ToC mail zagvar [edit by Maagnay] mn pages updated 09 Nov Forum 2015/ToC_mail_zagvar_edit_by... ·...

8
www.mba.mn www.twitter.com/Mongolianbanker www.facebook.com/MongolianBankersAssociation +976-11-32-35-81, +976-99-17-71-49 [email protected] Монгол Улсын Тогтвортой Санхүүжилтийн ФОРУМ 2015 l Ногоон зээлийн сан: ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ХӨШҮҮРЭГ БОЛОХ НЬ Бэст Вестерн Премьер Туушин зочид буудал, Улаанбаатар хот, Монгол Улс 2015.11.27 БАЙГАЛЬ ОРЧИН НОГООН ХӨГЖИЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ Ерөнхий зохион байгуулагч: Бодлогын дэмжигч байгууллагууд: Олон улсын дэмжигч байгууллагууд:

Transcript of ToC mail zagvar [edit by Maagnay] mn pages updated 09 Nov Forum 2015/ToC_mail_zagvar_edit_by... ·...

www.mba.mn www.twitter.com/Mongolianbankerwww.facebook.com/MongolianBankersAssociation +976-11-32-35-81, +976-99-17-71-49 [email protected]

Монгол УлсынТогтвортой Санхүүжилтийн

ФОРУМ 2015l

Ногоон зээлийн сан: ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ХӨШҮҮРЭГ БОЛОХ НЬ

Бэст Вестерн Премьер Туушин зочид буудал, Улаанбаатар хот, Монгол Улс

2015.11.27

БАЙГАЛЬ ОРЧИННОГООН ХӨГЖИЛ,АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ

Ерөнхий зохион байгуулагч: Бодлогын дэмжигч байгууллагууд:Олон улсын дэмжигч байгууллагууд:

М.Болд, ХасБанкны гүйцэтгэх захирал

“Бид Монгол Улсын бусад банкуудтай хамтран улс орны тогтвортой өсөлт, хөгжлийг дэмжих ТоС-ийн Үйл ажиллагааны төлөвлөгөөгөө баталснаар бизнесийн чиглэлийн үндсэн стратеги зорилтуудаа нийгэмд оруулах хөрөнгө оруулалттай тэнцвэржүүлэх талаар авсан үүрэг амлалтаа дахин баталгаажууллаа. ХасБанк шинэ зүйлийг санаачлан ард түмэнд ач тустай байж, Монгол Улсын тогтвортой хөгжилд нэмэрлэх оролцоогоо нэмэгдүүлэх болно.”

О.Орхон, Монголын Банкны Холбооны ерөнхийлөгч

“Тогтвортой санхүүжилт Монгол Улсад зөв хөгжил, ногоон эдийн засгийг бүрдүүлэх гол арга зам юм. Банкууд ТоС санаачлагыг хэрэгжүүлснээр бусад бизнесийн салбарыг төдийгүй төр засгийн байгууллагуудыг манлайлж, 2030 он гэхэд бид зөв хөгжлийн замналаар явж буй Монгол Улсыг бүтээх бүрэн боломжтой болно гэдэгт итгэлтэй байна. Энэхүү зорилтод хэрхэн хүрэх талаар ярилцах Монгол Улсын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн Форум 2015-д Та бүхнийг оролцохыг урьж байна”

Монгол УлсынТогтвортой Санхүүжилтийн

ФОРУМ 2015l

ЗОХИОН БАЙГУУЛАГЧДЫН ЗҮГЭЭС

Н.Батцэрэг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд

“Тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн байгаль орчинд ээлтэй, нийгмийн хариуцлагаа ухамсарласан санал санаачилгыг дэмжиж, уялдуулан зохицуулах нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны тэргүүлэх чиглэлийн нэг юм. Монголын Банкны Холбооны “Тогтвортой санхүүжилт” санаачилгыг яамны зүгээс анхнаас нь бодлогоор дэмжиж, хамтран ажиллаж байгаа бөгөөд энэхүү үйл хэрэгт зөвхөн банкууд төдийгүй иргэд, бусад бизнесийн байгууллагын оролцоо, хамтын ажиллагаа нэн чухал гэдгийг онцлон тэмдэглэж байна.”

Монгол УлсынТогтвортой Санхүүжилтийн

ФОРУМ 2015l

ЗОХИОН БАЙГУУЛАГЧДЫН ЗҮГЭЭС

М.Оюунчимэг, МҮХАҮТ-ын дарга

”МҮХАҮТ тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх зорилгоор бизнес эрхлэгчдийг тогтвортой хөгжил ба байгаль орчин, байгальд ээлтэй ногоон бизнесийг хөгжүүлэх, агаарын бохирдлыг бууруулах, ногоон худалдан авалтыг дэмжин хөгжүүлэх зэрэг олон чиглэлээр чадавхийг бэхжүүлэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, гадаад орнуудын сайн туршлагыг нутагшуулахад дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Эдгээр төслүүдийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн хөтөлбөр чухал үүрэг гүйцэтгэнэ.”

Нанно Клайтерп, Нидерландын хөгжлийн банк (FMO)-ны гүйцэтгэх захирал

“Монгол Улсын банкны салбар өөрийн зээл, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд байгаль орчин, нийгмийн асуудлуудыг харгалздаг болж, тогтвортой санхүүжилтийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодитой ажлуудаар манлайлал үзүүлэн ажиллаж байна. Тогтвортой санхүүжилт нь банкны эрсдэлийн удирдлагыг сайжруулахаас гадна банкинд шинэ боломжуудыг бий болгодог. Нидерландын хөгжлийн банк ТоС хөтөлбөрийн гишүүн банкуудын тогтвортой санхүүжилтийн чадавхийг сайжруулахад МБХ-г дэмжиж, хамтран ажиллаж байгаадаа баяртай байна.”

Вивэк Патак, ОУСК-ийн Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан захирал

“ТоС хөтөлбөр нь Монгол Улсын банкуудын зээлдэгчийн төслийн үйл ажиллагаанаас байгаль орчин нийгэмд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллүүдийг бууруулах зөв зохистой стандартуудыг өөрсдийн зээл олгох үйл ажиллагаандаа нэвтрүүлэх мөн ингэснээр улс эх орондоо ногоон эдийн засгийг хөгжүүлэх зорилтод өөрсдийн хувь нэмрээ оруулах гэсэн чин зорилго хүсэл эрмэлзэл дээр үндэслэн хэрэгжиж байгаа билээ. Энэхүү хөтөлбөрийн дараагийн гол алхам нь шинэ санал санаачлагын үндсэн дээр ногоон төслүүдийг түлхүү дэмжснээр бусад хөгжиж буй улс орнуудын дунд тогтвортой санхүүжилтийг хувийн хэвшлийн санаачлагаар амжилттай хэрэгжүүлж буй үлгэр жишээ улс болох боломжтой. ОУСК нь Монгол Улсын тогтвортой санхүүжилтийн зорилт, хөтөлбөрийг өөрсдийн олон улсын болон дотоод дахь мэдлэг туршлагаар дамжуулан бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийлж байна.”

НОГООН ЗЭЭЛИЙН САН: ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ХӨШҮҮРЭГ БОЛОХ НЬ

Монгол Улсын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн

Х Ө Т Ө Л Б Ө Р

Монгол Улсын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн

Ф О Р У М2 0 1 5

Монгол Улс ногоон эдийн засгийг бий болгохыг дэмжин, УИХ-аас 2014 онд “Монгол Улсын Ногоон хөгжлийн бодлого”-ыг баталсан билээ. Энэхүү хөгжлийн зорилтыг бодитойгоор хэрэгжүүлэх, одоогийн эдийн засгийн бүтцийг “ногоон” болгоход засгийн газар, хувийн хэвшил болон олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа чухал юм. Үүнд санхүүгийн салбар, тэр дундаа санхүүгийн салбарын 95 хувийг бүрдүүлдэг банкуудын тогтвортой хөгжлийн асуудалд оролцох үүрэг, нөлөө чухал болоод байна. Одоогоор байгаль орчинд ээлтэй, “ногоон” техник технологийн хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлэх, ногоон төслүүдийг санхүүжүүлэх банкны бүтээгдэхүүнүүдийг бий болгоход төрийн бодлого, санхүүгийн урамшууллын хөшүүрэг, механизмууд байхгүй байна. Өнөөдрийн байдлаар эко төслүүдийг дэмжиж, хөнгөлөлттэй зээл, урамшуулал олгодог ганцхан банк байгаа нь хангалтгүй учир банк, банкны харилцагч, бизнес эрхлэгчдийн дунд ногоон зээл, санхүүжилтийн талаар мэдлэг ойлголт, чадавхийг нэмэгдүүлэх, улмаар уг ажлыг дэмжих ногоон санхүүжилтийн механизмыг бий болгох зайлшгүй шаардлага байна.

Дээрх асуудлыг хэлэлцэх зорилгоор Монголын Банкны Холбооноос БОНХАЖЯ, Монголбанк, МҮХАҮТ, НЗД, ХасБанк, ОУСК, НХБ болон НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөртэй хамтран “Монгол Улсын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн Форум 2015” арга хэмжээг “Ногоон зээлийн сан: Тогтвортой хөгжлийн хөшүүрэг болох нь” сэдэв дор 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Бэст Вестерн Премьер Туушин зочид буудалд зохион байгуулах гэж байна.

Уг арга хэмжээгээр ногоон зээлийн санхүүжилтийн механизмыг бий болгоход хэрхэн үр дүнтэй хамтран ажиллах талаар хэлэлцэхээс гадна ТоС-ийн хөтөлбөрийг цаашид амжилттай хэрэгжүүлэхэд холбогдох талуудын үүрэг оролцоо, дэмжлэгийн талаар бодлого боловсруулагчид, банкууд, санхүүгийн салбарын бусад төлөөлөгчид, олон улсын байгууллагууд, харилцагчид, бизнесийн салбарын төлөөлөгчид, иргэний нийгэм, байгаль орчны мэргэжилтнүүд дундаа санал солилцон тодорхой шийдэлд хүрэх тул энэхүү ач холбогдол бүхий арга хэмжээнд эрхэм Таныг оролцохыг урьж байна.

ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

МБХ, Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК), Нидерландын хөгжлийн банк (НХБ) болон Худалдаа, хөгжлийн банкнаас хамтран 2013 оны 5 сард анх удаа зохион байгуулсан “Монгол Улсын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн Форум” арга хэмжээний үеэр Монгол Улсын төрийн байгууллагуудын холбогдох албан тушаалтнууд, банкны болон бизнесийн салбарын төлөөлөгчид ногоон хөгжлийг хамтдаа хэрхэн бий болгох бодлогын асуудлыг хэлэлцсэн бөгөөд цаашид зайлшгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний нэг нь банк, санхүүгийн салбарын зохицуулагч байгууллагууд болон банкны харилцагчдын дунд тогтвортой санхүүжилтийн мэдлэг ойлголтыг гүнзгийрүүлэх, чадвар чадамжийг бий болгох ажлыг зохион байгуулах нь зүйтэй гэж үзэн Монгол Улсын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Энэхүү шийдвэрийн дагуу ажлын хэсэг байгуулагдаж Монгол Улсын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн зарчмуудыг боловсруулах ажлыг ОУСК, НХБ-ны зөвлөхүүдийн тусламжтайгаар хийж гүйцэтгэн, улмаар 2014 оны 12 дугаар сард Монгол Улсын “Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн Форум 2014” арга хэмжээг зохион байгуулж, анх удаа хөтөлбөрийн талаар олон нийтэд танилцуулав. ТоС-ийн зарчмуудыг нийт банкууд 2015 оноос эхлэн үйл ажиллагаандаа нэвтрүүлсний дагуу банкууд өөрсдийн тогтвортой санхүүжилтийн бодлого, журам, хариуцсан бүтэц орон тоог баталж, аливаа зээл санхүүжилтийг олгохдоо байгаль орчин, нийгмийн эрсдэлийг үнэлдэг болох, ноцтой сөрөг нөлөөлөл үзүүлэх үйл ажилагааг санхүүжүүлэхээс татгалзах болон өөрсдийн дотоод үйл ажиллагаанд ТоС-ийн зарчим, шаардлагуудыг баримтлан бусад бизнесийн салбаруудыг тогтвортой хөгжилд уриалан ажиллаж байна.

Монгол УлсынТогтвортой Санхүүжилтийн

ФОРУМ 2015l

ХӨТӨЛБӨР /төсөл/

08:00 – 09:00

10:45 – 11:00

09:00 – 09:10

09:10 – 09:20

12:30 – 12:45

12:45 – 13:00

13:00 – 14:00

09:20 – 09:30

09:40 – 10:00

11:00 – 12:30

10:00 – 10:15

10:15 – 10:30

10:30 – 10:45

09:30 – 09:40

Бүртгэл

Цайны завсарлага

Нээлтийн үг

Хүндэт зочны үг

“ТоС Манлайлагч Байгууллага 2016” туг гардуулах ёслол

Дүгнэлт болон хаалт

Өдрийн хоол

Онцлох илтгэл

Видео: XacБанк - ТоС Манлайлагч Байгууллага 2015

О.Орхон, МБХ-ны ерөнхийлөгч

Ц.ЭлбэгдоржМонгол Улсын Ерөнхийлөгч /TBC/

М.Болд, ХасБанкны гүйцэтгэх захирал

Ж.Үнэнбат, МБХ-ны гүйцэтгэх захирал

C.ОюунУИХ-ын гишүүн, НҮБ-ын Байгаль орчны ассамблейн ерөнхийлөгч

Д.Төмөрхүү, МБХ-ны ТоС-ийн Удирдах хорооны гишүүн,Ариг Банкны гүйцэтгэх захирал

1. Н.Батцэрэг, БОНХАЖ-ын Сайд /TBC/2. Н.Золжаргал, Монголбанкны ерөнхийлөгч /TBC/3. Т.Бат-Эрдэнэ, НЗД-ын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч 4. Сангийн яам5. М.Болд, МБХ-ны ТоС-ийн Удирдах хорооны дарга6. ОУСК /IFC/7. Марникс Монтсфорт, НХБ-ны Ази бүс нутгийн санхүүгийн байгууллагуудыг хариуцсан захирал8. М.Оюунчимэг, МҮХАҮТ-ын дарга

Модератор Б.Найдалаа

Фулай Шэнг, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Судалгаа, Хамтын ажиллагааны нэгжийн дарга

TBC

хугацаа хэлэлцүүлэг илтгэгч

МБХ-ны танилцуулга: Монгол Улсын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн хөтөлбөр – хэрэгжилт, ололт амжилт, хүндрэл бэрхшээл, цаашдын зорилго, хамтын ажиллагаа

Хэлэлцүүлэг: ТоС Хөтөлбөр ба Ногоон зээлийн сан – Хамтын ажиллагаагаар Монгол Улсад ногоон эдийн засаг, тогтвортой санхүүжилтийн хөшүүргийг бий болгох нь

Хэлэлцэх асуудлуудŸ Ногоон зээлийн одоогийн нөхцөл байдалŸ Ногоон зээлийн сан бий болгох шаардлага, хэрэгцээŸ Төрийн байгууллагуудын дэмжлэг, оролцооŸ Олон улсын санхүүгийн байгууллагуудын оролцоо,

хамтын ажиллагааŸ Хувийн хэвшлийн ногоон зээл, санхүүжилтийн эрэлт

хэрэгцээ, хүндрэл бэрхшээлŸ Дараагийн алхмууд: Ажлын хэсэг байгуулах,

“Ногоон” үйл ажиллагаа, зээлийн шаардлагыг тодорхойлох, Ногоон зээлийн сангийн бүтэц, үйл ажиллагааны санал боловсруулах

НҮБ-ын танилцуулга: Ногоон санхүүжилтийн механизм, санаачлагуудын олон улсын туршлага

Танилцуулга: Олон улс дахь ногоон зээлийн сангуудын товч судалгаа

UBS телевиз болон МБХ хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслол

НОГООН ЗЭЭЛИЙН САН: ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ХӨШҮҮРЭГ БОЛОХ НЬ

ХЭЛЭЛЦЭХ ГОЛ АСУУДЛУУД

ФОРУМААС ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ҮР ДҮН

ОРОЛЦОГЧИД

Ÿ Ногоон хөгжлийн бодлого, стратегийн 3 дугаар зорилтын хэрэгжилтŸ Олон улс дахь ногоон санхүүжилт, хөрөнгө оруулалтын механизмуудŸ Монгол Улсын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн хөтөлбөр 2015 онд, ахиц дэвшилŸ Тогтвортой санхүүжилтийг амжилттай хэрэгжүүлэхэд тулгарч буй хүндрэл бэрхшээлŸ Тогтвортой санхүүжилтэд холбогдох талуудын оролцоо, дэмжлэгŸ Ногоон зээлийн одоогийн нөхцөл байдалŸ Ногоон зээлийн сан байгуулах төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа

Ÿ Ногоон зээлийн сан байгуулах талаар хамтран ажиллах шийдвэр гаргахŸ Тогтвортой санхүүжилтийн хүрээнд төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг

уялдуулах, бэхжүүлэхŸ Монгол Улсын ногоон эдийн засаг, тогтвортой санхүүжилтэд олон улсын донор байгууллагуудын оролцоог

нэмэгдүүлэхŸ Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилт, ач холбогдлын талаар олон нийтийн дунд зөв ойлголт

өгөх, мэдээлэл нэмэгдүүлэх

Ÿ Банкны гүйцэтгэх удирдлагууд, ТоС хариуцсан ажиллагсад, бусад холбогдох удирдлага, мэргэжилтнүүдŸ Бодлого тодорхойлогч, зохицуулагч байгууллагууд болон салбарын яамдŸ Олон улсын байгууллагуудŸ Хөгжлийн банк, санхүүгийн байгууллагуудŸ Мэргэжлийн холбоод болон бизнесийн салбарын төлөөлөгчидŸ Банкны харилцагч байгууллагуудŸ Байгаль орчин, нийгмийн мэргэжилтэн, зөвлөхүүдŸ Байгаль орчин, нийгмийн чиглэлийн иргэний нийгмийн байгууллагуудŸ Банкны бус санхүүгийн байгууллагуудŸ Бусад тогтвортой хөгжлийн чиглэлээр ажилладаг байгууллагууд

БИДЭНТЭЙ ХЭРХЭН ХАМТРАН АЖИЛЛАХ ВЭ?

ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ?

Энэхүү арга хэмжээнд хамтран ажиллахыг хүсвэл Монголын Банкны Холбооны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны менежер Э.Номиндарьтай 976-99177149 утсаар холбогдох эсхүл имэйл [email protected]хаягаар хандана уу.

Форумын үйл ажиллагаанд оролцохыг хүсвэл Монголын Банкны Холбооны 976-11-323581 утсаар эсхүл [email protected] имэйл хаягаар хандана уу. Оролцогчдын тоо хязгаартай болно.

АНХААРУУЛГА: Форумын бүртгэл үнэ төлбөргүй боловч арга хэмжээнд оролцохоор бүртгүүлсэн бол заавал ирж оролцох, эсхүл төлөөллөө явуулах шаардлагатайг анхаарна уу.

НОГООН ЗЭЭЛИЙН САН: ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ХӨШҮҮРЭГ БОЛОХ НЬНОГООН ЗЭЭЛИЙН САН: ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ХӨШҮҮРЭГ БОЛОХ НЬ

ЗОХИОН БАЙГУУЛАГЧДЫН ТУХАЙ

МБХ-ны тухай

Монголын Банкны Холбоо нь анх 2000 онд үүсгэн байгуулагдаж байсан бол өдгөө арилжааны 14 банк, Монгол Улсын Хөгжлийн банк, 4 банк бус санхүүгийн байгууллага болон 2 гадаадын банкны төлөөлөгчийн газрын дуу хоолой болж байна. МБХ-ны зорилго нь банк болон санхүүгийн ажилтнуудыг төлөөлсөн хүчирхэг мэргэжлийн байгууллага болох, Монгол Улсын тогтвортой хөгжил, эдийн засгийн тэгш өсөлтийг хангахад банк, санхүүгийн салбарыг удирдан чиглүүлэх, улс орноо бүс нутгийн санхүүгийн төв болгон хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах явдал юм. Дэлгэрэнгүй мэдээлэл: http://mba.mn/

Хас Банкны тухайХасБанк нь 2001 онд байгууллагдсан цагаасаа Монгол улсын банк санхүүгийн системд тогтвортой өсөлтийг бий болгож, үйл ажиллагаагаа өргөтгөж ирсэн бөгөөд өдгөө системийн хэмжээний 4 том банкны нэг болоод байна. Компанийн засаглал, Нийгмийн хариуцлагын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээгээрээ салбартаа жишиг тогтоож буй ХасБанк нь Эх дэлхий, Эрдэнэт хүмүүн, Эрүүл ашгийг эрхэмлэсэн, санхүүгийн зах зээлд манлайлах үйлчилгээтэй тэргүүлэгч банк байх эрхэм зорилгыг өмнөө тавин Монгол орон даяар үйл ажиллагаа явуулж буй 99 салбар нэгж, бизнес үйлчилгээний төвүүд, тэдгээрт ажиллаж буй 1,600 мэргэшсэн ажилтан, 1,300 гаруй мерчант, АМАР мобайл банкны агентуудаар дамжуулан 600 мянга гаруй харилцагчдадаа санхүүгийн цогц үйлчилгээг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглан, нэр төртэйгээр хурдан шуурхай хүргэж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл: http://www.xacbank.mn/

ОУСК-ын тухай

Олон улсын санхүүгийн корпораци нь Дэлхийн банкны группын гишүүн бөгөөд хувийн хэвшлийг хөгжүүлэх зорилго бүхий дэлхийн хамгийн том хөгжлийн байгууллага юм. Бид хөгжиж байгаа орнуудад тогтвортой өсөлтөд хүрэхэд нь хөрөнгө оруулалт хийх, бизнес эрхлэгчид болон засгийн газарт зөвлөх үйлчилгээ үзүүлэх, олон улсын санхүүгийн зах зээлд хөрөнгө босгоход нь дэмжлэг тусламж үзүүлж ажилладаг. Дэлгэрэнгүй мэдээлэл: www.ifc.org

НХБ-ны тухай

Нидерландын хөгжлийн банк нь хөгжиж байгаа орнуудын хувийн хэвшлийг дэмжиж бизнес эрхлэгчдэд хөрөнгө оруулалт хийдэг. НХБ нь хүчирхэг хувийн хэвшил нь улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн түүчээ нь байдаг ба иргэдийн амьжиргааны чанар чансааг дээшлүүлэхийн тулд өөрийн мэдлэг чадварыг шавхан дайчилдаг гэдэгт итгэл төгс байдаг. Хөгжлийн түшиц болох гол гурван салбарт НХБ анхаарлаа төвлөрүүлдэг ба үүнд санхүү, эрчим хүч болон хөдөө аж ахуй, хүнс болон ус гэсэн салбарууд орно. 6.3 тэрбум еврогийн хөрөнгө оруулалтын багц бүхий НХБ нь хувийн хэвшлийг хөгжүүлэгч Европын томоохон банкуудын нэг юм. Дэлгэрэнгүй мэдээлэл: http://www.fmo.nl/

БОНХАЖЯ-ны тухай

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны эрхэм зорилго нь эдийн засаг, нийгмийн хөгжлийн хандлагыг экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүй байхад чиглүүлж, байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах, жам ёсоор нөхөн сэргэх боломжийг бүрдүүлэх, байгальд ээлтэй тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар хүрээлэн байгаа орчны тогвортой байдлыг хадгалж, ногоон хөгжлийг хангах үйл ажиллагаанд төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хамтын ажиллагаа, хүчин чармайлтыг өрнүүлж хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад оршино. Дэлгэрэнгүй мэдээлэл: http://www.mne.mn/

Монголбанкны тухай

Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино. Монголбанк өөрийн үндсэн зорилтын хүрээнд санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлнэ. Монголбанк Төв банк/Монголбанк/-ны тухай хуульд заасан өөрийн зорилтыг биелүүлэхийн тулд мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах, мөнгөний бодлого боловсруулж, хэрэгжүүлэх, Засгийн газрын санхүүгийн зуучлагчийн үүрэг гүйцэтгэх, банкны үйл ажиллагаанд хяналт тавих, банк хоорондын төлбөр тооцоог зохион байгуулах зэрэг чиглэлээр үйл ажиллагаа эрхэлнэ. Дэлгэрэнгүй мэдээлэл: http://www.mongolbank.mn/

МҮХАҮТ-ын тухай

МҮХАҮТ нь гишүүд, нийт бизнес эрхлэгчдийн эрх ашгийг төлөөлөн илэрхийлэх, хамгаалах, бизнесийн хууль эрх зүйн орчинг эрс сайжруулах, эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтыг дэмжсэн бодлогын шинэчлэл хийх, нийгэм дэхь хувийн хэвшлийн байр суурь, нэр хүндийг дээшлүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг эрчимжүүлэх, Монгол Улсад бизнес болон хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэхэд гол дэмжигч, урагшлуулан чиглүүлэгч байх үндсэн зорилттойгоор ажилладаг байгуулага юм. Дэлгэрэнгүй мэдээлэл: http://www.mncttf.gov.mn/chamber/

www.mba.mn www.twitter.com/Mongolianbankerwww.facebook.com/MongolianBankersAssociation +976-11-32-35-81, +976-99-17-71-49 [email protected]

Бэст Вестерн Премьер Туушин зочид буудал, Улаанбаатар хот, Монгол Улс

2015.11.27

Монгол УлсынТогтвортой Санхүүжилтийн

ФОРУМ 2015lНогоон зээлийн сан: ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ХӨШҮҮРЭГ БОЛОХ НЬ

Ерөнхий зохион байгуулагч:

Хөтөлбөрийн гишүүд:

Хэвлэл мэдээллийн хамтрагч байгууллага:

Бодлогын дэмжигч байгууллагууд:Олон улсын дэмжигч байгууллагууд:

MINISTRY OF ENVIROMENT, GREEN DEVELOPMENT AND TOURISM