Tsagaan ideenii hereglee

35
Цагаан идээний үйлдвэрийн төсөл 1 Төслийн агуулга Нэг. Төслийн танилцуулга, үндэслэл - Төслийн зорилго - Төслийн зорилт - Төслийн шаардлага хэрэгцээ Хоѐр.Үндсэн шалгуур үзүүлэлтүүд - Зах зээлийн хэрэгцээ шаардлага - Өвөрмөц шинж, давуу тал - Цаашид өсөж хөгжих боломж Гурав. Маркетингын судалгаа шинжилгээ - Зах зээлийн судалгаа - Макро орчны судалгаа Зах зээлийн хүчин зүйл Улс төр, хууль зүйн хүчин зүйл Хүн ам зүйн хүчин зүйл Технологын хүчин зүйл Экологийн орчин -SWOT шинжилгээ - Макро орчны судалгаа Хэрэглэгчийн судалгаа Өрсөлдөгчийн судалгаа Дөрөв. Маркетингийн бодлого төлөвлөлт -Маркетингийн стратеги -Маркетингийн хольц, бүрдүүлэлтийн стратеги -Маркетингийн төлөвлөгөө Тав. Үйлдвэрлэл үйл ажиллагааны төлөвлөгөө, үйлдвэрлэлийн төлөвлөлт - Тоног төхөөрөмжийн хэрэгцээ - www.zaluu.com www.zaluu.com

description

Tsagaan ideee heregleh yavdal ulam orgojij baigaatai holbogduulan enehvv tosliig oruulj baigaa bilee.

Transcript of Tsagaan ideenii hereglee

Page 1: Tsagaan ideenii hereglee

Цагаан идээний үйлдвэрийн төсөл

1

Төслийн агуулга

Нэг. Төслийн танилцуулга, үндэслэл

- Төслийн зорилго

- Төслийн зорилт

- Төслийн шаардлага хэрэгцээ

Хоѐр.Үндсэн шалгуур үзүүлэлтүүд

- Зах зээлийн хэрэгцээ шаардлага

- Өвөрмөц шинж, давуу тал

- Цаашид өсөж хөгжих боломж

Гурав. Маркетингын судалгаа шинжилгээ

- Зах зээлийн судалгаа

- Макро орчны судалгаа

Зах зээлийн хүчин зүйл

Улс төр, хууль зүйн хүчин зүйл

Хүн ам зүйн хүчин зүйл

Технологын хүчин зүйл

Экологийн орчин

-SWOT шинжилгээ -

Макро орчны судалгаа

Хэрэглэгчийн судалгаа

Өрсөлдөгчийн судалгаа

Дөрөв. Маркетингийн бодлого төлөвлөлт

-Маркетингийн стратеги

-Маркетингийн хольц, бүрдүүлэлтийн стратеги

-Маркетингийн төлөвлөгөө

Тав. Үйлдвэрлэл үйл ажиллагааны төлөвлөгөө, үйлдвэрлэлийн төлөвлөлт -

Тоног төхөөрөмжийн хэрэгцээ -

www.zaluu.comwww.zaluu.com

Page 2: Tsagaan ideenii hereglee

Цагаан идээний үйлдвэрийн төсөл

2

Технологийн бүдүүвч

-Үйлдвэрлэлийн төлөвлөлт

-Материал түүхий эдийн хэрэгцээ

-Ажиллах хүчний хэрэгцээ

-Нийлүүлэлтийн төлөвлөлт

Зургаа. Удирдлага зохион байгуулалтын төлөвлөлт

-Байгууллагын эрхэм зорилго

-Удирдлага зохион байгуулалтын схем

-Чиг үүргийн хувиарлалт

Долоо. Хүний нөөцийн төлөвлөлт

-Хүний нөөцийн хэрэгцээ төлөвлөлт

-Цалин хөлс, шагнал урамшуулал

-Хүний нөөцийн сургалт хөгжил

Найм. Санхүү үр ашгийн тооцоо

-Бүтээгдэхүүн үйлчилгээний өөрийн өртгийн тооцоо

-Зардалын төлөвлөгөө

-Тайлангын прогноз

-Санхүүгийн шинжилгээ

Ес. Хөрөнгө оруулалтын хэрэгцээ төлөвлөлт

-Хөрөнгө оруулалтын хэрэгцээний тооцоо

-Үр ашгийн тооцоо

-Зээл эргэн төлөгдөх хуваарь

Дүгнэлт

Хавсралт

www.zaluu.comwww.zaluu.com

Page 3: Tsagaan ideenii hereglee

Цагаан идээний үйлдвэрийн төсөл

3

Нэг. Төслийн үндэслэл:

МУ-ын Улаанбаатар хот төдийгүй Дэлхий, Олон Улсын түвшинд агаарын бохирдол,

цэвэр усны хомсдол, хэт их нүргээн дуу чимээ, хэт үсрэнгүй хөгжил, хэт технологижилт ба

байгалийн цэвэр бүтээгдэхүүний хомсдол гээд олон асуудлууд хүн төрөлхтөнд тулгарч

түүний уршгаар хүн төрөлхтөн амин биеийн дархлаажилт, эрүүл энх байдалдаа санаа

зовниж байна. Үүнийг шийдэх нэг аргын нэг бол яах аргагүй сүү, сүүн бүтээгдэхүүн юм.

Монголчууд эрт дээр үеэс мал аж ахуйг хөгжүүлж сүү, сүүн бүтээгдэхүүнийг

өргөнөөр хэрэглэж ирсэн ба өнөөгийн бидний хэрэглээний салшгүй нэг хэсэг болсон юм.

Сүү сүүн бүтээгдэхүүн нь шинэлэг байдаг бөгөөд хүний хоногийн хэрэгцээтэй амин дэм,

эрдэс бодис амин хүчлийг бүрэн хангаж чадна.

Монгол улсын сүүний нөөц ямар байх, түүнийг хэрхэн зөв зохистой ашиглах нь та

бидний өнөөгийн амьдралд тулгарсан томоохон асуудлын нэг болоод байна. Монгол улс

маань нийт 600.000.000 литр сүүний нөөцтэй учир энэхүү нөөцөө зөв зохистой ашиглах нь

үндэслэл болж өгч байна.

Гэтэл сүүлийн үед өөрийн эх орны цэвэр сүүгээр хийсэн бүтээгдэхүүн биш,

гадаадын янз бүрийн улс орны импортын бүтээгдэхүүн хэрэглэж байна. Монгол улсад

нийт импортын сүүг 60%-70% эзэлж байна. Импортын сүү сүүн бүтээгдэхүүн нь удаан

хугацаанд хадгалах зориулалтаар төрөл бүрийн нөөшлөх бодис нэмсэн, хадгалалт

тээвэрлэлтийн горим зөрчигдсөн байдаг муу талтай бөгөөд чанар нь алдагддаг. Үүнээс

сүүний үйлдвэрүүд 7,2 сая литрийг нь ашиглан сүү сүүн бүтээгдэхүүн болгон хувиргадаг.

Хэрэглэгчид маань эх орны экологийн цэвэр бүтээгдэхүүнийг хэрэглэх нь дотоодын

үйлдвэрлэгчидээ дэмжээд зогсохгүй өөрсдийн эрүүл мэнддээ анхаарах нь зөв юм. Хөхтөн

амьтдын дундаас хамгийн их ариун сүүтэй нь үхэр бөгөөд Монгол оронд хоѐр төрлийг нь

нутаг ус байгаль, цаг уурынхаа нөхцөлд тохируулан шилж шалгаруулан үржүүлж ашиг

шимийг нь өнө эртнээс өнөөг хүртэл хүртэж байна. Иймдээ тэрхүү өвөг дээдсийн маань

үлдээсэн агуу их өвийг зөв зохистой ашиглаж улс орондоо хувь нэмэр оруулах нь та

бидний хариуцлага юм.

Төслийн зорилго:

www.zaluu.comwww.zaluu.com

Page 4: Tsagaan ideenii hereglee

Цагаан идээний үйлдвэрийн төсөл

4

Өнө эртнээс уламжлагдан ирсэн үндэсний бүтээгдэхүүн болох цагаан идээгээ сайжруулан

чанарын өндөр түвшинд үйлдвэрлэн хэрэглэгчдийн хүсэл шаардлагад нийцүүлэн

төсөлөхөд энэхүү зорилго оршино.

Төслийн зорилт:

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих

Шинэ техник технологи нэвтрүүлэх (Итали, Герман)

Төв, суурин газрын ойролцоо сүүний чиглэлийн мал бүхий эрчимжсэн аж ахуйг

хөгжүүлэх

Сүү, цагаан идээний ач холбогдлын талаар хийх сургалт, сурталчилгааг өрнүүлэн,

хүүхэд залуучуудын дунд сүү, цагаан идээний хэрэглээг нэмэгдүүлэх замаар

импортыг орлох дотоодын үйлдвэрлэлийг дэмжих

Цэвэр цагаан идээ үйлдвэрлэх

Цагаан идээний хэрэглээг бий болгож, хүн амын эрүүл мэндийг сайжруулах

Төслийн шаардлага, хэрэгцээ:

Монгол цагаан идээ бэлтгэдэг уламжлалт арга – нүүдлийн соѐл иргэншлийн үнэт

зүйлс нэг

Сүү, цагаан идээний монгол хэрэглээ – “зохицуулах үйлчлэлтэй бүтээгдэхүүн” ,

“биологийн идэвхит нэмэлт тэжээл”, “пробиотик, пребиотик, синбиотик”

Өвөл, хаврын тааламжгүй улиралд махан хүнсийг түлхүү хэрэглэж, харин зун,

намрын цагт цагаан идээгээр хооллодог байсныг түүхт нотолдог

www.zaluu.comwww.zaluu.com

Page 5: Tsagaan ideenii hereglee

Цагаан идээний үйлдвэрийн төсөл

5

Хоѐр. Үндсэн шалгуур үзүүлэлтүүд

Зах зээлийн хэрэгцээ шаардлага:

2007 онд 8 орноос 9 нэр төрлийн 333.1тн, 970 сая 874 мянган америк доллар, 2008 онд 13

орноос 9 нэр төрлийн 24,4 тн , 616,4 мянган америк долларын үнэ бүхий сүү бүтээгдэхүүн

импортолж, бүтээгдэхүүний импортлолт 13,6 дахин буурсан байна. Хүн амын хоол

тэжээлийн бодисуудын талаархи зөвлөмжид зааснаар монгол хүн жилд 124.1 кг сүү, сүүн

бүтээгдэхүүн хэрэглэх ѐстой бөгөөд 2005 оны байдлаар энэ үзүүлэлт хотод 66.0 кг, хөдөөд

244.8 кг байна. 2005 онд 335.1 сая литр сүү, цагаан идээг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээс

зах зээлд нийлүүлж, үйлдвэрийн аргаар 7.2 сая литр сүү боловсруулж, 20.9 сая литр сүү,

сүүн бүтээгдэхүүн импортлосноор хүн амын сүү, цагаан идээний нийт хэрэгцээний 91.7

хувийг хангасан дүнтэй байна. Гэвч 1990 онтой харьцуулахад малын тэжээл үйлдвэрлэл 3

дахин, сүүний чиглэлийн цэвэр болон эрлийз үнээний тоо 4

дахин, сүүний үйлдвэрлэл 25.8 хувиар буурч, нийт үйлдвэрлэсэн сүүний дөнгөж 2.2

хувийг үйлдвэрийн аргаар боловсруулсан байна. 2004 онд хийсэн хоол тэжээлийн

үндэсний судалгаа болон статистик мэдээнээс үзэхэд хот, суурин газрын хүн амын сүү,

сүүн бүтээгдэхүүний хэрэглээ хөдөөгийнхөөс 4 дахин бага, хангамж жигд бус байна.

Цаашид өсөж хөгжих боломж:

Монгол цагаан идээг шинжлэх ухаан, уламжлалт аргаар боловсруулж цагаан идээний

цугуулга ирис чихэр, мармелад, чанамал, хатаамал, хүнсний ундаа тансаг сайхан бүхнийг

хийж болно. Айраг, тараг, ааруул, ээзгий, тос өрөмний байгалийн анхилуун сайхан үнэр,

өнгөлөг эслэг амт чанар, тос даасан шинэлэг байдал нь алдагдахад хүрч байгааг хэн

хүнгүй мэдэрч байгаа. Зөвхөн дулааны улиралд үйлдвэрлэдэг хүнс идээ гэх ойлголт

байдаг бололтой. Харин өвлийн цагаан идээ, амт чанар тослог хэт эсгэлүүн биш

хэрэглээний хувьд ч илүү ач холбогдолтой байдаг. Монгол цагаан идээгээ дэлхийн зах

зээлд өрсөлдөх чанарын шинэлэг бүтээгдэхүүн хийхэд юу нь болохгүй билээ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 6: Tsagaan ideenii hereglee

Цагаан идээний үйлдвэрийн төсөл

6

Өвөрмөц шинж давуу тал:

Бидний өвөг эрт дээр үеэс эхлэн хоол унд, явдал мөрийн дэглэмийг чанд сахиж, аливаа

өвчнөөс өөрийгөө урьдчилан сэргийлж, бие махбодоо хоол ундаар шимжүүлэн, өвчин

эмгэгийг анагаах баялаг туршлага хуримтлуулсаар ирсэн юм.Монголын эртний уламжлалт

хоол хүнсний зүйл зонхилох байр суурийг цагаан идээ, сүү, сүүн бүтээгдэхүүн эзэлдэг

билээ. Монголчууд сүү цагаан идээ боловсруулан ашиглах болсон нь маш эрт үеэс эхэлсэн

бөгөөд 2000 гаруй жилийн өмнөх эртний Хүннүчүүд сүү айргаар элбэг дэлбэг байж, айраг

исгэн, хурууд агшааж иддэг байжээ.

Монголчууд цагаан идээг ерөнхийд нь идээний зүйл, ундааны зүйл гэж хоѐр ангилдаг

бөгөөд идээний зүйлд нь ааруул, хурууд, бяслаг, өрөм, шар тос, зөөхий, цөцгий, ээзгий

зэрэг багтах ба ундааны зүйлд нь уураг, сүү, эсэг, цэгээ, ээдэм, айраг, тараг, аарц, хоормог

хийгээд архи багтдаг. Сүүний төрлүүд нь бүгд амтлаг амттай, шингэхдээ мөн амтлагаар

шингэх бөгөөд тослог, хүнд бага зэрэг сэрүүн чанартай тул тамир, өнгө зүсийг

сайжруулан, хий шарыг арилгах, хүчжүүлэх, дуслыг сэлбэх чадалтай юм. Түүхий сүү нь

хүнд, сэрүүн шинж чанартай тул хорхой өвчин (нян, вирус, бичил биетэн) бадгана өвчнийг

үүсгэнэ. Буцалсан сүү нь хөнгөн, бүлээн шинж чанартай болдог.

Гурав. Макро орчны судалгаа

Эдийн засгийн орчин

Хүн амын худалдан авах чадвар дээшлэхийн хэрээр өөрийн хувийн эрүүл мэнддээ

илүү ач холбогдол өгч анхаарлаа хандуулан чанартай сайн эрдэс баялаг арвинтай, амин

дэм, витамин бүхий бүтээгдэхүүнийг хүнс болон ахуйн хэрэглээндээ худалдан авч

хэрэглэх хандлага өсч байна.

Манай үйлчилгээнд Улаанбаатар хотын хүн амын ажил эрхлэлтийн түвшин,

тэдгээрийн орлого, цалин тэтгэвэрийн өсөлт зэрэг олон зүйлүүд шууд бусаар нөлөөлнө.

Манай орны эдийн засгийн өсөлт харьцангуй өндөр хувьтай байгаа бөгөөд цаашид өсөх

хандлагатай байна гэдгийг мэргэжилтнүүд таамаглаж байна. Эдийн засаг өссөнөөр улс

www.zaluu.comwww.zaluu.com

Page 7: Tsagaan ideenii hereglee

Цагаан идээний үйлдвэрийн төсөл

7

орны хөгжил өсөлтийн хурд нэмэгдэж, хүн амын орлогын түвшин нэмэгдэж, улс төр

нийгэм маань тогтворжиж, урт бизнесийн орчин харцангуй тогтворжих хандлагатай

байна.

Улс төр, хууль эрх зүйн орчин

Хүнс Хөдөө Аж Ахуйн Яам болон Улсын Мэргэжлийн хяналтын газраас гаргасан

хүнсийн аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, дүрэм стандартуудад нь манай

үйлчилгээнд нарийн тохироогүй хэдий ч тэндээс гаргасан дүрэм журмаас манай

үйлчилгээнд хамаарагдах дүрэм, журам, стандартыг мөрдөн ажиллах болно.

Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлэхэд МУ-ын Улс төр, хууль эрхзүйн орчны

зүгээс асар өндөр дэмжлэг, тааламжтай байдлыг үзүүлж байгаа болно.

Хүн ам зүйн орчин

Одоогийн байдлаар Монголд 21 аймаг, 340 сум, 1670 баг байна. Хүн амын дийлэнх нь

залуучууд ба Улаанбаар хотод амьдарч байна. Хүн ам нь сийрэг суурьшсан учир

бизнесийн үйл ажиллагаа явуулахад хүнд байдаг. Худалдан авалтыг 10 наснаас дээш

хүмүүс хийдэг гэж үзэж болох юм. Монгол улсын тэр дундаа Улаанбаатар хотын хүн ам

жил ирэх тутам байнгын цэвэр өсөлттэй байгаа мөн хөдөөгөөс хотруу чиглэсэн шилжилт

эрс нэмэгдэж байгаа зэрэг нь нэг талаас манай үйлдвэрийн хувьд худалдан авагчидын тоо

өсөх таатай боломжийг бүрдүүлж байна.

Нийгэм соѐлын орчин

Зах зээл хөгжихийн хирээр хүн ардын мэдлэг боловсрол дээшилж, өөрсдийн хэрэглэж

байгаа бараа бүтээгдэхүүнийг сонгох тал дээр илүү их анхаардаг болжээ. Өнөөдөр Монгол

улс төдийгүй дэлхийн хүн төрөлхтөн бүхэлдээ эрүүл хүнс, эрүүл бие, эрүүл саруул

ухаандаа улам их анхаарлаа хандуулж ач холбогдол өгч байна. Энэ ч утгаараа хүний

сайхан амьдрахын үндэс нь зөв зохистой хооллолт хийгээд эрүүл чийрэг бие махбодын

асуудал байдаг гэдгийг дэлхийн хүн төрөлхтөн нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 8: Tsagaan ideenii hereglee

Цагаан идээний үйлдвэрийн төсөл

8

Хүн төрөлхтний эдгээр асуудлуудыг шийдвэрлэхэд томоохон үүрэг гүйцэтгэдэг,амин

дэмээр баялаг цэвэр амьтны гаралтай бүтээгдэхүүн бол сүү, сүүн бүтээгдэхүүн юм.

Монгол хэрэглэгчийн нэг онцлог бол бие биенээ даган дуурайдаг. Энэ байдал нь

хөдөөгийн хэрэглэгчидэд илүү их байдаг. Хэн нэгэн хүн бүтээгдэхүүнийг сайн хэмээн

магтах юм бол тэр бүтээгдэхүүнийг сайшааж, түүнийг байнга хэрэглэх хандлага их

байдаг. Энэ нь манай бүтээгдэхүүнд нэг байдлын зах зээлд эхний ээлжинд гарахад нь

тустай байж болох юм.

SWOT шинжилгээ:

Давуу тал Сул тал

- Уламжлалт бүтээгдэхүүн

- ×àíàðòàé á¿òýýãäýõ¿¿í

- Õÿìä ¿íý

- ¯éë àæèëëàãàà ÿâóóëàõ áàéð

- Хөрөнгийн эх үүсвэр

Боломж Аюул

- Òóñëàõ ¿éëäâýðëýë ýðõëýõ

- Õ¿ì¿¿ñèéí õýðýãöýý ºíäºð

- Үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэх

боломжтой

- Өрсөлдөгч нэмэгдэх

- Түүхий эд материалын үнэ

íýìýãäýõ

Хэрэглэгчдийн судалгаа:

Хэрэглэгчдийн судалгаагаар Улаанбаатар хотын хэмжээнд нийт 200 ширхэг

хэрэглэгчээс судалгаа нь асуулгын болон ажиглалтын аргаар авагдсан болно. Цагаан

идээний төслийн хувьд эхний ээлжинд цагаан идээ хэрэглэдэн хувь хүмүүсийг зах зээлээ

сонгож байгаа юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 9: Tsagaan ideenii hereglee

Цагаан идээний үйлдвэрийн төсөл

9

Судалгааны зорилго: Одоогийн зах зээлд цагаан идээг хэрэглэдэг хэрэглэгчийн тоо

болон чанар, сав баглаа боодолд хэр сэтгэл ханамжтай байгааг тодорхойлоход оршино.

Судалгааны асуулт

1.Та цагаан идээ хэрэглэдэг үү? а. Тийм б. Үгүй

2.Одоо зах зээлд худалдаалагдаж байгаа цагаан идээнд хэр сэтгэл ханамжтай байдаг вэ?

а. Тийм б. Үгүй

3. Та цагаан идээнээс алийг нь илүү хэрэглэдэг вэ?

а. Ааруул б. Тараг в. Ээзгий

г. Сүү д. Айраг е. Бусад

4. Та аль аймгийн цагаан идээг илүүд үздэг вэ?

а. Архангай б. Баянхонгор

в. Завхан г. Бусад

5. Та цагаан идээгээ хаанаас авахыг илүүд үздэг вэ?

а. Зах б. Супермаркет в. Бусад

6. Таны нас: а. 18-24 б. 25-50 в. 50-80

7. Таны сарын орлого хэд вэ?

а. 100-200 б. 200-300 в. 300с дээш

8. Таны хүйс: а. Эр б. Эм

9. Та одоо байгаа сав баглаа боодолд хэр сэтгэл ханамжтай байдаг вэ?

Таны бодлоор .................................................................................................

www.zaluu.comwww.zaluu.com

Page 10: Tsagaan ideenii hereglee

Цагаан идээний үйлдвэрийн төсөл

10

...........................................................................................................................

Дөрөв. Маркетингийн бодлого төлөвлөлт:

Маркетингийн стратеги

Á¿òýýãäýõ¿¿íèé ñòðàòåãè: Бид өөрийн гэсэн чанартай цагаан идээний бүтээгдэхүүнийг

үйлдвэрлэн гаргана. Энэхүү чанараа тогтвортой хадгалж бүтээгдэхүүнийхээ нэр хүндийг

ºñãºæ õýðýãëýã÷äýä òàíèë áîëãîõûã ýðìýëçýíý. Á¿òýýãäýõ¿¿íýý ñàâëàæ õóäàëäàíà.

Үнийн стратеги: Зах зээлд өөрийн байр сууриа эзлэхийн тулд зах зээл дээрх жишиг

¿íèéí àðãûã õàðüöóóëàí ¿íýý тогтоож хямд боломжийн үнийн стратегийг баримтална.

Èäýâõæ¿¿ëýëòèéí ñòðàòåãè : Борлуулалтын урамшууллын үндсэн 4 хэлбэрийн аль

òîõèðîìæòîéã õýðýãëýí ºðñºëäºíº. ¯¿íä:

-Олон нийтийн сурталчилгааны хэрэгсэл болох ñîíèí, ñýòã¿¿ë, òåëåâèç,òýýâðèéí

õýðýãñýë ãýõ ìýò

-Áîðëóóëàëòûí èäýâõæ¿¿ëýëòèéí àðãà õýðýãñýë àøèãëàõ /¿íèéí õºíãºëºëò, ñóãàëàà

øàãíàë, õóäàëäàí àâàëòûí óðàìøóóëàë ã.ì/

-Îëîí íèéòòýé òîãòîîñîí õàðèëöààã àøèãëàõ, àìòàëãààò õóäàëäàà, ¿çýñãýëýí ÿàðìàãò

оролцох биечлэн худалдаа маягаар хийнэ.

Õóâààðèëàëòûí ñòðàòåãè: Жижиглэн худалдааны хэрэглэгчдэд, гэрээт борлууллагч

áóþó ñ¿ïåðìàðêåò äýëã¿¿ð¿¿äýä á¿òýýãäýõ¿¿íýý ò¿ãýýæ õýðýãëýã÷äýä õ¿ðãýíý.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 11: Tsagaan ideenii hereglee

Цагаан идээний үйлдвэрийн төсөл

11

Маркетингийн төлөвлөгөө:

¯éë àæèëëàãààíû

õýëáýð

Òàéëáàð Õóãàöàà Çàðäàë / òºã /

1 Òåëåâèçèéí ðåêëàì

TV5

Бүтээгдэхүүний àøèã òóñ,

õýðýãëýýã òàíèëöóóëñàí 45сек-1

ìèíóòûí зар сурталчилгаа

õèéнэ.

2011.05.10 200000-500000

2 Òàíèëöóóëãûí

õóóäàñ òàðààõ

Бүтээгдэхүүний талаарх

мэдээлэл багтаасан тараах

хуудасыг олон нийтийн газраар

тараах

2011.07.09-

07.12

Õóóäñûí çàðäàë-

200*2500=500.000

3 Ñóäàëãàà xèéx Цагаан идээний бүтээгдэхүүний

хэрэгцээ үйлчлүүлэгчийн санаа

бодлыг тандах

2011.08-10сар 100,000

4 Биечлэн

худалдаагаар

өөрийгөө таниулах

арга хэмжээ

Үйл ажиллагаагаа эхлүүлж

буйгаа үйлчлүүлэгчдээ

танилцуулах арга хэмжээ,

бүтээгпэхүүний амталгаат

худалдаа явуулах

2012 500.000

Ä¿í 1.400.000

www.zaluu.comwww.zaluu.com

Page 12: Tsagaan ideenii hereglee

Цагаан идээний үйлдвэрийн төсөл

12

Тав. Үйлдвэрлэл үйл ажиллагааны төлөвлөгөө, үйлдвэрлэлийн төлөвлөлт:

Технологын бүдүүвч

Тараг бүрэх

Таргийг хонь, ямаа үхрийн сүүгээр бүрэхдээ хөрөнгө ашигладаг. Таргийг аарц, ааруулын

нунтаг гашилсан сүүгээр хөрөнгөлөн бүрж болох боловч хатааж хадгалсан урьд жилийн

таргаар хөрөнгөлөх нь илүү сайн.

Таргаар хөрөнгөлж бүрэхдээ сүүг бүлээсгэнгүүт 10 л сүүнд дунджаар 150-200

грамм орчим хөрөнгө хийнэ. Өөрөөр хэлбэл нийт сүү үл мэдэг исгэлэн амттай болохыг

хөрөнгө таарсан гэж үзэх бөгөөд хөрөнгийг хийхдээ эхлээд бага -хэмжээний сүүтэй сайн

хутгаж нийцүүлсний дараа сүүндээ хийнэ. Дараа нь хөрөнгөө шингэтэл самарч суүгээ

халуун бүлээн болмогц өөр саванд хийнэ. Тарагны хөрөнгийг багадуулж хучилгыг

сэрүүдүүлбэл муу бүрэлдэж улцайх, ихдүүлж халуун бол сагаж шар устдаг. Тараг

хучиснаас хойш 2-4 цагийн дотор бүрэлдэнэ. Бүрсэн таргийг халуунаар нь задлахад шар

устдаг учир задлахын өмнө хүйтэн газар тавьж хөргөвөл сайн.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 13: Tsagaan ideenii hereglee

Цагаан идээний үйлдвэрийн төсөл

13

Ааруул хийх процесс

Бүрсэн элгэн таргийг идэхэд бэлэн болгож хөргөнө. Ааруул буцалгасан тараг, нэрмэлийн

цагааг тусгай уутанд шүүж аарц гаргаж авна. Уг аарцыг бага зэрэг сүүгээр амталж,

хүчлэгийг нь багасган базаж, шахах, шүүх зэргээр нягтруулж ааруул хийдэг. Сайн шахаж

шүүсэн аарцаар сүүн хурууд, хорхой ааруул тусгай хэвэнд шахаж мойл, үзэм, чихэр,

Болсон сүүгээ

бүлээсгэх

хөрөнгөө бага

хмэжээний

сүүтэй холих

Сайтар самрах

Халуун бүлээн

болгож саванд

хийх

Тараг бүрэлдэх

www.zaluu.comwww.zaluu.com

Page 14: Tsagaan ideenii hereglee

Цагаан идээний үйлдвэрийн төсөл

14

вареньтай холих замаар олон төрлийн ааруул хийдэг

болсон.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 15: Tsagaan ideenii hereglee

Цагаан идээний үйлдвэрийн төсөл

15

Цагаан идээг монгол аргаар үйлдвэрлэх технологи

Сүүг нөөцлөн хадгалах

1. Хөлдөөж хадгалах. Сүүг гүзээ, түмпэн сав тогоонд хөлдөөж хадгална. Ил хөлдөөж

хадгалсан сүү урь идэж чийгээ алдсанаас хүйтэн усанд хийж задартал нь сайн самарч

чанахгүй халуун усанд хийж хайлуулбал ээдэм болон тунаж цайг сүлж чаддаггүй. Ийм

учраас ил хөлдөөж урь идүүлэхгүй байхын тул хөлдөөсөн сүүг усанд дүрж гадуур мөсөн

бүрхүүл тогтоож хадгалбал урь идэлтээс тодорхой хугацаагаар хамгаалж чадна.

2. Хатааж хадгалах арга. 7 сарын сүүлчээс 8 сарыг дуустал хонины сүүг сайтар цэвэрлэж

боловсруулсан гүзээнд хийж газар нүхэнд үнсэнд булна. Гүзээний ханаар нэвчсэн

шүүсийг үнс шингээж сүү өтгөрнө. Ингэж өтгөрсөн сүүний шингэнийг ууршуулан хатааж

монгол цөрөм болгож нөөцөлдөг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 16: Tsagaan ideenii hereglee

Цагаан идээний үйлдвэрийн төсөл

16

Үйлдвэрийн аргаар хуурай сүү хийхэд шүүж цэвэрлэх, ариутгах, урьдчилан

өтгөрүүлэх зэрэг бэлтгэл ажил хийнэ. Хуурай сүүг хүрдэт гол дээр хатаах, тоосруулах

аргаар хатаах, субилмацийн аргаар хатаах гурван янзын технологиор үйлдвэрлэнэ. Хүрдэт

гол дээр хатаахдаа дундуур нь халуун уур гүйлгэж 140-150 хэм халаасан булны гадаргууд

өтгөрүүлсэн сүүг шүршиж хатаана. Хүрд минутад 15 орчим эргэх бөгөөд хатаасан сүү

хүрдний хооронд шахагдан нимгэн тууз маягтай урсах бөгөөд түүнийг дараа нь буталж

нунтаг болгоно.

Энэ аргаар хийсэн сүү металл гадаргууд шууд харьцах учир сүүний уургийн

бүрэлдэхүүнд өөрчлөлт орж эргэж уусах чанар муу байдаг.

Тоосруулан хатаах арга нь 140-150 хэм халуун өтгөрүүлсэн сүүг шүршиж хатаах

зарчимд үндэслэнэ. Энэ аргаар хийсэн сүүний чанар онцгой өөрчлөлт ордоггүй. Хуурай

сүүг сэргээхдээ 45 хэм бүлээн усанд уусгаж 3-4 цаг байлгахад сүүний уураг хөөж хэвийн

байдалд ордог. .

Цөцгийн тос

Сүүгээ 60-70 хэм хүртэл халаана. Тэгэхдээ хөөртөл халааж болохгүй. Халаасан сүүг

тос ялгах машиныхаа тогоонд хийгээд аажим эргүүлнэ. Хүрдний эргэлт жигдэрмэгц

тогооны цоргыг нээж сүүгээ машиндаж эхэлнэ. Шингэн сүү, цөцгийн өтгөн шингэний

байдалд тохируулан машиныхаа эргэлтийг сааруулах юм уу хурдасгах зэргээр

тохируулна. Сүүг машиндаж дуусаад аяга хэртэй халуун усаар машины хурдыг цэвэрлэж

машиндаж гаргана.

Энэ аргаар ялангуяа хавар намарт машины хүрдийг задалж тавгаа угаалгүй хоѐр

гурван удаа машиндаж болно. Харин зуны улиралд байнга задалж угааж цэвэрлэж байх нь

чухал. Сүүг машиндаж дуусаад шингэн сүүг хөхүүртэй айргандаа юүлж сайтар бүлээд

орхино.

Харин цөцгийг буцалгаж сэрүүн газарт тавьж хүнсэнд хэрэглэж болно. Эсвэл

модон юм уу паалантай саванд хийж хураана. Үүний зэрэгцээ улиас модоор 1-1,2 м

www.zaluu.comwww.zaluu.com

Page 17: Tsagaan ideenii hereglee

Цагаан идээний үйлдвэрийн төсөл

17

хэрийн өндөр нарийнхан сав бүлүүр бэлтгэнэ. Тусгай савд хурааж байсан цөцгийг гашилж

тараг болмогц бэлтгэсэн савандаа хийж 200-300 орчим бүлэхэд цөцгийн тос аяндаа

ялгарна. Цөцгийн тосыг ялган авч хүйтэн усаар зайлж давсална. Мөн шарлуулаад шар тос

гаргаж гүзээ, олгой, сав суулганд хийж хадгалж болно. Харин пактыг нь айраг шиг ууж ч

болно. Эсвэл тогоо нэрэх юмуу буцалгаж тослогтой ааруул хурууд хийж болно.

Ээзгий буцалгах

Сүүг бяслагтай адил ээдүүлж шүүхгүйгээр шар усыг нь ширгэтэл буцалгаж хийдэг.

Иймд ээзгий нь шим тэжээлийн хувьд илүү. Ээзгий хэлбэр хийцээсээ болж өөр өөрөөр

нэрлэгдэх нь бий. Ширээмэл ээзгий гэж байх бөгөөд үүнийг хийхдээ сүүг тогоонд хийж

халахын хамт 10 л сүүнд 150-170 гр орчим тараг буюу ундааг бага багаар цувуулан хийж

ээдүүлнэ.

Ээдэлтээр гарсан шар сүү нь ээдмийг сүүлэг амттай болгож ээзгийний чанарыг

сайжруулах төдийгүй, ээзгий бүрэн боловсроход сайнаар нөлөөлнө. Шар сүүг их байх үед

ширүүн галаар цөөн хутгаж, ширгэж багасах үед нь галыг зөөлрүүлж хутгалтыг

олшруулах нь зүйтэй. Шар сүү шингэж гүйцээд ээзгийний өнгө улаан шаргал болбол

болсонд тооцож дэлгэцэнд тавьж хатаана.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 18: Tsagaan ideenii hereglee

Цагаан идээний үйлдвэрийн төсөл

18

Өрөм загсаах

Өрөм загсаахад хонь, ямаа, (сүүний алиныг ч ашиглаж болох боловч сарлаг,

хайнагийн сүү тослог ихтэй учир зузаан өрөм тогтдог. Гэхдээ өрөмний зузаан нимгэнд

тогооны байдал, хэр зэрэг самарч хөөрүүлсэн зэрэгтэй мөн холбоотой. Тухайлбал,

ширмэн гогоонд загсаасан өрөм цагаан тогооныхыг бодвол цөцгий ихтэй зузаан байдаг.

Тогоонд сүү хөөрүүлэхэд сүүний хөөрөлт цочмог бус байхын дээр хөрөх нь удаан байдаг

болохоор өрөмний загсалт сайн болдог. Түүнчлэн усаар сойгоогүй хуурай тогоонд сүү

түлэгдэж улмаар өрөм түлэнхий амттай болно.

Түүнчлэн усаар сойгоогүй хуурай тогоонд сүү түлэгдэж улмаар өрөм түлэнхий

амттай болно.

Иймд өрөм загсаахдаа усаар сойж , бэлтгэсэн цэвэр ширмэн тогоонд сүүгээ шүүж

хийгээд зөөлөн галаар хөөрүүлэх нь зохимжтой. Хөөрсөн сүүг олон дахин самарч, сайн

хөөс гогтоосны дараа галаа багасган татаж цоохортуулна. Сүү цоохортох үеэр бага зэрэг

цөвийлгөхгүй хөөсөөр нь хөргөвөл цөцгий муутай улцгар өрөм загсах болно. Зузаан өрөм

загсаахын тулд хонин тогоо хиртэй сүүнд цагаан будаа том халбагаар нэг хийхэд -зүгээр.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 19: Tsagaan ideenii hereglee

Цагаан идээний үйлдвэрийн төсөл

19

Дөвийлгөсөн сүүгээ хонуулахад өрөм нь гүйцэд загсан зузаарч, цөцгий суух тул өрмийг

нимгэн хусуураар захлан авч цэвэр модон дээр хугас нугалж сэврээнэ. Хэрэв ингэж

тогооны өрөм 'авахгүй тосонд хураах бол загсааснаас хойш дөрвөн цаг орчмын дараа

тогоотойгоо дахин дөвийлгөж өрмөө хэсэгчлэн хувааж жижиг саванд сүүний хамт

зөөхийлнө. Ийнхүү зөөхийлсний дараа хагас таглан дулаалах буюу зөөхийлөх түмпэн,

царыг ' наранд урьдчилан тавивал зөөхий арвин байна.

Шар тос

Хурааж хуршуулсан түүхий өрӨм тосыг тогоонд хийж халаан хутгахад шар тос нь

аяндаа ялгардаг бөгөөд үүнийг бог малын гүзээ буюу олгойд хийж царцаагаад хадгална.

Шар тос хольсон тосыг давсан дотор хадгалбал хөгзөрч муудахгүй сайн байдаг. Шар

тосыг гүйцэд ялгахын тулд буцалж буй тосондоо нунтаг ээзгий хийж хутгах нь зохимжтой

боловч ээзгийний хэмжээ нь тогоон дахь тасны гуравны нэгээс ихгүй байх шаардлагатай.*

Ингэж ээзгий хийж бэлтгэсэн тосыг ээзгийтэй тос гэх буюу зарим нутагт холиотой

хольцтой тос гэдэг Шарыг нь авсан цөвөн дээр мэхээрийн гурил холивол бор тос болох

бөгөөд мэхээртэй тос гэнэ. Бор, цагаан тосны алинд нь ч үзэм, элсэн чихэр хольж амталж

болно. Мэхээрийн гурил ээзгий мэт хольцгүйгээр хайлуулж шарыг * нь бага багаар авсан

тосыг хайлмаг гэнэ. Харин ингэний сүүнд өрөм загсдаггүй тул сүүгээр нь айраглаж исгээд

мянгаас хоѐр мянга орчим бүлж мөндөр мэт үрлэн тосыг нь өглөөний сэрүүнд хаман авч

улмаар хүйтэн усанд базан нийлүүлж хайлан шар тос гарган авна. Цагаагий нь шүүн

ааруул, хурууд хийнэ.

Ингэ гүүний сүүг айраглаж исгээд 1000-2000 орчим бүлэхэд мөндөр мэт үрлэн тос

унана. Үүнийг өглөөний сэрүүнд хаман авч хүйтэн усанд базан ялгана. Давсанд шар тос

хадгалахад хөгцөрч муудахгүй юм.

Хольсон тос

Шар тосыг ялгаж ээзгий хийж хутгасан цөвийг ээзгийтэй тос гэх буюу зарим нутагт

холиотой тос гэнэ. Шарыг нь авсан цөвөн дээр мэхээрийн гурил холивол бор тос болох

www.zaluu.comwww.zaluu.com

Page 20: Tsagaan ideenii hereglee

Цагаан идээний үйлдвэрийн төсөл

20

бөгөөд үүнийг мэхээрт тос гэдэг. Мэхээрийн гурил ээзгий мэт хольцгүйгээр хайлуулж

шарыг нь багаар авсан тосыг хайлмаг гэнэ. Цөвөнд сүү хийж аривжуулан гурил нэмж

хольсон тос хийнэ. Үүнийг зарим нутагт хайлмаг гэнэ.

Айраг исгэх

Айргийг ширэн хөхүүр, модон хувингийн аль нэгэнд исгэх боловч хөхүүрт исгэх нь

илүү байдаг. Монголчууд айргийг хоѐр үндсэн аргаар исгэж иржээ.

1. Хөхүүрээр исгэх. Урьд онд айраг исгэж байсан хөхүүрээ дараа зун нь дэвтээж цахлан

дүүжлээд түүндээ шинэ саамаа хийж сайтар бүлж исгэдэг. Ерөөс гүүний айргийг хэдэн

жил дараалан исгэсэн ширэн хөхүүр сүү айрагны шим чанарыг өөртөө сайн шингээсэн

байх тул тусгай хөрөнгө шаарддагүй.

2. Хөрөнгөөр исгэх. Урьд жилийн намрын айрганд 1 кг орчим шар будаа үзэмний аль

нэгийг хийж идээшүүлэн авч цэвэр уутанд хийж хадгалсан байх ѐстой. Ингэж хатаасан

хөрөнгөө саамандаа хийж бүлж исгэнэ. Эсвэл хонь ямааны шинэхэн таргаар хөрөнгөлөн

исгэж болно. Ингэхдээ саамны литр бүрт 100-150 гр тараг ноогдуулна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 21: Tsagaan ideenii hereglee

Цагаан идээний үйлдвэрийн төсөл

21

Намрын айрганд сайтар цэвэрлэсэн ахрын эсгийг хийж 15-20 хонуулаад авч сүүдэр

газар хатаан салхи орохгүйгээр битүүлэн хадгалж хойт жил нь халуун сааманд хийж

бүлээд, хөрөнгө гаргаж авна.

Айргийн исэлтэд нөлөөлөх нэг чухал ажиллагаа бол бүлэлт юм. Бүлэлтийг улирлын

байдлаар тохируулан зун бол саамаа хийнгүүт 5000-7000, намар бол 3000-4000 бүлнэ.

Намрын айргийг дэндүү олон бүлбэл шингэрч цайна. Зуны айргийг дутуу бүлбэл хэтэрхий

исгэлэн амттай болно. Бүлэлт сайтай айраг 7-8 цагт исгэж гүйцэнэ.

Айрганд сүүний хүчлийн исгэлэн явагдахын хамт мөөгөнцөрийн оролцоотойгоор

спиртийн исгэлэн явагддаг учир айрганд сүүний хүчлээс гадна 2-3 хувь спирт бий болно.

Түүнчилэн айргаас нүүрс хүчлийн хий үүсэж тэр нь гадагш гардагаас исэж буй айраг

шуугиж бүлэхэд хөөсөрч аятайхан үнэр ханхална. Исээгүй айраг сүүний үнэртэй

гөлгөрдүү байх бөгөөд хичнээн бүлэвч шуугих нь бага язмагтсан байх ба аяганд хийхэд

шар усан хүрээ татаж эвгүй үнэртэнэ. Ийм айргийг шүүж янзлах буюу эс засарвал хувин

хөхүүрээ угааж шинээр хөрөнгөлөн исгэх, саамыг халуун хийж сайтар бүлээд дулаан

байлгавал зохино. Ер нь айраг даарвал хөрөнгө нь төөрч болно. Намар цагт берзентен

хөхүүрийн айраг исэх нь муу хөлдөөхөд айрагны нь аль шимтэй нь шүүрч амт муудах гэм

бий. Иймд хөлдөөж өвөл хэрэглэх айргийг хярамлахгүйгээр намар эртхэн сайн исгэж

хувинд хөдөлгөөнгүй зоорилон хадгалбал зохино.

Бяслаг шахах

Бяслагийг хонь, ямаа, үхрийн болсон ба түүхий сүүгээр шахаж болдог. Түүхий

сүүний бяслаг амт чанарын хувьд илүү бөгөөд удаан хадгалахад хатуурахгүйн дээр сайтар

няцлаад хожим нь цай сүлж ч болно. Бяслагийн амт чанарт нөлөөлөх гол зүйл бол

ээдүүлгийг маш сайн тохируулах явдал юм. Ээдүүлэг нь ихэдсэн шахалт муу арзгар бяслаг

гашилж муудах нь хялбар байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 22: Tsagaan ideenii hereglee

Цагаан идээний үйлдвэрийн төсөл

22

Хийх арга хэлбэрийн хувьд бяслагийг жинтүү, саран, ээдэм бөөн, үүрмэг бяслаг

гэж ангилж болно. Бяслаг хийхдээ дунд хэмжээний буюу хонин тогоо сүүнд 500-600 гр

тараг эсвэл исэлтийн байдлыг харгалзан 300-500 гр ундаа хийж ээдүүлнэ. Дараа нь шүүж

ээдмийг нь цэвэр сиймхий давуун дээр хамж хийгээд боож хавтгай модон дунд шахна.

Шахсан бяслаг цаг орчмын дараа хэвшиж нягтрах болно. Нягтарсан бяслагийг даавуунаас

салган сэрүүн газар тавьж сэврээнэ.

5 хошуу малын сүүний ач холбогдол

Үнээний сүү: Сэрүүн, халууны чанар тэгш тул сайн чанарын сүү юм.Үнээний

сүүний найрлаганд уурагт сүү, цийдэм, глобулин, органик бус хүчлийн давс, витамин гэх

мэт олон төрлийн бодисууд агууллагддаг нь түүний эмчилгээний чанар өндөр байдгийг

илтгэнэ.Тамир хүчийг нэмэгдүүлэх, өнгө зүсийг сайжруулах, хүчжүүлэх, дуслыг

нэмэгдүүлэх болон сэлбэх чадалтай.

Ямааны сүү: Анагаах ухааны сударт ямааны сүүг амьсгаадахыг дарна гэж

тэмдэглэсэн байдаг. Ямаа нь ус бага уудаг тул сүү нь шингэн, хөнгөн сэрүүн чанартай.

Хижиг өвчин, амьсгал давхцах болон цусны өвчин, шарын халуунд тустай бөгөөд таван

цулыг шимжүүлэн тэтгэж, тамирыг тэжээн, амны цангааг тайлж, өтгөн шингэрэхэд

туслан, хий огшуулалтыг эмнэн засдаг байна. Шингэн нүүрс ус багатай, витамин С, Д, А,

В1, Са, К ихтэй байдаг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 23: Tsagaan ideenii hereglee

Цагаан идээний үйлдвэрийн төсөл

23

Хонины сүү: Анагаах ухааны сударт хонины сүүг хий дарах боловч зүрхэнд

муугаар нөлөөлөх тул их хэмжээгээр ууж үл болно хэмээн бичжээ. Уураг, нүүрс ус,

тослогших хувь багатай байдаг.Са ихтэй. Тослог, хүнд, бүлээн чанартай, юмыг мартуулах,

мэдрэмж доройтох зэрэг сөрөг нөлөөтэй байдаг байна. Дөнгөж саасан хонины сүүнд янз

бүрийн өөр найрлага нэмэхгүйгээр хэрэглэхэд бам өвчинд тустай.

Гүүний сүү: Цийдмэг сүүний төрөлд хамаардаг. Уураг, өөх тосны хувьд хонь,

үхрийн сүүг гүйцэхгүй боловч нүүрс ус нэлээд их хэмжээгээр агуулагддаг. Бие махбодыг

тамиржуулах, бодисын солилцоог дээшлүүлэх, хоол боловсруулалтыг сайжруулах,

исэлдэн ангижрах, сэргээх процессыг идэвхжүүлдэг. Уламжлалт анагаах ухаанд гүүний

сүүг амт нь исгэлэн, давслаг амттай, шим тэжээлээр элбэг, халуун чанартай, чадал нь шар

өвчнийг засаж, ходоодны шингэцийг сайжруулан, бие махбодыг чийрэгжүүлэн, тамир

тэнхээг нэмэгдүүлж, уушигны өгөр өвчин ба уушгины шархыг анагааж үе гишүүний хийг

дарна, их уувал согтууруулах үйлчилгээтэй гэж тэмдэглэсэн байна.

Үйлдвэрлэлийн төлөвлөлт:

Зорилго : Техник технологийн дэвшлийг үйлдвэрлэлдээ өргөнөөр ашиглан хэрэглэгчдэд

амт чанартай цагаан идээг аюулгүй , үр ашигтай ариун цэврийн байдал хангасан байх

Үйлдвэрлэлийн хүчин чадал:

№ Тоног төхөөрөмж Хүчин чадал Өдөрт

үйлдвэрлэх

хэмжээ

Сард

үйлдвэрлэх

хэмжээ

Жилд

үйлдвэрлэх

хэмжээ

1 Ариутгагч төхөөрөмж Цагт 6л 48л 1440л 17280л

2 Цөцгий хамагч Цагт 4кг 32кг 960кг 11520кг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 24: Tsagaan ideenii hereglee

Цагаан идээний үйлдвэрийн төсөл

24

3 Савлагч машин Цагт 16 паккет 128 паккет 3840 паккет 46080 паккет

Материал, түүхий эдийн хэрэгцээ

Он Түүхий

эд

материа

л

Өдөрт

хэрэглэх

хэмжээ

Сард

хэрэглэх

хэмжээ

Жилд

хэрэглэх

хэмжээ

Үнэ /литр,

₮/

Тээврийн

зардал

/литр, ₮/

Жилийн зардал

/сая, ₮/

2011 Сүү 80-100л 2400-

3000л

28800л-

36000л

96000-

140000

100.000 34.560.000₮

2012 Сүү 100-120л 3000-

3600л

36000-

43200л

13000-

168000

200.000 46.800.000₮

Дүн Сүү 200л 6000л 72000л 250.000 300.000 81.360.000

Түүхий эдийн татан авалт:

138 жижиг фермер бүртгэгдэж үйл ажиллагаа явуулж буй мэдээ бий. Тус фермүүд

нь 10 ба түүнээс дээш тооны саалийн үнээтэй бөгөөд нийт үнээний тоо нь 2900 орчим

байна. Нэг үнээний жилийн саамын хэмжээ 1900-2200 литр байна Шилмэл үүлдрийн

үнээний жилийн саам 3000-3500 литр байдаг. Тэгэхээр манай компаний хувьд гол түүхий

www.zaluu.comwww.zaluu.com

Page 25: Tsagaan ideenii hereglee

Цагаан идээний үйлдвэрийн төсөл

25

бол сүүг эдгээр фермерүүдээс гадна найдвартай хүмүүсээс тодорхой гэрээтэйгээр дээрх

түүхий эдээ татан авч болох юм.

Манай компани нь цагаан идээний төрлөөс тараг, сүү, ааруулыг бусад цагаан идээнээс

илүү их хэмжээтэй үйлдвэрлэн гаргаж хэрэглэгчидэд хүргэнэ.

Тоног төхөөрөмжийн хэрэгцээ:

1. Ариутгах тоног төхөөрөмж. Ультра туяагаар сүүг ариутгах BR-UHT тоног төхөөрөмж

.Түүхий эдийг төхөөрөмжид оруулсны дараа 137°С хүртэл өндөр температурт ариутган

боловсруулснаар удаан хугацаанд хадгалах боломжтой амт чанартай ариутгасан сүүг

бэлэн болгодог. Энэхүү төхөөрөмж нь бүрэн автомат, хагас автомат гэсэн төрлүүдтэй.

Үйлдвэрлэлийн хүчин чадлын хувьд 3 сонголттой бөгөөд үйлдвэрлэгч өөрөө үүнийгээ

сонгох боломжтой. Төхөөрөмжийн давуу тал нь өндөр бүтээмжтэй, цомхон зохион

байгуулалттай.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 26: Tsagaan ideenii hereglee

Цагаан идээний үйлдвэрийн төсөл

26

Энэхүү тоног төхөөрөмж нь сүүг нэгэн зэрэг ультра туяагаар өндөр температурт богино

хугацаанд ариутган боловсруулдаг.

2. Энэхvv тоног төхөөрөмж нь олон төрлийн шингэн бvтээгдхvvн сvv, жимсний шvvс,

дарс, шингэн соус зэрэг бvтээгдэхvvнийг савлахад өргөнөөр хэрэглэгдэнэ.

Бvтээгдэхvvнийг 200 – 500 мл юм уу 300-1000мм-ээр савлах бөгөөд бvрэн автомат

ажиллагаатай. Уг тоног төхөөрөмж нь савлаж байхдаа сvvг автоматаар хэт ягаан туяаны

тусламтайгаар ариутгаад савладаг давуу талтай.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 27: Tsagaan ideenii hereglee

Цагаан идээний үйлдвэрийн төсөл

27

Ажиллах хүчний хэрэгцээ

2011он

№ Ажлын байр Ажиллах

хүчний

тоо

Тавигдах

шаардлага

Өдрийн

хөлс /мян,

₮/

Сарын

хөлс /мян,

₮/

Жилийн

зардал

/сая ₮/

1 Ариутгагч

төхөөрөмж

2 -Ажлын ачаалал

даах чадвартай

10 300 10,8

2 Цөцгий

Хамагч

2 -Харьцааны

соѐлтой

10 300 10,8

3 Савлагч

машин

3 -Мэргэжлээрээ

1 сараас дээш

ажилласан

туршлагатай

10 300 10,8

Нийт цалингийн зардал 32,4

Тайлбар: Нэг хүний жилийн цалингийн зардал 10,8 сая гарсан бөгөөд 2 хүнийх 21сая

болно. Савлагч машин дээр ажиллах 3 хүний жилийн зардал 32,4 сая болно. Нийт жилийн

ажилчидийн цалингийн зардал 74,4сая болно гэж тооцолсон.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 28: Tsagaan ideenii hereglee

Цагаан идээний үйлдвэрийн төсөл

28

Зургаа. Удирдлага зохион байгуулалтын төлөвлөлт:

Байгууллагын эрхэм зорилго

Өнө эртнээс уламжлагдан ирсэн үндэсний бүтээгдэхүүн болох цагаан идээгээ

сайжруулан чанарын өндөр түвшинд үйлдвэрлэн хэрэглэгчдийн хүсэл шаардлагад

нийцүүлж байнгын хэрэглэгчтэй болоход оршино.

Удирдлага, зохион байгуулалтын схем

Чиг үүргийн хуваарилалт

Ерөнхий захирал Үйлдвэрлэлийг болон байгууллагыг удирдан

чиглүүлж зохих шийдвэр гаргах

Санхүүгийн алба -Байгууллагын тайлан тооцоо гаргах

-зардлуудыг тооцох

-ажилчдын цалин хөлс тооцох

Маркетингийн алба -Борлуулалт хийх

-Шинэ ажилчид сонгож авах

-Идэвхижүүлэлтын арга хэмжээ авах

-Реклам сурталчилгаа явуулах

www.zaluu.comwww.zaluu.com

Page 29: Tsagaan ideenii hereglee

Цагаан идээний үйлдвэрийн төсөл

29

Үйлдвэрлэлийн алба -Бүтээгдэхүүний чанарт хяналт тавих

-Түүхий эдийн татан авалт

Долоо. Хүний нөөцийн төлөвлөлт:

Хүний нөөцийн хэрэгцээ, төлөвлөлт

¹ Àëáàí òóøààë

Õýðýãöýý Ýõ ¿¿ñâýð

2011 2012 Äîòîîä Ãàäààä

1 Ерөнхий захирал 1 1

2 Нярав 1 1

3 Санхүүч 1 1

4 Борлуулагч 4 4

5 Боловсон хүчин 1 1

6 Мастер 3 3

7 Чанар шалгагч 2 2

8 Ажилчид 7 7

Нийт 20 20

www.zaluu.comwww.zaluu.com

Page 30: Tsagaan ideenii hereglee

Цагаан идээний үйлдвэрийн төсөл

30

Цалин хөлс, шагнал урамшуулал

№ Албан тушаал Тоо Бодит

цалин

/мян.төг/

Үндсэн цалин Шагнал урамшуулал

/ бодит цалингийн тодорхой

хувь/

1 Захирал 1 350 350

2 Нярав 1 300 300 20%

3 Санхүүч 1 300 300 20%

4 Борлуулагч 4 300 300 20%

5 Боловсон хүчин 1 300 300 20%

6 Мастер 3 250 250 20%

7 Чанар шалгагч 2 250 250 20%

8 Ажилчид 7 250-300 250-300 20%

Нийт 20

Тайлбар: Ажилчидын ажлын гүйцэтгэлийн үнэлгээн дээр тулгуурлан шагнал

урамшуулалыг баяр ѐслолын/шинэ жил, цагаан сар, наадам, хурим/ үер илүү цагаар

ажиллаж олгоно.

Хүний нөөцийн сургалт, хөгжил

www.zaluu.comwww.zaluu.com

Page 31: Tsagaan ideenii hereglee

Цагаан идээний үйлдвэрийн төсөл

31

Манай компани нь дадлага туршлагатай хүмүүсийг ажилд авах учир сургалтын

хэрэгцээ бага байна.

Шинээр ажилд орогчдыг 5-7 хоног тухайн ажиллах гэж байгаа мэргэжлийн дагуу

дагалдангаар ажиллуулна. Ажиллагчдын ажлын байрыг хооронд нь хөрвөр чадвартай

болгож байгууллага дотор төрөл бүрийн ажил гүйцэтгэдэг болгоно.

Найм. Санхүү үр ашгийн тооцоо:

Зардалын тооцоо

№ Зардлын агуулга нийлүүлэгч 2011он 2012он

1 Дулаан Дулааны

шугам сүлжээ

800,000 850,000

2 Цэвэр ба бохир ус Ус суваг

ашиглалтын

газар

700,000 750,000

3 Цахилгаан Цахилгаан

шугам сүлжээ

900,000 900,000

4 Бичиг хэрэг Нарантуул 200,000 200,000

Нийт зардал 1,800,000 2,700,000

Тайлбар: 2011-2012 оны нийт зардал 7,300,000₮. Үйлдвэрлэлд нийт 4 зардал хэрэгтэй бөгөөд үүнд

цахилгаан, бичиг хэрэг, дулаан, цэвэр ба бохир ус,зэрэг зардалууд юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 32: Tsagaan ideenii hereglee

Цагаан идээний үйлдвэрийн төсөл

32

Бүтээгдэхүүн үйлчилгээний төрөл, үнэ

№ Бүтээгдэхүүн үйлчилгээний

нэр төрөл

Нэгжийн савалгааны

хэмжээ

Нэгж бүтээгдэхүүний үнэ

1 Ааруул 1 кг 3000-6000

2 Тараг 1 кг 1400

3 Аарц 1кг 1800-2200

4 Тогооны өрөм 1кг 5000

Бүтээгдэхүүн үйлчилгээний өөрийн өртгийн тооцоо

№ Бүтээгдэхүүний нэр

төрөл

Нэгж бүтээгдэхүүний

үнэ

2011 2012

1 Ааруул 3000-6000 810.000 1.620.000

2 Тараг 1400 252.000 511.000

3 Аарц 1800-2200 360.000 730.000

4 Тогооны өрөм 5000 900.000 1.825.000

2.322.000 4.686.000

Тайлбар: Манай компани нь 2011 оны 7-р сард ашиглалтанд орно гэж үзээд 2011, 2012

он хүртэлх борлуулалтын төлөвлөгөөг гаргасан. 2011 оны 7- сард байгуулагдах бөгөөд энэ

онд нийт 180 хоног байна гэж тооцож энэ оны борлуулалтыг гаргасан.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 33: Tsagaan ideenii hereglee

Цагаан идээний үйлдвэрийн төсөл

33

Ес. Хөрөнгө оруулалтын төлөвлөгөө:

Õºðºí㺠îðóóëàëòûí õýðýãöýý, òîîöîî

¹ ÕÎ-í õýðýãöýý ̺íãºí õºðºíãèéí

õýðýãöýý \

Õóãàöàà îí ñàð

ÕÎ õèéõ Àøèãëàëòàíä îðóóëàõ

Ìàðêåòèíãèéí ¿éë àæèëëàãààíû õ¿ðýýíä

1 Çàð

ñóðòàë÷èëãàà

800.000 2011-07

¯éëïâýðëýë ¿éë àæèëëàãààíû õ¿ðýýíä

2 Салбар дэлгүүр

байгуулах

4000.000 2011-07 2011-9

Áîðëóóëàëòûí õ¿ðýýíä

3 реклам 500.000\1сард\ 2011-07

нийт 5.300.000₮ 2011-07

Хөрөнгө оруулалтын ñàíõ¿¿

¹ ¯ç¿¿ëýëò Нийт Õýìæýý

(Ñàÿ òºã)

Õýäèéä

ñàíõ¿¿æ¿¿ëýõ

1. ªºðèéí õºðºí㺠2.000.000 2011.07

2. Àðèëæààíû áàíêíû çýýë 3.300,000 2011-07

www.zaluu.comwww.zaluu.com

Page 34: Tsagaan ideenii hereglee

Цагаан идээний үйлдвэрийн төсөл

34

3. Íèéò ä¿í 5.300.000

Манай компани салбар дэлгүүр байгуулахдаа 3.300.000 ₮-ыг банкнаас зээл авч

200.000₮-ыг өөрийн компанын борлуулалтын орлогоос санхүүжүүлнэ.

Çýýë áà çýýëèéí õ¿¿ã ýðã¿¿ëæ òºëºõ òîîöîî

¯ç¿¿ëýëò

Òºëºëâëºãººò õóãàöàà

1жил 2 жил

¯íäñýí çýýë 3,300,000 102,000

Çýýëèéí òºëºëò 600,000 102,000

Çýýëèéí ¿ëäýãäýë 700,000 -

Òóõàéí æèëèéí òºëºõ çýýëèéí õ¿¿ 598000-46% -

õ¿¿ òºëºëò 600,000

Òóõàéí æèëèéí òºëñºí çýýë áà

çýýëèéí õ¿¿ãèéí íèéëáýð ä¿í 1,198,000 -

.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 35: Tsagaan ideenii hereglee

Цагаан идээний үйлдвэрийн төсөл

35

Цагаан идээний ханш /2010-04-26/

Хүчит шонхор зах

Сингапур шар тос кг

3500

Орос масло кг 3000

Ааруул кг 3000

Хорхой ааруул кг 6000

Монгол шар тос кг 6000

Аарц кг 1800-2200

Сарлагын шинэ өрөм кг 4000

Өөхөн тос кг 1000

Ээзгийтэй цагаан тос кг 2000

Хурууд ааруул кг 2000-3500

Тогооны өрөм кг 5000

Бяслаг кг 7000

Хайлмаг кг 3000-3500

Сүү литр 1200-1400

тараг литр 1400

www.zaluu.comwww.zaluu.com