YНЭ: 600₮ Инфляци тогтворжлоо - UBinfo.mn...коридор”...

8
ОНЦЛОХ Бүх эрх хуулиар хамгаалагдана © 2017.08.18, БААСАН ~ №155 (701) 00701 Инфляци Монголбанкны зорилтот түвшнээс хоёр дахин нам түвшинд байна. Энэ оны долдугаар сарын байдлаар хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас өөрчлөлтгүй гарлаа. 8 Нүүрсний тээвэрлэлтэд санаа зовнив Цагаан хадны гаалийн хяналтын талбайн үйл ажиллагааг зогсооно. > 2 Гүргэр Пхеньяныг номхруулах Америк үлгэр “Хүндэтгэх хэрнээ үзэн яд. Aтаархах хэрнээ эс тоо”. > 5 ЦАГ АГААРЫН ДЭЛГЭРЭНГYЙ МЭДЭЭЛЛИЙГ 6 ДУГААР НҮҮРЭЭС УНШИНА УУ. ЦАГ АГААР УЛААНБААТАР 2017.08.18 ТҮР ЗУУРЫН БОРООТОЙ 26° 14° YНЭ: 600₮ ubinfo.mn БҮРЭЛДЭХҮҮН КОМПАНИ ~ THE OFFICIAL GAZETTE ~ ЗГМ АМ.ДОЛЛАР ЮАНЬ РУБЛЬ 2444.90 366.65 41.30 ЗЭС 5-ЧИНГИС БОНД 100.36 0.04% 96.90 0.00% АЛТ MSE ALL 10-ЧИНГИС БОНД 1283.60 0.06% УЛС ТӨР Үндсэн хуульд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн маргааныг эцэслэх заалт тусгахыг хүслээ. Засгийн газар албан хаагчдын хүүхдийн цэцэрлэг байгуулахыг дэмжлээ. Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ОХУ, Израильд айлчилна. Европын холбоо Төлөөлөгчийн газраа Улаанбаатарт байгуулахыг дэмжив. ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов манай улсад ажлын айлчлал хийнэ. ЭДИЙН ЗАСАГ Монголын хөрөнгийн биржийн "MSE ALL" индекс 925.51 нэгж болж, 0.21 хувиар буурав. Даатгалын хураамжийн орлого энэ оны эхний хагас жилд 84.5 тэрбум төгрөгт хүрлээ. Нийтийн хоолны салбарт 703 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Евро бүсийн эдийн засаг 0.6 хувиар өсөж, шинжээчдийн таамагт хүрчээ. Японы худалдааны тэнцэл 418.8 тэрбум иенийн ашигтай гарлаа. НИЙГЭМ Хөшигийн хөндийн нисэх буудлын ашиглалтад 35 сая ам.доллар шаардлагатай. Монголд ерөнхий зориулалтын агаарын хөлөг угсарч эхэллээ. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахын тулд 71 зуухыг буулгана. Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр байгуулна. Багш нар цалингаа 1.6 сая төгрөг болгон нэмэгдүүлэхийг Засгийн газраас шаардлаа. ДЭЛХИЙ Гуам руу пуужин харвахаас татгалзсаныг Кимийн “мэргэн шийдвэр” гэж Д.Трамп үнэлэв. Хятад улс Орост хандаж Цянсу мужид атомын цахилгаан станц барихыг санал болголоо. Пхеньян хэлэлцээ хийхийг зөвшөөрвөл Өмнөд Солонгос төлөөлөгчөө илгээнэ гэжээ. АНУ-ын Нью Мексик мужид булчирхайн тахал гарч, гурван хүн өвчилсөн байна. Австралийн эрдэмтэд 650 сая жилийн өмнө олон эст амьтад хэрхэн үүссэнийг тайлбарлав. 6532 2.40% 925.51 0.21% Инфляци тогтворжлоо Абэ АНУ-д эргэлзэж байна Хятадын өр эрсдэлд ойртсоныг ОУВС анхааруулав ЗГМ: СЭДЭВ СПОРТ ЗГМ: ИНФОГРАФИК 3 9 Улаанбаатар хотод, орон сууцанд амьдардаг зарим өрх гэр хорооллынхноос зутруу амьдарч байна. Учир нь 1960-1990 онд баригдсан хуучны угсармал орон сууцууд, сургуулийн барилгын ихэнх нь оройгүй байдаг тул дээврээс ус гоожих нь хэвийн үзэгдэл болжээ. Усан бороо цутгадаг намар цагт эдгээр айл бараг л “усан” дотор амьдардаг гэлтэй. Харин хаврын урь ороход өдөр нь дээврийн цас хайлж, усан тогтоол үүсэхийн сацуу хар цаасыг нь норгодог. Нойтон цаас нь шөнө овойн хөлдөж, ховхорно. Мөн хана, шал, таазны зай, завсраар дулаан алддаг гээд оршин суугчид нь жилийн дөрвөн улиралд цөөнгүй бэрхшээлтэй нүүр тулдаг байна. Баянгол дүүрэгт ашиглалтаас гарах цаг нь аль хэдийнэ болсон хуучны 120 барилга бий. Энэ орчмын таван давхар байруудын оршин суугчид ус гоождог гэсэн гомдол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газарт тасралтгүй ирүүл байна. Тус дүүргийн 19 дүгээр хорооны 53, 54 дүгээр байрны оршин суугчдын хэлж буйгаар өмнө нь зөвхөн таван давхрын айлуудын дээврээс л дусаал гоождог байж. Гэтэл бага дээр нь арга хэмжээ аваагүйгээс сүүлийн жилүүдэд доод давхрын айлууд хана, таазаар ус нэвчиж, ханын цаас нь хуурч, паркетан шал нь хөөжээ. Хенри Сандерсон 2012 онд огцом унасны дараа ханш нь бараг өөрчлөгдөөгүй, голдуу Хятадад олборлодог газ- рын ховор элементийн үнэ дахин дээшилж эхэллээ. Цахилгаан машин ба сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл өргөжсөн нь 17 төрлийн эрдсийн олборлолт сэргэхэд нөлөөлжээ. Эдгээр нь ухаалаг утас болон хэрэглээний цахилгаан хэрэгслийн үйлдвэрлэлд гол түүхий эд болдог. Хятад улс уг зах зээлийг атгасан нь Вашингтоныг түгшээж, 2010 онд Цаасан байшин нэртэй телевизийн цувралын нэг сэдэв болж байв. Уг нь олборлолтын нэмэлт хүчин чадал болон эцсийн хэрэглэгчид өөр эх үүсвэр хайсан зэргээс үүдээд 2012 онд үнэ нь огцом унасан билээ. Гэвч машин болон салхин сэнсэнд ашигладаг тогтмол соронзонд газрын ховор элемент чухал үүрэгтэй тул таван жилийн дараа дахин сонирхол татаж эхэллээ. Газрын ховор элементийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч Хятадын Northern Rare Earth групп сэргэлтээс хамгийн их ашиг хүртэв. Шанхайн бирж дэх эдний хувьцааны үнэ энэ онд 52 хувь өсөж, өнгөрсөн сард гарсан тус компанийн тайланд дурдсанаар эхний хагас жилийн ашиг нь өнгөрсөн жилийн мөн үеэс 260 хувь нэмэгдсэн дүнтэй байна. Ийм урам зориг Tesla Motors-той нийлүүлэлтийн гэрээ байгуулсан, Шэнжэний биржид бүртгэлтэй со- ронзон үйлдвэрлэгч Zhong Ke San Huan компанид мөн ажиглагдлаа. Монголын спортод олимп, дэлхийгээс медаль хүртсэн ТОП төрөл дөрөв бий. Тэгвэл эдгээр төрлийн гурав нь буюу чөлөөт, жүдо, боксын спортынхон энэ сарын сүүл, ирэх сарын эхээр дэлхийн аваргуудаа тодруулах Угсармал орон сууцууд усанд живж байна Газрын ховор элементийн эрэлт огцом өслөө Шинэ олимпийн мөчлөг дэх анхны сорилт Г.Оюунтөгс @oyuntugsZGM Г.Баярсайхан @bayarsaikhanZGM С.Батсайхан / ЗГМ© Ubinfo.mn сайт шилдэгт багтлаа Gogo.mn Ikon.mn Caak.mn Xorom.com Zaluu.com “Засгийн газрын мэдээ” сонины цахим хуудас Ubinfo.mn нь Монголын мэдээллийн шилдэг сайтуудын долдугаарт бичигдлээ. Unuudur.mn Ubinfo.mn Medee.mn News.mn Eagle.mn Эх сурвалж: Alexa.com© гэж байна. Энэ удаа чөлөөт, жү- до бөхийнхний их сорилгын өмнөх мэдээллээс хүргэе. Б.ШООВДОР ХЭСЭГ АХЛАН БАРИЛДАНА Дээрх гурван төрлөөсөө чө- лөөтийнхөн хамгийн түрүүнд (наймдугаар сарын 21-26) авар- гуудаа тодруулна. Францын нийслэл Парис хот түүхэндээ анх Нийт Төрийн өмч Төрийн бус өмч 2012-2013 65665 54235 11430 2013-2014 74957 58852 16105 2014-2015 81483 61542 20031 2015-2016 92900 70388 22512 2016-2017 105085 77706 27379 ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАЖ БУЙ ХҮҮХДИЙН ТОО НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД Нийслэлийн Боловсролын газар© ЦЭЦЭРЛЭГИЙН ӨСӨЛТ БА ХЭРЭГЦЭЭ Нийт цэцэрлэгийн тоо 2012-2013 166 176 342 Төрийн бус өмч Төрийн өмчийн 2013-2014 250 178 428 2014-2015 314 180 494 2015-2016 360 204 564 2016-2017 407 216 623 Нийт цэцэрлэгийн тоо өмнөх жилээс Үүнээс төрийн бус өмчийн 59 47 удаа чөлөөтийн дэлхийн шилдгүү- дийн тэмцээнийг хүлээн авахаар болжээ. Олимпийн наадмын удаах жил хуучны хашрууд спортоо орхих, эсвэл хэсэг хугацаанд завсарлага авч, шинэ залуу бөхчүүд төрөн гардаг нь бичигдээгүй хууль. Энэ удаад ч залуус багийн бүрэлдэхүүнд олноор багтлаа. 4

Transcript of YНЭ: 600₮ Инфляци тогтворжлоо - UBinfo.mn...коридор”...

Page 1: YНЭ: 600₮ Инфляци тогтворжлоо - UBinfo.mn...коридор” байгуулах хөтөлбөрт онцгой анхаарал хандуулсан байна.

ОНЦЛОХ

Бүх эрх хуулиар хамгаалагдана ©

2017.08.18, БААСАН ~ №155 (701)

0 0 7 0 1

Инфляци Монголбанкны зорилтот түвшнээс хоёр дахин нам түвшинд байна. Энэ оны долдугаар сарын байдлаар хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас өөрчлөлтгүй гарлаа. 8

Нүүрсний тээвэрлэлтэд санаа зовнивЦагаан хадны гаалийн хяналтын талбайн үйл ажиллагааг зогсооно. > 2

Гүргэр Пхеньяныг номхруулах Америк үлгэр“Хүндэтгэх хэрнээ үзэн яд. Aтаархах хэрнээ эс тоо”. > 5

ЦАГ АГААРЫН ДЭЛГЭРЭНГYЙ МЭДЭЭЛЛИЙГ 6 ДУГААР НҮҮРЭЭС УНШИНА УУ.

ЦАГ АГААР

УЛААНБААТАР2017.08.18

ТҮР ЗУУРЫН БОРООТОЙ

26° 14°

YНЭ: 600₮

ubinfo.mnБҮРЭЛДЭХҮҮНКОМПАНИ

~ T H E O F F I C I A L G A Z E T T E ~

ЗГМ

АМ.ДОЛЛАР ЮАНЬ РУБЛЬ

2444.90 366.65 41.30

ЗЭС 5-ЧИНГИС БОНД

100.360.04%96.90

0.00%

АЛТMSE ALL 10-ЧИНГИС БОНД

1283.600.06%

УЛС ТӨРҮндсэн хуульд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн маргааныг эцэслэх заалт тусгахыг хүслээ. Засгийн газар албан хаагчдын хүүхдийн цэцэрлэг байгуулахыг дэмжлээ. Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ОХУ, Израильд айлчилна. Европын холбоо Төлөөлөгчийн газраа Улаанбаатарт байгуулахыг дэмжив. ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов манай улсад ажлын айлчлал хийнэ.

ЭДИЙН ЗАСАГМонголын хөрөнгийн биржийн "MSE ALL" индекс 925.51 нэгж болж, 0.21 хувиар буурав. Даатгалын хураамжийн орлого энэ оны эхний хагас жилд 84.5 тэрбум төгрөгт хүрлээ. Нийтийн хоолны салбарт 703 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Евро бүсийн эдийн засаг 0.6 хувиар өсөж, шинжээчдийн таамагт хүрчээ. Японы худалдааны тэнцэл 418.8 тэрбум иенийн ашигтай гарлаа.

НИЙГЭМХөшигийн хөндийн нисэх буудлын ашиглалтад 35 сая ам.доллар шаардлагатай. Монголд ерөнхий зориулалтын агаарын хөлөг угсарч эхэллээ. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахын тулд 71 зуухыг буулгана. Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр байгуулна. Багш нар цалингаа 1.6 сая төгрөг болгон нэмэгдүүлэхийг Засгийн газраас шаардлаа.

ДЭЛХИЙГуам руу пуужин харвахаас татгалзсаныг Кимийн “мэргэн шийдвэр” гэж Д.Трамп үнэлэв. Хятад улс Орост хандаж Цянсу мужид атомын цахилгаан станц барихыг санал болголоо.Пхеньян хэлэлцээ хийхийг зөвшөөрвөл Өмнөд Солонгос төлөөлөгчөө илгээнэ гэжээ.АНУ-ын Нью Мексик мужид булчирхайн тахал гарч, гурван хүн өвчилсөн байна. Австралийн эрдэмтэд 650 сая жилийн өмнө олон эст амьтад хэрхэн үүссэнийг тайлбарлав.

65322.40%

925.510.21%

Инфляци тогтворжлоо

Абэ АНУ-д эргэлзэж байна

Хятадын өр эрсдэлд ойртсоныг ОУВС анхааруулав

ЗГМ: СЭДЭВ СПОРТ

ЗГМ: ИНФОГРАФИК

3 9

Улаанбаатар хотод, орон сууцанд амьдардаг зарим өрх гэр хорооллынхноос зутруу амьдарч байна. Учир нь 1960-1990 онд баригдсан хуучны угсармал орон сууцууд, сургуулийн барилгын ихэнх нь оройгүй байдаг тул дээврээс ус гоожих нь хэвийн үзэгдэл болжээ. Усан бороо цутгадаг намар цагт эдгээр айл бараг л “усан” дотор амьдардаг гэлтэй. Харин хаврын урь ороход өдөр нь дээврийн цас хайлж, усан тогтоол үүсэхийн сацуу хар цаасыг нь норгодог. Нойтон цаас нь шөнө овойн хөлдөж, ховхорно. Мөн хана, шал, таазны зай, завсраар дулаан алддаг гээд оршин суугчид нь жилийн дөрвөн улиралд цөөнгүй бэрхшээлтэй нүүр тулдаг байна.

Баянгол дүүрэгт ашиглалтаас гарах цаг нь аль хэдийнэ болсон хуучны 120 барилга бий. Энэ орчмын таван давхар байруудын оршин суугчид ус гоождог гэсэн гомдол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газарт тасралтгүй ирүүл байна. Тус дүүргийн 19 дүгээр хорооны 53, 54 дүгээр байрны оршин суугчдын хэлж буйгаар өмнө нь зөвхөн таван давхрын айлуудын дээврээс л дусаал гоождог байж. Гэтэл бага дээр нь арга хэмжээ аваагүйгээс сүүлийн жилүүдэд доод давхрын айлууд хана, таазаар ус нэвчиж, ханын цаас нь хуурч, паркетан шал нь хөөжээ.

Хенри Сандерсон2012 онд огцом унасны дараа

ханш нь бараг өөрчлөгдөөгүй, голдуу Хятадад олборлодог газ-рын ховор элементийн үнэ дахин дээшилж эхэллээ. Цахилгаан машин ба сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл өр гөж сөн нь 17 төрлийн эрдсийн олборлолт сэргэхэд нөлөөлжээ. Эдгээр нь ухаалаг утас болон хэрэглээний цахилгаан хэрэгслийн үйлдвэрлэлд гол түүхий эд болдог. Хятад улс уг зах зээлийг атгасан нь Вашингтоныг түгшээж, 2010 онд Цаасан байшин нэртэй телевизийн цувралын нэг сэдэв болж байв. Уг нь олборлолтын нэмэлт хүчин чадал болон эцсийн хэрэглэгчид өөр эх үүсвэр хайсан зэргээс үүдээд 2012 онд үнэ нь огцом унасан билээ. Гэвч машин болон салхин сэнсэнд ашигладаг тогтмол соронзонд газрын ховор элемент чухал үүрэгтэй тул таван жилийн дараа дахин сонирхол татаж эхэллээ.

Газрын ховор элементийн үйлд вэрлэлээр тэргүүлэгч Хятадын Northern Rare Earth групп сэр гэлтээс хамгийн их ашиг хүртэв. Шанхайн бирж дэх эдний хувь цааны үнэ энэ онд 52 хувь өсөж, өнгөрсөн сард гарсан тус компанийн тайланд дурдсанаар эхний хагас жилийн ашиг нь өнгөрсөн жилийн мөн үеэс 260 хувь нэмэгдсэн дүнтэй байна. Ийм урам зориг Tesla Motors-той нийлүүлэлтийн гэрээ байгуулсан, Шэнжэний биржид бүртгэлтэй со-ронзон үйлдвэрлэгч Zhong Ke San Huan компанид мөн ажиглагдлаа.

Монголын спортод олимп, дэлхийгээс медаль хүртсэн ТОП төрөл дөрөв бий. Тэгвэл эдгээр төрлийн гурав нь буюу чөлөөт, жүдо, боксын спортынхон энэ сарын сүүл, ирэх сарын эхээр дэлхийн аваргуудаа тодруулах

Угсармал орон сууцууд усанд живж байна

Газрын ховор элементийн эрэлт огцом өслөө

Шинэ олимпийн мөчлөг дэх анхны сорилт

Г.Оюунтөгс@oyuntugsZGM

Г.Баярсайхан@bayarsaikhanZGM

С.Батсайхан / ЗГМ©

Ubinfo.mn сайт шилдэгт багтлааGogo.mnIkon.mnCaak.mnXorom.comZaluu.com

“Засгийн газрын мэдээ” сонины цахим хуудас Ubinfo.mn нь Монголын мэдээллийн шилдэг сайтуудын долдугаарт бичигдлээ.

Unuudur.mnUbinfo.mnMedee.mnNews.mnEagle.mn

Эх сурвалж: Alexa.com©

гэж байна. Энэ удаа чөлөөт, жү­до бөхийнхний их сорилгын өмнөх мэдээллээс хүргэе.

Б.ШООВДОР ХЭСЭГ АХЛАН БАРИЛДАНА

Дээрх гурван төрлөөсөө чө-лөө тийнхөн хамгийн түрүүнд (найм дугаар сарын 21-26) авар-гуудаа тодруулна. Францын нийс лэл Парис хот түүхэндээ анх

Нийт Төрийн өмч Төрийн бус өмч

2012-2013

6566

554

235

1143

0

2013-2014

7495

758

852

1610

5

2014-2015

8148

361

542

2003

1

2015-2016

9290

070

388

2251

2

2016-2017

1050

8577

706

2737

9

ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАЖ БУЙ ХҮҮХДИЙН ТОО

НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД

Нийслэлийн Боловсролын газар©

ЦЭЦЭРЛЭГИЙН ӨСӨЛТ БА ХЭРЭГЦЭЭ

Нийт цэцэрлэгийн тоо

2012-2013

166176

342

Төрийн бус өмчТөрийн өмчийн

2013-2014

250178

428

2014-2015

314 180494

2015-2016

360204

564

2016-2017

407216

623

Нийт цэцэрлэгийн тоо өмнөх жилээс

Үүнээс төрийн бус өмчийн 59 47

удаа чөлөөтийн дэлхийн шилд гүү-дийн тэмцээнийг хүлээн авахаар болжээ. Олимпийн наад мын удаах жил хуучны хашрууд спортоо орхих, эсвэл хэсэг хуга цаанд завсарлага авч, шинэ залуу бөхчүүд төрөн гардаг нь бичиг дээгүй хууль. Энэ удаад ч залуус ба гийн бүрэлдэхүүнд олноор багтлаа.

4

Page 2: YНЭ: 600₮ Инфляци тогтворжлоо - UBinfo.mn...коридор” байгуулах хөтөлбөрт онцгой анхаарал хандуулсан байна.

Улс төр

2 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2017.08.18, БААСАН ~ №155 (701)

0 0 7 0 1

ТУЗ-ийн даргаЭрдэнэбаатарын ДОЛГИОН

Тэргүүн орлогч эрхлэгч Баатарын ДУЛАМХОРЛОО

Утас. 99997481

Орлогч эрхлэгчЛхагважавын СУГАРМАА

Утас. 99903584

Улс төр, нийгмийн мэдээллийн албаЭдитор Б.Даваатогтох

Утас: 99901637

Эдийн засаг, бизнес мэдээллийн албаЭдитор Б.Баяртогтох

Утас. 99901532

Гадаад контент, соёл энтертайнментын албаЭдитор Г.Баярсайхан

Утас: 99903574

Э.ЭнхбаатарУтас. 99903578

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, I хороо, Энхтайваны өргөн чөлөө,

“Блю Скай тауэр” 407 тоотУлсын бүртгэлийн дугаар. 1024

Утас. 70103131, Факс. 70106065

ubinfo.mn

Дугаарын удирдагчБ.Даваатогтох

“Засгийн газрын мэдээ” сонин нь ардчилсан, шударга ёс, хүний эрхийг дээдэлж, чөлөөт

сэтгүүл зүйн хэм хэмжээг бүрнээ сахин, олон ургальч үзлийг илэрхийлэх мэдээллийн

индэр байж, нийт Монгол үндэстний ойлголцол, эв нэгдлийг бэхжүүлэхийг эрхэм

зорилгоо болгоно.

РЕДАКЦИ

ЗАР СУРТАЛЧИЛГАА

ХАЯГ

ЦАХИМ ХУВИЛБАР

ТОДРУУЛГА & ЗАЛРУУЛГА

Уншигч та манай сонины мэдээ, нийтлэл, сурвалжилгатай холбоотой тодруулж, залруулах шаардлагатай

санал, хүсэлт байвал

[email protected]

Утас: 99903584 хаягаар бидэнтэй холбогдоно уу.

ЗАСГИЙН ГАЗАР

Цагаан хадны гаалийн хянал­тын талбайн үйл ажиллагааг зогсооно

Б.БямбаЗГМ

Б.Ганбаяр / ЗГМ©

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэлэлцүүлэг орон даяар үргэлжилж байна. Аймаг, орон нутаг, дүүрэг, хороо бүрт зохион байгуулагдаж байгаа хэлэлцүүлгээс Хан-Уул дүүргийг онцолж байна. Тус дүүргийн гуравдугаар хорооны иргэд шүүгчийн насыг 35-аас дээш болгох, УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцдог эрх зүйн орчинтой болохыг хүссэн байна. Мөн Ерөнхийлөгчийн албан тушаал зөвхөн шагнал гардуулах үүрэгтэй байгааг шүүмжилжээ.

Үүнээс гадна байгалийн баялгаа хэрхэн ашиглах талаар Үндсэн хуульд тусгах саналууд гарчээ. Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны иргэн Л.Хэнч-Яахав “Сонгогдсон албан тушаалтан улс төрийн намаас үл хамаарч ард түмнийхээ төлөө ажиллах заалт оруулаасай гэж боддог. Төлөвшөөгүй, боловсроогүй хүн дэвшиж, гарч ирж байна. Хоёрдугаарт, орон

нутгийн хүн амын тоог харгалзаж үзэх ёстой. Зарим нутагт хүч хүрэхгүй байхад зарим газар бөөгнөрч байна. Гуравдугаарт, шүүгчийн насыг нэмэх хэрэгтэй. Төлөвшиж чадаагүй шүүгчид ял оноож байна. Дөрөвдүгээрт, улс төрийн олон намыг хуульчлах хэрэгтэй. Гурван хүн нийлээд нам байгуулчихаад үймүүлээд, улс орныг “самраад” байна. Эцэст нь, Ерөнхий сайдыг УИХ батлаад, танхимаа өөрөө бүрдүүлээд, гишүүдтэйгээ хариуцлага тооцдог байвал үр дүнтэй” гэв.

Түүнчлэн төрийн албаны тогтвортой байдал алдагдаад 20 гаруй жил болж байна. Зарим нэг төрийн албан хаагч бохь зажлаад, цахим орчинд “тэнүүчилж” байдаг. Төрийн албан хаагчид тавигдах шаардлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах хэрэгтэй. Төрийн албан хаагч бол ард түмэнд үйлчлэх ёстой. Гэтэл бид тэднийг ажлаа хийгээч гэж гуйдаг. Ажилдаа дадлага, туршлагатай болсон төрийн албан хаагч нараа тогтвортой ажиллуулах шаардлагатай.

Мөн сум, хорооны Засаг даргаа дээрээс томилдог байх нь зөв. Харин тавигдах шаардлагаа чанд хатуу барьдаг байх ёстой. Эцэст нь, энэ олон улс төрийн намаа цэгцлэх хэрэгтэй гэсэн саналууд гарлаа.

УИХ-ын гишүүн Д.Лүндээ-жанцангаар ахлуулсан Ажлын хэсэг Үндсэн хуулийн 30 орчим заалтыг өөрчлөхөөр хуулийн төсөл боловсруулж, ард иргэдээс санал асууж байна. Санал асуулга ирэх сарын 5 хүртэл үргэлжилнэ. Иргэдийн саналыг аймаг, дүүргийн Засаг дарга нар УИХ-д хүргүүлнэ. Улмаар иргэдээс авсан саналыг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Л.Болд нараар ахлуулсан Ажлын хэсэг нэгтгэж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд тусгаад УИХ-д өргөн барих аж. Төслийг УИХ-аар хэлэлцсэний дараа Ард нийтийн санал асуулгаар баталгаажуулах юм. Үүний дараа 2020 оны долдугаар сарын 1, эсвэл 2021 оны долдугаар сарын 1 гэсэн хоёр хугацааны аль нэгийг сонгож хэрэгжүүлэхээр төлөвлөсөн юм.

ҮНДСЭН ХУУЛЬ

Ерөнхий сайдыг УИХ-аас баталж, танхимаа бүрдүүлэх санал давамгайлав

Б.СүрэнЗГМ

ГАДААД ХАРИЛЦАА

Ц.Мөнх-Оргил ОХУ болон Израильд айлчилна

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ойрын өдрүүдэд хэд хэдэн улсад ажлын айлчлал хийхээр төлөвлөжээ. Тэрбээр энэ сарын 20-24-нд ОХУ болон Израиль улсад ажлын айлчлал хийнэ. Үргэлжлүүлэн энэ сарын 30-наас есдүгээр сарын 1-нд Бусан хотноо болох Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны чуулга уулзалт (ФЕАЛАК)-ын Гадаад хэргийн сайд нарын VIII уулзалтад оролцоно. НҮБ-ын Ерөнхий ассамблейн 72 дугаар чуулган есдүгээр сарын 19-24-нд АНУ-д болно. Энэхүү томоохон арга хэмжээнд мөн бэлтгэж байгаа аж.

Харин өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлж буй ажлаас нь дурьдвал, Ц.Мөнх-Оргил сайд гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд хийж буй

ажилд анхаарал хандуулж байгаа аж. Тухайлбал, Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд хоорондын анхдугаар бизнес чуулга уулзалт, Монгол Улс-БНСУ-ын хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хамтарсан судалгааны багийн гуравдугаар уулзалтыг зохион байгуулахаар ажиллаж байна. Түүнчлэн Монгол, Хятад, Оросын “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх Ажлын хэсгийн гурван талын шинжээчдийн хоёрдугаар уулзалтыг хийхээр төлөвлөжээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга есдүгээр сарын 4-9-нд ОХУ-ын Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн форумд оролцох учир бэлтгэл ажлыг хангаж байгааг тус яамнаас мэдээллээ. Үүнийг угтуулан ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов манай улсад ажлын айлчлал хийх юм.

Х.АнандЗГМ

ХАМТЫН АЖИЛЛАГАА

Хөрөнгө оруулагчид Эдийн засгийн коридорыг сонирхов

Дэлхий даяар 28 салбартай Сингапур улсад төвтэй “Duane Morris & Selvam” олон улсын хуулийн фирмээс зохион бай-гуул даг “Ambassador series” арга хэмжээнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Лхагвадорж оролцож, “Монгол Улсын улс төр, эдийн засгийн нөхцөл байдал, хэ-тийн төлөв” сэдвээр илтгэл тавив.

Элчин сайд Монгол Улсын улс төр, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, Монгол Улс дахь гадаадын хөрөнгө оруулалтын

орчин, эрх зүйн зохицуулалт, гадаадын хөрөнгө оруулагч нарт үзүүлж буй хөнгөлөлт, дэмжлэгийг танилцуулав. Мөн Монгол Улсын хэрэгжүүлж буй эдийн засгийн томоохон төслүүдийн талаар илтгэлдээ дурджээ. Энэ үеэр бусад орны Элчин сайд нар болон хөрөнгө оруулагчид БНХАУ-ын “Нэг бүс, нэг зам” санаачилгын хүрээн дэх Монгол Улсын оролцоо, гурван улсыг холбох “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрт онцгой анхаарал хандуулсан байна.

Засгийн газрын ээлжит ху ралдаан болж, нүүрсний тээ вэр лэлтийн тухай хэлэлцэн, Цагаан хадны гаалийн хя налтыг зогсоохоор болов. Өмнө говь аймагт нийт 104 аж, ахуйн нэгжийн 6331 тээврийн хэрэг-сэл нүүрс тээвэрлэх тусгай зөв шөөрөлтэй. Энэ онд 24.2 сая тонн нүүрс экспортлохоор төлөв-лөснөөс энэ сарын байдлаар 50.3 хувийг нь тээвэрлээд буй. Хэрэв төлөвлөсөн нүүрсээ бүрэн экспортлохоор бол үлдсэн дөрвөн сарын хугацаанд хоногт 1600-гаас доошгүй тээврийн хэрэгслээр тээвэр гүйцэтгэх шаардлага тулгарч байгаа аж. Гэвч сүүлийн үед нүүрсний тээвэрлэлтэд зарим хүндрэл үүсээд байгаа юм. Тиймээс Гашуунсухайт-Ганц модны хилийн боомтын нэвтрүүлэх чадварыг сайжруулах, орчин үеийн рентген аппаратаар тоноглох, БНХАУ-ын талд

Нүүрсний тээвэрлэлтэд санаа зовнив

гарч байгаа саатлыг арилгах талаар тус улстай ярилцаж, шийдвэрлэхийг Ерөнхий сайд салбарын сайд нарт даалгалаа.

Түүнчлэн богино рейсийн тээвэрлэлт хийж буй тээврийн хэрэгслүүд хөдөлгөөний эрчимд саад болж, хил, гаалиар хориотой бараа тээвэрлэх боломж бүрдэж байгаа тул Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах Цагаан хадны гаалийн хянал-тын талбайн үйл ажиллагааг бүрмөсөн зогсоохоор болов.

Засгийн газрын хуралдаа-наар Хөшигийн хөндийн нисэх бууд лыг ажиллуулахад шаард-ла га тай 35 сая ам.долларын сан хүү жилтийг шийдвэрлэхээр бол лоо. Учир нь шинэ нисэх бууд лын үйл ажиллагааг

эхлүү лэхэд зарим тоног төхөө-рөмж, машин механизмыг худал даж авах шаардлагатай байгаа юм. Үүнд нийт 35 сая ам.дол ларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгааг ЗГХЭГ-ын дарга болон Зам, тээвэр хөгж лийн яамны удирдлагууд танилцууллаа. Улмаар шинэ нисэх буудлыг ашиглалтад оруу лахад шаардлагатай хөрөн гө оруулалтын Монголын талын эзэмших хувьд ногдох санхүү-жилтийг 2018 оны улсын төсөвт суулгах талаар судалж, шийд-вэрлэхийг холбогдох сайд нарт үүрэг болгов. Дараа нь нийс-лэлийн агаар, орчны бохирдлыг бууруулахад авах арга хэмжээ-ний талаар хэлэлцлээ. Одоогийн байдлаар агаарын чанарын

нэгдүгээр бүсэд байрлах Сон гинохайрхан, Баянгол, Чин гэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нийт 23 хорооны 20 гаруй мянган айл өрхийг 4.0 кВт чадалтай цахилгаан халаагуураар халаах техни-кийн боломжийг бүрдүүлэх, найдвартай байдлыг хангахад шаардлагатай тооцоо судалгааг хийгээд байгаа аж. Нийслэлд ажиллаж буй 71 халаалтын зуухыг буулгаж, хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангам-жид холбохоор зураг төслийг гүйцэтгэсэн байна. Түүнчлэн гэр хорооллын хүчдэлийн уналт-тай болон шинэ сууршилын бүсийн гэр хорооллын айл өрхийг цахилгаан хангамжаар хангах 42 багц ажлын хүрээнд

Улаанбаатар хотын зургаан дүүргийн 63 дэд станцыг ши нээр барьж суурилуулах ажлыг 11.74 тэрбум төгрөгийн хөрөн гөөр хийжээ. Уг төслөөр нийт 6373 шинэ хэрэглэгчийг цахил гаан эрчим хүчинд холбо-сон байна. Агаарын чанарын нэг дүгээр бүсэд байрлаж буй гэр хорооллын 20 мянган айл өрхийг өндөр чадал бүхий цахил гаанаар халаах, нийслэлд одоо ажиллаж буй халаалтын 71 зуухыг буулгаж хэрэглэгчдийг нь төвлөрсөн дулаан хангамжид холбоход шаардах хөрөнгийг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Эрчим хүчний сайд П.Ганхүү нарт даалгав.

Өмнөговь аймагт нийт 104 аж, ахуйн нэгжийн 6331 тээврийн хэрэгсэл нүүрс тээвэрлэх тусгай зөвшөөрөлтэй.

• Энэ онд 24.2 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн.

• Шинэ нисэх буудлыг ажиллуулахад шаард-лагатай 35 сая ам.долларын санхүүжилтийг шийдвэрлэнэ.

• 20 гаруй мянган айл өрхийг 4.0 кВт чадалтай цахилгаан халаагуураар халаахаар судалж байна.

Б.Ганбаяр / ЗГМ©

Page 3: YНЭ: 600₮ Инфляци тогтворжлоо - UBinfo.mn...коридор” байгуулах хөтөлбөрт онцгой анхаарал хандуулсан байна.

1Иргэд өөрсдөө чадах чинээ-

гээрээ засдаг ч жил бүр ийм хэмжээний засвар хийнэ гэдэг нь эдийн засгийн хувьд амар биш. Заримдаа цахилгааны “шит” буудсанаас тоггүй өнжих тохиолдол ч гардаг байна. Мөн орцонд цахилгааны утас ил задгай байдаг тул бороотой үед хүүхэд битгий хэл томчуудад ч аюул заналхийлж байдаг аж.

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны Нисэхийн 34, 35 дугаар байрыг ашиглалтад орсноос нь хойш засвар үйл чилгээ хийгээгүйгээс бага зэрэг бороо ороход л дээврээс нь ус гоожиж, хүчтэйхэн салхинд байр нь нурах шахдаг гэдгийг оршин суугчид хэлж байна. Уг нь 2014 онд ашиглалтын шаардлага хангахгүй, мөөгөнцөртсөн, га-зар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүг-нэлт гарчээ. Гэтэл өнөөдрийг хүр тэл энэ эрсдэлтэй байдал өөрч лөгдсөнгүй.

Герман, Франц, Англи зэ-рэг оронд манайх шиг 50 байтугай хоёр мянга, түүнээс ч олон жилийн настай барилгаа хуучны өнгө төрхөөр нь, ямар ч сэв суулгалгүй арчилж торддог. Гэтэл манайд иргэдийн амыг

3

ЗГМ: Сэдэв

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ2017.08.18, БААСАН ~ №155 (701)

Дулаан алдагдал зохих хэмжээнээс 35­40 хувиар нэмэгджээ

Угсармал орон сууцууд усанд живж байна

С.Батсайхан / ЗГМ©

ЗГМ: АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ

ЗГМ: НЭГ АСУУЛТ

Дээврийн засварыг СӨХ хариуцах ёстой

Хуучны орон сууцуудыг ашиглалтад орсноос нь хойш засвар үйл чилгээ хийгээгүйгээс бага зэрэг бороо ороход л дээврээс нь ус гоожиж, хүчтэйхэн салхинд байр нь нурах шахдаг

НИЙСЛЭЛИЙН ХУУЧНЫ ОРОН СУУЦНЫ ТОО

Улаанбаатар хотын хэмжээнд

1950-1990 оны хооронд орон сууц баригдсан576

Дүүргээр авч үзвэл

2Багахангай

120Баянгол

104 Чингэлтэй

71 Хан-Уул

84Сүхбаатар

72Сонгинохайрхан

100Баянзүрх

1Багануур

22 Налайх

Төмөр бетон угсармал

Тоосгон

Төмөр бетон каркас

Модон

150362

4321

Тэсвэртэй

Тэсвэргүй

Буулгасан

Ашиглах боломжтой

Нэмэлт судалгаа шаардлагатай

167

3265

6711

Газар хөдлөлтөд тэсвэрлэх чадвар

Барилгын хийцээр авч үзвэл

Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар©

Баянгол дүүргийн 18 дугаар хорооны иргэн Г.Тэмүүжин

-Зун болохоор дээврээс ус гоожно. Хувийнхаа зардлаар зас-вар хийгээд удаагүй бай тал бороо ороод авах юм гүй болгочихдог. СӨХ-нд хан дах гэхээр зугтаад олддог гүй. Даат гал нь хүртэл үүргээ гүйцэтгэдэггүй. Орон сууцны даатгалд хамрагдаад 10 гаруй жил өнгөрч байхад нэг ч удаа нөхөн төлбөр авч үзсэнгүй. Үүнд мэддэг, чаддаг нь анхаарал хандуулах хэрэгтэй байна.

Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны иргэн Ц.Цэцгээ

-Манайх энэ байранд олон жил амьдарч байна. Хамгийн дээд давхрынх учраас цас, борооны улиралд таазаар ус шүүрч хана дагаад гоожих нь их. Гэртээ засвар хийгээд ямар ч нэмэр байдаггүй.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийг хариуцсан ахлах байцаагч У.Ёндонгоос зарим зүйлийг тодрууллаа.

-Хуучны угсармал орон сууцуудад мэргэжлийн байгууллагын зүгээс хяналт тавьдаг уу?

-Манай байгууллагад СӨХ-ноос хүсэлт ирсэн тохиолдолд дээврийг үзэж, дүгнэлт гаргадаг. Дундын өмчлөлийн тухай хуульд жилд нэг удаа улс болон орон нутгийн төсвийн хөрөнгөөс дээвэр, цахилгаан шатанд засвар хийнэ гэсэн заалт бий. Манай байгууллага 1970 оноос өмнө баригдсан барилгуудад шалгалт хийж, 2015 онд 150, 2016 онд 20, энэ жил 66 барилгыг ашиглалтаас гаргахаар шийдвэрлэсэн. Одоогийн байд лаар эдгээр барилгыг нурааж, дахин төлөвлөлтөд хамруулахаар ажиллаж байна.

-Орон сууцны даатгал, дээврийн засварт танайхаас хяналт тавьдаг уу?

-Үүнд тухайн байрыг хариуцсан СӨХ хяналт тавьж ажилладаг. Даатгалын тухайд иргэд өөрсдөө анхаарал хан дуулахаас биш манайх үүнийг хариуцдаггүй. СӨХ бол иргэдийн өөрсдийнх нь сонгосон, итгэмжлэгдсэн төлөөлөгч. Энэ байгууллага л орон сууцны дээврийн засвар үйлчилгээ, иргэдийн эрх ашгийг хамгаалж ажиллах ёстой.

-Сүүлийн үед хуучны орон сууцны барилга ашиглалтын шаардлага хангахгүй байна гэсэн гомдол иргэдээс их ирэх болсон. Энэ тал дээр танайхаас ямар нэг арга хэмжээ авч байгаа юу?

-Манай зүгээс СӨХ, иргэдийн хүсэлтээр барилгуудад хяналт тавьсан. Тус шалгалтаар орон сууцуудын дулаан алдагдал зохих хэмжээнээс 35-40 хувиар нэмэгдсэн байгаа. Энэ нь иргэд болон тухайн орон сууцны насжилттай холбоотой.

таглахын тулд аль болох хямд төсвөөр, хялбар аргаар нүглийн нүдийг гурилаар хуурсантай адил оромдоод өнгөрөх нь олонтаа.

Улаанбаатар хотын захирагчаар Э.Бат-Үүл ажиллаж байхдаа хуучны угсармал орон сууцуудыг засуулахаар Новосибирскийн барилгын мэргэжилтнүүдийг авчирч байсан. Эдгээр барил-гыг орос “ах” нар барьсан учраас технологийнх нь дагуу засуулахаар болсон юм. Гэвч манай улсад албан тушаалтан со лиг дохоор хийж буй ажил нь гацдаг жишгээр өдгөө энэ ажил орхигдоод байна. Учир нь хуучны орон сууцны цахилгаан, чанар, засвар үйлчилгээ, дээ вэр, тохижилтыг өөр өөр бай гуул-лагууд хариуцдаг.

Ту хайл бал, цахилгааны асууд лыг “Улаанбаатар цахил-гаан тү гээх сүлжээ”, засвар үйлчилгээг Орон сууц, нийтийн аж ахуйг удирдах газар, дээвэр болон тохижилт үйлчилгээг СӨХ хариуцдаг.

Нийслэлийн ерөнхий төлөв-лөгөөний газрын дарга Э.Анар “Сүүлийн жилүүдэд нийслэлийн хуучны угсармал орон сууцны барилгын чанар муудсан. Энэ нь засвар үйлчилгээ хийгээгүй удсантай холбоотой. Үүнийг засахад техник, технологийг нь мэддэг хүн хэрэгтэй. Гэвч өнөөдөр манайд энэ төрлийн мэргэжилтэн байхгүй” гэв.

Өнгөрсөн зургадугаар сарын 15-нд “Говь” компанид гал гарсан нь үүний тод жишээ юм. Дээврийг нь модон хийцээр давхарлаж, шилэн хөвөнгөөр дулаалснаас гадна 4-5 давхар хар цаасаар хучсан байжээ. Эдгээр материал наранд хэт халснаас гал гарсан байдаг. Энэ бол манайд орон сууц, барилгын стандарт хэрэгжихгүй байгаагийн тод жишээ.

Угтаа бол оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангах ёстой анхан шатны нэгж нь СӨХ. Иргэдээс мөнгө татахдаа сурамгай хэрнээ дээврээ ч засаж чаддаггүй нь олон. Дээврээс ус гоожлоо гэхэд нүх сүвийг нь хар цаас давхарлаж хаахаас өөр дорвитой арга хэмжээ авдаггүйг иргэд хэлж байлаа.

Гэхдээ бурууг зөвхөн СӨХ-нд тохох нь өрөөсгөл. СӨХ-г ингэж давуу эрх мэдэлтэй болгосон нь

оршин суугчдын хайнга зантай ч бас холбоотой. СӨХ тухайн орон сууцны оршин суугчид хуралдаж, өөрсдийн саналаар сонгодог журамтай. Гэтэл СӨХ-г сонгох, ажлыг нь үнэлэх дүгнэх болоход тэтгэврийн хөгшид л

Жил хүрэхгүй тааз, хана гээд бүх юм нь хуурч унадаг. Хэдэн төгрөгөө засвар нэрээр салхинд хийсгэдэг болоод удаж байна. Ядаж байхад даатгалын газрууд нь ч ажлаа хийдэггүй. Үнэлгээ тогтоож, ирж уулздаггүй. СӨХ-ны дарга ч үзэгдэж ха рагд даггүй ийм л байдалтай байдаг. Сүүлийн жилүүдэд цахилгааны ил задгай утсанд гал маналзаж, тог тасрах нь ч ихсэх болсон. Асуухаар СӨХ л хариуцдаг гэдэг. Одоо хэнд хандахаа мэдэхгүй байна.

Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны иргэн Б.Ганболд

-Би 53 дугаар байранд амьд-раад 20 орчим жил болж байна. Гэтэл өнөөдрийг хүртэл байрны дээврийг нэг ч удаа олигтой зас-сангүй. Дээгүүр, доогуур өч нөөн яваад ч нэмэр алга. Буух эзэн, буцах хаяггүй орхигдчихлоо. Хэзээ айл шатлаа, хүүхэд тогонд цохиулжээ гэж дуулдах юм бол гэхээс эмээх юм. Энэ олон цахилгааны утас сүлжилдчихсэн байхад усаар өндөр хүч дэл дам-жих эрсдэлтэй. Ингээд бо дохоор СӨХ болон бусад байгууллага маш хариуц лагагүй байна шүү дээ.

-Таны амьдардаг орон сууцны засвар үйлчилгээ, дулаан, цахилгаан зэрэгт сэтгэл хангалуун байж чаддаг уу?

очдог. Тэгсэн хэрнээ асуудал үүсэхэд СӨХ-г буруутгадаг. Хэ-рэв хариуцлагатай хүмүүсийг сонгож, хийж буй ажилд нь хяналт тавьж сурвал эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирох явдал багасах биз.

• 1960-1990 онд баригдсан хуучны угсармал орон сууцуудын ихэнх нь оройгүй байдаг тул дээврээс ус гоожих нь хэвийн үзэгдэл болжээ.

• Дээврээс ус гоожлоо гэхэд нүх сүвийг нь хар цаас давхарлаж хаахаас өөр дорвитой арга хэмжээ авдаггүй.

• Баянгол дүүрэгт гэхэд ашиглалтаас гарах цаг нь аль хэдийнэ болсон хуучны 120 барилга бий.

Page 4: YНЭ: 600₮ Инфляци тогтворжлоо - UBinfo.mn...коридор” байгуулах хөтөлбөрт онцгой анхаарал хандуулсан байна.

Спорт

4 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2017.08.18, БААСАН ~ №155 (701)

1Японы эмэгтэйчүүдийн баг

Каори Ичо, Саори Ёшида гэ-сэн хоёр домогт бөхөө гэртээ үлдээсэн нь анхаарал татна. 2002 оноос хойш тэд ДАШТ-д тасралтгүй барилдаж ирсэн гайхам уламжлал ийн тасарчээ. Энэ хоёр бөх дэлхийн дэвжээнээс хамтдаа 23, олимпийн наадмаас долоон алтан медаль авсан. Гэхдээ домгууд нь эзгүй ч санаа зовох асуудалгүй гэдгийг дасгалжуулагч Кацүхито Сакаэ хэлж байна. Тэднийг орлох залуу бөхчүүд цахиур хагалан цойлж гарах бүрэн боломжтой гэнэ. Хэдийгээр Ичо, Ёшида нар Парист ирээгүй ч Риогийн олимпийн аварга Р.Кавай (60 кг), С.Дошо (69 кг) нарын томчууд энэ багт бий. Тиймээс япончууд эмэгтэй бөхийн төрөлд урьдын адил багаараа тэргүүлэхийн төлөө өрсөлдөх нь гарцаагүй.

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (United World Wres-tling)-ны албан ёсны сайт дээр түрүүлэх магадлалтай бөхчүүдийг жин тус бүрээр гаргасан байна. Энэ жагсаалтад Пүрэвдоржийн Орхон (63 кг) багтсан нь таатай мэдээ болов. Тэрбээр Риогийн олимпоос хойш нэг ч ялагдаагүйг UWW онцолж, энэ жинд түрүүлэх магадлал хамгийн өндөр хэмээн бичжээ. П.Орхоны хувьд ДАШТ-д анх удаа оролцох гэж байгаа. Энэ эрхээ авахын тулд дэл-хийн хошой аварга, олимпийн хүрэл медальт, хөдөлмөрийн баатар С.Батцэцэгийг хоёр ч удаа 10:0-ээр цэвэр ялсныг мартаж болохгүй. Бас Каори

Шинэ олимпийн мөчлөг дэх анхны сорилт

“Битүү морь” буюу яаж ч магад­гүй эвгүй бөхөөр Д.Отгонцэцэгийг нэрлэжээ

ДАШТ-ээс мөнгө, өнгөрсөн жил Будапештийн ДАШТ-ээс хүрэл медаль хүрт сэн амжилттай бөх. Өөрийн гэсэн өвөрмөц барилдаантай, хий багатай, туршлага хуримт луулсан тэрбээр Парисын дэвжээнд гялал зах бөхчүүдийн нэг байх болов уу.

Тэмцээнд оролцох бөхчүүдийг чансаагаар нь эрэмбэлж, эхний дөрөвт бичигдсэн нь хэсэг ахлан барилддаг. Өөрөөр хэл-бэл, тэд хагас шигшээ хүртэл хоорондоо таарахгүй, эхний даваануудад боломжийн учраа-нуудтай барилдана гэсэн үг. Тэгвэл манай бөхчүүдээс 60 кг-ын Б.Шоовдор хэсэг ахлан барилдахаар болжээ. Тэрбээр жингийнхээ дөрөвдүгээр байрт бичигдсэн юм.

Эрэгтэй бөхчүүдийн хувьд

жилийн дэлхийн аварга япон бөх М.Мукаида түрүүлнэ гэж мэргэжилтнүүд таамаглав. Харин “битүү морь” буюу яаж ч магадгүй эвгүй бөхөөр ма най Д.Отгонцэцэгийг нэрлэлээ. Д.Отгонцэцэгийн хувьд 2011 онд Истанбулын

Н.ТҮВШИНБАЯРТ ДЭЛХИЙН АВАРГЫН

МЕДАЛЬ Л ДУТУУЧөлөөтийнхөн үзэлцээд дуус-

санаас хоёр хоногийн дараа буюу наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 3-нд Унгарын Будапешт хотноо жүдогийн шилдгүүд дэлхийн аваргуудаа тодруулах болно.

Тэмцээнд 134 орны 794 бөх барилдах мэдүүлгээ өгсөн нь бүх цаг үеийн дээгүүрт бичигдэх үзүүлэлт болж байна. Өмнөх тэмцээнд 120 орны 720 бөх зодоглож байв. Жил бүр төдий тооны бөх барилдаж буйгаас харвал жүдо бөх дэлхий нийтэд жигд хөгжжээ.

Энэ жилийн тэмцээнд Фран-цын домогт жүдоч Т.Ринье анхаарлын төвд байх болно. Сүүлийн долоон жилийн турш

Ичог ялагдал гээчийг мартаад байхад нь 10:0-ээр хожсон түүх саяхных. Жингийнхээ хоёр шилдэг бөхийг ингэж илүүрхэн хожиж байгаа хүн бусдыг нь арчаад л өнгөрнө хэмээн дээрх таамгийг дэвшүүлсэн байх.

53 кг-ын жинд өнгөрсөн

Ерөнхийлөгч Х.Баттулга жүдочдоо

дэмжихээр Унгарт газардах сурагтай

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо Риогийн олимпоос хойш нэг ч ялагдаагүй П.Орхоныг жиндээ түрүүлэх хамгийн өндөр магадлалтай бөхөөр нэрлэлээ.

анх удаа тоосоо өргөх юм. Нэг ёсондоо Токиогийн олимпийн өмнөх сонгон шалгаруулалтаа энэ тэмцээнээр эхлүүлж байна гэж болно.

Риогийн олимпод Ф.Басиле гэгч сураггүй нөхөр бүгдийг ялсаар байгаад түрүүлснийг бөхийн хорхойтнууд мартаагүй байх. Манай Д.Төмөрхүлэгийг хүртэл цэвэр ялж орхисон эр. Тэрбээр үүнээс хойш нэг ч тэмцээнд барилдаагүй. Харин энэ удаа Будапештийн дэвжээнд зодоглохоор мэдүүлгээ өгчээ. Азаар олимпийн аварга болоо-гүй гэдгээ батлах л ёстой. Даш рамд сонирхуулахад, Ита-лийн эрэгтэй жүдочид дэлхийн аварга болж үзээгүй. Харин Басиле энэ хүлээлтийг эцэс болгох найдвар тээн Унгарт ирж байна.

Олон улсын жүдо бөхийн холбоо албан ёсны сайтдаа дэлхийн аваргын онцлох 20 үйл явдлыг бичсэн. Үүнд Мон-голын анхны олимпийн аварга Н.Түв шин баяр багтжээ. 33 настай, дөрвөн хүүхдийн аав тэрбээр 2008 онд Бээжингийн олимпийн аварга болж, эх оронд нь дэгдээд байсан иргэ-ний дайныг зогсооход чухал үүрэг гүйцэтгэсэн хэмээн ijf.org онцолсон юм. Түвшээ авар гын хувьд олимпийн наа-дам, Азийн наадам, Азийн АШТ болон томоохон гранпри тэмцээнүүдээс бүгдээс нь медаль хүртсэн. Энэ жил улсын наадамд ч сайн барилдаж, харцага цолоо ахиулан заан болсон билээ. Одоо түүнд дэлхийн аваргын медаль л дутуу байна. “Будапешт-2017” түүний зодоглох сүүлийн ДАШТ байх. Тиймээс сүүлийн тэмцээндээ урамтай барилдаж, авч үзээгүй медалиа өөрийн болгохыг хичээх нь тодорхой.

Манайхан энэ тэмцээнд эрэг-тэй, эмэгтэй бүтэн баг буюу нийт 18 тамирчны бүрэлдэхүүнтэй зодог лоно. Манай багт олимп, дэлхийн медальтай таван бөх багтсан байна. Жүдочид тэмцээ ний бэлтгэлээ “Говь” цогцолборт базаа сан бөгөөд 24-нд эх орноо соо мордох аж. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэм цээний үеэр жүдочдоо дэмжихээр Унгарт газардах сурагтай.

ихэвчлэн шинэ залуу тамирч-даар багаа бүрдүүлсэн. Багт дэлхийн медальтай хоёрхон бөх байгаа нь гавьяат Г.Мандах-наран, Э.Бэхбаяр нар юм. Г.Ман дах наран зургаа дахь, Э.Бэхбаяр дөрөв дэх ДАШТ-дээ хүч сорих аж. Харин Н.Лхамгармаа, Н.Зол боо, Ө.Батзул нар дэлхийн дэв жээнд анх удаагаа зодоглоно.

Өмнө нь ДАШТ-ий багийг бүр дүүлэхэд тэр явах ёстой, буруу бөхөө сонголоо гэх маргаан тасардаггүй байсан. Харин энэ жил Монголын чөлөөт бөхийн холбоо тэмцээнд оролцох бөхчүүдийг нээлттэй сорилгоор тодруулсан болохоор элдэв маргаан гарсангүй. Хойшид тогтмол хэрэгжүүлж баймаар зөв зүйтэй жишиг гэдэг нь эндээс харагдана. Дашрамд сонирхуулахад, манай бөхчүүд Монголын эртний нийслэлд Хар хоринд бэлтгэлээ базаасны эцэст өдгөө Парист газардаад байна.

ялагдал амсаагүй энэ бөхийг өнөө жил хэн нэг нь зогсоож магадгүй гэсэн хүлээлт бий. Учир нь, тэрбээр Риогийн олим поос хойш нэг ч тэмцээнд оролцоогүй тул чансаа уруудаж, хэсэг толгойлж чадаагүй юм. Тиймээс эхний даваанаас л жингийнхээ бусад шилдгүүд-тэй барилдаж эхлэх болно. Риогийн олимпийн -100 кг-д түрүүлсэн Чехийн Л.Крпалек сүүлийн нэг жилийн хугацаанд жин нэлээд нэмж, +100-д зо-дог лохоор болжээ. Энэ хоёр аваргын хоорондын барилдаан Будапештийн дэвжээг доргиох биз ээ.

Жүдо бөхийн төрөлд япончууд үеийн үед хүчтэй өрсөлдөгч байсаар ирсэн. Риогийн олимпод гэхэд тус улсын 14 жүдочийн 12 нь медаль хүртсэн (гурван алт, нэг мөнгө, найман хүрэл) амжилттай. Гэхдээ Японы жүдо бөхийн холбоо шинэ олимпийн мөчлөгт залуу тамирчдаар багаа сэлбэжээ. Энэ багийн 18 бөхийн 10 нь дэлхийн дэвжээнд

Чөлөөтийн ДАШТ-ээс хамгийн олон медаль авсан орнуудУлс Алт Мөнгө Хүрэл Нийт1.ЗХУ 253 93 69 4152.Япон 103 62 66 2313.ОХУ 92 58 84 2344.Болгар 61 90 98 2495.АНУ 58 85 85 228...27.Монгол 6 18 30 54

Жүдогийн ДАШТ-ээс хамгийн олон медаль авсан орнуудУлс Алт Мөнгө Хүрэл Нийт1.Япон 125 81 95 3012.Франц 47 32 70 1493.БНСУ 27 8 51 864.БНХАУ 19 12 16 475.Куба 18 19 35 72...18.Монгол 3 3 8 14

uww.org©

Page 5: YНЭ: 600₮ Инфляци тогтворжлоо - UBinfo.mn...коридор” байгуулах хөтөлбөрт онцгой анхаарал хандуулсан байна.

Яг одоо хүн төрөлхтөн “нэгэн хайрын дууль” гэмээр дуусашгүй жүжиг үзнэ. Хоёр биедээ туньсан, өшөө өвөрлөсөн хоёр үгэн бөмбөгөөр үзэлцэнэ. Ертөнцийн аль болохгүй муу муухай үгсээр хоёр биенээ булна. Шороо цацна. Сүрдүүлнэ. “Ална шүү!” хэмээн араа шүдээ ярзайлгана. Эцэстээ хүн төрөлхтөн залхлаа. Хоёр хүн, бүлэг хоорондын дунд ийм тоглоом байж болох ч, тусгаар тогтносон бүрэн эрхт улсуудын дунд ийм удаан хугацаанд үл ойлголцол байх нь үнэхээр эмгэнэл, инээдэм.

Гол асуудал бол хүчирхэг гүрэн АНУ-тай халз тулж байгаа Азийн нэг жижиг шаз руун үндэстэн байх аж. Юу хэмээвээс БНАСАУ нь орчин үеийн соёлжсон ертөнцөд туйлын өвөрмөц онцлог бүхий огт өмнөө, тусдаа улс болсныг Пхеньянаас үл тасран цуурайтдаг дайнч уриа, заналхийллүүд хэлээд өгөх шиг болдог. Зэвсэг туршиж сүрийг үзүүлээд дэлхийн хэвлэл мэдээллийн гол сэдэв болж, үе үе сенсаац дэгдээнэ. Улсынх нь нэр хүндэд хэрэгтэй. Сайнаар ч муугаар ч нэрээ дуудуулаад авна гэдэг нөгөө “Монгол гэж хаана байдаг юм бэ?” гэх гадаадынхны сониуч асуултаас хамаагүй дээр алхам.

Хойд солонгосчуудыг тэгж сенсаацлахад нь дэлхийн хэвлэлүүд янз бүрээр дүгнэж бичнэ. Бүр зарим нь Зүүн хойд Ази дайны ирмэг тулж очсон гэх дүгнэлт хийсэнтэй би огтоос санал нийлдэггүй. Харилцан атомын бөмбөг хаяна, Гуамыг чиглүүлж цөмийн пуужин харвана гэдэгтэй би одоо ч санал нийлэхгүй, итгэхгүй байна.

Харин зургаан талт хэлэлцээ мухардсан, үр дүнд хүрэхгүй гэдэгтэй бол санал нийлдэг. Хэлэлцээний энэ механизм бол Умардын хувьд ердөө л цаг хожих ов мэх. Гэхдээ үүнээс илүү арга зам байхгүй тул энэ хэлэлцээ рүү тэднийг шахсаар байх нь зөв гэх дүгнэлт голлож ирсэн. Үүнийг ч би дэмжиж байна. Бүтэхгүй ч гэсэн Пхеньяныг хэлэлцээний ширээнд суулгаасай.

Пхеньян тойрсон мэдээтэй зэрэг л энд мөн хүчирхэг гүрэн-АНУ-ын нэр байнга дурдаастай. Өөрийгөө АНУ-аас хамгаалах ёстой гэх нийгмийн сэтгэхүй хойд солонгосчуудад гүн сууж өгсөн. Тэр сэтгэхүй нь буруу, зөв эсэхийг ялгах боломжийг төр засаг нь ард түмэндээ олгодоггүй. Ертөнцтэй, адаглаад хил залгаа улс орнуудтайгаа хамтран хөгжих үү, үүрд тусгаарлагдах уу гэдэг дээрээ ч Хойд Солонгос цаг их алдаж байна. Алдлаа ч тэд Хятад, АНУ мэтийн хүчирхэг гүрнүүдийг өнгөн дээрээ эс тоосоор. Орос, Японыг бол бүр нулимчихсан. Өмнөдөө нэг нүдээр үзэхгүй. Хойд Солонгосын хувьд Хятад-Америкийн зохицуулалт гэдгийг үлгэр хэмээн үзсээр байна. Үнэхээр ч үлгэр юм. Дэглэмийг өөрчлөхийг зөвшөөрөхгүй, Солонгосын хойгт улс төрийн бүтэц эвдэгдвэл Хятад хүлээн зөвшөөрөхгүй гэх Бээжингийн байр суурь шиг ацалсан, хоёр нүүрлэсэн байр суурь гэж алга.

Хүчирхэг гүрэн-АНУ-ын дарамт шахалтыг сөрж чадаж байгаагаа дотоод гадаадад байнга илтгэн харуулж, улмаар Вашингтоныг цөмийн зэвсэг, пуужингаар заналхийлж, тэр нь дэлхий даяар шуугиан дэгдээж байх нь Умардын төрийн бодлогын гол үндэс гэдэг нь ойрын хэдэн хоногт бүр ч илт харагдлаа.

Цөмийн зэвсэг, пуужингийн хүчээр аюулгүй байдлаа хангахыг нь дэлхий нийт хүлээн зөвшөөрөхгүй, хоёр их хөрш

холбоотон нь (Хятад, Орос) мөн зөвшөөрөхгүй, ерөөсөө цөмийн зэвсэгтэй гүрэн хэмээн дэлхийд хэн ч хүлээн зөвшөөрөхгүй, хариуд нь гомдол хорслоо хэнд гаргахаа мэдэхгүй ийм нэг дүр зураг харагдаж байх шиг. Стратегийн тэвчээр (цоо шинэ нэр томъёо) гэдгийг Өмнөд Солонгос нотлон харуулж байна. Өмнөд нь энэ мэтэд айхгүй, хотойхгүй болжээ. Хүн төрөлхтөн залхлаа гэдэгт би БНСУ-ыг оруулж нэрлэж байна.

Энэ тавьтаргүйтлээрээ Хойд Солонгос бол итгэх боломжгүй этгээд гэдгээ улам бүр харуулсаар байгаад гол учир орших байх. Яг үнэндээ бол АНУ руу чиглүүлж буй аман заналхийллээ зогсоохгүй байгаа нь Вашингтонд тоогдох гэснээс өөр юу ч биш. Тоогдож ч байсан. Гэм нь Вашигтонд үе үе засаг солигдоод Хойд Солонгосчуудыг тоож эхэлж байсан хүмүүс нь улс төрөөс явчих нь хяслантай. Хойд Солонгосчуудыг тоосон, тэдний ойлгодгоор Пхеньяны урхинд орсон Билл Клинтон, түүний Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Мадлен Олбрайт нарыг нэрлэхэд хангалттай. 2000 онд БНАСАУ-ын Батлан хамгаалахын улсын хорооны нэгдүгээр орлогч дарга вице-маршал Чо Мён Рок Цагаан ордонд гэнэт морилж дэлхийн чихийг дэлдийлгээд

авсан. Хатагтай М.Олбрайт бол Ким Чен Иртэй Пхеньянд 2000 онд уулзаж, албан ёсны хэлэлцээ хийсэн Америкийн цорын ганц дээд төлөөлөгч. Одоо тэрбээр Трампыг Ким Чен Унтай гэнэдээд уулзачихав аа хэмээн сэрэмжлүүлэн буй.

Пхеньянд хүсээд байгаа хоёр талын тэр уулзалтыг нь АНУ одоо эсэргүүцэх бөгөөд ямар ч харилцаанд орохгүй. Итгэлцэл байж л харилцаанд орно гэдгийг Пхеньянд ойлгуулах гэж Трампын засаг захиргаа үйлээ үзэж байна.

Орос, Хятадыг, ялангуяа энэ тал дээр Хятадыг туслах болов уу, хойдуулыг шахах болов уу гэж горьдоод цөхрөнгөө баржээ.

Пхеньянд хүсээд байгаа хоёр талын тэр уулзалт нь явж явж эдийн засгийн элдэв хоригийг цуцлуулах, улмаар өрнөдөөс БНАСАУ-д тусламж үзүүлэхэд чиглэх учиртай аж. Харин Вашингтонд үзэхээр эхлээд итгэлцэл. Тэр нь яриа хэлэлцээ, дараа нь тусламж гэсэн үе шатаар хэрэгжих ёстой. Яриа хэлэлцээ хийхийн тулд тусламж үзүүлэхгүй, өдөөн хатгалга үйлдвэл тусламж бүр ч үзүүлэхгүй гэдэг нь ч Клинтоноос хойших гурван Ерөнхийлөгчийн үед харагдлаа.

Хойд Солонгостой нялцга-нахгүй Өмнөдийн байр суурь ингэхэд шинэ Ерөнхийлөгч Мун Жэ Иний өнгөн дээр яадаг бол хэмээн дэлхий нийт энэ хаваржингаа харзнасан. Тэрбээр дуулиантай ялсан. Тангараг өргөсөн. Умардтай хэлэлцээ хийнэ гэж шууд зарласан. Элдэв жест үзүүлсэн. Тэр бүгдийг нь Хойд Солонгос нь нулимсан. Өнөөдрийн байдлаар Мун Жэ Ин мухардчихаад сууж байна.

Харин Өмнөд Солонгосын өмнөх Төрийн тэргүүн муу нэрт Пак Гин Хэ тэгж нялуурч, бас мухардаагүй. Тэрбээр “Сөүлийн процесс” гэх санаачилга

дэвшүүл сэн. Гол агуулга нь: Зориудаар хямрал үүсгээд түүгээрээ дамжуулан буулт хийлгэдэг, тусламж хүртдэг Хойд Солонгосын ов мэхийг эцэс болгоно хэмээн үзсэн. Умардын цөмийн зэвсэг бүтээхийг хараад, ард түмнийхээ сайн сайхан, аз жаргалыг золиод зүгээр сууж байж чадахгүй гэдгээ хатагтай Пак Гин Хэ тов тодорхой мэдэгдсэн. Өдөөн хатгалга үйлдвэл хариу нь бүр ч шийдэмгий хатуу байх болно шүү гэдгийг дэлхийн хамтын нийгэмлэг Пхеньянд тов тодорхой ойлгуулах ёстой гэж тэрээр нэг бус удаа тэмдэглэж байв.

Гэхдээ Хойд Солонгосыг бүр хаячих на гэсэн үг биш. Үргэлж тогтворгүй байдалд байгаад байж болохгүй. Тэд юу хүсээд байна, ойртож нөлөөлж болох ямар боломж, суваг байна гэдгийг авч үзнэ. Хойд Солонгост Өмнөд тусламж үзүүлэхэд бэлэн байна. Гэхдээ ингэхийн тул Умард Дэлхийн хамтын нийгэмлэгтэй хэлэлцээ хийж, олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ чанд дагаж мөрдөх ёстой хэмээн хатагтай Пак Гин Хэ хэлж байжээ.

Тэр хатагтайн зөв байсан нь өдөр ирэх бүр илт нотлогдон буй. Энэ өдрүүдэд бүр ч зөв байсан нь харагдлаа. Дэлхийн хамтын нийгэмлэг, гол нь өмнөд хөрш нь 1997 оноос Хойд Солонгос руу тусламжийн бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Гэтэл энэ 20 жилд юу ажиглагдав? Гаднын тусламжаар дотоод байдал өөрчлөгдөх боломжгүй гэдэг нь харагджээ. Тусламжийг хамгийн ихээр үзүүлсэн нь хэрэв ам.доллараар ярьвал гэнэдэж алдсан АНУ өөрөө юмсанж. Тэрбумаас цаа-шаа ярина. Бизнесмен Трамп тэр мөнгөн дүнг олж сонсоод хэцүүдсэн нь дамжиггүй.

Хойд Солонгос нь айлган сүрдүүлж дээрэм хийх бус өөрөө санаачлаад олон улсын тусламж авах хөрсийг бий болгох хэрэгтэй юм. Энэ нь дэлхий нийтийн нэгдмэл байр суурь. Хүний эрх, эрх чөлөөг дээдлэн, жендерийн тэгш байдлыг хангаснаа НҮБ-д илтгэн харуулж байж тусламж хүртэж чадна.

Харин тэрхүү “Сөүлийн процесс”-ын хүрээнд Хойд Солонгосын эмзэг давхарга, эмэгтэйчүүд хүүхдүүдэд тусламж үзүүлнэ гэх хөтөлбөрийн төсөл нэг хэсэг яригдсан. Гэхдээ зэр зэвсэг хангинуулж сүрийг үзүүлээд байх аваас тэр нь очихгүй. Очлоо ч тусламж хэнд хүрч байна вэ гэдэг дээр өмнөдүүд хяналт тавина гэж үзсэн. Гэтэл түүнд Пхеньяны удирдагчид уурссан. Шууд л хуц гээд харилцаагаа тасалсан. Хойд Солонгост буян болж байсан Кэсоны эдийн засгийн тусгай бүсийг хаасан, өмнөдүүдийг хөөсөн. Гэлээ гээд Өмнөд

Солонгос санхүүгийн хохирол амссангүй, харин Умардынхан үлэмж боломжоо алдсан хэмээн тухайн үед нь дэлхийн хэвлэлүүд бичиж байсансан.

Өөр нэг нийгмийн сэтгэхүй Хойд Солонгосоос харагдаж байна. “Хүндэтгэх хэрнээ үзэн яд! Aтаархах хэрнээ эс тоо!” гэх зарчим хойдуулыг эзэмдсэн бололтой. Тэдний ална, хөнөөнө, цөмийн бөмбөг харвана хэмээн заналхийлээд буй улсууд нь хөгжлөөрөө бүгд тасраад явчихсан, хангалуун амьдралыг буй болгочихсон. Харин өөрсдөө өлс гөлөнд үе үе нэрвэгдээд олон мянган хүнээ үхүүлчихдэг, эдийн засаг нь нэг байран дээрээ олон жил дэвхцээд нэмэргүй, хамгийн үр ашиггүй эдийн засаг чухам тэнд л байна. Үйлдвэрүүдийн 70-80 хувь нь хаалгаа барьчихсан, Зөвлөлтийн эдийн засгийн тусламж зогсмогц л бүр 1992-1995 онд тэдгээр үйлдвэрүүд жагсаалаас гарсан. Хүн амынх нь 90 хувь нэн ядуу, гуйланчлал нүүрлэсэн, ДНБ-ийх нь 95 хувь гадаад өрөнд явдаг. Тооны цаана чанар, тэр дундаа XXI зууны орчин цагийн мэдээлэл-технологийн эриний дайны царыг даах чадвар нь Хойд Солонгосын цэрэгжсэн плакатуудтай харь-цуулахад үнэхээр эмгэнэлт дүр зураг буухаар юм.

Гэхдээ АНУ-д буруу бий юү гэвэл бий юм. Түүх судлаачийн хувьд эрдэмтдийн зарим саналтай санал нийлдэг. Тэдний зарим байр суурийг буулгая. Солонгосын нэгдлийг хангах талаар АНУ дорвитой санал санаачилга, сайн санааны алхам ганцыг ч хийгээгүй иржээ. Америкийн христосын шашны миссионерууд Солонгосын хойгт 120 гаруй жилийн тэртээгээс ирж шашин түгээснээс өөрөөр Солонгост америкчуудын үлдээсэн гэгээн мөр гэхээр юм байхгүй байсаар II дайнтай золгосон. Солонгосын дайны үед АНУ нь Өмнөдийн талд зогсож аврагчийн үүрэг гүйцэтгэсэн нь Умард талдаа сөргөөр, Өмнөддөө эергээр үнэлэгддэг. АНУ-д эрх барьж ирсэн АН, БНН-ын аль алин нь Солонгосын хойгийн асуудлаар зөрчилтэй зөрүүтэй гэмээр байр суурь баримталдаг. АН-аас Ерөнхийлөгчид сонгогдож асан улс төрийн зүтгэлтэн Жимми Картер 1994 онд 38 дугаар өргөргийг машинаар нэвтрэн Пхеньян орж Ким Ир Сентэй уулзсан нь түүхнээ БНАСАУ-АНУ-ын хооронд явагдсан анхны дээд хэмжээний гэж тооцогдох түүхт уузалт байлаа. Дараа нь 2000 онд АНУ-ын ТНБД хатагтай М.Олбрайт Пхеньянд айлчилсан, нөгөө солонгос маршал Цагаан ордонд морилсон, Ерөнхийлөгч асан Б.Клинтон 2009 онд айлчилсан гэх мэт ганц нэг айлчлал нэрлэж

болно. Харин БНН засгийн эрх барьсан үед Умардын талаархи бодлого чангардаг. Ж.Буш Ерөнхийлөгч байх үед 2002 онд Хойд Солонгосыг муу муу-хайн тэнхлэг (axis of evil) гэж нэрлэж эрс хатуу бодлого явуу-лахыг шаардсан. Эдүгээ Трамп БНН-аас сонгогдсон Ерөнхий-лөг чийн хувиар үгэн бөмбөгөөр Пхеньяныг сүрдүүлэн байна.

Ийм нөхцөлд БНАСАУ-д 1950-1953 оны Эх орны чөлөө лөх дайны уур амьсгал яг хэ вээ рээ байна. Цэрэг эрсийнх нь эр зориг, Их жанжиндаа хязгаар-гүй үнэнч шүтлэг бишрэл, Мат росов маягаар камиказейн үхлээр үхэх хүслэн, суртал нэвт-рүүлгийн аман заналхийлэл гэх мэт үргэлжилсээр. Хүүхдийн цэцэрлэгт америк цэргийн чүүчил жадалж сурсан солонгос багачууд пионер болж улаан бүч зүүмэгцээ 100 америк чоныг, эвлэлд элсвэл 1000-ыг, намд элсэхээрээ 10 000 америк чоныг ална хэмээн андгай тангараг өргөж хүн төрхөө олдог дүр зураг харагдаж байна.

Плакатнуудаас харвал Хойд Солонгосын дэргэд АНУ ердөө л цаасан бар. Япон, Өмнөд Солонгосыг бол арчиж хаяна, хохь нь шүү гэсэн заналхийлэл захын солонгос генералын амны уншлага. Умард, Өмнөдийг зааг ласан цэрэггүй бүсэд БНАСАУ-ыг төлөөлдөг хурандаа генерал Ри Чан Бокийн албан захидал:

Төсөөлснөөс чинь шал өөрөөр, хүний амь аймшигтайгаар үрэг-дэх, урьд хожид үзэгдээгүй, хамгийн хэрцгий дайн хийх болно шүү, Солонгосын хойгт АНУ цэргээ байлгаж байгаа тохиолдолд дайн зайлшгүй шүү.

Ким Чен Ирийг амьд ахуй үед БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Пак Дон Чун манай ГХЯ-ны төлөөлөгчдөд ингэж ярьж байв:

Манай төрийн тогтолцоог нурааж, манай улсыг устгах бодлого нь эцсийн эцэстээ дайнд хүргэнэ. Үүнд бид хатуу цохилт өгөх болно. Манай их жанжин Ким Чен Ир цэргийн ангиудаараа байнга явж, армиа бэхжүүлэхэд их анхаарч байна. Манай армийн сүр хүчнээс Өмнөд Солонгос, Япон, АНУ үхтлээ айж байгаа. Бид цохилтын төвийг Японд чиглүүлэх бөгөөд түүнийг нэг мөр устгах чадал ч бидэнд байна гэжээ.

Зангидсан нударгаараа конгрессын байшинг няц цохиж буй солонгос цэргийн плакат, мянган америк чоныг улаан гараараа тасдаж алах тухай эвлэлийн гишүүний тангараг, байн байн зарладаг байлдааны цагийн байдал, энгэр дүүрэн хуванцар одон гялалзуулах генерал адмиралуудын сүрт жагсаал, газар тэнгэр доргитол уухайлах олон түмний түрлэг тасрахгүй үргэлжилсээр...

2017.08.18, БААСАН ~ №155 (701) 5ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

Судлаачийн үг

Олхонуд Баярхүү судлаач профессор

“Хүндэтгэх хэрнээ үзэн яд! Aтаархах хэрнээ эс тоо!”

Гүргэр Пхеньяныг номхруулах Америк үлгэр

Өөрийгөө АНУ-аас хамгаалах ёстой гэх нийгмийн сэтгэхүй хойд солонгосчуудад гүн сууж өгсөн.

Page 6: YНЭ: 600₮ Инфляци тогтворжлоо - UBinfo.mn...коридор” байгуулах хөтөлбөрт онцгой анхаарал хандуулсан байна.

(Өмнөх дугаарын хариу)

785431926

627319458

293786514

519842637

146925783

834567192

471258369

352694871

968173245

2

4

9

1

2

84

4

6

9

8

7

5

6

9

3

841

862

3

3

7

74

Лавлах

6 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2017.08.18, БААСАН ~ №155 (701)

ОНЦЛОХ ҮЗВЭР

08.00

12.00

14.00

18.00

20.00

22.00

07.00 “Монголын шинэ өглөө” хөтөлбөр

10.30 “Эх өв” нэвтрүүлэг

13.20 У.Шекспирийн “Шуурга” жүжиг

17.50 “32 модон хүний үлгэр”

19.00 “Олон нийтийн цаг”

21.00 “Баасан гараг” цэнгээнт нэвтрүүлэг

07.30 “Эзэнт гүрнийг босгосон нь” нэвтрүүлэг

11.30 “Шилдэг санаа” нэвтрүүлэг

15.00 "Бизнесийн төв цэг” хөтөлбөр

17.00 "Bloomberg Surveillance” нэвтрүүлэг

20.30 “Байршил” нэвтрүүлэг

21.00 “Мөнгөний урсгал” хөтөлбөр

07.05 “Монголчууд ХХ зууны эхэнд” нэвтрүүлэг

11.15 “Харваач” ОАК хоёрдугаар бүлэг, нэгдүгээр анги

14.10 “Аяыг таа” шоу нэвтрүүлэг

17.10 "Анхдагчид” хүүхэлдэйн кино

20.50 “Ялалт” шоу нэвтрүүлэг

21.50 "Көсем” ОАК 80 дугаар анги

12.00 “Хөтөч” мэдээллийн хөтөлбөр

15.30 “Оёдлын газрын боловсон эрчүүд ОАК 13 дугаар анги

17.30 “Кантервилийн хий үзэгдэл” хүүхэлдэйн кино

20.00 "Оргил цаг” мэдээллийн хөтөлбөр

22.30 “Тэрслүү хөвгүүд” ОАК иавдугаар бүлэг, нэгдүгээр анги

MNB Bloomberg Боловсрол Монгол ТВ09.30 “Тог тог тог” хүүхдийн нэвтрүүлэг

ТВ ХӨТӨЛБӨР

Урчуудын эвлэлийн шагналт зураач Б.Мягмар болон түүний шавь нарын хамтарсан “Манай ангийнхан” уран зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд Дүрслэх урлагийн дээд сургуулийг 2004 онд төгссөн нэг ангийн 10 гаруй уран бүтээлч оролцож байна. Хорь гаруй жил дүрслэх урлагийн хичээл зааж буй Д.Мягмар багшийн 70 насны ой энэ жил тохиож буй. Тэрбээр реалист чиглэлээр бүтээл туурвидаг бөгөөд монгол ахуй, байгалийн сэдэвтэй зураг уран бүтээлийнх нь ихэнх хэсгийг эзэлдэг. Харин “Манай ангийнхан” үзэсгэлэнгээс түүний шавь нарын олон чиглэл, өөр өөр өнгө аяс бүхий уран зургийг сонирхох боломжтой. Үзэсгэлэн энэ сарын 24 хүртэл үргэлжилнэ.

Иргэний үнэмлэхийг баталгаа-жуулахгүй

Цалингаа 1.6 саяд хүргэхийг шаардлаа

УЛААНБААТАР

НИЙГЭМ

Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудаар үйлчлүүлэх иргэн, хуулийн этгээд зарим бичиг баримтыг заавал но та риатаар баталгаажуу-лах шаард лагагүй боллоо. Тухайлбал, иргэний үнэмлэх, улсын бүртгэлийн гэрчилгээ болон холбогдох албан бич-гийг эх хувиар нь авчирсан тохиолдолд баталгаажуулсан хуулбар шаардахгүй бай-хыг нийслэлийн Засаг дарга С.Батболд үүрэгдлээ. Нийс лэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс иргэдэд 182 төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Үүнээс 29 нь бичиг баримтынхаа хуулбарыг нотариатаар батал-гаажуулахыг шаарддаг байсан. Энэ өөрчлөлтийг ирэх даваа гарагаас эхлэн мөр дөнө.

Нийслэл, орон нутгийн сургууль, цэцэрлэгийн багш нар нэгдэн “Багшийн цалинг нэмүүлэх” түр хороо байгууллаа. Тэд Засгийн газраас сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн багш нарын үндсэн цалингийн доод хэмжээг ирэх сард багтаан 1.6 сая төгрөгт хүргэхийг шаардсан. Мөн 2020 он гэхэд энэ хэмжээг хамгийн багадаа 3500 ам.долларт хүргэх, багшийг төрийн жинхэнэ албан хаагчийн ангилалд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх зэргийг шаардлагадаа тусгажээ. Уг албан бичгийн хариуг энэ сарын 24-ний дотор биелүүлэхгүй бол ирэх сарын 1-нээс 32 мянган багш ажил хаяна гэдгийг мэдэгдэв.

“Манай ангийнхан”

ЗУРХАЙ

Билгийн тооллын 26Зуны адаг улаагчин хонь сарын зургаан цагаан мэнгэтэй улаагчин үхэр өдөр.Үс засуулбал: Жаргал үргэлжид ирнэНаран ургах, шингэх: 05.55-19.57Барилдлага: ИдэрШүтэн барилдлага: АвахуйСуудал: Шороо

Аргын тооллын наймдугаар сарын 18, Сугар гараг. Билгийн тооллын 26. Хэрцгий охин одтой, улаагчин үхэр өдөр.

Өдрийн наран 05.55 цагт мандан, 19.57 цагт жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.

ЗГМ: СҮДОКҮ

Б.БаярмааЗГМ

ҮЗВЭР

ЦАГ АГААР

УЛААНБААТАРVIII.18 25o

15o

VIII.19 25o

14o

VIII.20 19o

12o

VIII.21 21o

9o

VIII.22 19o

9o 8 м/с

6 м/с

10 м/с

7 м/с

11 м/с

8 м/с

8 м/с

6 м/с

10 м/с

7 м/с

Түр зуурын бороотойТүр зуурын бороотой Бороотой Үүлшинэ Бага зэргийн бороотой

УВС29o

12o

ХОВД 30o

13o

ЗАВХАН25o

7o

БАЯНХОНГОР23o

8o

ГОВЬ-АЛТАЙ23o

8o

ӨВӨРХАНГАЙ 21o

7o

АРХАНГАЙ 22o 7o

ХӨВСГӨЛ 21o

6o

БУЛГАН23o

9o

ТӨВ 20o

9o

ДУНДГОВЬ 22o 10o

ӨМНӨГОВЬ25o

11o

ГОВЬ-СҮМБЭР 20o

10o

ДОРНОГОВЬ 25o

14o

СҮХБААТАР 24o

12o

ХЭНТИЙ 20o

10o

СЭЛЭНГЭ 25o

11o

ОРХОН20o

9o

ДАРХАН-УУЛ24o

12o

ДОРНОД 26o

14o

БАЯН-ӨЛГИЙ27o

12o

НИСЛЭГИЙН ЦАГИЙН ХУВААРЬ

Сөүл-УБ 01.35 04.05 УБ-Сөүл 08.45 12.50 Токио-УБ 14.40 19.10 УБ-Токио 07.55 13.40 Бээжин-УБ 09.30 12.00 УБ-Бээжин 06.10 08.25 Хонконг-УБ 18.30 23.10 УБ-Хонконг 13.00 17.30 Москва-УБ 19.25 06.35 УБ-Москва 09.15 10.55

ГАЛТ ТЭРЭГНИЙ ЦАГИЙН ХУВААРЬ

УБ-Москва 13.50 14.28 Эрээн-УБ 18.00 11.15 УБ-Бээжин 07.15 14.04 Хөххот-УБ 22.50 11.15 УБ-Хөххот 20.00 20.49 Эрхүү-УБ 15.35 06.20 УБ-Эрхүү 21.10 02.40 Эрдэнэт-УБ 19.10 05.48 УБ-Эрдэнэт 20.30 07.45 Замын-Үүд-УБ 17.35 08.55 УБ-Замын-Үүд 17.20 07.05 Сайншанд-УБ 20.25 07.01 УБ-Сайншанд 09.15 19.15

Өмнөх дугаарын хариу / 08.17

ЗГМ: ҮГИЙН СҮЛЖЭЭ

БОСООГООР:1. Эрт хээлтүүлгэнд орохоос сэргийлж хуц, ухнын гэдсээр унжуулдаг зүйл2. Хоол амтлагч3. .... цэгц

4. ..... дутах6. Адилхан, ихэр мэт7. ОХУ-ын "Премьер министр" хамтлагийн дуучин асан, монгол

дуучин9. Монгол гэрийн хана хийхэд зориулагдсан зүсэж бэлдсэн шир11. Говь-Алтай аймгийн сум

1 2 3

ЗГМ: КОМИКС

Mr. Баагийгийн ПАЯН

За Баагий гараад ир ... 1799 он

юугаараа алдартай

вэ?

Пушкин мэндэлсэн ....

Пушкин 13 нас хүрсэн.

Зөв 1812 он юугаараа алдартай

вэ?

УХ УУБ

УУЛ

ВЗ

У

Х

Х А

ИД Ю А

У

Д

Д

АФС

АР В Х ЭГ Р Э РАН А Д Р УАБА И А АН Р Н ТРО О О А АЬРА А

СЛ

А

ИЛ

СВ

А Р

К

АӨ

С

ҮНДЭСНИЙ СОЁЛ АМРАЛТЫН ХҮРЭЭЛЭН

Залууст зориулсан “Be… Live show 2017” тоглолт ирэх сарын 9-нд хоёр дахь жилдээ зохион байгуулагдана. Уран зураг, гэрэл зураг, шивээс, боди арт чиглэлийн “Skin and Canvas” үзэсгэлэн маргааш Монголд анх удаа зохион байгуулагдана. Тасалбарын үнэ 8000 төгрөг ба 15-аас доош насны хүүхдүүд үнэгүй оролцож болно.

СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨМаргааш Японы ардын урлагийн шилдэг хамтлагуудын тоглолт болно. Уг тоглолтыг Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй. Дуу, бүжиг, хөгжмийн нийт 14 хамтлагийн тоглолтыг үнэгүй үзээрэй.

УДЭТХичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны үзэсгэлэн худалдаа задгай талбайд ирэх сарын 3 хүртэл үргэлжилнэ.

ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНМаргааш 11.00 цагаас ном солилцох өдөрлөг болно. Өдөрлөгийн үеэр уншиж дууссан номоо бусадтай солилцоорой.

ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНОрчин үеийн хөгжмийн урсгалуудыг нэгтгэсэн “Хүннү” наадам энэ сарын 25, 26-нд болно. Уг наадамд хип хоп урсгалын шилдэг хамтлаг, дуучид болон гадаадын DJ нар уран бүтээлээ толилуулна. Наадамд 16-гаас дээш насныхан оролцох боломжтой.

Түүхийн шалгалт авч байв...

16. Өвлийн идэш18. Догширсон, .... цохисон

ХӨНДЛӨНГӨӨР:1. Үхрийг туухад хэлэх үг3. Хэлний саармаг хүйс5. 1980-аад онд мандаж байсан МҮЭСТО-ны хамтлаг8. Хааны охин10. Монголын спортын холбоодын нэг (товчилсон нэр)12. Анч бүргэдийн шилдэг үүлдэр Ага ...13. Тавьсан өр14. Латвийн нийслэл15. Монголчуудын

Налайхын төв замыг өргөтгөв

ЗАМ, ТЭЭВЭР

Налайх дүүргийн төвийн Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжны 1.3 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын гүйцэтгэл 99 хувьтай байна. Хоёр эгнээ авто замыг 14 метр өргөн, дөрвөн эгнээ болгосноор замын ачаалал буурч, иргэдийн цагийг хэмнэх юм. Мөн гурван метр өргөн явган хүний зам, ус зайлуулах байгууламж, гэрэлтүүлгийг цогцоор нь шийдсэн байна.

Эдгээр зам нь 1970-аад онд ашиглалтад орсон бөгөөд үүнээс хойш шинэчлээгүй тул бүхэлдээ эвдэрч, замын хөдөлгөөний аюулгүй байдал алдагдаад байсан юм. Энэ засварт нийслэлийн Авто замын сангийн хөрөнгө оруулалтаар 2.8 тэрбум төгрөг зарцуулжээ.

хонго, ууцанд байдаг толбоны өнгө16. Өсвөр насны эр адуу17. Үргэлжид мөнх19. Царай

20. Найрал хөгжим болон шашны хурал номонд хэнгэрэгтэй хоршин хэрэглэдэг хөгжмийн зэмсэг21. Шарлаж буй өвс

4

5

8 9

6 7

10 11

12

13 14

15

16 17 18

19

20 21

Гамшгийн үед цуглах цэг

'Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага гамшгийн үед цугларах цэгүүдэд ногоон тэмдэг байрлуулж эхэллээ. Аливаа гамшгийн үед иргэд эдгээр цэгт цуглан, анхан шатны тусламж хүлээх юм. “Гамшигт тэсвэртэй Улаанбаатар” төслийн хүрээнд ийм цэгийг Хан-Уул дүүргийн 12, Сонгинохайрханы хоёр, Чингэлтэй долдугаар хорооны байрны гадна байрлуулжээ. Мөн нийслэлийн Эрүүл мэндийн газар, Боловсрол, соёлын газар, Хүүхэд, гэр бүл, хөгжлийн газар, нийслэлийн Онцгой байдлын газрын байрны гаднах талбайд ийм тэмдэг тавих юм.

ТӨСӨЛ

Page 7: YНЭ: 600₮ Инфляци тогтворжлоо - UBinfo.mn...коридор” байгуулах хөтөлбөрт онцгой анхаарал хандуулсан байна.

Том МитчеллИрэх гурван жил Хятадын

эдийн засаг хүлээлтээс дээгүүр өсөлттэй гарах төлөвтэй байгаа. Энэ нь Засгийн газар өрийн аюултай түвшнийг зохицуулах талаар арга хэмжээ авахаас түдгэлзэж буйтай холбоотой гэж Олон улсын валютын сан мягмар гарагт анхааруулав. ОУВС-гийн мэргэжилтнүүд дэлхийн хоёр дахь том эдийн засагт дүн шинжилгээ хийснийхээ дараа 2018-2020 онд Хятадын эдийн засаг дунджаар 6.4 хувь өсөх таамаг гаргасан нь өмнөх 6.0 хувиас дээгүүр юм. Түүнчлэн энэ оны өсөлтийн хүлээлт 6.7 хувь буюу өмнөх таамгаас 0.5 хувиар дээшилсэн байна.

2010-2020 оны хооронд эд ийн засгаа хоёр дахин өсгөнө хэмээн төлөвлөсөн Хятадын Засгийн газар уг зорилгоо хэрэгжүүлэхийн тулд өр түргэн нэмэгдэж буйд хүлээцтэй хандаж байв. Сангийн тай ланд “Хятадын эрх баригчид 2020 оны ДНБ-ий зорилтоо хэрэгжүүлэхийн тулд бүхнийг хийж байна” хэмээн дурджээ. Үүний уршгаар Хятадын санхүүгийн бус салбарын өрийн хэмжээ 2022 он гэхэд ДНБ-ий 290 хувьтай тэнцэхээр байгаа нь өнгөрсөн оны 235 хувиас хавьгүй дээшилсэн үзүүлэлт юм.

Нэлээд хүчтэй үг хэрэглэсэн

Лео ЛьюсСайн зүйлийг давтахад гэм

хоргүй гэж Платон хэлсэн байдаг. Ингээд пүрэв гарагт Дональд Трамп Ерөнхийлөгч болсноосоо хойш 28 дахь удаагаа Японы өмнө хүлээсэн батлан хам гаалах үүргээ давтан мэдэгдэв. Хувиа раа, хэвлэл мэдээллээр, Вашингтоны санаачилгаар мэдэгдсэн боловч олонх нь Японы шууд хүсэлтээр хийгджээ. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Ерөнхийлөгчийн тангараг өргөсний дараа Трампын уулзсан анхны гадаадын тэргүүн. 27 дахь батламжийг лхагва гарагт Токиод суугаа АНУ-ын Элчин сайд Уильям Хагерти хэлсэн юм.

Пүрэв гарагт Японы шинээр томилогдсон Батлан хамгаалахын болон Гадаад хэргийн сайд нар АНУ-ын адил албан тушаалын хүмүүстэй уулзаж байгаа нь мөн л дээрх асуудлын нэг хувил-бар. Тайвшруулах арга хэмжээ байж магадгүй ч Америкийн олон батламж нь Японы итгэл суларсныг илтгэж байж бол-зош гүй. Японы тал энэ долоо хоногт итгэлийг нь батлах үгийг дахин сонсохыг эрмэлзэж байгаа нь маш их ач холбогдолтой. Зуны турш Японы хүүхдүүд пуужингийн дайралтаас зугтан, нуугдах сургуулилалт хийлээ. Тус улсын аюулгүйн орчин АНУ-ын Ерөнхийлөгчийн “догшин галаар угтах” тухай гэнэтийн амлалтаар тодорхойлогдож байна. Пхеньяны цус огшоом сүрдүүлэг, албаны дүгнэлт зэргэг нь Хойд Солонгосын цөмийн пуужингийн

Газрын ховор элементийн эрэлт огцом өслөө

1Tesla Motors компани Model

III цахилгаан машинаа зах зээлд олноор гаргах тухайгаа зарласны дараа Хятадын компанийн хувьцааны үнэ энэ онд бараг гуравны нэгээр өссөн юм.

Цахилгаан машин үйлдвэр лэгчид газ рын ховор элементэд суурил-сан тогт мол соронзон хө дөл гүүрийг ин-дукцын мотороос илүүд үзэж байгаа нь хөнгөн, хүч чадлын хувьд давуу чанартай байдалтай холбоотой. Энэ нь машиныг цэнэглэлгүй-гээр хэр хол явах үзүүлэлтийг сайжруулах гол хүчин зүйл болохыг Roskill фирмийн шинжээч Дэвид Мэрриман онцлов. Argonaut судалгааны компанийн мэргэжилтнүүд цахилгаан тэрэг болон салхин сэнсэнд соронзон ашиглах нь неодима, празеодима элемен-түүдийн эрэлтийг ирэх 10 жилд 250 хувь нэмэгдүүлнэ гэж тооцжээ. Цахилгаан машинд энгийн дотоод шаталтат хөдөл-гүүртэй машинаас дунджаар нэг килограмм газрын ховор исэл ордогийг уг судалгаанд дурджээ.

Хятадын болон гадаадын авто үйлдвэрлэгчид газрын ховор элемент үйлдвэрлэгчидтэй урт

Хятадын өр эрсдэлд ойртсоныг ОУВС анхааруулав

Абэ АНУ-д эргэлзэж байна

BBM©

BBM©

х у г а ц а а н ы ний лүүлэлтийн гэрээ бай-гуулахыг эрмэлзэж буйг Adamas Intelligence фир мийн шинжээч Райан Кастилло ярилаа. Тэрбээр “Бид цахилгаан машины эрэлт ба соронзонгийн хэрэглээ өсөхийн эхлэл дээр байна” гэжээ. Өмнөх их эрэлтийн үед зах зээлийг дүүргэсэн хууль бус нийлүүлэлтийг хаах Хятадын Засгийн газрын хүчин чармайлт үнийн өсөлтөд мөн нөлөөлөв.

Өнгөрсөн оноос 23 мужийн 400 гаруй хууль бус хан ган нийлүүлэгчийг шалгасан

ба Жианси, Фужиан мужид дахин шалгалт хийж байгааг Хятадын хэвлэлүүд мэдээлжээ. Түүнчлэн бээ жин газрын ховор элемен тийн үйлдвэрлэлийг зур гаан улсын компанид төв-лөрүүлэх бодолтой байгаа тул нийлүүлэлтийг цэгцлэх арга хэмжээ гэж ноён Кастилло үзэж байна. Сүүлийн хэдэн жил уг материалын үнэ доогуур байснаас Хятадын ихэнх ком-

байна. Өндөр үнэ нийлүүлэлтийг шинээр урам шуулж, улмаар хэт өсгөх аюул тай. Хятадаас гадна ховор элементийн төслүүд эрчээ авч буйн дотор Лондонд бүртгэлтэй Rainbow Rare Earths компани оны сүүлээр Бурундид үйлдвэрлэлээ эхлэ хээр бэлтгэжээ. Канадад бүртгэл тэй Mkango Resources компани Ма-лавид хайгуулын ажил явуулж байгаа.

Колорадо дахь Rocky Moun-tain хүрээлэнгийн эрдэмтэн Амори Ловинс “Өмнөх хэт өсөлтийг хөөрөгдсөн хүчин зүйлс энэ удаа бүр ч хүчтэй үйлчилнэ. Цахилгаан машин,

дэвшил аюулын шинэ түвшинд хүрснийг харууллаа.

Японы хүчийг зузаатгах болон аюулгүйн асуудлаар хатуу байр суурьтай ноён Абэ Вашингтон Пхеньяны хооронд дайсагнал гаарах үед геополитикийн ухамсартай, даруухан бодлого барьж байв. Гэвч энэ нь АНУ Японыг ямар ч эргэлзээгүйгээр дайралтаас хамгаална гэсэн гадаад, дотоодынхны итгэлд суурилж байгаа юм. Цөмийн бөмбөг ашиглах байсан ч ялгаагүй. Энэ бол дайсан, нөхөр гэж гуйвж дайвах цаг биш.

Абэгийн асуудал бол Бээжин, Пхеньян хоёрт өчүүхэн төдий сул тал илт харагдаж буй өнөөгийн хүнд сорилтын үед хоёр улсын гэрээний хөдөлшгүй байдлыг зохих ёсоор харуулах явдал юм. Америкийн хатуу үүрэгт хайнга хандвал хэдэн арван жилийн дараа ч үр дагавар нь мэдрэгдэх болно. Япон даяар олон цэргийн баазтай АНУ арлын улсыг хамгаалах ёстой гэдэг нь илт харагдаж буй зүйл. Ийм тохиолдолд ноён Абэ дахин дахин батламж шаардах нь шинээр батламж өгөх бүрт покер тоглогчийн хоосон үг шиг сонсдох эрсдэл дагуулна. Гэхдээ Япон улс энэ асуудалд түгшиж буй нь гүнзгий учиртай.

Абэгийн засаг захиргаа эргэлзээ төрөх янз бүрийн шалтгаан-тай байж болох ч ноён Трамп анзаарахгүй байхын аргагүй гурван шалтгаан бий. Нэгдүгээрт, тэрбээр албан тушаалдаа орсноос хойш долоон сарын хугацаанд

түүх, АНУ-ын геополитикийн байр суурийн талаар дульхан мэдлэгтэйгээ япончуудад ха руул-лаа. Хоёрдугаарт, Трамп бараг бүх зүйл дээр Барак Обамагийн хийсэн бүхнийг эсэргүүцэж байгаа нь илэрхий болсон. Японд зарим хүн ийм байр суурьтай өмнөх Ерөнхийлөгчийн Азид хандах бодлого, Япон зэрэг гол холбоотнуудаа Хойд Солонгос, Хятадыг тогтоон барихад оролцуулах асуудал багтсан эсэхийг тааж ядаж байна. Трамп Номхон далайн түншлэлээс гарахаа зарласан нь лав Токиод аятай санагдаагүй байх.

Гуравдугаарт, ноён Трампын “Аме рик эн тэргүүнд” гэсэн уриа АНУ, Японы холбоотны харил-цаа эхэлсэн цагаас хойш үүссэн айдсыг бүр ч хурцатгав. Энэ нь япончуудын амийг хамгаалахын тулд америк цэргийн амиар дэнчин тавихыг аль нэг Ерөн-хийлөгч эсэргүүцэх вий гэсэн болгоомжлол юм. Өнөөг хүртэл тодорхойгүй бай сан зүйл Трам-пын тэргүүлсэн АНУ-ын дэлхий даяар хол боотнуудтайгаа харил-цах бод логын сорилт болоод байна. Өмнөд Солонгос улс АНУ-тай тогтоосон харилцаагаа цэрэг, дипломат бодлогынхоо бараг төвд нь байлгадаг бол Японы хувьд Вашингтоны заавраар үндсэн хуульдаа цэрэг, зэвсгийн хязгаарлалт тусгасан тул үхэх, сэхэх тухай асуудал гэдэг нь ойл гомж той.

уг тайланд “Олон улсын турш-лагаас үзэхэд Хятадын одоогийн зээл олголт нь зохицуулах боломжгүй тасалдалд хүргэх аюултай” гэжээ. Өрийн түвшин өссөн банк хоорондын зах зээлд хямрал үүссэн то хиолдолд Бээжингийн зүгээс авах арга хэмжээний татварын орон зайг хумьж болзош гүй. Өөрөөр хэлбэл, баял гийн менеж мен тийн бүтээгдэхүүнд үл итгэх бай дал үүсч, түүнийг худалдсанаар Хятадын далд банкны салбар өргөжих үүд хаалгыг нээх эрсдэлтэй.

Гэвч ОУВС дахь Хятадын төлөөлөгч Жин Жонсиа сан-гийн анхааруулгыг няцаажээ. Тэрбээр Бээжингийн албан ёсны хариултад “2017 онд Хятадын эдийн засаг сайн үзүүлэлттэй байгаа нь зөвхөн дэмжих бодлого төдийгүй дахин тэнцвэржилт байв. Тиймээс бүтцийн зохи-цуу лалтаас хамаарсан сангийн ажилтнуу дын гаргасан Хятадын эдийн засаг гэнэт буурна гэсэн таамаг биелэх бараг боломжгүй” хэмээн мэдэгдсэн байна.

Дэлхийн санхүүгийн хям-ралын дараах мухардлын үед Бээжингийни эрх баригчид зээл олголтоо дөрөв дахин нэмэг-дүүлж, 2016 оны эц сийн байдлаар 28 их наяд ам.долларт хүргэсэн. Сангийн тайланд Хятадын

зээлийн үр ашиг сүүлийн арван жилд эрс муудсаныг дурдаад ижил өсөлтийг хамаагүй их мөнгөөр бүтээх шаардлагатай болсон гэжээ. “2008 онд шинээр зээл ол гоход 6.5 их наяд юань шаардлагатай байсан бол 2016 онд энэ тоо 20 их наяд болсон”-ыг энд тэмдэглэжээ. ОУВС-гийн үзэж буйгаар Хятадын Засгийн газар зээлд хаалт тавиагүй бөгөөд 2016 онд хүртэлх таван жилд дундаж өсөлт 7.3 бус 5.3 хувь байсан аж.

Сангийн дүгнэлтэд улсын өмч лөлтэй компаниудын ши-нэч лэлийг шүүмжилсний са цуу татварын 50, ажил эрхлэлтийн 80 хувийг хан гадаг хувийн сал-барынхан аж үйлдвэрийн зарим хэсэгт оролцох нь хориотой байгааг онцлов. Энд “Улсын өмч-лөл тэй компаниудад хувийнх ны оролцоо хязгаарлагдмал, улс төрийн нөлөө институц чи-лагдсан” хэмээн дурдсан нь олонх улсын үйлдвэрийн га-зарт Коммунист намын нөлөө өргөжиж буйг хэлсэн бололтой. Харин Хятадын эрх баригчид “Улсын үйлдвэрийн газрууд дахь Коммунист намын удирдлагыг институтчилах нь үр ашгийг дээшлүүлэхэд тустай” хэмээн хариул сан байна.

Хятад ба бусад орнууд дахь газрын ховор элементийн тооцсон үйлдвэрлэл(тонн)

2013 2014 2015 2016 2017 2018

Хятад Бусад

0

50.000

150.000

100.000

200.000

93,800

18,000

95,100

28,000

96,400

38,000

97,700

44,500

99,000

64,500

100,300

74,500

Хятадын санхүүгийн бус салбарын нийт өрийн хэмжээ(Их наяд ам.доллар)

2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015

5.0

0

10.0

15.0

20.0

25.0

30.0

4.5

26.1

www.disruptiveinvestor.com

салхин турбины тоо өслөө ч би ховор элементийн үнийн тогтвортой өсөлтөд бооцоо тавихгүй” гэжээ. Түүнчлэн эд-гээр материалын үнэ хэт өсөх нь Хятадын ашиг сонирхолд ч бас нийцэхгүй. Түрүүчийн өсөлтийн үед хэрэглэгчид ховор элемент ашиглалтаа танах буюу өөр материалаар орлуулсан нь аль ч үйлдвэрлэгчид таатай мэдээ бус. Ноён Ловинс цааш нь ярихдаа “Газрын ховор элемент соронзон ашиглалт сайтай. Гэхдээ заавал шаардлагатай бус. Үүнийг адил буюу арай өөр зүйлээр орлуулж болно” хэмээн өгүүлсэн билээ.

пани алдагдалтай ажилласан байх гэж тэрбээр дүгнээд “Одоо тэд уурхайн талбайд үнэ цэнийг нэмэгдүүлэхийг хүсэж байгаа. Тэнд босоо удирдлагатай учир хангамжийн сүлжээний үнийг нийтэд нь нэмж, ашиг олно. Ингэснээр өртөг, орлого нэмэгдэх нь бүгдэд ашигтай” хэмээв.

Гэвч энэхүү толгой эргэм үнийн өсөлт өмнөх их эрэл тийн дараах уналтыг давхар сануулж

Page 8: YНЭ: 600₮ Инфляци тогтворжлоо - UBinfo.mn...коридор” байгуулах хөтөлбөрт онцгой анхаарал хандуулсан байна.

Эдийн засаг

8 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2017.08.18, БААСАН ~ №155 (701)

ЗГМ ТОВЧХОН

Ам.доллар 2444.90

Евро 2874.22

Япон иен 22.24

ОХУ рубль 41.30

БНХАУ юань 366.65

БНСУ вон 2.15

ВАЛЮТЫН ХАНШ

МӨНГӨНИЙ БОДЛОГО

» АРИЛЖАА

0.21 Хувь. Монголын хөрөнгийн биржийн “MSE ALL” индекс пүрэв гарагт 925.51 нэгж болж, 0.21 хувиар буурав. Ингэснээр зах зээлийн үнэлгээ 1.6 их наяд төгрөгтэй тэнцлээ. Энэ өдөр “Сүү” компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 1.17 хувиар өссөн бол “Багануур”-ын хувьцаа 9.5 хувиар уналаа.

» ДААТГАЛ

84.5 Тэрбум төгрөг. Даатгалын хураамжийн орлого энэ оны эхний хагас жилд 84.5 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 38.3 хувиар өсжээ. » ҮЙЛЧИЛГЭЭ

8461 Хүн. Нийтийн хоолны салбарт 703 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, 8461 хүн ажиллаж байна.

» ТЭЭВЭР

14.9 Хувь. Агаарын тээврийн салбарын орлого энэ оны эхний долоон сард 181 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 14.9 хувиар өсөв.

» АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ

59.2 Тэрбум төгрөг. Зочид буудлын салбарын орлого энэ оны эхний хагас жилд 59.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.6 хувиар өссөн байна. Хүлээн авсан зочид 277 мянгад хүрчээ.

» ДЭЛХИЙ

0.6 Хувь. Евро бүсийн эдийн засаг 0.6 хувиар өсөж, шинжээчдийн таамагт хүрсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бүсийн эдийн засаг 2.2 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.

» САНХҮҮГИЙН ТОЛЬ Current assets, Working capital-Эргэлтийн хөрөнгө-Байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй явуулахад ашиглах нэг жил буюу түүнээс бага хугацаанд бэлэн мөнгө болж хувирах активыг хэлнэ.

MSE ALL

1,100

1,000

900

800

700

С.Батсайхан / ЗГМ©

Эдийн засагч Г.Мөнх­Эрдэнэ тэй дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт болон нүүрсний зах зээлийн төлөв байдлын талаар ярилцлаа.

-Дотоодын нийт бүтээгдэхүүн энэ оны эхний хагас жилд 5.3 хувиар өсөхөд аль салбарын нөлөө хамгийн их байсан бэ?

-Аж үйлдвэрийн салбар эдийн засаг 5.3 хувиар өсөхөд голлох үүрэг гүйцэтгэлээ. Тодруулбал, нүүрс тэргүүтэй эрдэс түүхий эдийн олборлолт болон экспорт өнгөрсөн хугацаанд огцом нэмэгдэж, түүхэн дээд хэмжээнд хүрлээ. Хагас жилийн хугацаанд эдийн засаг сэргэхэд түлхэц болж байна. Өнгөрсөн онтой харьцуулахад экспортын хэмжээ гурав дахин өссөн. Өмнө нь зэс орлогын 50 хувийг бүрдүүлж байсан бол өдгөө нүүрс энэ хэмжээнд хүрчихлээ. Энэхүү өсөлт БНХАУ-ын цаашдын бодлого, төлөвлөлтөөс шалтгаалах нь дамжиггүй. Тиймээс өмнөд хөршийн аж үйлдвэрийн салбарт баримтлах бодлого хамгийн чухал нөлөөтэй. Өнгөрсөн оны хоёрдугаар хагасаас нүүрсний үнэ өсөж эхэлсэн. Жилийн хугацаа өнгөрөхөд энэ байдал үргэлжилсэн хэвээр байна. Гэхдээ цаашдаа өсөх эсэх нь бизнес эрхлэгчдийн сонирхлыг татах болсон. Манай орны дотоодын эдийн засгийг цөөхөн тооны түүхий эд тэр чигт нь удирдан өөрчлөх чадалтай.

-Нүүрсний үнийн төлөв байдлыг хэрхэн харж байна вэ. Үнэ цаашид тогтвортой

Нүүрсний компаниудад алдагдлаа хаах боломж бүрдлээ

байх уу?-БНХАУ-ын нү үрсний

нийлүүлэлтээ бууруулах бодлого цаашид үргэлжилнэ. Тэгэхээр дотоодын үйлдвэрлэл нь багасаж, импортын хэмжээ богино болон дунд хугацаанд өсөхөөр байна. Ингэснээр бидний экспортлох нүүрсний хэмжээ өснө гэсэн үг. Үүнийг дагаад үнэ өсөхийн зэрэгцээ тогтвортой байх нөхцөл бүрдэнэ. Нүүрсний зах зээлийн эрэлтэд БНХАУ-ын бодлого чухал нөлөө үзүүлж ирсэн. Энэ байр суурь цаашид ч улам хадгалагдахаар байна.

Урд хөршийн үйлдвэрлэл өмнөх жилтэй харьцуулахад ойролцоогоор 500 сая тонноор буурсан ч эрэлттэй хэвээр. Тиймээс манай улсаас авах нүүрсний хэмжээ 15-20 сая тонн гэж таамаглаж байгаа юм. Дүгнэж хэлэхэд, нүүрсний зах зээл тогтвортой бөгөөд эрэлттэй, өндөр үнэтэй байх нэг жилийн хугацаа биднийг хүлээж

байна. Энэ хугацаанд бизнесээ сайтар удирдаж чадвал манай нүүрсний компаниуд өнгөрсөн таван жилийн хугацаанд үүссэн алдагдал, эрсдэлээ хааж чадна.

-Нүүрс дунд болон урт хуга-цаанд хэр үнэ цэнэтэй таваар байх боломжтой вэ?

-Манай нүүрсний 90 гаруй хувийг коксжих нүүрс эзэлдэг. Коксжих нүүрсийг БНХАУ худалдан авч байна. Учир нь, коксжих нүүрсний хэрэглээ ган, цементийн үйлдвэрт өндөр байдаг. Нэг тонн ган үйлдвэрлэхдээ ойролцоогоор 650-700 кг кокс ашигладаг. Энэ тоо 10-15 жилийн өмнө 750-800 кг байсан. Харин одоо буурсан. Нэг тонн ган үйлдвэрлэхэд ашигладаг байсан коксын хэмжээ одоо 10-15 хувиар буурсан. Энэ нь технологийн нөлөө. Технологи хөгжих хэрээр коксын эрэлт буурч, коксжих нүүрсний эрэлт дагаад хумигдана гэсэн үг. Тиймээс эрэлттэй, үнэ өндөр байгаа үед коксжих нүүрсээ экспортлох хэрэгтэй.

-Хойд Солонгосын эсрэг тавьж буй олон улсын худал-дааны хориг манай улсын нүүрсний экспортод ямар нөлөө үзүүлэх вэ?

-Хойд Солонгосоос БНХАУ-руу гаргаж байгаа нүүрсний ихэнх нь эрчим хүчнийх. Тиймээс хориг тавьснаар манай улсад нүүрсний экспорт өснө гэж хэлэх боломжгүй.

Хоригоос үүдэн манай нүүрсний экспорт өснө гэж хэлэх боломжгүй

Г.ИлчЗГМ

Цайрын ханш 3000 ам.дол-ларыг давснаар 2007 оноос хойших дээд цэгт хүрлээ. Лондонгийн металлын биржид цайрын ханш 5.8 хувь өссөнөөр тонн тутамдаа 3132 ам.долларт хүрсэн юм. Үүнээс гадна хөнгөн цагааны ханш 2.7 хувиар өсөж, 2014 оны есдүгээр сараас хойших дээд цэгт хүрчээ. Мөн Лондоны металлын биржид никель, зэсийн ханш ч өсөлттэй байгааг онцолж болохоор байгаа юм. Ингэснээр суурь металлын ханшийн индекс сүүлийн хоёр жил гаруйн дээд

цэгт хүрч нэмэгдлээ. Ийнхүү металлуудын ханш өсөлттэй байгаа нь нэг талаас нийлүүлэлт буурч, БНХАУ-ын эрэлт нэмэгдэж байгаатай холбоотой билээ. Урд хөршийн хувьд хорт хийн ялгаруулалт болон үйлдвэрүүдийн хэт ачааллыг бууруулахын тулд хөнгөн цагаан болон гангийн зарим үйлдвэрийг хаахаар болсон.

Энэ нь тус улсын эрэлт нэмэгдэхэд нөлөөлж байна. Үйлдвэрлэлийн металлуудын ханш ийнхүү нэмэгдсэн нь “Glencore”, “Alcoa” тэргүүтэй уул уурхайн компаниудын хувьцааны ханш дөрвөн хувь давж өсөхөд нөлөөлжээ.

УУЛ УУРХАЙ

ХАНШ

Цайрын үнэ 2007 оноос хойших дээд цэгт хүрлээН.АлтанШинжээч

Инфляци буюу өргөн хэрэг-лээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт Монголбанкны “зовлон” болж байсан үе саяхан. Тодруулбал, дөрвөн жилийн өмнө инфляци хоёр оронтой тоогоор хэмжигддэг байлаа. Энэ үед төв банкны бодлогын хүү инфляцийн түвшинтэй тун ойрхон байсан. Бодлогын хүү өндөр учраас зээлийн хүү дагаад өндөр байв. Инфляцийн эсрэг Монголбанк

Инфляци тогтворжлооИнфляци бага байгаа нь бан куудад хадга ламж татах боломжийг олгож байна

Б.Баяртогтох@bayartogtokhZGM

Өнөөдрийн байдлаар давхар “дээл”-тэй байсан инфляци дан “дээл”-тэй болжээ. Инфляци тогтворжиж, үнийн өсөлт саарч байна. Энэ оны долдугаар сарын байдлаар өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас өөрчлөлтгүй гарлаа. Ийм тохиолдол өмнө нь ховор гардаг байв. Улсын хэмжээнд инфляци 4.2 хувьтай байна. Монголбанкны зорилтот түвшнээс инфляци хоёр дахин нам түвшинд байгаа нь энэ. Инфляцийг өсөлтийн хурдаар нь тав хуваадаг. Энэ хэмжүүрээр инфляци “аядуу” гэсэн ангилалд багтаж байгаа юм.

Өндөр инфляци өрхийн орлогыг чимээгүйхэн хумсалж байдаг. Ийм үеийг Монгол Улс алгасаад бус туулаад гарчихсан. Харин өнөөдөр инфляци хадгаламжийн хүүнээс 3-4 дахин бага байна. Инфляцийн түвшин өндөр байх тусам хадгаламжийн хэмжээ буурдаг. Хэн ч инфляциас бага түвшинд хадгаламж хийхийг хүсэхгүй. Ийм нөхцөлд хадгаламж эзэмшигчид бодит хүүгийн орлого орж ирэхгүй гэсэн үг. Эдгээр нь өмнө байсан бэрхшээл. Үүнийг санахад бас илүүдэхгүй болов уу. Инфляци ийнхүү бага байгаа нь хадгаламж татах боломжийг арилжааны банкуудад олгож байна.

Өдгөө үнийн өсөлт нэг оронтой тоонд байгаа нь өрхийн төсөвт шууд бус байдлаар хөрөнгө оруулалт болон шингэж буй. Хэрэв инфляци өндөр байсан бол таны орлого төдий чинээ үнэгүйдэнэ гэсэн үг. Ингэснээр

амьдралын түвшин уруудах, хадгаламжийн бодит үнэ цэнэ буурах зэрэг эрсдэл бий. Инфляци өндөр байсан жилүүдэд төлбөрийн тэнцлийн алдагдал их байлаа. Тэгвэл нэг оронтой тоо руу бууснаар төлбөрийн тэнцлийн алдагдал ч хумигдаж байгаа юм.

Монголбанкны таамгаар өндөр инфляцийн аюул хол байна. Эдийн засаг сэргэснээр хасах руу ороод байсан үнэ өсөж эхэлсэн. Хэдий ийм боловч мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тусгасан зорилтот

түвшнээс давахааргүй байна. Цөөн үгээр хэлбэл, инфляци тогтворжиж эхэллээ. Макро эдийн засгийн эрсдэл буурч, тодорхой бус байдал багасаж, зах зээлд оролцогчдын итгэл сэргэж буй. Энэ нь инфляцийн өсөлтийг төдийлэн дэмжихээргүй байна. Учир нь, Монголбанкны бодлогын хүү 12 хувьтай байгаа нь инфляцийн өсөлтийг хазаарлахаар бай гаа юм. Төв банкны зүгээс инфляцийн өсөлтийн төлөвийг дэмжих маягтай ажиглаж байна. Тэдний хувьд инфляци гар дор нь байгаа

тул бодлогын хүүгээ хамгийн сүүлд хоёр хувиар зөөлрүүлж, дээрх түвшинд үлдээсэн. “Төв банкны зорилт: Яагаад инфляци вэ” гэсэн өгүүлэлд “Төв банкууд үүссэн цагаасаа эхлэн мөнгөн дэвсгэртийн үнэ цэнийг хамгаалах, Засгийн газрын төлбөр тооцоог гүйцэтгэх, банкны тогтолцооны найдвартай байдлыг хангах зэрэг үүргийг биелүүлж ирсэн. Харин төв банкууд инфляцийг “хариуцдаг эзэн” болсон нь харьцангуй саяхан тогтсон жишиг” хэмээн бичжээ.

бодлогын хүүгээ онилж, 10.5 хувийн босго дээр авчирсан цаг 2013 онд хамаарна. Эндээс уламжлалт бус мөнгөний бодлого гарааны “зурхай”-гаас эргэж, инфляцийг нэг оронтой тоонд барих зорилго бодит байдлаар хэрэгжиж эхэлсэн юм. Мөнгөний бодлогын туг нь болж байсан “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн үүрэг, оролцоо ч энд их бий. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд эрэлт болон нийлүү лэлтийн гаралтай инфляцийн эрсдэлийг хааж, тэнцвэржүүлсэн. Ингэснээр инфляцийг “чөдөрлөж” орхисон юм.

Дөрвөн жилийн өмнөх мөн-гөний бодлогын нөлөө эдийн засагт одоо ч үргэлжилж байна.

(хувиар)Инфляци

2015

0

2

4

2016 2017

3.3% 2.3% 4.2%

• Инфляцийг өсөлтийн хурдаар нь тав хуваадаг. Энэ хэмжүүрээр инфляци

“аядуу” гэсэн ангилалд багтаж байна.

• Инфляци хадгаламжийн хүүнээс 3-4 дахин бага байна.

• Монголбанкны таамгаар өндөр инфляцийн аюул хол байна.

Эдийн засгийг цөөн тооны

түүхий эд удирдан өөрчлөх

чадалтай

ҮСХ©