WordPress ашиглах

25
WordPress Агуулга удирдах систем

description

2011 онд WordPress-ийн сургалт явуулж байхдаа бэлдэж байсан Presentation

Transcript of WordPress ашиглах

Page 1: WordPress ашиглах

WordPressАгуулга удирдах систем

Page 2: WordPress ашиглах

Танилцуулга

WordPress нь PHP MySQL дээр суурилсан үнэгүй Open Source блог, агуулга удирдах систем (АУС) юм. Хэрэглэхэд маш хялбар, энгийн байдал нь маш олон хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бөгөөд хүчирхэг АУС болоход маш ихээр нөлөөлсөн. Уг АУС нь маш олон онцлог шинжүүдийг өөртөө агуулсан байдаг бөгөөд Develop болон Costomize хийхэд маш хялбар байдаг.

Уг АУС-ийг 2003 оны 5-р сарын 23-нд Matt Mullenweg хэмээх залуу хийсэн бөгөөд хамгийн сүүлийн хувилбар болох WordPress 3.0 нь 2011 оны 12 сард гарсан бөгөөд нийт 65,000,000 удаа татагдсан байна. Одоогоор WordPress 3.3.1 хувилбар дээр явж байгаа

Page 3: WordPress ашиглах

Хэрэглээ

2011 оны 4-р сарын 20 ны байдлаар WordPress дээр суурилан хийгдсэн нийт 5,082,554 байгаа бөгөөд үүнээс 773,669 нь хандалт өндөртэй хэрэглэгчдийн байнгын зочлох дуртай сайтууд 4,308,888 нь бусад төрлийн сайтууд байдаг байна

БусадБизнесЭнтертэйнментОлон нийтийнТехнологиНасанд хүрэгчидМэдээХудалдааСпортФорум

Page 4: WordPress ашиглах

Бусад АУС-тэй харьцуулсан байдал

2011 оны 4-р сарын 20 ны байдлаар топ сая сайтын 63.06%, топ 100,000 сайтын 53.4%, топ 10,000 сайтын 55.98% нь WordPress дээр хийгдсэн байна.

Page 5: WordPress ашиглах

Онцлог давуу талууд

Хэрэглэхэд маш хялбархан, энгийн бөгөөд ойлгомжтой админ панел, өргөтгөх бүхий суурь код, WordPress Codex, бичиг баримтжуулалт маш сайн хийгдсэн байх бөгөөд Theme, Plugin Development хийх өөрийн хүссэнээр хөгжүүлэх боломжуудыг вэб хөгжүүлэгчдэд олгодог.

• Хэрэглэхэд маш хялбархан, энгийн• Уян хатан хурдан ажиллагаатай• Develop болон Customize хийхэд хялбар• Theme болон Plugin Develop хийх өргөн боломжтой хялбар• Theme-ийн тархац ихтэй бөгөөд өргөн сонголттой• Шинэчлэлт хийхэд маш хялбар (Автоматажсан)• Тархац их бөгөөд дагалдах үйлчилгээ элбэг

Page 6: WordPress ашиглах

WordPress дээр суурилсан бизнес

Дэлхий дээр зөвхөн WordPress дээр суурилсан үйчилгээ үзүүлдэг мөн бүтээгдэхүүн борлуулдаг маш олон хувь хүн албан байгууллагууд бий. Энэ зах зээл нь маш том бөгөөд өдөрт хэдэн зуун сая доллар ам доллар эргэлдэж байдаг.

• Вэб сайт хийх, Контент оруулах• Development, Customization, Extend• Theme & Plugin Development• Installation Services• eBook, Guide, Tutorials, Video Tutorial• Training, Online Training

Page 7: WordPress ашиглах

Бизнес эрхлэгчид

Зөвхөн энэ төрөлийн үйлчилгээ үзүүлдэг Template Club, Market Place, Web Studio, Freelancer-уудын тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.

• Template Culb - woothemes.com appthemes.com yoothemes.com themefuse.com ...

• Market Place - themeforest.net mojo-themes.com• Web Studio - Гадаадын ихэнх вэб студиуд WordPress

ашигладаг• Freelancers - Orman Clark, Kreisi, Peerapong ...

Зөвхөн MarketPlace-ийн Author-ууд л гэхэд 1 000 000 долларын орлоготой байдаг. Эдгээр залуусын амжилтын түүхийн талаар уншихыг хүсвэл wordpress.mn сайтруу орж сонирхох боломжтой.

Page 8: WordPress ашиглах

Суралцах боломж

Ихэнх WordPress дээр суурилсан бизнес эрхлэгчид, түүгээр хөлжсөн саятнууд санамсаргүй байдлаар интернэтийн баннер, хичээл, интернэтийг жижиг хичээлээс WordPress-ийн талаар мэдэж авсан байдаг.

Хэрэв өөрөө сонирхоод цааш нь судлах юм бол интернэтэд анхан болон дунд шатны гүнзгийрүүлсэн маш олон видео болон текстэн агуулга бүхий хичээлүүд маш их бий.

Багахан хэмжээний англи хэлний мэдлэгтэй байхад эдгээр хичээлүүдийг судалхад маш хялбар ба та бүхнийг энэ хичээлийг дуусгаад цаашид үргэлжүүлэн судлаасай гэж маш их хүсэж байна.

Page 9: WordPress ашиглах

Суулгах алхамууд

• Суулгахдаа WAMP, XAMPP (Windows дээр), MAMP, MAMP PRO (Mac дээр) зэрэг локал сервет таны компьютер дээр суусан байх шаардлагатай.

• Хэрэв та сервер дээр суулгах гэж байгаа бол бүх юм бэлэн байгаа гэсэн үг. Суулгах системийн шаардлага нь PHP 5.2.4 болон түүнээс дээш, MySQL 5.0 болон түүнээс дээш хувилбар байх хэрэгтэйг анхаарна уу ...

• Эхлээд WordPress.org сайтаас WordPress-ийн сүүлийн хувилбарыг татаж авах бөгөөд татаж авсан файлаа өөрийн локал серверийн HTDOCS хавтаст (WAMP дээр WWW хавтас бий) дараах байдалтайгаар хуулж өгнө. HTDOCS ==> YOURSITE

• Дараа нь MySQL дээр баазын нэрийг үүсгэж өгөх хэрэгтэй. Үүний дараа интернэт хөтчөөс http://localhost/yoursite домэйнаар хандахад суулгах алхам гарч ирнэ.

• Тараах материал дээрээс дэлгэрэнгүй мэдээллийг харна уу ...

Page 10: WordPress ашиглах

Админ панел

Хэрэглэхэд маш ойлгомжтой, энгийн бүтэцтэй хийдсэн. Өөрийн вэб сайтыг удирдхад маш хялбархан зохион байгуулалттай. Ерөнхий хэсэг нь Dashboard, Posts, Media, Links, Pages, Comments, Appearance, Plugins, Users, Tools, Settings хэсгүүд байрлана.

Page 11: WordPress ашиглах

Dashboard хэсэг

WordPress-ийн болон таны вэб сайтын талаарх сүүлийн үеийн мэдээллүүд байрлах бөгөөд хялбар холбоосууд мөн давхар байрлана.Right Now - сайтад байгаа нийт сэтгэгдэл (зөвшөөрөгдсөн, хүлээгдэж буй, спамдсан зэрэг) нийт хуудас, нийтлэл, ангилал, тагын статистик мэдээлэл байршина.Quick Press - Мэдээлэл нэмэх хялбаршуулсан форм. Эндээс та маш хялбар байдлаар мэдээллийг нэмэх боломжтойRecent Comments - Сайтад шинээр нэмэгдсэн сэтгэгдэлүүд байрлах ба эдгээрийг та зөвшөөрч, устгаж, спамдаж болно

Page 12: WordPress ашиглах

Posts хэсэг

• All Posts - Сайтад байгаа бүх постууд хуудаслагдан гарч ирэх бөгөөд огноо болон ангилалаар шүүн харах боломжтой мөн олноор нь идэвхүүлээд засварлах устгах боломжтой

• Add New - Постын гарчиг болон контетыг оруулаад ангилалаа сонгсоны дараа Publish товчыг дарж нийлэнэ. Шууд нийлэхгүйгээр түр хадгалах мөн огноо заан нийтлэх боломжтой. Theme болон Plugin-аас хамааран нэмэлт тохиргоонууд орж ирж болно.

• Categories, Tags - Энд таны нийтлэлүүдийн ангилал болон таг байх бөгөөд эдгээрийг устгах засварлах шинээр нэмэх боломжтой.

Page 13: WordPress ашиглах

Media хэсэг

• Энэ хэсэгт таны вэб сайтын зураг, дуу, видео гэх мэт бүх медиа төрлийн файлууд байрлах ба тэдгээрийг устгах, шинэчлэх засварлах боломжтой.

• Add New - Хэсгээс медиа төрлийн файлуудыг нэмж өгөх бөгөөд файл нэмхэд маш хялбар Drag Drop ашиглан хийж болно.

Page 14: WordPress ашиглах

Page хэсэг

• Энэ хэсэг вэб сайтын хуудаснууд байрлах бөгөөд засварлах нэмэх нь Post нэмэхтэй бараг адилхан. Ихэвчлэн вэб сайтын статик хуудас хийхэд ашгилана. WordPress-ийн Theme-ээс хамааран хуудасны төрлүүд болон тохиргоо нэмэгдэж болдог гэдгийг анхаарай.

• Author - Нийтлэгчийн талаарх мэдээллийг сонгож өгөх боломжтой.

• Discussion - Энэ хэсгээс хуудас сэтгэгдэл авах эсэх тохиргоог хийдэг ба энэ нь Post дээр ч мөн адил байрлдаг.

Page 15: WordPress ашиглах

Сomments хэсэг

• Энэ хэсэгт сайтын бүх сэтгэгдэлүүд байрлах бөгөөд сэтгэдэлүүдийг спамдах, устгах, засварлах, зөвшөөрөх, хариулт өгөх зэрэг үйлдүүлдийг хийдэг.

Page 16: WordPress ашиглах

Appearance хэсэг

• Энэ хэсэгт Themes, Widget, Menu зэрэг сайтын загвар өнгө үзэмж, бүтэцтэй холбоотой зүйл байдаг.

• Themes - Энэ хэсэгт сайтын загварууд байрлах бөгөөд Manage Themes хэсгээс та өөрийн дуртай загвараа идэвхижүүлэх, устгэх зэрэг үйлдийг хийж өгөх боломжтой.

• Install Themes - хэсгээс өөрийн сонирхож байгаа загварын төрлөө сонгон хайлт хийж үнэгүй загваруудаас сонгох боломжтой бөгөөд үнэ төлбөр бүхий загварыг Upload хэсгээс оруулж өгдөг.

• Widgets - Шинэ мэдээлэл, Сэтгэгдэлүүд, Архив зэрэг сайтын Sidebar хэсэг дээр байрлах вэбийн жижиг элементүүд байрлдаг

• Menus - Энэ хэсэгт та өөрийн сайтын цэсүүдийг үүсгэж өгөх бөгөөд ангилал болон хуудаснуудаас дуртайгаа сонгон оруулж вэбийн цэсийг хэдхэн секд л үүсгэх боломжтой.

Page 17: WordPress ашиглах

Plugins хэсэг

• Installed Plugins - Энэ хэсэгт сайтд суусан байгаа нэмэлтүүд байрлах бөгөөд устгах, идэвхижүүлэх засварлах зэрэг үйлдүүлийг хийх боломжтой

• Add New - Шинэ нэмэлт суулгах хэсэг. Интернэтэд холбогдсон нөхцөлд шууд хайлт хийн суулгах боломжтой бөгөөд нэмэлт сонгохдоо өндөр үнэлгээтэй, сүүлд шинэчлэгдсэнүүдийг сонгох хэрэгтэйг анхаарна уу. Интернэтэд холбогдоогүй болон төлбөртэй нэмэлт суулгах бол Upload хэсгийг ашиглана.

Page 18: WordPress ашиглах

Users - Хэрэглэгчдийн удирдлагын хэсэг• All Users - Сайтын бүх хэрэглэгчдийн жагсаалт гарч ирэх

бөгөөд эдгээрийг та устгаж шинээр нэмж, Role, Premission зэргийг засварлах боломжтой.

• Add New - Шинэ хэрэглэгч нэмэх• Your Profile - Таны хэрэглэгчийн мэдээлэл

Page 19: WordPress ашиглах

Users - Хэрэглэгчдийн удирдлагын хэсэг• All Users - Сайтын бүх хэрэглэгчдийн жагсаалт гарч ирэх

бөгөөд эдгээрийг та устгаж шинээр нэмж, Role, Premission зэргийг засварлах боломжтой.

• Add New - Шинэ хэрэглэгч нэмэх• Your Profile - Таны хэрэглэгчийн мэдээлэл

Tools хэсэг• Энэ хэсгээс блогтой холбоотой хэрэгслүүдийг ашиглах

боломжтой. Мөн өөрийн вэбийн мэдээллийг Export хийж Import хийх боломжтой юм.

Page 20: WordPress ашиглах

Settings хэсэг

• General - Энэ хэсгээс сайтын ерөнхий тохиргоог өөрчилж өгнө. Жишээлбэл Вэбийн нэр тайлбар, цагийн формат, цагийн бүс гэх мэт

• Writing - Энэ хэсгээс хуудсанд харагдах нийтлэлийн тоо ерөнхий ангилал, мэйл сервер зэрэг тохиргоог хийж өгдөг

• Reading - Энэ хэсэгт нүүр хуудсанд ямар хуудсууд байрлах эсвэл шинээр нэмэгдсэн нийтлэлүүд харагдах мөн хуудаслалтын тоо зэргийг тохируулдаг

• Discussion - Энэ хэсгээс сэтгэгдэлтэй холбоотой тохиргоонуудыг хийх боломжтой

• Media - Энэ хэсгээс медиатэй холбоотой бүх тохиргоог хийж өгдөг. Жишээлбэл зургийн өдөр өргөн, Медиа файлууд хуулах хавтас г.м

• Privacy - Google ийн хайлтад индекслэх, үл индекслэх зэрэг тохиргоо байрлана

• Permalinks - Вэбийн хаягжилтын стандартыг зааж өгдөг.

Page 21: WordPress ашиглах

Theme Сонгох

Маш олон төрөлийн загварууд байгаа бөгөөөд Theme сонгохдоо Premium Theme сонгвол их зүгээр. Support, Update, Customization Service зэргийг харгалзаж үзэж сонгох хэрэгтэй.

• Support - Bug-гүй Theme гэж ер нь ховор. Ямар ч хүн кодчлол дээрээ алдаа гаргадаг. Эдгээр алдааны асуудлуудыг шийдвэрлэхэд Support Service маш их хэрэгтэй

• Update - WordPress байнга хувилбарууд байнга шинэчлэгдэж байдаг бөгөөд эдгээр шинэ хувилбаруудад таны загвар байнга нийцэж ажиллаж байх ёстой.

• Customization Service - Та өөрөө Theme Develop хийх мэдлэг муутай бол Theme Developer-тэй үнэ тохиролцож захиалагчын хэлсэн нэмэлт өөрчлөлтүүдийг хийлгэх боломжтой.

Page 22: WordPress ашиглах

Striking Theme

Энэ загвар нь Themeforest MarketPlace-ийн топ загвар юм. 2010 оны 10-р сараас худалдаалагдаж эхэлсэн бөгөөд одоогоор нийт 10274 удаа зарагдсан бөгөөд уг загварыг хийсэн Author 250 000 долларын ашиг олсон юм. Энэ загвар нь байнга шинэчлэгдэн явдаг бөгөөд дагалдах үйлчилгээ Support байнга үзүүлдэг. Shortcode болон Backend Option-уудыг ашиглаад бүхий л төрөлийн вэб сайт хийх боломжтой юм.

Page 23: WordPress ашиглах

Plugin Сонгох

• Ихэнх Plugin-нууд үнэгүй байдаг бөгөөд эдгээрээс сонголт хийхдээ Rate (Үнэлгээ), Update (Шинэлчлэлт) зэргийг харгалзан үзэж авах хэрэгтэй. Мөн Premium буюу төлбөртэй Plugin худалдаж авч болно.

• Нэмэлтүүдээс хайлт хийхдээ үнэлгээ болон шинэчлэлтээр эрэмблэн харах хэрэгтэй. Хамгийн өндөр үнэлгээтэй нэмэлт сайн байна гэсэн үг. Premium Plugin худалдаж авах юм бол Plugin Author-той холбогдож Support авах боломжтой.

Page 24: WordPress ашиглах

Орчуулга (Олон хэл бүхий вэб)

• WordPress-ийг ашиглан олон хэл дээрх вэб хийх бүрэн боломжтой. Хэлний файл нь PO өргөтгөлтэй байх бөгөөд PoEdite програмыг татаж авч оруулах боломжтой. Мөн Premium Загвар-т хэлний файлууд агуулагддаг бөгөөд өөрийн хэлрүү хөрвүүлэн орчуулах бүрэн боломжтой юм.

• qTranslate, WPML зэрэг орчуулгын нэмэлтүүд байрлах бөгөөд эдгээрийг ашиглан хэдэн ч хэл дээр вэбээ харуулах боломжтой.

Page 25: WordPress ашиглах

Өргөн хэрглэгддэг нэмэлтүүд

• Akisment - Сэтгэгдэлийн Spam-аас хамгаалах бөгөөд энэ нэмэлтийг ашигласнаар таны вэбд ямарч спам орохгүй. Маш бага төлбөртэй

• WooCommerce - WooThemes компаниас гаргсан бөгөөд онлайн худалдааны сайт хийхэд ашиглана. Төлбөргүй

• Contact Form 7 - Голдуу холбоо барих хуудсанд ашигладаг. Төлбөргүй• bbPress - Форумын сайт хийхэд хэрэглэнэ. Төлбөргүй• BuddyPress - Social Network сайт хийхэд ашигладаг. Төлбөргүй• W3 Total Cache - Сайтын ажиллагааг хурдасгаж өгдөг. Төлбөргүй• WP Touch iPhone - Таны сайтыг iPhone Support болгож өгдөг. Төлбөргүй• Stat Press - Сайтруу хэдэн хэрэглэгч хандсан ямар мэдээлэл их

уншигдсан, ямар үгээр хайсан зэрэг статистик гаргаж харуулдаг• WP Poll - Санал асуулга явуулхад тохиромжтой• All in SEO pack - Хайлтын системийн оновчлол