Yvuu

38
Сурагчид дээрх загварын дагуу нэг ширээнд хоёр юмуу гурваараа сууна. Дэлгэц

Transcript of Yvuu

Page 1: Yvuu

Сурагчид дээрх загварын дагуу нэг ширээнд хоёр юмуу гурваараа сууна.

Дэлгэц

Page 2: Yvuu

Багаар ажиллах зарчмыг баримтална. Бусдын саналыг хүлээцтэй сонсож,

өөрсдийнхөө бодлыг товч тодорхой, найруулгын алдаагүй бүтэн өгүүлбэрээр илэрхийлнэ.

Чиний санал юу юунаас илүү үнэтэй тул хичээлд идэвхтэй, бүтээлч хандлагын үүднээс оролцоно гэдэгт итгэж байна.

Page 3: Yvuu

Б.Явуухулан “Би хаана төрөө

вэ?”

Шүлгийн агуулга \Төрсөн санаа \

Page 4: Yvuu

“Би хаана төрөө вэ” гэдэг шүлэг нь чөлөөт орны жаргалтай иргэний бахархах баясах, бүтээх сэтгэлийг оргилуулна. Үүнийг уншихад хаана ч байж мэдэх ямар нэг сайхан газар биш, монгол нутаг санаанд ургадаг юм.

Хэл бичгийн ухааны дэд эрдэмтэн Н.Жамбалсүрэн

Page 5: Yvuu

Сурагчдын хариултыг сонсож ярилцана \2 минут\

Та нар энэ зохиолыг уншаад юу мэдэрсэн бэ?

Тэгвэл сонсоод үзвэл юу мэдрэх бол?

Page 6: Yvuu
Page 7: Yvuu

1-р баг Хөх манхан тэнгэр. Энэ үг зохиолчийн аавын хийдэг байсан зүйлтэй холбоотой байж болох уу?

\Манахан – ангийн тэнгэр, зохиолч энэ утгаар нь хэрэглэсэн байх\

2-р баг хамгийн олон давтамжтай байгаа авиаг олж, учрыг тайлбарла. Сарлагийн бух тошсон

”с, ш” авиа дуутай, чанга, шуугиант гийгүүлэгчийг сонгосноороо ташуур алдам ян хүйтэн, монгол орны байгалийн эрс тэс уур амьсгалыг дүрсэлж чадсан байна. Мөн энэ хүйтэн ажрахгүй өвөлжиж байгаа сарлагийн бухаар \мал нь байхад малчин нь байх\ малчин ардын өлчир чийрэг ид хавтай байдлыг төлөөлүүлэн дүрсэлсэн байна.

Дараах нэжүүдийн утга, үүргийг тайлбарлан

ярина уу? Толь бичиг ашиглаарай.

Page 8: Yvuu

3-р баг: Онгон цэнхэр тал, орог саарал зэрэглээ, орсон буурын шүд хангинах хоолой

\Монгол нутгийн байгалийн онгон төрх, түүнийгээ өдий хүртэл хадгалж ирсэн гайхамшигт уламжлалаар бахархсан бахархлаа үндэснийхээ сэтгэлгээний гоо сайхантай холбон гаргаж өгчээ. Энэ сайхан онгон цэнхэр талд сүүмэлзэж байгаа зэрэглээнд хавар цагийн талын өнгөөр зүс өгсөн нь өөр хэний ч санаагүй уран саналга байлаа. Зохиолч цааш нь говь нутгийн үнэнхүү хүчит амьтны ороо орсон сүрт байдлыг шүд хавирах дуугаар нь сэтгэлд орж нүдэнд харагдтал урнаар дүрсэлснээрээ мөнөөхөн цэнхэр талыг амь оруулсан байна.\

4-р баг: Мөнгөн сарны сүүдэр, миний өвөг дээдсийн морин туурайд наалдсан хүний нутгийн шороог

Гэрэлтэй зүйлээс сүүдэр ургуулан түүгээрээ өөрийнхөө нарийн торгон мэдрэмжийг харуулж чаджээ. Миний өвөг дээдэс – Модун Шаньюу, Хабул, Чингис, Хубилай, Мандухай, Лигдэн, Галдан бошигт, Амарсанаа, Чингүнжав, Инжиннаш, Хишигбат, Сүхбаатар, Магсаржав, Их Нацаг, Номч Ринчен миний өвөг дээдэс, тэгвэл эднээс хэд нь морин дээрээс дэлхийг дагуулан омог бардам эх нутагтаа ирж байсан билээ. Тэгэхээр яахын аргагүй их Монгол гүрэн хүчирхэгжин тогтож байсан цаг үеийг омогшин омогшин үгийн урнаар нуун бичжээ. \социализмын үеийн үзэл суртлаас\

Page 9: Yvuu

5-р баг: Үнэр ялдам агь ганга- Төвдийн Далай ламын төрсөн ах (Далай ламтай нутгаасаа дүрвэн гараад одоо хүртэл эх нутагтаа очиж чадахгүй байгаа хүн) нэгэнтээ “Монгол хамбу (агь) мөн ч сайхан үнэртэй сэн. Энд (АНУ-д эдлэн газартаа ) таривал ургах болов уу” гэж суусан гэдэг. Та нар агийн сайхан үнэрийг мэдэх үү? Зохиолч яагаад энэ ургамлыг сонгох болов.

хариулт: өөрийн юм өөртөө сайхан, бид сайхан зүйлээ өөрөөсөө бус өрөөлөөс хайдаг юм биш байгаа.

6-р баг: Зүүрмэглэгч хун шиг гэр, хоймсолж томсон оосор, ган тулгын тотго, зуун түмэн үед монгол хүний идээшсэн

Хариулт: аюулгүй амгалан, үзэмж төгс, мөнх орших хутгийг хүртсэн сууцыг бид бүтээж чаджээ. Гэрийн хэлбэр харьцангуй мөнх орших гараг эрхсийн хэлбэртэй нэг байдаг нь санамсаргүй зүйл биш.

Page 10: Yvuu

7-р баг: Алаг нүдний мэлмэрээ, саалийн үнэр ханхалсан

Хариулт: хөдөлмөрч монгол эмэгтэй уян зөөлөн, ухаалаг намбалаг шинжийг усгал тогтуун харцаар нь тодруулж, сэтгэлд дулаахан ээжийн үнэрийг шингээж өгсөн нь бадгийг улам бүр уянгалаг болгож өгчээ.

8-р баг: Тэнхээт хүлгийн дөрөөг, тэлмэн жороо морины шанхны үзүүрийн чичиргээ

Хариулт: тэнхээт хүлгийг эзэмших биш дөрөөг нь эзэгнэнхэн төрснөөрөө монгол хүний моринд эрэмгий, монгол хүн морь хоёрын салшгүй холбоог энгийнээр гаргаж өгчээ. Тэрээр цааш нь монгол яруу найрагчийн байгалиас заяасан нарийн торгон мэдрэмжээ жороо морины шанхны үзүүрийн чичиргээг харах хүртлээ гайхуулсан байна.

Page 11: Yvuu

9-р баг: Амгалан тэнгэр, ариун агаар, алтан талХариулт: Амгалан - аюулгүй, дажин самуунгүй Ариун - цэвэр цэнгэг, онгон дагшин байгальАлтан – амьтайгаа дүйж хайрладаг газар шорооЭнэ бүхэн сайхан.

10-р баг: Цэнхэр хадган дээр мөнгөн аягатай сархад, цээл сайхан эгшигтэй уртын дуу, цэнгэх зовох хосолсон хүний хувь заяаХариулт: уудам тал нутаг шигээ цээл сайхан аялгуундаа баяр, гуниг, зовлон, жаргал, сайн, муугаа хөгжмийн хэлээр илэрхийлдэг, түүндээ тохирсон зан заншилтай ард түмэн.

Page 12: Yvuu

11-р баг: Авхаалжит хүний бие, монголоо гэсэн сэтгэлд, үүрийн таван жингээр хүдэр нэхэн улалзах үлдвэрийн өндөр яндангийн хилэн улаан гал

Хариулт: хүмүүн төрлийг олж төрөх нь хэн бүхний бахархан дээдэлж байх хувь мөн бөгөөд нэгэнт энэ төрлийг авсан л бол ардаа үлдээх юмтай, эргээд дуурсагдах алдартай байх ёстой гэсэн санаа

12-р баг: Хөх тэнгэрийн орон, Хөх Монгол, үе дамжсан домог, хүчирэг дээдсийн нутагт мандсан хувьсгалын дөл, хөрс алтан дэлхийн үрчлээт магнай болсон

Хариулт: Тэнгэр эцэг, 13-14-р зууны Их Монгол гүрэн, 1921

оны ардын хувьсгал, Ази тивийн зүрхэнд орших Өмнөх 11 бадгийн санааг базан нэгтгэн дүгнэжээ.

Page 13: Yvuu

Хөх манхан тэнгэр Цаст цагаан уул Онгон цэнхэр тал Мөрөн голын ус Үнэр ялдам агь ганга Зүүрмэглэгч хун шиг гэр Сайхан бүсгүйн сэтгэл Тэнхээт хүлгийн дөрөө Аадар хур бороо Цээлхэн дууны эгшиг Авхаалжит хүний бие Хөх тэнгэрийн орон

Зохиолчийн анзаараагүй орхисон зүйл байна уу?

Page 14: Yvuu

Яруу найрагч Б.Явуухулан “Би хаана төрөө вэ” шүлэгтээ эх нутгийн гоо жавхлан, сүр сүлд, түүний эзэн хүн ардынхаа хүсэл тэмүүлэл чөлөөт амьдрал, хөдөлмөрийг нэн уянгалаг аясаар ухааны хүч, урын чадал заан дүрсэлжээ.

Эрдэмтэн Д.Цэнд

Page 15: Yvuu

Би энэ зохиолыг уншаад .............. ойлголоо.

Би энэ зохиолыг сонсоод................ мэдэрлээ.

Би энэ зохиолын агуулгыг ярилцаад ......... ухаарлаа.

Бид ........................ Бахархаж байна.

Бичих урлан

Page 16: Yvuu

Хөх манхан тэнгэр Цаст цагаан уул Онгон цэнхэр тал Мөрөн голын ус Үнэр ялдам агь ганга Зүүрмэглэгч хун шиг гэр Сайхан бүсгүйн сэтгэл Тэнхээт хүлгийн дөрөө Аадар хур бороо Цээлхэн дууны эгшиг Авхаалжит хүний бие Хөх тэнгэрийн орон

Хэрэв чи зураглаач байсан бол эдгээр зүйлүүдийг ямар дарааллаар яаж хальсандаа

буулгах байсан бэ?

Page 17: Yvuu

1. Өөрт байгаа зургийн аппарат болон камер, гар утас зэргийг ашиглаж дээрх юмс үзэгдлийн зураг, зураглалыг авч ирээрэй \файл хэлбэрээр\ хичээл орохоос өмнө ангидаа шалгаруулсан байна. Бичлэг нь 4 минутаас хэтрэхгүй байх ёстой.

2. Шүлгээс таалагдсан мөр бадгуудаа цээжилж ирээрэй.

3. Энэхүү хичээлийг сургуулийн комьпютерийн лабароториос хуулж авч болно.

Гэрийн даалгавар

Page 18: Yvuu

Зураг авах болон бичлэг хийхэд гарсан хүндрэл байсан уу? Тайлбар

Дарааллаа ямар үндэслэлээр тогтоосон бэ? Амархан байсан уу?

Танай багийн хийсэн зураглал бусдаас юугаараа ялгаатай юм бэ?

Бидний үзэж байгаа шүлэг эх орны сэдэвт бусад шүлгээс юугаараа ялгаатай болохыг өнөөдрийн хичээлээр үзнэ

Гэрийн даалгаварын бичлэгийг үзэх

Page 19: Yvuu

Б.Явуухулан “Би хаана төрөө

вэ?”

Шүлгийн уран сайхан\шинэ санаа \

Page 20: Yvuu

Шүлгийн бадаг болоод мөрийн байрлалыг ажиглаарай

Баг тус бүр өгөгдсөн даалгаврыг гүйцэтгээрэй. Ярилцаад шийдвэрээ гаргаарай.

4 баг \6-7 хүүхэдтэй\ №

Ажиглаад ярилцаарай

Page 21: Yvuu

Хөх мөнх тэнгэрийн ариун хүрээлэнгийн дотор

Хөвөн цагаан үүл мөнгөн цагаан үүл \Ц.Дамдинсүрэн “Зугаацахаар мордсон нь”\

Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий

тэртээд Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө, би \Б.Явуухулан “Би хаана төрөө вэ”\

1-р баг Дараах 2 шүлгийн хэсгийг нэгийг нь гэрэл зурагчин, нөгөөг нь телевизийн зураглаач авсан гэвэл. Алийг нь фото зураг, алийг

нь зураглал гэж үзэж байна вэ? яагаад

Явуу найрагч тэнгэр эрхсийн орчил хөдөлгөөнийг алсаас дуран авиагаар татсан мэт дүрсэлсэн нь өвөрмөц болжээ.

Page 22: Yvuu

Хэнтий Хангай Саяны өндөр сайхан нуруунууд Хойд зүгийн чимэг болсон ой хөвчийн уулнууд \Д.Нацагдорж “Миний

нутаг”\

Мөчид дөрвөн хөлтний мөр нь гараагүй оргилМөгөөрс нимгэн хоолойтны дуу нь хүрээгүй оргил \Ц.Дамдинсүрэн

“Зугаацахаар мордсон нь”\

Цан хүүрэг савсаж үүлс ороох оргилд Цасан ширхэг царцаж мөс болох халилд Царгиа хүйтэн өвөл сарлагийн бух дошсон Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө, би \Б.Явуухулан “Би хаана

төрөө вэ”\

2-р баг Явуу найрагчийн “уул” бусад уулнаас юугаараа

ялгаатай байна вэ? яагаад

Ян хүйтэн ноёрхсон ууланд сарлагийн бух тошсон байсан нь мөнөөх цэвдэг хүйтэн, алсын уулс маань амь орсон мэт жавхаатай

болсноороо онцлогтой.

Page 23: Yvuu

Хүний сэтгэл тэнийсэн уудам амьсгалт талууд

Хүлэг морин уралдсан хөндий сайхан хоолойнууд \Д.Нацагдорж “Миний нутаг”\

Орог саарал зэрэглээ хавар сүүмэлзэх хөндийд

Орсон буурын шүд өвөл хангинах хоолойд

3-р баг Дараах 2 шүлгийн мөрүүдийг бүтээсэн

дүрслэлийн онцлогийг ажиглаад дүгнэлт гарга.

Бүхлээс хэсэг рүү: орсон буур-шүд-хангинах, утга шилжүүлэлт: хангинах – хоолой гэж

Page 24: Yvuu

Хэрлэн Онон туулын тунгалаг ариун мөрнүүд Хотол олны эм болсон горхи булаг рашаанууд \

Д.Нацагдорж “Миний нутаг”\Газрын өндөр оргилоос хөх усан могой гарчГадаад их далайд шунган орж наадахад Гадаад тэр далайгаас цагаан үүлний луу гарч Газар дээгүүр дүүлж усаар хүрхрэн наадна \Ц.Дамдинсүрэн “Зугаацахаар мордсон нь”\Миний өвөг дээдсийн морин туурайд наалдсан Хүний нутгийн шороог ариун усаараа угаасан \Я\Б.Явуухулан “Би хаана төрөө вэ”\

4-р баг Явуухулангийн гол ус юугаараа ялгарч байна

вэ? яагаад

Үзэгдлээс мөн чанарыг ургуулан гаргаж ирсэн. Усны урсах, ариусгах үзэгдлээр монгол хүний эх түүхээрээ бахархах чанарыг

энгийн үгээр урлажээ.

Page 25: Yvuu

Дүгнэлт

Найрагчийн алсаас наашлуулан татсан, ерөнхийгөөс тусгай, нийтлэгээс өвөрмөц, үзэгдлээс мөн чанар, бүхлээс хэсэг, тоочихоос дүрслэх рүү хандаж уянгалуулж чадсанд нь зохиол мөнхрөх хутгийг олжээ. Энэ нь монголын яруу найргийг шат ахиулан алхуулж чадсан байна.

Page 26: Yvuu

Хөх тэнгэр Цаст уул Онгон тал Мөрөн гол

Дээрх дөрвөн бадгийн дүрслэлийн онцлогийг дуурайн 5 мөрт шүлэг зохионо уу?

Бичих урлан

Page 27: Yvuu

Яагаад зохиолчид нэг зүйлийн тухай ингэж өөр өөр дүрслэлийг бий болгож чаддаг юм бол?

Ингэж нэг зүйлийг олон янзаар, олон талаас нь дүрслэх шаардлага байна уу?

Шүлэг зохиох амархан байна уу?

Шүлгийн эв таарч өгөхгүй Шөнөжин намайг яг суулгав хэмээсэн зохиогчийн үг хэр үнэний хувьтай санагдаж байна.

Зохиолчийн хөдөлмөрийг хөнгөн хуумгай үнэлж болох нь уу?

Page 28: Yvuu

Нэг зүйлийн тухай нэг хэлээр бичиж байгаа хэрнээ бие биенээсээ ялгарах онцлогтой байгаа нь зохиогч бүрийн уран санааных. \бид үүнийг шинэ санаа – дүрслэх ур маяг гэж судалдаг\. Хорвоод яг адилхан хүн тэр байтугай юмс үзэгдэл байдаггүйчлэн хүний санаа бүр өөр өөр байдаг. Энэ нь шинэ санааг бий болгодог.

Хэрэв уран сайхан гэдэг зүйл байгаагүйсэн

бол бид өдөр тутам давсгүй хоол, чихэргүй тараг идэхтэй адил уйтгартай бас сонирхолгүй байх байсан. Бидний эргэн тойрон, алхам тутамд маань хүний уран санаагаар бүтсэн зүйлс дүүрэн байдаг. Бид үүнээс сэтгэлийн таашаал авч амьдрах эрч хүчээ сэлбэж байдаг.

Page 29: Yvuu

Хамгийн энгийн зүйлээс эрхэм сайхан чанарыг нээсэн уран санаа олж ирээрэй. Жишээ нь:

Д.Нямаа Чулуун дээр шувуу сууж байна Би түүнийг үргээхгүй Энэ бид хоёр эх орон нэгтэй

Гэрийн даалгавар

Page 30: Yvuu

Эдгээр энгийн зүйлийн эрхэм сайхан чанарыг нь нээж чадаагүй бол чи түүнийг хайрлан хамгаалах байсан уу?

Тэгвэл өнөөдрийн хичээлээр Б.Явуухулан “Би хаана төрөө вэ” шүлгээрээ бидэнд юуг хэлж, юуг ухааруулах гэснийг нь тодруулан ярилцъя.

Гэртээ бичиж ирсэн уран санаа бүхий дүрслэлээ унших боломжийг сурагчдад олгоно.

Page 31: Yvuu

Б.Явуухулан “Би хаана төрөө

вэ?”

Шүлгийн утга санаа\зорьсон санаа \

Page 32: Yvuu

Эхлээд нэгэн зураглалыг үзье.

Page 33: Yvuu
Page 34: Yvuu

Байгаль дэлхий маань ингэж доройтон сүйдэж байхад хүн төрөлхтөн сайхан амьдарч чадах уу?

Хэлэлцүүлэгийн дараалал

Page 35: Yvuu

Үүнд хэн буруутай вэ? - хүн төрөлхтөн Үүнийг хэн зогсоож,

залруулж чадах вэ? – хүн төрөлхтөн

Page 36: Yvuu

Тэгвэл та нар зогсоож чадах уу? Эх болсон байгаль дэлхийгээ авран, хамгаалахад та нарын зүгээс яаж оролцох юм бэ?

- өөрөөсөө эхлэх, хүмүүсийн ухамсар сэтгэхүйд нөлөөлөх

- яаж?

Page 37: Yvuu

1. Цэвэр орчин \ил задгай бие засах, хог хаях, угаадас асгах, тамхи татах гэх мэт хөрсний бохирдолд голлох нөлөө үзүүлдэг зүйлүүдийг хориглох\, ундны усны гамтай хэрэглээ гэх мэт өөрөөс шалтгаалах зүйлүүдийг өдөр тутам хэрэгжүүлж байх

2. Бусад хүмүүст зориулан хүүхэд бүр байгаль хамгаалах санаатай хориг үг нэг нэгийг зохион эмхтгээд тараая.

Page 38: Yvuu

Зохиолыг судалснаар өөрийнхөө хамгийн сайн ойлгож ухаарсан зүйлийнхээ тухай баримт нотолгоотой эсээ бичээрэй.

Ухаан далайнхаа ёроолоос Ухаарлын сувд шүүрдээрэй