Download - албан бичиг

Transcript
Page 1: албан бичиг

Зарим хэрэгтэй зөв бичих дүрмүүд

Бастама бүрэн дунд сургуулийн Монгол хэл,

уран зохиолын багш

Моодойн Отгонтунгалаг

Page 2: албан бичиг

• Авилга/ авлига-авилга

• Билиг- оюун

• Бэлгэ- тэмдэг

• Бэлэг- дурсгал

• Бүлэг/ бөлөг-бөлөг

• Бүрчилэн/бүрчлэн- бүрчлэн• Гавьяа/гавъяа-гавьяа

• Дараахи/ дараах- дараах

• Долдугаар/ долоодугаар-долоодугаар• Дийлэнхи/ дийлэнх- дийлэнх

• Доорх / доорхи-доорх

• Доторх/ доторхи-доторх

• Идэвхи/ идэвх- идэвх• Зогсонго/ зогсонги- зогсонги

• Дорвитой/ доривтой-дорвитой

• Лавлагаа/ лавалгаа-лавлагаа

• Магадалгаа/ магадлагаа-магадалгаа

• Мэргэжил/ мэрэгжил- мэргэжил

• Будил /будли- будли

• номхотгох/ номхтгох-номхотгох

• Нотолгоо/нотлогоо- нотолгоо

• Хуваарь-цагийн хуваарь

• Хувиар-хувь хүн

• Ишлэл/ эшлэл-эшлэл

• Шударга/ шудрага- шударга

• Оюунлаг/ оюунлиг- оюунлаг

• Сонгуул/сонгууль- сонгууль

• Санаачилга / санаачлага- санаачилга• Цээж / чээж- чээж

• Байцай-ногоо

• Байцаа-мөрдөн.../ Үйл үг /

• Эрвээхий/эрвээхэй-эрвээхий

• Шавж / шавьж-шавж• Төвшин / түвшин- төвшин-төв

түвшин-далайн

• Хэр /хир- хэр

• Нэлээд / нилээд-нэлээд

• Хүргэе / хүргье- хүргэе

Page 3: албан бичиг

1. Эрвээхий, дэгдээхий- монгол

бичгээр дэлхий гэдэг үгтэй ижил

бичигддэг тул түүнтэй адилтгаж, “-

хий” гэж бичих болжээ.

2. Байцай, хуйцай-энэ нь хятад үг

бөгөөд бай-бөөрөнхий, хуй-

холимог,цай-ногоо гэсэн утгатай үг.

3.Гавьяа, адьяа-монгол бичигт

гийгүүлэгчийн дараа орсон “и” эгшиг

нь өмнөх гийгүүлэгчээ зөөлрүүлдэг

байна.

Page 4: албан бичиг

4. Говь уруу, гэр уруу-чиглэхийн тийн

ялгалын нөхцөлийг эр,эм үгийн

алинд ч “уруу” хэлбэрээр бичнэ.

5. Шавж-шавах гэдэг үгтэй язгуур нэг

бөгөөд хорхой шавж нь бөөгнөрч

шавж амьдардаг ажээ.

6. Төвшин-төв дундаж гэсэн утгыг

хадгалдаг

7. сонстох,утастах-с,х+т,ч -э-гүй

8. . өш-монгол бичгийн хэлний “си”

гэсэн үеэс “ш” үүсдэг. Жишээ нь

сира-шар, сибагу-шувуу

Page 5: албан бичиг

9.Гуалаг-монгол бичгээр гувалаг гэж

бичдэг.

10. Махбод-монгол бичгээр “михабода”

гэж бичдэг.

11. Гоо-монгол бичгээр гоо гэж бичдэг.

12. Бөлцийх ,бөжин-бө язгууртай

бөөрөнхий гэдэгтэй язгуур нэг.

13. Будли,уушги-монгол бичигт

“будли””агусхи” гэж бичдэг.

14. Олонх, дээрх,идэвх-давхар

зөөлөрсөн гийгүүлэгчийн ард “и”

бичихгүй.

Page 6: албан бичиг

15. Нэлээд, хэр-монгол бичигт

“нэлиуэд” “хэрэ” гэж бичдэг

тул монгол бичгийн тэргүүн

үеийн “Э” эгшгээс ОЦМХ-нд

"Э" үүсдэг.

16. Агуу-монгол бичигт “агуу”

гэж бичнэ.

Page 7: албан бичиг

Дүрэм Жишээ

-Эгшигт гийгүүлэгчээр

төгссөн үгэнд “л” дагаварыг

залгавал хойно нь эгшиг

бичнэ.

Хэв+л=хэвлэ

Нутаг+л=нутагла

Заримдаг гийгүүлэгчийн

дараа “л” дагаврыг залгахад

өмнө нь эгшиг бичнэ.

ус+л=усал

мэх+л=мэхэл

цохь+л=цохил

Үгийн үндэс эвдрэхээр бол

эгшгийг хойно нь бичнэ.

Хавтас+л=хавтасла

үндэс+л=үндэслэ

Page 8: албан бичиг

Дүрэм Жишээ

• с

х гийгүүлэгч+үйлийн

нөхцөл=гээгдэнэ.

хасчхаг+г=хасчхаг

баясчих+в=баясчхав

өмсчих+өөч=өмсчхөөч

• э+чих+үйлийн

нөхцөл=гээгдэнэ.

туучих+аад=туучхаад

самначих+аарай=

самначхаарай.

• э

э,7

7,ь +чих+тийн ялгалын

нөхцөл= гээгдэхгүй.

агначих+ыг=агначихыг

шагначих+аар=шагначихаар

Дайлчих+ыг=дайлчихыг

Хольчих+ыг= хольчихыг

Page 9: албан бичиг

ДүрэмЖишээ

• Д,т,з,ж,ц,ч,ш+чих+үйлийн

нөхцөл гээгдэхгүй.

шатчих+нгуут=шатчихангуут

Бэлдчих+ээд= бэлдчихээд

Үз+чих=үзчихээд

• Эгшигт

гийгүүлэгч+чих+үйлийн

нөхцөл=гээгдэнэ.

хэлчих+ээч=хэлчхээч

өгчих+өөгүй=өгчхөөгүй.

• Зөөлөрсөн эгшигт

гийгүүлэгч+чих+үйлийн

нөхцөл=гээгдэнэ.

аньчих+лгүй=аньчхалгүй

хольчих+оорой=хольчхоорой.

Page 10: албан бичиг
Page 11: албан бичиг

БАРИМТ БИЧГИЙН БҮРДЛҮҮД БОЛОН ХЭВЛЭМЭЛ

ХУУДСАНД ТАВИГДАХ НЭГДМЭЛ ШААРДЛАГЫГ

ТОГТООЖ, УЛМААР УЛСЫН ХЭМЖЭЭНД НЭГ МӨР

ЖУРАМЛАН ЯВУУЛАХ ЗОРИЛГООР ГАРГАСАН ЭРХ

ЗҮЙ-ТЕХНИКИЙН ШИНЖТЭЙ БАРИМТ БИЧГИЙГ

СТАНДАРТ ГЭНЭ.

Page 12: албан бичиг

Албан бичгийн найруулгын

баримт бичгийг:

Захирамжлалын

Зохион байгуулалтын

Мэдээлэл лавлагааны

Page 13: албан бичиг

БАРИМТ БИЧГИЙН БҮРДЭЛ, ТЭДГЭЭРТ

ТАВИХ ШААРДЛАГА

1.Баримт бичгийн нэр

• Баримт бичгийн нэрийг том үсгээр бичнэ.

• Захирамжлалын баримт бичгийн нэрийг төвийн

байрлалаар, төрийн сүлд, соѐмбо, бэлгэдэл

тэмдгийн дор том үсгээр бичнэ.

• Зохион байгуулалтын болон мэдээлэл

лавлагааны баримт бичгийн нэрийг төвийн

байрлалаар голлуулан бичнэ.

Page 14: албан бичиг

АКТ, ДҮГНЭЛТ, ИЛТГЭЛ, ИЛТГЭХ ХУУДАС,

ТАНИЛЦУУЛГА, ЗӨВЛӨМЖ

Энэ нэр төрлийн баримт бичгийг байгууллагын нэр,

баримт бичгийн нэр, тэргүүн бүрдэлтэйгээр бичнэ.

Жишээ нь:

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

ИЛТГЭХ ХУУДАС

Монгол Улсын Их сургуулийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл

ажиллагаанд хяналт шалгалт явуулсан тухай

. . .оны . . .дугаар сарын... Улаанбаатар хот

Page 15: албан бичиг

БАРИМТ БИЧГИЙН БҮРДЭЛ, ТЭДГЭЭРТ ТАВИХ ШААРДЛАГА

БАРИМТ БИЧГИЙН БҮРТГЭЛИЙН ДУГААР

БАРИМТ БИЧГИЙН БҮРТГЭЛИЙН ДУГААРЫГ АЛБАН БИЧГИЙН ХЭВЛЭМЭЛ

ХУУДСАНД “№” ГЭСЭН ТЭМДЭГ, ЗАХИРАМЖЛАЛЫН БАРИМТ БИЧГИЙН

ХЭВЛЭМЭЛ ХУУДСАНД “ДУГААР” ГЭСЭН ҮГИЙН ДАРАА ГАРААР БИЧНЭ.

1-9 ХҮРТЭЛХ НЭГ ОРОНТОЙ ТООГ 01, 02 ГЭСЭН БАЙДЛААР ХОѐР ОРОНТОЙ

БОЛГОЖ БИЧНЭ.

АЛБАН БИЧГИЙН БҮРТГЭЛИЙН ДУГААР НЬ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН НЭГЖИЙН

ИНДЕКС, БҮРТГЭЛИЙН ДУГААРААС БҮРДЭНЭ.

№02/106

БАЙГУУЛЛАГЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН НЭГЖ НЬ ИНДЕКСЖЭЭГҮЙ

ТОХИОЛДОЛД ЗӨВХӨН БҮРТГЭЛИЙН ДУГААРЫГ БИЧНЭ.

№106

ЗАРИМ НЭР ТӨРЛИЙН ЗАХИРАМЖЛАЛЫН БАРИМТ БИЧГИЙН БҮРТГЭЛИЙН

ДУГААРЫГ ДАРААХ БАЙДЛААР БИЧНЭ. ДУГААР А/103

ДУГААР Б/58

ХАМТАРСАН ЗАХИРАМЖЛАЛЫН БАРИМТ БИЧИГТ -ДУГААР А-15/А-63

АЛБАН БИЧИГТ -№106/151

Page 16: албан бичиг

Техникийн алдаа гэдэг нь үсэг гээх,

илүүдэх гэх мэт алдааг хэлж байгаа бол

дүрмийн алдаа гэвэл дүрэм мэдэхгүйгээс

болж гардаг алдааг хэлнэ.

Ж: Техникийн алдаа: байна—бйана

Дүрмийн алдаа: нөхцөлийн - нөхцлийн

техникийн алдааг ангууч программаас олж

засаж болдог.

www.computertimes.mn-сайтаас

үнэгүй ашиглаж болно.

Page 17: албан бичиг

Албан бичгийг хэзээ ч өнгө хээ хуараар чимэглэдэггүй.

Ихэвчлэн Times эсвэл Arial гэсэн фондоор л бичнэ.

Зөвхөн толгой гарчгийг томруулах, тодруулах л гэсэн формат

ашиглана.

Фондын хэмжээний хувьд үндсэн текст нь 10-12 гэсэн

хэмжээний байх ѐстой. Харин гарчиг, дэд гарчгууд нь үл ялиг

том байж болно.

Албан бичиг болоод гэрээ тань 1-ээс илүү хуудас байвал

хуудсыг заавал дугаарлана. Дугаарлахгүй бол хуудснаас нэг

нь алга болчихлоо гэхэд хэн ч анзаарахгүй

Баримт бичгээ хэвлэхдээ аль болох лазер принтрээр хэвлэх

хэрэгтэй.

Албан бичгийг заавал 2 буюу түүнээс дээш хувь

хэвлэнэ.Өөрөөр хэлбэл хувьдаа эсвэл байгуулгадаа нэг

хувийг үлдээнэ гэсэн үг.Цаасан дээр хэвлэгдсэн баримт

үргэлж нотлох баримт болдог.

Бичилтийн стандарт: Мөр хоорондын зай 1,5см, цаасны

дээд доод талын зай 2,5см, баруун талаас 1,5см, зүүнээс

3см зайг тус тус авна.

Page 18: албан бичиг

Найруулга зүйн судлаачид найруулгын алдааг ерөнхийд 10 ангид

хувааж,түүнийг дотор нь найруулгын буюу найруулгын бус алдаа гэж

ангилсан байна.

Үүнд:

*Найруулгын бус алдаа:*

1. Баримтын

2. Логикийн

3. Хэл зүйн

4. Гоо зүйн алдаа багтана.

*Найруулгын алдаа:*

1. Үг буруу сонгосон

2. Үг илүүдсэн

3. Үг дутсан

4. Яруу хэрэглүүрийг оновчгүй сонгосон

5. Нэг үгийг буюу нэг үндэстэй үгийн олон дахин давтсан

6. Үгийн өнгө аяс гажсан

Page 19: албан бичиг

Эдгээр алдаануудаас онцлог хэдэн алдааны жишээг сонирхуулъя!

*1. Баримтын алдаа*

Энэ нь тухайн юм үзэгдэл, баримт сэлтийн талаар сайн

мэдэхгүй, эсвэл тойм төдий төсөөлөлтэйн улмаас

үүссэн алдааг хэлнэ. Уг алдаа нь ихэвчлэн санамсаргүй

байдлаас үүсдэг. Мөн цэг таслал, үг үсэг, тоо баримт

зэрэг бүх зүйл уг алдаанд хамаарна.

Жишээ нь:

• Уг хэргийг Цагаан шонхорын Энхтайваны хүсэлтээр хийж

байсан гэх мэдээлэл байдаг юм билээ.

"Ардчилал таймс " сонин.2005.05-р сар.

• Хятадын эрлийз төрийн түшээ байсан төдийгүй эвслийн

үеийн дөрвөн засгийн газрын гурвыг нь Хятадын

эрлийзүүд тэргүүлж байсан.

(“Ардчилал таймс”сонин.2005.05-р сар.)

Page 20: албан бичиг

Энэ нь баримтын алдаа:

• Учир нь тухайн хэргийг хэний

хүсэлтээр, хэн хийсэн нь тодорхойгүй,

дам сонссон баримт бөгөөд Монголын

төрийн түшээд хятад хүмүүс байсан

гэдгийг хэн нотолсон нь ч бас л

тодорхойгүй байна.

• Иймээс аливаа зүйлийг зөв сайхан

найруулж бичихийн тулд тухайн

зүйлийн талаар зайлшгүй үнэн бодит

баримт сэлтэд тулгуурлаж бичсэн байх

шаардлагатай юм.

Page 21: албан бичиг

*2. Хэл зүйн алдаа*

-Монгол хэлний үг бүтэх ѐс, үгийн

хэлбэржилт, хэл зүйн хэмжээг зөрчсөний

улмаас үүссэн алдааг хэлнэ. Тиймээс

монгол хэлний хэл зүйн хэлбэрүүдийг сайн

мэдэж байх нь чухал./ залгавар /

Жишээ нь: Бие биенийгээ хайрлаж,

харилцан эвтэй найртай байгаарай.

(сониноос)

Page 22: албан бичиг

Энэ нь хэлзүйн алдаа:

Учир нь энэхүү өгүүлбэрийг

ажиглахад илт хэл зүйн алдаа

гаргажээ.

Алдаа нь:Бие биенийгээ хайрлаж, харилцан

эвтэй найртай байгаарай.

Уг нь "Бие биенээ хайрлаж, эвтэй

найртай яваарай“ гэхэд л утга

ойлгомжтой болох юм.

Page 23: албан бичиг

*4. Үг буруу сонгосон алдаа*-Уг алдаа нь үгээ онож сонгоогүйгээс

илэрхийлэх гэсэн зорилгодоо хүрч чадахгүй, тэр

ч байтугай огт өөр ойлголт төрүүлж болох

найруулгын алдаа үүсдэг. Ийм алдаа нь тухайн

ойлголтод тохирох үг олоогүйгээс, ойролцоо

утгатай үгнүүдийн хамгийн оновчтойг

сонгоогүйгээс, олон утгаар хэрэглэгддэг үгийн

нийтээр хэлж хэвшсэн байдлыг

гажуудуулснаас,уламжлалт найруулгын ѐсыг

мэдэхгүй зэрэг шалтгаанаас болж үүсдэг байна.

Жишээ нь: "Улс төрийн амбицаа

дийлж чадахаа болиод байна"

Page 24: албан бичиг

Энэ нь үг буруу сонгосон алдаа:

Учир нь энэ өгүүлбэрт амбиц гэх

гадаад үг заавал хэрэглэх

шаардлага байхгүй баймаар. Уг

үгийг толь бичигт:

1. Их зан биеэ тоох

2. Сагсуурах

гэж тайлбарлажээ. Тэгэхээр уг

өгүүлбэрийг

"Улс төрд хэт орсноос биеэ их

тоож байна" гэж найруулбал зүйтэй

болох юм.