Shine Nom-2012-II Xagas Jil1

24
УЛААНБААТАР ХОТ 2012 оны 11 сар Шинжлэх ухаан, технологийн төв номын санд шинээр ирсэн ном, сурах бичиг

TAGS:

Transcript of Shine Nom-2012-II Xagas Jil1

Page 1: Shine Nom-2012-II Xagas Jil1

УЛААНБААТАР ХОТ2012 оны 11 сар

Шинжлэх ухаан, технологийн төв номын санд шинээр ирсэн

ном, сурах бичиг

Page 2: Shine Nom-2012-II Xagas Jil1

Зохиогч: Даваадулам Ж.Он: 2012Хуудас: 551ISBN 978-99962-0-662-7

Чингис хаан нэвтэрхий толийн агуулга нь төр ёс, эрх зүй, гүн ухаан, шүтлэг, XII-XIII зууны үеийн монгол аймгуудын зөрчилдөөн нэгдэл, монгол цэргийн зэвсэг техник, урлагийн хөгжилт дэлхий дахинаа хэрхэн нөлөөлсөн нь XII-XIII зууны монголын төр цэргийн зүтгэлтнүүдийн намтар цадиг, Чингис хааны үлдээсэн өв соёл, их хааны талаархи түүх бичлэг зэргээр аймаглан оруулсан байна.

МОНГОЛЫН НАЙМАН БОГДДэд боть

2

Page 3: Shine Nom-2012-II Xagas Jil1

Он: 2012Хуудас: 319ISBN 978-99962-60-38-4 Бүтээлийн "Тэргуун Бөлөг"-т Хүн (Хүннү) гүрний, тодруулбал хүн угсааны гурван хаан Модун, Үжүлү, Атиль нарын уг гарвал, амьдрал тэмцэл, тухай тухайн цаг үеийнх нь нөхцөл байдлын талаар егүүлнэ. Түүхийн өрнөл буюу хаан эздийн мандал бадрал, унал буурал нь гагц өөрөөс нь гэхээсээ он цагийн эрүүлэгтэй холбоотой байдаг нь аль ч үеийн нийтлэг үзэгдэл билээ. "Тэргүүн Бөлөг"-ийн 'Тэргүүн Хэсэг'-т МЭ8 111-11 зууны үеийн Хүн гүрний Шаньюй (захирагч) Түмэнгийн хүү Модун МЭ9 209 онд хаан ширээг эзэгнэснээс өмнөх болон хойших уеийн үүх түүхийг; 'Дэд Хэсэг'-т МЭ9 I зууны үес, өөрөөр хэлбэл өдгөөгөөс 2000 гаруй жилийн тэртээ толгойтныг бөхийлгөж, тойгтныг сөгтгөн байж аугаа их Хүн гүрнийг цогцлон байгуулсан Модун хаанаас хойшхи ээдрээт замын дунд хирд, зарим хаад ихсийн нь богинохон бодлогоос болж Хүн Улс бууран доройтоод байсныг нэгэн гарт ахин хумьж, төр барьсан Үжүлү Жоди Хаан ба түүний дараа ор суусан зарим хаадын намтрын товчийг; 'Гутгаар Хэсэг'-т 406 онд Ижил мөрний хөвөөнд Хүннүгийн хаан ургийн сурвалжит язгууртан Мунзукийн гэрт мэндэлсэн Атиль хаан 47 насалж, 19 жил төрийн эрх барих хугацаандаа Хүннүгийн хүчирхэг гүрэн байгуулж, Европын ард түмнийг хүнчүүдийн манлайлал дор нэгтгэсэн тухай тус тус өгүүлсэн буй. Бүтээлийн "Дэд Бөлөг"-т Монголын түүхийн нэгэн онцлог үе болох Хамаг Монгол Улс оршин тогтнож асан цаг уе буюу 1101-1206 оны хоорондох зуу гаруй жилийн хугацааг тоймлон үзүүлнэ. Чухам энэ үед Онон, Хэрлэн, Туул гурван голын монголчууд түүхийн тавцанд тодрон гарч, язгуурын монгол төр улсаа байгуулсан нь ХШ зууны уед Их Монгол Улс байгуулагдах урьдчилсан нөхцөл боломжийг бүрдүүлсэн билээ. Чухам энэ үед Монголын түүхэн хөгжлийн үйл явцад хүчтэй нөлөө үзүүлж, Хамаг Монгол Улсыг байгуулан удирдаж явсан Хабул, Амбагай, Хотула нарын амьдрал тэмцлийн тухай энэ бөлөгт өгүүлнэ.

МОНГОЛ ХААД-1

2

Page 4: Shine Nom-2012-II Xagas Jil1

Он: 2012Хуудас: 280ISBN 978-99962-60-39-1

Цувралын эл боть бүхэлдээ Чингис намтар цадигт зориулагдсан болно. Бүтээлийн "тэргүүн бөлөг"-т Монголын Нэгдсэн Улсыг байгуулагч, төрийн гарамгай зөүтгэлтэн, цэргийн суут жанжин, мянганы суут хүмүүн эзэн Богд Чингис хааны язгуур гарал үүсэл хийгээд түүний бага, өсвөр насны тухай; "дэд бөлөг"-т Тэмуүүжин Хамаг Монголын хан болсон тухай хийгээд тайчиуд, жүрхэн нар болон Г\үр хан Жамухыг ялсан, түүнчлэн Татарыг мөхөөж, Баруун Найманыг дарсан тухай өгүүлнэ. Мөн тус бөлөгт Ван ханыг доройтуулж, Хэрэйдийг эрхшээлдээ оруулан Их Монгол Улсыг байгуулсан тухай тус тус гарна. Бүтээлийн "гутгаар бөлөг"-т Чингис Хаан Алтан Улстай дайтсан тухай хийгээд Дундад Азид хийсэн түүний долоон жилийн аян дайн, Тангуд Улсыг эзэлж, хан хорвоогоос хальсан талаар нь өгүүлсэн болно. Мөн тус бөлөгт Чингис Хааны байлдан дагууллыг түүх шинэчлэлийн үүднээс дүгнэж, Чингис хааны түүхэнд эзлэх байр суурийг тодорхойлсон буй.

МОНГОЛ ХААД-2

2

Page 5: Shine Nom-2012-II Xagas Jil1

Он: 2012Хуудас: 304ISBN 978-99962-60-40-7

Бүтээлийн "Тэргуун Бөлөг"-т Монголын эзэнт гүрний хаан, Чингисийн гутгаар хүү Өгөдэйн намтар цадиг багтсан бөгөөд тухайлбал Өгөдэйн бага нас, гэр бүл, Өгөдэй хаан ширээ залгамжилсан тухай, Өгөдэйн төрийн дотоод гадаад бодлого зэрэг сэдэв агуулгаас эхлээд насан эцэслэсэн хүртэлх түүхийг; "Дэд Бөлөг"-т Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүнд багтаж, Эрчис мөрнөөс Амударьяа мөрний адаг, Хорезм, Сырдарьяа мөрний адаг хүртэлх нутгийг эзэгнэн тогтнож асан Зүчийн Улсын эзэн, Чингисийн ахмад хүү Зүчийн намтар цадигийг, тухайлбал түүний бага нас болон ойн иргэдийг нэгтгэснээс нь эхлээд Алтай Улсын эсрэг дайнд оролцож, Ургенчийг эзлэн, хаан эцгээсээ албат иргэд, өв херөнгө, эзэмшил нутаг хүртсэн тухай тус тус толилуулсан болно. Түүнчлэн тус бөлөгт Зүчи эзэмшил нутгаа засан тохинуулсан тухай хийгээд амьдралын сүүлчийн он жилүүдээ хэрхэн үдсэн талаар өгүүлсэн буй. Бүтээлийн "Гутгаар Бөлөг"-т Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүнд багтаж асан Цагадайн Улсын анхны хаан, Чингисийн хоёрдугаар хүү Цагадайн намтар цадигийг, тодруулбал Алтан Улсын хийгээд Сартаул Улсын эсрэг аян дайнд оролцож, албат иргэд, эзэмшил нутаг өвөлсөн тухай болон түүн лүгээ холбогдол бүхүй үүх түүх, залгамжлагчдынх нь талаар дэлгэрэнгүй өгүүлсэн болно. Эл ботид Чингисийн гурван хүүгийн намтар цадигийг оршоосон бөгөөд Их Хааны гэрээсэлсэн эзэн хаан тул Өгөдэйг эхэнд, удаад нь хөвүүдийг насаар нь эрэмбэлэн оруулав.

МОНГОЛ ХААД-3

2

Page 6: Shine Nom-2012-II Xagas Jil1

Он: 2012Хуудас: 276ISBN 978-99962-60-49-0

Бүтээлийн "Тэргүүн Бөлөг"-т Монголын эзэнт гүрний хаан Чингисийн гутгаар хүү Өгөдэйн ахмад хөвүүн Гүюгийн амьдрал тэмцлийг өгүүлсэн буй. 1246 оны зун Тамирын Шар ордонд Их хурилдай хурж, хаанаар өргөмжлөгдсөн Гүюгийн намтар цадиг эл бөлөгт дэлгэрэнгуү тусгагдсан. "Дэд Бөлөг"-т Чингисийн отгон хүү Тулуйн ахмад хөвуун, 1251 оны 7-р сард Хэрлэнгийн Хөдөө аралд болсон ихэс дээдсийн Их хурилдайгаар хаан өргөмжлөгдсөн Мөнхийн намтар цадигийг толилуулсан буй. Алба татварын журмыг цэгцлэн, 100 толгой мал тутмаас 1 толгой мал татах, 100 хүрэхгуй малтай айлыг албанаас хэлтрүүлэх зарлиг буулгаж, өртөөний албыг журамлан, шашин шүтлэгийг дэмжих бодлого баримталж байсан Мөнх хаан түрүү түрүүчийн хаадынхаа бодлогыг үргэлжлүүлэн Монгол Улсаа бэхжүүлж, шинэ газар оныг эзлэн авч, нутаг дэвсгэрээ тэлэх бодлого явуулж байсан тухай өгүүлжээ. Бүтээлийн "Гутгаар Бөлөг"-т Чингисийн отгон хүү Тулуйн дөрөвдугээр хөвүүн, Монголын Юан гүрнийг үндэслэгч Хубилайн намтар цадиг дэлгэгдсэн болно. 1260 онд Хятад нутагт өөрийн хүрээллийн ноёдыг зохион байгуулж, биеэ Их хаанд өргөмжлүүлсэн Хубилай хааны Аригбөхтэй хийсэн тэмцэл, Хятадын эзлэгдээгүй үлдсэн хэсгийг байлдан дагуулж, Хятадаар төвлөсөн Монгол гүрнийг бататган бэхжүүлэхийг хичээж асан түүхэн их хүмүүний тухай эл бөлгөөс унших боломжтой.

МОНГОЛ ХААД-4

2

Page 7: Shine Nom-2012-II Xagas Jil1

Он: 2012Хуудас: 336ISBN 978-99962-60-50-8

Бүтээлийн "Тэргүүн Бөлөг"-т Чингис хааны бага хүү Тулуйн хөвүүн Аригбөхийн амьдрал тэмцлийн талаар дэлгэрэнгүй өгуулнэ. Мөнх хаан өрнө этгээдэд дайлахдаа Монгол Улсын төрийн хэргийг Аригбөхөд хамааруулан Хархорумд улдээсэн. Мөнх хааныг нас барахад Аригбөх Монголд байсан ноёдыг цуглуулж, Их хурилдай хуралдуулахад Мөнхийн их хатан хийгээд хан хөвууд нь Аригбөхийн хаан суулгахыг дэмжсэн билээ. Эл явдлыг мэдсэн ах Хубилай нь Кайпин /Бээжин/ хотод мөн Их хурилдай хуралдуулж, өөрийгөө хаан тунхаглаад нэгэн цаг үед хоёр хаан мэндэлсэн түүхтэй. Үүний өмнөх хийгээд үүнээс үүдэлтэй хэрэг явдлуудыг Аригбөхийн үйл амьдралтай холбон эл бөлөгт дэлгэрэнгуй гаргасан буй. "Дэд Бөлөг"-т Монголын эзэнт гүрний улс төрийн төвийг Хятадад шилжүүлсэн Хубилайг эсэргүүцсэн Өгөдэйн ач хөө Хайдугийн амьдрал тэмцлийн талаар өгүүлнэ. Тэр бээр 1266 онд Хубилайн эсрэг эвсэл байгуулж, Өгөдэй, Цагадай, Мөнх хаадын угсааны ханхуу нар хийгээд ихэс ноёдыг татан оролцуулсан билээ.Бүтээлийн "Гутгаар Бөлөг"-т Хубилайн дараах үеийн Юан Улсын дөрөвдүгээр хаан, Төмөр хааны ах Дармабалын дэд хөвүүн, Хонгирад овгийн Дахи хатнаас гарсан Буянт хэмээх Аюурбарбад хааны амьдрал, үйл ажиллагааг түүхчлэн дэлгэрэнгүй үзүүлсэн болно.

МОНГОЛ ХААД-5

2

Page 8: Shine Nom-2012-II Xagas Jil1

Он: 2012Хуудас: 308ISBN 978-9962-60-51-3

Бүтээлийн "Тэргүүн Бөлөг"-т Монголын эзэнт гүрний хаан, Чингисийн ууган хүү Зүчийн хоёрдугаар хөвүүн Батын намтар цадиг орсон буй. 1236-1243 онд Дондод, Төв Европыг дайлсан Монголын цэргийг удирдаж, 1227 онд эцгийгээ нас барсны дараа Зүчийн улсыг толгойлж, томоохон тулалдаануудад оролцсон тэр бээр 1236 онд Дешти Кипчакийг эзэлж, 1236-1243 оны хооронд Дорнод Европ дахь тулалдааныг удирдан, Рязань, Владимирийн вант улсыг байлдан дагуулж, Переяславль, Чернигов, Киев хотуудыг эзэлсэн билээ. Оросыг байлдан дагуулсныхаа дараа Польш, Унгар, Далмацид аян дайн хийж, түүхэнд "Алтай Орд" хэмээн нэрлэгдсэн их гүрнийг байгуулан ижил мөрний зүүн этгээдэд Сарай нэрт нийслэлийг байгуулсан Их хаан Батын амьдрал тэмцлийг эл бөлөгт өгүүлнэ. Бүтээлийн "Дэд Бөлөг"-т Бат хаан тэргүүтэй ихэс ноёдын баруун замд хийсэн их аян дайны дараа Ижил мөрний адагт нутагшиж, 1243 оны үеэс эхлэн "Алтай Ордны Улс" хэмээн нэрлэн захиргаандаа оруулсан газар орноо эрхшээн засагласан монгол хаадын түүхийг толилуулсан болно. Эрчис мөрнөөс Днепр хүртэлх нутгийг эзлэн, Хорезм, Сырдаръя мөрний доод урсгал, Ижил мөрний Булгар, Кипчакийн тал, Крым, Умард Кавказ зэрэг газрыг эршээн суусан хаадын түүх эл бөлөгт дэлгэгдсэн буй.

МОНГОЛ ХААД-6

2

Page 9: Shine Nom-2012-II Xagas Jil1

Он: 2012Хуудас: 304ISBN 978-99962-60-52-0

Энэхүү бүтээл нь "Ил Хаад" хэмээх нэгэн агуулгатай хийгээд "Ираны Ил Хаад" хэмээн нэрлэгддэг монгол удмын хаадын тухай, тэдний амьдрал тэмцэл, үзэл баримтлал, явуулж байсан бодлого зэргийг дэлгэрэнгүй өгүүлсэн болно.

Монгол Хаад одоогийн Иран, Ирак, Сири, Курд, Афганистан, Турк, Азербайжан, Гүрж, Армен болон Дундад Азийн зарим улсын ихээхэн газар нутгийг нэгтгэсэн өргөн уудам нутаг дэвсгэр бүхүй хучирхэг улсыг цөөн жилийн дотор байгуулан бэхжуулсэн билээ.1256 он гэхэд гол улсыг байгуулж, зуугаад жил оршин тогтнохдоо 17 хаан солигдсон бөгөөд эхний 7 нь улсынхаа бүрэн эрхэт эзэн нь болж чадсан түүхтэй. Эл ботид тэдгээр 17 хааны эхний 4 хааны, тухайлбал Хөлөг хаан, Абага хаан, Текудер буюу Ахмед хаан, Аргун хаан, Газан хаан нарын намтар цадиг буй.

МОНГОЛ ХААД-7

2

Page 10: Shine Nom-2012-II Xagas Jil1

Он: 2012Хуудас: 272ISBN 978-99962-60-53-7

Энэхүү бүтээл нь "Гейхату Хаан", "Байду, блзийт, Абу-Сеид хаад", "Бага Хаад", "Доголон Төмөр" хэмээх дөрвөн бөлөгтэй. Эхний гурван бөлөгт "Ираны Ил Хаад" хэмээн нэрлэгддэг монгол удмын зарим хаадын тухай, тэдний амьдрал тэмцэл, үзэл баримтлал, явуулж байсан бодлого зэргийг тусгасан болно. Монгол Хаад одоогийн Иран, Ирак, Сири, Курд, Афганистан, Турк, Азербайжан, Гүрж, Армен болон Дундад Азийн зарим улсын ихээхэн газар нутгийг нэгтгэсэн өргөн уудам нутаг дэвсгэр бүхүй хучирхэг улсыг цөөн жилийн дотор байгуулан бэхжуулсэн билээ. 1256 он гэхэд гол улсыг байгуулж, зуугаад жил оршин тогтнохдоо 17 хаан солигдсон бөгөөд эхний 7 нь улсынхаа бүрэн эрхэт эзэн нь болж чадсан түүхтэй. Эл ботийн эхний бөлөгт Гейхату хааны; удаах бөлөгт Байду хаан, Өлзийт хаан, Абу-Сеид хаан нарын тухай өгүүлсэн хийгээд түүхийн нэгэн үед богино хугацаанд хаан ширээнд сууж асан бага хаадын намтар цадигийг "Гутгаар Бөлөг"-т оруулсан буй. Ботийн "Дөтгөөр Бөлөг"-т Монголын Ил Хаадын араас нэхэн гарч ирсэн, хэдэн арван улс үндэстнийг нэгтгэж, бүхэл бүтэн бүс нутгийг эрхшээсэн их эзэнт гүрнийг байгуулж эзэгнэсэн атлаа өөрийгөө хэзээ ч хаан хэмээн өргөмжлөөгуй, алтан ургийн биш боловч удам судраараа монгол хун болох Доголон Төмөрийн намтар цадигийг түүхчлэн өгүүлжээ.

МОНГОЛ ХААД-8

2

Page 11: Shine Nom-2012-II Xagas Jil1

Он: 2012Хуудас: 340ISBN 978-99962-60-56-8

Цувралын эл боть нийт долоон бөлөгтэй. Их Юан гүрнийг үүсгэн байгуулагч Хубилай хаан 1294 онд ертөнцийн мөнх бусыг үзүүлэхэд түүний хөвгүүн Чингимийн гутгаар хөвгүүн Төмөр хаан суурийг эзлэсэн билээ. Төмөр хааныг тэнгэр болсны дараа Чингимийн хүү Дармабалын их хөвүүн Хайсан 1308 онд Юан гүрний гурав дахь хаан болсон. Хайсан хаан тэнгэр болж, Дармабалын хөвгүүн Аюурбарбад 1312 онд Юан гүрний дөрөв дэх хаан болсон түүхтэй. Тэдгээр хаадын залгамж болж, Их Юан гүрний тав дахь хаан болсон Шадбал Гэгээн хааны намтар цадигийг эл ботийн "Тэргүүн Бөлөг"-т цаг хугацааны товчооллоор дэлгэрүүлэн өгүүлсэн. "Дэд Бөлөг"-т Чингисийн алтан ургийн Хүслэн хааны солонгос хатнаас төрсөн, Юан гүрний сүүлчийн их хаан Тогоонтөмөрийн амьдралын түүх дэлгэгдэнэ. XV зууны үед дотоод, гадаад хүчин зүйлсээс шалтгаалан Монгол Улсын дотоод нэгдэл суларч бутралын байдалтай болсон юм. Тэр үед Хятад орныг олон арван жил ноёрхож асан Монголын эрх баригчид Хятадын эсэргууцэгч хүчинд цохигдон ухарч, Юан гүрний зах хязгаар болж байсан Монгол нутагтаа эгэн ирсэн ч Хятадад ноёрхлоо дахин сэргээхийг хичээж байсан билээ. Чухам тэр үед түүхнээ товойн гарч ирсэн Тайсун хаан Тогтобуха, Эсэн тайш нарын түүхэн замнал номын "Гутгаар Бөлөг"-т дэлгэгдэх бөгөөд удаах бөлгүүдэд залгуулан төр барьсан Махагургис, Молон, Мандуул, Батмөнх даян хаан нарын намтар цадиг толилуулагсан болно.

МОНГОЛ ХААД-9

2

Page 12: Shine Nom-2012-II Xagas Jil1

Он: 2012Хуудас: 336ISBN 978-99962-60-57-5 Эзэнт гүрэн мөхсөний дараагаар эхлээд, 320 гаруй жил үргэлжилсэн улс төрийн бутралын үед Монголын төр дотоодын зөрчил тэмцэлдээ идэгдэн, Зуун, Баруун Монгол хэмээн хуваагдаж, төрийн нэгдмэл байдлаа алдан ойр зуураа нийлж, салж байсан цаг үе цувралын эл ботид тусгалаа олсон болно. Бүтээлийн "Тэргүүн бөлөг"-т 1490 онд төрж, 1516 онд хаан ширээнд суугаад, Монгол Улсынхаа нэгдмэл байдлыг хадгалан үлдэхийн төлөө Монголын хаант төрийн хүчийг сулруулахын тулд олон ястан, овог аймгуудыг бие даасан жижиг вант улс болгон тусгаарлаж, тархай бутархай байлгах зорилго өвөрлөж байсан Мин гүрэнтэй олон талаар тэмцэж явсан Барсболд Сайн Алаг хааны намтар цадиг дэлгэгдэх бөгөөд тухайн үед холбогдол бүхүй олон талын өргөн дэлгэр мэдээлэл тусгагдана. Удаах бөлөгт өмнөд Монголын олон аймгийг өөртөө нэгтгэн, нэгэн үе ихэд хүчирхэгжин мандаж, өмнөд хөрштэйгээ харилцаагаа сайжруулж, аж ахуй, арилжаа худалдааг хөгжүүлэн, уламжлалт бөөгийн мөргөлийг халж, шарын шашныг дэлгэрүүлсэн нийгэм-улс төрийн томоохон зүтгэлтэн Түмэдийн Алтан ханы тухай өгүүлэх бол "Гутгаар бөлөг"-т улс орноо нэгдмэл захиргаанд оруулах зорилгоо цоо шинэ арга замаар гүйцэтгэн хэрэгжүүлэхийг зорьж явсан Түмэн хааны талаар толилуулна. "Дөтгөөр бөлөг"-т улс Монголынхоо төлөө дэс дараатай, агуулга далайцтай олон арга хэмжээ авч, өвөг дээдсийнхээ их үйлсийг үргэлжлүүлэхийн тулд засаг төрөө бэхжуулэх, шашин суртахууныг дэлгэруулэх, Монголын ноёд сурвалжитнуудыг нэгтгэх, гадаад улстай эрх тэгш харилцах бодлогыг баримталж явсан Лигдэн хааны үйл амьдрал тусгагдана.

МОНГОЛ ХААД-10

2

Page 13: Shine Nom-2012-II Xagas Jil1

Он: 2012Хуудас: 348ISBN 978-99962-60-58-2

Тус боть бүхэлдээ Монголын түүхийн чухал зааг болсон нэн эгзэгтэй үеийн, өөрөөр хэлбэл монгол ноёд улс төрийн бутралыг даван туулах эцсийн оролдлогоо хийж, сац бас Манжийн түрэмгийлэл Монголын төрийн тусгаар тогтнолд нүүрлээд байсан үед түүхийн тавцнаа товойн гарч ирсэн Зүүнгарын Хаант Улсын хаадын намтар цадигт зориулагдсан буй. Тухайлбал ботийн тэргүүн бөлөгт Галдан бошигт хааны, дэд бөлөгт Цэвээнравдан хааны, Гутгаар бөлөгт Галданцэрэн хааны, дөтгөөр бөлөгт Зүүнгарын Хаант Улсын сүүлчийн хаан Даваачийн намтар цадиг толилуулагджээ.

МОНГОЛ ХААД-11

2

Page 14: Shine Nom-2012-II Xagas Jil1

Он: 2012Хуудас: 352ISBN 978-99962-60-25-4

Тэргүүн, соёлын зүтгэлтэн өндөр Гэгээн Занабазар буюу Жавзандамбалувсандамбийжанцаны; "Дэд Бөлөг"-т хоёрдугаар Богд Лувсандамбийдонми-гийн; "Гутгаар Бөлөг"-т гуравдугаар Богд Ишдамбийнямын; "Дөтгөөр Бөлөг"-т дөрөвдүгээр Богд Жавзанлувсантүвдэнваанчигжигмэджамцын намтар цадиг, сургаап айлдвар, бошиг лүндэнг тус тус толилуулсан буй.

МОНГОЛЫН НАЙМАН БОГДТэргүүн боть

2

Page 15: Shine Nom-2012-II Xagas Jil1

Он: 2012Хуудас: 360ISBN 978-99962-60-42-1

Энэхүү ном нь "Монголын Найман Богд" цувралын "Дэд Боть" бөгөөд эл бүтээлийн "Тавдугаар Бөлөг"-т Тавдугаар Богд Цүлтэмжигмэдийн; "Зургадугаар Бөлөг"-т Зургадугаар Богд Лувсанбалдандамбийжалцангийн; "Долдугаар Бөлөг"-т Долдугаар Богд Агваанчойжинванчигпэрэнлэйжамцын; "Наймдугаар Бөлөг"-т Монголын шашин, төрийг хослон баригч, Наймдугаар Богд буюу Жавзанагваанлувсанчойжинямданзанванчигбалсамбуугийн намтар цадиг, сургаал айлдвар, бошиглүндэнг толилуулсан буй.

МОНГОЛЫН НАЙМАН БОГДДэд боть

2

Page 16: Shine Nom-2012-II Xagas Jil1

Зохиогч: Ширэндэв Ц.Он: 2010Хуудас: 360ISBN 978-99962-60-42-1

Энэхүү номноос бизнесийн холбогдолтой мэдлэг, мэдээлэл авч ашиглахаас гадна хүн танихуйн ухаанд суралцаж, уламжлалт анагаах ухааны аргаар өөрийгөө оношлох, эмчлэх, монгол домын арга билэгтэй зэрэг орсон байна.

МОНГОЛЫН НАЙМАН БОГДДэд боть

2

Page 17: Shine Nom-2012-II Xagas Jil1

ОКСФОРДСКАЯ ИЛЛЮСТРИРОВАННАЯЭНЦИКЛОПЕДИЯ

2

Page 18: Shine Nom-2012-II Xagas Jil1

140000 үгтэйОн: 2012Хуудас: 360ISBN 978-99962-60-42-1

ENGLISH-MONGOLIAN DICTIONARYMONGOLIAN-ENGLISH DICTIONARY

2

Он: 2012Хуудас: 360ISBN 978-99962-60-42-1

Он: 2012Хуудас: 360ISBN 978-99962-60-42-1

Page 19: Shine Nom-2012-II Xagas Jil1

ДЭЛХИЙН МОНГОЛЧУУД

2

МОНГЛЫНХУДАЛДААНЫ ТҮҮХ V

Page 20: Shine Nom-2012-II Xagas Jil1

2

МОНГЛЫН ХУДАЛДААНЫ ТҮҮХ VI, VII

Page 21: Shine Nom-2012-II Xagas Jil1

СИСТЕМИЙН ШИНЖИЛГЭЭ БА ЗОХИОМЖ

2

САНХҮҮГИЙН ШИНЖИЛГЭЭ

Page 22: Shine Nom-2012-II Xagas Jil1

НИЙГМИЙН СЭТГЭЛСУДЛАЛ

2

БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ АСУУДАЛ

Page 23: Shine Nom-2012-II Xagas Jil1

СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭХ СЭТГЭЛ СУДЛАЛ

2

БИЧГИЙН ХЭВИЙННУУЦ

Page 24: Shine Nom-2012-II Xagas Jil1

БИЗНЕСИЙНХАРИЛЦАА

2

ТА Ч БАС ТАГНУУЛХИЙЖ ЧАДНА