Shutis buhs-khaliun

11
Зан төлөвийн санхүү ба Хөрөнгө оруулагчдын зан төлөвийн төрөл Батмөнх овогтой Халиун Удирдагч багш: М. Банзрагч Монгол улс, Улаанбаатар хот, ШУТИС-Бизнесийн ухаан хүмүүнлэгийн сургууль, Санхүү менежментийн 4-р дамжааны оюутан Э-хаяг: [email protected] Хураангуй Энэхүү судалгааны ажлыг компани болон хувь хөрөнгө бүхий үйлчлүүлэгчдэд зөвөлгөө өгөх хөрөнгө оруулалтын зөвлөгч “Хаммонд” компаний үндсэн зөвлөх Майкл М.Помпайн 1 -ний боловсруулсан БИ-АЙ-ТИ буюу хөрөнгө оруулагчдын зан төлөвийн төрлийг тодорхойлох сэтгэлзүйн шинжүүрийг монгол хэлнээ орчуулан, хөрөнгө оруулагчдын зан төлөвийн төрлийг тодорхойлж, тухайн хөрөнгө оруулагчид тулгарч болзошгүй төөрөгдөл, тус бүрд өгөх тайлбар зөвлөгөөг боловсрууллаа. Энэ судалгааны ажил нь хоёр талаар чухал ач холбогдолтой. Нэгдүгээрт, энэхүү хялбар сэтгэлзүйн шинжүүрийг монголын брокер, дилерийн компаний хөрөнгө орууулалтын зөвлөх үйлчилгээнд нэвтрүүлэн тухайн үйлчлүүлэгчид эрсдэл ихтэй хөрөнгийн зах зээлд зөв тоглолт хийхэд нь туслалцаа үзүүлэх. Хоёрдугаарт, заавал брокер, дилерийн компаний үйлчилгээнд нэвтрүүлэх ч гэлтгүй энгийн хөрөнгө оруулагч бүр өөрийн хөрөнгө оруулалтын зан төлөвийг тодорхойлон, түүнийхээ давуу болон сул талыг хялбар байдлаар танин мэдэхэд нь туслах юм. Түлхүүр үг: БИ-АЙ-ТИ, Хамгаалагч, Дагалдагч, Хуримтлуулагч, Хараат бус Удиртгал Хөрөнгийн зах зээлийн үйл явц эхлэх цэг нь хөрөнгө оруулагчийн шийдвэр юм. Харин хөрөнгө оруулагчийн хувьд хөрөнгө оруулалтын зөв шийдвэр гаргах нь нэн чухал. Хөрөнгө оруулалтын шийдвэрт тухайн хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээлэл, хандлага зэргээс гадна хөрөнгө оруулагчийн сэтгэлзүйн байдал чухал нөлөөтэй эсэх талаар дэлхий нийтээрээ сонирхон судлаж байна. 2000 оны технологийн шинэчлэлтээс үүсэлтэй хөөсрөлт, 2007 оны хятадын хувьцааны үнийн хөөсрөлтийн дараагаар зан төлөвийн санхүү хүмүүсийн ярих дуртай сэдэв болсон юм. Энэхүү сэдэв монголд харьцангуй бага судлагдсан бөгөөд “Төөрөгдлийн шинжилгээ” нэртэйгээр ердөө ганцхан эрдэм шинжилгээний ажил хийгдсэн юм. Энэ эрдэм шинжилгээний ажилд Майкл М.Помпайны “Зан төлөвийн санхүү ба Баялгийн менежмент” хэмээх номыг ашиглан хөрөнгө оруулагчдын тулгарч болох төөрөгдөлүүдийг тодорхойлох MB behavioral программыг зохиож, тэдгээрээс хэрхэн зайлсхийх талаар 1 Олон Улсын Мэргэшсэн Санхүүгийн шинжээч, Эрх бүхий Санхүүгийн Төлөвлөгч

Transcript of Shutis buhs-khaliun

Page 1: Shutis buhs-khaliun

Зан төлөвийн санхүү ба Хөрөнгө оруулагчдын зан төлөвийн төрөл

Батмөнх овогтой Халиун

Удирдагч багш: М. Банзрагч

Монгол улс, Улаанбаатар хот, ШУТИС-Бизнесийн ухаан хүмүүнлэгийн сургууль, Санхүү менежментийн 4-р дамжааны оюутан

Э-хаяг: [email protected]

Хураангуй

Энэхүү судалгааны ажлыг компани болон хувь хөрөнгө бүхий үйлчлүүлэгчдэд зөвөлгөө өгөх хөрөнгө оруулалтын зөвлөгч “Хаммонд” компаний үндсэн зөвлөх Майкл М.Помпайн1-ний боловсруулсан БИ-АЙ-ТИ буюу хөрөнгө оруулагчдын зан төлөвийн төрлийг тодорхойлох сэтгэлзүйн шинжүүрийг монгол хэлнээ орчуулан, хөрөнгө оруулагчдын зан төлөвийн төрлийг тодорхойлж, тухайн хөрөнгө оруулагчид тулгарч болзошгүй төөрөгдөл, тус бүрд өгөх тайлбар зөвлөгөөг боловсрууллаа. Энэ судалгааны ажил нь хоёр талаар чухал ач холбогдолтой.

Нэгдүгээрт, энэхүү хялбар сэтгэлзүйн шинжүүрийг монголын брокер, дилерийн компаний хөрөнгө орууулалтын зөвлөх үйлчилгээнд нэвтрүүлэн тухайн үйлчлүүлэгчид эрсдэл ихтэй хөрөнгийн зах зээлд зөв тоглолт хийхэд нь туслалцаа үзүүлэх.

Хоёрдугаарт, заавал брокер, дилерийн компаний үйлчилгээнд нэвтрүүлэх ч гэлтгүй энгийн хөрөнгө оруулагч бүр өөрийн хөрөнгө оруулалтын зан төлөвийг тодорхойлон, түүнийхээ давуу болон сул талыг хялбар байдлаар танин мэдэхэд нь туслах юм.

Түлхүүр үг: БИ-АЙ-ТИ, Хамгаалагч, Дагалдагч, Хуримтлуулагч, Хараат бус

Удиртгал

Хөрөнгийн зах зээлийн үйл явц эхлэх цэг нь хөрөнгө оруулагчийн шийдвэр юм. Харин хөрөнгө оруулагчийн хувьд хөрөнгө оруулалтын зөв шийдвэр гаргах нь нэн чухал. Хөрөнгө оруулалтын шийдвэрт тухайн хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээлэл, хандлага зэргээс гадна хөрөнгө оруулагчийн сэтгэлзүйн байдал чухал нөлөөтэй эсэх талаар дэлхий нийтээрээ сонирхон судлаж байна. 2000 оны технологийн шинэчлэлтээс үүсэлтэй хөөсрөлт, 2007 оны хятадын хувьцааны үнийн хөөсрөлтийн дараагаар зан төлөвийн санхүү хүмүүсийн ярих дуртай сэдэв болсон юм.

Энэхүү сэдэв монголд харьцангуй бага судлагдсан бөгөөд “Төөрөгдлийн шинжилгээ” нэртэйгээр ердөө ганцхан эрдэм шинжилгээний ажил хийгдсэн юм. Энэ эрдэм шинжилгээний ажилд Майкл М.Помпайны “Зан төлөвийн санхүү ба Баялгийн менежмент” хэмээх номыг ашиглан хөрөнгө оруулагчдын тулгарч болох төөрөгдөлүүдийг тодорхойлох MB behavioral

программыг зохиож, тэдгээрээс хэрхэн зайлсхийх талаар зөвлөмж боловсруулсан юм. Өмнөх судалгаа болон өөрийн судалгааг багахан харьцуулбал:

Хүснэгт 1. Судалгааны ажлын харьцуулалт

Давуу тал Сул тал “Төөрөгдлийн шинжилгээ” судалгааны ажил

Майкл М.Помпайны тухан үед шуугиан тарьсан “Зан төлөвийн санхүү ба Баялагийн” номыг ашигласан.

Зөвхөн төөрөгдөл буюу тогтвортой бус зүйлийг судалсан

“MB behavioral” программыг боловсруулсан

Хэтэрхий цаг хугацаа авсан, тодорхой бус, төвөгтэй

Брокер, дилерийн компаны ажилтан удирдан боловсруулсан

Судалгаанд орогчдын түүвэр тохиромжтой бус

“Зан төлөвийн санхүү ба Хөрөнгө оруулагчдын зан төлөвийн төрөл” судалгааны ажил

Майкл М.Помпайны хамгийн сүүлийн

Онолын түвшинд байгаа бөгөөд

1 Олон Улсын Мэргэшсэн Санхүүгийн шинжээч, Эрх бүхий Санхүүгийн Төлөвлөгч

Page 2: Shutis buhs-khaliun

бүтээл болох”Зан төлөвийн санхүү ба Хөрөнгө оруулагчийн төрөл” номыг ашигласан.

практик хэрэглээ бага

Цаг хугацаа хэмнэсэн, хэрэглэхэд энгийн хялбарТөөрөгдөлтэй харьцуулбал харьцангуй тогтвортой зан төлөвт тулгуурлан судалсан.

Жич: Англи хэлнээ Behavioral Investor Types-г/BIT/ гэж товчлох ба монгол хэлнээ хөрөнгө оруулагчийн зан төлөвийн төрөл хэмээн орчуулна. Гэхдээ БИ-АЙ-ТИ хэмээн хэрэглэх нь хялбар учир энэхүү товч байдлаар ашиглалаа.

Дээр дурьдсанчлан энэхүү судалгааны ажилдаа Майкл М. Помпайны хамгийн сүүлийн бүтээл болох “Зан төлөвийн санхүү ба Хөрөнгө оруулагчийн төрөл” хэмээх номыг ашигласан нь өмнөх судалгааны ажилтай харьцуулбал нэг шат ахисан юм. Учир нь төөрөгдөл нь тухайн нэгэн тогтворгүй нөхцөл байдал буюу богино хугацааны үзэгдэл. Харин зан төлөв нь тухайн хүний тодорхой нэг нөхцөл байдалд давтамжтай хариу үйлдэл үзүүлж ирсэн тогтоц үйлдэл юм. Иймд тухайн хүний зан төлөвт тулгуурлан түүнд тулгарах төөрөгдлүүдийг тодорхойлсон нь маш ухаалаг алхам болсон хэмээн үзэж байна.

Энэхүү судалгааны ажил нь монголын брокер, дилерийн компанид хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээнд ашиглах боломжтой ба энгийн хөрөнгө оруулагч ч хялбар байдлаар өөрийн хөрөнгө оруулалтын зан төлөвийг тодорхойлох боломжтой. Хамгийн чухал нь хувьцаа худалдан авсан үеэс өгөөж хүртэх хүртлээ өөрийн сэтгэлзүйн талаас нөлөөлөх шийдвэр гаргалтын сөрөг нөлөөг бууруулах боломжтой юм.

1. Онолын хэсэг

1.1 Зан төлөвийн санхүү

1960 оны эхэнд үүсч хөгжсөн эдийн засгийн салбар шинжлэх ухаан бол “Зан төлөвийн эдийн засаг” буюу “behavioral economics” юм. Энэхүү салбар шинжлэх ухааныг анхлан тодорхойлсон судлаачид нь Даниэл Канеман2, Амос Тверски3 нар байв. Даниель Канеман нь 2002 онд “Төлөв байдлын онол”-оороо эдийн засгийн салбарт нобелийн шагнал хүртсэн нь энэ шинжлэх ухааны салбарт томоохон амжилт болсон.

Энэхүү салбарын гол онцлог нь сэтгэл зүйг эдийн засагтай холбосноороо уламжлалт эдийн засгийн онолын тайлбарлаж чадаагүй ойлголт, үр дүнгүүдийг тайлбарласан явдал юм. Өдгөө шинжлэх ухааны хөгжлийнхөө туршилтын шатандаа явж буй шинэ залуу хөгжиж буй шинжлэх ухаан юм.

Харин зан төлөвийн санхүүгийн зорилго нь хүний ухамсаргүйгээр гаргадаг санхүүгийн шийдвэрүүдийг сэтгэл зүйн шинжлэх ухааны талаас судлан тайлбарлах тэр дундаа хөрөнгийн зах зээл дэх хөрөнгө оруулагчдын сэтгэлзүй болон оюун санаа нь тухайн зах зээлийн үр дүнд хэрхэн нөлөөлөх байдлыг талаар тайлбарлахад оршино.

1.2 БИ-АЙ-ТИ-г тодорхойлох шинжүүр

1960 оноос төрөл бүрийн хандлагын олон бүтээл туурвил төрснөөс өмнөх судалгааны ажилд ашигласан 2006 онд хэвлэгдсэн “Зан төлөвийн санхүү ба баялагийн менежмент” хэмээх номондоо түүний өгүүлснээр хөрөнгө оруулагчид тохиолдож болох 20 төөрөгдлийг тодорхойлсон ба энэхүү ажил нь хөрөнгө оруулагчдыг зөвхөн 20 төрлийн төөрөгдөлд автах боломжийн магадласан юм.

2012 онд нийтлэгдсэн Майкл М.Помпианий “Behavioral finance and Investor types” буюу “Зан төлвийн санхүү ба Хөрөнгө оруулагчдын төрөл” хэмээх ном юм. Энэхүү ном нь 4 хэсэг 15 бүлэгтэй бөгөөд зан төлвийн санхүүгийн ерөхий ойлголт, хүний зан чанарыг тодорхойлох сэтгэлзүйн шинжүүрийн үүсэл хөгжлийг тоймлон өөрийн сэтгэлзүйн шинжүүрийг боловсруулсан.

Энэхүү БИ-АЙ-ТИ-г тодорхойлох шинжүүрийн гол санаа нь хөрөнгө оруулагчийг сэтгэлзүйн байдлаар нь 4 төрлийн зан чанарт ангилан, нийт 20 төөрөгдлүүдээс тухайн хөрөнгө оруулагчийн өртөж болох төөрөгдлүүдийг магадлах юм.

БИ-АЙ-ТИ-г тодорхойлох сэтгэлзүйн шинжүүрийг хүний чанарын төрлийн тухай онолууд дээр тулгуурласан ба Гиппогратын үндсэн дөрвөн төрөл, Кэйрси болон Мэйр Бригсийн зан чанарын ангилалыг ашигласан.

Майкл М.Помпайн БИ-АЙ-ТИ тодорхойло ажлын хүрээндээ “Альфа арга” хэмээх 3 үе шаттай аргыг анх боловсруулсан бөгөөд энэ нь боловсруулахад цаг их авсан, төвөгтэй байсан учираас хэд хэдэн талаар шинэчилэн шинжүүрийг 2 үе шаттай болгон хялбаршуулсан.

Альфа арга

2 Принстоны их сургуулийн профессор, нобелийн шагналт эдийн засагч3 Мичиганы их сургуулийн сэтгэлзүй, эдийн засгийн профессор

Page 3: Shutis buhs-khaliun

Нэгдүгээр үе шат: Идэвхитэй/Идэвхигүй шинж чанарын тест

Хоёрдугаар үе шат: Эрсдэл даах чадварыг тодорхойлох тест

Гуравдугаар үе шат: Зан төлөвийн төөрөгдөлийн тест

БИ-АЙ-ТИ-г тодорхойлох шинжүүр

Нэгдүгээр үе шат: Хөрөнгө оруулагчийн зан төлөвийн төрлийн тест

Энэхүү тест нь хөрөнгө оруулагчийн зан төлөвийн төрлийг тодорхойлох зорилготой юм. Гэхдээ тухайн хөрөнгө оруулагчид нэгээс олон зан төлөвийн шинж чанар илэрч болно. Учир нь хөрөнгө оруулагчид тодорхойлогдож буй тухайн зан төлөв нь давамгай байдалтай байна хэмээн үзнэ. Жишээлбэл: Хамгаалагч төрлийн зан чанартай хүн нь өөрийн хөрөнгийг эрсдэлд оруулах тун дургүй зан төлөвтэй бөгөөд зарим тохиолдолд судалгаа шинжилгээнд дуртай хараат бус хөрөнгө оруулагчийн зан төлөвийн шинж чанарыг агуулсан шийдвэрийг гаргах магадлалтай.

Энэ үе шатаар БИ-АЙ-ТИ-гаар нь 4 төрөлд хуваана. Үүнд:

1. Хамгаалагч хөрөнгө оруулагч 2. Дагалдагч хөрөнгө оруулагч 3. Хараат бус хөрөнгө оруулагч 4. Хуримтлуулагч хөрөнгө оруулагч

Хоёрдугаар үе шат: Төөрөгдөл тодорхойлох тест

Энэхүү үе шат нь нэгдүгээр үе шатанд тодорхойлсон БИ-АЙ-ТИ-г 2 эх үүсвэртэй 20 төрлийн төөрөгдлөөс яг ямар төөрөгдөлд илүүтэйгээр автах боломжтойг тодорхойлох үе шат юм. Мөн тухайн нэг БИ-АЙ-ТИ-д агуулагдаж байдаг үндсэн төөрөгдлүүд байдаг.

Хүснэгт 2. Төөрөгдлүүдийн төрөл

Төөрөгдлийн нэр

Эх үүсвэр Хамаарах БИ-АЙ-ТИ

Зангуун

төөрөгдөл

Танин мэдэхүйн Хамгаалагч

Алдагдалд

эгдүүцэх

төөрөгдөл

Сэтгэл хөдлөлийн Хамгаалагч

Өөртөө хяналт

тавих

Сэтгэл хөдлөлийн Хуримтлуулагч

төөрөгдөл

Гэмшлийн

төөрөгдөл

Сэтгэл хөдлөлийн Дагалдагч

Хандивын

төөрөгдөл*

Танин мэдэхүйн Хамгаалагч

Хэрэгцээт

байдлын

төөрөгдөл

Танин мэдэхүйн Хараат бус

Өөртөө

хамаатуулах

төөрөгдөл

Сэтгэл хөдлөлийн Хараар бус

Одоо байгаа

байдлын

төөрөгдөл

Сэтгэл хөдлөлийн Хамгаалагч

Хэт итгэлтэй

байдлын

төөрөгдөл

Танин мэдэхүйн Хуримтлуулагч

Хүрээлэгдэх

төөрөгдөл

Танин мэдэхүйн Дагалдагч

Хуучинсаг

үзлийн

төөрөгдөл

Танин мэдэхүйн Хараат бус

Төстэй

байдлын

төөрөгдөл

Танин мэдэхүйн Хуримтлуулагч

Оюун санааны

тооцооллын

төөрөгдөл

Танин мэдэхүйн Хамгаалагч

Хожуу

ухаарлын

Танин мэдэхүйн Дагалдагч

Page 4: Shutis buhs-khaliun

төөрөгдөл

Төлөөлийн

төөрөгдөл

Танин мэдэхүйн Хараат бус

Үр дүнгийн

төөрөгдөл

Танин мэдэхүйн Хуримтлуулагч

Дотоод

зөрчлийн

төөрөгдөл

Сэтгэл хөдлөлийн Дагалдагч

Удирдах

хийсвэрлэлийн

төөрөгдөл

Танин мэдэхүйн Хуримтлуулагч

Нотолгооны

төөрөгдөл

Танин мэдэхүйн Хараат бус

Шинэлэг

байдлын

төөрөгдөл

Танин мэдэхүйн Дагалдагч

4 төрлийн зан төлөв тус бүрт тулгарч болзошгүй үндсэн төөрөгдлүүд доорхи байдлаар ангилагдаж байна.

Хүснэгт 3. БИ-АЙ-ТИ тус бүрийн үндсэн төөрөгдлүүд

Хөрөнгө оруулагчдын төрөл

Төрөл тус бүрийн үндсэн төөрөгдлүүд

Хамгаалагч Зангуун төөрөгдөл, Алдагдалд эгдүүцэх төөрөгдөл, Хандивлах төөрөгдөл, Одоо байгаа байдлын төөрөгдөл, Оюун санааны тооцооллын төөрөгдөл 5

Дагалдагч Гэмших төөрөгдөл, Өөрт хамаатуулах төөрөгдөл, Хүрээлэгдэх төөрөгдөл, Хожуу ухаарлын төөрөгдөл, Дотоод зөрчлийн төөрөгдөл, Шинэлэг байдлын төөрөгдөл 6

Хараат бус Хэрэгцээт байдлын төөрөгдөл, Хуучинсаг

үзлийн төөрөгдөл, Төлөөллийн төөрөгдөл, Нотолгооны төөрөгдөл 4

Хуримтлуулагч Өөртөө хяналт тавих төөрөгдөл, Хэт итгэлтэй байх төөрөгдөл, Төстэй байдлын төөрөгдөл, Үр дүнгийн төөрөгдөл, Удирдах хийсвэрлэлийн төөрөгдөл 5

2. Судалгааны хэсэг

Энэхүү судалгааны ажилыг дээр дурьдсан сэтгэлзүйн шинжүүрийг ашиглан авсан. Түүврийн байдлаар 20 хөрөнгө оруулагчаас судалгаа авсан. Судалгаанд оролцогдын тоо харьцангуй бага ч дор хаяж нэг удаа хөрөнгө оруулсан гэсэн шалгуураар энэхүү судалгаанд оролцсон. Судалгаанд оролцогчдын 15% нь 25 доош насны 75% нь 25-35 насны 10% нь 45-60 насны, 55% нь эрэгтэй 45% нь эмэгтэй, 90% нь санхүү, эдийн засгийн мэргэжилтэй 10% бусад мэргэжилтэй бөгөөд 100% тоглож үзсэн хөрөнгө оруулагчид байв.

Диаграмм 1. Судалгааны ажлын диаграмм

Манай судалгаанд оролцогчдын 10% нь хамгаалагч, 15% нь дагалдагч, 60% нь хараат бус, 15% хуримтлуулагч байв. Дээр дурьдсанчлан тухайн хөрөнгө оруулагчийн зан төлөвийн төрөл тус бүрд өртөж болзошгүй үндсэн төөрөгдлүүд байдаг. Гэхдээ тухайн хөрөнгө оруулагчийн сэтгэлзүй болон оюун санааны байдал бүгд дахин

20 хөрөнгө оруулагчаас цахим хэлбэрээр судалгаа авсан

Хөрөнгө оруулагчийн зан төлөвийг тодорхойлох шинжүүрээр судалгаанд оролцогч бүрийн зан төлөвийг төрлийг тодорхойлсон

Хөрөнгө оруулагч тус бүрд тохиолдож болох төөрөгдлүүдийг тодорхойлсон

Судалгаанд оролцсон хөрөнгө оруулагч тус бүрд зан төлөв болон төөрөгдлүүдийн талаар тайлбар бичсэн

Page 5: Shutis buhs-khaliun

давтагдашгүй өөрийн гэсэн онцлогтой учир ямар ч төөрөгдөлд автах магадлалыг үгүйсгэхгүй юм.

БИ-АЙ-ТИ тус бүрээс нэг хүнийг сонгон хөрөнгө оруулалтын зан төлөвийн талаар тайлбар бичлээ. Эдгээр хөрөнгө оруулагчид доод тал нь 5 төөрөгдөл илэрсэн ба энэхүү эрдэм шинжилгээний удирдамжин дах хуудасны тоонд нийцүүлэн хамгийн ихээр сөрөг нөлөө үзүүлэх нэг төөрөгдлийн сонгон авсан.

Судалгаанд оролцогчдын дугаар

Хөрөнгө оруулагчийн зан төлөвийн төрөл

Тестээр илэрсэн төөрөгдлүүд

1 Хараат бус Нотолгооны төөрөгдөл

3 Хамгаалагч Оюун санааны тооцооллын төөрөгдөл

5 Дагалдагч Өөрт хамаатуулах төөрөгдөл

12 Хуримтлуулагч Удирдах хийсвэрлэлийн төөрөгдөл

2.1 Судалгаанд оролцогчийн дугаар 3

БИ-АЙ-ТИ: Хамгаалагч

Ерөнхий төлөв: Алдагдлыг эгдүүцэх ба санхүүгийн шийдвэрийг нягт нямбай гаргадаг

Үндсэн төөрөгдлийн төрөл: Сэтгэл хөдлөлийн

Хөрөнгө оруулалтын хэв маяг: Нэн тэргүүнд өөрийн баялагийг хамгаалах дараагаар нь өсгөн арвижуулах

Эрсдэл даах чадварын түвшин: Дунджаас доогуур

Хамгаалагч хөрөнгө оруулагч нь санхүүгийн аюулгүй байдалд маш ихээр анхаарал хандуулдаг бөгөөд эрсдэл гарган баялаг бүтээхийн оронд одоогийн байгаа хөрөнгөө хамгаалан үлдэх сонирхолтой байдаг. Өөрийн санхүүгийн шийдвэрт хэтэрхий нямбай хандлагаасаа болж өөрөө өөртөө ашигтай хөрөнгө оруулалтын ихэнхдээ ашиг багатай алхам хийдэг. Хэтэрхий их санаа зовнилоос шалтгаалан буруу шийдвэр гаргах тохиолдол ч элбэг. Тэд богино хугацааны үзүүлэлтийг нарийвчлан байн байн шалгаж одоогийн олсон ашигаа цаашид алдахаас санаа зовдог. Энэхүү зан төлөв нь маш тогтвортой бөгөөд тухайн хүний ажил хөдөлмөр болон гэр бүл зэрэг бүхий л орчинд маш нягт нямбай, хашир сэрэмжтэй хандлагаар илэрдэг.

Илэрсэн төөрөгдөл

Оюун санааны тооцооллын төөрөгдөл

Эх үүсвэр: Танин мэдэхүйн

Ерөнхий тодорхойлолт: Энэ нь хүмүүсийн код, ангилал, өөрсдийн хөрөнгийг ангилж эдийн засгийн үр нөлөөг үнэлэх зэрэг хандлагуудыг илэрхийлдэг. Хэт рациональ хүн бол хэзээ ч ийм төрлийн сэтгэлзүйн үйл явцад дийлддэггүй. Учир нь энэ гажуудал нь ажил, өв залгамжлал, мөрийтэй тоглоом, бонус гэх зэрэг эх үүсвэрүүдийг өөрийн оюун ухаандаа тооцоолон үүнийг зарцуулах; жишээ нь чөлөөт үйл ажиллагаа, өдөр тутмын хэрэглээ гэх мэт зүйлст алинд нь хэр хэмжээгээр зарцуулах шийдвэрийг толгойдоо зохистой тооцоолоход саад болдог. Хүмүүс “гэнэт орсон орлогоор хөгжилтэй байж яагаад болохгүй гэж” гэж оролцогчид хариулсан байна. Гэвч эцэстээ энэ нь ямар хэмжээтэй алдагдалыг үүсгэхийг тооцож үзээгүй байдаг.

Учирч болох эрсдлүүд:

1.Оюун санааны тооцооллын төөрөгдөл нь хүмүүсийг тэдний хөрөнгө оруулалт нь өөр өөр дансанд байгаа мэтээр төсөөлүүлдэг. Эдгээр ангиллуудад жишээ нь: их сургуулийн төлбөрийн мөнгө эсвэл тэтгэвэрийн сан орж болно. Санхүүгийн зорилгын хувьд өөр өөр дансанд хөрөнгөө хуваах нь нөгөө талаас хөрөнгүүдийн хоорондын хамаарал болон тэнцвэржүүлэлтийг хайхрамжгүй орхих нөхцлийг бүрдүүлдэг. Энэ нь хөрөнгө оруулагчид оптимал хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэхэд саад болно.

2.Оюун санааны тооцооллын төөрөгдөл нь хөрөнгө оруулагчдыг хөрөнгөө өөр өөр газар байршуулахад хүргэдэг (компанийн хувьцааг ч мөн оролцуулаад). Судалгаануудаас үзэхэд тэтгэвэрт гаргахаар төлөвлөж буй хүмүүст компани өөрийн хувьцааг худалдаж авах саналыг тавьдаггүй. Гэтэл, хэдийгээр компанийн хувьцаа нь сонголт боловч ихэнх ажилчид өөрийн хувь нэмрийг оруулахын тулд компанийн хувьцааг худалдан авдаг. Хэрвээ компаниас хувьцаа авахыг санал болгодог бол өөрийн хөрөнгийн хуваарилалт нь ажилчдын эзэмшлээр дүүрэн байх болно. Мөн ажилчдын хөрөнгө оруулалтын багц нь төрөлжөөгүй байх болно. Тиймээс энэ нь оновчтой сонголт болж чадахгүй юм. Учир нь ажилчид өөрийн компанидаа дассан байдаг тул өөрийн хүлээж болох эрсдлийг тооцоолдоггүй.

3.Зангууны төөрөгдлийн адилаар оюун санааны тооцооллын төөрөгдөл нь хөрөнгө оруулагчдыг эрсдэлтэй шийдвэр гаргалтын нөлөөнд автуулдаг ба хөрөнгө ихсэх тусам эрсдэл хүлээх хандлагыг даамжруулдаг байна. Хөрөнгө оруулагчид энэхүү зан аашийг бодлогогүйгээр гаргадаг. Гажуудалтай санхүүгийн шийдвэр гаргалт нь мэдээж багцыг аюулд оруулна.

Page 6: Shutis buhs-khaliun

4.Оюун санааны тооцооллын төөрөгдөл нь хөрөнгө оруулагчдыг өмнө нь маш их ашиг авчирсан боловч ирээдүйд унах хувьцааг зарах шийдвэр гаргахад эргэлзүүлдэг. 1990-ээд оны бух эдийн засгийн үед хөрөнгө оруулагчид эрүүл, байнгын ашигт дассан байсан.

2.2 Судалгаанд оролцогч 2

БИ-АЙ-ТИ: Дагалдагч

Ерөнхий төлөв: Мөнгөө хөрөнгө оруулах болон зарцуулахад шийдвэр гаргалтандаа бага анхаарал тавьдаг.

Үндсэн төөрөгдлийн төрөл: Танин мэдэхүйн

Хөрөнгө оруулалтын хэв маяг: Идэвхигүй

Эрсдэл даах чадварын түвшин: Дунджаас доогуур гэхдээ энэхүү БИ-АЙ-ТИ нь өөрийгөө байгаа түвшингөөсөө илүү хэмээн боддог.

Дагалдагч нь ихэнвчлэн хөрөнгө санхүүгийн шийдвэрт идэвхигүй хандлагыг харуулж байдаг зан төлөвийн төрөл юм. Нэг үгээр дагалдагч хөрөнгө оруулагч нь өөрийн гэсэн хөрөнгө оруулах тогтсон арга барил багатай. Тэд найзууд болон хамт олны бодлыг дагах хандлагатай байдаг бөгөөд ямар ч нөхцөл байдалд учир нь олдохгүй хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах магадлалтай. Ихэвчлэн тэдний санхүүгийн төлөвлөгөө урт хугацааных байдаггүй. Тэд өөрсдийгөө хөрөнгө оруулалтын тал дээр ухаантай авьяастай хэмээн дөвийлгөн хуурч, ганц удаагийн хөрөнгө оруулалт нь амжилттай болсон үед сэтгэлийн хөөрлөөр хэтэрхий эрсдэлтэй шийдвэр гаргах магадлалтай. Тэд талаас илүү тохиолдолд өөрсдийн шийдвэрийг дагадаггүй ба эцсийн мөчид өөрийн бус бусдын бодлыг сонсон тэр хүрээн дотроо шийдвэр гаргадаг.

Илэрсэн төөрөгдөл

Өөртөө хамаатуулах төөрөгдөл

Эх үүсвэр: Танин мэдэхүйн

Ерөнхий тодорхойлолт: Амжилтаа өөрийнхөө авъяас чадвартайгаа холбон ойлгож, алдаагаа азгүй байдал, бусад гадаад хүчин зүйл, гадны нөлөөтэй холбон, түүнд бурууг нь тохох тохиолдол нь энэхүү гажуудалтай холбоотой юм. Жишээ нь: Шалгалтан дээр сайн дүн авч буй сурагч өөрийн хичээл зүтгэл, оюун ухаанаар бахархан сайшааж байхад муу дүн авсан сурагч шударга бус дүгнэсэн хэмээн багшийг буруутгадаг. Мөн тамирчид ялахдаа ур чадвараа магтаж, ялагдахдаа шударга бус шүүлтийг дөвийлгөн гаргаж ирэх тохиолдол ч байдаг.

Учирч болох эрсдлүүд:

1. Үе дараалан амжилттай ажилласнаар гадаад хүчин зүйлийг үл тоон зөвхөн өөртөө, өөрийнхөө

чадварт хэт итгэж, хэтэрхий том эрсдэлд орох магадлалтай.

2.Хэтэрхий их хэмжээний хөрөнгө оруулалт хийхэд хүргэж болно. Өөрийн чадвар болон азандаа найдан хөрөнгийн чадварт тань аюул учруулах их хэмжээний хөрөнгийг оруулах.

3.Сонсохыг хүссэн зүйлээ л сонсдог болгоно. Хөрөнгө оруулж болно гэсэн мэдээлэл сонсонгуутаа л оруулсан хөрөнгө нь зөв байж гэж бат итгэдэг. Энэ нь хэсэг хугацаанд ажиглах ёстой байсан, эсвэл бүр хөрөнгө оруулалт хийх ёсгүй байсан зүйлдээ хүртэл хөрөнгө оруулахад хүргэнэ.

4.Тухайн компанийн удирдах зөвлөл, захирлууд зэргээр нь компанийн амжилтыг тодорхойлох. Уг нь хувьцааны ханш хувь хүний амжилтаас биш, олон цогц хүчин зүйлүүдээс шалтгаалдаг юм.

2.3 Судалгаанд оролцогч 1

БИ-АЙ-ТИ: Хараат бус

Ерөнхий төлөв: Хөрөнгө оруулалтын бүх үйл явцыг оролцдог бөгөөд хөрөнгө оруулалтандаа үргэлж сонголттой байдаг.

Үндсэн төөрөгдлийн төрөл: Танин мэдэхүйн, өөрийн хийсэн судалгаан дах нотолгооны төөрөгдөлд орох магадлалтай.

Хөрөнгө оруулалтын хэв маяг: Идэвхитэй

Эрсдэл даах чадварын түвшин: Дунджаас дээгүүр гэхдээ хэт биеэ тоосон хөрөнгө оруулагчидтай адил биш.

Хараат бус хөрөнгө оруулагч нь өөрийн гэсэн хөрөнгө оруулалтын үзэл бодол болон арга ухаантай. Тэд үргэлж хөрөнгө оруулалтын уламжлалт бус шийдвэрийг өөрийн бодлоороо гаргадаг. Хэн нэгэн хүний гаргаж өгсөн урт хугацааны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг дагахад энэ дур зоргоороо зан садаа болдог гэж хэлж болно. Тиймээс тэд үргэлж өөрөө өөрийнхөө хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боловсруулах сонхирхолтой байдаг.

Хараат бус хөрөнгө оруулагчид аналитик болон шүүмжлэлт сэтгэлгээ хангалттай байдал нь түүний амьдралын бүх зүйл дээр илэрдэг. Энэ ч тэднийг өөрсдийнхөө логик сэтгэлгээ болон зөн билэгтээ маш их итгэлтэй байх шалтгаан болдог. Мэдээж ихэнхдээ энэ нь их хэмжээний ашгийг авчирдаг. Хараат бус зан төлөв нь дагалдагч зан төлөвийн хөрөнгө оруулагчийн эсрэг хувилбар юм.

Илэрсэн төөрөгдөл

Нотолгооны төөрөгдөл

Эх үүсвэр: Танин мэдэхүйн

Page 7: Shutis buhs-khaliun

Ерөнхий тодорхойлолт: Нотолгооны төөрөгдөл нь ханш унах үеэр бодит байдал бидний итгэл найдвартай зөрчилдөж байсан ч өөрийн бодлоо улам зөвтгөх сонгомол ойлголтын төрлийн гажуудлыг төлөөлдөг. Жишээлбэл, таны байшингийн хажуугаар бусад улирлаас илүү зуны улиралд улаан машинууд явж өнгөрдөг гэдэгт итгэдэг. Гэвч, энэ ойлголт нь нотолгооны төөрөгдөлтэй холбоотой байж болох юм. Зуны улиралд илүү их улаан машиныг анхаардаг, харин бусад улиралд анзааралгүй өнгөрөөдөг. Энэ хандлага нь хугацаа өнгөрөх тусам таны зуны улиралд их улаан машин байдаг гэсэн үзлийг тань улам их хүч оруулж нэмэгдүүлсээр байдаг. Энэ үзэгдлийг өөрөөр тайлбарлавал, энэ гажуудал нь бидний юу гэж ойлголхыг хүсч байгаагаар байгалийн чадвараа ашиглан өөртөө итгүүлэх үйл явц билээ. Бодит байдалд ямар ч өөр нотолгоо гарч ирсэн энэ гажуудлын тусламжтай хүмүүс өөрийн үзэл бодлоо буруу байсан ч улам итгүүлсээр байдаг.

Учирч болох эрсдэл:

1.Нотолгооны төөрөгдөлтэй хөрөнгө оруулагчид байнга өөрийн үзэл бодлыг нотлоход хэрэгтэй мэдээллийг хайж байдаг ба өөрийн тухайн зүйлийн талаарх бодлыг байнга нэмэгдүүлж байдаг, харин өөрийн бодлыг үгүйсгэх мэдээллийг үл тоож эсвэл түүнээс зугтаж байдаг. Тиймээс энэ нь хөрөнгө оруулагчдыг зайлшгүй уналтад оруулдаг.

2. Хэрвээ хөрөнгө оруулагч тухайн хувьцааны үнэ нь 52 дахь долоо хоногтоо маш их өсдөг гэдэгт итгэж байгаа бол нотолгооны гажуудал нь ажиллаж байна гэсэн үг. Яг үнэндээ 52 дахь долоо хоногт үнэ нь өсөхгүй ч байж болох юм.

3.Энэ төөрөгдөл нь хөрөнгө оруулагчид өөрийн компанийн хувьцаанд хөрөнгөө төвлөрүүлэхэд нөлөөлдөг. IBM-ийн жишээг санавал дотооддоо сайн ажиллаж байгаа нь компанийн хувьцаа өснө гэдгийг төдийлөн нотолдоггүй. Хөрөнгө оруулагчид өөрөө ажлаа сайн хийсэн үедээ өөрийнх нь компаний хувьцаа өснө гэсэн хүлээлттэй болдог нь эцэстээ аюулд хүргэдэг.

4.Нотолгооны төөрөгдөл нь хөрөнгө оруулагчдыг өөрийн багцын эрсдэлийг тараан байршуулахгүйгээр багц бүрдүүлэхэд хүргэдэг. Учир нь хөрөнгө оруулагч өөрийн багц дахь хүвьцаандаа бүрэн итгэдэг бөгөөд муу мэдээлэл энэ ойлголтыг нь үгүй хийж чаддаггүйтэй холбоотой. Маш олон зөвлөгчид зөвхөн хэдхэн хувьцаанд төвлөрсөн багцтай хөрөнгө оруулагчидтай таарч байсан. Энэ нь хугацааны турш хуримтлагдсаар маш их хазайлттай багцыг бий болгодог. Тиймээс энэ хөрөнгө оруулагчид нь өөрийн багцын хувьцааны талаар муу мэдээлэл сонсохыг хүсдэггүй ба зөвхөн сайн мэдээг хүлээн аваад өөрийгөө маш сайн багц бүрдүүлсэн гэдэгт бат итгэсээр байдаг.

2.4 Судалгаанд оролцогч 12

БИ-АЙ-ТИ: Хуримтлуулагч

Ерөнхий төлөв: Баялагийг хуримтлуулах маш их сонирхолтой бөгөөд өөрийн хөрөнгө оруулалтын чадвартаа хэт их итгэлтэй.

Үндсэн төөрөгдлийн төрөл: Танин мэдэхүйн, Хэт их итгэлтэй байдлын төөрөгдөл, Удирдах хийсвэрлэлтэй

Хөрөнгө оруулалтын хэв маяг: Хөрөнгө оруулалтын шийдвэрийн үйл явцад их идэвхи гаргадаг

Эрсдэл даах чадварын түвшин: Маш өндөр

Хуримтлуулагч хөрөнгө оруулагч нь баялгийг хуримтлуулах асар их хүсэлтэй бөгөөд өөрсөддөө маш их итгэлтэй байдаг. Тэд ихэнх амбиц шаардсан бизнест амжилттай байдаг ч зарим тохиолдолд мундаг хөрөнгө оруулагч гэсэн нэрийг өөртөө дуртайяа өгдөг нь тэдний бүтэлгүйтлийн эхлэл болдог байна. Тухайлбал, тэдний зан төлөв нь үргэлж өөрсдийн зах зээл дэх багцыг амжилттай байгаа хувьцаагаар шинэчлэх тал дээр илрэн харагдаж байдаг. Тэд өөрийн хөрөнгө оруулалтын шийдвэртээ бусдын бодлыг тусгах дургүйгээс хөрөнгө оруулалтын зөвлөхийн зөвөлгөөг тэр бүр дагадаггүй. Хуримлуулагчид нь эрсдэл дурлагчид ба ямар ч муу зүйл тохиодож байсан өөрсдийн шийдвэртээ итгэлтэй байсаар л байдаг.

Илэрсэн төөрөгдөл

Удирдах хийсвэрлэлийн төөрөгдөл

Эх үүсвэр: Танин мэдэхүйн

Ерөнхий тодорхойлолт: Нөлөөлж, удирдаж чадахгүй зүйлээ чадна гэж эндүүрэх үзэгдэл. Үүний жишээ казинод бүх төрлөөрөө харагддаг. Хоёр ширхэг шоо ямар тоотой буухыг таахад.

Учирч болох эрсдлүүд:

1.Хөрөнгө оруулалтаа хянах боломжтой гэж хий дэмий итгэснээс алдагдалд орох эрсдэлтэй. Ялангуяа интернэтээр хийгддэг арилжаанд оролцогсод өөрсдийгөө хөрөнгө оруулалтын үр дүнг удирдаж хянаж чадна гэж итгэдэг.

2.Судлаачдын олж мэдсэнээр хөрөнгө оруулагчид ирээдүйг нь бага ч болов хэмжээгээр хянаж, удирдах боломжтой гэж бодсон компаниуддаа хөрөнгө оруулах тодорхой нормыг хадгалан үлддэг ажээ. Үүнээс болж төрөлжилтийн хомсдол үүсэн хөрөнгө оруулалтад муугаар нөлөөлөх магадлалтай.

3.Өөрсдийн хөрөнгө оруулсан компаниа удирдах боломжтой гэсэн хуурамч мэдрэмжээс болж захиалга, ашиглах техникээ хязгаарладаг. Иймэрхүү байдал нь боломжийг хэт үнэлэх, ашиггүй худалдан авалт хийх зэрэг үр дагавартай.

Page 8: Shutis buhs-khaliun

4.Ерөнхийдөө удирдах хийсвэрлэл нь хөрөнгө оруулагчдад өөртөө хэт итгэх итгэл өгдөг.

Дүгнэлт

Энэхүү судалгааны ажлаар БИ-АЙ-ТИ буюу хөрөнгө оруулагчдын зан төлөвийн төрлийн талаар авч үзлээ. Хөрөнгийн зах зээлийн тоглогчид сэтгэл зүйн болон оюун санааны төөрөгдөл ихтэй байх нь зах зээлийг улам бүр тогтворгүй болгож, эрсдлийг нэмэгдүүлдэг. Хөрөнгө оруулагчдыг эрсдлээс хамгаалах арга хэмжээг тэдний мэдлэг боловсролыг дээшлүүлэх замаар хэрэгжүүлэх нь зайлшгүй чухал асуудал юм. Түүнчлэн заавал хөрөнгө оруулалтын зөвөлгөө авахгүйгээр энгийн хөрөнгө оруулагч бүр өөрийн хөрөнгө оруулалтын зан төлөвийг судлан мэдсэнээр хөрөнгө оруулалтад нөлөөлж болох өөрийн сэтгэлзүйн нөлөөллийг багасгах боломжтой юм.

Гэхдээ тус үйлчилгээг монголын брокер, дилерийн компанид нэвтрүүлж харилцагчид байнга зөвлөгөө өгөх нь одоогоор хөрөнгө оруулалт хийж буй харилцагчдын эрсдлийг бууруулж, ашгийг нэмэгдүүлэх, мөн зах зээлд шинээр орж буй хөрөнгө оруулагчдыг анхнаас нь эрсдэл багатай, оновчтой хөрөнгө оруулалт хийх арга барилд сургаж, мэдлэг чадварыг нь дээшлүүлж байхад туслалцаа үзүүлэх нь брокер, дилерийн компаний үүрэг юм.

Дээрхи хөрөнгө оруулагчийн зан төлөлийн төрлүүд болох хамгаалагч, хуримтлуулагч,

дагалдагч, хараат бус зэрэг нь тухайн хүнд аль нэг байдлаар давамгай оршиж байгаа бөгөөд урт хугацаанд өөрчлөгдөх боломжтой. Майкл М. Помпайны номонд дурьдахдаа ойролцоогоор хамгийн багадаа 2 жилийн үечлэлтэйгээр өөрчлөгддөг хэмээн үзсэн байна. Гэсэн хэдий ч төөрөгдийн шинжлэхтэй харьцуулбал илүү бодитой зүйл юм.

Мөн цаашид энэхүү номыг орчуулан хэрэглэх нь хөрөнгө оруулагчийн боловсролд чухал нэмэр болно хэмээн найдаж байна.

Ашигласан материалын жагсаалт:

1. Я. Базарсад, М. Банзрагч, болон бусад “ Хөрөнгө оруулалтын шинжлэх ухаан”

2. А. Өлзийцэцэг, “Монголын өнөөгийн байдал, цаашдын хандлага” 2012

3. Г. Мөнх-эрдэнэ, С. Тулга, Г. Ундрах “Төөрөгдлийн шинжилгээ” 2014

4. Micheal M. Pompain “Behavioral finance and Wealth management” 2006, “Behavioral finance and Investor types” 2013

5. Micheal M. Pompain Article in Forbes “Investor types” 2014

6. www.mse.com 7. www.mongolbank.mn 8. www.investopedia.com 9. www.safari.com