Download - (Ph.D) (Sc.D) (Ph.D) - case.asu.rucase.asu.ru/files/form_312-30344.pdfЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГ (Нийгэм хүмүүнлэгийн ухаан) ... 44.793`

Transcript
Page 1: (Ph.D) (Sc.D) (Ph.D) - case.asu.rucase.asu.ru/files/form_312-30344.pdfЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГ (Нийгэм хүмүүнлэгийн ухаан) ... 44.793`

1

Page 2: (Ph.D) (Sc.D) (Ph.D) - case.asu.rucase.asu.ru/files/form_312-30344.pdfЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГ (Нийгэм хүмүүнлэгийн ухаан) ... 44.793`

35

ХОВД ИХ СУРГУУЛЬ

НИЙГЭМ ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ СУРГУУЛЬ

Tomus IХ Fasciculus 1–22

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ

БИЧИГ

9 (22)

Эрхэлсэн: Доктор, Дэд профессор Ч. Мөнхбаяр

УЛААНБААТАР

2017

Page 3: (Ph.D) (Sc.D) (Ph.D) - case.asu.rucase.asu.ru/files/form_312-30344.pdfЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГ (Нийгэм хүмүүнлэгийн ухаан) ... 44.793`

36

Ховд их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны

сургуулийн эрдмийн зөвлөлийн хурлын шийдвэрээр хэвлэв.

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГ (Нийгэм хүмүүнлэгийн ухаан) №9

редакцийн зөвлөл

Ерөнхий редактор: Доктор (Ph.D), Дэд профессор Ц. Пүрэвсүрэн

доктор (Ph.D) Б. Цэрэндаваа

доктор (Ph.D) Д. Өрнөхдэлгэр

доктор (Ph.D) Ч. Мөнхбаяр

доктор (Sc.D) А.А. Тишкин

доктор (Ph.D) Ю.И. Ожередов

доктор (Ph.D) В.К. Севек

докторант Б. Нямжав

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГ 9 (22). Ховд их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн

ухааны сургуулийн эрдэм шинжилгээний бичиг. Улаанбаатар, 2017.

Хэвлэлийн эхийг бэлтгэсэн: Ч. Мөнхбаяр

Хэвлэлийн дизайнер: С. Батчимэг

Хэвлэлийн эхийг ―Соѐмбо принтинг‖ ХХК-д хэвлэв.

Эх бэлтгэлд 2017 оны 12 сарын 15

Хэвлэлтэнд 2017 оны 12 сарын 19

Хэвлэлийн хуудас: 21х29.7 см

Хэвлэсэн тоо: 100

ISBN 978-99978-2-128-7

Page 4: (Ph.D) (Sc.D) (Ph.D) - case.asu.rucase.asu.ru/files/form_312-30344.pdfЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГ (Нийгэм хүмүүнлэгийн ухаан) ... 44.793`

79

ХОВД ИХ СУРГУУЛЬ

НИЙГЭМ, ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ СУРГУУЛЬ

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГ

Археологи

____________________________________________________________________________

IХ боть 2017 10-р дэвтэр

Ч. Мөнхбаяр, А.А. Тишкин, В.В. Горбунов, А.Н.Мухарева, С.П.Грушин,

Н.Н.Серегин, Т.С.Паршикова, О.С. Лихачева

Буянтын археологийн экспедицийн Ховд аймгийн нутаг дахь

хадны зургийг 2015 онд баримтжуулсан судалгаа

B.Ch. Munkhbayar, A.A. Tishkin, V.V. Gorbunov, A.N.Mukharyeva,

S.P.Grushin, N.N.Syeryegin, T.S.Parshikova, O.S. Likhachyeva

Rock image analysis documented in 2015, in the pious land of

archaeological expedition in Khovd province

Тус өгүүлэлд Ховд нутагт орших хоѐр

алдартай хадны зурагт мониторг, зарим шинэ

зураг дүрслэлийг илрүүлсэн судалгааны дүнг

нийтлэхийг зорижээ. Уг ажлын зарим үр дүн

Орос хэл дээр цөөнгүй нийтлэгдсэн ч товч,

тэгээд монгол хэл дээр хараахан

нийтлэгдээгүй байгаа тул судлаачид

баримжуулалтыг дэлгэрэнгүй гархыг

чухалчилжээ. Энэ нь цаашид уг дурсгал болон

хадны зураг судлаачид судалгааны ихээхэн ач

холбогдолтой юм.

Түлхүүр үг: Хадны сийлмэл зураг,

Чандмань Хар үзүүр, Ямаан ус, руни бичээс,

мониторинг, дахин баримжуулалт

This article two popular rock posters, located

in Khovd monitorg and some new imaging

revealed findings goal is to publish. Because of

the work on some of the results have not been

published yet published a number of buttons, and

Mongolian Russian researchers identiffed more

subsequent stresses. This is the future of the

artifacts and rock art researchers are significant

research

Key words: Petroglyphs, Chandmani khar

uzuur, Yamaan us, runic inscriptions, monitoring,

identiffed

2015 оны хээрийн судалгааны улиралд

Буянтын археологийн экспедици монгол

болон Оросын археологийн судалгаанд нэлээд

алдартай хоѐр газар хадны зургийн

цогцолборыг судлан дахин тодорхойлолт

үйлдэж бусад газарт тархсан нэлээд хадны

зургийн дурсгалыг шинээр илрүүлэв.

Эдгээрийн зарим үр дүн болон 2015 онд

хийсэн археологийн судалгааны үр дүн

цөөнгүй хэвлэгдсэн ч [1; 2] хадны зургийг

шинээр илрүүлсэн болон дахин мониторинг

хийсэн талаарх мэдээлэл эх хэл дээр хараахан

нийтлэгдээгүй [3–7] байна. Иймд бидний

зүгээс Буянтын археологийн экспедицийн

Ховд аймгийн нутаг дахь хадны зургийг 2015

онд баримтжуулсан судалгааг дэлгэрэнгүй

өгүүлэх зорилгоор тус өгүүллийг нийтлэж

байна.

Тэдгээрийн нэг нь Монгол нутаг дахь

хадны зургийн дурсгалд Чандмань Хар үзүүр

хэмээн алдаршсан Буянт голын гүүрийн

ойролцоо Ховд аймгийн Буянт сумын нутагт

орших Зумья гол гэж нэрлэгдсэн газар

оршино (зур. 1). Ховд хотын цагдаагын

постноос авто машины спидометрын заалтаар

Чандмань Хар үзүүр хүртэл – 20,9 км. Газар

зүйн огтлол нь: N – 48° 09.301`; E – 091°

44.793` (± 4). ДТД 1277 м.

Уг дурсгал нь уулын жижиг толгойн

толигор хаднаа (зур. 2) сүг зургийг ихэвчлэн

хотойлгон сийлбэрлэх аргаар урлагдсан

байдалтай. Бараг бүх чулуу нь хөхөвтөр хар

саарал өнгийн нарны гэрэлт гялалзсан,

дээгүүрээ бараан нарны түлэгдэлт бүхий

гадаргатай. Зураг дүрслэл нь бараан өнгийн

гадаргаас ялгарч харагдахгүй.

Гол дүрслэл бүхий хэсэг нь толгойн урд

тал (зур. 3)-д байрлах ба хадны хүн явах

завсараар хуваагдсан хэсэгт (зур. 4–6) ан

амьтдыг бүхий л талбайгаар ухах болон

Page 5: (Ph.D) (Sc.D) (Ph.D) - case.asu.rucase.asu.ru/files/form_312-30344.pdfЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГ (Нийгэм хүмүүнлэгийн ухаан) ... 44.793`

80

гаднах талбайгаар нь хөвөөлөн сийлэх аргаар

урлажээ (зур. 7–11), дүрслэгдсэн амьтадын

ихэнх нь адуу, буга, янгир ямаа зэрэг болно.

Эдгээр хадны зургууд нэлээд өндөрт

өргөгдсөн ханан хаданд урлагдсан байдаг

(зур. 12), түүний гарч дүрслэлийг хуулах,

гэрэл зураг авах боломж тусгай бэхлэлтгүй

бол бараг үгүй юм. Өөрийн гэсэн өвөрмөц

аргаар дүрлэгдсэн зургууд хадны өнгөнөөс

жигд бараан гадаргаар хучигдсан тул ялгарах

онцлог үгүй нь Монголын баруун бүс нутаг

дахь хадны зургуудтай харьцуулбал нэлээд

эрт үеийн хадны зургийн дүрслэл болох нь

харагддаг. Түүнээс гадна эдгээр хадны

зургийн дүрслэл дотор нэлээд хожуу үеийн

дүрслэл болох хүний зураг (зур. 13), түүнчлэн

тамга хэлбэрийн дүрслэлүүд сийлэгджээ.

Чандмань Хар үзүүрийн хадны зургийг

1967 онд МЗТСХЭ-ийн чулуун зэвсэг судлах

анги А.П. Окладников, Д. Дорж, Н. Сэр-

Оджав нарын бүрэлдхүүнийтэй анхлан

илрүүлжээ. Анх удаа Чандмань Хар үзүүрийн

хадны зургийн дүрслэлүүдийг 1975 онд Э.А.

Новгородова, Д. Дорж нар өөрсдийн нэгэн

сэдэвт бүтээлд нийтэлжээ. Үүнээс хойш уг

газрын хадны зургийн содон ховор

дүрслэлүүд өөр өөр судалгааны бүтээлүүдэд

өөр өөр нэрээр нийтлэгджээ. Түүнчлэн

дурсгалын сонирхолтой эртний дүрслэлүүдйн

он цагийн талаар хуучин чулуун зэвсгийн үед

холбогдох талаар судлаачид тэмдэглэжээ [8;

9; 10; 11]. Нэлээд олон зураг шинэ чулуун

зэвсгийн үед холбогдох талаар хожим Э.А.

Новгородова [12, с. 36–37] үзжээ.

Сүүлийн арваад жилийн хугацаанд мөнхүү

дурсгал хаягдсангүй судлаачдын анхаарлын

төвд байсаар байв. 2001 оны намар Чандмань

Хар үзүүрийн зургийг В.Д. Кубарев судлан

шинжилжээ [13]. Тэдний судалгаанд урьд нь

нийтлэгдээгүй шинэ дүрслэл илрүүлээгүй ч,

гол үр дүн нь зарим дүрслэлийн он цагийг

залуу болгон тогтоосон явдал юм. Тэрбээр

«шинэ чулуун зэвсгийг төгсгөлийн шат эсвэл

зэс чулууны үе, харин бусад дүрслэлүүд нь

хүрэл зэвсгийн түрүү үед холбогдох

бололтой» [13, с. 299–300] хэмээн үзжээ.

Тиймээс Чандмань Хар үзүүрийн гол

дүрслэлийн он цагийг тогтоох асуудал

ихээхэн анхаарал татаж буй тул бид 2015 оны

8 сард бүхий л дүрслэлийг баримтжуулах,

дахин тодорхойлолт үйлдэх ажлыг явууллаа.

Ихэнх зургуудад тодорхойлолт, гэр зураг

үйлдэв. Түүнээс гадна үндсэн хэсэг дахь гэрэл

зургийг өмнөх судлаачдын судалгаатай

харьцуулан үнэлгээ хийв. Уг ажлын хүрээнд

Э.А. Новгородова, Д. Дорж нарын бүтээлийн

гар хуулбар зурагтай (1975) зургийн одоогийн

байгаа байдлыг харьцуулав. Харьцуулалтын

явцад бид урьд олон газар дүрслэгдсэн болох

нь хэвлэгдсэн цөөнгүй дүрслэлүүдийг хайгаад

олоогүй болно. Энэ нь уг дурсгал Ховд хотоос

зүүнш явах гол хар замын хажууд байрлах

байршил зүйн онцлогтой холбоотой олон

хүмүүс ирж хүн болон мал, байгалийн хүчин

зүйлийн явцад зарим дүрслэл устсантай

холбоотой. Түүнчлэн дурсгалыг өмнөх

судлаачид байрлалыг нарийн зааж өгөөгүй,

тодорхойлолт дутуу хийгдсэн болон бидний

уйгагүй эрэл хайгуул хийх бидний билгийн

нүд харалганаас болсныг үгүйсгэхгүй. Олон

дүрслэл бүхий газар орчин үеийн зураг болон

бичээс дүрслэгдсэн байна (зур. 14–15). Энэхүү

байдал нь хадны зургийн дүрслэл болон бүрэн

бүтэн байдлыг алдагдуулж он цагийн маргаан

үүсгэх үндсийг тавьж байна. Гэсэн хэдий ч

Монгол Алтайн хадны зургийн урлагийн

эртний үе шатанд холбогдох мөнхүү

дурсгалын баримжуулах ажил орчин үеийн

шаардлага хангах түвшинд хийгджээ.

Хоѐрдугаар нь Ховд аймгийн Алтай сумын

нутагт орших Ямаан усны хавцалын хадны

зургийн (зур. 16) судалгаа юм. Уг газар хүрэл

зэвсгийн үеийн тэрэг болон хүннүгийн үеийн

сүйх тэрэг бүхий нэлээд алдартай

дурсгалтайгаараа гайхагддаг (Дорж,

Новгородова, 1975, с. 14). Уг тэрэгнүүдийн

дүрслэл бүхий газар нь харилцан адилгүй цаг

үед холбогдох дүрслэл бүхий хавцалын

дундах амны усны урсгал бүхий ханан хадтай

хэсэг юм (зур. 17).

Ямаан усны хадны зургийг анх 1969 онд

илрүүлэн [9] нийтлэсэн бөгөөд хамгийн

дэлгэрэнгүйг Э.А. Новгородов, Д. Дорж нар

хэвлүүлжээ [8, табл. VI]. Харамсалтай нь

өнөөдрийг хүртэл хуулбарыг бүрэн шаардлага

хангах түвшинд хийсэн нийтлэл археологийн

утга зохиолд хараахан гараагүй байна.

2015 оны 8 сард Ямаан усны хавцал дахь

хэд хэдэн газар байрлах хадны зургийн

дурсгалыг судлах ажлыг гүйцэтгэлээ. Биднээс

өмнө үндсэн дүрслэл бүхий том толигор

хавтанцар үхэр чулуунаас тогтсон хүрэн

хадны гадаргаар хучигдсан ханан хадны

зургийг судалгаа нэлээдгүй хийгджээ (зур.

18). Уг ханан хад хойноос урд зүг сунаж

тогтсон. Газар зүйн байршил: N – 46° 01.397`;

E – 092° 20.064`. ДТД – 1649 м.

Харилцан адилгүй цаг үед холбогдох

хадны зургууд газар хатгасан толигор хад

болон түүний дээр давхарлагдсан хэсэгт

байрлана (зур. 19, 20). Баруун зүг харсан нар

ээсэн хэд хэдэн нарийн ханан хаданд гол

Page 6: (Ph.D) (Sc.D) (Ph.D) - case.asu.rucase.asu.ru/files/form_312-30344.pdfЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГ (Нийгэм хүмүүнлэгийн ухаан) ... 44.793`

81

дүрслэлүүд байрлажээ. Хэд хэдэн үе болон

давхарлагдсан мэт том хавтангууд цааш мөн л

хэд хэдэн үе болон өрөгдсөн байдалтай

бөгөөд цагийн эрхээр газар унаж, зарим

тэрүүхэн хэсэгтэй нуралт үүссэн байдалтай

тогтсон нь тусгай багаж хэрэгсэлгүйгээр

дүрслэлийг хуулбар хийх боломжгүй ажээ

(зур. 21). Тиймээс бид 2015 оны 8 сард

хуулбар хийхдээ модон банзан гүүр ашиглав

(зур. 22, 23). Гэсэн ч бусад хэсгийн хадны

зургийг хуулбарлахад уг арга төдий л үр

дүнтэй биш бололтой.

Ихэнх зураг дүрслэлүүд хадны уугуул

өнгөнөөс цайвар өнгөтэй дүрслэгдсэн тул

нэлээд тод харагдах ажээ. Хадны зургийн

ихэнх хэсгийг тэр дундаа хуудсаараа салж

хагарч унахад бэлэн болсон доод хэсгийг

бараг бүхэлд нь гараарай элдэв хэрэгсэл

давхарлалгүй бүх талбайгаар ухах аргаар

урласан нь сайтар хадгалагджээ.

Энд арав орчим бугын дүрсийг буган

чулуун хөшөөн дээр урласантай адил

зохиомж болон аргаар (зур. 24), нум барисан

хүнийг байлдааны зээтүүгээр цохиж буй хүн,

хүрлийн үеийн тэрэг, хүннүгийн үеийн сүйх

тэрэг (зур. 25-28), бүх талбайг хонхойлгох

болон хүрээгээр нь хөвөөлөн цохих аргаар

урласан ан амьтад (зур. 29, 30), тамга (зур. 31)

болон зурчих аргаар нарийн зураасаар

тэмдэглэсэн руни бичгийн дурсгал (зур. 32)

тус бүр дүрслэгджээ.

Бараан өнгөөр бусад хаднаас ялгарах хэсэг

газар орчин үеийн хэсэг зураг, бичээсийг

дүрсэлсэн байна (зур. 33, 34).

Ямаан усны хавцалын Ханан хадны

зургийн баруунш бараг эсрэг талд хоѐр газар

хадны зураг илрэв (зур. 35–37). Түүний

нэгийнх нь газар зүйн огтолцол: N – 46°

01.402`; E – 092° 19.987`. Нэгэн хаданд хэд

хэдэн ан амьтадын зургийг урлажээ. Хоѐр

дахь хэсэг газар нь 1970-аад онд Э.А.

Новгородовагийн судалгааны ангийн гишүүд

бараг харсан байх боломжтой «тэрэгний

бүдүүвч дүрслэл» хэмээгдэх гар хуулбарыг

хийгээгүй дүрслэл юм [8, с. 17]. Энэхүү нар

ээсэн уртавтар хадны зүүн дунд хэсэгт

тэрэгний дүрслэлийг (зур. 35) урлахын

зэрэгцээ араатан, буган чулуун хөшөөний

дүрслэл бүхий буга болон хожуу үед

холбогдох янгирын дүрслэлийг урлажээ.

Дараагийн байрлал Ханан хаднаас баруун

хойт зүгт нэг км орчимд илрэв. Түүний газар

зүйн байрлал нь: N – 46° 01.526`; E – 092°

19.490`. ДТД – 1658 м. Уг газар олон тооны

зохиомж бүхий хүний дүрслэл холилдсон

буюу нум сумтан, амьтад болон шувууг

урлажээ (зур. 38–39).

Өөр нэгэн Алтай сум явах хавцлыг уруудах

замд таарах нэлээд урт үргэлжилсэн наран

ээсэн газар олон тооны хадны зургийг (зүйл

бүрийн амьтад, шувуу болон бусад.) урлажээ

(зур. 40–41). Уг газрын байршил нь: N – 46°

00.740`; E – 092° 21.202` (±13 м). ДТД – 1617

м.

Ямаан усны хавцал дахь хадны зураг нь он

цагийн хувьд хэд хэдэн хэсэгт хуваагдах

бололтой. Дийлэнх хадны зургийн он цаг нь

хүрэл зэвсгийн сүүл үед – ялангуяа хүрэл

зэвсэг болон төмрийн түрүү үед холбогдох

бололтой. Эдгээрийн дунд буган чулуун

хөшөөнд дүрслэгдсэн байдаг буга, түүнчлэн

тэрхүү цаг үед дүрслэгдсэн байдаг араатан

болон шувууны дүрслэлүүд ажиглагдаж

байна.

Хамгийн тод томруун он цагийг оноон өгч

болох дүрслэл бол хүннүгийн үеийн

зохиомжит зургууд юм. Үүнд хоѐр морьтон,

морь хөллөсөн тэрэг түүнчлэн тэр үеийн

дүрслэх урлагийн аргаар урлагдсан амьтад

багтаж байна. Өөр нэг төрлийн дурсгал бол

руни бичээс юм. Дундад зууны эрт үед

холбогдох мөнхүү бичээсийг хүний гар

хүрэхүйц хадны доод түвшинд зурчих аргаар

сийлжээ.

Гэх мэтчилэн Ямаан усны хавцлын хадны

зургийн судалгааны өгөх үр өгөөж арвин

бөгөөд цаашид ч дундрахгүй эх сурвалжтай

билээ. Цаашид уг газар байрлах хадны

зургийг нийтлэх, шинээр баримжуулах ажил

нь мөнхүү дурсгалыг үлдээсэн бүс нутгийн

ард түмний түүхийн олон чухал асуудлыг

шийдвэрлэх нь дамжиггүй.

Page 7: (Ph.D) (Sc.D) (Ph.D) - case.asu.rucase.asu.ru/files/form_312-30344.pdfЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГ (Нийгэм хүмүүнлэгийн ухаан) ... 44.793`

82

Ном зүй

1. Мөнхбаяр Ч., Тишкин А.А., Горбунов В.В.,

Грушин С.П., Мухарева А.Н., Серегин Н.Н.,

Фрибус А.В., Гал-Од Б. Нууртын довын буган

чулуун хөшөө // ЭШБ. ХоИС-ийн НХУС-ийн

эрдэм шинжилгээний бичиг. ―Соѐмбо

принтинг‖ хэвлэлийн компани. Тom YIII, Fasc

7. УБ., 2016. Т. 55–69.

2. Мөнхбаяр Ч., Грушин С.П., Фрибус А.В.

Буянт голын доод урсгалын түүх соѐлын

дурсгалын хайгуул судалгааны үр дүнгээс //

ЭШБ. ХоИС-ийн НХУС-ийн эрдэм

шинжилгээний бичиг. ―Соѐмбо принтинг‖

хэвлэлийн компани. Тom YIII, Fasc 8. УБ.,

2016. Т. 70–84.

3. Тишкин А.А., Мухарева А.Н., Мунхбаяр Ч.

Петроглифы скалы Чандмань Хар узуур в

Западной Монголии (перспективы повторного

документирования) // Сохранение и изучение

культурного наследия Алтайского края

[Текст]: сборник научных статей / отв. ред.

А.А. Тишкин, В.П. Семибратов. – Вып. XXII.

– Барнаул: Изд-во Алт. ун-та, 2016. С. 197–

203.

4. Тишкин А.А., Горбунов В. В., Серегин Н.

Н., Мухарева А. Н., Мунхбаяр Ч. Б.

Результаты археологических исследованийна

территории Монгольского Алтая в 2015 году

// Древние культуры Монголии, Байкальской

Сибири и северного Китая: Материалы VII

Международной научной конференции

Красноярск, 3–7 октября 2016 г. Том 2.

Красноярск СФУ. 2016. С. 100–105.

5. Мухарева А.Н., ТишкинА.А., Мунхбаяр

Ч.Б. Петроглифы в стиле оленных камней в

ущелье Яманы Ус (Монгольский Алтай) //

Древние культуры Монголии, Байкальской

Сибири и северного Китая: Материалы VII

Международной научной конференции

Красноярск, 3–7 октября 2016 г. Том 1.

Красноярск СФУ. 2016. С. 241–246.

6. Тишкин А.А., Горбунов В.В., Серегин

Н.Н., Паршикова Т.С., Лихачева О.С.,

Мунхбаяр Ч.Б. Полевые исследования в

Западной Монголии в 2015 году //

Междисциплинарное изучения археологии

Западной Сибири и Алтая. Вып. 2. Барнаул :

Изд-во Алт. ун-та, 2016. С. 80–82.

7. Тишкин А.А., Горбунов В.В., Мухарева

А.Н., Серегин Н.Н., Мунхбаяр Б.Ч. Изучение

археологических памятников Монгольского

Алтая (по результатам экспедиционных работ

в 2015 г.) // Теория и практика

археологических исследований. №4 (16).

8. Барнаул., 2016. С. 152–171. УДК

902.22(517) DOI: 10.14258/tpai(2016)4(16).-13

9. Дорж Д., Новгородова Э.А. Петроглифы

Монголии. Улан-Батор, 1975.

10. Волков В.В., Гришин Ю.С. Раскопки и

разведки в Монголии // АО 1969. М., 1970.

11. Окладников А.П. Петроглифы Монголии.

Л., 1981.

12. Цэвээндорж Д. Монголын эртний

урлагийн түүх. УБ., 1999. 317 т.

13. Новогородова Э.А. Мир петроглифов

Монголии. М, 1984. 168 с.

14. Кубарев В.Д. О петроглифах скалы

Чандмань Хар Узур (Ховдоский аймак,

Монголия) // Проблемы археологии,

этнографии, антропологии Сибири и

сопредельных территорий. Новосибирск,

2004. Т. Х.

15. ―Буянтын археологийн хээрийн

шинжилгээний анги‖-ийн тайлан (2015 оны 6

сарын 1 – 8 сарын 20). Ховд., 2015. 469 тал.

Page 8: (Ph.D) (Sc.D) (Ph.D) - case.asu.rucase.asu.ru/files/form_312-30344.pdfЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГ (Нийгэм хүмүүнлэгийн ухаан) ... 44.793`

83

Зур. 1. Чандмань Хар үзүүрийн дурсгал байрлаж буй газрын зургийн хуулбар

Зур. 2. Ховд хотоос Увс, Завхан Улаанбаатар чиглэлд зорчих зам талаас Чандмань Хар

үзүүрийн харагдах ерөнхий байдал

Page 9: (Ph.D) (Sc.D) (Ph.D) - case.asu.rucase.asu.ru/files/form_312-30344.pdfЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГ (Нийгэм хүмүүнлэгийн ухаан) ... 44.793`

84

Зур. 3. Чандмань Хар үзүүрийн хадны зураг бүхий үндсэн хэсэг

Зур. 4. Чандмань Хар үзүүр. Хадны зураг бүхий огцом хэсэг

Page 10: (Ph.D) (Sc.D) (Ph.D) - case.asu.rucase.asu.ru/files/form_312-30344.pdfЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГ (Нийгэм хүмүүнлэгийн ухаан) ... 44.793`

85

Зур. 5. Чандмань Хар үзүүр. Огцом өндөр зураг бүхий хэсэг

Page 11: (Ph.D) (Sc.D) (Ph.D) - case.asu.rucase.asu.ru/files/form_312-30344.pdfЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГ (Нийгэм хүмүүнлэгийн ухаан) ... 44.793`

86

Зур. 6. Эртний адууны дүрслэл. Газраас 2 м өндөр

Зур. 7. Биеийг бүх талбайгаар нь хөвөөлөн цохих аргаар урласан адууны дүрслэл

Page 12: (Ph.D) (Sc.D) (Ph.D) - case.asu.rucase.asu.ru/files/form_312-30344.pdfЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГ (Нийгэм хүмүүнлэгийн ухаан) ... 44.793`

87

Зур. 8. Адуу болон бусад олон төрлийн дүрслэл бүхий зүүн талын бэлийн наран ургах зүг харан

байрласан хад

Зур. 9. Адуу болон бусад олон төрлийн дүрслэл бүхий зүүн талын бэлийн наран ургах зүг харан

байрласан хадны хэсэг

Page 13: (Ph.D) (Sc.D) (Ph.D) - case.asu.rucase.asu.ru/files/form_312-30344.pdfЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГ (Нийгэм хүмүүнлэгийн ухаан) ... 44.793`

88

Зур. 10. Адуу болон бусад олон төрлийн дүрслэл бүхий зүүн талын бэлийн наран ургах зүг

харан байрласан хадны зургийг мекалент цаасанд хуулбарласан байдал

Page 14: (Ph.D) (Sc.D) (Ph.D) - case.asu.rucase.asu.ru/files/form_312-30344.pdfЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГ (Нийгэм хүмүүнлэгийн ухаан) ... 44.793`

89

Зур. 11. Сүүдэрлэн бүх талбайгаар буулгасан адууны зураг

Зур. 12. Хадны зургийн үндсэн дүрслэл бүхий хэсэгт ажиллаж буй байдал

Page 15: (Ph.D) (Sc.D) (Ph.D) - case.asu.rucase.asu.ru/files/form_312-30344.pdfЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГ (Нийгэм хүмүүнлэгийн ухаан) ... 44.793`

90

Зур. 13. Хүний болон янгирын зураг

Page 16: (Ph.D) (Sc.D) (Ph.D) - case.asu.rucase.asu.ru/files/form_312-30344.pdfЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГ (Нийгэм хүмүүнлэгийн ухаан) ... 44.793`

91

Зур. 14. Орчин үеийн зураг бүхий томоохон хад

Зур. 15. Эртний дүрслэлийн хамт урласан орчин үеийн зураг

Page 17: (Ph.D) (Sc.D) (Ph.D) - case.asu.rucase.asu.ru/files/form_312-30344.pdfЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГ (Нийгэм хүмүүнлэгийн ухаан) ... 44.793`

92

Зур. 16. Ямаан усны хадны зургийн цогцолбор орчин цагийн газрын зурагт

Зур. 17. Ямаан усны Ханан хад, ерөнхий байдал

Page 18: (Ph.D) (Sc.D) (Ph.D) - case.asu.rucase.asu.ru/files/form_312-30344.pdfЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГ (Нийгэм хүмүүнлэгийн ухаан) ... 44.793`

93

Зур. 18. Ямаан усны Ханан хад холоос, ерөнхий байдал

Зур. 19. Ханан хадны гол дүрслэл бүхий хэсэг

Page 19: (Ph.D) (Sc.D) (Ph.D) - case.asu.rucase.asu.ru/files/form_312-30344.pdfЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГ (Нийгэм хүмүүнлэгийн ухаан) ... 44.793`

94

Зур. 20. Ханан хадны гол дүрслэл бүхий хэсгийг мекалентэд хуулбарласан байдал

Page 20: (Ph.D) (Sc.D) (Ph.D) - case.asu.rucase.asu.ru/files/form_312-30344.pdfЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГ (Нийгэм хүмүүнлэгийн ухаан) ... 44.793`

95

Зур. 21. Ханан хадны одоогийн байдлаар авирах хэрэгсэл ашиглан хүрэх гол дүрслэл бүхий

хэсэг

Зур. 22. Хадны зургийг хуулбарлахаар модон гүүрийг байрлуулж байгаа нь

Page 21: (Ph.D) (Sc.D) (Ph.D) - case.asu.rucase.asu.ru/files/form_312-30344.pdfЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГ (Нийгэм хүмүүнлэгийн ухаан) ... 44.793`

96

Зур. 23. Хадны зургийн бусад хэсгийн зургийн хуулбар хийхээр гүүрийг шилжүүлэн байрлуулж

байгаа нь

Зур. 24. Буган чулуун хөшөөн дээрх зохиомж бүхий бугийн дүрслэл

Page 22: (Ph.D) (Sc.D) (Ph.D) - case.asu.rucase.asu.ru/files/form_312-30344.pdfЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГ (Нийгэм хүмүүнлэгийн ухаан) ... 44.793`

97

Зур. 24. Сүйх тэрэг болон ан амьтад

Зур. 25. Сүйх тэрэг болон ан амьтдыг мекалент цаасанд хуурласан байдал

Page 23: (Ph.D) (Sc.D) (Ph.D) - case.asu.rucase.asu.ru/files/form_312-30344.pdfЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГ (Нийгэм хүмүүнлэгийн ухаан) ... 44.793`

98

Зур. 26. Сүйх тэрэг болон ан амьтад

Зур. 27. Сүйх тэрэг болон ан амьтдын зургийг мекалент цаасанд хуулбарласан байдал

Page 24: (Ph.D) (Sc.D) (Ph.D) - case.asu.rucase.asu.ru/files/form_312-30344.pdfЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГ (Нийгэм хүмүүнлэгийн ухаан) ... 44.793`

99

Зур. 28. Ан амьтад бүхий хэсэг

Зур. 29. Дундад зууны үед дармалдан тодруулсан скифийн үеийн морьтон

Page 25: (Ph.D) (Sc.D) (Ph.D) - case.asu.rucase.asu.ru/files/form_312-30344.pdfЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГ (Нийгэм хүмүүнлэгийн ухаан) ... 44.793`

100

Зур. 30. Ан амьтад

Зур. 31. Ан амьтад болон тамга бүхий хэсэг

Page 26: (Ph.D) (Sc.D) (Ph.D) - case.asu.rucase.asu.ru/files/form_312-30344.pdfЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГ (Нийгэм хүмүүнлэгийн ухаан) ... 44.793`

101

Зур. 31. Руни бичээс

Page 27: (Ph.D) (Sc.D) (Ph.D) - case.asu.rucase.asu.ru/files/form_312-30344.pdfЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГ (Нийгэм хүмүүнлэгийн ухаан) ... 44.793`

102

Зур. 32. Орчин үеийн зураг

Зур. 33. Орчин үеийн дүрслэл

Page 28: (Ph.D) (Sc.D) (Ph.D) - case.asu.rucase.asu.ru/files/form_312-30344.pdfЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГ (Нийгэм хүмүүнлэгийн ухаан) ... 44.793`

103

Зур. 34. Ямаан усны хавцал дахь хадны зураг бүхий хэсэг

Зур. 35. Ямаан усны хавцал дахь тэрэгний зураг

Page 29: (Ph.D) (Sc.D) (Ph.D) - case.asu.rucase.asu.ru/files/form_312-30344.pdfЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГ (Нийгэм хүмүүнлэгийн ухаан) ... 44.793`

104

Зур. 36. Ямаан усны хавцал дахь янгирын зураг

Зур. 37. Ямаан усны хавцал сүрэг амьтдын дүрслэл

Page 30: (Ph.D) (Sc.D) (Ph.D) - case.asu.rucase.asu.ru/files/form_312-30344.pdfЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГ (Нийгэм хүмүүнлэгийн ухаан) ... 44.793`

105

Зур. 38. Ямаан усны хавцал дахь шинээр илэрсэн хадны зургийн дүрслэл

Зур. 39. Ямаан усны хавцал дахь шинээр илэрсэн морьтны дүрслэл

Page 31: (Ph.D) (Sc.D) (Ph.D) - case.asu.rucase.asu.ru/files/form_312-30344.pdfЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГ (Нийгэм хүмүүнлэгийн ухаан) ... 44.793`

106

Зур. 40. Ямаан усны хавцалын урд хэсэгт байрлах хадны зураг бүхий газар

Зур. 41. Ямаан усны хавцалын урд хэсэгт байрлах сүрэг амьтдын зураг [14, т. 128–151, зур. 1–

41]