YНЭ: 600₮ ОНЦЛОХ Brexit бидэнд ч хамаатай · “Шударга...

8
Үндэсний их баяр наадмыг угтсан тохижилт, цэвэрлэгээний ажлууд нийслэлийн хэмжээнд хийгдэж байна. Энэ хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хүндэтгэлийн хэсэг, дөрвөн гол баганын засварын ажил 80 хувьтай байна. Мөн "Хүй долоон худаг"-ийн 570 га талбайн хогийг цэвэрлэж, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн арын талбайн зэрлэг ургамлыг устгах ажил үргэлжилж байна. Одоогоор Төв цэнгэлдэх ОНЦЛОХ ЦАГ АГААРЫН ДЭЛГЭРЭНГYЙ МЭДЭЭЛЛИЙГ 8 ДУГААР НҮҮРЭЭС УНШИНА УУ. Бүх эрх хуулиар хамгаалагдана © УЛС ТӨР Шинэ Их хурлыг ажилдаа яаралтай орох үүргийг Ерөнхийлөгч өгөв. Сонгогчийн саналын нууцлал алдагдах тохиолдол их байсныг ажиглагчид онцоллоо. УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-д сонгогдсон гишүүдэд түр үнэмлэх олгов. МАН-ын бага хурлыг ирэх долоо хоногт хуралдуулахаар товложээ. “АСЕМ-ийн Залуучуудын чуулган” ирэх лхагва гарагт Улаанбаатарт эхэлнэ. ЭДИЙН ЗАСАГ “Багануур” компани 9.8 сая ширхэг нэмэлт хувьцааг энэ сарын 4, 5-нд арилжина. “TerraCom” 12.5 хувийн хүүтэй 129 сая ам.долларын бонд гаргана. Ипотекийн зээлийн үлдэгдэл тавдугаар сард 3.7 их наяд төгрөгт хүрлээ. БНХАУ-ын үйлдвэрлэлийн индекс зургадугаар сард нэг нэгжээр буурав. Швейцарийн бугуйн цагны экспорт энэ оны тавдугаар сард 9.5 хувиар буурчээ. НИЙГЭМ Өнөөдөр НИТХ-ын дарга болон нийслэлийн Засаг даргыг томилох асуудлыг хэлэлцэнэ. Сонгинохайрхан дүүргийн эрсдэлтэй 84 байршилд 185 камер суурилуулжээ. Хоёр настай хүүхэд цонхоо- роо унах гэж байсныг аварчээ. Чойжин ламын сүм музейд “Домогт нүүдэлчдийн дуу хуу- рын асар өргөө”-г байгууллаа. Налайхын уурхайд нэг хүн осолдож, амь насаа алдав. ДЭЛХИЙ ОХУ-аас өрнөдийн орнуудад тавьсан хоригийг 2017 оны эцэс хүртэл сунгахаар болов. ХБНГУ-д 2015 онд нэвтэрсэн дүрвэгсдийн тоо 685 мянга болжээ. Хиллари Клинтон Холбооны мөрдөх товчоонд гурван цаг мэдүүлэг өглөө. Багдадад болсон хоёр дэлбэрэлтэд амь үрэгдэгсдийн тоо 82 боллоо. Гималайд 2015 онд 445 төрөл зүйлийн шинэ амьтан, ургамал илрүүлжээ. ЦАГ АГААР УЛААНБААТАР 2016.07.04 °17 °32 ҮҮЛШИНЭ Их Британи Европын холбоог орхисноор Хятадын эдийн засагт нөлөөлнө. Тэр нь Монголд хязгаарлагдмал хүрээнд дам нөлөө үзүүлнэ гэж шинжээчид хэлж байна. 5 Ойрын өдрүүдэд нийт нутгаар хална Тасралтгүй өсөж буй зах зээл Их нууруудын хотгор, Орхон, Сэлэнгийн сав га- зар, говийн бүсэд өдөртөө 30-35 хэм хүрнэ. > 8 Ипотекийн зээлийн үлдэгдэл 3.7 их наяд төгрөгт хүрлээ. > 6 YНЭ: 600₮ ZASAG.CO 2016.07.04, ДАВАА ~ №147, 148 (425, 426) БҮРЭЛДЭХҮҮН КОМПАНИ ~ THE OFFICIAL GAZETTE ~ Түүхэн дэх хамгийн тааруу торгуулийн цохилт Италид боломж байсан. Харин үүнийгээ тавиад туучихлаа. > 7 АМ.ДОЛЛАР ЮАНЬ РУБЛЬ 4911 1.36% 97.610 0.003% 1992.39 299.39 31.17 ЗЭС 5-ЧИНГИС БОНД 1342.90 1.5% 871.23 0.04% 83.030 0.15% АЛТ MSE ALL 10-ЧИНГИС БОНД С.Батсайхан / ЗГМ© Б.Бямбасүрэн @byambaZGM НИЙТЛЭЛЧИЙН БУЛАН НААДАМ АЙСУЙ Ардчилсан намд шинэ даргын сунгаа эхэлжээ Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажил 80 хувьтай байна 2 4 00425 00426 хурлыг ажилдаа яаралтай орохыг үүрэг болгоод, УИХ-ын анхдугаар чуулганыг маргааш хуралдуулахаар товлоод байна. АСЕМ-аас өмнө шинэ Их хурал байгуулагдаж, хийж амжуулах ажил ч мундахгүй. Тэгэхээр Засгийн газрын томилгоог ч яаравчлах бололтой. УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ- ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, Үндсэн хуулийн дагуу Засгийн газраа дангаараа байгуулах эрхтэй болсон МАН дотроо албан тушаалаа хуваа- гаад эхэлж. Юун түрүүнд тус намын Удирдах зөвлөл хурал- даж, Су.Батболдыг хотын дарга болгохоор санал нэгдсэн аж. Brexit бидэнд ч хамаатай ТЕРРОРИЗМ ГЭРЭЭС ЭХЭЛДЭГ ОБАМАГИЙН ЭЦГИЙН НУУЦ ЗАХИДЛУУД ДҮРВЭГСДИЙН ДАВАЛГАА ИОРДАНЫ СОЁЛД хүрээлэн, "Хүй долоо худаг"-т 60 ширхэг тэмдэг тэмдэглэгээ хийн, үерийн уснаас сэргийлэх шуудуу татан, 30 ам метр талбайд нөхөөсний ажил хийжээ. Мөн хүрээлэн орчмын 110 ам метр замын эвдрэлийг нөхөж, шагайн байрны эргэн тойрныг зүлэгжүүлэх, ногооруулах ажил 50 хувьтай байна. Наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд 24, Их тэнгэрт найм, Чингисийн талбайд зургаан био бие засах газар байрлуулах аж. 2014 оноос 2015 он 29 5.2% УЛСЫН ХЭМЖЭЭНД НИЙТ ТӨРСӨН ХҮҮХЭД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 2014 -ээр бага буюу тохиолдлоор буюу буурсан өсчээ 81715 841 1 80874 2015 1869 1920 4 0 35 45 2015 2014 АМЬГҮЙ ТӨРӨЛТИЙН ТҮВШИН 557 Эрүүл мэндийн хөгжлийн төв© ТӨРСӨН ИХРҮҮДИЙН ТОО ЗГМ: ИНФОГРАФИК Намын даргаас гадна УИХ-ын дэд дарга, бүлгийн даргад хүн томилох боломж л байна Б.Энхжаргал @enkhjrglZGM Шүүхийн маргаантай байгаа хоёр тойргийг эс тооцвол сонгуулийн дүн эцэслэн гарлаа. СЕХ ялалт байгуулсан гишүүдийн түр үнэмлэхийг олгож, нэрийг нь Ерөнхийлөгчид өргөн барив. Ерөнхийлөгч ч дараагийн Их

Transcript of YНЭ: 600₮ ОНЦЛОХ Brexit бидэнд ч хамаатай · “Шударга...

Page 1: YНЭ: 600₮ ОНЦЛОХ Brexit бидэнд ч хамаатай · “Шударга сонгуулийн төлөө” иргэний нийгмийн хяналт сүлжээний

Үндэсний их баяр наадмыг угтсан тохижилт, цэвэрлэгээний ажлууд нийслэлийн хэмжээнд хийгдэж байна. Энэ хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хүндэтгэлийн хэсэг, дөрвөн гол баганын засварын ажил 80 хувьтай байна. Мөн "Хүй долоон худаг"-ийн 570 га талбайн хогийг цэвэрлэж, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн арын талбайн зэрлэг ургамлыг устгах ажил үргэлжилж байна. Одоогоор Төв цэнгэлдэх

ОНЦЛОХ

ЦАГ АГААРЫН ДЭЛГЭРЭНГYЙ МЭДЭЭЛЛИЙГ 8 ДУГААР НҮҮРЭЭС УНШИНА УУ.

Бүх эрх хуулиар хамгаалагдана ©

УЛС ТӨРШинэ Их хурлыг ажилдаа яаралтай орох үүргийг Ерөнхийлөгч өгөв. Сонгогчийн саналын нууцлал алдагдах тохиолдол их байсныг ажиглагчид онцоллоо. УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-д сонгогдсон гишүүдэд түр үнэмлэх олгов. МАН-ын бага хурлыг ирэх долоо хоногт хуралдуулахаар товложээ. “АСЕМ-ийн Залуучуудын чуулган” ирэх лхагва гарагт Улаанбаатарт эхэлнэ.

ЭДИЙН ЗАСАГ“Багануур” компани 9.8 сая ширхэг нэмэлт хувьцааг энэ сарын 4, 5-нд арилжина. “TerraCom” 12.5 хувийн хүүтэй 129 сая ам.долларын бонд гаргана. Ипотекийн зээлийн үлдэгдэл тавдугаар сард 3.7 их наяд төгрөгт хүрлээ. БНХАУ-ын үйлдвэрлэлийн индекс зургадугаар сард нэг нэгжээр буурав. Швейцарийн бугуйн цагны экспорт энэ оны тавдугаар сард 9.5 хувиар буурчээ.

НИЙГЭМӨнөөдөр НИТХ-ын дарга болон нийслэлийн Засаг даргыг томилох асуудлыг хэлэлцэнэ.Сонгинохайрхан дүүргийн эрсдэлтэй 84 байршилд 185 камер суурилуулжээ.Хоёр настай хүүхэд цонхоо -роо унах гэж байсныг аварчээ.Чойжин ламын сүм музейд “Домогт нүүдэлчдийн дуу хуу-рын асар өргөө”-г байгууллаа.Налайхын уурхайд нэг хүн осолдож, амь насаа алдав.

ДЭЛХИЙОХУ-аас өрнөдийн орнуудад тавьсан хоригийг 2017 оны эцэс хүртэл сунгахаар болов. ХБНГУ-д 2015 онд нэвтэрсэн дүрвэгсдийн тоо 685 мянга болжээ. Хиллари Клинтон Холбооны мөрдөх товчоонд гурван цаг мэдүүлэг өглөө. Багдадад болсон хоёр дэлбэрэлтэд амь үрэгдэгсдийн тоо 82 боллоо. Гималайд 2015 онд 445 төрөл зүйлийн шинэ амьтан, ургамал илрүүлжээ.

ЦАГ АГААР

УЛААНБААТАР2016.07.04

°17 °32ҮҮЛШИНЭ

Их Британи Европын холбоог орхисноор Хятадын эдийн засагт нөлөөлнө. Тэр нь Монголд хязгаарлагдмал хүрээнд дам нөлөө үзүүлнэ гэж шинжээчид хэлж байна. 5

Ойрын өдрүүдэд нийт нутгаар хална

Тасралтгүй өсөж буй зах зээл

Их нууруудын хотгор, Орхон, Сэлэнгийн сав га -зар, говийн бүсэд өдөртөө 30-35 хэм хүрнэ. > 8

Ипотекийн зээлийн үлдэгдэл 3.7 их наяд төгрөгт хүрлээ. > 6

YНЭ: 600₮

ZASAG.CO

2016.07.04, ДАВАА ~ №147, 148 (425, 426)

БҮРЭЛДЭХҮҮНКОМПАНИ

~ T H E O F F I C I A L G A Z E T T E ~

Түүхэн дэх хамгийн тааруу торгуулийн цохилтИталид боломж байсан. Харин үүнийгээ тавиад туучихлаа. > 7

АМ.ДОЛЛАР ЮАНЬ РУБЛЬ

49111.36%

97.6100.003%

1992.39 299.39 31.17

ЗЭС 5-ЧИНГИС БОНД

1342.901.5%

871.230.04%

83.0300.15%

АЛТMSE ALL 10-ЧИНГИС БОНД

С.Батсайхан / ЗГМ©

Б.Бямбасүрэн@byambaZGM

НИЙТЛЭЛЧИЙН БУЛАН

НААДАМ АЙСУЙ

Ардчилсан намд шинэ даргын сунгаа эхэлжээ

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажил 80 хувьтай байна

2

4

0 0 4 2 50 0 4 2 6

хурлыг ажилдаа яаралтай орохыг үүрэг болгоод, УИХ-ын анхдугаар чуулганыг маргааш хуралдуулахаар товлоод байна. АСЕМ-аас өмнө шинэ Их хурал байгуулагдаж, хийж амжуулах ажил ч мундахгүй. Тэгэхээр Засгийн газрын томилгоог ч яаравчлах бололтой. УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, Үндсэн хуулийн дагуу Засгийн газраа дангаараа байгуулах эрхтэй болсон МАН дотроо албан тушаалаа хуваа-гаад эхэлж. Юун түрүүнд тус намын Удирдах зөвлөл хурал-даж, Су.Батболдыг хотын дарга болгохоор санал нэгдсэн аж.

Brexit бидэнд ч хамаатай

ТЕРРОРИЗМ ГЭРЭЭС ЭХЭЛДЭГ

ОБАМАГИЙН ЭЦГИЙН НУУЦ ЗАХИДЛУУД

ДҮРВЭГСДИЙН ДАВАЛГАА ИОРДАНЫ СОЁЛД

хүрээлэн, "Хүй долоо худаг"-т 60 ширхэг тэмдэг тэмдэглэгээ хийн, үерийн уснаас сэргийлэх шуудуу татан, 30 ам метр талбайд нөхөөсний ажил хийжээ.

Мөн хүрээлэн орчмын 110 ам метр замын эвдрэлийг нөхөж, шагайн байрны эргэн тойрныг зүлэгжүүлэх, ногооруулах ажил 50 хувьтай байна. Наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд 24, Их тэнгэрт найм, Чингисийн талбайд зургаан био бие засах газар байрлуулах аж.

2014оноос

2015он

29

5.2%

УЛСЫН ХЭМЖЭЭНД НИЙТ ТӨРСӨН ХҮҮХЭД

ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС

2014

-ээр бага буюу

тохиолдлоор буюу

буурсанөсчээ

81715

841 1

808742015

18691920

4 0

3545

20152014

АМЬГҮЙ ТӨРӨЛТИЙН ТҮВШИН

557

Эрүүл мэндийн хөгжлийн төв©

ТӨРСӨН ИХРҮҮДИЙН ТОО

ЗГМ: ИНФОГРАФИК

Намын даргаас гадна УИХ-ын дэд дарга, бүлгийн даргад хүн томилох боломж л байна

Б.Энхжаргал @enkhjrglZGM

Шү ү х ийн маргаантай байгаа хоёр тойргийг эс тооцвол сонгуулийн дүн эцэслэн гарлаа. СЕХ ялалт байгуулсан гишүүдийн түр үнэмлэхийг олгож, нэрийг нь Ерөнхийлөгчид өргөн барив. Ерөнхийлөгч ч дараагийн Их

Page 2: YНЭ: 600₮ ОНЦЛОХ Brexit бидэнд ч хамаатай · “Шударга сонгуулийн төлөө” иргэний нийгмийн хяналт сүлжээний

“Шударга сонгуулийн төлөө” иргэний нийгмийн хяналт сүлжээний 202 ажиглагч УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийг Улаанбаатар хотын есөн дүүргийн 101 хэсгийн хороонд ажиглалт хийжээ. Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэг "Сонгууль хуулийн хүрээнд болж өнгөрсөн. Сонгуулийн дүнд нөлөөлөхүйц ноцтой зөрчил гараагүй" хэмээн дүгнэв.

Гэхдээ сонгогчдод санал өгөхтэй холбоотой мэдээлэл дутмаг байснаас хэсгийн хороодод хоёр мянга гаруй саналын хуудас хүчингүй болжээ. Энэ удаагийн сон-гуулиар сонгогчдын буруу бөглөсөн саналын хуудсыг хар машин уншихгүй байхаар программчилсан. Ингэснээр сонгогч хүсэлт гаргаж, дахин нэг саналын хуудас бөглөсөн юм. Тухайлбал, ажиглалт хийсэн 100 гаруй хэсгийн хороо дээр 2000 гаруй саналын хуудас хүчингүй

болсон байна. Ингэснээр сонгогчийн саналын нууцлал алдагдах тохиолдлууд гарчээ.

Санал тоолох үйл явцыг төрийн бус байгууллагын 101 ажиглагч биечлэн ажигласан байна. Ажиглагчдын дийлэнх нь санал тоолох үйл ажиллагааг бүхэлд нь саадгүй ажиглах бололцоотой байсан аж. Ажиглагчдын мэдээллээс үзвэл санал тоолох үйл явцад ноцтой зөрчил дутагдал гараагүй бөгөөд нээлттэй, ил тод явагдсан байна.

Төрийн бус байгууллагын ажиглалтыг зохион байгуулах багийн төлөөлөл найман дүүргийн техникийн тооллого явагдах хэсгийн хороодыг сугалах ажиллагаанд хөнд-лөгийн ажиглалт хийжээ. Ажиглалтад хамрагдсан 101 хэсгийн хорооноос 23 хэсгийн хороо сугалаагаар сонгогдсон аж. Техникийн тооллого Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу явагдсан хэмээн үзжээ. Тооллого саналт хураалт дууссанаас хойш дунджаар нэг цагийн дараа эхэлсэн бөгөөд 4-8 цаг үргэлжилсэн байна.

Харин Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ажиглагчид энэ удаагийн УИХ-ын сонгуулийг өрсөлдөөнтэй, эвлэлдэн нэгдэх эрхийг хүндэтгэсэн байдалд болсон хэмээн дүгнэсэн байна. Энэ талаар Сонгуулийг

ажиглах хорооны тэргүүн Элчин сайд Одри Гловер “Монгол Улсын 2016 оны сонгуулийн сурталчилгаа өрсөлдөөнтэй болсон бөгөөд санал хураалт эмх цэгцтэй болж өндөрлөлөө. Гэхдээ Сонгуулийн тухай хуульд тулгаж суурь өөрчлөлт хийсний улмаас Монголын ардчиллын хөгжилд сөрөг үр дагавартай байсныг зөвтгөх аргагүй. Талуудыг оролцуулсан хэлэлцүүлгийн үндсэн дээр Сонгуулийн тухай шинэ хуулийг 2015 оны арванхоёрдугаар сарын

25-нд багцлан баталсан бөгөөд энэ нь сонгуулийн нэгдсэн хууль эрх зүйн хүрээг бий болгоход чиглэсэн нэг дэвшил болсон. Гэвч 2016 оны тавдугаар сард УИХ сонгуулийн холимог тогтолцоог мажоритар болгон өөрчилсөн нь олон улсын үүрэг, амлалт, стандарттай нийцэхгүй байна.

Харин сонгуулийн суртал-чилгаа хэтэрхий хязгаарлалттай байсан ч эвлэлдэн нэгдэх, жагсаал цуглаан хийх эрх чөлөөг хүндэтгэн сахиж, нэр дэвшигчид өөрсдийн үзэл бодлыг сонгогчдодоо хүргэж чадсан. Эрх баригч намын зүгээс хийсэн томоохон хэмжээний амлалтууд нь сонгуулийн сурталчилгааны шударга байдлыг гажуудуулж байв. Мөн нэр дэвшигчийн бүртгэл ерөнхийдөө бүх талыг оролцуулсан байсан нь сонгогчдод улс төрийн өргөн сонголтыг өгөв. Нийт 498 нэр дэвшигч өрсөлдсөнөөс 69 нь бие даагч байлаа. Гэвч ЕАБХАБ-ын өмнө хүлээсэн амлалтууд, бусад олон улсын үүрэг хариуцлагатай зөрчилдөж, албан татварын хугацаа хэтэрсэн өртэй, заавал хаах цэргийн хугацаат албыг хаагаагүй, түүнчлэн үйлдсэн гэмт хэргээс үл хамааран ял шийтгүүлж байсан бүртгэлтэй иргэдийг хассан байна” гэв.

Европын парламентын төлөөлөгчдийн ахлагч Лайма Луциа “Аливаа сонгуулийн

үйл явц, мөн чанар хоёрыг ялгаж ойлгох нь чухал. Үйл явц сонгуулийн зохион байгуулалттай холбогддог. Энэ бол чухал. Гэхдээ сонгуулийн өдөр сайхан байсан гэдэг сайн сонгууль болсон гэсэн үг биш юм. Бидний хувьд мөн чанар илүү чухал. Утга учиртай сонгууль хийхийн тулд сонгогчдод жинхэнэ сонголтыг өгсөн байх ёстой. Энэ удаа сонгогчдод энэ боломж хангагдсан. Харин сонгуулийн сурталчилгаанд тавьсан зарим хязгаарлалт, хэвлэл мэдээлэл зарим талаар улс төрийн ашиг сонирхолд үйлчилсний улмаас сонгогчдод хүрэх бодит бөгөөд тодорхой мэдээллийг хязгаарлалаа. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл сонгуулийн мэдээ мэдээллийг өргөн хүрээтэй нэвтрүүлсэн ч зуучлагчийн үүргээ орхигдуулж, гол төлөв улстөрчдөд шууд нэвтрэх боломжийг олгож байв. Улс төрийн сурталчилгааны төлбөртэй болон төлбөргүй нэвтрүүлгүүд нь редакцийн хараат бус агуулгыг сүүдэр-түү лэхийн зэрэгцээ улс тө рийн намуудаас бэлтгэсэн суртал-чилгааны материал мэдээний нэвтрүүлэгт багтаж байсан нь хэвлэл мэдээлэлд итгэх итгэлийг алдагдуулж байв. Тиймээс сонгогчдод бие даа сан бөгөөд дүн шинжилгээ хийх мэдээ сурвалжлага хомс олдож байлаа” хэмээн дүгнэв.

» ПАРЛАМЕНТУИХ-ын анхдугаар чуулган маргааш хуралдана. Анхдугаар чуулган хуралдахад өмнөх УИХ-ын гишүүдийн бүрэн эрх дуусгавар болж, шинэ парламентын гишүүдийн эрх нээгдэх юм.

» СОНГОЛТ-2016 Нийслэлийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгчдөд нийслэлийн сонгуулийн хорооноос түр үнэмлэх гардуулав. Нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгуульд нийт 286 нэр дэвшигч өрсөлджээ.

» НАМУУДМАН-ын Удирдах зөвлөл өнгөрсөн баасан гарагт хуралдаж, Бага хурлыг энэ долоо хоногт хэлэлцэхээр төлөвлөжээ. Бага хурлаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцэхээс гадна намын Ерөнхий нарийн бичгийн даргыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэх аж.

Сонгуулийг хуулийн хүрээнд болж өн гөр-сөн хэмээн дүгнэжээ

Б.Даваатогтох@datoZGM

Улс төр

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ2 2016.07.04, ДАВАА ~ №147, 148 (425, 426)

НИЙТЛЭЛЧИЙН БУЛАН

ТОДРУУЛГА & ЗАЛРУУЛГА

Уншигч та манай сонины мэдээ, нийтлэл, сурвалжлагатай холбоотой тодруулж, залруулах шаардлагатай санал, хүсэлт

байвал

[email protected]

Утас: 99901526 хаягаар бидэнтэй холбогдоно уу.

Ардчилсан намд шинэ даргын сунгаа эхэлжээ

ЗГМ ТОВЧХОН

» Сонгогчдод санал өгөхтэй холбоотой мэдээлэл дутмаг байснаас хэсгийн хороодод хоёр мянга гаруй саналын хуудас хүчингүй болжээ.

» Ажиглалт хийсэн хэсгийн хороодын долоо дээр нь саналын хуудас болон санал авах машины санал зөрөх тохиолдол гарсан.

» Сонгуулийн тухай хуульд тулгаж суурь өөрчлөлт хийсний улмаас Монголын ардчиллын хөгжилд сөрөг үр дагавартай байсныг зөвтгөх аргагүй.

С.Батсайхан / ЗГМ©

◄1Хэнийг вэ гэдэг нь чухал

болохоос албан тушаалын аливаа томилгоо ялсан намын бүрэн эрхийн асуудал учир сонирхолтой сэдэв биш. Харин одоо хамгийн анхаарал татсан асуудал нь Ардчилсан намын удирдлагуудын сэлгээ.

Үнэмлэхүй олонх биш ч УИХ-д хамгийн олон суудалтайн хувьд эвслийн Засгийн газар байгуулах санаачилга, санал тавих эрхтэй байсан Ардчилсан намын суудлыг ердөө ес болгон бууруулсан буруутан хариуцлага хүлээх нь зүй ёсны хэрэг. Харин тэр буруутан нь Ардчилсан намын удирдлагын баг. Угаасаа тус намын дарга З.Энхболд болон нийслэлийн Ардчилсан намын дарга Э. Бат-Үүл нар хариуцлага хүлээхээ мэдэгдсэн.

Олон фракцтай, тэр хэрээрээ олон эрх ашгийн зөрчилтэй Ардчилсан намыг удирдана

гэдэг амар ажил биш. Тэр тусмаа “Ялсан намын гишүүний амбийц яагаад ч дарагдахгүй” гэдэг шиг эрх барьж байсан өнгөрсөн дөрвөн жилд Ардчилсан намын дотоод эв нэгдэл бүрэн арилсан. Намын эрх мэ дэл фракцууддаа барьцаалагдсан бас хуваагдсан. Хэдийгээр тус нам Н.Алтанхуяг, З.Энхболд, Р.Гончигдорж, Р.Амаржаргал гэх мэт үзэл санаа тээгчидтэй боловч, тэд тус тусын фрак цынхаа л удирдагч, гишүүн байс наас бус, хэн нь ч намдаа бүрэн дэмжлэгтэй лидер шиг ажиллаж чадсангүй. Одоо тэдэнд хамгаалах хувийн сонирхол, булаацалдах албан тушаал үлдсэнгүй. Харин намын даргаас гадна УИХ-ын дэд дарга, бүлгийн даргад тус бүр нэг хүн томилох боломж л байна. Гэхдээ энэ нь УИХ-ын бүтцийн байгууллага болох бүлэгтэй байгаагийн “шан” болохоос намд ямар ч хамаагүй.

Харин намын дарга нь

ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ

Сонгогчийн саналын нууцлал алдагдах тохиолдол их байв

2016 оны долдугаар сарын 01-ний дугаарын 1, 3 нүүрт

гарсан “Монгол жор буюу мунхаг туйлширал” нийтлэлийн

гарчгийг “Монгол жор буюу мунхаг туйлшрал” хэмээн

залруулан уншина уу.

Одоо тэдэнд хамгаалах

хувийн сонирхол, булаацалдах албан тушаал үлдсэнгүй

нэр цэвэр, улс төрд хүлээн зөвшөөрөгдсөн, асуудлыг зөвшилцөж чаддаг хүн байх ёстой. Р.Амаржаргалаас эхлээд парламентын гадна нэр цэвэр, нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн удирдагч Ардчилсан намд бий. Гэвч сөрөг хүчний байр суурьт шилжсэн Ардчилсан намын дарга УИХ дахь бүлгийн гишүүдээ зангидаж, гар нийлж чадахгүй бол гудамжинд жагсахаас өөрөөр гавьтай ажил хийх боломжгүй. Тиймээс УИХ-д сонгогдсон ес дотроос л Ардчилсан намын

дараагийн даргад өрсөлдөх ба байж болох хамгийн өндөр магадлал юм. Тэдгээр нь Баян-Өлгий аймагт Д.Мурат, Дундговьд Б.Наранхүү, Завханд Я.Санжмятав, З.Нарантуяа, Сэлэнгэд Д.Эрдэнэбат, Ховдод Б.Пүрэвдорж, Баянзүрхэд Ж.Батзандан, Хан-Уулд Л.Болд, Баянголд С.Эрдэнэ нарын есөн гишүүн.

Тэгвэл эдгээрээс Л.Болд, Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ нарын нэр намын даргад яригдаад эхэлжээ. Ойрын хугацаанд Ардчилсан намын ҮЗХ хуралдах төлөвтэй байна. Намын гишүүд нь тийм шаардлага тавьж буй.

С.Эрдэнийн хувьд намын дарга болох мөнхийн “мөрөөдөл”-тэй гэж хэлж болно. Мөн одоогийн дарга З.Энхболдын ойрын хүн гэдгээрээ далдаас дэмжлэгтэй. Товчхондоо Шонхор фракцынхан нам доторх нөлөөллөө алдахгүйн тулд С.Эрдэнийг намын даргад

зүтгүүлэх магадлалтай аж. Харин Д.Эрдэнэбатын хувьд

Ардчилсан намын гал тогоог авч явсан туршлагатай. Тус намын түүхэнд хамгийн удаан генсекээр ажилласан хүн түүнээс өөр байхгүй аж. Мөн түүний харьяалагддаг МҮДН фракцад Д.Эрдэнэбатаас өөр намын удирдлагын түвшинд гарч ажиллаж байсан хүн үгүй. Багануур дүүрэг буюу орон нутгаас намын удирдах байгууллагад дэвшин ирсэн цорын ганц боловсон хүчин гэдгээрээ Үндэсний зөвлөлдөх хороонд дэмжлэгтэй хүн. Тэрбээр УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ гардаж авах үеэрээ “Намын Их хурлыг нэн даруй хуралдуулж, үндсэн дүрмээ шинэчлэх”-ийг намын даргаасаа шаардсан.

Л.Болдын тухайд сүүлийн үед намын шинэчлэл, дүрмийн өөрчлөлтийн талаар дуугарч, “МоАН санаачилга” фракц

хүртэл байгуулсан. 2016 оны УИХ-ын сонгуульд тойрог олох, жагсаалтын дээгүүр бичигдэх, цаашлаад 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших зэрэгт ашиглах зорилготой гэсэн тайлбар дагадаг байв. Харин одоо энэ орон зайг намын даргын “сунгаа”-нд ашиглахгүй гэх газаргүй билээ.

Эцэст нь хэлэхэд, Ардчилсан намын шат шатны байгууллагын хурал удахгүй болох төлөвтэй ч шийдвэр гаргах Их хурал шинэ Засгийн газар төвхнөсний дараа болохыг эх сурвалжууд мэдээлж байна.

Ардчилсан намын ҮЗХ ойрын хугацаанд хуралдах төлөвтэй байна.

Page 3: YНЭ: 600₮ ОНЦЛОХ Brexit бидэнд ч хамаатай · “Шударга сонгуулийн төлөө” иргэний нийгмийн хяналт сүлжээний

Хэвлэлийн мэдээ

3ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ2016.07.04, ДАВАА ~ №147, 148 (425, 426)

Ростех болон Монголын Зэс Корпораци ХХК-иуд 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Орос-Монголын хамтарсан хоёр уул уурхайн компани (Эрдэнэт үйлдвэр ХХК болон Монголросцветмет ХХК)-иуд дахь Ростехийн эзэмшлийн 49 хувийн хувьцааг Монголын Зэс Корпораци ХХК-д худалдах гэрээнд гарын үсэг зурав.

Хэлцэл нь бүрэн дуусгавар болж Ростех төлбөрөө хүлээн авлаа.

Энэхүү хэлцэл нь Монгол, Оросын талуудын эрх ашигт бүрэн нийцтэй байхын зэрэгцээ зах зээлийн нөхцөлд суурилсан байна. Уг хэлцлийг хийхийн тулд хоёр компанийн 49 хувийг төлөөлөх хувьцааг зах зээлийн нөхцөл байдал, компаниудын хөрөнгийн чанар, цаашид хөгжүүлэх боломж зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр үнэлжээ. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөлд олон улсын аудит, зөвлөхүүд хөндлөнгийн үнэлгээ өгсөн байна.

Улс төрийн хувьд Эрдэнэт үйлдвэр ХХК болон Монголросцветмет ХХК дахь Оросын талын хувьцааг Монголын зэс корпораци ХХК-д худалдах ажиллагааны талаар ОХУ-ын Засгийн газар болон Монгол Улсын Засгийн газрын холбогдох шийдвэрүүд гарсан бөгөөд корпорацийн түвшинд Ростехийн удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн шийдвэрүүд тус тус гарсан болно. Хэлцэл нь Орос, Монголын эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхэд онцгой ач холбогдолтойн зэрэгцээ хоёр орны улс төрийн харилцааг улам илүү батжуулах нэгэн хөшүүрэг болох юм.

Ростехийн хувьд дээрх компаниуд (Эрдэнэт үйлдвэр ХХК болон Монголросцветмет ХХК) дахь өөрийн эзэмшлийн 49 хувийг худалдан мөнгөжүүлэх шийдвэр нь корпорацийн өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх болон 2025 он хүртэлх корпорацийн хөгжлийн стратегийн хүрээнд хэрэгжүүлэх хэд хэдэн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх эх үүсвэрийг төвлөрүүлэхэд оршино.

Монголын Зэс Корпораци ХХК-ийн зөвлөхөөр олон улсын Скадден хууль зүйн фирм ажилласан бол Ростехийн хуулийн зөвлөхөөр Бэйкер энд М тус тус ажиллажээ.

Ростехийн Ерөнхий захирал Сергей Чемезов: “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдах хэлцлийн гол суурь нь бид өөрийн уул уурхайн компаниудыг зөв удирдах, Ростехийн стратеги, төлөвлөлтөд нийцүүлэн өөр төрлийн хөрөнгөнд тохирсон менежментийг хэрэгжүүлэх юм. Эрдэнэт үйлдвэр ХХК болон Монголросцветмет ХХК-ийн 49 хувийг худалдсан нь өнөөгийн нөхцөлд хийсэн Ростехийн хамгийн том хэлцэл бөгөөд үүний дүнд манай компанийн төсөвт нэг дор хамгийн их бэлэн мөнгө орж ирсэн тохиолдол болов. Уул уурхайн компаниудын хувьцааг 100 хувь авснаар Монголын тал дээрх компаниудыг цаашид өөрсдийн корпорацийн стратегийн дагуу хөгжүүлэх боломж бүрдлээ. Бид энэхүү хэлцэл нь цаашид Монголын эдийн засагт хөрөнгө оруулалт хийх шинэ боломжуудыг нээсэн үйлдэл бөгөөд хоёр орны улс төрийн хамтын ажиллагааг илүү батжуулна гэдэгт бүрэн итгэлтэй байна. Ростех нь цаашид Монголын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэл, литиум олборлолт, тээвэр ложистик болон бусад дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт хийж, өөрийн байр сууриа өргөжүүлэхэд бэлэн байна.

Манай корпорацийн менежментийн бодлогын дагуу уг хоёр компанийн 49 хувийг удирдах ажлыг Ростех Бизнес Девелопмент хариуцан гүйцэтгэдэг байсан. Ростех Бизнес Девелопмент компани нь Эрдэнэт үйлдвэр болон Монголросцветметийн хувьцаа эзэмшигчийн хувиар цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх ажлын хүрээнд өртөг, зардлыг бууруулах, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, менежментийн зардлыг зөв хуваарилах болон компанийн засаглалыг олон улсын жишигт нийцүүлэх зэрэг хямралын эсрэг чиглэсэн олон арга хэмжээг авсан билээ” хэмээн тэмдэглэв.

РТ Бизнес Хөгжил ХХК-ийн Гүйцэтгэх захирал Андрей Коробовын цохон тэмдэглэснээр “Ростех болон Монголын зэс корпорацийн хооронд зурсан гэрээ нь Эрдэнэт үйлдвэр ХХК, Монголросцветмет ХХК-ийн хувьцааны үнэ цэнийг тогтоогоод зогсохгүй, Оросын талын хувьцаа эзэмшигч Ростехийн хөрөнгийг зах зээлийн түвшинд нийцүүлэн мөнгөжүүлсэн томоохон жишээ болов. Уг компаниудын санхүү, аж үйлдвэрийн чадавхыг сайжруулах зорилгоор РТ Бизнес Хөгжил ХХК-ийн санаачлан боловсруулсан стратеги, цогц арга хэмжээнүүд нь хувьцааг хоёр талын эрх ашигт нийцсэн нөхцөлийн дагуу худалдах боломжийг бүрдүүлсэн. Түүнээс гадна энэ хэлцэл нь аливаа хөрөнгийг зөв зохистой удирдаж хувьцаа эзэмшигчийн үр ашгийг нэмэгдүүлэх ажиллагааны жишээ болсны зэрэгцээ бусад олон салбарт аливаа хөрөнгийг худалдах, хувьчлахаас өмнө хэрэгжүүлж үнэ цэнийг нэмэгдүүлж болох арга хэмжээ болсныг тэмдэглэх хэрэгтэй. Энэхүү моделийг бусад хөрөнгүүдэд мөн ашиглаж болох бөгөөд ингэснээр корпораци нь өөрийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгасан төсөл, хөтөлбөртөө санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх боломжийг олгох юм”.

“Ростех улсын корпораци” нь иргэний болон цэргийн зориулалтаар өндөр технологи, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн хөгжүүлэх, үйлдвэрлэх, экспортлох зорилгоор анх 2007 онд байгуулагдсан. Тус корпораци нь нийт 663 аж ахуйн нэгжүүдээс бүрддэг. Тэдгээрийн 9 компани нь толгой компанийн хувиар цэрэг, аж үйлдвэрийн салбарт ажиллаж байгаа бөгөөд 6 компани нь иргэний зориулалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэх салбарт үйл ажиллагаа явуулдаг бол 32 компани Ростехийн шууд удирдлагад байдаг. Ростехийн мэдлийн олны танил болсон брендүүдэд Автоваз, Камаз, Оросын Нисдэг тэрэг, VSM-PO-AVISMA багтана. Ростехийн салбар компаниуд ОХУ-ын 60 бүс нутагт үйл ажиллагаагаа явуулж, 70 гаруй орон руу бүтээгдэхүүнээ экспортолж байна.

“РТ Бизнес хөгжил” ХХК нь санхүү, аж үйлдвэрийн компани, төслүүдийг удирдан явуулахаар 2014 онд Ростехээс байгуулсан тусгай компани юм. РТ Бизнес хөгжил ХХК-ийг байгуулах гол шалтгаан нь Ростехийн гол үр ашигтай салбарт ажиллаж байгаа компаниудыг мэргэжлийн хөрөнгийн удирдлагаар хангах, олон төрлийн санхүүгийн хэрэгслийг ашиглах байв. РТ Бизнес хөгжил ХХК нь голлон инноваци, өндөр технологи (харилцаа холбоо, электроник, мэдээллийн технологи болон бусад аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл) болон бусад уламжлалт салбарт (ашигт малтмал, тээвэр ложистик, дэд бүтэц) ажилладаг. РТ Бизнес хөгжил ХХК нь РТ Глобал Ресурсис ХХК-ийн 100 хувийн хувьцааг эзэмшдэг бол Ростех нь РТ Бизнес хөгжил ХХК-ийн 100% хувьцааг тус тус эзэмшдэг.

“Монголын Зэс Корпораци” ХХК нь Монгол Улсын дотоодын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани юм.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК нь анх 1978 онд хоёр орны Засгийн газрын хэлэлцээрээр байгуулагдсан. Эрдэнэт үйлдвэр нь Ази тив дэх хамгийн том зэс, молибден олборлох, боловсруулах үйлдвэр бөгөөд жилдээ 26 сая тонн хүдэр боловсруулж 530,000 тонн зэсийн баяжмал, 4,500 орчим тонн молибдены баяжмал үйлдвэрлдэг.

“Монголросцветмет” ХХК нь анх 1973 онд хоёр орны Засгийн газрын хэлэлцээрээр байгуулагдсан. Тус компани нь Бор-Өндөр сумын (12,000 орчим хүн амтай) гол аж ахуйн нэгж бөгөөд жонш, алт, төмрийн хүдэр олборлож, боловсруулах үйл ажиллагаа явуулдаг.

2016 он

ОХУ-ЫН РОСТЕХ КОМПАНИ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХХК БОЛОН

МОНГОЛРОСЦВЕТМЕТ ХХК-ИЙН 49 ХУВИА ХУДАЛДАВ

ОХУ-ЫН РОСТЕХ КОРПОРАЦИЙН ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ ОРЧУУЛГА

Page 4: YНЭ: 600₮ ОНЦЛОХ Brexit бидэнд ч хамаатай · “Шударга сонгуулийн төлөө” иргэний нийгмийн хяналт сүлжээний

Улаанбаатар хот

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ4

НААДАМ АЙСУЙ

2016.07.04, ДАВАА ~ №147, 148 (425, 426)

С.Батсайхан / ЗГМ©

◄1Тэрчлэн Хүй долоон худагт

А, Б зогсоолын цахилгааны хүчдэлийг нэмж, нийт 900 ам метр талбайд тэмдэглэгээ хийн 1300 метр хайс зөөвөрлөж, 300 тэмдэг тавихаар төлөвлөснийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Т.Батбаяр хэлэв. Түүнээс зарим зүйлийг нэмж тодрууллаа.

-Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтын ажил хэрхэн өрнөж байна вэ. Хэзээ дуусах

Өнгөрсөн амралтын өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хороо 17 дугаар байрны цонхоор хүүхэд унах гэж байна гэсэн дуудлагын дагуу гал түймэр унтраах аврах 64 дүгээр ангийн албан хаагчид тус байранд очиход хоёр настай хүүхэд цонхон дээр гарсан байжээ. Аврагчид

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажил 80 хувьтай байна

Автобусны жолооч нарыг үйлчилгээнд цагаан цамц, хар зангиатай гаргана

ТУЗ-ийн даргаЭрдэнэбаатарын ДОЛГИОН

Ерөнхий эрхлэгчЦэвлээгийн МӨНХЖИН

Орлогч эрхлэгчЦэвээндолгорын ЦЭВЭЭНХЭРЛЭН

Утас: 99901526

Улс төр, нийгмийн мэдээллийн албаЭдитор Б.Энхжаргал

Утас: 99901682

Эдийн засаг, бизнес мэдээлэл,дизайн, гэрэл зургийн алба

Эдитор Б.ЦэцэгсүрэнУтас: 99901697

Гадаад контентын албаЭдитор Р.Оюунцэцэг

Утас: 99901621

Соёл, энтертайнмэнт мэдээллийн албаУтас: 70103131

Маркетинг, борлуулалтын хэлтэсЛ.Сугармаа

Утас: 99903584Г.ЛхагвасүрэнУтас: 99903581

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, I хороо, Энхтайваны өргөн чөлөө,

“Блю Скай тауэр” 407 тоотУлсын бүртгэлийн дугаар: 1024

Утас: 70103131, Факс: 70106065

Zasag.Co“Чөлөөт хэвлэл”

сангийн хэвлэх үйлдвэрт хэвлэв

Дугаарын удирдагчБ.Цэцэгсүрэн

“Засгийн газрын мэдээ” сонин нь ардчилсан, шударга ёс, хүний эрхийг

дээдэлж, чөлөөт сэтгүүл зүйн хэм хэмжээг бүрнээ сахин, олон ургальч үзлийг

илэрхийлэх мэдээллийн индэр байж, нийт Монгол үндэстний ойлголцол, эв нэгдлийг

бэхжүүлэхийг эрхэм зорилгоо болгоно.

0 0 4 2 50 0 4 2 6

РЕДАКЦИ

ЗАР СУРТАЛЧИЛГАА

ХАЯГ

ЦАХИМ ХУВИЛБАР

ДҮҮРГҮҮД» БАЯНГОЛБаянгол дүүрэгт Хүүхэд хөгжлийн ордон нээгдэж, олон эцэг, эх, авьяаслаг хүүхдүүдийг баярлуулсан үйл явдал боллоо. ХАХНХЯ-ны захиалгаар 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хүүхэд хөгжлийн ордонг барьжээ. Тус төв нь 100 хүүхдийн суудалтай номын сантай бөгөөд хөгжим, бүжиг, дуу, уран зураг гэх мэт 25 төрлийн дугуйланд жилдээ 2500-3000, өдөрт 100 хүүхэд хамруулах хүчин чадалтай. Түүнчлэн энэхүү төв ашиглалтад орсноор Баянгол дүүрэгт 42 ажлын байр шинээр нэмэгджээ. Тэрчлэн Эрүүл мэндийн төвийн харьяа Хүүхэд, өсвөр үед ээлтэй клиник байрладгаас гадна хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах, хөгжих орчинг бүрэн бүрдүүлж, тоног төхөөрөмж суурилуулжээ.

» БАЯНЗҮРХҮндэсний их баяр наадмыг угтан дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулав. Цэвэрлэгээнд 28 хороо, нийтлэг үйлчилгээний газрууд, харьяа хэлтэс, албад, цэргийн анги, нэгтгэлүүд оролцсон байна. Ус хурдаг гуу жалга, түүвэр хогийн цэвэрлэгээ болон ахуйн гаралтай хог хаягдлыг цэвэрлэжээ. Мөн Туул, Улиастай, Сэлбэ гол дагуу их цэвэрлэгээг өрнүүлсэн. Наадмыг угтсан тус цэвэрлэгээнд 1050 хүн оролцож 169 тонн хог хаягдал цэвэрлэсэн байна.

» НАЛАЙХНалайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Заяа түвшин” ХХК-ийн эзэмшлийн талбайд иргэн Х-гийн эзэмшлийн хаагдсан уурхайд осол гарч, хоёр хүн агааргүй орчинд дарагджээ. Мэдээллийн дагуу ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангийн долоон албан хаагчид ажиллаж, уурхайн 27 метрийн гүнд ухаан алдаж унасан 41 настай, эрэгтэй М-г эсэн мэнд гаргаж, дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд хүргэжээ. Харин түүнтэй хамт уурхай руу орсон 49 настай иргэн Г-г аварч чадаагүй байна. Тэрбээр аврагчдыг уурхайн гүнд нэвтэрч амжаагүй байхад өөд болсон байжээ.

» СОНГИНОХАЙРХАНТус дүүрэгт орон нутгийн сангийн 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 30 хорооны 84 байршилд 185 камер суурилуулжээ. Үүнээс 16 камер нь автомашины дугаар илрүүлэгчтэй, 20 нь 180 градус эргэдэг, нэг чигийн 149 камер байна. Камержуулалтын ажлыг “Миротек” ХХК хийхээр шалгарч, наадмын өмнө бүрэн суурилуулж дууслаа. Гудамж, зам талбайг камертай болгосноор тус хороодын нутаг дэвсгэрт гэмт хэргийн гаралт буурч, урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийг илрүүлэхэд нэмэртэй байдаг аж.

» СҮХБААТАРАСЕМ-ийн бэлтгэлийг хангах хүрээнд нийслэл хотод бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг хийж байгаа. Тухайлбал, “Буянт Ухаа-2” хорооллын зүүн талын төв замд буцаж эргэх эргэлт хийж, наадамчдын уулзварт байрлаж буй ЗЦГ-ын постыг будаж, замын хажуу талын далангийн шороог тэгшлэн, хур хогтой жалгыг бүрэн цэвэрлэжээ. Мөн нэмж, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Багшийн хөгжлийн ордны зүүн талд явган хүний зам тавьж, сандал, хогийн саваас гадна голын суурин дээр цэцэг тарьж, “Үнсэлт” нэртэй баримал байршуулах аж. Намъянжүгийн гудамжинд хийсэн цэцгэн тохижилтын ажлыг замын зүүн талд үргэлжлүүлэн хийхээр болжээ.

вэ?-Сүүлийн дөрвөн жилд

байнга засвар хийсэн учраас энэ жил харьцангуй бага засвар хийж байна. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн талбайгаа цэвэрлэчихсэн. Мөн талбайн зүлэгжүүлэлт, модны хэлбэржүүлэлт, зүлгэн дээр хүн явуулахгүй гэдэг үүднээс зориулалтын хашлага татах, олон нийтийн бие засах газруудаа байршуулах зэрэг ажлуудыг хийсэн байгаа. Одоо дөрвөн баганыг засах ажил хийж байна. Наадмын бэлтгэл ажил энэ сарын 4-нд дуусна.

-Наадмаар гаднын зочид ихээр ирнэ. Шинээр хийж буй тохижилт бий юу?

-Өмнөх жилийнхээс нэмэгд-сэн зүйл байхгүй. Ерөнхийдөө урсгал засвар хийж байна. Харин Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хүндэтгэлийн суудлын хэсгийг шинэчилнэ. Энэ хэсгийн ширээг бор өнгөтэй мебель болгоно. Ингэснээр жил бүр урсгал засвар хийх шаардлагагүй болно гэсэн үг. Мөн Монголын үндэсний сурын холбооноос сур харвааны байрны гадна талын засварыг хариуцан хийж байна. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнд хотын төвийн таван дүүрэг 40-50 бие засах газар байршуулдаг. Нийтийн үйлчилгээний Улаан-баатар нэгтгэлээс 20 гаруй хогийн сав байрлуулах бөгөөд нийт 240 орчим хогийн сав тавина. Олон нийтийн био бие засах газар 20 орчим, чингэлэг жорлон хоёр, суурин жорлон гурвыг ашиглана.

-Энэ жилийн тохижилт, засварын ажилд хэчнээн төгрөг төсөвлөсөн бэ?

-Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилт, засвар үйлчилгээний ажилд улсаас 565 сая төгрөг төсөвлөсөн. Үүнд "Хүй долоо худаг"-ийн автомашины А, В зогсоолуудын цахилгааны хүчдлийг нэмэх ажилд л гэхэд 143 сая төгрөг зарцуулж байгаа. Мөн ногоон байгууламжийн усалгаа гэх мэт ажлууд багтана гэв.

» Чойжин ламын сүм музейд “Домогт нүүдэлчдийн дуу хуурын асар өргөө”-г байгууллаа.

» УДБЭТ-ын тайзны зөөлөн хөшигний иж бүрдлийг Турк улсын хамтын ажиллагаа зохицуулах агентлагаас 30 сая төгрөгийн буцалтгүй

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Цонхоор унах гэж байсан хоёр настай хүүхдийг аварчээ

шугамын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд далангийн лагийг цэвэрлэж, 1436 шүүрт худаг, 89443 метр урт шугам, 1267 үзлэгийн худгийг засварлажээ.

Нисэх, Яармагийн аюулгүйн тойргоос Чингисийн хүрээ жуулчны бааз руу салах уулзвар хүртэлх 3.3 км урт авто замын голын тусгаарлах зурвас газрыг зүлэгжүүлсэн бөгөөд цэцэгжүүлэх ажил хийгдэж эхэлсэн байна. Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал “Нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн хайс хашлагыг угааж, гол болон туслах замуудын тэмдэг тэмдэглэгээг хийж дуусгах хэрэгтэй байна. Мөн нийтийн тээврийн автобусны гадна дотор талын өнгө үзэмжийг сайжруулж, жолооч нарыг цагаан цамц, хар зангиатай үйлчилгээнд гаргах ёстой” гэв.

Баярын өдрүүдтэй зэрэг-цэн АСЕМ-ийн уулзалт болох учраас гаднын зочид төлөөлөгчид болон наадамчин олныг цэвэр цэмцгэр орчинд баярлах нөхцөлийг бүрдүү-лэхээр “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ийнхэн хамаг хүчээрээ ажиллахаар зэхжээ. Тэд эдгээр өдрүүдэд хянал тын инженер, техникч, зам талбайн үйлчлэгч, ачигч, жолооч гээд 360 хүнээ ажиллуу-лах юм байна. Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт үйлчилгээний 50 ажилтан өдөр бүр тогтмол цэвэрлэгээ, үйлчилгээ хийх юм.

АНХААРУУЛГА

хүүхдийг аюул гүй болгож амь насыг нь авран хамгаалсан байна. Мөн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 48 дугаар байрны цахилгаан шатанд хүүхдүүд гацсан байна гэсэн дуудлагын дагуу албан хаагчдыг очиход 5-11 насны гурван хүүхэд хараа хяналтүй цахилгаан шатанд

тусламжаар шинэчилж өгөхөөр болов.

» “Дээлтэй Монгол” наадмаар үндэсний хэв загвар бүхий шинэ загваруудыг олон нийтийн хүртээл болгохоор төлөвлөжээ.

» “Шинэ элсэлт-Шилдэг боловсрол 2016“ үзэсгэлэн яармаг Соёлын төв өргөөний Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд нөгөөдөр хүртэл гарч байна. Магадлан итгэмжлэгдсэн

50 гаруй их, дээд сургууль, коллеж оролцож байна.

» Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс гаргасан мэдээгээр ойрын өдрүүдэд газар тариалангийн бүс нутгаар их хална.

» “Шинэ эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” зэрэг хувийн дунд сургуулиудын сонгон шалгаруулалт ирэх наймдугаар сард болох бөгөөд шалгалтын бүртгэл, хугацааг тухайн үед нь зарлах аж.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн

засварын ажилд 565 сая төгрөг

төсөвлөжээАСЕМ-ийн тохижилт, хотын

өнгө үзэмжийг сайжруулах ажлын хүрээнд Торгоны зам цогцолборт 204 ам метр явган хүний замын хавтанг шинээр суурилуулан, гэрэлтүүлэг тавьж, чулуужсан мод байр-луулан зүлэгжүүлэлт хийжээ. Энхтайваны өргөн чөлөө, Намъянжүгийн гудамж, Нарны зам, Дамдинсүрэнгийн гудамж, ЮНЕСКО-гийн гудамж, Олимпийн гудамж, Энгельсийн гудамжны нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн 142 төмөр, түмбэ, шон, хайсны үлдэгдэл ёзооруудыг авсан байна. Тэрчлэн борооны ус зайлуулах

нэг цаг орчим гацсан байсныг гаргасан байна. Иймд иргэд та бүхнийг ахуйн ослоос урьдчилан сэргийлж, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, харгалзах хүнгүйгээр гэрт нь цоожилж үлдээхгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулав.

"Хүй долоо худаг"-ийн автомашины А, В зогсоолуудын цахилгааны хүчдлийг нэмэх ажилд л гэхэд 143 сая төгрөг зарцуулж байгаа.

Page 5: YНЭ: 600₮ ОНЦЛОХ Brexit бидэнд ч хамаатай · “Шударга сонгуулийн төлөө” иргэний нийгмийн хяналт сүлжээний

The New York Times©

Эдийн засаг

5ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ2016.07.04, ДАВАА ~ №147, 148 (425, 426)

Огноо: 2016.07.04Тендер шалгаруулалтын нэр:Агаарын хөлгийн шатахуун нийлүүлэх компани сонгон шалгаруулах тендерТендер шалгаруулалтын дугаар: 16/2016-М

МИАТ ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос Агаарын хөлгийн шатахуун нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Багц №1 Агаарын хөлгийн 6.000 тонн шатахуун Улсын хил нөхцөлөөр нийлүүлэх.Багц №2 Агаарын хөлгийн 6.000 тонн шатахуун Улсын хил нөхцөлөөр нийлүүлэх.Багц №3 Агаарын хөлгийн 6.000 тонн шатахууныг Дамжуулан хадгалах, агуулахын үйлчилгээ

үзүүлэх.Багц №4 Агаарын хөлгийн 6.000 тонн шатахууныг Дамжуулан хадгалах, агуулахын үйлчилгээ

үзүүлэх.Багц №5 Агаарын хөлгийн 6.000 тонн шатахууныг тээвэрлэх, хадгалах, агаарын хөлгийг

сумлах үйлчилгээ үзүүлэх.Багц №6 Агаарын хөлгийн 6.000 тонн шатахууныг тээвэрлэх, хадгалах, агаарын хөлгийг

сумлах үйлчилгээ үзүүлэх.Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000

төгрөгийг МИАТ ХК-ийн төв байрны кассанд тушааж доорхи хаягаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй.

Тендерийн хамт Багц №1 196,000,000 ,00 Багц №2 196,000,000,00 , Багц №3 5,500,000,00 Багц №4 5,500,000,00 ,Багц №5 19,300,000,00, Багц№6 19,300,000,00 төгрөг тус тус тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2016 оны 8-р сарын 05-ний өдрийн 11.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны 8-р сарын 05–ны өдрийн 11.30 цагт нээнэ.

Гадаадын хуулийн этгээд тендерт оролцох боломжтой.Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

ХАЯГ: Хан-Уул дүүрэг 10-р хороо. МИАТ ХКХарилцах утас 7004-9860, Факс 976-11-7004-9919

Өрөөний дугаар: Хангамж, үйлчилгээний хэлтсийн 103 тоот

ТЕНДЕРИЙН УРИЛГА (ЗАЛРУУЛГА)

ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ ЗГМ ТОВЧХОН

АНУ доллар 1992.76

Евро 2209.87 Япон иен 19.39

ОХУ рубль 31.17

БНХАУ юань 299.39

БНСУ вон 1.74

ВАЛЮТЫН ХАНШ

» ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

9.8Сая. “Багануур” компани энэ сарын 4, 5-нд нэмэлт хувьцаагаа арилжих гэж байна. Тус компани нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 9.8 сая ширхэг хувьцааг анхдагч зах зээлд гаргах юм.

» УУЛ УУРХАЙ

129Сая ам.доллар. Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “TerraCom” буюу хуучнаар “Guildford Coal” компани өрийн бүтцээ шинэчиллээ. Энэ хүрээнд 129 сая ам.долларын нэрлэсэн үнэ бүхий, таван жилийн хугацаатай, 12.5 хувийн хүүтэй бонд гаргахаар болсон байна

» МӨНГӨН ТЭМДЭГТ

20Хувь. Төгрөгийн ам.доллартай харьцах ханш энэ сарын 29-нөөс хойш буюу сонгуулийн дараа нийт 20 хувиар буурч,1992.76-д хүрээд байна.

» ХӨРШ

53.7Нэгж. БНХАУ-ын үйлдвэрлэлийн салбарын худалдан авагч менежерийн индекс зургадугаар сард 50 нэгжид хүрлээ. Энэ нь тавдугаар сарын үзүүлэлтээс 0.1 нэгжээр буурсан дүн хэдий ч шинжээчдийн таамагтай дүйцжээ. Харин үйлчилгээний салбарын индекс өсөж, 53.7 нэгжэд хүрсэн байна.

» ДЭЛХИЙД

3.2 Хувь. Японы ажилгүйдлийн түвшин тавдугаар сард 3.2 хувьд хүрсэн. Ингэснээр өмнөх сараас өөрчлөгдөөгүй байна.

9.5 Хувь. Швейцарийн бугуйн цагны экспорт энэ оны тавдугаар сарын байдлаар 9.5 хувиар буурсан гэж тус улсын Бугуйн цагны холбооноос мэдээллээ. Brexit болон Швейцарь франкийн ханш чангарсан нь экспортод нөлөөлжээ.

53.2 Нэгж. АНУ-ын үйлдвэрлэлийн салбарын өсөлт зургадугаар сард эрчимжлээ. Тус салбарын индекс 53.2 нэгжид хүрсэн нь өнгөрсөн оны хоёрдугаар сараас хойших дээд түвшин болов.

» ТҮҮХИЙ ЭД

1.4 Хувь. Монгол Улсын экспортын гол түүхий эд зэсийн ханш баасан гарагт 1.4 хувиар өссөн байна. Ингэснээр тонн зэс 4911 ам.долларт хүрэв.

Шуурга намжиж байна. Тоон үзүүлэлтүүд тогтож, савлагаа алсран холдож буй. Өнөөдрөөс яг арван хоногийн өмнө, дэлхий даяар савлаж байлаа. Brexit-ийн хүчтэй давалгаанд дэлхий доргиж, зах зээл донсолж байв. Харин тэр хар баасан гарагаас хойш нэг долоо хоногийн дараа буюу өнгөрсөн баасан гарагийн арилжаанд огцом хөдөлгөөн ховор байлаа. Хөрөнгө оруулагчид шокноосоо гарч, алт руу хошуурах нь багасчээ.

Зах зээл ийн намжиж байгаа ч Brexit-ийн жинхэнэ нөлөө бүрэн утгаараа эхлээгүйг шинжээчид анхааруулж байна. Товчоор хэлбэл, шуурга дуусах бус харин ч эхлээгүй байгаа аж. Иймд Brexit-ийн нөлөөг тооцох, нарийн хэмжих, цаашлаад өнөөгийн тодорхойгүй байдлын шийдэл хүлээгдэж байна. Бас бодитой бөгөөд дорвитой хариулт өгчих төрийн түшээ, эксперт ч цөөн байна. Өнгөрсөн долоо хоногт Европын холбооны уд и рда г ч и д Брюссел ьд чуулсан. Ширүүхэн болсон энэ уулзалтаар тодорхой шийдэлд хүрсэнгүй. Хүлээлт үүсгэсэн бүүдгэр өдрүүд хөвөрч байна.

Хөгшин тивийн хөдөлгөөн Ази, цаашлаад манай улсад хэр хэн нөлөөлөх вэ? Энэ талаар шин жээ чид адил болоод ялгаа-тай байр сууриа илэрхийл сэн. Зарим үр дүнд эдийн засагчид санал нэгдэж байгаа бол эсрэг байр суурь илэрхийлэх хэсэг ч байна.

Иймд эхлээд шинжээчдийн санал нэгдэж буй нийтлэг дүгнэлтийг уншигч танд хүргэе. Brexit-ийн голомт нь хөгшин тив хэдий ч чичиргээ нь Азид мэдрэгдэнэ гэдэгт шинжээчид дуу нэгтэй гараа өргөж байгаа. Гэхдээ нөлөөлөл нь Европ болон АНУ-тай харьцуулахад хязгаарлагдмал байна гэдгийг олон улсын үнэлгээний “Fitch” агентлаг тооцоолжээ.

Тодруулбал, Их Британичууд Европын холбоог орхихоор шийдсэнээс хэдхэн цагийн дараа олон улсын үнэлгээний “Moody’s” агентлаг тус улсын зээлжих зэрэглэлийн төлөвийг танаж байлаа. Бас хэд хоногийн өмнө Английн 12 банкны зээлжих зэрэглэлийн төлөвийг бууруулсан юм. Тэгвэл ийм хэмжээний шууд бөгөөд хүчтэй цохилт Ази тивээс холуур өнгөрөх төлөвтэй.

Бас Монгол Улсад ч шууд нөлөөлөхгүй болохыг мэргэ-жилт нү үд хэлж байна. МУИС-ийн Олон улсын харилцаа, нийгмийн удирд-лагын сургуулийн багш С.Баясгалан “Их Британи Европын холбоог орхисноор Хятадын эдийн засагт нөлөөлнө. Дам байд лаар Монголд нөлөө үзүүлнэ” гэж ярилаа. Өөрөөр хэлбэл, манай тив болоод Монгол Улсад нөлөөлнө. Гэхдээ хязгаарлагдмал хүрээнд хөдөлгөөн үүсгэх төлөвтэй байна. Үүнд ч шинжээчид санал нэгдэж байна.

Тэгвэл одоо хуваагдмал байр суурийг хүргэе. Зарим эксперт Brexit Азид ашиг дагуулна гэж үзэж байгаа. Энэ ч хэдийнэ биеллээ олоод эхэлсэн. Энэ сарын 23-наас хойш (бүх нийтийн санал хураалтын өдөр) Азийн компаниудын хөрөнгө оруулалтын ашиг өсчээ. Европын хүч суларснаар Азийн жин тэлнэ. Хөрөнгө оруулагчид тодорхойгүй зах зээлээс зугтаж, Ази руу хошуурна. Ашигтай хэмээн үзэж буй шинжээчдийн гол үзэл санаа нь энэ. Үүгээр ч зогсохгүй Япон зэрэг орон мөнгөний хэт зөөлөн бодлого баримталж буй нь хөрөнгө оруулагчдыг улам татна. Ингэснээр хөгжиж буй орнууд голлосон Ази дэлхийн хамгийн өндөр өсөлттэй зах зээл хэвээр үлдэх төлөвтэй гэж үзэх эдийн засагчид байна.

Бас худалдаанд эергээр

Brexit бидэнд ч хамаатай нөлөөлнө. Тодруулбал, Их Британийн нийт экспортын 44 хувь Европын холбоог чиглэ-дэг. Тэгвэл худалдааны гол түншээсээ салсан Нэгдсэн Вант улс түүнийг орлох хамтрагчийн эрэлд гарах нь тодорхой. Бас Европын холбоо хоцролгүй худалдаагаа тэлэх бодлого барим тална. Дээрх хоёр талын аль алиных нь зорилтот зах зээлд Азийн Хятад, Япон, Индонез, Энэтхэг, БНСУ зэрэг улс багтаж байна. Иймд манай тивийн худалдааг тэлэх хүлээлт бий.

Үүнээс гадна, Brexit зарим түүхий эдийн ханшийг дэм-жиж байгаа. Тэр дундаа манай экспортын бүтээгдэхү үн алтны хан шийг илт дэмжсэн. Хэдий гээр сүүлийн өдрүүдэд тус метал лын үнийн өсөлт саарч буй ч ерөнхийдөө чанга хэвээр байна. Brexit-ийн санал хураал тын дараа шар металлын ханш нэг өдрийн дотор 4.7 хувиар цойлсон. Ингэснээр сүүлийн хоёр жил орчим 1200 ам.долларт хэлбэлзэж байсан алтны ханш 1300 ам.долларыг давсан юм. Баасан гарагийн арилжаагаар алтны спот ханш 1341 ам.долларт хүрээд байна. Энэ нь манай улсын төсөвт суулгасан дүнгээс даруй 185

буурч байхад нөгөөд нь өснө гэж бараг байхгүй гэдгийг олон улс судлаач, доктор Д.Золбоо хэлсэн юм.

Бас тодорхойгүй байдал тэлснээр хөрөнгө оруулагчдын идэвх, сонирхлыг бууруулна. Энэ нь Хятадад голлон нөлөөлөх бөгөөд богино хугацаанд тус улсын сорилт болно гэж “Fitch” агентлаг “Brexit-ийн Ази дахь нөлөө” тайландаа дурджээ.

Үүнтэй адил дүгнэлтийг Монгол Улсын гавьяат эдийн засагч, шинжлэх ухааны доктор Ц.Даваадорж хэлсэн. “Их Британи Европын холбоог орхис ноор хөгжиж буй орнуудыг чиглэсэн хөрөнгө оруулалт багасна. Ам долларын ханш улам өсөж, түүхий эдийн үнэ бууна. Дэлхийн эдийн засгийн томчууд хөрөнгө оруулалтынхаа бүтцийг эрс өөрчилж, үйлдвэрлэлд бус алт худалдаж авахад зарцуулна. Ингэснээр дэлхийн эдийн засаг зогсонги байдалд орно. Газрын тос тэргүүтэй түүхий эдийн үнэ саарч эхэлмэгц манай улсын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ. Монгол жижиг эдийн засагтай улс. Урд, хойд хоёр хөршөөс эдийн засгийн 80 хувь нь хамаардаг. Иймд анхаарахаас өөр гарцгүй” хэмээсэн юм.

Бас Их Британи бол олон улсын санхүүгийн төв. Азийн орнууд энэ төвөөр дамжиж, Евро поос хөрөнгө оруулалт татдаг. Чухамдаа Европт нэвтрэх гарц. Тэр ч утгаараа хоёр талын харилцаанаас үүдэн хөрөнгө оруулалт хумигдаж мэдэх эрсдэл байна. Үүнээс гадна худалдаанд нөлөөлнө. Тэр дундаа манай

улсын худалдааны гол түнш БНХАУ-д багагүй нөлөө үзүүлэх хүлээлттэй. Учир нь урд хөршийн гол худалдан авагч нь АНУ, Европын холбоо. Иймд хөгшин тивийн эдийн засаг суларч, эрэлт буурвал Хятадын үйлдвэрлэл хумигдана. Хятад улс Монголоос түүхий эд авч, бүтээгдэхүүн үйлдвэрлээд, худалдаа хийдэг. Ингэхээр манай улсад ч нөлөөлөх нь.

Лондонд төвтэй “Capital Economics” байгууллага нэгэн сонир холтой судалгааны дүнг нь саяхан танилцуулсан. Судалгаанд дурдсанаар Brex-it-ээс үүдэн Азийн орнуудын ДНБ-ий өсөлт дунджаар 0.2 хувиар саарах төлөвтэй. Учир нь ирэх хоёр жилийн хугацаанд Их Британийн худалдан авалт 25 хувиар буурна гэсэн тооцоо гарчээ. Ингэхээр эсрэг талд нь олон улс цаашлаад Азийн орнуудын экспорт буурна. Худалдаа хумигдсанаар ДНБ-ий өсөлт нь 0.2 хувиар удаашрах аж. Британичуудын импортын хамгийн том 25 түншийн найм нь Азийн (Австралийг оруулж тооцсоноор) компани аж. Иймд худалдаа хумигдана гэж үзэж байна.

Монгол Улс ч хөгшин тивтэй

Худалдаа, хамтын ажиллагааны хэлэлцээрийг одоогоос 13 жилийн өмнө байгуулж байсан. Энэ хүрээнд Европын холбоонд 7200 нэр төрлийн бүтээгдэхүүн татваргүй нийлүүлэх эрхтэй. Энэ эрхээ эдлэн 10 гаруй төрлийн бараа экспортолдог. Хоёр талын худалдааны эргэлт өнгөрсөн оны байдаар 403 сая еврод хүрсэн. Үүний 74 сая евро нь Монголоос Европыг чиглэсэн экспорт эзэлж байна. Тэгвэл Худалдаа, хамтын ажиллагааны хэлэлцээр хэвээр үлдэнэ гэж албаны эх сурвалж мэдээлэв. Харин энэ төрлийн эрх эдлэхийг хүсвэл Их Британитай дахин хэлэлцээр байгуулах аж.

Эдгээр дүгнэлтийг шинжлэн үзвэл Brexit бидэнд хамаатай. Бас сайн бөгөөд саарын аль алиныг дагуулах нь. Тэрчлэн энэ сард болох Ази, Европын дээд түвшний уулзалтаар ч Brexit-ийг хоёр тивийн удирдагчид Монгол Улсад хэлэлцэх хүлээлттэй байна.

Эцэст нь, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Кэтрин Арнольдын “Bloomberg Mongolia” телевизэд өгсөн ярилцлагаас эшлэе. “Их Британийн Сангийн яам болон Английн Төв банк санал хураалт аль ч талд шийдэгдсэн бэлэн байх бүх бэлтгэл ажлыг хангасан байсан. Монголын бизнес эрхлэгчид болон монголчуудад хандаж хэлэхэд хоёр улсын харилцаа өөрчлөгдөхгүй. Бид шаргуу ажиллаж, олон улс даяар нөлөө үзүүлэх үйлдэлд хариу өгөх болно”.

Brexit-ийн голомт нь хөгшин тив хэдий

ч чичиргээ нь Азид мэдрэгдэнэ

Санал хураалтаас хойш Азийн

компаниудын хөрөнгө оруулалтын

ашиг өсчээ

ам.доллараар ахиу үнэ. Энэ мэт эерэг нөлөө үзүүлж байна.

Тэгвэл одоо эсрэг байр суурийг хүргэе. Эхлээд БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көцяны Тяньжин хотноо болсон Дэлхийн эдийн засгийн чуулганы ээлжит уулзалтын үеэр хэлсэн үгнээс эшлэе. "Дэлхийн эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгоход бүх улсын хүчин чармайлт шаардлагатай. Улс орнууд хамтын ажиллагаагаа сайжруулах хэрэгтэй. Аливаа улс дангаараа амжилт олж чадахгүй. Аль нэг улс цаашлаад бүсийн тогтворгүй байдал нь дэлхийн эдийн засаг, санхүүгийн зах зээлд тогтворгүй байдал бий болгоно" гэж мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, энэ мэдэгдлээс Нэгдсэн Вант улс Европын холбоонд нэгд мэл хэвээр байхыг Ерөнхий сайд Ли Көцян дэмжиж байна гэж харж болохоор байгаа биз. Яг үүнтэй адил утга агуулга бүхий мэдэгдлийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, Энэт хэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нар удаа дараа хийж байсан юм.

Иймд хөгшин тив хөлөө алдвал, хөгжиж буй Ази тив дагаад унах эрсдэл байна. Учир нь дэлхий хавтгайрч, тив харгалзалгүй худалдаа, хөрөнгө оруулалт нягтарч, бие биенээсээ хэт хамааралтай болж буй. Иймд дэл хийн нэг талд эдийн засаг

Г.Байгал@baigalZGM

Brexit-ээс үүдэн Азийн орнуудын ДНБ-ий өсөлт дунджаар 0.2 хувиар саарах төлөвтэй

Page 6: YНЭ: 600₮ ОНЦЛОХ Brexit бидэнд ч хамаатай · “Шударга сонгуулийн төлөө” иргэний нийгмийн хяналт сүлжээний

Эдийн засаг

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ6 2016.07.04, ДАВАА ~ №147, 148 (425, 426)

Б.Баяртогтох@bayartogtokhZGM

Ипотекийн зээлийн үлдэгдэл 3.7 их наяд төгрөгт хүрлээ

С.Батсайхан/ЗГМ©

Тасралтгүй өсөж буй зах зээл

АНУ-ын хөрөнгийн зах зээлийн индексүүд өслөө

99903584, 99903581

S&P 500 индекс сүүлийн нэг сард (нэгжээр)

МОНГОЛД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ГАДААД КОМПАНИУД

ТҮҮХИЙ ЭД

НЭР СИМБОЛ НЭГЖ ХАНШ ($) ӨӨРЧЛӨЛТ % ОГНОО

АЛТНЫ СПОТ XAU унци 1341.35 +0.38% 7/2/2016

ЦАГААН АЛТ PLA унци 1064 +3.2% 7/2/2016

МӨНГӨ SIA унци 19.855 +5.18% 7/2/2016

ЗЭС (COMEX) HGA фунт 221.7 +0.98% 7/2/2016

ТӨМРИЙН ХҮДЭР TIOA тонн 52.73 -0.6% 7/2/2016

WTI ТОС CLA баррель 48.99 +1.37% 7/2/2016

БРЕНТ COA баррель 50.35 +265.92% 7/2/2016

БЕНЗИН XBA 151.35 +0.81% 7/2/2016

БАЙГАЛИЙН ХИЙ NGA Mmbtu 2.986 -0.03% 7/2/2016

НҮҮРС (NYMEX) QZA тонн 39.5 -0.33% 7/1/2016

НҮҮРС (NEW CASTLE) XWA тонн 58.15 -9.01% 7/2/2016

ЭЛСЭН ЧИХЭР SBA фунт 0.207 +371.09% 7/2/2016

БУДАА RRA центнер 10.45 -1.83% 7/2/2016

БУУДАЙ WA бушель 430.25 -3.42% 7/2/2016

КАКАО CCA тонн 2995 +1.08% 7/2/2016

КОФЕ KCA фунт 1.464 +19458.9% 7/2/2016

Энэхүү ханшийн мэдээлэл нь хүснэгтэд заасан өдрийн 15 цагийн байдлаарх дүн тул үүнээс хойш өөрчлөгдсөн байх боломжтой.

НЭР СИМБОЛ ХАНШ (нэгж) ӨӨРЧЛӨЛТ ӨӨРЧЛӨЛТ % ОГНОО

NASDAQ COMPOSITE CCMP 4862.567 +19.9 +0.41% 7/2/2016DAX INDEX DAX 9776.12 +96.03 +0.99% 7/2/2016TORONTO STOCK EXCHANGE SPTSX 14064.54 +27.8 +0.2% 7/1/2016S&P/ASX 200 AS51 5246.609 +13.23 +0.25% 7/1/2016S&P 500 INX 2102.95 +4.09 +0.19% 7/2/2016SHANGHAI COMPOSITE SHCOMP 2932.476 +2.87 +0.1% 7/1/2016DOW JONES INDUSTRIAL AVERAGE INDU 17949.37 +19.38 +0.11% 7/2/2016TOP 20 MSETOP 12410.73 +136.57 +1.11% 7/1/2016FTSE 100 UKX 6577.83 +73.5 +1.13% 7/2/2016HANG SENG HSI 20794.37 +358.25 +1.75% 7/1/2016NIKKEI 225 NKY 15682.48 +106.56 +0.68% 7/1/2016

▲▲▲ ▲▲▲▲▲ ▲▲ ▲

RIO TINTO RIO ASX AUD

WOLF PETROLEUM WOF ASX AUD

PETRO MATAD MATD LON GBX

ASPIRE MINING AKM ASX AUD

GUILDFORD COAL GUF ASX AUD

PROPHECY DEVELOPMENT PCY TSX CAD

TURQUOISE HILL RESOURCES TRQ TSX CAD

SOUTHGOBI RESOURCES SGQ TSX CAD

XANADU MINES XAM ASX AUD

ENTREE GOLD ETG TSX CAD

ДЭЛХИЙН ГОЛЛОХ ИНДЕКСҮҮД

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Тухайн өдөр арилжаалагдсан хувьцаа

НЭР СИМБОЛ ХАНШ (нэгж) ӨӨРЧЛӨЛТ % ОГНООАВТОИМПЕКС ХК AOI 2040 -14.96 % 7/01/2016 АПУ ХК APU 436.05 0.03 % 7/01/2016БАГАНУУР ХК BAN 2465 0.16 % 7/01/2016Могойн гол Хк BDL 3932 9.22 % 7/01/2016БЭРХ УУЛ ХК BEU 924.75 2.75 % 7/01/2016БАЯНГОЛ ЗОЧИД БУУДАЛ ХК BNG 38000 -1.30 % 7/01/2016УБ-БҮК ХК BUK 389 14.66 % 7/01/2016ХӨХ ГАН ХК HGN 60 1.69 % 7/01/2016ГЕРМЕС ЦЕНТР ХК HRM 134.61 3.55 % 7/01/2016ХИШИГ УУЛ ХК HSX 502 -14.92 % 7/01/2016ЖЕНКО ТУР БЮРО ХК JTB 70 0.00 % 7/01/2016МОНИНЖБАР ХК MIB 125 0.00 % 7/01/2016МОНГОЛ ШУУДАН ХК MNP 298.99 0.00 % 7/01/2016ДАРХАН НЭХИЙ ХК NEH 16500 -6.20 % 7/01/2016РЕМИКОН ХК RMC 58 -2.70 % 7/01/2016

▼▲▲▲▲▼▲ ▲▲▼

◄►◄►◄►▼▼

НЭР СИМБОЛ БИРЖ ВАЛЮТ ХАНШ ӨӨРЧЛӨЛТ % ОГНОО

46.07 +1.25% 7/1/2016

0.011 -8.33% 7/1/2016

1.7 -50% 7/2/2016

0.019 -24% 7/1/2016

0.013 -7.69% 7/1/2016

2.365 +7.5% 7/1/2016

4.37 +2.1% 7/1/2016

0.25 -21.88% 7/1/2016

0.2 -2.44% 7/1/2016

0.3925 +9.03% 7/1/2016

АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ хөндөнө гэсэн хүлээлт бий болж, тус улсын хөрөнгийн зах зээлийн индексүүд өслөө. Тус улсын Төв банк өнгөрсөн сард болсон бодлогын зөвлөлийн ээлжит хурлаараа Их Британичуудын шийдвэрээс үүдэн мөнгөний бодлогоо тодорхойлно хэмээн мэдэгдсэн.

Тэгвэл Brexit-ийн санал

хураалтын дараа Америк, Япон зэрэг улсын Төв банкуудын мөнгөний бодлогын шийдвэр хүлээгдэж байна. Үүнээс үүдэн тус улсын жишиг индекс S&P 500 сүүлийн долоон сарын хамгийн өндөр өсөлттэй долоо хоногийг үдлээ.

Тус индекс гурван хоног дараалан нэгээс дээш хувиар тэлсэн байна. Мөн Wall street индекс 0.9 хувиар өслөө.

Орон сууцны ипотекийн зээл хэвийн олгогдож байна. Засгийн газар, Монголбанкны хамтран хэрэгжүүлж буй иргэдээ орон сууцжуулах уг хөтөлбөр хамгийн эрэлттэй байгаа. Тасралтгүй нэмэгдэж буй ипотекийн зах зээлийн өсөлт өнгөрсөн гурван жилийн хугацаанд огцом тэлсэн. Анх найман хувийн хүүтэй зээл олгож эхэлснээс хойш хоёр жил

хүрэхгүй хугацаанд ипотекийн зээлийн үлдэгдэл гурав дахин өсөж, 2.9 их наяд төгрөгт хүрч байсан. Тэгвэл өнөөдөр 3.7 их наяд төгрөгөөр хэмжигдэж эхэллээ.

Улаанбаатар хотод 2018 он хүртэл худалдан авах чадвараар баталгаажсан 64 мянган өрхөд орон сууцны эрэлт байна. Зах зээлээс хоёр дахин бага хүүтэй орон сууцны ипотекийн зээл олгосноор барилгажилт эрчимжсэн. Нийслэлд хэрэгжиж буй амины болон нийтийн орон сууцны 477 төслийн 106.8 мянган орон сууцны 46 мянга нь захиалга авч байна. Ипотекийн зээлийн хэмжээ 2010-2015 оны хооронд 10 дахин өссөн байдаг. Энэ утгаараа хамгийн өндөр

өсөлттэй урт хугацаат зээлийн бүтээгдэхүүн бол ипотек болж байгаа юм.

Энэ оны тавдугаар сард арилжааны банкууд нийт 102 тэрбум төгрөгийн ипотекийн зээл иргэдэд шинээр олгосон байна. Ингэснээр ипотекийн зээлийн үлдэгдэл 3.7 их наяд төгрөг болж, нийт зээлдэгчийн тоо 83.2 мянгад хүрлээ. Нийт зээл авсан өрхийн 60 хувь нь сард 600 хүртэлх мянган төгрөгийн зээлийн төлөлт хийж байгаа аж. Энэ нь өндөр хүүтэй зээлтэй байсан үеэс өрхийн зардлын ачаалал 50 хувиар буурсан үзүүлэлт юм.

Зээлдэгчдийн 75.5 хувь нь цалин гийн орлоготой бол 17.1 хувь нь хувиараа хөдөл-мөр эрхлэгчид, 7.3 хувь нь

хосолмол орлоготой иргэд байгааг Монголын ипотекийн корпорациас мэдээллээ. Монголбанкнаас сар тутам орон сууцны ипотекийн зээлийн тайланг танилцуулдаг болсон. Энэ оны тавдугаар сарын ипотекийн зээлийн тайлангаас үзэхэд, таван хувийн хүүтэй

21.1 тэрбум төгрөгийн зээлийг 439 зээлдэгчдэд олгосон байна.

Харин найман хувиас таван хувь руу 9.2 тэрбум төгрөгийн зээлийг шилжүүлжээ. Банкуу-дын олгосон ипотекийн зээлийн дундаж хүү 8.3 хувьтай тэнцэж байгаа юм. Орон сууцны ипотекийн санхүү жилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх энэхүү хөтөлбөр хэрэгжиж эхлэхээс өмнөх үетэй харьцуулахад зээлийн дундаж хүү 8.3 хувиар буураад байна. Өөрөөр хэлбэл, орон сууцны зээлийн хүү хоёр дахин хямдарсан гэсэн үг. Нийт орон сууцны зээлтэй иргэдийн 65 хувь нь шинээр зээл авч, 35 хувь нь хүү буурснаар өрхийн зардлаа хэмнэсэн гэсэн статистик үзүүлэлт бий.

Ипотекийн зээлийн үлдэгд-лийн жилийн өсөлтийн хурд тавдугаар сард өмнөх сартай харьцуулахад 0.6 хувиар өссөн үзүүлэлттэй гарсныг дээрх шинэ тайланд дурджээ. Харин өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13.8 хувиар буурч 18.4 хувьд хүрсэн байна. Ипотекийн зээлтэй нийт иргэдийн 60.4 мянга нь дээрх хөтөлбөрт хамрагдсан. Үлдсэн нь банкуудын өөрийн эх үүсвэр болон бусад эх үүсвэрээс санхүүжилт авсныг “Ипотекийн зээлийн тайлан”-д тэмдэглэжээ.

Арилжааны банкууд 2.4 сараас 30 жилийн хугацаатай зээл олгосон бөгөөд дундаж хугацаа нь 19.7 жил байна. Ипотекийн зээлийн үлдэгдлийн дундаж хугацаа тавдугаар сарын байдлаар 16.2 жил байгаа бөгөөд тухайн сард олгосон зээлийн дийлэнх буюу 47.3 хувь нь 16-20 жилийн хугацаатайгаар олгогджээ. Харин нийт ипотекийн зээлийн үлдэгдлийн 71.9 хувь нь 16-20 жилийн хугацаатай байгаа юм.

Тавдугаар сарын байдлаар ипотекийн зээлийн үлдэгдлийн 99 хувь нь төгрөгийн зээл эзэлж байна. Үлдсэн нэг хувь нь валютын зээл байгаа юм. Ипотекийн зээлийн үлдэгдэлд эзлэх хугацаа хэтэрсэн зээлийн хувь тавдугаар сарын байдлаар 2.8, чанаргүй зээлийн эзлэх хувь 1.1 хувьтай тэнцэж байна. Нэг зээлдэгчид ногдох олгосон зээлийн хэмжээ 61.5 сая төгрөг байгаа аж. Ипотекийн зээл хамгийн эрсдэл багатай зээлийн тоонд ордог.

Энэ утгаараа бусад зээлтэй харьцуулахад чанаргүй зээл үүсэх нь харьцангуй бага, эргэн төлөлт сайтай зээлийн багцад тооцогддог. Банкуудын ипотекийн зээлийн үлдэгдлийн 76.8 хувийг Улаанбаатар хотод, 23.2 хувийг олгосон зээл бүрдүүлж байгаа. Төрөөс орон нутагт ипотекийн зээлийн хэмжээг нэмэгдүүлэх түлхүү сонирхолтой байгаа юм. Энэ хүрээнд зээлийн хүү болон урьдчилгааг бууруулах талаар нэг бус удаа хөндөх болсон. Үүний нэг хэлбэр нь таван хувийн хүү болж байгаа.

Хамгийн өндөр өсөлттэй урт

хугацаат зээлийн бүтээгдэхүүн бол

ипотек болж байгаа юм

Өндөр хүүтэй зээлтэй байсан үеэс өрхийн зардлын ачаалал 50 хувиар буурсан

VII/1 2,102.95

2,100.00

2,080.00

2,060.00

2,040.00

2,020.00

2,000.00

Page 7: YНЭ: 600₮ ОНЦЛОХ Brexit бидэнд ч хамаатай · “Шударга сонгуулийн төлөө” иргэний нийгмийн хяналт сүлжээний

“Рио 2016” олимпийн наадам эхлэх мөч ойртож буйтай холбогдуулан ЗГМ сонин зуны олимпийн түүхийг цувралаар хүргэж байна.

2001 оны долдугаар сард бол сон ОУОХ-ны ээлжит чуул ганаар Хятадын нийслэл Бээ жин хот зуны XXIX олимп зохион байгуулах эрхийг авчээ. Канадын Торонто, Францын Парис, Туркийн Истанбул, Японы Осака хот энэ эрхийн төлөө өрсөлдсөн ч урьдчилсан сунгаанд хол хоцорсон юм. Бээжин хоёрдугаар шатанд 56 санал авсан бол ард нь Торонто дөнгөж 22 саналтай байв. Ийн-хүү өмнөд хөршийн нийслэл найман жилийн өмнөх азгүйтлээ арилгаж, олимпийн наадам анх удаа зохион байгуулах эрхтэй боллоо. Уг нь тэд 2000 оны олимпийн нийслэлээр тод рох боломжтой байсан ч эц сийн мөчид Сиднейд ялагдсан билээ.

Бээжин олимпийн нийслэл болсонтой зэрэгцэн тэднийг

эсэргүүцэгчид дуу хоолойгоо чангаруулж эхлэв. Хятадад хү-ний эрх дээд зэргээр зөрчигдөж байна, ийм улсад эрх өгсөн нь алдаа гэх шүүмжлэл хамгийн хүчтэй нь байсан. Түүнчлэн Бээ-жин хотын агаарын бохирдол олон хүний санааг зовоож байв.

Бээжингийн олимпийн зард лын тайлан одоог хүртэл эргэлзээтэй байдаг. Олимпоос нэг жилийн дараа зохион байгуулах хорооныхон нийт зардал “Афин 2004”-тэй ойролцоо буюу 15 тэрбум ам.доллар гэж мэдэгдсэн. Харин өөр эх сурвалж зардлын хэмжээг 40-44 тэрбум гэж байв. Сүүлийн энэ дүн илүү бодитой гэдэгт шинжээчид санал нэгддэг. Зохион бай-гуу лагчид хотын нийтийн тээв рийн сүлжээг цогцоор нь сайжруулж, экологийн асууд лыг шийдэхэд 40 шахам тэрбумыг зарцуулсан гэдэг.

Харин тэмцээн уралдаан явагдах цэнгэлдэх, цогцолборуудын бүтээн байгуулалтад хоёр тэрбум ам.доллар зарцуулжээ.

Хятадууд олимпийн наадмыг спортын 37 цогцолборт зохион байгуулснаас 19-ийг нь шинээр босгосон юм. Үлдсэн хэдийг нь сэргээн засварлаж, шинэчилжээ.

2008 оны гуравдугаар сарын 24-нд Грекийн Олимп уулнаас гараагаа эхэлсэн галт бамбарын аялал 137 хоногийн турш 137 мянган км зам туулж, түүхэн шинэ дээд амжилт тогтоов. Зохион байгуулагчид галт бамбарыг дэлхийн ноён оргил Эверестэд гаргаж, олны анхаарлыг татсан. Аяллын үеэр Төвдийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид бамбарыг унтраахыг оролдсон тохиолдол хэд хэд гарч байв.

Бээжингийн олимпод 204 орон тамирчнаа илгээсэн нь шинэ дээд амжилтаар бүртгэгдлээ. Маршалын арлууд, Монтенегро, Тувалу олимпод анх удаа тоосоо өргөжээ. Нийт 10942 тамирчин спортын 28 төрөлд 302 багц медалийн төлөө (мөн л дээд амжилт) өрсөлдөв. Нийт 100 мянган сайн дурынхан ажилласан бол 159 орны 24562 сэтгүүлч олимп сурвалжилжээ. Тэмцээний үеэр дэлхийн дээд амжилт 40, олимпийн рекорд 130 удаа эвдэгдсэн нь түүхэнд ховор тохиолдох явдал байлаа.

Олимп бүр өөрийн баатартай байдаг. Тэгвэл “Бээжин 2008”-ын гол баатар нь америк усчин Майкл Фелпс болов. Тэрбээр Афины олимпоос зургаан алт авч, тодоор гялалзаж чадсан. Тэгвэл түүний энэ

амжилт Бээжингийн олимптой харьцуулахад жижиг зүйл байж. Фелпс Бээжинд ирэхээсээ өмнө найман зайд уралдана, найман алт авна гэж мэдэгдсэн нь дуулиан дэгдээгээд байв. Гэхдээ тэрбээр энэ үгийг зүгээр нэг сэтгэлийн хөөрлөөр хэлээгүй байж. Америк залуу Бээжингийн усан замд бүрэн утгаараа ноёрхож, амласан ёсоор найман алтан медаль эх орондоо авчрав. Ингэхдээ долоон зайд дэлхийн рекорд шинэчлэн тогтоосон нь түүний амжилтыг улам онцгой болгосон юм.

Бээжинд гялалзсан өөр нэг од нь ямайк гүйгч Усэйн Болт байв. Дэлхийн хамгийн хурдан хүн тэрбээр 100, 200 болон 4х100 метрийн буухиад аваргалж, спринтийн бүх зайд түрүүлсэн анхны тамирчнаар тодорсон байна. Ингэхдээ 100, 200 метрт дэлхийн дээд амжилт шинэчлэн тогтоожээ.

Хөлбөмбөгийн тэмцээнд Л.Месси, С.Агуэро, Х.Рикельме нарын ододтой Аргентиний шигшээ итгэл төгс тэргүүлэв. Тэд зургаа дараалж хожихдоо Нидерланд, Бразил зэрэг хүчтэй өрсөлдөгчдийг буул ган авчээ. Түүнчлэн саг сан бөм-бөгийн тэмцээнд Америкийн Мөрөөдлийн баг түрүүлж, алдагдсан нэр төрөө эргүүлэн авав. Энэ удаа багийн бүрэл-дэхүүнд К.Брайант, Л.Жеймс, Д.Ховард, К.Энтони, К.Бош, К.Пол, Ж.Кидд нарын одод

багтаж байв. Финалд Испанийн баг л тэдэнтэй арай дөнгүүр үзэлцэж, 11 онооны зөрүүтэй ялагджээ.

Багийн нийлбэр дүнгээр зохион байгуулагч БНХАУ анх удаа түрүүллээ. Тэд нийт 51 алтан медаль авчээ. Америкчууд медалийнхаа тоогоор илүү байсан ч алтын тоогоороо хол хоцорч, аман хүзүүдсэн юм. Нийт 87 улс медаль авсан бөгөөд үүний 54 нь алтан медальтай (аль аль нь дээд амжилт) байв. Америк, Оросоос өөр улс багийн дүнгээр тэргүүлсэн нь 1936 оноос хойших анхны тохиолдол болжээ. Тажикистан, Афганистан, Маврики, Того улс олимпийн түүхэнд анхны медалиа өөрийн болгов. Түүнч-лэн Монгол, Панам улс анхны олимпийн аваргаа өлгийдөн

авсан юм.Монголчууд энэ удаагийн

олимпод спортын долоон төрөлд 29 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртсэн амжилтаар 31 дүгээр байрт жагслаа. Н.Түв-шинбаяр, Э.Бадар-Ууган нар Монгол Улсын түүхэнд олим-пийн анхны аваргууд болсон бол П.Сэрдамба, О.Гүндэгмаа нар мөнгөн медалиар энгэрээ мялаав. Түүнчлэн бокс-чин У.Мөнх-Эрдэнэ, жүдоч Д.Цэрэнханд, Д.Нямхүү нар медалийн төлөө өрсөлдөж байв.

Зохион байгуулагчид хэ-дий гээр 40 гаруй тэрбум ам.дол ларын зардал гаргасан ч нэг тэрбумын ашиг олсон хэ-мээн тайландаа бичсэн байдаг. Гэхдээ энэ тайланд итгэх хүн тун цөөхөн байлаа.

Европын АШТ-ий шөвгийн наймд учраа таарсан Герман-Италийн тоглолтын цуврал торгуулийн цохилтыг ийн нэрлэж болохоор. Багууд үндсэн болоод нэмэлт цагт 1:1-ээр тэнцсэний дараа цуврал торгуулийн цохилт ялагчийг тодруулахаар болоод байв. Гэтэл баг бүрийн эхний таван хүн цохиход гурав нь хаалганд бөмбөгөө оруулж чадсангүй. Уг нь өндөр зэрэглэлийн хөлбөмбөгчидтэй, тэмцээнд түрүүлэх багуудын тэргүүн эгнээнд яваа хоёр шүү дээ. Ийм муу пенальтийг өмнө нь харж байсангүй гэх сэтгэгдэл цахим ертөнцөөр хөвөрч буй нь нэгийг өгүүлнэ.

Сонирхолтой нь, германчууд албан ёсны том тэмцээнд Италийг анх удаа хожиж байгаа

аж. Тэд өмнө нь Европ, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд найман удаа таарахад Итали дөрөв хожиж, бусад тоглолтод тэнцэж байв. Хамгийн сүүлд л гэхэд 2006 оны ДАШТ-ий их шөвөгт италичууд 2:0-ээр хожиж, аваргалах замаа зассан. Мөн 2012 оны Европын АШТ-ий дээрх даваанд Итали 2:1-ээр ялж байлаа. Тэгвэл немцүүд эв таардаггүй өрсөлдөгчөө энэ удаа аргалж, тэмцээний их шөвөгт шалгаран үлдэв.

Германыг энэ хүртэл явахад хүргэсэн хүчин зүйл нь нягт хамгаалалт байлаа. Тэд сүүлийн жилүүдэд довтолгоо зонхилсон тоглолт үзүүлж, хөгжөөн дэмжигчдээс өндөр үнэлгээ авсан. Тэгвэл энэ тэмцээнд довтолгооноос гадна хамгаалалт нь ч гайхалтай байна. Й.Лёвын шавь нар өмнөх дөрвөн тоглолтод нэг ч гоол алдаагүй. Харин энэ удаа Италийн баг тэдний гайхалтай цувралыг зогсоосон. Гэхдээ торгуулийн цохилтоор л гоол оруулсныг онцлох ёстой.

Германчууд 1976 оны Еврод анх удаа пенальти цохиж байжээ. Тухайн үед Чехословакийн багт

ялагдсан ч үүнээс хойш зургаан удаагийн тохиолдолдоо бүгдэд нь хожоод байна. Тухайлбал, 1982 онд Францыг, 1986 онд Мексикийг, 1990, 1996 онд Английг, 2006 онд Аргентинийг, энэ жил Италийг буулгаж авчээ.

Италийн хувьд энэ тэмцээнд Бельги, Испани зэрэг томчуудыг буулгаж авсан. Сая Германыг хожих бүрэн боломжтой байв. Энэ талаар багийн хаалгач Ж.Буффон “Өрсөлдөгч маань гурван пенальтиа алдчихаад байхад бид хожиж чадсангүй. Үнэхээр итгэмээргүй явдал боллоо” хэмээн ярьжээ. Үнэхээр түүний хэлснээр Италид боломж байсан. Харин үүнийгээ тавиад туучихлаа.

Дашрамд сонирхуулахад, Европын АШТ-ий түүхэнд 18 дахь цуврал торгуулийн цохилт нь энэ болжээ. 1996 оны тэмцээнд хамгийн олон буюу дөрвөн пенальти гарсан. Харин энэ жил хэдийнэ гурван тохиолдол бүртгэгдээд байна. Одоо тэмцээн дуустал дөрвөн тоглолт үлдсэн. Тиймээс 1996 оны үзүүлэлтийг давтах, ахиу лах боломжтой харагдана.

Спорт

7ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ2016.07.04, ДАВАА ~ №147, 148 (425, 426)

Огноо: 2016.07.04

Тендер шалгаруулалтын нэр: Биологийн үйлдвэрлэлд хэрэглэгдэх Шил сав худалдан авахТендер шалгаруулалтын дугаар: НТШ.БКШ-2016/07

Биокомбинат ТӨААТҮГ нь эрх бүхий тендерт оролцогчдоос Биологийн үйлдвэрлэлд хэрэглэгдэх шил сав худалдан авах тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлийг нь 50000 /тавин мянга/ төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендерийн баримт бичгийн үнийг Улаанбаатар хотын банк 2614057656 тоот дансанд тушаана. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 /дөчин тав/ хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн аль нэг жилийн борлуулалтын орлого нь тендерт оролцогчын санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт оролцогчийн санал болгосон үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2014, 2015 оны санхүүгийн баталгаажсан тайлан, аудитийн дүгнэлтийн хамт

Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Тендерт оролцогчын санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагагүй

Тендерийн хамт үнийн саналын 2 хувьтай тэнцэхүйц төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 10.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 10.20 цагт Биокомбинат ТӨААТҮГ-ын Мэдээллийн төвд нээнэ.

Монгол улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцно.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг

болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг: Улаанбаатар хот. Хан-Уул дүүрэг. 12-р хороо.Сонгино дахь Биокомбинат

ТӨААТҮГ-ын Архив, бичиг хэргийн эрхлэгч.

309 тоот өрөөУтас/Факс: 70492132, 99607997

E.mail: [email protected] site: //www.bioсombinat.mn/

Зуны олимпийн түүхээс: Бээжин 2008

ЗГМ: ЦУВРАЛ

МЕДАЛЬ АВСАН ОРНУУДУлс Алт Мөнгө Хүрэл Нийт1.БНХАУ 51 21 28 1002.АНУ 36 38 36 1103.ОХУ 23 21 29 734.Их Британи 19 13 15 475.Герман 16 10 15 416.Австрали 14 15 17 467.БНСУ 13 10 8 318.Япон 9 6 10 259.Итали 8 9 10 2710.Франц 7 16 18 41...31.Монгол 2 2 - 4

Нийт 204 орон тамирчнаа илгээсэн нь шинэ дээд амжилтаар бүртгэгдлээ

Г.Баярсайхан @bayarsaikhanZGM

Герман албан ёсны тэмцээнд анх удаа Италийг хожлоо

Б.ЭнхжинЗГМ

Монгол, Панам улс олимпийн

анхны аваргаа Бээжинд өлгийдөн

авсан юм

ТЕНДЕРИЙН УРИЛГАТүүхэн дэх хамгийн тааруу торгуулийн цохилт

ЕВРО-2016

olympic.org©

Page 8: YНЭ: 600₮ ОНЦЛОХ Brexit бидэнд ч хамаатай · “Шударга сонгуулийн төлөө” иргэний нийгмийн хяналт сүлжээний

Лавлах

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ8 2016.07.04, ДАВАА ~ №147, 148 (425, 426)

MNB Bloomberg Боловсрол Монгол ТВ08:00

12:00

14:00

18:00

20:00

22:00

08.30 Ирээдүйн генералууд /давталт/

11.05 “Найзууд” цуврал хүүхэлдэйн жүжиг

14.10 “Баасан гараг” цэнгээнт нэвтрүүлэг

17.00 “Лавайн ай” баримтат кино

19.35 MNB Сэтгэлийн үндэс/шууд/

21.05 “Хөх Монголын хөг дуурсал” концерт

08:00 Bloomberg Daybreak Asia

11:00 Made in Mongolia: “Энержи Ресурс” ХХК

14:00 Амжилтад хязгаар үгүй

17:00 The Pulse орчуулгын нэвтрүүлэг

21:00 Мөнгөний урсгал

22:15 Эзэнт гүрнийг босгосон нь

09:00 “Cook Club” хоолны шоу нэвтрүүлэг

11:20 Гайхалтай аяллууд /Германиас бэлтгэв/

13:05 “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэг

17:00 “Нууц ажилтан Кэй Си” ОАК

21:00 “Аугаа уран зургууд” нэвтрүүлэг

21:30 “Хүрээлэн амьд ертөнц” нэвтрүүлэг /цуврал/

06:30 Өнөө өглөө

10:00 “Тог, тог, тог” хүүхдийн нэвтрүүлэг

13:40 “Найзууд” МУСК

18:00 “Бригад” цуврал нэвтрүүлэг

20:30 “Хүүхэд асрагч” УСК

22:30 “Декстер” ОАК

ТВ ХӨТӨЛБӨР ОНЦЛОХ ҮЗВЭР

ЗГМ: СҮДОКҮ

(Өмнөх дугаарын хариу)

ҮЗВЭР

Билгийн тооллын 30Зуны дунд хөх морь сарын хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөрҮс засуулбал: Эрлэг лугаа учирнаНаран ургах, шингэх: 05.01-20.48Барилдлага: РашаанШүтэн барилдлага: Хуран үйлдэхүй19.02 цагт сар битүү болно.

Аргын тооллын долдугаар сарын 4, Сумъяа гараг. Билгийн тооллын битүүн, хэрцгий охин одтой, улаагчин гахай өдөр. Өдрийн наран 5 цаг 01 минутад мандан, 20 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хараал, жатгыг буцаах, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

ЗУРХАЙ

7

8

1

3

1

5

8

92

7

9

35

1

45 1

82

135

49

4

83

7

5

26

125468937

493571826

876392541

514239678

268714359

937685412

789143265

351926784

642857193

Б.ГантигЗГМ

ЗӨВЛӨГӨӨ

Наршихаас болгоомжил

Тосон будгаар өгүүлсэн түүх

ЦАГ АГААР

УЛААНБААТАРVII.4 32o

17o

VII.5 30o

17o

VII.6 32o

17o

VII.7 33o

18o

VII.8 34o

19o8м/с

6м/с

5м/с

5м/с

5м/с

5м/с

6м/с

5м/с

7м/с

6м/с

Түр зуурын бороотойҮүлшинэ Үүлшинэ Багавтар үүлтэй Үүл багасна

Зураач Б.Отгонтүвдэнгийн “Монгол түүхийн хөлгөн судар” төслийн цогц үзэсгэлэн УЭХ-ны үзэсгэлэнгийн танхимд гарч байна. Тус үзэсгэлэнд Их Монгол улсын түүх, Монголын нууц товчооноос сэдэвлэн бүтээсэн 30 гаруй зургаа дэлгэжээ. Тухайлбал, түүхэнд тэмдэглэсэн үйл явдлаас гадна тухайн цаг үеийн монгол ахуй, XIII зууны үеийн хатдын гоо үзэсгэлэн, баатар эрсийн сүр хүчийг өгүүлэх “Эцгийн захиас”, “Монгол наадгай”, “Тэв тэнгэр”, “Тачаал”, “Бага нас” зэрэг шилдэг бүтээлийг нь уг үзэсгэлэнгээс тольдож болно. Энэхүү үзэсгэлэнг дэлхийн 10 гаруй улсад дэлгэх аж.

НИСЛЭГИЙН ЦАГИЙН ХУВААРЬ

УБ-Бээжин 07:10 08:25Бээжин-УБ 09:30 13:00УБ-Ханбумбат 07:40 08:50Ханбумбат-УБ 09:40 10:55УБ-Токио 08:55 13:40Токио-УБ 14:40 20:10УБ-Сөүл 14:20 17:50Сөүл-УБ 09:45 12:50УБ-Якутск 14:00 17:30Якутск-УБ 18:20 22:05УБ-Хонконг 14:00 17:30Хонконг-УБ 18:30 00:10+1

ГАЛТ ТЭРЭГНИЙ ЦАГИЙН ХУВААРЬ

Эрээн-УБ 18:10 10:10Бээжин-УБ 11:22 15:35УБ-Хөххот 20:45 20:49Эрхүү-УБ 20:45 02:15УБ-Эрхүү 16:32 06:53УБ-Замын-Үүд 17:20 07:05Замын-Үүд-УБ 17:35 08:55УБ-Эрдэнэт 20:30 07:45Эрдэнэт-УБ 19:10 05:48УБ-Сайншанд 09:15 19:15Сайншанд-УБ 20:25 07:01

Өмнөх дугаарын хариу / 07.1

ҮГИЙН СҮЛЖЭЭ

УВС 30o

13o

ХОВД29o

13o

ЗАВХАН 26o

12o

БАЯНХОНГОР 28o

15o

ГОВЬ-АЛТАЙ24o

12o

ӨВӨРХАНГАЙ 29o

16o

АРХАНГАЙ 25o 13o

ХӨВСГӨЛ 28o

13o

БУЛГАН 29o

14o

ТӨВ 32o

15o

ДУНДГОВЬ 35o 18o

ӨМНӨГОВЬ 36o

21o

ГОВЬ-СҮМБЭР 35o

18o

ДОРНОГОВЬ 35o

17o

СҮХБААТАР 25o

11o

ХЭНТИЙ 36o

15o

СЭЛЭНГЭ 33o

18o

ОРХОН 28o

15o

ДАРХАН-УУЛ 34o

18o

ДОРНОД 37o

17o

БАЯН-ӨЛГИЙ25o

12o

ЗГМ: КОМИКС

Нар буцсан өдрөөс хойш тийм ч их халуун өдөр тохиогоогүй. Харин ойрын өдрүүдэд тариалангийн бүс нутгаар нэлээд хална гэсэн мэдээллийг Ус, цаг уурын хүрээлэнгийнхэн гаргажээ. Нутгийн ихэнх хэсгээр нар хур тэгширсэн сайхан зун болж байгаа аж. Гэвч нар, хурын тэнцвэргүй байдал ган болоход нөлөөлдөг талтай. Ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээг шинжвэл баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 5,6-нд зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орж, салхи түр зуур ширүүсэх юм байна. Гэхдээ ихэнх нутгаар халж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 30-35 градус хүртэл халах нь. Харин бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 26-31 градус байх төлөв гарчээ.

Ойрын өдрүүдэд нийт нутгаар хална

Нарны хордлого авсан хүнд тусламж үзүүлэхдээ толгой дээрээс нь хүйтэн ус асгах, хүйтэн усанд бүх биеэр нь оруулах, нойтон алчуураар ороох зэрэг энгийн аргуудыг хэрэглэнэ. Нарны хордлогын үед хүний бие шингэнээр дутагддаг учир цэвэр ус, хярам уух хэрэгтэй. Уух шингэний хэмжээ нь хордлого авсан хүний нас, биеийн жингээс хамаарна. Үүнд:

1-З настай бол 30-60 граммаар 20-30 минут тутамд3-7 настай бол 60-100 граммаар 30-40 минут тутамд7-15 настай бол 100-200 граммаар 40-60 минут тутамдНасанд хүрсэн хүн бол 200

граммаар 60-90 минут тутамд шингэн ууна. Нарны хордлого авсан хүн бөөлжих, гүйлгэх, даралт унах, толгой эргэх, нүд юм харахгүй болох, ухаан алдах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Энэ үед эмчид хандах шаардлагатай.

Наранд цохиулсан үед хүний биеийн дотоод дулаан үйлдвэрлэл зогсдог. Өөрөөр хэлбэл, бодисын солилцооны үр дүнд байнгын үйлдвэрлэгдэж байдаг дулаан гадагшлахаа болино. Түүнээс болоод дулааны тэнцвэр алдагддаг. Иймд тусламж үзүүлээгүй нөхцөлд дотоод дулаан хашилтанд орж, улмаар хүний биеийн бодисын солилцоо сааталд ордог аюултай.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Босоогоор:1. Түрэгүүдийн өвөг болох овог2. Хоёр настай тэмээ5. Мэргэжлийн сүмогийн отгон аварга

7. Усны хатуу төлөв8. Байрлал заасан үг9. Буурал тив10. Хажуу хазгайХөндлөнгөөр:3. Хубилай хааны Бээжингээс

холгүй байгуулсан шинэ нийслэл хот4. Хоёр настай үхэр6. Витамин9. Хасарын хүү, 330 алд

зайд алдалгүй оносон мэргэн харваач11. Ховор явдалтай морь12. Хоёр настай хонь

Н.Эрдэнэбаяр, Э.Тамир©

7

И АХ

А АТ А ДН

Л ТА НА

Н ЧА НИ

Р ДО ЫН Л СУ

АЧ

В ДА РА

Л ИУ СА

О НМ СО

АЖ

А

ГН

ТО

ОГ

УУ

Р

Н

ГЛ

АО

МО

ХА

ЙА

МА

УУ

СВУТ

Г

Н

ВО

Ч

Т

ЛА

Т У

НА

ТА

НА

Г

Г

ИШ

Х

Х

3 4

11

1 2

5

6 7 8

109

12

ӨРГӨӨ КИНО ТЕАТР Долдугаар сарын 6-наас 15 хүртэл “Варкрафт” УСК“Илбийн гайхамшиг 2” УСК“Alice in wonderland” УСК“Тусгаар тогтнолын өдөр “УСК“The purge: Еlection year” УСК“Тэжээвэр амьтдын нууц амьдрал 3d” УСК 11:00, 23:00 цагаас гарна.

СОЁМБО КИНО ТЕАТР Энэ сарын 6-наас 15-нд“Хөөрхөн шуламнууд” МУСК“Намайг хайрла” МУСК“Сайн уу Амьдрал минь” 2 МУСК“Ээж” МУСК“Туршилтын хосууд” МУСК“Өнөр бүл” зэрэг кино 11:00-23:00 цагаас гарна.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ

Энэ сарын 6-наас 15-ны өдрүүдэд08:00-22:00 цагаас “Монгол адууны өв соёл” үзэсгэлэн

МОНГОЛЫН УРАН ЗУРГИЙН ГАЛЕРЕЙ

Энэ сарын 1-нээс 25-ны өдрүүдэд10:00-22:00 цагаас “Уран дархчуудын үзэсгэлэн

ЦЭРЭНДОРЖИЙН ГУДАМЖИНД

Энэ сарын 5-нд 16:00 цагаас “Их талын жазз” фестиваль

ҮДБЭЧ

Энэ сарын 11-нд 18:00; 20:00 цагаас “Монгол урлагийн гайхамшиг” тоглолтоо толилуулна.

ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНОХУ-ын алдарт ЗВЕРИ хамтлаг Монголд тоглох гэж байна. Тоглолт ирэх есдүгээр сарын 2-нд болно.

МИШЭЭЛ ЭКСПОБаяр наадмыг угтсан

үндэсний үйлдвэрлэгчид болон Монгол Улсад гадаад худалдааны чиглэлээр импортын үйл ажиллагаа эрхэлдэг албан ёсны дистрибьютер байгууллагын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах үзэсгэлэн худалдаа энэ сарын 9-10-нд болно.

АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын дагалдах хурлуу дын нэг болох “АСЕМ-ын залуучуудын чуулган” энэ долдугаар сарын 6-10-нд Улаан -баатар хотноо болно. Тус чуулганы ерөнхий зохион байгуулагчаар Монголын Залуу чуудын Холбоо ажиллаж байна. Тус чуулганд АСЕМ-ын гишүүн орны 100 төлөөлөгч, Монго лын шилдэг 50 залуу орол цохоор бүртгүүлжээ. Чуул ганд оролцогчид нь АСЕМ-ын гурван тулгуур болох улс төр, эдийн засаг, нийгэм-соёлын асууд лаар хэлэлцэх юм байна. Мөн залууст дипломат ёс, яриа хэлэл цээний талаар мэдлэг олгох, олон нийтийн өмнө ярих, багаар ажиллах, зөвшилцөлд хүрэх, ман-лайлах зэрэг чадвараа хөгжүү-лэхэд нь туслах зорилготой аж.

Залуусын чуулганы тов гарав

ХӨТӨЧ