sbd.edub.edu.mnsbd.edub.edu.mn/Data/uploads/docs/tomuu tost... · Web viewХэрэв 38...

6
ТОМУУ ТӨСТ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ /Хүүхдийн байгууллагад/ Дүүргийн хэмжээнд 10 сарын 04-ны байдлаар томуу, томуу төст өвчний амбулаторийн нийт үзлэгт эзлэх хувь 2,14% болж өнгөрсөн долоо хоногоос 0,16% -иар өссөн тул байгууллагын нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллахыг сургууль, цэцэрлэг, хүүхдийн байгууллагын удирдлага, багш, эмч нарт уриалж, зөвлөмж хүргүүлж байна. Үүнд: 1. Сургууль, цэцэрлэгт хүүхдийг хүлээн авахдаа биеийн байдлыг нягтлан үзэж, томуу, томуу төст өвчин, амьсгалын замын халдварын шинж тэмдэгтэй болон өвчилсөн хүүхэд, багш, ажилчдыг хичээл сургуулиас 5 хоног хүртэл чөлөөлж, өвчний хүндрэлээс сэргийлж, гэрт нь тусгаарлах, эмчлэх, эдгэрүүлэх 2. Сургууль цэцэрлэгийн анги танхим, биеийн тамирын, хурал цуглааны зааланд өдөрт 2-3 удаа чийгтэй цэвэрлэгээ, агааржуулалт хийж, анги танхимын дулааныг 18-20 хэмд байлгах 3. Сургуулийн өдрийн цай, цэцэрлэгийн хоолны цэсийг амин дэмээр баялаг, илчлэг сайтай хоол хүнсээр бүрдүүлэх, бага насны хүүхдэд халуун, бүлээн шингэнийг /буцалсан ус, аарц, чацаргана, аньс/ тогтмол уулгах 4. Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд томуугаас сэргийлэх цэгэн массаж заан өгч, өдөрт 3-6 удаа хийж хэвшүүлэх 5. Томуу, томуу төст өвчин, амьсгалын замын халдварын дэгдэлтийн үед сургууль, цэцэрлэгт хүүхдийг олноор цуглуулах үйл ажиллагааг /өдөрлөг, уулзалт, цуглаан гэх мэт/ зохион байгуулахгүй байх 6. Сургууль, цэцэрлэгийн хүүхдэд томуугаас урьдчилан сэргийлэх энгийн арга /гараа савандаж угаах, амьсгалын замын халдвартай үед ханиаж, найтаахдаа тохойруугаа эсвэл амны цаас, алчуур хэрэглэх гэх мэт/-ийг зааж сурган хэвшүүлэх 7. Эцэг, эхчүүдэд хүүхэддээ тавих анхаарал халамжийг сулруулахгүй байж, дараах зөвлөгөөг өгч байх. Үүнд: Бага насны хүүхдийг улирлын байдалд тохируулан хувцаслах Ханиаж, найтаасан тохиолдолд ам, хамраа алчуураар таглах, амны хаалтыг хэрэглэх Гараа савандаж, угаах, ялангуяа ханиаж найтаасны дараа гараа заавал угаах, эсвэл спиртэн суурьтай халдваргүйтгэлийн уусмалаар гараа арчих Халдвар авахгүй, халдвар тараахгүйн тулд, шаардлагагүй тохиолдолд үзвэр үйлчилгээ, олон нийтийн газраар зорчихгүй байх Биеийн эсэргүүцэл сайжруулах амин дэмээр баялаг хоол хүнсний зүйл хэрэглэх, чацаргана, аньсны шүүс зэрэг шингэнийг уух Хамрын хөндийг өдөрт 2-оос багагүй удаа цэвэрлэх, угаах

Transcript of sbd.edub.edu.mnsbd.edub.edu.mn/Data/uploads/docs/tomuu tost... · Web viewХэрэв 38...

Page 1: sbd.edub.edu.mnsbd.edub.edu.mn/Data/uploads/docs/tomuu tost... · Web viewХэрэв 38 хэмээс дээш халуурах, ханиалгах зэрэг томуу, томуу

ТОМУУ ТӨСТ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ/Хүүхдийн байгууллагад/

Дүүргийн хэмжээнд 10 сарын 04-ны байдлаар томуу, томуу төст өвчний амбулаторийн нийт үзлэгт эзлэх хувь 2,14% болж өнгөрсөн долоо хоногоос 0,16% -иар өссөн тул байгууллагын нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллахыг сургууль, цэцэрлэг, хүүхдийн байгууллагын удирдлага,  багш, эмч нарт уриалж, зөвлөмж хүргүүлж байна. Үүнд:

1. Сургууль, цэцэрлэгт хүүхдийг хүлээн авахдаа биеийн байдлыг нягтлан үзэж, томуу, томуу төст өвчин, амьсгалын замын халдварын шинж тэмдэгтэй болон өвчилсөн хүүхэд, багш, ажилчдыг хичээл сургуулиас 5 хоног хүртэл чөлөөлж, өвчний хүндрэлээс сэргийлж, гэрт нь тусгаарлах, эмчлэх, эдгэрүүлэх

2. Сургууль цэцэрлэгийн анги танхим, биеийн тамирын, хурал цуглааны зааланд өдөрт 2-3 удаа чийгтэй цэвэрлэгээ, агааржуулалт хийж, анги танхимын дулааныг 18-20 хэмд байлгах

3. Сургуулийн өдрийн цай, цэцэрлэгийн хоолны цэсийг амин дэмээр баялаг, илчлэг сайтай хоол хүнсээр бүрдүүлэх, бага насны хүүхдэд халуун, бүлээн шингэнийг /буцалсан ус, аарц, чацаргана, аньс/ тогтмол уулгах

4. Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд томуугаас сэргийлэх цэгэн массаж заан өгч, өдөрт 3-6 удаа хийж хэвшүүлэх

5. Томуу, томуу төст өвчин, амьсгалын замын халдварын дэгдэлтийн үед сургууль, цэцэрлэгт хүүхдийг олноор цуглуулах үйл ажиллагааг /өдөрлөг, уулзалт, цуглаан гэх мэт/ зохион байгуулахгүй байх

6. Сургууль, цэцэрлэгийн хүүхдэд томуугаас урьдчилан сэргийлэх энгийн арга /гараа савандаж угаах, амьсгалын замын халдвартай үед ханиаж, найтаахдаа тохойруугаа эсвэл амны цаас, алчуур хэрэглэх гэх мэт/-ийг зааж сурган хэвшүүлэх

7. Эцэг, эхчүүдэд хүүхэддээ тавих анхаарал халамжийг сулруулахгүй байж, дараах зөвлөгөөг өгч байх. Үүнд:

Бага насны хүүхдийг улирлын байдалд тохируулан хувцаслах Ханиаж, найтаасан тохиолдолд ам, хамраа алчуураар таглах, амны хаалтыг

хэрэглэх Гараа савандаж, угаах, ялангуяа ханиаж найтаасны дараа гараа заавал угаах,

эсвэл спиртэн суурьтай халдваргүйтгэлийн уусмалаар гараа арчих Халдвар авахгүй, халдвар тараахгүйн тулд, шаардлагагүй тохиолдолд үзвэр

үйлчилгээ, олон нийтийн газраар зорчихгүй байх Биеийн эсэргүүцэл сайжруулах амин дэмээр баялаг хоол хүнсний зүйл

хэрэглэх, чацаргана, аньсны шүүс зэрэг шингэнийг уух Хамрын хөндийг өдөрт 2-оос багагүй удаа цэвэрлэх, угаах Хоолойгоо давс, содын уусмал, сармисны хандаар зайлах Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ, агаарын сэлгэлтийг байнга хийх Хэрэв 38 хэмээс дээш халуурах, ханиалгах зэрэг томуу, томуу төст өвчний

шинж тэмдэг илэрсэн бол бусдад халдвар тараахаас сэргийлж, сургууль, цэцэрлэг, ажилдаа явалгүй харъяа дүүрэг, өрхийн эрүүл мэндийн төвдөө хандан эмчийн зааврын дагуу эмчилгээ хийлгэх

СҮХБААТАР ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ

Page 2: sbd.edub.edu.mnsbd.edub.edu.mn/Data/uploads/docs/tomuu tost... · Web viewХэрэв 38 хэмээс дээш халуурах, ханиалгах зэрэг томуу, томуу
Page 3: sbd.edub.edu.mnsbd.edub.edu.mn/Data/uploads/docs/tomuu tost... · Web viewХэрэв 38 хэмээс дээш халуурах, ханиалгах зэрэг томуу, томуу
Page 4: sbd.edub.edu.mnsbd.edub.edu.mn/Data/uploads/docs/tomuu tost... · Web viewХэрэв 38 хэмээс дээш халуурах, ханиалгах зэрэг томуу, томуу
Page 5: sbd.edub.edu.mnsbd.edub.edu.mn/Data/uploads/docs/tomuu tost... · Web viewХэрэв 38 хэмээс дээш халуурах, ханиалгах зэрэг томуу, томуу