Terguulegchdiin huraldaan

41
нийслэлийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН т о г т о ө л оны сарын өдөр Дугаар Улаанбаатар хот г п Журам батлах тухай Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 19 дүгээр зүйлийн 19.1.1, Төсвийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.6.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь: 1 .Нийслэлийн хөгжлийн төслүүдийг санхүүжүүлэх нийтлэг харилцааг зохицуулсан Нийслэлийн бондын журмыг хавсралтаар баталсугай. 2. Нийслэлийн бондын журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /Э.Бат-Үүл/-д, хэрэгжилтэнд хяналт ^гавьж ажиллахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд тус тус үүрэг болгосугай. З.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2002 оны 98 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

description

тэргүүлэгчдийн хуралдааны тогтоол

Transcript of Terguulegchdiin huraldaan

Page 1: Terguulegchdiin huraldaan

н и й сл эл и й н ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН т о г т о ө л

оны № сарын өдөр Дугаар Улаанбаатар хот

г пЖурам батлах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 19 дүгээр зүйлийн 19.1.1, Төсвийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.6.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

1 .Нийслэлийн хөгжлийн төслүүдийг санхүүжүүлэх нийтлэг харилцааг зохицуулсан Нийслэлийн бондын журмыг хавсралтаар баталсугай.

2. Нийслэлийн бондын журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /Э.Бат-Үүл/-д, хэрэгжилтэнд хяналт

^гавьж ажиллахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд тус тус үүрэг болгосугай.

З.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2002 оны 98 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Page 2: Terguulegchdiin huraldaan

Нийслэлийн иргэдий|гТөлөөлөгчдайнТэргүүлэгчдийн 2014

НИИСЛЭЛИИН БОНДЫН ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

И.Энэхүү журмын зорилго нь Монгол Улсын Төсвийн тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон холбогдох бусад хууль, эрх зүйн баримт бичгийг тус тус үндэслэн нийслэлийн нийгэм эдийн засгийн хөгжил, төсөв, хөрөнгө оруулалтын бодлого, хөтөлбөрийн хүрээнд хотын бүтээн байгуулалт, дэд бүтэц болон нийгмийн чанартай хэрэгцээнд тулгуурласан хөгжлийн төсөл (цаашид “төсөл” гэх)-ийг санхүүжүүлэх зорилгоор гаргах нийслэлийн бондын нийтлэг харилцааг зохицуулахад оршино.

1.2. Энэ журамд хэрэглэсэн нэр томъёог дараах байдлаар ойлгоно. Үүнд:1.2.1. "нийслэлийн бонд” гэж Нийслэлийн Засаг даргын гаргасан өрийн

хэрэгсэл буюу үнэт цаас гаргагчаас тогтоосон хугацаа дуусмагц үндсэн төлбөр болон хүүг мөнгөн хэлбэрээр, эсхүл тодорхой эд хөрөнгийн эрхийн хэлбэрээр тухайн үнэт цаасыг эзэмшигчид эргүүлэн төлөх үүргийг гэрчилсэн болон түүнтэй адилтгах үнэт цаасыг;

1.2.2. “бонд гаргагч” гэж Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвшөөрлөөр, Нийслэлийн Засаг даргыг;

1.2.3. •|'‘төсөл” гэж нийслэлийн бондын хөрөнгөөр санхүүжүүлэхээр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас шийдвэрлэсэн хөрөнгө оруулалтын төслийг;

1.2.4. “зэрэглэл тогтоогч агентлаг” гэж нийслэлийн бондыг гаргахад гэрээний үндсэн дээр мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх эрх бүхий Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагыг;

1.2.5. “андеррайтер” гэж Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан үйл ажиллагааг;

1.2.6. “төсөл хэрэгжүүлэгч байгууллага” гэж Салбарын асуудал эрхэлсэн нийслэлийн нутгийн захиргааны байгууллага;

1.2.7. “төсөл гүйцэтгэгч” гэж уралдаант шалгаруулалтаар сонгогдсон төслийн гүйцэтгэлд оролцох иргэн, хуулийн этгээд.

Хоёр. Журмын хамрах хүрээ

2.1. Дор дурдсан этгээд энэхүү журмыг дагаж мөрдөнө. Үүнд:2.1.1. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар;2.1.2. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд;2.1.3. Төслийн санхүүжилтэд оролцох гадаад, дотоодын зөвлөх, мэргэжлийн

байгууллага, хөрөнгө оруулагчид;2.1.4. Төслийн нэгж;2.1.5. Төслийн гүйцэтгэлд оролцох иргэн, хуулийн этгээд;2.1.6. Төслийн санхүүжилтыг дамжуулан хийх банкууд.

Page 3: Terguulegchdiin huraldaan

Гурав. Бондын хөрөнгөөр санхүүжих төсөлд тавигдах шаардлага

3.1. Төсөлд дараах шаардлага тавигдана. Үүнд:3.1.1. Нийслэлийн иргэдийн нийтлэг ашиг сонирхлыг хангасан байх;3.1.2. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний

тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлага, салбарын мастер төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засаг, нийгмийн зорилтод нийцсэн байх;

3.1.3. Үйл ажиллагаа нь эдийн засаг, нийгмийн шууд болон шууд бус үр ашигтай болох нь техник, эдийн засгийн үндэслэлээр нотлогдсон, ажлын зураг төсөв нь батлагдсан байх;

3.1.4. Төсөл нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэгдэж, бондын хөрөнгөөр санхүүжүүлэхээр шийдвэрлэгдсэн байх.

Дөрөв. Бондын хөрөнгөөр санхүүжих төслийн хамрах хүрээ

4.1. Дор дурьдсан төслийг бондын хөрөнгөөр санхүүжүүлж болно. Үүнд:4.1.1. Дахин төлөвлөлтийн дэд бүтэц,4.1.2. Барилгажуулалт, газрын харилцаа,4.1.3. Нийгмийн салбарын дэд бүтэц,4.1.4. Нийтийн тээвэр,4.1.5. Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээ,4.1.6. Жижиг дунд үйлдвэрлэл,4.1.7. Дэд бүтцийн шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж шинээр байгуулах,4.1.8. Авто зам, гүүр болон бусад нийтийн хэрэгцээний байгууламжийг

шинээр байгуулах,4.1.9. Бусад хөрөнгө оруулалтын төсөл.

Тав. Бонд гаргах ерөнхий нөхцөл, төрөл

5.1.Нийслэлийн Засаг дарга нь энэхүү журмын 4-т заасан төслийг санхүүжүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалтыг бондын хөрөнгөөр санхүүжүүлж болно.

5.2. Бонд гаргах албан ёсны шийдвэрийг Нийспэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж зөвшөөрсөн тохиолдолд Нийслэлийн Засаг дарга бондын хүү, нөхцөл, хэмжээ, түүнд хамаарагдах бусад асуудлыг захирамжлана.

6.3.Нийслэлийн Засаг дарга нь нийслэлийн бонд гаргахдаа Монгол Улсын Санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авсан байна.

5.4.Хөрөнгийн--зах зээлд гаргах бондын дээд хэмжээг нийслэлийн төсвийн хөрөнгөөс нэг жилд төлөх нийт өрийн хэмжээнд багтаах ба өмнөх жилийн төсвийн суурь орлогын дүнгээс хэтрүүлэхгүй байх, төлөх өрийн үйлчилгээний нийт хэмжээг өмнөх жидийнтөсвийн-оуурь-орлогын 15 хувиас тус тус хэтрүүлэхгүйгээр ТОГПЮЫО.----

5.5.Бондыг эргэн төлөгдөх эх үүсвэрээс хамаарч ерөнхий хариуцлагын, орлогын, тусгай зориулалтын гэсэн төрлөөр гаргаж болно.

Page 4: Terguulegchdiin huraldaan

ни и сл эл и й нИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН т о гт о о л

ЯР/Ү оны сарын өдөр Дугаар / / / Улаанбаатар хот

пНийслэлийн тээврийн талаар баримтлах

Бодлогын баримт бичиг батлах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түуний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.2, 25 дугаар зүйлийн 25.1, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалтыгтус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

1.Нийслэлийн тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг 1 дүгээр хавсралтаар, Бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.:Нийслэлмйн тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичиг болон үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг хэрэгжүүлж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /Э.Бат-Үүл/-д, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд тус тус үүрэг болгосугай. ...... ....................................

Page 5: Terguulegchdiin huraldaan

Нийслэлийн иргэдийн | Ь ^ ^ Щ , ^ Х у р л ы н | ^ | Тэргүүлэгчдийн 2014 учйа^еары н ^ ^ дрийнз^ II

Ущ.. дүгээр тогтоц^ьи^у. д ү гэ э ^р в с р ^т? ? ]г

IНИЙСЛЭЛИЙН ТЭЭВРИЙН ТАЛААР БАРИ1|ТЛАХ

БОДЛОГЫН БАРИМТ БИЧИГ /2020 с»

Нэг. Нийтлэг үндэслэл

т

Авто тээврийн салбарын ажил үйлчилгээ нь улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил болон иргэд, зорчигчдын аж амьдралд ихээхэн нөлөө үзүүлж байдаг учраас энэ салбарын хөгжилд тулгамдаж буй асуудлуудыг оновчтой зөв тодорхойлж, шуурхай шийдвэрлэж байх шаардлагатай байна.

Хотын ерөнхий төлөвлөлт, авто замын нэгдсэн сүлжээ, эдийн засгийн чадавхтай уялдуулан төр, хувийн хэвшлийн түншлэлийн зөв харьцааг хангах замаар Нийслэл хотын тээврийн үйлчилгээний одоогийн байгаа тогголцооны зарчмыг өөрчлөн шинэ шатанд гаргаж, үр дүнтэй ажиллахыг хотын өнөөгийн амьдрал зайлшгүй шаардаж байгаа тул “Нийслэлийн тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичиг”-ийг боловсруулсан болно.

Нийслэлийн тээврийн салбарыг хөгжүүлэх тэргүүлэх зорилтууд болон шийдвэрлэх асуудлуудыг тусгасан, ойрын болон дунд хугацааны үйл ажиллагааны Энэхүү хөтөлбөр, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө нь салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох замаар нийслэл хотын иргэд, оршин суугчдын тээврийн үйлчилгээний эрэлт, хэрэгцээг хангасан, зорчигчдын эрх ашгийг дээдэлсэн аюулгүй, соёлч шуурхай тээврийн үйлчилгээг бий болгоход оршино.

“Нийслэлийн тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичиг” нь нийслэлийн тээврийн салбарт дэвшилтэт техник технологи, автопаркын шинэчлэлийг үе шаттайгаар хийх, хүн ам, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөөгүй нийтийн'тэзврийн хэрэгслээр хангаж үйлчлэх, жолооч, тээвэрчдийг мэргэшүүлэн сургах, цалин урамшуулалыг нэмэгдүүлэх, нийгмийн хангамжийн асуудлыг шийдвэрлэх, нийтийн тээврийн замнал төлөвлөлтийг оновчтой төлөвлөх, зохионбайгуулах, тээврийн хэрэгслийн бүртгэл хяналтыг сайжруулах, нийтийн тээврийн үйлчилгээний хөлс төлөлтөд цахим систем нэвтрүүлэх, ачаа, зорчигч тээврийн терминаль, логистик төвүүдийг байгуулах, Улаанбаатар хотод шинээр тавигдах Метро, хөнгөн галт тэрэг болон тусгай замын автобусны үйлчилгээг бусад төрлийн нийтийн тээврийн үйлчилгээтэй хэрхэн уялдуулан зохицуулах зэрэг асуудлыг шийдвэрлүүлэн үе шаттай хэрэгжүүлэхэд чиглэгдэнэ.

Хоёр. Бодлогын баримт бичгийн зорилго

Нийслэлийн тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичгийн зорилго нь Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртлэх хөгжпийн чиг хандлагад хотын тээврийн салбарыг хөгжүүлэхээр тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх, салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, байгаль орчинд хор нөлөө багатай стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгсэл ашиглах, тээврийн логистик тогтолцоог бүрдүүлэх замаар иргэд зорчигчдын тээврийн үйлчилгээний эрэлт, хэрэгцээг найдвартай хангасан аюулгүй, соёлч шуурхай, тээврийн үйлчилгээний тогтвортой системийг бий болгоход оршино.

Page 6: Terguulegchdiin huraldaan

3.1. Хурдан шуурхай, тохилог найдвартай их баггаамжийн нийтийн тээврийн үйлчилгээ бий болгох замаар хувийн автомашины хэрэглээг бууруулах;

3.2. Нийтийн тээврийн үйлчилгээнд тээврийн шинэ төрөл болон дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх;

3.3. Нийтийн тээврийн үйлчилгээний хелс төлелтийн системийг боловсронгуй болгох;

3.4. Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх төр хувийн хэвшлийн оролцооны зохистой харьцааг хадгалах;

3.5. Тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын хүлээх үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх;

3.6. Ачаа тээврийн логистик тогтолцоог хөгжүүлэх замаар тээвэрлэлтийн эдийн засгийн үр ашгийг тооцож, тооцоо судалгаанд үндэслэн нэмэгдүүлэх;

Дөрев. Бодлогын баримт бичгийн зорилт, үйл ажиллагааны үндсэн чиглэл

4.1. Нийтийн зорчигч тээвэр:4.1.1. Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний их, дунд

багтаамжийн автобусны паркыг үе шаттайгаар шинэчлэх, стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгслээр бүрдүүлэх;

4.1.2. Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд бүртгэл хяналтын /СЗРЗ/ систем, тээвэрлэлтийн цахим төлбөрийн систем зэрэг дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх замаар тээврийн үйлчилгээг зохицуулах “Цахим” тогтолцоог бий болгох:;

4.1.3. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, үйлчилгээний чанар соёл, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх;

4:1.4, Нийтийн тээвэрт суурилсан хот байх үндсэн зарчмыг баримтлан 'дзвшилтэт теХНик технологи, программ хангамжийг ашиглан нийтийн тээврийн сүлжээг оновчтой төлөвлөж, өндөр үр ашигтай тээврийн төрлийг түлхүү хөгжүүлэх;

4.1.5. Нийслэлийн нийтийн тээврийн хэрэгслээр зорчигч бүр төлбөрөө төлж зорчдог болох, ахмад настан, хөгжпийн бэрхшээлтэй иргэд, оюутаны нийтийн тээврээр зорчих нөхөн олговрыг тэдэнд олгодог тэтгэвэр, халамж, тэтгэлэг дээр нэмж олгодог болох асуудлыг судлаж, Засгийн газрын түвшинд шийдвэрлүүлэх;

4.1.6. Улаанбаатар хотод Метро, тусгай замын автобус /ВРТ/ зэрэг багтаамж ихтэй тээврийн шинэ төрөл нэвтрүүлэх нарийвчилсан судалгааг хийх, ажпын зураг төсвийг боловсруулах, бэлтгэл ажлыг хангаж, хэрэгжүүлэх;

4.1.7. Алсагдсан гэр хороолол, суурьшлын цэгүүдийн нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж, төрлийг нэмэгдүүлэх;

4.1.8. Автотээврийн байгууллагуудын удирдлага, инженер техникийн ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг байнга дээшлүүлэх, үйл ажиллагааны өртөг зардлыг бууруулах;

4.1.9. Салбарын хөгжлийн шаардлагыг хангахуйц мэдлэг, чадвар, туршлагатай боловсон хүчний нөөц бүрдүүлэх, автотээврийн аюулгүй байдлыг хангахуйц жолооч, мэргэшсэн жолооч бэлтгэх;

4.1.10. Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд олон улсын стандартыг нэвтрүүлж, нутагшуулах;

4.1.11. Шинээр байгуулагдах дагуул хотуудтай холбогдох тээврийн төлөвлөлтийг боловсруулж, үйлчилгээг зохион байгуулах;

4.1.12. Дотооддоо автобус, троллейбус угсрах үндэсний үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг дэмжиж ажиллах;

Гурав. Бодлогын баримт бичгийн тэргүүлэх чиглэлүүд

Page 7: Terguulegchdiin huraldaan

4.1.13. Тээврийн үнэ тарифийг шатахууны үнэ, валютийн ханшны хэлбэлзэл болон бодит зардал дээр үндэслэн тогтоож байх, хөлс төлөлтийн системийг боловсронгуй болгон тээврийн үнэ тарифийг индексжүүлэн тогтоох;

4.1.14. 'Гөлбөрийн цахим систем нэвтрүүлснээр нийтийн тээврээр үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй үнээр зорчидог эрх бүхий иргэдийн унааны зардлыг цахим картаар дамжуулан тооцож олгодог системд шилжүүлэх;

4.1.15. Хувийн хэвшлийн хөрөнгө орлуулалтаар таксины тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэх;

4.2. Ачаа тээвэр:4.2.1.Улаанбаатар хотын доторх болон хот орчим, дагуул хотуудын ачаа

тээврийн салбарыг цахим тогтолцоонд оруулан, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах;

4.2.2. Хот доторх болон хот орчмын аюултай ачааны тээвэрлэлт, хүнсний технологийн болон ахуйн тээвэр эрхлэгчдийн нэгдсэн бүртгэл, мэдээллийн санг бий болгох, нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангах;

4.2.3. Улаанбаатар хот орчимд ачаа тээврийн төрөлжсөн терминал, логистик төв байгуулах;

4.3. Авто үйлчилгээ:4.3.1. Автотээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний мэдээллийн санг бий

болгох талаар эрх зүйн орчинг боловсронгуй болгох;4.3.2. Авто үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд нэгдсэн шалгалт хийх,

зэрэглэл тогтоох, үйлчилгээний жишиг үнэ тарифыг боловсруулах, чанарын баталгаа өгдөг тогголцоог бий болгох;

Тав. Бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх хугацаа, санхүүжилт

Нийслэлийн тээврийн салбарыг 2020 он хүртэл хөгжүүлэх бодлогын баримт бичгийн ерөнхий нөхцлийг дараах байдлаар тодорхойлов:

5.1. Санхүүжилтийн эх үүсвэр: Нийслэлийн тээврийг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөрөнгө нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ.

• Улс, нийслэлийн төсөв, төсөл;• Орон нутгийн төсвөөс санг үүсгэн байгуулахад зориулан олгосон

санхүүгийн дэмжлэг;• Гадаад улс орон, олон улсын байгууллага, түүнчлэн гадаад, дотоодын

аж ахуйн нэгж, байгууллага иргэнээс өгсөн буцалтгүй тусламж, дэмжпэг хандив, хөнгөлөлттэй зээл;

• Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлт хийсэн аж ахуйн нэгж байгууллагуудаас эргэн төлөгдөх төлбөр;

• Хуулиар зөвшөөрөгдсөн бусад эх үүсвэр.5.2. Хэрэгжүүлэх механизм: Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн

нэгж, байгууллагуудад дэмжлэг үзүүлэх, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, шинэ техник технологи нэвтрүүлэх, стандартын шаардлага хангасан автобусаар паркын шинэчлэлт хийх, метро, тусгай замын автобус зэрэг багтаамж ихтэй тээврийн төрлийг үе шаттай нэвтрүүлнэ.

5.3. Хэрэгжүүлэх хугацаа: 2020 он хүртэл,5.3.1.Бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх төлөвлөгөө 2 үе шаттай байна.

■ I шат /2014-2016 он/ - Нийслэлийн тээврийн салбарыг 2016 он хүртэлхөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх;

■ II шат /2.017-2020 он/ - Нийслэлийн тээврийн талаар баримтлах бодлогынбаримт бичгийг бүрэн хэмжээгээр хэрэгжүүлж дуусгах;5.4. Эцсийн үр дүн: Нийслэл хотын иргэдийн эрэлт хэрэгцээг хангасан

аюулгүй, соёлч, шуурхай найдвартай тээврийн үйлчилгээний тогголцоог бий болгоно.

Page 8: Terguulegchdiin huraldaan

7.3.3. Бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхдээ Автотээврийн талаар төрөөс баримтлах бодлого, Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө, бүсчилсэн хөгжлийн цогц бодлого болон бусад бодлогын баримт бичгүүдийн үйл ажиллагааг нягт уялдуулан хэрэгжүүлэх;

7.3.4. Бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх явц болон эцсийн үр дүнг шалгах, хянах, үнэлэх үнэлгээний систөмийг шинээр боловсруулж мөрдөх;

Найм. Бодлогын баримт бичгийг хэрэгжүүлснээр гарах үр дүн

8.1. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёл болон аюулгүй, найдвартай байдал дээшилж, иргэд нийтийн тээврээр зорчих сонирхол нэмэгдэж, улмаар замын хөдөлгөөний түгжрэл саатал багасна;

8.2. Нийслэл хотын нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарь, чиглэл маршрутын талаарх бодит мэдээллийг иргэд цаг алдалгүй авах боломж бүрдэнэ;

8.3. Нийтийн тээврийн үйлчилгээний автобусны парк стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгслээр бүрдэнэ;

8.4. Автотээврийн хэрэгслээс ялгарах агаарын бохирдлын хэмжээ буурна;8.5. Тээвэрлэлтийн хөлс төлөлтийн уян хатан системийг бий болгосноор гол

гудамж, замаар дайран өнгөрөх нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн давхцал буурах нөхцөл бүрдэнэ;

8.6. Ачаа тээврийн логистик тогтолцоо хөгжүүлснээр тээвэрлэлтийн зардал буурч бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжих, хүнсний аюулгүй байдалд хяналт тавих боломж бүрдэхээс гадна нийслэл хотын замын хөдөлгөөний эрчим сайжирч, агаарын бохирдол буурах нөхцөл бүрдэнэ.

Е:с. Бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхэд тохиолдож болох эрсдлийн төсөөлөл

9.1. Бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэр дутагдах, уетсу нийслэлийн төсөвт тусгагдахгүй байх магадлал өндөр байгаа нь хөтөлбөрийн хэрэгжилтэнд нөлөөлөх гол эрсдэл байх болно.

Page 9: Terguulegchdiin huraldaan

Нийслэлийн иргэдийн Тө Тэргүүлэгчдийн 2014 оны

/ / / д у г а а р т о г т о о л й !

НИИСЛЭЛИИН ТЭЭВРИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГЫН БАРИМТ БИЧГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ

ө өф гч д и йЩ&урл ЫН |*

н 2 % ^га ш ^ |(Ш Щ ‘ я

<1* || Ш ||ъ\\

д/д Үйл ажилпагааны чиглэл Хэрэгжүүлэх арга хэмжээ Хариуцахбайгууллага

Хамтранажиллах

байгуулагууд

Хэрзгжүүлэххугацаа

1 2 3 4 5 6

Нэг. Хууль эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох талаар

1.

И.Тээврийн салбарын бодлогын болон хууль, эрх зүйн актуудыг боловсруулах, шинэчлэх

1.1.1. Төрөөс автотээврийн талаар баримтлах бодлого болон Автотээврийн тухай хуулийг шинэчлэх талаар Зам, тээврийн яамнаас боловсруулж байгаа баримт бичгийн төсөлд нийслэл хотын тээврийн үйл ажиллагааны чиглэлээр санал боловсруулж тусгуулах;

НийслэлийнТээврийн

газарЗТЯ

НЗДТГ2014-2015

он

2.1.1.2. Нийслэл хотын нутаг дэвсгэрт нийтээр дагаж мөрдөх “Улаанбаатар хотын дүрэм”-ийн төсөлд тээврийн үйлчилгээний талаарх санал боловсруулж, тусгах;

НийслэлийнТээврийн

газарНЗДТГ 2014-2015

он

3.

1.1.3. Нийтийн тээвэрт тулгуурласан тээврийн тогтолцоог бий болгон хүртээмжийг нэмэгдүүлэх замаар суудлын авто машины хэрэглээг бууруулах талаар зохих судалгаа хийж, санал боловсруулж, хэрэгжүүлэх;

НийслэлийнТээврийн

газарНЗДТГ

ЗТЯ2014-2015

он

Page 10: Terguulegchdiin huraldaan

4.

1.1.4. Засгийн газрын 2012 оны 146 дугаар тогтоолоор батлагдсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсйий стратеги”-ийн хүрээнд нийслэл хотын заМын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах дунй болон богино хугацааны төлөвлөгөө боловсруулан, хэрэгжүүлэхэд хамтран ажиллах;

НийслэлийнТээврийн

газар

НЗДТГХЗЯЗТЯЗЦГ

ЗХУТ

2014-2015он

5.1.2. Нийтийн тээврээр үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй үнээр зорчих тухай холбогдох хуулиудад өөрчлөлт оруулж, үйлчилгээний хөлс төлөлтийг боловсронгуй болгох

1.2.1. Боловсролын тухай, Цагдаагийн тухай, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай зэрэг хуулиудад заасан нийтийн тээврээр үнэгүй болон хөнгөлөлттэй үнээр зорчих эрх бүхий иргэдийн унааны зардлын хуваарилалт болон нийтийн тээврээр зорчих хөлс төлөлтийг боловсронгуй болгох талаар санал боловсруулан УИХ, Засгийн газарт оруулах;

НийслэлийнТээврийн

газар

НЗДТГХЗЯзтя

БШУЯн ххя

с я

2014-2015 оны 06 сар

6.1.2.2. Нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн систем нэвтрүүлэх болон ашиглахтай холбогдсон дүрэм, журам боловсруулж эрх бүхий байгууллагаар батлуулах;

НийслэлийнТээврийн

газар

зтян зд тгх зя

Монгол банк

2014-2016он

7.1.3. Тээврийн салбарт мөрдөгдөх дүрэм журам, стандарт, норм нормативыг боловсронгуй болгох

1.3.1. Нийтийн тээврийн хэрэгслийн жолоочийн ажил, амралтын дэглэмийг зохицуулах, нийтийн тээврийн үйлчилгээний жолооч нарын үндсэн цалингийн нэгдсэн жишиг тогтоох, цалингийн тодорхой хувийг төрөөс санхүүжүүлэх зэрэг цогц асуудлаар санал боловсруулж, шийдвэрлүүлэх;

НийслэлийнТээврийн

газар

зтян х х ян зд т гАТҮТ

2014-2015 оны 06 сар

8.

1.3.2. Ачаа, зорчигч тээврийн автовокзал болон автотерминал, ложистик төвүүдийг шинээр байгуулах төсөл, хөтөлбөр боловсруулахад хамтарч ажиллах, хотын доторх болон хот орчмын тээврийн үйлчилгээний төрийн зохицуулалтыг сайжруулах;

НийслэлийнТээврийн

газар

зтях зя

н зд т гНЕТГАТҮТ

2015 оны III улирал

Page 11: Terguulegchdiin huraldaan

9.

1.3.3. Шатдаг хийн түлшээр ажилладаг автомашины аюулгүй ажиплагаа, засвар үйлчилгээнд мөрдөж ажиллах шаардлагатай стандарт, дүрэм журмыг боловсруулахад хамтарч ажиллах;

НийслэлийнТээврийн

газар

ЗТЯМХЕГн м х гНОБГ

2014-2015он

10.

1.3.4. Нийслэл хотын авто үйлчилгээ эрхлэгчдийн мэдээллийн санг үүсгэж, ансилал, зэрэглэлТОГТООХ, үИЛЧИЛГЗЗНД ЧаНарЫН баТЗЛГЗЗ ОЛГОДОГтопголцоог бий болгох талаар холбогдох эрх бүхий байгууллагатай хамтран ажиллах;

НийслэлийнТээврийн

газар

НМХГзтя

НЗАА

2014-2015он

11.1.3.5. Автотээврийн салбарын үйлчилгээний талаарх олон улсын /150/ стандартыг жилд 5-аас доошгүйг өөрийн орны ашиглалтын онцлог нөхцөл байдалд тохируулан нутагшуулах;

пиислэлиинТээврийн

газар

ЗТЯСХЗГ

2014-2020он

12.1.3.6. Авто тээврийн хэрэгсэл, түүний эд анги, сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэх, засварлахтай холбоотой шаардагдах норм норматив, стандартыг боловсруулахад оролцож ажиллах;

НийслэлийнТээврийн

газар

ЗТЯн м х гНЗАА

2014-2016он

Хоёр. Хүний нөөцийн бодлого, удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах талаар

13.2.1.Нийслэл хотын тээврийн ажил үйлчилгээний удирдлага зохион байгуулалт, үйл ажиллагааг сайжруулах

2.1.1. Хотын тээврийг хөгжүүлэх төслүүдтэй уялдуулан хотын доторх болон хот орчмын ачаа, зорчигч тээвэрлэх үйл ажиллагааны бүртгэл хяналт, нэгдсэн зохицуулалт хийх, холбогдох байгууллагз, иргэдийг мэдээллээр шуурхай хангах зэрэг эрх, үүрэг бүхий мэргэжлийн байгууллага /мэдээллийн нэгдсэн төв/ байгуулах талаар санал боловсруулж Нийслэлийн удирдлагад танилцуулж, шийдвэрлүүлэх;

НийслэлийнТээврийн

газар

НЗДТГНӨХГн м тг

2014-2016он

14.

2.1.2. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээний зарим ажил үйлчилгээг төрийн бус байгууллага болон хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх, удирдлага зохион байгуулалтыг сайжруулах;

НийслэлийнТээврийн

газар

зтян зд тг

2014-2016он

Page 12: Terguulegchdiin huraldaan

15.

2.1.3 Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч зарим жижиг аж ахуйн нэгж, байгууллагуудыг нэгтгэн үйл ажиллагааны чадамжийг сайжруулах, авто аж ахуйн мэргэжлийн байгууллагын хэлбэрт бүрэн шилжүүлэх;

НийслэлийнТээврийн

газар

НЗДТГзтя

2014-2017он

16.2.1.4. Нийслэлийн хотын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд төр, хувийн хэвшлийн харьцаа! зохис 1 ой хэмжаэнд хүргэх,

НийслэлийнТээврийн

газар

НЗДТГЗТЯ 2014-2018

17.2.2. Автотээврийн хэрэгслийг мэргэшсэн жолоочоор хангах

2.2.1. Эхний ээлжинд нийслэлийн нийтийн зорчигч тээврийн хэрэгслийг мэргэшсэн ээлжийн жолоочоор хангах талаар холбогдох байгууллагуудтай хамтран тогтмол сургалт зохион байгуулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

НийслэлийнТээврийн

газар

зтянххян зд тг

2014-2015он

18.

2.2.2. Нийтийн тээврийн хэрэгслийн болон хүнд даацын автомашины жолооч сургаж дадлагажуулах сургалтын танхим, жолоодлогын талбай бүхий нэгдсэн сургалтын төв байгуулах төсөл боловсруулж, шийдвэрлүүлэх;

НийслэлийнТээврийн

газар

НЕТГзтя

НЗДТГ

2014-2015он

19.2.3.Салбарын мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх

2.3.1. Автотээврийн салбарын инженер, техникийн ажилтнуудыг өндөр хөгжилтэй орнуудад сургаж, дадлагажуулах, метро, тусгай замын автобус болон шинээр нэвтрэх бусад тээврийн хэрэгслүүдийн техникийн ашиглалт, үйлчилгээний мэргэжилтэн, ажилтнуудыг бэлтгэх, мэргэшүүлэх хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх;

НийслэлийнТээврийн

газар

ЗТЯНЗДТГ

2014-2016он

20.2.3.2. Авто үйлчилгээ эрхлэгчдийн мэргэжилтэй ажилтны судалгааг гаргаж, мэргэжил олгох, мэргэшүүлэх сургалтыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулж ажиллах;

НийслэлийнТээврийн

газар

ЗТЯм исАҮЭХ

МСҮТ-үүд

2014-2016он

21.2.4. Тээвэрчдийн нийгмийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх

2.4.1.Тээвэрчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх төсөл боловсруулж, “Тээвэрчин хотхон” байгуулах ажлыг эхлүүлэх;

НийслэлийнТээврийн

газар

н зд тгзтяНЕТГ

2014-2016он

Гурав. Салбарын техник, технологийн бодлого зохицуулалтын талаар22. 3.1.Тээврийн хэрэгслийн 3.1.1. Нийтийн тээврийн хэрэгслийн техникийн Нийслэлийн ЗТЯ 2014-2015

Page 13: Terguulegchdiin huraldaan

техникийн үзлэг хяналтын үйл ажиллагааг сайжруулах

үзлэг хяналтын төвийн үйл ажиллагааг сайжруулж, техникийн үзлэг хяналтын төвийг шинээр барьж байгуулах, тоног төхөөрөмжийг шинэчлэх;

Тээврийнгазар

НХОГНЕТГ

оны 10 сар

23.

3.2.1. Нийтийн тээврийн үйлчилгээнд шатдаг хий болон цахилгаан эх үүсвэрээр ажилладаг тээврийн хэрэгслийг өргөнөөр ашиглах замаар автотээврийн хэрэгслээр ялгарах агаарын бохирдлын хэмжээг бууруулах;

НийслэлийнТээврийн

газар

НЗДТГз т я

БОНХЯн м х гНОБГ

2014-2015он

24. 3.2. Автотээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулах

3.2.2. Хөдөлгөөний ачаалал ихтэй төвийн гудамж замуудын нийтийн тээврийн үйлчилгээнд багтаамж ихтэй тээврийн хэрэгсэл /залгаа автобус, троллейбус, резинэн дугуйт трамвай/ авч ашиглах асуудлыг судалж шийдвэрлэх;

НийслэлийнТээврийн

газар

НЗДТГз т я

2014-2016он

25.

3.2.3. Дотооддоо угсарч үйлдвэрлэсэн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний стандартын шаардлага хангасан их багтаамжийн автобусаар паркын шинэчлэлт хийх;

НийслэлийнТээврийн

газар

н з д т гАвтобусугсарч,

үйлдвэрлэгчид

2014-2015он

3.2.4. Дизель хөдөлгүүртэй автобус болон хүнд

26.

даацын машин механизм, ачааны автомашинд утааны шүүлтүүр суурилуулж, хотын доторх ачаа, зорчигч тээврийн үйлчилгээг гүйцэтгүүлэх талаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах;

НийслэлийнТээврийн

газар

н з д т гз т я

БОНХЯн м х гНАЧА

2015-2016он

27.

3.3. Нийтийн тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлыг сайжруулах

3.3.1. Томоохон авто аж ахуйн нэгж, байгууллагуудыг техникийн үзлэг хяналт явуулах өөрийн тоног төхөөрөмж бүхий үйлчилгээний нэгжтэй болгох ажпыг хэрэгжүүлж эхпэх;

НийслэлийнТээврийн

газар

з т яАТҮТ

НЗДТГс х з г

2015-2016он

Page 14: Terguulegchdiin huraldaan

28.

3.4. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийтийн тээврээр зорчих боломжийг бүрдүүлэх

3.4.1. Автотээврийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу хөгжлийн бэрхшээлтэй /тэргэнцэртэй/ иргэд зорчих бОЛОМЖГОЙ тусгай зориулалтын тоноглол бүхий нийтийн зорчигч тээврийн хэрэгспийн тоог нэмэгдүүлэх талаар холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж

ахуйн нэгжүүд

ЗТЯНХХЯНЗДТГ

2014-2016он

29.3.5. Таксийн тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэх

3.5.1. Улаанбаатар хотын таксийн тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэхэд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллахын зэрэгцээ хууль бус такси үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг зогсоох арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэх;

НийслэлийнТээврийн

газар

ЗТЯз ц г

ЗХУТн м х г

2014-2016он

Дөрөв. Тээврийн ажил үйлчилгээний төлөвлөлт, хяналт зохицуулалты н талаар

30.

4.1. Хотын хүн амын зорчигч урсгал, зорчигч эргэлтийн судалгаа хийж нийтийн тээврийн сүлжээ төлөвлөлтийг боловсронгуй болгох

4.1.1. Улаанбаатар хотын доторх болон хот орчмын нийтийн тээврийн үйлчилгээний зорчигч урсгал, зорчигч эргэлтийн нарийвчилсан судалгаа хийх ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах;

НийслэлийнТээврийн

газар

з т ян з д т г

2014-2015он

31.

4.1.2. Хөдөлгөөний ачаалал ихтэй төв замуудаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн давхцлыг үе шаттайгаар бууруулах төлөвлөлт хийж, хэрэгжүүлэх;

НийслэлийнТээврийн

газар

з ц гНАЗГ

н з д т г

2014-2015он

32.

4.1.3. Хотын төв замуудын ачааллыг бууруулах үүднээс хотын захын чиглэлүүдийн автобусыг богино эргэлтээр явуулахын тулд нийтийн тээврийн хэрэгслийн эргэж тойрох зам, талбай болон зорчигчдын сэлгэн суух буудал, зогсоол байгуулах /5 шар, Саппоро, Ботаник, Офицеруудын ордон, 7 буудал орчимд/ зураг төсөв боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг холбогдох мэргэжпийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах;

НийслэлийнТээврийн

газар

НАЗГн з ц гЗХУТНЕТГн ө х г

2014-2015он

Page 15: Terguulegchdiin huraldaan

н и й сл эл и й нИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН то гт о о л

_ оны сарын Оо өдөр Дугаар / / ? Улаанбаатар хот

“Монгол мал” дэд хөтөлбөр батлах тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5.5, Монгол Улсын Засаг, захиргаа, нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай 18 дугаар зүйлийн 18.1.2“ж”, Улсын Их Хурлын 2010 оны 23 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

1.“Монгол мал” Нийслэлийн дэд хөтөлбөрийг 1 дүгээр хавсралтаар, Нийслэлд мал аж ахуй эрхлэх болон хориглосон бүс нутгийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Нийслэлийн “Монгол мал” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж, “Нийслэлд мал аж ахуй-эрхлэх болон хориглосон бүс” нутгийн талаар нийслэлийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхэлж байгаа иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудад танилцуулж, хэрэгжилтийг хангуулж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /Э.Бат-үүл/-д, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд тус тус үүрэг болгосугай.

3.Нийслэлд “Монгол мал” дэд хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг Нийслэлийн эдийн засаг, нийгмийн хөгжпийн жил бүрийн үндсэн чиглэлд тусгахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /Э.Е?ат-үүл/-д даалгасугай.

Page 16: Terguulegchdiin huraldaan

Нийслэлийн иргэдийн тШ^гтө^г^да^Сурлын II Тэргүүлэгчдийн^ЗЗМ оны ю угаа ) |1{1

сары н.^яийядрийн^|р 1Угай) р ||тогтоолын 5йүг®р^М6ШаДг 1 !

11 ^ . И Ш 1

“ МОНГОЛ МАЛ” ДЭД ХӨТӨЛБӨР I}1

Мал сүрэг нь Монгол Улсын үндэсний өвөрмөц, нөхөн монголын соёл, уламжлалыг хадгалан авч яваа дэлхийн үнэт өв сан, тогтвортой хөгжпийн үндэс, эдийн засгийн тулгуурын нэг бөгөөд хүн амын амьжиргааны гол эх үүсвэр.хүнсний аюулгүй байдлын баталгаа, малчин өрхийн эдийн засгийн үндэс юм.Ийм учраас Монгол Улсын Үндсэн хуульд “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж заасан байна.

сэргээгдэх баялаг,

Нэг. Нийтлэг үндэслэл

Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар нийслэлд боловсруулсан бодлогын баримт бичиг байхгүйгээс мал аж ахуйн салбар хөгжихгүй байна. Монгол улсын үндсэн хууль, Монгол мал хөтөлбөр болонмал аж ахуйтай холбогдон гарсан бусад хууль, тогтоомжуудыг үндэслэн уг дэд хөтөлбөрийг боловсруулав. Нийслэлийн мал аж ахуйг эрчимжсэн байдлаар төрөлжүүлэн хөгжүүлж, хотын хүн амын хүнсний хэрэгцээг экологийн цэвэр, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан нөхцөлд бэлтгэж, технологийн өндөр түвшинд боловсруулсан бүтээгдэхүүнээр хангах, бодлого чиглэлийг боловсруулж, хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага зайлшгүй урган гарч байгаа нь энэхүү дэд хөтөлбөрийг боловсруулах үндэслэл болж байна.

Хоёр. Хөтөлбөрийн зорилго, тэргүүлэх чиглэл

Мал аж ахуйг нийслэлийн хүн амын суурьшил, өсөлттэй уялдуулан, нийгмийн хөгжпийн чиг хандлагад нийцүүлэн зах зээлийн нөхцөлд өрсөлдөх чадвартай, эдийн засгийн үр а1шгтай салбар байх нөхцлийг бүрдүүлж, нийслэлийн хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр, боловсруулах үйлдвэрийг чанартай түүхий эдээр хангаж, экспортыг нэмэгдүүлэхэд чиглэгдэнэ. Дээрх зорилгыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд дараахь тэргүүлэх чиглэлийг баримтална:

2.1.Монгол Улсын эдийн засгийн тулгуур салбар болох мал аж ахуйг хөгжүүлэхэд онцгой анхаарч нийслэлд эрчимжсэн мал аж ахуйг цогцолбор байдлаар хөгжүүлэх эрх зүй, эдийн засаг, бүтэц, зохион байгуулалтын нэн таатай орчин бүрдүүлж энэ салбарын тогтвортой хөгжлийг хангана.

2.2. Малын үржлийн ажил, үйлчилгээг нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн боловсронгуй болгож, ашиг шимийн гарц, чанарыг сайжруулан, биологийн төгс чанартай түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд өрсөлдөх чадавхийг нэмэгдүүлэх, экологийн өөрчлөлтөд дасан зохицсон, эрсдэл

Page 17: Terguulegchdiin huraldaan

2.3. Мал эмнэлгийн ажил, үйлчилгээг олон улсын жишигт хүргэж, малын эрүүл мэндийг баталгаажуулах замаар нийгмийн эрүүл мэндийг хамгаална.

2.4. Мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний зорилтот зах зээлийг хөгжүүлж, бэлтгэл, борлуулалтын оновчтой сүлжээг бий болгох, урамшуулал олгох замаар эдийн засгийн эргэлтийг хурдасгана.

Гурав. Хөтөлбөрийн зорилт, үйл ажиллагаа

3.1. Нэгдүгээр тэргүүлэх чиглэлийн хүрээнд дараахь зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжпийг хангаж, мал аж ахуйг эрчимжүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн эргэлтэд эрчимтэй оруулах тогтолцоог бий болгох эрх зүйн таатай орчныг бүрдүүлнэ.

3.1.1. Малын бүртгэлжүүлэлт, мал эмнэлэг, үржпийн ажил, үйлчилгээний нэгжийн чадавхийг сайжруулах эрх зүйн орчныг бий болгох

3.1.2. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих, малчдын хөдөлмөрийн үнэлгээг сайжруулах, урамшуулах тогтолцоог бий болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх

3.1.3. Тэжээл”,“Мах", “Сүү”, “Ноос”, “Ноолуур”, “Арьс шир” дэд хөтөлбөрүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэх.

3.1.4. Дүүргүүдэд мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээг мэргэжлийн удирдлагаар хангах, зохицуулах, хяналт тавих чиг үүрэг бүхий төрийн үйлчилгээний албыг бий болгож ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх;

3.1.5. Мал эмнэлэг, үржпийн ажил, үйлчилгээний анхан шатны нэгжийн материаллаг баазыг бэхжүүлэх, мэргэжилтний хүрэлцээ хангамж, чадавхийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх

3.1.6. Мал аж ахуйн мэргэжилтэн, фермер эрхлэгчид, малчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд анхаарч сургалтын хөтөлбөр боловсруулж, сургалт зохион байгуулах, мэргэшүүлэх, давтан сургах, үйлдвэрлэлд шинжпэх ухааны дэвшилтэт технологи, инновацыг нэвтрүүлж, хэрэгжүүлэх

3.1.7. Эрчимжсэн мал аж ахуйг эрхлэх технологийг боловсруулж, малчдад эзэмшүүлэх, мэргэшүүлэх, үзүүлэх сургалтыг тус тус зохион байгуулах;

3.1.8. Түргэн өсөлттэй махны чиглэлийн малыг үржүүлж, өсвөр насанд нь эрчимтэй бордон мах үйлдвэрлэх үр ашигтай арга, технологийг нэвтрүүлэх

3.2. Хоёрдугаар тэргүүлэх чиглэлийн хүрээнд дараах зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Нийслэлд мал аж ахуйг эрчимжүүлэн хөгжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлж, малын үржлийн ажил, үйлчилгээг сайжруулж, бүтээмжийг нэмэгдүүлэн, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлнэ.

3.2.1. Нийслэлд эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр, Нийслэлийн нутаг дэвсгэрт мал аж ахуйг эрхлэх журам боловсруулж, мөрдөх

3.2.2. Эрчимжсэн мал аж ахуйг тодорхой зорилго, чиглэлтэйгээр мах, сүү, гахай, шувуу болон бусад туслах аж ахуйг цогцолбор байдлаар төрөлжүүлэн хөгжүүлж салбарын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, мөн сүү, махны үхэр, гахай, шувууны аж ахуйн стандартыг шинээр боловсруулж, мөрдүүлэх

3.2.3. Малыг тухайн орчин нөхцөлд зохицсон ашиг шимийн чиглэлийн үүлдэр, -омог, хэвшлийн цөм сүргийн малаар үүлдэр угсааг сайжруулах------------------------------------

3.2.4. Малын удмын санг хамгаалж, биотехнологийн дэвшилтэт аргыг нэвтрүүлэн малын бүтээмжийг нэмэгдүүлэх:

Page 18: Terguulegchdiin huraldaan

3.2.5. Монгол малын генийн санг хамгаалах, зохистой ашиглах, хадгалах, малын гүн хөлдөөсөн үр, хөврөл үр үйлдвэрлэх, шилжүүлэн суулгах, үрийн нөөцтэй болох ажпыг зохион байгуулах;

3.2.6. Технологи дамжуулах, нутагшуулах зорилгоор малын үржүүлэг, биотехнологийн салбар бий болгож, малын зохиомол хээлтүүлгийн үйл ажиллагааг өргөтгөх, явуулын үйлчилгээг олон улсын жишигт хүргэх

3.2.7. Малын үржпийн ажил, үйлчилгээний чадавхийг сайжруулж, хүртээмжийг дээшлүүлж малын үржлийн ажил, үйлчилгээний оновчтой тогтолцоог бий болгох

3.2.8. Малын үржлийн ажил, үйлчилгээний нэгж, түүний үйл ажиллагааны стандартыг бий болгож, үйлчилгээний нэр төрлийг шинэчлэн тогтоож мөрдүүлэх;

3.2.9. Малын үржил селекцийн ажлыг мэргэжлийн байгууллагын удирдлага, хяналтын дор малын ашиг шимийн чиглэлд нийцүүлэн, удам гарваль, ашиг шимийн бүртгэл, мэдээлэлд тулгуурлан үржпийн ажлын төлөвлөлтийн дагуу явуулах;

3.2.10. Малын төрөл, ашиг шимийн чиглэлийн зөвлөлүүдийн үйл ажиллагааг дэмжиж, төрийн зарим чиг үүргийн ажлыг гэрээгээр болон захиалгаар гүйцэтгүүлэх.

3.2.11. Мал сүргийг хувийн дугаартай болгон бүртгэлжүүлж, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүсэл, эрүүл мэндийг тодорхойлох, бүртгэх, мэдээллэх, хянах тогтолцоог бий болгож, олон улсын нийтлэг жишигт нийцүүлж малын бүртгэл, мэдээллийн сан, нэгдсэн сүлжээг бий болгох:

3.2.12. Цөм сүрэг, жишигт тэнцсэн хээлтэгчийн удам гарваль, ашиг шим, эрүүл мэндийн' үзүүлэлтээр мэдээллийн санг бүрдүүлж, нэгдсэн сүлжээнд хамруулан хэрэглэгчдийг мэдээллээр хангах;

3.2.13. Малын бүртгэл, мэдээллийн сан, сүлжээг бий болгох чиглэлээр сургалт, сурталчилгаа- явуулахад мэргэжлийн чиглэлийн төрийн бус байгууллагын оролцоог дэмжих;

3.2.14. Нийслэлийн хэмжээнд заавал бүртгэгдэж мэдээлэгдэх малын өвчний жагсаалтыг гаргаж, өвчний гаралт, тархалтын мэдээллийг цуглуулах, нэгтгэн боловсруулах, үнэлэх, тайлагнах, мэдээлэх сүлжээ байгуулан хэрэгжүүлэх;

3.2.15. Малын удам гарваль, ашиг шимийн гарц, чанар, шилжилт хөдөлгөөн, эрүүл мэнд, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд бүртгэлээр дамжуулан хяналт тавьж, мал, малын гаралтай түүхий эд борлуулдаг зах, дамжин өнгөрүүлэх постуудыг бүртгэл мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбох ажлыг эхлүүлж, зарцуулагдах санхүүжилтийг жил бүрийн төсөвт тусгуулах

3.3. Гуравдугаар тэргүүлэх чиглэлийн хүрээнд дараахь зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлнэ: Эрүүл малаас цэвэр, аюулгүй түүхий эд, бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд нийлүүлэх нөхцөл бүрдэнэ.

3.3.1.Олон улсын худалдааны хориг бүхий малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээний бэлэн байдлыг өндөржүүлж, өвчлөлийн зураглал гаргах, зооноз халдварт зарим өвчнөөс мал сүргийг эрүүлжүүлэх

3.3.2. Малын гоц халдварт, халдварт өвчний тандалт, хяналтыг тогтмолжуулж, эрсдэл бүхий бүс нутгийн мал сүргийг урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамруулж, үр дүнг сайжруулан өвчнөөр тайван нөхцөлийг хадгалах;

3.3.3. Мал сүргийг бруцеллёз, адууг ям, халдварт цус багасах, сүрьеэ, цэцэг, -үхрийг шүлхий, лейкоз өвчнөөс бүрэн эрүүлжүүлэх;------------------------------------------------------

Page 19: Terguulegchdiin huraldaan

3.3.4. Шинээр болон дахин сэргэж байгаа хил дамжин халдварладаг малын гоц халдварт өвчний халдварлалт, эрсдэлийг бууруулахад шаардагдах хөрөнгө, материалын нөөцийг бүрдүүлж, шуурхай бэлэн байдлыг хангах;

3.3.5. Байгаль орчин, хүн, малд сөрөг нөлөөгүй дэвшилтэт технологи, инноваци нэвтрүүлэн халдварт өвчний голомтыг устгах, ариутгал халдваргүйжүүлэх ажпыг зохион байгуулж, мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах.

3.3.6. Мал эмнэлгийн нэгжийн лабораториудыг орчин үеийн өндөр мэдрэмж бүхий тоног төхөөрөмж, тэдгээрийн халдвар хамгаалал, био аюулгүй ажиллагааны чадавхийг сайжруулах;

3.3.7. Дүүргүүдэд мал эмнэлгийн оношлогоо, шинжилгээний тусгай зориулалтын тоног төхөөрөмж бүхий хөдөлгөөнт лабораторийг бий болгож, малын өвчлөл, хорогдлын шалтгааныг тогтоох, шуурхай хариу авах арга хэмжээг хэрэгжүүлэх;

3.3.8. Байгалийн голомтот болон шинээр дахин сэргэж байгаа малын өвчний тархвар, голомтыг бүртгэн мэдээлэх газар зүйн мэдээллийн |С15| системийг нэвтрүүлэх.

3.3.9. Эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэлийг олон улсын стандартын түвшинд хүргэх:

3.3.10. Малын эм, мал эмнэлгийн хэрэгслийг ханган нийлүүлэх тогтолцоо, сүлжээг бий болгох.

3.4. Дөрөвдүгээр тэргүүлэх чиглэлийн хүрээнд дараахь зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлнэ: Эрчимжсэн мал аж ахуйг тодорхой бүс нутагт эрхлэн, тэжээл үйлдвзрлэдухангамжийг сайжруулах замаар мал аж ахуйн эрсдэлийг бууруулна.

3.4.1. Малчин болон мал бүхий иргэдээс малынх нь төрөл, бүс нутгийн онцлогийг харгалзан бэлчээр ашигласны төлбөр авах эрх зүйн орчныг бүрдүүлэх

3.4.2. Эрчимжсэн мал аж ахуйн бүс нутгийг нийслэлийн 6 дүүрэгт тогтоож мөрдүүлэх;

3.4.3. Бэлчээрт хөнөөл учруулдаг мэрэгч амьтад, шавьжтай байгаль орчин, хүн, мал, амьтанд халгүй дэвшилтэт арга, технологи ашиглан тэмцэх;

3.4.4. Уургийн агууламж ихтэй шинэ төрлийн таримал тариалах ажлыг өргөтгөх, газар тариалангийн дагавар бүтээгдэхүүнийг малын тэжээлд ашиглах технологийг боловсронгуй болгох; тэжээлийн үйлдвэр болон орон нутгийн түүхий эдэд тулгуурласан бага оврын цех байгуулжтэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх;

3.4.5. Өвс, тэжээлийн чанарыг нь алдагдуулахгүйгээр хадгалах баглаа, боодлын шинэ технологи нэвтрүүлэн овор багатай, чанар сайтай тэжээл бэлтгэж, улсын болон орон нутгийн байнгын нөөц бүрдүүлэх;

3.4.6. Малын усан хангамжийг сайжруулж, судалгааны ажлыг малчдын санал, санаачилгыг харгалзан улсын төсвийн хөрөнгөөр мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж,тухайн цэгт шинээр ус нөөцлөх сан бүхий худаг гаргах;

3.4.7. Шинээр худаг гаргахад шаардагдах хөрөнгийн тодорхой хувийг ашиглагчдаас нь гаргуулах замаар ашиглагчдын хариуцлагыг өндөржүүлэх;

3.4.8. Улсын төсвийн хөрөнгөөр шинээр гаргасан болон сэргээн засварласан худгийн—цаашдын—ашиглалт хамгаалалт,—засварын—аждыг тухайн—эзэмшигчид хариуцуулж, хоршоонд гэрээгээр ашиглуулах;

Page 20: Terguulegchdiin huraldaan

3.5. Мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэлийн системийг боловсронгуй болгож түүний чанараас хамаарсан эдийн засгийн хөшүүрэг бий болгон зорилтот зах зээлийг хөгжүүлнэ.

3.5.1. Мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэлийн стандартчлалыг боловсронгуй болгох;

3.5.2. Мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанарын хяналт, баталгаажуулалтын оновчтой тогтолцоог бүрдүүлэх;

3.5.3. Мал нядалгааны болон арьс ширний анхан шатны тордолт хийх цех байгуулж, мал, мах бэлтгэл, технологийн тээвэр бүхий борлуулалтын нэгдсэн сүлжээ бий болгох;

3.5.4. Малын гаралтай уламжлалт түүхий эдээс гадна бусад дайвар бүтээгдэхүүний ашиглалтыг сайжруулж, стандартын дагуу бэлтгэн зах зээлд нийлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх;

3.5.5. Мал, малын гаралтай түүхий эдийн бэлтгэл, хадгалалт, тээвэрлэлтийн чанар, түүхий эд бэлтгэлийн мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх;

3.5.6. "Гүүхий эд бэлтгэлийн нөөц, үнийн мэдээллийг төрөл, ангилал, чанарын үзүүлэлтээр гаргаж мэдээллийн нэгдсэн сүлжээнд оруулж, малчид, бэлтгэн нийлүүлэгч болон хэрэглэгчдэд тогтмол мэдээлэх сүлжээ бий болгох, энэ ажилд нийслэлийн холбогдох байгууллагыг татан оролцуулж, тэдгээрийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх.

3.5.7. Мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанараас хамаарсан эдийн засгийн урамшуулал бий болгон хэрэгжүүлэх:

3.5.8. Малчдын үүсгэл санаачилгаар хадлан, тэжээл үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд бэлтгэн нийлүүлэх, мал эмнэлэг, үржлийн ажил, үйпчилгээний чиглэлээр сумдад байгуулагдсан хоршоо, мах, сүүний чиглэлийн үхрийн эрчимжсэн мал аж ахуй эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжийг хөрөнгө оруулалт, зээл, татварын бодлогоор дэмжих;

3.5.9. Мап аж ахуйн чиглэлийн дараахь үйл ажиллагаа эрхлэгчдэд төрөөс урамшуулал олгох:

A. Цөм сүргийн малыг үржүүлж, стандартын шаардлага хангасан удам гарваль нь тодорхой үржлийн өсвөр хээлтэгч, хээлтүүлэгч бойжуулж зах зээлд борлуулсан иргэн, хуулийн этгээдэд;Б. Мал сүргээ халдварт өвчнөөс эрүүлжүүлж, даатгалд хамруулсан, гарал үүсэл нь тодорхой малын сүүг сүүний үйлдвэрт нийлүүлсэн, дээрхи нөхцөлийг ханган үйлдвэрийн аргаар нядалсан малын махыг бэлтгэн борлуулсан хоршооны гишүүн малчдад;B. Өөрсдийн санаачилга, хөрөнгөөр худаг гаргасан иргэн, хуулийн этгээдэд.Г. Малаа ээмэгжүүлж бүртгэлжүүлэн малын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэлжүүлсэн болон бүртгэлтэй малын түүхий эд, бүтээгдэхүүнээ үндэсний үйлдвэрт нийлүүлсэн малчид, хуулийн этгээдэд3.5.10. Түүхий эд бэлтгэлд стандартад заасан ангилал, зэрэглэлийн дагуу

ялгавартай үнийн тогтолцоо бий болгох.3.5.11. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн маркетингийг сайжруулах, зорилтот зах

зээлийг хөгжүүлэх:---------------------------------------------------------------------------------------------------3.5.12. Мал аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийн суурь судалгааг хийж, зорилтот

зах зээлийг оновчтой тодорхойлох;

Page 21: Terguulegchdiin huraldaan

3.5.13. Малчид, үйлдвэр эрхлэгчдийн шууд харилцааг дэмжих, биржийн сүлжээ бий болгох.

Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа, хүрэх үр дүн

4.1.Хөтөлбөрийг 2014-2021 онд хоёр үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Эхний үе шатны үйл ажиллагааг богиносгосон хугацаанд 2 дэд үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

4.2.Хөтөлбөрийн эхний үе шат /2014-2018 он/-нд 4 тэргүүлэх чиглэлийн хүрээнд дараахь үр дүнд хүрнэ:

4.2.1. Нийслэлийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх дэд хөтөлбрүүдийг боловсруулж, батлуулан нийслэлийн мал аж ахуйн салбарт хэрэгжих эрх зүйн орчин бүрдэж, бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгож, салбарын үйлдвэрлэлд дэвшилтэт технологи нэвтрүүлэх, технологи дамжуулах цогц бодлогыг хэрэгжүүлж, малыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх болон малын үржил селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулан үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлт гаргах эрх зүйн орчин бүрдэнэ;

4.2.2. Нийслэлд мэргэжлийн ажил, үйлчилгээний зохистой тогтолцоо бий болох, хүртээмж, чанар, үр дүн сайжирснаар мал аж ахуйн салбараас зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, чанартай, аюулгүй түүхий эд, бүтээгдэхүүн нийлүүлэх, экспортын нөөцийг нэмэгдүүлэх боломж бүрдэн, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн өрхийн орлого, өөрөө өөрийгөө тэтгэх чадвар дээшилнэ;

4.2.3. Нийслэл нь үхрийн цээж, хонь, ямааны цэцэг, үхрийн тархины эд сархиатах өвчнөөр тайван, өвчингүй, Бруцеллёз өвчнөөс үхэр, тэмээ, богийг, адууг ям, халдварт цус багасах өвчнөөс эрүүлжүүлж, вакцин хэрэглээгүй статусыг Дэлхийн мал^^амьтны эрүүл мэндийн байгууллагаар баталгаажуулан малын гоц халдварт, халдварт өвчнөөр тайван нөхцөлийг хадгална;

4.2.4. Нийслэлд мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний зорилтот зах зээл, бэлтгэл, боловсруулалт, борлуулалтын оновчтой тогтолцоо бүрдэж, тэдгээрийг үнийн уналтаас хамгаалсан төрийн тогтвортой бодлого хэрэгжиж малчдын амьжиргааны түвшин нэмэгдсэн байна.

4.3.Хөтөлбөрийн хоёр дахь үе шат /2019 - 2021 он/-нд дараахь үр дүнд хүрнэ: Нийслэлд эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийн талаарх бодлогын баримт бичгийг боловсруулж батлуулан, эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих, урамшууллын тогтолцоог бий болгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ;

4.3.1. Эрчимжсэн мах, сүү, гахай, тахианы цогцолбор аж ахуй бий болж нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээг дотооддоо хангадаг болох

4.3.2. Нийслэлийн мал сүргийг бүртгэлжүүлж, мал, малын гаралтай бүтээгдэхүүний гарал үүсэл, эрүүл мэндийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг бий болгож түүнд бүртгэлээр тавих хяналтын тогтолцоог бүрдүүлж, хүн амыг эрүүл, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангах, экспортлох боломжтой болно. Малын удмын санг баяжуулах, хадгалах, хамгаалах, зохистой ашиглах нөхцөл сайжирч, импортыг орлох үржүүлгийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэн хэрэгцээг бүрэн хангана;

4.3.3. Байгалийн голомтот болон шинээр дахин сэргэж байгаа малын өвчний^герх-вар, голомтыг- бүртгэн мздэ-элэх газар зүйн мэдээллм н .систем нэвтэрч, малын—эм, эмнэлгийн хэрэгслийг нийлүүлэх сүлжээ бий болж, лабораториудын үйл ажиллагааны чадавхийг сайжруулан, био аюулгүй байдлыг ханган гоц халдварт

Page 22: Terguulegchdiin huraldaan

өвчнөөс сэргийлэх вакцин, оношлуурыг дотооддоо үйлдвэрлэж, бруцеллёзоор тайван орны статусыг хангана;

4.3.4. Нийслэлд нийгмийн хөгжлийн чиг хандлага, эдийн засгийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан эрчимжсэн мал аж ахуйг зохистой хөгжүүлэх хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчныг бүрдүүлэн мал аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлнэ;

4.3.5. Малын гаралтай түүхий эдийн нөөцийг дотооддоо бүрэн боловсруулж, экспортын баримжаатай, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжинө.

Тав. Хөтөлбөрийн хэрэгжилтийн шалгуур үзүүлэлт

5.1.Хөтөлбөрийн үндсэн шалгуур үзүүлэлт нь энэ хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн биелэлт болон дараахь үзүүлэлтээр тодорхойлогдоно:

2013 Хүрэх түвшинШалгуур үзүүлэлт Хэмжих нэгж оны

түвшин2014

он 2015 он 2016 он

1.Нэгдүгээр тэргүүлэх чиглэл: Салбарын эрх зүй, эдийн засаг, бүтэц, зохион байгууЛалтын нэн таатай орчныг бүрдүүлж, тогтвортой хөгжлийг хангах, мал аж ахуйн салбарт сайн засаглалыг хөгжүүлэх:1.1. Нийслэлийн мал аж ахуйн салбарын хөтөлбөр, дүрэм журмыг боловсронгуй болгох

- Хөтөлбөр - Журам тоо -

1 23

11

1.2. Мал эмнэлэг, үржпийн анхан шатны нэгжийг бэхжүүлэх:

төрийн үйлчилгээний алба

хувийн хэвшлийн үйлчилгээний 1НЭГЖ \шинээр\.

тоо

тоо

7

19

7

22

7

25

7

251.3.Мал аж ахуйн мэргэжилтэн, малчдын мэдпэг, боловсролыг дээшлүүлэх:- шинээр бэлтгэх, давтан сургах- мэргэжилтэн

тоо

тоо

40

22

66

35

70

4080

502. Хоёрдугаар тэргүүлэх чиглэл: Малын үржлийн ажил, үйлчилгээг боловсронгуй болгож.ашиг шимийн гарц, чанарыг сайжруулан, биологийн төгс чанартай түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд өрсөлдөх чадавхийг нэмэгдүүлэх:2.1.Малын удмын санг хамгаалах ажпын хүрээнд:- зохиомол хээлтүүлгийн функт байгуулах

^ПҮИПМПППП Ү̂ ^ПТХ/УП̂ Ү

тоо

тоо

0

900

2

400

4

япп4

мал 800

Page 23: Terguulegchdiin huraldaan

н и й сл эл и й нИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН т о г т о о л

. оны сарын өдөрсарын Дугаар Улаанбаатар хот

г Зөвлөлийн бүрэлдэхүүн батлах тухай

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн “Журам батлах тухай” 89 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 2а/2258 дугаар албан бичгээр өргөн мэдүүлсэн саналыг үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

1.Нийслэлийн жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох, дэмжлэг үзүүлэх “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

2.Хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /Э.Бат-Үүл/-д даалгасугай.

Page 24: Terguulegchdiin huraldaan

н и и сл эл и и нИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН т о гт о о л

оны сарын өдвр ДугаарДугаар 'К .0С Улаанбаатар хот

Баримал байрлуулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.12 дахь заалт, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь заалтыг үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

1. Монголын соёл иргэншил ахуйн онцлогийг агуулсан орчин үеийн урлагийн бүтээлийн төлөөлөл болох “Торгоны зам” хотын орон зайн баримлыг Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Чингисийн өргөн чөлөөнд авто замын тусгаарлах зурваст байрлуулсугай.

Page 25: Terguulegchdiin huraldaan

н и й сл эли й нИРГЭДИИН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН то гто о л

оны сарын өдөр Дугаар Улаанбаатар хот

г пБаримал байрлуулах тухай

Монгоп Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.12 дахь заалт, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

1. Зөвлөлт холбоот улс, БНМАУ-ын баатар Исса Александрович Плиевийн цээж баримлыг Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Ж.Лхагвасүрэнгийн гудамж, Г.К.Жуковын музейн цэцэрлэгт байрлуулсугай.

Page 26: Terguulegchdiin huraldaan

н и и сл эл и и нИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

оны от сарын өдөр Дугаар Улаанбаатар хот

г пХөрөнгө бүртгэлээс хасах тухай

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 77 дугаар зүйлийн 77.3 дахь хэсэг, Улсын Мэргэжлийн хяналтын байцаагчийн 2013 оны 02-0795/1413 дугаартай дүгнэлтийг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

1.Угаалгын байр шинээр барихтай холбогдуулан Чингэлтэй дүүргийн “Ахмадын амралт сувилал" ОНӨААТҮГ-ын балансад бүртгэлтэй хавсралтад заасан Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд байрлах угаалгын нийт 2 655 544 /хоёр сая зургаан зуун тавин таван мянга таван зуун дөчин дөрөв/ төгрөгийн бүртгэлийн үнэ бүхш байрыг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахыг Нийслэлийн Засаг •дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /Э.Бат-үүл/-д зөвшөөрсүгэй.

2.Дээрхи эд хөрөнгийн хөдөлгөөнд холбогдох өөрчлөлт хийж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /Э.Бат-үүл/-д даалгасугай.

3.Хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба /Б.Энхболд/-д үүрэг болгосугай.

Page 27: Terguulegchdiin huraldaan

нийслэлийнИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН тогтоол

оны сарын өдөр Дугаар Улаанбаатар хот

Г 1Журам батлах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 18/18 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

1.“Нийслэлийн нутаг дэвсгэрт газрыг худалдан авах болон нөхөх олговортойгоор эргүүлэн авах, солих журам”-ыг хавсралтаар баталсугай.

2.Журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /Э.Бат-Үүл/-д, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурын Тэргүүлэгчдэд тус тус даалгасугай.

Page 28: Terguulegchdiin huraldaan

Нийслэлийн иргэдийн "1Ш ө4 пөг' ^ |̂ ^ У Р л^ н Тэргүүлэгчдийн 2014 оныжсЩъмЩ.Щ^прЩн

/^ .^ .дугааЬ т (Що о |р ттII 2 4 <«I I Ш ШИ шФШНИИСЛЭЛИИН НУТАГДЭВСГЭРТ ГАЗРЫГ ХУДАЛДАН А Р А ^ О В ^ Ш Ө Х

ОЛГОВОРТОЙГООР ЭРГҮҮЛЭН АВАХ, СОЛИХ ]1ч«ивьНэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл

1.1. Нийспэлийн нутаг дэвсгэрт төрөөс иргэнийхээ өмнө хүлээсэн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх үүргийг1 хэрэгжүүлэх зорилгоор Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйл, Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн хэрэгжилтийг зохион байгуулж улсын тусгай хэрэгцээг2 үндэслэн газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах, солих болон нийслэлийн нийгэм, эдийн засгийн хөгжилд ач холбогдол бүхий зам, шугам сүлжээ барилга байгууламжийг барих, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор газрыг худалдан авах газар чөлөөлөх харилцааг зохицуулахад энэ журмын зорилго оршино.

1.2. Газрыг худалдан авах болон нөхөх олговортойгоор эргүүлэн авах, солих, газар чөлөөлөх үйл ажиллагааг дараахь зарчмыг баримтлан зохион байгуулна.

;«нокЬ2.1. иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх;

1.2.2.улсын тусгай хэрэгцээ болон нийслэлийн нийгэм, эдийн засгийн хөгжилд үзүүлэх ач холбогдлыг тодорхойлж, үндэслэлийг гаргасан нөхцөлд газрыг нөхөх.олговотшгоор эргүүлэн авах, солих болон худалдан авах шийдвэрийг гаргах;

1.2.3.газрыг эргүүлэн авах, солиход олгох нөхөх олговор, газрыг худалдан авахад төлөх үнэ нь газар өмчлөгч, эзэмшигчийн эрх ашигт нийцсэн тэдэнд хохирол учруулахааргүй байх;

1.2.4.газрыг нөхөх олговотойгоор эргүүлэн авах, солих үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд газрыг чөлөөлөх нөхцлийг газар өмчлөгч, эзэмшигчтэй харилцан тохиролцож, гэрээ байгуулах замаар, газрыг худалдан авахад худалдах-худалдан авах гэрээнд зааснаар газрыг чөлөөлөх;

1МонголулсынҮндсэнхуулийн19 дүгээрзүйл: 1. Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуиц эдийн засаг,

нийгэм, хуульзүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн ээрхийг сэргээн эдлүүлэхү үргийг иргэнийхээ өмнө хариуцна.

2Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1:

32.1 .Улсын дор дурдсан тусгай хэрэгцээг үндэслэн иргэний өмчийнг азрыг бүхэлд нь буюу түүний зарим хэсгийг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авч болно:

32.1.1.улсын батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хангах;32.1.2.шинжлэх ухаан, технологийн сорилт, туршилт болон байгаль орчин, цаг агаарын төлөв байдлын байнгын

ажиглалтын талбай байгуулах;32.1.3. улсын чанартай зам, шугам сүлжээ, барилга байгууламж барих.

Page 29: Terguulegchdiin huraldaan

1.2.5.газар чөлөөлөлт, түүнээс үүдэн гарах сөрөг үр дагаврыг аль болох бага хэмжээнд байлгахаар үйл ажиллагааг зохион байгуулах;

1-З.Улсын тусгай хэрэгцээг үндэслэн газрыг нөхөх олговортоигоор солих, эргүүлэн авах үйл ажиллагаа дараахь үе шаттай явагдана.

1.3.1.Улсын хуульд заасан тусгай хэрэгцээний зам, шугам сүлжээ, барилга байгууламж, талбай байгуулах хэрэгцээ болон газрын байршлыг тодорхойлох;

1.3.2.газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах, солих талаар газар өмчлөгч, эзэмшигчтэй урьдчилан тохиролцох,нөхөх олговрын үнэлгээ хийлгэх;

1.3.3.газар өмчлөгч, эзэмшигчид нөхөх олговор олгоход шаардлагатай зардлыг улсын төсөв болон бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөр, үйл ажиллагааны төсөвт тусгуулах;

1.3.4.газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах, солих тухай шийдвэргаргуулах;

1.3.5.газар чөлөөлөх, нөхөх олговор олгох тухай гэрээ байгуулах, газар чөлөөлөх, нөхөх олговор олгох;

'1г4~сУ1тсын тусгай хэрэгцээг үндэслэн газрыг нөхөх олговортойгоор солих, эргүүлэн авах энэ журмын 1.3-т заасан үйл ажиллагааг дүүргийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дүүргийн Засаг даргын удирдлага, зохион байгуулалтын дор хэрэгжүүлэх бөгөөд нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хяналт тавьж ажиллана.

1.5.Нийслэлийн нийгэм, эдийн засгийн хөгжилд ач холбогдол бүхий зам, шугам сүлжээ барилга байгууламжийг барих, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор газрыг худалдан авах үйл ажиллагаа дараахь үе шаттай байж болно.

1.5.1.нийслэлийн нийгэм, эдийн засгийн хөгжилд ач холбогдол бүхий зам, шугам сүлжээ барилга байгууламжийг барих, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх тухай шийдвэр гаргах;

1.5.2.зам, шугам сүлжээ барилга байгууламж барих, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх газрын байршлыг тогтоож тухайн байршлын хил хязгаарт орсон газар өмчлөгчдөд газрыг нь худалдан авах тухай санал тавих /хүргүүлэх/;

1.5.3. газар өмчлөгчтэй тохиролцон газрыг худалдан авах гэрээбайгуулах;

1.5.4. газрыг худалдан авахад шаардлагатай зардлыг бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөр, үйл ажиллагааны холбогдох төсөвт тусгуулах;

1.5.5. газрыг чөлөөлөх

2

Page 30: Terguulegchdiin huraldaan

ХОЁРДУГААРБҮЛЭГ. УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭГ ҮНДЭСЛЭН ГАЗРЫГ НӨХӨХ ОЛГОВОРТОЙГООР ЭРГҮҮЛЭН АВАХ, СОЛИХ, ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ

Нэг. Улсын хуульд заасан тусгай хэрэгцээний зам, шугам сүлжээ, барилга байгууламж, талбай байгуулах хэрэгцээ болон газрын байршлыг тодорхойлох

И.Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т заасан улсын тусгай хэрэгцээний зам, шугам сүлжээ, барилга байгууламж, талбай байгуулах хэрэгцээ, шаардлагыг төрөөс үзүүлж байгаа ажил, үйлчилгээ, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хүрээнд хороо, дүүрэг болон холбогдох бусад байгууллага, хуулийн этгээд, иргэдийн санал, санаачлагаар тодорхойлно.

1.2.Улсын тусгай хэрэгцээг үндэслэн зам, шугам сүлжээ, барилга байгууламж, талбай байгуулах шийдвэрийг холбогдох байгууллага, эрх бүхий албан тушаалтан нөхөх олговортойгоор газрыг эргүүлэн авах, солих тухай шийдвэр гаргахаас 1-ээс доошгүй жилийн өмнө гаргасан байна.

1.3.Нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал хариуцсан байгууллага улсын тусгай хэрэгцээний зам, шугам сүлжээ, барилга байгууламж, талбай барьж байгуулах шийдвэр гарсан тохиолдолд хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн тухайн зам, шугам сүлжээ, барилга байгууламж, талбайг барьж байгуулах газрын байршлыг тогтооно.

1.4.3ам, шугам сүлжээ, барилга байгууламж, талбайг барьж байгуулах газрын байршлыг дараахь зарчмыг баримтлан тогтооно.

.1 1,4;1,хотын хөгжпийн ерөнхий төлөвлөгөө болон бусад хот байгуулалтын үйл ажиллагааны баримт бичгийг үндэслэх;

1.4.2.хүрээлэн буй орчныг хамгаалах шаардлагад нийцүүлэн хүн амын эрүүл, аюулгүй амьдрах тааламжтай орон зайн орчныг бүрдүүлэх;

1.4.3.бусад хууль тогтоомжоор батлагдсан шаардлага, норм, нормативийг баримтлах;

1 .б.Нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал хариуцсан байгууллага улсын тусгай хэрэгцээний зам, шугам сүлжээ, барилга байгууламж, талбай барьж байгуулах газрын байршлын хэд хэдэн хувилбарыг гаргаж болно.

1.6. Улсын тусгай хэрэгцээний зам, шугам сүлжээ, барилга байгууламж, талбай барьж байгуулах газрын байршил, хэмжээг нийслэлийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгана.

Хоёр. Газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах, солих талаар газар өмчлөгч, эзэмшигчтэй урьдчилан тохиролцох, нөхөх олговрын үнэлгээ хийх

3

Page 31: Terguulegchdiin huraldaan

2.1. Нийслэлийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага улсын тусгай хэрэгцээний зам, шугам сүлжээ, барилга байгууламж, талбай барьж байгуулах газрын байршил, хэмжээг үндэслэн нөхөх олговортойгоор эргүүлэн авах, солих газрын хил хязгаарыг тогтоож түүний зургийг тоон хэлбэрээр болон цаасаар гарган нөхөх олговортойгоор эргүүлэн авах, солих газрын нутаг дэвсгэрийн харъяалах дүүргийн Засаг даргад болон газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

2.2. Нөхөх олговортойгоор эргүүлэн авах, солих газрын хил хязгаарыгтогтоож дүүргийн Засаг даргад болон газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх ажлыг тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан тухай шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 хоногт багтааж зохион байгуулна.

2.3.Нөхөх олговортойгоор эргүүлэн авах, солих газрын хил хязгаарт орсон газар өмчлөгч, эзэмшигчтэйурьдчилан тохиролцох ажлыг Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т3 зааснаар дүүргийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага4 хийнэ. Тухайн дүүргийн Засаг дарга газар өмчлөгч, эзэмшигчтэй урьдчилан тохиролцох ажпыг удирдан хэрэгжүүлнэ.

’2.-4|Дүүргийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь нөхөх олговортойгоор эргүүлэн авах, солих газрын хил хязга^рт байгаа газар чөлөөлөлтөд өртөх нэгж талбар, эд хөрөнгийн тоо бүртгэл, тэдгээрийн ойролцоо үнэлгээ.газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчдын судалгааг гаргана.

2.5. Судалгааг нөхөх олговортойгоор эргүүлэн авах, солих газрын хил хязгаарын зургийг Нийслэлийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас хүлээж авснаас хойш 1 сарын дотор гаргана.

2.6.Нөхөх олговортойгоор эргүүлэн авах, солих газрын хил хязгаарт байгаа газар чөлөөлөлтөд өртөх нэгж талбар, эд хөрөнгийн тоо бүртгэл, тэдгээрийн ойролцоо үнэлгээ, газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчдын судалгааг гаргаж дууссанаас хойш ажлын 10 хоногт багтаан газар өмчлөгч, эзэмшигчдэд дараах мэдээлэл бүхий мэдэгдлийг хүргүүлнэ:

2.6.1. улсын тусгай хэрэгцээг үндэслэн зам, шугам сүлжээ, барилга байгууламж, талбай байгуулах шийдвэр талаар;

3 ~Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4: Иргэнии өмчиин газрыгулсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай шийдвэр гаргахааснэгээс доошгүй жилийн өмнө газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага газар өмчлөгчтэй энэтухай урьдчилан тохиролцсон байна.

Газрын тухай хуулийн 23-р зүйлийн Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, эрх хэмжээ23.1. Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байх бөгөөд аймаг, нийслэл, дүүрэгт газрын асуудал эрхэлсэн алба, сумд газрын даамалтай байна.

4

Page 32: Terguulegchdiin huraldaan

2.6.2.зам, шугам сүлжээ, барилга байгууламж, талбайн байршлыг тогтоосон шийдвэрийн талаар болон нөхөх олговортойгоор эргүүлэн авах, солих газрын хил хязгаарын зураг;

2.6.3.тухайн газар өмчлөгч, эзэмшигчийнгазрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах, солиход өртөх газар, үл хөдлөх хөрөнгийн хэмжээ, хил хязгаар;

2.6.4. газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах, солих асуудлаар тохиролцохыг санал болгосон хэсэг;

2.6.5. мэдэгдэл хүлээн авснаас хойш газар болон газраас салгаж үл болох барилга, байгууламж, бусад эд хөрөнгийг бусдын эзэмшил, өмчлөлд шилжүүлэхгүй байх тухай анхааруулга;

2.6.6.газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах, солих асуудлаар тохиролцох, мэдээлэл өгөх, зөвлөлдөх албан тушаалтан түүний хаяг, харилцах утас, албан ажлын хэрэгцээний цахим шуудангийн хаяг;

2.7. Дүүргийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь мэдэгдлийг хууль ёсны газар өмчлөгч, эзэмшигч эсвэл тэдгээрийн итгэмжпэгдсэн төлөөлөгчид заавал хүргүүлнэ.

2.8. Мэдэгдэл хүргүүлмэгц дүүргийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны,байгууллага газар өмчлөгч, эзэмшигчтэй газрыг нөхөх олговортойгоор солих букЗу эргүүлэн-авах талаар тохиролцох, хэлэлцээр хийх ажиллагааг эхэлнэ.

2.9. Хэлэлцээрийг дараахь этгээдтэй хийнэ.

л^ушир.п.г;;! 2.9.1 'Дрх -бүхий байгууллага, албан тушаалтны зөвшөөрлөөр газар эзэмшсэн, өмчилсөн этгээд, тэдгээрийн итгэмжпэгдсэн төлөөлөгчтэй нөхөх олговрын талаар;

2.9.2.газар, барилга байгууламжаа улсын бүртгэлд бүртгүүлж эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ аваагүй боловч газар өмчлөх шийдвэртэй, барилга байгууламж барьсан этгээдтэй нөхөх олговрын талаар;

2.9.3.газар ашиглагч болон зохих зөвшөөрөлгүй боловч тухайн газарт 5-аас дээш жил амьдран суусан эсвэл үйл ажиллагаа явуулж байсан этгээдтэй нүүлгэн шилжүүлэх зардлын талаар;

2.10.Газар өмчлөгчтэй Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дүгаар зүйлийн 32.5-д заасан асуудлыг урьдчилан тохиролцоно.

2.11. Газар эзэмшигчтэй дараах асуудлыг урьдчилан тохиролцоно.2.11.1.газраас салгаж үл болох барилга байгууламж бусад эд

хөрөнгийн үнэ;2.11.2. газар чөлөөлөх зардал;2.11.3. гэрээний хугацаа дуусахаас өмнө эргүүлэн буюу солих газрын

хэмжээ;

Page 33: Terguulegchdiin huraldaan

2.11.4. газрыг чөлөөлөх нөхцөл, хугацаа;2.11.5.газрыг чөлөөлөхтэй холбоотой талуудын хүлээх үүрэг,

хариуцлага;2.11.6. нөхөх олговрых төлөх журам, хугацаа;

2.11.7.газрыг газраар солих тохиолдолд газрын байршил, хэмжээ, төлөв байдал, чанар;

2.12.Газрыг газраар солих тохиолдолд дүүргийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас эзэмшиж, өмчилж буй газраас нь төлөв байдал, чанарын хувьд дордохооргүй 2 хүртэл газрын байршлыг газар өмчлөгч, эзэмшигчид санал болгоно.

2.13.Газар өмчлөгч, эзэмшигч санал болгож буй байршлуудад газраа солихыг зөвшөөрөөгүй тохиолдолд газрыг газраар солих саналыг хүчингүйд тооцож газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах талаар тохиролцоно.

Нөхөх олговры н үнэлгээ хийх

2.14. Газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авахад олгох нөхөх олговорт дараахь зүйлийг үнэлнэ.

2.14.1.газраас салгаж үл болох барилга, байгууламж, бусад эд хөрөнгө;а,, еоли2.14.2.иргэний өмчийн газрыг эргүүлэн авах, солих тохиолдолд тухайн

газрын үнэ; (Эзэмшил газрыг эргүүлэн авах, солих тохиолдолд газрын үнийг олгохгүй)

2.14.3.газар чөлөөлөх нүүлгэн шилжүүлэх зардал;,,а ;..7VххсуV;.2.14..4.газрыг газраар солихтохиолдолд нүүх, суурьших зардал;

2.15.Газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах газар, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой барьцаа ипотек, өр төлбөр, холбогдох бусад үүргийг газар өмчлөгч, эзэмшигч өөрөө хариуцах бөгөөд нөхөх олговорт оруулж тооцохыг хориглоно.

2.16.Нөхөх олговрын үнэлгээг талууд тохиролцон дараахь байдлаар хийлгэжболно.

2.16.1.дүүргийн Засаг дарга Хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагын гишүүн, тусгай зөвшөөрөл бүхий үнэлгээчнээр гэрээний үндсэн дээр төсвийн хөрөнгөөр;

2.16.2.газар өмчлөгч.эзэмшигч өөрийн сонгосон тусгай эрх бүхий үнэлгээчнээр өөрийн хөрөнгөөр;

2.17. Газар өмчлөгч, эзэмшигч сайн дурын үндсэн дээр дүүргийн Засаг даргын сонгож үнэлгээ хийлгэх гэрээ хийхээр шийдвэрлэсэн үнэлгээчдээс сонгож үнэлгээгээ хийлгэж болох бөгөөд худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа

6

Page 34: Terguulegchdiin huraldaan

явуулдаг бол бизнесийн орлогыг татвар төлсөн байдлаас нь хамааруулан бизнес үнэлгээ хийлгэж болно.

2.18. Нөхөх олговрын үнэлгээг дүүргийн Засаг дарга төсвийн хөрөнгөөр хийлгэж байгаа тохиолдолд нөхөх олговортойгоор эргүүлэн авах, солих газрын хил хязгаарт орсон нийт газрыг тухайн газрын байршлын онцлог, үнэлгээний ажлын хэмжээнээс хамааруулан хэсэгчлэн хувааж үнэлгээ хийлгэж болох бөгөөд дээр дурьдсан шаардлагын дагуу газрыг хуваах ажлыг дүүргийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хариуцан зохион байгуулна.

2.19. Дүүргийн Засаг дарга нь үнэлгээ хийхээр хэсэгчлэн сонгосон байршил тус бүрд 2-оос доошгүй үнэлгээчнийг тэдгээрийн ажлын туршлага, чадвар, мэргэжлийн түвшин, боловсон хүчний нөөцийг харгалзан сонгон шалгаруулалт явуулалгүйгээр сонгож, холбогдох хууль тогтоомжийн зааснаар гэрээг шууд байгуулан ажиллана.

2.20.Эд хөрөнгийг үнэлэх үйл ажиллагааг “Хөрөнгийн үнэлгээний тухай” хуульд заасны дагуу хийнэ.

2.21.Нөхөх олговрын үнэлгээ нь дараахь хэсгээс бүрдэнэ.2.21.1.хувийн өмчийн газрын үнэ;2.21.2.газраас салгаж үл болох барилга, байгууламж, бусад эд

хөрөнгийн үнэ;

2.22. Энэ журмын 2.14.3, 2.14.4-т заасан газар чөлөөлөх зардал, нүүх, суурьших зардал нь газраас салгаж үл болох барилга, байгууламж, бусад эд хөрөнгийн үнэд багтаж үнэлэгдсэн байна.

2.23. Газрын үнийг тухайн хөрөнгийн үнийн мэдээлэл хангалттай олдох ижил төстэй болон орлуулагч хөрөнгөтэй харьцуулан үнэ цэнийг тогтоодог зах зээлийн жишиг үнийн харьцуулалтын аргыг үндэслэн нийслэлийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас жил бүр шинэчлэн тогтоож Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар батлуулан жил бүрийн 1 дүгээр сард нийтэд зарлана.

2.24. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хурлаас баталсан газрын үнэ нь тухайн жилд газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах, солих үйл ажиллагаанд хэрэглэгдэх жишиг үнэ болно.

2.25. Газраас салгаж үл болох барилга, байгууламж, бусад эд хөрөнгийн үнийг худалдан авагч тухайн хөрөнгөд түүнтэй ижил төрлийн ашиглалт бүхий хөрөнгийг худалдан авах, барьж босгоход гарах өртгөөс илүүг төлөхгүй байх эдийн засгийн зарчимд үндэслэн өртгийн аргаар тогтооно.

2.26. Нөхөх олговрын үнэлгээнд тооцогдох газар, эд хөрөнгийн үнийг Газрын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т зааснаар тухайн үеийн ханшаар үнэлсэн үнээр тооцож үнэлгээг хийлгэнэ.

7

Page 35: Terguulegchdiin huraldaan

2.27. Газрыг газраар солих тохиолдолд газрын үнийг нөхөх олговорт оруулж тооцохгүйгээр зөвхөн газраас салгаж үл болох барилга, байгууламж, бусад эд хөрөнгийн үнэ болон газар чөлөөлөх зардлыг олгоно.

2..28. Нөхөх олговортойгоор газар чөлөөлөхөд иргэний өмчийн газрын тодорхой хэсэг орсон бөгөөд үлдэх хэсгийг цаашид ашиглах боломжгүй болсон тохиолдолд газрыг бүхэлд нь зохих журмын дагуу үнэлж нөхөх олговрыг тооцон олгож болно.

2.29. Үнэлгээнд хамрагдах нийт газарт хийгдэх нөхөх олговрын үнэлгээний арга, аргачлал адил байх, үнэлгээний явц, үр дүн нээлттэй, ил тод байх зарчмыг баримтлан нөхөх олговрын үнэлгээг хийнэ.

2.30. Дүүргийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон газар чөлөөлөгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хийлгэсэн нөхөх олговрын үнэлгээний зөрүү нь бага дүн бүхий үнэлгээний 10 хувь ба түүнээс ихгүй тохиолдолд эдгээр үнэлгээний дундаж нь нөхөх олговрын бодит хэмжээ байна.

2.31. Энэ журмын 2.30-д заасан хоёр үнэлгээний зөрүү нь бага дүн бүхий үнэлгээний 10 хувиас хэтэрсэн тохиолдолд магадлан үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 25.2-т заасан Мэргэжпийн зөвлөлөөр хийлгэж болно.

2.32-: Мэргэжлийн зөвлөлийн хийсэн магадлан үнэлгээ нь талуудын хувьд үл маргалдах эцсийн үнэлгээ байна.

2.33.Нөхөх олговрын үнэлгээг ажлын 10 хоногт багтаан хийлгэнэ.

■ I хи& Э Д Нөхөх олговрын болон хөрөнгийн үнэлгээ хийх зардлыг улс, нийслэлийн болон холбогдох төсөл, хөтөлбөрийн төсвөөс санхүүжүүлж болно. Нөхөх олговрын үнэлгээ нь бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөр, үйл ажиллагааны тооцоо судалгаа, техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, төсвийн баримт бичгийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг байна.

2.35.Энэ журмын 2.10, 2.11-т заасан асуудлуудаар талууд тохиролцоонд хүртэл хэлэлцээрийг хэд хэдэн удаа хийж болох бөгөөд хэлэлцээр хийж тохиролцоонд хүрэх, нөхөх олговрын үнэлгээ хийлгэх үйл ажиллагааны нийт хугацаа нь хэлэлцээр эхэлснээс хойш 1 сараас ихгүй байна.

2.36. Нөхөх олговортойгоор эргүүлэн авах, солих газрын хил хязгаарт байгаа нийт газар өмчлөгч, эзэмшигчдийн 50 хүртэл хувьтай урьдчилсан тохиролцоонд хүрч чадаагүй тохиолдолд тухайн байршилд төлөвлөсөн барилга байгууламжийг барих өөр байршил сонгох эсэх асуудлыг холбогдох эрх бүхий байгууллагад тавина.

2.37. Нөхөх олговортойгоор эргүүлэн авах, солих газрын хил хязгаарт байгаа нийт газар өмчлөгч, эзэмшигчдийн 70 хувьтай нь урьдчилсан тохиролцоонд хүрсэн тохиолдолд үлдсэн 30 хувьд нь дараахь нийслэл хотын оршин суугчийн хувьд

Page 36: Terguulegchdiin huraldaan

нийслэлийн өмнө хүлээсэн үүргээ5 биелүүлэх, нийтийн ашиг тусын тулд албадлагын арга хэмжээ авахыг сануулсан анхааруулга хүргүүлнэ.

2.38. Нөхөх олговортойгоор эргүүлэн авах, солих талаар урьдчилсан тохиролцоонд хүрэхгүй байгаа газар өмчлөгч, эзэмшигчдийн нөхөх олговрын үнэлгээг дүүргийн Засаг даргын үнэлгээ хийлгэхээр гэрээ байгуулсан үнэлгээчдээр хийлгэнэ.

2.39. Дүүргийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь газар өмчлөгч, эзэмшигчтэй урьдчилсан тохиролцоонд хүрэхээр хийсэн хэлэлцээр, уулзалт бүрийг тэмдэглэл үйлдэн баталгаажуулна.

Гурав. Газар өмчлөгч, эзэмш игчид олгох нөхөх ол говры г улсы н төсөвт тусгуулах

3.1.Дүүргийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нөхөх олговортойгоор газрыг эргүүлэн авах, солих асуудлаар газар өмчлөгч, эзэмшигчтэй урьдчилан тохиролцож ирэх онд тухайн дүүргийн нутаг дэвсгэрт улсын тусгай хэрэгцээг үндэслэн баригдах зам, шугам сүлжээ, барилга байгууламж, талбайн газрыг чөлөөлөхөд шаардагдах нийт нөхөх олговрын хэмжээг жил бүрийн 4 дүгээр сарын 15-ны дотор дүүргийн Засаг даргад гаргаж өгнө.

3.2.Дүүргийн Засаг дарга улсын тусгай хэрэгцээг үндэслэн баригдах зам, шугам сүлжээ, барилга байгууламж, талбайн газрыг чөлөөлөхөд шаардагдах нөхөх олгбврын төсвгагхянаж тухайн зам, шугам сүлжээ, барилга байгууламж, талбайг барьж байгуулахаар захиалга өгч шийдвэр гаргуулсан этгээдэд ажпын 5 хоногт багтаан хүргүүлнэ.

З-.З.Улсын тусгай' хэрэгцээг үндэслэн баригдах зам, шугам сүлжээ, барилга байгууламж, талбайг барьж байгуулахаар захиалга өгч шийдвэр гаргуулсан этгээд нөхөх олговрын зардлыг Төсвийн тухай хуульд заасны дагуу улсын төсөвт тусгуулна.

3.4. Улсын тусгай хэрэгцээг үндэслэн баригдах зам, шугам сүлжээ, барилга байгууламж, талбайг барьж байгуулахаар захиалга өгч шийдвэр гаргуулсан этгээд нөхөх олговрын зардлыг улсын төсөвт тусгуулах асуудлыг бүрэн хариуцаж зохион байгуулна.

5Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүил:

2. Нийслэл хотын оршин суугч нь Монгол Улсын Ундсэн хуульд заасан үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдлэхийн зэрэгцээ нийгэм, эдийн засгийн давуу талыг эдэлж, ажиллаж амьдрах таатай нөхцөлөөр хангагдаж байдгийн хувьд нийслэлийн өмнө дараахь үүрэг хүлээнэ:

21 нийслэлийн удирдлагаас нийтээр дагаж мөрдөхөөр гаргасан шийдвэр, тогтоосон журмыг сахих, гэмт хэрэг, хэв журмын зөрчилтэй тэмцэх ажилд оролцох;

3/ нийслэлийн бүх шатны удирдлагаас зохиож буй ажил, нийслэлийг хөгжүүлэх үйлсэд идэвхтэй оролцож, хотын аж ахуй, нийтийн үйлчилгээний байгууламжийг зориулалтын дагуу эзэмшиж, хайрлан хамгаалах, ариун цэврийг сахих, гудамж талбайг цэвэр байлгах;

9

Page 37: Terguulegchdiin huraldaan

З.б.Нөхөх олговрын төсвийг улсын төсөвт тусгуулах боломжгүй эсвэл тусгуулаагүй тохиолдолд дүүргийн засаг дарга улсын тусгай хэрэгцээг үндэслэн баригдах зам, шугам сүлжээ, барилга байгууламж, талбайг барьж байгуулахаар захиалга өгч шийдвэр гаргуулсан этгээд болон бусад эрх бүхий байгууллага, албан тушаалтантайсанал солилцон санхүүжүүлэлтийн бусад эх үүсвэрийг судлан холбогдох арга хэмжээг авна.

3.5. Нөхөх олговрын төсвийг улсын төсөв болон санхүүжүүлэлтийн бусад эх үүсвэрт тусгуулах үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга дэмжлэг үзүүлж болно.

3.6.Улсын тусгай хэрэгцээг үндэслэн баригдах тухайн зам, шугам сүлжээ, барилга байгууламж, талбайн газрыг чөлөөлөхөд газар өмчлөгч, эзэмшигчид олгох нөхөх олговрын санхүүжилтийн эх үүсвэр шийдвэрлэгдээгүй тохиолдолд газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах шийдвэр гаргуулахгүй бөгөөд газар чөлөөлөлтийн ажил хийгдэхгүй.

Дөрөв. Газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах, солих тухайшийдвэр гаргуулах, нийтэд мэдээлэх

4.1. Улсын тусгай хэрэгцээг үндэслэн газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах, солих шийдвэрийг гаргуулах саналаа дүүргийн Засаг дарга дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлсний дараа газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хургүүлнэ.

4.1.1. газар өмчлөгч, эзэмшигчтэй улсын тусгай хэрэгцээг үндэслэн газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах, солих тухай шийдвэр гаргахаас нэгээс доошгүй жилийн6 өмнө урьдчилан тохиролцсон байна.

........ 41Ф;2; нөхөх олговорт олгох зардлын төсвийг улсын төсөв болон бусадсанхүүжилтийн эх үүсвэрт тусгуулсан байна.

4.2.Дүүргийн Засаг даргын ирүүлсэн газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах, солих шийдвэрийг гаргуулах саналыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянаж, Засгийн газарт саналаа гаргана.

4.3.Газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах, солих тухай шийдвэрийг Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т заасны дагуу Засгийн газар гаргана.

4.4.Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах, солих тухай Засгийн газрын шийдвэрийг тухайн шатны Засаг даргад хүргүүлнэ.

6Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4. Иргэний өмчийн газрыг улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай шийдвэр гаргахаас нэгээс доошгүй жилийн өмнө газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага газар өмчлөгчтэй энэ тухай урьдчилан тохиролцсон байна.

10

Page 38: Terguulegchdiin huraldaan

нийслэлийнИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН тогтоол

— оны ^ ^ сарын едер Дугаар Улаанбаатар хот

г пЖурам батлах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 “г” дахь заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 18/18 дугаар тоггоолыг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргуүлэгчдээс ТОГТООХ нь:

1.Монгол наадам цогцолборын Хүй долоон худагг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахад мөрдөх журмыг 1 дүгээр хавсралтаар, арга хэмжээ зохион байгуулахад мөрдөх үнэ тарифыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.0лон нийтийн арга хэмжээ зохион байгуулахад мөрдөх журам, үнэ тарифыг л ..мөрдүүлж. ажиллахыг* Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч

/Э.Бат-Үүл/-д үүрэг болгосугай.

Page 39: Terguulegchdiin huraldaan

Нийслэлийн иргэдий!|зШлөөл'в?ч/^н Хурльйй || . р х п / п - а г и п И й и -аЛ-1 /1 п и ® 7 п » т а А

р т а тV V 18 ■ рйШ м з

МОНГОЛ НААДАМ ЦОГЦОЛБОРТ ОЛОН НИИТИИЙкРАА Х » ® Я Т * ЗОХИОН БАЙГУУЛАХАД МӨРДӨХ Ж У | к # “* ш

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү журмын зорилго нь “МОНГОЛ НААДАМ ЦОГЦОЛБОР” Орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрын (цаашид “МНЦ” гэх) нутаг дэвсгэрт иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, худалдаа үйлчилгээ эрхлэх болон олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахад үүсэх харилцааг зохицуулахад оршино.

1.2. Журмыг “МНЦ” ОНӨТҮГ-ын Хүй долоон худагт худалдаа үйлчилгээ эрхлэх, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах иргэд, аж ахуйн нэгж, байгууллага дагаж мөрдөнө.

1.3 Журмыг хэрэгжүүлэх ажлыг “МНЦ” ОНӨТҮГ -ын захиргаа зохион байгуулж, Нийслэл, дүүргийн мэргэжлийн хяналтын газар, хэлтэстэй хамтран хяналт тавьж ажиллана.

1.4. “МНЦ” ОНӨТҮГ нь дүрмийнхээ 3.2-т заасан үйл ажиллагаа зохион байгуулахдаа Төрийн ёслолын алба, Улсын баяр наадмын комисс, баяр наадмын тохижилт, засвар, худалдаа үйлчилгээний салбар хороо, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар,, Худалдаа үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн ерөнхий газар болон холбогдох бусад байгууллагатай хамтран ажиллана.

1.5.Хүй долоон худагт худалдаа үйлчилгээ эрхлэх зорилгоор талбай түрээслэх, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах иргэд, аж ахуйн нэгж, байгууллага Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журмын холбогдох заалтуудын шаардлагын дагуу болзлоо хангаж “МНЦ” ОНӨТҮГ -ын даргатай гэрээ байгуулсны үндсэн дээр үйл ажиллагаа явуулна.

Хоёр. “ Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ -ын эрх, үүрэг

2.1.“МНЦ” ОНӨТҮГ нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн баталсан 2013 оны 09 сарын 04-ний 99 дугаар тогтоолыг үндэслэн төлбөрт үйлчилгээний хөлс, үнэ тарифын дагуу талбай, зогсоол ашиглалт, түрээсийн болон бусад үйлчилгээний төлбөр тооцоог дансанд төвлөрүүлнэ.

2.2. Хүй долоон худагт олон нийтийн арга хэмжээ зохион байгуулж, худалдаа үйлчилгээ эрхэлж буй иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг цахилгаан эрчим хүч, усаар хангах, ариун цэврийн өрөө ажиллуулах, хуваарийн дагуу хог ачилт хийх зэрэг үйлчилгээг гэрээнд заасны дагуу үзүүлнэ.

2.3. Хүй долоон худагт зохион байгуулах олон нийтийн арга хэмжээний үеэр иргэдийн тав тухтай эрүүл, аюулгүй байдлыг хангах зорилгоор цагдаагийн постууд гаргаж, эмнэлгийн анхан шатны түргэн тусламж үзүүлэх цэгүүд ажиллуулна.__________

2.4. Худалдаа үйлчилгээний цэгүүд, нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолууд болон явах чиглэл, цагдаагийн постууд, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх

Page 40: Terguulegchdiin huraldaan

цэгүүдийн байршлын талаарх мэдээллийг самбарт харагдахуйц байдлаар тавьж байршуулна.

Гурав. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын эрх үүрэг

3.1. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас “МНЦ” ОНӨТҮГ -ын барилга, байгууламж, автозам, тоног төхөөрөмж зэрэг өмч хөрөнгөнд хохирол учруулсан бол хохирлыг хуульд заасны дагуу барагдуулна.

3.2. Хүй долоон худагт худалдаа үйлчилгээ эрхлэх, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах иргэд, аж ахуйн нэгж, байгууллага нь Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журамд заасан ариун цэвэр, эрүүл ахуй, тоног төхөөрөмж техникийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааны стандарт шаардлагуудыг бүрэн хангасны үндсэн дээр “МНЦ” ОНӨТҮГ -ын даргатай гэрээ байгуулж ажиллана.

3.3. Гэрээнд тухайн арга хэмжээний эхлэх, дуусах цагийн хуваарь, талуудын хүлээх үүрэг хариуцлага болон эрхийг тодорхой заасан байна.

3.4. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллага нь “МНЦ” ОНӨТҮГ-ын захиргаатай байгуулсан гэрээнд заасан үйлчилгээний төлбөр болон талбай ашиглах түрээсийн төлбөрийг төлж баримтыг ахлах нягтлан бодогчид өгснөөр үйл ажиллагаа эрхлэх эрх нь нээгдэнэ.

3.5. Хүй долоон худагт худалдаа үйлчилгээ эрхлэх, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах иргэд, аж ахуйн нэгж, байгууллага нь өөрийн үйл ажиллагаатай холбоотой а хууль тогтоомж, стандартууд, Хүй долоон худагт нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан дүрэм, журам, төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас гаргасан шийдвэрийг дагаж мөрдөнө.

'3.6. Хүй.д.олоон худагт худалдаа үйлчилгээ эрхэлж буй болон олон нийтийн ^р га хэмжээ, баяркаадам зохион байгуулж байгаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллага нь хүрээлэн буй орчныхоо цэвэрлэгээ болон тохижилтыг хариуцан өөрийн нэр хаяг, дугаарыг монгол хэлээр харагдахуйц байршуулсан байна.

3.7. Хүй долоон худагт худалдаа үйлчилгээ эрхэлж буй болон олон нийтийн арга хэмжээ, баяр наадам зохион байгуулж байгаа иргэд , аж ахуйн нэгж байгууллага нь хэрэглэгчдэд соёлч боловсон үйлчилж, өөрийн байгаа орчныг тохижуулж, хэв журмын зөрчилгүй ажиллана.

3.8. Гэрээ байгуулаагүй болон зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулах, тогтоосон цэгээс өөр газар буух, Тамхины хяналтын тухай хуулийг зөрчиж олон нийтийн газар тамхи татах, олон нийтийн газар архидан согтуурах, дуу чимээ ихтэй, хурц үнэртэй үйлдвэрлэл явуулах, Эрүүл ахуйн шаардлага хангаагүй үйлчилгээ ажиллуулах, ил задгай хог хаягдал хаяхыг хориглоно.

Дөрөв. Хүлээлгэх хариуцлага

4.1. Энэхүү журмыг зөрчих, олон нийтийн өмчийг эвдэж гэмтээх, үйл ажиллагаандаа үйлчилгээний соёл, зан харьцааны доголдол гаргах, хэрэглэгчийн эрүүл мэндэд хохирол учруулах зэргээр бусдын эрх ашгийг хохироосон бол “МНЦ” ОНӨТҮГ нь байгуулсан гэрээгээ цуцалж тухайн аж ахуйн нэгжийн талаар холбогдох -байгууллагад хандаж - хууль тогтоомжид заасны-дагуу-арга хэмжээ авна.----------------------

4.2. Талууд хамтран ажиллах явцад маргаан үүссэн тохиолдолд хуулийн

дагуу шүүхээр шийдвэрлэнэ.

Page 41: Terguulegchdiin huraldaan

н и й с л э л и й нИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН т ө г т о ө л

оны б 1 сарын ж өдөр Дугаар Улаанбаатар хот

г 1Авто худалдааны цогцолборын бутээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдаж авах тухай хуулийн 34 дүгээр зүйл, Авто худалдааны цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

1 .Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 29 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Авто худалдааны цогцолборын бүтээн байгуулалтын ажил үйлчилгээг худалдан авах ажлыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөер’бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34.1.5-д заасны дагуу зохион байгуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /Э.Бат-Үүл/-д зөвшөөрсүгэй.

2.Авто худалдааны цогцолборыг байгуулах ажпыг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу шуурхай зохион байгуулж, хугацаанд нь ашиглалтанд оруулахыг Нийспэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /Э.Бат-Үүл/-д үүрэг болгосугай.

З.Энэхүү тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.