Download - › wp-content › uploads › 2018 › 11 › Биологи.pdf · СУУРЬ БОЛОВСРОЛЫН “БАЙГАЛИЙН УХААН” Ы …Амьд биеийн үржил,

Transcript

1

БОЛОВСРОЛЫН ХҮРЭЭЛЭН

СУУРЬ БОЛОВСРОЛЫН “БАЙГАЛИЙН УХААН”-Ы СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ

ЗӨВЛӨМЖ

БИОЛОГИ

Улаанбаатар хот 2015 он

2

БИОЛОГИЙН СУРАЛЦАХУЙН УДИРДАМЖ БОЛОВСРУУЛСАН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

А. Энхтогтох Боловсролын хүрээлэн, СХСС-ийн ЭША Ш. Оюунгэрэл МУИС, ШУС-ийн Биологийн тэнхмийн багш, Ph.D М. Мөнхбаатар МУБИС, МБУС-ийн биологийн тэнхимийн эрхлэгч, Ph.D Ц. Хонгорзул МУБИС, МБУС-ийн биологийн тэнхимийн багш, Ph.D Э. Мөнгөнтулга МУБИС, МБУС-ийн биологийн тэнхимийн багш М. Оюунчимэг БМДИ-ийн биологийн арга зүйч Д. Мөнхтуяа “Шинэ эрин” сургуулийн биологийн багш О. Мөнхжаргал “Монгол тэмүүлэл”сургуулийн биологийн багш

3

СУУРЬ БОЛОВСРОЛЫН БИОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙН АГУУЛГЫН ЗАЛГАМЖ ХОЛБОО

Агуулгын хүрээ

Анги

YI YII YIII IX

Амьд биеийн үндсэн шинж, ангилал

Амьд биеийн үндсэн шинж Б6.1.1.Амьд биеийн онцлог шинж, үйл ажиллагаа(хооллох, амьсгалах, ялгаруулах, мэдрэх, үржих, өсөх, хөгжих, хөдлөх)-г тайлбарлах Амьд биеийн олон янз байдал Б6.1.2.Амьд биеийн үндсэн шинжид үндэслэн орон нутгийнхаа ургамал, амьтдыг ангилах

Амьд биеийн үндсэн шинж Б7.1.1.Амьд биеийн үндсэн шинжийг Монгол орны болон бусад орны янз бүрийн амьд биеэр жишээлэн тайлбарлах Амьд биеийн ангилал Б7.1.2.Амьд биеийн 5 аймаг ба ургамал, амьтны аймгийн гол бүлгүүдийг ялган таних Б7.1.3. Нэг эстэн ба вирус зэрэг бичил биетнийг судлах

Биологийн олон янз байдал ба ангилал Б8.1.1.Ангилал зүйн том нэгжийн (хүрээ, анги) үндсэн шинжүүд, тэдгээрийг ашиглан ургамал амьтныг таних энгийн түлхүүр зохиох

Биологийн олон янз байдал ба ангилал Б9.1.1.Ангилал зүйн бага нэгж (баг, овог зарим төрөл зүйл)-ийн онцлог шинжийг ашиглан зарим амьд биеийг ялган таних, тодорхойлох

Амьд биеийн бүтэц, амьдралын үйл ажиллагаа

Эс, эд, эрхтэн Б6.2.1. Хүний биеийн эрхтний байрлал, үүргийг мэдэх Б6.2.2.Цэцэгт ургамлын гол эрхтэн үндэс, иш, навчны байрлал, үүргийг мэдэх Б6.2.3.Гэрлийн микроскоп ашиглан ургамал, амьтны эсийн бүрхүүл, бөөм, сийвэн гэсэн үндсэн бүтцийг тайлбарлах

Эсийн бүтэц, зохион байгуулалт Б7.2.1.Амьтан, ургамлын эсийн бүтцийн ялгааг зураг болон микроскоп ашиглан судлах,зурах, тайлбарлан бичих Б7.2.2.Навчны баганан эс, амьтны элэгний эсийн бүтцийг микроскопоор харж дүрслэх, ялган таних Хүний хооллолт Б7.2.3.Хоолны найрлага, шим тэжээлийн бодисын

Эсийн бүтэц, зохион байгуулалт Б8.2.1. Эсийн хромосомын тухай мэдэх, митоз хуваагдлыг тайлбарлах Хүний хооллолт Б8.2.2.Хүний хоол боловсруулах замын

Эсийн хэмжээ, эсийн хуваагдал Б9.2.1.Эс түүний эрхтэнцрүүдийн хэмжээг мм-ээр илэрхийлэх, өсгөлтийг тооцох Б9.2.2.Эсийн мейоз хуваагдлыг тайлбарлах Хүний хооллолт Б9.2. 3. Хүний хоол боловсруулах эрхтэн тогтолцооны бүтэц, үүргийг

4

Б6.2.4. Эсүүдийн хэлбэр нь түүний гүйцэтгэх үүрэгтэй зохилдсон болохыг зарим онцлог эсээр жишээлэн тайлбарлах Б6.2.5.Эсээс эд, эрхтэн, амьд бие махбод үүсэхийг ойлгох /Булчингийн агшилт суналт, ясны үе, араг ясны үүргийг судлах/ Бичил биетний үйл ажиллагаа Б6.2.6.Бичил биетэн амьд бие болохыг судалж мэдэх Б6.2.7. Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, өвчин үүсгэх зэрэгт бичил биетний гүйцэтгэх үүргийг судалж мэдэх Б6.2.8. Бичил биетэн задлагч амьд бие болохыг ойлгож үүргийг тайлбарлах

үүргийг таньж мэдэх Б7.2.4.Хүнсний бүтээгдэхүүний найрлага, илчлэгийг тодорхойлох, хооллох хэв маягаа хянах Амьсгал Б7.2.5.Хүний амьсгалын эрхтэн тогтолцооны бүрэлдэхүүн хэсгүүдийг таньж, тэдгээрийн байрлал, үүргийг мэдэх Хүний биед бодис зөөвөрлөгдөх Б7.2.6.Хүний цусны эргэлтийн эрхтэн тогтолцоо - зүрх, судасны байрлал, үүргийг мэдэх Б7.2.7. Цусны эсүүдийн зураг болон байнгын бэлдмэлийг микроскопоор харж ялган таних, үүргийг судлах

эрхтнүүдийг таньж, тэдгээрийн байрлал үүргийг мэдэх Б8.2.3. Хоол тэжээлээр авсан шим бодис задрах, нийлэгжих явцыг загварчлах Б8.2.4. Шим ба шим бус бодисуудын биологийн ач холбогдлыг тайлбарлах, зарим витамин, эрдэс бодис дутагдахад илрэх шинж тэмдгийг хэлэлцэх Амьсгал Б8.2. 5. Хүний амьсгал ба хийн солилцоог тайлбарлах Хүний биед бодис зөөвөрлөгдөх Б8.2. 6.Цус нэг чигт урсахыг зүрхний бүтэцтэй холбон тайлбарлах Б8.2.7. Артери, вен, хялгасан судасны бүтэц нь гүйцэтгэх үүрэгтэйгээ хэрхэн зохицсон болохыг тайлбарлах, зарим эрхтнүүдэд очиж байгаа болон гарч байгаа судасуудыг нэрлэх Б8.2.8. Цусны их, бага эргэлтийг тайлбарлах

тайлбарлах Б9.2.4. Хүнсний бүтээгдэхүүний цардуул, сахар, уураг, өөх тосыг туршилтаар илрүүлэх Б9.2.5.Хоол боловсруулах үйл явцыг тайлбарлах, түүнд энзим биохурдасгуурын үүрэгтэйг ойлгох Б9.2. 6. Дэлхийн хүн амын хүнс тэжээлийн хүрэлцээ хангамж, ган гачиг, үер усны аюул, хүн амын тоо хэт ихсэх асуудлуудын талаар хэлэлцэх Амьсгал Б9.2.7.Аэроб амьсгалыг тодорхойлж, тайлбарлах ба үгэн тэгшитгэлээр илэрхийлэх Хүний биед бодис зөөвөрлөгдөх Б9.2.8.Зүрхний бүтцийн хэсгүүд нь үйл ажиллагаатайгаа нарийн зохилдсон болохыг тайлбарлах, цусны эргэлтийн хурдад дасгал хөдөлгөөн хэрхэн нөлөөлөхийг илрүүлэх

Б9.2.9. Зүрхний титэм судас нарийсах өвчний шалтгаан, түүнээс урьдчилан сэргийлэх боломжийг хэлэлцэх Б9.2.10. Цусны зөөвөрлөх

5

Бодис эрүүл мэндэд нөлөөлөх нь Б8.2. 10.Эм,түүний нөлөөллийг тайлбарлах Б8.2.11.Бактерийн халдварыг эмчлэхэд антибиотик хэрэглэдгийн учир шалтгааныг таних, антибиотик нь вируст яагаад нөлөөлдөггүй болохыг тайлбарлах Б8.2.12.Утаат тамхины хор нөлөөг хэлэлцэх, түүнд агуулагдах хорт бодисууд амьсгалын эрхтэнд сөргөөр нөлөөлөхийг хэлэлцэх Б8.2.13.Согтууруулах ундааг хэрэглэсэний сөрөг үр дагаварыг хэлэлцэх Б8.2.14. Мансууруулах бодис- хар тамхины сөрөг үйлчлэлийг хэлэлцэх Ургамлын хооллолт Б8.2. 15. Фотосинтезийг үгэн тэгшитгэлээр илэрхийлэх Ургамлын биед бодис зөөвөрлөгдөх Б8.2. 16.Үндэсний

үүргийн тухай хэлэлцэх Зохицуулга Б9.2.11.Мэдрэл- шингэний зохицуулгыг тайлбарлах Б9.2.12.Арьсны бүтцийг судлах, арьсны хялгасан судасны хана өргөсөх болон нарийсах замаар дулаан зохицуулагддаг болохыг тайлбарлах Б9.2.13. Глюкагон ба инсулин нь цусанд агуулагдах глюкозын хэмжээг зохицуулахад оролцдог болохыг тайлбарлах Ургамлын хооллолт Б9.2.14.Фотосинтезийг урвалын тэгшитгэлээр илэрхийлэн бичих Б9.2.15.Фотосинтезийн эрчимд гэрлийн өөрчлөлт, нүүрсхүчлийн хийн концентраци нөлөөлөхийг туршилтаар илрүүлэх Ургамлын биед бодис зөөвөрлөгдөх ба навчаар ус уурших

6

үсэнцрийн эсийг микроскопоор харж, үүргийг нь хэлэх Б8.2.17. Ксилем, флоэмийн үүрэг, нэг болон хос талт үрт ургамлын ксилем, флоэмийн байрлалыг үндэс, иш, навчны хөндлөн огтлол дээр ялган таних Б8.2.18. Ургамлын үндэс, иш, навчаар ус хэрхэн дамжихыг тайлбарлах, будагч бодисыг ашиглан ус дамжихыг туршилтаар илрүүлэх

Б9.2.16.Навчны бүтэц нь гүйцэтгэх үүрэг, үйл ажиллагаатайгаа хэрхэн зохилдсоныг тайлбарлах Б9.2.17.Ургамлаас ус уурших үзэгдлийг тайлбарлах, ууршилтын эрчимд чийг, температур, гэрлийн эрчим нөлөөлөхийг туршилтаар илрүүлэх Б9.2.18. Ургамалд ус дутагдаж гандах үзэгдлийг тайлбарлах Б9.2.19.Шим бодис флоэмээр зөөвөрлөгдөх, ургамлын эрхтнүүдэд хуримтлагдах тухай тайлбарлах Ургамлын хариу үйлдэл Б9.2.20.Ургамал нь гэрэл ба хүндийн хүчний үйлчлэлд хариу үйлдэл үзүүлдэг болохыг хэлэлцэх, туршилтаар илрүүлэх

Амьд биеийн үржил, хөгжил

Хүний үржил, хөгжил Б6.3.1.Шилжилтийн насны охид хөвгүүдийн бие махбод ба сэтгэл санаанд гарах өөрчлөлтийг танин мэдэх Ургамлын үржил Б6.3.2. Ургамлын үр соѐолох, ургамал ургахад нөлөөлөх хүчин зүйлийг тайлбарлах.

Хүний үржил, хөгжил

Б7.3.1. Биений юмны

мөчлөг, хуанли хөтлөхийн

учрыг тайлбарлах

Ургамлын үржил Б7.3.2.Бэлгийн бус үржлийг төмс, мөөг бактерийн жишээгээр тайлбарлах Б7.3.3.Ургамлын үржлийн эрхтэн болох цэцгийн

Хүний үржил, хөгжил Б8.3.1. Хүний нөхөн үржихүйн тогтолцооны эрхтнүүд, тэдгээрийн үүргийг тайлбарлах, эр, эм бэлгийн эсийн бүтцийг судлах, харьцуулах Ургамлын үржил Б8.3.2.Шавжаар болон салхиар тоос хүртдэг ургамлын үржлийн эрхтний бүтцийн ялгааг харьцуулан судлах

Хүний үржил, хөгжил Б9.3.1. Бэлгийн ба бэлгийн бус үржлийн ялгаатай талуудыг хэлэлцэх Б9.3.2. Үр тогтолт ба хөврөлийн хөгжлийг тайлбарлах Б9.3.3. Жирэмслэлтээс хамгаалах аргуудыг тайлбарлах Үүнд:

• Уламжлалт (тэвчих, хуанлийн арга) • Химийн (шахмал эм тариа, спермецид) • Хаалтын (бэлгэвч)

7

бүтцийг судлах Б7.3.4. Цэцэгт ургамлын бэлгийн үржлийн эрхтэн дохиур, үр боловсрох орон тэдгээрийн бүтцийн хэсгүүдийн үүргийг судлах

Б8.3.3.Гэрлийн микроскоп болон зураг ашиглан тоосны мөхлөгийг судлах Б8.3.4.Тоос хүртэж үр тогтох, түүнд ургамлын үржлийн эрхтэн хэрхэн зохилдсон болохыг судлах Б8.3.5.Үр үүсэх, үрийг хамгаалахад жимсний үүргийг тодорхойлох Б8.3.6.Үрийн бүтцийг судлах,үр жимсний тархалтын хэлбэрүүдийг хэлэлцэх Б8.3.7.Цэцэгт ургамлын амьдралын эргэлтийг тайлбарлах Селекци, шалгарал Б8.3.8. Удамшлын мэдээлэл эцэг эхээс үр төлд дамждаг болохыг ойлгох Б8.3.9.Селекцийн үр дүнд шинэ үүлдэр, сорт, омог хэрхэн бий болохыг тайлбарлах Б8.3.10. Байгалийн шалгарлын тухай Дарвины боловсруулсан онолын талаар ярилцах

• Мэс заслын (үрийн сувгийг таслах, умайн гуурсан хоолойг боох) • Ерөндөг

Б9.3.4. БЗДХ-ууд, илрэх шинж тэмдэг, үе шат, халдвар дамжих зам, үр дагаврыг мэдэх

Б9.3.5. ХДХВ дамжин халдварлах ба ДОХ өвчний халдвараас урьдчилан сэргийлэх арга замуудыг тайлбарлах

Амьд бие хоорондын болон орчны харилцан

Амьд бие ба орчин Б6.4.1. Орон нутгийнхаа амьтдыг ажиглан амьд биес амьдрах орчиндоо хэрхэн дасан зохицсон

Амьд бие ба орчин

Б7.4.1. Идэш тэжээлийн

гинжин хэлхээний зүй тогтол

алдагдахад хүний үйл

ажиллагааны нөлөөллийг

Амьд бие ба орчин

Б8.4.1.Идэш тэжээлийн

хэлхээ, идэш тэжээлийн

сүлжээн дэх энергийн

урсгалыг тайлбарлах,

Амьд бие ба орчин Б9.4.1.Дараах нэр томьѐоны утгыг тайлбарлах: • Экосистем

• Идэш тэжээлийн хэлхээнд

8

холбоо

болохыг судлах

Б6.4.2.Идэш тэжээлийн

гинжин хэлхээг

загварчлах ба зурах

хэлэлцэх

загварчлах

Б8.4.2.Амьд биеийн тоо толгойд нөлөөлөх хүчин зүйлүүдийг тайлбарлах

амьд биеийн эзлэх түвшин • Идэш тэжээлийн түвшингүүд дэх энергийн алдагдал •Тоо толгой, биомассын суварга

Б9.4.2. Идэш тэжээлийн гинжин хэлхээний түвшин яагаад 5-аас цөөн байдгийг тайлбарлах

9

6-Р АНГИ

ШИНЖЛЭХ УХААНЧ АРГА БАРИЛ 6-р ангийн сурагчид дараах чадварыг эзэмшиж шинжлэх ухаанч арга барилаа хөгжүүлнэ. Ш6.1 Асуудал, таамаглал дэвшүүлэх

a) Өмнөх туршлага, ажиглалтад тулгуурлан асуулт асуух б) Өмнөх мэдлэг, ойлголт зарим баримт нотолгоонд тулгуурлан таамаглах в) Шинжлэн судалж болох бодит асуудлыг дэвшүүлэх

Ш6.2 Сорил, туршилт, шинжлэн судлах ажлыг төлөвлөх a) Таамаглал дэвшүүлж, түүнийг баримт нотолгоотой харьцуулж нягтлах б) Сорил, туршилт, шинжлэн судлах ажлаа гүйцэтгэх бэлтгэл ажлыг хангах в) Хэрэгцээтэй мэдээллийн эх сурвалжуудыг сонгож, хэрхэн хэрэглэхээ шийдэх г) Тохиромжтой багаж төхөөрөмжүүдийг зөв сонгох, тэдгээрийг өөрийн болон бусдын эрүүл мэндэд аюулгүйгээр хэрэглэхэд анхаарах

Ш6.3 Баримт нотолгоо гаргах, илэрхийлэх a) Хэмжигдэхүүнийг ашиглан хэмжилт, ажиглалтыг нягт нямбай хийх б) Үр дүнгээ бичвэр, зураг, хүснэгт, баганан диаграммаар илэрхийлэх

Ш6.4 Баримт нотолгоо ба үр дүнг нягтлах, тайлбарлах a) Сорил туршилт, шинжлэн судлах ажлын үр дүнд үндэслэн өөрийн гаргасан

таамаглалд тайлбар хийх б) Зураг, бичвэр, баганан диаграмм, бүдүүвч, хүснэгт зэрэг өгөгдлийн зүй тогтлоос алдаатай үр дүнг ялган таних в) Зураг, бичвэр, баганан диаграм, бүдүүвч, хүснэгт хэлбэрээр өгөгдсөн болон судалгаанаас цуглуулсан өгөгдөл, мэдээллээс дүгнэлт гаргах г) Гарсан дүгнэлтийг янз бүрийн аргаар илэрхийлэн үзүүлэх, бусдад тайлбарлах

БҮЛЭГ Б6.1. АМЬД БИЕИЙН ҮНДСЭН ШИНЖ, АНГИЛАЛ Энэ бүлэг сэдвээр сурагчид амьд биесийн талаарх өмнөх мэдлэг, ойлголтод үндэслэн амьд биеийн үндсэн шинж болох хооллох, амьсгалах, ялгаруулах, мэдрэх, үржих, хөдлөх, өсөж хөгжих шинж, амьдралын тухай ойлголтоо гүнзгийрүүлж, орон нутгийнхаа ургамал, амьтныг амьд биеийн үндсэн шинж, амьдрах орчны ялгаатай байдлаар нь бүлэглэж ангилна. Бүлгийн нэр томьѐо: Амьд бие, ургамал, амьтан, хооллох, хөдлөх, амьсгалах, ялгаруулах, өсөх, үржих, мэдрэх

Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа

Б6.1.1. Амьд биеийн онцлог шинж, үйл ажиллагааг тайлбарлах

Ш6.1а Ш6.2а Ш6.3б

Ш6.4 г

Амьд биеийн үндсэн шинж a) Амьд биесийг амьд бус зүйлсээс ялгаж (бага ангид судалсан байгаа),

амьд биеийн долоон шинжийг зураг, дүрс ашиглан тайлбарлах b) Сурагчид өмнөх мэдлэгээ ашиглахын зэрэгцээ, нэмэлт эх сурвалжаас

олсон мэдээллүүдэд “Оюуны зураглал” аргыг хэрэглэн мэдээллүүдийн хоорондын харилцаа холбоог харуулах, тохирох жишээнүүдийг олох.

с) Тодорхой амьд биесийг нэрлэж тэдгээрт амьд биеийн долоон шинж хэрхэн

илрэхийг ажиглах, судалж, ажиглалт судалгааны мэдээллээ хүснэгтэн хэлбэрт оруулан нэгтгэх

d) Дараах биологийн нэр томьѐогоор илэрхийлэгдэх үйл явцыг тодорхойлох:

Үүнд: Хооллох, ялгаруулах, амьсгалах, үржих, өсөлт, хөдлөх, мэдрэх Оюуны зураглалын жишээ:

10

Оюуны зураглалын жишээ: гэх мэт

Санамж.

Мэддэг (монголд байдаг) болон мэддэггүй (монголд байдаггүй) амьтан, ургамал болон амьд бус зүйлсийн зураг, сурах бичиг, видео бичлэг, интернетээс татсан зураг, ажлын хуудас, багшийн гарын авлага, лавлах номнуудыг ашиглан амьд биеийн 7 үндсэн шинжийг хялбархан тогтоож тайлбарлах чадвар эзэмшүүлэх арга зүйг сонгоно.

Б6.1.2. Амьд биеийн үндсэн шинжид үндэслэн орон нутгийнхаа ургамал, амьтдыг ангилах

Ш6.1в Ш6.2в Ш6.3а Ш6.4г

Амьд биеийн олон янз байдал a) Тухайн орон нутагт оршин байдаг янз бүрийн ургамал, амьтдын зураг

бүхий үзүүлэнг ашиглан тэдгээрийг янз бүрээр бүлэглэх ( хооллох, амьсгалах, үржих, амьдрах орчны онцлогоор нь гэх мэт)

b) Амьтад хаана амьдардаг, ямар төрлийн идэш тэжээлээр хооллодог, мөчдийн тоо зэрэг гадаад шинж тэмдгийг харгалзахаас аль арга нь тэдгээрийг бүлэглэн ангилахад хамгийн тохиромжтой болохыг үнэлж шийдэх

c) Амьд биеийн үндсэн шинжид үндэслэн ургамал, амьтдыг олон янзаар бүлэглэх

d) Өөрсдийн хийсэн ангилалыг зураг, бичвэрээр илэрхийлж бусдад танилцуулах

Санамж.

Бага ангид өөрийн мэдэх амьд биеийг ангилах, YII ангийн I бүлэгт амьд биеийн аймаг, ургамал амьтныг үндсэн бүлгүүдэд ангилж, агуулга гүнзгийрэх тул энэ ангид өөрийн орон нутгийн сайн мэдэх ургамал, амьтдыг зарим нэг онцлог шинж, амьдрах орчны онцлогоор нь бүлэглэн ангилах тохиромжтой хувилбарыг гаргах энгийн дасгал ажиллуулахад анхаарна.

Сурагчдын ялгаатай байдал тухайлбал; 1-2 шинж тэмдгийг харж ангилах нь өөр бусад шинжүүдтэй харьцуулахад тохирч байгааг харж чадаж байгаа эсэхийг ажиглаж дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.

Ургамлын биет үзүүлэн, загвар, фото зураг болон сурагчдын тэжээдэг амьтан, амьтдын амьдрах орчныг харуулсан зурагт үзүүлэн зэргийг хэрэглэж ангилалын бүдүүвч зураглал гаргуулж болно.

БҮЛЭГ Б6.2. АМЬД БИЕИЙН БҮТЭЦ, АМЬДРАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Энэ бүлгээр эс, эд, эрхтэн, бичил биетний амьдралын үйл ажиллагааны талаар судална. Эс, эд, эрхтэн

Эс нь амьд биеийн бүтцийн үндсэн нэгж болох тухай ерөнхий ойлголтыг эзэмшиж, эсийн хэлбэр бүтэц нь түүний гүйцэтгэх үүрэгтэй холбогддог болох суурь ойлголттой болно.

Эсийн судалгааны гол багаж болох микроскопийн бүтэцтэй танилцаж түүнийг ашиглан ажиглалт, судалгаа хийнэ.

Бүх юмс

Амьд бус зүйлс

Амьд бие

Хөдөлдөг Үрждэг

11

Эсүүд нэгдэж эд, эрхтэн, эрхтний тогтолцоог бүтээн амьдралын идэвхтэй үйл ажиллагааг явуулдаг тухай судална.

Бичил биетэн

Хөрөнгө мөөг, нян зэрэг бичил биетэнг судалж ашиг тус, хор хөнөөлийг мэднэ

Бичил биетнүүдийг хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хэрхэн ашиглах тухай судлана.

Бичил биетнүүд шим бодисыг задалснаар аливаа зүйл ялзарч мууддагийг ойлгоно.

Бүлгийн нэр томьѐо: Амьд биеийн эрхтэн, эрхтний тогтолцоо, гэрлийн микроскоп, өсгөлт, эс, эсийн бүрхүүл, сийвэн, бөөм, хөрөнгө мөөг, спор, мөөгийн утаслаг, мицелл, паразит мөөг, бактери, шууд хуваагдал, задлах процесс, задлагч, ариутгал

Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа

Б6.2.1. Хүний биеийн эрхтний байрлал, үүргийг мэдэх

Ш6.1а Ш6.2в Ш6.3б Ш6.4г

Хүний эрхтэн a) Ижил үүрэг хамтран гүйцэтгэх эрхтнүүдийг нэрлэх, таних b) Хүний биеийг дүрслэн зураад эрхтнүүдийг нэрлэн бичих c) Хүний биеийн гол эрхтнүүдийн үүргийг товч тайлбарлах d) Зургаа бие биедээ дамжуулан үзүүлэх, ярилцах, дүгнэх

Б6.2.2. Цэцэгт ургамлын гол эрхтнүүд болох үндэс, иш, навчны байрлал, үүргийг мэдэх

Ш6.1в Ш6.2а Ш6.3б Ш6.4г

Ургамлын эрхтэн

a) Янз бүрийн цэцэгт ургамлын үндэс, иш, навчийг ялган таних b) Навч бол хооллох эрхтэн гэх зэргээр ургамлын эрхтний бүтцийг үйл

ажиллагаатай нь холбон амьд биесийн шинж чанарын тухай ойлголтоо батжуулах

c) Ургамлын эрхтний байрлалыг зургаар илэрхийлж үзүүлэх d) Эрхтний үйл ажиллагааг хүснэгтээр илэрхийлж нэгтгэн харах, бусдад

тайлбарлах

Санамж.

Бага боловсролын түвшинд эзэмшсэн мэдлэг, ойлголтыг гүнзгийрүүлэх байдлаар хичээлийг төлөвлөхөд анхаараарай.

Зурагт үзүүлэн ашиглаж хүний гол эрхтнүүдийг нэрлүүлэх, зуруулах ба сайн зурж дүрслэх чадварыг хөгжүүлэхэд анхаарна. Мөн баримлын шавраар зарим эрхтнийг хийлгэж болно.

Ургамлын биет үзүүлэн, загвар, бичлэг ашиглан дүрс хувирсан эрхтнүүдийн талаар нэмэлт мэдээллийг сурагчдаар гаргуулж тайлбарлаж болно.

Б6.2.3. Гэрлийн микроскоп ашиглан ургамал, амьтны эсийн бүрхүүл, бөөм, сийвэн гэсэн үндсэн бүтцийг таних

Ш6.1в Ш6.2в Ш6.3а Ш6.3б Ш6.4а

Эс a) Гэрлийн микроскопийн бүтэц, ажиллах аргатай танилцах b) Байнгын бэлдмэл ашиглан микроскопоор эсийг судлах

Амьд биеийн үндсэн 7 шинжид үндэслэн амьд бие эсээс тогтдог гэдэг ойлголтыг нэмж мэдэх, эс бол амьд биеийг бүрдүүлэгч жижиг хэсэг гэдгийг ойлгох

c) Эсийн бөөм, бүрхүүл ба хана, сийвэнг ялган таних, ажигласан эсүүдээ харьцуулан хүснэгтэд тэмдэглэх ба зурж дүрслэх

d) Юуг олж харсан, ямар ялгааг хэрхэн зурж тэмдэглэснээ бусдад тайлбарлах

12

Санамж

Микроскоп, ургамал ба амьтны эсийн байнгын бэлдмэл, интернетээс татсан зураг, ажлын хуудас, лавлах ном, сурах бичиг, багшийн гарын авлагыг ашиглана.

Микроскопоор бэлдмэлийг яаж харахыг үзүүлэхийн тулд сонингийн цаасан дээрх үсэг буруу (тонгоруу) харагдахыг үзүүлж болно.

Багш сонгино (үе үеэр хуурах шүүслэг эдүүдийн гадна талын нимгэн хальс)-ы бүрхүүл эдээс түр бэлдмэл бэлтгэн харуулна. Сурагчид түр бэлдмэл бэлтгэх шаардлагагүй. Сайн харахын тулд бүрхүүл шилний доогуур хийн бөмбөлөг оруулахгүй, түүний гадна тал нь тоосгүй байх зэргийн анхаарна.

Туршилтын үр дүн ба нотолгоогоор батлагдсан шинжлэх ухааны санааг өөртөө итгэлтэйгээр илтгэж, ажиглаж мэдсэнээ бусадтай хуваалцах, сурагч бүрийн дуу хоолойг сонсох, урамшуулах, оролцоог дэмжих зэргээр багийн хэлэлцүүлэг зохиох хэрэгтэй.

Б6.2.4 Эсүүдийн хэлбэр нь түүний гүйцэтгэх үүрэгтэй зохилдсон болохыг зарим онцлог эсээр жишээлэн тайлбарлах

Ш6.1б Ш6.2г Ш6.3а Ш6.4а Ш6.4г

a) Тухайн эсийн гүйцэтгэх үүрэгтэй хэлбэр нь холбоотой болохыг ажиглах

b) Амьсгалын замын намираа эс, үндэсний үсэнцрийн сорох эс, булчингийн эс, цусны улаан, цагаан эсийн хэлбэрийг таних, зурах

c) Өөр өөр хэлбэртэй эсүүд нь өөр өөр үүрэгтэй байдаг бөгөөд энэ нь амьтан ургамлын биеийн тодорхой хэсгүүдэд байрлаж, тэдгээрийг амьд байлгахад чухал үүрэгтэй болохыг хэлэлцэх, дүгнэх

d) Бусад эсүүдийн хэлбэрийг үүрэгтэй нь холбон таамаглах

Санамж.

Энэ суралцахуйн зорилтыг заахдаа эсийн зохилдолгоо талаас нь тайлбарыг түлхүү анхаарна.

Эсүүдийн зургийг хараад таньдаг, хэлбэр, онцлогийг үйл ажиллагаатай нь холбон бичих чадвар эзэмшүүлнэ.

Б6.2.5 Эсээс эд, эрхтэн, амьд бие махбод үүсэхийг ойлгох

Ш6.1а Ш6.1б Ш6.2а Ш6.3б Ш6.4в Ш6.4г

a) Ижил эсүүд нэгдэж эдийг үүсгэдэг талаар хэлэлцэх b) Янз бүрийн эдүүд нэгдэж эрхтэн, эрхтнүүд нэгдэж, эрхтний

тогтолцоог бүтээдэг тухай тайлбарлаж, эрхтний тогтолцоо нь хүн ба цэцэгт ургамлын бүхэл бүтэн бие махбодыг бүтээхийг тодорхойлж дүгнэх

c) Эрхтэн тогтолцооны жагсаалт хийх, үүргээр нь эрэмбэлэх d) Араг ясны тогтолцоо, түүний үйл ажиллагааг хэлэлцэх, багууд эсрэг

үйл ажиллагаатай булчингийн эдийн оролцоотойгоор явуулах үйл ажиллагааг судалж илтгэл бэлтгэх

e) Сурагчид яс болон холбогч эдүүд гэмтсэнээс шалтгаалан ямар өөрчлөлт илрэхийг хэлэлцэх

Санамж. Зурагт үзүүлэн, бичлэг, сурагчдын бүтээсэн макет зэрэг төрөл бүрийн материал ашиглан хичээлийг сонирхолтой, бага ангийн агуулгатай залгамж холбож заах арга зүйн төлөвлөлт хийнэ.

Б6.2.6 Бичил биетэн амьд бие болохыг судалж мэдэх

Ш6.1б Ш6.2а Ш6.2б Ш6.3а Ш6.3б

Ш6.4а

Бичил биетний үйл ажиллагаа

a) Мөөг, бактери бичил биетэн болохыг судлах. b) Бичил биетэн нь амьд болохыг харуулсан шинжүүдийг жагсаан

бичих c) Хөрөнгө мөөг амьд болохыг туршилт хийж батлах, глюкозын хэмжээ,

температур зэрэг нь хөрөнгө мөөгийн өсөлтөнд хэрхэн нөлөөлж байгааг судалж тодорхойлох

d) Бактерийг микроскопоор харсан зургийг ажиглаж харьцуулах

YII ангийн I бүлгийн агуулгатай залгамж холбоотой болохыг анхаарч хэт гүнзгийрүүлэн бусад бичил биетэнг судлахгүй байхыг анхаараарай.

Талхны хөгцнөөс мөөгийн бэлдмэл бэлтгэж микроскопоор харж зурж дүрсэлж болно.

Бичил биетнүүдийн өнгөт зураг, амьдрал, үйл ажиллагааг харуулсан бичлэг, микроскопоор харсан фото зураг ашиглаж болно.

13

Б6.2.7 Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, өвчин үүсгэх зэрэгт бичил биетний үүргийг судалж тайлбарлах

Ш6.1а Ш6.2в Ш6.2г Ш6.3б Ш6.4г

a) Талхны үйлдвэрлэлд хөрөнгө мөөгийг хэрхэн ашигладаг тухай хэлэлцэх, дүгнэлт гаргах

b) Агар-агар бүхий тэжээлийн орчинд бактери хэрхэн ургасныг бичлэгээр харуулах

c) Тараг болон бяслаг үйлдвэрлэхэд бичил биетнийг хэрхэн ашигладагийг тайлбарлах

d) Бичил биетнээр халдварладаг өвчин, түүнээс урьдчилан сэргийлэх арга замын талаар хэлэлцэх, ариутгалыг сайн хийх талаар ярилцах

Санамж

Хөрөнгө (хуурай эсвэл нойтон), глюкоз /сахар, гурил, термометр, усан банн (энгийн том жижиг 2 стакан ашиглаж болно), шугам ашиглан хөрөнгө мөөг амьд бие болохыг батлах туршилт хийх

Төрөл бүрийн бичлэг үзүүлж бичил биетнээр үүсгэгддэг өвчнийг хүснэгтэд тэмдэглүүлнэ.

Мэдээллийн хоѐрдогч эх үүсвэр ашиглах талаар даалгавар өгч багаар юмуу сурагч бүрт бие даан хийх гэрийн даалгавар өгөх нь тохиромжтой.

Б6.2.8 Бичил биетэн задлагч амьд бие болохыг ойлгож үүргийг тайлбарлах

Ш6.1в Ш6.2а Ш6.2в Ш6.3а Ш6.4а

a) Бактери мөөг, чийгийн улаан хорхой нь задлагчид болохыг жишээгээр тайлбарлах

b) Бактери ба мөөгийн задлагчийн үүргийн талаар ангиараа судалгаа хийж, үр дүнг танилцуулах

c) Битүү таглаатай саванд талх эсвэл жимсний хөгцөрч, ялзрахаар жишээлэн задлагчийн үүргийг тайлбарлах

d) Идэш тэжээлийн хэлхээнд задлагчид хэрхэн оролцдог ба ямар үүрэг, ач холбогдолтойг хэлэлцэх, задлагчгүй дэлхийг төсөөлөх

Санамж

Хөгцрүүлсэн талх, жимсийг судлах явцдаа аюулгүй ажиллагааны дүрмийг сайтар баримтлахыг зөвлөх хэрэгтэй.

Бичил биетний ач холбогдлыг задлагчийн жишээгээр тайлбарлаж ойлгуулна.

Битүү саванд хадгалж хөгцрүүлсэн талх, жимсийг жишээ болгон авч үзэж болно.

Хөрсөнд үржүүлсэн чийгийн улаан хорхойг судлагаанд хэрэглэж болно.

БҮЛЭГ Б6.3. АМЬД БИЕИЙН ҮРЖИЛ, ХӨГЖИЛ Энэхүү бүлгээр хүн ба ургамлын үржил, хөгжлийн үндсийг судална. Хүний үржил, хөгжил Шилжилтийн насны өөрчлөлтийн талаар мэдэж, бие болон сэтгэл санаанд гарах өөрчлөлтөд бэлтгэлтэй болно. Ургамлын үржил, хөгжил Ургамлын үр ургахад ус, хүчилтөрөгч, температур зэрэг хүчин зүйл хэрхэн нөлөөлөх, ургамлын өсөлтөд гэрэл, эрдэс бодис хэрхэн нөлөөлөхийг нарийвчлан судална. Бүлгийн нэр томьѐо: Шилжилтийн нас, бэлгийн анхдагч, хоѐрдогч шинж тэмдэг, биений юм, биений юмны мөчлөг, нойтон зүүд Ургамлын үр ургах нөхцөл: ус-чийг, хүчилтөрөгч-агаар, температур- халуун, хүйтэн Ургамал ургах нөхцөл: нарны гэрэл, эрдэс бодис

14

Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа

Б6.3.1. Шилжилтийн насны охид хөвгүүдийн бие махбод ба сэтгэл санаанд гарах өөрчлөлтийг танин мэдэх

Ш6.1б Ш6.2а Ш6.3б Ш6.4а Ш6.4г

Хүний үржил, хөгжил

a) Шилжилтийн насанд бие махбод болон сэтгэл санаанд гарах өөрчлөлтийн талаар зурагт үзүүлэн ашиглан ярилцах

b) Яагаад ийм өөрчлөлт гарч байгааг ярилцах, таамаглал дэвшүүлэх, өөрийн биед гарч буй өөрчлөлтийг бусадттай харьцуулах, бид ялгаатай гэдгийг мэдэх

c) Биеийн өндрөө хэмжих, ангийн эрэгтэй эмэгтэй хүүхдүүдийн дундаж өндрийг харьцуулан, хүснэгтэд тэмдэглэн баганан диаграмм байгуулах (багийн гишүүд болон анийн бусад хүүхдүүдтэй харьцуулах, эрэгтэй, эмэгтэй хүүхдүүд ялгаатай байгааг илрүүлэх, гэртээ очоод гэр бүлийн гишүүдийнхээ өндрийг хэмжиж, өсөлт ялгаатай байгааг диаграммаар илэрхийлэх, өөрийн биеийн өндрөө тогтмол хянадаг байх)

d) Бие болон сэтгэл санаанд гарч буй өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөх, бусдад хүндэтгэлтэй хандах, ялгаварлан гадуурхахгүй байхын ач холбогдлыг ухаарах, ярилцах

Бэлгийн хоѐрдогч шинжүүдийн тухай сурагчидтай ярилцахдаа мэдрэмжтэй хандахгүй бол зарим нь сэтгэл зовомтгой, ичимтгий байдаг.

Хүйсийн ялгаатай байдлыг зөвхөн өндөр гэх мэт нэг хэмжигдэхүүнээр илэрхийлэн дүгнэлт гаргах боломжгүйг анхаараарай.

Энэ өгөгдөл нь сурагчдыг мэдээлэлд боловсруулалт хийх арга барилд сургахад чиглэгдсэн тул боловсруулалт хийсэн мэдээллээс гарсан дүгнэлтийг бие болон сэтгэл санаанд гарч буй өөрчлөлт, бусдад хүндэтгэлтэй хандах, ялгаварлан гадуурхахгүй байх зэрэгтэй салшгүй холбож тайлбарлахыг мартуузай.

Ажлын хүснэгт 1.

Нэр Өндөр /м/ Хүйс

1

2

3

4

5

6

Ажлын хүснэгт 2.

Багууд Дундаж өндөр /эр/

Дундаж өндөр /эм/

1

2

3

4

5

6

Б6.3.2. Ургамлын үр соѐолох, ургамал ургахад нөлөөлөх хүчин зүйлийг тайлбарлах.

Ш6.1б Ш6.2а Ш6.2б Ш6.2г Ш6.3а Ш6.3б

Ш6.4г

Ургамлын үржил, хөгжил a) 7 хоногийн туршид ургамлын үрийг дараах янз бүрийн нөхцөлд тарьж

үр соѐолоход ус, хүчилтөрөгч, температур зэрэг хүчин зүйлс зайлшгүй шаардлагатай болохыг илрүүлэх туршилт хийх. Үүнд:

а. чийгтэй, дулаан, агаартай нөхцөлд б. чийгтэй, дулаан, агааргүй нөхцөлд в. чийгтэй, хүйтэн, агаартай нөхцөлд г. ус чийггүй, дулаан, агаартай нөхцөлд

b) Туршилтын явцад ажиглалт хийж, үр дүнг хэлэлцэх c ) Ургамлын үр соѐолоход түүнд агуулагдах шим бодис дуусдаг бол

ургамал цаашид ургахад хэрэгтэй нөхцөл юу болохыг туршилт, ажиглалтаар илрүүлэх Үүнд:

а. Услаад нарны тусгалд тавьж бордох б. Услаад нарны тусгалд тавьж бордохгүй байх

d) 2 долоо хоногийн туршид ургамлын өсөлтөд гарсан үр дүнг тэмдэглэж, харьцуулан хэлэлцэх

15

Санамж.

Энэ туршилтыг бага ангид энгийн багаж хэрэгслийг туршилтад хэрэглэх чадвар эзэмшүүлэх зорилгоор үзэж судалсан тул энэ удаа ургамлын соѐололт ба өсөлтөд нөлөөлөх хүчин зүйлийг туршилтаар олж илрүүлэх, үндэслэлийг нь тайлбарлах чадвар эзэмшихэд түлхүү анхаарал хандуулаарай.

Туршилтыг нягт нямбай гүйцэтгэх, үр дүн, нотолгоогоор батлагдсан шинжлэх ухааны санааг өөртөө итгэлтэйгээр илтгэж, ажиглаж мэдсэнээ бусдад тайлбарлах чадвар эзэмшүүлэхэд анхаарч багийн хэлэлцүүлэг хийж, хэлэлцүүлэгт сурагчдын оролцоог дэмжихэд анхаарах хэрэгтэй.

http://www.youtube.com/watch?v=T94hwhYCFsY веб хаягаас мэдээлэл авч болно.

БҮЛЭГ Б6.4. АМЬД БИЕ ХООРОНДЫН БОЛОН ОРЧНЫ ХАРИЛЦАН ХОЛБОО Энэ бүлгээр сурагчид орон нутгийнгийнхаа амьд биеийн амьдрах орчныг ажиглан, тэдгээрийн идэш тэжээлийн хэлхээний бүдүүвчийг загварчилж сурна. Бүлгийн нэр томьѐо: Амьдрах орчин, дасан зохилдох,зохилдолгоо, Идэш тэжээлийн хэлхээний бүдүүвч – бүтээгч, анхдагч хэрэглэгч, хоѐрдогч хэрэглэгч, холимог идэштэн, өвсөн тэжээлтэн, махан идэштэн

Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа

Б6.4.1. Орон нутгийнхаа амьтдыг ажиглан амьд биес амьдрах орчиндоо хэрхэн дасан зохицсон болохыг судлах

Ш6.1б Ш6.1в Ш6.2а Ш6.3б Ш6.4а Ш6.4в Ш6.4г

a) Хашаа хороо, ой мод, усан сан, цөөрөм зэрэг орон нутагтаа амьдардаг амьд биесийн бичил амьдрах орчныг харьцуулан судлах, багаар ажиллах

b) Амьдрах орчин гэж юу болохыг тайлбарлах c) Амьд бие орчиндоо хэрхэн зохилдсон байдлыг ажиглах d) Амьдрах орчиндоо зохилдсон зохилдолгоог тайлбарлах: хоол

тэжээл, ус, орон байр, махчдаас өөрийгөө хамгаалах г.м.

Санамж.

Тухайн орон нутагт тархах жижиг хөхтний (оготно, хулгана) амьдрах орчныг нь харьцуулан судлаж болно.

Амьд биеийн амьдрах орчин, дасан зохилдолгоог тодорхойлохын тулд зурж тэмдэглэх, боломжтой бол фото зураг авах, үр дүнгээ танилцуулах чадварт сургахад анхаарна.

Б6.4.2. Идэш тэжээлийн гинжин хэлхээг загварчлах ба зурах

Ш6.1б Ш6.2а Ш6.3б Ш6.4а

Ш6.4г

a) Идэш тэжээлийн гинжин хэлхээг тайлбарлах. b) Өөр өөр амьтан, ургамлыг зурж хайчлаад сурагч бүр нэгийг авч,

гар гараасаа барин, идэш тэжээлийн гинжин хэлхээний загварыг дүрслэх

c) Бүтээгч, анхдагч хэрэглэгч, хоѐрдогч хэрэглэгч, холимог идэштэн, өвсөн тэжээлтэн, махчдын талаар тайлбарлах

d) Өмнөх хичээлд судласан амьдрах орчноос сонгон тэнд амьдардаг амьд биеийн идэш тэжээлийн гинжин хэлхээний бүдүүвчийг зурах

Санамж.

Идэш тэжээл нь өсөлт, хөгжил, хөдөлгөөнд энерги болон ашиглагдах бөгөөд тэр нь анхдагч хэрэглэгчээс хоѐрдогч хэрэглэгчид дамждагийг тэмдэглэх нь зүйтэй.

Мэдээллийн бусад эх сурвалжаас холбогдох зураг цуглуулж сургалтад ашиглана.

16

Б6.4.3. Нөхөн сэргээгдэх ба үл сэргээгдэх нөөц баялгийг ялган таних

Ш6.1б Ш6.2а Ш6.3б Ш6.4а

Ш6.4г

a) Нөхөн сэргээгдэх ба үл сэргээгдэх баялагийг хооронд нь ялгах. Нөхөн сэргээгдэх, үл сэргээгдэх баялагийн жагсаалтыг гаргах.

b) Нөхөн сэргээгдэх энергийн давуу талыг үнэлэх. c) Малтмал түлшний олборлолтыг судалж, түүний давуу ба сул

талуудыг ярилцах.

Санамж.

Бусад хичээлийн агуулга, арга зүйтэй холбох, мэргэжлийн багш нартай хамтран багийн хичээл зааж болно

17

7-Р АНГИ ШИНЖЛЭХ УХААНЧ АРГА БАРИЛ 7-р ангийн сурагчид дараах чадварыг эзэмшиж шинжлэх ухаанч арга барилаа хөгжүүлнэ. Ш_7_1 Асуудал, таамаглал дэвшүүлэх

a) Баримт нотолгоо цуглуулах, шинжлэх ухааны тайлбарыг хөгжүүлэхэд бүтээлч сэтгэлгээг ашиглахын чухлыг хэлэлцэх

б) Зарим судлаачдын сорил, туршилт, судалгааны арга, түүний үр дүнгийн талаар хэлэлцэж таамаглал дэвшүүлэх в) Сорих, турших, шалгах боломжтой шинэ санаа дэвшүүлэх

Ш_7_2 Ажиглалт, туршилт, шинжлэн судлах ажлыг төлөвлөх a) Цуглуулсан баримт нотолгоондоо үндэслэн таамаглалаа шалгах б) Ажиглах, өөрчлөх, хянах боломжтой хувьсагчийг харгалзан шинжлэн судлах аргыг сонгох, хүрээг тогтоох в) Чухал хэмжигдэхүүнийг ялган тогтоох, өөрчлөх, хянах, ажиглах боломжтой хувьсах хэмжигдэхүүнийг сонгох г) Шаардлагатай лабораторийн тоног төхөөрөмжийг тогтоох, өөрт болон бусдад учирч болох аливаа эрсдлийн талаар хэлэлцэх, түүнийг хянах

Ш_7_3 Баримт нотолгоо гаргах, илэрхийлэх a) Хэмжилт, ажиглалтыг нягт нямбай хийж, тохирох үр дүнг гаргах б) Үр дүнгээ бичвэр, зураг, хүснэгт, баганан ба дугуй диаграм, шугаман графикаар илэрхийлэх

Ш_7_4 Баримт нотолгоо ба үр дүнг нягтлах, тайлбарлах a) Таамаглалыг үр дүнтэй холбон тайлбарлахад шинжлэх ухааны мэдлэг, ойлголт, үг

хэллэгийг хэрэглэх б) Зураг, бичвэр, бүдүүвч, хүснэгт, баганан ба дугуй диаграм, шугаман графикийн өгөгдлийн зүй тогтлоос алдаатай үр дүнг ялган таних в) Зураг, бичвэр, бүдүүвч, хүснэгт, баганан ба дугуй диаграмм,график хэлбэрээр өгөгдсөн болон судалгаанаас цуглуулсан өгөгдөл, мэдээллээс дүгнэлт гаргах г) Шинжлэх ухааны мэдлэг, ойлголтыг ашиглан үр дүнг бусдад ойлгомжтойгоор тайлбарлах

БҮЛЭГ Б7.1. АМЬД БИЕИЙН ҮНДСЭН ШИНЖ, АНГИЛАЛ

Энэ бүлгийн агуулгаар сурагчид YI ангид судалсан амьд биеийн 7 үндсэн шинжийг гүнзгийрүүлэн бататгаж амьд биеийн 5 аймаг, тэдгээрийн гол төлөөлөгчдийг ялган таних мэдлэг, чадварт суралцана.

Бүлгийн нэр томьѐо: Хооллолт, хөдөлгөөн, амьсгалалт, ялгаруулалт, өсөлт, үржил, мэдрэхүйн үйл ажиллагаа, амьтан, ургамал, нян, мөөг, вирус- хоруу, нэг эстэн

Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа

Б7.1.1. Амьд биеийн үндсэн шинжийг Монгол орны болон бусад орны янз бүрийн амьд биеэр жишээлэн тайлбарлах

Ш7.1а Ш7.1в Ш7.2б Ш7.2в Ш7.3в Ш7.4г

Амьд биеийн үндсэн шинж

a) Бодит эсвэл зургаар өгөгдсөн шувуу, муур, загас зэрэг янз бүрийн амьтдыг харьцуулаад, тэдгээрт түгээмэл байдаг бүх шинжийг нь бичих. Өөрсдийн хийснийг бусад багийханд үзүүлэх

b) Амьд бие бүхэн эс, эд, эрхтнээс тогтдог болохыг ойлгох c) Амьд биед бодис, эрчим хүчний солилцоо явагддаг болон хооллох,

ялгаруулах үйл ажиллагааг тайлбарлах d) Амьсгал авах, гаргахын ялгааг хэлэлцэж тайлбарлах, шохойн ус

руу гуурсаар үлээж, нүүрсхүчлийн хий үүсэхийг турших e) Хөдөлгөөн нь яагаад эсэн мэнд үлдэхэд (хоргодох байраа олох,

аюулаас зугатаах, хоол тэжээлээ эрж олох) чухал болохыг

18

хэлэлцэх. f) Янз бүрийн амтыг зөвхөн амталж тодорхойлоод, мөн амтыг

мэдрэхэд үнэрлэх эрхтний оролцоог ашиглах боломжийн талаар ярилцах, элдэв материалын чанарын ялгааг мэдрэхүйн эрхтний тусламжтайгаар тодорхойлох

g) Өсөх ба үржихийн ялгааг хэлэлцэх, өсөлт явагдаж шарх нөхөн төлждөг болохыг тайлбарлах.

Санамж.

Сурагчдын өмнөх мэдлэг төсөөлөл дээр тулгуурлан шинжлэх ухааны баримт нотолгоог цуглуулах, илэн далангүй хэлэлцэхийг урамшуулан дэмжих

Хэлэлцүүлэгт сурагчдын оролцоог дэмжих, туршилтыг нягт нямбай гүйцэтгэхэд анхаарах

Хооллолтын хэлбэрүүдийг нэрлэсэн автотроф, гетеротроф болон паразит, сапрофит гэсэн нэр томъѐонуудыг дэлгэрүүлэн тайлбарлаж болно.

Амьсгалах явцад амьд биед хэрэгтэй бүх энерги үүсч бий болно. Хөдөлгөөнд энерги шаардлагатай гэдгийг мэдэхээс гадна өсөлт, хооллолт, мэдрэхэд ч энерги шаардлагатай гэдгийг ойлгоход туслах

Сурагчид “ялгаруулах”, “хоол боловсруулах замын төгсгөлийн сүвээр ялгарах” гэдэг үгийн ялгааг ярилцаж мэдэхэд туслах.

Гэрлийн шинж, химийн бодис, дуу чимээ, таталцлын хүч, температур, даралт зэргийг мэдрэх туршилт төлөвлөж болно. Жишээ нь жимсийг харахгүйгээр, хамраа чимхээд амтыг нь мэдрэх (амтыг мэдрэх үед хүүхдүүдээс нүдээ боох аль эсвэл хамраа барихын алийг нь хийхийг асуух) гэх мэт

Сурагчдад бэлгийн болон бэлгийн бус (шууд хуваагдал, мөчрөөр тайрч үржүүлэх г.м.) үржлийн хэлбэрийг болон өсөлтөөс биеийн хэлбэр өөрчлөгддөг болохыг товч танилцуулж болно.

Хооллож, явж, сэлж, үр төлтэйгөө байгаа зэрэг амьд биеийн үндсэн шинжийг харуулсан фото зургууд, соруул,шохойн ус хийх хуруу шил эсвэл шилэн сав, янз бүрийн амттай чипс эсвэл даавуу, ноос, цаас, метал гэх мэт янз бүрийн материалаар хийсэн зүйлсийг хэрэглэгдэхүүн болон бэлтгэнэ.

Б7.1.2. Амьд биеийн 5 аймаг ба ургамал, амьтны аймгийн гол бүлгүүдийг ялган таних

Ш7.1в Ш7.2а Ш7.3б Ш7.4г

Амьд биеийн ангилал a) Амьд биеийн 5 аймаг ба ургамал, амьтны аймгийн үндсэн

бүлгүүдийн зарим онцлогийг судалж мэдэх b) Ургамлын гол эрхтнүүд болох үндэс, иш, навчийг ажиглан доод ба

дээд ургамлын бүлгүүдийг ялган таних дасгал ажиллах

c) Сээр нуруугүйтэн ба сээр нуруутан амьтдыг ялган таних, яагаад

ингэж ангилсныг хэлэлцэх.

d) Өөрсдийн хийсэн бүтээлээ бусдад тайлбарлах

Б7.1.3. Нэг эстэн ба вирус зэрэг бичил биетэнг судлах

Ш7.1в

a) Нэг эстний эсийн бүтэц, онцлогийг харьцуулах, микроскопоор харж таних

b) Нэг эстний төлөөлөгчдийн үндсэн хэлбэрийг харуулсан товгор үзүүлэн хийх

УРГАМАЛ

Доод ургамал

Дээд ургамал

АМЬТАН

Сээр нуруугүйтэ

н

Сээр нуруутан

19

Ш7.2а Ш7.3б Ш7.4в Ш7.4г

c) Хооллолт, хөдөлгөөн болон хөдөлгөөний эрхтэнцрүүдийг харьцуулан хүснэгтэн мэдээлэл бэлтгэх, үзүүлэн хийх

d) Шаахай, амѐб, шилбүүртний амьдрах орчныг тодорхойлох, ач холбогдлыг нь гаргаж зургаар дүрслэх. Жишээ нь: адууны ходоод, гэдсэнд амьдрах нэг эстнүүд

e) Гэрийн даалгаварт нэг эстний үүсгэх өвчний тухай мэдээлэл цуглуулж хэлэлцүүлэг хийх

f) Вирус нь эст бүтэцгүй амьд бие болохыг энгийн загвараар тайлбарлах, энгийн хялбаршуулсан бичлэг үзэх

g) Вирусээр үүсгэгддэг өвчин ба түүний хор нөлөөний талаар хэлэлцэх

Санамж.

Бичил биетэн болон амьтан, ургамал бүгдэд нь амьд биеийн үндсэн шинжүүд илэрдгийг сурагчдад ойлгуулна.

Харьцуулан ажиглах орчин нөхцлийг бүрдүүлж хэд хэдэн шинжийг ажиглан ангилал хийх аргад сургахад анхаарна.

Нэг эстний аймгийн төлөөлөгчдийг өмнөх ангид үзсэн бактери ба мөөгийн төлөөлөгчидтэй харьцуулан судлахад анхаараарай.

Вирус амьд биед нэвтрэн амьдрах үйл явцыг энгийн загвараар үзүүлж болно.

Замаг, хаг, хөвд болон цэцэгт ургамлын зураг эсвэл ургамлын хатаадас, сээр нуруугүйтэн ба сээр нуруутан, тэдгээрийн зураг, орон нутагтаа амьдардаг ба өөрсдийнх нь тэжээдэг амьтад, ном, лавлах, сурах бичгийг ашиглана

БҮЛЭГ Б7.2. АМЬД БИЕИЙН БҮТЭЦ, АМЬДРАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Энэ бүлгээр сурагчид микроскоптой ажиллаж сурах, ургамал, амьтны эсийн бүтцийн ялгаа болон зарим онцлог эсийн бүтцийг судална. Хүний хоол боловсруулах замын эрхтнүүдийн бүтэц, байрлалыг мэдэж, хүнсний бүтээгдэхүүний найрлага, тэдгээрийн биологийн ач холбогдол, хооллох хэв маягийн талаар ерөнхий ойлголтоо гүнзгийрүүлнэ. Хүний амьсгалын эрхтний тогтолцоо түүний үүрэг, амьсгал авах, амьсгал гаргах үед амьсгалын эрхтэнд гарах өөрчлөлтийг судална.

Хүний цусны эргэлтийн гол эрхтэн, түүний үүрэг, цусны эсийн бэлдмэлийг ашиглан цусны улаан, цагаан эсийг ялган таних, цусны дүрст элементийн бүтцийг үүрэгтэй нь холбон тайлбарлана. Ургамлын навчны энгийн бүтэц, фотосинтезээр хүчилтөрөгч ялгардагийг ажиглах, фотосинтезэд нүүрсхүчлийн хий, гэрэл ба хлорофилл шаардлагатайг илрүүлнэ. Бүлгийн нэр томьѐо: Гэрлийн микроскоп, түр бэлдмэл Шим тэжээлийн бодис, уураг, өөх тос, нүүрс ус, витамин, эрдэс бодис, ус, хооллох хэв маяг, хоол тэжээлийн хомсдол, хоол боловсруулах замын эрхтнүүд, гүрвэлзэх хөдөлгөөн, хоол шингэх, шимэгдэх, задрах Хамрын хөндий, залгиур хоолой, төвөнх, мөгөөрсөн хоолой, гуурсан хоолой, уушгины цулцан, чээжний хөндий, өрц , амьсгал авах, амьсгал гаргах Зүрх, артери ба венийн судас, цусны улаан эс, цусны цагаан эс, ялтас эс, цусны сийвэн Фотосинтез, нүүрсхүчлийн хий, хлорофилл, цардуул, глюкоз, хүчилтөрөгч

Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа

Б7.2.1. Амьтан, ургамлын эсийн бүтцийн ялгааг зураг болон микроскоп ашиглан судлах,зурах, тайлбарлан бичих

Ш7.1б

Эсийн бүтэц, зохион байгуулалт

a) Эсийн бүтцийг судлах дадлага ажилд байнгын болон түр бэлдмэлийг хэрэглэнэ.

b) Сурагчид ургамлын эрхтнээс түр бэлдмэлийг дараах байдлаар бэлтгэнэ. o Тавиур шилний төвд дусал усан дотор ургамлын эрхтнээс авсан

20

Ш7.2в Ш7.2г Ш7.3а Ш7.3б Ш7.4в Ш7.4г

нимгэн, жижиг зүсмэг байрлуулна. o Шаардлагатай бол будагч бодис нэмнэ. o Дээрээс нь бүрхүүл шилээ 45 градусын налуутайгаар аажим

доошлуулан тавина. (Агаарын бөмбөлөг үүсэхээс сэргийлж байгаа юм.)

c) Хүний жавжны дотор талын хучаас эдийн эсээс бэлтгэсэн байнгын бэлдмэлийг (метилинээр будсан) ашиглаж болно.

d) Сурагч бүр бэлтгэсэн түр бэлдмэлээ микроскопоор харна. Боломжгүй бол түр бэлдмэл хийж микроскопоор харсан видео бичлэгийг дараах цахим хуудсаас авч проектороор үзүүлж тэмдэглэл хийлгэх боломжтой.

e) Амьтан, ургамлын эсийн ялгаатай байдлыг хүснэгт эсвэл зургаар илэрхийлнэ. Тухайлбал:

Бүтэц Ургамлын эс

Амьтны эс

Хэлбэр

Эсийн бүрхүүл

Эсийн хана

Бөөм байгаа Байгаа

Бусад

Бүрхүүл

шил

Харахзүйл/усан дусал

Тавиур шил

21

Санамж.

Микроскоп ашиглах дарааллаа хүлээж буй сурагчдад нэмэлт дасгал ажиллуулах хэрэгтэй. Энэ үйл ажиллагаа нь сурагчдыг бэлдмэлийг бэлтгэж, микроскопоор харсан зүйлээ зөв зурах арга зүйд сургахад чиглэгдэнэ.

Микроскопын судалгаанд зориулсан байнгын болон түр бэлдмэлийг бэлтгэх, гэрлийн микроскоптой дарааллын дагуу ажиллаж сурахад дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.

Улаан лоолийн эсэнд хромопласт (улаан пигмент агуулсан бүтэц) байдаг онцлогийг таниулна.

Сурагч микроскопоор ажигласан зүйлсээ хооронд нь харьцуулан тэдгээрийн ижил болон ялгаатай талуудыг ажиглаж мэдснээ зурж дүрслэхэд дэмжлэг үзүүлж эсүүдийн ялгарал, төрөлжилтийн талаар хэлэлцэж болно.

Дадлага ажилд шаардагдах бодис, багаж хэрэгслийг бэлтгэнэ. - тавиур шил, бүрхүүл шил, мэс заслын хутга юмуу нэг талдаа иртэй сахлын хутга, залуур

зүү (зүсмэгийг зөөх, бүрхүүл шилийг буулгахад хэрэглэнэ), 40X–100X өсгөлттэй гэрлийн микроскоп

- иодын шингэрүүлсэн уусмал, метилины хөхийн уусмалыг бэлтгэнэ.

Туршилтанд тохиромжтой ургамлуудыг сонгоно. - Усан тахлын бүтэн навчийг иодын шингэрүүлсэн уусмалд хийнэ. - Түүхий төмсний нимгэн зүсмэгийг иодын маш шингэн уусмалд хийнэ. - Сонгины хальсыг иодын уусмалд хийх юмуу метилины хөхөөр будна. - улаан лооль (эсвэл улаан чинжүү)-ний хальсыг нь будалгүйгээр доторх зөөлөн эдийг

метилины хөхөөр будна. - Цэцэгт байцаа, буржгар байцаа, шимтэглэй цэцгийн навчны доод эпидермисийг хуулан

түүнээсээ жижиг хэсгийг авч будалгүйгээр харна. - Гадил жимсний жижиг хэсгийг нимгэн зүсч метилины хөхөөр будах (боловсорсон, гэхдээ

хэт болсон биш байх) - Боломжтой бол цэвэр усны утаслаг замаг ашиглах ба дараах цахим хуудсаас

микроскопоор харсан эсийн бүтцийн зураг дүрсүүдийг ашиглаж болно. http://microbeauty.blogspot.com/2009/08/tomato-skin-cells.html

Б7.2.2. Навчны баганан эс, амьтны элэгний эсийн бүтцийг микроскопоор харж, дүрслэн ярих, ялган таних

Ш7.1в Ш7.2в Ш7.2г Ш7.3а Ш7.3б Ш7.4в Ш7.4г

a) Зургаас эсийн бүрэлдэхүүн хэсгүүдийг таних. b) Ургамал болон амьтны эсийн микроскопоор ажиглагдаж буй дараах

хэсгүүдийг тайлбарлах - Эсийн хана - Цитоплазм - Хлоропласт - Эсийн мембран - Бөөм.

c) Эдгээрийг ашиглан дараах агуулгыг багтаасан слайд, хөзрөн тоглоом бэлдэж болно. Үүнд :

- Бүтцийн хэсгүүдийн нэр - Тодорхойлолт - Байрлал - Бүтцийн хэсгүүдийн үүрэг

d) Сурагчид ургамал, амьтны эсийн (хөндлөн болон тууш огтлол) гол бүтцийн талаарх төсөөлөлтэй болохын тулд эдгээрийн загварыг хийж болно.

Санамж.

Зөвхөн гэрлийн микроскопоор харагдах эрхтэнцрүүдийг л авч үзнэ.

Харин бусад эрхтэнцрийг энд дурдах шаардлагагүй.

Сурагчид эдгээр эрхтэнцрүүдийг эсийн бодит зураг болон үзүүлэн дээр таних боломжтой.

Хөзрөн тоглоом нь оролцооны аргын нэг хэлбэр бөгөөд эдгээрийг дор дурдсан цахим хуудас ашиглан бүтээж болно.

Амьтан ба ургамлын эсийн бүтцийн гол ялгаа нь тэдгээрийн хооллолтын аргатай холбоотой болохыг мэдэж авах

Багшийн лавлах ном: “The Atlas of Histology” by Freeman and Bracegirdle 0435-60317-5 (Heinemann), цахим хэрэглэгдэхүүн, цаас, фламастер, дүрс хийх шавар, гипс ашиглаж болно. Цахим хуудас : http://www.cellsalive.com

22

Б7.2.3. Хоолны найрлага, шим тэжээлийн бодисын үүргийг таньж мэдэх

Ш7.1а Ш7.2а Ш7.2б Ш7.2г Ш7.3а Ш7.3б Ш7.4а Ш7.4в Ш7.4г

Хүний хооллолт a) Өдөр тутам хэрэглэгддэг хүнсний бүтээгдэхүүний сав, боодол

дээрх шошгийн мэдээллийг цуглуулж судлан хоол тэжээл нь нүүрс-ус, уураг, өөх тос, амин дэм, эрдэс бодис зэргийг агуулдаг талаар тодруулж ярилцах

b) Нүүрс ус агуулсан хүнсний бүтээгдэхүүнүүдийг нэрлэх, нүүрс ус нь амьд биед энергийн эх үүсвэр болдог талаар тайлбарлахдаа дараах туршилтыг хийж болно. Нүүрс ус агуулсан 3-4 хүнсний бүтээгдэхүүн сонгон, ижил хэмжээтэй жигнэн авч спиртэн дэн дээр шатаах явцдаа дөлөн дээр нь хуруу шилэнд хийсэн тодорхой хэмжээтэй усыг халааж усны температурыг термометр ашиглан олно. Сонгосон хүнсний бүтээгдэхүүн тус бүрд энэ туршилтыг давтан хийж, усны температурын ялгаагаар харьцуулан аль хүнсний бүтээгдэхүүн илүү энергитэй болохыг ярилцаад туршилтын үр дүнг баганан графикаар илэрхийлнэ Туршилтын явцад гарсан алдааг хэрхэн сайжруулж болох талаар дүгнэлт хийнэ.

c) Уураг нь амьд биеийн өсөх, нөхөн сэргэх үйл ажиллагаанд зарцуулагддаг болохыг мэдэх, уураг агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг нэрлэх

d) Өөх тос нь энергийг хадгалах үүрэгтэйгээр хуримтлагддаг болохыг мэдэх, өөх тос агуулсан хоол хүнсийг цаасан дээр тавьж нухаж нунтаглан цаасанд тос нэвчиж тунгалаг тосон толбо үүссэн байдлаар нь илрүүлэх.

e) Эрдэс бодис, амин дэм, эслэг, усны үүргийг хоѐрдогч эх сурвалж ашиглан олж мэдэх

Санамж.

Термометр, спиртэн дэн, хуруу шил, хуруу шилний хавчаар, штатив, бэхлүүр, нүүрс ус, уураг, аөх тостой хоол хүнс бэлтгэнэ.

Сонгосон хүнсний бүтээгдэхүүнийг бага хэмжээтэй авна. Тухайлбал: 1 ширхэг поп корн сонгох гэх мэт

Хүнсний бүтээгдэхүүнийг шатаах үед галаас болгоомжлох, эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарна.

Б7.2.4. Хооллох хэв маяг, хүнсний бүтээгдэхүүний найрлага илчлэгийг тодорхойлох

Ш7.1б Ш7.1в Ш7.3б Ш7.4а Ш7.4в Ш7.4г

a) Зөв ба буруу хооллох хэв маяг гэх мэтээр асуудал дэвшүүлэн ярилцана.

b) Хооллох хэв маяг гэж юуг хэлэх вэ? Өдөрт иддэг хоолны цэс, хооллох дэглэм бүхий 2 өөр өгөгдөл дээр ажиллаж тодорхойлно c) Хоѐрдогч эх сурвалж ашиглан өдөрт зайлшгүй хэрэгтэй төрөл

бүрийн хоол тэжээлийн бодисын орц, хэмжээг судалж мэдэх. d) Өндөр илчлэгтэй (өсөлт, хөдөлгөөн, дулаан хадгалахад

зориулагдсан) хоол хүнс нь зөв хүнс байж чадах эсэхийг хэлэлцэх e) Хоѐрдогч эх сурвалжийг ашиглан хоол тэжээлийн бодисын дуталын

нөлөөг судлах f) Амин дэм С, D, төмөр, кальци дутахад биед үүсэх өвчин эмгэг,

тэдгээрийн илрэх шинж тэмдгийн талаар хэлэлцэх - Эслэг дутахад- өтгөн хатах - Амин дэм C дутахад – чийг бам - Амин дэм D дутахад – яс зөөлрөх - Төмөр дутахад –цусны улаан эс цөөрөх - Кальци дутахад – яс, шүд сийрэгжих үр дагавартай гэх мэт

Санамж.

Илчлэг ихтэй хоолыг хэтрүүлэн идсэнээр таргалалт үүсэх тухай санааг оруулах

Хэт таргалалтын тухай ярихдаа мэдрэмжтэй хандах

Хэт таргалалт болон цусны эргэлтийн өвчин нь илчлэг ихтэй хоол хүнс хэтрүүлэн хэрэглэснээс үүсдэг болохыг тайлбарлах

Уураг дуталын үүсэх нөлөөг Квашиоркор өвчнөөр жишээ болгон ярилцаж болно.

23

Өсвөр насны хүүхдийн хооллолтын “Гэр” зөвлөмжийг ашиглаж болно.

Б7.2.5. Хүний амьсгалын эрхтэн тогтолцооны бүрэлдэхүүн хэсгүүдийг таньж, тэдгээрийн байрлал, үүргийг мэдэх

Ш7.1а Ш7.2а Ш7.3б Ш7.4в Ш7.4г

Амьсгал

a) Амьсгалын эрхтнүүдийг нэрлэх b) Амьсгалын эрхтэн тогтолцооны бүрэлдэхүүн хэсгүүдийн үүргийг

холбоо хамааралтайгаар тайлбарлах c) Амьтдын амьчгалын эрхтний онцлогийг харьцуулан судалж болно.

Санамж.

Энэ хэсэгт багш зөвхөн амьсгалын эрхтэн тогтолцооны бүрэлдэхүүн хэсгүүдийг нэрлүүлж, үүргийг тайлбарлуулах

Б7.2.6. Хүний цусны эргэлтийн эрхтэн тогтолцоо-зүрх судасны бүтэц, үүргийг таньж мэдэх

Ш7.1в Ш7.2а Ш7.2б Ш7.2г Ш7.3а Ш7.3б Ш7.4а Ш7.4в Ш7.4г

Хүний биед бодис зөөвөрлөгдөх a) Цусны эргэлтийн эрхтэн тогтолцооны гол бүрэлдэхүүн хэсгүүдийг

нэрлэх b) Хоол боловсруулах, амьсгал, цусны эргэлтийн тогтолцооны

хоорондын хамаарлыг ярилцах c) Малын зүрх, зүрхний загвар ажиглан, гадаад бүтцийн бүрэлдэхүүн

хэсгүүд (зүрхний уг, орой, судас) -ийг нэрлэх d) Зүрхний үйл ажиллагааг харуулсан видео бичлэг үзэж судлах,

чагнуур ашиглан зүрхний цохилтыг сонсох, энгийн стетоскопыг өөрсдөө хийж ашиглах

e) Хэрэгцээт бодисыг цус биеийн бүх хэсгүүдэд хүргэдэг болохыг бүдүүвч зургаар харуулах, бугуйн болон тохой нугалах хэсэгт байгаа венийн судсыг олж харах, судасны цохилтыг тоолох

Санамж.

Малын зүрхийг ажиглах үед аюулгүй байдал, багаж хэрэгслийг болгоомжтой хэрэглэхийг зөвлөх

Б7.2.7. Цусны эсүүдийн зураг болон байнгын бэлдмэлийг микроскопоор харж ялган таних, үүргийг судлах

Ш7.1б Ш7.2а Ш7.3б Ш7.4а Ш7.4в Ш7.4г

a) Гэрлийн микроскопоор харсан бэлдмэлийн зураг ашиглан бэлдмэлээс цусны улаан эс ба цагаан эсийг таньж мэдэх.

b) Цусны бүрэлдэхүүн хэсгүүдийг жагсаах c) Цусны улаан эс, цагаан эс, ялтас, цусны сийвэн ялган зурж бүтцийг

тайлбарлах, дугуй диаграммаар дүрслэх d) Цусны улаан болон цагаан эсүүдийн бүтцийг үүрэгтэй нь холбон

тайлбарлах

Санамж.

Эсүүдийн хэлбэр нь түүний гүйцэтгэх үүрэгтэй зохилдсон болохыг цусны улаан, цагаан эсээр жишээлэн тайлбарласан YI ангид судалсан суралцахуйн зорилттой холбох

Дараах байдлаар агуулгыг гүнзгийрүүлэн судлахгүйг анхаараарай. - Цусны улаан эс - гемоглобин→ хүчилтөрөгчийг зөөвөрлөх - Цусны цагаан эс- фагоцитоз→ эсрэг бие - ялтас→ цус бүлэгнүүлэх шалтгааныг нарийвчлан судлахгүй

Б7.2.8. Фотосинтезээр шим бодис, хүчилтөрөгч үүсдэгийг

Ургамлын хооллолт a) Ногоон ургамал нь нарны гэрлийг шингээж, нүүрсхүчлийн хий, усыг

глюкоз ба хүчилтөрөгч болгон хувиргаж, глюкоз нь биомасс болон

24

ойлгох Ш7.1в Ш7.2а Ш7.2б Ш7.2г Ш7.3а Ш7.3б Ш7.4а Ш7.4в Ш7.4г

хувирдаг тухай хэлэлцэх b) Навч фотосинтез явуулж, усаа гадагш алдахад зохицсон байдгийг

навчны бүтэцтэй холбон тайлбарлах. c) Ургамлын ургалтанд гэрлийн үзүүлж байгаа нөлөөг хэрхэн илрүүлэх

талаар хэлэлцэх. d) Эсийн ногоон хэсгийг хлоропласт гэж нэрлэдгийг мэдэх. Хлоропласт

агуулсан эдийг микроскопоор харах e) Навчны амсраар хүчилтөрөгч гадагшилж нүүрсхүчлийн хий дотогш

нэвтрэн ордогийг мэдэх f) Навчны дээд ба доод гадаргын эпидермисийн амсрын тоо ялгаатай

байдгийг туршилтаар илрүүлэх

Санамж.

Шим бодис идэш тэжээлийн гинжин хэлхээнд шилжих бүдүүвчийн жишээ гаргаж тайлбарлаж болно. Нар →Бүтээгч → Хэрэглэгч.

БҮЛЭГ Б7.3. АМЬД БИЕИЙН ҮРЖИЛ, ХӨГЖИЛ

Биений юмны мөчлөг, хуанли хөтлөхийн учрыг тайлбарлах, бэлгийн бус үржлийг төмс, мөөг, бактерийн жишээгээр тайлбарлах, ургамлын үржлийн эрхтэн болох цэцгийн бүтцийг судлах, цэцэгт ургамлын бэлгийн үржлийн эрхтэн дохиур, үр боловсрох орон тэдгээрийн бүтцийн хэсгүүдийн үүргийг судлах Бүлгийн нэр томьѐо: Биений юмны мөчлөг, хуанли, бэлгийн ба бэлгийн бус үржил, ургал үржил, спор, нахиа, найлзуур, ургал эрхтэн, ургамлын үржлийн эрхтэн- дохиур /шилбэ, тоосовч/, үр боловсрох орон /амсар, багана, үрэвч/, тоос

Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа

Б7.3.1. Бэлгийн бус үржлийг төмс, мөөг, бактерийн жишээгээр тайлбарлах

Ш7.1в Ш7.2а Ш7.2б Ш7.2г Ш7.3а Ш7.3б Ш7.4а Ш7.4в Ш7.4г

a) Бэлгийн бус үржил гэдэг нь зөвхөн эх биетэйгээ ижил шинэ төл бие үүсдэг болохыг тайлбарлах

b) Агарын орчин бэлтгэж нянгийн клоныг өсгөвөрлөн судлах c) Мөөгөнцрийн спорыг талхан дээрээс маш амархан харах төдийгүй

мөн улаан лооль, төмс сонгино г.м хүнсний ногоон дээр ургуулан харах

d) Тэдгээрийг хүнсэнд хэрэглэх боломжтой эсэхийг ярилцах e) Бэлгийн бус үржлийг төмсний булцуу үүсэх жишээн дээр ойлгоход

хялбар байдаг. Нахиалан ургаж эхэлсэн төмсний булцууг ажиглан хэрхэн төмсний шинэ булцуу үүсэхийг тайлбарлах. Төмсийг булцуугаар тарих аргын тухай ярилцах

f) Тасалгааны болон гоѐл чимэглэлийн ургамлыг тарихдаа навч, нахиа найлзуур, булцуу, сонгинолог иш, үндэслэг иш, үндэс зэргээр хэрхэн бэлгийн бус үржилд ашигладаг тухай тайлбарлах хэлэлцэх

Санамж.

Нянгын өсгөвөр хийх тэжээлийн орчин бэлтгэхдээ махны өөх, хальсыг цэвэрлэж машиндана. 1 кг махан дээр 2 л ус хийж хөргөгчид байлгана. Дараа нь 30 мин буцалгаад давхарласан марлиар шүүгээд 20-30 мин ариутгана. 1 л шөлөнд 10 г пептон хийж уусгаад 5 мин буцалгана.

Өсгөвөр бэлтгэж байх үед эрүүл ахуйн шаардлагыг сайтар баримтлахгүй бол халдвар тархах аюултайг анхаарах

Хавар тарьсан ганц төмснөөс намар олон шинэ төмс үүсч байгааг харуулсан зураг ашиглавал ойлгоход хялбар болно.

Олон төрлийн амьд биеийн бэлгийн бус үржлийг харуулсан зураг схем, ургамлын үрсэлгээг сургалтад хэрэглэж болно.

Б7.3.2. Биений юмны мөчлөг, хуанли хөтлөхийн учрыг тайлбарлах

Хүний үржил, хөгжил a) Биений юм ирэх гэж юуг хэлж байгааг үзүүлэн ашиглан

тайлбарлана. Биений юм ирэх гэдэг нь үр тогтсон өндгөн эсийг хүлээж авахад бэлтгэгдсэн умайн салст давхарга ховхорч

25

Ш7.1б Ш7.2а Ш7.3б Ш7.4а Ш7.4в Ш7.4г

гадагшилдаг талаар ярилцана. b) Зурагт үзүүлэн болон дүрс бичлэг ашиглан биений юм гадагшилж

байгааг ажиглана, ярилцана. c) Эхний сарын биений юм ирсэн өдрөөс дараа сарын биений юм

ирэх хүртэлх хугацааг биений юмны мөчлөг гэж хэлдэг тухай ТӨМ ашиглан тодорхойлно.

d) Охид биений юм ирэх, дуусах өдрөө тогтмол тэмдэглэж хуанли хөтөлж байхын ач холбогдлыг ярилцах, биений юм ирсэн үед эрүүл ахуйн дэглэм сахих болон хоол, хөдөлгөөн гэх мэт өдөр тутмын амьдралдаа зайлшгүй мөрдөх зүйлийн талаар мэдэх, ариун цэврийн хэрэглэлээ хэрхэн зөв сонгож хэрэглэх талаар хэлэлцэх

Санамж.

Биений юмны мөчлөг эмэгтэй хүн бүрд харилцан адилгүй байдаг бөгөөд тухайн хүнд ч мөчлөг нь өөрчлөгддөг тухай тайлбарлана.

Бие өвдөх, халуурах, ядрах, стресст орох, орчин солигдох гэх мэт үед мөчлөг өөрчлөгдөж болдог.

Биений юмны мөчлөгийг тооцож өндгөн эс гадагшлах хугацааг мэдсэнээр жирэмслэлтээс сэргийлж болдог талаар тайлбарлахдаа тийм ч найдвартай арга биш гэдгийг мөн хэлээрэй. Мөчлөгийн хугацаа өөрчлөгддөг учраас байнга хуанли хөтөлж, мөчлөгөө найдвартай мэдэж байх нь чухал.

IX ангид жирэмслэлтээс сэргийлэх аргуудын талаар илүү дэлгэрэнгүй үзэх тул энэ талаар нарийн ярих шаардлагагүй.

Б7.3.3. Ургамлын үржлийн эрхтэн болох цэцгийн бүтцийг судлах

Ш7.1б Ш7.2а Ш7.3б Ш7.4а Ш7.4в Ш7.4г

Ургамлын үржил a) Y-YI ангид судалсан агуулгыг сэргээн санаж цэцгийн муляж эсвэл

цэцгийн задласан үзүүлэн, орон нутагт ургадаг болон тасалгааны цэцэгт ургамлыг сонгон түүний цэцэг, үндэс, иш, навч зэрэг эрхтэн, тэдгээрийн бүтцийн хэсгүүдийг ялгаж таних

b) Орон нутагт ургадаг цэцэгт ургамлын цэцгийн бүтцийн хэсгүүдийг

ялган таних c) Цэцэг - ургамлын бэлгийн үржлийн эрхтэн болохыг тайлбарлах d) Янз бүрийн ургамлын цэцгийн бүтцийн ялгааны талаар судлан

ярилцах, судалсан цэцгийн бүтцийн хэсгүүд, тэдгээрийн үүргийг хүснэгтээр илэрхийлэх

e) Цэцгийн бүтцийг загварчлах, бусдад тайлбарлах

Б7.3.4. Цэцэгт ургамлын бэлгийн үржлийн эрхтэн дохиур, үр боловсрох орон тэдгээрийн бүтцийн хэсгүүдийн үүргийг судлах

Ш7.1в Ш7.2а Ш7.2б

Ш7.2г

Ш7.3а Ш7.3б Ш7.4а Ш7.4в

Ш7.4г

a) Орон нутагтаа ургадаг болон тасалгааны цэцэгт ургамлын цэцгийн бүтэц ба үржлийн эрхтэн болох дохиурын тоосовч, шилбэ, үр боловсруулах орны амсар багана, үрэвчний бүтэц үүргийг судлах, тайлбарлах

b) Шавжаар болон салхиар тоос хүртээдэг, энгийн бүтэцтэй ургамлын цэцгийн бүтцийг харьцуулан ялгааг гаргах.

c) Үржлийн эрхтний хэсгүүдийг нь гэрлийн микроскоп болон томруулдаг шил ашиглан задлан тодорхойлох

d) Цэцгийн бэлгийн үржлийн эрхтэн, тэдгээрийн бүтцийн хэсгүүдийг зурж дүрслэх, задаргаа хийх зэрэг олон төрлийн аргыг хэрэглэж бусдад тайлбарлах

26

Санамж.

Сурагчдын мэдээлэл боловсруулах аргад дэмжлэг үзүүлэх, чиглүүлэх асуултууд, ажлын хуудсыг урьчилан бэлтгэсэн байна.

Сурагчдын өмнөх мэдлэг, төсөөлөл дээр үндэслэн шинжлэх ухааны үг хэллэгийг зөв хэрэглэхэд дэмжлэг үзүүлээрэй.

Өөр өөр овгийн ургамлын ялгаатай цэцгүүдийг сонгон судлах боломжтойг анхаараарай.

Цэцгийн муляж мөн задлаж хатаасан цэцгийн гербари, өөрийн орон нутагт ургадаг цэцэгт ургамлууд, төрөл бүрийн ургамлын цэцгийн фото зургийг ашиглах боломжтой.

БҮЛЭГ Б7.4. АМЬД БИЕ ХООРОНДЫН БОЛОН ОРЧНЫ ХАРИЛЦАН ХОЛБОО Энэ бүлгийн агуулгыг судалснаар сурагчид идэш тэжээлийн гинжин хэлхээний зүй тогтол алдагдахад хүний үйл ажиллагааны нөлөөллийг ойлгоно. Бүлгийн нэр томьѐо: Идэш тэжээлийн гинжин хэлхээ, хүний үйл ажиллагааны нөлөөлөл

Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа

Б7.4.1. Идэш тэжээлийн гинжин хэлхээний зүй тогтол алдагдахад хүний үйл ажиллагааны нөлөөллийг хэлэлцэх

Ш7.1б Ш7.2а Ш7.3б Ш7.4а Ш7.4в Ш7.4г

a) Амьд биесийн идэш тэжээлийн хэлхээнд хүний үйл ажиллагаа хэрхэн нөлөөлөхийг жишээ баримт татаж хэлэлцэх, мэдээллийн хоѐрдогч эх үүсвэрийг ашиглах

b) Хотын сургуулиудын хувьд агаарын бохирдлыг шалгахын тулд цагаан өнгийн зүйлийг байшингийнхаа гадаа хэд хоног байлгаад, өөр нэг цэвэрхэн цагаан зүйлтэй харьцуулж болно.

c) Лав, тос, түлш зэрэг нь шатаж, даавуу болон ноосон эдлэл бусад зүйл дээр тортог бий болгодог талаар хэлэлцэх

Санамж.

Хөвөн, ноосон даавуу, цагаан цаас зэргийг утаа тортгийг үзүүлэхэд хэрэглэнэ.

27

8-Р АНГИ ШИНЖЛЭХ УХААНЧ АРГА БАРИЛ 8-р ангийн сурагчид дараах чадварыг эзэмшиж шинжлэх ухаанч арга барилаа хөгжүүлнэ. Ш8.1 Асуудал, таамаглал дэвшүүлэх

a) Шинжлэх ухааны мэдлэг, ойлголтдоо үндэслэн таамаглал дэвшүүлэх б) Асуулт баримт нотолгоог тайлбарлахад түүхэн болон орчин үеийн жишээ ашиглахын ач холбогдлыг хэлэлцэх в) Өнөөгийн болон өнгөрсөн үеийн судлаачдын туршилт хийдэг, баримт нотолгоо гаргадаг, бүтээлчээр сэтгэдэг арга барилыг хэлэлцэх

Ш8.2 Сорил, туршилт, шинжлэн судлах ажлыг төлөвлөх a) Шинэ санаа дэвшүүлэх, өмнөх мэдлэг, ойлголт болон судалгаанд суурилан шинэ

санааг турших ажлын төлөвлөгөө гаргах б) Сорил туршилт, шинжлэн судлах ажил явуулах шийдэл гаргахдаа өмнө хийгдсэн ажлуудын санааг ашиглаж ажлын төлөвлөгөө гаргах в) Сорил туршилт, шинжлэн судлах ажлын хүрээнд хувьсах, үл хувьсах хэмжигдэхүүнийг ялгах, хэмжилт хийх арга ба шаардлагатай багаж хэрэгслийг сонгох г) Шаардлагатай үед дээж авах арга техникийг хэрэглэх, лаборатаори болон ажлын байранд учирч болох аюул эрсдлийг хянах

Ш8.3 Баримт нотолгоо гаргах, илэрхийлэх a) Алдааг багасгахын тулд ажиглалт, хэмжилтийг давтан хийх, илүү найдвартай,

бодитой үр дүнг гаргах б) Үр дүнгээ зураг, бичвэр, хүснэгт, баганан ба дугуй диаграмм, шугаман ба гистограмм, хуримтлагдсан давтамжийн графикаар илэрхийлэх Ш8.4 Баримт нотолгоо ба үр дүнг нягтлах, тайлбарлах

a) Судалгааны арга, үр дүн, дүгнэлтийн уялдаа хамаарлыг илрүүлэн тайлбарлах б) Зураг, бичвэр, хүснэгт, баганан ба дугуй диаграмм, гистограмм ба хуримтлагдсан давтамжийн графикийн зүй тогтлоос гажсан үр дүнг тогтоох судалгааг сайжруулах арга замыг санал болгох

БҮЛЭГ Б8.1. БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ БА АНГИЛАЛ Энэ бүлгийг судалснаар сурагчид амьтан, ургамлын аймаг, хүрээ, ангийн төлөөлөгчдийг таньж, тодорхойлох түлхүүрийг хэрэглэх ба зохиож сурна. Бүлгийн нэр томьѐо: Тодорхойлох түлхүүр бичиг, амьд биеийн ангилал-аймаг, бүлэг, хүрээ, анги

Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа

Б8.1.1. Ангилал зүйн том нэгжийн (хүрээ, анги) үндсэн шинжүүд, тэдгээрийг хэрэглэн ургамал амьтныг таних энгийн түлхүүр зохиох

Ш8.1а Ш8.1б Ш8.2а Ш8.3а Ш8.4а Ш8.4б

Амьд биеийн үндсэн шинж a) Сурагчид эхлээд зохиосон бэлэн тодорхойлох түлхүүрийг ашиглаж

сурах b) Дараа нь ангийнхаа хүүхдүүдийг таниж тодорхойлох түлхүүр хийж, уг

түлхүүр бичиг нь ирэх долоо хоног юмуу ирэх жил хүртэл тохирох эсэхийг ярилцах

c) Ургамал, амьтны аймаг, хүрээ, ангийн нийтлэг шинжүүдийг харьцуулах d) Сурагчид бэлэн таних түлхүүрийг ашиглан нутгийхаа амьтан, ургамлыг

хүрээлэн буй орчинд нь таньж мэдэх (Мөн амьтан ургамлыг зураг, фото зургаас нь тодорхойлж болно)

e) Навч болон үрийн цуглуулгыг ургамал тодорхойлоход энгийн түлхүүр болон ашиглах

28

Санамж.

Зарим асуултууд ач холбогдол багатай эсэхийг тодруулах. Жишээ нь: урт үс эсвэл маск, нүдний шилтэй байх тухай гэх мэт

YI, YII ангийн I бүлгийн агуулгатай холбоож агуулгыг эзэмшүүлэхэд анхаарна. Хичээлд

Зурагт үзүүлэн, таних түлхүүр

Хялбар тодорхойлох түлхүүр

Навч болон үрийн цуглуулга зэргийг ашиглаж болно.

БҮЛЭГ Б8.2. АМЬД БИЕИЙН БҮТЭЦ, АМЬДРАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Сурагчид энэ бүлгийг судласнаар дараах мэдлэг, чадварыг эзэмшинэ. Үүнд:

сурагчид эсийн хуваагдлыг ажиглаж ойлгохын зэрэгцээ эсийн хуваагдал нь амьд биеийн хөгжилтэй холбогддог болохыг мэдэх.

хүний хоол боловсруулах үйл явцыг хоол боловсруулах тогтолцооны эрхтэн тус бүрийн үүрэгтэй холбон тайлбарлах

хүний амьсгалын онцлог, уушгины хийн солилцоог тайлбарлах

цусны эргэлтийн тогтолцоо- зүрхний бүтэц, түүний үйл ажилагаа, цусны судаснуудын хэлбэр тэдгээрийн бүтэц үүрэг, онцлогуудын талаар үргэлжлүүлэн судална. Мөн цусны их бага эргэлтийн хоорондын хамаарал, судасны лугшилтын хурдад хүний хөдөлгөөн, үйл ажиллагаа нөлөөлөхийг туршина

эм, антибиотик, архи, тамхи, хар тамхи-геройн нь хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг болохыг тайлбарлах мэдлэг, ойлголт, чадвар эзэмшинэ

ургамлын хооллолт, фотосинтезийг тодорхойлж, үгэн тэгшитгэлээр илэрхийлэх, ургамал гэрэл ашиглаж ургадаг, гэрлийг шингээгч ногоон өнгийн хлоропласт, навчны амсараар хийн солилцоо явагдаггийг мэдэх,фотосинтезийн эрчмийг ялгарч буй хүчилтөрөгчийн хийн бөмбөлгийн тоогоор хэмжиж сурна

үндэсний үсэнцрийн бүтэц, үүрэг, флоэм ба ксилемийн бүтэц үүрэг, иш, навч ба үндэсний дамжуулах эдийн байрлал, үндэсээр ус шингэн орох, үндэснээс иш, ишнээс навчинд хүртэл ус зөөвөрлөгдөх тухай зөв мэдлэг ойлголттой болно.

Бүлгийн нэр томьѐо:

Хромосом, ДНХ, митоз хуваагдал, диплоид, гаплоид хромосом

амны хөндий, шүлсний булчирхай, улаан хоолой, ходоод, нарийн гэдэс, арван хоѐр хуруу гэдэс, өлөн гэдэс, цутгалан гэдэс, нойр булчирхай, элэг, цөс, бүдүүн гэдэс, мухар олгой, шулуун гэдэс, төгсгөлийн сүв, хоол хүнсний тэнцвэргүй хуваарилалт, хүнс тэжээлийн хүрэлцээ хангамж

уушгины амьдралын багтаамж

Аймаг: Ургамал

Хүрээ: Далд үрт ургамал

Анги: Хос талт үрт

ургамал

Анги: Нэг талт

үртургамал

Аймаг: Амьтан

Хүрээ: Үет хөлтөн

Анги: Хавч

Анги: Аалз

Анги: Шавж

29

зүрх, артери, венийн ба хялгасан судас, цусны их бага эргэлт, зүрхний артерийн титэм судас, ацинус, элэгний үүдэн вен

эм бэлдмэл, антибиотик, согтууруулах ундаа, тамхины утаа (давирхай, никотин, радон, угаарын хий), героин

фотосинтез, хлорофилл, хлоропласт

үндэсний үсэнцэр, ксилем- өгсөх гүйдэл, флоэм- уруудах гүйдэл

Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа

Б8.2.1. Эсийн хромосомын тухай мэдэх, митоз хуваагдлыг тайлбарлах

Ш8.1а Ш8.2a Ш8.3б Ш8.4а Ш8.4б

Эсийн бүтэц, зохион байгуулалт a) Хромосом нь эсийн бөөмөнд агуулагдах ДНХ-ын утаслаг бөгөөд

генүүдийг агуулдаг болохыг энгийн хэлбэрээр тайлбарлах b) Митоз хуваагдал нь хуваагдлын үр дүнд үүссэн төл эсийн бөөмийн

удамшлын мэдээлэл, хромосомын тоо эх эстэйгээ адилхан хадгалагдах үйл явц болохыг тодорхойлох

c) Эс митоз хуваагдлаар хуваагдахаас өмнө хромосом хоѐрчлогддог учраас үүссэн хоѐр төл эс, эх эстэйгээ ижил тооны хромосомтой, генетикийн хувьд яг ижил байдгийг тайлбарлах

d) Өсөлт хөгжил, гэмтэж муудсан эд, эсийн нөхөн сэргэлт, бэлгийн бус үржилд митоз хуваагдлын үүргийг тодорхойлох

Санамж.

Митозын талаар товчхон ерөнхий ойлголтыг өгнө. Гол гол үйл явцуудыг тодруулан, эсийн хромосом ба генд ямар өөрчлөлт ажиглагдаж байгаад гол анхаарлаа хандуулах хэрэгтэй. Тухайлбал митоз хуваагдлаар: 2 төл эс үүснэ, эсүүд нь диплойд (хромосомын өөрчлөлт үгүй) хромосомтой, шинэ эсүүд нь өсөлт, нөхөн төлжилтөд чухал үүрэгтэй зэргийг анхаараарай.

Митозын үе шатыг нарийвчлан тайлбарлах шаардлагагүй.

Хромосомын зурагт үзүүлэн, хромосом хоѐрчлогдох процессын тухай бичлэг үзүүлж хромосомын загварыг төрөл бүрийг материал ашиглан сурагчдаар бүтээлгэх

Митоз хуваагдлыг харуулсан бичлэгийг http://www.abpischools.org.uk/ вэб сайтаас харж болно

Б8.2.2. Хүний хоол боловсруулах замын эрхтнүүдийг таньж,тэдгээрийн байрлал, үүргийг мэдэх

Ш8.1a Ш8.2б Ш8.3б Ш8.4а

Ш8.4б

Хүний хооллолт a) Хүний хоол боловсруулах эрхтэн тогтолцооны бүрэлдэхүүн хэсгүүдийн

тухайлбал, амны хөндий, залгиур хоолой, улаан хоолой, ходоод, нарийн гэдэс, бүдүүн гэдэсний байрлалыг зурагт үзүүлэн дээр заах, нэрлэх

b) Амны хөндийд байрлах хэл, шүлсний булчирхайн байрлалыг зурагт тэмдэглэх,

c) Шүдний бүтцийг тайлбарлах, шүдний энгийн томьѐо зохиох

Санамж.

Хоол боловсруулах тогтолцооны бодит загварыг зөөлөн уут болон 6 метр урт гуурсан хоолой ашиглан сурагчдаар өөрсдөөр нь бүтээлгэн тайлбарлуулж болно. Мөн багш хичээлийг хэрхэн төлөвлөснөөс хамаарч бодит макетыг эвлүүлүүлэх, самбарт зуруулах, эрхтнүүдийг хайчилбарыг наалгаж нэрлүүлэх зэрэг аргыг хэрэглэж болно. Хэрвээ бодит макет байхгүй бол интернетээс жижиг анимаци, зураг татаж үзүүлж болно.

Б8.2.3. Хоол тэжээлээр авсан шим бодис задрах, нийлэгжихийг загварчлах

Ш8.1a Ш8.2a Ш8.3б Ш6.4а Ш6.4б

a) Бага молекулт нэгжүүд (мономерүүд) нэгдэн макромолекул (полимер) үүсгэдэг болохыг энгийн диаграмм ба цаасан молекулын загвар ашиглан тайлбарлах. Өөх тос, нүүрс –усны цaaсан молекулын хялбар загварыг ашиглаж болно.

30

b) Нүүрс-усны бүтцийг (энгийн сахар, дисaхар, полисахар ) үндсэн тэмдэгт

загвар ашиглан бүтээх.

Санамж.

Сурагчид элемент, атом, молекулын талаар ойлголттой байх хэрэгтэй

Цардуул нь ургамал дотор нөөцлөгддөг нүүрс-ус бөгөөд амьтанд гликоген хэлбэрээр хадгалагддаг болохыг тайлбарлана. Харин мономерүүдээс полимер үүсэх үзэгдлийг дэлгэрэнгүй тайлбарлах шаардлагагүй.

Уургийг тайлбарлахдаа амин хүчлийн молекулууд холбогдон, уургийн полипептидийн гинж үүсгэдэг ба полимерын молекулын уртаас уургийн шинж тодорхойлогддог болохыг хэлэх хэрэгтэй. Харин бүтцийн илүү өндөр түвшний ойлголт шаардлагагүй.

Ханасан ба ханаагүй өөх тосны тухай ойлголт өгөх шаардлагагүй

9-р ангид бататгах хичээлээр энэ цаасан молекулыг загварыг хайчлан атом молекулыг тоолуулж өөх тос, нүүрс усны хялбар томьѐог бүтээлгэж болно

Б8.2.4. Шим ба шим бус бодисуудын биологийн ач холбогдлыг тайлбарлах, зарим амин дэм, эрдэс давс дутахад илрэх шинж тэмдгийг хэлэлцэх

Ш8.1а Ш8.2a Ш8.3а Ш8.3б Ш8.4а Ш8.4б

a) Амин дэм (C ба D), эрдэс давс (кальци ба төмөр) дутахад илрэх шинж тэмдгийг тайлбарлах

b) Хоолны найрлага, шим тэжээлийн бодис болон хооллох хэв маягийн талаарх мэдлэгээ сэргээх

c) Төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүнүүдийн найрлагыг харуулсан хүснэгт болон бичвэр мэдээлэл ашиглан янз бүрийн насны хүмүүсийн өдөрт авах ѐстой шим ба эрдэс бодис, витамины хэрэгцээг тогтоох

d) Өдөр бүр шаардлагатай витамин, эрдсийг олж авахын тулд хэрэглэх хүнсний хэмжээг тооцоолох

e) Амин дэм С ба D, эрдэс бодис Са ба Fe-ийн дуталаас үүдэх шинж тэмдгийг судлах

f) Өгөгдлүүдийг төрөл бүрийн графикийн хэлбэрээр илэрхийлэх g) Сурагчид өгөгдөл ашиглан тайлбарлахад чиглэсэн асуултуудад

хариулт эрж мэдээлэлд боловсруулалт хийнэ. Жишээ нь: o Яагаад 9-18 насны хүүхдийн нэг өдөрт шаардлагатай

кальцийн хэмжээ нь 19-50 насны хүний хэмжээнээс их байдаг вэ?

o Яагаад 50 настай хүмүүст тэднээс 20 насаар залуу хүмүүсээс илүү их хэмжээний кальци хэрэгтэй байдаг вэ?

o Яагаад D витамины хэрэгцээ нас ахихаар ихэсдэг вэ? гэх мэт

Санамж.

Мультивитамины хайрцаг дээрээс эрдэс бодис ба витамины тоо хэмжээний талаарх мэдээллийг авч болно.

Хоол тэжээлийн бодисуудыг нүүрс ус, өөх тос, уураг, витамин ба эрдэс, ус гэсэн 5 төрөлд ангилдаг болохыг тайлбарлах

Энэ суралцахуйн зорилтын хүрээнд амьдралын хэв маяг, орчин өөрчлөгдөх нь витамин, эрдсийг олж авахад хэрхэн нөлөөлдөг талаар хэлэлцэж болно. Жишээ нь:

o Гэрэл багатай улс орнуудад (Гренланд, Швед) D амин дэм o Махны хэрэглээ их жимс, ногоо бага хэрэглэдэг газар С амин дэм o Цагаан хоолтонд төмөр o Сүүн бүтээгдэхүүн бага хэрэглэдэг хүмүүс, хөхүүл эмэгтэйчүүдэд кальци. o Нүүдэлчин малчдын хоол хүнсийг суурин газрын хүмүүсийн хоол хүнстэй

харьцуулах

-------Нугалах хэсэг - Нүүрстөрөгчийн атом

- Хүчилтөрөгчийн атом - Устөрөгчийн атом

31

Хүн амын хүнс тэжээлийн хангамж хүрэлцээгүй болоход бага насны хүүхэд, жирэмсэн хөхүүл эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, ахмад настанд хэрхэн нөлөөлөхийг дурдах.

Нүүрс-ус, өөх тос, уураг, витамин, эрдэс бодисын агууламжийн талаарх олон төрлийн мэдээлэл, тэжээлийн дутагдлаас үүдэлтэй өвчний шинж тэмдэгийг харуулсан интернетийн зураг, дүрсүүд, интернетээс хайж олох боломжтой лавлах материалыг ашиглана. Жишээ нь:

Б8.2.5 Хүний амьсгал ба хийн солилцоог тайлбарлах

Ш8.1a Ш8.2a Ш8.3а Ш8.3б Ш8.4а Ш8.4г

Хүний амьсгал a) Амьсгал авах, гаргах үед уушги, чээжний хөндий (хавирга, өрц )-д

гарах өөрчлөлтийг ажиглах b) Амьсгалын эрхтэн тогтолцооны гол хэсгүүдийг нэрлэх c) Уушгины энгийн загвар хийж амьсгал авах ба гаргахад чээжний

хөндийд гарах өөрчлөлтийг ажиглаж хэлэлцэх

d) Уушгины зөөлөн эд, салаалсан гуурсуудыг харуулах зорилгоор амьтны уушгины бүтцийг үзэх

e) Сурагчид гүн амьсгал авсны дараа амьсгалаар гаргаж байгаа агаарыг хэмжих

f) Дасгал хийх үед амьсгалын хэмжээ хэрхэн өөрчлөгдөж байгааг олж мэдэх

Санамж.

Амьсгал авах ба гаргахад хавирга болон өрц хэрхэн оролцохыг загвар хийж ажиглах

Хуванцар савыг зүсэхэд иртэй зүйлстэй болгоомжтой ажиллахыг сануулна.

Уушгины энгийн загвар хийхдээ ундааны сав, агаарын бөмбөлөг, гуурс, өрцийг орлуулах гялгар уут ашиглаж болно. Загварыг зургаар харуулбал:

Хий цуглуулах аппаратыг, резинэн хоолой, том амсартай цилиндр, устай сав ашиглан өөрсдөө хийх бололцоотой. Үүнд секундомер, шугам, хийн бөмбөлөг, хүснэгт хэрэглэнэ.

Уушгины амьдралын багтаамжийг тодорхойлохдоо хийн бөмбөлгийг тэгш гадаргуу дээр байрлуулан шугамаар хэмжихийг анхааруулаарай.

32

Б8.2.6 Зүрхний бүтцийг судлах

Ш8.1а Ш8.2a Ш8.2б Ш8.2в Ш8.3а Ш8.4а Ш8.4б

Хүний биед бодис зөөвөрлөгдөх a) Зүрхний бүтцийн дараах хэсгүүдийг тайлбарлах:

o Булчинлаг хана o Зүрхний таславч o Ховдол o Тосгуур o Хавхлага o Цусны судаснууд

b) Малын зүрхийг задлан зүрхний 4 тасалгаа, тэдгээрийг хоорондох хавхлаг, цусны судсуудыг ажиглаж нэрлэх

c) Зүрхний зүүн ховдол нь баруун ховдлоос зузаан булчинлаг ханатай болохыг мэдэх

d) Зүрхээр дайран өнгөрөх цус эргэлтийн чиглэлээсээ хамаараад, хүчилтөрөгчтэй ба нүүрсхүчлийн хийгээр баяжсан хүчилтөрөгчгүй гэсэн хоѐр хэсэгт хуваагдаж байгаагаас үүдэн, зүрхний таславчийн үүргийг ойлгох

Санамж.

Зүрхний бүтцийн хэсгүүдийг нэрлүүлэх, үүргийг ойлгуулах

Зүрхний дотоод ба гадаад бүтцийг харуулсан зурагт үзүүлэн болон http://peer.tamu.edu вэб

хаягийг ашиглаж болно.

Б8.2.7. Артери, вен, хялгасан судасны бүтэц нь гүйцэтгэх үүрэгтэйгээ хэрхэн зохицсон болохыг тайлбарлах, зарим эрхтнүүдэд очиж байгаа болон гарч байгаа судасуудыг нэрлэх

Ш8.1а Ш8.1б Ш8.2а Ш8.3б Ш8.4а Ш8.4б

a) Артери, вен, хялгасан судасны хөндлөн огтлолын бэлдмэл харах (тэдгээрийн зүсэлтийн зургийг харах нь бүтцийн ялгааг ойлгоход тустай).

b) Артерийн судсаар өндөр даралт бүхий цус, венийн судсаар бага даралттай цус урсдаг болохыг бүтэцтэй нь холбон таамаглах

c) Артерийн судсаар зүрхнээс шахагдсан цус, венийн судсаар зүрхэнд ирж буй цус урсдаг болохыг судасны ханын бүтэц, онцлогтой холбон тайлбарлах, хялгасан судасны хана нэг давхар нимгэн эсүүдээс тогтсон болохыг онцлон тэмдэглэх.

d) Артерийн судсаар зүрхнээс шахагдсан цус өндөр хурдтай урсдаг бол венийн судсаар цус аажим урсахдаа эргэж урсдаггүй болохыг хавхлагтай нь холбон тайлбарлах.

e) Артери, вен, хялгасан судасны бүтэц үүрэгтэйгээ нарийн зохицсон байдгийг ойлгохын тулд хүснэгтэн мэдээлэл боловсруулах

f) Зүрхний артерийн титэм судасны үүрэг бол зүрхний булчингуудыг хүчилтөрөгчөөр хангах явдал гэдгийг мэдэх.

Санамж.

Артери, вен, хялгасан судасны бүтцийг харуулсан зурагт үзүүлэн, тэдгээрийн бүтэц, үүргийг харьцуулах хүснэгт ашиглан гүйцэтгэх үүргээсээ хамаараад бүтцээрээ ялгаатай болохыг ойлгуулна.

Янз бүрийн зузаантай хуванцар гуурсыг харьцуулах замаар артери, венийн судасны ханын зузаан ялгаатай байдгыг тайлбарлана.

Б8.2.8. Цусны их, бага эргэлтийг тайлбарлах

Ш8.1в Ш8.2а Ш8.3б Ш8.4б

a) Эртнээс эдүгээг хүртэл эрдэмтэд цусны эргэлтийн тухай мэдлэг, ойлголтыг судалж, хэрхэн хөгжүүлж ирсэн байдлыг судлан шинжлэх

b) Цусны их, бага эргэлтийн улмаас хүний биеэр цус нэг бүтэн эргэхдээ зүрхээр 2 удаа дайран өнгөрдөг болохыг тайлбарлах

c) Уушгинд очих сул даралт бүхий цусны бага эргэлт ба бие эрхтнүүдэд тархдаг өндөр даралт бүхий цусны их эргэлтийн тухай, тэдгээрийн хоорондын ялгааг үүрэгтэй нь холбон тайлбарлах, өнгөөр ялган зурж дүрслэх

33

Санамж.

Цусны их, бага эргэлтийн энгийн загварыг хийлгэх боломжтой

Цусны эргэлтийн системийг ойлгомжтой тайлбарлаж тодорхой болгохын тулд шахуурга ба хавхлага бүхий гуурсан хоолойг жишээ болгон ашиглаж болно.

Цусны их бага эргэлтийн бүдүүвч зураг, Цусны эргэлтийг нээсэн түүх, бичвэрийг ашиглана.

Бусад сээр нуруутан амьтдын цусны эргэлтийг харьцуулан тайлбарлана.

Б8.2.9 Эм гэж юу болох, хүний биед хэрхэн нөлөөлөхийг тайлбарлах

Ш8.1a Ш8.2a Ш8.3б Ш8.4г

Бодис эрүүл мэндэд нөлөөлөх нь a) Эм бэлдмэл нь хүний биед тустай эсвэл хортой байдаг талаар

сурагчид ойлгон жишээ гаргах боломжтой. Энэ суралцахуйн зорилтыг ангийн хэлэлцүүлэг эсвэл бүлгийн ажил байдлаар явуулбал тэдний мэдээлэлтэй ажиллах чадварыг сайжруулах, илрүүлэх сайн талтай. Илтгэлийн хэлбэрийг багш сурагчид ярилцаж шийднэ. Энд аман илтгэлээс гадна зурагт хуудас, ханын самбар, бичлэг, слайд үзүүлэн, видео клип г.м-ийг ашиглах бололцоотой. Гэхдээ зөвхөн өргөн хэрэглэгддэг юмуу зайлшгүй мэдвэл зохих эм, бэлдмэлүүдийн талаар ярилцах нь зохистой.

b) Хэрэглэсний дараа амьд биед явагдах химийн урвалуудад нөлөөлдөг бодисуудыг эм хэмээн тодорхойлдог болох талаар мэдэж, буруу хэрэглээнээс татгалзах чадварт суралцана.

c) Эмийг заавал эмчид үзүүлж, зөвлөгөө авсны дараа “ЭМЧИЙН” заавраар хэрэглэх ѐстойг ойлгох

Санамж.

Багш хичээлийн явцад сурагчдын мэдээлэлтэй ажиллах чадварыг үнэлж болно. Жишээ нь илтгэл бэлтгэхдээ мэдээллийг зөв, нямбай цуглуулах чадвар, мэдээлэлд боловсруулалт хийх чадвар, судалгааны ажлаа гүнзгийрүүлж дэлгэрүүлсэн байдал зэргийг харгалзана.

Хортой эм бэлдмэл, эмэнд дасамтгай болох болон эмийн буруу хэрэглээний талаар хөндөх нь зүйтэй.

Геройн, алкоголь, тамхи гэх мэт онцгой хор, нөлөөтэй эмийн тухай дэлгэрүүлэх шаардлагагүй.

Сэргээх үйлчилгээтэй эм, түүний нийгэм болон анагаах ухааны үр нөлөө, мэдрэлийн тогтолцоонд үзүүлэх нөлөө, урт хугацааны нөлөөллийн талаар тайлбарлаж болно.

Ургамлаас олон төрлийн эм гаргаж авах боломжтой бөгөөд хүн төрөлхтөн үүнийг олон мянган жил ашиглаж байгаа талаар мэдээлэл өгөхдөө байгаль хамгаалалын талаар давхар сануулна.

http://www.helpguide.org сайтаас нэмэлт мэдээллийг авч болно.

Б8.2.10 Бактерийн халдварыг эмчлэхэд антибиотик хэрэглэдгийн учир шалтгааныг ойлгох, антибиотик нь вируст яагаад нөлөөлдөггүй болохыг тайлбарлах

Ш8.1а Ш8.2а Ш8.3б Ш8.4а Ш8.4б

a) Ихэнх бактерийн төрлүүд хүн, амьтан, ургамалд халдвар үүсгэдэг. Энэхүү өвчин үүсгэгч организмуудыг патоген гэж нэрлэдэг болохыг мэдэх

b) Бактерийг зохиомол орчинд үржүүлэх үзэгдлийг өсгөвөр гэдэг тухай хэлэлцэх. Энэ үйл ажиллагааг эмнэлэгт хүний биед өвчин үүсгэж буй патогенүүдийг судалж, тодорхойлохын тулд хэрэглэдэг болохыг ойлгох

c) Сурагчид антибиотикийн үүрэг, үйлдлийг дараах байдлаар ойлгох. Үүнд:

o Бактерийн бодисын солилцоог саатуулдаг эсвэл бактерийн өсөлт, үржлийн үед эсийн бүтэц үүсэх явцыг сааруулдаг

o Бактерийн эс ба спорын өсөлт, хөгжлийг зогсоодог. d) Антибиотикийг хөгц мөөгнөөс гаргаж авдаг болохыг хэлэлцэх.

Хамгийн анх Александр Флемингийн гаргаж авсан Пеннициллин хэмээх антибиотикийн тухай ярилцаж болно.

e) Антибиотик нь бактерт нөлөөлөөд вируст нөлөөлдөггүйг тайлбарлахдаа эсийн ханагүй болохыг анхаарах

f) Эм, тухайлан антибиотикийг буруу хэрэглэх нь эмэнд дасалтай бактерийг бий болгодог талаар сурагчдаар жишээ гаргуулах, ярилцлага өрнүүлэх.

34

Санамж.

Ихэнх антибиотик нь бактерийн эсийн хана үүсэх явцыг зогсоодог (жишээ нь пенницилин). - Бусад нь эсийн мембраныг эвдэх, бактерийн бодисын солилцоог саатуулдаг учраас бактерийг үхүүлдэг. Зарим бактери тохиромжгүй үед спор үүсгээд, тохиромжтой нөхцөл бүрдсэн үед амьд бактерийн эс болон үрждэг болохыг ойлгуулах.

Далайн замагнаас гаргаж авсан агар агар нь бактер өсгөвөрлөх тохиромжтой орчин болдог бөгөөд бактерийг өсгөвөрлөх орчинд юу шаардлагатай болохыг ярилцахдаа , агар агар дээр ургуулсан бактерийн өсгөвөрийн гэрлийн микроскопоор харагдах дүрс зургийг

http://www.bacteriainphotos.com/bacteria%20photo%20gallery.html) сайтаас харж болно.

Антибиотикийг хэрэглэхээс татгалзах хандлага нэмэгдэж байгаа талаар ярилцах.

Нийтлэг тохиолддог бактерийн халдварын жагсаалтыг http://www.buzzle.com/articles/list-of-common-infectious-diseases.html хуудаснаас харж болно.

Б8.2.11 Утаат тамхины хор нөлөөг хэлэлцэх, түүнд агуулагдах хорт бодисууд амьсгалын эрхтэнд сөргөөр нөлөөлөхийг хэлэлцэх

Ш8.1а Ш8.1б Ш8.1в Ш8.2б Ш8.3в Ш8.4а Ш8.4б

a) Тамхи татах нь хүний биед ямар хортой нөлөөтэй болох талаар хэлэлцэж, тамхи татах нь эрүүл мэндэд хортой, донтуулах үйлчилгээтэй гэдгийг ойлгох. Эдгээр хор, хөнөөл нь тамхины утаанд байдаг хордуулагч бодис болох тамхины бохь, давирхай, угаарын хий, хавдар үүсгэгч бодис-никотин зэрэгтэй холбоотой гэдгийг тайлбарлах

b) Сурагчид эдгээр бодис нь хүний биед хэрхэн нөлөөлөх, тэдгээр нь хуримтлагдахаараа хэр зэрэг хор нөлөөтэй болох талаар ойлгож татгалзах чадварт суралцана.

c) Тамхины утаа түүнд агуулагддаг бодисууд болох давирхай, никотин, радон, угаарын хий зэрэг нь хүний амьсгалын эрхтэнд нөлөөлөхийг тайлбарлах

d) Тамхидалтаас болж үүсдэг өвчнүүдийг хоѐрдогч эх сурвалжаас мэдээлэл цуглуулан хэлэлцүүлэг явуулах

e) Дам тамхидалтыг гэр оронд болон олон нийтийн газар багасгах талаар хэлэлцэх. Энэ дасгалыг ангид маргаан явуулах эсвэл энэ санаачилгыг дэмжсэн, эсэргүүцсэн санал асуулга маягаар өрнүүлж болох бөгөөд үүндээ монгол улсад хийсэн судалгааны дүнг ашиглана. Мөн тамхины эсрэг хуулийн хэрэгжилтийн талаар хэлэлцэнэ.

Санамж.

Тамхины тухай сэдэв нь амьсгалалт, хийн солилцоо, хүний биед бодис зөөвөрлөлт ба ялгаруулалт сэдэвтэй холбогдоно.

Тамхи нь уушгины өвчлөл үүсгэх, өөрийн хяналтгүй болгох, гутралд оруулах, үйл ажиллагааны хурдыг өөрчлөх, элэг гэмтээх, нийгмийн сөрөг үр дагавар үүсгэх нөлөөтэй болохыг голчлон хэлэлцэнэ.

Б8.2.12 Согтууруулах ундааг хэрэглэсний үр дагаврыг хэлэлцэх

Ш8.1a Ш8.1б Ш8.2а Ш8.3б Ш8.4а Ш8.4б

a) Сурагчид багаар судалгаа хийнэ. Судалгаа хийгээд, нээж олсон зүйлээ ангийнхандаа танилцуулсны дараа багуудын материалыг нэгтгэн бүх сурагчдад мэдээлэл өгч болно. Эсвэл, багууд PowerPoint слайдууд бэлтгээд тэдгээрийг нэгтгэн энэ талаар бүрэн слайд болгож болно. Баг бүр ангийнхандаа өөрсдийн слайдыг тайлбарлана.

b) Согтууруулах ундааг хэтрүүлж хэрэглэсний сөрөг үр дагавар, хөнөөлийн талаар бэлтгэсэн мэдээллээ нэгтгэн бусад сурагчид бусад ангиудад түгээж сурталчилна. Үүнд:

o Согтууруулах ундааны хэрэглээний талаарх статистик мэдээ

o Согтууруулах ундааны тархины бүтцийг алдагдуулах нөлөө

o Цирроз болон согтууруулах ундаатай холбоотой уушгины

35

бусад өвчнүүд o Согтууруулах ундаанд донтох болон түүнээс гарах үеийн

шинж тэмдгүүд o Согтууруулах ундааны хэрэглээний нийгмийн зардал,

бусад үр дагавар гэсэн чиглэлтэй байна c) Энэ үйл ажиллагааны эцэст сурагчид согтууруулах ундаа нь донтуулах

үйлчилгээтэй, биеийн эрүүл мэндэд удаан үргэлжилэх нөлөөтэй бодис гэдгийг ойлгох

d) Сурагчид засгийн газар болон орон нутгийн засаг захиргаанаас явуулж буй архидалтыг бууруулах, нийгмийн үр дагаврыг багасгах талаар хийж буй арга хэмжээг анхаарч ойлгодог болох

Санамж.

Алкоголь нь хүний биеийг хордуулагч шингэн хор юм. Иймээс түүнийг хэтрүүлж хэрэглэвэл хор, хөнөөлт үр дагавартай. Түүнийг удаан хугацаанд хэтрүүлж хэрэглэвэл элэгний хатуурал үүсэх бөгөөд гипатит, элэг өөхлөх гэх мэт өвчин үүсгэнэ.

Согтууруулах ундаа нь оюун ухаан, ой санамж бууруулна. Улмаар тархины эдэд нөлөөлж, төв мэдрэлийн тогтолцоог уналтанд оруулдаг төдийгүй нөхөн сэргээгддэггүй тархины эсүүдийг устгадаг. Тархины агшилт ихэвчлэн дээд мэдрэлийн үйл ажиллагаа явагддаг өмнөд тархинд хүчтэй илэрдэг.

Согтууруулах ундаа мэдрэлийн эсүүдийн холбоог сааруулдаг тул удаан хугацаагаар хэрэглэснээс архинаас хамааралтай болж, донтолт болон мэдрэлийн бусад өвчин үүсгэнэ. Архаг архидалт нь алхах гишгэхээс эхлээд хараа, хэл, яриаг муутгах, цаг хугацааны мэдрэмжийг бууруулах, оюун ухааныг доройтуулах зэргээр нөлөөлдөг.

Донтсон нэгнийг архинаас гарахад чичрэх, нойргүйдэх, дотор муухайрах гэх мэт нийтлэг шинж тэмдгүүд илэрнэ. Хамгийн хүнд шинж тэмдгүүд нь хий юм харах шинж тэмдэг юм.

Алкоголын глобаль хэрэглээний тухай: хэтрүүлж хэрэглэхэд үүсэх үр дагаврын талаар

http://en.wikipedia.org/wiki/Short-term_effects_of_alcohol сайтаас авч болно. тухайлбал эдгээр сайтаас

авсан дараах зургуудыг ашиглаж болно.

Б8.2.13 Мансууруулах бодис- хар тамхины сөрөг үйлчлэлийг хэлэлцэх

Ш8.1a Ш8.1б Ш8.2а Ш8.3б Ш8.4а Ш8.4б

a) Сурагчид геройныг “сэргээх” эм байдлаар хэрэглэсэний дараах үр дагавар, үүсэн гарах хүндрэлийн талаар ойлгосон байх шаардлагатай.Үүнд:

o Оюун ухаан, биеийн үйл ажиллагааг доройтуулж нөлөөлөх o Нийгмийн сөрөг үр дагаварууд хулгайн гэмт хэрэг, нийгмийн

хязгаарлагдмал байдал, тогтворгүй байдал, хувьд хүний мөхөл доройтлын өөрчлөлтүүд бол түүнийг хэрэглэсэнтэй холбоотой гардаг сөрөг үр дагаварууд юм.

o ХДХВ/ДОХ, шар өвчин гэх мэт халдвар авах өндөр эрсдэл. o Биеийн эрхтний урт хугацааны гэмтэл o Ерөнхий эрүүл мэндийг муутгах г.м.

b) Энэ сэдвээр ганцаарчлан болон хосоороо кейсийн судалгаа хийж болно. Сурагчид судалгаа хийсний дараа ангидаа хэлэлцүүлэг зохиосноор судлаж олсон зүйлээ болон өөрсдийн үзэл бодлоо бусадтай хуваалцах боломжтой.

Героины үйлчлэл хүнийг хүчтэй гутрал, хамааралт байдалд оруулснаар хүний зан ааш эвдэрч, эрс өөрчлөгдөн хулгай хийх, эм тариа хэрэглэх, ХДХВ ба ДОХ-оор өвчлөхөд хүрдэг тухай хэлэлцэх

http://www.druginfo.adf.org.au/drug-facts/heroin?gclid=CKuwjvysiK4CFQMgpAodq0Fv4w, http://alcoholism.about.com/cs/heroin/f/herion_faq08.htm зэрэг сайтуудыг ашиглаж болно.

36

Б8.2.14 Фотосинтезийг үгэн тэгшитгэлээр илэрхийлэх

Ш8.2a Ш8.2б Ш8.2в Ш8.2г Ш8.3б Ш8.4а Ш8.4б

Ургамлын хооллолт a) Фотосинтезийн үйл явцыг нарийвчлан тайлбарлах. b) Навчны цардуулыг иодын уусмалаар илрүүлэх туршилт хийх.

c) Фотосинтезийн процесст гэрэл шаардлагатайг туршилтаар илрүүлэх.

d) Фотосинтезийн процесст хлорофилл шаардлагтайг туршилтаар

илрүүлэх.

e) Фотосинтезийн процесст нүүрсхүчлийн хий шаардлагатайг туршилтаар

илрүүлэх.

f) Фотосинтезээр хүчилтөрөгч ялгардагийг туршилтаар илрүүлэх

Санамж.

Нүүрсхүчлийн хий+ус глюкоз + хүчилтөрөгч

Туршилтын үр дүнд нотолгоогоор батлагдсан шинжлэх ухааны санааг сурагчид өөртөө итгэлтэйгээр илтгэж, ажиглаж мэдсэнээ бусадтай хуваалцах дадал олгох, сурагч бүрийн дуу хоолойг сонсох, урамшуулах зорилгоор багийн хэлэлцүүлэг зохиох

Хэлэлцүүлэгт бусад сурагчдын оролцоог дэмжих, туршилтыг нягт нямбай гүйцэтгэхэд анхаарах.

Тасалгааны ургамал, этилийн спирт, иодын уусмал, стакан, ус, петрийн аяга, залуур зүү, халаах төхөөрөмж, зарим хэсгийг нь тугалган цаасаар бүтээж, 24 цагийн турш нарны гэрэл тусгаагүй байлгасан навч ба цагаан цоохор навчийг туршилтанд ашиглана.

Дараах сайтуудаас мэдээллийг харж болно. http://www.youtube.com/watch?v=8_9_ACIV4ME,

37

http://www.youtube.com/watch?v=k-HiZdafzt4

Тасалгааны ургамал, натрийн шүлт (NaOH)-ийн уусмал, шохой (Ca(OH)2)-н уусмал, конус хэлбэртэй шилэн сав 2 ширхэг, хөвөн, шилэн савыг ургамалтай бэхлэх саваа мод 2 ширхэг, спиртэн дэн, хуруу шил, стакан, ус, спирт-96%, иодын уусмал, хямсаа, петрийн аяга, дусаагуурыг туршилтанд ашиглана.

Дараах сайтнуудаас туршилтын мэдээллийг харж болно

http://www.youtube.com/watch?v=yLZy3nL_W2Q, http://www.youtube.com/watch?v=lji6Zx3_E30

Усан тахал, хий хураах багаж (устай сав, шилэн юүлүүр, хуруу шил) http://www.youtube.com/watch?v=4oNeULIg_Yo

Б8.2.15 Үндэсний үсэнцрийн эсийг микроскопоор харж, үүргийг нь хэлэх

Ш8.2а Ш8.2б Ш8.3б Ш8.4а Ш8.4б

Ургамлын зөөвөрлөлт a) Үндэсний үсэнцрийн эсүүдийг микроскопоор харж, тэдгээрийн үүргийг

тодорхойлох. b) Үндэсний үсэнцрийн эсүүд нь үүрэгтэйгээ нарийн зохицсон эсүүдийн

жишээ болохыг тайлбарлах

Санамж.

Туршилтын үр дүнд сурагчид, ажиглаж мэдсэнээ бусадтай хуваалцах зорилгоор багийн хэлэлцүүлэг зохиох. Хэлэлцүүлэгт сурагчдын оролцоог дэмжих, туршилтыг нягт нямбай гүйцэтгэхэд анхаарах

Микроскоп, тасалгааны ургамлын үндэс, тавиур ба бүрхүүл шил, ус, фильтрийн цаас ашиглана.

http://www.youtube.com/watch?v=nz3ClBQojU8, http://www.youtube.com/watch?v=TWNtXw-MWtE

сайтыг ашиглана

Б8.2.16 Ксилем, флоэмийн үүрэг, нэг болон хос талт үрт ургамлын ксилем, флоэмийн байрлалыг үндэс, иш, навчны хөндлөн огтлол дээр ялган таних

Ш8.1а Ш8.2а Ш8.3а Ш8.4а

a) Навчинд ус дамжуулан зөөвөрлөхөд ксилемийн бүтэц хэрхэн зохицсоныг анхааран судлах.

b) Ксилемийн цорго нь зузаан ханатай урт сунасан эсүүд угсрагдан залгагдсан, голдоо хөндий гуурстай тул ус дамжуулдаг. Тэдгээр үхсэн эсүүдийн хана нь зузаан учраас ургамлын тулгуур эрхтний үүрэг давхар гүйцэтгэдгийг мэдэх

Санамж.

Ксилем, флоэмийн үүрэг нь тэдгээрийн бүтэцтэй хэрхэн зохилдсон талаар багийн хэлэлцүүлэг хийж, хэлэлцүүлэгт сурагчдын оролцоог дэмжих

http://www.youtube.com/watch?v=lVt_ACnSgOE, http://www.youtube.com/watch?v=JFb-CWlz7kE

ашиглана.

Ш8.1а Ш8.2а Ш8.3а Ш8.4а Ш8.4б

c) Флоэм нь навчинд үүссэн органик бодисыг бусад эрхтэнүүд рүү дамжуулах үүрэгтэйг мэдэх

d) Өгсөх гүйдэл ямар замаар явагдаж буйг харуулах. e) Усанд ууссан эрдэс бодисын ионууд нь үндсээр дамжин навчинд

очдогийг мэдэх. f) Ургамлын дамжуулах багцын байрлалыг судалж мэдсэнээр сурагчид

усыг хэрхэн ишээр өгсдөгийг илүү амархан ойлгох болно. g) Нэг болон хос талт үрт ургамлын үндэс, иш, навчны хөндлөн огтлол

дээр ксилем, флоэмийн байрлалыг микроскопоор харж, ялгаж таних. h) Тэдгээрийг хооронд нь харьцуулж, тэмдэглэлийг хүснэгтээр харуулах

38

Санамж.

Үндсээр сорогдсон ус ксилемийн гуурсаар дамжин, хөрснөөс навчинд хүрэх тухай авч үзэхээс өмнө осмосын тухай ойлголтыг сэргээн давтах нь зүйтэй.

Туршилтын үр дүнд сурагчид, ажиглаж мэдсэнээ бусадтай хуваалцах зорилгоор багийн хэлэлцүүлэг зохионо.

Хэлэлцүүлэгт сурагчдын оролцоог дэмжих, туршилтыг нягт нямбай гүйцэтгэхэд анхаарах

Үндсээр шингээгдсэн ус ишээр дамжин навчинд хүрч, навчнаас ус уурших тухай видео бичлэг: http://www.youtube.com/watch?v=QYbg4lQ-iaU

Ургамлын үндэс, ишний хөндлөн огтлол дээр, ксилэм, флоэмийн байрлалыг тодорхойлсон зураг үзүүлэн , микроскоп, бритв, тавиур ба бүрхүүл шил, ус, фильтрийн цаас, залуур зүү ашиглан нэг ба хос талт ургамал, наранцэцэгийн үндэс, иш, навчны дамжуулах эдийг ажиглана.

Б8.2.17 Ургамлын үндэс, иш, навчаар ус хэрхэн дамжихыг тайлбарлах, будагч бодис ашиглан ус дамжихыг туршилтаар илрүүлэх

Ш8.2a Ш8.2б Ш8.2г Ш8.3а Ш8.4а Ш8.4б

a) Ургамлын мөчрийг будагтай уусмалд (бэх эсвэл хүнсний будаг) хийгээд хэдэн өдрийн дараа будаг нь ксилемийн цоргоор дээш өгссөн нь харагдах бөгөөд навчны судлаар тархсан байдлыг ажиглах туршилт хийх.

b) Туршилтын дараа нарийхан ишийг нь хөндлөн зүсэж, будагдсан

ксилемийн цоргоны байрлалыг микроскопоор харах

Санамж.

Туршилтын үр дүнд нотолгоогоор батлагдсан шинжлэх ухааны санааг сурагчид өөртөө итгэлтэйгээр илтгэж, ажиглаж мэдсэнээ бусадтай хуваалцах, зорилгоор багийн хэлэлцүүлэг зохиох.

Хэлэлцүүлэгт сурагчдын оролцоог дэмжих, туршилтыг нягт нямбай гүйцэтгэхэд анхаарах.

Микроскоп, будганд дүрсэн ургамлын нарийн мөчир, тавиур ба бүрхүүл шил, ус, фильтрийн цаас, тасалгааны цагаан цэцэгтэй ургамал, ус, бэх эсвэл хүнсний будаг, хайч хэрэглэнэ. Дараах сайтаас харж болно. http://www.youtube.com/watch?v=Qx3mDeeMLWg

БҮЛЭГ Б8.3 АМЬД БИЕИЙН ҮРЖИЛ, ХӨГЖИЛ Хүний үржил, хөгжил

Сурагчид энэ бүлэгт хүн ба ургамлын үржлийн тухай өмнөх мэдлэг, ойлголтоо хөгжүүлж, дараах мэдлэгийг бүтээнэ.

- Хүний нөхөн үржихүйн тогтолцооны эрхтнүүд, тэдгээрийн үүргийг тайлбарлах - Эр, эм бэлгийн эсийн бүтцийг судлах, харьцуулах - Цэцэгт ургамлын тоос хүртэлт, үр тогтолт, үр боловсролт, үр тархалтыг багтаасан

бэлгийн үржлийн тухай судлана. Бүлгийн нэр томьѐо: Эр бэлэг эрхтэн, эм бэлэг эрхтэн, өндгөн эс, сперматозойд, тоос хүртэх, үр тогтох, үр тархах, тоос, өндгөн эс, гамет-бэлгийн эс Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа

Б8.3.1. Хүний нөхөн үржихүйн тогтолцооны эрхтнүүд, тэдгээрийн үүргийг тайлбарлах, эр, эм бэлгийн эсийн бүтцийг судлах, харьцуулах

a) Зурагт үзүүлэн болон загвар ашиглан эрэгтэй, эмэгтэй хүний нөхөн үржихүйн эрхтэн тогтолцооны бүтцийг тайлбарлан ярилцах

b) Эр, эм бэлэг эрхтний бүтцийг баримлын шавар ашиглан дүрслэх, эрхтний нэршил, байрлалыг мэдэж авах

c) Эр, эм бэлэг эрхтний бүтцийн хэсгийг ялган таньж, тус бүрийн гүйцэтгэх үүргийг ТӨМ ашиглан уншиж судлах

d) Биеийн хамгийн том болон жижиг эс болох эр, эм бэлгийн эсийн бүтэцтэй танилцана. Эр бэлгийн эсийг сперматозойд, эм бэлгийн эсийг

39

Ш8.1б Ш8.3б Ш8.4б

өндгөн эс гэж нэрлэдэг болохыг мэдэж авах e) Багийн гишүүд эр, эм бэлэг эрхтний нэршил, байрлал, үүргийг зөв ялгаж

бусдад тайлбарлана. f) Эр, эм бэлгийн эс хаана бүрэлдэж бий болдгийг мэдэж нөхөн

үржихүйтэй холбон тайлбарлах g) Эр, эм бэлгийн эсийн хэлбэр, хэмжээг зургаар илэрхийлэх h) Өмнөх ангиудад үзсэн эсийн бүтэц, үүрэгтэй холбон тайлбарлах

Санамж.

Багш YI ангид үзсэн шилжилтийн насны өөрчлөлтийн үед гарах бие бялдрын болон сэтгэлзүйн өөрчлөлтийн талаарх өмнөх мэдлэгийг сэргээн сануулах хэрэгтэй. Үүний тулд дөхүүлэх асуулт асуух, харилцан ярилцах, зураг, үзүүлэн үзүүлэх гэх мэт.

Нөхөн үржихүйн эрхтэн тогтолцооны бүтэц, үүргийг ойлгуулахдаа ярьж тайлбарлахаас илүүтэй өөрсдөөр нь бүтээлгэх, уншуулах, ярилцлага өрнүүлэх зэргээр хичээлийг явуулах нь үр дүнтэй.

Сурагчдыг багаар ажиллахад багшийн чиглүүлэг хэрэгтэйг анхаарах хэрэгтэй. Хэрэглэгдэхүүн:

Эр, эм бэлэг эрхтний зурагт үзүүлэн, муляж

Баримлын шавар, картон цаас, цаасны хутга

Эр, эм бэлэг эрхтний нэршил, үүрэг бүхий ТӨМ

Эр, эм бэлгийн эсийн зураг, үзүүлэн

Б8.3.2. Шавжаар болон салхиар тоос хүртдэг ургамлын үржлийн эрхтний бүтцийн ялгааг харьцуулан судлах

Ш8.1б Ш8.2а Ш8.3а Ш8.4а

a) YII ангид судалсан цэцгийн бүтцийн мэдлэгээ сэргээн санаж, ургамал хэрхэн тоос хүртдэг болохыг асуултаар чиглүүлэн ярилцах

b) Тоос хүртэлт гэж юу болохыг тайлбарлах c) Нэг цэцгээс нөгөө цэцэгт тоос хүртэх арга замуудын тухай ярилцах d) Салхиар болон шавжаар тоос хүртдэг цэцгийн жишээг олж хэлэх (амьд

цэцэг, фото зураг ) e) Салхиар болон шавжаар тоос хүртэх арга замуудын онцлогийг хэлэлцэх f) Өөртөө болон солбицон тоос хүртэхийн ялгааг таньж мэдэх g) Өөртөө тоос хүртэх ба солбицон тоос хүртэхийн давуу болон сул талыг

хэлэлцэх

Санамж.

Y-YII ангид судалсан ургамлын бүтцийн тухай мэдлэгийг сэргээн санах

Тоос хүртэхэд оролцох хүчин зүйлүүдийг нэрлэж, шавжаар болон салхиар тоос хүртдэг цэцгүүдийн дасан зохилдлогооны ялгаатай талуудыг харьцуулахад дэмжлэг үзүүлэх

Хэрэглэгдэхүүн:

“Цэцэгт нугын амьдрал” зураг

Шавжаар болон салхиар, өөртөө тоос хүртдэг ургамлуудын зураг

Видео бичлэг http://www.youtube.com/watch?v=AbpEhe6eXGI

40

Б8.3.3. Гэрлийн микроскоп болон зураг ашиглан тоосны мөхлөгийг судлах

Ш8.1в Ш8.2б Ш8.2г Ш8.3а Ш8.3б Ш8.4а

a) Тоос нь эр бэлгийн эс, өндгөн эс нь эм бэлгийн эс, гамет гэдэг нь бэлгийн эс гэдгийг таниулах

b) Ургамлын тоосны бүтцийг микроскопоор харж судлах, тоосны мөхлөгүүдийг ажиглах

c) Тоосны бүтэц, үүрэгтэйгээ хэрхэн зохицсон болохыг хэлэлцэх, тайлбарлах

d) Тоос нь эр бэлгийн эс болохыг тайлбарлан, амьд биеийн үржилд эр эсийн үүргийг хэлэлцэх

Санамж.

Микроскоп, янз бүрийн ургамлын тоосны мөхлөгүүдийн байнгын бэлдмэл ашиглах

Түр бэлдмэл бэлтгэх багаж хэрэгсэл бэлтгэх

Микроскоп, микроскопын слайдуудыг хэрэглэж болно.

Б8.3.4. Тоос хүртэж үр тогтох, түүнд ургамлын үржлийн эрхтэн хэрхэн зохилдсон болохыг судлах

Ш8.1в Ш8.2б Ш8.2г Ш8.3а Ш8.3б Ш8.4б

a) Цэцэгт ургамлын бэлгийн үржилтэй холбоотой үр тогтох үзэгдлийг ойлгох

b) Микроскоп ашиглан тоосны хоолойг ажиглах дадлага ажил хийх c) Цэцгийн тоос хэрхэн тоосны хоолойгоор дамжин баганаар

доошилж,үрэвчинд орсноор үр тогтох үйл явцыг тайлбарлах d) Үр тогтолт гэж юу болохыг тайлбарлах e) Цэцэгт ургамлын давхар үр тогтох явцыг товч загварчлах, тайлбарлах

Санамж.

Ургамал бүрийн тоос ургах сахарын концентрац ба ургах хугацаа харилцан адилгүй байдгийг анхаарч урьдчилан туршиж судалсан байх шаардлагатай.

Цэцэгт ургамлын давхар үр тогтох явцыг дэлгэрүүлэх шаардлагагүй

Микроскоп, янз бүрийн ургамлын тоосны мөхлөгүүдийн байнгын бэлдмэл ашиглана. Хэрэглэгдэхүүн:

Микроскоп, микроскопын слайдууд, зүсэлт хийх бритва, залуур зүү

Янз бүрийн ургамлын тоосны мөхлөгүүд, глюкозын уусмал http://www.youtube.com/watch?v=dgFY7WUTASQ

Б8.3.5. Үр үүсэх, үрийг хамгаалахад жимсний үүргийг тодорхойлох

Ш8.1а Ш8.2б Ш8.3б Ш8.4б

a) Үр хэлбэржих болон жимс үүсэх тухай тайлбарлах b) Үр тогтсоны дараа үрэвчинд үр үүсэхэд үрт нахианы үүргийг

тайлбарлах c) Жимс үүсэхэд үрэвчний үүргийг тайлбарлах d) Мойлын яс, жүржийн үр, улаан лоолийн үр, улаан буудай зэрэг

ургамлын үрийн үрт нахианы байрлал, тоог зүсэж харах e) Жимс нь үр боловсруулах орноос үүсэж байгааг харуулах, үрийг

хамгаалахад жимсний үүргийг тодорхойлох

Санамж.

Үр, жимсний цуглуулга, загвар, зураг, бичлэг, цахим хичээлүүдийг сургалтад хэрэглэж болно.

41

Б8.3.6. Үрийн бүтцийг судлах, үр жимсний тархалтын хэлбэрүүдийг хэлэлцэх

Ш8.1а Ш8.2а Ш8.2в Ш8.2г Ш8.3а Ш8.4а Ш8.4б

a) Үрийн бүтцийг судлахад сайн дэвтээсэн шошийн үрийг ашиглаж болно. Гэхдээ хичээлд хэрэглэхээс хоѐр өдрийн өмнө дэвтээнэ. Шош, вандуй зэрэг том үрийг задалж, бүтцийг нь судлахаас гадна цардуулыг илрүүлэх туршилт хийж болно.

b) Олон янзын үрээр жишээ авч, тэдгээрийн тархах аргуудыг хэлэлцэх, үр, жимс нь салхи болон амьтнаар тараагдан шинэ газар нутагт очдог гэдгийг мэдэх, нэрлэсэн үр, жимсийг амьтан болон салхиар тардаг гэсэн 2 бүлэгт ангилж ямар онцлогтой болохыг тайлбарлах

c) Сурагчид хайлаас модны үр унах үед түүж аваад үрийн жин, салхинд хийсэхэд хэрхэн нөлөөлөхийг илрүүлэх туршилт төлөвлөн ажиглалт хэмжилт хийж болно.

d) Салхиар тархдаг үрийн цаасан загвар хийх. Сэнсний далавчны хэмжээ, масс, хэлбэрийг өөрчлөх замаар тодорхой өндрөөс агаарт хийсэх хугацааг уртасгах зорилго тавин туршиж, үр салхиар тархах талаар дүгнэлт хийх

Санамж.

Төрөл бүрийн ургамлын үрийг хараад тархах аргын талаар таамаглах

Дэвтээсэн шошийн үр, өсгөдөг шил, иод\калийн уусмал бэлтгэх

Янз бүрийн жимснүүд ба бодит жимсний оронд фото зургийг нь ашиглах боломжтой.

Б8.3.7. Цэцэгт ургамлын амьдралын эргэлтийг тайлбарлах

Ш8.1а Ш8.2а Ш8.2г Ш8.3б Ш8.4а

a) Цэцэгт ургамлын амьдралын эргэлтийг судлан, түүнийг зурж үзүүлэх b) Ургамлын үр ургуулах туршилт хийх, турших, ажиглалт тэмдэглэл

хөтлөх явцад YI ангид судалсан үр ургах нөхцөлийг сануулах c) Цэцэгт ургамлын амьдралын эргэлтэнд үр, жимс ямар үүрэгтэйг

ярилцах d) Ургамлын үржлийн ач холбогдлын талаар хэлэлцэх, ургамал тархаж

байгаа шалтгааныг тайлбарлах

Санамж.

Хэрвээ боломжтой бол цэцгийн бүтцийг судлахаас, жимс үүсэх улмаар үрлэх үрээс ургамал ургах бүх үйл явцыг нэг ургамал дээр сонгож ажиглах хэрэгтэй.Энэ ажиглалт нь үр тогтсоны дараа үр, жимс хэрхэн яаж хөгждөгийг ойлгоход тустай.

Хэрэглэгдэхүүн:

Төрөл бүрийн ургамлын үр, петрийн аяга, өгөгдсөн нөхцлүүд

Видео хичээл зэргийг хичээлд хэрэглэж болно.

Б8.3.8. Удамшлын мэдээлэл эцэг эхээс үр төлд дамждаг болохыг ойлгох

Ш8.1б Ш8.3б Ш8.4а

a) Эцэг эх болон үр төлийн хоорондын ялгаатай ба төстэй шинжийн жишээнд тулгуурлан удамшдаг шинжийн талаар ярилцах

b) Шинж чанар нь генд агуулагддаг бөгөөд генетикийн мэдээлэл нь эсийн бөөмд хадгалагддаг болохыг тайлбарлах

c) Энэхүү генетикийн мэдээлэл нь хэрхэн нэг үеэс дараагийн үед дамждаг болохыг хэлэлцэх.

Санамж.

Эсийн бөөмд оршдог генетикийн мэдээлэл нь үржлийн үед бусад гентэй нэгдэх тухай энгийн мэдлэг өгөх

YII ангийн III бүлгийн агуулгатай холбох Хэрэглэгдэхүүн:

Эсийн бөөм, хромосомын зурагт үзүүлэн

Сурагчдын угийн бичиг ашиглан ялгаатай ба төсөөтэй шинжийг тодорхойлуулан хэлэлцүүлэг хийх

42

Б8.3.9. Селекцийн үр дүнд шинэ үүлдэр, сорт, омог хэрхэн бий болохыг тайлбарлах

Ш8.1б Ш8.3б Ш8.4а

a) Хоѐрдогч эх сурвалжийг ашиглан селекцийн үр дүнд тодорхой шинжтэй бие махбодыг хэрхэн бий болгож болох тухай ядаж нэг жишээ олж мэдэх. Жишээ нь: өндөр үр ашигтай хүнсний ногоо эсвэл хүссэн өнгийн цэцгээ үржүүлж, тарьж ургуулах гэх мэт.

b) Селекци байгаль дээр өөрөө явагдаж болох талаар хэлэлцэх (байгалийн шалгарал).

Санамж.

Сурагчдыг багт хуваан мэдээлэл цулуулах, мэдээлэлд боловсруулалт хийхэд чиглүүлэх

Сурагчдын илтгэл, мэдээллийг үнэлж дүгнэх Хэрэглэгдэхүүн:

Селекцийн үр дүнд гаргаж авсан амьд биеүдийн фото зураг

Видео бичлэг

Селекцийн сонгодог жишээнүүд байж болно.

Б8.3.10. Байгалийн шалгарлын тухай Дарвины боловсруулсан онолын талаар ярилцах

Ш8.1б Ш8.3б Ш8.4а Ш8.4б

a) Дарвины судалгааны үйл ажиллагаанд шинжилгээ хийж, тэрээр хэрхэн байгалийн шалгарлын тухай онолоо баталсныг хэлэлцэх

b) Зохилдолгооны тухай өмнөх мэдлэгийг сэргээн сануулах

Санамж.

Дарвины онол гарах үеийн шинжлэх ухаан, нийгмийн хөгжлийн талаар хэлэлцүүлэг зохиох

Ач холбогдлыг илэрхийлсэн зурагт хуудас бүтээлгэх Хэрэглэгдэхүүн:

Дарвины аялалын маршрут

Цуглуулж дүгнэлт хийсэн амьтдын зураг зэргийг бэлтгэнэ.

БҮЛЭГ Б8.4 АМЬД БИЕ ХООРОНДЫН БОЛОН ОРЧНЫ ХАРИЛЦАН ХОЛБОО

Энэ бүлгийг үзэж судалснаар идэш тэжээлийн гинжин хэлхээ болон сүлжээн дэх энергийн урсгалыг тайлбарлах, загварчлах ур чадварт суралцана. Бүлгийн нэр томьѐо: Идэш тэжээлийн гинжин хэлхээ, идэш тэжээлийн сүлжээ, энергийн урсгал, экологийн хүчин зүйлс

Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа

Б8.4.1. Идэш тэжээлийн гинжин хэлхээ болон сүлжээн дэх энергийн урсгалыг тайлбарлах, загварчлах

Ш8.1а Ш8.1б Ш8.1в Ш8.2а Ш8.3б Ш8.4б

a) Бүтээгч, I, II,III эрэмбийн хэрэглэгч, өвсөн тэжээлтэн амьтан, махчин амьтан гэсэн нэр томъѐог тайлбарлах

b) Тодорхойлох түлхүүр ашиглан таньсан амьтан, ургамлыг оролцуулан идэш тэжээлийн энгийн гинжин хэлхээ байгуулах.

c) Идэш тэжээлийн сүлжээ үүсгэж, идэш тэжээлийн энгийн гинжин хэлхээнүүд хоорондоо харилцан холбоотой болохыг тайлбарлах.

d) Сурагчид өөрийн оршин байгаа нутгийн төрөл зүйлүүдийн идэш тэжээлийн сүлжээг үүсгэж байгаа гинжин хэлхээг хэлж мэдэх.

e) Идэш тэжээлийн сүлжээн дэх амьд биеийн нэг хэлбэр алга болох нь бусад амьд биесд хэрхэн нөлөөлөхийг хэлэлцэх.

f) Идэш тэжээлийн гинжин хэлхээ ба сүлжээ нь тодорхой бодгалиудыг харуулдаггүй, харин биомассыг илэрхийлэн харуулдгийн учрыг

43

тайлбарлах. g) Идэш тэжээлийн гинжин хэлхээ ба сүлжээний дагуу энерги урсдаг

болохыг тайлбарлаж, хоол тэжээлийн сүлжээ хэрхэн бий болж байгаа тухай ярилцах

h) “Идэш тэжээлийн хэлхээний түвшин” гэдэг нэр томъѐог ойлгож танилцах

i) Идэш тэжээлийн хэлхээний түвшингүүдээр энерги хэрхэн дамжиж байгааг харуулахын тулд сурагчдаар өөрсдийнх нь оролцдог идэш тэжээлийн хэлхээний загварыг зохиолгох

Санамж.

Идэш тэжээлийн гинжин хэлхээний янз бүрийн жишээгээр ойлголтыг баяжуулан бататгах боломжтой.

Идэш тэжээлийн гинжин хэлхээний тухай YII ангийн хичээлээ сэргээн санаж, амьд бие юугаар хооллодог болохыг ажиглалт юмуу хоѐрдогч эх сурвалжаас мэдсэнээр идэш тэжээлийн сүлжээ үүсгэж болохыг хэлэлцэх.

Идэш тэжээлийн сүлжээ ба тэжээлийн энгийн гинжин хэлхээнүүд хоорондоо харилцан холбоотой өөр өөр ойлголт болохыг тайлбарлах

Хэрэглэгдэхүүн:

Төрөл бүрийн идэш тэжээлийн сүлжээний зураг

Б8.4.2. Амьд биеийн тоо толгойд нөлөөлөх хүчин зүйлүүдийг тайлбарлах

Ш8.1а Ш8.1б Ш8.3б Ш8.4а

a) Хүн амын өсөлтөнд экологийн хүчин зүйлс хэрхэн нөлөөлдөг талаар хэлэлцэх

.

Санамж.

Дэлхийн хүн ам, монгол орны хүн амын өсөлтөд хүчин зүйлс хэрхэн нөлөөлж буй талаар бусад эх сурвалжаас мэдээлэл олж авна

Хэрэглэгдэхүүн:

Зурагт үзүүлэн, видео бичлэг, хүн амын өсөлтийн график зэргийг ашиглаж болно.

44

9-Р АНГИ ШИНЖЛЭХ УХААНЧ АРГА БАРИЛ 9-р ангийн сурагчид дараах чадварыг эзэмшиж шинжлэх ухаанч арга барилаа хөгжүүлнэ. Ш_9_1 Асуудал, таамаглал дэвшүүлэх

a) Шинжлэх ухааны мэдлэг, ойлголт, баримтад үндэслэн таамаглал дэвшүүлэх б) Баримт нотолгоог анхдагч болон хоѐрдогч эх сурвалжийн алинаас нь хэрэглэхээ шийдэх в) Шинжлэх ухааны ололт нээлтийг ашиглах талаар дэлхий нийтээс суралцах, нэр томьѐог зөв оновчтой хэрэглэх

Ш_9_2 Сорил, туршилт, шинжлэн судлах ажлыг төлөвлөх a) Таамаглал, тайлбараас баримт нотолгоог олох ажлаа төлөвлөх б) Шаардлагатай нөхцөлд тохирсон түүвэр хийх аргыг хэрэглэх аргаа тодорхойлох в) Шинжлэн судлах ажлыг төлөвлөх г) Хувьсах ба үл хувьсах хэмжигдэхүүний холбоо хамаарлыг тогтоох, түүнийг илрүүлэхэд шаардлагатай арга, хэрэгслийг сонгох д) Нийтлэг хэрэглэгддэг материал, тоног төхөөрөмжийн аюулгүй байдал, лабораторид болон судалгаа шинжилгээний явцад тохиолдож болох эрсдэл, аюулаас сэргийлэх

Ш_9_3 Баримт нотолгоо гаргах, илэрхийлэх a) Хэмжилт ажиглалтаас тохирох нарийвчлалтай үр дүнг гаргах б) Ажиглалт, хэмжилтийн үр дүнг зураг, бичвэр, бүдүүвч, хүснэгт, статистик диаграмм, математик аргаар илэрхийлэх, танилцуулах

Ш_9_4 Баримт нотолгоо ба үр дүнг нягтлах, тайлбарлах a) Судалгаа шинжилгээний арга, үр дүн, дүгнэлтийг бусдынхтай харьцуулан, үнэлэж

тайлбарлах б) Зураг, бичвэр, бүдүүвч, хүснэгт зэрэг өгөгдлийн зүй тогтол, тооцооллоос гажсан үр дүнг тогтоож, шинжилгээ судалгааг сайжруулах арга замыг хэлэлцэх в) Зураг, бичвэр, бүдүүвч, хүснэгт, статистик диаграмм, математик аргаар цуглуулсан өгөгдөл, мэдээллээс түүвэр хийж, мэдээллээс үр дүн, дүгнэлт гаргах г) Үр дүн, дүгнэлтийг танилцуулах ялгаатай арга замуудыг үнэлэх, оновчтойг сонгох

БҮЛЭГ: Б9.1. БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ БА АНГИЛАЛ Энэ бүлгийг судалснаар ангилал зүйн бага нэгж болох баг, овог, зарим төрөл, зүйлийг ялган таних, тодорхойлох түлхүүр зохиож, хэрэглэж сурна. Бүлгийн нэр томьѐо: Тодорхойлох түлхүүр бичиг, аймаг, бүлэг, хүрээ, анги, баг, овог, төрөл, зүйл Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа

Б9.1.1. Ангилал зүйн бага нэгж (баг, овог зарим төрөл зүйл)-ийн онцлог шинжийг мэдэх, зарим амьд биеийг ялган таних, тодорхойлох

Ш9.1а Ш9.1б Ш9.2б Ш9.3б Ш9.3г

a) Сурагчид бэлэн таних түлхүүрийг ашиглан нутгийнхаа амьтан, ургамлыг хүрээлэн буй орчинд нь таньж мэдэх

b) Амьтан ургамлын зураг, фото зургаас шинж тэмдгийг нь харж тодорхойлж болно.

c) Усны индикатор макро сээр нуруугүйтэн амьтдыг тодорхойлох түлхүүрийг зохион, ашиглаж орон нутгийн гол мөрний усны чанарыг үнэлэх

Санамж.

45

YI-YIII ангийн I бүлгийн агуулгатай залгамж холбоотой болохыг анхаарах хэрэгтэй.

Хэрэглэгдэхүүн:

Зурагт үзүүлэн, таних түлхүүр ашиглах

Хялбар тодорхойлох түлхүүр

Навч болон үрийн цуглуулгыг энгийн түлхүүр зохиоход ашиглах

Усны сээр нуруугүйтэн амьтдын зураг, бэлдмэл scientificillustrator.com/insects.html beb

БҮЛЭГ: Б9.2. АМЬД БИЕИЙН БҮТЭЦ, АМЬДРАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Сурагчид энэ сэдвийг судалснаар дараах мэдлэг чадварыг эзэмшинэ. Үүнд:

Эс түүний эрхтэнцрүүдийн хэмжээг мм-ээр илэрхийлэх, өсгөлтийг тооцох дадлага ажил хийж сурна.

Хүний идсэн хоол хүнс хэрхэн задарч шимэгдэх үйл явцыг судалж мэднэ. Мөн хоол хүнсэнд агуулагдах зарим нэгдлүүдийг илрүүлэх туршилтын ажлыг хийж сурна

Аэроб амьсгалыг тайлбарлаж, үгэн тэгшитгэлээр илэрхийлнэ.

Цусны эргэлтийн эрхтэн тогтолцооны талаарх өмнөх мэдлэгээ бататган зүрхний бүтэц, түүний үйл ажиллагааг саатуулж болох өвчнүүдийн талаар ойлголттой болно

Фотосинтез –автотроф хооллолтын нэг хэлбэр болох фотосинтезээр цардуул үүсч хуримтлагдах, фотосинтезэд гэрлийн энерги ашиглагдах, фотосинтезийн эрчимд гэрэл ба нүүрсхүчлийн хийн концентрацийн өөрчлөлт хэрхэн нөлөөлөхийг илрүүлэх, навчны бүтцийг нарийвчлан судалж, түүний үүрэг үйл ажиллагаатай холбон тайлбарлана.

Навчны хөндлөн зүсэлтээс эс, эдийн бүтцийг микроскопоор харж, бүтцийн онцлог шинжийг гүйцэтгэх үүрэгтэй нь холбон тайлбарлана

Зөөвөрлөлт: транспираци түүний үе шат, транспирацид нөлөөлөх хүчин зүйлс, тэдгээрийг потометрийн аргаар илрүүлэх, гандах үзэгдэл ба навчны тоо цөөрөх үзэгдлийг тайлбарлана

гэрэл (фототропизм), хүндийн хүчний үйлчлэл(геотропизм)-д хариу үйлдэл үзүүлдэг болохыг туршилтаар баталж тайлбарлана.

Бүлгийн нэр томьѐо: Гэрлийн микроскопи, обьектив, окуляр, микрометр, түр бэлдмэл, Шим ба шим бус бодис, уураг, нүүрс ус, цардуул, өөх тос, амин хүчил, фермент -биохурдасгуур, залгих, боловсруулах, шингээх, нийлэгжүүлэх, гадагшлуулах, Аэроб амьсгал, Зүрх, зүрхний булчинлаг хана, зүрхний тасалгаа, хавхлага, зүрхний титэм судас, ацинус, элэгний үүдэн вен, бөөрний артери, венийн судас, мэдрэл шингэний зохицуулга, глюкагон, инсулин, Фотосинтезийн эрчим, автоторф, гетеротроф, глюкоз, цардуул, Навчны кутикул, амсрын эс ба мезофилл эс, дамжуулах багц, Транспираци, транспирацийн эрчим, ургамлын цангах үзэгдэл, Фототропизм,геотропизм

Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа

Б9.2.1 Эс түүний эрхтэнцрүүдийн хэмжээг мм-ээр илэрхийлэх, өсгөлтийг тооцох

Ш9.2в Ш9.2д Ш9.3а Ш9.3б Ш9.4а

Эсийн хэмжээ, эсийн хуваагдал a) Микроскопоор харж буй зүйлийн хэмжээг үзэгдэх талбайн

харьцуулалтын арга ашиглан олох.

Туршилтын тайлбар: Сонгины булцуу эсвэл гишүүний ишнээс эпидермисийг хуулан авч бэлтгэсэн түр зуурын бэлдмэлийг ашиглан тохирох хэмжүүрээр эсийн хэмжээг тодорхойлно.

46

Арга: o Сурагч бүр үзэгдэх талбайд харагдаж буй зүйлийг бүхэлд нь

харж, бэлдмэлийн хэмжээг тодорхойлох оролдлого хийх шаардлагатай.

o Өөр бэлдмэлийг харахдаа объективээ солино. o Сурагчид үзэгдэх талбайн янз бүрийн өсгөлтөөр харсан мэдлэг,

туршлага зэрэг дээрээ үндэслэн бэлдмэлийн хэмжээг тооцоолж болно.

o Тооцоолж олсон хэмжээгээ бусдынхтай харьцуулаад энэ нь зөвхөн ойролцоолох арга гэдгийг ойлгох.

Санамж.

Үзэгдэх талбай эсвэл талбайн диаметр маш чухал.

Үзэгдэх талбай гэдэг нь микроскопын окуляраар харах үед харагдах миллиметр эсвэл микрометрийн хэмжээ юм.

Обьектив болон окулярын өсгөлтийн хэмжээг ашиглан үзэгдэх талбайн хэмжээг хэрхэн олох талаар дараах вэб сайтаас олно уу

http://www.microscope-microscope.org/advanced/magnification-1.htm Хэрэглэгдэхүүн:

Дадлага ажилд шаардагдах багаж хэрэгсэл:

Гэрлийн микроскоп

Бэлдмэлийн тавиур

Үзэгдэх талбайн хүснэгт

http://www.microscope-microscope.org/advanced/magnification-1.htm

Б9.2.2. Эсийн мейоз хуваагдлыг тайлбарлах

Ш9.1б Ш9.1в Ш9.4г

а. Мейоз хуваагдлын үр дүнд хромосомын тоо цөөрч диплойд бүрдэлтэй эсээс гаплойд бүрдэлтэй гамет үүсэхийг тайлбарлах б. Мейозоор үүссэн эсүүд нь генийн хувьд ижил бус байдгийг хэлэлцэх

Санамж.

Гол гол үйл явцуудыг тодруулан эсийн хромосом ба генийн ямар өөрчлөлт ажиглагдаж байгаад гол анхаарлаа хандуулах хэрэгтэй. Үүнд: o 4 эс үүснэ o эсүүд (гаметүүд) нь гаплоид (хромосомын хагас) o зүйлийг нөхөн үржихэд гаметүүд ашиглагддаг гэх мэт o (Меойзын үе шатуудыг нарийвчлан тайлбарлах шаардлагагүй)

Хэрэглэгдэхүүн:

10Х Обьектив

100Х окуляр=1000Х Өсгөлт. Өсгөлтийг тооцох

хүснэгтээс харах талбайн

бодит хэмжээ 1,8 мм буюу

1800 нм гэдгийг мэдэж

болно

Ийм өсгөлтөөр харахад

харах зүйл ойролцоогоор

харах талбайн -тэй

тэнцэхүйц хэмжээтэй байх

юм бол түүний хэмжээ

1800/4=450 нм болно.

Харах талбай

47

Мейозийн хялбар хөдөлгөөнт үзүүлэнг харах вэб хаяг:

http://www.abpischools.org.uk/res/coResourceImport/modules/genome/fullscreenflash7765.cfm?flash=en-flash/meosistime.swf&title=Animation+of+meiosis&version=8

Б9.2.3. Хүний хоол боловсруулах эрхтэн тогтолцооны бүтэц, үүргийг тайлбарлах

Ш9.1а Ш9.1б Ш9.1в Ш9.2а Ш9.3б

Ш9.4а Ш9.4в Ш9.4г

Хоол тэжээлийн бодис a) Амны хөндий, шүлсний булчирхай, улаан хоолой, ходоод,

нарийн гэдэс (арван хоѐр хуруу гэдэс, өлөн гэдэс, цутгалан гэдэс) нойр булчирхай, элэг, цөс, бүдүүн гэдэс, мухар олгой, шулуун гэдэс, төгсгөлийн сүв гэсэн хоол боловсруулах тогтолцооны хэсгүүд тус бүрийн бүтцийг гүйцэтгэх үүрэгтэй нь холбон тайлбарлах

b) Амны хөндийд явагддаг механик задралд шүдний оролцоог тайлбарлахдаа шүдний төрөл тус бүрийн бүтцийг үүрэгтэй нь холбоно.

c) Хэл хоол боловсруулахад ямар үүрэгтэй болохыг тайлбарлах. Үүнд: хоолыг амтлах, шүлсэнд дэвтсэн хоолыг залгиур хоолой руу түлхэх, дуу авиа гаргахад оролцох гэх мэт

d) Амны хөндийд шүлс хэрхэн үүсч ялгардаг болон идсэн хоол шүлсний нөлөөгөөр дэвтэж, задрах, гадаргуугийн талбай нэмэгддэг болохыг тайлбарлах

e) Улаан хоолойн гүрвэлзэх хөдөлгөөнийг булчингийн бүтэцтэй холбон тайлбарлах. Улаан хоолойн гүрвэлзэх хөдөлгөөнийг харуулсан загварыг нарийн урт шаар ашиглан хийж болно

f) Ходоодны булчинлаг хана, салст бүрхүүлийн үүрэг, ходоодны хүчил хаанаас үүсдэг болон тус бүрдээ хэрхэн харилцан холбоотой үйл ажиллагаа явуулдаг болохыг тайлбарлах, ходоодны хүчиллэг орчин нь бактерийг устгадаг болохыг анхаарч хэлэх

g) Нарийн гэдэсний шимэгдүүлэх үйл ажиллагааг түүний хөхлөгүүдтэй холбон тайлбарлах

h) Нарийн гэдэсний хөхлөгийн зургийг ашиглан амин хүчил, глюкоз нь венийн судас руу, тосны хүчил, глицерол нь тунгалагийн судас руу ордог болохыг ярилцахдаа зурагт үзүүлэн ашиглах болон сурагчдаар өөрсдөөр нь зургийг зуруулах

i) Элэг, нойр булчирхай нь яагаад хоол боловсруулах эрхтэнд хамаарагддаг болохыг ярилцах

j) Бүдүүн гэдсэнд ус шимэгддэг талаар тайлбарлахдаа гэдэс нь өвдөж гүйлгэж байгаа хүнд шингэн зүйл ихээр уулгадгийн учир шалтгааныг жишээ болгон холбон ярилцах

k) Хоѐрдогч эх сурвалж ашиглан хоол боловсруулах замын эрхтнүүдийн үүргийг багаар судалж ярилцан, олж мэдсэнээ бусад багуудад илтгэх.

l) Хоол боловсруулах үйл ажиллагааны талаар үзсэн зүйлээ нэгтгэн дүгнэх

m) Залгих, боловсруулах, шингээх, нийлэгжүүлэх, гадагшлуулах үйл ажиллагаанууд хоол боловсруулах замын аль хэсэгт явагдахыг тайлбарлах

Санамж.

Биед орсон хоол хүнс нь хоол боловсруулах замын эрхтнүүдийн ханаар шимэгдэж, шим тэжээл болдог гэдгийг сурагчдад ойлгуулах хэрэгтэй.

Хоол шингээх үйл явцыг ойлгуулахын тулд цардуул ус болон глюкозын холимог хийсэн нимгэн гуурсан хоолой буюу өлөн гэдсийг хоолой (хоол боловсруулах замыг төлөөлөх) устай саван дотор хэдэн цаг байлгаж илрүүлэгч уусмалын тусламжтайгаар бодис шилжиж байгааг тогтоосноор хоол шингэх үйл явц хэрхэн явагдахыг тайлбарлаж болно.

Нарийн гэдэсний хөхлөгийн хялгасан судаснаас глюкоз амин хүчлүүд элэгний үүдэн вен рүү хэрхэн шингэдгийг ойлгоход чиглэсэн нэмэлт дасгал даалгаврыг илүү чадвартай сурагчдаар

48

хийлгэж болно.

Элэгнээс цөс үүсдэг болон нойр булчирхайгаас ялгардаг шүүс нь хоол тэжээлийн бодисыг задлахад оролцдог болохыг сануулах

Хоол боловсруулах замын дээрх үүргүүдийг тодорхойлбол дараах байдлаар тодорхойлж болно. Үүнд :

o залгих үйл явц, o хоол боловсруулах явц, o шингээлт, o биеийн найрлагатай ижилсэж, нийлэгжих /шинэ бодис үүсгэх/, o ялгаруулах.

Хэрэглэгдэхүүн:

Багшийн гарын авлага

Ажлын хуудас

Лавлах номнууд

Сурах бичиг

Бодит макет

Интернетийн материал, зураг ашиглаж болно.

Б9.2.4. Хүнсний бүтээгдэхүүний цардуул, саахар, уураг, өөх тосыг туршилтаар илрүүлэх

Ш9.1в Ш9.2в

Ш9.2г Ш9.3а Ш9.4г

a) Цардуулыг иодын уусмалаар, сахарыг Бенедиктийн урвалжаар, уургийг Биуретийн урвалжаар, өөх тосыг этанол ашиглан илрүүлэх туршилт хийх

b) Цардуул илрүүлэхдээ төмсөн дээр иодын уусмал дусааж өнгөний өөрчлөлтийн талаар ярилцана.

c) Сахар илрүүлэхдээ чихэр эсвэл ѐотонг нунтаглан хуруу шилэнд хийж бага зэргийн устай хольж уусгана. Дээрээс нь Бенедиктийн урвалж нэмж усан баннд халааж өнгөний өөрчлөлтөөр нь дүгнэн ярилцана.

Арга: - Жижиг бүлгээр ажиллана. - Сурагчид үр дүнд хүрэхийн тулд туршилтын алхмыг нэг

бүрчлэн явуулна. - Энэ туршилтыг төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүнд туршиж

үзэж дээрх бодисууд агуулагдаж байгаа эсэхийг тэмдэглэх - Ажигласан зүйлээ өнгөт зургаар дүрслэх замаар үр дүнг гаргаж

болно. Үүнд өнгөний өөрчлөлтийг сурагчид хэрхэн ажиглаж байгааг багш анхаарах

- Туршилтын эцсийн үр дүнг хүснэгтээр илэрхийлж болно. - Дижитал камер ашиглан сорилын явц, үр дүн, дүгнэлтийн

талаар дэлгэрэнгүй дүрс бичлэг хийх боломжтой. - Туршилтын дараа түүний алхмуудыг сайжруулах талаар санал

дэвшүүлж болно. Жишээ нь. - Усан банныг сайжруулах, өөрчлөх боломж байна уу? - Цаасан шүүлтүүр ашиглан өөх тосыг шүүх замаар туршилтыг

хялбархан явуулж болох уу? гэх мэт

Санамж.

Иодын уусмал нь эмийн санд элбэг зарагддаг олдоц ихтэй.

Усан банн байхгүй тохиолдолд плиткан дээр саванд ус хийж халааж орлуулж болно.

Өнгийн өөрчлөлтийг YI ангид үзсэн илрүүлэгчийн талаарх мэдлэгтэй холбож тайлбарлах.

Халуун устай болгоомжтой харьцах

Биуретийн урвалж бэлдэхдээ натрийн шүлтийн уусмалыг арьсан дээрээ асгахаас болгоомжлох, зэсийн сульфат хортой тул болгоомжлох.

Хамгаалалтын нүдний шил зүүх шаардлагатай.

Биуретийн урвалжид гидроксидын уусмал ашиглах үедээ тэсрэлт үүсэхээс сэргийлээрэй

Өөх тосны сорилыг хийхдээ этилийн спирт нь шатамхай учир галаас болгоомжлох.

49

Хэрэглэгдэхүүн:

Төмс

Модтой чихэр, эсвэл ѐотон

Иодын уусмал

Бенедиктийн урвалж, эсвэл Бенедиктийн урвалж бэлтгэх зааврыг

http://www.cleapss.org.uk/attachments/article/0/RB11.pdf хуудаснаас харах

Хуруу шил, хуруу шилний хавчаар, усан банн

Биуретийн урвалж (NaOH уусмал+ CuSO4 уусмал) уураг агуулсан хоол хүнс, жишээ нь: өндөг, сүү, мах гэх мэт, хуруу шил, дусаагуур, хуруу шилний тавиур, ус

Б9.2.5. Хоол боловсруулах үйл явцыг тайлбарлах, түүнд энзим биохурдасгуурын үүрэгтэйг ойлгох

Ш9.1а Ш9.2а Ш9.3б Ш9.4г

a) Хэсэг талх аваад хэдэн хормын турш зажилж, чихэр амтагдахыг мэдрэх

b) Яагаад хоол хүнсийг зажлах хэрэгтэй байдаг болон, шүлсэнд зарим хоол хүнсийг задалдаг энзим агуулагддаг тухай дээрх жишээн дээр ярилцах

c) Хоол хүнсний химийн болон механик задралын тухай хэлэлцэх d) Ходоодонд уураг задарч амин хүчил болоход оролцдог

энзимийг нэрлэх e) Казейн нь зөвхөн нялх хүүхдийн ходоодонд агуулагддаг

болохыг сүүг ээдүүлж харуулах жишээн дээр тайлбарлах f) Хоол боловсрох замын аль хэсэгт ямар энзимийн оролцоотой

ямар шим бодис хэрхэн задардгийг хүснэгтээр хийх

ХБЗ-ын хэсэг

Ялгаруулдаг шүүс

Хаана үүсдэг

Агуулагдах фермент

Задрах бодис

Үүсэх бодис

Ам Шүлс Шүлсний булчирхайд

Амилаза Цардуул Мальтоз

Ходоод Ходоодны шүүс

12 хуруу гэдэс

Нойр булчирхай

Цөс

Өлөн гэдэс

Санамж. Хэрэглэгдэхүүн:

Багшийн гарын авлага

Ажлын хуудас

Лавлах номнууд

Сурах бичиг

Бодит макет

Интернетийн материал, зураг

Талх, сүү

50

Б_9_2_6. Дэлхийн хүн амын хүнс тэжээлийн хүрэлцээ хангамж, ган гачиг, үер усны аюул, хүн амын тоо хэт ихсэх асуудлуудын талаар хэлэлцэх

Ш9.1б Ш9.1в Ш9.3б Ш9.4б Ш9.4г

a) Энэхүү сэдвийг үзүүлэн таниулах материал ашиглан тайлбарлахаас гадна, үндсэн сэдвийн хүрээнд сонин сэтгүүл, телевизийн мэдээнээс сонгож ашигласан материалыг ашиглан хэлэлцүүлэг зохиож болно.

b) Сурагчид генийн өөрчлөлттэй үр тариаг хоол хүнсэндээ хэрэглэх гэх мэт технологийн шинэчлэлийг ашиглах нь бидэнд тулгараад байгаа бэрхшээлийг шийдвэрлэхэд туслах уу эсвэл бүр энэ бэрхшээлийг хурцатгах уу гэдэг дээр өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэх, бодож тунгаах

c) Хүнсний хангамж хэрэглээ дэлхийн бусад улс оронд ямар байдалд байгааг судалж мэдэх

d) Хүнсний бүтээгдэхүүний хангамжийг нэмэгдүүлэхэд орчин үеийн технологийг ашиглах арга замын талаар ярилцах. Тухайлбал:

o Орчин үеийн хөдөө аж ахуйн машинжуулалт, механикжуулалт

o Химийн бордоо хэрэглэх o Хортон шавж устгах хор ашиглах o Өвс ногоо, шарилж устгах бодис хэрэглэх o Зохиомол үржүүлэг хэрэглэх o Ган гачиг болон үер усны аюулын талаар өөр хичээлтэй

холбож болох юм.

Санамж.

Хэлэлцүүлэг хийхэд шаардлагатай материалыг сурагчдаар бэлдүүлвэл илүү үр дүнтэй.

Мөн багш илүү хурцадмал асуудлыг хөндсөн зургийг үзүүлж болно. Тухайлбал: Өлсгөлөнгийн асуудлыг хэлэлцэхдээ дараах агуулгыг онцлох хэрэгтэй o Хоол хүнсний тэгш бус хуваарилалт o Ган гачиг o Үер усны аюул o Хүн амын өсөлт

Хэрэглэгдэхүүн:

Багшийн гарын авлага

Ажлын хуудас

Лавлах номнууд

Сурах бичиг

Бодит макет

Интернетийн материал, зураг

Дэлхийн хоол хүнсний хангамжийн асуудлыг http://www.nationalacademies.org/webextra/crops/ үзэж болно

Б9.2.7. Аэроб амьсгалыг тодорхойлж, тайлбарлах ба үгэн тэгшитгэлээр илэрхийлэх

Ш9.1а Ш9.2а Ш9.2в Ш9.3а Ш9.4а Ш9.4в

Амьсгал a) Амьсгалах үйл явц болон амьсгаа авч гаргах хоѐрын

хоорондын ялгааг хэлэлцэх b) Аэроб амьсгалын явцад хүчилтөрөгч шаардагддаг болохыг

мэдэх c) Амьсгалах гэдэг нь биеийн эс бүрийг амьд байхад

шаардагдах энергээр нь хангах үйл явц юм гэдгийг ойлгох d) Аэроб амьсгалыг үгэн тэгшитгэлээр илэрхийлэх

Глюкоз + хүчилтөрөгч → нүүрсхүчлийн хий + ус

Санамж.

Хүчилтөрөгч ба глюкоз нь хэрхэн биеийн эс бүхэнд хүрч, хэрхэн гадагшилдаг болохыг хэлэлцэх

Үгэн тэгшитгэл зохиолгох

Зурагт үзүүлэн, видео бичлэг зэрэг хэрэглэгдэхүүнийг бэлтгэнэ.

51

Б_9_2_8 Зүрхний бүтцийн хэсгүүд нь үйл ажиллагаатайгаа зохилдсон болохыг тайлбарлах

Ш9.1а Ш9.1б Ш9.2а Ш9.3б Ш9.4г

Хүний биед бодис зөөвөрлөгдөх ба зохицуулга a) Зүрхний дараах үйл ажиллагааг тодорхойлох:

o Булчингийн агшилт o Хавхлага нээгдэж хаагдах үйл явц

b) Зүрхний бүтэц, цусны урсах чиглэлийг өөр өөр өнгөтэй сумаар ялгаж зурсан зураг ашиглаж цус нэг чиглэлд урсдаг болохыг хавхлагын бүтэцтэй холбон тайлбарлах

c) Судасны цохилтын хурдад биеийн хөдөлгөөн хэрхэн нөлөөлдөг болохыг судлан шинжилж, тайлбарлах

d) Биеийн хөдөлгөөн зүрхний цохилтын хурдад нөлөөлөх ба энэ нь амьсгалын хурд биеийн хөдөлгөөний нөлөөгөөр өөрчлөгддөгтэй уялдаа холбоотой байгааг илрүүлэх

e) Тайван байх үед болон, доороо гүйх эсвэл гимнастик хийсний дараа судасны цохилтыг тоолуулж дэвтэртээ тэмдэглэх, график гаргах

Санамж.

Зүрхний бүтэц, цусны урсах чиглэлийг өөр өөр өнгөтэй сумаар ялгаж зурсан зураг ашиглах.

Зүрхний загвар, видео хичээлийг ашиглана.

Б9.2.9. Зүрхний титэм судас нарийсах өвчний шалтгаан, түүнээс урьдчилан сэргийлэх боломжийг хэлэлцэх

Ш9.1а Ш9.1б Ш9.2а Ш9.3б Ш9.4г

a) Зүрхний артерийн титэм судасны үүрэг бол зүрхний булчингуудыг хүчилтөрөгчөөр хангах явдал гэдгийг мэдэх.

b) Зүрхний титэм судасны нарийсал өвчнөөр өвдөхөд хүргэдэг шалтгаан, нөлөөллийг сурагчдаар ярилцуулах, хүний удамшил ч нөлөөлдөг байж болох тухай ярилцлага өрнүүлэх.

c) Өдрийн дэглэм, биеийн хөдөлгөөний дутагдал, хүний амьдралын буруу хэв маяг нь үүнд хэрхэн нөлөөлөх тухай ярилцах

d) Дарамт шахалт нь хүнд маш олон нөхцөл байдалд сөрөг нөлөө үзүүлж болох бөгөөд ажлын дарамт, гэр бүлийн бэрхшээлтэй асуудал зэрэг нь дарамтыг бий болгож, цусны даралтыг өөрчилж болохыг тайлбарлах

e) Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаас авсан мэдээллийг ашиглан цусны эргэлтийн тогтолцооны эмгэгийн талаар судалж мэдэх, зураг үзүүлэн ашиглаж илтгэл тавих

Санамж. Артерийн судас бөглөрөх болон зүрхний шигдээс өвчнүүдээс хамгаалах тухай зөвлөгөө өгөх Хэрэглэгдэхүүн:

Б9.2.10. Цусны зөөвөрлөх үүргийн тухай хэлэлцэх

Ш9.1а Ш9.1в Ш9.2а Ш9.3б Ш9.4б Ш9.4г

Цусны зөөвөрлөх үүргийг хэлэлцэхээс өмнө диффуз, осмос, эсийн амьсгалын тухай ойлголтуудыг сэргээн санах

Хэрэв эс мембранаараа хүчилтөрөгчийн молекулыг зөөвөрлөн оруулж ирэх боломжгүй болсон тохиолдолд ямар байдал үүсч болохыг тайлбарлуулах

Диффузын үед ямар бодисууд эсэд орж, эсээс гадагшилдаг вэ? Эдгээр бодисууд хаанаас үүсч аль чиглэлд шилждэг вэ?

Боловсруулсан хоол тэжээл нарийн гэдэснээс цусанд орох

Уушгинаас хүчилтөрөгч цусанд нэвчих, нүүрсхүчлийн хий уушгинаас гадагшлах

Шээгийг элэгнээс бөөр рүү зөөвөрлөхөд цус чухал үүрэгтэй болохыг судлах

Санамж. - Цусны зөөвөрлөх үүргийг хэлэлцэхээс өмнө диффуз, осмос, эсийн амьсгалын тухай ойлголтуудыг мэдэх нь эсийн дотор агуулагдаж буй хүчилтөрөгч, нүүрсхүчлийн хийн концентраци ба усны агуулга тогтвортой байхын ач холбогдлыг ойлгоход суурь мэдлэг болж ашиглагдана. - Диффуз нь хялгасан судасны нимгэн ханаар цус ба эдийн шингэний хооронд бодис чөлөөтэй шилжиж зөөвөрлөгдөх гол арга юм. Хэрэглэгдэхүүн: Артери, вен, хялгасан судасны хөндлөн огтлол

52

Б9.2.11. Мэдрэл- шингэний зохицуулгыг тайлбарлах

Ш9.1в Ш9.2а Ш9.3б Ш9.4г

a) Зохицуулга болон хяналтын механизмын диаграмм болон хөдөлгөөнт үзүүлэн ашиглан мэдрэл- шингэний зохицуулгыг тайлбарлах

Санамж. - Амьд бие физиологийн үйл явцаа задлан шинжлэх, хянах тогтолцоотой байдаг. - Биеийн хэсгийн хүлээн авуурууд өдөөгч буюу гадаад үйлчлэлийн талаарх мэдээллийг хяналтын тогтолцоонд дамжуулахад сөрөг задлан шинжилгээний механизм хариу үйлдлийг нэмэгдүүлэн зохицуулах ба үүний дүнд үйл ажиллагаа идэвхжинэ. Ийнхүү үйл ажиллагаа хяналтын тогтолцоогоор зохицуулагдсанаар амьд биеийн орчин тогтмол тэнцвэртэй байна. Хэрэглэгдэхүүн: http://www.phys.unsw.edu.au/biosnippets/ (зөвхөн - „Analogy‟ба „In Humans‟ хэсгүүд)

Б9.2.12. Арьсны бүтцийг судлах, арьсны хялгасан судасны хана өргөсөх болон нарийсах замаар дулаан зохицуулагддаг болохыг тайлбарлах

Ш9.1а Ш9.1в Ш9.2а Ш9.3а Ш9.3б Ш9.4а Ш9.4г

a) Хүний биеийн температур зохицуулалтын тухай судалж үзэхээс өмнө амьтдын дулаан зохицуулалтын тухай судлах, бүлээн ба хүйтэн цустан гэсэн ухагдахуунтай танилцаж зурган танилцуулга хийх, илтгэл тавих, эссэ бичнэ. Жишээ нь: Оцон шувуу, тарвага биеийн дулаанаа зохицуулах гэх мэт

b) Биеийн температурыг тогтмол байлгахад арьс чухал үүрэгтэй талаар хэлэлцэнэ. o Арьсны үс, түүний угийн булчин o хөлсний булчирхай o температурыг хүлээн авагч ба мэдрэл, цусны судас o өөхөн (тос өөхний) эд зэргийг таньж ялгаж сурахын тулд

ардаа мэдээлэлтэй хөзөр‟ хийж тоглох o Хөхтөн амьтад хэрхэн өөрийн биеийн дулааныг янз

бүрийн нөхцөлд өөрчилдөг болохыг жишээгээр тайлбарлана. Жишээ нь: халдвараас болж халуурах, ичээ, бадайрах/хөдөлгөөнгүй байх г.м

c) Сурагчид өмнөх шинжлэх ухаанч мэдлэг, ойлголтод тулгуурлан хүний биеийн дулааныг тогтмол байлгахад ямар хүчин зүйлс нөлөөлдөг болох тухай оюуны зураглал хийх. Жишээ нь: o Биеийн дулаан o Цусны найрлага (CO2, O2, шээсний хүчил, глюкоз, ус,

эрдэс давсг.м) o Цусны pH , o Улаан бөөмний тоо ширхэг o Цусны даралт г.м

d) Дээрх ажлыг багаар хийж, дараагаар нь ангиараа нэгтгэнэ.

Туршилтын ажил төлөвлөх дасгал: e) Сурагчид зузаан өөхөн эдтэй бие, нимгэн өөхөн эдтэй биенээс

илүү дулааныг хадгалж чадах эсэхийг турших судалгаа шинжилгээний ажлыг дараах алхмаар төлөвлөж болох юм. Үүнд:

Үйл ажиллагаа

сайжрах

Хариу үйлдэл

идэвхижих механизм

Биеийн

хүлээн

авуурууд

Хяналтын төв

Сэрэл

Сэрэл

Хариу үйлдэл

буурах механизм Үйл

ажиллагаа

буурах

53

o Биеийн дулааныг загварчлахын тулд ямар материал ашиглаж болох вэ? (Жишээ нь: халуун устай битүү колбо).

o Өөхөн давхаргын тусгаарлах үүргийг загварчлахын тулд ямар материал ашиглаж болох вэ? (Жишээ нь эсгий, ноосон материал)

o Температурыг яаж хянах вэ? (термометр) o Урт хугацаанд хүйтэн нөхцлийг хэрхэн бүрдүүлэх вэ?

(Жишээ нь: хөргөгч эсвэл өвлийн улиралд гадаа байлгах) o Хэдэн удаагийн давталттайгаар туршилтыг бэлтгэх вэ? o Тусгаарлагч давхаргууд ямар зузаантай байх вэ? o Ямар нөхцлүүдийг ижил байлгах вэ? o Ямар хэмжилтүүдийг ямар давтамжтай авах вэ?

f) Энэхүү дасгал, сорил туршилт нь бусад сурагчдын хийсэн ажлыг шалгах боломжийг олгоно. Сурагчид эхлээд өөрсдийн бүлэгт ажиллана. Дараа нь өөр бүлэгтэй нэгдэж туршилтын ажлын үйл явцуудаа хэлэлцэнэ. Бусдын хийсэн төлөвлөгөөг өөрийнхтэйгөө харьцуулан дүгнэлт гаргах, тэдгээрийн ажлын талаар санал хэлэх, бусдаас гарсан үр дүн, саналуудыг анхааралтай сонсох ба туршилтад тохирох материалыг сонгох болон, туршилтын явцыг зорилгоо хангахуйцаар зохион байгуулсан байхад анхаарлаа хандуулна.

g) Хүйтэн орчинд удаан байвал биед ямар өөрчлөлт гарахыг эргэцүүлэн бодох (жишээ нь чичрэх, арьс өнгөө алдах буюу зэвхийрэх, арьсны үс босох), өрчлөлт бүрийн физиологийн үндсийг тайлбарлана.

h) Үүнтэй нэгэн адил хэт халуунд удаан байвал биед ямар өөрчлөлт гарахыг хэлэлцэж болно.

i) Биеийн температурыг тохируулахад уураг тархины, цусны, мэдрэлийн, булчингийн үүргийг ярилцах. Арьсны хүлээн авагч (уураг тархинд температурын өөрчлөлтийн талаар дохио өгдөг) болон биеийн температурыг хянадаг механизм (цусны температурын өөрчлөлтөөс болж таагүй мэдрэмж үүсэх) хоорондын уялдааг ойлгоно.

j) Энэхүү процессийг харуулахын тулд дүрд тоглох, мөн сэрэл дамжих хөдөлгөөнт үзүүлэн бүтээх, мэдээллийн технологийн ололт амжилтыг ашигласан слайд үзүүлэн бэлтгэж болно.

k) Бүлээн цустай амьтад ба хүн биеийн дулаанаа тогтмол байлгадгийг ойлгож, хүний амьдрал температурын хязгаарлагдмал хэмжээнд хэвийн үргэлжлэх бололцоотой болохыг хэлэлцэнэ (Хүснэгтээс харна уу).

l) Хүний биеийн температур өдрийн турш бага зэрэг өөрчлөгддөг зүй тогтолтойг судалж мэднэ (графикийг харна уу - http://www.ebme.co.uk/arts/temp/).

m) Эдгээр хүснэгт, графикуудыг ашигласнаар сурагчид мэдээллийг өөрчлөх, боловсруулах, анализ хийх замаар мэдээлэлд боловсруулалт хийх чадвар нь хөгжих ба онолын мэдлэгээ өдөр тутмын нөхцөлд хэрэглэх чадварт суралцах болно.

Санамж. Багш дараах зүйлсийг нэмэлт хэрэглэгдэхүүн болгон ашиглаж болно. Үүнд:

Багшийн гарын авлага/дэвтэр

Лавлагааны ном

Сурах бичиг

Интернет, вэб хуудас: http://www.coolantarctica.com/Antarctica%20fact%20file/science/cold_penguins.htm

54

Арьсны бүтцийг харуулсан загвар, зураг

Хүний амьдрал температурын хязгаарлагдмал хэмжээнд үргэлжилдэг болохыг харуулсан хүснэгт

Хүний биеийн температур өдрийн турш бага зэрэг өөрчлөгддөг зүй тогтлыг харуулсан график

t oC Эмгэг

28 Булчин гэмтэх

30 Биеийн дулааны хяналт алдагдах

33 Ухаан алдах

37 Хэвиийн үйл ажиллагаа явагдах

42 Төв мэдрэлийн үйл ажиллагаа буурах

44 Үхэх

1. Дараах шинэлэх ухааны мэдлэг, ойлголтыг эзэмшүүлэхэд анхаарна.

Зохицуулга бий болоход эсийн бүрхүүл гол үүрэг гүйцэтгэх бөгөөд тэрээр зөвхөн зарим нэгэн молекулыг нэвтрүүлдэг. Диффуз осмосын замаар орж ирсэн бодисууд эсийн цитоплазм болон эргэн тойрны эд эсэд хүрнэ. Эсэд зарим төрлийн молекул хэтэрхий их хуримтлагдвал эс тэдгээрийн заримыг гадагшлуулна. Харин тодорхой молекулын хэмжээ дутагдвал гаднаас молекул нэвтрүүлнэ. Ингэснээр эсийн доторх болон гадна орчны тэнцвэрийг хангана.

Зохицуулга нь гадны өөрчлөлтийн явцад дотоод орчныхоо тогтвортой байдлыг хангах организмын чадвар юм.

Хөхтөн амьтад дахь зохицуулгын жишээгээр тайлбарлана. Тухайлбал:

o Бие дэх ус, агаар, эрдсийг зохицуулах o Бодисын солилцооны хаягдлыг ялгадсаар гадагшлуулах o Биеийн дулааны зохицуулалт o Цусны глюкозын зохицуулалт

Үүнээс температурыг тогтмол байлгах үүрэгт зохицсон бүтцийн талаар дэлгэрүүлэн тайлбарлана. Тухайлбал:

o Арьсны үс нь түүний угийн булчин агших үед босно. Ингэснээр арьсан дээр агаарын бүрхүүлэн тусгаарлагч үүсч биеийн дулааныг тогтмол барьдаг.

o Өөхөн эсвэл тос өөхний эд гүний эдийг хэт хүйтнээс тусгаарладаг. o Мэдрэлийн хүлээн авагч – эргэн тойрон дох температурыг мэдэрдэг ба энэ

мэдээллийг уураг тархинд мэдрэлийн судсаар дамжуулдаг (гэвч биеийн температурыг тогтмол байлгах механизмд оролцдоггүй).

o Хөлсний булчирхай ба нүх сүв – хөлсийг бий болгож гадагшлуулдаг ба тэр нь агаарт ууршдаг. Энэ нь арьсны гадаргууг сэрүүцүүлнэ.

o Цусны судас – арьсанд хүрэх цусны урсгалыг өөрчилнө, өөрөөр хэлбэл цусны судас тэлснээр судасны диаметр өргөсөж цусны урсгал сайжирна. Энэ нь арьснаас илүү их дулаан алдагдахад хүргэнэ. Цусны судасны нарийсалтаар цусны урсгал багасгана. Энэ нь дулааныг арьсны эдийнхээ гүнд алдахгүйгээр хадгалах зохицуулга юм.

o Булчин агших (жихүүцэж чичрэх) – араг ясны булчингийн огцом агшилт ихэссэнээр эсийн амьсгалаас дулааны энерги үүсгэнэ.

o Биеийн хэмийг тохируулах: биеийн температур дэндүү бага байвал араг ясны булчин дулаан гаргахын тулд чичирч болно.

o Чичирдэггүй термогенезийн үед дулаан ялгаруулахын тулд өөхний задрал явагдана.

o Хөлрөх нь ууршилтаар биеийг сэрүүцүүлнэ.

Идэвхтэй ажиллах үе

Унтаж амрах үе

55

o Өнчин тархи (уураг тархины нэг хэсэг) биеийн дотоод температурыг тогтмол байлгах механизмыг удирддаг. Тэрээр термостатын үүргийг гүйцэтгэнэ. Хэрвээ өнчин тархиар өнгөрч буй цус 37 -ээс буурвал, өнчин тархи дулаан хадгалах үүрэгтэй биеийн хэсгүүд рүү мэдрэлийн импульс илгээнэ (жишээ нь арьсан дахь үсний угийн булчин, цусны судас нарийсах, араг ясны булчингийн үйл ажиллагаа идэвхжих, г.м.). Хэрвээ цусны температур 37 -с ихэсвэл, өнчин тархи дулаан алдах үүрэгтэй биеийн хэсгүүд рүү мэдрэлийн импульс илгээнэ (жишээ нь хөлрөх, цусны судаснууд өргөсөх г.м.).

“Сөрөг задлан шинжилгээ хийж хянах” зарчмыг энд танилцуулж болох ба “Глюкозын агуулгыг хянах” хэмээх бүлэгт энэ агуулгыг дэлгэрүүлж болох юм.

Багшийн үзүүлж болох жишээ: Хөлрөх үед хэрхэн сэрүүцдэгийг үзүүлэхийн тулд–этилийн спиртээр (95%) сурагчийн бугуйны дотор хэсгийг арчиж ууршуулна. АНХААРУУЛГА: Спирт нь шатамхай, хортой бодис тул галын аюулаас болгоомжлох, ууж болохгүйг сануулах хэрэгтэй.

Б9.2.13. Глюкагон, инсулин нь цусанд агуулагдах глюкозын хэмжээг зохицуулахад оролцдог болохыг тайлбарлах

Ш9.1в Ш9.2а Ш9.3а Ш9.3б Ш9.4в Ш9.4г

a) Цусны глюкозын агуулгыг хянахад сөрөг задлан шинжилгээ хийгддэг.

b) Цусны глюкозын агуулга нь нойр булчирхайнаас ялгарсан гормоны үйл ажиллагаанаас хамаардаг бөгөөд элэг, булчинд нөлөөлдөг болохыг ойлгох

c) Глюкозын агуулгыг хянах нь яагаад ач холбогдолтой талаар ярилцах нь

d) Сурагчид хийжүүлсэн ундаа болон чихэр ихтэй амттаны нөлөөг эсийн амьсгалах үйл ажиллагаа болон биеийн энергийн түвшний үйл ажиллагаатай холбон хэлэлцэх

e) Глюкозын агуулгыг хянах нь чихрийн шижинтэй холбоотой ба энэ өвчин нь олон оронд харьцангуй түгээмэл байдаг.

f) Улс орнуудын чихрийн шижингийн тархалтыг харьцуулж, хоолны дэглэмтэй холбон ярилцаж болох юм. Мөн тоо баримтад анализ хийх замыг сонгож болно. Жишээлбэл:

o Чихрийн шижингийн тохиолдлын хүн амд эзлэх хувийг тооцоолох (Жишээ нь Монгол, Австрали, Япон, Энэтхэг, Гренланд, г.м.)

o Тооцооны дүнг графикаар харуулах. o Эдгээр улс орны хоол хүнсний төрөлд үндэслэн

ерөнхий чиг хандлагад тайлбар хийх эсвэл хооллолтын хэв маягийг харах.

o Ажигласан хэв маяг нь чихрийн шижингийн шалтгаан мөн эсэх талаар асуудал дэвшүүлэн ярилцах (хоол хүнс, амьдралын хэв маягтай холбох)

o Хүн амд чихрийн шижин их байх нь нийгмийн болон эдийн засгийн ямар үр дагавартайг хэлэлцэх

Санамж.

Сурагчид глюкагон болон инсулин гормон нь хаана үүсдэг, хаана, хэрхэн үйлчилдэг болон ­ цусан дахь глюкозын агуулгад хэрхэн нөлөөлдгийг мэддэг байх шаардлагатай.

Гормонууд цусаар зөөвөрлөгддөгийг болон нойр булчирхайгаас ялгарсан инсулин болон глюкагон цусан дахь сахарын концентрацыг хянахад чухал үүрэгтэй болохыг сурагчид мэддэг байх шаардлагатай. Тухайлбал инсулин нь глюкоз цуснаас гарч элэг, булчинд очиход гол үүрэгтэй. Глюкагон элэг, булчингаас глюкоз буцаад цусанд орох үйл ажиллагаанд чухал үүрэгтэй гэх мэт

Нойр булчирхай хэвийн ажиллаагүй юмуу инсулин ялгараагүй эсвэл ялгарсан инсулин нь үр дүнтэй үйлчлээгүй бол чихрийн шинжин тохиолдоно. Чихрийн шижингийн үед цусан дахь глюкозын агууламж хэт ихэсдэг юм.

Хэрэглэгдэхүүн:

Багшийн тараасан материал/ажлын хуудас, Лавлах номнууд, Сурах бичиг , Эмнэлгийн эмхтгэл, Өрхийн эмч, сувилагчийн үзлэгийн тэмдэглэл

56

Хэрэгтэй вэб сайтууд: http://health.howstuffworks.com/human-body/systems/endocrine/adam-200092.htm http://chinese-school.netfirms.com/diabetes-diabetes-facts.html Улс орны статистик http://www.who.int/diabetes/facts/world_figures/en/index6.html

Б9.2.14 Фотосинтезийг урвалын тэгшитгэлээр илэрхийлэн бичих

6СО2+6Н2ОС6Н12О6+6О2

Ш9.1а Ш9.2а Ш9.3а

Ш9.4бг

Ургамлын хооллолт a) Фотосинтезээр ургамал нь нарны гэрлийн энергийн

тусламжтайгаар СО2 ба усыг ашиглан саахар үүсгэн хүчилтөрөгч ялгаруулах үйл явцыг химийн тэгшитгэлээр илэрхийлэх

b) Амьтдын бэлэн шим бодисоор хооллох хооллолтыг (гетеротроф) ургамлын хооллолттой (автотроф) харьцуулах

c) Фотосинтезээр үүсэх саахар (глюкоз) нь цардуул болон хувирч, ургамлын дотор хадгалагддаг болохыг мэдэх.

Санамж.

Сурагчдын өмнөх мэдлэг төсөөлөл дээр тулгуурлан шинжлэх ухааны баримт нотолгоог цуглуулах, илэн далангүй хэлэлцэхийг урамшуулан дэмжих.

Шаардлагатай вэб хаяг:

http://www.saps.plantsci.cam.ac.uk/articles/broad_light.htm

http://www.aquaguide.net/page-63.html Б9.2.15. Фотосинтезийн эрчимд гэрлийн өөрчлөлт ба нүүрсхүчлийн хийн концентраци нөлөөлөхийг туршилтаар илрүүлэх

Ш9.1а Ш9.1в Ш9.2а Ш9.2в Ш9.2г Ш9.3а Ш9.3б Ш9.4а Ш9.4в

a) Фотосинтезийн процесст гэрлийн энерги нь химийн энерги болж хувирдагийг мэдэх.

b) Хлорофилл нь гэрлийн энергийг шингээн авч, фотосинтезийн урвал явуулахад ашигладагийг ойлгох

c) Фотосинтезийн эрчимд гэрлийн өөрчлөлт хэрхэн нөлөөлж байгааг усны ургамал ашиглан туршин судлах

d) Дээрх туршилтын өгөгдлийг ашиглаад гэрлийн эрчмээс

хамаарч фотосинтезийн эрчим хэрхэн өөрчлөгдөхийг графикаар илэрхийлэх.

e) Фотосинтезийн эрчимд агаарын СО2-ийн концентрацийн өөрчлөлт хэрхэн нөлөөлж байгааг усны ургамал ашиглан туршин судлах.

0,01м

NaHCO3 0,05м

NaHCO3 0,10 м

NaHCO3

f) - Дээрх туршилтын өгөгдлийг ашиглаад СО2-ийн концентрацийн өөрчлөлтөөс хамаарч фотосинтезийн эрчим хэрхэн өөрчлөгдөхийг графикаар илэрхийлэх.

Санамж.

Фотосинтезийн үйл явцын талаар үндсэн ойлголтуудыг өгөхөд хангалттай. Харин гэрлийн ба харанхуйн шатны талаар нарийн тайлбарлах шаардлагагүй.

Энэ сэдвээр маш олон янзын туршилт хийх бололцоотой бөгөөд сурагчид навчинд цардуул үүсэх, фотосинтезийн процесст хлорофилл ба гэрэл шаардлагатайг харуулсан

57

хялбар туршилтыг 8-р ангид судалсан

Туршилтын үр дүнд нотолгоогоор батлагдсан шинжлэх ухааны санааг сурагчид өөртөө итгэлтэйгээр илтгэж, ажиглаж мэдсэнээ бусадтай хуваалцах дадал олгох, сурагч бүрийн дуу хоолойг сонсох, урамшуулах зорилгоор багийн хэлэлцүүлэг зохиох

Хэлэлцүүлэгт сурагчдын оролцоог дэмжих, туршилтыг нягт нямбай гүйцэтгэхэд анхаарах

Хэрэглэгдэхүүн:

Усны ургамал (Elodeа-усан тахал), ширээний гэрэл, стакан, хуруу шил, шугам, термометр,

натрийн бикарбонат (NaHCO3) http://www.youtube.com/watch?v=WOgquLx4JLo

Усны ургамал (Elodeа-усан тахал), ширээний гэрэл, стакан, хуруу шил, натрийн бикарбонат (NaHCO3)-ын 0,01м; 0,05 м; 0,10 м-ийн концентрацитай уусмалууд, шприц, хэмжүүртэй гуурс, системийн нарийн гуурс, ижиг шилэн юүлүүр.

http://www.youtube.com/watch?v=MR9GkQberIo

Б9.2.16. Навчны бүтэц нь гүйцэтгэх үүрэг, үйл ажиллагаатайгаа зохилдсоныг тайлбарлах

Ш9.1а Ш9.1в Ш9.2а Ш9.2в Ш9.3а Ш9.3б Ш9.4а Ш9.4в

Навчны бүтэц a) Хос талт үрт ургамлын навчны кутикул, эс, эдийн бүтцийн

зурагт тайлбар хийж, гэрлийн микроскопоор навчны хөндлөн зүсэлт хийж хараад, бүтцийн хэсгүүдийн үүрэг, ач холбогдлыг тодорхойлох.

b) Хоѐр ба түүнээс дээш төрлийн навчийг хооронд нь харьцуулан зурж, ажиглалт, тэмдэглэл хөтлөх, өсгөлтийг тооцоолох дадлага ажил хийх.

c) Хлоропластын тархалтын онцлогийг фотосинтезтэй, амсар ба мезофиллийн эсийн бүтэц байрлалыг хийн солилцоотой, дамжуулах багцын бүтцийг зөөвөрлөлт, тулгуурын үүрэгтэй холбон тайлбарлах

Санамж.

Навчны дотоод бүтцийг судлахын өмнө сурагчид навчийг гаднаас нь ажиглаж фотосинтез явуулахад хэрхэн дасан зохицсон болохыг хэлэлцэх нь зүйтэй.

Туршилтын үр дүнд нотолгоогоор батлагдсан шинжлэх ухааны санааг сурагчид өөртөө итгэлтэйгээр илтгэж, ажиглаж мэдсэнээ бусадтай хуваалцах дадал олгох, тэдний дуу хоолойг сонсох, урамшуулах зорилгоор багийн хэлэлцүүлэг зохиох

Хэрэглэгдэхүүн:

Тасалгааны янз бүрийн ургамлууд, микроскоп, тавиур ба бүрхүүл шил, ус, бритв, залуур зүү, фильтрийн цаас.

Навчны дамжуулах багцын микроскопоор харсан зураг

Навчны бүтцийг загварчлан харуулсан загвар болон үзүүлэн

Б9.2.17. Ургамлаас ус уурших үзэгдлийг тайлбарлах, ууршилтын эрчимд чийг, температур, гэрлийн эрчим нөлөөлөхийг туршилтаар илрүүлэх

Ш9.1а Ш9.1в Ш9.2а Ш9.2в Ш9.2г Ш9.3а Ш9.3б Ш9.4а Ш9.4в

Ургамлаас ус уурших-транспираци a) Навчны доод гадаргын амсраас усны ууршилт явагддагийг

илрүүлэх туршилт хийх. b) Транспираци явагдах үе шатуудыг тайлбарлах c) Ууршилтын нөлөөгөөр ургамлын дээд хэсэгт сорох хүч үүсч

ксилемийн гуурсаар өгсөх гүйдэл явагдахыг шингэн зүйлийг гуурсаар сорох үзэгдэлтэй харьцуулан ойлгох.

d) Ууршилтаар ус ишээр өгсөхийг потометрээр тодорхойлох

туршилт хийх.

58

Транспирацийн эрчимд чийг, температур, гэрлийн эрчим нөлөөлөхийг турших

Ш9.1а Ш9.1в Ш9.2а Ш9.2в Ш9.2г Ш9.3а Ш9.3б Ш9.4а Ш9.4в

a) Транспирацид нөлөөлөх хүчин зүйлүүдийг тодорхойлох.

b) Потометрийн аргаар ууршилтын эрчимд салхи, температур, гэрлийн өөрчлөлт хэрхэн нөлөөлөхийг турших.

c) Дээрх туршилтын үр дүнгээр гарсан өгөгдлүүдийг ашиглан транспирацийн эрчимд гадаад орчны хүчин зүйлс хэрхэн нөлөөлөхийг графикаар илэрхийлэх.

Салхи Температур Гэрэл

Санамж.

Энэ туршилтад заавал лабораторийн потометр ашиглах албагүй.

Туршилтын үр дүнд нотолгоогоор батлагдсан шинжлэх ухааны санааг сурагчид өөртөө итгэлтэйгээр илтгэж, ажиглаж мэдсэнээ бусадтай хуваалцах дадал олгох хэлэлцүүлэг зохиох

Хэрэглэгдэхүүн:

Тасалгааны ургамал, жижиг хуваасан шохойтой (Cobalt chloride paper) цаас, тавиур шил, резин. http://www.youtube.com/watch?v=U4rzLhz4HHk

Мод, сөөг ургамлын мөчир, том хэмжээний савтай ус, системийн гуурс, пипетка, шугам,

мөчир таслагч хайч, скооч, штатив.http://www.youtube.com/watch?v=oUr1P9RZnEU

Б9.2.18. Ургамалд ус дутагдах, гандах үзэгдлийг тайлбарлах

Ш9.1а Ш9.1в Ш9.2а Ш9.2в Ш9.2г Ш9.3а Ш9.3б Ш9.4а Ш9.4в

a) Тургорын үзэгдэлтэй танилцаж байх үед ургамлын эс усаа алдсанаас болоод хорчийж байсныг санах.

b) Ургамлын навч гандаж унах нь усаа алдахаас хамгаалсан үзэгдэл гэдгийг ойлгох

c) Потометрийн аргаар усны ууршилтыг хэмжих явцдаа мөчрөөс навчийг нь нэг нэгээр тасдаж ууршилт хэр зэрэг удааширч байгааг илрүүлэх.

d) Туршилтыг огт навчгүй болтол үргэлжлүүлэн хийгээрэй. e) Навчны тоо цөөрөх тусам ургамал усаа ууршуулан алдах

байдал буюу транспираци багасч байгааг графикаар илэрхийлэх.

Санамж.

Халуун, хуурай бүс нутагт амьдрахад дасан зохицож, үлдэх чадвартай ургамлаар жишээ авч үзээрэй.

Туршилтын үр дүнд нотолгоогоор батлагдсан шинжлэх ухааны санааг сурагчид өөртөө итгэлтэйгээр илтгэж, ажиглаж мэдсэнээ бусадтай хуваалцах дадал хэлэлцүүлэг зохиох

Хэрэглэгдэхүүн:

https://www.youtube.com/watch?v=sdNF0-evruc

59

Б9.2.19. Шим бодис флоэмээр зөөвөрлөгдөх, ургамлын эрхтнүүдэд хуримтлагдах тухай тайлбарлах

Ш9.1а Ш9.2а Ш9.3а Ш9.4в Ш9.4г

a) Флоэмээр бодисууд зүг бүр тийш зөөгдөн байршдагийг тодруулж ойлгуулах. Жишээ нь фотосинтез явуулагч навчнаас доош үндсэнд нөөцлөгдөх, мөн навч, цэцэг нахиа, үр жимсний амьсгал өсөлт ургалтанд хэрэглэгдэхээр шилжин байршдаг.

b) Энэ шилжилт нь үндэс болон газар доорх булцуу зэрэг нөөцлөгч эрхтэнээс өгсөх урсгалаар эрхтнүүд рүү чиглэн явагдаж болно.

c) Модыг бөгжлөх аргаар судалсан туршилтын үр дүнг тайлбарлах нь ишний бүтэц үүргийн тухай мэдлэгээ ашиглах боломжийг сурагчдад олгох.

d) Ишний гадаргад ойрхон байсан флоэмийг навчнаас доош

бөгжилж авсанаар навчинд фотосинтезээр үүссэн бодисоор тэжээгдэж байсан эсүүд аяндаа үхдэгийг мэдэх

Санамж.

Нүүрс ус нь амархан уусдаг сахароз, глюкоз хэлбэрээр, уураг нь амин хүчил хэлбэрээр ургамлын флоэмээр дамждагийг онцлон сануулах нь зүйтэй.

Флоэмын бүтэц үүргийг талаар нарийвчлан үзэх шаардлагагүй.

Хичээлийн төгсгөлд сурч мэдсэн зүйлсээр хэлэлцүүлэг хийж, хэлэлцүүлэгт сурагчдын оролцоог дэмжих, сурагч бүрийн дуу хоолойг сонсох, урамшуулах

Хэрэглэгдэхүүн:

Бодисуудын шилжих урсгал хаанаас хааш чиглэж байгааг өнгөөр ялгаж харуулсан зураг., Хоѐрдогч эх сурвалжууд, Интернетээс татсан зураг, Багшийн гарын авлага, Ажлын хуудас, Лавлах номнууд, Сурах бичиг

http://users.rcn.com/jkimball.ma.ultranet/BiologyPages/P/Phloem.html

Б9.2.20. Ургамал гэрэл ба хүндийн хүчний үйлчлэлд хариу үйлдэл үзүүлдэг болохыг хэлэлцэх, туршилтаар илрүүлэх

Ургамлын хариу үйлдэл a) Сурагчид ургамлын аль хэсэг (үндэс, навч, иш) гадны

цочроогчид хариу үйлдэл үзүүлэхийг мэдэх ба ургамлын иш

гэрлийн зүг тэмүүлж байхад, үндэс нь хөрс рүү тэмүүлж

гэрлээс зугтаж байгааг илрүүлэх.

b) Ус (гидротропизм), химийн (хемотропизм) үйлчлэл нь гадны цочроогч болохыг мэднэ.

c) Ялангуяа таримал ургамлууд хөрсний нэмэлт бордоотой хэсэг рүү тэмүүлж ургах ба ургамлын үндэс хэрхэн доошоо

60

усны нөөцөд тэмүүлж ургахыг судлах.

Ш9.1а Ш9.1в Ш9.2а Ш9.2в Ш9.2г Ш9.3а Ш9.3б Ш9.4а Ш9.4в

d) Фототропизмыг хялбар туршилтаар үзүүлэх

e) Гурван хэсэг үрийг петрийн аяганд соѐолуулж бэлдэнэ.

f) 1 дэх петрийн аягатай үрийг картон хайрцаг дотор тавих ба хайрцагны нэг талд нь нүх гаргаснаар нэг талаас гэрэл тусах боломжийг бүрдүүлнэ.

g) 2 дахь петрийн аягатай үрийг харанхуй, гэрэл нэвтрэх боломжгүй орчинд (хайрцганд хийж) байрлуулсан байна.

h) 3 дахь петрийн аягатай үрийг клиностат (clinostat) дээр байрлуулж, байнга эргэлдүүлнэ

i) Бүх үр хэдэн сантиметр ургах хүртэл дээрх нөхцөлд байлгаж, ажиглалт, хэмжилт хийж, үр дүнг тэмдэглэх.

Ш9.2а Ш9.2в Ш9.2д Ш9.3а Ш9.3б Ш9.4а Ш9.4в

a) Геотропизмыг хялбар туршилт хийж судлах.

Ажлын явц:

1. Үрийг соѐолуулахын тулд дэвтээх 2. Петрийн аяган дотор норгосон хөвөн дэвсэж, түүн дээр үрийг зурагт үзүүлсэн шигээр байрлуулна. 3.Дээрээс нь дахин норгосон хөвөнгөөр бүрж, үрийг хөдөлгөөнгүй болгоно.

Зүү

Хөөсөнцөр юмуу илчүү

Анхдагч үндэс

61

4. Петрийн аягыг таглаж, скоч ашиглан босоо байрлуулна. Үрийг бүү хөдөлгө. 5.Туршилтыг гэрэлгүй нөхцөлд үргэлжлүүлж, үндэс 1 см болохыг хүлээ. 6. II Петрийн аяганы ѐроолд порлон юмуу үйсэн бөглөө тогтооно 7. Хоѐр дахь зурагт үзүүлсэнчлэн үрийг байрлуулж, үйсэн дээр зүүгээр тогтооно. 8. Петрийн аягыг болгоомжтойгоор хөвөнд орооно. 9. Петрийн аягыг босоо байдалд хадгалж, харанхуй нөхцөлд 2-3 см ургатал байлгах

Сөрөг геотропизм: Алаг халгай /Coleus/ зэрэг тасалгааны нөхцөлд хурдан ургадаг ургамлыг ашиглаад харуулах боломжтой.

Санамж.

Ашиглах материалын олдоцоос хамааран багшийн сонголт, туршилтын зохион байгуулалт ондоо байж болно.

Туршилтын явцад сурагчдыг оролцуулж ажиглалт хийлгэх хамгийн чухал юм.

Сурагчид дараах асуултуудад хариулахын тулд эргэцүүлэн бодно. a. Яагаад петрийн аягыг босоо байрлалаар тавьсан вэ? Эдгээр туршилтуудын аль

нь хяналтын хувилбар вэ? b. Порлон/үйс ямар үүрэгтэй байсан бэ? c. Үрийг яагаад харанхуй орчинд байлгасан вэ? d. Үр дүнг сайжруулахын тулд туршилтын загварыг хэрхэн өөрчилж болох вэ?

/үрийн тоог нэмэх, петрийн аяганы тоог өөрчлөх г.м./

Тухайн үзэгдлийн химийн механизмыг энэ удаа тайлбарлах шаардлагагүй.

Сурагчдад аль ч туршилтын үеэр түүний үр дүнг бууруулж сөргөөр нөлөөлж болох гадны хүчин зүйлсийн нөлөөг хэрхэн хязгаарласан болохыг мөн чухал төдийгүй туршилтын “хяналтын” хувилбарын ач холбогдлыг ойлгуулах хэрэгтэй.

Багаар хамтран ажиллаж туршилтын үр дүнг тэмдэглэж, ажиглалтандаа баримт тайлбар хийнэ. Ингэхдээ фото зургаар баримтжуулах нь зүйтэй..

Хэрэглэгдэхүүн:

Петрийн аяга, хөвөн, уудаг цаас эсвэл аяга тавагны цаасан алчуур, бичгийн зүү, порлон юмуу петрийн аяганд дэвсэж болох үйс, хавчуур, скоч.

2 саванд суулгасан ургамал, клиностат, хавчуур, штатив

Ургамлыг харанхуй орчинд чийгтэй хөрсөнд ургуулна.

62

Б9.3. АМЬД БИЕИЙН ҮРЖИЛ, ХӨГЖИЛ

Энэ бүлгийг үзэж судалснаар

Хүний үр тогтолт хаана явагддаг, хөврөлийн болон ургийн хөгжил хэрхэн явагдаж хүүхэд төрдөг тухай судлах болно. Мөн жирэмслэлтээс сэргийлэх аргууд болон бэлгийн замаар дамжих халдварын талаар ойлголттой болж өөрийгөө болон бусдыг эрсдлээс хамгаалах ур чадварт суралцана.

Бүлгийн нэр томьѐо: Эр, эм бэлэг эрхтэн, бэлгийн үржил, бэлгийн эс, бэлгийн даавар, ураг, хөврөл, хөврөлийн хөгжил, төрөлт, эхэс, ургийн шингэн, хөхний сүү, жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэсэл, бэлгийн замаар дамжих халдвар, ХДХВ/ДОХ, эрсдэлт зан үйл Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа

Б9.3.1. Бэлгийн ба бэлгийн бус үржлийн ялгаатай талуудыг хэлэлцэх

Ш9.1а Ш9.2а Ш9.3б Ш9.4г

a) Нэг эс хуваагдах юмуу эх биеэс генетикийн хувьд төстэй ижилхэн үр төл үүсэх үйл явцыг бэлгийн бус үржил хэмээн тодорхойлох

b) Гаплойд бөөмүүд нийлж эвсэл үр үүсгэн түүнээс генетикийн хувьд эх биеэс ялгаатай үр төл үүсэх үйл явцыг бэлгийн үржил хэмээн тодорхойлох

Санамж.

Бэлгийн ба бэлгийн бус үржлийн давуу, сул талыг хэлэлцэхэд дэмжлэг үзүүлэх

Хэрэглэгдэхүүн:

Төмс, тасалгааны ургамал

Б9.3.2. Үр тогтолт ба хөврөлийн хөгжлийг тайлбарлах

Ш9.1а Ш9.2а Ш9.2в Ш9.4в Ш9.4г

a) Үр тогтолтын бүдүүвч үзүүлж дараах асуултын дагуу ярилцаж таамаглах, баримт, нотолгоо цуглуулах

o Үр тогтолт гэж юу вэ? Хаана явагдаггийг мэдэх үү? o Жирэмслэлт, үр тогтолт 2 ижил ойлголт мөн үү? Ямар

ялгаатай ба төсөөтэй вэ? b) Үр тогтолтын талаарх “Амьдралын гайхамшиг” кино үзэж

зүй тогтлыг хэлэлцэх c) Умайн гуурсан хоолойд өндгөн эс хэрхэн эр бэлгийн эстэй

нийлж үр тогтсон өндгөн эс болох мөн эхний хуваагдал явагдаж дуусаад умайн хананд бэхлэгдсэнээр хөврөлийн хөгжил эхэлдэг. Үүнийг жирэмслэлт гэж хэлдэг болохыг багаар ярилцаж тайлбарлах

d) Эсийн хуваагдлыг харуулсан зурагт болон бодит үзүүлэн ашиглан багаар ажиллаж нэг эсээс олон эст амьд бие хэрхэн үүсч, өсч хөгждөг болохыг хэлэлцэж учир шалтгааныг тайлбарлах

e) Мөн хөврөлийн хөгжлийг харуулсан зурагт хуудас, муляж ашиглан хөврөлийн хөгжлийг сар юмуу долоо хоногоор хэрхэн өсч том болж байгааг ажиглаж, тэмдэглэнэ. Ямар ямар өөрчлөлт гарч байгааг харьцуулан дүгнэж ярилцана.

Санамж.

Амьдралын гайхамшиг киног үзүүлж үр тогтолтын талаар ерөнхийлөн тоймлож бүдүүвч дээр ярилцана

Хэрэглэгдэхүүн:

Үр тогтолтын бүдүүвч

Үр тогтолтын тухай кино – Амьдралын гайхамшиг

63

Эсийн хуваагдлын зурагт үзүүлэн, муляж

Эм бэлэг эрхтний зурагт үзүүлэн

Хөврөлийн хөгжлийн муляж

Б9.3.3. Жирэмслэлтээс хамгаалах аргуудыг тайлбарлах.

Ш9.1а Ш9.1б Ш9.2а Ш9.3б Ш9.4в Ш9.4г

a) Жирэмслэлтээс сэргийлэхийн учрыг ярилцаж санаа гаргана. Яагаад өсвөр насны хүүхдүүд жирэмслэлтээс сэргийлэх аргыг мэдэх шаардлагатайг хэлэлцэх

b) Жирэмслэлтээс сэргийлэх арга хэлбэрүүдтэй танилцаж тэдгээрийн хамгаалах

Үүнд: o Уламжлалт (тэвчих, хуанлийн арга) o Химийн (шахмал эм тариа, суулгац, спермицид) o Хаалтын (бэлгэвч, умайн хүзүүний таглавч) o Мэс заслын (үрийн сувгийг боох, умайн гуурсан

хоолойг боох) o Ерөндөг

c) Сурагчдыг багт хувааж жирэмслэлтээс хамгаалах дээрх 5 үндсэн аргын талаар бэлдсэн мэдээлэлтэй ажиллуулж, тухайн арга бүрийн онцлог, давуу, сул тал болон үр дагаврын талаар ярилцаж бусдад танилцуулах

d) Эдгээр аргуудаас өсвөр насныхан, залуучуудад хамгийн тохиромжтой арга алин болохыг хэлэлцэх. ТҮБМ-ийн дүрмийг баримталж сурахын ач холбогдлыг ойлгох, хэрэгжүүлэх

e) Бэлгэвч нь хүсээгүй жирэмслэлт болон БЗДХ, ХДХВ зэрэг бэлгийн замын халдвараас давхар хамгаалдгаараа бусад аргаас давуу талтай болохыг хэлэлцэнэ.

Санамж.

Эдгээр аргуудын үр дүн өөр өөр байхаас гадна уламжлалт зан заншил, соел, шашин шүтлэгээс хамааран хэрэглээ нь өөр байж болох талаар ярилцана.

Эдгээр аргуудыг шаардлагатай тохиолдолд хэрхэн хэрэглэж болохыг сурагчид тайлбарлаж чаддаг байх нь зүйтэй.

Хэрэглэгдэхүүн:

Жирэмслэлтээс сэргийлэх арга хэлбэрүүдийн талаарх ТӨМ , бэлгэвч, шодойн модель,

Жирэмслэлтээс сэргийлэх арга хэлбэрүүд: эм, тариа, суулгац, спермицид, ерөндөг, бэлгэвч, умайн хүзүүний таглавч гэх мэт. Эдгээр хэрэгслүүд бүгд биетээр олдохгүй байж болох ба зурагт үзүүлэн болон дүрс бичлэг ашиглан үзүүлэх боломжтой

Б9.3.4. БЗДХ-ууд, илрэх шинж тэмдэг, үе шат, халдвар дамжих зам, үр дагаврыг мэдэх

Ш9.1а Ш9.1б Ш9.3а Ш9.4в Ш9.4г

a) Бэлгийн замаар дамжин халдварладаг, нийтлэг тохиолддог зарим халдварын үед илрэх шинж тэмдэг, үе шат, халдвар дамжих зам, үр дагаврын талаар мэдээлэл цуглуулах, ТӨМ ашиглах зэргээр мэдээлэл авч хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ярилцана.

b) Заг хүйтэн өвчний үед илрэх шинж тэмдгийг зураг дээр ярилцан, ямар замаар дамждаг талаар хэлэлцэнэ. Яагаад монголчууд “хүйтэн” өвчин гэж нэрлэсний учрыг тайлбарлана.

c) Тэмбүү өвчний үе шат, илрэх шинж тэмдгийг хэлэлцэж, халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж боловсруулна.

Санамж.

Бэлгийн замаар дамжин халдварладаг 30 гаруй төрлийн өвчин байдаг ба хамгийн элбэг тохиолддог нь заг хүйтэн, трихомониаз, тэмбүү гэдгийг хэлж өгөөрэй.

64

Хэрэглэгдэхүүн:

БЗДХ-ын үед илрэх шинж тэмдгийг харуулсан зурагт үзүүлэн

ТӨМ-унших материал, сурах бичиг

Б9.3.5. ХДХВ дамжин халдварлах ба ДОХ өвчний халдвараас урьдчилан сэргийлэх арга замуудыг тайлбарлах

Ш9.1а Ш9.1б Ш9.2а Ш9.3б Ш9.4г

a) ХДХВ-ийн халдварлах 3 үндсэн замыг ярилцана. o Бэлгийн замаар o Эхээс урагт (ураг байх үед эхэсээр, төрөх үед

үтрээний шүүүрлээр, төрсний дараа хөхний сүүгээр) o Цусаар

b) ХДХВ дамжин халдварлах “Эрсдэлтэй зан үйл” тоглоом

тоглоно. Халдвар дамжих замтай холбон энэ халдвараар ямар ч насны хэн ч халдварлаж болно гэдгийг ойлгуулж, ХДХВ-тэй хүнийг ялгаварлан гадуурхахгүй байж сурах, тэгснээр ямар эерэг үр дүнд хүрэх талаар хэлэлцэнэ.

c) ХДХВ буюу ретровирус нь хүний цусны цагаан эсийн үйл ажиллагааг алдагдуулдаг тул түүнээс хамгаалахын тулд механик аргууд, тэр дундаа бэлгэвчийг хэрэглэх хэрэгтэй. Мөн онцын шаардлагагүй бол цус, цусан бүтээгдэхүүн хийлгэхгүй, мэс ажилбар хийлгэхгүй байх хэрэгтэй гэдэг талаар ярилцана

Санамж.

ХДХВ болон бусад төрлийн вирусын гаралтай өвчнийг одоо хүртэл бүрэн эдгээж чадахгүй байгаа ба түүний шалтгааныг ярилцана.

Антибиотикийг нянгийн гаралтай өвчинд хэрэглээд вирусын гаралтай өвчинд хэрэглэдэггүй болохыг өмнөх сэдэвтэй холбож тайлбарлана.

Хэрэглэгдэхүүн:

ХДХВ-ийн халдвар дамжих замыг харуулсан зурагт үзүүлэн

ХДХВ-ийн халдвар дамжих “Эрсдлийн карт” – тоглоом

БҮЛЭГ Б9.4. АМЬД БИЕ ХООРОНДЫН БОЛОН ОРЧНЫ ХАРИЛЦАН ХОЛБОО Энэ бүлгийг үзэж судалснаар идэш тэжээлийн хэлхээний энергийн алдагдал,идэш тэжээлийн хэлхээнд амьд биеийн гүйцэтгэх үүргийг судална. Бүлгийн нэр томьѐо: Идэш тэжээлийн хэлхээ, идэш тэжээлийн сүлжээ, бүтээгч, хэрэглэгч,

задлагч, экосистем, тоо толгой, биомасс, энергийн суварга Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа

Б9.4.1. Дараах нэр томьѐоны утгыг тайлбарлах

- Экосистем - Идэш тэжээлийн

хэлхээнд амьд биеийн эзлэх түвшин

- Идэш тэжээлийн түвшингүүд дэх энергийн алдагдал

- Тоо толгой, биомассын суварга

a) Дараах нэр томьѐоны утгыг тайлбарлах o Идэш тэжээлийн хэлхээ- Идэш тэжээл болон энерги нь

бүтээгчээс тэжээлийн түвшин бүрт дамждаг болохыг харуулсан бүдүүвч юм. (Ж-нь: мод → төөлүүр→ бялзуухай → харцага)

o Идэш тэжээлийн сүлжээ: - Экосистем дэх хоорондоо холбоотой идэш тэжээлийн хэлхээнүүдийн хооронд энерги урсахыг харуулсан бүдүүвч

o Бүтээгч-фотосинтезийн замаар нарны гэрлийн

тусламжтайгаар шим бодисыг бүтээдэг амьд бие o Хэрэглэгч-Бусад амьд биеэр хооллон энерги олж авдаг

65

Ш9.1а Ш9.2а Ш9.3б Ш9.4г

амьд бие o Өвсөн тэжээлтэн-ургамлаар хооллож энерги олж

авдаг амьтан o Махан идэштэн-бусад амьтдаар хооллож энерги авдаг

амьтан o Задлагч-үлдэгдэл болон мөхсөн зүйл организмаас

энерги авдаг амьд бие o Экосистем- Өмхөрсөн хожуулаас эхлээд нуур цөөрөм

гэх мэт тодорхой хэсгийн агуулж байгаа бүх амьд биеийн болон хүрээлэн байгаа орчны харилцан үйлчлэл, нэгдэл

b) Идэш тэжээлийн хэлхээнд эзлэх түвшин-энергийн, тоо толгойн, биомассын суварга болон идэш тэжээлийн хэлхээнд тухайн амьд биеийн эзлэх байрыг мэдэж ойлгох

c) Идэш тэжээлийн хэлхээний түвшингүүдэд энерги алдагдахыг тайлбарлах

d) Тоо толгой, биомассын суваргыг тайлбарлаж дүрслэн зурах

Санамж.

Нэр томьѐоны утгыг өөрийн орны жишээн дээр тайлбарлах

Идэш тэжээлийн хэлхээний энергийн алдагдлыг тайлбарлахад тухайн хэлхээ өөрөө үүрд тогтвортой хадгалагдан үлдэж чаддаггүй тухай санааг гаргах нь чухал

Энергийн алдагдлыг тооцоолох бодлого бодох

2 шат бүрийн хооронд бүх энергийн 90% гадагш алдагддаг

Хэрэглэгдэхүүн:

Зурагт үзүүлэн, бүдүүвч

Биологийн төрөл зүйлийн бүдүүвч

Б9.4.2. Идэш тэжээлийн гинжин хэлхээний түвшин яагаад таваас цөөн гишүүнтэй байдгийг тайлбарлах

Ш9.1а Ш9.2а Ш9.4в Ш9.4г

a) Янз бүрийн экосистемүүдийн пирамидаас хөгжлийн хэтийн төлөвийг таамаглах

b) Экосистемийн тэнцвэрийг хадгалах талаар дэвшигдэж буй асуудлуудыг судлах

Санамж.

Идэш тэжээлийн хэлхээний гишүүдээс аль нэгийг байхгүй болгочихвол ямар үр дагаварт хүрэхийг тайлбарлах

Хэрэглэгдэхүүн:

Биологийн төрөл зүйлийн фото зураг, тэжээлийн хэлхээний бүдүүвч

66

ҮНЭЛГЭЭНИЙ ЗӨВЛӨМЖ Багш үнэн бодит үнэлгээг хийхийн тулд үнэлгээний зорилт, шалгуурыг хөтөлбөрийн зорилго, зорилт, агуулга, арга зүйтэй уялдуулан жилийн болон нэгж, ээлжит хичээлийн төлөвлөлтөд тусган хэрэгжүүлэхэд анхаарах хэрэгтэй.

1. Жилийн төлөвлөлт

Жилийн төлөвлөлтийг судлагдахууны онцлогт нийцүүлэн календарчилсан

байдлаар төлөвлөж болох ч улирал бүрд судлах суралцахуйн зорилтуудад

үнэлгээний ямар зорилтыг үнэлж болохыг тэмдэглэн дараах хувилбараар

төлөвлөлт хийнэ.

Анги: VI I улирал

№ Суралцахуйн зорилт Үнэлгээний зорилт

I (Сурах арга

барил)

II (Мэдлэг, ойлголт) (Чадвар)

III (Хүсэл

сонирхол)

IY (Хандлага)

1 Амьд биеийн үндсэн шинж Б6.1.1.Амьд биеийн онцлог шинж, үйл ажиллагаа(хооллох, амьсгалах, ялгаруулах, мэдрэх, үржих, өсөх, хөгжих, хөдлөх)-г тайлбарлах

2 Амьд биеийн олон янз байдал Б6.1.2.Амьд биеийн үндсэн шинжид үндэслэн орон нутгийнхаа ургамал, амьтдыг ангилах

III улирал

№ Суралцахуйн зорилт Үнэлгээний зорилт

I (Сурах арга

барил)

II (Мэдлэг, ойлголт) (Чадвар)

III (Хүсэл

сонирхол)

IY (Хандлага)

1 Бичил биетний үйл ажиллагаа Б6.2.6.Бичил биетэн амьд бие болохыг судалж мэдэх

2 Б6.2.7. Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, өвчин үүсгэх зэрэгт бичил биетний гүйцэтгэх үүргийг судалж мэдэх

3 Б6.2.8. Бичил биетэн задлагч амьд бие болохыг ойлгож үүргийг тайлбарлах

67

2. Нэгж хичээлийн төлөвлөлт

Нэгж хичээлийн төлөвлөлтөд дараах зүйлсийг тусгасан байхад анхаарана. Үүнд:

a) Жилийн төлөвлөлтөд тусгасан үнэлгээний зорилтуудыг ямар шалгуураар

үнэлэхийг суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн үнэлгээний

шалгуурт үндэслэн тухайн суралцахуйн зорилтын хүрээнд тодорхойлно.

Жишээлбэл: “Бичил биетний үйл ажиллагаа” нэгж сэдвийн хүрээнд 4

үнэлгээний зорилтыг 7-9 шалгуураар үнэлнэ гэж төлөвлөсөн байна.

.....6-р .... АНГИЙН ...биологийн.....ХИЧЭЭЛИЙН........ “Бичил биетний үйл

ажиллагаа”......

НЭГЖ ХИЧЭЭЛИЙН ТӨЛӨВЛӨЛТ

Улирал III Суралцахуйн

зорилт Хичээлийн сэдэв ба зорилго

Цаг Эх үүсвэр, хэрэглэгдэхүүн

Үнэлгээний зорилт

Үнэлгээний шалгуур

I II III IV

Бичил биетэн амьд бие болохыг судалж мэдэх

Хөрөнгө мөөг. Хөрөнгө мөөг амьд бие болохыг судлах

1

Хөрөнгө мөөг агуулсан исгэгч, сахар, термометр, жин, хугацаа хэмжих цаг, шугам, халуун, хүйтэн ус, усан банн, шилэн савх

• Амьд биеийн үндсэн шинжид үндэслэн хөрөнгө мөөг, нян амьд бие болохыг мэдсэн

байдал [II.1], [II.2]

• Бичил биетний ач холбогдол, хор хөнөөлийг ойлгож

мэдрэх [II.5]

• Таамаглалаа шалгах туршилтыг зааврын дагуу аюулгүй гүйцэтгэн, үр дүнгээс дүгнэлт гаргаж буй байдал

[I.11], [I.12] • Юмс, үзэгдлийн

холбоо хамаарлыг илрүүлж байгаа

байдал [I.12]

• Эзэмшсэн мэдлэгээ өдөр тутмын амьдралтай холбон ойлгох эрмэлзэлтэй болж байгаа байдал

[III.2]

• Хөрөнгө мөөг, сүүн хүчлийн нянгийн хүний амьдрал, үйл

Нян. Нян амьд бие болохыг судлах 1

Бичвэр, хүснэгт, баганан диаграммаар илэрхийлсэн зэрэг янз бүрийн мэдээллийн эх сурвалж

Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, өвчин үүсгэх зэрэгт бичил биетний гүйцэтгэх үүргийг мэдэж тайлбарлах

Бичил биетний ач холбогдол. Хөрөнгө мөөг, сүүн хүчлийн нян хүн төрөлхтөнд ямар ач тустай болохыг судлах

1

Хөрөнгө мөөг агуулсан исгэгч, гурил, саахар, цөцгийн тос, давс, ус

Бичил биетний хор хөнөөл. Бичил биетнээр үүсгэгддэг халдварт өвчнөөс хэрхэн урьдчилан

1

Мэдээллийн эх сурвалжууд

68

сэргийлэх аргад суралцах

ажиллагаанд үзүүлэх нөлөөг судалж, танилцуулж буй

байдал [IV.1]

• Байгаль орчноо хайрлан хамгаалах хэрэгцээ бий болж буйг ойлгон ухамсарлаж буй

байдал [IV.2]

Задлагчид гэж юу болохыг ойлгож, үүргийг тайлбарлах

Задлагч амьд бие. Бичил биетэн задлагч амьд бие болохыг судлах

1

Чийгтэй талх, тагтай шилэн аяга, микроскоп, хүрз, унасан навч, хөрс

Дүгнэлт хичээл 1

б) Үнэлгээний шалгуурт нийцсэн даалгавар боловсруулна.

Нэгж, бүлэг, улирал, жилийн үнэлгээний даалгавар нь хичээлийн явцын үнэлгээний даалгавраас ялгаатай. Явцын үнэлгээ нь сурах үйл ажиллагааг танин мэдэхэд багшид мэдээлэл өгөх (ахиц дэвшлийг хянах, сурагчдын ташаа ойлголтыг илрүүлэх, хоцрогдож байгаа шалтгааныг тодруулах амжилтыг урамшуулах), бөгөөд сурах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж сурагчдад зөвлөн туслах (feedback)-д чиглэдэг бол эцсийн (нэгж, бүлэг, улирал, жилийн) үнэлгээ нь сурсныг үнэлэх (сурагчийн мэдлэг, чадвар болон хандлагыг) үр дүнгийн үнэлгээ юм. Нэгж сэдвээр үнэлэх үнэлгээний даалгавар боловсруулахад суралцахуйн зорилт ба үнэлгээний зорилтын жин хамаарлын төлөвлөсний дараа даалгавар боловсруулна. Жишээлбэл: Үнэлгээний жингийн хамаарал Суралцахуйн зорилт I

(Сурах арга барил)

II (Мэдлэг, ойлголт) (Чадвар)

III (Хүсэл

сонирхол)

IY (Хандлага)

Бичил биетэн амьд бие болохыг судалж мэдэх

3 2 1

Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, өвчин үүсгэх зэрэгт бичил биетний гүйцэтгэх үүргийг мэдэж тайлбарлах

1 1 1

Задлагчид гэж юу болохыг ойлгож, үүргийг тайлбарлах

1

Нэгж хичээлийн үнэлгээний даалгавар

I. Сурагч сүүг 70С болтол халаагаад дээрээс нь бага зэрэг тараг хийж, 5 минутын турш самарчээ. Дараа нь сүүгээ 2 шилэнд хуваан хийж, 1 шилтэй сүүгээ дулаан газар хучиж тавьсан. Харин хоѐр дахь шилтэй сүүгээ хөргөгчинд тавьсан. 5 цагийн дараа 2 шилтэй сүүгээ ажиглав. А. Хөрөнгө болгож авсан тарганд ямар бичил биетэн байгаа вэ? [II.2]- /1 оноо/

1. Бактери 2. Хөгц мөөг

69

Б. Дулаан ба сэрүүн газар тавьсан сүүнд ямар өөрчлөлт гарсан бэ? Яагаад? [III.2]- /2 оноо/ Дулаан.............................................................. Сэрүүн.............................................................. В. Дээрх бичил биетнүүдийн ач холбогдол, хор хөнөөлийг жагсаан бичнэ үү. [II.5]-/2 оноо/

Ач холбогдол Хор хөнөөл

II.Хөрөнгө мөөгийн өсөлтийг янз бүрийн температурт тодорхойлсон үзүүлэлтүүдийг дараах хүснэгтээр харуулав.

Температур Хөрөнгө мөөгийн өсөлт, см

0С 0

20С 5

40С 10

60С 5

80С 0

А. Дээрх хүснэгтэн мэдээллийг ашиглан баганан диаграмм байгуулаарай [I.11] - /4оноо/ Б. Хөрөнгө мөөг хэдэн градусын темпеатурт хамгийн сайн ургаж байна вэ? Түүний шалтгааныг тайлбарлана уу. [I.12] /1 оноо/ ......................................................................................................................................................... В. Хөрөнгө мөөг ургах явцад амьд биеийн ямар шинжүүд хамгийн тод илэрдэг вэ? [I.10]/1 оноо/

а. Амьсгалах б. Хооллох в. Үржих, өсөх г. Мэдрэх д.Ялгаруулах

Г. Хөрөнгө мөөг ямар үржлээр үрждэг вэ? (1 оноо) [II.1] а. Нахиалах б. Хуваагдах в. Спор үүсгэх III. А. Дараах өвчин үүсгэгч бичил биетний нэрийг бичнэ үү(1 оноо). [II.1]………………….

Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд чи нэн тэргүүнд юу хийх вэ? (1 оноо). [IV.1] ............................................................................................................................................................................................

Б. Задлагч амьд бие амьдрах нь байгаль дэлхийд ямар ач тустай вэ? 2 жишээ бичиж тайлбарлана уу (2 оноо). [IY.2] .........................................................................................................................................................

70

3. Ээлжит хичээлийн төлөвлөлт

Ээлжит хичээл төлөвлөлтийн загвар хичээлийн онцлогоос хамааран өөр өөр бүтэц дизайнтай байж болох ч дараах зүйлийг хичээл төлөвлөлтөд тусгахад анхаарна. Үүнд:

a) Сургалтын үйл явцад юуг, яаж үнэлэх арга хэрэгслийг төлөвлөлтөд тусгах хэрэгтэй.

Ээлжит хичээл төлөвлөлтийн загвар Суралцахуйн зорилт: Ээлжит хичээлийн сэдэв: Зорилго: Зорилт: Огноо: Багшийн нэр:

Анги: Оролцох сурагчийн тоо: Оролцоогүй сурагчийн тоо:

Үйл ажиллагаа

Хичээлийн үе шат

Сурах үйл ажиллагаа

Хугацаа Багшийн чиглүүлэх асуулт

Сурагчийн боломжит хариулт

Сурагчийн хөгжих чадвар, үнэлэх арга хэрэгсэл

Хичээлийн эхэнд

Хичээлийн дунд

Хичээлийн төгсгөлд

Гэрийн даалгавар

Дээрх нэгж хичээлийн нэг ээлжит хичээлийн төлөвлөлтийг жишээгээр харууллаа.

Хичээлийн сэдэв: Хөрөнгө мөөг

Суралцахуйн зорилт: Бичил биетэн амьд бие болохыг судалж мэдэх

Ээлжит хичээл №1. Хөрөнгө мөөг

Ээлжит хичээл №2. Бактери

Ээлжит хичээл № 1-ийн зорилго: Хөрөнгө мөөг амьд бие болохыг туршилтаар батлах Шинжлэн судлах үйл

Сурах үйл ажиллагаа Сурагчийн хөгжих чадвар

Үнэлэх арга хэрэгсэл

Санаа гаргах “Данбаоли” исгэгч доторх мөөг амьд эсэхийг мэдэх

- Асуух - Таамаглах

- Ажиглалт - Ажлын

хуудсаар үнэлнэ.

Шинжлэн судлах ажлыг төлөвлөх

Ширээн дээрх материалуудыг туршилтад ашиглах аюулгүй ажиллагааг төлөвлөх Туршилтанд хэрэглэгдэх зүйлс:

1. Хуруу шил юмуу стакан 2. Хөрөнгө мөөг 3. Сахар 4. Термометр 5. Хугацаа хэмжих цаг

- Хэрхэн аюулгүй ажиллахаа төлөвлөх

- Ажлын хуудсаар үнэлнэ.

71

6. Шугам 7. Халуун ус 8. Усан банн 9. Шилэн савх

Сорил туршилт хийх, үр дүнг гаргах

Туршилтыг гүйцэтгэх дараалал: 1. 50 мл ус хэмжиж аваад

термометр ашиглан дулааныг нь хэмжинэ. Усны дулааныг 40

0С болгоно.

2. 5г сахар, 3г хөрөнгө мөөгийг хэмжиж аваад 30 мл усанд уусгана. Шилэн савх ашиглан сайтар уусгана.

3. Бэлэн болсон уусмалаа 40

0С –ийн усан баннд 12

минут байлгана. 4. 3 минут тутамд хөөсний

өндрийг хэмжиж хүснэгтэнд бөглөнө.

5. Минут болоход уусмалаа усан баннаас гаргаж сайтар ажиглана.

6. Усан баннаас гаргасан уусмалыг зургаар дүрсэлнэ.

7. Хүснэгтэд тэмдэглэсэн үр дүнг баганан дамграммаар илэрхийлнэ.

8. Асуултанд хариулж өөр нөхцөлд хэрэглэх таамаглал дэвшүүлнэ.

- Энгийн багаж

хэрэгсэлийг ашиглан, хэмжилтийг хийх

- Ажиглалт хэмжилтийг зураг, хүснэгт, бичвэр, баганан диаграммаар илэрхийлэх

- Ажлын хуудсаар үнэлнэ.

Үр дүнг нягтлах, танилцуулах

Туршилтын явцад хөрөнгө мөөг амьд бие болохыг батлах

- Хөрөнгө мөөг ба элсэн чихрийн холимог яагаад бэлдсэн бэ?

- Яагаад хөөсөрсөн бэ?

- Яагаад 400 С температурт тавьсан дээжийн эзэлхүүн нэмэгдсэн бэ? гэх мэтчилэн

туршилтын үр дүнг нягтлах, дүгнэлт гаргах, танилцуулах

- Ажиглалт - Ажлын

хуудсаар үнэлнэ.

Хэлэлцүүлгийн дүгнэлт: Хөрөнгө мөөг нь усанд ууссан сахараар хооллодог. Хэрвээ тэд хооллож байгаа бол бодисын солилцоо явуулж, амьсгалаар хийг ялгаруулна. Энэ хий ялгарч эхэлбэл уусмалын гадаргуу дээр хөөсөн бүрхүүл үүсдэг.

б) Үйл ажиллагаанд суурилсан дасгал даалгавар бүхий ажлын хуудсыг

боловсруулна.

72

“Амьд биеийн үндсэн шинж, ангилал” нэгжийн агуулгын хүрээгээр тайлбарлая: Үүнд:

1. Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн зөвлөмжид тусгасан суралцахуйн зорилтыг ямар үнэлгээний зорилтоор илрүүлэхээ төлөвлөнө.

2. Нэгж хичээлийн суралцахуйн зорилтуудыг үнэлэх үнэлгээний зорилт, шалгуур үзүүлэлтийг боловсруулна.

3. Үнэлгээний шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлэх даалгаврыг боловсруулна.

АЖЛЫН ХУУДАС

1. “Данбаоли” исгэгчид байгаа мөөг амьд эсэхийг нь чи яаж мэдэх вэ? 2. Дараах хэрэглэгдэхүүнийг туршилтад хэрэглэх аюулгүй ажиллагааг төлөвлөөрэй

Туршилтын хэрэглэгдэхүүн: 1. Хуруу шил юмуу стакан 2. Хөрөнгө мөөг 3. Сахар 4. Термометр 5. Хугацаа хэмжих цаг 6. Шугам 7. Халуун ус 8. Усан банн 9. Шилэн савх

3. Туршилтын дараалал:

1. Бэлтгэсэн савтай халуун уснаас 50 мл усыг хэмжиж аваад том шилэн аяганд хийж 40 градус бүхий усан ванн бэлтгэнэ. Термометр ашиглана.

2. 5г сахар, 3г хөрөнгө мөөгийг хэмжиж аваад жижиг шилэн аяганд хийж тасалгааны температур бүхий ус нэмж уусгана. Уусмалаа шилэн савх ашиглан сайтар хутгана.

3. Бэлэн болсон уусмалаа 400С бүхий усан баннд

тавьж 12 минут байлгана. 4. 3 минут тутамд шилэн аяганд гарсан хөөсний

өндрийн нэмэгдсэн өөрчлөлтийг хэмжиж хүснэгтэнд тэмдэглэнэ.

5. Хэмжилт хийж дууссаны дараа уусмалаа усан баннаас гаргаж сайтар ажиглана.

6. Усан баннаас гаргасан уусмалыг зургаар дүрсэлнэ.

7. Хүснэгтэд тэмдэглэсэн үр дүнг баганан диаграммаар илэрхийлнэ.

8. Асуултанд хариулж өөр нөхцөлд хэрэглэх таамаглал дэвшүүлнэ.

Үр дүнг хүснэгтэд тэмдэглэвэл:

№ Хугацаа Хөөсний өндөр / мм /

1 0 минут

2 3 минут

3 6 минут

4 9 минут

5 12 минут

Туршилтын үр дүнг зургаар илэрхийлбэл:

Үр дүнг баганан диаграммаар дүрсэлбэл:

Асуулт:

1. Яагаад 400С-ийн дулаантай усанд

хөрөнгө мөөгийг ургуулсан бэ? 2. Хамгийн эрчимтэй хооллосон үе нь

хэдийд байсан бэ? 3. Туршилтын үед ажигласан зүйлээ бичнэ

үү. 4. Энэ туршилтанд өөрчилж болох

нөхцлүүдийг нэрлэнэ үү. 5. Хэрвээ энэ туршилтыг 0

0С-ийн усанд

явуулсан бол үр дүнг таамаглан дүрсэлж бичнэ үү.

4. Туршилтын явцад хөрөнгө мөөг амьд бие болохыг батлах ямар шинжүүдийг ажигласан бэ?

73

в) Явцын үнэлгээний даалгавар боловсруулахад анхаарна.

Явцын үнэлгээ нь сурагчийг дүгнэх бус сурах үйл явцыг ажиглан, сурч, хөгжих зорилгодоо хүрэх, хөгжлийн явцыг бодитойгоор нягталж, цаашид бие хүн болж өсч төлөвших үйл явцыг нь дэмжихэд орших тул багш үнэлгээний үр дүнг сургалт болон заах аргадаа тусгаж хичээлээ дахин сайжруулж төлөвлөхөд анхаарах хэрэгтэй. Явцын үнэлгээний даалгавар нь сонирхон судлах сэдэл төрүүлсэн, учир шалтгааныг эрэлхийлсэн, сэтгэн бодох, сурах арга барилын хөгжлийг илрүүлэхүйц, цаг хугацаандаа хэрэгжихүйц, үнэлэгдэхүйц боловсруулагдсан байна. Багш тухайн шинжлэх ухааны мэдлэг ойлголт, шинжлэн судлах арга барилыг үнэлэх, сурах хүсэл сонирхол, хандлагыг илрүүлэхүйц, сурах үйл ажиллагаанд хөтөлсөн багц даалгавар боловсруулахад анхаарал хандуулж мэргэжлийн багш нарын багаар хамтран ажиллах хэрэгтэй. “Амьд биеийн үндсэн шинж, ангилал” сэдвийн зарим суралцахуйн зорилтыг үнэлэх явцын үнэлгээний даалгаврыг анги тус бүрээр жишээ болгон харууллаа. Эдгээр даалгавраар агуулга, сурах арга барилын хөгжил буюу суралцах чадвар анги ахих тутам хэрхэн ахиж байгааг харуулахыг зорилоо.

6-р анги

Суралцахуйн зорилт: Амьд биеийн үндсэн шинжид үндэслэн орон нутгийнхаа ургамал, амьтдыг ангилах Даалгавар

А. Хөзөрийг өнгөөр нь 2, дүрсээр нь 4 гэх мэтчилэн төрлөөр нь, зүйл тус бүрээр нь ангилбал хэдэн янзаар ялган ангилж болох вэ? Б. Үүнтэй адилаар хүрээлэн буй орчиндоо амьдарч байгаа ургамал, амьтныг онцлог шинж тэмдгээр нь бүлэглэн ангилах зураглал зохиогоорой. Яагаад энэ хувилбарыг сонгосноо тайлбарлаарай (Хувилбар бүхий хариултыг оруулсан тул багш цаашид өргөжүүлэн хэрэглэж болно.)

Багш хичээлийн явцад энэ даалгавраар үнэлгээ хийж байгаа бол дараах хүснэгтэд тэмдэглэгээ хийж болно.

Амьтан

Ургамал идэштэн

Махан идэштэн

Элдэв идэштэн

Амьтан

Өндөглөдөг

Тахиа

Амьд үр төл төрүүлдэг

Нохой

Ургамал

Хүнсний

Эмийн

Үр тарианы

Тэжээлийн

74

Чадварыг илрүүлэх үзүүлэлт Сурагч 1 Сурагч 2 Сурагч 3 Сурагч 4 Сурагч 5

Амьд биеийн 1-2 ижил төстэй ба ялгаатай шинжийг олж ажиглан, ангилан бүлэглэж байгаа эсэх

Хэд хэдэн ижил төстэй ба ялгаатай шинжийг олж ажиглан, оновчтой ангилах хувилбаруудыг олж илрүүлсэн эсэх

Ангилал зүйн загвар, дизайныг оновчтой сонгосон эсэх

7-р анги

Суралцахуйн зорилт: Амьд биеийн 5 аймаг ба ургамал, амьтны аймгийн гол бүлгүүдийг ялган таних Даалгавар Сурагч цох болон загасны биеийн хэсгийг музейд харжээ. Сурагч цох болон загасны биеийн ямар хэсгийг музейд харсан бэ? .................................................................................................................................................................................................................................................................................................................................. Энгийн түлхүүр ашиглаад дээрх 2 амьтан ямар ялгаатай болохыг А ба Б хэсэгт тайлбарлаж бичээрэй. А. .................................................... Б. .............................................................

75

Энэ даалгавраар шинжлэх ухааны мэдлэг ойлголт, шинжлэх ухаанч арга барилыг үнэлж, илрүүлэх боломжтой. Хичээлийн явцад болон нэгжийн, бүлгийн гэх мэт аль ч үнэлгээнд хэрэглэхэд тохиромжтой. Гагцхүү багш ямар тохиолдолд хэрэглэж байна вэ гэдгээсээ хамаараад даалгаврын тавил, оноо өгч хэмжээсжүүлэх үү, ахиц, амжилтийг илрүүлэхийн тулд тэмдэглэгээ хийх үү гэдгийг шийдэх хэрэгтэй.

Үнэлгээний зорилт

Хэмжээс Илрүүлэх үзүүлэлт

Шинжлэх ухааны мэдлэг ойлголт

3 оноо Загас бол сээр нурууны ястай, тэр нь биеийн дотор эрхтнүүдийг хамгаалдаг тул сээр нуруутан амьтан юм.

Загасны сээр нурууны яс нь их биеийн ба сүүлний гэсэн 2 хэсгээс тогтоно.

Харин цох бол сээр нурууны ясгүй тул биеийн хитин бүрхүүл нь биеийн хэсгийг хамгаална.

ШУАБ 4 оноо Оновчтой аргыг сонгон тэмдэглэл хөтөлж буй байдал

Юмс, үзэгдлийн холбоо хамаарлыг илрүүлж байгаа байдал

Үр дүнд үндэслэн оюун дүгнэлт хийж байгаа байдал

Ажиглалт, туршилт, мэдээлэл боловсруулах явцыг байгалийн ухааны хэл ашиглан бусдад ойлгомжтойгоор танилцуулж буй байдал

ТИЙМ ҮГҮЙ ТИЙМ Цох (Үет хөлтөн) ҮГҮЙ ТИЙМ ҮГҮЙ ТИЙМ

Загас (Хөвчтөн)

Хатуу хитин бүрхэвчтэй

Хитин бүрхэвч биеийг нь хамгаалах ба тулгуурын үүрэг гүйцэтгэдэг

Араг яс нь биеийн тулгуурын үүргийг гүйцэтгэдэг

1

2

3

2

3

3

4

Сээр нурууны яс нь их биеийн ба сүүлний хэсгээс тогтоно.

4

76

8-р анги

Суралцахуйн зорилт: Ангилал зүйн том нэгжийн (хүрээ, анги) үндсэн шинжүүд, тэдгээрийг ашиглан ургамал амьтныг таних энгийн түлхүүр зохиох Даалгавар Дараах зургийг ажиглаад нэг ба хос талт үрт ургамлыг тодорхойлох түлхүүр зохионо уу.

Үр Үндэс Навч Цэцэг Иш

Нэг талт үрт ургамал

Хос талт үрт ургамал

Тайлбар: Багш амьтны аймгийн хүрээ (үет хөлтөн), анги (шавж, аалз, хавч), хөвчтөний хүрээ, нугалмайтаны дэд хүрээ тэдгээрийн ангийн шинж чанарыг тодорхойлох энгийн түлхүүрийг хэрэглэх, зохиох даалгаврыг мөн боловсруулж сурагчдын ахиц амжилтыг үнэлж болно. Түлхүүр

Ялгаа Нэг талт үрт ургамал Хос талт үрт ургамал

Үрийн тал Үрийн нэг талтай, нөөц тэжээлийн бодис нь эндоспермд нөөцлөгдөнө.

Үрийн хоѐр талтай, нөөц тэжээлийн бодис нь үрийн талд нөөцлөгдөнө.

Үндэс Сахлаг үндэстэй Голлосон үндэстэй

Иш Золом байхгүй тул бүдүүрч өсөхгүй Золомтой тул бүдүүрч өснө.

Навч Энгийн бүтэн ирмэгтэй навчтай, навчны судал нь зэрэгцээ ба нуман

Энгийн ба нийлмэл янз бүрийн ирмэг бүхий навчтай, навчны судал нь торон

Цэцэг Цэцэг нь гуравчилсан бүтэцтэй Цэцэг нь дөрөвчилсөн ба тавчилсан бүтэцтэй

Багш энэ даалгаврыг хичээлийн явцын үнэлгээнд хэрэглэх бол үнэлгээний рубрикийг ашиглан сурагчийн ялгаатай байдлыг тэмдэглэж ахиц дэвшлийг дэмжих хэрэгтэй. Харин улирлын ба хичээлийн жилийн эцсийн үнэлгээнд ашиглах бол хэмжээсжүүлж, шинжлэх ухааны мэдлэг ойлголт, шинжлэх ухаанч арга барилыг үнэлэхэд хэрэглэж болно.

Чадвар I түвшин II түвшин III түвшин IY түвшин

Нэг ба хос талт үрт ургамлын ангийн шинжийг ялган таних чадвар

Ялган таниж чадаагүй

1-2 ялгааг илрүүлсэн.

2-3 ялгааг илрүүлж чадсан

4-5 ялгааг илрүүлж ялган таниж чадсан.

77

9-р анги

Суралцахуйн зорилт: Ангилал зүйн бага нэгж (баг, овог зарим төрөл зүйл)-ийн онцлог шинжийг ашиглан зарим амьд биеийг ялган таних, тодорхойлох Даалгавар Усны индикатор макро сээр нуруугүйтний авгалдайн онцлог шинжийг бичиж,багийн нэрийг тодорхойлоод усны чанар ямар байгааг илтгэдэг болохыг зургийн дор хэсэгт будаж тэмдэглэнэ үү. Үүнд:

- Усны чанар сайн

- Усны чанар дунд зэрэг

- Ус бохирдолтой

Багийн нэр.............................. Онцлог шинж..........................

Багийн нэр....................... Онцлог шинж..........................

Багийн нэр........................... Онцлог шинж..........................

Түлхүүр:

- 2 сүүлний ургацалтай.

- Хөлний урт заламгайтай.

- Далавчны хос үүсгүүртэй.

- Хөл тус бүрийн үзүүрт 2 хумстай.

- 3 сүүлний ургацалтай.

- Хэвлийнхээ дагуу заламгайтай.

- Далавчны нэг үүсвэртэй.

- Хөл тус бүрийн үзүүрт 1 хумстай.

- Авгалдай нь янз бүрийн материал ашиглаж гэр барьдаг.

- Зөөлөн хэвлийтэй, хэвлийг тойрсон заламгайтай.

Хаварчийн авгалдай Өдөрчийн авгалдай Гэр баригч хоовгон

Усны чанар сайн байгааг илтгэдэг, цэнгэг усаны индикатор шавж

Анхаар: Өсгөгч шилний тусламжтайгаар хөлийн хумсны тоог харах хэрэгтэй.

Энэ даалгаврыг ангилал зүйн бага нэгжийн ялгааг илрүүлэх, энгийн түлхүүр зохиох чадвар, хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалахад оролцох ухамсар, оролцоог нэмэгдүүлэхэд чиглүүлэн илүү үйл ажиллагаанд суурилсан байдлаар сайжруулж хичээл сургалтад ашиглаж болно