж ахуй, байгалийн нөөц, хөдөөгийн хөгжил

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, маркетинг, худалдаа Мал аж ахуй

32.50

17.50 --------------------------------------

Нийт 50.00

3. Стратеги чиглэл Дэд чиглэл Цаг уурын өөрчлөлтөд үзүүлэх нөлөөлөл

Эдийн засгийн өсөлт Байгаль орчны тогтвортой хөгжил

Ажлын байр бий болох болон эдийн засгийн бусад боломжууд Байгаль орчинд ээлтэй

Төслийн цаг уурын өөрчлөлтөд үзүүлэх нөлөөлөл

Бага

4. Өөрчлөлт орох Дэд чиглэл Жендэрийн тэгш байдал

Засаглал болон чадавхийг бэхжүүлэх Мэдлэг Хамтын ажиллагаа Хувийн секторыг хөгжүүлэх

Институцийн хөгжүүлэлт Туршлага хуваалцах арга хэмжээ Хэрэгжүүлэх Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих Хувийн хэвшлийн бараа, ажил, үйлчилгээ нь салбарын хөгжилд чухал үүрэгтэй

Жендэрийн тэгш байдлыг үр дүнтэй хангах (EGM)

5. Ядуурлыг бууруулах Байршил Ядуурлыг бууруулахад шууд чиглэгдсэн

Үгүй Хөдөө, орон нутаг Хот, суурин газар

Их Дунд зэрэг

6. Эрсдлийн ангилал Бага

7. Байгал орчин, нийгмийн нөлөөллийн ангилал Байгаль орчин: B, Нүүлгэн шилжүүлэх: C, Уугуул иргэдийн асуудал: C

8. Санхүүжилт

Эх үүсвэр, санхүүжилтийн хэлбэр Хэмжээ (сая ам.доллар) Азийн хөгжлийн банк 50.00

Бие даасан төслийн зээл: Хөрөнгийн энгийн эх үүсвэр 35.00Бие даасан төслийн зээл: Азийн хөгжлийн сан 15.00

Хамтран санхүүжүүлэгч 2.00 Ядуурлыг бууруулах Японы сан 2.00

Хамтрагч тал 11.00 Засгийн газар 1.00Зээл хүртэгч аж ахуйн нэгж 10.00

НИЙТ ДҮН 63.00

9. Хамтын ажиллагаа Тухайн улсын Худалдан авах ажиллагааны тогтолцоог ашиглах

Тухайн улсын санхүүгийн удирдлагын тогтолцоог ашиглах Тийм Тийм

Эх үүсвэр: Азийн хөгжлийн банк

Page 5: RRP - Loan3287-MON,3288-MON,TA8960-MON … · d. Зардлын тооцооны хураангуй болон санхүүжилтийн төлөвлөгөө 5 e ... Ажлын байр

ААллббаанн ббуусс ооррччууууллггаа 1

I. САНАЛ

1. Миний бие (i) Монгол улсад Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн нэмэлт санхүүжилтийн зээлүүд, болон (ii) хөдөө аж ахуйн нэмүү өртгийг дэмжих зорилгоор Ядуурлыг бууруулах Японы сангийн хөрөнгөөр хэрэгжих Техник туслалцаа (ТТ)-ны удирдлагын тухай тайлан, зөвлөмжийг та бүхнээр батлуулахаар танилцуулж байна.1 2. Энэхүү нэмэлт санхүүжилт нь (i) хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, хоршоодод нэмүү өртгийн сүлжээний хөрөнгө оруулалт хийх; (ii) анхан шатны боловсруулагчид, үйлдвэрлэгчдийн чадавхийг бэхжүүлэх; (iii) хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, хоршоодын маркетинг болон техникийн чадамж, хүчин чадлыг дээшлүүлэх; болон (iv) Монголын бүтээгдэхүүний брэндийн хөгжүүлэлт хийх замаар Монгол улсад мал аж ахуй болон хөдөө аж ахуйн баялаг хэрнээ, бүрэн ашиглагдаагүй нөөцөд нэмүү өртөг шингээхэд дэмжлэг үзүүлнэ. Нэмэлт санхүүжилтийн төслийн үр дүнд ажлын байр шинээр нэмэгдэж уул уурхай давамгайлсан Монголын эдийн засгийг төрөлжүүлэхэд дэм болно.

II. ТӨСӨЛ

A. Үндэслэл 3. АХБ 2008 оны 9 дүгээр сарын 29-нд Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийг (төслийн эхний шат)2 санхүүжүүлэхээр Азийн Хөгжлийн Сангийн (AХС) эх үүсвэрээс 14.72 сая ам.долларын буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлэн баталсан юм. Шинэчилсэн хуваарийн дагуу төслийн эхний шат 2015 оны 12 дугаар сарын 31-нд дуусгавар болно. Тус төслийн Хөдөө аж ахуйн маркетинг, брэнд хөгжүүлэхэд Японы Тусгай сан 2 сая ам.долларын ТТ үзүүлсэн. Уг төсөл нь сонгон шалгаруулж авсан аж ахуйн нэгжүүдийг зорилтот зах зээлд дээд зэргийн үнэ цэнэ бүхий бүтээгдэхүүнийг найдвартай нийлүүлэхийг дэмжих замаар хөдөө аж ахуй, хөдөөгийн эдийн засгийн өсөлтийг дэмжихийг зорьсон. Төслийн эхний шатны хүрээнд дараах 2 гол үр дүнг гаргахаар ажилласан. Үүнд: (i) бусдаас ялгарах, дээд зэргийн үнэ цэнэ бүхий бүтээгдэхүүнийг зорилтот зах зээлд хүргэх чадамжтай нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх болон (ii) хамтын брэндийг хөгжүүлэх, удирдах процесс болон институцийн бүтэц зохион байгуулалт, журам, стандартыг бий болгох. 4. Хөдөө аж ахуйн салбар нь Монголын эдийн засгийн тулгуур салбар бөгөөд уул уурхайгаас хэт хамааралтай Монголын эдийн засгийг төрөлжүүлэх гол түлхүүр гэж тодорхойлогдсон. 2013 3 оны байдлаар Монголын хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 20.1%, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл 11.1% тус тус эзэлж, эдгээ салбарууд нийт экспортын 8.2%-ийг эзэлж уул уурхайн бүтээгдэхүүний дараа орж байна. Гэсэн хэдий ч хөдөө аж ахуйн салбар нь ихэвчлэн анхан шатны боловсруулалт дээр тулгуурласан байх ба нэмүү өртөг ихээхэн шингээх дараагийн үе шатанд боловсруулах салбарын хязгаарлагдмал хүчин чадал нөлөөлж байна. Монголд урт хугацааны санхүүжилт хүрэлцээгүйн улмаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд хүчин чадлаа нэмэгдүүлэх урт хугацааны хөрөнгө оруулалт хийгдэж чадахгүй байгаа билээ. Үүний үр дүнд Монгол улс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний (ноос, ноолуур, арьс шир г.м.) нилээд хэсгийг анхан шатны боловсруулалттайгаар экспортлож, ихээхэн хэмжээний бэлэн бүтээгдэхүүн (сүүн бүтээгдэхүүн) импортлож байна. 1 Төслийн дизайн, мониторингийн хүрээг Хавсралт 1-д хавсаргав. 2 АХБ. 2008. Ерөнхийлөгчөөс Захирлуудын зөвлөлд танилцуулсан тайлан, зөвлөмж: Азийн хөгжлийн сангийн эх үүсвэрээс санхжүүлэх буцалтгүй тусламжийн тухай санал болон Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн зориулалтаар Монгол улсад олгох Техникийн туслалцаа. Манила.

3 Монгол улсын Үндэсний статистикийн хороо. 2014. Монгол улсын статистикийн жилийн тайлан 2013. Улаанбаатар.

Page 6: RRP - Loan3287-MON,3288-MON,TA8960-MON … · d. Зардлын тооцооны хураангуй болон санхүүжилтийн төлөвлөгөө 5 e ... Ажлын байр

ААллббаанн ббуусс ооррччууууллггаа 2

Тиймээс 2013 оны байдлаар ажиллах хүчний 30%-ийг эзэлдэг энэ салбарын ашиглагдаагүй нөөц бололцоог ашиглаж нэмүү өртөг бий болгох нь Монгол улсын хувьд чухал ач холбогдолтой юм. Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах салбарыг хөгжүүлэх нь хөдөлмөр эрхлэлтэд ихээхэн түлхэц өгч, энэ нь 2012 оны байдлаар 33.3% нь ядууралд өртөөд байгаа хөдөө, орон нутагт шууд нөлөө үзүүлж, улмаар үндэстнийхээ тогтвортой бөгөөд хүртээмжтэй хөгжилд хувь нэмэр оруулна. 5. Төслийн эхний шатны хэрэгжилт. Үйл ажиллагааны удирдамжийн нэмэлт санхүүжилтийн 4 тухай хэсэгт тодорхойлсон шалгуурт үндэслэн төслийн эхний шат хүрэх ёстой үр дүнд хүрч амжилттай хэрэгжиж байна гэсэн үнэлэлт өгч байна5.

(i) Төслийн үр дүн. Төслийн эхний шат нь зорилтод үр дүн 1, 2-ыг гаргасан гэж дүгнэж байна. Төсөлд хамрагдсан 12 компани өртөг шингээсэн бүтээгдэхүүнээ дотоод болон гадаадын худалдан авагч нарт борлуулж эхэлсэн боловч бизнесийн хамтын ажиллагаа тогтооход удаан хугацаа шаардагдана. Төслөөс гаргах 1 дэх үр дүнгийн хувьд төсөлд 12 компанийг хамруулан, эдгээр төсөлд оролцогч аж ахуйн нэгж (ТОААН)-үүд үнэ цэнэтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх нэмүү өртөгийн сүлжээгээ хөгжүүлэх хөрөнгө оруулалт хийсэн. 6 Төсөлд хамрагдсан аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүний чанар, нэр төрөл, бүтээмжид мэдэгдэхүйц дэвшил гаргаж богино хугацаанд нилээд олон ажлын байрыг байгууллагын түвшинд бий болгохын сацуу бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээний дагуу хөдөө орон нутагт ажлын байр бий болоход нөлөөлсөн байна. 7 Төслийн эхний шатны хүрээнд (a) сонгосон 6 аймгийн мал эмнэлэг, сорилын төвүүдийг тоног төхөөрөмж, багаж хэрэгслэл, эм бэлдмэлээр хангах; болон (b) тоног төхөөрөмж, машин техник, хөдөө аж ахуйн багаж, хэрэгслэлээр хангахын зэрэгцээ түүхий эдийн чанар, үйлдвэрлэлийн хүчин чадлыг сайжруулах чиглэлээр малчдын бүлэг, хоршоодод сургалт явуулах зэргийн туслалцаа үзүүлсэн. 8 Төслийн 2 дахь үр дүнгийн хүрээнд төслийн эхний шатанд брэнд хөгжүүлэлтийн хүрээг боловсруулж, Монголын малын үслэг ширхэгтийн сертификат тэмдэг болох “Монголын Хаан Ширхэгт” (МХШ) гэрчлэх тэмдгийг бий болгосон. Уг гэрчлэх тэмдгийг Монгол улсын Оюуны өмчийн газар болон Монголын малын гаралтай бүтээгдэхүүн худалдаж авдаг болон худалдан авах боломжтой 33 улсын Оюуны өмчийн газарт бүртгүүлсэн.

(ii) Төслийн хэрэгжилт: 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар төслийн хэрэгжилтийн хугацаа 94.8%-д хүрч, эх үүсвэрийн зарцуулалт 98.9%, гэрээ байгуулалт 98.9%-д тус тус хүрсэн байна.

(iii) Хамгааллын бодлогын шаардлагуудын биелэлт: Байгаль орчин, нийгмийн

нөлөөллийн чиглэлээр тавигдах шаардлагуудыг хангалттай сайн биелүүлж, байгаль орчин болон нийгмийн чиглэлийн үнэлгээ хийх, хяналт тавих журмыг шаардлагын түвшинд боловсруулан дэд төсөл бүрт хэрэгжүүлж байна.

(iv) Эрсдлийн удирдлага. Ерөнхийлөгчөөс Захирлуудын зөвлөлд танилцуулсан

тайланд (a) компаниуд хөрөнгө оруулалтын төслүүдээ хэрэгжүүлэх чадавхи 4 Төслийн хэрэгжилтийн хураангуй (Хавсралт 2-т орсон холбогдох баримт бичгүүдэд орсон тул тэндээс үзэж болно).

5 АХБ 2011 он. Нэмэлт санхүүжилт. Үйл ажиллагааны удирдамж гарын авлага. ОМ Н5/ОР. Манила (3-р зүйл) 6 Эхний төслийн хүрээнд нийтдээ 15 компанийг хамруулахаар төлөвлөсөн боловч компаниудын авсан зээлийн хэмжээ төслийн бэлтгэл шатны үед төлөвлөж байснаас өндөр болсон учир арай цөөн тооны компанийг хамруулсан болно.

7 Төслийн эхний шатанд хамрагдан зээл авсан аж ахуйн нэгж бүр нэмүү өртгийн сүлжээний хөрөнгө оруулалтын төслийн санал боловсруулах, санхүү, байгаль орчин, нийгмийн үнэлгээний судлагааны тайланг гаргах шаардлагыг АХБ тавьсан бөгөөд энэ шаардлага нэмэлт санхүүжилтэд мөн хамаарна.

8 ТОААН-үүд түүхий эдийн ченжүүдээс илүү сайн үнийн санал болгож чадахгүй байгаа улмаас ТОААН болон түүхий эдийн (ноолуур, ноос, арьс шир) анхан шатны боловсруулагчдын хооронд тогтвортой гэрээ байгуулахад хүндрэлтэй байгаа.

Page 7: RRP - Loan3287-MON,3288-MON,TA8960-MON … · d. Зардлын тооцооны хураангуй болон санхүүжилтийн төлөвлөгөө 5 e ... Ажлын байр

ААллббаанн ббуусс ооррччууууллггаа 3

дутмаг; (b) худалдан авах ажиллагааг төлөвлөсөн хугацаанаас хоцруулж хийх; (c) нийлүүлэгчид гэрээнийхээ үүргээ цаг хугацаандаа биелүүлэхгүй байх; болон (d) компаниуд авсан зээлээ зориулалтын дагуу ашиглахгүй байх гэсэн эрсдлүүдийг тодорхойлсон байдаг. Төслийн удирдах нэгж (ТУН) нь зээл авсан байгууллагуудад төслийн хэрэгжилтийн явцын дэмжлэг үзүүлэх болон дэд төслүүдэд мониторинг хийх зэргээр дээр дурдсан эрсдлүүдийг гаргахгүй байх талаар амжилттай ажиллаж ирсэн.

(v) Төслийн хэрэгжилт хугацаандаа, төлөвлөгөөний дагуу амжилттай хэрэгжиж

байна гэсэн үнэлгээтэй байна. 6. Нэмэлт санхүүжилтийн шалгуурыг хангасан байна. АХБ-аас хийсэн үнэлгээний судалгаагаар тус төсөл нэмэлт санхүүжилтийн9 шалгуур болон стандартыг хангаж байна гэж үзсэн. Төсөл нь ажлын байр бий болгоход тэргүүлэх ач холбогдол өгч байгаа Монгол Улсын Засгийн газар (МУЗГ)-ын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт урьдын адил нийцэж байна. 10 Түүнчлэн хөдөө аж ахуй, байгалийн баялаг, хөдөөгийн хөгжлийн салбарыг сэргээн хөгжүүлэх, хувийн хэвшлийг хөгжүүлэх замаар ажлын байрыг нэмэгдүүлэх, уул уурхайн салбарын хөгжлөөр тэжээгдсэн эдийн засгийг олон салбар бүхий эдийн засаг болгон төрөлжүүлэх АХБ-ны 2014-2016 онд Монгол улстай хамтран хэрэгжүүлэх дунд хугацааны түншлэлийн стратегид ч мөн бүрэн нийцэж байна.11 Уг төслийг АХБ-ны Монгол улсад 2014-2016 оны үйл ажиллагааны бизнес төлөвлөгөөнд нэн тэргүүнд хэрэгжүүлэхээр оруулаад байна.12 АХБ нь “Худалдааг хөнгөвчлөх үүднээс бүс нутгийн түвшинд амьтан, ургамлын эрүүл ахуй, хорио цээрийн арга хэмжээг сайжруулах төсөл” болон “Эдийн засгийг төрөлжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэхэд зээлийн батлан даалтын тогтолцоог бэхжүүлэх” гэсэн 2 төслийг Монгол улсад хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг одоо хийж байна. Эхний төсөл нь хөдөө аж ахуйн болон хүнсний бүтээгдэхүүний худалдааг хөнгөвчлөх, удаах нь жижиг, дунд үйлдвэрүүдэд (ЖДҮ) санхүүжилт хийхэд санхүүгийн салбарт л дэм үзүүлсэнээр энэхүү нэмэлт санхүүжилтээр хэрэгжих төсөлд дэмжлэг болно. 7. Нэмэлт санхүүжилтийн шалгуурыг хангасан13. Төслийн үнэлгээгээр хэрэгжилтийг хангах чадамж, чадавхи сайн, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний шаардлагыг хангасан гэж дүгнэгдсэн. ТУН–ийн үнэлгээ судлагааны чадавхи, түүний дотор байгаль орчин, нийгмийн нөлөөллийн шаардлагуудыг биелүүлэхэд шаардлагатай чадавхийг төслийн эхний шатны хүрээнд хөгжүүлэн бэхжүүлж чадсан нь төслийн бас нэг онцлог юм. Төслийн эхний шатанд дэд төслийг сонгон шалгаруулах, батлах журам, ажлын дараалал, шалгуурууд, мониторингийн механизмыг бий болгон амжилттай сайн ажиллаж байгаа бөгөөд үүнийг цаашид ч мөрдөж ажиллана. 14

8. Төслийн дизайнд орсон өөрчлөлт. Төслийн нэмэлт санхүүжилтээр үр дүнтэй хэрэгжиж байгаа төслийн эхний шатны хамрах хүрээг өргөжүүлнэ. МУЗГ-ын хүсэлтийн дагуу төсөл нь (i) шинээр өөр салбаруудыг нэмж хамруулах, 15 (ii) зээлийн эх үүсвэрийг дамжуулан зээлдүүлэх хэлбэрийг ашиглах,16 болон (iii) зээлийн эх үүсвэрийг хүртээмжтэй 9 АХБ. 2011.Нэмэлт санхүүжилт. Үйл ажиллагааны удирдамж. OM H5. Манила (BP, para. 4; OP, para. 3). 10 Монгол улсын Засгийн газaр. 2012. Шинэчлэлийн ЗГ-ын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр. Улаанбаатар.

11 АХБ. 2014. 2014-2016 онд Монгол улстай хамтран хэрэгжүүлэх дунд хугацааны түншлэлийн стратеги. Манила.

12 АХБ. 2014. Монгол улс: 2014-2016 оны үйл ажиллагааны бизнес төлөвлөгөө. 13 АХБ. 2011. Нэмэлт санхүүжилт. Үйл ажиллагааны заавар. ҮАЗ H5/BP. Манила (para. 11). 14 Төслийн удирдлагын гарын авлага (Хавсралт 2-т заасан баримт бичгүүдийн жагсаалтаас харж болно). 15 Төсөл нь ноос ноолуур, арьс шир, мах, сүү, сүүн бүтээгдэхүүнийг үргэлжлүүлэн дэмжиж, шинээр оёдол, чацаргана болон зөгийн АА-г хамруулна. Төслийн хэрэгжилтийн явцад хөдөө аж ахуйн боловсруулах болон хөдөө аж ахуйн бусад салбарыг хамруулж болно.

16Төслийн эхний шатны хүрээнд ТОБ-аас аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн 50%-тай тэнцэх эх үүсвэрийг МУЗГ төлбөр, хүүгүйгээр байршуулан баталгаа гаргасан. Санхүүжилтэд ашигласан энэ хэлбэр нь МУЗГ-аас хөдөө аж ахуйн түүхий эдийг боловсруулах салбарыг дэмжих зорилготой байсан бөгөөд АХБ–ны буцалтгүй тусламжийн санхүүжилтэд тохирсон арга хэлбэр байв. Зээлээр санхүүжих нэмэлт санхүүжилтийн хувьд МУЗГ зээлийн эх үүсвэрийг ТОБ-уудад дамжуулан зээлдүүлнэ.

Page 8: RRP - Loan3287-MON,3288-MON,TA8960-MON … · d. Зардлын тооцооны хураангуй болон санхүүжилтийн төлөвлөгөө 5 e ... Ажлын байр

ААллббаанн ббуусс ооррччууууллггаа 4

болгох үүднээс зээлийн доод хэмжээг бууруулна17. Өмнөх шатанд экспортын чиглэлийн дэд салбаруудад төвлөрч байсан бол нэмэлт санхүүжилтээр дотоодын эрэлт хэрэгцээг хангах дэд салбарууд, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч дунд хэмжээний аж ахуйн нэгж, хоршоодыг дэмжинэ. Ингэснээр дээд зэрэглэлийн худалдан авагчидтай түншлэл тогтооход шаардлагатай өөрчлөлтийг хэрэгжүүлэхийг илүүтэй дэмжиж байсан төслийн эхний шатны нөлөө, үр дүнг хөдөө аж ахуйн түүхий эдийн нөөцөд нэмүү өртгийг илүү шингээх замаар эдийн засгийг төрөлжүүлэхэд чиглүүлнэ. 9. Төслийн үр нөлөөг дээшлүүлэх үүднээс төслийн эхний шатны хэрэгжилтээс авсан сургамжийг нийт төслийн дизайнд тусган оруулав. Нэгд, дээд зэрэглэлийн бүтээгдэхүүний худалдан авагчид, нэн ялангуяа гадаадын худалдан авагчидтай бизнесийн түншлэл тогтооход ТОААН-үүдийн техникийн болон маркетингийн хүчин чадал, чадавхи дутмаг байгаа нь тодорхой болсон. Иймээс дараагийн шатны төслийн дизайнд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд суурилсан үйлдвэрлэгчид болон анхан шатны үйлдвэрлэгчдийн чадавхийг дээшлүүлэхэд нөлөө, дэмжлэг үзүүлэх үүднээс төслийн эхний шатны өргөн хүрээг хамарч байсан 2 үр дүнг 4 болгон нарийсган тодорхой болгосон өөрчлөлтийг оруулав. Хоёрт, төслийн эхний шатанд 3 дэд хэсэг бүрийг хариуцан ажиллах Төслийн удирдах нэгж (ТУН)-тэй байсан нь үйл ажиллагааны зардлыг өсгөж, дэд хэсгүүдийн уялдаа холбоог хангахад бэрхшээл үүсгэж байв. Төслийн нэмэлт санхүүжилтээр төслийн дэд хэсгүүдийг зангидах нэгдмэл нэг ТУН-тэй болгож дараах 3 дэд нэгжтэй байхаар тусгав: үр дүн 1-ийн хүрээнд ажиллах Нэмүү өртгийн сүлжээний хөрөнгө оруулалтын дэд нэгж, үр дүн 2-ын хүрээнд ажиллах Техникийн зөвлөх дэд нэгж болон үр дүн 3, 4-ийн хүрээнд ажиллах Техникийн зөвлөх дэд нэгж.18 B. Нөлөөлөл, үр дүн 10. Нийт төслийн үр нөлөөг (i) хөдөө аж ахуйн боловсруулах салбарын өрсөлдөх чадавхи дээшилсэн, (ii) хувийн хэвшлээс бий болгосон ажлын байрны нэмэгдсэн, болон (iii) жижиг, дунд үйлдвэрлэл хөгжсөнөөр дүгнэнэ. Төслийн үр дүнг ТОААН-ийн хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулан нэмүү өртөг илүү шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр хэмжинэ. Хөдөө аж ахуйн анхан шатны боловсруулагчдын чадавхи болон дараагийн шатны бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийг нэмэгдүүлснээр хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн нэмүү өртөг нэмэгдэнэ гэж тооцсон. Үүний үр дүнд ажлын байр нэмэгдэж, эдгээр аж ахуйн нэгжүүдийн түүхий эдийн хэрэгцээг хангаж буй малчид, фермерүүд болон анхан шатны тордолт хийсэн бүтээгдэхүүнээ нийлүүлж буй анхан шатны боловсруулагчдад дорвитой нөлөөлнө гэж үзсэн (тайлбар 8). C. Үр дүн 11. Төслийн үр дүнг (i) нэмүү өртгийн сүлжээ (НӨС)-нд хөрөнгө оруулалт хийгдэнэ; (ii) малчид, фермерүүдийн үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэнэ; (iii) аж ахуйн нэгжүүдийн маркетинг, техникийн хүчин чадал, чадамж сайжирна; болон (iv) Монголын бүтээгдэхүүний брэндийн хөгжүүлэлт хийх гэсэн үзүүлэлтүүдээр хэмжинэ. Ач холбогдол, тогтвортой байдлыг хангахын тулд холбогдох салбарын агентлаг, их сургууль болон мэргэжлийн холбоодтой хамтран чадавхийг бэхжүүлэх сургалтыг явуулна. 12. Үр дүн 1: НӨС-нд хөрөнгө оруулалт хийгдэнэ. 1–р үр дүнд (i) НӨС-г хөгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл боловсруулах; (ii) НӨС-г хөгжүүлэх дэд төслүүдийн үнэлгээ, судлагааг хийх; (iii) ТОААН-үүд 19 НӨС-гээ сайжруулах, үйлдвэрлэл болон үр өгөөжөө 17 Төслийн нэмэлт санхүүжилтээр зээл олгох доод хэмжээ 600,000 ам.доллар байсныг 150,000 ам.доллар болгож бууруулна.

18 Төслийн эхний шатанд 3 ТУН дараах үйл ажиллагааг хариуцан ажилласан. Үүнд: (i) нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх дэд хэсэг, (ii) хөдөөгийн дэд бүтэц, үйлчилгээг хөгжүүлэх дэд хэсэг, болон (iii) ТТ-ны төсөл.

19 Төслийн эхний шатны ТОААН-үүд нь хувьцаат болон хязгаарлагдмал хариуцлагатай компаниуд байсан. Нэмэлт санхүүжилтийн төслийн хүрээнд Хоршооны тухай хуулийн дагуу бүртгүүлсэн хоршоодыг мөн хамруулна.

Page 9: RRP - Loan3287-MON,3288-MON,TA8960-MON … · d. Зардлын тооцооны хураангуй болон санхүүжилтийн төлөвлөгөө 5 e ... Ажлын байр

ААллббаанн ббуусс ооррччууууллггаа 5

нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтын төслүүдээ хэрэгжүүлэх; болон (iv) санхүүгийн удирдлага, нэмүү өртгийн сүлжээ, нийгмийн болон байгаль орчны хамгаалал зэргийг хамарсан МУЗГ болон АХБ-ны зүгээс төслийн хэрэгжилтэнд тавигдах шаардлагыг хангаж ажиллахад шаардагдах чадавхийг хөгжүүлэх, бэхжүүлэх сургалтыг ТОААН-үүд болон ТОБ-уудад явуулна. ТУН нь НӨС-ний хөрөнгө оруулалтын саналыг боловсруулан бэлтгэх, ялангуяа маркетинг, бүтээгдэхүүн хөгжүүлэлт болон чанарын хяналтыг сайжруулах шаардлага хэрэгцээг тодорхойлоход ТОААН-үүдэд туслалцаа үзүүлнэ. Ингэж тодорхойлон гаргасан хэрэгцээг НӨС-ний хөрөнгө оруулалтын саналд оруулахаас гадна төслийн 2, 3–р үр дүнг гаргахад хийгдэх ажлууд, хэрэгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөхөд үндэслэл болно. НӨС-ний хөрөнгө оруулалтын санхүүжилтийн дэлгэрэнгүйг 18-р зүйлд оруулсан. 13. Үр дүн 2: Малчид, фермерүүдийн үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэнэ. 2-р үр дүнд (i) түүхий эд нийлүүлж буй малчид, фермерүүд, ХАА-н гаралтай түүхий эдийн анхан шатны боловсруулагчдын чадавхийг бэхжүүлэх; (ii) түүхий эд бэлтгэн нийлүүлэгч малчид, фермерүүд, анхан шатны боловсруулагчдыг эм бэлдмэл, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, багаж хэрэслэлээр хангах; болон (iii) анхан шатны тордолт, арчилгаа хийх барилгыг барих ажлууд орно. Үр дүн 2-ыг хангах арга хэмжээний хүрээнд төсөл нь малчид, фермерүүд, анхан шатны боловсруулагчдад ТОААН-үүдэд чанартай түүхий эд нийлүүлэх хүчин чадал болон чанарын хяналтаа сайжруулахад тусална. 14. Үр дүн 3: Аж ахуйн нэгжүүдийн маркетинг, техникийн хүчин чадал, чадамж сайжирна. Төслийн 3–р үр дүн гаргахын тулд (i) ТОААН-үүд дээд зэргийн үнэ цэнэтэй/чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоод, гадаадын зах зээлд нийлүүлэхэд шаардлагатай маркетинг болон техникийн хүчин чадал, чадамжийг хөгжүүлэх, болон (ii) хүнс, хөдөө аж ахуйн чиглэлийн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг тоног төхөөрөмжөөр ханган, чадавхийг хөгжүүлэн бэхжүүлэх ажлууд хийгдсэн байна. ТОААН-ийн хүчин чадал, чанарын стандарт нь олон улсын энэ зах зээлийн шаардлагаас нилээд хол хоцорч байгаа нь төслийн эхний шатанд харагдсан учир энэ чиглэлээр ажиллах юм. ТОААН-үүдэд хөрөнгө оруулалтын зээл олгохыг (үр дүн 1) ТОААН-дийн маркетинг болон техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэхтэй хослуулснаар үр дүнг гаргах боломжтой болно. Чадавхийг бэхжүүлэх сургалтуудыг ТОААН-ээс гадна энэ төрлийн сургалтыг авах хүсэлтэй бусад хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчдийн төлөөлөлд хүргэнэ. Салбарын хүрээлэнгүүдийн техникийн хүчин чадал нэмэгдсэнээр тэдгээрийн чанарыг тодорхойлох шинжилгээ хийх чадавхи нэмэгдэж, Монголын бараа, бүтээгдэхүүний чанар, чансаа болон чанарын баталгаажуулалт дунд хугацаанд сайжрахад нөлөөлнө. 15. Үр дүн 4: Монголын бүтээгдэхүүний брэндийн хөгжүүлэлт. Төслийн хүрээнд үр дүн гаргах 4 дүгээр чиглэлд (i) экспортын зориулалттай бүтээгдэхүүний (ноос, ноолуур болон бусад ширхэгт, түүгээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний) брэнд хөгжүүлэлт; болон (ii) хөгжүүлсэн болон хөгжүүлэхийг зорьж буй брэндийн идэвхжүүлэлтийг хийх, удирдах ажлууд орно. Брэндийн удирдлагын хувьд төсөл нь Монголын Хаан ширхэгт (МХШ) гэрчлэх тэмдгийг Монголын малын ширхэгт бүтээгдэхүүнийг худалдан авагч болон ирээдүйд худалдан авах боломжтой тодорхой орнуудын Оюуны өмчийн газарт бүртгүүлэхэд үзүүлж буй дэмжлэгийг МУЗГ-т үргэлжлүүлэн хүргэнэ. Брэндийн идэвхжүүлэлт, удирдлагын тухайд Монголын хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах аж ахуйн нэгжүүд төслийн үр дүнд бий болсон чанарын баталгааны тэмдэг болон бусад гэрчлэх тэмдэг(үүдийн) шаардлагын дагуу бүтээгдэхүүний сорил хийлгэх, тэмдгийг ашиглах эрх авахад дэмжлэг үзүүлнэ.

D. Зардлын тооцооны хураангуй болон санхүүжилтийн төлөвлөгөө 16. Нэмэлт санхүүжилт нь 61.0 сая ам.доллар байхаар тооцсон (Хүснэгт 1). Зардлын зүйл болон санхүүжүүлэгчээр тооцсон зардлын дэлгэрэнгүй тооцоог Төслийн удирдлагын гарын авлага (ТУГА)-д харуулсан (тайлбар 14).

Page 10: RRP - Loan3287-MON,3288-MON,TA8960-MON … · d. Зардлын тооцооны хураангуй болон санхүүжилтийн төлөвлөгөө 5 e ... Ажлын байр

ААллббаанн ббуусс ооррччууууллггаа 6

17. МУЗГ төслийн нэмэлт санхүүжилт хийхээр АХБ-ны Хөрөнгийн энгийн эх үүсвэр (ХЭЭҮ)-ээс 35 сая ам.долларыг хүссэн. ХЭЭҮ-ийн зээлийн хугацаа 25 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацаа 5 жил, зээлийг шулуун шугамыг аргын дагуу төлөх, зээлийн жилийн хүүг АХБ-ны Лондонгийн банк хоорондын зээлийн хүүг үндэслэн тодорхойлох болон хөрөнгө байршуулсны төлбөр нь жилийн 0.15% (төслийн хэрэгжилтийн хугацааны зээлийн хүү болон бусад шимтгэлийг зээлээс суутган авах) бөгөөд бусад нөхцөлүүдийг зээлийн хэлэлцээрийн төсөлд тусгасан. 20 Зээлийн төлбөрийн жигнэсэн дундаж хугацаа 15.25 жил бөгөөд АХБ-нд жил бүр 0.1%-ийн хугацааны төлбөр төлнө. МУЗГ мөн төслийн санхүүжилтэд нэмэр болгох үүднээс АХБ-ны Тусгай Сан (АХС)-гаас төрөл бүрийн валютаар 10.719 сая Зээлжих тусгай эрх (SDR)-тэй тэнцэх зээл авах хүсэлт гаргасан. АХС-ийн зээл нь 25 жилийн хугацаатай, үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацаа 5 жил, зээлийн хүү нь үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацаа болон түүнээс хойшхи хугацаанд жилийн 2.0% байх бөгөөд бусад нөхцөлүүдийг зээлийн хэлэлцээрийн төсөлд тусгасан болно21.

20 Зээлийн хэлэлцээр: Хөрөнгийн энгийн эх үүсвэр (Хавсралт 2-т заасан баримт бичгүүдийн жагсаалтаас харж болно).

21 Зээлийн хэлэлцээр: Азийн Хөгжлийн Сан (Хавсралт 2-т заасан баримт бичгүүдийн жагсаалтаас харж болно).

Төслийн эхний шатa

Нэмэлт санхүүжилтb Нийт дүн

A. Суурь зардалc

1. Нэмүү өртгийн сүлжээний хөрөнгө оруулалт 39.55 52.02 91.572. Малчдын үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэхd 2.22 2.22 4.443. Аж ахуйн нэгжүүдийн маркетинг ба техникийн хүчин чадлыг дээшлүүлэх 0.00 1.22 1.22

4. Монголын бүтээгдэхүүний брэндийн хөгжүүлэлт 0.00 0.56 0.56 Төслийн удирдлагаe 2.40 1.51 3.91

Дүн (A) 44.17 57.54 101.71B. Магадлашгүй зардалf 3.33 0.67 4.00C. Төслийн хэрэгжилтийн явцын хүү, шимтгэлg 0.00 2.79 2.79

Нийт дүн (A+B+C) 47.50 61.00 108.50

a

b

c

d

e

f

g

Энэ үр дүн нь төслийн эхний шатны “Хөдөөгийн дэд бүтэц, үйлчилгээг хөгжүүлэх” хэсэгт хамаарна.Энэ нь (i) төслийн удирдлагыг гардан явуулах; болон (ii) төслийн үр дүнтэй удирдлага, хэрэгжилтийг хангах үүднээс Төслийн удирдах хороо (ТУХ) болон ТУН-ийн чадавхийг хөгжүүлэх хэсгүүдээс бүрдэнэ.Магадлашгүй зардлыг нэмүү өртгийн сүлжээний хөрөнгө оруулалт болон зөвлөх үйлчилгээнээс бусадзардлын 5%-иар тооцов. Үнийн өөрчлөлттэй холбоотой зардлыг нэмүү өртгийн сүлжээний хөрөнгөоруулалтын зардлаас бусад зардалд гадаадаас авах бараа үйлчилгээнд 2016 онд 1.5%, 2017 онд1.4%, 2018-2020 онд 1.5%-иар тус тус тооцож, харин дотоодоос худалдан авах бараа, ажилүйлчилгээнд 2016 онд 9%, 2017 онд 8.5%, 2018-2020 онд 8%-иар тооцохоор төлөвлөв: энэ зардалдтөслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх явцад ханшийн зөрүүнээс үүдэх зардал багтана.Энэ зардалд зээлийн хүү болон үйлчилгээний шимтгэл багтана. Зээлийн хүүг (i) АХБ-ны Азийнхөгжлийн сан (АХС)-гийн зээлийн жилийн хүүг төсөл хэрэгжих хугацаанд 2.0%, (ii) АХБ-ны ХЭЭҮ-ийнам.долларын 5 жилийн тогтмол своп хүүн дээр 0.5%-ийн тогтоосон нэмэгдэл хүү, 0.1%-ийн үндсэнтөлбөрийн хугацаанд төлөх жилийн хураамжийг тус тус нэмж тооцов. Мөн ХЭЭҮ-ийн зээлийнүйлчилгээний жилийн хураамжийг ашиглагдаагүй эх үүсвэрийн 0.15%-иар тооцов.

Тайлбар: Орон ахиулснаас болж тоонуудын нийлбэр нь нийт дүнтэй тэнцэхгүй байж болно.

Эх сурвалж: Азийн хөгжлийн банкны тооцоолол.

Хүснэгт 1: Зардлын тооцооны хураангуй (сая ам.доллар)

Зардлын зүйл

Төслийн эхний шатны хүрээний төлөвлөлт. Үүнд МУЗГ-аас татвар, хураамжид төлөх 0.67 сая ам.доллар багтсан болно.

2015 оны үнээр, 2015 оны 3-р сарын 16-ны өдрийн байдлаар.

МУЗГ болон АХБ-ны эх үүсвэрээс төлөх 0.54 сая ам.долларын татвар, хураамжийг оруулсан болно. Дараах нөхцөлд татвар, хураамжийг АХБ-аас санхүүжүүлэх боломжтой гэж үзнэ. Үүнд: (i) Монгол улстай хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратеги боловсруулах явцад тооцоолсон хязгаарт багтсан; (ii) дүн нь төслийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний нэмэлт эх үүсвэр биш бол; (iii) татвар, хураамж нь зөвхөн АХБ-аас санхүүжүүлж буй хэсэгт ногдож байгаа; болон (iv) татвар, хураамжийг санхүүжүүлэх нь бодитой бөгөөд төслийг амжилттай хэрэгжүүлэхэд шаардлагатай бол.

Page 11: RRP - Loan3287-MON,3288-MON,TA8960-MON … · d. Зардлын тооцооны хураангуй болон санхүүжилтийн төлөвлөгөө 5 e ... Ажлын байр

ААллббаанн ббуусс ооррччууууллггаа 7

18. НӨС-ний хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх. Төслийн 1-р үр дүнг гаргахад (зүйл i) зориулж МУЗГ 41.25 сая ам.долларын зээлийн эх үүсвэрийг Сангийн Яам болон ТОБ-ны хооронд байгуулсан дамжуулан зээлдүүлэх гэрээний дагуу ТОБ-аар дамжуулан АХБ-ны шаардлагыг хангасан нөхцөл, хугацаагаар зээлдүүлнэ. МУЗГ нь зээлийн хөрөнгийг ТОБ-уудад эх үүсвэрийн өртөг, шилжүүлгийн зардал болон ханшийн эрсдэл зэрэг эрсдлийг шингээсэн хүүгээр дамжуулан зээлдүүлнэ. ТОБ-ууд нь НӨС-г хөгжүүлэх хөрөнгө оруулалтын зээлийг ТОБ болон ТОААН-ийн хооронд байгуулагдах зээлийн гэрээний дагуу, МУЗГ болон АХБ-ны хүлээн зөвшөөрөхүйц нөхцөлөөр олгоно. ТОБ нь эх үүсвэрийн зардал, гүйлгээний зардал болон эрсдлийг нөхөхөөр тусгасан зохистой доод хэмжээний хүүтэйгээр зээл олгох бөгөөд энэ хүүгийн хэмжээ нь АХБ-ны хөрөнгийн энгийн эх үүсвэр (ХЭЭҮ)-ээс олгож буй хүүгийн хэмжээнээс багагүй байна. 22 Зээл тус бүрийн хэмжээ нь 0.15 сая ам.доллараас 3.0 сая ам.доллар хүртэл байна. НӨС-г хөгжүүлэх хөрөнгө оруулалтын дэд төслүүдийг ТУГА-д заасан шалгуур үзүүлэлт болон журмын дагуу сонгоно. АХБ-ны Хамгааллын бодлогын баримт бичгийн (2009) Хавсралт 5-ын жагсаалтад заасан АХБ-аас хориглох хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй. Шалгуурыг хангасан ЖДҮ- үүд болон хоршоодод барьцаа хөрөнгө дутсан тохиолдолд зээлийн батлан даалтыг АХБ-ны зээлийн эх үүсвэр болон зээлийн батлан даалтын бусад хөтөлбөрийн эх үүсвэрээс гарган туслалцаа үзүүлнэ. 23 Төслийн эхний шатанд олгосон 12 зээл болон нэмэлт санхүүжилтийн төслийн нэмүү өртгийн сүлжээний зээлүүдийн эргэн төлөлтийн хөрөнгийг хөдөө аж ахуйн салбарын нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэхэд зарцуулна.24 Санхүүжилтийн төлөвлөгөөний хураангуйг Хүснэгт 2-т харуулав.

E. Төслийн хэрэгжилт 19. Сангийн Яам төслийн гүйцэтгэгч агентлаг хэвээр байна. Хэрэгжүүлэгч агентлагууд нь Хүнс, хөдөө аж ахуйн яам (ХХААЯ) болон Аж үйлдвэрийн яам (АҮЯ) байна. Төслийн Удирдах хороо (ТУХ)-г Сангийн яам даргалж, ХХААЯ, АҮЯ, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам (БОНХАЖЯ) болон Монголбанкны төлөөллөөс бүрдэх ба уг хороо төслийн эхний шатны адил төслийн хэрэгжилтэд ерөнхий хяналт тавина. Төслийн захирал нь ТУХ-ны нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэн төслийн хэрэгжилтийг хариуцан 22 Санхүүгийн дундын зуучлагч болон эцсийн зээлдэгчдэд өгөх зээлийн хувь хэмжээг Монгол дахь бусад хөгжлийн чиглэлээр ажиллаж буй түншүүдийн санал болгож буй зээлийн нөхцөлийг харгалзан тогтооно.

23 ТОААН-үүд ойрын хугацаанд АХБ-ны зээлээр хэрэгжих Монголын эдийн засгийг төрөлжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх төслийн Зээлийн батлан даалтын системд хандаж батлан даалтанд хамрагдаж болно.

24 Японы Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (JICA) нь эргэн төлөлтийн хөрөнгийг Монголын арилжааны банкуудаар дамжуулан амжилттай санхүүжүүлсэн.

Дүн(сая

ам.доллар)

Эзлэх хувь (%)

Дүн(сая

ам.доллар)

Эзлэх хувь (%)

Дүн(сая

ам.доллар)

Эзлэх хувь (%)

АХБ АХС: Тусламж 14.72 31.0 0.00 0.0 14.72 13.6АХБ АХС-ийн Зээл 0.00 0.0 15.00 24.6 15.00 13.8АХБ ХЭЭҮ-ийн зээл 0.00 0.0 35.00 57.4 35.00 32.3Засгийн газар 1.41 3.0 1.00 1.6 2.41 2.2ТОААН 11.00 23.2 0.00 0.0 11.00 10.1ТОБ 20.37 42.9 10.00 16.4 30.37 28.0Нийт 47.50 100.0 61.00 100.0 108.50 100.0

a - Төслийн эхний шатны хүрээний төлөвлөлт. Эх сурвалж: АХБ-ны тооцоолол.

Тайлбар: Орон ахиулснаас болж тоонуудын нийлбэр нь нийт дүнтэй тэнцэхгүй байж болно.

АХБ = Азийн хөгжлийн банк, АХС = Азийн хөгжлийн сан, ХЭЭҮ = хөрөнгийн энгийн эх үүсвэр, ТОБ= төсөлд оролцогч банк, ТОААН- төсөлд оролцогч аж ахуйн нэгж

Эх үүсвэр

Хүснэгт 2: Санхүүжилтийн төлөвлөгөөний хураангуйНэмэлт санхүүжилтТөслийн эхний үе шатa НИЙТ

Page 12: RRP - Loan3287-MON,3288-MON,TA8960-MON … · d. Зардлын тооцооны хураангуй болон санхүүжилтийн төлөвлөгөө 5 e ... Ажлын байр

ААллббаанн ббуусс ооррччууууллггаа 8

ажиллана. Төслийн хэрэгжилтийн удирдлага, зохицуулалтын мэдээллийг Хүснэгт 3-т хураангуйлан харуулсан бөгөөд ТУГА-д дэлгэрэнгүй тусгасан (тайлбар 14).

Хүснэгт 3: Төслийн хэрэгжилт

Зориулалт Тайлбар Хэрэгжих хугацаа 2016 оны 1-р сараас 2020 оны 12-р сар Төсөл дуусах огноо, Зээл хаагдах огноо

2020 оны 12-р сарын 31 2021 оны 6-р сарын 30

Удирдлага (i) Хяналт тавих нэгж Төслийн удирдах хороо (ii) Гүйцэтгэгч агентлаг Сангийн Яам (iii) Хэрэгжүүлэг агентлаг Хүнс, хөдөө аж ахуйн яам, Аж үйлдвэрийн яам

Худалдан авалт ДНТШ 18 гэрээ 2,797,878 ам.доллар Үнийн санал 3 гэрээ 72,920 ам.доллар

Зөвлөх үйлчилгээ Зөвлөхийг дангаар сонгох (ЗДС) 382 хүн сар a 843,000 ам.доллар Зээл олголт Зээлийг АХБ-ны Зээлийн зарцуулалтын гарын авлагын дагуу олгох (2015,

өөрчлөлт орсон байдлаар) бөгөөд нарийвчилсан зохицуулалтыг АХБ болон МУЗГ хоорондоо зөвшилцөнө.

a Төслийн эхний үе шатанд ажилласан үндэсний 7 зөвлөхийн 6-ийн гэрээг төслийн нэмэлт санхүүжилтийн үеээр сунгаж ажиллуулна. Үлдсэн зөвлөхийг сонгон шалгаруулж ажиллуулна.

Эх сурвалж: АХБ-ны тооцоолол.

III. ТЕХНИКИЙН ТУСЛАЛЦАА

20. Техник туслалцаа (ТТ)-ны төслийг 2.33 сая ам.доллартай тэнцэх санхүүжилтээр хэрэгжүүлэхээр тооцсон бөгөөд үүнээс 2.0 сая ам.долларыг Ядуурлыг Бууруулах Японы Сангийн буцалтгүй тусламжаар санхүүжүүлнэ. Засгийн газар офисын түрээсийг хариуцаж бусад мөнгөн бус хэлбэрийн дэмжлэг үзүүлнэ. ХХААЯ нь төслийн үр дүн 2, АҮЯам нь төслийн үр дүн 3, 4-ийг гаргах үйл ажиллагааны гүйцэтгэгч агентлагууд байна. ТТ-ны төсөл нь 2016 оны 4-р сараас 2019 оны 3-р сарын хооронд хэрэгжихээр төлөвлөгдсөн. Техник туслалцааны төсөл нь анхан шатны боловсруулагчид, үйлдвэрлэгчдийн чадавхийг бэхжүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, хоршоодын маркетинг болон техникийн чадамж, хүчин чадлыг дээшлүүлэх, мөн Монголын бүтээгдэхүүний брэндийн хөгжүүлэлт хийхэд шаардагдах зөвлөх үйлчилгээг санхүүжүүлнэ. 25

IV. СУДАЛГАА

A. Техникийн судалгаа

21. Төслийн эхний шатны хүрээнд ТОААН-үүд олон улсын зах зээлээс тавьдаг чанарын стандартад хүрэхэд техникийн чадавхийн хувьд нилээд хол хоцорч байгаа болох нь харагдсан тул энэ хоцрогдлыг арилгахын тулд нэмэлт санхүүжилтээр хэрэгжүүлэх төслийн үйл ажиллагаанд 3 дахь үр дүнг нэмж оруулав. НӨС хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэхэд мэргэжил, удирдлагын түвшний чадамжийг дээшлүүлэх, НӨС хөгжүүлэх төлөвлөгөөг зорилтот зах зээлийн шаардлагын дагуу төлөвлөн боловсруулах зорилгоор ТУН-д хөдөө аж ахуй, маркетинг, зарим нэг салбарын экспертүүдийг ажиллуулна.

25 ТТ-ны төслийн хөрөнгө нь зөвхөн зөвлөх үйлчилгээг санхүүжүүлэхэд хүрэлцэхүйц бол малчид, фермерүүд, анхан шатны боловсруулалт, тордолтын аж ахуй эрхлэгчдийн (үр дүн 2 болон 3) чадавхийг бэхжүүлэх сургалтуудыг АХС-ийн зээлийн хөрөнгөөр санхүүжүүлнэ.

Page 13: RRP - Loan3287-MON,3288-MON,TA8960-MON … · d. Зардлын тооцооны хураангуй болон санхүүжилтийн төлөвлөгөө 5 e ... Ажлын байр

ААллббаанн ббуусс ооррччууууллггаа 9

B. Эдийн засаг, санхүүгийн судалгаа

22. Эдийн засгийн болон санхүүгийн судалгааг 7 салбарын нэмүү өртгийн сүлжээний дэд төслүүд болон арьс ширний анхан шатны боловсруулах дэд төсөлд тулгуурлан хийв. (тайлбар 15). Төслийн нэмэлт санхүүжилтээр дэмжих аж ахуйн нэгжүүд болон фермүүдийг төсөл хэрэгжүүлэх явцад сонгох тул судалгаанд шаардлагатай мэдээллийг эдгээр салбарын аж ахуйн нэгжүүд болон фермүүдээс цуглуулан ашиглав. Судалгаагаар дэд төслүүд нь санхүү, эдийн засгийн хувьд хэрэгжих боломжтой гэсэн дүгнэлт гарч байна.26 Мөн мэдрэмжийн судалгаагаар эдгээр дэд төслүүд нь аль ч хувилбарт тогтвортой байх дүгнэлт гарч байна. Төслийн хэрэгжилтийн явцад төсөлд оролцогч банкууд (ТОБ) дэд төсөл бүрийн үнэлгээг хийнэ. Төслийн удирдах нэгж нь дэд төсөл бүрийн санхүүгийн үнэлгээг урьдын адил бие даан хийж, мөн эдийн засгийн үнэлгээ хийнэ. 27 Төслийн эхний шатны хүрээнд хийгдсэн төсөлд оролцогч 4 банкны санхүүгийн шинжилгээ судалгааг шинэчлэн хийсэн. 28 Судалгаагаар эдгээр оролцогч банкууд төслийн үйл ажиллагаанд үргэлжлүүлэн хамрагдах боломжтой гэж дүгнэгдсэн. 29 C. Засаглал 23. СЯ-ны санхүүгийн удирдлага, ХХААЯ болон АҮЯ-ны худалдан авах ажиллагааны чадамжид тус тус үнэлгээ хийсэн бөгөөд үнэлгээгээр СЯ, ХХААЯ болон АҮЯ нь ТУН-ийн дэмжлэгтэйгээр шинээр хэрэгжих төслийн санхүүгийн удирдлага болон худалдан авах ажиллагааг хэрэгжүүлэх хангалттай чадвартай гэсэн дүгнэлт гарсан. ТУН-ийн ажилтнууд Засгийн газрын болон АХБ-ны зээлийн зарцуулалт, худалдан авах ажиллагаа, нийгэм, байгаль орчны хамгаалалтын бодлогын талаар мэдлэг, туршлагатай тул төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. АХБ-ны Авлигатай тэмцэх бодлого (1998, нэмэлт, өөрчлөлтийн хамт)-ыг МУЗГ, гүйцэтгэгч болон хэрэгжүүлэгч яамдад танилцуулсан. Бодлогын тусгай шаардлага болон нэмэлт арга хэмжээг ТУГА-д тайлбарласан (тайлбар 14) болно. D. Ядуурал, нийгмийн асуудал 24. Үр дүн 1-ийг гаргах ажлын хүрээнд ТОААН-үүд нэмүү өртгийн сүлжээгээ хөгжүүлэх төсөл хэрэгжүүлснээр компани болон бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээний түвшинд нийтдээ 1,800 (үүнээс 40% нь эмэгтэй) ажлын байр шинээр бий болгоно. ТОААН-дийн үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэж, энэ нь орон нутгийн анхан шатны боловсруулагчдын хөдөлмөр эрхлэлт нэмэгдэхэд шууд бус нөлөө үзүүлнэ. Ядуу болон бага орлоготой иргэд ТОААН-үүд болон тэдгээрт түүхий эд бэлтгэн нийлүүлдэг байгууллагад ажиллах боломж нээгдэнэ. Нийт төслийн үр дүн 2-ын хүрээнд 120 хөдөө аж ахуйн хоршоодод төслөөс дэмжлэг үзүүлнэ. Үр дүн 2 болон 3-т хүрэх зорилгоор үйлдвэрлэлийн үр өгөөж, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын сургалтыг ТОААН-дийн ажилтнуудад явуулж, анхан шатны боловсруулагчдын чадавхийг дээшлүүлэхэд зориулсан хөтөлбөр хэрэгжүүлнэ. Төсөл нь АХБ-ны жендэрийн ангиллын системийн дагуу жендэрийн тэгш байдлыг дээшлүүлэх чиглэлээр үр дүнтэй байхаар үнэлэгдсэн бөгөөд Жендэрийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулсан.

26 Эдийн засгийн ба санхүүгийн судалгаанууд (Хавсралт 2-т байгаа баримт бичгүүдийн жагсаалтаас харж болно).

27 Дэд төслүүдийн тоо олон байх тул салбар бүрийн тодорхой тооны болон төрлийн дэд төслүүдэд хийгдэх эдийн засгийн судалгааг зардал ба үр дүнгийн шинжилгээгээр эдийн засгийн үр ашигтай төслүүдийг тодорхойлох замаар хийнэ.

28 Төслийн эхний шатанд Хаан, Хас, Худалдаа хөгжлийн болон Голомт банкууд сонгогдсон. Эдгээр банкууд (i) Монголбанкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хангаж байгаа, болон (ii) төслийн санхүүгийн удирдлагыг хэрэгжүүлэх чадварлаг боловсон хүчин хангалттай тул эдгээр банкууд нэмэлт санхүүжилтийн төслийн хүрээнд төсөлд оролцогч банкууд байна.

29 Төслийн оролцогч банкуудын судалгаа [АХБ-ны олон нийттэй харилцах бодлогын (2011) дагуу нийтэд мэдээлэх боломжгүй]. Бусад банк болон банк бус санхүүгийн байгууллагууд санхүүгийн шинжилгээ судалгаагаар шаардлага хангасан гэж дүгнэгдвэл төсөлд хамрагдах боломжтой.

Page 14: RRP - Loan3287-MON,3288-MON,TA8960-MON … · d. Зардлын тооцооны хураангуй болон санхүүжилтийн төлөвлөгөө 5 e ... Ажлын байр

ААллббаанн ббуусс ооррччууууллггаа 10

E. Нийгэм, байгаль орчны хамгаалал 25. Байгаль орчин. Төсөл нь төслийн эхний шатны адил Б категорид хамаарч байна. Төслийн эхний шатны үйл ажиллагаа нь байгаль орчинд гол төлөв эерэг нөлөө үзүүлсэн. Нэмэлт санхүүжилтээр хэрэгжүүлэхээр сонгогдох дэд төслүүдийн байгаль орчны үнэлгээг хийхэд баримтлах Байгаль орчны үнэлгээ хийх, хяналт тавих үндсэн чиглэлийг (БОҮХХТҮЧ) 30 гаргасан. Энэхүү үндсэн чиглэлийг Монгол улсын байгаль орчны хууль тогтоомж, АХБ-ны Хамгааллын бодлогын баримт бичгүүдийн (2009) шаардлагын дагуу хийсэн бөгөөд хэрэгжүүлэгч агентлагууд болон ТОБ дэд төслүүдийн байгаль орчны үнэлгээний асуудлыг авч үзэхэд ашиглана. Төслийн эхний шатанд боловсруулж хэрэгжүүлсэн БОҮХХТҮЧ-ийн анхан шатны үнэлгээ болон байгаль орчны эрсдлийн товч үнэлгээг дэд төсөл бүрийг үнэлэхэд ашиглах бөгөөд А категорид хамаарах бүх төслүүдийг дэмжихгүй. Эдгээр санал болгож буй үйл ажиллагаанд үндэслэн төсөл хэрэгжсэнээр байгаль орчинд аливаа ноцтой сөрөг нөлөө үзүүлэхгүй, байгаль орчны эрсдлийг бага гэж үзсэн. 31 Төслийн хэрэгжилтийн явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг ханган мониторинг хийж ажилласнаар гарч болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулна. 26. Нүүлгэн шилжүүлэлт болон уугуул иргэд. Нүүлгэн шилжүүлэлт болон уугуул иргэдийн асуудлаар нэмэлт санхүүжилтээр хэрэгжих төсөл нь төслийн эхний шатны адил С ангилалд хамаарна. Эдгээр асуудлаар төслийн эхний шатанд боловсруулж хэрэгжүүлсэн анхан шатны үнэлгээ хийх журмыг төслийн нэмэлт санхүүжилтийн үед дэд төсөл тус бүрт үргэлжлүүлэн мөрдөнө. Нүүлгэн шилжүүлэлтийн хувьд ТУН нь дэд төсөл бүрийн нийгэм-эдийн засгийн нөлөөг судалж нүүлгэн шилжүүлэлт үүсэхээс зайлсхийсэн арга хэмжээ авна. Барилгын ажлууд байгууллагын эзэмшлийн талбайд хийгдэнэ. ТОААН-үүд нэмэлт газар авах шаардлагатай бол сайн дурын үндсэн дээр газар худалдах, худалдан авах гэрээгээр зохицуулагдана. Эдийн засгийн болон биет байдлаар албадан нүүлгэн шилжүүлэлт үүсгэх газар эзэмшлийг төслийн зүгээс зөвшөөрөхгүй. Уугуул иргэдийн хувьд дэд төслүүд нь чадавхийг бэхжүүлэн, малчид, фермерүүд болон анхан шатны боловсруулагчдад хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж, материал болон бусад дэмжлэг үзүүлж, ТОААН-үүдэд шинэ ажлын байруудыг бий болгоно. Иймд, төслийн үйл ажиллагаа нь үндэсний цөөнхөд аливаа нөлөө үзүүлэх бол тэр нь зөвхөн эерэг нөлөө байхаар харагдаж байна. Гэхдээ болзошгүй байдлыг харгалзан, үндэсний цөөнхийг хамгаалах төлөвлөгөөний ажлын хүрээг боловсруулсан. 32 АХБ-ны Хамгааллын бодлогын баримт бичгийн (2009) Хамгааллын шаардлага 3-ын дагуу уугуул иргэд төслийн ашиг хүртэгсэд эсвэл нөлөөлөлд өртсөн бүлэг гэж дүгнэгдсэн аливаа дэд төсөлд үндэсний цөөнхийг хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулна.

F. Эрсдлүүд болон эрсдлийг давах арга хэмжээ 27. Гол эрсдлүүд болон эрсдлийг даван туулах арга замуудыг Хүснэгт 4-д нэгтгэн товчлон харуулж, дэлгэрэнгүй байдлаар Эрсдлийн судалгаа болон эрсдлийг даван туулах арга хэмжээний төлөвлөгөөнд харуулав.33 Төслийн эрсдлийн ерөнхий үнэлгээ нь дунд зэрэг гэж дүгнэгдсэн. Төслийг хэрэгжүүлснээр гарах үр нөлөө нь гарах зардлаасаа илүү байна гэж дүгнэгдсэн болно.

30 Байгаль орчны үнэлгээ хийх, хяналт тавих үндсэн чиглэл (2-р Хавсралтад байгаа баримт бичгүүдийн жагсаалтаас харж болно), төслийн хэрэгжилтийн явцад шинэ салбар, бизнесийн төрөл нэмэгдсэн тохиолдолд түүнийг шинэчилнэ.

31 Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхээргүй чацаргана болон зөгийн аж ахуйнаас бусад ихэнх дэд төслүүд тасалгаан доторх буюу “indoor” үйл ажиллагаа явуулна.

32 Уугуул иргэдийн талаар хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө: Үндэсний цөөнхийн талаар хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө (Хавсралт 2-т байгаа баримт бичгүүдийн жагсаалтаас харж болно).

33 Эрсдлийн судалгаа болон эрсдлийг даван туулах арга хэмжээ (Хавсралт 2-т байгаа баримт бичгүүдийн жагсаалтаас харж болно).

Page 15: RRP - Loan3287-MON,3288-MON,TA8960-MON … · d. Зардлын тооцооны хураангуй болон санхүүжилтийн төлөвлөгөө 5 e ... Ажлын байр

ААллббаанн ббуусс ооррччууууллггаа 11

Table 4: Эрсдлүүд болон даван туулах арга замууд

Эрсдлүүд Бууруулах арга замууд Олон улсын зах зээл дээрх үнийн хэлбэлзэл, гадаад валютын ханшийн өөрчлөлт нь төсөлд оролцогч аж ахуйн нэгжүүдийн борлуулалт болон экспортонд сөргөөр нөлөөлнө.

Төсөл нь ТОААН-үүдэд эдгээр хэлбэлзэл болон эрсдлээс үүдэх үр дагаврыг даван туулах, эрсдлийг бууруулах талаар зөвлөх үйлчилгээ болон маркетингийн сургалтуудыг явуулна.

Эх сурвалж: Азийн хөгжлийн банк.

V. БАТАЛГАА БОЛОН НӨХЦӨЛҮҮД 28. МУЗГ, СЯ, ХХААЯ болон АҮЯ нь төслийг хэрэгжүүлэхдээ ТУГА (тайлбар 14) болон зээлийн баримт бичгүүдэд нарийвчлан тусгасан авлигын эсрэг бодлого, байгаль орчин, нийгмийн хамгаалал, жендэрийн асуудал, худалдан авах ажиллагаа, зөвлөх үйлчилгээ болон зээлийн зарцуулалтыг АХБ-ны бүхий л бодлогод нийцүүлнэ гэдгээ АХБ-нд баталж байна. 29. МУЗГ нь (i) СЯ ТОБ-уудтай АХБ-ны шаардлагад нийцсэн Дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулах; (ii) дамжуулан зээлдүүлэх гэрээний дагуу МУЗГ болон ТОБ нь хууль ёсны үүрэг хүлээх хүртэлх хугацаанд зээлийн данснаас хөрөнгө зарцуулах ба аливаа ТОБ-ны тусгай дансанд шилжүүлэхгүй байхаар АХБ-тай тохирсон болно.

VI. ЗӨВЛӨМЖ

30. Олгох гэж буй зээл нь Азийн хөгжлийн банкны гэрээний журамд нийцэж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, Захирлуудын зөвлөлд батлуулахаар зөвлөмж болгон оруулж байна. Үүнд:

(i) Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн нэмэлт санхүүжилтэнд зориулж Монгол улсад 35,000,000 ам.долларын зээлийг АХБ-ны хөрөнгийн энгийн эх үүсвэрээс Лондонгийн банк хоорондын зээлийн хүү (LIBOR)-д үндэслэсэн АХБ-ны журмын дагуу зээлийн хүүг тогтоож, 25 жилийн хугацаатай, эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөх бөгөөд Захирлуудын зөвлөлд танилцуулж буй энэхүү зээлийн хэлэлцээрийн төсөлд тусгасан бусад нөхцөлүүдийн дагуу зээл олгох;

(ii) Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн нэмэлт санхүүжилтэнд зориулан Монгол улсад төрөл бүрийн валютаар 10,719,000 Зээлжих тусгай эрхтэй тэнцэх зээлийг АХБ-ны Тусгай сангийн эх үүсвэрээс үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацаа болон түүнээс хойшхи хугацаанд жилийн 2% хүүтэй, 25 жилийн хугацаатай, эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөх бөгөөд Захирлуудын зөвлөлд танилцуулж буй энэхүү зээлийн хэлэлцээрийн төсөлд тусгасан бусад нөхцөлүүдийн дагуу зээл олгох; болон

(iii) Монгол Улсын Засгийн газарт хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг сайжруулахыг дэмжихэд Ядуурлыг Бууруулах Японы Сангаас 2,000,000 ам.доллараас илүүгүй хэмжээтэй Техник туслалцааг АХБ удирдан хэрэгжүүлэхийг зөвлөж байна.

Такехико Накао Ерөнхийлөгч

2015 оны 8-р сарын 25-ны өдөр

Page 16: RRP - Loan3287-MON,3288-MON,TA8960-MON … · d. Зардлын тооцооны хураангуй болон санхүүжилтийн төлөвлөгөө 5 e ... Ажлын байр

ААллббаанн ббуусс ооррччууууллггаа

Хавсралт 1 12

ТӨСЛИЙН ДИЗАЙН, МОНИТОРИНГИЙН ШИНЭЧИЛСЭН ХҮРЭЭ

Төслийн нөлөөлөл: Төслийн эхний шат Монголын бүтээгдэхүүн давуу талаараа үнэлэгдэн ялгарах нь тогтворжино.

Нийт төслийн хэмжээнд Хөдөө аж ахуйн боловсруулах салбарын өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Хувийн хэвшлээс бий болгосон ажлын байр нэмэгдэнэ. Жижиг, дунд хэмжээний аж ахуйн нэгжүүд хөгжинө (Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, 2008)a

Төслийн үр дүн Төлөвлөж буй зорилт, суурь үзүүлэлтүүд

Мэдээллийн эх сурвалж,

тайлагналтын механизм

Эрсдлүүд

Үр нөлөө Төслийн эхний шат Монголын 15 аж ахуйн нэгж бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийнхээ чанарыг сайжруулан, тодорхойлсон зах зээлд өндрөөр үнэлэгдэх Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн бий болж, брэнд хөгжүүлэлт, маркетингийн үйл ажиллагааны жишиг загвар бий болно Нийт төслийн хэмжээнд ТОААН-үүд хөдөө аж ахуйн түүхий эдийн нөөцөнд нэмүү өртөг илүү шингээнэ

Төслийн эхний шат Төслөөс санхүүжилт авсан 15 аж ахуйн нэгжүүд дээд зэрэглэлийн худалдан авагчидтай түншлэл тогтоон нийлүүлэлт хийнэ Нийт төслийн хэмжээнд НӨСХО-ын өмнөх үетэй харьцуулахад 2020 оны 4 дүгээр улирал гэхэд: a. ТОААН-ийн нийт борлуулалтад

боловсруулсан бүтээгдэхүүний эзлэх хэмжээ наад тал нь 10%-р нэмэгдэнэ (нэмэгдсэн)

b. Экспортын баримжаатай ТОААН-дийн НӨСХО-ын өмнөх үетэй харьцуулахад нийт борлуулалтад экспортын эзлэх хэмжээ дунджаар 20% нэмэгдэнэ (нэмэгдсэн)

c. ТОААН-үүд 1800 шинэ ажлын байр бий болохоос, 40% нь эмэгтэйчүүд байна (нэмэгдсэн, суурь 2015 онд: 1,150).

ТОААН-дийн НӨСХО-ын хэрэгжилтийн болон мониторингийн тайлангууд, түүхий эд үйлдвэрлэгчтэй байгуулсан гэрээ, санхүүгийн аудитлагдсан болон аудитлагдаагүй тайлангууд, ТУН-ийн улирлын явцын тайлан

Олон улсын зах зээлийн үнэ, гадаад валютын ханшийн хэлбэлзэл ТОААН-дийн борлуулалт болон экспортод сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай.

Page 17: RRP - Loan3287-MON,3288-MON,TA8960-MON … · d. Зардлын тооцооны хураангуй болон санхүүжилтийн төлөвлөгөө 5 e ... Ажлын байр

ААллббаанн ббуусс ооррччууууллггаа

Хавсралт 1 13

Төслийн үр дүн Төлөвлөж буй зорилт, суурь үзүүлэлтүүд

Мэдээллийн эх сурвалж,

тайлагналтын механизм

Эрсдлүүд

Үр дүнгүүд Үр дүн 1 Төслийн эхний шат Давтагдашгүй өвөрмөц, өндөр үнэтэй бүтээгдэхүүнийг нич зах зээлд нийлүүлэх чадамжтай нэмүү өртгийн сүлжээ хөгжинө

Төслийн эхний шат 2012 оны 12 сар гэхэд төслөөс дэмжлэг авсан 15 АА-н нэгжийн бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээ нь чанар, найдвартай стандартыг хангасан түвшинд хүрсэнээр судалж тодорхойлсон өндөр үнийн зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах боломжтой болсон байна

Нийт төслийн хэмжээнд НӨС-ний хөрөнгө оруулалт хийгдэнэ.

Нийт төслийн хэмжээнд1a. 2020 оны 4 дүгээр улирал гэхэд 80

орчим НӨСХО–ыг санхүүжүүлнэ (өөрчлөгдсөн, суурь 2015 онд: 12)

1b. 2020 оны 3 дугаар улирал гэхэд 80 орчим НӨСХО–ын дэд төслийн урьдчилсан үнэлгээг хийж дуусгана (нэмэгдсэн, суурь 2015 онд: 16)

1c. 2020 оны 2 дугаар улирал гэхэд

давхардсан тоогоор ТОААН-дийн 800 ажилтан, ТОБ–дын 120 ажилтныг санхүү, нийгэм, байгаль орчны чиглэлээр тавьдаг заавал биелүүлэх шаардлага, жендэр, мониторингийн чиглэлээр сургасан байна. Эдгээр ажилтны 40-оос доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна (нэмэгдсэн, суурь 2015 онд: 300 болон 32)

1a. ТУН-ээс ирүүлэх гарын үсэг зурагдсан зээлийн гэрээнүүд 1b. ТУН-ээс ирүүлэх НӨСХО-ийн дэд төслүүдийн үнэлгээний баримт бичгүүд 1c. ТУН-ээс ирүүлэх улирлын явцын тайлан

1a.–1b. Эдийн засгийн уналт ТОААН-үүдийн зээлжих чадвар, НӨСХО-ын боломжийг ашиглах сонирхлыг сулруулах эрсдэл.

Үр дүн 2 Нийт төслийн хэмжээнд Малчид, фермерүүдийн үйлдвэрлэлийн хүчин чадал дээшилнэ (төслийн эхний шатны үр дүн 1-д багтаж байсныг тусад нь салгаж, шинээр тодорхойлсон)

Нийт төслийн хэмжээнд 2a. Төслөөс дэмжлэг авсан малчид,

фермерийн 120 хоршоодын үйлдвэрлэл 2020 оны 4 дүгээр улирал гэхэд 20-иос доошгүй хувиар нэмэгдэнэ (нэмэгдсэн, суурь 2015 онд: 104)

2b. 2019 оны 4 дүгээр улирал гэхэд давхардсан тоогоор 5,500-аас доошгүй малчин, фермер, анхан шатны боловсруулагчид, орон нутгийн засаг захиргааны төлөөллийг сургалтанд хамруулна. Эдгээр төлөөллийн 40% нь эмэгтэйчүүд байна (нэмэгдсэн, суурь 2015 онд: 4,320)

2a. Хоршоодын судалгаа 2b. ТУН-ээс ирүүлэх улирлын явцын тайлан

2a. Цаг агаарын хүнд нөхцөл, хүндрэл малчдын үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлж болно.

Page 18: RRP - Loan3287-MON,3288-MON,TA8960-MON … · d. Зардлын тооцооны хураангуй болон санхүүжилтийн төлөвлөгөө 5 e ... Ажлын байр

Төслийн үр дүн Төлөвлөж буй зорилт, суурь үзүүлэлтүүд

Мэдээллийн эх сурвалж,

тайлагналтын механизм

Эрсдлүүд

Үр дүн 3 Нийт төслийн хэмжээнд Аж ахуйн нэгжүүдийн маркетинг, техникийн чадавхи сайжирна (төслийн эхний шатны үр дүн 2–оос салгаж, шинээр тодорхойлсон)

Нийт төслийн хэмжээнд 3a. 2020 оны 4 дүгээр улирал гэхэд

давхардсан тоогоор ТОААН-дийн 800 ажилтанг маркетинг болон техникийн чиглэлээр сургах ба үүнээс 40-оос доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна (нэмэгдсэн, суурь 2015 онд: 350)

3b. 2019 оны 4 дүгээр улирал гэхэд ноос, ноолуур, арьс ширний салбарын аж ахуйн нэгжүүдэд зориулсан техникийн удирдамж, гарын авлагыг боловсруулан гаргана (нэмэгдсэн)

3a. Төслийн улирлын явцын тайлан 3b. Төслийн улирлын явцын тайлан

3c. Арьс ширний салбарын зорилтот зах зээлийн судалгааг 2019 оны 4 дүгээр улирал гэхэд хийж дуусгана (нэмэгдсэн)

3c. Арьс ширний салбарын зорилтот зах зээлийн судалгаа

Үр дүн 4 Төслийн эхний шат Хамтарсан брэндийн хөгжүүлэлт, удирдлагын процесс, институцийн бүтэц, зохион байгуулалттыг бүрэн тодорхойлон боловсруулж, хэрэглээг харуулна (төслийн эхний шатны үр дүн 2) Нийт төслийн хэмжээнд Монголын бүтээгдэхүүний брэндийг хөгжүүлнэ (Төслийн эхний шатны үр дүн 2 –т өөрчлөлт оруулан шинэчлэв)

4a.

Төслийн эхний шат 2012 оны 6 сар гэхэд брэнд хөгжүүлэлтийн ерөнхий чиглэлийг боловсруулан гаргана

Нийт төслийн хэмжээнд 2013 оны 3 дугаар улирал гэхэд брэнд хөгжүүлэлтийн ерөнхий чиглэлийг боловсруулан гаргана (хэрэгжсэн)

4b.

Нийт төслийн хэмжээнд 2013 оны 2-р улирал гэхэд Монголын малын ширхэгтийн гэрчлэх тэмдгийг Монголын Оюуны өмчийн газарт бүртгүүлнэ (хэрэгжсэн)

4c.

Нийт төслийн хэмжээнд 2015 оны 4-р улирал гэхэд Монголын малын ширхэгтийн гэрчлэх тэмдгийн журам, стандартыг боловсруулан гаргана (нэмэгдсэн)

4d.

Нийт төслийн хэмжээнд 2015 оны 4-р улирал гэхэд Монголын малын ширхэгтийн гэрчлэх тэмдгийг сонгосон 31 улс орнуудын Оюуны өмчийн газруудад бүртгүүлнэ (хэрэгжсэн)

4a.– 4e. ТУН-ээс ирүүлэх улирлын явцын тайлан

Page 19: RRP - Loan3287-MON,3288-MON,TA8960-MON … · d. Зардлын тооцооны хураангуй болон санхүүжилтийн төлөвлөгөө 5 e ... Ажлын байр

ААллббаанн ббуусс ооррччууууллггаа

Хавсралт 1 15

Төслийн үр дүн Төлөвлөж буй зорилт, суурь үзүүлэлтүүд

Мэдээллийн эх сурвалж,

тайлагналтын механизм

Эрсдлүүд

4e.

Төслийн эхний шат 2012 оны 6 сар гэхэд Монголын 3-аас доошгүй аж ахуйн нэгж олон улсын брэндүүдтэй брэндийн хамтын ажиллагааны гэрээ байгуулна Нийт төслийн хэмжээнд 2020 оны 4-р улирал гэхэд наад тал нь 3 Монголын компани олон улсын брэндтэй Брэндийн түншлэлийн гэрээ байгуулна (өөрчлөгдсөн, суурь 2015 онд: 0)

Үндсэн үе шатуудын үйл ажиллагаа, гол ажлууд 1. НӨС-ний хөрөнгө оруулалтын санхүүжилт хийгдэнэ. 1.1 НӨС-г хөгжүүлэх дэд хэсгийн ТУН байгуулах (Q3 2009) (хэрэгжсэн). 1.2 Бүх аж ахуйн нэгжүүдийн НӨСХО саналыг эцэслэн боловсруулах (Q3 2012) (хэрэгжсэн). 1.3 ТОБ–даас хийсэн үнэлгээг эцэслэх, зээлийн нөхцөлийг эцэслэх, дэд төслийн зээлийн шугамыг нээх

(Q4 2012) (хэрэгжсэн). 1.4 Гэрээ болон худалдан авалттай холбоотой ажиллагааг дуусгах (Q4 2014) (хэрэгжсэн). 1.5 Бүх НӨСХО-ыг хийх (Q4 2010–Q4 2014) (хэрэгжсэн). 1.6 ТОААН, ТОБ-уудад төсөл боловсруулах, санхүү, байгаль орчин болон нийгмийн шаардлагууд,

жендэр, мониторингийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, сургалт явуулах (Q1 2016–Q2 2020) (нэмэгдсэн). 1.7 Шинээр 80 ТОААН-үүдэд НӨСХО–ын төсөл боловсруулахад туслалцаа үзүүлж, АХБ-аас шаарддаг

үнэлгээнүүдийг хийх (Q2 2016–Q3 2020) (нэмэгдсэн). 1.8 Төсөлд шинээр хамрагдаж буй ТОААН болон ТОБ–дын хооронд зээлийн гэрээ байгуулахад

дэмжлэг үзүүлэх (Q3 2016–Q4 2020) (нэмэгдсэн). 2. Малчдын үйлдвэрлэлийн хүчин чадал дээшилнэ. 2.1 ХДБҮХ-ийн дэд хэсгийг байгуулах (Q3 2009) (хэрэгжсэн). 2.2 Зөвлөхүүдийг авч ажиллуулах (Q1 2010) (хэрэгжсэн). 2.3 Санал солилцох, зөвлөлдөх үйл ажиллагааг явуулах (Q2 2010) (хэрэгжсэн). 2.4 Гэрээ болон худалдан авах ажиллагааг хэрэгжүүлэх (Q1 2012) (хэрэгжсэн). 2.5 ХДБҮХ хөрөнгө оруулалтыг хийж дуусгах (Q3 2012) (хэрэгжсэн). 2.6 Хэрэгцээг тодорхойлох судалгаа, үнэлгээг хийж дуусгах (Q3 2016–Q1 2017) (нэмэгдсэн). 2.7 Чадавхийг хөгжүүлэх, бусад туслалцаа үзүүлэх хоршоодыг сонгон шалгаруулах (Q4 2016–Q2 2017)

(нэмэгдсэн). 2.8 Чадавхийг дээшлүүлэх, бусад туслалцаа үзүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх (Q4 2016–Q4 2019)

(нэмэгдсэн). 3. Аж ахуйн нэгжүүдийн маркетинг, техникийн хүчин чадал, чадамж сайжирна. 3.1 Ноос, ноолуур, арьс ширний салбарын аж ахуйн нэгжүүдэд зориулсан техникийн удирдамж, гарын

авлагыг боловсруулна. (Q3 2012–Q4 2019) (нэмэгдсэн). 3.2 Нэхмэлийн, арьс шир болон хувцас судлалын эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн техник,

технологийг сайжруулах (Q4 2013-Q4 2019) (нэмэгдсэн). 3.3 Салбар бүрийн ТОААН-дийн маркетинг болон техникийн чадавхийг тодорхойлох судалгаа хийх,

сургалтанд хамруулах үүднээс нэмүү өртгийн сүлжээг сайжруулах боломжтой хөдөө аж ахуйн боловсруулах аж ахуйн нэгж, хоршоодыг тодорхойлох (Q3 2016–Q2 2017) (нэмэгдсэн).

3.4 Салбар тус бүрээс сонгож авсан хөдөө аж ахуйн боловсруулах аж ахуйн нэгж, хоршоодод зориулан маркетинг болон техникийн сургалтыг боловсруулж, явуулах (Q1 2017–Q4 2020) (нэмэгдсэн).

3.5 Арьс ширний салбарын зорилтот зах зээлийн судалгааг хийж дуусгана (Q1 2018–Q4 2019) (нэмэгдсэн).

Page 20: RRP - Loan3287-MON,3288-MON,TA8960-MON … · d. Зардлын тооцооны хураангуй болон санхүүжилтийн төлөвлөгөө 5 e ... Ажлын байр

4. Монголын бүтээгдэхүүний брэндийн хөгжүүлэлт 4.1 Хөдөө аж ахуйн маркетинг, брэнд хөгжүүлэлтийг хариуцсан ТУН байгуулах (Q3 2011) (хэрэгжсэн). 4.2 Монголын малын ширхэгтийн гэрчлэх тэмдгийг (экспортыг дэмжих зориулалтаар) хөгжүүлэх, (Q1

2012–Q1 2013) (хэрэгжсэн). 4.3 Монголын малын ширхэгтийн гэрчлэх тэмдгийг Монголын Оюуны өмчийн газарт бүртгүүлэх (Q4

2012–Q3 2013) (хэрэгжсэн). 4.4 Брэндийн удирдлага хариуцсан агентлагийн бизнес төлөвлөгөөг боловсруулах (Q4 2012–Q1 2013)

(хэрэгжсэн). 4.5 Дотоод, гадаад орчны судлагааг хийх (Q3 2013) (хэрэгжсэн). 4.6 Монголын малын ширхэгтийн гэрчлэх тэмдгийг сонгосон орнуудын Оюуны өмчийн газарт

бүртгүүлэх (Q4 2012–Q4 2015) (нэмэгдсэн). 4.7 Монголын малын ширхэгтийн гэрчлэх тэмдгийн журам, стандартыг боловсруулах (Q1 2013–Q4

2015) (нэмэгдсэн). 4.8 ТОААН болон олон улсын брэндүүдийн хооронд холбоо тогтоон, хамтран ажиллахад дэмжлэг

үзүүлэх (Q1 2012–Q4 2020) (нэмэгдсэн). 4.9 Монголын ширхэгтийн гэрчлэх тэмдгийг ашиглан түншлэл тогтоон ажиллахад 3-аас доошгүй аж

ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх (Q1 2013–Q4 2020) (өөрчлөгдсөн). Төслийн удирдлага Төслийн явцын улирлын тайланг бэлтгэх (Q3 2009–Q4 2020) (нэмэгдсэн). Үр дүн 1–ийн хэрэгжилтийн мониторинг (Q3 2009–Q4 2020) (нэмэгдсэн). Үр дүн 2, 3, 4–ийг гаргахад чиглэж ажиллах гол зөвлөхүүдийг авч ажиллуулах (Q4 2015–Q2 2016) (өөрчлөгдсөн). Хэсгүүдийг зангидан удирдах ТУН байгуулах (Q2 2016) (нэмэгдсэн). Үр дүн 2, 3–тай холбоотой худалдан авах ажиллагааг ажлыг зохион байгуулах (Q3 2009–Q4 2019) (өөрчлөгдсөн). ТУХ, ТУН-ийн төслийн удирдлагын чадавхийг бэхжүүлэх (Q1 2012–Q2 2020) (нэмэгдсэн). Санхүүгийн аудитлагдсан жилийн тайлан хүргүүлэх (Q1 2011–Q4 2020) (нэмэгдсэн). ЖҮАТ болон байгаль орчны мониторингийн тайланг хүргүүлэх (Q1 2012–Q4 2020) (нэмэгдсэн). Төсөв

АХБЗээл Буцалтгүй тусламж

$0 (эхний шат) $14.72 сая (эхний шат) $35.00 сая (ХЭЭҮ, нэмэлт) $15.00 сая (АХС, нэмэлт) $0 (нэмэлт)

$50.00 сая (нийт) $14.72 сая (нийт)

Хамтран санхүүжүүлэгчБуцалтгүй тусламжийн Техник туслалцаа

$2.00 сая (эхний шат) $2.00 сая (нэмэлт) $4.00 сая (нийт)

Засгийн газар $1.41 сая (эхний шат) $1.00 сая (нэмэлт) $2.41 сая (нийт)

Хамран санхүүжүүлэгчид өгөх ойлголт

Байхгүй.

АХБ = Азийн хөгжлийн банк, АХС = Азийн хөгжлийн сан, ЖҮАТ = Жендерийн үйл ажиллагааны төлөвлөгөө, ХЭЭҮ = хөрөнгийн энгийн эх үүсвэр, ТУН = төслийн удирдах нэгж, ТОБ = төсөлд оролцогч банк, ТОААН = төсөлд оролцогч аж ахуйн нэгж, ТУХ = төслийн удирдах хороо, Q = улирал, ХДБҮХ = Хөдөөгийн дэд бүтэц, үйлчилгээг хөгжүүлэх дэд хэсэг, TТ = техникийн туслалцаа, НӨСХО = нэмүү өртгийн сүлжээний хөрөнгө оруулалт. a Монгол Улсын Засгийн газар. Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Улаанаатар, 2008.

Эх сурвалж: Азийн хөгжлийн банкны тооцоолол.

Page 21: RRP - Loan3287-MON,3288-MON,TA8960-MON … · d. Зардлын тооцооны хураангуй болон санхүүжилтийн төлөвлөгөө 5 e ... Ажлын байр

Хавсралт 2 17

ХОЛБОГДОХ БАРИМТ БИЧГҮҮДИЙН ЖАГСААЛТ

http://www.adb.org/Documents/RRPs/?id=39229-033-3

1. Зээлийн хэлэлцээр (Азийн хөгжлийн сан) 2. Зээлийн хэлэлцээр (Хөрөнгийн энгийн эх үүсвэр) 3. Салбарын судалгаа (Нэгтгэл): Хөдөө аж ахуйн боловсруулах салбар 4. Төслийн удирдлагын гарын авлага 5. Төслийн гүйцэтгэлийн хураангуй 6. АХБ-ны үр дүнгийн явцад оруулсан хувь нэмэр 7. Хөгжлийн зохицуулалт 8. Төслийг дэмжих Техникийн туслалцааны 9. Эдийн засгийн шинжилгээ 10. Санхүүгийн шинжилгээ 11. Улс орны эдийн засгийн үзүүлэлтүүд 12. Ядуурлыг бууруулах болон нийгмийн стратеги 13. Жендерийн үйл ажиллагааны төлөвлөгөө 14. Байгаль орчны үнэлгээ хийх, хяналт тавих үндсэн чиглэл 15. Уугуул иргэдийн талаарх бодлого: Үндэсний цөөнхийн төлөвлөгөөний ажлын

хүрээ 16. Эрсдлийн судалгаа, эрсдлийн удирдлагын төлөвлөгөө Нэмэлт баримт бичиг 17. Санхүүгийн чадавхийн үнэлгээ 18. Худалдан авах ажилагааны ангилал 19. Худалдан авах ажилагааны чадавхийн үнэлгээ 20. Төсөлд оролцогч банкуудын судалгаа