Vrjiliin erhten 2 7

26
Үржлийн эрхтэний нэгэн биеийн хөгжил, насны онцлог

Transcript of Vrjiliin erhten 2 7

Page 1: Vrjiliin erhten  2 7

Үржлийн эрхтэний нэгэн биеийн хөгжил, насны

онцлог

Page 2: Vrjiliin erhten  2 7

Амьд байгалийн нийтлэг нэгэн шинж нь нөхөн үржиж, зүйлийн хувьд байгаль дээр оршин тогтнох чадвар юм. Нөхөн үржих нь бэлгийн ба бэлгийн бус хэлбэрээр явагддаг. Амьд байглийн дээд хэлбэр болох хүний үржил бэлгийн замаар явагддаг.

Хүний үржлийн эрхтэн нь маш нарийн зохион байгуулалттай байдаг.

Page 3: Vrjiliin erhten  2 7
Page 4: Vrjiliin erhten  2 7

Эр бэлэг эрхтэний бүтэцЭр бэлэг эрхтний ( organa genitalia

masculina ) дотор хэсэг нь төмсөг,төмсөгний дайвар, үр дамжуулах суваг,туслах булчирхайнууд, гадар хэсэгт шодой, хушга зэрэг эрхтэн багтана.

Үрийн булчирхайг дотор нь үрийн үндсэн болон нэмэгдэл булчирхай гэж ангилдаг. Үрийн үндсэн булчирхайд төмсөг түүний дааврыг хамруулан авч үздэг.

Page 5: Vrjiliin erhten  2 7

ТөмсөгЭр бэлгийн булчирхайг төмсөг, testis, (грекээр

didymis, orchis ) гэдэг. Хэлбэр нь зуувиндуу, гадна гадаргуу, facies lateralis нь нилээн гүдгэр, дотно гадаргуу, facies medialis нь хавтгайдуу, урд, margo anterior, хойт, margo posterior, гэсэн хоёр ирмэг, дээд extremitas superior, доод, extremitas inperior, гэсэн хоёр төгсгөлтэй, урагшаа гадагшаа хазайсан тэнхлэгтэй эрхтэн юм.

Төмсөг нь гялтан болон ширхэглэг холбогч эдэн гэсэн 2 гэртэй.

Page 6: Vrjiliin erhten  2 7

Төмсөгний урт 4-4.5 см, өргөн 2.5-3.5 см, зузаан нь 2-3 см, жин нь 20-30 гр, нярай үед төмсөгний хэмжээ нь том байх боловч уаашид аажимаар өсөн жин хэмжээ нь нэмэгдэн бэлгийн хөгжил эхэдмэгц төмсөг, хушга нь түргэн томорч насанд хүрэгчдийн хэмжээнд хүрнэ. Хөгшрөлтийн үед хэвийн хэмжээ бага зэрэг буурна.

Page 7: Vrjiliin erhten  2 7

Төмсөгний дотоод бүтэц Төмсөг нь гадаргуу уураг бүрхүүл, tnica

albuginea хэмээх ширхэглэг холбогч эдээр бүрхэгдсэн байх ба тэр нь төмсөгний хойд ирмэгт төмсөгний цуллаг,parenchyma эдрүү дотогшоо шаантаг маягтайгаар шигдэн орж голт, mediastinum testis гэж нэрлэгдэх бүтцийг үүсгэдэг. Үүнээс цацраг хэлбэртэй нэмгэн холбогч эдэн таславч, septula testis төмсөгний урд ирмэгийг чиглэн цаашаа төмсөгний цуллагийг олон хэсгэнцэр, lobuli testis болгоно.

Page 8: Vrjiliin erhten  2 7

Нэг хэсгэнцэрт 2-3, тус бүр нь 70 см орчим урттай тахир сувганцрууд ( tubuli seminiferi contorti ) байна.

Төмсөгний тахир сувганцаруудын хананд сперматогенез буюу эр бэлгийн эсийн хөгжил явагдана. Сперматозойд буюу эр бэлгийн эс хөгжсөн үедээ толгой ба сүүл хэсгээс тогтоно. Толгойн хэсэгт эсийн зонхилох бүтэц оршино. Сперматозойд сүүлнийхээ шилбүүрийн хөдөлгөөнөөр зохимжтой нөхцөл, температурт өөрөө хөдлөнө. Тахир сувганцараас бусад бүх сувганцарууд дамжуулагч үүрэгтэй.

Page 9: Vrjiliin erhten  2 7

Төмсөгний дайвар Энэ нь хөгжлөөрөө бие даасан боловч

үүрэг бүтцээрээ төмсөгтэй нягт холбоотой бүтэц юм. Төмсөгний дайвар жараахай хэлбэртэй, дунд хэсэг болох их бие, corpus epididymidis, дээд бүдүүрсэн төгсгөл болох толгой Caput epididymidis, доод төгсгөлийн сүүл, cauda epididymidis гэх бөгөөд сүүл нь гэдэргээ эргэж өөдөө өгсөхдөө үр дамжуулах суваг, ductus deferens болж үргэлжилнэ.

Page 10: Vrjiliin erhten  2 7

Үр дамжуулах цорго Үр дамжуулах цорго, ductus deferens,

төмсөгний дайврын цоргоноос эхлээд гэдэргээ эргэж өгсөх бөгөөд үрийн цэврүүний цорготой ( ductus excretorius ) нийлж үр цацагч хоолой ( ductus ejaculatorius ) нэртэй болж, түрүү булчирхайн ар гадна дээд талаас нэвтлэн шээдэг сүвний эхний хэсгийн ар хананд байх үрийн төвгөрийн ( colliculus seminalis ) хажуу бөөрөнд нээгдэнэ.

Page 11: Vrjiliin erhten  2 7

Үр дамжуулах цоргын ерөнхий урт 50 см, хөндлөн огтлол нь 3 мм орчим байна.

Байдлаар нь түүнийг 4 хэсэгт хуваана.- Төмсөгний хэсэг ( pars testicularis )- Татуургын хэсэг (pars punicularis )- Цавьны хэсэг ( pars inguinalis )- Аарцгийн хэсэг ( pars pelvina )

Page 12: Vrjiliin erhten  2 7

Төмсөгний татуурга ( puniculus spermaticus ): 15-20 см урт цавьны сувгийн дотор нүхнээс төмсөгний дээд туйл хүртэл үргэжлэх тольгор гадаргуутай зөөлөвтөр урт бөөрөнхий бүтэц юм.

Татуургын гол бүрдэл болох ductus deferens гадуураа доорх бүрхүүлээр хучигдана. Энэ нь үрийн дотор хальс ( fascia spermatica interna ), үүний гадуур төмсөг өргөгч булчин ( m. cremaster), энэ булчингийн хальс ( fascia cremasterica ), түүний гадуур үрийн гадар хальс ( fascia spermatica externa ) зэрэг цоройн давхаргуудын гаралтай, хушганы 7 давхаргын дотор дөрвөн давхарга болох бүтцүүд юм.

Page 13: Vrjiliin erhten  2 7

Үрийн цэврүү, vesicula seminalis. Түрүү булчирхайн дээр шулуун гэдэс, давсагны

ёроолын хооронд ampulla ductus deferentis –ийн зэргэлдээ гадна талд оршдог хос булчирхай юм. Аажмаар нарийсан ductus excretorius-ийг үүсгэнэ. Барзгар хоёр гадаргуутай, урд гадаргуу нь давсагруу, хойт гадаргуу нь шулуун гэдэсрүү харна. Түүний урт 5см, өргөн 1см байна.

Үрийн цэврүүний өргөссөн хэсэг ( ampullae vesiculae semnalis ) гилгэр булчингийн ширхэгтэй, фиброз бүрхэвчтэй учир эрхттний багтаамж, хэлбэр төдий л амархан өөрчлөгддөггүй

Page 14: Vrjiliin erhten  2 7

Түрүү булчирхай Энэ нь шээдэг сүвийн эхний хэсгийг эргэн тойрон

бөгжилж, давсагны доод талд бага аарцгийн хөндийд орших улаан бууралдуу өнгөтэй, хатуувтар, нарийн бүтэцтэй хос биш эрхтэн юм. Насанд хүрэгчдийн булчирхайн дундаж урт нь 3 см, хөндлөн огтлол нь 4 см, зузаан нь 2 см, жин нь 20 гр хүрдэг.

Бүтэц: Түрүү булчирхай түүний тэн хагас орчмыг бүрдүүлэгч хучуур эдээс гадна тэнцүү хэмжээний гөлгөр булчин, холбогч эдээс бүрддэг. Түрүү булчирхай 30-50 тооны хэсгэнцэрээс тогтох ба эдгээрийн гуурсанцар ductuli prostatici түрүү булчирхайн шээдэг сүвийн хэсэгт нээгдэнэ.

Page 15: Vrjiliin erhten  2 7

Куперийн булчирхай Буурцагны хэмжээтэй, гадаргуу нь барзгар

бөөрөнхий шар бууралдуу өнгөтэй хатуувтар хос эрхэтэн. Заримдаа үл мэдэгдэхүйц жижиг байдаг. Бие биеэсээ 5-6 см зайтай, m.transversus perinea profundus –т тулж шээсний сүвийн булцууны дээд хэсэгт оршино. Булчирхайн цорго нарийн, 3-4 см урт шодойн хөвсгөр биеийн булцууны хэсгээр дамжих шээсний сүвийн салст бүрхэвчийг нэвтлэн нээгддэг. Тиймээс шээсний сүвийн gl. Bulbourethralis буюу булцууны булчирхай гэж нэрлэнэ.

Page 16: Vrjiliin erhten  2 7

Үр дамжуулах замҮрийн шулуун цоргоос эхлээд шээдэг сүв

хүртэл үрийн шингэн дамжин гарах гуурсан эрхтнийг үр дамжуулах зам гэж нэрэлдэг. Эдгээр эрхтний хана нь холбогч эд, булчин, салст гэсэн 3 хэсгээс тогтдог нийтлэг нэг бүтэцтэй.

Page 17: Vrjiliin erhten  2 7

Эрэгтэй шээсний сүв Эрэгтэй шээсний сүв, urethrae masculina, урт

нарийхан суваг бөгөөд шээсний сүвний дотор нүхнээс ostium urethrae internum эхэлж эр бэлэг эрхтний тээрхийн оройд шээсний сүвийн гадар нүх ostium urethrae externum болон нээгдэнэ. Эрэгтэй шээсний сүв янз бүрийн эрхтний дотуур нэвтрэн гардаг учир түүнийг pars prostatica, pars membranacae, pars spongiosa гэсэн 3 хэсэг болгон хуваана. Эрэгтэй шээсний сүвийн нийт урт ойролцоогоор 22 см, үүнээс pars prostatica, 3 см, pars membranacae, 1-1.5 см, pars spongiosa 14-15 см.

Page 18: Vrjiliin erhten  2 7
Page 19: Vrjiliin erhten  2 7

Эм бэлэг эрхтэнЭм бэлгийн тогтолцоо нь хос өндгөвч,

умайн гуурсан хоолой, умай, сав, бэлгийн гадар эрхтэнүүд болон сүүний булчирхайнаас тогтдог.

Эм бэлгийн тогтолцоо нь өндгөн эс боловсруулах буюу үржлийн дотоод шүүрлийн (даавар ялгаруулах) гэсэн хоорондоо нягт холбоотой үүргийг гүйцэтгэнэ.

Дотоод шүүрлийн үүрэг нь үржлийнхээ үүргийг дэмжиж байдаг.

Page 20: Vrjiliin erhten  2 7

Өндгөвч Өндгөвч нь ovarium \oophoron\ эм бэлгийн

булчирхай, хос, хэмжээ хэлбэр дүрс нь насны ялгавраас хамаардаг. Харьцангуйгаар хөврөлийн үед өндгөвч нь том, харин бэлгийн бойжилтын үед өндгөвч нь зуувандуу, хавтгай дундаж хэмжээг нь тодорхойлоход урт 3-5 см, зузаан 0.7-1.5 см, жин 5-6 грамм юм.

Page 21: Vrjiliin erhten  2 7

Цэврүү: (follicular) эхний шатандаа холбогч эдийн бүрхэвчтэй дотуур нь нэг дан цэврүүний хучуур эд хүрээлж төвд нь өндгөн эс ovum байрлаж, бүтэц хэмжээгээрээ бусдаас ялгарна. Ийм цэврүүг анхдагч цэврүү follicli ovarici primarii гэнэ. Цэврүү folliculi ovarici vesiculosi нь 1 см хүртэл хөндлөн огтлолтой байдаг.

Цаашид хамгийн том цэврүү 1.5-2.0 мм голчтой болох графын цэврүү үүснэ. Гүйцэд боловсорсон цэврүүний хана нь нэмгэрч хаграхад ( овуляция), зэргэлдээ орших ostium abdominale tubae uterine –гийн ойролцоо өндгөн эс цэврүүний хучуур эдийн хэсэг, доторх шингэн нь хамт асгарна.

Page 22: Vrjiliin erhten  2 7

УмайУмай, uterus ( metra) зузаан булчинлаг хантай хос

бус хөндий эрхтэн, дээшээ умайн хоолой, доошоо үтрээтэй харьцана. Умай аарцагын хөндийн голд урдаасаа давсаг, араасаа шулуун гэдэс, хоёр хажуу даа өргөн хобоогоор хүрээлэгдэнэ.

Умайн хэлбэр хэмжээ байрлалт нь зөвхөн насны ялгавраас хамаархын зэрэгцээ үйл ажилгагаа сарын тэмдгийн мөчлөг жирэмслэлт зэргээс хамаардаг.

Умайн хана: энэ гялтан бүрхэвч tunicaserosa ( perimetrium) булчингийн бүрхэвч tunica muscularis ( moumetrium) саласт бүрхэвч tunica mucosa ( endometrium) гэсэн давхаргуудтай.

Page 23: Vrjiliin erhten  2 7

Умайн гуурс: tubea uterine.Цилиндэр хэлбэртэй хос хоёр төгсгөлдөө нүхтэй

суваг юм. Умайд нээгдэгч нүхийг ostium uterinum tubae өндгөвчний ойролцоо гялтангын хөндийд нээгдэгч нүхийг ostium abdominal tubea гэдэг. Хоолойн урт нь 10-12 см умайн хэсэг parsi uterina хүзүүвч isthmus tubae uterinae бүдүүрэлт ampulla tubae гэж хуваагдана. Бүдүүрэлт нь юүлүүр infundibulum tubea uterinae хэлбэрээр явж цацгыг fimbrae tubae үүсгэдэг.

Бүтэц: хоолойн хана нь tunica serosa, tunica muscularis, tunica mucosa давхаргаас тогтоно. Саласт бүрхэвчинд дагуу атираа plicae tubariae бий. Саласт бүрхэвч нь намираа хучуур эдээр бүрхэгдэнэ.

Page 24: Vrjiliin erhten  2 7

Үтрээ (сав)Үтрээ ( сав) vagina ( colpos) гадна бэлэг

эрхтэнийг доторхтой хобож үр дамжуулах сарын тэмдэг гаргах хүүхэд төрүүлдэг 8-10 см урттай урд хана paries anterior, хойд ханатай pras posterior зуйвандуу булчинлаг хоолой юм.

Үтрээний ханын бүтэц: булчин давхарга tunica muscularis дээд талдаа савны булчин, доод талдаа хярзангын булчин, шээсний сүв, шулуун гэдэс зэргэлдээ эрхтэний завсарын зайтай нягт холбоотой юм.

Page 25: Vrjiliin erhten  2 7

Бэлэг эрхтэний эрхтэн тогтолцоог бүрдүүлэх эрхтэний нэгэн биеийн хөгжил

Эр бэлгийн замын хучуур эд анхдагч шээс бэлгийн хөндий, дунд бөөрний болон тууш цоргоноос ялгаран хөгждөг. 51 хоногтой үр хөврөлд энэ шээс бэлгийн хөндий нь уртсан аарцгийн хэсэг, төвгөрийн хэсэг гэсэн 2 хэсэгт хуваагддаг. Эр хүйсийн хөврөлд аарцгийн хэсэг, шээдэг сүвний түрүү булчирхайн болон мембранан хэсэг болон хэлбэрждэг.

Page 26: Vrjiliin erhten  2 7

Эм бэлгийн замын хучуур эд хоёр хэсгээс ялгарч хөгждөг. Умай, умайн гуурсны хучуур эд дунд бөөрний тууш цоргоны дэргэдэх цоргоноос ялгаран хөгждөг.

Сав буюу үтрээ ерөнхий сүвний шээс бэлгийн хөндийгөөс тус тус ялгаран хөгждөг.