Polychlorinated biphenyl (pcb) of soil in mongolia

1
М.Баяржаргал 1 , П.Одонмажиг 1 , Д.Отгонсүрэн 1 , Л.Жаргалсайхан 2 1 ШУА, Хими, хими-технологийн хүрээлэн 2 Байгаль орчин, ногоон хөгжлийн яам Полихлорт бифенилүүд (ПХБ) нь Стокгольмын Конвенциор хориглосон хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд онцгой хор хөнөөлтэй удаан задардаг органик бохирдуулагч бодисын жагсаалтад багтдаг бүлэг нэгдэл [1]. C 12 H 10-n Cl n гэсэн ерөнхий томъёотой (n нь 1-10 хороонд байж болох Cl-н атомын тоо). Нийт 209 уламжлал буюу конгенерыг багтаадаг . Зураг. 1. ПХБ-ийн химийн бүтэц Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн харъяа газруудад хөрс бохирдуулагч ПХБ-ийн урьдчилсан танадалт хийх зорилгоор нийт 5 газар 3,5 м хүртэлх гүнд хөрсний өрөмдлөгө хийж, дээжүүдэд агуулагдах ПХБ-ийн бохирдлын хэмжээг үнэлэв [3]. ПХБ-ийн агууламжийг 28; 52; 101; 118; 153; 138; 180 конгенеруудын нийлбэр дүнгээр тооцоолсон. 1920-1978 онд дэлхий дахинааүйлдвэрлэгдсэн нийт ПХБ-ийн тархалт, хэрэглээ ба хэмжээ, (тонн) Трансформатор - 48% Конденсатор - 21% Бусад төхөөрөмж - 10% Өргөн хэрэглээний бараа - 20% Шинжилгээний дүнгээр хамгийн өндөр ПХБ-ийн бохирдол Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн трансформаторын засварын цех байрлаж байсан газрын өнгөн хөрсөнд 27,5 мг/кг агууламжтай илэрсэн. ПХБ агуулсан трансформаторын тос хөрсөнд нэвчин 2 м гүнд ПХБ-ийн агууламж 3,1 мг/кг, 3 м гүнд 0,2 мг/кг хүртэл хэмжээнд илрэв. ПХБ-ийн бохирдлын хөрсөнд нэвчсэн байдлыг Зураг 3-т үзүүлэв. Зураг 3. УБЦТС ТБХК-ний Трансформаторын цех байрлаж байсан газрын хөрсөнд ПХБ нэвчсэн байдал Эдгээр дүн нь Монгол улсын стандартад заасан хөрсөн дэх ПХБ-ийн хүлцэх дээд хэмжээг 275; 31 ба 2 дахин тус тус давсан хэмжээ болно [4]. “Эрдэнэт” үйлдвэрийн цахилгаан цехийн талбайн бохирдсон байх магадлалтай хөрсний 0,5 м хүртэлх давхаргад ПХБ-ийн агууламж 0,5 мг/кг, 2,5 м гүнд <0,02 мг/кг байв. Мөн Улаанбаатар хотын ундны эх үүсвэрийн дэргэд байрлах Улаанбаатар дэд станцын (Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК) хашаан дотроос авсан болон Сонгины амралтын ойр орчмоос авсан Туул голын хурдсын дээжинд ПХБ-ийн агууламж <0,02 мг/кг байгаа нь дээрх дээжүүдтэй харьцуулахад бохирдол багатай байна. 1. www.pops.int/documents/convtext/convtext_en.pdf 2. Химийн хорт болон аюултай бодис ба удаан задардаг органик бохирдуулагчид. Эмхэтгэсэн Л.Жаргалсайхан, Д.Монхообор. Улаанбаатар, 2013. 172 х. 3. ISO 10382: 2002. Хөрсний чанар. Органик хлорт пестицид ба полихлорт бифенилийн агууламжийг электрон баригч детектор бүхий хийн хроматографиар тодорхойлох арга. 4. MNS 5850: 2008. Хөрсний чанар. Хөрс бохирдуулагч бодис, элементүүдийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ. ЭРЧИМ ХҮЧНИЙ ТОСОН ТОНОГЛОЛ БАЙРЛАСАН ЗАРИМ ГАЗРЫН ХӨРСНИЙ ПОЛИХЛОРТ БИФЕНИЛИЙН БОХИРДОЛ ОРШИЛ ҮР ДҮН БА ХЭЛЭЛЦҮҮЛЭГ МАТЕРИАЛ, АРГАЗҮЙ ДҮГНЭЛТ ИШЛЭЛ ПХБ нь цахилгаан тусгаарлах чадвар өндөртэй, галд тэсвэртэй зэрэг шинж чанартай тул цахилгаан эрчим хүчний трансформатор, конденсатор, тосон таслуур зэрэг тоноглолын тусгаарлагч шингэн, лак, будаг г .м. бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ашиглаж байсан [2]. ПХБ агуулсан материал, тоног төхөөрөмжөөс бохирдол тархан хөрс, усыг хордуулахаас гадна хоол хүнс, тэжээлээр дамжин мал амьтан, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлдэг [2]. Иймээс ПХБ-ээр бохирдсон эх үүсвэрийг илрүүлж, бохирдлын хэмжээг тогтоох нь дараа дараагийн шатны байгаль орчин хамгаалах ажиллагаанд чухал ач холбогдолтой. Зураг 2. Өрөмдлөгө хийж хөрсний дээж авч байгаа явц. (Улаанбаатар дэд станцын хүчний трансформаторын дэргэд) Хөрсний органик бохирдуулагчийн зөвшөрөгдөх дээд хэмжээг тодорхойлсон MNS 5850: 2008 стандартад зааснаар полихлорт бифенилүүдийн хөрсөнд агуулагдах Хүлцэх хэмжээ: 0,1 мг/кг Хортой агууламж: 2,0 мг/кг 0.2 0.5 2.1 3.1 12.6 27.5 0 5 10 15 20 25 30 3-3.5 2.5-3 2-2.5 1.5-2 0.5-1 0-0.5 Хөрсний гүн, м ПХБ-ийн агууламж, ppm Эрчим хүчний тосон тоноглол байрласан газруудад полихлорт бифенилийн бохирдол илэрч байгаад анхаарал хандуулан цааш тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай.

Transcript of Polychlorinated biphenyl (pcb) of soil in mongolia

Page 1: Polychlorinated biphenyl (pcb) of soil in mongolia

М.Баяржаргал1, П.Одонмажиг1, Д.Отгонсүрэн1, Л.Жаргалсайхан2

1 ШУА, Хими, хими-технологийн хүрээлэн

2 Байгаль орчин, ногоон хөгжлийн яам

Полихлорт бифенилүүд (ПХБ) нь Стокгольмын Конвенциор

хориглосон хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд онцгой хор

хөнөөлтэй удаан задардаг органик бохирдуулагч бодисын

жагсаалтад багтдаг бүлэг нэгдэл [1]. C12H10-nCln гэсэн ерөнхий

томъёотой (n нь 1-10 хороонд байж болох Cl-н атомын тоо). Нийт

209 уламжлал буюу конгенерыг багтаадаг.

Зураг. 1. ПХБ-ийн химийн бүтэц

Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК, Улаанбаатар

цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Уулын баяжуулах “Эрдэнэт”

үйлдвэрийн харъяа газруудад хөрс бохирдуулагч ПХБ-ийн

урьдчилсан танадалт хийх зорилгоор нийт 5 газар 3,5 м хүртэлх гүнд

хөрсний өрөмдлөгө хийж, дээжүүдэд агуулагдах ПХБ-ийн бохирдлын

хэмжээг үнэлэв [3]. ПХБ-ийн агууламжийг 28; 52; 101; 118; 153; 138;

180 конгенеруудын нийлбэр дүнгээр тооцоолсон.

1920-1978 онд дэлхий дахинааүйлдвэрлэгдсэн нийт ПХБ-ийн тархалт,

хэрэглээ ба хэмжээ, (тонн)

Трансформатор - 48%

Конденсатор - 21%

Бусад төхөөрөмж - 10%

Өргөн хэрэглээний бараа - 20%

Шинжилгээний дүнгээр хамгийн өндөр ПХБ-ийн бохирдол

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн трансформаторын

засварын цех байрлаж байсан газрын өнгөн хөрсөнд 27,5 мг/кг

агууламжтай илэрсэн. ПХБ агуулсан трансформаторын тос хөрсөнд

нэвчин 2 м гүнд ПХБ-ийн агууламж 3,1 мг/кг, 3 м гүнд 0,2 мг/кг хүртэл

хэмжээнд илрэв. ПХБ-ийн бохирдлын хөрсөнд нэвчсэн байдлыг

Зураг 3-т үзүүлэв.

Зураг 3. УБЦТС ТБХК-ний Трансформаторын цех байрлаж байсан газрын хөрсөнд

ПХБ нэвчсэн байдал

Эдгээр дүн нь Монгол улсын стандартад заасан хөрсөн дэх

ПХБ-ийн хүлцэх дээд хэмжээг 275; 31 ба 2 дахин тус тус давсан

хэмжээ болно [4].

“Эрдэнэт” үйлдвэрийн цахилгаан цехийн талбайн бохирдсон

байх магадлалтай хөрсний 0,5 м хүртэлх давхаргад ПХБ-ийн

агууламж 0,5 мг/кг, 2,5 м гүнд <0,02 мг/кг байв.

Мөн Улаанбаатар хотын ундны эх үүсвэрийн дэргэд байрлах

Улаанбаатар дэд станцын (Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ

ТӨХК) хашаан дотроос авсан болон Сонгины амралтын ойр орчмоос

авсан Туул голын хурдсын дээжинд ПХБ-ийн агууламж <0,02 мг/кг

байгаа нь дээрх дээжүүдтэй харьцуулахад бохирдол багатай байна.

1. www.pops.int/documents/convtext/convtext_en.pdf

2. Химийн хорт болон аюултай бодис ба удаан задардаг органик

бохирдуулагчид. Эмхэтгэсэн Л.Жаргалсайхан, Д.Монхообор.

Улаанбаатар, 2013. 172 х.

3. ISO 10382: 2002. Хөрсний чанар. Органик хлорт пестицид ба полихлорт

бифенилийн агууламжийг электрон баригч детектор бүхий хийн

хроматографиар тодорхойлох арга.

4. MNS 5850: 2008. Хөрсний чанар. Хөрс бохирдуулагч бодис,

элементүүдийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ТОСОН ТОНОГЛОЛ БАЙРЛАСАН

ЗАРИМ ГАЗРЫН ХӨРСНИЙ ПОЛИХЛОРТ

БИФЕНИЛИЙН БОХИРДОЛ

ОРШИЛ ҮР ДҮН БА ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

МАТЕРИАЛ, АРГАЗҮЙ

ДҮГНЭЛТ

ИШЛЭЛ

ПХБ нь цахилгаан тусгаарлах чадвар өндөртэй, галд тэсвэртэй

зэрэг шинж чанартай тул цахилгаан эрчим хүчний трансформатор,

конденсатор, тосон таслуур зэрэг тоноглолын тусгаарлагч шингэн,

лак, будаг г.м. бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ашиглаж байсан [2].

ПХБ агуулсан материал, тоног төхөөрөмжөөс бохирдол тархан хөрс,

усыг хордуулахаас гадна хоол хүнс, тэжээлээр дамжин мал амьтан,

хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлдэг [2].

Иймээс ПХБ-ээр бохирдсон эх үүсвэрийг илрүүлж, бохирдлын

хэмжээг тогтоох нь дараа дараагийн шатны байгаль орчин

хамгаалах ажиллагаанд чухал ач холбогдолтой.

Зураг 2. Өрөмдлөгө хийж хөрсний дээж авч байгаа явц.

(Улаанбаатар дэд станцын хүчний трансформаторын дэргэд)

Хөрсний органик бохирдуулагчийн зөвшөрөгдөх дээд хэмжээг

тодорхойлсон MNS 5850: 2008 стандартад зааснаар

полихлорт бифенилүүдийн хөрсөнд агуулагдах

Хүлцэх хэмжээ: 0,1 мг/кг

Хортой агууламж: 2,0 мг/кг

0.2

0.5

2.1

3.1

12.6

27.5

0 5 10 15 20 25 30

3-3.5

2.5-3

2-2.5

1.5-2

0.5-1

0-0.5

Хө

рсн

ий

гүн

, м

ПХБ-ийн агууламж, ppm

Эрчим хүчний тосон тоноглол байрласан газруудад полихлорт

бифенилийн бохирдол илэрч байгаад анхаарал хандуулан цааш

тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай.