Shin Chilsen

24
ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭ 1.Гэрээ байгуулагч Талууд: Нэг талаас: Төсвийн ерөнхийлөн захирагч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захиргач Эрдэнийн Бат-Үүл (албан тушаал, нэр) (эцэг/ эх/-ийн нэр, нэр) Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга …………………………… Ёндон-Ойдовын Гэрэлчулуун нар (албан тушаал, нэр) (эцэг/ эх/-ийн нэр, нэр) Нөгөө талаас: Төсвийн шууд захирагч Нийслэлийн Мэдээллийн Технологийн газрын даргын албан үүргийг тор орлон гүйцэтгэгч Батчулууны Бат- Өлзий (албан тушаал) (эцэг /эх/-ийн нэр, нэр) бид дор дурдсан асуудлаар харилцан тохиролцсоны үндсэн дээр энэхүү гэрээг байгуулав. 2.Гэрээний агуулга, зорилго 2.1."Байгууллагын үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө" нь энэхүү гэрээний салшгүй бүрэлдэхүүн хэсэг бөгөөд түүнд төсвийн шууд захирагчаас хэрэгжүүлэх хөтөлбөр, нийт болон тусгай арга хэмжээнүүд, манлайллын зорилтууд, тэдгээрийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт (тоо, чанар, хугацаа, хүрэх үр дүн)-үүд болон бусад эрх үүргийг тусгав. 2.2.Энэхүү гэрээний зорилго нь үйл ажиллагаагаа оновчтой төлөвлөж хэрэгжүүлэх, ажлын байрны шаардлагад нийцүүлэн мэдлэг чадвараа дээшлүүлэх, төрийн албаны тухай хууль тогтоомж, стандарт, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, сонирхлын зөрчилгүй ажиллах, байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, төсвийн болон эд хөрөнгийг зохистой ашиглах, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх зэрэг манлайллын зорилтуудыг хангах талаар төсвийн шууд захирагчийн тухайн жилд гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлоход оршино. НЭГ.ТАЛУУДЫН ХҮЛЭЭХ ҮҮРЭГ 1

Transcript of Shin Chilsen

Page 1: Shin Chilsen

ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭ

1.Гэрээ байгуулагч Талууд:

Нэг талаас: Төсвийн ерөнхийлөн захирагч

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захиргач Эрдэнийн Бат-Үүл (албан тушаал, нэр) (эцэг/ эх/-ийн нэр, нэр)

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга

…………………………… Ёндон-Ойдовын Гэрэлчулуун нар (албан тушаал, нэр) (эцэг/ эх/-ийн нэр, нэр)

Нөгөө талаас: Төсвийн шууд захирагч Нийслэлийн Мэдээллийн Технологийн газрын даргын албан үүргийг тор орлон гүйцэтгэгч Батчулууны Бат-Өлзий

(албан тушаал) (эцэг /эх/-ийн нэр, нэр) бид дор дурдсан асуудлаар харилцан тохиролцсоны үндсэн дээр энэхүү гэрээг байгуулав.

2.Гэрээний агуулга, зорилго

2.1."Байгууллагын үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө" нь энэхүү гэрээний салшгүй бүрэлдэхүүн хэсэг бөгөөд түүнд төсвийн шууд захирагчаас хэрэгжүүлэх хөтөлбөр, нийт болон тусгай арга хэмжээнүүд, манлайллын зорилтууд, тэдгээрийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт (тоо, чанар, хугацаа, хүрэх үр дүн)-үүд болон бусад эрх үүргийг тусгав.

2.2.Энэхүү гэрээний зорилго нь үйл ажиллагаагаа оновчтой төлөвлөж хэрэгжүүлэх, ажлын байрны шаардлагад нийцүүлэн мэдлэг чадвараа дээшлүүлэх, төрийн албаны тухай хууль тогтоомж, стандарт, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, сонирхлын зөрчилгүй ажиллах, байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, төсвийн болон эд хөрөнгийг зохистой ашиглах, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх зэрэг манлайллын зорилтуудыг хангах талаар төсвийн шууд захирагчийн тухайн жилд гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлоход оршино.

НЭГ.ТАЛУУДЫН ХҮЛЭЭХ ҮҮРЭГ

1. Төсвийн шууд захирагчийн хүлээх үүрэг

1.1.Энэхүү гэрээний хавсралт болох “Байгууллагын үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө”-нд тусгагдсан …. нийт арга хэмжээ (энэхүү загварын 1.2-т дурдсан тусгай арга хэмжээ орохгүй)-г гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт (тоо, чанар, хугацаа, хүрэх үр дүн) бүрээр ханган хэрэгжүүлнэ.

1.2.Энэхүү гэрээний хавсралт болох “Байгууллагын үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө”-нд тусгагдсан арга хэмжээнээс төсвийн ерөнхийлөн захирагчийн тусгайлан сонгосон …………………… (тусгай арга хэмжээ бүрийн дугаарыг заана) …..... тусгай арга хэмжээг гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт (тоо, чанар, хугацаа, хүрэх үр дүн) бүрээр ханган хэрэгжүүлнэ.

1

Page 2: Shin Chilsen

1.3.Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны манлайллын зорилтын хүрээнд дор дурдсан арга хэмжээг хэрэгжүүлнэ:

Хүснэгт 1

Манлайллын зорилтЗорилтыг хэрэгжүүлэх

арга хэмжээГүйцэтгэлийн

шалгуур үзүүлэлт (тоо,

чанар, хугацаа)1 2 3

1.Төрийн жинхэнэ албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар:

Зорилт-1: Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хууль, Төрийн албаны тухай хууль, Xөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах;

Зорилт-2: Төрийн захиргааны албан хаагчийн албаны үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн хэм хэмжээг тогтоон хэвшүүлэх;2.Байгууллагын ил тод байдлыг хангах талаар:

Зорилт-1: Байгууллагын цахим хуудсаар үйл ажиллагаа мэдээ, мэдээллийг иргэд олон нийтэд нээлттэй ил тод хүргэх;

Зорилт-2: Хүний нөөцийн ил тод байдлыг хангах;

а) Ашиг сонирхлын зөрчлөөс хамгаалах гэрээг ажилтан бүртэй байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг тооцох

б) Ёс зүйн хороог шинэчлэн байгуулж үйл ажиллагааг тогтмолжуулна.

Үйл ажиллагаандаа төрийн жинхэнэ албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж ажиллана.

а) Үйл ажиллагааны зорилт, төлөвлөгөө, тайланг цахим хуудаст байршуулж, тогтмол шинэчилж байх

б) Ажлын байрны сул орон тоо, ажиллаж буй ажилтны талаарх мэдээллийг цахим хуудаст байнга шинэчилж байршуулах

Үйл ажиллагаа болон шинэ мэдээ, мэдээллийг иргэдэд, ил тод, шуурхай хүргэнэ.

3.Төсвийн хөрөнгийн төлөвлөлт, зарцуулалтын ил тод байдлыг хангах талаар:

Зорилт-1: Санхүүгийн талаар хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулахгүй байх;

Зорилт-2: Тендерийг ил тод мэдээлэх;

а) Төсвийн төлөвлөгөө, зарцуулалтыг вэб хуудаст байршуулах, санхүүгийн тайлан мэдээг үнэн зөв гаргах

б) Байгууллагаас зохион байгуулж байгаа тендерүүдийг нээлттэй мэдээлэх

Төсвийг зориулалтын дагуу ашигтай зарцуулсан байна.

4.Байгууллагын эд хөрөнгийг зохистой ашиглах талаар:

Зорилт-1: Үндсэн хөрөнгийн ашиглалтын талаар хууль

а) Эд хөрөнгийн тооллого, бүртгэлийг үнэн зөв хийх

б) Байгууллагын эд хөрөнгө хамгаалах зөвлөлийг

Байгууллагын эд хөрөнгийг зөв зохистой ашиглаж, хамгаална.

2

Page 3: Shin Chilsen

тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулахгүй байх;

Зорилт-2: Биет хөрөнгийн нөөцийг зохистой ашиглах;

шинэчлэн байгуулж үйл ажиллагааг тогтмолжуулах

5.Байгууллагын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх талаар:

зорилт-1: Албан хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх;

Зорилт-2: Ажлын байран дээрх сургалтыг зохион байгуулах;

а) Албан хаагчдын сургалт хөгжлийн бодлого гаргаж хэрэгжүүлэх

б) Албан хаагчид өөр хоорондоо сургалт зохион байгуулах, мэдээлэл солилцох үйл ажиллагааг тогтмолжуулах

Албан хаагчдын ажил гүйцэтгэх мэдлэг, ур чадвар дээшилж, ажилд нь дэвшилт гаргана.

1.Төрийн жинхэнэ албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар:

Зорилт-1: Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хууль, Төрийн албаны тухай хууль, Xөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах;

Зорилт-2: Төрийн захиргааны албан хаагчийн албаны үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн хэм хэмжээг тогтоон хэвшүүлэх;

а) Ашиг сонирхлын зөрчлөөс хамгаалах гэрээг ажилтан бүртэй байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг тооцох

б) Ёс зүйн хороог шинэчлэн байгуулж үйл ажиллагааг тогтмолжуулна.

Үйл ажиллагаандаа төрийн жинхэнэ албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж ажиллана.

1.4. Мэдлэг чадвараа дээшлүүлэх талаар дор дурдсан зорилтыг хэрэгжүүлнэ. Хүснэгт 2

Мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилт

( шалгуур үзүүлэлт)

Зорилтыг хэрэгжүүлэх арга зам (өөрийгөө хөгжүүлэх чиглэл )

Хуанлийн хугацаа,хүн/өдөр

1 2 3

Мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилт-1:Хувийн ур чадвар(шалгуур үзүүлэлт)

а) Стресс менежментийн сургалтанд хамрагдахб) Илтгэх урлагын сургалтанд хамрагдах

30

Мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилт -2:Ажил үүргээ гүйцэтгэхтэй холбоотой ур чадвар(шалгуур үзүүлэлт)

а) Удирдах ур чадварын сургалтанд хамрагдахб) Хууль эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэх

30

1.5. Төрийн албаны тухай хууль тогтоомж, стандартыг мөрдөж ажиллана.1.6. Энэхүү гэрээгээр хүлээсэн бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэл, үр дүнг

салбар хариуцсан Засаг даргын орлогчийн өмнө шууд хариуцна.

3

Page 4: Shin Chilsen

2. Төсвийн ерөнхийлөн захирагчийн хүлээх үүрэг2.1. Төсвийн шууд захирагчтай байгуулах гэрээнд тусгаж хэрэгжүүлэх хөтөлбөр,

арга хэмжээ (нийт болон тусгай арга хэмжээ)-нүүд, тэдгээрийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг тодорхойлно.

2.2. Манлайллын зорилтууд, тэдгээрийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг тодорхойлно.

2.3.Тухайн төрийн байгууллага болон эрх шилжүүлсний үндсэн дээр бусад байгууллага хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхэд шаардлагатай төсвийг эрх бүхий байгууллагаар батлуулна.

2.4.Тухайн төрийн байгууллага болон эрх шилжүүлсний үндсэн дээр бусад байгууллагын хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээний санхүүжилтийг хугацаанд нь хийнэ.

2.5.Гэрээнд тусгагдсан хөтөлбөр, нийт болон тусгай арга хэмжээнүүд, манлайллын зорилтоо хэрэгжүүлэхэд нь төсвийн шууд захирагчид байнгын дэмжлэг туслалцаа үзүүлж, гэрээний биелэлтийг хангах боломж, нөхцөлийг бүрдүүлнэ. 2.6.ТТХ-ийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

3. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын эрх, үүрэг

3.1. Төсвийн шууд захирагчтай байгуулах энэхүү гэрээний биелэлтэнд Төсвийн Ерөнхийлөн захирагчийн нэрийн өмнөөс хяналт тавьж, үр дүнг тооцож, саналт дүгнэлт гаргана. 3.2. Төсвийн шууд захирагчийг нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангаж, энэхүү гэрээний хэрэгжилтийг зохион байгуулна.

ХОЁР.БУСАД ЗҮЙЛ

4. Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах

4.1.Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр шийдвэрлэж, албажуулан гэрээнд хавсаргана. Энэхүү гэрээний хугацаа сунгагдахгүй.

5. Гэрээ байгуулах болон дүгнэх хугацаа:

5.1.Гэрээг 20.. оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 20.. оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаагаар байгуулав.

5.2.Төсвийн шууд захирагч гэрээний биелэлтийг 20 ... оны .... дугаар сарын ....-ны дотор багтаан тайлагнаж, төсвийн ерөнхийлөн захирагч 20 ... оны .... дугаар сарын ....-ны дотор багтаан түүний биелэлтийг дүгнэнэ.

6. Гэрээний урамшуулал ба хариуцлага

6.1. Төсвийн шууд захирагч гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай сайн биелүүлсэн тохиолдолд ажлын үр дүнгээс хамаарч түүнийг албан тушаалын жилийн цалинтай тэнцэх хүртэл хэмжээний урамшуулал олгох асуудлыг төсвийн ерөнхийлөн захирагч холбогдох хууль тогтоомж болон байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмыг үндэслэн шийдвэрлэнэ.

6.2.Төсвийн шууд захирагч гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн тохиолдолд төсвийн ерөнхийлөн захирагч шаардлагатай гэж үзвэл холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

6.3. Төсвийн шууд захирагч нь нийслэлийн Засаг даргын баталсан тухайн байгууллагын дүрэм, дотоод журам, хөдөлмөрийн сахилга батыг зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан тохиолдолд

4

Page 5: Shin Chilsen

нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаас сануулах арга хэмжээ бүхий шар картыг өгнө. Сануулах шар картыг 2 удаа өгсөн тохиолдолд Улаан карт өгнө. 6.4. Төсвийн шууд захирагч эрхэлсэн ажил, үүргийн хүрээнд удаа дараа зөрчил гаргаж, улаан карт авсан тохиолдолд энэхүү гэрээг цуцлана.

7. Гэрээ байгуулсан:

Нэг талаас:

Төсвийн ерөнхийлөн захирагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга

……………… …………… ……………… ……………

(албан тушаал (гарын үсэг) (албан тушаал) (гарын үсэг

Тэмдэг

………………………..(огноо)

Нөгөө талаас:

Төсвийн шууд захирагч…………………………. ……………………… / …. ………………….…/

(албан тушаал) (гарын үсэг) Тэмдэг

………………………..(огноо)

5

Page 6: Shin Chilsen

БАТЛАВ.ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧ: ........................................... /Б.БАТ-ӨЛЗИЙ/ (Гарын үсэг, тэмдэг)

НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАЗАР (байгууллагын нэр) -НЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖИЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ 2013 ОН

Д/д Нийгэм эдийн засгийн 2013 оны зорилтын заалт

Үйл ажиллагааны хөтөлбөрийн заалт

Зорилтыг хэрэгжүүлэх үйл

ажиллагаа

Хугацаа Шалгуур үзүүлэлтийн

хүрэх түвшин

Төсөв/мян.төг/

Хариуцах нэгжийн нэр

(Эсхүл менежерийн

нэр)

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12

1 2 3 4 5 6 7 8

Тусгай ажил, үйлчилгээ /3.9.1./: 1. Холбооны сувагчлалын шинэчлэл, худаг сувагчлалын нийт 16.17 км холбооны шугам сүлжээ, цагирган сүлжээ байгуулах ажлыг эхлүүлнэ.

1. МТШХХГ-тай хамтран нийслэлийн хэмжээнд холбооны шугам сүлжээ, цагирган сүлжээ байгуулах ажлын тендер шалгаруулалтын бэлтгэлийг хангах, ажлын тоо хэмжээ, даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулах. Тоо, хэмжээ: 1 Чанар: Бодит нөхцөл, шаардлагад тулгуурласан байх Хугацаа: 4-6-р сард

Худалдан авах ажиллагаа зохион байгуулахад бэлтгэл ажил хангагдана.

ТБХХ

2. Холбооны Стандарт

6

Page 7: Shin Chilsen

шугам сүлжээ, цагирган сүлжээ байгуулах ажлын явц, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана. Чанар: Мэргэжлийн хяналт тавих Хугацаа:7-10-р сард

шаардлагад нийцсэн худаг, сувагчлал бий болно

Тусгай ажил, үйлчилгээ /3.9.2./: 1. Нийслэл хотын сувгийн гаралт муу хаалттай бүсүүдэд газрын тоон дахин дамжуулах станцуудыг суурилуулна.

1. "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай" хуулийн дагуу тендер шалгаруулалтын баримт бичигт шаардлагатай техникийн нөхцөл шаардлагыг тодорхойлох ажлыг хийж гүйцэтгэнэ. Тоо, хэмжээ: 1 Чанар: Бодит тооцоо, судалгаан дээр үндэслэгдсэн, хуулийн хүрээнд байна Хугацаа: 4, 5-р сард

Нийслэлийн хаана амьдарч байгаагаас үл хамааран хэрэглэгч 100% тоон телевизийн үйлчилгээг дуу, дүрсний чанарын өндөр түвшинд үзэх боломж бий болно. Монгол Улс 2014.07.31 онд аналоги сигналаа унтраах болсонтой холбогдуулан түүний гол бэлтгэл ажил болно. Иргэдийн мэдээллийн тэгш хүртээмжит

2. Тоон, дахин дамжуулах

1,600,000 /2013оны

ТБХХ

7

Page 8: Shin Chilsen

станцуудыг суурилуулах ажлын явц, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллана. Чанар: Мэргэжлийн хяналт хийгдэнэ Хугацаа: 9-р сард

байдал сайжирна.

нийслэлийн төсвөөс хөрөнгө батлагдаагүй/

Тусгай ажил, үйлчилгээ /4.3.1./: 3. Тохижилт үйлчилгээний автомашинуудад GPS хяналтын систем нэвтрүүлж, иргэд хянадаг, иргэдийн санал хүсэлтийг шууд авдаг болгоно.

1. "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай" хуулийн дагуу тендер шалгаруулалтын баримт бичигт шаардлагатай техникийн нөхцөл шаардлагыг тодорхойлох ажлыг хийж гүйцэтгэнэ. Тоо, хэмжээ: 1 Чанар: Бодит тооцоо, судалгаан дээр үндэслэгдсэн, хуулийн хүрээнд байна Хугацаа: 1, 2-р сард

Сансрын холбооны дэвшилтэт технологийг ашиглан хог тээвэрлэлтийн авто машинуудыг зайнаас хянах, удирдах, иргэдийн санал гомдолд бодит үнэлэлт дүгнэлт өгөх, ажлын бүтээмж, цаг ашиглалт болон тээврийн хэрэгслийн менежмент сайжирна.

350000 ТБХХ

2. Хог тээвэрлэлтийн авто

8

Page 9: Shin Chilsen

машинуудыг зайнаас хянах хяналтын системийг суурилуулах ажлын явцад хяналт хийж, тестлэх, туршилт явуулах, хүлээн авах ажилд мэргэжилийн байгууллагын зүгээс оролцон ажиллана. Чанар: Мэргэжлийн хяналт хийгдэнэ Хугацаа: 3-6-р сард

Тусгай ажил, үйлчилгээ /4.3.3./: 53. Шинээр байгуулагдах 3-н шалган бүртгэх товчооны автомат хаалт болон хяналтын систем шинээр суурилуулна.

1. "Шинээр байгуулагдах 3-н шалган бүртгэх товчооны автомат хаалт болон хяналтын систем шинээр суурилуулах." төслийн ТЭЗҮ-г боловсруулах ажлыг хийж гүйцэтгэнэ. Тоо, хэмжээ: 1 багц Чанар: Бодит тооцоо, судалгаан дээр үндэслэгдсэн Хугацаа: 6, 7-р сард

300,000 /2013 оны нийслэлийн төсвөөс хөрөнгө батлагдаагүй/

ТБХХ

2. Нийслэлийн

9

Page 10: Shin Chilsen

автозамын газартай хамтран хэрэгжүүлэх ажилд хамтран ажиллана. Тоо, хэмжээ: 3 Чанар: Мэргэжлийн хяналт хийгдэнэ Хугацаа: 8-11-р сард

Тусгай ажил, үйлчилгээ /5.5./: 2. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад мэдээллийн аюулгүй байдал, программ хангамжийн аудит хийж аюулгүй байдлын түвшинг тогтоон, эмзэг сул талыг илрүүлэх, холбогдох дүрэм, журам боловсруулна. Аудитын чиглэлээр мэргэжилтнүүдийн мэдлэг чадварыг дээшлүүлнэ.

1. Аудитын ажлыг гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний тендер шалгаруулалтын ажлын техникийн тодорхойлолт, шаардлагыг боловсруулна. Тоо, хэмжээ: 1 Чанар: Бодит тооцоо, судалгаан дээр үндэслэгдсэн, хуулийн хүрээнд байна Хугацаа: 6, 7-р сард

Мэдээллийн аюулгүй байдал, програм хангамжийн аудитын тогтолцоо бий болно.Програм хангамж, мэдээллийн системийн чанар сайжирч, аудитын тогтолцоо бий болно.

35,000 /2013оны нийслэлийн төсвөөс хөрөнгө батлагдаагүй

ТБХХ

2. Тендер шалгаруулалтаар шалгарсан компаниар

10

Page 11: Shin Chilsen

нийслэлийн нэгдсэн сүлжээ, дата төвд аудит хийх ажилд захиалагч байгууллагын зүгээс оролцон ажиллана. Чанар: Мэргэжлийн байх Хугацаа: 8-р сард3. Холбогдох дүрэм журмыг боловсруулан, аудитаар гарсан зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авна. Тоо, хэмжээ: багц Чанар: Хууль эрх зүй, холбогдох стандартуудад нийцсэн байх Хугацаа: 8-10-р сард

Тусгай ажил, үйлчилгээ /5.5./: 4. Төрийн үйлчилгээr үе шаттайгаар цахим хэлбэрт шилжүүлэн, судалгаа шинжилгээний ажил болон шаардлагатай

Төрийн үйлчилгээr үе шаттайгаар цахим хэлбэрт шилжүүлэх, судалгаа шинжилгээний ажлыг гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний тендер

Иргэд аж, ахуйн нэгжүүдэд төрөөс үзүүлдэг үйлчилгээг шат дараатай цахимжуулах бодит судалгаа,

ТБХХ

11

Page 12: Shin Chilsen

баримт бичгийг салбар тус бүрт боловсруулж, хэрэгжүүлж эхэлнэ.

шалгаруулалтын ажлын техникийн даалгаврыг боловсруулна. Чанар: Бодит нөхцөл байдалд нийцсэн, шаардлагууд тодорхой, нарийн байх Хугацаа: 1, 2-р сард

ТЭЗҮ боловсруулагдана. Лавлагаа авах болон тодорхойлолт авах үйлчилгээнүүд цахимжиж эхэлнэ.Уг ажлын хүрээнд дараах үе шатны ажлууд хийгдэнэ. Үүнд: ННЗБ-уудаас үзүүлдэг Төрийн үйлчилгээнүүдийн эрх зүйн орчинЯмар үйл ажиллагаа явагддаг Ямар бичиг баримтийн бүрдэл шаардагддаг Тухайн үйлчилгээнд 250000 ямар хугацаа зарцуулагддагҮйлчилгээ үзүүлэгч байгууллага

12

Page 13: Shin Chilsen

болон үйлчлүүлэгчийн ачаалалын түвшинг тогтоох зэрэг суурь судалгаа хийнэ.

Тусгай ажил, үйлчилгээ /5.5./: 5. БГД-ийн хэлтэс, албад, хороодыг нийслэлийн нэгдсэн сүлжээнд холбоно.

1. "БГД-ийн хэлтэс, албад, хороодыг нийслэлийн нэгдсэн сүлжээнд холбох." ажлын ТЭЗҮ-г боловсруулах ажлыг хийж гүйцэтгэнэ. Тоо, хэмжээ: 30 Чанар: Нэгдсэн сүлжээнд холбогдоно Хугацаа: 4-7-р сард

Баянгол дүүрэг ННЗБ-уудыг холбосон өндөр хурдны нэгдсэн сүлжээнд шилэн кабелиар холбогдож тайлан, мэдээ, мэдээлэл солилцох нөхцөл бүрдэнэ. ННЗБ-уудын нэгдсэн сүлжээ өргөсөнө.

400,000 /2013оны нийслэлийн төсөвөөс хөрөнгө батлагдаагүй/

АҮХ

2. БГД-ийн хэлтэс, албад, хороодыг нийслэлийн нэгдсэн сүлжээнд холбох ажлын суурилуулалт, явцад хяналт хийж, тестлэх, туршилт

Уг сүлжээг ашиглан иргэд, байгууллагуудад төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх боломж нээгдэнэ.

13

Page 14: Shin Chilsen

явуулах, хүлээн авах ажилд мэргэжилийн байгууллагын зүгээс оролцон ажиллана. Тоо, хэмжээ: 30 Чанар: Шинэ тоног төхөөрөмжөөр хангагдана. Хугацаа: 4-7-р сард

14

Page 15: Shin Chilsen

Төсвийн шууд захирагч: ..................................................................... /............................................................../

15

Page 16: Shin Chilsen

16

Page 17: Shin Chilsen

ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛАХ АРГАЧЛАЛ

“Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх журам (цаашид /Журам/ гэх)"-ын 1 дүгээр хавсралт "Төсвийн шууд захирагчийн үр дүнгийн гэрээ (цаашид /Гэрээ/ гэх) байгуулах Үлгэрчилсэн загвар (цаашид /Загвар/ гэх)"-ын дагуу төсвийн шууд захирагчийн гэрээ байгуулахад энэхүү аргачлалыг баримтална.

НЭГ.ТАЛУУДЫН ХҮЛЭЭХ ҮҮРЭГ

1.Төсвийн шууд захирагчийн хүлээх үүрэг

Журмын 4.1.2-т зааснаар гэрээ байгуулах бэлтгэл ажлын хүрээнд "Байгууллагын үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө" бэлэн болсон байх шаардлагатай бөгөөд энэхүү төлөвлөгөө нь гэрээ байгуулах гол нөхцөл болно.

Загварын 1.1-ийн “нийт арга хэмжээ” гэсний өмнөх зайд тухайн жилд төсвийн шууд захирагчийн хэрэгжүүлэх нийт арга хэмжээ (тусгай арга хэмжээнээс бусад)-ний тоог энэхүү гэрээний хавсралт болох "Байгууллагын үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө"-нөөс авч бичнэ.

Загварын 1.2-ын "тусгайлан сонгосон" гэсний дараах зайд журмын 1.3.2-т заасан "тусгай арга хэмжээ"-ний шалгуурыг баримтлан төсвийн ерөнхийлөн захирагчийн тусгайлан сонгосон тусгай арга хэмжээ бүрийн өмнөх дугаар (2.1, 3.4. гэх мэт.)-ийг, “тусгай арга хэмжээ” гэсний өмнөх зайд тусгай арга хэмжээний нийт тоог "Байгууллагын үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө"-нөөс тус тус авна.

Загварын 1.3-т: - төрийн жинхэнэ албан хаагчийн эрхэмлэн дээдлэх зүйлсийг баримтлах, ёс зүйн

хэм хэмжээг сахих болон ашиг сонирхлын зөрчил, авлигаас ангид байхтай холбоотой хууль тогтоомжийг сахин биелүүлэх,

- байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй байлгаж, хүнд сурталгүй төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх,

- төсвийн хөрөнгийн төлөвлөлт, хадгалалт, зарцуулалтын ил тод байдлыг хангах, санхүүгийн тайлан мэдээг үнэн зөв гаргах,

- байгууллагын эд хөрөнгийг зохистой ашиглах, үр ашигтай хөрөнгө оруулалт хийх, эд хөрөнгийн тооллого, тооцоо, бүртгэлийг үнэн зөв, чанартай хийх,

- байгууллагын хүний нөөцийн төлөвлөлт, төрийн албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах бодлого, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх зэрэг зорилтуудыг тусгана. Загварын 1.3-ын Хүснэгт 1-ийн 1 дэх баганад манлайллын зорилтуудыг, 2 дахь

баганад, тухайн зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн арга хэмжээг, 3 дахь баганад арга хэмжээний гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт (тоо, чанар, хугацаа)-ийг тус тус тодорхойлж тусгана.

Загварын 1.4-ийн Хүснэгт 2-т төсвийн шууд захирагч байгууллагын үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө болон стратегийн бусад баримт бичигт тусгагдсан зорилго, зорилтыг хэрэгжүүлэх, өөрийн Ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод заасан шаардлагыг хангахад чиглэгдсэн мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилтыг тодорхойлно. Загварын 1.5-д төрийн албаны тухай хууль тогтоомж, стандартыг чанд мөрдөх талаарх хууль тогтоомж, эрх зүйн акт, стандарт болон өөрийн байгууллагын батлан гаргасан дүрэм, журам, төсвийн ерөнхийлөн захирагчийн шаардлагатай гэж үзсэн бусад холбогдох асуудлыг нэр заан тусгана.

2. Төсвийн ерөнхийлөн захирагчийн хүлээх үүрэг

17

Page 18: Shin Chilsen

Төсвийн ерөнхийлөн захирагч нь Төсвийн шууд захирагчийн гэрээнд тусгаж хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээнүүд, манлайллын зорилт, тэдгээрийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг тодорхойлох, санхүүжилтийг цаг хугацаанд нь хийх, ТТХ-ийн 14 дүгээр зүйлийн 14.2.1-14.2.10-т заасан төсвийн ерөнхийлөн захирагчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх, төсвийн шууд захирагчийн санал болгосон бусад асуудлыг харилцан тохиролцож Загварын 2 дахь хэсэгт тусгана.

ХОЁР.БУСАД ЗҮЙЛ

3. Гэрээнд оруулах нэмэлт, өөрчлөлт

Загварын 3.1-д байгууллагын үйл ажиллагааны гадаад, дотоод орчин өөрчлөгдсөний улмаас байгууллагын зорилт, чиг үүрэг, зохион байгуулалтын бүтэц, орон тоо өөрчлөгдсөн, мөн нэмэлт хөтөлбөр, арга хэмжээг баталгаажуулах шаардлагатай гэж талууд үзсэн тохиолдолд гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг харилцан тохиролцож шийдвэрлэнэ. Талуудын аль нэг нь, эсхүл хоёул үүрэгт ажлаасаа өөрчлөгдсөн тохиолдолд шинээр томилогдсон талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээг хэвээр үргэлжлүүлэн мөрдөх, эсхүл түүнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

Шинээр томилогдсон талууд нэмэлт, өөрчлөлтийн талаар харилцан тохиролцсон зүйлээ албажуулж, гэрээнд хавсаргана. Гэрээг шинэчлэн байгуулах хүртэл өмнөх гэрээ хүчин төгөлдөр байна.

4. Гэрээ байгуулах болон дүгнэх хугацааЗагварын 4.1-д гэрээний үйлчлэх хуанлийн хугацааг, Загварын 4.2-т төсвийн

шууд захирагч гэрээний биелэлтийг тайлагнах болон төсвийн ерөнхийлөн захирагч гэрээний биелэлтийг дүгнэх хуанлийн хугацааг тус тус заана.

5.Гэрээний урамшуулал ба хариуцлага

5.1.Төсвийн шууд захирагч гэрээний биелэлтийн үнэлгээгээр “А” буюу “Маш сайн”, “В” буюу “Сайн” үнэлгээ авсан тохиолдолд холбогдох хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмыг үндэслэн, журмын 7.1-д заасан урамшууллыг олгох талаар нарийвчлан тусгаж болно.

5.2.Төсвийн шууд захирагч гэрээний биелэлтийн үнэлгээгээр “D” буюу “Дутагдалтай”, “F” буюу “Хангалтгүй” үнэлгээ авсан тохиолдолд тухайн төсвийн шууд захирагчийн ажлын үр дүн, мэдлэг чадварыг нь дээшлүүлэхэд төсвийн ерөнхийлөн захирагчийн зүгээс хэрхэн туслах, эсхүл ТАТХ, ТТХ, Хөдөлмөрийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмыг үндэслэн журмын 7.1-д заасан хариуцлага хүлээлгэх талаар нарийвчлан тусгаж болно.

................... о О о ..................

18