Шарх гэж юу вэ?
НЯТТөвийн их эмч Б.Эрхэмболд
тодорхойлолт:
Янз бүрийн шалтгааны улмаас арьс, салст, булчин гэх мэт зөөлөн эдүүд гэмтэж бүрэн бүтэн байдлаа алдахыг шарх гэж хэлдэг.
АНГИЛАЛ:
А. Шалтгаанаар нь:- Зүсэгдсэн- Урагдсан- Хатгагдсан- Хазагдсан- Огтлогдсон- Буудагдсан
Б. Шархыг үүссэн байдлаар нь:- Өнгөц-зөвхөн арьс, салст бүрхэвчийг хамарсан- Гүн – булчин, шөрмөс, яс хүртэл гэмтсэн- Нэвтэрсэн – биеийн аль нэг хөндий рүү нэвтэрч орсон
Шархны шинж тэмдэг:- Анхны тусламжийг хэрхэн үзүүлсэн- Шарх бохир зүйлээр үүсгэгдсэн эсэх- Шархны хэмжээ- Биеийн хаана үүссэн- Хэр хугацаа өнгөрсөн зэргээс хамаарна
Шархадсан хүнд анхны тусламж үзүүлэх нь:- Эхлээд гараа заавал угаа- өөрийгөө цусаар дамжих халвараас сэргийлж, резин бээлий өмс, хэрвээ бээлий байхгүй бол түүнийг орлуулж, гялгар уут ч өмсөж болно- Шархтай хүнээ тайвшруулж, тусалж чадна гэдгээ ойлгуул- Шархны эргэн тойрны талбайг цэвэр усаар угаа- Халдваргүйжүүлэх уусмал байвал арчиж болно- Шархан дээрээ ариун бинт, эсвэл цэвэрхэн даавуун жийргэвч тавина