· Web viewХүн амын нас баралт 449 гарсан нь өнгөрсөн...

24
АРХАНГАЙ АЙМГИЙН СТАТИСТИКИЙН ХЭЛТЭС АРХАНГАЙ АЙМГИЙН ЭДИЙН ЗАСАГ НИЙГМИЙН БАЙДЛЫН ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА

Transcript of  · Web viewХүн амын нас баралт 449 гарсан нь өнгөрсөн...

Page 1:  · Web viewХүн амын нас баралт 449 гарсан нь өнгөрсөн оныхоос 14 тохиолдлоор буюу 3,0 хувиар бага байна. Мянган

АРХАНГАЙ АЙМГИЙН СТАТИСТИКИЙН ХЭЛТЭС

АРХАНГАЙ АЙМГИЙН ЭДИЙН ЗАСАГНИЙГМИЙН БАЙДЛЫН ТУХАЙ

ТАНИЛЦУУЛГА

ЦЭЦЭРЛЭГ ХОТ

Page 2:  · Web viewХүн амын нас баралт 449 гарсан нь өнгөрсөн оныхоос 14 тохиолдлоор буюу 3,0 хувиар бага байна. Мянган

Архангай аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын танилцуулга

ӨРХ ХҮН АМ

2014 оны эцэст 26,8 мянган өрх, 92,8 мянган хүн амтай болж өнгөрсөн оныхоос өрхийн тоо 0,7 хувиар, хүн ам 0,4 хувиар өссөн байна.Өрх хүн амыг байршлаар нь авч үзвэл нийт өрхийн 21,1 хувь нь буюу 5,6 мянган өрх, хүн амын 20,2 хувь буюу 18,8 мянган хүн сумын төвд, 21,0 хувь буюу 5,6 мянган өрхийн 20,9 мянган хүн аймгийн төвд оршин сууж байна. Нийт өрхийн дотор 6 ба түүнээс дээш гишүүнтэй өрх 1,5 мянга, 18 хүртэл насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх 2,1 мянга байна.1498 ганц бие өндөр настан өрх байгаагийн 68,0 хувь нь 55 ба түүнээс дээш насны эмэгтэй байна.Аймгийн дүнгээр өрхийн дундаж ам бүл 3,5 , хүн амын нягтрал 1 км2-д 1,6 байна. Нийт хүн амын 50,3 хувийг эмэгтэйчүүд эзэлж хүйсийн харьцаа 101,2 байна. Насны хувьд нийт хүн амын 34.6 хувийг 0-17 насны хүүхдүүд, 30,4 хувийг 18-34 насны залуучууд, 6,3 хувийг 60-аас дээш насны хүн ам эзэлж байна.Аймгийн хэмжээгээр 90-99 настай 80 хүн,100-аас дээш настай 6 хүн байна. Аймгийн хэмжээнд 1995 өнчин хүүхэд байгаагийн 7,8 хувь нь бүтэн өнчин хүүхдүүд байгаа ба нийт өнчин хүүхдийн 27,5 хувийг 0-9 насны хүүхдүүд эзэлж байна. Өрх толгойлсон 2818 эмэгтэйчүүд байгаагийн 4,5 хувь нь 6 ба түүнээс дээш ам бүлийг тэжээж байна. Хөгжлийн бэрхшээлтэй 3454 хүн байгаагаас 1629 нь эмэгтэй, 1410 нь төрөлхийн тахир дутуу хүмүүс байна.

СОЁЛ УРЛАГ,БОЛОВСРОЛ

Хөгжимт драмын театр 2014 онд 3 уран бүтээл шинээр хийж 57 удаа тоглолт зохион байгуулан давхардсан

тоогоор 37,8 мянган хүнд үйлчилж урын сандаа 25 бүтээлтэй байна.Өнгөрсөн оныхоос тоглолт, үзэгчид, орлогын хэмжээ 0,8-35,7 хувиар өсчээ. Аймгийн музейн хамт олон 3,8 мянган үзмэрээр 9.7 мянган хүнд үйлчилж 2.5 сая төгрөгийн орлоготой ажилласан байна,

2

Page 3:  · Web viewХүн амын нас баралт 449 гарсан нь өнгөрсөн оныхоос 14 тохиолдлоор буюу 3,0 хувиар бага байна. Мянган

Архангай аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын танилцуулга

Төв хөдөөгийн болон сургуулиудын 50 номын сан 73.2 мянган хүнд давхардсан тоогоор 322.7 мянган номоор үйлчилж оны эцэст 620,0 мянган ширхэг номын фондтой байна,Сумдын соёлын төвүүд 3222 удаа урлаг уран сайхны ажил зохиож түүнд давхардсан тоогоор 227.0 мянган хүн хамрагдаж 36.7 сая төгрөгийн орлоготой ажиллав. 2014-2015 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 32 сургуулийн 636 бүлэгт 16,7 мянган хүүхэд суралцаж, 31 цэцэрлэгт 6,3 мянган хүүхэд хүмүүжиж байна. Энэ хичээлийн жилд 1-р ангид 1.9 мянган хүүхэд, 10-р ангид 1.4 мянган хүүхэд элссэний гадна 2.0 мянган хүүхэд ЕБСургуулийн дотуур байранд сууж байна.

Манай аймагт эдийн засгийн чиглэлийн 1 дээд сургууль ажиллаж түүнд 177 оюутан, Багшийн коллежид 939 оюутан суралцаж байна. Аймгийн төвийн төрийн болон хувийн хэвшлийн дөрвөн МСҮТөвд талх нарийн боовчин, тогооч, үсчин гоо сайханч, фермерч, компьютер албан хэрэг хөтлөгч, оёдол эсгүүрчин, автомашины болон цахилгаан хэрэгслийн засварчин, сантехникч гагнуурчин, барилгын өрлөг болон засал чимэглэгч зэрэг 10 гаруй төрлийн мэргэжлээр 1214 хүүхэд суралцаж байна.

ЭРҮҮЛ МЭНД

Эмнэлгийн байгууллагууд 511 ор, амбулаторийн 94 их эмчтэйгээр хүн амд үйлчилж давхардсан тоогоор 260,5

мянган хүнд амбулаторийн үзлэг хийсний 103,9 мянгад нь урьдчилан сэргийлэх үзлэг хийж 20,7 мянган хүнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж гаргасан байна.

Вакцинжуулалтанд хамрагдвал зохих 0-2 насны хүүхдийн 99,3 хувийг бүрэн хамруулсны дотор Чулуут, Хашаат, Цэцэрлэг, Хайрхан, Хашаат сумд 100,0 хувь хамруулсан байна.

3

Page 4:  · Web viewХүн амын нас баралт 449 гарсан нь өнгөрсөн оныхоос 14 тохиолдлоор буюу 3,0 хувиар бага байна. Мянган

Архангай аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын танилцуулга

Тайлант онд 2170 эхээс 2180 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оныхоос 3,1 хувиар буюу 65 хүүхдээр их байна,

Хүн амын нас баралт 449 гарсан нь өнгөрсөн оныхоос 14 тохиолдлоор буюу 3,0 хувиар бага байна. Мянган хүнд ноогдох төрөлт 23 , нас баралт 4,8 ноогдож хүн амын ердийн цэвэр өсөлт 18,2 промил байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 11 гарч мянган амьд төрөлтөд 5 ноогдож өнгөрсөн оны мөн үеийн түвшинд байна.

Нялхсын буюу 0-1 насны хүүхдийн нас баралт 29 гарч мянган амьд төрөлтөд 13 ногдож байгаа нь өнгөрсөн 3 жилийн дунджаас 10 тохиолдлоор бага байна.

4

Page 5:  · Web viewХүн амын нас баралт 449 гарсан нь өнгөрсөн оныхоос 14 тохиолдлоор буюу 3,0 хувиар бага байна. Мянган

Архангай аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын танилцуулга

Аймгийн дүнгээр арван мянган хүн тутмаас 58 нь буюу 537 хүн халдварт өвчнөөр өвчилсөн байгаа бөгөөд Эрдэнэбулган(133), Жаргалант(60), Ихтамир (70) сумдад аймгийн дунджаас дээгүүр бусад сумдад аймгийн дунджаас доогуур байна. Халдварт өвчнөөр өвчлөгсдийн 8,8 хувь нь гепатит, 8,4 хувь нь салхин цэцгээр, 53,1 хувь нь бэлгийн замын халдварт өвчнөөр, 11,8 хувь нь сүрьеэгээр, 17,9 хувь нь бусад халдварт өвчнөөр өвчилсөн байна. Өнгөрсөн оныхоос халдварт өвчний гаралт 28,2 хувиар буюу 211 тохиолдлоор буурсан байна.

АЖИЛГҮЙДЭЛ,АЖЛЫН БАЙР 12 дугаар сарын 31-ний байдлаар хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажил идэвхтэй хайж байгаа 1249 ажилгүй хүн

байгаагийн 57,8 хувь нь буюу 722 нь эмэгтэйчүүд байна. Хөдөлмөрийн насны 10,0 мянган хүн тутамд 219 ажилгүйчүүд ноогдож байгаа бөгөөд өнгөрсөн оныхоос бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 14,6 хувиар буурсан байна. Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 98,5 хувь нь боловсролтой иргэд байгаагийн 195 нь дээд, 72 нь тусгай дунд болон мэргэжлийн анхан шатны, 874 нь бүрэн болон бүрэн бус дунд, 89 нь бага боловсролтой хүмүүс байна. 12 дугаар сард ажилгүйчүүдийн бүртгэлд 392 хүн шинээр бүртгүүлж, 227 хүн ажил идэвхитэй хайхаа больсноос идэвхигүй болж , 137 хүн ажилд зуучлуулан орсон байна. Энэ онд аймгийн дүнгээр 2015 ажлын байр шинээр бий болгосон байна. Шинэ ажлын байрыг сумдаар авч үзвэл Эрдэнэбулгансум 675, Цэнхэр, Хайрхан, Хотонт, Жаргалант, Өндөрулаан сумд 93 - 181 ажлын байрыг, Ихтамир, Төвшрүүлэх,Хангай, Тариат,Цахир сумд83-174 ажлын байрыг, Өгийнуур, Өлзийт, Батцэнгэл,Эрдэнэмандал,Чулуут сумд 40-66 ажлын байрыг, Булган, Цэцэрлэг, Хашаат сумд 26-31 ажлын байрыг тус тус бий болгосон байна.

5

Page 6:  · Web viewХүн амын нас баралт 449 гарсан нь өнгөрсөн оныхоос 14 тохиолдлоор буюу 3,0 хувиар бага байна. Мянган

Архангай аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын танилцуулга

НИЙГМИЙН ДААТГАЛ ХАЛАМЖ

Нийгмийн даатгалын сангийн орлого 2014 онд 36,5 тэрбум төг, зарлага 37,1 тэрбум төг болж өмнөх

оныхоос орлого 5710,9 сая төг буюу 18,5 хувь, зарлага 7189,6 сая төг буюу 24,0 хувиар өслөө.

Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оныхоос 5710,9 сая төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 14,3 хувиар, тэтгэмжийн даатгалын сангийн орлого 44,3 хувиар ,ҮОМШӨ-ний даатгалыг сангийн орлого 52,5 хувиар, эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 47,0 хувиар өссөн нь нөлөөлсөн байна.

Нийгмийн даатгалын сангийн зарлага өмнөх оныхоос 24,0 хувиар өсөхөд тэтгэврийн,тэтгэмжийн, эрүүл мэндийн даатгалын, ҮОМШӨ-ний даатгалын сангууд өссөн нь голлон нөлөөлөв. Тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэрт 32,0

6

Page 7:  · Web viewХүн амын нас баралт 449 гарсан нь өнгөрсөн оныхоос 14 тохиолдлоор буюу 3,0 хувиар бага байна. Мянган

Архангай аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын танилцуулга

тэрбум төгрөг, тэтгэмжийн даатгалын сангаас бүх төрлийн тэтгэмжид 1,5 тэрбум төгрөгийг олгосон байна. Энэ онд нийгмийн халамжийн сан болон хүний хөгжил сангаас давхардсан тоогоор 27,0 мянган хүнд 9236,9 сая төгрөгийн тэтгэмж хөнгөлөлт тусламж, хишиг олгосон байна. Нийгмийн халамж үйлчилгээгээр олгосон нийт мөнгөний 65,9 хувь нь нийгмийн халамжийн сангаас олгосон халамжийн тэтгэвэр, нөхцөлт мөнгөн тэтгэмж, хөнгөлөлт 34,1 хувийг улсын төсвөөс олгосон тэтгэмж тусламж эзэлж байна. Нийгмийн халамжийн сангаас олгосон мөнгөний 54,8 хувийг халамжийн тэтгэврээр, 22,8 хувийг нөхцөлт мөнгөн тэтгэмжээр, 22,4 хувийг ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгосон болон хүнс тэжээлийн хөнгөлөлт тусламжид зарцуулж байна.

ГЭМТ ХЭРЭГ

Аймгийн хэмжээгээр 538 холбогдогч бүхий 469 гэмт хэрэг гарсны дотор хүний амь бие эрүүл мэндийн эсрэг хэрэг

170, өмчлөх эрхийн эсрэг 216, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний 7

Page 8:  · Web viewХүн амын нас баралт 449 гарсан нь өнгөрсөн оныхоос 14 тохиолдлоор буюу 3,0 хувиар бага байна. Мянган

Архангай аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын танилцуулга

аюулгүй байдлын эсрэг 36,байгаль хамгаалах журмын эсрэг 14, бусад 33 хэрэг гарсан байна.

Гэмт хэргийн улмаас 29 хүн нас барж, 200 хүн гэмтэж бэртэн

улс болон иргэдэд 976,3 сая төгрөгийн хохирол учирсан байна. Бүртгэгдсэн нийт хэргийн 18,6 хувийг бүлэглэж 25,6 хувийг согтуугаар үйлдсэн ба архи ууж хэвийн бус явсан 486 хүнийг эрүүлжүүлсэн байна.

Өнгөрсөн оны мөн үетэй зэрэгцүүлэхэд бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 7,3 хувиар буюу 32 тохиолдлоор нэмэгдсэний дотор хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 4,9 хувиар, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 12,5 хувиар өссөн байна. Харин эрүүлжүүлэгдсэн баривчлагдсан хүний тоо 6,4 -15,6 хувиар буурсан байна.

8

Page 9:  · Web viewХүн амын нас баралт 449 гарсан нь өнгөрсөн оныхоос 14 тохиолдлоор буюу 3,0 хувиар бага байна. Мянган

Архангай аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын танилцуулга

ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ОРЛОГО ЗАРЛАГА

Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулан тооцсоноор 2014 онд аймгийн төсөвт 18121.0 сая

төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 18717.6 сая төгрөгийн орлого оруулж төлөвлөгөөг 103,3 хувиар биелүүлсэн байна.

Улсын төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулахгүйгээр аймаг өөрөө 5514.3 сая төгрөгийн орлого бүрдүүлэхээс 6110.9 сая төгрөгийн орлогыг төвлөрүүлэн төлөвлөгөөг 110.8 хувиар биелүүллээ.Төсвийн орлогын төлөвлөгөөг Хайрхан,Өлзийтээс бусад бүх сумд 101,7-187,6 хувиар биелүүлсэн байна.

9

Page 10:  · Web viewХүн амын нас баралт 449 гарсан нь өнгөрсөн оныхоос 14 тохиолдлоор буюу 3,0 хувиар бага байна. Мянган

Архангай аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын танилцуулга

Орлогыг нэр төрлөөр нь үзвэл авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн татвар, газрын төлбөрөөс бусад нэрийн орлогуудыг 100,0-215,9 хувиар биелүүлсэн байна.

Аймгийн төсвийн орлогын 67,3 хувийг тусламжийн орлогоор, 22,3 хувийг орлогын албан татвараар, 1,1 хувийг өмчийн татвараар, 1,3 хувийг тусгай зориулалтын орлогоор /АТӨЯХэрэгслийн/, 4,3 хувийг бусад албан татвараар, 3,0 хувийг татварын бус орлогоор, 0,7 хувийг хөрөнгийн орлогоор бүрдүүлж байна.

Улсын төвлөрсөн төсөвт аж ахуй нэгжийн орлогын татвараар 259,9 сая төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвараар 1115,9 сая төгрөг, онцгой албан татвараар 34,5 сая төгрөг, агаарын бохирдлын төлбөрөөр 26,8 сая төгрөг бүгд 1437,1 сая төгрөгийг шилжүүлж төлөвлөгөөг 148,6 хувиар биелүүллээ.

Орон нутгийн төсвийн байгууллагуудын зарлагын хэмжээ 62103,8 сая төгрөг байгаагийн 44,8 хувийг цалин хөлсөнд, 4,9 хувийг нийгмийн даатгалын шимтгэлд, 50,3 хувийг бараа үйлчилгээ болон бусад зардалд зарцуулжээ. Эдийн засгийн салбараар харвал 42,8 хувийг нийтийн ерөнхий үйлчилгээнд, 47,7 хувийг боловсролын салбарт, 8,8 хувийг эрүүл мэндийн салбарт, 0,4 хувийг барилга хот байгуулалтын салбарт, 0,3 хувийг бусад салбарт зарцууллаа.

10

Page 11:  · Web viewХүн амын нас баралт 449 гарсан нь өнгөрсөн оныхоос 14 тохиолдлоор буюу 3,0 хувиар бага байна. Мянган

Архангай аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын танилцуулга

МӨНГӨ ЗЭЭЛ, ХАДГАЛАМЖ

Манай аймагт арилжааны 4 банкны салбар иргэд аж ахуй нэгж байгууллагуудад үйлчилгээ үзүүлж байна. Монгол банкны мэдээгээр арилжааны банкууд монгол банкнаас зузаатгалаар 23,8 тэрбум төгрөгийг авч 30,5 тэрбум төгрөгийг гүйлгээнээс эргүүлэн татсан байна. 2014 онд банкууд 59,9 мянган иргэд, аж ахуй нэгжид 103,9 тэрбум төгрөгийн зээл олгосны дотор 188 хүнд 7896,8 сая төгрөгийн орон сууцны зээл олгосон байна.

11

Page 12:  · Web viewХүн амын нас баралт 449 гарсан нь өнгөрсөн оныхоос 14 тохиолдлоор буюу 3,0 хувиар бага байна. Мянган

Архангай аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын танилцуулга

Өнгөрсөн онтой зэрэгцүүлэхэд иргэдийн хадгаламжийн хэмжээ 18,4 хувиар, олгосон зээлийн хэмжээ 4,7 хувиар тус тус өсч чанаргүй зээлийн хэмжээ 9,3 хувиар, хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ 50,5 хувиар багассан байна.

ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНЭ

2014 оны 12 дугаар сард бараа үйлчилгээний үнэ тариф өмнөх сарынхаас 3,0 хувиар, өнгөрсөн оны мөн үеийнхээс 21,5 хувиар,2013 оны 12 дугаар сарынхаас 21,5 хувиар,2010 оны 12-р сарынхаас 69,2 хувиар тус тус өссөн байна. Өнгөрсөн 11 дүгээр сартай зэрэгцүүлэхэд хэрэглээний сагсанд авсан 214 нэрийн бараа үйлчилгээний үнэ тарифын 18,7 хувийнх нь үнэ өсч, 2,8 хувийнх нь үнэ буурч, 78,5 хувийнх нь үнэ тогтвортой байлаа. Энэ сард өмнөх сарынхаас үхэр хонины мах,өндөг, шар тос, сармис,майонезны үнэ 4,4-10,1 хувиар буурч, харин дээд,1,2-р гурил, сүү,аарц, ургамлын тос, ааруул, эм, архи тамхи зэрэг барааны үнэ 0,9-80,0 хувиар тус тус нэмэгдсэн байна, Харин өмнөх оны мөн үетэй зэрэгцүүлэхэд 69,2 хувийнх нь буюу 148 нэрийн бараа үйлчилгээний үнэ тариф өсч 4,7 хувийнх нь буюу 10 нэрийн барааны үнэ буурч, 26,1 хувийнх нь үнэ тогтвортой байна.

12

Page 13:  · Web viewХүн амын нас баралт 449 гарсан нь өнгөрсөн оныхоос 14 тохиолдлоор буюу 3,0 хувиар бага байна. Мянган

Архангай аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын танилцуулга

Өнгөрсөн оны мөн үеийнхээс үхрийн мах, сонгино, савласан салат, угаалгын нунтаг, баахуу цай, гар утасны үнэ 0,6-14,3 хувиар буурч, харин адуу, хонь, ямааны мах, ургамлын тос, хүнсний ногоо, хатуу чихэр, цай, давс, тамхи, ундаа, эрэгтэй эмэгтэй хүний гадуур, дотуур хувцас, гутал, ботинк, даавуу, гэр ахуйн хэрэгсэл, тавилга, оо, саван,тамхи зэрэг барааны үнэ 1,3- 87,5 хувиар нэмэгдсэн байна.

ХӨДӨӨ АЖ АХУЙ 2014 оны эцэст 4293,2 мянган мал тоологдсоны дотор 0,1 хувь буюу 1,2 мянга нь тэмээ, 7,1 хувь буюу 303,9 мянга нь

адуу, 11,7 хувь буюу 502,6 мянга нь үхэр, 51,9 хувь нь буюу 2229,5 мянга нь хонь, 29,2 хувь буюу 1256,0 мянга нь ямаа байна.

Өнгөрсөн оныхоос нийт малын тоо 13,8 хувиар буюу 520,9 мянган толгойгоор өссөний дотор тэмээ 8,9 хувиар буюу 98 толгойгоор, адуу 13,3 хувиар буюу 35,8 мянган толгойгоор, үхэр 17,6 хувиар буюу 75,4 мянган толгойгоор, хонь 14,7 хувиар буюу 285,4 мянган толгойгоор, ямаа 11,0 хувиар буюу 124,2 мянган толгойгоор тус тус төрөл бүр дээрээ өслөө. Сумдаас Эрдэнэмандал 420,4 мянган малтай, Батцэнгэл(320,0мянга), Өндөрулаан (292,5),Цэцэрлэг (290,8), Хайрхан (290,7), Ихтамир(283,6), Хашаат(280,5),Хотонт (244,6), Цэнхэр(240,5),Өлзийт (234,3),Өгийнуур (232,9), Тариат (220,3), Жаргалант (219,6) гэсэн 12 сумд 200-аас дээш мянган малтай, Чулуут(164,2 мянга), Эрдэнэбулган(158,2), Төвшрүүлэх(109,6), гэсэн 3 сум 100-аас дээш мянган толгой малтай байна. Сумд дотроос адуугаар Батцэнгэл (27,2мянга), Хайрхан(26,7), Эрдэнэмандал (24,6) сумд, үхрээр Өндөрулаан (48,7мянга),

13

Page 14:  · Web viewХүн амын нас баралт 449 гарсан нь өнгөрсөн оныхоос 14 тохиолдлоор буюу 3,0 хувиар бага байна. Мянган

Архангай аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын танилцуулга

Ихтамир(44,6), Чулуут(42,5) сумд, хониор Эрдэнэмандал(273,6 мянга), Батцэнгэл(170,2), Цэцэрлэг(164,1) сумд, ямаагаар Цэцэрлэг(96,0мянга), Батцэнгэл (96,0), Хотонт(93,5) сумд, тэмээгээр Хашаат(400 толгой), Өгийнуур (398 толгой), Өлзийт(312 толгой) сумд тус тус тэргүүлж байна. Энэ онд оны эхний хээлтэгч малын 87,9 хувь нь буюу 1421,7 мянган эх мал төллөж гарсан төлийн 96,6 хувь нь буюу 1374,0 мянган төл бойжиж байна. Төл бойжилтыг малын төрлөөр үзвэл гарсан ботго 99,6 хувиар, унаганы 93,8 хувь, тугалын 96,5 хувь, хурганы 97,5 хувь, ишигний 95,6 хувь нь бойжиж байна. Сумдаас Хашаат, Хотонт, Эрдэнэмандал сумд гарсан төлөө 99,0-өөс дээш хувиар бойжууллаа.

2014 оны эцэст 371 гахай, 149 шувуу, 10 бүл зөгийг иргэд тэжээж бүтээгдэхүүнийг нь авч хэрэглэж байна.

2014 оны эцсийн байдлаар малаа жилийн дөрвөн улиралд маллаж мал аж ахуйгаасаа өрхийн орлогын дийлэнхи хэсгийг олж амьдардаг 13858 малчин өрх байна. Малчин өрхийн 91,8 хувь нь буюу 12,7 мянга нь цахилгаан гэрэлтэй, 77,1 хувь нь буюу 10,6 мянга нь телевизортой, 12,1 хувь нь радиотой, 49,4 хувь нь буюу 6,8 мянга нь оёдлын машинтай байна.

14

Page 15:  · Web viewХүн амын нас баралт 449 гарсан нь өнгөрсөн оныхоос 14 тохиолдлоор буюу 3,0 хувиар бага байна. Мянган

Архангай аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын танилцуулга

Аймгийн дүнгээр нийт малчин өрхийн 2,1 хувь нь буюу 295 өрх 10 хүртэл малтай, 5,7 хувь нь буюу 787 өрх 11-30 хүртэл, 5,0 хувь нь буюу 693 өрх 31-50 хүртэл, 12,2 хувь нь 1692 өрх 51-100 хүртэл, 25,2 хувь нь буюу 3492 өрх 101-200 хүртэл, 34,9 хувь нь буюу 4837 өрх 201-500 хүртэл, 11,4 хувь нь буюу 1577 өрх 501-999 хүртэл, 3,5 хувь нь буюу 485 өрх 1000-аас дээш малтай байна. 2013 оныхтой зэрэгцүүлэхэд нийт малчин өрхийн 25,0 хувь нь 100 хүртэл малтай байгаа нь 4,7 пунктээр буурч харин 101-500 малтай өрхийн эзлэх хувь 1,6 пунктээр, 501-ээс дээш малтай өрхийн эзлэх хувь 3,1 пунктээр нэмэгдсэн байна. Энэ онд улс орон нутгийн төсвийн болон төсөл хөтөлбөрийн 980,6 сая төгрөгөөр 72 худаг шинээр гаргаж 113,6 сая төгрөгөөр 27 худгийг засварласан байна.

Өнгөрсөн хавар болон энэ өвөлдөө байгаль цаг агаар харьцангуй тааламжтай байсан болон манай малчид мал аж ахуй өвөлжилт хаваржилтын бэлтгэлийг сайн хангаж ажилласны үрээр оны эхний мал 97,5 хувиар онд орж оны эхний малын 2,5 хувь буюу 94,1 мянган том мал хорогдов. Хорогдсон малын 9,6 хувийг адуу, 12,0 хувийг үхэр, 44,1 хувийг хонь, 34,3 хувийг ямааны хорогдол эзэлж байна.

15

Page 16:  · Web viewХүн амын нас баралт 449 гарсан нь өнгөрсөн оныхоос 14 тохиолдлоор буюу 3,0 хувиар бага байна. Мянган

Архангай аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын танилцуулга

Сумдаас Хотонт,Төвшрүүлэх, Эрдэнэбулган, Цэнхэр, Хашаат сумд оны эхний малаа 98,8-99,7 хувиар онд оруулан хамгийн бага хорогдолтой байна. Харин Өгийнуур сумын оны эхний малын 5,6 хувь буюу 12,5 мянган мал, Өлзийт сум оны эхний малын 4,5 хувь буюу 9,7 мянган мал, Ихтамир суманд оны эхний малын 3,8 хувь буюу 9,7 мянган мал хорогдсон нь хамгийн их хорогдолтой байна.

Аймгийн хэмжээгээр энэ онд 2666 га-д үр тариа, 514.9

га-д төмс, 178.2 га-д хүнсний ногоо, 1108.6 га-д малын тэжээлийн ургамал, 100 га-д техникийн ургамал тус тус тариаллаа. Өнгөрсөн оны мөн үетэй зэрэгцүүлэхэд тариалсан үр тариа 27.1 хувиар буюу 569 га-аар, төмс 6.5 хувиар буюу 31.6 га-гаар, хүнсний ногоо 17.9 хувиар буюу 27.1 га-гаар тус тус илүү байна.

2014 онд аймгийн хэмжээгээр 3539,0 тонн үр тариа, 3947.0 тонн төмс, 1342,0 тн хүнсний ногоо,2337.0 тн ногоон тэжээл хураан авсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс үр тариа 79,9 хувиар,тэжээлийн ургамал 26,9 хувиар, төмс 4,3 хувиар тус тус их харин хүнсний ногоо 4,6 хувиар бага байна. Мөн 80.1 мян.тн байгалийн хадлан, 1300тн гар тэжээл бэлтгэхээс

16

Page 17:  · Web viewХүн амын нас баралт 449 гарсан нь өнгөрсөн оныхоос 14 тохиолдлоор буюу 3,0 хувиар бага байна. Мянган

Архангай аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын танилцуулга

81,3 мян.тн хадлан бэлтгэж төлөвлөгөөг 101,5хувиар,1,4 мянган тн гар тэжээл бэлтгэж 106,3 хувиар биелүүлсэн байна.

2014 онд манай аймаг ойгоос 86.2 мянган м3 галын түлээ, 12,8 мянган м3 хэрэгцээний мод, бүгд 99.0 мянган м3 мод авч ашиглахаар баталсанаас 73.4 мянган м3 галын түлээ, 10.1 мянган м3 хэрэгцээний мод, бүгд 83.5 мянган м3 мод бэлтгэж хэрэглэсэн байна. Бэлтгэсэн модны гоожингийн орлогоор 277.3 сая төгрөг төсвийн орлогод оруулж ойн зөрчилд 18.8 сая төгрөгийн торгуул, 6.5 сая төгрөгийн нөхөн төлбөр оногдуулсан байна.

АЖ ҮЙЛДВЭР

Үйлдвэрийн газрууд 2014 онд оны үнээр 5181,3 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлуулсан нь

өнгөрсөн оныхоос 2,5 хувиар илүү байна. Зэрэгцүүлэх үнээр үнэлснээр 1692,4 сая төгрөгийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4,8 хувиар илүү байна.

Нийт үйлдвэрлэлтийн 23,1 хувийг хүнс ундааны, 0.9 хувийг хэвлэлийн, 52,8 хувийг дулааны эрчим хүчний, 12,3 хувийг усан хангамж, 3,1 хувийг модон эдлэлийн, 3,2 хувийг гутал хувцасны, 4,6 хувийг бусад үйлдвэрлэл эзэлж байна.

Гол нэрийн бүтээгдэхүүнээс талх, нарийн боов, савласан цэвэр ус, архи, монгол дээл, монгол болон савхин гутал, хүснэгт маягт, ваакум цонх, гэрийн модон тавилгын үйлдвэрлэлт 0,5-84,1 хувиар, хэрчсэн гурил,зүсмэл, хүрмэн блокны үйлдвэрлэл 2,7-3,9 дахин нэмэгдлээ. Харин эсгий, гэрийн модны үйлдвэрлэлийн хэмжээ 43,8 - 59,9 хувиар буурсан байна.

17

Page 18:  · Web viewХүн амын нас баралт 449 гарсан нь өнгөрсөн оныхоос 14 тохиолдлоор буюу 3,0 хувиар бага байна. Мянган

Архангай аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын танилцуулга

БАРИЛГА

Барилгын байгууллагууд 44338.3 сая төгрөгийн барилга угсралтын ажил /энд гудамж төслийн ажил

ороогүй/ гүйцэтгэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 80,6 хувиар илүү байна. Нийт ажлын 92,6 хувь нь угсралтын ажил 7,4 хувь нь их засварын ажил байна.

ТЭЭВЭР

Тээврийн байгууллагууд 43,3 мянган зорчигч, 73.9 мянган тонн ачаа тээвэрлэн 19,9 сая хүн км, 10,3 сая ткм ажил

гүйцэтгэн 797.3 сая төгрөгийн орлоготой ажиллаа. Өнгөрсөн оны мөн үеийнхээс зорчигч, зорчигч эргэлт, ачаа эргэлт,тээсэн ачааны хэмжээ 0,5 хувиас 3 дахин нэмэгдлээ.

Холбооны байгууллагууд 476 телефон цэг улс, хот хоорондын телефоны яриа, интернет, телевизийн болон шуудангийн үйлчилгээгээр байгууллага иргэдэд үйлчилж сумдад 7 хоногт 1-2 удаа шуудан хүргэж нийт 330,1 сая төгрөгийн орлоготой ажилласан нь өнгөрсөн оныхоос 17,6 хувиар нэмэгдсэн байна.

18

Page 19:  · Web viewХүн амын нас баралт 449 гарсан нь өнгөрсөн оныхоос 14 тохиолдлоор буюу 3,0 хувиар бага байна. Мянган

Архангай аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын танилцуулга

ЦАГ УУРЫН БАЙДАЛ

12 дугаар сард агаарын дундаж температур -13,1-оос -20,1 хэм хүйтэн байсан бөгөөд хамгийн их дулаан нь

Батцэнгэл, Хашаат, Хотонт,Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Эрдэнэмандал сумдад 1,0-ээс 0 хэм хүрч байсан бол хамгийн хүйтэн нь Цахир,Хангай, Өндөр-Улаан сумдад –30,0-аас –33,0 хэмд хүрч хүйтэрч байсан байна.Энэ сард Тариат, Хотонт, Төвшрүүлэх, сумдын нутгаар 1,3-1,7 мм тундас орсон нь хамгийн их тундастай байгаа бол Чулуут, Хангай, Өндөрулаан, Өлзийт, Булган сумдад цас огт ороогүй байна.

Статистикийн хэлтэс2015.01.10

19