Zadlal hiih argachilal

38
Уран зохиолын богино өгүүллэгт үгийн сан, утга судлалын задлал хийх аргачлал Ж.Бат-Ирээдүй МУИС-ийн ШУС-ийн ХУСалбар 2014.04.14

description

Монгол хэлний үгийн сан утгын хичээлээр монгол богино өгүүллэгт үгийн сан утгын задлал хийх аргачлал буюу жишиг загвар

Transcript of Zadlal hiih argachilal

Page 1: Zadlal hiih argachilal

Уран зохиолын богино өгүүллэгт үгийн сан, утга

судлалын задлал хийх аргачлал

Ж.Бат-Ирээдүй

МУИС-ийн ШУС-ийн ХУСалбар

2014.04.14

Page 2: Zadlal hiih argachilal

Хамгийн түрүүнд юу хийх вэ?

• Багшаас үгийн сангийн задлал хийх жишиг загварыг мэйлээр хүлээн авна.

• Өгүүллэгээ эх сурвалжаас өөрөө хайж олно.• Олсон өгүүллэгээ алдаа мадаггүй зөв нямбай шивнэ. Хянана.• Шивсэн өгүүллэгээ уншина. Бүр хэд дахин залхууралгүй уншина.• Овог нэр, анги, бүлгээ бүтэн бичиж, хэний ямар өгүүлэлийг

хаанаас авсан болох эх сурвалжаа заавал дурдана.• Тодорхой дэс дарааллаар үгийн сангийн нэгжүүдээ хайж олно. • Мэйлээр явуулсан хүснэгтийг шууд ашиглаж хийх боломжтой.• Олсон жишээгээ хүснэгтийн дотор бүтэн өгүүлбэрээр нь copy

past хийж, тухайн тохирох үг хэллэгийг улаан биш харин хүрэн өнгөөр будаж өгнө.

Page 3: Zadlal hiih argachilal

Ашиглах хэрэглэгдэхүүн

• “Монгол өгүүллэг”, Уб., 1990• “Монголын сонгомол өгүүллэг”, Уб., 2005, Эрхэлсэн

Г.Аюурзана, Өлзийтөгс• “Өгүүлэг тууж”, МЗҮХА, 20 дугаар зууны утга зохиолын

дээж суварга, II, Уб., 2005• “Монголын өгүүллэгийн цоморлиг”, МЗЭвлэл, Уб., 2006, • “Монголын мөнгөн үеийн хүүрнэл зохиолын дээжис”,

Уб., МЗЭ, 2009, • “Ухаан далай номоос эхтэй” цуврал 1-8 дугаар дэвтэр,

Уб., 2008, Болор судар хэвлэлийн газар• “Монгол уран зохиолын дээж бичиг”, ШУА, ХЗХүрээлэн,

Уб., 2011,

Page 4: Zadlal hiih argachilal

Д.Нацагдорж, “Хөдөө талын үзэсгэлэн”

• Хөндий талын зэргэлээ мяралзан жирэлзэх нь холоос үзэхэд сонин. Хэдэн жижигхэн юм түүний дунд сүүмэлзэх нь яахин даруй танигдана. Уудам газар дураар сэлгүүцэх хээр хөдөөгийн цэнгэл, хурдан морины ирэлзэн ирэх эр хүний бахдал, ойртон үзвэл хэдэн залуус морь тарлаж байна. Сүрэнхүү саарал морины амыг арайхан тогтоож, овооны дэргэд буун, хөлсий нь хусаад, тамхи татан байх бөгөөд ташаа нь тэвхийж, хавирганы яс нь ярайсан, ялгуун саарал морь нь тогтож ядан, гоо сайхан толгойгоо ийш тийш сэжих нь агаарт дэгдэж, үүлэнд умбан алдмаар.

Page 5: Zadlal hiih argachilal

үргэлжлэл

• Хоёр чихээ солбилзуулан, хааяа нэг шилгээж, эзнийхээ сэтгэлийг баясгана. Энэ үед удаа дараа хүрч ирсэн хүмүүс түүнийг гайхан магтах бөгөөд шувуун саарал гэж нэрийдэн, Сүрэнхүүгээс шалж, өдий төдий залуу тарган морины үнэ хаялцана.Сүрэнхүү морины толгойг илбэж худалдахгүй гэнэ. Цугаар нэгэн зэрэг шувуун саарлын тухай яриа бололцоод оройн шар наранд зүг, зүг гэр гэртээ хоёр гурваараа нийлэлдэн ярилцан исгэрэлдэн одоцгооно.

Page 6: Zadlal hiih argachilal

үргэлжлэл

• Үүрийн хаяа гэгээрэхэд, хөмсөг мэт сар далд ороогүй, дэргэдүүр намрын хяруу гялтганаж, тэртээ уулын орой эрвийн сэрвийн үзэгдэнэ. Гэтэл Сүрэнхүү гэрээс гарч, морио барьж эмээллэн мордоод баруун зүг одов.Өглөөний нар гарахад, нэгэнт хэд хэдэн уул, голыг өнгөрчээ. Сүрэнхүү хөндлөн сууж, холхи газрыг зорин энэ үдэш нэг юманд яарна.Шувуун саарал нь хазаар даран, хоногийн газрыг өдөрт хүрэхээр тэмүүлэн хатирна. Явах зам мэлцийм цэлгэр, сайхан намрын үес тул, өвсний толгой найгана.

Page 7: Zadlal hiih argachilal

үргэлжлэл

• Өмнө биеэр хэрэн давхих гөрөөс уг ёсоор цэнгэлдээд, долгион мэт өнгөрнө. Шувуун саарал морь нь Сүрэнхүүгийн унаа, сүүмэлзэн сүүмэлзэн харагдах нь Сүнжидмаагийн нутаг. Харь хушууны нутагт ороход урьд үзэгдээгүй уул, ус ч бас сонин.Үүгээр түүгээр адуу мал зөндөө билчээд, үе үе тохиолдох айлын зэл дээр бариатай гүүнүүд янцгааж айраг найрын цаг мэдэгдэвч,дайран орж зугаацах чөлөө хаана вэ?

Page 8: Zadlal hiih argachilal

үргэлжлэл

• Сүрэнхүү үүнд сонирхох нь бага, түүнд шамдах их тул чиглэсэн зүг давхин өнгөрөх бөгөөд шувуун саарал, үдэш болтол өглөөний хэвээр хатирсаар, нарийн сайхан дөрвөн хөл нь уул ухаагийн тоосыг будруулсаар, ойр зэргэлдээ суусан нутгийн айлын хөгшид залуус түүний барааг харж гайхна. Ийм сайхан морь унасан хүн хаашаа одно гэж цөм ширтсээр хоцорно. Хурдлан давхих нь нэн их, хараахан нэг зуур эрэгцүүлэхийн зуур далд орон, сураггүй болжээ.

Page 9: Zadlal hiih argachilal

үргэлжлэл

• Түүнээс тэр хошууны нутгийн дунд орохын хамт Сүрэнхүүгийн сэтгэл их л бахтай болж, Сүнжидмаагийн гэр ойртсон гэж баярлах боловч, хуучин сар орой мандах тул, алс замын чигийг олж ядна. Цагаан гэгээ нэгэнт замхарч, үдшийн байдал бас ч хожимдсон, явах замыг гагцхүү шувуун саарал удирджээ. Тэртээ уулыг зөвхөн Сүрэнхүү ширтэх боловч, гагцхүү хэдэн од энд тэнд сүүмэлзэж, нөхөр бололцоно.

Page 10: Zadlal hiih argachilal

үргэлжлэл

• Энэ үе Сүрэнхүү зорьсон газар чухам хаана бүхийг лавлан эрэгцүүлэхийн зуур өмнө хажуугийн этгээдэд галын оч гялалзав. Сүрэнхүү түүнийг үзэн баясаж, шууд давхин одох замд торох юмгүй, шувуун саарлын туурайгаас байн байн гал бадарна. Удалгүй нэг бөглүү газарт хоёр гурван гэрийн хаяанд хүрэхийн хамт мөн гэрээс Сүнжидмаа гарч, нохой хорих бөгөөд хасын царай нь хав харанхуйн дунд туяа тусгана. 1930 он

Page 11: Zadlal hiih argachilal

Хүний нэр ба хоч нэр

• Хүний нэрийг сонгоход тухайн зохиолд дүрийг тодотгосон үг үгүүлбэр байвал түүнийг сонгоно, байхгүй бол хүний нэр , хоч нэр орсон хамгийн эхний өгүүлбэрийг сонгоно. Жишээ нь:

• “Шувуун саарал морь нь Сүрэнхүүгийнунаа, сүүмэн сүүмэн харагдах нь Сүнжидмаагийн нутаг аа.”

Page 12: Zadlal hiih argachilal

Газар усны нэр

• Газар ус болон оноосон нэр бүгд орно: Жнь:• “Өндөр хааны өврөөр нутагладаг гэнэ. Өнөө

өдөр тэнд буусан гэж өмнө хөндийгөөр угалзлан цэнхэрлэж урсах Хэрлэн голынхөвөөн дээр нэг эрээн майхан бүрэг бараг үзэгдэхийг заагаад даруй морио ташуурдан харайлгаж, исгэрэн харайлгасаар одов. Хэрэв би морьтой болоод завтай явсансан бол доо.”

• “Гандарсдын хийдийн суваргын тэнд гайхамшигтай манжлага цамхагт өлгөсөн хонхны дуу нь хангинан жингэнэнэ.”

Page 13: Zadlal hiih argachilal

Ойролцоо утгатай үг хэллэг

• Зөвхөн нэг өгүүлбэрт байгаа ойролцоо үгийг сонгож авна. Жишээлбэл,

• “Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ.

• “Өвлийн хүйтнийг адуу манаж өнгөрүүлэн, зуны халууныг хонь хариулж гэтэлгэх бөгөөд намар ичиж, хавар гарагч тарваганаас зовлонтойгоор он жил нөхцүүлнэ. (Д.Нацагдорж,“Хуучин хүү”)

Page 14: Zadlal hiih argachilal

Эсрэг утгат үг хэллэг

• “Сүрэнхүү үүнд сонирхох нь бага, түүнд шамдах нь их тул, чиглэсэн зүг шунаж давхин өнгөрөх бөгөөд шувуун саарал үдэш болтол өглөөний хэвээр хатирсаар нарийн сайхан дөрвөн хөл нь уул ухаагийн тоосыг бутруулсаар ойр зэргэлдээ суусан нутгийн айлын хөгшид, залуу түүний барааг харж гайхна.” “Хар хүн дээгүүр доогуур харж хаана очих вэ, хэн зааж өгөв хэмээн бас лавлан асууна.”

• “Өвгөн жолооч ухасхийн хийг нэмэхэд дөрвөн хүрд харвасан сум мэт эргэлдэх бөгөөд бүртэлзэн харагдагч бараа нэг үе далд орж, нэг үе ил гарна.”

Page 15: Zadlal hiih argachilal

Төлөөний үг хэллэг

• Төлөөний үг маань хэдийгээр үгийн зүй судлагдахуун боловч сонгож авна. Жишээ нь:

• “Энэхүү Сүрэнхүү зорьсон газар чухам хаана бүхийг лавлан эрэгцүүлэхийн зуур өмнө хажуугийн этгээдэд гэрийн оч гялалзав.”

Page 16: Zadlal hiih argachilal

Хоршоо үг хэллэг

• Нэг өгүүлбэрт байх хоршоо үг хэллэгийг сонгоно. Хоршоо үг хэллэг хамгийн олон байх магадлалтай.

• “Хөндий талын зэрэглээ мяралзан жирвэгнэх нь холоос үзэхэд сонин.”

• “Уудам газар дураар сэлгүүцэх хээр хөдөөгийн цэнгэл.”• “Өндөр хааны өврөөр нутагладаг гэнэ. Өнөө өдөр тэнд

буусан гэж өмнө хөндийгөөр угалзлан цэнхэрлэж урссан Хэрлэн голын хөвөөн дээр нэг эрээн майхан бүрэг барагүзэгдэхийг заагаад даруй морио ташуурдан харайлгаж, исгэрэн харайлгасаар одов. Хэрэв би морьтой болоод завтай явсансан бол доо.”

Page 17: Zadlal hiih argachilal

Үргэлжлэл

• “Цугаар нэг зэрэг шувуун саарлын тухай яриа бололцоод оройн шар наранд зүг зүг, гэр гэртээ хоёр гурваар нийлэлдэн ярилцан, исгэрэлдэн одоцгоов.”

• "Монгол газар минь уудам юмаа, маш сайхан морьтой юм аа, морио унаад давхихад манай цог заль сэргэнэ."

• “Үүрийн хаяа гэгээрэхэд хөмсөг мэт сар далд ороогүй, дэргэдүүр намрын хяруу гилтгэнэж тэртээ уулын орой эрвийн сэрвийн үзэгдэнэ.”

• “Хөндий талын зэрэглээ мяралзан жирвэгнэхийн дунд хэдэн өндөр юм сүүмэлзэн үзэгдэх нь харь газрын аяны хүний нүдэнд яахин даруй танигдана.”

• “Энэ үе удаа дараа хүрч ирсэн хүмүүс түүнийг гайхан магтах бөгөөд шувуун саарал хэмээн нэрийдэн Сүрэнхүүгээс шалж, өдий төдий залуу, тарган морины үнэ хаялцана.”

Page 18: Zadlal hiih argachilal

Хоршоо үг: Үргэлжлэл

• “Үүгээр түүгээр адуу мал зөндөө бэлчээд үе үе тохиолдох айлын зэлэн дээр бариатай гүүнүүд янцгааж айраг найрын цаг мэдэгдэвч дайран орж зугаацах чөлөө хаана.”

• “Сүрэнхүү үүнд сонирхох нь бага, түүнд шамдах нь их тул, чиглэсэн зүг шунаж давхин өнгөрөх бөгөөд шувуун саарал үдэш болтол өглөөний хэвээр хатирсаар нарийн сайхан дөрвөн хөл нь уул ухаагийн тоосыг бутруулсаар ойр зэргэлдээ суусан нутгийн айлын хөгшид, залуус түүний барааг харж гайхна.”

• “Гандарсдын хийдийн суваргын тэнд гайхамшигтай манжлага цамхагт өлгөсөн хонхны дуу нь хангинан жингэнэнэ.”

Page 19: Zadlal hiih argachilal

Хоршоо үг: үргэлжлэл

• “Хурдлан довтлох уурын тэрэгний өмнөөс намрын салхи хүчтэйгээр үлээхэд хоёр нүдэнд нулимс гялтганан холын барааг харж ядна.”

• “Бүрээ бишгүүрийн дуу үргэлжлэх бөгөөд цам жахар бүжиглэж хэдэн зуугаар хуралдаад эрээн мярааныг өмсөж, ийш тийшзөрөлдөнө.”

• “Ташаа нь тэвхийж хавирганы яс нь зурайсан ялгуун саарал морь нь тогтож ядан гуа сайхан дөрвөн хөлөөр ээлжлэн газар цавчилж уран сайхан толгойгоороо ийш тийш сэжих нь агаарт дэгдэж, үүлэнд умбан алдах боловч дээр нь унасан үзэсгэлэнт охин ажиггүй сууж өгүүлэлдэх бөгөөд үг хэлэлцэн хичээнгүйлэн аашлах нь бага хүүхэд мэт хөнгөмсөг эевэрүү, хасын өнгөт дөрвөлжин цагаан шүдээ яралзуулан үе үе инээмсэглэн мишээхнь хаврын улирал ирж буй адил бахдалтай.”

Page 20: Zadlal hiih argachilal

Хоршоо хэллэг, өгүүлбэр

• “Ийшээ ширтэж, тийшээ гөлрөн үүнийг гайхаж, түүнийг бодсоор явтал олон морьтой хүмүүсийн дундуур нэгэн сайхан саарал морины толгой тэмүүлэн ам нь ангалзаж, хоёр чих нь солбилзон үзэгдэхэд хэдийн миний хоёр нүд гэрэлтэн туссан бөгөөд нэг залуу хүүхэн жолоог дугтран зүтгүүлсээр гарч ирэх нь хувилгаан охин адил гэрэлтэй ба цог заль өнгөтэй, жавхлантай нь түмэн баатар эрсийн боловч зүрхийг чичрүүлэн догдлуулж, төв эрдэмт оюутны боловч сүнсийг холбилзуулан татна.”

• “Хээр талын дунд хөндлөн гулд давхиж, хөдөөгийн саруулд биеэ гайхуулсан ийм нэгэн үзэсгэлэнтэй учраад хэрхэн сэтгэл хөдлөхгүй байж болох билээ.”

Page 21: Zadlal hiih argachilal

Хэлц үг хэллэг

• “Энэ үе удаа дараа хүрч ирсэн хүмүүс түүнийг гайхан магтах бөгөөд шувуун саарал хэмээн нэрийдэн Сүрэнхүүгээс шалж, өдий төдий залуу, тарган морины үнэ хаялцана.”

• “Шувуун саарал нь хазаар даран хоногийн газрыг өдөрт хүрэхээр тэмүүлэн хатирна.”

• “Хөндий талын зэрэглээ мяралзан жирвэгнэхийн дунд хэдэн өндөр юм сүүмэлзэн үзэгдэх нь харь газрын аяны хүний нүдэнд яахин даруй танигдана.”

• “Хээр талын дунд хөндлөн гулд давхиж, хөдөөгийн саруулд биеэ гайхуулсан ийм нэгэн үзэсгэлэнтэй учраад хэрхэн сэтгэл хөдлөхгүй байж болох билээ.”

Page 22: Zadlal hiih argachilal

Адилтгал үг хэллэг

• Мэт, -х адил, буй адил, адил, лугаа, лүгээ адил, чинээ, • “Үүрийн хаяа гэгээрэхэд хөмсөг мэт сар далд ороогүй,

дэргэдүүр намрын хяруу гилтгэнэж тэртээ уулын орой эрвийн сэрвийн үзэгдэнэ.”

• “Өвгөн жолооч ухасхийн хийг нэмэхэд дөрвөн хүрд харвасан сум мэт эргэлдэх бөгөөд бүртэлзэн харагдагч бараа нэг үе далд орж, нэг үе ил гарна.”

• “Ташаа нь тэвхийж хавирганы яс нь зурайсан ялгуун саарал морь нь тогтож ядан гуа сайхан дөрвөн хөлөөр ээлжлэн газар цавчилж уран сайхан толгойгоороо ийш тийш сэжих нь агаарт дэгдэж, үүлэнд умбан алдах боловч дээр нь унасан үзэсгэлэнт охин ажиггүй сууж өгүүлэлдэх бөгөөд үг хэлэлцэн хичээнгүйлэн аашлах нь бага хүүхэд мэт хөнгөмсөг эевэрүү, хасын өнгөт дөрвөлжин цагаан шүдээ яралзуулан үе үе инээмсэглэн мишээх нь хаврын улирал ирж буй адил бахдалтай.”

Page 23: Zadlal hiih argachilal

Адилтгал үг хэллэг

• Хэчнээн ч урт өгүүлбэрээр байсан хамаагүй заавал авна. Жишээ нь:

• “Ийшээ ширтэж, тийшээ гөлрөн үүнийг гайхаж, түүнийг бодсоор явтал олон морьтой хүмүүсийн дундуур нэгэн сайхан саарал морины толгой тэмүүлэн ам нь ангалзаж, хоёр чих нь солбилзон үзэгдэхэд хэдийн миний хоёр нүд гэрэлтэн туссан бөгөөд нэг залуу хүүхэн жолоог дугтран зүтгүүлсээр гарч ирэх нь хувилгаан охин адил гэрэлтэй ба цог заль өнгөтэй, жавхлантай нь түмэн баатар эрсийн боловч зүрхийг чичрүүлэн догдлуулж, төв эрдэмт оюутны боловч сүнсийг холбилзуулан татна.”

Page 24: Zadlal hiih argachilal

Давтмал үг хэллэг

• “Шувуун саарлын туурайнаас байн байн гал бадарна.”

• “Цугаар нэг зэрэг шувуун саарлын тухай яриа бололцоод оройн шар наранд зүг зүг, гэр гэртээхоёр гурваар нийлэлдэн ярилцан, исгэрэлдэн одоцгоов.”

• “Шувуун саарал морь нь Сүрэнхүүгийн унаа, сүүмэн сүүмэн харагдах нь Сүнжидмаагийн нутаг аа.”

• “Үүгээр түүгээр адуу мал зөндөө бэлчээд үе үетохиолдох айлын зэлэн дээр бариатай гүүнүүд янцгааж айраг найрын цаг мэдэгдэвч дайран орж зугаацах чөлөө хаана.”

Page 25: Zadlal hiih argachilal

Давтмал үг: үргэлжлэл

• “Сүрэнхүү морин дээр суусаар дахин учрыг хэлсэнд хар хүн сая учрыг мэдэн талархаж ээ хүү минь мөн мөн, зөв зөв хэмээгээд ээ харла аа хүү минь Сүнжидмаагийнх саяхан хүртэл манайтай саахалт шахуу байснаа нүүгээд явсан гэхэд Сүрэнхүү нэг зэрэг баярласнаа цөхөрч ...”

• “Өвгөн жолооч ухасхийн хийг нэмэхэд дөрвөн хүрд харвасан сум мэт эргэлдэх бөгөөд бүртэлзэн харагдагч бараа нэг үе далд орж, нэг үе ил гарна.”

Page 26: Zadlal hiih argachilal

Холбоос буюу оруулсан үг хэллэг

• Холбоос буюу оруулсан үг хэллэг нь хэлзүйн асуудал боловч энэ ажилд заавал оруулж өгнө.

• “Хэрэв би морьтой болоод завтай явсансан бол доо.”• “Гэтэл, Сүрэнхүү гэрээс гарч, морио барьж эмээллэн

мордоод зүүн зүг одов.”• “Бүрээ бишгүүрийн дуу үргэлжлэх бөгөөд цам жахар

бүжиглэж хэдэн зуугаар хуралдаад эрээн мярааныг өмсөж, ийш тийш зөрөлдөнө.”

• “Үзвэл, нас арван найм ёс агаад шинэ сарын адил хурц тунгалаг гэрэлтэнэ.”

• Хэрэв би морьтой болоод завтай явсансан бол доо.”• “Ойртон үзвэл, хэдэн залуус морь тарлаж байна.”

Page 27: Zadlal hiih argachilal

Тооны болон хэмт үг хэллэг

• Тооны үгийг заавал урд хойд үгтэй нь хамт авч тодотгоно.• “Сүрэнхүү үүнд сонирхох нь бага, түүнд шамдах нь их тул,

чиглэсэн зүг шунаж давхин өнгөрөх бөгөөд шувуун саарал үдэш болтол өглөөний хэвээр хатирсаар нарийн сайхан дөрвөн хөл нь уул ухаагийн тоосыг бутруулсаар ойр зэргэлдээ суусан нутгийн айлын хөгшид, залуус түүний барааг харж гайхна.”

• “Хурдлан довтлох уурын тэрэгний өмнөөс намрын салхи хүчтэйгээр үлээхэд хоёр нүдэнд нулимс гялтганан холын барааг харж ядна.”

• “Өвгөн жолооч ухасхийн хийг нэмэхэд дөрвөн хүрд харвасан сум мэт эргэлдэх бөгөөд бүртэлзэн харагдагч бараа нэг үе далд орж, нэг үе ил гарна.”

• “Үзвэл, нас арван найм ес агаад шинэ сарын адил хурц тунгалаг гэрэлтэнэ.”

Page 28: Zadlal hiih argachilal

Тооны үг хэллэг: үргэлжлэл

• Ямар ч урт өгүүлбэрт байсан заавал сонгоно. Жнь:

• “Ташаа нь тэвхийж хавирганы яс нь зурайсан ялгуун саарал морь нь тогтож ядан гуа сайхан дөрвөн хөлөөр ээлжлэн газар цавчилж уран сайхан толгойгоороо ийш тийш сэжих нь агаарт дэгдэж, үүлэнд умбан алдах боловч дээр нь унасан үзэсгэлэнт охин ажиггүй сууж өгүүлэлдэх бөгөөд үг хэлэлцэн хичээнгүйлэн аашлах нь бага хүүхэд мэт хөнгөмсөг эевэрүү, хасын өнгөт дөрвөлжин цагаан шүдээ яралзуулан үе үе инээмсэглэн мишээх хаврын улирал ирж буй адил бахдалтай.”

Page 29: Zadlal hiih argachilal

Хэмт үг хэллэг

• “Үүгээр түүгээр адуу мал зөндөө бэлчээд үе үе тохиолдох айлын зэлэн дээр бариатай гүүнүүд янцгааж айраг найрын цаг мэдэгдэвч дайран орж зугаацах чөлөө хаана.”

• “Сүрэнхүү морин дээр суусаар дахин учрыг хэлсэнд хар хүн сая учрыг мэдэн талархаж ээ хүү минь мөн мөн, зөв зөв хэмээгээд ээ харла аа хүү минь Сүнжидмаагийнх саяхан хүртэл манайтай саахалт шахуу байснаа нүүгээд явсан гэхэд Сүрэнхүү нэг зэрэг баярласнаа цөхөрч ...”

Page 30: Zadlal hiih argachilal

Хэмт үг хэллэг: үргэлжлэл

• “... хар хүн гасалж би чухам нүүсэн зүг чигийг мэдэхгүй, эндээс лав хагас өртөөшахмаас наашгүй. Өдий орой болсон хойно...”

• “Урт хар гэзгийг гурваар даран унжуулж, улбар шар дурдан алчуураар толгойгоо ороон, өрөөсөн нүдний дээд талд дээр хэлтгий зангилан үзүүрийг нь унжуулсан нь залуу бүсгүйн дэгжин байдлыг үзүүлжээ.”

Page 31: Zadlal hiih argachilal

Баймж үг хэллэг

• Баймж үг хэллэгийг сонгохдоо утгыг сайн нягтална, өгүүлбэрийн хаана ч байж болохыг анхаарна уу.

• “Хэрэв би морьтой болоод завтай явсансан бол доо.”

• "Монгол газар минь уудам юм аа, маш сайхан морьтой юм аа, морио унаад давхихад манай цог заль сэргэнэ."

Page 32: Zadlal hiih argachilal

Хүндэтгэлийн үг хэллэг

Page 33: Zadlal hiih argachilal

Ерөөл бэлгийн үг хэллэг

Page 34: Zadlal hiih argachilal

Тэмдэг үг (өгүүлэхүүний үүрэгтэй)

• Тэмдэг нэр бол мөн хэлзүйн судлагдахуун боловч өгүүлбэрийн эцэст тохиолдох, өгүүлэхүүний үүргээр орсон тэмдэг үгийг заавал сонгож авна. Жишээ нь:

• “Хөндий талын зэрэглээ мяралзан жирвэгнэх нь холоос үзэхэд сонин.”

• “Уудам газар дураар сэлгүүцэх хээр хөдөөгийн цэнгэл.”

• “Хурдан морины яралзан ирэх эр хүний бахдал.”

Page 35: Zadlal hiih argachilal

Гадаад үг хэллэг

• Гадаад үг хэллэгийн хувьд хуучны болон шинэ үеийн аль нь ч байж болно. Жишээ нь:

• “Бунияагийн ухаан санаа ороолдон зангирч жуушаан утас мэт хөврөн эх захгүй болж, юунд энд яс тавьдаг газар хүрч ирээд хэвтэж байгаа билээ? ... гэж бодтол гэнэт ухаан орсон юм шиг сэтгэлд хамаг юм тов тодхон санагдлаа.” Б.Ринчен, “Шүхэрч Бунияа”

• “Палам жижиг чемоданаа авч буугаад замын бэлчирт хэсэг зогслоо.” С.Эрдэнэ, “Хайрын нарсан төгөл”

Page 36: Zadlal hiih argachilal

Этгээд үг хэллэг

• Этгээд үг хэллэгийн жишээ байвал энд оруулна.

Page 37: Zadlal hiih argachilal

Ил үгүйсгэл

• Үгээр болон дагаврын аргаар үгүйсгэлийг ил илэрхийлдэг бөгөөд энэд үл, биш, бус, -гүй зэрэг дагавар болон байх, болих, гэх мэт үгийн тусламжаар илрэх үгүйсгэх утга илэрхийлэх үгсийг оруулж сонгоно.

• “Үүний учрыг хэн ч үл мэднэ.”

Page 38: Zadlal hiih argachilal

Далд үгүйсгэл

• “Хэдэн жижигхэн юм түүний дотор сүүмэлзэх нь холоос үзэх хүний нүднээ яахин даруй танигдана.”

• “Үүгээр түүгээр адуу мал зөндөө бэлчээд үе үе тохиолдох айлын зэлэн дээр бариатай гүүнүүд янцгааж айраг найрын цаг мэдэгдэвч дайран орж зугаацах чөлөө хаана.”

• “Хөндий талын зэрэглээ мяралзан жирвэгнэхийн дунд хэдэн өндөр юм сүүмэлзэн үзэгдэх нь харь газрын аяны хүний нүдэнд яахин даруй танигдана.”

• “Хээр талын дунд хөндлөн гулд давхиж, хөдөөгийн саруулд биеэ гайхуулсан ийм нэгэн үзэсгэлэнтэй учраад хэрхэн сэтгэл хөдлөхгүй байж болох билээ.”