shinechilsen nairuulg Bodlogiin barimt...

77
Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг 1 НЭГ. УДИРТГАЛ ХЭСЭГ 1.1. Байгууллагын үйл ажиллагааны шинж чанар хүрээ Төсөвт байгууллага нь төрийн чиг үүрэгт хамаарах ажил үйлчилгээг төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлдэг хөрөнгө эзэмшиж, өр төлбөрөө хариуцан үйл ажиллагаа нь тасралтгүй үргэлжилдэг байгууллага мөн. Төсвийн ерөнхийлөн захирагч нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч байх бөгөөд төсвийн шууд захирагч буюу ерөнхий менежер нь төсөвт байгууллагын дарга /захирал/ байна. Улс орны нягтлан бодох бүртгэлийн үндэсний баримт бичиг нь тухайн улсын эдийн засаг, эрх зүй, уламжлалт ёс заншилд нийцүүлэн боловсруулсан стандартыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн байдаг бол байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг нь салбарынхаа үйл ажиллагааны онцлог, нэр томьёо, үйл ажиллагааны цар хүрээг харгалзан боловсруулсан байх шаардлагатай байдаг. 1.2. НББ-ийн бодлогын баримт бичиг, түүний ач холбогдол Нягтлан бодох бүртгэлийн бодлого гэдэг нь санхүүгийн тайланг бэлтгэн толилуулахад байгууллагын мөрддөг тусгай зарчим, суурь, үндэслэл, дүрэм журам болон практик үйл ажиллагаа юм. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3.1.8-д НББ-ийн бодлогын баримт бичиггэж бүртгэлийн суурь, санхүүгийн тайлан гаргахад баримтлах зарчмыг тодорхойлсон журам, заавар, аргачлалыг хэлнэ гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл аж ахуйн нэгж болон төсөвт албан байгууллагууд өөрийн онцлогт тохирсон стандарт, хууль, тогтоол, дүрэм журмыг судлан үзсэний үндсэн дээр санхүүгийн тайлан бэлтгэн гаргах арга зүйгээ боловсруулан батлуулж мөрдөх үйл ажиллагаа юм. НББ-ийн бодлогын баримт бичгийг хэрхэн боловсруулж мөрдөж байгаагаар түүний ач холбогдол тодорхойлогдоно. Өөрөөр хэлбэл байгууллага санхүүгийн тайлангаа хэр үнэн зөв, УСНББОУС-д нийцүүлэн гаргаж, холбогдох хууль, тогтоол, тушаал, заавар, аргачлалыг байгуулагын хэмжээнд мөрдөх нь бодлогын баримт бичиг арга зүйн удирдлагаас хамаарна. Иймд байгууллагын удирдлага болон ерөнхий нягтлан бодогч солигдоход батлагдсан НББ- ийн бодлогын баримт бичиг нь уламжлагдан танилцан урьдын адил мөрдөж ажиллахаар нарийн чанд боловсруулагдсан байх ёстой.

Transcript of shinechilsen nairuulg Bodlogiin barimt...

Page 1: shinechilsen nairuulg Bodlogiin barimt bicheginternalaudit.ub.gov.mn/wp-content/uploads/2016/01/shine...Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг

1

НЭГ. УДИРТГАЛ ХЭСЭГ

1.1. Байгууллагын үйл ажиллагааны шинж чанар хүрээ

Төсөвт байгууллага нь төрийн чиг үүрэгт хамаарах ажил үйлчилгээг төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлдэг хөрөнгө эзэмшиж, өр төлбөрөө хариуцан үйл ажиллагаа нь тасралтгүй үргэлжилдэг байгууллага мөн.

Төсвийн ерөнхийлөн захирагч нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч байх бөгөөд төсвийн шууд захирагч буюу ерөнхий менежер нь төсөвт байгууллагын дарга /захирал/ байна.

Улс орны нягтлан бодох бүртгэлийн үндэсний баримт бичиг нь тухайн улсын эдийн засаг, эрх зүй, уламжлалт ёс заншилд нийцүүлэн боловсруулсан стандартыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн байдаг бол байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг нь салбарынхаа үйл ажиллагааны онцлог, нэр томьёо, үйл ажиллагааны цар хүрээг харгалзан боловсруулсан байх шаардлагатай байдаг.

1.2. НББ-ийн бодлогын баримт бичиг, түүний ач холбогдол

Нягтлан бодох бүртгэлийн бодлого гэдэг нь санхүүгийн тайланг бэлтгэн толилуулахад байгууллагын мөрддөг тусгай зарчим, суурь, үндэслэл, дүрэм журам болон практик үйл ажиллагаа юм.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3.1.8-д “НББ-ийн бодлогын баримт бичиг” гэж бүртгэлийн суурь, санхүүгийн тайлан гаргахад баримтлах зарчмыг тодорхойлсон журам, заавар, аргачлалыг хэлнэ гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл аж ахуйн нэгж болон төсөвт албан байгууллагууд өөрийн онцлогт тохирсон стандарт, хууль, тогтоол, дүрэм журмыг судлан үзсэний үндсэн дээр санхүүгийн тайлан бэлтгэн гаргах арга зүйгээ боловсруулан батлуулж мөрдөх үйл ажиллагаа юм. НББ-ийн бодлогын баримт бичгийг хэрхэн боловсруулж мөрдөж байгаагаар түүний ач холбогдол тодорхойлогдоно.

Өөрөөр хэлбэл байгууллага санхүүгийн тайлангаа хэр үнэн зөв, УСНББОУС-д нийцүүлэн гаргаж, холбогдох хууль, тогтоол, тушаал, заавар, аргачлалыг байгуулагын хэмжээнд мөрдөх нь бодлогын баримт бичиг арга зүйн удирдлагаас хамаарна.

Иймд байгууллагын удирдлага болон ерөнхий нягтлан бодогч солигдоход батлагдсан НББ-ийн бодлогын баримт бичиг нь уламжлагдан танилцан урьдын адил мөрдөж ажиллахаар нарийн чанд боловсруулагдсан байх ёстой.

Page 2: shinechilsen nairuulg Bodlogiin barimt bicheginternalaudit.ub.gov.mn/wp-content/uploads/2016/01/shine...Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг

2

1.3. НББ-ийн бодлогын баримт бичиг боловсруулах үндэслэл

Монгол улсын НББ-ийн тухай хуулийн 17 дүгээр зүйлийн 17.2-т “Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага нь санхүү НББ-ийн хууль тогтоомж, стандарт, дүрэм журам, зааварт нийцүүлэн НББ-ийн бодлогын баримт бичгийг боловсруулан батлаж мөрдөж ажиллана” 19 дүгээр зүйлийн 19.1-д “аж ахуйн нэгж, байгууллагын НББ-ийн бодлогын баримт бичгийг боловсруулж, батлуулах үүргийг нягтлан бодогч хүлээдэг байна”.

16 дугаар зүйлийн 16.1-д “НББ-иин үйл ажиллагаанд НББ-ийн ОУС-ыг мөрдөнө” гэж тус тус заасныг үндэслэн байгууллагын хэмжээнд мөрдөхөөр НББ-ийн бодлогын баримт бичгийг боловсрууллаа.

Бүртгэлийн бодлогын баримт бичиг нь НББ-ийн тухай хууль, Төсвийн тухай хууль НББ-ийн ОУС-т, бусад холбогдох хууль, эрх зүйн актуудад нийцсэн болно.

НББ-ийн бодлогын баримт бичгийн зориулалт

Энэхүү бодлогын баримт бичиг нь байгууллагын санхүүгийн тайлан бэлтгэн гаргахад ашиглахаар боловсруулсан .

НББ-ийн бодлогын баримт бичгийн үйлчлэх хүрээ

НББ-ийн бодлогын баримт бичгийн үндсэн заалтууд нь нийтлэг зориулалт бүхий санхүүгийн тайланг бэлтгэхээр зориулагдсан тул тухайн байгууллагын үйл ажиллагааг бүхэлд нь хамаарна.

1.4. НББ-ийн бодлогын баримт бичгийг мөрдөх тухай журам

Байгууллага НББ-ийн бодлогоо тодорхойлж даргын тушаалаараа батлуулах тул заавал мөрдөж ажиллах баримт бичиг болно. НББ-ийн бодлогын баримт бичигтэй холбоотой стандарт, хууль тогтоол, тушаал, дүрэм журамд өөрчлөлт орсон тохиолдолд энэхүү бодлогын баримт бичигт нэмэлт өөрчлөлт оруулна.

1.5. НББ-ийн бодлогын баримт бичгийг боловсруулахад тавигдах шаардлагууд

УСНББОУС-ын 37-р зүйлд Санхүүгийн тайланг ашиглах боломжтой Улсын Секторын НББ-ийн ОУС-т тус бүрийн бүх шаардлагад нийцүүлэхийн тулд удирдлага нь байгууллагын НББ-ийн бодлогыг сонгож хэрэглэх ёстой гэж заасан.

НББ-ийн бодлогын баримт бичиг дараах мэдээллүүдийг хангаж байх шаардлагатай.

а. Хэрэглэгчдийн шийдвэр гаргах үйл явцад ач холбогдолтой байх

Санхүүгийн тайлан нь гадны болон дотоодын хэрэглэгчдийг тухайн байгууллагын санхүүгийн байдал, түүнд гарсан өөрчлөлтийн талаар шаардлагатай мэдээллээр хангаж эдийн засгийн зөв шийдвэр гаргахад нь туслана.

Page 3: shinechilsen nairuulg Bodlogiin barimt bicheginternalaudit.ub.gov.mn/wp-content/uploads/2016/01/shine...Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг

3

б. Итгэл үнэмшилтэй байх

1. Байгууллагын санхүүгийн үр дүн ба санхүүгийн байдлыг үнэн зөв толилуулах

2. Зөвхөн хуулийн хэлбэрийг нь бус, үйл явдлыг ба ажил гүйлгээний эдийн засгийн мөн чанарыг нь тусгах

3. Төвийг сахисан бөгөөд туйлшралаас ангид байх

4. Ухаалаг шийдэлтэй байх

5. Бүх материаллаг талаараа иж бүрэн байх

6. Зэрэгцүүлэх боломжтой, иж бүрэн байх

ХОЁР. БҮРТГЭЛИЙН БОДЛОГЫН АРГА ЗҮЙН ХЭСЭГ

2.1. Санхүүгийн тайлан бэлтгэхдээ мөрдөх стандарт, заавар, журам

Байгууллага нь санхүүгийн тайлан бэлтгэхдээ НББ-ийн тухай хууль, УСНББОУС болон бусад хууль, НББОУС, тэдгээрт нийцүүлэн Сангийн яам болон холбогдох төрийн захиргааны төв байгууллагаас баталсан заавруудыг мөрдлөгө болгоно. Байгууллагын хэрэглэдэг НББ-ийн бодлогууд нь эдгээр стандарт, заавар журмаар зөвшөөрөгдсөн буюу түүнтэй холбогдох заалтад үндэслэсэн болно.

2.2. Санхүүгийн тайлангийн бүрэлдэхүүн хэсэг ба зорилго

Санхүүгийн тайлангийн иж бүрдэл

1. Баланс СТ-1А

2. Үр дүнгийн тайлан СТ-2А

3. Мөнгөн гүйлгээний тайлан СТ-3А

4. Өмчийн өөрчлөлтийн тайлан СТ-4А

5. Бүрэн тодруулга

Санхүүгийн тайлангийн тодруулга:

Үндсэн хөрөнгийн тайлан СТТ-1

Бараа материалын тайлан СТТ-2

Өглөгийн тайлан СТТ-3

Авлагын тайлан СТТ-4

Page 4: shinechilsen nairuulg Bodlogiin barimt bicheginternalaudit.ub.gov.mn/wp-content/uploads/2016/01/shine...Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг

4

Ажилчдын орон тоо, цалингийн тайлан

Санхүүгийн тайлан нь байгууллагын санхүүгийн байдал, үйл ажиллагааны үр дүн, санхүүгийн байдлын өөрчлөлтийн талаар санхүүгийн тайланг хэрэглэгчдийг мэдээллээр хангах зорилготой.

2.3. Санхүүгийн тайлангийн зорилго, зарчмууд

Санхүүгийн мэдээлэл хэрэгцээтэй байгаа хэрэглэгчдийг шаардлагатай мэдээллээр хангах явдал юм. Байгууллагын санхүүгийн тайлангийн гол үндсэн хэрэглэгчид нь удирдлага, хянан шалгагчид, төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийг хянаж нэгтгэдэг байгууллагууд, иргэд байна.

Нягтлан бодох бүртгэлд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн дараах зарчмуудыг баримтална.

Хоёр талт зарчим

Байгууллагын хөрөнгийн дүн нь эх үүсвэрийнхээ дүн буюу өр төлбөр ба эзэмшигчдийн өмчийн дүнтэй тэнцүү байна.

“Хөрөнгө = өр төлбөр + эзний өмч”

Бие даасан зарчим

Байгууллагын санхүү нь байгууллагыг өмчлөгчдийн санхүүгээс ангид хараат бус байх ёстой. Төсөвт байгууллага нь дээд шатны төсөв захирагчаас хуваарилан эзэмшүүлсэн хөрөнгөөр үйл ажиллагаа явуулахдаа санхүүгийн талаар бие даасан үйл ажиллагаа явуулдаг.

Жинхэнэ хэрэгжилтийн зарчим

Орлого, зарлагын өсөлт, бууралтыг уг үйл явц үнэхээр тодорхой болсон үед нь хүлээн зөвшөөрнө.

Өртгийн зарчим

Хөрөнгийг олж бэлтгэсэн үед түүнийг анх худалдан авсан үнэ болон зориулалтаар нь ашиглах хүртэл гарсан бүх зардлуудын нийлбэрээр үнэлэн бүртгэлд тусгана. Өртөг нь илүү бодитой байдаг учир мэдээлэл нь бодитой байж тайланд найдвартай мэдээллийг агуулдаг байна.

Орлого зардлын уялдаат зарчим

Тайлангийн хугацаанд орлого олохтой холбоотойгоор тодорхой хэмжээний зардал гарч байдаг тул зардлын хүлээн зөвшөөрөлтийг орлогын хүлээн зөвшөөрөлттэй нийцүүлэн бүртгэх. Өөрөөр хэлбэл жинхэнэ хэрэгжилтийн зарчим ёсоор үйлчилгээ үзүүлсэн онд нь орлогыг хүлээн зөвшөөрсөн бол уялдаат зарчим ёсоор түүнтэй холбоотой зардлыг мөн онд хүлээн зөвшөөрөх ёстой гэж үздэг.

Page 5: shinechilsen nairuulg Bodlogiin barimt bicheginternalaudit.ub.gov.mn/wp-content/uploads/2016/01/shine...Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг

5

Орлогыг хүлээн зөвшөөрөх зарчим

Орлого олох нь ойлгомжтой буюу боломжтой болсон, мөн орлого олох нь тодорхой болсон үед хүлээн зөвшөөрч бүртгэлд тусгах

Материаллаг байх зарчим

Мэдээллийн хамааралтай байдалд түүний материаллаг байдал нөлөөлдөг. Санхүүгийн тайланд зөрчилтэй илэрхийлсэн эсвэл орхигдуулсан мэдээллийн улмаас хэрэглэгч нь санхүүгийн тайланд тулгуурлан гаргаж буй эдийн засгийн шийдвэрээ өөрчлөхөд хүрч байвал эдгээр мэдээллийг материаллаг чанартай гэж үздэг. Материаллаг чанар нь орхигдуулсан эсвэл зөрчилтэй илэрхийлсэн мэдээллийн хэмжээ, шинж чанараас хамаардаг.

Тасралтгүй байх зарчим

Байгууллага нь тасралтгүй байх зарчмаар ажиллах ба үйл ажиллагаа нь үргэлжлэн, ойрын ирээдүйд хууль ёсны үүргээ хангана гэсэн төсөөллөөр санхүүгийн тайлангаа гаргадаг.

Удирдлага нь байгууллагаа татан буулгах буюу байгууллагын үйл ажиллагааг зогсоох, эсвэл ингэхээс өөр бодит сонголтгүй болсон ч санхүүгийн тайланг тасралтгүй байх зарчмаар гаргана.

Мөнгөөр хэмжих зарчим

Нягтлан бодох бүртгэл бол хэмжил зүйн ухаан юм. Хэмжил зүйн биет, хөдөлмөрийн, мөнгөн гэсэн хэмжүүрүүд байдаг ч НББ-ийн хувьд зөвхөн мөнгөн хэмжүүрээр аливаа хөрөнгийг нэгтгэн бүртгэж тайлагнах нь зохимжтой гэдгийг нийтээр хүлээн зөвшөөрдөг бол бусад хэмжүүрийг анхан шатны бүртгэлд түгээмэл хэрэглэдэг байна.

Санхүүгийн тайлангийн жил

Төсөвт байгууллагын төсвийн жил нь жил бүрийн 1 дүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болно.

Санхүүгийн тайланг улирал, жилээр гаргана. Тайлангийн өдөр гэдэг нь тайлант хугацааны сүүлчийн өдөр болно.

ГУРАВ. НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ БОДЛОГО

3.1. Санхүүгийн тайлангийн элементүүд

Санхүүгийн тайлан баланс үндсэн гурван элементээс бүрддэг.

Үүнд: Хөрөнгө = Өр төлбөр + Эзэмшигчдийн өмч

Page 6: shinechilsen nairuulg Bodlogiin barimt bicheginternalaudit.ub.gov.mn/wp-content/uploads/2016/01/shine...Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг

6

1. Хөрөнгө нь өнгөрсөн ажил гүйлгээ, үйл явдлын үр дүнд байгууллага эзэмшилдээ авсан, ирээдүйд эдийн засгийн үр ашгаа өгөх нөөц юм.

2. Өр төлбөр нь өнгөрсөн ажил гүйлгээ, үйл явдлын үр дүнд үүссэн, эдийн засгийн үр ашгийг агуулагч, байгууллагын хөрөнгөөр төлөгдөх үүрэг хариуцлага юм.

3. Эзэмшигчдийн өмч нь бүх өр төлбөрийг барагдуулсны дараа байгууллагын эзэмшилд байгаа хөрөнгийн өөрийн эх үүсвэр юм.

Баланс актив, пассив гэсэн хоёр талтай. Балансын актив тал хөрөнгө түүний байршил, эзэмших эрхийг, пассив тал хөрөнгийн эх үүсвэр түүний зориулалт, зээлдүүлэгчид ба өмч эзэмшигчдийн өмнө хүлээх үүргийг харуулдаг.

Балансын элементүүдийн байршил, уялдаа холбоог хүснэгтээр харуулбал:

БАЛАНС

Хөрөнгө актив /актив/ Эх үүсвэр /пассив/

I.Эргэлтийн хөрөнгө

Мөнгө түүнтэй адилтгах хөрөнгө

Богино хугацаатай хөрөнгө оруулалт

Авлага

Бараа материал

Урьдчилж төлөгдсөн зардал

I.Богино хугацааны өр төлбөр

Цаг үеийн өрт төлбөр

Богино хугацаат зээл

II. Эргэлтийн бус хөрөнгө

Биет хөрөнгө

Биет бус хөрөнгө

Урт хугацаат хөрөнгө оруулалт

II. Урт хугацаат өр

Урт хугацаат бонд, вексел

Урт хугацаат зээл

III. Эзэмшигчдийн өмч

Хувьцаа

Нэмж төлөгдсөн капитал

Хуримтлагдсан ашиг

Бусад

Санхүүгийн тайлан нь ажил гүйлгээ үйл явцын санхүүгийн нөлөөллийг түүний эдийн засгийн шинж чанартай уялдуулсан ерөнхий ангиллын хүрээнд тэдгээрийг бүлэглэж харуулдаг.

Page 7: shinechilsen nairuulg Bodlogiin barimt bicheginternalaudit.ub.gov.mn/wp-content/uploads/2016/01/shine...Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг

7

Эдгээр ерөнхий ангиллыг санхүүгийн тайлангийн бүрдэл хэсгүүд гэж нэрлэнэ. Хөрөнгө, өр төлбөр, капитал нь санхүүгийн байдлыг хэмжихтэй шууд холбоотой бүрдэл хэсгүүд болно. Орлого ба зардал нь орлого, үр дүнгийн тайланд байгаа үйл ажиллагааны үр дүнг хэмжихтэй шууд холбогдсон бүрдэл хэсгүүд юм. Санхүүгийн байдлын өөрчлөлтийн тайлан нь баланс болон орлого, үр дүнгийн тайлангийн бүрдэл хэсгүүдэд гарсан өөрчлөлтийг тусган харуулдаг.

3.2. Санхүүгийн тайлангийн элементийн тодорхойлолтод нийцсэн зүйлийг дараах нөхцөлд хүлээн зөвшөөрнө.

а. Тухайн зүйлтэй холбогдсон ирээдүйн эдийн засгийн үр ашиг нь аж ахуйн нэгжид орох буюу түүнээс гарах боломжтой бол

б. Тухайн зүйл нь маш үнэн зөв хэмжиж болох үнэ буюу өртөгтэй байх.

Хэмжигдэхүүний итгэл, үнэмшилтэй байдал, хэмжиж болох өртөг ба үнэлгээ нь санхүүгийн тайлангийн чухал хэсэг бөгөөд түүний итгэл үнэмшилтэй байдлыг нэмэгдүүлдэг. Үндэслэлтэй хэмжилт хийж чадахгүй бол тухайн зүйлийг баланс буюу орлого, үр дүнгийн тайланд тусгахыг хүлээн зөвшөөрөхгүй.

Хөрөнгийг хүлээн зөвшөөрөх: Хөрөнгө нь аж ахуйн нэгж, албан байгууллагат эдийн засгийн ирээдүйн үр ашгийг оруулах магадлалтай, маш итгэл үнэмшилтэй хэмжиж болох өртөг буюу үнэтэй бол балансад тусгахаар хүлээн зөвшөөрдөг.

Хөрөнгө нь тайлангийн хугацаанд эдийн засгийн үр ашиггүйгээр зардал гаргаж байгаа үед балансад тусгахыг хүлээн зөвшөөрөхгүй.

Өр төлбөрийг хүлээн зөвшөөрөх: Одоо байгаа өр төлбөрийг барагдуулснаар эдийн засгийн үр ашгийг агуулж байгаа нөөц хасагдах магадлалтай, мөн хэмжигдэх бүрэн боломжтой өр төлбөрийг балансанд хүлээн зөвшөөрнө. Талуудын харилцан биелүүлээгүй гэрээний үүргийг санхүүгийн тайланд өр төлбөр гэж үздэггүй. Хэрэв тодорхой нөхцөлд тэр нь хүлээн зөвшөөрөх шалгуурыг хангаж байгаа бол хүлээн зөвшөөрч болно.

Орлого хүлээн зөвшөөрөх: Эдийн засгийн ирээдүйн үр ашгийн хэмжигдэж болохуйц өсөлт нь хөрөнгийг нэмэгдүүлэх буюу өр төлбөрийг багасгаж байвал орлого, үр дүнгийн тайланд орлогоор хүлээн зөвшөөрнө. Орлого хүлээн зөвшөөрөх гэдэг нь хөрөнгийн өсөлт болон өр төлбөрийн бууралтыг нэг зэрэг хүлээн зөвшөөрнө гэсэн үг.

Зардлыг хүлээн зөвшөөрөх: Эдийн засгийн ирээдүйн үр ашгийн хэмжигдэх бололцоотой бууралт нь хөрөнгийг багасгах буюу өр төлбөрийг нэмэгдүүлэхээр байвал орлого, үр дүнгийн тайланд зардлыг хүлээн зөвшөөрнө. Зардлыг хүлээн зөвшөөрөх гэдэг нь хөрөнгийг багасгах буюу өр төлбөрийн нэмэгдлийг хүлээн зөвшөөрнө гэсэн үг.

Орлоготой шууд бусаар холбон тодорхойлогдох зардлыг оновчтой хуваарилалтын аргыг үндэслэж орлого, үр дүнгийн тайланд хүлээн зөвшөөрнө.

Үл хөдлөх хөрөнгө, гүүдвил, патент, худалдааны тэмдэг зэрэг хөрөнгийг ашиглахтай холбогдсон зардлыг хүлээн зөвшөөрнө.

Page 8: shinechilsen nairuulg Bodlogiin barimt bicheginternalaudit.ub.gov.mn/wp-content/uploads/2016/01/shine...Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг

8

Зардал нь эдийн засгийн ирээдүйн үр ашгийг бий болгохгүй буюу энэ үр ашгийг үнэлж болохгүй, эсвэл тайлан тэнцэлд хөрөнгөөр хүлээн зөвшөөрүүлэх зорилгоор үнэлэхийг хориглосон үед зардлыг орлого, үр дүнгийн тайланд хүлээн зөвшөөрнө.

Барааны баталгаатай холбогдож өр төлбөр үүссэн бол энэ үед үүссэн өр төлбөрийг хөрөнгөөр хүлээн зөвшөөрөхгүй учраас зардлыг орлого, үр дүнгийн тайланд хүлээн зөвшөөрнө.

Нягтлан бодох бүртгэлийн суурь

Төсөвт байгууллагууд НББ-ийн аккруэл суурийг баримтлана. Өөрөөр хэлбэл мөнгө хүлээн авсан эсэхээс хамаарахгүйгээр орлогыг олсон үед, зардлыг гарсан үед хүлээн зөвшөөрч бүртгэх аргыг хэлнэ. Аккруэл суурьтай бүртгэл нь хөрөнгө, өр төлбөр, эзний өмч, орлого, зардал гэсэн элементүүдтэй байна.

Санхүү бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрсөн тохиолдолд НББ-ийг мөнгөн сууриар хөтөлж болно.

Санхүүгийн тайланг аккруэл болон мөнгөн суурьт тасралтгүй байх зарчимд үндэслэн бэлтгэдэг. Аккруэл суурь нь ажил гүйлгээ, үйл явдлын үр нөлөөг тухайн ажил гүйлгээ, үйл явдлыг гарсан буюу тохиолдсон тухайн үед /мөнгө ба мөнгөтэй адилтгах хөрөнгийг хүлээн авсан эсвэл төлснөөс үл хамааран/ хамааруулан хүлээн зөвшөөрнө. Аккруэл сууриар бэлтгэгдсэн санхүүгийн тайлангаас дараах мэдээллийг шийдвэрлэх боломжтой. Үүнд:

Төрийн үйлчилгээг санхүүжүүлэх боломжийн талаар шийдвэр гаргах

Санхүүгийн тайлангаар дамжуулан хөрөнгө, өр төлбөрийн менежментийн байдлыг олон нийтэд илтгэх

Хөрөнгийн засвар, үйлчилгээ ба шинээр хөрөнгө авах зэргээр шаардлагатай ирээдүйн хөрөнгийн хэрэгцээгээ төлөвлөх

Өнөөгийн өр төлбөрийг төлөх, эсвэл урьдчилсан төлбөрт ажлыг төлөвлөх

Мөнгөн хөрөнгийн байдалд үндэслэн санхүүгийн оновчтой менежментийг хэрэгжүүлэх

Мөнгөн суурь нь ажил гүйлгээ гарсан тухай бүрд нь хүлээн зөвшөөрөгдсөн нөхцөлд шууд төлбөрөөр илэрхийлэгдэнэ. Өөрөөр хэлбэл зөвхөн мөнгөөр гарсан орлого, зарлагын ажил гүйлгээг хүлээн зөвшөөрч бүртгэхээс бус мөнгөн бус ажил гүйлгээ, өр, авлага, үндсэн ба эргэлтийн хөрөнгийг бүртгэдэггүй юм.

Санхүүгийн тайлангийн хэмжилтийн суурь

Төсөвт байгууллагын санхүүгийн тайлан нь түүхэн өртөгт суурилсан болно. Холбогдох стандартаар шаардсан бол хэмжилтийн бусад суурийг /түүхэн, цэвэр боломжит үнэ, одоогийн өртөг, өнөөгийн үнэ цэнэ/ тодорхой зүйлийн хувьд хэрэглэнэ.

Page 9: shinechilsen nairuulg Bodlogiin barimt bicheginternalaudit.ub.gov.mn/wp-content/uploads/2016/01/shine...Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг

9

Санхүүгийн тайлангийн шинж чанарууд

Санхүүгийн тайлангууд нь ойлгомжтой, хамааралтай /удирдлагын шийдвэр гаргалтад хамаатай/ зэрэгцүүлэх, материаллаг байх, найдвартай байх шинж чанарыг хадгалсан байна.

Санхүүгийн тайлангийн элементүүдийг хүлээн зөвшөөрөхдөө стандартад заасан доорх зарчмуудыг баримтална.

Түүхэн өртгийн зарчим. Хөрөнгө, өр төлбөрийг худалдан авсан үнээр бүртгэхийг хэлнэ.

Орлого хүлээн зөвшөөрөлтийн зарчим. Байгууллага орлогыг хэрэгжсэн буюу хэрэгжих боломжтой болсон, төсвийн ерөнхийлэн захирагчид бүтээгдэхүүнээ нийлүүлсэн үед үндсэн орлогыг хүлээн зөвшөөрнө.

Ажил гүйлгээний ирээдүйн үр ашгийн бууралт найдвартай хэмжигдсэн бөгөөд хөрөнгийг багасгаж өр төлбөрийг нэмэгдүүлж байвал зардлыг хүлээн зөвшөөрнө.

Уялдуулах зарчим. Тодорхой орлогыг олохын тулд гаргасан зардлыг түүнээс олсон орлоготой уялдуулах буюу зохицох зарчмыг мөрдөнө.

Өнгөрсөн үйл явдлын үр дүнд үүссэн бөгөөд ирээдүйд эдийн засгийн өгөөж хүртэхээр, байгууллагын хяналтад байгаа нөөцийг хөрөнгө гэж тодорхойлно.

Өнгөрсөн явдлын үр дүнд үүссэн бөгөөд ирээдүйд эдийн засгийн өгөөжийг гадагшлуулах замаар шийдвэрлэхээр хүлээгдэж буй одоо хүлээсэн хариуцлагыг өр төлбөр гэж тодорхойлно.

Бүрэн нэмэлт тодруулгын зарчим. Санхүүгийн тайлан хэрэглэгчдийн дүгнэлт ба шийдвэрт нөлөөлөх хангалттай чухал мэдээллийн мөн чанар ба дүнг хүлээн зөвшөөрч тусгахыг хэлнэ.

Балансын зүйлсийн ангилал ба баланс бэлтгэх

Балансын зүйлүүдийг хөрөнгө, өр төлбөр, эзэмшигчдийн өмч гэж ангилна.

Хөрөнгө, өр төлбөр, эзэмшигчдийн өмчийг балансад зохих үнэлгээгээр нийт дүнгээр үзүүлнэ.

Нэг жил хүртэлх хугацаанд ашиглах хөрөнгийг эргэлтийн, түүнээс дээш хугацаагаар ашиглах хөрөнгийг эргэлтийн бус хөрөнгө гэж ангилна.

Санхүүгийн тайлагналын мөнгөн хэмжүүр буюу үзүүлэлтийн нэгж

Санхүүгийн тайланг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөг, мөнгөөр илэрхийлнэ.

Page 10: shinechilsen nairuulg Bodlogiin barimt bicheginternalaudit.ub.gov.mn/wp-content/uploads/2016/01/shine...Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг

10

Нягтлан бодох бүртгэлийн цикл

1. Анхан шатны баримт бүртгэх

2. Журналд бичих

3. Дэлгэрэнгүй болон ерөнхий журнал хөтлөх

4. Шалгах баланс гаргах

5. Тохируулгын бичилт хийх

6. Ажлын хүснэгт гаргах

7. Санхүүгийн тайлан бэлтгэх

Санхүүгийн тайлан, мэдээ тушаах хугацаа

Байгуулага нь улирлын санхүүгийн тайланг дараа улирлын эхний сарын 10-ны дотор, жилийн санхүүгийн тайланг дараа оны 1 дүгээр сарын 20-ны дотор гаргаж аудитаар баталгаажуулж, харьяа санхүү, төсвийн асуудал эрхэлсэн байгууллагад тушаана.

Сар бүрийн төсвийн зардлын гүйцэтгэлийн мэдээг дараа сарын 1-ний дотор гаргаж нийслэлийн төрийн санд хүргүүлнэ.

ДӨРӨВ. НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ТУСГАЙ БОДЛОГО

Санхүүгийн байдал Хөрөнгө, өр төлбөр, капитал нь санхүүгийн байдлын хэмжилттэй шууд холбогдсон бүрдэл хэсгүүдийг дараахь байдлаар тодорхойлно. Үүнд:

а. Хөрөнгө гэдэг нь өнгөрсөн үйл явдлын үр дүн болон бизнест өгөөж бий болгохоор хүлээгдэж буй ирээдүйн эдийн засгийн өгөөж байдлаар аж ахуйн нэгжийн эзэмшилд байгаа нөөц болно.

б. Өр төлбөр гэдэг нь аж ахуйн нэгжийн эдийн засгийн үр ашгийг өөртөө агуулж байгаа нөөцөөс гарах үр дүн хүлээгдэж буй төлбөр тооцоо болон өнгөрсөн үйл явдлаас үүссэн өнөөгийн хүлээх үүрэг болно.

в. Капитал гэдэг нь аж ахуйн нэгжийн нийт хөрөнгийн дүнгээс бүх өр төлбөрийн дүнг хассаны дараа үлдэх хувь оролцоо болно.

Хөрөнгө

Хөрөнгийн ирээдүйн эдийн засгийн үр ашиг нь аж ахуйн нэгж, албан байгууллагын мөнгө ба мөнгөтэй адилтгах хөрөнгийг шууд ба шууд бус замаар бий болгох чадамж болно. Энэ чадамж нь аж ахуйн нэгж, албан байгууллагын үйл ажиллагааны хэсэг учраас үр өгөөжийг бий болгоно. Мөн мөнгө ба мөнгөтэй адилтгах хөрөнгийн хөрвүүлэлт, мөнгөн хөрөнгийн гадагшлах урсгалыг багасгах боломжтой байж болно.

Page 11: shinechilsen nairuulg Bodlogiin barimt bicheginternalaudit.ub.gov.mn/wp-content/uploads/2016/01/shine...Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг

11

Хөрөнгийг дараах байдлаар ангилна.

Эргэлтийн хөрөнгө

Эргэлтийн бус хөрөнгө

Эргэлтийн хөрөнгө гэж нэг жилийн дотор эсвэл бизнесийн үйл ажиллагааны нэг мөчлөг /цикл/-ийн хугацаанд мөнгө болон хөрвөх чадвартай хөрөнгийг хэлнэ.

Өөрөөр хэлбэл дараах тохиолдолд хөрөнгийг эргэлтийн хөрөнгө гэж үзнэ.

а. Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны циклийн хэвийн нөхцөлд ашиглахаар хүлээгдэж байгаа, эсвэл худалдан борлуулахаар эзэмшиж байгаа

б. Үндсэндээ худалдах зориулалттай юм уу богино хугацаатай эзэмшиж байгаа бөгөөд тайлангийн өдрөөс хойш арван хоёр сарын дотор ашиглахаар хүлээгдэж байгаа

в. Ашиглалтад нь ямар нэг хязгаар тавигддаггүй мөнгө болон мөнгөтэй адилтгах хөрөнгө.

Эргэлтийн хөрөнгө дараах байдлаар ангилна. Үүнд:

Кассад байгаа болон банкин дах харилцах дансанд байгаа үндэсний мөнгө, гадаад валют

Тусгай зориулалт бүхий мөнгөн сан, мөнгөтэй адилтгах үнэт цаас

Хугацаатай болон хугацаагүй хадгаламж

Богино хугацаат хөрөнгө оруулалт

Дансны авлага

Векселийн авлага

Найдваргүй авлагын хасагдуулга

Бараа материал. Үүнийг дараах байдлаар ангилна.

Үүнд: Түүхий эд материал

Дуусаагүй үйлдвэрлэл

Бараа бэлэн бүтээгдэхүүн

Хагас боловсруулсан бүтээгдэхүүн

Хангамжийн материал

Мал амьтад

Page 12: shinechilsen nairuulg Bodlogiin barimt bicheginternalaudit.ub.gov.mn/wp-content/uploads/2016/01/shine...Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг

12

Урьдчилсан төлбөрүүд

Эргэлтийн бус хөрөнгө

а. Бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээний үйлдвэрлэлт буюу нийлүүлэлтэнд, бусдад түрээслэхээр эсвэл захиргааны зориулалтаар ашиглаж буй аж ахуйн нэгжийн эзэмшиж байгаа хөрөнгө

б. Нэгээс дээш тайлангийн хугацааны туршид ашиглахаар хүлээгдэж байгаа хөрөнгө

Газар

Барилга

Байгууламж

Машин тоног төхөөрөмж

Тээврийн хэрэгсэл

Багаж хэрэгсэл

Тавилга эд хогшил

Дуусаагүй барилга

Мал, амьтад

Үндсэн хөрөнгийн хуримтлагдсан элэгдэл

Хөрөнгө оруулалт ба бусад хөрөнгө

Биет бус хөрөнгө Үүнд: Гүүдвилл Патент Зохиогчийн эрх

Зохион байгуулалтын зардал

Барааны тэмдэг

Биет бус хөрөнгийн хуримтлагдсан элэгдэл

Page 13: shinechilsen nairuulg Bodlogiin barimt bicheginternalaudit.ub.gov.mn/wp-content/uploads/2016/01/shine...Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг

13

Өр төлбөр

Өр төлбөрийн гол шинж нь аж ахуйн нэгж, албан байгууллагын өнөөгийн хүлээх үүрэг хариуцлага болно. Өөрөөр хэлбэл өр төлбөр гэдэг нь ямар нэг тодорхой арга замаар биелүүлэх үүрэг хариуцлага юм. Өр төлбөр нь гэрээгээр буюу дүрмийн шаардлагын дагуу хуулийн хүчин төгөлдөр байх ёстой. Энэ нь голдуу хүлээн авсан бараа, ажил үйлчилгээнд төлсөн дүн байж болно. Тэрчлэн өр төлбөр нь ажил хэргийн сайн харилцаа тогтоох буюу шударгаар ажиллах, ажил хэргийн явцад бий болдог. Өр төлбөр нь голдуу хөрөнгө худалдаж авсан, хөрөнгө авах тухай үл цуцлах гэрээ байгуулсан үед үүсдэг. Энэ гэрээ нь үүргээ биелүүлэх эдийн засгийн чадваргүйгээс их хэмжээний торгууль төлөх эсвэл аж ахуйн нэгж нөөцөө гадагш шилжүүлэх боломжоо алдахыг хэлж байгаа юм.

Өр төлбөрийг дараах байдлаар ангилна.

Богино хугацаат өр

Урт хугацаат өр

Богино хугацаат өр төлбөр

Дараах тохиолдолд өр төлбөрийг богино хугацаат өр төлбөр гэж үзнэ.

а. Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны циклийн хэвийн нөхцөлд төлбөрийг барагдуулахаар хүлээгдэж байгаа.

б. Балансын өдрөөс хойш арван хоёр сарын дотор төлбөрийг барагдуулах.

Богино хугацаат өр төлбөрийг балансад дараах байдлаар ангилж бүртгэнэ.

Үүнд:

Дансны өглөг

Векселийн өглөг

Цалингийн өглөг

Орлогын татварын өглөг

Хүн амын орлогын албан татварын өглөг

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн өглөг

Банкнаас авсан богино хугацаат зээл

Хойшлогдсон татварын өглөг

Урьдчилж орсон орлого

Page 14: shinechilsen nairuulg Bodlogiin barimt bicheginternalaudit.ub.gov.mn/wp-content/uploads/2016/01/shine...Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг

14

Богино хугацаат өглөгийн хасагдуулга

Урт хугацаат өглөг

Нэг жилээс дээш хугацаанд төлөх:

Урт хугацаат векселийн өглөг

Урт хугацаат бондын өглөг

Урт хугацаат зээлийн өглөг

Өр төлбөрийг янз бүрийн аргаар барагдуулж болно.

а. Мөнгөн төлбөрөөр

б. Бусад хөрөнгө шилжүүлэх

в. Үйлчилгээ үзүүлэх

г. Өр төлбөрийг бусад өр төлбөрөөр солилцох

д. Өр төлбөрийг өөрийн капиталд хөрвүүлэх

Өмч

Эзэмшигчдийн өмчийг төрийн болон хувийн өмч гэсэн нэрээр ангилна.

Эзэмшигчдийн өмчийн ангилал:

Өмч, хувьцаа, Засгийн газрын сан

Нэмж төлсөн капитал

Хуримтлагдсан ашиг

Эзэмшигчдийн өмчийн бусад хэсэг

Хөрөнгөөс өр төлбөрийг хассаны дараах дүнг өмч гэж тодорхойлно.

ЭЗЭМШИГЧИЙН ӨМЧ = ХӨРӨНГӨ - ӨР ТӨЛБӨР

Хөрөнгө, өр төлбөр, өмчийн элементүүдийг дээрх тодорхойлолтыг хангаж, хүлээн зөвшөөрөлтийн шалгуурыг хангаж байвал санхүүгийн тайланд хүлээн зөвшөөрнө. Үүнд:

а. Тухайн зүйлээс ирээдүйд эдийн засгийн өгөөжийг байгууллага хүлээх, эсвэл гадагшлуулах магадлалтай байх.

Page 15: shinechilsen nairuulg Bodlogiin barimt bicheginternalaudit.ub.gov.mn/wp-content/uploads/2016/01/shine...Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг

15

б. Тухайн зүйл нь найдвартай хэмжигдэх өртөг эсвэл үнэ цэнэтэй байх гэсэн хүлээн зөвшөөрөлтийн зарчмуудыг баримтална.

Үйл ажиллагааны үр дүн

Ашиг нь үйл ажиллагааны үр дүнгийн үзүүлэлт болохоос гадна хөрөнгө оруулалтын өгөөж юм. Ашгийн хэмжүүрт хамрах бүрдэл хэсгүүд бол орлого ба зардал юм. Орлого ба зардлыг хүлээн зөвшөөрснөөр санхүүгийн тайлан гаргахад ашиглаж байгаа капиталын хэвийн хэмжээг хадгалах ойлголтоос хамаарна.

Орлого, зардлын бүрдэл хэсгүүдийг дараах байдлаар тодорхойлно.

а. Орлого гэж хөрөнгийг бий болгох буюу нэмэгдүүлэх хэлбэрээр тайлангийн хугацаанд эдийн засгийн үр ашгийн өсөлт буюу өөрийн капитал болгон эзэмшигчийн оруулснаас бусад хэлбэрээр өмчийг нэмэгдүүлэхэд хүргэсэн өрийн бууралтыг хэлнэ.

б. Зардал гэж хөрөнгийг хасагдуулж, элэгдүүлэх хэлбэрээр тайлант үед гарсан эдийн засгийн үр ашгийн бууралт буюу өмч эзэмшигчдэд хуваарилахаас бусад байдлаар өмчийг багасгах, өр төлбөр нэмэгдэхийг хэлнэ.

4.1. САНХҮҮГИЙН БҮРТГЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГОРИМУУД

Нягтлан бодох бүртгэлийн стандарт нь тухайн ажил гүйлгээ, үйл явдлыг санхүүгийн тайланд гаргаж илэрхийлэх талаар хүлээн зөвшөөрөгдсөн албан ёсны заавар юм.

НББ-ийн дансны бүтэц:

1. Орлого, орлогын үйл ажиллагааны горим, дансны жагсаалт

2. Зардал, зардлын үйл ажиллагааны горим, дансны жагсаалт

3. Санхүүгийн бүртгэлийн бодлого, ажлын горим

4.2. ОРЛОГЫН БҮРТГЭЛИЙН БОДЛОГО, ГОРИМ

4.2.1. Орлогын бүртгэлийн бодлого

Орлогын тодорхойлолт :

Орлого нь тайлант хугацаанд бий болсон, өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх эдийн засгийн өгөөжийн урсгал юм.

Орлогыг дараах байдлаар ангилна:

Татаас, санхүүжилтийн орлого

Үндсэн үйл ажиллагааны орлго

Үндсэн бус үйл ажиллагааны орлого

Нэг удаагийн шинж чанартай орлого

Page 16: shinechilsen nairuulg Bodlogiin barimt bicheginternalaudit.ub.gov.mn/wp-content/uploads/2016/01/shine...Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг

16

Үндсэн бус үйл ажиллагааны орлого үндсэн үйл ажиллагаатай холбоогүй орлогууд /үндсэн хөрөнгө борлуулсны, түрээсийн орлого, торгуулийн орлого, нэр данс зөрүүтэй орлого гэх мэт/ Нэр данс зөрүүтэй орлогыг орлого, зарлагад хүлээн зөвшөөрөхгүй санхүүгийн тайлангаас цэвэрлэнэ. Нэг удаагийн шинж чанартай орлого хэвийн бус, байнгын давтамжгүй, тохиолдлын шинжтэй үйл ажиллагаанаас үүсэх орлого юм. Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогыг орлого, зарлагаар хүлээн зөвшөөрөхгүй ба санхүүгийн тайлангаас цэвэрлэнэ. Орлогыг хүлээн зөвшөөрөх Эдийн засгийн ирээдүйн үр ашиг нь бодитойгоор хэмжигдэхүйц бөгөөд үр ашгийн

өсөлт нь хөрөнгийг нэмэгдүүлэх буюу өр төлбөрийг багасгаж байвал орлого үр дүнгийн тайланд орлого гэж хүлээн зөвшөөрнө.

Орлогын дүнг бодитойгоор хэмжих боломжтой, гүйлгээний эдийн засгийн өгөөжийг хүртэх магадлалтай бол орлогыг хүлээн зөвшөөрнө.

Орлогыг хэмжих Орлого нь хүлээн авсан, эсвэл авахаар хүлээгдэж буй бодит үнэ цэнээр хэмжигддэг.

Ихэнх тохиолдолд бэлэн мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө байдаг тул орлогын дүнг үндсэндээ хүлээн авсан буюу авахаар хүлээгдэж буй мөнгөн хөрөнгийн нэрлэсэн үнээр үнэлнэ.

Гадаад валютаар тооцогдох орлогыг тухайн өдрийн Монголбанкнаас зарласан албан ханшаар төгрөгт хөрвүүлж бүртгэнэ.

Орлогын тодруулга Орлогыг орлого, үр дүнгийн тайланд ангиллын дагуу тодруулна. Тодруулга нь орлогыг хүлээн зөвшөөрөх, хэмжих, хуваарилах, хуримтлуулах, үнэлэх,

тайлагнахад ашиглах орлогын бүртгэлийн бодлогын бүх онцлог болон эдгээр бодлогод орсон өөрчлөлтийг харуулна.

4.3. ЗАРДЛЫН БҮРТГЭЛИЙН БОДЛОГО, ГОРИМ

4.3.1 Зардлын бүртгэлийн бодлого

Зардлын тодорхойлолт

Зардал нь үйл ажиллагааны тайлант хугацаанд бий болсон, хөрөнгийг багасгах, өр төлбөрийг нэмэгдүүлэх эдийн засгийн үр ашгийн бууралт юм.

Зардлыг дараах байдлаар ангилна :

Үндсэн үйл ажиллагааны зардал

Үндсэн бус үйл ажиллагааны зардал

Нэг удаагийн шинж чанартай зардал

Үндсэн үйл ажиллагааны зардал: Үйл ажиллагаатай холбоотой зардал

Үндсэн бус үйл ажиллаааны зардал: Үндсэн бус үйл ажиллагаатай холбоотой зардал

Нэг удаагийн шинж чанартай зардал: Хэвийн бус, байнгын давтамжгүй, тохиолдлын шинжтэй

үйл ажиллагаанаас үүсэх зардал

Page 17: shinechilsen nairuulg Bodlogiin barimt bicheginternalaudit.ub.gov.mn/wp-content/uploads/2016/01/shine...Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг

17

Зардлыг хүлээн зөвшөөрөх Эдийн засгийн үр ашгийн бууралт нь хөрөнгийг багасган, өр төлбөрийг нэмэгдүүлэн, хэмжиж болохуйц байвал зардлыг хүлээн зөвшөөрнө. Зардлыг гарсан цаг хугацаанд нь аккруэл сууриар бүртгэнэ. Зардлыг үнэлэх, хэмжих Зардлыг төлсөн, эсвэл төлөхөөр хүлээгдэж байгаа бэлэн мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгийн нэрлэсэн үнээр хэмжинэ. Гадаад валютаар тооцогдох зардлыг тухайн өдрийн Монголбанкнаас зарласан албан ханшаар төгрөгт хөрвүүлж бүртгэнэ. Зардлын ангилал Үндсэн үйл ажиллагааны явцад үүсэх үр ашгийн бууралт нь зардал болно. Бусад зардал нь байнгын бус буюу гэнэтийн ажил гүйлгээнээс гарч буй зардал юм. Зардлыг дараах байдлаар ангилж тайлагнана: Үндсэн үйл ажиллагааны зардал Үйл ажиллагааны бусад зардал Зардлын тодруулга Зардлыг орлого үр дүнгийн тайланд дээрх дарааллаар ангилж тодруулна. Тодруулга нь зардал хүлээн зөвшөөрөх, хэмжих, хуваарилах, хуримтлуулах, үнэлэх, тайлагнахад ашиглах зардлын бүртгэлийн бодлогын бүх онцлог болон эдгээр бодлогод орсон томоохон өөрчлөлтийг харуулна. Хөрөнгийн үнэлгээ: Үндсэн хөрөнгө нь анхны өртөгөөс хуримтлагдсан элэгдлийг хасаж тооцсон үлдэгдэл өртгөөр илэрхийлэгдэнэ.

Page 18: shinechilsen nairuulg Bodlogiin barimt bicheginternalaudit.ub.gov.mn/wp-content/uploads/2016/01/shine...Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг

18

Хөрөнгийн элэгдэл:

Нөөц нь шавхагддаггүй хөрөнгөөс бусад бүх хөрөнгийг ашиглах боломжит хугацааных нь туршид тухайн хөрөнгийн анхны өртгөөс элэгдэл тооцож, өртөг зардалд системтэйгээр шингээнэ.

Үндсэн хөрөнгийг гол ангиллаар нь элэгдэх болон элэгдэхгүй байдлаар ангилдаг. Үнэлгээ, засвар үйлчилгээ, ашиглалтаас болон данснаас хасалт, сэргээн босголт ба сайжруулалт, элэгдэл тооцох арга, түүний өөрчлөлт, барьцаалал, үүрэг хариуцлага ба нэмэх хөтөлбөр, тэдгээрийн өөрчлөлт зэргийн хувьд бүртгэлийн гол бодлогыг нэмж тодруулдаг.

Үндсэн хөрөнгийн ашиглалтын хугацааг Засгийн газрын 2005 оны 233 дугаар тогтоол хүчингүй болсонтой холбоотойгоор энэ тогтоолтой дүйцүүлэн элэгдэл тооцно. Тухайн байгууллага нь Өмч Хамгаалах байнгын зөвлөлөөр үндсэн хөрөнгийн элэгдлийн хугацааг тогтоож болно. Элэгдлийг шулуун шугамын аргаар байгуулж тайлангийн үеийн элэгдлийг зардал гэж хүлээн зөвшөөрнө.

Хөрөнгийн ашиглахаар тооцсон хугацааг байгууллагад оруулах хөрөнгийн хүлээгдэж буй ашиглалтын нөхцлөөр тодорхойлно.

Хөрөнгө оруулалтаарх их засварыг :

Давсан өгөөжийг хүртэх магадлалтай үед “хөрөнгө” гэж хүлээн зөвшөөрнө.

Өгөөжийг дахин сэргээж нөхцлийг сайжруулах ашиглах хугацааг уртасгах зорилгоор хийсэн тохиолдолд “зардал” гэж хүлээн зөвшөөрнө.

Өөрөөр хэлбэл: Эдийн засгийн ирээдүйн өгөөж буюу үйлчилгээний чадавхийг “дахин сэргээх” эсвэл “хэвээр хадгалах хугацааг уртасгах” зорилгоор хийсэн үндсэн хөрөнгийн засвар буюу үйлчилгээтэй холбогдсон зардлыг “зардал” хэмээн хүлээн зөвшөөрнө.

Хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмжийн болон их засварын ажлын зардлын санхүүжилтийг хүлээн авсан байгууллага нь “урьдчилж орсон орлого” дансанд бүртгэж байгаад биет хөрөнгө худалдан авсан хэмжээгээр Засгийн газрын сан дансыг нэмэгдүүлж Урьдчилж орсон орлого дансыг хорогдуулах бичилт хийнэ.

Зардлын бүртгэл

Дансны код Дансны нэр

23 Хөрөнгө оруулалт, үндсэн хөрөнгийн ашиглалт

23010101 Төсвийн ХО-т барилга байгууламж

23010102 Төсвийн ХО-т тоног төхөөрөмж

23010103 Төсвийн ХО-т их засвар

Page 19: shinechilsen nairuulg Bodlogiin barimt bicheginternalaudit.ub.gov.mn/wp-content/uploads/2016/01/shine...Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг

19

23010107 Өөрийн хөрөнгөөр хийсэн ХО-т

23010108 Өмнөх оны дуусаагүй барилгын санхүүжилт

Ашиглах анхан шатны бүртгэл маягтууд

Үндсэн хөрөнгийн маягт:

1. Үндсэн хөрөнгө хүлээн авах, шилжүүлэх НХМаягт ҮХ -1

2. Үндсэн хөрөнгө ашиглалтаас хасах баримт НХМаягт ҮХ -2

3. Үндсэн хөрөнгийн их засвар, хүлээн авах НХМаягт ҮХ-3

4. Үндсэн хөрөнгө дотоодод шилжүүлэх дагалдах хуудас

НХМаягт ҮХ-4

2500: Татаас, санхүүжилт

Тодорхой зориулалтаар аж ахуйн нэгж, байгууллагад төсвөөс олгож байгаа татаас болон санхүүжилтийг бүртгэнэ. Татаас, санхүүжилтийг өмчийн төрлөөс нь хамааруулан Төрийн өмчит аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, төрийн бус олон нийтийн байгууллагад гэж ангилан бүртгэнэ.

Бүртгэлийн данс:

Дансны код Дансны нэр

26030101 Урсгал үйл ажиллагааны санхүүжилт

26030102 Төвлөрүүлэх шилжүүлэг

26030103 Засгийн газрын нөөц хөрөнгийн зарлага

26030201 Орон нутгийн төсөвт өгөх татаас урсгал үйл ажиллагаа

26030301 Төсвийн ерөнхийлөн захирагчаас төсвийн багцын харьяа байгууллагад санхүүжилт

26030104 Урьд оны өр барагдуулах эх үүсвэрийн зарлага

4.5. САНХҮҮГИЙН БҮРТГЭЛИЙН БОДЛОГО, АЖЛЫН ГОРИМ

Хөрөнгө гэдэг нь байгууллагын өнгөрсөн үйл явдлын үр дүнд бий болсон бөгөөд байгууллагад эдийн засгийн ирээдүйн өгөөж буюу үйлчилгээний чадавх авчрахаар хүлээгдэж байгаа нөөц юм.

Page 20: shinechilsen nairuulg Bodlogiin barimt bicheginternalaudit.ub.gov.mn/wp-content/uploads/2016/01/shine...Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг

20

Хөрөнгө нь дараах шинж чанартай байна.

1. Дангаараа эсвэл бусад хөрөнгөтэй хамтарсан байдлаар ирээдүйд цэвэр орлого оруулах болон ажил үйлчилгээ үзүүлэх чадавх бүхий ирээдүйн өгөөжийг агуулсан байх

2. Хэмжиж тодорхойлох боломжтой бөгөөд өгөөжийг хүртэх, хянах эрхтэй байх

3. Хөрөнгийн анхны өртөг болон нэрлэсэн үнээр нь хүлээн зөвшөөрч бүртгэлд тусгана. Биет хөрөнгийн дансны үнэ нь бодит үнэ цэнээс материаллаг хэмжээгээр зөрүүтэй байгаа тохиолдолд хөрөнгийн дахин үнэлгээг хийж болно.

Төсөвт байгууллагад хөрөнгийн тооллогыг “Нягтлан бодох бүртгэлийн тухай” хуулийн 11 дүгээр зүйл болон “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай” хууль, бусад хуульд заасан зайлшгүй шаардлагатай үед хийнэ.

Хөрөнгийг санхүүгийн тайланд тусгах байдлаар нь эргэлтийн болон эргэлтийн бус хөрөнгө гэж ангилан үздэг.

Эргэлтийн хөрөнгө: Байгууллагын үйл ажиллагааны циклийн хэвийн нөхцөлд хэрэгжихээр эзэмшиж байгаа 12 сарын дотор мөнгө болон хөрвөх боломжтой хөрөнгө юм.

Эргэлтийн бус хөрөнгө. Эргэлтийн хөрөнгө гэж тодорхойлогдохгүй урт хугацааны шинжтэй, биет бус, үйл ажиллагааны болон санхүүгийн хөрөнгийг эргэлтийн бус хөрөнгө гэнэ.

Харилцах дансны бүртгэл, мэдээллийн журам

1. Ерөнхий зүйл

1.1 Харилцах дансны мөнгөний гүйлгээ түүний бүрэн бүтэн байдлыг хангах, төлбөр тооцооны сахилгыг чангатгах, мөнгөний удирдлагыг сайжруулахтай холбоотой харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

1.2 Төсвийн байгууллага нь Төрийн санд харилцах данстай байна.

1.3 Нийслэлийн төрийн сангаас батласан төсвийн хуваарьт сар бүрийн зарцуулалтын эрхийн хүсэлт баталгааг үндэслэн харилцах дансанд санхүүжилт орно.

1.4 Байгууллагын харилцах данснаар батласан төсвийг зориулалтын дагуу төлбөрийн нэхэмжлэлийг үндэслэн зарцуулна.

2. Харилцах дансны бүртгэл

2.1 Байгууллагын дарга харилцах дансны үйл ажиллагааг өдөр тутмын удирдлагаар хангаж үйл ажиллагаанд хяналт тавина.

2.2 Харилцах дансны үйл ажиллагаанд мөрдөх анхан шатны ба НББ-ийн үйл ажиллагааг ахлах нягтлан бодогч хариуцна.

Page 21: shinechilsen nairuulg Bodlogiin barimt bicheginternalaudit.ub.gov.mn/wp-content/uploads/2016/01/shine...Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг

21

2.3 Харилцах дансны зарлагын гүйлгээ болох төлбөрийн хүсэлтийг 2 хувь, бэлэн мөнгөний хүсэлтийг 2 хувь бичиж, 1, 2-р гарын үсэг зуруулан тамга даруулж, Төрийн санд гүйлгээ хийсэн огноог тэмдэглэж гарын үсэг зуран тэмдэг дарж гүйлгээг хийнэ.

3. Тооцоо хийх баримт бүрдүүлэх

3.1 Харилцах банкнаас гаргаж өгсөн хуулгыг үндэслэн орлого, зарлагын гүйлгээг холбогдох анхан шатны баримттай нь нэг бүрчлэн тулган, баталгаажуулж дагалдах бичиг баримтыг бүрдүүлнэ.

3.2 Төрийн сангаас дансны хуулгыг өдөр тутам авч дансан дахь мөнгөний үлдэгдлийг тулгаж зөрүүг тохируулна.

3.3 Анхан шатны баримтуудыг үндэслэн мөнгөн хөрөнгийн орлого, зарлагын гүйлгээг мөнгөн орлого /МО-1, МО-2/ мөнгөн зарлага /МЗ-1, МЗ-2/-ын журналд бүртгэнэ.

4.5.1. Мөнгө ба мөнгөтэй адилтгах хөрөнгийн бүртгэлд баримтлах бодлого

Мөнгөтэй адилтгах хөрөнгө гэдэг нь үнэ цэнийн өөрчлөлтийн эрсдэл багатай мөнгөнд чөлөөтэй хувирдаг түргэн хөрвөх чадвартай богино хугацаат хөрөнгө оруулалт юм.

Төсөвт байгууллагын өдөр тутмын ажил гүйлгээг Төрийн сан гүйцэтгэн явуулна.

Төсөвт байгууллага нь төрийн санд харилцах данстай, байгууллагад мөнгөн касс, жижиг мөнгөн сантай байна.

Байгууллага нь өгсөн санхүүжилтийн хэмжээнд өөрсдийн шаардлагатай хэмжээгээр мөнгөн кассд байршуулан зориулалтын дагуу зарцуулна.

4.5.2. Мөнгө ба мөнгөтэй адилтгах хөрөнгийн бүртгэлийн горим

Мөнгөн харилцах нь төсвийн санхүүжилтийн орлого, үндсэн ба үндсэн бус үйл ажиллагааны орлого, туслах үйл ажиллагааны орлого, бусад орлого орсоноор нэмэгдэж, бараа материал худалдан авсан болон бусад байгууллага хүмүүсээс авсан үйлчилгээний төлбөрөөр багасна. Төсвийн байгууллагын ахлах ня-бо өдөр тутмын харилцахын хуулга боловсруулан гарсан гүйлгээ буцаж орсон болон данс андуурч орж ирсэн гүйлгээний талаар 3 хоногийн дотор Төрийн санд албан бичгээр хүсэлт гарган залруулга хийлгэнэ.

Байгууллагын НББ-ийн хувьд харилцах дансны бичилт:

Орлогын гүйлгээ:

ДТ. Мөнгөн хөрөнгө

КТ. Урьдчилж орсон орлого /Татаас, санхүүжилтийн орлого 13030201/

Page 22: shinechilsen nairuulg Bodlogiin barimt bicheginternalaudit.ub.gov.mn/wp-content/uploads/2016/01/shine...Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг

22

Кт. Төлбөртэй ажил үйлчилгээний орлого

Кт. Тусламжийн орлого

Кт. Зээлийн орлого

Кт. Авлага

Кт. Урьдчилгаа гэх мэтээр мөнгөн урсгалаар орно.

Төрийн сангаар батлуулсан зарцуулалтын эрхийн хүсэлт баталгааны дагуу төрийн сан дахь харилцах дансанд гүйлгээ хийх бөгөөд тухайн дансны өдөр тутмын хуулгыг үндэслэн дансанд бичилт хийнэ.

Зарлагын гүйлгээ:

Мөнгөн хөрөнгийн зарлага нь бараа материал, үндсэн хөрөнгө худалдан авсан болон бусад байгууллага, хүмүүсээс авсан үйлчилгээний төлбөр байна.

Дт. Ажиллагсадтай холбогдсон зардал

Дт. Бараа үйлчилгээний зардал

Дт. Зээлийн төлбөр

Дт. Урьдчилгаа төлбөр

Дт. Өглөг

Дт. Үндсэн хөрөнгө

Дт. Бараа материал

Дт. Хангамжийн зүйл

Кт. Мөнгөн хөрөнгө гэх мэтээр мөнгөн урсгалаар гарсан тохиолдол бүрт дансны харилцааг хийнэ.

Кассанд байгаа бэлэн мөнгө нь байгууллагад бэлэн мөнгөний гүйлгээг эрхлэх, үнэт цаасыг хадгалах мөнгөн касс ажиллана.

Мөнгөн касс нь байгууллагын нэр бүхий тэмдэгтэй байна.

Мөнгөн кассын гүйлгээг төсвийн байгууллагын даргын тушаалаар томилсон мөнгөн кассын нярав хариуцан гүйцэтгэнэ. Кассаар дур мэдэн үндсэн ба туслах үйл ажиллагааны орлого оруулж, зарцуулахыг хориглоно. Кассын орлогыг бүртгэхдээ харилцахаас татан авсан бэлэн мөнгөний баримтыг үндэслэн дараах бичилтийг хийнэ

Орлогын гүйлгээ:

Page 23: shinechilsen nairuulg Bodlogiin barimt bicheginternalaudit.ub.gov.mn/wp-content/uploads/2016/01/shine...Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг

23

Дт. Кассанд байгаа бэлэн мөнгө

Кт. Банкинд байгаа мөнгө

Кассаас зарцуулсан бэлэн мөнгөний зарлагыг

Зарлагын гүйлгээ:

Дт. Өглөг

Кт. Зардал

Дт. Урьдчилгаа /урьдчилж төлсөн зардал/

Кт. Кассанд байгаа бэлэн мөнгө

Сар бүрийн бэлэн мөнгөний хэрэгцээг байгууллагын бэлэн мөнгөөр хийх байнгын төлбөрт тооцоог хангах байдлаар төлөвлөнө. Төрийн сангаас жижиг мөнгөн санг авахдаа эдийн засгийн ангилалыг тодорхой бичиж авна. Жижиг мөнгөн сангийн тайланг сар бүрийн төсвийн гүйцэтгэлийн мэдээтэй хамт Төрийн санд гаргаж өгнө. Жижиг мөнгөн сангийн хэмжээг Сангийн сайдаас гаргасан хэмжээнээс хэтрүүлэхийг хориглоно.

Жижиг мөнгөн сангийн энэхүү данс нь сангийн хэмжээг ихэсгэх, багасгах хүртэл дахин дебетлэгдэж, кредитлэгдэхгүй. Өөрөөр хэлбэл сангийн хэмжээг өөрчлөхөөс өөр ажил гүйлгээгээр жижиг мөнгөн сангийн дансанд бичилт хийхгүй. Жижиг мөнгөн сангийн зарлагыг уг санг нөхөн дүүргэхээс нааш бүртгэхгүй.

Жижиг мөнгөн сан байгуулахад:

а/ Дт. Жижиг мөнгөн сан

Кт. Мөнгөн хөрөнгө

Жижиг мөнгөн сангийн мөнгөн зарлагыг уг санд нөхөн дүүргэлт хийхэд бүртгэнэ. Мөнгөний нийлүүлэлт бага болсон үед нярав жижиг мөнгөн сангийн баримт ба зарлагын бусад нотолгоог үндэслэн санг нөхөн дүүргэх үед дараах бичилт хийнэ

б/ Дт. Холбогдох зардлын данс

Кт. Мөнгө -Жижиг мөнгөн сан

Жижиг мөнгөн сангийн үлдэгдэл нь ямар нэг алдаа, дутагдлын улмаас зөрүүтэй байвал зохих баримтаар нотлосон үлдэгдлээсээ зөрөх тохиолдолд дутуу байвал авлага дансны дебет илүү байвал бусад орлого дансны кредитэд бичилт хийнэ.

Дансны код Дансны нэр

31 МӨНГӨ БА ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ ХӨРӨНГӨ

Page 24: shinechilsen nairuulg Bodlogiin barimt bicheginternalaudit.ub.gov.mn/wp-content/uploads/2016/01/shine...Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг

24

3101 Кассанд байгаа бэлэн мөнгө

3102 Банкинд байгаа бэлэн мөнгө

310201 Төсвийн харилцах

31020101 Төрийн сан данс

Анхан шатны маягт: /мөнгөн гүйлгээний/

1. Бэлэн мөнгөний орлого, зарлагын баримт НХМаягт МХ 1,2

2. Бэлэн мөнгө олгохыг хүссэн НХМаягт МХ 3

3. Бэлэн мөнгөний гүйлгээний НХМаягт МХ 5

4. Бэлэн мөнгөний тооллогын баталгаа НХМаягт МХ 5

5. Мөнгөн урьдчилгааны тайлан НХМаягт МХ-2

Нягтлан бодох бүтгэлийн маягт: /мөнгөн гүйлгээний/

1. Мөнгөн орлогын журнал /МО-1, МО-2/

2. Мөнгөн зарлагын журнал /МЗ-1, МЗ-2/

4.6. АВЛАГЫН БҮРТГЭЛИЙН БОДЛОГО, ГОРИМ

4.6.1. Авлагын бүртгэлийн бодлого

Авлага гэдэг нь үзүүлсэн ажил үйлчилгээ, нийлүүлсэн бүтээгдэхүүний төлөө худалдан авагчдаас нэхэмжилж буй мөнгөний дүн юм. Төсвийн байгууллагын авлагыг орлогын нэр төрлөөс нь хамааруулан дараах байдлаар ангилж бүртгэнэ.

Үүнд. Татаас, санхүүжилтийн авлага /бүтээгдэхүүн нийлүүлэлтийн/

Төлбөртэй үйлчилгээний авлага Бусад авлага

Зээлээр үзүүлсэн ажил үйлчилгээ, нийлүүлсэн бүтээгдэхүүний төлбөрийг нэхэмжлэн авах мөнгөн дүнг өөрөөр хэлбэл орлого гэж хүлээн зөвшөөрсөн боловч төлөгдөөгүй байгаа дүнгээр авлагыг хүлээн зөвшөөрч бүртгэнэ.

Page 25: shinechilsen nairuulg Bodlogiin barimt bicheginternalaudit.ub.gov.mn/wp-content/uploads/2016/01/shine...Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг

25

Авлагыг гэрээнд заасан дүнгээр бус хүлээн авах боломжтой дүн буюу цэвэр боломжит үнэ цэнээр үнэлэн /авлагын хөнгөлөлт, хорогдуулалт, төлүүлэх боломжгүй хэсгийг шийдвэрлүүлсний дагуу авлагыг хорогдуулсны дараа/ санхүүгийн тайланд тусгана. НББОУС-аар найдваргүй авлагыг бүртгэлд тусгах шууд ба шууд бус гэсэн 2 арга байдаг. Шууд арга нь авлага найдваргүй болох нь батлагдсан үед түүнийг найдваргүй гэж үзэн данснаас хасна. Найдваргүй авлагыг данснаас хасахдаа дээд байгууллагын шийдвэрийг үндэслэнэ.

Шууд аргаар хийх дансны бичилт:

Дт: Найдваргүй авлагын зардал

Кт: Дансны авлага

Найдваргүй гэж үзэн данснаас хассан авлага эргэж төлөгдсөн тохиолдолд төлсөн мөнгөний дүнгээр авлагыг сэргээсэн бичилт хийнэ.

Авлага сэргээсэн:

Дт: Авлага

Кт: Найдваргүй авлагын зардал

Шууд бус арга: тайлант хугацааны үйл ажиллагаатай уялдуулан найдваргүй авлагын нөөцийг тооцон авлагын дансны үлдэгдлээс тодорхой хувь хэмжээгээр найдваргүй авлагын зардлыг тооцон, нөөц байгуулж, авлага найдваргүй болсон үед түүнийг зардал хэлбэрээр бус байгуулсан нөөцийн бууралт гэж үзэн бичилт хийнэ.

Журналын бичилтийг дараах байдлаар хийнэ

а. Найдваргүй авлагын нөөцийг тооцоолсон:

Дт: Найдваргүй авлагын зардал

Кт: Найдваргүй авлагын нөөц

б. Авлага найдваргүй болох нь батлагдсан:

Дт: Найдваргүй авлагын нөөц

Кт: Дансны авлага

в. Найдваргүй гэж үзэн данснаас хассан авлага эргэн төлөгдсөн:

Дт: Дансны авлага

Кт: Найдваргүй авлагын нөөц

Page 26: shinechilsen nairuulg Bodlogiin barimt bicheginternalaudit.ub.gov.mn/wp-content/uploads/2016/01/shine...Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг

26

Найдваргүй гэж тооцох хувь хэмжээг тодорхойлохдоо өмнөх жилүүдийн найдваргүй авлагын зардлын дүнд үндэслэн тогтооно.

4.6.2. Авлагын бүртгэлийн горим

Үйл ажиллагаанаас үүссэн авлагыг эргэлтийн хөрөнгө хэсэгт мөнгө ба түргэн борлогдох үнэт цаасны дараа тусгана. Ахлах нягтлан бодогч нь байгууллага бүрээр авлагын дэлгэрэнгүй бүртгэлийг хөтөлнө.

Авлага үүсэх үеийн бичилт:

Дт. Авлага

Кт. Бараа материал

Кт. Мөнгө

Авлагыг авсан үеийн бичилт

Дт. Мөнгө

Дт. Бараа материал

Дт. Дансны өглөг

Кт. Авлага

Үйл ажиллагааны явцад дансын авлагыг цуглуулах найдваргүй болох тохиолдол гарч болно.

Найвдаргүй авлагыг дээд газрын шийдвэрээр дараах бичилтийг хийнэ.

Дт. Найдваргүй авлагын зардал

Кт. Авлага

Авлагын баталгаажуулалт: Санхүүгийн тайлангийн тасалбар болгосон хугацаанд байгаа бүх төрлийн авлагын үлдэгдлийг тооцоолж түүнийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн баталгааг бичгээр зохих байгууллага, иргэдээс гаргуулна. Өөрөөр хэлбэл харилцагч байгууллагуудтай СЭЗЯ, Үндэсний статистикийн газрын даргын 2002 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 171/111дугаар тушаалаар баталсан тооцооны үлдэгдлийн баталгаа /хавсралт НХМаягт Т-3/-ийн үндсэн дээр тооцооны үлдэгдлийг улирал жилийн эцэст тохируулна.

Шаардлагатай бол санхүүгийн тайлант хугацааны дундуур хийж болно.

Тооцооны үлдэгдлийн баталгааг тооцоо үүссэн данс тус бүрээр хөтөлнө.

Бүртгэлийн данс:

Page 27: shinechilsen nairuulg Bodlogiin barimt bicheginternalaudit.ub.gov.mn/wp-content/uploads/2016/01/shine...Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг

27

Дансны код Дансны нэр

33 АВЛАГА

3304 Татаас, санхүүжилтийн авлага

3305 Төлбөртэй үйлчилгээний авлага

3306 Бусад авлага

330602 Хүмүүсээс авах авлага

330503 Бусад авлага

34 УРЬДЧИЛГАА

340701 Урьдчилгаа тооцоо

34070101 Бараа материал бэлтгэх урьдчилгаа

34070102 Үндсэн хөрөнгө бэлтгэх урьдчилгаа

34070103 Цалингийн урьдчилгаа

34070104 Томилолтын урьдчилгаа

3407010401 Гадаад томилолтын урьдчилгаа

3407010402 Дотоод томилолтын урьдчилгаа

34070105 Бусад урьдчилгаа

340702 Урьдчилж гарсан зардал

Ашиглах анхан шатны маягт:

1. Нэхэмжлэх НХМаягт ТМ-1

2. Мөнгөн урьдчилгааны тайлан НХМаягт ТМ-2

3.Тооцооны үлдэгдлийн баталгаа НХМаягт ТМ-3

4. Жолоочийн тооцооны хуудас НХМаягт ТМ-4

Нягтлан бодох бүртгэлийн баримт

а. Авлагын дансны дэлгэрэнгүй бүртгэл

Page 28: shinechilsen nairuulg Bodlogiin barimt bicheginternalaudit.ub.gov.mn/wp-content/uploads/2016/01/shine...Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг

28

б. Ажиллагсадтай хийх тооцооны дэлгэрэнгүй бүртгэл

4.7. БАРАА МАТЕРИАЛЫН БҮРТГЭЛИЙН БОДЛОГО, ГОРИМ

4.7.1. Бараа материалын бүртгэлийн бодлого

Бараа материал гэдэг нь байгууллагын хэвийн үйл ажиллагааны явцад хэрэглэх материал буюу хангамжийн зүйлс, худалдах зориулалтаа хадгалж байгаа бэлэн бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ, үйлдвэрлэлийн процесст байгаа хагас боловсруулсан бүтээгдэхүүн зэрэг болно.

Төсвийн байгууллага өөрийн үндсэн үйл ажиллагаа, үйлчилгээ, бусад үйл ажиллагаанд ашиглах зорилгоор олж эзэмшсэн бараа, хангамжийн зүйлс болон сэлбэг, шатах тослох материал, бичиг хэрэг, аж ахуйн материалыг бараа материал гэж бүртгэнэ.

4.7.2. Бараа материалын өртөг бүрдэлт, бүртгэхэд баримтлах систем

Бараа материалын НББ-ийн бодлого нь дараах үндсэн зарчмуудыг мөрдлөг болгоно.

Бараа материалыг орлого болгохдоо өртөг бүрдэх зарчмыг үндэслэн анхны өртгөөр нь бүртгэнэ. Бараа материалын өртөг нь түүний худалдаж авсан үнэ, гаалийн татвар, тээврийн зардал ба бусад холбогдох зардлуудыг багтаан худалдааны хямдрал хөнгөлөлтийг хасаж өртгийг хэмжинэ. Бараа материалыг орлогодохдоо өртөг зах зээлийн үнийн аль багаар нь бүртгэнэ.

Бараа материал, хангамжийн зүйлсийг үйл ажиллагааны зардалд зарлага болгохдоо шаардах хуудас бичиж олгоно. Тооцооны хялбар байдлыг ашиглан худалдаж авсан өртгөөр /FIFO/ зарлагадаж болно.

4.7.3. Бараа материалын бүртгэлийн горим

Бараа материалыг санхүүгийн тайлан тэнцэлд хөрөнгө талын эргэлтийн хөрөнгө бүлэгт төрөл тус бүрээр нь бүртгэж тайлагнана.

а. Хангамжийн материалыг худалдаж авахад нь өртгөөр нь

Дт. Хангамжийн материал

Кт. Мөнгө

Кт. Дансны авлага

б. Үндсэн хөрөнгийг устгалтаас орлогодоход

Page 29: shinechilsen nairuulg Bodlogiin barimt bicheginternalaudit.ub.gov.mn/wp-content/uploads/2016/01/shine...Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг

29

Дт. Хангамжийн материал

Кт. Үндсэн хөрөнгө

в. Тооллогоор илүүдсэн материал хангамжийн зүйлсийг орлогодоход:

Дт. Хангамжийн материал

Кт. Бусад орлого

г. Бараа материалыг ажил үйлчилгээнд ашиглахаар тавьж олгоход:

Дт. Зардал /зардлын зүйлээр/

Кт. Хангамжийн материалын холбогдох дэд данс

д. Хэрэв тооллогоор хөрөнгө үрэгдүүлж дутагдуулсан, тооцоо үүсвэл түүний өртөг болон зах зээлийн үнийн аль өндрөөр хийнэ.

Тооллогоор дутагдсан материалыг зарлагдвал

Дт. Бусад зардал

Кт. Хангамжийн материал

Дт. Авлага

Кт. Хангамжийн материал

е. Бараа материалыг ашигтай эсвэл алдагдалтай үнээр худалдсан үед тухайлбал бараа материалыг олж бэлтгэсэн өртөгөөс илүү үнээр худалдсан гэвэл:

Дт. Мөнгө /авлага/

Кт. Материал /өртгөөр/

Кт. Бараа материал худалдсаны олз

ё. Хэрэв алдагдалтай үнээр худалдвал дараах байдлаар бүртгэнэ.

Дт. Мөнгө /авлага/

Дт. Бараа материал худалдсаны гарз

Кт. Материал

35 БАРАА МАТЕРИАЛ

Page 30: shinechilsen nairuulg Bodlogiin barimt bicheginternalaudit.ub.gov.mn/wp-content/uploads/2016/01/shine...Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг

30

3501 Түүхий эд материал

350101 Тусгай зориулалтай материал

350102 Эм боох материал

3504 Хангамжийн материал

350401 Бичиг хэргийн материал

350402 Аж ахуйн материал

350403 Сэлбэг хэрэгсэл

350404 Түлш шатах тослох материал

350405 Барилгын засварын материал

350406 Хүнсний материал

350408 Баглаа боодол

350409 Бусад

36 НӨӨЦИЙН САН

Анхан шатны маягт: /БМ-тай холбогдох СЭЗСайд, Үндэсний статистикийн газрын даргын 2002 оны 171/111 тоот хамтарсан тушаалаар баталсан “өмчийн бүх аж ахуйн нэгж байгууллагад нийтлэг хэрэглэгдэх анхан шатны бүртгэлийн маягтыг нөхөх заавар”-ын дагуу хөтөлнө.

Бараа материалын үнэт зүйлсийн маягт

1. Бараа, материалын хүлээн авалтын баримт НХМаягт БМ-1

2. Орлогын баримт НХМаягт БМ-2

3. Зарлагын баримт НХМаягт БМ-3

4. Бараа материал гаргах зөвшөөрөл НХМаягт БМ-4

5. Агуулахын бүртгэл НХМаягт БМ-5

6. Шаардах хуудас НХМаягт БМ-6

7. Тооцоо бодсон баримт НХМаягт БМ-7

Page 31: shinechilsen nairuulg Bodlogiin barimt bicheginternalaudit.ub.gov.mn/wp-content/uploads/2016/01/shine...Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг

31

8. Эд хөрөнгийн тооллогын бүртгэл НХМаягт БМ-8

9. Бараа материалын тайлан НХМаягт БМ-9

10. Ажилтан, албан хаагчдын хэрэглэж байгаа эд хөрөнгө ашиглалтын бүртгэл

НХМаягт БМ -10

НББ-ийн маягт: Санхүү, эдийн засгийн сайдын 2002 оны 191 тоот тушаалаар баталсан “ААН байгууллагад нийтлэг хэрэглэгдэх НББ-ийн маягт аргачлал”-ын дагуу хөтөлнө.

Бараа материалын журнал

а. Бараа материалын орлогын журнал БМО

б. Бараа материалын зарлагын журнал БМЗ

Бараа материалын бүртгэл

а. Бараа материалын дэлгэрэнгүй бүртгэл БМ-1

б. Бараа материалын дэлгэрэнгүй бүртгэлийн товчоо БМ-2

Шаардах хуудсаар бараа материалыг хүлээн авагч нь ахлах нягтлан бодогчид ашигласан бараа материалын зарцуулалтын тайланг цаг тухай бүрд нь гаргаж өгч байна.

4.8. ҮНДСЭН ХӨРӨНГИЙН БҮРТГЭЛИЙН БОДЛОГО, ГОРИМ

4.8.1. Үндсэн хөрөнгийн бүртгэлийн бодлого

Үндсэн үйл ажиллагаандаа ашиглах зорилготой худалдан борлуулах зориулалтгүй, ихэвчлэн үйлчилгээнд ашиглах, удирдлагын зориулалтаар эзэмшиж байгаа, нэг жилээс дээш тайлангийн хугацаанд ашиглаж элэгдэл тооцдог, биет шинжтэй хөрөнгүүдийг хэлдэг. Үндсэн хөрөнгө худалдан авах, худалдах, ашиглалтаас хасахдаа тухайн байгууллагын ерөнхий менежер Нийслэлийн өмчийн харилцааны газартай зөвшилцөн шийдвэр гаргуулсны үндсэн дээр шийдвэрлэнэ.

4.8.2. Үндсэн хөрөнгийн өртөг бүрдүүлэлт

Худалдан авалтын өртгийг бэлтгэн нийлүүлэгчид төлсөн худалдан авалтын үнэ, гаалийн татвар, ашиглалтын хэвийн байдалд оруулахын тулд зарцуулсан бусад нэмэгдэл зардлуудыг багтаасан дүнгээс худалдан авалтын аливаа хөнгөлөлт бууралтыг хассан хэмжээгээр тодорхойлно.

Үндсэн хөрөнгийн ангилал:

Үндсэн хөрөнгийн дансыг:

Page 32: shinechilsen nairuulg Bodlogiin barimt bicheginternalaudit.ub.gov.mn/wp-content/uploads/2016/01/shine...Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг

32

• Газар

• Барилга, байгууламж

• Машин, тоног төхөөрөмж

• Тавилга, эд хогшил

• Батлан хамгаалах зориулалттай тоног төхөөрөмж

• Түүх соёлын дурсгалт зүйл

• Номын фонд / Үндсэн үйл ажиллагаа /

• Авто тээврийн хэрэгсэл

• Бусад үндсэн хөрөнгө гэж ангилна.

4.8.3. Үндсэн хөрөнгийн үнэлгээ:

Худалдаж авсан үндсэн хөрөнгийн бэлэн мөнгөөр болон зээлээр, татаас, санхүүжилтээр болон өөрийн орлогоор бэлтгэж болно. Өөрт бий болсон үндсэн хөрөнгийг гарсан зардлаар нь үнэлдэг. Үндсэн хөрөнгийн бодит үнэ цэнэ нь ихэвчлэн үнэлгээгээр тодорхойлогдсон зах зээлийн үнэ цэнэ байдаг.

Үндсэн хөрөнгийн бодит үнэ цэнийн өөрчлөлтөөс шалтгаалан хөрөнгийн дахин үнэлгээ хийдэг. Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээг тухайн үед гарсан Засгийн газрын тогтоол шийдвэрийг үндэслэн үнэлнэ.

Биет хөрөнгийн дансны үнэ нь бодит үнээсээ материаллаг хэмжээний зөрүүтэй байх нөхцөлд хөрөнгийн дахин үнэлгээг хийнэ.

Дахин үнэлгээний үр дүнд хөрөнгийн дансны үнэ нэмэгдсэн хэмжээгээр дахин үнэлгээний нэмэгдэл дансны кретдитэд бичнэ.

Дахин үнэлгээний үр дүнд хөрөнгийн дансны үнэ буурсан тохиолдолд буурсан хэмжээг зардал гэж хүлээн зөвшөөрнө.

Дахин үнэлгээний нэмэгдлийг хэрэгжсэн үед нь хуримтлагдсан үр дүн данс руу шилжүүлнэ.

4.8.4. Үндсэн хөрөнгийн бүртгэлийн горим

Үндсэн хөрөнгийг санхүүгийн тайлангийн эргэлтийн бус хөрөнгө бүлгийн биет хөрөнгийн хэсэгт харуулах ба хөрөнгийг дансны үнээр илэрхийлнэ.

Page 33: shinechilsen nairuulg Bodlogiin barimt bicheginternalaudit.ub.gov.mn/wp-content/uploads/2016/01/shine...Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг

33

Энэ нь дахин үнэлгээ хийхгүй болон шинээр олж бэлтгэсэн хөрөнгүүдэд хамаарна. Үндсэн хөрөнгийн засварын зардал нь үндсэн хөрөнгийн ашиглалтын хугацааг уртасгах гэх мэт уг хөрөнгөөс хүртэх эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлж байвал уг зардлыг капиталжуулан үндсэн хөрөнгийн анхны өртөгийг нэмэгдүүлнэ. Бусад тохиолдолд тайлант үеийн зардлаар хүлээн зөвшөөрнө.

Үндсэн хөрөнгийн бүртгэл:

Худалдан авсан үндсэн хөрөнгийг бүртгэх

Үндсэн хөрөнгийг мөнгөөр буюу дараа тооцоогоор худалдан авах үед:

Дт. Үндсэн хөрөнгө

Кт. Мөнгөн хөрөнгө/Дансны өглөг

Мөнгөнөөс бусад зүйлээр худалдан авсан үндсэн хөрөнгийг өгсөн зүйл ба авсан хөрөнгийн аль тодорхой байгаа зах зээлийн үнээр бүртгэнэ.

Үндсэн хөрөнгийн солилцоог бүртгэх

Үндсэн хөрөнгийг хооронд нь солилцох гүйлгээг нягтлан бодох бүртгэлд тусгахдаа өгч байгаа болон авч байгаа хөрөнгийн аль тодорхой байгаа зах зээлийн үнэ дээр үндэслэдэг. Өөр төрлийн хөрөнгийг солилцож буй үед олз, гарзын аль алинийг нь хүлээн зөвшөөрнө. Ижил төрлийн хөрөнгө солилцож буй үед зөвхөн гарзыг хүлээн зөвшөөрч бүртгэх ба олзыг бүртгэхгүй.

Дт. Үндсэн хөрөнгө - шинэ

Дт. Үндсэн хөрөнгийн хуримтлагдсан элэгдэл

Дт. Үндсэн хөрөнгө солилцсоны гарз

Кт. Үндсэн хөрөнгө - хуучин

Харин ижил төрлийн хөрөнгийг солилцохдоо олзыг хүлээн зөвшөөрдөггүй боловч солилцоонд бэлэн мөнгө оролцсон үед олзын тодорхой хэсгийг зөвшөөрч бүртгэдэг. Бүртгэлийн олзын дүнг дараах байдлаар тооцно.

Хүлээн авсан мөнгө+авсан хөрөнгийн зах зээлийн үнэ

Дансны бичилт нь:

Дт. Үндсэн хөрөнгө - шинэ

Дт. Үндсэн хөрөнгийн хуримтлагдсан элэгдэл

Кт. Үндсэн хөрөнгө - хуучин

Page 34: shinechilsen nairuulg Bodlogiin barimt bicheginternalaudit.ub.gov.mn/wp-content/uploads/2016/01/shine...Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг

34

Кт. Үндсэн хөрөнгө солилцсоны олз

Үндсэн хөрөнгийн элэгдлийн бүртгэл

Дт. Үндсэн хөрөнгийн элэгдлийн зардал

Кт. Хурамтлагдсан элэгдэл

Байгалийн нөөцийн хорогдол тооцсон хэмжээгээр:

Дт. Хорогдлийн зардал

Кт. Хуримтлагдсан хорогдол

Үндсэн хөрөнгө ашиглалтаас хасах Үндсэн хөрөнгө гадагш худалдах, шилжүүлэх,актлаж устгах үед түүний өртгийг үндсэн хөрөнгийн данснаас хасах ба хурамтлагдсан элэгдлийн данс хаагдсан байна. Хуримтлагдсан элэгдлээрээ анхны өртгөө бүрэн нөхсөн үндсэн хөрөнгийн дансны бичилт нь:

Дт. Хуримтлагдсан элэгдэл

Кт. Үндсэн хөрөнгө

Үндсэн хөрөнгийг худалдсан үнэ нь түүний дансны үнээс /дансны үнэ=анхны өртөг-хуримтлагдсан элэгдэл/ их байвал үндсэн хөрөнгө худалдсаны олз, бага байвал гарзыг хүлээн зөвшөөрч бүртгэнэ. Үндсэн хөрөнгийг дансны үлдэгдэл өртгөөс нь илүү үнээр борлуулсан бол:

Дт. Мөнгөн хөрөнгө

Дт. Хуримтлагдсан элэгдэл

Кт. Үндсэн хөрөнгө

Кт. Үндсэн хөрөнгө борлуулсны ашиг /олз/

Үндсэн хөрөнгийг дансны үлдэгдэл өртгөөс нь доогуур үнээр борлуулсан бол:

Дт. Мөнгөн хөрөнгө

Дт. Хуримтлагдсан элэгдэл

Дт. Үндсэн хөрөнгө борлуулсны алдагдал /гарз/

Кт. Үндсэн хөрөнгө

Харин бүрэн элэгдэхээс нь өмнө данснаас хасвал үндсэн хөрөнгийг данснаас хассаны гарзыг бүртгэх шаардлагатай.

Page 35: shinechilsen nairuulg Bodlogiin barimt bicheginternalaudit.ub.gov.mn/wp-content/uploads/2016/01/shine...Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг

35

Дт. Хуримтлагдсан элэгдэл

Дт. Үндсэн хөрөнгийг данснаас хассаны гарз

Кт. Үндсэн хөрөнгө

Бэлэг, хандиваар олж бэлтгэх, бусдад бэлэглэх, хандивлах

Бэлэг, хандивын хөрөнгийг бүртгэхдээ хөрөнгийн зах зээлийн үнийг ашигладаг. Хандиваар авсан хөрөнгийг зах зээлийн үнээр нь хандивласан капитал /нэмж төлөгдсөн капиталын данс/ дансанд бүртгэнэ.

Дт. Үндсэн хөрөнгө

Кт. Хандивласан капитал

Мөнгөн бус хөрөнгийг хандивлан өгсөн бол уг хөрөнгийн зах зээлийн үнээр бүртгэнэ. Хөрөнгийн зах зээлийн ба дансны үнэ зөрүүтэй бол олз, гарзыг хүлээн зөвшөөрнө.

Дт. Хандивын зардал

Кт. Газар

Кт. Газрыг данснаас хассаны олз

Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээ

Дахин үнэлгээний улмаас хөрөнгийн үлдэгдэл өртөг нэмэгдсэн хэмжээг эзэмшигчийн өмчийн хэсэгт “дахин үнэлгээний нэмэгдэл” нэртэйгээр харуулна.

Харин хөрөнгийн үлдэгдэл өртөг буурсан бол буурсан хэмжээг зардал гэж хүлээн зөвшөөрнө.

Дахин үнэлсэн хөрөнгийг данснаас хасах, устгах, элэгдлээрээ өртгөө бүрэн нөхсөн үед дахин үнэлгээний нэмэгдлийг хуримтлагдсан ашиг руу шилжүүлнэ.

Дт. Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээний нэмэгдэл

Кт. Хуримтлагдсан ашиг

4.8.5. Үндсэн хөрөнгийн элэгдлийн бүртгэл

Элэгдэл нь хөрөнгийн ашиглалтын хугацааны туршид элэгдүүлэх дүнг системтэйгээр хуваарилсан хуваарилалтыг хэлнэ. Тайлангийн үеийн элэгдлийн шимтгэлийг зардал гэж хүлээн зөвшөөрнө.

Дт. Үндсэн хөрөнгийн элэгдлийн зардал

Кт: Хуримтлагдсан элэгдэл

Page 36: shinechilsen nairuulg Bodlogiin barimt bicheginternalaudit.ub.gov.mn/wp-content/uploads/2016/01/shine...Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг

36

Төсөл, тусгай сан үндсэн хөрөнгийн элэгдлийг нөхөн байгуулан дараах дансны бичилт хийнэ.

Дт. Хуримтлагдсан үр дүн

Кт. Хуримтлагдсан элэгдэл

Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцоход шулуун шугамын аргыг ашиглана. Ашиглах хугацааны дотор үндсэн хөрөнгийн өртгийг адил тэнцүү хэмжээгээр өртөгт хуваарилах аргыг шулуун шугамын арга гэнэ.

4.8.6. Үндсэн хөрөнгө ашиглалтаас хасах

Үндсэн хөрөнгийг гадагш худалдах, шилжүүлэх, акталж устгах үед түүний өртгийг үндсэн хөрөнгийн данснаас хасах ба хуримтлагдсан элэгдлийн дансыг хаана.

Хуримтлагдсан элэгдлээрээ анхны өртгөө бүрэн нөхсөн үндсэн хөрөнгийг данснаас хасах үеийн дансны бичилт:

Дт: Хуримтлагдсан элэгдэл

Кт: Үндсэн хөрөнгө

Үндсэн хөрөнгө алдагдалтай үнээр худалдвал:

Дт: Мөнгө

Дт: Хуримтлагдсан элэгдэл

Дт: Үндсэн хөрөнгө худалдсаны гарз

Кт: Үндсэн хөрөнгө

Үндсэн хөрөнгө дансны үнээс илүү үнээр худалдвал:

Дт: Мөнгө

Дт: Хуримтлагдсан элэгдэл

Кт: Үндсэн хөрөнгө борлуулсны олз

Харин бүрэн элэгдэхээс нь өмнө данснаас хасвал үндсэн хөрөнгийг данснаас хассаны гарзыг бүртгэх шаардлагатай.

Дт: Хуримтлагдсан элэгдэл

Дт: Үндсэн хөрөнгийг данснаас хассаны гарз

Кт: Үндсэн хөрөнгө

Page 37: shinechilsen nairuulg Bodlogiin barimt bicheginternalaudit.ub.gov.mn/wp-content/uploads/2016/01/shine...Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг

37

Биет бус хөрөнгө, түүний бүртгэл

Биет шинж чанаргүй, харьцангуй урт хугацаанд ашигладаг, өөрийн эзэмшигчиддээ эрх, давуу болон онцгой эрх, өрсөлдөөний давуу талыг олгосон хөрөнгийг биет бус хөрөнгө гэнэ. Биет бус хөрөнгөнд патент, гудвилл, франчайз, зохиогчийн эрх, лиценз, худалдааны тэмдэг, программ хангамж, зохион байгуулалтын зардал зэрэг хөрөнгүүд хамаарна. Биет бус хөрөнгийг 20 жилээс илүүгүй хугацаанд ашиглана. Биет бус хөрөнгийг анхны өртгөөр нь бүртгэнэ.

Гаднаас худалдан авсан биет бус хөрөнгийг худалдан авалт хийсэн өдөр өртгөөр нь бүртгэнэ. Өртгийг төлсөн мөнгөний дүн, өгсөн хөрөнгийн зах зээлийн үнэ, гарсан өр төлбөрт төлөх дүнгийн өнөөгийн үнэ цэнэ эсвэл хувьцаа гаргалтын хувьд хүлээн авсан санал бодлын зах зээлийн үнэ цэнээр хэмжинэ.

Дотооддоо бий болсон биет бус хөрөнгийн хувьд судалгаа хөгжүүлэлтийн зардлаас бусад өртөг зардлыг биет бус хөрөнгийн өртөгт капиталжуулдаг. Дотоодод бий болсон гудвиллыг хөрөнгө гэж бүртгэхгүй.

Биет бус хөрөнгийг хувьцаа болон өөр бусад мөнгөн бус хөрөнгөөр солилцох замаар олж бэлтгэж болно. Энэ тохиолдолд биет бус хөрөнгийн өртгийг шилжүүлэн өгсөн хөрөнгийн зах зээлийн үнэ эсвэл биет бус хөрөнгийн зах зээлийн үнэ хоёрын аль тодорхой байгаа үнээр үнэлнэ.

Биет бус хөрөнгөтэй холбогдон гарсан зардал нь тухайн биет бус хөрөнгийн ирээдүйн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлж байвал тэдгээр зардлыг хөрөнгийн өртөгт капиталжуулна. Бусад тохиолдолд эдгээр зардлыг гарсан тухайн үед нь зардлаар тооцож бүртгэнэ.

Биет бус хөрөнгийн элэгдэл Биет бус хөрөнгийн элэгдлийг дараах хугацааны туршид системтэйгээр хуваарилна.

а. Түүний ашиглалтын хугацааны турш

б. Бүртгэлийн анхны огнооноос хойш 20 жил

Биет бус хөрөнгийн элэгдэл тооцох өртөг нь хөрөнгийн анхны өртгөөс үлдэх өртгийг хассан дүн байна. Биет бус хөрөнгийг орлого болгох үед анхны өртгөөр бүртгэнэ.

Дт. Биет бус хөрөнгө нэр төрлөөр нь нээж бүртгэнэ

Кт. Мөнгөн хөрөнгө/ дансны өглөг

Биет бус хөрөнгийн тайлангийн үед ногдох элэгдлийн зардлын дүнгээр:

Дт. Элэгдлийн зардал

Кт. Биет бус хөрөнгө

Page 38: shinechilsen nairuulg Bodlogiin barimt bicheginternalaudit.ub.gov.mn/wp-content/uploads/2016/01/shine...Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг

38

Урт хугацаат хөрөнгө оруулалт

Урт хугацаат хөрөнгө оруулалтад эргэлтийн бус өмчийн үнэт цаас, хараат компанийн энгийн хувьцаанд оруулсан хөрөнгө оруулалт, бонд барьцаалал, өрийн бичиг зэрэг өрийн хэрэгслийн хөрөнгө оруулалт, бонд эргэлтээс гарах, хувьцаа худалдан авах зэрэг бусад зорилго бүхий сан, үнэ цэнийг өсгөх зорилгоор эзэмшиж байгаа үндсэн хөрөнгө, нэгдсэн компанид олгосон урьдчилгаа, нөхөрлөл болон хамтарсан үйлдвэрт оруулсан өмч, зээл ба эд хөрөнгийн хувь оролцоо гэх мэт төрөл бүрийн бусад хөрөнгө оруулалт багтана.

Хөрөнгийн үнэлгээ: Урт хугацаат хөрөнгө оруулалтыг ихэвчлэн олж бэлтгэсэн өртгөөр нь дансанд бүртгэдэг. Урт хугацаат хөрөнгө оруулалтын зах зээлийн үнэ цэнэ буурч байгаа тохиолдолд үнийн бууралтыг хөрөнгө оруулалт тус бүрээр тодорхойлж, балансад хүлээн зөвшөөрч тусгадаг.

Урт хугацаат хөрөнгө оруулалтыг хөрөнгө оруулалт бүрээр нь тооцохыг шаарддаг. Хөрөнгө оруулалтыг санхүүгийн тайланд доорх байдлаар тусгана.

Үүнд: - өртгөөр, дахин үнэлсэн үнээр борлуулах хувьцааг багцаар нь тооцсон олж бэлтгэх зардал ба зах зээлийн үнийн аль багаар тус тус үнэлнэ.

Урт хугацаат хөрөнгө оруулалтын бүртгэл

Худалдан авсан бондын хөрөнгө оруулалтыг худалдан авсан үнээр нь:

Дт. Бондоорх хөрөнгө оруулалт

Кт. Мөнгө

Эсвэл бондын хөнгөлөлт /урамшуулал/-ыг тусад нь тооцсон бол бондын нэрлэсэн үнээр:

Дт. Бондоорх хөрөнгө оруулалт

Кт. Мөнгө

Кт. Бондоорх хөрөнгө оруулалтын хөнгөлөлт

Хүү төлөх хугацааны дундуур худалдан авсан бондын хуримтлагдсан хүүг нэмж төлөхөөр тооцсон бол:

Дт. Бондоорх хөрөнгө оруулалт

Дт. Хүүгийн авлага

Кт. Мөнгө эсвэл:

Дт. Бондоорх хөрөнгө оруулалт

Дт. Хүүгийн авлага

Page 39: shinechilsen nairuulg Bodlogiin barimt bicheginternalaudit.ub.gov.mn/wp-content/uploads/2016/01/shine...Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг

39

Кт. Мөнгө

Кт. Бондоорх хөрөнгө оруулалтын хөнгөлөлт

Бондын урамшуулал болон хөнгөлөлтийг элэгдүүлсэн /хуваарилсан/ дүнгээр

Дт. Мөнгө

Дт. Бондоорх хөрөнгө оруулалтын хөнгөлөлт

Кт. Хүүгийн орлого эсвэл:

Дт. Мөнгө

Дт. Бондоорх хөрөнгө оруулалт

Балансын бүртгэлийн данс:

Дансны код Дансны нэр

39 ҮНДСЭН ХӨРӨНГӨ

3902 Биет хөрөнгө

39020101 Барилга байгууламж

39020201 Авто тээврийн хэрэгсэл

39020301 Машин тоног төхөөрөмж

39020401 Тавилга аж ахуйн эд хогшил

39020801 Бусад үндсэн хөрөнгө

39020803 Номын фонд

3903 Биет бус хөрөнгө

39030101 Програм хангамж

Үндсэн хөрөнгөнд хөтлөх анхан шатны бүртгэлийн маягт:

1.Үндсэн хөрөнгө хүлээн авах, шилжүүлэх НХМаягт Үх -1

2. Үндсэн хөрөнгө ашиглалтаас хасах баримт НХМаягт Үх -2

3. Үндсэн хөрөнгийн их засвар, хүлээн авах НХМаягт Үх -3

Page 40: shinechilsen nairuulg Bodlogiin barimt bicheginternalaudit.ub.gov.mn/wp-content/uploads/2016/01/shine...Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг

40

4. Үндсэн хөрөнгө дотоодод шилжүүлэх дагалдах хуудас НХМаягт Үх -4

4.9. ӨР ТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛИЙН БОДЛОГО, ГОРИМ

4.9.1. Өр төлбөрийн бүртгэлийн бодлого

Өнгөрсөн үйл ажиллагааны туршид үүссэн ирээдүйд бусдад хөрөнгө шилжүүлэх эсвэл үйлчилгээ үзүүлэх хариуцлагыг өр төлбөр гэнэ. Өр төлбөрийг төлөх хүртлээ байгууллагын хөрөнгийн эх үүсвэр болж ашиглана.

Өр төлбөрт бусдад өгөх төрөл бүрийн өглөг, ирээдүйд үзүүлэх үйлчилгээний төлбөрийг урьдчилан авсан орлого, банкны зээл зэрэг хамаарна.

Өр төлбөрийг төлөх ёстой дүнгээр нь үнэлнэ. Холбогдох хөрөнгө, зардал буюу алдагдлыг хүлээн зөвшөөрсөн үед өр төлбөрийг бүртгэнэ.

Өр төлбөрийг урт ба богино хугацааны гэж ангилна.

4.9.2. Өр төлбөрийн бүртгэлийн горим

Өр төлбөрүүд нь өр төлбөр ба эзэмшигчийн өмч гэсэн бүлгийн эхний хэсэгт төлөгдөх хугацаанаасаа хамаарч богино ба урт хугацаат гэсэн хэлбэртэйгээр балансад тусгана.

Өр төлбөрийг дараах нөхцөлд хүлээн зөвшөөрнө.

Өр төлбөрийн тодорхойлолтод бүрэн нийцсэн байх

Өр төлбөрийн хэмжээ нь бодитойгоор хэмжигдэж, үнэлэгдсэн байх

Төлөх хэмжээ нь төдийлөн тодорхой бус өр төлбөрийг урьдчилан тооцсон хэмжээгээр бүртгэнэ.

Дансны өглөг үүсэх үед:

Дт. Үндсэн хөрөнгө /бусад холбогдох данс/

Кт. Бусад байгууллагад өгөх өглөг

Дансны өглөгийг төлөх үед:

Page 41: shinechilsen nairuulg Bodlogiin barimt bicheginternalaudit.ub.gov.mn/wp-content/uploads/2016/01/shine...Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг

41

Дт: Бусад байгууллагад өгөх өглөг

Кт. Мөнгөн хөрөнгө

Балансын дансны бүртгэл

Дансны код Дансны нэр

41 БОГИНО ХУГАЦААТ ӨР ТӨЛБӨР

4103 Өглөг

410301 Ажиллагсадтай холбогдсон тооцоо

41030101 Цалингийн тооцоо

41030102 НДШ-ийн тооцоо

41030103 ХАОАТ-ын тооцоо

41030104 ҮЭ өглөг

41030202 Гэрэл цахилгааны зардлын тооцоо

41030203 Түлш халаалтын зардлын тооцоо

41030204 Цэвэр , бохир усны зардлын тооцоо

41030205 Тээвэр шатахууны зардлыг тооцоо

41030206 Шуудан холбооны зардлын тооцоо

41030207 Томилолтын зардлын тооцоо

41030208 Үдийн цайны зардлын тооцоо

41030209 Эмийн зардлын тооцоо

41030210 Бусад бараа үйлчилгээний зардлын тооцоо

41030601 Байгууллага өгөх өглөг

4104 Урьдчилж орсон орлого

Page 42: shinechilsen nairuulg Bodlogiin barimt bicheginternalaudit.ub.gov.mn/wp-content/uploads/2016/01/shine...Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг

42

410401 ЗГБ, бусад шатны төсөв

41040101 Төсвийн татаас

41040102 Төвлөрүүлэх шилжүүлэг

41040104 Төсвийн хуваарилаагүй зардал

41040105 Хөрөнгийн урьдчилж орсон орлог

4.9.3. Өөрийн хөрөнгийн бүртгэлийн бодлого

Төсөвт байгууллагын хувьд өөрийн хөрөнгө гэсэн нэр томъёог хэрэглэж хэвшээгүй боловч аккруэл бүртгэлийн зарчмаар төсөвт байгууллагын хөрөнгөөс өр төлбөрийг хассантай тэнцэх цэвэр хөрөнгийг өөрийн хөрөнгө гэнэ.

Өөрийн хөрөнгө нь:

• Засгийн газрын сан

• Хуримтлагдсан үр дүн

• Хөрөнгийн дахин үнэлгээний зөрүү гэсэн бүрэлдэхүүнтэй.

Төсөвт байгууллагад үндсэн үйл ажиллагаагаа гүйцэтгэхэд нь зориулж төсвийн болон өөрийн хөрөнгөөр бэлтгэсэн үндсэн хөрөнгөтэй тэнцүү хэмжээний эх үүсвэрийг тусгаарлаж өгснийг Засгийн газрын сан гэнэ. Төсөвт байгууллага нь хандиваар болон үнэ төлбөргүй авсан, буцалтгүй тусламж хэлбэрээр ирсэн үндсэн хөрөнгийг засгийн газрын санд нэмэгдүүлэн бүртгэнэ.

Хуримтлагдсан үр дүн

Төсөвт байгууллагын хувьд төсвийн ашиг, алдагдал гэсэн ойлголт байхгүй бөгөөд харин төсвийн хэтрэлт хэмнэлт гэж авч үздэг. Тиймээс төсөвт байгууллагын тайлант хугацааны хэтрэлт, хэмнэлтийг хуримтлагдсан үр дүн гэсэн дансанд харуулна.

-Өмнөх үеийн

-Тайлант үеийн гэсэн 2 дэд данстай.

Page 43: shinechilsen nairuulg Bodlogiin barimt bicheginternalaudit.ub.gov.mn/wp-content/uploads/2016/01/shine...Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг

43

Тайлант хугацааны төсөв хэтрүүлэн зарцуулсан тохиолдолд энэ данс нь дебет үлдэгдэлтэй байна. Хөрөнгийн дахин үнэлгээний зөрүү Төсөвт байгууллага нь үндсэн хөрөнгөө тодорхой эрх бүхий байгууллагын шийдвэрээр дахин үнэлэх бөгөөд хөрөнгөө дахин үнэлгээ хийсэн дүнгээр санхүүгийн тайланд тусгана. Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээгээр гарсан үнэлгээний зөрүүг хөрөнгийн дахин үнэлгээний зөрүү дансанд бичнэ. Дахин үнэлгээ хийснээс хойш 1 жилийн дараа дахин үнэлгээний зөрүү дансыг Засгийн газрын сан дансанд хаана.

Балансын дансны бүртгэл

Дансны код Дансны нэр

51 ЭЗНИЙ ӨМЧ

5101 Засгийн газрын сан

5102 Орон нутгийн сан

5103 Хуримтлагдсан үр дүн

510301 Өмнөх үеийн үр дүн

510302 Тайлант үеийн үр дүн

5104 Хөрөнгийн дахин үнэлгээний зөрүү

60 Орлого зарлагын нэгдсэн данс

НББ-ИЙН БОДЛОГЫН ӨӨРЧЛӨЛТ:

НББ-ийн бодлогын баримт бичиг нь Монгол Улсын НББ-ийн тухай хууль, НББОУС-уудтай зөрчилдөж байвал уг хууль тогтоомж, стандартад нийцүүлэн өөрчлөлт оруулна. НББ-ийн бодлогын баримт бичигт оруулах өөрчлөлтийг байгууллагын ахлах нягтлан бодогч боловсруулан даргын тушаалаар батлуулна. Орсон өөрчлөлтийг НББ-ийн бодлогын баримт бичигт тухай бүр тусгана.

ТАВ. НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ТЕХНИКИЙН ХЭСЭГ

НББ-ийн дансны жагсаалт, зохион байгуулалт

НББ-ийн дансны жагсаалтын зохион байгуулалт нь байгууллагын онцлогийг бүрэн тусгасан, нягтлан бодох бүртгэлээр дамжуулан хүлээн авах мэдээллийн хэрэгцээг хангах санхүүгийн компьютерийн программын тусламжтайгаар боловсруулахад чиглэнэ.

Дансны жагсаалт нь 6 оронтой байна. Дансыг кодчилох аргачлал нь улсын хэмжээнд НББ-ийн мэдээллийн нэгдсэн систем бүрдүүлэх зорилгод нийцсэн байна.

Дансыг кодчилох аргачлал

Page 44: shinechilsen nairuulg Bodlogiin barimt bicheginternalaudit.ub.gov.mn/wp-content/uploads/2016/01/shine...Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг

44

Дансны жагсаалт нь балансын болон орлого, зарлага, үр дүнгийн тайлангийн дансуудаас бүрдэнэ.

Хөрөнгө, өр төлбөр, эх үүсвэрийн дансууд балансын дансанд хамааран тайлангийн эцэст үлдэгдэлтэй байна. Орлого, зардлын дансууд нь тайлангийн эцэст орлого, зарлагын нэгдсэн дансанд хаагдана.

Нягтлан бодох бүртгэлийн маягтын жагсаалт Код

1. Ерөнхий ЕЖ

2. Мөнгөн хөрөнгийн журнал

а. Мөнгөн орлогын журнал МО-1, МО-2

б. Мөнгөний зарлагын журнал МЗ-1, МЗ-2

3. Бараа материалын журнал

а. БМ-ын орлогын журнал БМО

б. Бараа материалын зарлагын журнал БМЗ

4. Журналын товчоо ЖТ

5. Ерөнхий дэвтэр

6. Авлагын дансны дэлгэрэнгүй бүртгэл АВ-1

7. Өглөгийн дансны дэлгэрэнгүй бүртгэл ӨГ-1

8. Бараа материалын бүртгэл

а. БМ-ын дэлгэрэнгүй бүртгэл БМ-1

б. БМ-ын дэлгэрэнгүй бүртгэлийн товчоо БМ-2

9. Үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэл ҮХ-1

10. Цалин хөлсний дэлгэрэнгүй бүртгэл

а. Ажиллагчдын цалин хөлсний дэлгэрэнгүй бүртгэл ЦХ-1

б. Ажиллагчидттай хийх тооцооны дэлгэрэнгүй бүртгэл ЦХ-2

НББ-ийн анхан шатны бүртгэлийн маягт, заавар

Page 45: shinechilsen nairuulg Bodlogiin barimt bicheginternalaudit.ub.gov.mn/wp-content/uploads/2016/01/shine...Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг

45

Төсөвт байгууллага нь НББ-ийн анхан шатны бүртгэлийн маягт, зааврыг ашиглахдаа Сангийн болон тухайн яамдын сайд, Үндэсний статистикийн газрын даргын 2002 оны 171/111 тоот тушаалаар батласан “Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагад нийтлэг хэрэглэгдэх анхан шатны бүртгэлийн маягтыг нөхөх заавар”-ыг үндэслэнэ.

Анхан шатны бүртгэлийн маягтын жагсаалт

Мөнгөн хөрөнгийн маягт:

1. Бэлэн мөнгөний орлого, зарлагын баримт НХМаягт Үх 1,2

2. Бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл НХМаягт Үх 3

3. Бэлэн мөнгөний гүйлгээний тайлан НХМаягт Үх 4

4. Бэлэн мөнгөний тооллогын баталгаа НХМаягт Үх 5

Бараа материалын үнэт зүйлсийн маягт

1 Бараа, материалын хүлээн авалтын баримт НХМаягт БМ-1

2. Орлогын баримт НХМаягт БМ-2

3. Зарлагын баримт НХМаягт БМ-3

4. Бараа материал гаргах зөвшөөрөл НХМаягт БМ-4

5. Агуулахын бүртгэл НХМаягт БМ-5

6. Шаардах хуудас НХМаягт БМ-5

7. Тооцоо бодсон баримт НХМаягт БМ-5

8. Эд хөрөнгийн тооллогын бүртгэл НХМаягт БМ-5

9. Бараа материалын тайлан НХМаягт БМ-5

10. ААХ ын хэрэглэж байгаа эд хөрөнгө ашиглалтын бүртгэл НХМаягт БМ

НХМаягт БМ-5

Хөдөлмөр цалин хөлсний маягт

1. Ажлын цаг ашиглалтын бүртгэл НХМаягт ЦХ -14

Page 46: shinechilsen nairuulg Bodlogiin barimt bicheginternalaudit.ub.gov.mn/wp-content/uploads/2016/01/shine...Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг

46

2. Ажлын цагийн тооцоо НХМаягт ЦХ -2

3. Ажлын даалгавар НХМаягт ЦХ -3а, 3б

4. Цалингийн тооцооны карт НХМаягт ЦХ -4

5.Цалин олгох хүснэгт НХМаягт ЦХ -5а, 5б

Үндсэн хөрөнгийн маягт

1. Үндсэн хөрөнгө хүлээн авах, шилжүүлэх НХМаягт Үх -1

2. Үндсэн хөрөнгө ашиглалтаас хасах баримт НХМаягт Үх- 2

3. Үндсэн хөрөнгийн их засвар, хүлээн авах НХМаягт Үх -3

4. Үндсэн хөрөнгө дотоодод шилжүүлэх дагалдах хуудас

НХМаягт Үх 1

Тооцооны маягт

1.Нэхэмжлэх НХМаягт ТМ-1

2.Мөнгөн урьдчилгааны тайлан НХМаягт ТМ-2

3.Тооцооны үлдэгдлийн баталгаа НХМаягт ТМ-3

4.Жолоочийн тооцооны хуудас НХМаягт ТМ-4

Нягтлан бодох бүртгэлийн маягт, аргачлал

Төсөвт байгууллага нь нягтлан бодох бүртгэлд хөтлөх маягт, аргачлалыг Санхүү, эдийн засгийн сайдын 2002 оны 7-р сарын 4-ний өдрийн 191 дүгээр тушаалаар батласан “Аж ахуйн нэгж байгууллагад нийтлэг хэрэглэгдэх НББ-ийн маягт, аргачлал”-ыг мөрдлөг болгоно.

Төсвийн байгууллагын НББ-ийн бодлогын баримт бичгийн бүрэлдэхүүнд байгууллагын санхүү бүртгэлийн албаны зохион байгуулалт болон дараах зүйлүүдийг зайлшгүй тусгах шаардлагатай.

5.1. Бүтээгдэхүүний өртөг тооцох

5.2. Санхүүгийн тайланд шинжилгээ хийх

5.3. Дотоод хяналтын журам

5.4. Мөнгөн кассын үйл ажиллагааны журам

Page 47: shinechilsen nairuulg Bodlogiin barimt bicheginternalaudit.ub.gov.mn/wp-content/uploads/2016/01/shine...Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг

47

5.5. Үндсэн хөрөнгө олж бэлтгэх журам

5.6. Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох журам

5.7. Эд хөрөнгийн тооллого явуулах журам

5.8. НББ-ийн залруулга хийх журам

5.9. Санхүү, бүртгэлийн албаны эрх, үүрэг

5.10. НББ-ийн болон анхан шатны бүртгэлийн баримт эргэлтийн график

5.11. Төсвийн байгууллагын үйл ажиллагааны нэмэлт орлого болон зардлын хэмнэлтийг тооцох, зарцуулах, тайлагнах журам.

5.1. Бүтээгдэхүүний өртөг тооцох

Санхүү, эдийн засгийн сайдын 2002 оны 09-р сарын 12-ны 253 дугаар тушаалын 6 дугаар хавсралтын “Төсвийн байгууллагын бүтээгдэхүүний өртөг тооцох аргачлал”-ын дагуу төсвийн ерөнхийлөн захирагчид нийлүүлэх бүтээгдэхүүнийхээ өртгийг тооцож тайланг гаргана.

Зардал гэдэг нь аливаа нэг үйл ажиллагаа явуулахтай холбогдон гарч байгаа хөрөнгө, хөдөлмөрийн зарцуулалт, түүний мөнгөөр илэрхийлэгдсэн хэмжээ юм.

Өртөг гэдэг нь солилцооны үнэ үр өгөөжийг бий болгохын тулд зарцуулсан гарз юм.

Бүтээгдэхүүн гэж төсвийн байгууллагаас төсвийн ерөнхийлөн захирагчид нийлүүлэх тоо, хэмжээ, чанар, өртөг зэрэг гэрээнд тусгагдсан шалгуур үзүүлэлтээр тодорхойлогдох ажил үйлчилгээг хэлнэ.

Бүтээгдэхүүний анги Төсвийн ерөнхийлөн захирагчдын бүтээгдэхүүний ангийг Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 23 тоот тушаалаар баталсан. Өртгийн төв Бүтээгдэхүүн тус бүрээр хуримтлуулсан өртгүүдийг нэгтгэн бүтээгдэхүүний ангийн өртөг гарна. Хүн өдөр гэдэг нь жилийн хуанлийн нийт өдрөөс амралт, баяр ёслолын өдөр ээлжийн амралтыг хассан дүн юм. Өөрөөр хэлбэл тухайн жилд бодитоор ажилласан хоног гарна. Дээрх объектуудаас гарч байгаа бүтээгдэхүүний ангид нийлүүлж бүтээгдэхүүний ангиас стратегийн зорилтууд тодорхойлогдоно.

Өртгийн обьектуудтай зардлыг шууд ба шууд бус гэж ангилна.

Шууд зардал нь тухайн өртгийн обьектод шууд зориулагдсан зардал. Шууд зардлаас бусад бүтээгдэхүүнд шууд хамааралгүй оролцох зардлыг шууд бус зардал гэнэ.

Шууд зардлыг тухайн обьектод шууд ногдуулан хуваарилна.

Шууд бус зардлыг өртгийн обьектод оновчтой хуваарилах шаардлагатай.

Бүтээгдэхүүний өртөг тооцох үе шат

Page 48: shinechilsen nairuulg Bodlogiin barimt bicheginternalaudit.ub.gov.mn/wp-content/uploads/2016/01/shine...Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг

48

Өртөг тооцох буюу зардал хуваарилах үйл явц нь нөөцийн ашиглалтын байдалд үндэслэн бүх зардлыг бүтээгдэхүүнд хуваарилахад оршино. Энэ нь нөөц ашиглалтын нэгжийн өртөг ба зардлын объект бүрийн ашигласан нөөцийн хэмжээг тодорхойлох явцыг мөн хамаарна.

Бүтээгдэхүүний өртгийг тооцохдоо ерөнхий дэвтрээс данс тус бүрээр гарсан зардлын дүнг авч тооцно.

Өртөг тооцох үйл явц нь ерөнхийдөө дараах 5 үе шаттай байна. Үүнд:

Үе шат 1: Бүтээгдэхүүнийг тодорхойлох

Үе шат 2: Бүх зардлыг тодорхойлох

Үе шат 3: Шууд зардлыг бүтээгдэхүүнд ногдуулах

Үе шат 4: Шууд бус зардлыг хуваарилан шингээх

Үе шат 5: Нийт зардал тооцох

Бүтээгдэхүүнийг тодорхойлох:

Бүтээгдэхүүн гэж байгууллагын төсвийн ерөнхийлэн захирагчид нийлүүлэх ажил үйлчилгээ юм.

Бүх зардлыг тодорхойлж тодруулах:

Бүтээгдэхүүн нийлүүлэх зардлуудыг гарсан үед нь буюу гарах нь тодорхой болсон хугацаанд хамааруулан аккруэл суурийг баримтлан хүлээн зөвшөөрч бүртгэнэ. Энэ үе шатанд аккруэл сууриар бүртгэгдсэн бүх зардлыг бүтээгдэхүүний ба бүтээгдэхүүний бус гэж ангилна. Зөвхөн бүтээгдэхүүн нийлүүлэхтэй холбогдон гарсан зардлыг бүтээгдэхүүнд ногдуулна.

Бүтээгдэхүүний зардалд бараа үйлчилгээний зардлаас урсгал засвар, нэг удаагийн тэтгэмж урамшуулал, сургалтын зардлаас бусад зардал орно. Бүтээгдэхүүний бус зардалд их засвар болон өмчлөлтийн эрхтэй холбоотой зардлууд орно.

Шууд зардлыг ногдуулах

Нөөцийн бодит хэрэглээнд үндэслэн шууд зардлыг бүтээгдэхүүнд шууд хамааруулна. Бүтээгдэхүүний онцлогоос хамаарч шууд зардлуудаа өртгийн обьектуудаар лимит тогтоон хуваарилна.

Шууд бус зардлыг хуваарилж шингээх

Page 49: shinechilsen nairuulg Bodlogiin barimt bicheginternalaudit.ub.gov.mn/wp-content/uploads/2016/01/shine...Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг

49

Шууд зардалтай адил тодорхой бүтээгдэхүүний нийлүүлэлтэд зориулагдаагүй боловч нийт бүтээгдэхүүний нийлүүлэлтэд хувь нэмэр оруулсан зардал юм. Шууд бус зардалд тогтмол ба хувьсах зардлууд байна. Шууд бус зардлыг зардлын чиглүүлэгч сонгон өртгийн обьектэд хувиарлана.

Нийт зардлыг тооцох

Бүтээгдэхүүн тус бүрд гарсан шууд ба шууд бус зардлыг нэмж бүтээгдэхүүн өртгийг тооцно.

Бүтээгдэхүүн тус бүрийн өртгийг ажилласан хүн өдөрт хуваахад нэг хүн өдрийн зардал гарна.

Бүтээгдэхүүний ангийн нийт өртөг нь бүх бүтээгдэхүүний шууд ба шууд бус зардлыг нэмсэн дүнгээр илэрхийлэгдэнэ.

5.2. Санхүүгийн тайлангийн шинжилгээ

Ахлах нягтлан бодогч нь санхүүгийн тайлангуудыг батлагдсан маягтын дагуу үнэн зөв бэлтгэн хуулийн хугацаанд харьяа санхүүгийн байгууллагад тушаана.

Санхүүгийн тайланд хийх шинжилгээг ерөнхийд нь дараах чиглэлүүдээр хийнэ.

Үүнд: 1. Ерөнхий тойм

2. Санхүүгийн зэрэгцүүлсэн шинжилгээ

3. Санхүүгийн тайлангийн үзүүлэлтийн бүтцийн өөрчлөлтийн шинжилгээ

4. Санхүүгийн тайлангийн харьцааны болон хандлагын шинжилгээ

5. Дүгнэлт

Санхүүгийн тайлангийн зэрэгцүүлсэн шинжилгээ. Үүнд: Байгууллагын тайлант болон өмнөх үеийн санхүүгийн тайланг ашиглана. Санхүүгийн тайлангийн зэрэгцүүлсэн шинжилгээ /хэвтээ шинжилгээ/-г хийснээр байгууллагын хөрөнгө хэрхэн өөрчлөгдсөн, санхүүжилтийн ямар эх үүсвэрийг ямар үр ашигтай зарцуулсан бэ гэдэгт ерөнхий дүгнэлт өгөх боломжтой болно. Санхүүгийн тайлангийн зэрэгцүүлсэн шинжилгээг дараах байдлаар хийнэ.

1. Тайлант болон өмнөх үеийн санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүдийн дүнгийн өөрчлөлтийн ялгаврыг тооцоолж, үзүүлэлт тус бүрийн өсөлт, бууралтыг тодорхойлох.

2. Гарсан абсолют цэвэр өсөлт буюу бууралтыг суурь үетэй харьцуулан үзүүлэлт тус бүрийн өөрчлөлтийг нь хувиар тодорхойлно.

Санхүүгийн үзүүлэлтүүдийн бүтцийн өөрчлөлтийн шинжилгээ

Page 50: shinechilsen nairuulg Bodlogiin barimt bicheginternalaudit.ub.gov.mn/wp-content/uploads/2016/01/shine...Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг

50

Санхүүгийн тайланд уг шинжилгээг хийснээр хөрөнгө, капиталын бүтэц, эдийн засгийн ерөнхий чадварын талаар ерөнхий дүгнэлт хийх боломжтой болно. Санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүдийн бүтцийн өөрчлөлтийн шинжилгээ /босоо шинжилгээ/-г дараах байдлаар хийнэ.

1. Тайлант оны баланс орлогын тайлангийн нийт дүнд, хэсэг, бүлгүүдийн дүн, бусад үзүүлэлтүүдийг харьцуулсан хувиар тодорхойлно.

2. Суурь үеийн санхүүгийн тайлангийн нийт дүнд хэсэг, бүлгүүдийн дүн бусад үзүүлэлтүүдийг харьцуулсан хувиар тодорхойлно.

3. Зэрэгцүүлсэн хоёр үеийн санхүүгийн тайлангийн тухайн бүтцийн харьцангуй хэмжигдэхүүн хэрхэн өөрчлөгдөж байгааг ажиглана.

4. Хийсэн тооцоолол дээрээ үндэслэн тайлангийн үзүүлэлт, хэсэг бүлгийн дүнг ашиглан дүгнэлт гаргана.

5. Бүтцийн шинжилгээ хийснээр нөлөөлсөн хүчин зүйлийн шалтгааныг тодруулж, сөрөг нөлөөллийг арилгах талаар шийдвэр гаргавал зохино.

6. Санхүүгийн тайлангийн бүтцийн өөрчлөлтийн шинжилгээг график дүрслэлээр харуулах нь хэрэглэгчдэд илүү ойлгомжтой юм.

Санхүүгийн тайлангийн харьцааны болон хандлагын шинжилгээ. Үүнд:

• Төлбөрийн чадварын шинжилгээ

• Өрийн удирдлагын шинжилгээ

• Хөрөнгийн ашиглалтын шинжилгээ

• Ашигт ажиллагааны түвшингийн шинжилгээ

• Хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийн ашиглалтын шинжилгээ

• Зардал, орлого, ашгийн хамаарлын судалгаа, дүгнэлт

• Мөнгөн гүйлгээний тайлангийн шинжилгээ

Санхүүгийн тайлангийн шинжилгээг график дүрслэлээр харуулах нь хэрэглэгчдэд илүү ойлгомжтой юм.

5.3. Дотоод хяналтын журам

5.3.1. Ерөнхий зүйл

Page 51: shinechilsen nairuulg Bodlogiin barimt bicheginternalaudit.ub.gov.mn/wp-content/uploads/2016/01/shine...Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг

51

Энэхүү журамын зорилго нь Монгол Улсын НББ-ийн тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журмын биелэлтийг хангахад чиглэсэн бөгөөд бүртгэлд буруу ташаа тусгах, байгууллагын эд хөрөнгийг үрэгдүүлэн шамшигдлуулах, үр ашиггүй зарцуулах явдлаас урьдчилан сэргийлэх, гарсан зөрчил дутагдлыг цаг тухайд нь илрүүлэн засах, түүнийг дахин гаргуулахгүй байх талаар ажилтан бүрийн үйл ажиллагааг чиглүүлж, байгууллагын үйл ажиллагааны эцсийн үр дүнг дээшлүүлэхэд оршино.

Дотоод хяналтын зорилго

1. Байгууллагын үйл ажиллагааны бүртгэлийг эмх цэгцтэй үр ашигтай хөтлөх

2. Эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, үр ашигтай зарцуулалтыг хангах

3. Бүртгэлийн болон үйл ажиллагааны хууль бус үйлдэл, алдаанаас сэргийлэх

4. НББ-ийн хөтлөлтийн иж бүрэн, үнэн зөв байдлыг хангах

5. Санхүү, эдийн засгийн мэдээллийг цаг хугацаанд нь үнэн зөв бэлтгэх

5.3.2. Дотоод хяналтын ажилтан, түүнд тавих шаардлага.

Санхүү, эдийн засгийн чиглэлээр ажиллах төрийн албан хаагч нь өндөр боловсролтой, зарчимч, хатуу сахилга бат, ёс суртахуунтай, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх талаар идэвх, санаачлагатай ажилладаг, үнэнч шударга, нягтлан бодох бүртгэл, санхүү, эдийн засгийн мэргэжилтэй байна.

5.3.3. Дотоод хяналтын бүтэц, зохион байгуулалт

Дотоод хяналтын орчин

1. Байгууллагын үйл ажиллагаанд тавих ерөнхий хяналтыг байгууллагын дарга хэрэгжүүлнэ.

2. Байгууллагын дотоод үйл ажиллагааны бүтэц, зохион байгуулалтыг зардал өртөг хамгийн бага байх мэдээ, мэдээлэл түргэн хугацаанд үнэн зөв боловсруулах, шийдвэр гаргах процессийг богино хугацаанд оновчтой байхаар зохион байгуулах

3. Дотоод хянан шалгах эрх бүхий ажилтны эрх үүргийг тодорхой болгож, ажиллах нөхцлөөр бүрэн хангана.

4. Байгууллагын ажиллагсадын эрх үүргийг тодорхой болгон, ажлын байранд мөрдөх ёс зүйн хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг боловсруулан гаргаж, байгууллагын үндсэн зорилго, зорилт, үйл ажиллагаа явуулах хууль, тогтоомж, дүрэм, журам зааврыг тэдгээрт таниулах ажлыг байнга зохион байгуулна.

Page 52: shinechilsen nairuulg Bodlogiin barimt bicheginternalaudit.ub.gov.mn/wp-content/uploads/2016/01/shine...Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг

52

5. Удирдах албан тушаалтан нь ажлын гүйцэтгэл, мэдээлэл боловсруулах, тайлагнах системийг хянан зохицуулж, байгууллагын бодлого горимын үр ашигтай байдалд дүгнэлт өгч, зохих шийдвэрийг цаг хугацаа алдалгүй гаргаж байна.

Нягтлан бодох бүртгэлийн тогтолцоо

НББ-ийн тогтолцоо нь дараах шаардлагыг хангасан байна.

• Хууль зүйн дагуу байх

• Баталж, зөвшөөрсөн байх

• Иж бүрэн байх

• Ангилан дүгнэх бололцоотой байх

• Тайлан бэлтгэдэг байх зэрэг болно.

Дотоод хяналтын ажлын горим

Төлөвлөгөө:

I. Дотоод хяналтын зорилго

II. Гүйцэтгэлд суурилсан удирдлагын тогтолцоо ба дотоод хяналт

III. Дотоод хяналтын ажлын чиглэл

IV. Дүгнэлт

I. Дотоод хяналтын зорилго:

• Ил тод байдлыг хангах

• Байгууллагын гүйцэтгэл болон үйл ажиллагааны зориулалт, орц гарц, мөн стратегийн зорилттой уялдуулан үр ашигтай хянаж шалгах

• Орцын, зардлын зарцуулалтын үр ашигтай байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх.

II. Гүйцэтгэлд суурилсан удирдлагын тогтолцоо ба дотоод хяналт.

• Санхүүгийн болон ажлын гүйцэтгэлтэй холбоотой мэдээлэл боловсруулж гаргах.

• Байгууллагын гүйцэтгэл болон үйл ажиллагааг зорилтот гарц стратегийн зорилттой уялдуулж хянаж шалгахад чиглэгдэнэ.

III. Дотоод хяналтын ажлын чиглэл:

• Үйл ажиллагааны аудит

Page 53: shinechilsen nairuulg Bodlogiin barimt bicheginternalaudit.ub.gov.mn/wp-content/uploads/2016/01/shine...Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг

53

• Санхүүгийн ажил гүйлгээнүүдийг хянаж залруулах

• Өмч хөрөнгийн хөдөлгөөнд хяналт тавих

• Бүртгэлийн зохион байгуулалтыг сайжруулах

• Санхүүгийн мэдээллийн системийг үр дүнтэй зохион байгууллахад дэмжлэг үзүүлэх

• Хөрөнгийн удирдлага, хариуцлага, тайлагналын тогтолцоог сайжруулах

IV. Дүгнэлт:

• Санхүүгийн дотоод хяналтыг үр дүнтэй зохион байгуулах нь төсвийн хөрөнгийн зарцуулалтын үр ашигтай байдлыг дээшлүүлнэ.

• Санхүүгийн мэдээллийн системийн үр дүнг сайжруулна.

Хяналтын үр дүнд хүлээх хариуцлага

Санхүүгийн болон дотоод үйл ажиллагааны хяналтын тайланг хэлэлцэж нэгдсэн дүгнэлт гаргаж түүнийхээ үндсэн дээр хяналт, шалгалтын арга хэлбэрийг боловсронгуй болгох, өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт зарцуулалтыг сайжруулах, оршиж байгаа дутагдлыг арилгах ажлыг зохион байгуулна.

Хяналт шалгалтын мөрөөр холбогдох албан тушаалтанд илэрсэн зөрчлийг арилгах талаар хугацаатай үүрэг даалгавар өгнө. Өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй болон гаргасан зөрчлөөс хамааран байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг үндэслэн арга хэмжээ авна.

5.4. Мөнгөн кассын ажиллагааны журам

5.4.1. Ерөнхий зүйл

Энэхүү журмын зорилго нь бэлэн мөнгөөр орлого хүлээн авч бүртгэх, төлбөр тооцоо хийх, бэлэн мөнгө, үнэт цаасны мөнгөн кассын үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

5.4.2. Нийтлэг үндэслэл

1. Байгууллагын бэлэн мөнгөний гүйлгээг эрхлэх, хадгалахад мөнгөн касс ажиллана.

Мөнгөн касс нь байгууллагын нэр бүхий санхүүгийн тэмдэгтэй байна.

2. Мөнгөн кассын гүйлгээг байгууллагын төсвийн эрх захирагчийн тушаал шийдвэрээр томилогдсон мөнгөн кассын нярав хариуцан гүйцэтгэнэ.

Page 54: shinechilsen nairuulg Bodlogiin barimt bicheginternalaudit.ub.gov.mn/wp-content/uploads/2016/01/shine...Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг

54

3. Мөнгөн кассын нярав нь ажилд авах тухай төсвийн эрх захирагчийн шийдвэр гарсны дараа мөнгөн кассын ажиллагааны энэхүү журмыг мөрдөж ажиллах талаар болон эд хөрөнгийн хариуцлага хүлээх тухай баталгаа гаргаж өгнө.

4. Мөнгөн кассын нярав нь өөрийн хариуцсан ажлыг байгууллагын удирдлагын шийдвэргүйгээр бусдад шилжүүлэн өгөхийг хориглоно.

5. Мөнгөн кассын няравын ажлыг хүлээлцүүлэхдээ байгууллагын удирдлагын шийдвэрээр тусгай комисс томилж касст байгаа мөнгөн хөрөнгө, үнэт цаасны үлдэгдлийг ширхэгчлэн тоолж шалган, хүлээлцсэн тухай акт үйлдэнэ.

6. Мөнгөн кассын тооцооны ажилтай шууд холбогдол бүхий нягтлан бодогч зэрэг хүмүүсээр мөнгөн кассын няравын ажлыг давхар гүйцэтгүүлэхийг хориглоно.

7. Байгууллага нь бэлэн мөнгөөр гүйлгээ хийхдээ албан ёсоор хүлээн зөвшөөрч батласан төсвийн хуваарийн дагуу гүйцэтгэх ба улирал бүрийн эцэст бэлэн мөнгөний үлдэгдэлгүй байна.

8. Байгууллагын үйл ажиллагаа /Хөтөлбөрт арга хэмжээ, тендерийн материал г.м/-наас орох орлогыг мөнгөн кассандаа бэлэн мөнгөөр хүлээн авсан тохиолдолд түүнийг захиран зарцуулах эрх захирагчийн шийдвэрийг үндэслэн зарцуулна.

9. Байгууллагын дарга, ерөнхий нягтлан бодогч, мөнгөн кассын нярав зэрэг ажилтнууд нь нэг гэр бүлийн болон хамаатан садан байхыг хатуу хориглоно.

10. Мөнгөн кассын нярав эзгүйд, няравын ажлыг орлох хүнийг байгууллагын дарга түр хугацаагаар томилно. Энэ журмын 2.9-д заасан шаардлага нь энэ заалтад хамаарна.

11. Мөнгөн кассын ажиллагаатай холбоотой баримтууд засваргүй, үнэн зөв байж, баримтын бүрдлийг хангасан байна.

Мөнгөн кассын зарлагууд төлбөр гүйцэтгэх эрхийг олгосон албан ёсны шийдвэрт үндэслэн цохолт хийгдсэн байна.

12. Мөнгөн кассын нярав нь мөнгө хүлээн авагчийн албан ёсны баримт бичгийг шалгаж баримт бичгийн дугаар хаанаас олгосон зэргийг баримтад тэмдэглэн нэр заасан хүнд олгох ба хэрэв төлөөний өөр хүнд олгох бол албан ёсны итгэмжлэх бичиг, байгууллагын дарга, ерөнхий нягтлан бодогч нарын гарын үсэг бүхий зөвшөөрлөөр олгоно.

13. Мөнгө хүлээн авагч нь гарын үсгээ зурж чадахгүй онцгой тохиолдолд түүний хүсэлтээр өөр хүнээр төлөөлүүлэн зуруулж болно. Төлөөлж зурах хүн нь тухайн байгууллагын нягтлан бодогч, мөнгөн кассын ажилтан байж болохгүй.

14. Мөнгөн кассаас хувийн хэрэгцээнд зориулж, урьдчилгааны журмаар бэлэн мөнгө олгохыг хатуу хориглоно.

5.4.3. Бэлэн мөнгө татан авах буюу санг бүрдүүлэх

Page 55: shinechilsen nairuulg Bodlogiin barimt bicheginternalaudit.ub.gov.mn/wp-content/uploads/2016/01/shine...Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг

55

1. Байгууллагын кассанд шаардлагагүй сул мөнгө хадгалах, бэлэн мөнгөөр төлбөр тооцоо хийх сонирхлоос зайлсхийх үүднээс төрийн захиргааны албан хаагчдыг ажил, албаны шугамаар бэлэн мөнгөтэй харьцахыг хязгаарлах,

2. Зайлшгүй бэлэн мөнгөөр хийх төлбөр тооцоог төсөвлөн жагсаалт гарган баталгаажуулж харилцагч банкнаас болон төлбөрт үйлчилгээ (тендерийн бичиг баримтын орлого, гадаад, дотоодын төсөл, хөтөлбөрт арга хэмжээ)-ээс орох орлогоор мөнгөн санг бүрдүүлнэ.

5.4.4. Кассын гүйлгээг хөтлөн явуулах

1. Мөнгөн кассын нярав орлогын бэлэн мөнгийг цаг тухайд нь албан ёсоор дугаарлаж батламжласан кассын орлогын ордерт бичиж авах бөгөөд авсан мөнгийг зориулалтын зүйлд зарцуулах үүргийг хүлээнэ.

2. Байгууллагын бүртгэл, санхүүгийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж буй нягтлан бодогчийн бэлтгэсэн орлого, зарлагын баримтыг үндэслэн мөнгөн кассын нярав мөнгөн кассын гүйлгээг хийнэ. Баримт бичсэн өдөрт нь багтаан гүйлгээг хийх ба харилцагчдаар дамжуулахыг хориглоно.

3. Бүртгэл санхүүгийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж буй нягтлан бодогч тухайн орлогын дүнг тодорхойлон шаардлагатай мэдээллийг орлогын баримтад тусгана. Энэ бэлтгэсэн орлогын баримтаар кассын орлогыг бүртгэнэ.

4. Нягтлан бодогчийн бэлтгэсэн зарлагын баримтаар мөнгө тавьж олгохдоо тусгай батламжласан жагсаалт, бэлэн мөнгөний хүсэлт болон бусад холбогдох баримтыг хавсаргана.

5. Мөнгөн кассаар дамжуулан хийх гүйлгээ бүрт батлагдсан хүчин төгөлдөр маягт, тасалбар хэрэглэн орлого, зарлагын баримтыг бичнэ. Харин кассаар дамжин төвлөрсөн журмаар хийх ажил үйлчилгээ болон тусгай жагсаалтаар гаргах зарлага зэрэгт орлого, зарлагын төрөл тус бүрээр нэгдсэн нэг баримт бичиж болно.

6. Байгууллага бэлэн мөнгөөр хийх төлбөр тооцоогоо үндэсний валютаар хийж гүйцэтгэнэ.

7. Байгууллагын гадаад валютаар хүлээн авсан орлогыг үндэсний мөнгөн тэмдэгтэд хөрвүүлэн тухайн байгууллагын төгрөгийн дансанд хадгална.

8. Үндэсний мөнгөн тэмдэгтээр авсан урьдчилгааг зохицуулах дүрэм, журам нь төсөвт байгууллагын ажилтнуудын гадаад валютаар авсан урьдчилгааны гүйлгээнд адил үйлчилнэ.

9. Төлбөр тооцоог гадаад валютаар хийсэн эрх бүхий ажилтан холбогдох баримтыг хавсарган гүйцэтгэлээр зарцуулалтаа тайлагнаж, нягтлан бодогчоор хянуулан буцаан төлөх дүнг тухайн өдрийн монгол банкны ханшаар монгол мөнгөнд шилжүүлэн төгрөгөөр кассанд тушаана.

5.4.5. Мөнгө, үнэт цаасны хадгалалт, хамгаалалт, бүртгэл хөтлөх

Page 56: shinechilsen nairuulg Bodlogiin barimt bicheginternalaudit.ub.gov.mn/wp-content/uploads/2016/01/shine...Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг

56

1. Мөнгөн кассын мөнгө, үнэт цаасыг үл шатах сейфэнд хадгална.

2. Мөнгөн кассын нярав бэлэн мөнгөний гүйлгээ, үлдэгдлийг өдөр бүр кассын дэвтэрт бүртгэн хөтөлнө. Кассын дэвтрийн хуудас бүрийг дугаарлан үдэж, дэвтрийн сүүлчийн хуудасны тоог бичиж байгууллагын дарга, ерөнхий нягтлан бодогч нар гарын үсгээ зурж, лацадсан байна.

3. Мөнгөн кассын нярав мөнгөн кассын ажиллагааны тайланг өдөр бүр гаргаж, дараагийн ажлын өдрийн 12 цагаас хэтрүүлэхгүйгээр нягтлан бодогчид шилжүүлэн өгнө.

4. Мөнгө, үнэт цаас бүхий кассын лацадсан сейфийг мөнгөний нярав нь харуул, жижүүр нарт тусгай журмаар заавал хүлээлцэж байна.

5. Нягтлан бодогч нь кассанд байгаа бэлэн мөнгө шаардлагатай зарлага санхүүжилтийг хийхэд хүрэлцэхүйц хэмжээтэй байгаа эсэхийг тооцож, бэлэн мөнгөөр хийх төлбөр тооцоог цаг тухайд нь бүрэн барагдуулж чадах хэмжээнд байлгах асуудлыг хариуцна.

6. Нягтлан бодогч нь НББ-ийн нийтлэг дүрэм, журмын дагуу, кассын нярав нь өөрсдийн бүртгэлд бэлэн мөнгөний гүйлгээг гарсан тухай бүрт нь тусган хөтөлсөн байна.

5.4.6. Мөнгөн кассын сахилга бат, хяналт шалгалт, хариуцлага

1. Байгууллагын мөнгөн касс, үнэт цаасны зарцуулалт, хадгалалтын ажиллагаанд хяналт, шалгалт явуулах орон тооны бус ажлын хэсгийг байгууллагын даргын тушаал, шийдвэрээр байгуулж ажиллуулна.

Энэ ажлын хэсэг нь мөнгөн касс, үнэт цаасны зарцуулалт, хадгалалтын байдалд гэнэтийн болон тогтмол шалгалт хийж, тооцоог нийлж байна.

2. Хэрэв энэхүү хуваарьт бус шалгалтаар зөрчил дутагдал илэрвэл мөнгөн кассын нярав болон холбогдох гэм буруутай этгээдэд хариуцлага тооцож, зөрчлийг гэм буруутай этгээдээр арилгуулна.

3. Мөнгөн кассаар хүчин төгөлдөр бус баримтаар гүйлгээ хийснээс гарсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.

4. Төлбөрт үйлчилгээгээр гаднаас орох орлогыг кассаар дамжуулалгүйгээр хэн нэгэн албан хаагчийн гараар дамжуулан авч зарцуулахыг хориглох бөгөөд зөрчил гаргасан албан хаагчдад хариуцлага тооцно.

5. Үйл ажиллагаанд бэлнээр гарах зардлыг бууруулж, үйлчилгээнээс орох орлого, хуримтлалыг нэмэгдүүлэх талаас санаачлагатай ажилласан албан хаагчийг холбогдох хууль, журмын дагуу урамшуулна.

6. Энэхүү журмыг зөрчсөн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд Монгол улсын төсвийн тухай хууль, болон бусад холбогдох хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Page 57: shinechilsen nairuulg Bodlogiin barimt bicheginternalaudit.ub.gov.mn/wp-content/uploads/2016/01/shine...Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг

57

7. Үйлчилгээнээс орсон орлогыг хэрхэн зарцуулсан тухай тайлан, дүн мэдээг нийт ажиллагсдад мэдээлж байна.

5.5. Үндсэн хөрөнгө олж бэлтгэх журам

5.5.1. Ерөнхий зүйл

Үндсэн хөрөнгө олж бэлтгэхтэй холбоотой гарч буй үйл ажиллагаанд энэхүү журмыг мөрдөнө.

5.5.2. Үндсэн хөрөнгө олж бэлтгэх

1. Төсвийн байгууллага нь Үндсэн хөрөнгийг бэлтгэх үйл ажиллагааг Монгол Улсын “Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль” Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, болон бусад хууль, тогтоол эрх зүйн акт шийдвэрийг үндэслэнэ.

2. Их засвараас нэмэгдэх үндсэн хөрөнгө нь өөрийн болон хөрөнгө оруулалтаар хийсэн, гадны гүйцэтгэгч байгууллагаар гүйцэтгүүлсэн шугам хоолойн засвар өргөтгөлийн ажлууд орно.

5.5.3. Үндсэн хөрөнгө орлогод авах

1. Үндсэн хөрөнгө орлогод авахдаа байгууллагын итгэмжлэгдсэн нярав, техникийн комисс, өмч хамгаалах байнгын комиссын гишүүдийг оролцуулж уг хөрөнгийн техникийн ажиллагаа, чанарын шаардлагыг хангасан эсэхийг тодорхойлно.

2. Шаардлага хангасан тохиолдолд худалдан авсан хөрөнгийг холбогдох бичиг баримт болон техникийн паспортыг үндэслэн их засвараар хийсэн ажлын хувьд хоёр талын хүлээлцсэн акт, төсөв гүйцэтгэл зэргийг үндэслэн эд хариуцагч орлогод авч Үндсэн хөрөнгө хүлээн авах, шилжүүлэх баримт /НХМаягт ҮХ-1/, Үндсэн хөрөнгийн өргөтгөл сайжруулалт их засварыг хүлээн авах баримт /НХМаягт ҮХ-2/-г хөтөлж нягтлан бодогчид өгнө.

3. Үндсэн хөрөнгийг ахлах нягтлан бодогч ангилалын дагуу тус бүрээр нь кодлон бүртгэлд тусгана.

5.6. Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох журам

5.6.1. Ерөнхий зүйл

1. Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийн 40.2; НББ-ийн тухай хуулийн 10.1-ийг хэрэгжүүлэх, ААН байгууллагын үндсэн хөрөнгийн ашиглахаар тооцсон хугацаа, элэгдлийг тооцоход энэхүү журмыг баримтлана.

2. Төсөвт байгууллага нь үндсэн хөрөнгийн элэгдлийг тооцохдоо Улсын секторын НББ-ийн ОУС-т 17-г дагаж мөрдөнө.

5.6.2. Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох

Page 58: shinechilsen nairuulg Bodlogiin barimt bicheginternalaudit.ub.gov.mn/wp-content/uploads/2016/01/shine...Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг

58

1. ААН байгууллага нь энэ журмын 2.2-т зааснаас бусад бүх үндсэн хөрөнгийн элэгдлийг тооцож, тайлангийн хугацааны үйл ажиллагааны болон холбогдох зардалд шингээнэ.

2. Дор дурдсан үндсэн хөрөнгөд элэгдэл тооцохгүй.

• Газар

• Худалдахад зориулсан үндсэн хөрөнгө, дуусаагүй барилга

• Түр ашиглаагүй буюу нөөцөд байгаа үндсэн хөрөнгө

• Номын сангийн нөөц, музей үзмэр, урлагийн цуглуулга

3. Төсөвт байгууллага нь энэ тогтоолын 2 дугаар хавсралтад заасан үндсэн хөрөнгийн элэгдэл тооцоход баримтлах хугацааг дагаж мөрдөн, шулуун шугамын аргаар элэгдлийг тооцно.

4. Шулуун шугамын аргаар жилд байгуулах элэгдлийн хэмжээг тодорхойлохдоо дансны үнээс үлдэх өртгийг хассан дүнг ашиглах жилийн тоонд хуваана.

5. Энэхүү журмын 1.2-т зааснаас бусад этгээд нь үндсэн хөрөнгийн ашиглахаар тооцсон хугацаа, элэгдэл тооцохдоо санхүүгийн тайлагналын олон улсын стандарт 16 “үндсэн хөрөнгө”-г дагаж мөрдөн байгууллагынхаа НББ-ийн бодлогын баримт бичигт тусгасан байна.

6. Энэ журмын 1.2-т зааснаас бусад этгээд нь хөрөнгийн ашиглахаар тооцсон хугацааг тогтоохдоо машин, тоног төхөөрөмжийн паспорт, адил төстэй хөрөнгийн үзүүлэлтийг үндэслэн техникийн болон санхүүгийн ажилтнууд оролцсон комиссоос гаргасан дүгнэлт, тооцоог үндэслэнэ.

7. Хөрөнгийн ашиглахаар тооцсон хугацаанд өөрчлөлт орсон үед элэгдлийн хувь хэмжээг дахин тооцоолно.

8. Энэ журмын 1.2-т зааснаас бусад этгээд нь хөрөнгийнхөө ашиглах хугацааг тодорхойлох боломжгүй тохиолдолд энэ тогтоолын 2 дугаар хавсралтад заасан үндсэн хөрөнгийн элэгдэл тооцоход баримтлах хугацааг ашиглаж болно.

9. Хөрөнгийн зах зээлийн үнэ нь дансны үнээс их хэмжээгээр зөрсөн тохиолдолд дахин үнэлгээ хийнэ.

10. Тодорхой бүлэгт ороогүй буюу эсвэл шинэ нэр төрлийн үндсэн хөрөнгийн ашиглах хугацаа, элэгдлийн хувийг тогтоохдоо адил төстэй хөрөнгөтэй жишиг байдлаар тодорхойлно.

ҮНДСЭН ХӨРӨНГИЙН ЭЛЭГДЭЛ ТООЦОХОД БАРИМТЛАХ ХУГАЦАА, ЖИЛД БАЙГУУЛАХ ЭЛЭГДЛИЙН ХЭМЖЭЭ

Page 59: shinechilsen nairuulg Bodlogiin barimt bicheginternalaudit.ub.gov.mn/wp-content/uploads/2016/01/shine...Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг

59

Үндсэн хөрөнгийн анхны үнээс /АҮ/ашигласнаас хойш байгуулсан элэгдэл /э/-ийг хасаж үлдэгдэл үнэ /ҮҮ/-ийг, татварын хуулинд заасан ашиглах хугацаа /АХТ/-наас өмнө ашигласан хугацааг /АХӨ/ хасаж одоо ашиглах хугацаа /АХО/-г жилээр тус тус тооцон үлдэгдэл өртгийг одоо ашиглах хугацаанд харьцуулан жилд байгуулах элэгдлийн хэмжээ /ЭХЭ/-г, жилд байгуулах элэгдлийн хэмжээг үлдэгдэл өртөгт харьцуулан 100 хувиар үржүүлж элэгдлийн хувь /ЭХу/-ийг тооцно.

Эхэ = (AY-Э)/(AXT-AXӨ); Эху = (Эхэ/ҮҮ) *100;

Дахин үнэлэсэн үндсэн хөрөнгөнд элэгдэл байгуулахдаа тухайн хөрөнгийг дахин үнэлсэн үнэ, үнэлснээс хойш байгуулсан элэгдэл, ашигласан хугацааг ашиглан татварын элэгдлийг байгуулна.

5.7. Эд хөрөнгийн тооллого явуулах журам

5.7.1. Ерөнхий зүйл

1. Байгууллагын үндсэн хөрөнгө, бараа материал, мөнгөн хөрөнгө түүнтэй адилтгах үнэт цаасны тооллогыг энэхүү журмаар зохицуулна.

2. Үндсэн болон эргэлтийн хөрөнгө /бараа материал, мөнгөн хөрөнгө/-ийн тооллогыг байгууллагын даргын тушаалаар гүйцэтгэнэ.

3. Тооллогын комиссыг Техникийн комисс, өмч хамгаалах байнгын комиссыг оролцуулна.

4. Тооллогын комиссын бүрэлдэхүүнд орсон хүмүүсийг тооллого явуулж, тооцоо бодон үр дүнг гаргаж дуусгах хүртэл хугацаанд үүрэгт ажлаас нь чөлөөлж онцлох шалтгаангүйгээр өөр ажилд дайчлахыг хориглоно.

5. Тооллогын комиссыг томилсон тушаал шийдвэрт тооллого эхлэх дуусгах хугацаа, тооллогын хамрах хүрээг тодорхой зааж өгсөн байна.

6. Эд хөрөнгийн тооллогыг тухайн эд хөрөнгийг гардан хариуцаж байгаа эд хариуцагч нарыг заавал байлцуулан явуулна.

7. Байгууллагын ахлах нягтлан бодогч тооллогыг үнэн зөв, цаг хугацаанд нь явуулахыг хариуцах ба тооллогын комиссыг ажиллах нөхцөл бололцоогоор бүрэн хангасан байна.

5.7.2. Тооллогын бэлтгэл ажил, тооллого явуулах хугацаа

1. Байгууллагын ахлах нягтлан бодогч нь тооллого явуулахын өмнө дараах бэлтгэл ажлыг хангах үүрэг хүлээнэ. Үүнд:

а/ Агуулахад байгаа бараа материал, хангамжийн зүйлс, сэлбэг хэрэгслийг төрөлжүүлэн пайз дугаартай болгон цэгцэлсэн байна.

Page 60: shinechilsen nairuulg Bodlogiin barimt bicheginternalaudit.ub.gov.mn/wp-content/uploads/2016/01/shine...Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг

60

б/ Бараа материал, мөнгөн хөрөнгийн орлого зарлагыг цэгцлэн шалгаж, нэр төрлийн бүртгэлийг хөтлүүлж, тайлан гаргуулан, үлдэгдлийг шалгаж баталгаажуулна.

в/ Ажилтанд тавьж олгосон эд хөрөнгийн жагсаалтыг картаар хөтлүүлж, хариуцагчийн гарын үсгээр баталгаажуулсан байна.

г/ Харилцагч байгууллага, хүмүүстэй өглөг, авлагын тооцоо нийлж, баталгаажуулсан байна.

д/ Өмнөх тооллогын үр дүнг данснаас хасах үндсэн хөрөнгө, эргэлтийн хөрөнгийг борлуулах, акталж устгах зэргээр холбогдох дээд газрын шийдвэрийг хавсарган бүрэн шийдвэрлүүлж, үр дүнг данс бүртгэлд тусгасан байна.

2. Эд хөрөнгийн тооллогыг дор дурьдсан хугацаанд явуулж, улирал, жилийн эцсийн тайлан тэнцэлд дүнг тусгасан байна.

а/ Үндсэн хөрөнгийн тооллогыг жилд нэг удаа /12 дугаар сарын 1-нээс 31-ний дотор/

б/ Хангамжийн материалыг жилд 2 удаа /6 дугаар сар, 12 дугаар сар/

в/ Авлага, өглөгийн тооцоо нийлсэн актыг жилд 4 удаа /улирал, жилийн эцэст/

г/ Мөнгөн хөрөнгө, шатах тослох материалын тооллогыг сар бүр

3. Эд хариуцагч, эд хөрөнгийн тооцоотой холбоотой ажилтан солигдох, эд хөрөнгө дутагдуулсан, хууль бусаар зарцуулсан байж болзошгүй, байгалийн гамшиг, гэнэтийн аюулын үед болон байгууллага өөрчлөн байгуулах үед дээр дурьдсан хугацааг харгалзалгүйгээр эд хөрөнгийн тооллогыг явуулан тооцоог бодож гарсан зөрүүг тухай бүр нь шийдвэрлэсэн байна.

5.7.3. Тооллогын комиссын эрх үүрэг

1. Тооллогын комиссын эрх:

а/ тооллого эхлэхийн өмнө эд хариуцагчаас эд хөрөнгийн орлого, зарлагын баримтыг ахлах нягтлан бодогчид бүрэн шилжүүлж данс бүртгэлд тусгуулсан баталгаа авах

б/ Тооллого явуулахын өмнө эд хариуцагчдын байгаа эд хөрөнгө, бараа материал, сэлбэг хэрэгслийн зүйл, мөнгөн касс агуулахыг лацдан харуул хамгаалалтын талаар илэрсэн дутагдал зөрчлийг арилгах арга хэмжээ авахыг холбогдох хүмүүсээс шаардах

в/ Тооллогын явц дундуур бараа материал, сэлбэг хэрэгсэл, мөнгөн хөрөнгийг хүлээн авах, тавьж олгох явдалыг бүрэн зогсоох, харин байгууллагын хэвийн ажиллагааг тасалдуулахгүйн тулд тооллогын комиссын хяналтын дор зөвхөн зайлшгүй шаардлагатай хөрөнгийг гаргах ба хүлээн авахыг зөвшөөрнө.

2. Тооллогын комиссын үүрэг

Page 61: shinechilsen nairuulg Bodlogiin barimt bicheginternalaudit.ub.gov.mn/wp-content/uploads/2016/01/shine...Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг

61

а/ эд хөрөнгийн тооллогыг тогтоосон хугацаанд холбогдох журмын дагуу үнэн зөв чанартай явуулж дуусгах

б/ Эд хариуцагч байгаа эд хөрөнгийн тооллогыг нэг бүрчлэн жигнэх, хэмжих, тоолох, замаар хийнэ. Харин лац, ломбо нь бүрэн бүтэн гэмтэж муудсан шинж тэмдэггүй бараа материал, сэлбэг хэрэгслийг задлахгүйгээр баглаа боодол, хайрцаг саван дээрх тоо хэмжээг нэг бүрчлэн шалган тоолж болно.

в/ тоолсон бараа материал, сэлбэг хэрэгслийн үнийг нягтлан бодох бүртгэлд дагалдах баримттай тулган шалгаж тооллогын бүртгэлд бичнэ.

г/ тооллогын явцад болон эцсийн үр дүнгээр гарсан зөрүүг эд хариуцагчийн хүсэлтээр шаардлагатай тохиолдолд дахин тоолж шалгаж болно.

е/ Агуулахын эмх цэгц, хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, анхан шатны бүртгэлийн хөтлөлтийн түвшин, хэмжих хэрэгслийн баталгаажилт, өмнөх тооллогоор өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг шалгаж, дутагдлыг арилгах талаар арга хэмжээ авна.

ё/ Эвдэрч гэмтсэн, чанар байдлаа алдсан, шаардлага хангахгүй болсон буюу удаан хугацаагаар ашиглаагүй, хэрэгцээгүй, илүүдэл бараа материал сэлбэг хэрэгслийн жагсаалтыг гарган шалтгааныг илрүүлэн гэм буруутай хүмүүсээр төлүүлэх, актлах, үнэ бууруулан худалдан борлуулах санал тавина.

5.7.4. Тооллогын үр дүнг тооцох

1. Тооллогын комисс бэлэн байгаа үндсэн хөрөнгө, хангамжийн материал, сэлбэг хэрэгсэл, мөнгөн хөрөнгө түүнтэй адилтгах хөрөнгө, өглөг авлагын тооллогын материалыг нягтлан бодогчид өгнө. Тооллогын материалыг ахлах нягтлан бодогч бүртгэлийн хураангуй, дэлгэрэнгүй байвал зохих үлдэгдэлтэй тулган шалгаж, зөрүүг гаргана.

2. Хөрөнгийн тооллогоор бэлэн байгаа үлдэгдэл, нягтлан бодох бүртгэлээр байвал зохих үлдэгдлийн хоорондох зөрүүг дараах байдлаар тохируулан тооцно.

а/ Нэг эд хариуцагчийн хариуцаж байсан нэг төрлийн адил үнэтэй бараа материал, сэлбэг хэрэгслийн илүү дутууг хооронд нь харьцуулан хааж болно.

б/ Нэг төрлийн бараа материал, сэлбэг хэрэгслийн дутагдлыг бусад төрлийн үнэ бүхий зүйлийн илүүдлээр болон нэг хариуцагчийн дутагдлыг нөгөө эд хариуцагчийн илүүдлээр хаахыг хатуу хориглоно.

в/ Үндсэн хөрөнгө, хангамжийн материалаас дутагдал гэмтлээс гарсан хохирлыг гэм буруутай хүмүүсээр төлүүлэн, санаатай шамшигдуулсан шинж чанартай дутагдлын байдал илэрвэл ажлаас нь чөлөөлөн хууль, хяналтын байгууллагад шилжүүлэн шийдвэрлүүлэх арга хэмжээг 3 хоногийн дотор авна.

Page 62: shinechilsen nairuulg Bodlogiin barimt bicheginternalaudit.ub.gov.mn/wp-content/uploads/2016/01/shine...Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг

62

Тооллогын бэлтгэл ажлыг энэ журмын дагуу хийгээгүй, тооллогыг үнэн зөв, чанартай явуулаагүй, гарсан үр дүнг нягтлан болох бүртгэлд тогтоосон хугацаанд тусгаагүй албан тушаалтанд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу сахилга батын арга хэмжээ авах буюу шаардлагатай бол хууль, хяналтын байгууллагад шилжүүлнэ.

5.7.5. Ажлын хувцас, хэрэгслэлийг ашиглалтын, бүртгэлийн журам

1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, ажилтантай байгуулсан гэрээ, холбогдох хууль, тогтоомж, шийдвэрийн дагуу ажилтныг хөдөлмөр хамгааллын хэрэгслээр хангана.

2. Ажлын байрны онцлогоос хамаарч хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэгслийн ашиглалтад байгууллагын даргын тушаалаар батласан хугацааг мөрдлөг болгоно.

3. Ажлын хувцас хэрэгслийг ашиглалтад олгохдоо байгууллагын даргын тушаалыг үндэслэн гаргасан хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэгсэл авах ажилтны жагсаалтыг үндэслэнэ.

4. Ажлын хувцас хэрэгслийг бүртгэлд тусгахдаа тайлант хугацаанд олгосон тоо хэмжээ, үнийн дүнгээр нь зөөлөн эдлэл, нормын хувцасны зардалд бичнэ.

5. Ажлын хувцас, хэрэгслийн ашиглалтын хугацаа дуусахаас өмнө ямар нэгэн шалтгаанаар ажлын хувцас хэрэгслийн нормгүй ажлын байранд шилжих, ажлаас чөлөөлөгдөх зэрэг шалтгаанаар ашиглаагүй үлдсэн зардлыг нөхөн төрүүлж, зөөлөн эдлэл, нормын хувцас зардлаас хорогдуулсан бичилт хийнэ.

5.8. НББ-ийн залруулга хийх журам

Байгууллагын бүртгэл тооцоонд гарч буй алдааг залруулахад дараах журмыг мөрдөнө.

1. НББ-ийн хуульд заасны дагуу НББ-ийг хөтлөх явцад гарсан алдааг залруулахдаа албан тушаалтан нь холбогдох баримт, материалыг үндэслэн зөв үзүүлэлтийг бичиж тооцоолол хийсэн нэмэлт баримт бүрдүүлсэн байна.

2. Уг бүрдүүлсэн материалд залруулга хийсэн болон зөвшөөрсөн албан тушаалтан гарын үсэг зурж баталгаажуулсны үндсэн дээр залруулга хийнэ.

3. Санхүүгийн тайланд алдаа гарсан тухай Аудиторын дүгнэлтийг байгууллагын удирдлага зөвшөөрсөн тохиолдолд энэ журмын 1.2-т заасны дагуу зохих албан тушаалтан гүйцэтгэнэ.

5.9. Санхүү, бүртгэлийн албаны эрх үүрэг

Ерөнхий менежерийн эрх, үүрэг

Ерөнхий менежер нь төсвийн ерөнхийлэн захирагчийн өмнө байгууллагын үйл ажиллагааныхаа төлөө хариуцлага хүлээнэ.

Байгууллагын ерөнхий менежер нь дараах эрх, үүрэгтэй.

Page 63: shinechilsen nairuulg Bodlogiin barimt bicheginternalaudit.ub.gov.mn/wp-content/uploads/2016/01/shine...Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг

63

1. Байгууллагын санхүүгийн дотоод хяналтын үр нөлөөтэй тогтолцоог бүрдүүлэх

2. Байгууллагын балансанд байгаа эд хөрөнгийг үйл ажиллагааныхаа хэтийн төлөвлөгөөнд заасны дагуу зориулалтын дагуу эзэмшин ашиглаж бүрэн бүтэн байдлыг хангах

3. Төрийн чиг үүрэгт хамаарах ажил үйлчилгээг бүтээгдэхүүний хэлбэрээр нийлүүлж, түүнийхээ төлөө санхүүжилт авч Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хууль, ТБУС-ийн тухай хуулийн дагуу зардлын зориулалтаар нь зарцуулж тайлагнах.

4. Хуулиар хориглоогүй ажил үйлчилгээ үзүүлсний үр дүнд олсон орлогыг дүрмийнхээ зорилтын дагуу эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж тайлагнах

5. Үндсэн хөрөнгөд хамаарах эд хөрөнгө олж авах, захиалах, данснаас хасаж шилжүүлэх, устгах саналаа НӨХГазарт тавьж, НӨХГазрын даргын тушаалаар хэрэгжүүлэх

6. Төсөв бусад эх үүсвэрийн хөрөнгө оруулалтыг үр ашигтай зарцуулж биелэлтэд хяналт тавих

7. Байгууллагын санхүүгийн тайланг үнэн зөв гаргах

8. Төсвийн байгууллагад мөрдөх НББ-ийн стандарт, холбогдох заавар, журмыг сахин биелүүлэх

9. Батласан төсвийг нийлүүлсэн бүтээгдэхүүний өртөгт хуваарийн дагуу санхүүжүүлэх

Ахлах нягтлан бодогчийн эрх, үүрэг

Өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтад бүртгэлээр тавих хяналт шалгалтыг ахлах нягтлан бодогч хариуцна.

Ахлах нягтлан бодогч дараах эрх үүрэгтэй.

1. Байгууллагын НББ-ийн бодлогын баримт бичгийг боловсруулах

2. Батлагдсан маягт зааврын дагуу НББ-л хөтөлж, санхүүгийн тайланг гаргах, удирдлагыг шуурхай, үнэн зөв мэдээллээр хангах

3. Анхан шатны баримт, холбогдох бусад материалыг шаардан гаргуулах

4. Эд хөрөнгийн тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тогтоосон хугацаанд тооцоо нийлж, үлдэгдлийг баталгаажуулна.

5. Эд хөрөнгө, өр төлбөрийн хүчин төгөлдөр бус баримтаар ажил гүйлгээг бүртгэхгүй байх

6. Сар бүрийн зардлын гүйцэтгэлийн үндсэн баримтыг үндэслэн хэлтсүүдийн ерөнхий менежерт нийлүүлэх бүтээгдэхүүний хуваарийн хэмнэлт, хэтрэлтийг тооцож удирдлагад танилцуулж байх

Page 64: shinechilsen nairuulg Bodlogiin barimt bicheginternalaudit.ub.gov.mn/wp-content/uploads/2016/01/shine...Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг

64

Өмч хамгаалах байнгын комиссын эрх, үүрэг

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31-р зүйлийн 4 дэх заалтын дагуу өмч хамгаалах байнгын зөвлөлийг Захиргаа, хуулийн хэлтсийн дарга ахална.

Байгууллагын өмч хамгаалах байнгын зөвлөл нь дараахь эрх, үүрэгтэй.

1. Байгууллагын өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдалд өдөр тутам хяналт тавих

2. Байгууллагын үндсэн хөрөнгө, хангамжийн материалыг худалдах, шилжүүлэх, устгахад эд хөрөнгийн талаар дүгнэлт гаргах

3. Няравын үлдэгдлийн бүртгэлд үндэслэн хяналтын тооллого хийх

4. Эд хөрөнгийн тайлан гаргалт, тооцоо бодолтод хяналт тавих

Няравын эрх, үүрэг

Эд хөрөнгийг бүртгэн авч хадгалах, түүний нэр төрөл, чанар, бүрдлийн хувьд бүрэн байлгах, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр тавьж олгох үүрэг бүхий этгээдийг эд хариуцагч гэнэ.

Эд хариуцагч буюу нярав нь дараах үүрэгтэй.

1. Эд хариуцагч нь өөрийн хариуцлагад байгаа жижиг мөнгөн сан, касс, сэлбэг, шатахуун, бичиг хэрэгслэл, аж ахуйн материал, үндсэн хөрөнгийг бүрэн бүтэн байлгаж, ариун цэвэр, технологийн шаардлагыг хангаж, зориулалтын дагуу ашиглахад бэлэн байлгана.

2. Хадгалж байгаа зүйлийг нэр төрөл, үнэ зэрэг дугаараар нь ангилан төрөлжүүлж хураан, агуулахын үлдэгдлийн бүртгэлийг зохих маягт зааврын дагуу тогтмол хөтөлнө.

3. Хариуцсан зүйлийг хулгайд алдах, солих, бүртгэл тооцоо хяналтаас гадуур зарах зөрчил гаргаж болохгүй.

4. Мөнгөн хөрөнгө, бараа, материалын үнэ бүхий зүйлийг хадгалсан сан, агуулах дэлгүүр зэрэг ажлын байрыг бат бөх цоож түгжээ, баталгаа бүхий лац ломбоор битүүмжлэн харуул манаанд хүлээлгэн өгч байна. Хүлээн авсан зүйлийн шошго, паспорт, техникийн баримт бичиг, үнэ тооцооны үндэслэх баримт нь бүрэн зөв эсэхийг шалгаж дутуу зүйлийг нөхөж авна.

5. Мөнгөн хөрөнгө, бараа, материалын үнэт зүйлийг хүлээн авах, тавьж олгох, борлуулах ажлыг дагалдах баримт, хуваарь, лимит зэргийг харгалзан үзэж өөрийн биеэр заавал шалган тоолж гүйцэтгэх ба баримт бичилтийн дүрмийн шаардлагын дагуу цаг тухайд нь цэвэр нямбай, засваргүйгээр үйлдэн гарын үсэг зурж баталгаажуулна.

6. Өөрийн хариуцаж байгаа зүйлийн үлдэгдлийг тоолох, тооцоо бодоход биеэр оролцох ба тоолж буй зүйл нэг бүрийг биечлэн үзүүлж тооцуулна.

Page 65: shinechilsen nairuulg Bodlogiin barimt bicheginternalaudit.ub.gov.mn/wp-content/uploads/2016/01/shine...Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг

65

7. Өөрийн хариуцаж байгаа эд зүйлийн орлого, зарлагын болон үлдэгдлийн мэдээ тайланг тухай бүр зохих маягтаар баримт эргэлтийн графикийн дагуу ахлах нягтлан бодогчид гарган өгнө.

8. Өмч хөрөнгийн хамгаалалт, зарцуулалтын ажлыг сайжруулах, туршлага, шинэ санаачлагыг нэвтрүүлэх, санал гаргах үүрэгтэй.

№ Тайлангийн төрөл Харицах эзэн Тайлан гаргаж санхүүд өгөх хугацаа

1 Үндсэн хөрөнгийн тайлан Эд хариуцагч Улирал бүр

2 Материалын тайлан Эд хариуцагч Улирал бүр

3 Кассын тайлан Эд хариуцагч Сар бүрийн 30

4 Цалин бодох Ахлах нябо Сар бүрийн 5 ,20

5 Цалингийн тооцоо хийх Ахлан нябо Сар бүрийн 5,20

6 Төсвийн зардлын гүйцэтгэлийн мэдээ

Ахлах ня-бо Сар бүрийн 1

7 Улиралын тайлан баланс Ахлах ня-бо Дараа улиралын эхний сарын 10

8 Жилийн тайлан баланс Ахлах ня-бо Дараа жилийн 1-р сарын 20

Page 66: shinechilsen nairuulg Bodlogiin barimt bicheginternalaudit.ub.gov.mn/wp-content/uploads/2016/01/shine...Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг

66

5.10 НББ ийн баримт эргэлтийн график

Тайлбар: Эд харицагч заасан хугацаанд батлагдсан маягтаар иж бүрэн анхан шатны бүртгэлийг засваргүй цэвэр нямбай хөтөлж баримтыг оны эхнээс дугаарлан , тооллогын бүртгэлийн хамт ахлах нябод хүлээлгэн өгнө.

Эд хариуцагч ня-бо нар баримт бичгийн дүрмийг хатуу мөрдөнө.

Анхан шатны бүртгэлийн хариуцан хөтлөх график

№ Анхан шатны бүртгэлийн

маягт Хөтлөх эд хариуцагч Хариуцах эзэн

ҮНДСЭН ХӨРӨНГӨ

1 ҮХ-ийг хүлээн авах,

шилжүүлэх Комисс Комиссын дарга

2 ҮХ-ийн их засвар, өргөтгөл

хүлээн авах Нягтлан Комиссын дарга

3 ҮХ-ийг ашиглалтаас хасах Нярав Ахлах ня-бо

4 ҮХ-ийн дотоод шилжүүлэг Нярав Ахлах ня-бо

БАРАА МАТЕРИАЛ

1 БМ-ын хүлээн авалт Эд хариуцагч Ахлах ня-бо

2 Орлогын баримт Эд хариуцагч Ахлах ня-бо

3 Зарлагын баримт Эд хариуцагч Ахлах ня-бо

4 БМ гаргах зөвшөөрөл Эд хариуцагч Ахлах ня-бо

5 Агуулахын бүртгэл Эд хариуцагч Ахлах ня-бо

6 Шаардах хуудас Материал хүсэгч Нярав

7 Тооцоо бодсон баримт Ахлах ня-бо Ахлах ня-бо

8 Эд хөрөнгийн тооллогын бүртгэл

Тооллогын комисс Тооллогын комисс

9 БМ-ын тайлан Эд харицагч Ахлах нябо

Page 67: shinechilsen nairuulg Bodlogiin barimt bicheginternalaudit.ub.gov.mn/wp-content/uploads/2016/01/shine...Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг

67

10 Эд хөрөнгө ашиглалтын бүртгэл

Тооллогын комисс Ахлах ня-бо

МӨНГӨН ХӨРӨНГӨ

1 Бэлэн мөнгөний орлогын

баримт Касс Ахлах ня-өо

2 Бэлэн мөнгөний зарлагын

баримт Касс, нярав Ахлах ня-бо

3 БМ олгохыг хүссэн өргөдөл Мөнгө хүсэгч Ахлах ня-бо

4 БМөнгөний гүйлгээний

тайлан Касс, нярав Ахлах ня-бо

5 Бэлэн мөнгөний тооллого Тооллогын комисс Ахлах ня-бо

ХӨДӨЛМӨР ЦАЛИН ХӨЛС

1 Ажлын цаг ашиглалтын

бүртгэл Цаг бүртгэгч Ахлах ня-бо

2 Ажлын цагийн тооцоо Архив, бичиг хариуцсан шинжээч

Ахлах ня-бо

3 Албан даалгавар Дарга Ахлах ня-бо

4 Цалингийн тооцооны карт Ахлах ня-бо Ахлах ня-бо

5 Цалин олгох хүснэгт Ахлах ня-бо Ахлах ня-бо

6 Цалингийн тооцоон карт Ахлах ня-бо Ахлах ня-бо

ТООЦООНЫ МАЯГТУУД

1 Нэхэмжлэх Ахлах ня-бо Ахлах ня-бо

2 Тооцооны үлдэгдлийн

баталгаа Ахлах ня-бо Ахлах ня-бо

5.11 Төсвийн байгууллагын бүртгэлийн данс

Төрийн сангийн нэгдсэн дансны тогтолцооны хүрээнд төсвийн байгууллага бүр бүртгэлийн данстай байна. Энэхүү данс нь төсвийн зарцуулалтын эрхийн хүрээнд орлого, зарлагын гүйлгээг эдийн засгийн ангиллаар хянаж, бүртгэх бололцоотой байна.

Page 68: shinechilsen nairuulg Bodlogiin barimt bicheginternalaudit.ub.gov.mn/wp-content/uploads/2016/01/shine...Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг

68

Төсвийн байгууллага нь өөрийн нэр дээр бүртгэлийн данс нээлгэх хүсэлтийг харьяалах Төрийн санд албан ёсоор хүргүүлнэ. Энэхүү хүсэлт нь дараахь мэдээллийг агуулсан байна.

Улсын бүртгэлийн гэрчилгээ

Төсвийн байгууллагыг үүсгэн байгуулсан дээд байгууллагын шийдвэр

Албан ёсны нэр, товчлол

Албан ёсны хаяг

Харьяалах яам, дээд шатны эрх захирагчийн нэр

Дансны зориулалт төрөл, агуулга

Бусад нэмэлт мэдээлэл

Төсвийн байгууллагаас ирүүлсэн бүртгэлийн данс нээлгэх хүсэлтийг тухайн шатны Төрийн сан хянаж, данс шинээр нээх шаардлагатай гэж үзвэл Төв Төрийн санд албан ёсоор уламжилна. Төв Төрийн сан дээрх хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор хариу мэдэгдэнэ.

Төрийн сангийн бүртгэлийн данс нээлгэсэн тохиолдолд төсвийн байгууллага дараахь баримтыг бүрдүүлж харьяалж буй Төрийн санд хүргүүлнэ. Үүнд:

1. Төлбөр тооцооны баримтанд гарын үсэг зурах албан тушаалтны гарын үсгийн баталгаа, тамга тэмдгийн дардас

2. Гарын үсгийн баталгаа нь дээд шатны төсвийн эрх захирагч болон нотариатаар баталгаажсан байх

3. Өөрийн байгууллагын бэлэн мөнгөний няравыг итгэмжилсэн албан бичиг, ажилд авсан тушаал

4. Бэлэн мөнгөний няравын иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажсан хуулбар, 1 хувь цээж зураг

Төсвийн байгууллагын бүртгэлийн дансны орлого

Төсвийн байгууллагууд бүртгэлийн дансандаа дараах орлогын гүйлгээг хүлээн авч болно.

- Төсвийн байгууллагын өөрийн орлого

- Хүү, торгуулийн орлого болон хандив

- Хууль тогтоомжийн дагуу олсон бусад орлого

Page 69: shinechilsen nairuulg Bodlogiin barimt bicheginternalaudit.ub.gov.mn/wp-content/uploads/2016/01/shine...Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг

69

Улсын төсвийн орлого болон төсвийн байгууллагын үйл ажиллагаанаас орсон орлогыг төвлөрүүлэх тухай Төрийн сантай зөвшилцсөнөөр харилцагч банкуудад төвлөрүүлж, өдрийн гүйлгээний эцэст Төрийн санд байршуулж болно.

Төрийн сан төсвийн байгууллагад орж буй орлогын баримтад төлөгч нь кодын зааврыг мөрдөөгүй бол тухайн орлогын төлбөрийн зориулалтыг тодруулах хүртэл тодорхойгүй орлогоор бүртгэж орлогын гүйцэтгэлийн мэдээг төсвийн байгууллагад тухай бүрт гаргаж өгч байна.

Төрийн сангаас гаргасан орлогын гүйцэтгэлийн мэдээнд зөрүү илэрвэл түүнийг нягталж тайлангийн хугацаанд багтаан ажлын 3 хоногийн дотор Төрийн санд мэдэгдэн залруулах хүсэлт гаргана.

Төрийн сан хүсэлтийг хянан үзэж нягтлан шалгасны үндсэн дээр залруулга хийж хариу мэдэгдэнэ.

Төсвийн байгууллагын бүртгэлийн дансны зарлага

Төсвийн байгууллагын бүртгэлийн данснаас аливаа зардал гарахын өмнө Төрийн сангаар батлагдсан сар, улирлын зарцуулалтын эрх батлагдсан байна. Энэхүү харилцаа нь Төсвийн зарцуулалтын эрхийн тухай журмаар зохицуулагдана.

Төсвийн байгууллага нь тухайн тайлант үеийн зарцуулалтын эрхийн баталгааны хүрээнд төлбөрийн амлалт үүсгэж Төрийн санд бүртгүүлэх үүргийг хүлээнэ. Энэхүү харилцаа нь “Төсвийн байгууллагын амлалтын бүртгэлийн тухай” журмаар зохицуулагдана.

Төсвийн байгууллага нь Төрийн санд бүртгэгдсэн амлалтын хүрээнд бэлтгэн нийлүүлэгдсэн бараа, ажил, үйлчилгээг хүлээн авч төлбөр гүйцэтгэх батламж гаргана.

Төсвийн байгууллага нь энэхүү журмын 5.1-5.3 заалтуудыг хангасан төлбөр гүйцэтгэх хүсэлтийг ТТ-1 маягтын дагуу 3 хувь, бэлэн мөнгөөр төлбөр гүйцэтгэх хүсэлтийг ТТ-2 маягтын дагуу 2 хувь бэлтгэж харьяалагдах Төрийн санд хүргүүлнэ.

ТТ-1 маягт нь дараах мэдээллийг агуулна.

- Төлбөрийн хүсэлтийн дугаар, огноо

- Төсвийн байгууллагын бүртгэлийн дансны дугаар

- Төсвийн байгууллагын албан ёсны нэр

- Харьяа Төрийн сангийн нэгжийн нэр код

- Төлбөр хүлээн авагчийн бүртгэлийн регистерийн дугаар

- Төлбөр хүлээн авагчийн нэр болон дансны дугаар

- Төлбөр хүлээн авагчийн банк болон банкны код

Page 70: shinechilsen nairuulg Bodlogiin barimt bicheginternalaudit.ub.gov.mn/wp-content/uploads/2016/01/shine...Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг

70

- Төлбөрийн нийт хэмжээ тоогоор, үсгээр

- Төлбөрийн нийт дүнг эдийн засгийн ангилалаар болон үнийн дүнгээр нь задлах

- Гүйлгээний утга төлбөр гүйцэтгэхэд үндэслэх баримт

ТТ-2 маягт нь дараах мэдээллийг агуулна.

- Төлбөрийн хүсэлтийн дугаар, огноо

- Төсвийн байгууллагын бүртгэлийн дансны дугаар

- Төсвийн байгууллагын албан ёсны нэр

- Харилцагч төрийн сангийн нэр болон төрийн сангийн код

- Төлбөрийн дүнг тоогоор болон үсгээр тавих

- Төлбөрийн нийт дүнг эдийн засгийн ангилалаар болон үнийн дүнгээр нь задлах

- Бэлэн мөнгө татан авах итгэмжлэгдсэн няравын овог нэр

- Бэлэн мөнгө авах хүний паспорт, регистрийн дугаар

- Гүйлгээний утга төлбөр гүйцэтгэхэд үндэслэх баримт

Төсвийн байгууллага нь төлбөрийн хүсэлтийг үндэслэх баримтын хамт ирүүлэх үүргийг хүлээнэ. Үндэслэх баримтад амлалтын зөвшөөрөл, байгуулсан гэрээ хэлцэл, бараа, ажил, үйлчилгээ хүлээн авсан акт, нэхэмжлэх, бараа материалын орлого, зарлагын падаан эсвэл өр төлбөр байгааг нотолсон бусад бичиг баримт хамаарна. Хуулийн дагуу тендер шалгаруулж, бэлтгэн нийлүүлэгчийг сонгосон бол тендерийн хорооны хуралдааны тэмдэглэлийг хавсаргана.

Бүртгэлийн дансны гүйлгээг хянах Төрийн сан төсвийн байгууллагын ирүүлсэн төлбөрийн гүйлгээнд үндэслэсэн өдөр тутмын болон тайлант үеийн төсвийн гүйцэтгэлийн тайлан мэдээгээр хангана.

Төсвийн байгууллага Төрийн сангаас өгөгдсөн хуулга, тайлангуудыг өөрийн нягтлан бодох бүртгэлийн мэдээлэлтэй тулгаж тааруулж байх үүргийг хүлээнэ.

Төрийн сангаас гаргаж өгсөн хуулга, тайлангуудад ямар нэгэн зөрүү илэрвэл түүнийг нягталж тайлангийн хугацаанд багтаан ажлын 3 хоногийн дотор Төрийн санд мэдэгдэж залруулах хүсэлт гаргана. Төрийн сан хүсэлтийг хянан үзэж нягтлан шалгасны үндсэн дээр залруулга хийж хариу мэдэгдэнэ.

Төрийн сангийн бүртгэлийн дансны хуулга, тайлан нь төсвийн байгууллагын өөрийн нягтлан бодох бүртгэлийн бичилттэй адил байна.

Page 71: shinechilsen nairuulg Bodlogiin barimt bicheginternalaudit.ub.gov.mn/wp-content/uploads/2016/01/shine...Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг

71

Төрийн сангийн данс

Төрийн сан бэлэн мөнгөний нэрийн нэг данс нээх бөгөөд шаардлагатай гэж үзвэл салбар дэд дансыг нээж болно. Төрийн сангийн мөнгөн хөрөнгийг зөв удирдах зорилгоор тухайн дэд дансаар татвар, гаалийн болон Засгийн газрын бусад хуулийн этгээдийн төсвийн орлого төвлөрүүлэх, иргэдэд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг олгох төлбөр тооцоог гүйцэтгэнэ.

Бага хэмжээний мөнгөн дүнгээр байнгын орлого төвлөрүүлдэг төрийн сангийн үйлчлүүлэгч байгууллага харилцагч банкинд зөвхөн орлогын дансыг нээлгэж болно. Энэхүү данс Төрийн сангийн дансны бүрэлдэхүүнд байх бөгөөд энэхүү дансны үлдэгдлийг дараа өдрийн 12 цагаас өмнө холбогдох төрийн сангийн бүртгэлийн дансанд шилжүүлнэ. Тухайн данс сарын эцэст тэг үлдэгдэлтэй байна.

Төрийн сан харилцагч банк дахь төрийн сангийн орлогын дэд дансдын тоог хянаж, төрийн сангийн үйл ажиллагаанд үл хэрэглэх дэд дансдыг хаана.

Төрийн сангийн дансанд орлого хүлээн авах Улс орон нутгийн төсвийн орлого бүрдүүлэгч аливаа байгууллага төсвийн орлогыг бүрдүүлэх зорилгоор орлогын данс нээх хүсэлтээ холбогдох төрийн санд албан бичгээр гаргана.

Төрийн сан тухайн байгууллагын орлого бүрдүүлэх дансыг нээсэн тухай харилцагч байгууллагад хариу мэдэгдэнэ.

Төрийн сан төлбөр төлөгчийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг хангах зорилгоор харилцагч байгууллагад дараах чиглэлийг өгнө.

- Бэлэн мөнгөөр төлбөр гүйцэтгэгч нь төлбөрөө харилцагч банк дах төрийн сангийн дансанд тушаах

- Харилцагч банкнаас төлбөрийн даалгавраар төлбөр гүйцэтгэж байгаа этгээд тухайн харилцагч банк дах төрийн сангийн дансанд төлбөрөө шилжүүлэх

- Бусад төлбөр төлөгч төлбөрөө төрийн сангийн бүртгэлийн дансанд шилжүүлэх

Төрийн сан тухайн дансны хуулга, болон бусад мэдээллээр харилцагч байгууллагыг хангана.

Төрийн сан хүлээн авсан тодорхой бус орлогыг төрийн сангийн тодорхойгүй орлогын дансанд бүртгэж, уг орлого тодорхой болсны дараа төлбөр шилжүүлсэн арилжааны банкинд буцаах, эсвэл төрийн сангийн холбогдох бүртгэлийн дансанд бүртгэнэ.

Төрийн сангийн дансны мөнгөн хөрөнгийн удирдлага

Төрийн сан харилцагч банк дах дансны үлдэгдлийг хүлээгдэж буй зарлагын хэрэгцээг хангахуйц хэмжээнд байлгана.

Page 72: shinechilsen nairuulg Bodlogiin barimt bicheginternalaudit.ub.gov.mn/wp-content/uploads/2016/01/shine...Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг

72

Төрийн сан харилцагч банк дах төрийн сангийн дансны зарлагаас давсан орлогыг төрийн санд төвлөрүүлэх, эсвэл тухайн дансанд зузаатгал хийхдээ харилцагч банк дах төрийн сангийн дансны хүлээгдэж буй орлогын урсгал болон бэлэн мөнгөний хэрэгцээг урьдчилан тооцно.

Төрийн сан нь төсөвт байгууллагаас бэлэн мөнгөний хэрэгцээг урьдчилан мэдэгдэхийг шаардаж, харилцагч банк дах төрийн сангийн дансанд хэрэгцээт хэмжээний мөнгөн хөрөнгийг бэлэн байлгана.

Хариуцлага

Харилцагч банкны үйл ажиллагаа илэрхий муудсан тохиолдолд ямарваа алдагдал хүлээх эрсдлийг багасгах зорилгоор Төв төрийн сангаас аймаг, нийслэл, сум, дүүргийн төрийн сангуудад холбогдох арга хэмжээ авах тухай зааварчилгаа өгнө.

Төрийн сангийн төлөөлөгч банкны үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ дээд шатны төрийн сангаас гаргасан удирдамжийг дагаж мөрдөнө.

Төрийн сан, харилцагч банктай байгуулсан гэрээнд харилцагч банк болон төрийн сангийн эрх, үүрэг, хариуцлагыг тухайн орон нутгийн онцлогийг харгалзан нарийвчлан тусгаж байна.

5.12. Төсвийн байгууллагын үйл ажиллагааны нэмэлт орлого болон зардлын хэмнэлтийг тооцох, зарцуулах, тайлагнах журам

Нэг. Нийтлэг үндэслэл

1. Төсвийн байгууллагын, удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 7 дахь заалтыг хэрэгжүүлэх, төсвийн байгууллагуудын төсвийн зарлагыг хэмнэх, нэмэлт орлого олох боломжийг бүрэн ашиглах сонирхлыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн нийлүүлэлтийн эцсийн үр дүнтэй төсвийн санхүүжилтийг уялдуулахад энэ журмын зорилго оршино.

2. Төсвийн ерөнхийлэн захирагчтай байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэлтийн гэрээний биелэлт, санхүүгийн үзүүлэлтүүдийн гүйцэтгэлийг үндэслэн дараагийн төсвийн жилд нэг удаа тооцож, шаардлага хангасан төсвийн байгууллагад нэмэлт орлого, зардлын хэмнэлтийн зохих хувийг зарцуулах эрх олгох, түүнийг захиран зарцуулах, тайлагнахад энэхүү журмыг мөрдөнө.

3. Энэ журам нь улсын болон орон нутгийн төсөвтэй харьцдаг бүх төсөвт байгууллагад хамаарна.

4. Төрийн сангийн газар төсөвт байгууллагын улирал тутмын санхүүжилтийн эрхийг нээхдээ сарын мэдээ, өр, авлага болон бараа материалын дансны үлдэгдлийг харгалзан үзсэний үндсэн дээр улирал тутмын төсвөөс олгох санхүүжилтийн хэмжээг тооцож олгоно.

Page 73: shinechilsen nairuulg Bodlogiin barimt bicheginternalaudit.ub.gov.mn/wp-content/uploads/2016/01/shine...Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг

73

Хоёр. Үйл ажиллагааны нэмэлт орлого, зардлын бодит хэмнэлтийн тухай

А. Нэмэлт орлого

1. Төсвийн байгууллагын нэмэлт орлого гэж төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан нэмэлт гэрээг биелүүлэх явцад үүссэн төсвийн байгууллагын төлөвлөгөөнөөс давсан өөрийн үйл ажиллагааны орлогыг хэлнэ.

2. Төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээнд төсвийн байгууллага гэрээний дагуу бүтээгдэхүүн нийлүүлэх явцад хуулийн хүрээнд төлбөртэй ажил, үйлчилгээ гүйцэтгэж олсон орлогыг төсвийн байгууллагын өөрийн үйл ажиллагааны орлого гэнэ.

3. Дараах шаардлагыг хангасан тохиолдолд төсвийн байгууллага нэмэлт орлого олж болно.

а. Төсвийн ерөнхийлөн захирагч урьдчилан бичгээр зөвшөөрсөн

б. Санхүүгийн болон бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тайланд зохих ёсоор тусгасан байх

в. Байгууллагын хөрөнгийг зориулалт бусаар ашиглаагүй ажилтныг үүрэгт ажлаас нь хөндийрүүлээгүй байх.

4. Төсвийн тухай хууль болон татварын ерөнхий хуульд заасны дагуу бүх шатны төсөвт зохих хууль тогтоомжийн дагуу бүрдүүлэн хуримтлуулж байгаа татвар, төлбөр, хураамж, хүү, торгууль болон гадаад, дотоод бусад эх үүсвэрээс бүрдэх орлогын төлөвлөгөөнөөс давсан орлогыг нэмэлт орлогод тооцохгүй.

5. Тухайн байгууллагаас үзүүлж байгаа ажил, үйлчилгээний үнэ, тариф, хураамжийн хэмжээ, валютын ханш өссөнтэй холбоотойгоор үүссэн нэмэлт орлого, орлогыг үндэслэлгүй дутуу төлөвлөснөөс давсан нэмэлт орлого болон он дамжиж дансанд орсон авлагын дүнг энэ журмын 5 дахь заалтад заасан нэмэлт орлогод хамааруулж тооцохгүй.

6. Төсвийн байгууллагын ерөнхий менежер нь гэрээнээс гадуур нийлүүлэх нэмэлт бүтээгдэхүүний гэрээг тухай бүр төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулж, зөвшилцөх бөгөөд энэ нь тухайн байгууллагын нэмэлт орлого олсон үндэслэл болно.

Б. Зардлын хэмнэлт

1. Төсвийн байгууллага төсвийн ерөнхийлэн захирагчтай байгуулсан гэрээний дагуу бүтээгдэхүүн нийлүүлэх явцад өөрийн үйл ажиллагаатай шууд хамааралтайгаар зардлыг хэмнэж бүтээгдэхүүний өртгийг хямдруулснаас гарсан хэмнэлтийг тухайн байгууллагын зардлын хэмнэлт гэж үзнэ.

2. Зардлын хэмнэлтэд дараах үндэслэлээр гарсан хэмнэлтийг оруулахгүй. Үүнд:

а. Төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан үр дүнгийн гэрээгээр гүйцэтгэх ажил, үйлчилгээг бүрэн гүйцэтгээгүй, гүйцэтгэсэн боловч тоо, чанарын үзүүлэлтийг хангаагүйгээс гарсан зардлын хэмнэлт

Page 74: shinechilsen nairuulg Bodlogiin barimt bicheginternalaudit.ub.gov.mn/wp-content/uploads/2016/01/shine...Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг

74

б. Хувьсах зардлын нормативаар тооцогдсон үйл ажиллагааны үндсэн үзүүлэлт буурсантай холбогдон гарсан зардлын хэмнэлт

в. Олон улсын байгууллагын гишүүний татвар, хандив

г. Цалин, НДШ-ийн зардал хэмнэлт

д. Төвлөрсөн арга хэмжээний зардлын зарцуулагдаагүй үлдэгдэл.

Гурав. Нэмэлт орлого, зардлын хэмнэлтийг тооцох, зарцуулах зориулалт

1. Төсвийн байгууллагын ерөнхий менежер нь төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний дагуу олсон нэмэлт орлого, зардлын хэмнэлтийг энэ журмын дагуу тооцож, жилийн эцсийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангийн хамт төсвийн ерөнхийлөн захирагчид дараа оны 2 сарын 1-ний дотор хүргүүлнэ.

2. Төсвийн байгууллагын ерөнхий менежер нь нэмэлт орлого олсон болон зардлыг хэмнэсэн тухай үндэслэл, шалтгааныг тодруулахын тулд дараах материалыг бүрдүүлж, энэ журмын 13-т заасан материалд хавсаргасан байна. Үүнд:

а. Төсвийн байгууллагын ерөнхий менежерийн төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан үр дүнгийн гэрээний хуулбар

б. Төсвийн хэмнэлтийн талаар зохион байгуулсан ажил, хүрсэн үр дүнгийн тухай тайлбар, танилцуулга тооцоо

в. Хувьсах зардлын нормативаар тооцсон үйл ажиллагааны үндсэн үзүүлэлтийн төлөвлөсөн болон гүйцэтгэлийн зэрэгцүүлэлт

г. Өр, авлагын жагсаалтыг зардлын зүйлээр гаргаж, тооцоо нийлсэн акт

д. Нэмэлт орлого болон зардлын хэмнэлтийг зарцуулах зориулалтаар нь заасан хүснэгт.

3. Төсвийн ерөнхийлөн захирагч нь өөрийн эрхлэх асуудлын хүрээнд үр дүнгийн гэрээ байгуулсан бүх төсвийн байгууллагын нэмэлт орлого болон зардлын хэмнэлтийг аудитаар баталгаажуулсан үр дүнгийн тайланд үндэслэн хянаж, тухайн байгууллагын ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээг дүгнэж, нэмэлт орлого, зардлын хэмнэлтийн тооцоо, зарцуулах хүсэлтийг байгууллага бүрээр хавсралт маягтаар гаргаж, Сангийн яамны Төрийн сангийн газар болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст 3 дугаар сарын 1-ний дотор хүргүүлнэ.

4. Төрийн сангийн хэлтэс нь төсвийн ерөнхийлөн захирагчдаас ирүүлсэн төсвийн байгууллагуудын нэмэлт орлого, зардлын хэмнэлтийг зарцуулах талаарх хүсэлтийг тухайн төсвийн байгууллагын жилийн эцсийн санхүүгийн тайлан, тэнцэл, төсвийн гүйцэтгэлийн сарын мэдээ, өр, авлагын тайлантай уялдуулан хянаж, саналаа дээрх хүсэлтийн хамт Төсвийн бодлого, төлөвлөлтийн газарт хүргүүлнэ.

Page 75: shinechilsen nairuulg Bodlogiin barimt bicheginternalaudit.ub.gov.mn/wp-content/uploads/2016/01/shine...Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг

75

5. Төсвийн ерөнхийлөн захирагчдаас ирүүлсэн нэмэлт орлого, зардлын хэмнэлтийг зарцуулах тухай хүсэлт, холбогдох материалыг журмын дагуу хянан үзсэний үндсэн дээр нэмэлт орлого, зардлын хэмнэлтийг зарцуулах эрхийг улсын төсөвтэй харьцдаг байгууллагын хувьд Сангийн сайдын тушаал, орон нутгийн төсөвтэй харьцдаг байгууллагуудын хувьд аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжаар олгоно.

6. Орон нутгийн төсөвтэй харьцдаг төсвийн байгууллагуудад олгосон нэмэлт орлого, зардлын хэмнэлтийг зарцуулах эрх олгосон тухай мэдээ, холбогдох материалыг Засаг даргын захирамж гарснаас хойш 14 хоногийн дотор Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газарт хүргүүлнэ.

7. Төсвийн байгууллага нь нэмэлт орлого болон зардлын хэмнэлтээс буцаан олгосон хөрөнгийг дараах зориулалтаар зарцуулах бодлогыг баримтлана. Үүнд:

- Өмнөх онуудаас хуримтлагдсан өр, төлбөрийг барагдуулах

- Ажилтнаа сургах, давтан сургах

- Ажлын үр дүнгээр ажилтнуудыг урамшуулах, тэдний нийгмийн асуудлыг шийдэх

- Байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах бусад арга хэмжээ.

8. Хөрөнгө оруулалт, их засварын зардлын хэмнэлтийн буцаан олголтыг зөвхөн хөрөнгө оруулалтын арга хэмжээнд зарцуулна.

9. Дээрх бодлогын хүрээнд төсвийн байгууллага нь нэмэлт орлого, зардлын хэмнэлтийн хөрөнгийн зарцуулалтыг хамт олны өргөтгөсөн хурлаар хэлэлцэж, шийдвэрлэвэл зохино.

Дөрөв. Нэмэлт орлого, зардлын хэмнэлтийг зарцуулах эрх олгох

1.Төсвийн байгууллагууд нэмэлт орлого болон зардлын хэмнэлтээс зарцуулах зөвшөөрлийг улсын төсвийн байгууллагуудын хувьд Сангийн сайдын тушаалаар, орон нутгийн төсвийн байгууллагуудын хувьд аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжаар жилд нэг удаа буюу дараа оны 6 дугаар сарын 1-ний дотор олгоно.

2. Төсвийн байгууллагад олгох нэмэлт орлого болон зардлын хэмнэлтээс олгох хөрөнгийн дүн нь тухайн байгууллагын жилийн эцсийн дансны үлдэгдлээс ихгүй байна.

3. Төсвийн байгууллагад олгох нэмэлт орлого болон зардлын хэмнэлтийн нийт тухайн байгууллагын жилийн эцсийн дансны үлдэгдлээс их байвал үүний учир, шалтгааныг тодруулсан тайлбар, баримтыг харьяа Төрийн сангаас гаргуулж, нэмэлт орлого, зардлын хэмнэлтийг авах хүсэлтэд хавсаргана.

4. Төсвийн байгууллага Төрийн сангаас гадуур банкинд данс нээсэн, кассаар хийх ажил гүйлгээ, жижиг мөнгөн сангийн үлдэгдлийг байвал зохих хэмжээнээс хэтрүүлсэн нь баримтаар нотлогдвол тухайн төсвийн байгууллагад нэмэлт орлого, зардлын хэмнэлтийг олгохгүй.

Page 76: shinechilsen nairuulg Bodlogiin barimt bicheginternalaudit.ub.gov.mn/wp-content/uploads/2016/01/shine...Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг

76

5. Төсвийн байгууллагын оны эцсийн дансны үлдэгдлээс нэмэлт орлого, зардлын хэмнэлтийг буцаан олгосны дараа үлдсэн хөрөнгийг Төрийн сангийн газар нэмэлт орлого, зардлын хэмнэлтийг буцаан олгох тухай тушаал, шийдвэр гарснаас хойш 7 хоногийн дотор улсын төсөвт төвлөрүүлнэ.

Тав. Бусад зүйл

1. Төсвийн байгууллага нь үйл ажиллагааны орлого, зардлын гүйлгээг зөвхөн Төрийн санд байрших өөрийн харилцах дансаар хийнэ.

2. Төсвийн байгууллага нь Төрийн сангаас гадуур данс нээх, байгууллагын касст тогтоосон хэмжээнээс илүү хэмжээний бэлэн мөнгөний үлдэгдэлтэй байхыг хориглоно.

3. Төсвийн байгууллагад олгосон өмнөх оны нэмэлт орлого, зардлын хэмнэлтийн зарцуулалтыг тухайн тайлант оны санхүүгийн болон үр дүнгийн тайланд тусгана. Мөн буцаан олгосон нэмэлт орлого, зардлын хэмнэлтийн зарцуулалтын талаар санхүүгийн тайлангийн тодруулгад тусгана.

4. Улсын болон орон нутгийн төсвийн байгууллагуудад өмнөх оны нэмэлт орлого, зардлын хэмнэлтийг буцаан олгосон ажлын үр дүнг Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар Сайдын зөвлөлийн хуралд 7 дугаар сарын 15-ны дотор танилцуулна.

Төсвийн байгууллагын үйл ажиллагааны нэмэлт орлого,

зардлын хэмнэлтийг тооцох хүснэгт

Төсвийн байгууллагын нэр

Урсгал

зардлын батлагдсан төсөв

Урсгал

зардлын гүйцэтгэл

Зөрүү

Урьд

оны

өрийг

барагдуулсан дүн

Журмын дагуу

хэм

нэлтэд

тооцогдохгүй

хэмнэлтүүд

Зардлын хэмнэлтийн нийт

дүн

Төлөвлөгөөнөөс

давсан нэмэлт

Үнэ тариф

хураамжийн хэмжээ

нэмэгдсэнтэй

холбогдон

орсон

орлого

Төлөвлөгөөнөөс

давсан нэмэлт

орлогын дүн

Нэм

элт орлого

зардлын хэмнэлтийн

дүн

Оны

эцсийн авлагын дүн

Оны

эцсийн өглөгийн дүн

А 1 2 1-

2=3 4 5

3+4-5=6

7 6 7-

8=9 6+9=10

Page 77: shinechilsen nairuulg Bodlogiin barimt bicheginternalaudit.ub.gov.mn/wp-content/uploads/2016/01/shine...Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг

77