Zavkhan uul uurhain nuhun sergeeltiin tailan 2015

30
ҮАГ-ын харьяа ЗАН-09/2015/05-ГА Уул уурхайн нөхөн сэргээлтийн хөрөнгийн төвлөрүүлэлт, зарцуулалт, үр дүн ҮАГ-ын харьяа Завхан аймгийн Аудитын газар ҮАГ-ын 2015 оны аудитын төлөвлөгөөний дагуу хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан 2015 оны 11 дүгээр сар Аж ахуйн нэгжүүд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээнд шаардагдах зардлыг тооцоо судалгааг үндэслэн бодитой төлөвлөдөггүй, сум орон нутгийн болон мэргэжлийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо сул, орон нутагт төвлөрсөн байгаль хамгаалах нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө зарцуулагдаагүй байна Уул уурхайн нөхөн сэргээлтийн хөрөнгө төвлөрүүлэлт, зарцуулалт, үр дүн

Transcript of Zavkhan uul uurhain nuhun sergeeltiin tailan 2015

Page 1: Zavkhan uul uurhain nuhun sergeeltiin tailan 2015

ҮАГ-ын харьяа ЗАН-09/2015/05-ГА Уул уурхайн нөхөн сэргээлтийн хөрөнгийн төвлөрүүлэлт, зарцуулалт, үр дүн

ҮАГ-ын харьяа Завхан аймгийн Аудитын газар

ҮАГ-ын 2015 оны аудитын төлөвлөгөөний

дагуу хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан

2015 оны 11 дүгээр сар

Аж ахуйн нэгжүүд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээнд шаардагдах зардлыг тооцоо судалгааг үндэслэн бодитой төлөвлөдөггүй, сум орон нутгийн болон мэргэжлийн байгууллагуудын

ажлын уялдаа холбоо сул, орон нутагт төвлөрсөн байгаль хамгаалах нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө зарцуулагдаагүй байна

Уул уурхайн нөхөн сэргээлтийн хөрөнгө

төвлөрүүлэлт, зарцуулалт, үр дүн

Page 2: Zavkhan uul uurhain nuhun sergeeltiin tailan 2015

ҮАГ-ын харьяа ЗАН-09/2015/05-ГА Уул уурхайн нөхөн сэргээлтийн хөрөнгийн төвлөрүүлэлт, зарцуулалт, үр дүн

Аудитыг гүйцэтгэсэн:

ҮАГ-ын харьяа ЗААГ

УУЛ УУРХАЙН НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН ХӨРӨНГӨ ТӨВЛӨРҮҮЛЭЛТ, ЗАРЦУУЛАЛТ, ҮР ДҮН

Дарга, тэргүүлэх аудитор: Х.БолдбаатарАудитын менежер: Б.ДагвасүрэнАхлах аудитор: Д.ОюунжаргалШинжээч: Г.Чулуунбаатар

Аудитын дүн, дүгнэлт, зөвлөмжтэй холбоотой нэмж тодруулах, асууж лавлах болон холбогдох саналаа өгөхийг хүсвэл дараах хаягаар харилцана уу:

ТАБ-ын Тэргүүлэх аудитор Х.Болдбаатар Утас: 7046-3612 Цахим хаяг: [email protected]

Хаяг: Үндэсний аудитын газрын харьяа Завхан аймгийн Аудитын газарБайршил: Улиастай Жинст багЦахим хуудас: www. Zavkhan- audit.mn

2015 оны 11 дүгээр сар

Агуулга

Товчилсон үгийн жагсаалт ..................................Аудитын зорилт, хамарсан хүрээ, арга зүй, стандартын талаарх мэдэгдэл .............................. Бүлэг 1. Уул уурхайн нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийг хууль тогтоомжийн дагуу тооцож төвлөрүүлсэн эсэх

Бүлэг 2. Төвлөрүүлсэн хөрөнгийг үр нөлөөтэй зарцуулсан уу?

Бүлэг 3. Орон нутгийн захиргаа болон холбогдох байгууллагууд тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тавих хяналтыг хэр үр дүнтэй хийсэн эсэхАудитын дүгнэлт ....................................

Аудитын зөвлөмж ...........................................Холбогдох байгууллагын санал .................................................Дарга, тэргүүлэх аудиторын тушаал ............Хавсралтууд ..................................................

Page 3: Zavkhan uul uurhain nuhun sergeeltiin tailan 2015

ҮАГ-ын харьяа ЗАН-09/2015/05-ГА Уул уурхайн нөхөн сэргээлтийн хөрөнгийн төвлөрүүлэлт, зарцуулалт, үр дүн

Товчилсон үгийн жагсаалт

ҮАГ Үндэсний Аудитын Газар

ЗАН Завхан аймгийн Аудитын газар

БОНХЯ Байгаль орчин, ногоон хөгжлийн яам

БОНХАЖЯ Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам

ЗДТГ Засаг даргын тамгын газар

ХХК Хязгаарлагдмал хариуцлагатай компани

МХЕГ Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

АМХГ Аймгийн мэргэжлийн хяналтын газар

БОГ Байгаль орчны газар

БОХУБ Байгаль орчны хяналтын улсын байцаагч

Page 4: Zavkhan uul uurhain nuhun sergeeltiin tailan 2015

ҮАГ-ын харьяа ЗАН-09/2015/05-ГА Уул уурхайн нөхөн сэргээлтийн хөрөнгийн төвлөрүүлэлт, зарцуулалт, үр дүн

Аудитын зорилт, хамарсан хүрээ, арга зүй, стандартын талаарх мэдэгдэл

Аудитыг Монгол Улсын Ерөнхий Аудиторт Үндэсний Аудитын Газраас 2015 онд нийлүүлэх аудитын төлөвлөгөөг үндэслэн Төрийн аудитын тухай хуулиар тодорхойлсон ҮАГ-ын харьяа Завхан аймгийн Аудитын газрын бүрэн эрхийн хүрээнд хийв.

Аудитын зорилт

Уул уурхайн нөхөн сэргээлтийн хөрөнгийн төвлөрүүлэлт, зарцуулалт, үр дүнд үнэлгээ, дүгнэлт өгч дүнг холбогдох байгууллага, албан тушаалтанд танилцуулна.

Аудитыг ҮАГ-аас дэвшүүлсэн дэд зорилтын хүрээнд дараах дэд асуудлуудыг дэвшүүлэн шалгаж дүгнэлт, зөвлөмж боловсруулан холбогдох байгууллага, албан тушаалтанд танилцуулах, үр дүнг олон нийтэд мэдээлэхэд аудитын зорилт чиглэгдсэн болно.

Энэ зорилтыг хангахын тулд дараах дэд асуудлуудаар аудитыг гүйцэтгэлээ. Үүнд:

Уул уурхайн нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийг хууль тогтоомжийн дагуу тооцож төлөвлөсөн эсэх

Төвлөрүүлсэн хөрөнгийг үр нөлөөтэй зарцуулсан уу? Орон нутгийн захиргаа болон холбогдох байгууллагууд тусгай зөвшөөрөл

эзэмшигч хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тавих хяналтыг хэр үр дүнтэй хийсэн эсэх

Хамарсан хүрээ:2013-2014 онд “Уул уурхайн нөхөн сэргээлтийн хөрөнгийн төвлөрүүлэлт,

зарцуулалт, үр дүнгийн биелэлтийг хариуцсан аймаг, сумдын ЗДТГ-уудын хамтын ажиллагаа, шийдвэр гаргалт, тэдгээрийн үр нөлөө, хэрэгжилтийн тайлан, мэдээ, ажлын баримт материал, бусад хяналтын байгууллагуудын судалгаа, шинжилгээний үнэлгээ дүгнэлтийг ашиглан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий 16 сумыг хамруулан гүйцэтгэв.

Арга зүй стандартын талаарх мэдэгдэлАудитыг гүйцэтгэхэд Төрийн хяналт шалгалтын стандарт, гүйцэтгэлийн

аудитын арга зүйг ашиглан төрийн байгууллага, нэгжийн холбогдох албан тушаалтнуудтай ярилцлага хийх, тэдгээрээс лавлагаа, тодруулга авах, хамрах хүрээ, арга хэлбэр, хүрсэн үр дүнг үндсэн үзүүлэлт, шилдэг практик, арга туршлагатай харьцуулах, цуглуулсан судалгаа, шинжилгээний баримт материалд дүн шинжилгээ хийх зэрэг арга зүйг ашиглахын зэрэгцээ аудитын хөтөлбөр горимын дагуу шаардлагатай нотлох зүйлийг цуглуулж, аудитын дүнд үндэслэн дүгнэлт, зөвлөмж боловсруулаа.

Page 5: Zavkhan uul uurhain nuhun sergeeltiin tailan 2015

ҮАГ-ын харьяа ЗАН-09/2015/05-ГА Уул уурхайн нөхөн сэргээлтийн хөрөнгийн төвлөрүүлэлт, зарцуулалт, үр дүн

Бүлэг 1. Уул уурхайн нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийг хууль тогтоомжийн дагуу тооцож төвлөрүүлсэн эсэх

1.1 2014 оны 11 сарын 25-ны байдлаар аймгийн хэмжээнд хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй ашиглалтын /МҮ/ 6, хайгуулын /ХҮ/ 29, нийт 35 аж ахуйн нэгж байгууллага 16 сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах эрхтэй байна. /Судалгаа 1/

Эдгээрээс ашиглалтын тусгай зөшөөрөлтэй Дөрвөлжин суман дахь алт, зэс, сульфид олборлох “Баян Айраг эксплорэйшн” ХХК, Сантмаргац суман дахь давс олборлолтын “Монгол хан” хоршоо тус тус үйл ажиллагаа явуулж иржээ.

“Баян Айраг эксплорэйшн” ХХК нь байгаль орчны менежмент, орчны хяналт шинжилгээний зардалд зориулан 2013 онд 40,000.0 мянган төгрөгийг, 2014 онд 37,000.0 мянган төгрөгийг тус тус зарцуулахаар төлөвлөсөн байна.

1.2 “Баян Айраг эксплорэйшн” ХХК нь 2013 оны “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г БОНХАЖЯамаар батлуулан ажиллажээ.

Харин “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8-д /Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага төсөл хэрэгжүүлэгчийн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг жил бүрийн 12 дугаар сард багтаан хүлээн авч дараа оны төлөвлөгөө болон түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө зардлын хэмжээг батална/ гэсэн заалтыг зөрчин 2014 оны 01 дүгээр сард 2014 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг БОНХЯ-нд хүргүүлсэн бөгөөд яам төлөвлөгөөг хянан батлаагүй байна.

Аудитын явцад төлөвлөгөө батлагдаагүй шалтгааныг холбогдох албаны ажилтнуудаас асууж тодруулахад: 

- 2014 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 2014 оны 01 дүгээр сарын 22-нд БОНХЯ-нд 06/34 тоот албан бичгийн хамт хүргүүлсэн. Үүнээс хойш 2 удаа албан бичиг явуулсан боловч төлөвлөгөөг баталсан хариу ирүүлээгүй, Засгийн Газар солигдож яамны бүтэц өөрчлөгдсөн мөн цианидын

Жил бүр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй үйл ажиллагаагаа явуулсан байна.

Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээнд шаардагдах зардлыг тооцоо судалгааг үндэслэн төлөвлөхгүй байна.

Page 6: Zavkhan uul uurhain nuhun sergeeltiin tailan 2015

ҮАГ-ын харьяа ЗАН-09/2015/05-ГА Уул уурхайн нөхөн сэргээлтийн хөрөнгийн төвлөрүүлэлт, зарцуулалт, үр дүн

уусмал хөрсөнд алдсан хэргийг цагдаагийн байгууллага хэрхэн шийдвэрлэхийг хүлээнэ гэсэн шалтгаануудын улмаас төлөвлөгөөг батлаагүй гэсэн тайлбарыг өглөө.

Давс нь байгалиас нөхөн сэргээгддэг ба Сантмаргац суман дахь давс олборлолтын “Монгол хан” хоршоо нь “Дэвтээр нуур” талбайгаас давс олборлон борлуулж, иоджуулсан давс үйлдвэрлэх үйл ажиллагааг тогтмол явуулж ирсэн бөгөөд тайлант онуудын байгаль хамгаалах менежментийн төлөвлөгөөг холбогдох яам батлаагүй, зөвшөөрөл олгоогүй байхад үйл ажиллагаа явуулж байгаа нь “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-д /ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага тухайн төслийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлан төсөл хэрэгжүүлэх зөвшөөрөл олгоно/ гэсэн заалтыг зөрчиж байна.

Дээрх байдлуудаас дүгнэлт хийхэд холбогдох яам, аймаг, сум орон нутгийн захиргааны байгууллагууд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах хариуцлагатай уурхайг хөгжүүлэх байгаль хамгаалах, нөхөн сэргээх, эрсдлийг бууруулах чиглэлээрх ажлын уялдаа холбоо хангалтгүй байгаа зэрэгтэй холбоотой байна.

1.3 “Баян Айраг эксплорэйшн” ХХК нь 2013 онд төлөвлөн батлуулсан байгаль орчны менежмент, орчны хяналт шинжилгээний зардлаа хуулийн дагуу БОНХАЖЯ-нд 20,000.0 мянган төгрөгийг төвлөрүүлсэн байна.

2013 онд “Хос хатад” ХХК, “Тэнгритерра ресурс” ХХК, “Айронвалли” ХХК, “Баян Айраг эксплорэйшн” ХХК, “СДДГ” ХХК, “Хайчийн булаг эксплорэйшн” ХХК, “Жен юан” ХХК, “Талст бластинг консалтинг” ХХК, “Шувуун хар уул” ХХК, “Ирмэг даваа” ХХК зэрэг орон нутагт үйл ажиллагаа явуулах уул уурхайн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд байгаль орчин менежментийн төлөвлөгөөгөө боловсруулан холбогдох төр захиргааны байгуулагуудаар хянан батлуулж нийт 5,750.0 мянган төгрөгийг,

2014 онд “Чулуун цаг” ХХК, “Айронвалли” ХХК, “Ньюмон ривер” ХХК, “Жен юан” ХХК-ниуд нийт 1,550.0 төгрөгийг тус тус хуулийн дагуу байршуулсан байна. /Судалгаа 2, 3/

Дээрх онуудад Сантмаргац суман дахь давс олборлолтын ашиглалтын “Монгол хан” хоршоо, Цагаанчулуут суман дахь хайгуулын “Айронвалли” ХХК-иуд “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн

Төлөвлөгөөнд тусгагдсан байгаль хамгаалах, нөхөн сэргээлтэнд зарцуулах хөрөнгө бүрэн төвлөрчээ.

Page 7: Zavkhan uul uurhain nuhun sergeeltiin tailan 2015

ҮАГ-ын харьяа ЗАН-09/2015/05-ГА Уул уурхайн нөхөн сэргээлтийн хөрөнгийн төвлөрүүлэлт, зарцуулалт, үр дүн

9.1, 9.3 дахь заалт, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журмыг тус тус зөрчин төлөвлөгөөг боловсруулан батлуулаагүй, тухайн жилүүдэд үйл ажиллагааг явуулаагүй хэрнээ нийт 900.0 мянган төгрөгийг байршуулсан байна. /Судалгаа 2, 3/

Бүлэг 2. Төвлөрүүлсэн хөрөнгийг үр нөлөөтэй зарцуулсан уу?

2.1 Аудитын явцад Эрдэнэхайрхан, Завханмандал, Ургамал, Дөрвөлжин, Сантмаргац, Цэцэн Уул, Сонгино, Яруу зэрэг сумдыг хамарсан уул уурхайн үйл ажиллагааг явуулах хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй компаниудын байгаль орчны менежментийн төлөвлөгөө, ус ашиглах гэрээ, нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө байршуулсан дансдын хуулга холбогдох материалуудыг нягтлан шалгалт хийлээ.

Мөн 2013 онд Ургамал сумын нутаг дэвсгэрт 5 га газарт байгаль хамгаалах арга хэмжээний зардлаар техникийн нөхөн сэргээлт хийсэн ажлын гүйцэтгэл, Дөрвөлжин суман дахь алт, зэс, сульфид олборлох “Баян Айраг эксплорэйшн” ХХК-ний нөхөн сэргээлтийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцлаа.

Сантмаргац сум: Хайгуулын үйл ажиллагаа явуулах эрхтэй “Чулуун цаг” ХХК нь 2014 онд тус сумын “Сант” талбайд 2 цооногт хайгуул хийн нөхөн сэргээлтийг шаардлагын дагуу хийснийг сумын холбогдох албаны ажилтнууд хүлээн авсан байна.

Дөрвөлжин сум: “Баян Айраг эксплорэйшн” ХХК нь 2013 онд уурхайн үйлдвэрийн барилга болон кемпийн бүтээн байгуулалтын ажлын дуусгалтыг хийсэн бөгөөд уурхайн олборлолтын хөрс хуулалтын ажил энэ оны 10 сараас эхэлжээ.

Нөхөн сэргээлт хийдсэн талбайн судалгаа /га-гаар/

Нөхөн сэргээлт хийсэн он

Техникийн нөхөн сэргээлт хийсэн талбай

Биологийн нөхөн сэргээлт хийсэн талбай

2013 2.6 2.62014 48.85 11.75Дүн 51.45 14.35

Гэхдээ зөвхөн биологийн нөхөн сэргээлт хийхэд 2013 онд 43,695.3 мянган төгрөгийг, 2014 онд 105,871.5 мянган төгрөг тус тус зарцуулсан нь тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээнд зарцуулахаар төлөвлөсөн дүнгээс 3,695.3 - 68,871.5 мянган төгрөгөөр илүү байна.

Тусгай дансанд төвлөрүүлсэн хөрөнгө зарцуулагдаагүй байна.

Page 8: Zavkhan uul uurhain nuhun sergeeltiin tailan 2015

ҮАГ-ын харьяа ЗАН-09/2015/05-ГА Уул уурхайн нөхөн сэргээлтийн хөрөнгийн төвлөрүүлэлт, зарцуулалт, үр дүн

Дээрх байдлаас дүгнэлт хийхэд байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгаа болгон байгаль орчныг хамгаалах арга хэмжээнд шаардагдах тухайн жилийн зардлыг бодитой төлөвлөдөггүй байна.

Нөхөн сэргээлт хийгдсэн газруудын зураг

2013 он Шалган нэвтрүүлэхийн хойд тал

Байгаль орчны туршилтийн мод тарьсан талбай 2013 он

Page 9: Zavkhan uul uurhain nuhun sergeeltiin tailan 2015

ҮАГ-ын харьяа ЗАН-09/2015/05-ГА Уул уурхайн нөхөн сэргээлтийн хөрөнгийн төвлөрүүлэлт, зарцуулалт, үр дүн

Кемпийн зүүн тал: Техникийн нөхөн Шимт хөрс хучилт хийсний дараа 2014 он сэргээлт хийсэн талбай 2013 он

Page 10: Zavkhan uul uurhain nuhun sergeeltiin tailan 2015

ҮАГ-ын харьяа ЗАН-09/2015/05-ГА Уул уурхайн нөхөн сэргээлтийн хөрөнгийн төвлөрүүлэлт, зарцуулалт, үр дүн

Техникийн нөхөн сэргээлт хийсэн Шимт хөрсөнд хучилт хийсэн 2014 он талбай 2013 он

Хаягдал чулуулгийн овоолгод техникийн Хаягдал чулуулийн овоолгод биологийн нөхөн

нөхөн сэргээлт 0,65 га 2013 он сэргээлт хйисний дараа 2014 он

Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4-д /тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан үүргээ бүрэн биелүүлсэн бол энэ хуулийн 39.1.9-д заасан хөрөнгийг түүнд уурхайн хаалтын үе шатанд

Page 11: Zavkhan uul uurhain nuhun sergeeltiin tailan 2015

ҮАГ-ын харьяа ЗАН-09/2015/05-ГА Уул уурхайн нөхөн сэргээлтийн хөрөнгийн төвлөрүүлэлт, зарцуулалт, үр дүн

буцааж өгнө/ гэсэн заалтын дагуу барьцаалан төвлөрүүлсэн хөрөнгийг буцаан авалгүй компани өөрийн хөрөнгөөр нөхөн сэргээлтийн ажлыг хийжээ.

Ургамал сум: 2013 онд Ургамал сумын Тосгуур багийн нутаг Улаан толгойн өвөрт 2012 оноос хойш нутгийн болон бусад аймгуудын “нинжа” гэх иргэдийн хууль бус алт олборлолтын үйл ажиллагааны улмаас эвдэрсэн 5 га газарт техникийн нөхөн сэргээлтийг байгаль хамгаалах арга хэмжээний хөрөнгөөр хийхээр тендерт шалгарсан “Экотайкүүн-Экологиресэт” ХХК-ний түншлэлтэй аймгийн БОАЖГ гэрээ байгуулан ажлыг эхлүүлсэн бөгөөд гэрээт компани хугацаандаа дуусгаагүй 2014 оны 09 сард хүлээлгэн өгчээ.

Хууль бус алт олборлолтын улмаас эвдэрсэн газрын зураг 2013 он

Page 12: Zavkhan uul uurhain nuhun sergeeltiin tailan 2015

ҮАГ-ын харьяа ЗАН-09/2015/05-ГА Уул уурхайн нөхөн сэргээлтийн хөрөнгийн төвлөрүүлэлт, зарцуулалт, үр дүн

Техникийн нөхөн сэргээлт хийсний дараах байдал 2015 он

Page 13: Zavkhan uul uurhain nuhun sergeeltiin tailan 2015

ҮАГ-ын харьяа ЗАН-09/2015/05-ГА Уул уурхайн нөхөн сэргээлтийн хөрөнгийн төвлөрүүлэлт, зарцуулалт, үр дүн

2014 онд хайгуулын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулаагүй тул нөхөн сэргээлтийн ажил хийгдээгүй байна.

2.2 Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулаагүй, байгаль хамгаалах менежментийн төлөвлөгөө боловсруулан батлуулаагүй хэрнээ тухайн орон нутгийн төрийн сангийн тусгай дансанд барьцаа хөрөнгө байршуулсан байна.

2013 онд- Эрдэнэхайрхан сум: Оны эхэнд тусгай дансандаа 4,702.0 мянган төгрөгийн

үлдэгдэлтэй. Тайлант онд хайгуулын эрхтэй “Талст Бластинг конгсалтинг” ХХК, “Жен юан” ХХК, “Тенгри терра ресурс” ХХК-ниудаас нийт 1,900.0 мянган төгрөгийн,

- Завханмандал сум: Хайгуулын эрхтэй “Шувуун хар уул” ХХК, “Шувуун уул” ХХК-иудаас нийт 1,000.0 мянган төгрөгийн,

- Сантмаргац сум: Давс ашиглах эрхтэй “Монгол хан” хоршооноос 200.0 мянган төгрөгийн,

- Цагаанчулуут сум: Хайгуулын “Айронвалли” ХХК-иас 250.0 мянган төгрөгийн,- Яруу сум: Хайгуулийн “Хос хатад” ХХК-иас 200.0 мянган төгрөгийн,- Алдархаан сум: хайгуулын “Тэнгри терра ресурс” ХХК-иас 250.0 мянган

төгрөгийн, - Тэлмэн сум: Хайгуулын “Ирмэг даваа” ХХК-иас 600.0 мянган төгрөгийн, - Дөрвөлжин сум: Оны эхэнд 5,650.0 мянган төгрөгийн үлдэгдэлтэй. Хайгуулын

эрхтэй “СДДГ” ХХК-иас 150.0 мянган төгрөгийн, “Хайчийн булаг эксплорэйшн” ХХК-иас 700.0 мянган төгрөгийн, “Баруун бор толгой-1” талбайд хайгуул хийх эрхтэй “Баян Айраг эксплорэйшн” ХХК-иас 500.0 мянган төгрөгийн, нийт 5,750.0 мянган төгрөгийг,

Тусгай дансанд төвлөрсөн 16,683.4 мянган төгрөг зарцуулагдаагүй байна.

Page 14: Zavkhan uul uurhain nuhun sergeeltiin tailan 2015

ҮАГ-ын харьяа ЗАН-09/2015/05-ГА Уул уурхайн нөхөн сэргээлтийн хөрөнгийн төвлөрүүлэлт, зарцуулалт, үр дүн

2014 онд: - Эрдэнэхайрхан сум: Хайгуулын “Жен юан” ХХК-иас 500.0 мянган төгрөгийн, - Ургамал сум: Хайгуулын “Ньюмон ривер” ХХК-иас 425.0 мянган төгрөгийн,- Сантмаргац сум: Ашиглалтын “Монгол хан” хоршооноос 200.0 мянган

төгрөгийн, хайгуулын “Чулуун цаг” ХХК-иас 500.0 мянган төгрөгийн, - Цагаанчулуут сум: Хайгуулын “Айронвалли” ХХК-аас 250.0 мянган төгрөгийн,

нийт 1,875.0 мянган төгрөгийг тус тус төвлөрүүлсэн байна.

Төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалтыг шалгахад 2013 онд:

Дөрвөлжин суман дахь “Баян Айраг эксплорэйшн” ХХК нь “Баруун бор толгой-1” талбайд хайгуулын ажил хийсэн бөгөөд нөхөн сэргээлтийг шаардлагын дагуу хийсэн тул Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д /тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан үүргээ бүрэн биелүүлсэн бол энэ хуулийн 38.1.8-д заасны дагуу хөрөнгийг түүнд буцааж өгнө/ гэсэн заалтын дагуу 500.0 мянган төгрөгийг буцаан олгожээ.

Харин “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн баталгааны тусгай дансны гүйлгээнд хяналт тавих журам”-ын 5.5-д /Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгаа болгож, тусгай дансанд байршуулсан мөнгөн хөрөнгийг энэхүү журамд зааснаас бусад зориулалтаар ашиглах, зарцуулахыг хориглоно/ гэсэн заалтыг зөрчин Завханмандал сум 328.0 мянган төгрөгийг, Яруу сум 200.0 мянган төгрөгийг БОХ-ын улсын байцаагчийн эргүүл хийсэн шатахууны зардалд, Тэлмэн сум 600.0 мянган төгрөгийг Тамгын газрын шатахуун болон бусад зардалд зарцуулсан зөрчил илэрлээ. 2014 оны 12 сарын 31-ний байдлаар аймгийн дүнгээр тусгай дансанд төвлөрсөн 16,683.4 мянган төгрөг зарцуулагдаагүй байна.

Бүлэг 3. Орон нутгийн захиргаа болон холбогдох байгууллагууд тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тавих хяналтыг хэр үр дүнтэй хийсэн эсэх

3.1 “Баян Айраг эксплорэйшн” ХХК нь 2013 онд Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг “Баруун бор толгой-1” хайгуулын талбайд өрөмдлөг хийж техникийн нөхөн сэргээлт хийсэн байна.

Нөхөн сэргээлт хийгдсэн талбайд тухайн сум болон холбогдох мэргэжлийн байгуулагаас томилогдсон ажлын хэсэг хяналт тавьсан байна.

Page 15: Zavkhan uul uurhain nuhun sergeeltiin tailan 2015

ҮАГ-ын харьяа ЗАН-09/2015/05-ГА Уул уурхайн нөхөн сэргээлтийн хөрөнгийн төвлөрүүлэлт, зарцуулалт, үр дүн

Дээрх нөхөн сэргээлтийн ажилд Дөрвөлжин сумаас 2014.01.06-нд хяналт тавихад зарим хэсэгт техникийн тос, цемент асгарсан, талбайн цэвэрлэгээ бүрэн хийгдээгүй зөрчлүүд илэрсэн байна. Иймд сумын БОХУ-ын байцаагч албан шаардлага хүргүүлэн ажилласан байна.

Тус сумаас томилогдсон ажлын хэсэг 2014.01.28-нд албан шаардлагын биелэлтийг шалгахад талбайн цэвэрлэгээг хангалтгүй хийсэн тул 500.0 мянган төгрөгийн торгууль ногдуулж ажлыг дахин хийлгэснээр талбайг хүлээн авсан байна.

Завхан аймгийн МХГ, БОГ-ын хамтарсан ажлын хэсэг 2014 оны 09 сард Ургамал сумын Тосгуур багийн нутаг Улаан толгойн өвөрт хууль бус алт олборлолтын улмаас эвдэрсэн 5 га газарт техникийн нөхөн сэргээлт хийсэн ажлыг шалгасан байна. Шалгах явцад “Экотайкүүн-Экологиресэт” ХХК-ниудын түншлэл нь алт олборлож байсныг таслан зогсоож 500.0 мянган төгрөгийн захиргааны шийтгэл ногдуулан ажиллажээ.

3.2 “Баян Айраг эксплорэйшн” ХХК нь Эрдэнэхайрхан сумын Алтан багийн нутаг Хайрханы хөндийгөөс уурхай хүртэл 13,5 км ус татах шугам тавьж ашиглаж байна.

Ус татах талбайд хийгдсэн нөхөн сэргээлтэд Эрдэнэхайрхан сумын захиргаа хяналт хийхэд төлөвлөгдөөгүй 8.8 га талбайн хөрсийг илүү хуулсан зөрчлийг илрүүлэн албан шаардлага хүргүүлэн ажилласны үр дүнд нийт 47.8 га талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийлгэн БОНХ-ийн сайдын 2014.01.06-ны өдрийн А-05 тоот тушаалаар батлагдсан журмын дагуу сумаас томилогдсон ажлын хэсэг хүлээн авсан байна.

Техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийгдсэн Алтан багийн нутаг дахь хайрханы хөндий 2014 он

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн байгаль хамгаалах болон нөхөн сэргээлт хийсэн байдалд мэргэжлийн байгууллагуудаас хяналт

тавиагүй байна.

Page 16: Zavkhan uul uurhain nuhun sergeeltiin tailan 2015

ҮАГ-ын харьяа ЗАН-09/2015/05-ГА Уул уурхайн нөхөн сэргээлтийн хөрөнгийн төвлөрүүлэлт, зарцуулалт, үр дүн

Аудит хийхдээ аймгийн БОГазар болон МХГ-аас ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт хийсэн ажлын тайлан, холбогдох материалуудыг судлахад байгаль хамгаалах болон нөхөн сэргээлтийн ажилд хяналт хийсэн дүгнэлт байхгүй байна.

Дээрх байдлаас дүгнэхэд сум орон нутгийн болон мэргэжлийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо сул байна.

3.3 А/ “Баян Айраг эксплорэйшн” ХХК: компаний нийгмийн хариуцлагын бодлогын хүрээнд орон нутгийн тогтвортой хөгжлийн бодлогыг дэмжих, иргэдийг нийгэм эдийн засгийн боломжуудаа ашиглахад дэмжлэг үзүүлэх зорилгоор

- Байгаль орчин- Эрүүл мэнд- Боловсрол- ЖДҮ болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих- Зан заншил, соёлын өвийг дэмжих- Спорт, нийтийн биеийн тамирыг дэмжих- Хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмжих гэсэн хөтөлбөрүүдийг санаачлан

Дөрвөлжин сумын захиргаатай хамтын гэрээ байгуулан ажиллаж ирсэн байна.

Дээрх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд 2013 онд 478,900.0 мянган төгрөгийг, 2014 онд 525,800.0 мянган төгрөгийг хүнсний ногоо тариалах, оёдол, нарийн боов, чацарганы шүүс үйлдвэрлэх цехүүд байгуулах, сум багийн хөгжил, сургалт болон оюутны тэтгэлэгт тус тус зарцуулсан байна.

“Баян Айраг эксплорэйшн” ХХК-ний хөрөнгөөр хэрэгжсэн хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний эцсийн үр дүнг иргэдэд хүртээх ажилд анхаарч ажиллах шаардлагатай байна.

Page 17: Zavkhan uul uurhain nuhun sergeeltiin tailan 2015

ҮАГ-ын харьяа ЗАН-09/2015/05-ГА Уул уурхайн нөхөн сэргээлтийн хөрөнгийн төвлөрүүлэлт, зарцуулалт, үр дүн

Дөрвөлжин сумын Буга багт тус компанийн хөрөнгөөр 2012 онд баригдсан халуун ус, худаг 2015 оны 10 сарын байдлаар ашиглалтанд ороогүй, иргэдийн сэтгэл хангалтгүй байгаад анхаарч ажиллах шаардлагатай.

Б/ Давс олборлолтын “Монгол хан” хоршоо, Сантмаргац сумын захиргаа хоорондоо хамтран ажиллах, сум орон нутгийн хөгжилд оруулах хөрөнгө оруулалтын талаар жил бүрийн төлөвлөгөө, албан ёсны байгуулсан гэрээ хэлцэл байхгүй байна.

Давс нь байгалиасаа нөхөн сэргээгддэг бөгөөд орон нутгийн захиргаа тус хоршооны хамтын ажиллагаа, санал санаачлагад иргэд олон нийтийн сэтгэл хангалтгүй байгаад 2 тал анхаарч ажиллах нь зүйтэй байна.

Аудитын явцад дараах асуудлуудыг анхаарах шаардлагатай байгааг дүгнэж давхар зөвлөмж хүргүүлэн ажиллаа.

Дөрвөлжин суманд ажиллах хугацаанд “Баян Айраг эксплорэйшн” ХХК натрийн цианидыг хөрсөнд алдсан гэх мэдээллийг тус сумын байгаль хамгаалагч болон албаны бусад ажилтнууд бидэнд өглөө.

“Баян Айраг эксплорэйшн” ХХК-ний нөхөн сэргээлт хийгдсэн талбайн зураг авалтыг хийх явцад мэдээллийн талаар тус компанийн албаны ажилтнуудаас тодруулахад аймгийн Онцгой байдлын газар, МХГазар бусад аймаг болон сумын холбогдох албаны ажилтнууд ирж үүссэн нөхцөл байдалтай танилцаад буцсан, компаний баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоосон байлаа.

Энэ талаар аймгийн МХГ, БОАЖГазар Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газруудаас тодруулахаар албан тоотыг хүргүүлэн ажиллаа.

Аймгийн МХГазар: Тус байгууллагын даргын 102 тоот удирдамжийн дагуу улсын ахлах байцаагч З.Эрдэнэцэцэгээр ахлуулсан баг 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр баяжуулах үйлдвэрийн нуруулдан уусгалтын 11 дүгээр хэсэгт химийн бодисоор бохирдсон хэсгийн хуулсан талбайгаас, Аймгийн Засаг даргын ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2015 оны 10 сарын 16-ны өдөр ажиллаж нуруулдан уусгалтын 11 дүгээр хэсгийн цэвэрлэсэн талбайгаас тус тус дээж авч нийт хөрсний 14, усны 3 дээжийг МХЕГазрын Хүнсний аюулгүй байдал үндэсний лавлагаа лабораторид хими хүнд металлын үзүүлэлтээр шинжилгээ хийлгэхээр дээжийг хүргүүлэн ажилласан байна.

Уг шинжилгээгээр “Баян Айраг эксплорэйшн” ХХК-ний баяжуулах үйлдвэрийн нуруулдан уусгалтын 11 дүгээр хэсгээс авсан 14 хөрсний дээжид мөнгөн усны агууламж 0,003-0,0014 мг/кг, цианид ионы агууламж илрээгүй “Хөрсний чанар, хөрс бохирдуулагч бодис элементүүдийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ MNS “5850-2008” стандартын шаардлагыг хангаж байна гэсэн дүгнэлт ирүүлсэн байна.

Page 18: Zavkhan uul uurhain nuhun sergeeltiin tailan 2015

ҮАГ-ын харьяа ЗАН-09/2015/05-ГА Уул уурхайн нөхөн сэргээлтийн хөрөнгийн төвлөрүүлэлт, зарцуулалт, үр дүн

Аймгийн Онцгой байдлын газар: 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 18.40-18.50 цагийн орчим тус үйлдвэрийн нуруулдан уусгалтын ажиллагааг гардан хийдэг ажилчид ээлж солилцох явцад шороон овоолго үүсгэхээр бэлдэж байсан шимт хөрсийг хуулан авч дагтаршуулсан гэх 11 дүгээр үүрэнд хяналтын зорилгоор тавьсан тестэнд цианидын уусмалын крантыг хэн нэгэн хүн нээснээр 165 м2 талбайд цианидын уусмал алдагдаж хөрсөнд нэвчисэн байсныг боловсруулах үйлдвэрийн удирдлага цианидын уусмал тархсан гэх газрын хөрсийг хуулж 10 дугаар нуруун дээр асгасан байна.

Уг үйлдэл нь үйлдвэрийн дотоод зохион байгуулалт, хяналт шалгалт, цех тасгуудын ажлын уялдаа холбоо сул байдгаас үүдэн хэн нэгэн хүний буруутай үйл ажиллагаанаас болсон байх магадалтай учир Цагдаагийн байгууллагаар шалгуулахаар шийдвэрлэсэн байна.

Мөн 2014 онд цианит натри хөрсөнд алдсан ажиллагаа гарсан бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгагдан шийдвэрлэгдсэн байна.

Дүгнэлт: Аж ахуйн нэгжүүд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээнд шаардагдах зардлыг тооцоо судалгааг үндэслэн бодитой төлөвлөдөггүй, сум орон нутгийн болон мэргэжлийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо сул, орон нутагт төвлөрсөн байгаль хамгаалах нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө зарцуулагдаагүй байна

ДАРГА

ТЭРГҮҮЛЭХ АУДИТОР Х.БОЛДБААТАР

Зөвлөмж

Page 19: Zavkhan uul uurhain nuhun sergeeltiin tailan 2015

ҮАГ-ын харьяа ЗАН-09/2015/05-ГА Уул уурхайн нөхөн сэргээлтийн хөрөнгийн төвлөрүүлэлт, зарцуулалт, үр дүн

Уул уурхайн нөхөн сэргээлтийн хөрөнгө төвлөрүүлэлт, зарцуулалт, үр дүнд хийсэн аудитын дүн, дүгнэлтэд үндэслэн дараах зөвлөмжийг өгч байна.

Дөрвөлжин суман дахь алт, зэс, сульфид олборлох “Баян Айраг эксплорэйшн” ХХК-ний гүйцэтгэх захирал Виллиам Томас Колвинд танаа

1. Хуулийн дагуу Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хугацаанд нь батлуулж үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах

2. Бодит тооцоо судалгааг үндэслэн байгаль хамгаалах болон нөхөн сэргээлтэнд зарцуулах хөрөнгийг төлөвлөн хуулийн дагуу барьцаа хөрөнгийг жил бүр төвлөрүүлж байх

3. Дөрвөлжин сумын Буга багт баригдсан халуун ус, худгыг сумын захиргаанд хүлээлгэн өгч тогтмол ажиллуулах

4. Үйл ажиллагаандаа химийн хорт бодис, бэлдмэлийг хэрэглэхдээ хууль тогтоомж, аюулгүй ажиллагааны дүрэм, технологийн горимыг чанд мөрдөн ажиллаж 2014, 2015 онд гаргасан алдааг дахин давтан гаргахгүй байх талаар тодорхой ажил зохион байгуулж, тайланг ирүүлэх

Гүйцэтгэлийн аудитаар өгөгдсөн дээрх зөвлөмжүүдийг хэрэгжүүлэн хариуг 2015 оны 12-р сарын 25-ны дотор албан тоотоор ирүүлэх

ДАРГА

ТЭРГҮҮЛЭХ АУДИТОР Х.БОЛДБААТАР

Зөвлөмж

Page 20: Zavkhan uul uurhain nuhun sergeeltiin tailan 2015

ҮАГ-ын харьяа ЗАН-09/2015/05-ГА Уул уурхайн нөхөн сэргээлтийн хөрөнгийн төвлөрүүлэлт, зарцуулалт, үр дүн

Уул уурхайн нөхөн сэргээлтийн хөрөнгө төвлөрүүлэлт, зарцуулалт, үр дүнд хийсэн аудитын дүн, дүгнэлтэд үндэслэн дараах зөвлөмжийг өгч байна.

Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Д.Энхтайванд

1. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн байгаль хамгаалах болон нөхөн сэргээлтийн ажилд тогтмол хяналт тавин ажиллах

2. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн тухайн сум орон нутагтай хамтран ажиллах, ажлын уялдаа холбоог сайжруулах талаар ажил зохион байгуулж тайланг ирүүлэх

Гүйцэтгэлийн аудитаар өгөгдсөн дээрх зөвлөмжүүдийг хэрэгжүүлэн хариуг 2016 оны 01-р сарын 15-ны дотор албан тоотоор ирүүлэх

ДАРГА

ТЭРГҮҮЛЭХ АУДИТОР Х.БОЛДБААТАР

Зөвлөмж

Page 21: Zavkhan uul uurhain nuhun sergeeltiin tailan 2015

ҮАГ-ын харьяа ЗАН-09/2015/05-ГА Уул уурхайн нөхөн сэргээлтийн хөрөнгийн төвлөрүүлэлт, зарцуулалт, үр дүн

Уул уурхайн нөхөн сэргээлтийн хөрөнгө төвлөрүүлэлт, зарцуулалт, үр дүнд хийсэн аудитын дүн, дүгнэлтэд үндэслэн дараах зөвлөмжийг өгч байна.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга П.Батсайханд

1. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн байгаль хамгаалах болон нөхөн сэргээлтийн ажилд тогтмол хяналт тавин ажиллах

Гүйцэтгэлийн аудитаар өгөгдсөн дээрх зөвлөмжүүдийг хэрэгжүүлэн хариуг 2016 оны 01-р сарын 15-ны дотор албан тоотоор ирүүлэх

ДАРГА

ТЭРГҮҮЛЭХ АУДИТОР Х.БОЛДБААТАР

Зөвлөмж

Page 22: Zavkhan uul uurhain nuhun sergeeltiin tailan 2015

ҮАГ-ын харьяа ЗАН-09/2015/05-ГА Уул уурхайн нөхөн сэргээлтийн хөрөнгийн төвлөрүүлэлт, зарцуулалт, үр дүн

Уул уурхайн нөхөн сэргээлтийн хөрөнгө төвлөрүүлэлт, зарцуулалт, үр дүнд хийсэн аудитын дүн, дүгнэлтэд үндэслэн дараах зөвлөмжийг өгч байна.

Аймгийн Засаг дарга Ж.Жамъянтивд

1. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам болон аймаг, сум орон нутгийн захиргааны байгууллагуудын ажлын уялдаа холбоо, мэдээлэл солилцоог сайжруулах талаар тодорхой ажил зохион байгуулж тайланг ирүүлэх

2. Уул уурхай, ашигт малтмал болон байгаль орчны холбогдолтой хууль, тогтоомж, түүний хэрэгжилтийг хангуулах хариуцлагатай уурхайг хөгжүүлэх байгаль хамгаалах, нөхөн сэргээх, эрсдлийг бууруулах чиглэлээр ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн явуулж буй үйл ажиллагаанд төр захиргааны байгуулагаас тавих хяналтыг чангатгах

3. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй хэрнээ үйл ажиллагаа явуулахгүй байгаа аж ахуйн нэгжүүдийн талаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд санал хүргүүлэн ажиллах

Гүйцэтгэлийн аудитаар өгөгдсөн дээрх зөвлөмжүүдийг хэрэгжүүлэн хариуг 2016 оны 01-р сарын 15-ны дотор албан тоотоор ирүүлэх

ДАРГА

ТЭРГҮҮЛЭХ АУДИТОР Х.БОЛДБААТАР

Зөвлөмж

Page 23: Zavkhan uul uurhain nuhun sergeeltiin tailan 2015

ҮАГ-ын харьяа ЗАН-09/2015/05-ГА Уул уурхайн нөхөн сэргээлтийн хөрөнгийн төвлөрүүлэлт, зарцуулалт, үр дүн

Уул уурхайн нөхөн сэргээлтийн хөрөнгө төвлөрүүлэлт, зарцуулалт, үр дүнд хийсэн аудитын дүн, дүгнэлтэд үндэслэн дараах зөвлөмжийг өгч байна.

Сантмаргац сумын Засаг дарга Ц.Энх-Амгаланд

1. Тус сумын нутгийн захиргаа нь давс олборлолтын “Монгол хан” хоршоотой байгаль орчныг хамгаалах, ажлын байр нэмэгдүүлэх, сум орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах асуудлаар албан ёсны гэрээ байгуулан хамтран ажиллах

2. Хамтран ажиллах гэрээг жил бүр дүгнэн сумын ИТХ-аар хэлэлцүүлж байх

Гүйцэтгэлийн аудитаар өгөгдсөн дээрх зөвлөмжүүдийг хэрэгжүүлэн хариуг 2016 оны 01-р сарын 15-ны дотор албан тоотоор ирүүлэх

ДАРГА

ТЭРГҮҮЛЭХ АУДИТОР Х.БОЛДБААТАР