P.munhjargal 313 Uushig

37
www.zaluu.com www.zaluu.com

TAGS:

Transcript of P.munhjargal 313 Uushig

Page 1: P.munhjargal 313 Uushig

www.zaluu.comwww.zaluu.com

Page 2: P.munhjargal 313 Uushig

Зүүн уушги дээд доод 2 хэсэгтэй, баруун нь

дээд, доод ,дунд 3 хэсэгтэй байна. Тэдгээр

нь бие биенээсээ гүн завсраар

тусгаарлагддаг. Зүүн уушги дунд хэсэггүй

боловч түүнийг хэлэн хэлтэр орлоно. Нэг

хэлтэр нь өөрийн артери, вен, мэдоэл,

тунгалгын зангилаа, уушгины эд бүхий бие

даасан нэгж хэсэг юм. Уушги бүр 10

хэлтэртэй.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 3: P.munhjargal 313 Uushig

Амьсгалаар орсон агаар цулцангийнхялгасан судасны цус хоѐрын хоорондявагдах хийн солилцоо бол уушгины голүүрэг юм. Үүнийг гадаад амьсгал гэжнэрлэнэ. Уушгины цулцанд хийн солилцоонэвчих замаар явагдана. Цулцангын агаардах хүчилтөрөгч 110мм нүүрсхүчил 40ммм.у.б даралттай байж хийн солилцоо хэвийнявагддаг. Уушги нь усны солилцоо, хүчилшүлтийн тэнцвэр, цусны рН зохицуулах , биеийн дархлалд оролцох үүрэгтэй.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 4: P.munhjargal 313 Uushig

Рентген шинжилгээ: уушгины эмгэгтэй бүхөвчтөнд хийх шаардлагатай бөгөөд өвчтөнгэгц хажуу хоѐр байрлалаар рентгенд харжзураг авч шинжилнэ. Энэ нь буглаа , плеврийн шингэн, уушгины эдийн ателектаз, нэвчдэс зэргийг илрүүлж байрлалыг тогтоохболомжтой.

Цахим тоолуурт томографи: цээж түүнийэрхтнүүдийн хөндлөн оглолын рентгенбүтцийг олон түвшинд тод гаргах шинжилгээюм.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 5: P.munhjargal 313 Uushig

Бронхографи: рентгенд тодрогч бодисоор

гуурсан хоолойг дүүргэн рентгенд харж зураг

гаргах шинжилгээ юм. Энэ шинжилгээгээр

уушгины буглаа, уйланхай, гуурсан хоолойн

цоорхой, нарийсал зэргийг оношлоно.

Ангиографи: рентгенд тодрогч бодисыг

уушгины судас руу тарьж рентгенээр харж

зураг гаргах шинжилгээ юм. Үүний тулд

уушгины судсыг хаймсуурдан түүгээр

рентгенд тодрох бодисын уусмал 15-20мл-г

шахаж олон эгшингийн зураг авдаг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 6: P.munhjargal 313 Uushig

Бронхийн артериографи: гуурсан хоолойн

артерид рентгенд тодрогч бодис хийж

рентген зураг гаргах шинжилгээ юм.

Уушганаас цус гоожих тохиолдолд цус

гоожиж буй газрыг тодорхойлох,түүнийг

эмболоор бөглөх зорилгоор хийнэ.

Пневмомедиастинографи:өвчүүний дээд

ирмэг эсвэл зүүн талын хоѐрдугаар

хавирганы завсар руу өвчүүний ирмэг

дагуулан хатгаж 150-200мл хүчилтөрөгч,

агаар шахаж голтын өөхлөгийг хийжүүлэн

ренген зураг гаргах шинжилгээ юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 7: P.munhjargal 313 Uushig

Цацраг идэвхит бодисын шинжилгээ: цацрагидэвхит бодисын изотопын тусламжтай уушгиныголомтот эмгэг хавдар, ателектаз зэргийгилрүүлдэг.

Бронхоскопи:бронхоскоп хэмээх дурангаарамьсгалын замыг дурандана. Энэшинжилгээгээр амьсгалын замын цэр салсаасбактериологи, цитологийн шинжилгээнд авчболно. Мөн тусгай чимхүүрээр хавдар юмууэмгэгийн сэжигтэй газраас эд авч гистологийншинжилгээ хийнэ.

Торакоскопи: торакоскоп дурангаар плеврийнхөндийг дурандах шинжилгээ юм. Дурангаахавирганы завсраар шургуулж хавдар болонуйланхайг илрүүлэх,биопси авах заримтохиолдолд уйланхайг суллах хагалгаа хийхболомж олгоно.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 8: P.munhjargal 313 Uushig

Медиастиноскопи: цээжний голтын өмнөд

зайг дурандах шинжилгээ. Энэ

шинжилгээгээр голтын хавдар, уйланхай,

хавдрын үсэрхийлэл рүү хатгах, тунгалгын

зангилаа авах зорилгоор хийнэ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 9: P.munhjargal 313 Uushig

Битүү гэмтэл , галт зэвсэг болон хутганы

шархаар үүснэ. Ил гэмтлээр уушгины гэмтэл

гемоторакс, пневмоторакстай давхар байна.

Шинж тэмдэг: цээж өвдөж тэр нь амьсгал

авахад ихэснэ.цустай цэрээр ханиана. Бодит

үзлэгээр гэмтсэн хэсэгт онц хөндүүр,

тогшиход дүлий чимээтэй байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 10: P.munhjargal 313 Uushig

Эмчилгээ : үрэвслээс сэргийлж

антибиотик эмчилгээ, цэр ховхлох

эм өгнө. Нэвт шарханд яаралтай

хагалгаагаар уушгины шархыг оѐх

ба гэмтэл их бол уушги тайрна.

Плеврийн хөндийд гоожуурга

байрлуулж, цээжний ханын шархыг

үечлэн битүүлж оѐно.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 11: P.munhjargal 313 Uushig

Буглаа гэж уушгины эдийн хязгаарлагдмал

идээт задралт эмгэг юм.

Уушгины үхжил гэдэг нь тдээт үхжил их газар

хамран цаашдаа ахих хандлагатай хэлбэрийг

хэлнэ.

Шалтгаан эмгэг жам: эмгэг төрөгч нян

амьсгалын замд саад болох, уушги түүний

хэсэг агааргүйтэх, цус тунгалгын үед хямрах

үндсэн шалтгаантай.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 12: P.munhjargal 313 Uushig

Цусаар ,тунгалгаар, гэмтлээр болон гуурсан

хоолойгоор халдвар дамжин буглаа үүсгэнэ.

Эмгэг бүтэц: уушгины эдэнд уушгины

үрэвслийн морфологи өөрчлөлтөөс гадна

эдийн үхжил бүхий хэсгүүд

тодорхойлогдоно. Нянгаас уураг задлагч эс

ялгарч үхэжсэн эдийг хайлуулан идээ бүхий

хөндий үүсгэнэ.

Уушгины үхжил ,уушгины тархмал задралт

идээт эмгэг бөгөөд үхэжсэн хэсэг нь

тодорхой зааг хилгүйгээр зөөлөрсөн бараан

хэсэг рүү шилжиж эрүүл эд рүү орсон байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 13: P.munhjargal 313 Uushig

Шинж тэмдэг оношлогоо: өвчний явцыг

1. Буглаа цоороогүй

2. Буглаа цоорсон гэж 2 үе шатанд хуваана.

o Эхний үед уушгины цочмог идээт задрал эмгэгболох бөгөөд үхсэн эд идээ гуурсан хоолой рууцоорч ороогүй байна.

Цээжээр өвдөх

Хуурай ханиах

40С хүртэл халууран чичирч хөлөрнө

Бие суларч хоолонд дургүй болно

Ам цангана

Үзлэгээр цээжний өвчтэй тал амьсгалд оролчохдоонөгөө эрүүл талаасаа хоцорч оролцох бадархад хөндүүр тогшиход битүү дүү авиа гарна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 14: P.munhjargal 313 Uushig

Рентген цахим тоолуурт томограммд томжижиг хэмжээний сүүдэр илэрнэ.цуснышинжилгээнд лейкоцитоз,түүний дүрстхэлбэр зүүн талруу хазайсан байна.

o Хоѐрдугаар үе : буглаа гуурсан хоолой рууцоорох үеэс эхэлнэ. Энэ нь гол төлөв өвчинихэссэнээс хойш 2-3 дах 7 хоногт илэрнэ. Буглааны идээ гуурсан хоолойгоор амаар иххэмжээтэй гарах ба энэ үеэс өвчтөний халуубууж, хордлого багасан, лабораторийншинжилгээний дүн ч сайжирна.

o Булаатай хобогдсон гуурсан хоолой буглааныдээд үзүүрт байрлаж, гуурсан хоолой өөрөөнарийсан муруйж тахиралдсан байвал буглаабүрэн суллагдахгүй бөгөөд үүнийг дагаад

www.zaluu.comwww.zaluu.com

Page 15: P.munhjargal 313 Uushig

Өвчтөний биеийн байдал бүрэн

сайжирдаггүй. Гуурсан хоолойд орсон

идээ түүнийг үрэвсүүлж ханиалга

үргэлжлэн өвчтөн хоногт хэдэн зуун мл

идээ гаргана.өвчтөний амнаас эвгүй

үнэр ханхална. Саванд хураасан уэр

гурван үетэй бөгөөд хамгийн доод талд

нь идээ, дунд үед нь шингэн, дээд талд

нь хөөс хөвнө. Микроскопоор цэр

шинжилбэл олон тооны цагаан эс , уян

ширхэг, нян илэрнэ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 16: P.munhjargal 313 Uushig

Эмчилгээ : уушгины идээт буглааг айтаргадагшлуулах хордлоготой тэмцэнэ. Зүрх, дотор эрхтэний үйл ажиллагааг хэвийнболгох, биеийн эсэргүүцэлийг дээшлүүлэх ижбүрдэл эмчилгээ хийнэ. Консервативэмчилгээнд ариун цэврийн дэг сахиулах , сайн хлллож, биеийн чадал чалхийгдээшлүүлнэ. Өвчтөн цэрээрээ их уурагалдаж буйг альбумин элбэг хоол хүнсээрнөхнө. Цохимжтой антибиотикийг шилжхэрэглэнэ. Антибиотикийг судас булчиндтарьж уулгахын зэрэгцээ утлага, бронхоскопоор антибиотик цацах, буглаа руухатгаж антибиотик тарихыг нэг чухал арга гэжүзнэ. Хордлого тайлах зорилгоор гемодез,

www.zaluu.comwww.zaluu.com

Page 17: P.munhjargal 313 Uushig

реополиглюкин тарина.

Өвчний төгсгөл

1. Бүрэн эдгэрэх: эмчилгээгээр зөвхөн

клиникийн төдийгүй , рентген шинж арилдаг

2. Эмнэл зүйн эдгэрэл:эмнэл зүйн шинжүүд

арилах боловч рентгенээр харахад уушгинд

буглааны хоосон хөндий тодорхойлогдоно.

3. Эмнэл зүйн сайжрал:өвчтөний биеийн

байдал хөнгөрөвч бага зэрэг халуунтай ,

ханиалга бага хэмжээний идээрхэг салслаг

цэр гарна.рентгенд уушгины хөндий түүнийг

тойрсон нэвчдэс харагдана.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 18: P.munhjargal 313 Uushig

4. өвчтөний бие сайжраагүй байдал: өвчин

цочмог хэлбэрээс архаг руу шилжиж биеийн

хордлого нэмэгдэн , дотор цул эрхтэний

дистрофи, зүрх, амьсгалын зүгшрэл

алдагдана.

5. Ховор боловч үхэх төгсгөл : энэ нь дараах

хүндрэлээс болно.

Уушгины буглаа плеврийн хөндий рүү хагарч

чинэрсэн пиопневмотораксаар хүндрэх

Гуурсан хоолой руу цус гоожиж амьсгал

бүтэх

Идээ амьсгалын зам руу урсаж шинээр

буглаа үүсэх

www.zaluu.comwww.zaluu.com

Page 19: P.munhjargal 313 Uushig

Тархи мэт холын эрхтэнд буглаа буглах

Уушгины бэтэг

Энэ өвчинг echinococcus granulosus хэмээх

нэгэн төрөл туузан цагаан хорхой үүсгэнэ.

Хүнд тэрхүү цагаан хорхой амьдрахдаа

дүрсээ хувилган уйланхай үүсгэнэ.

Шинж тэмдэг: өвчний явцыг 3 үе болгоно

o Шинж тэмдэггүй үе:шимэгч хорхой уушгинд

орсноос олон жил тэр нь аажим өсөж

хөгждөг.ямар нэг зовиур шаналгаа үгүй тул

рентгенд тохиолдлоор хийгдсэн

шинжилгээгээр оношлодог.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 20: P.munhjargal 313 Uushig

o Шинж тэмдгийн үе: цээжээр битүү боловчөвдөж, ханиаж амьсгаадна. Энэ нь бэтгийнуйланхай томорч уушгины эд, гуурсанхоолой, мэдрэлийг шахсантай холбоотой.

o Хүндэлийн үе: бэтгийн уйланхай руу халдварорж идээлэх,гуурсан хоолой, цээжний хөндийрүү хагарах явдал тохиолдоно. Уйланхайидээлэхээр өвчтөн халуурч ,цээжээр өвдөнидээтэй цэрээр ханиалгана.

Оношлогоо : рентген, компьютерийнтомографи зэрэгт уйланхай нь дугаригзуйван дуу хил хязгаар нь тод сүүдрээрилэрнэ. Бэтэг гуурсан хоолой руу цоорсонүед бронхиграфи хийвэл түүний хөндий тодхарагдана.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 21: P.munhjargal 313 Uushig

Эмчилгээ:мэс заслаар эмчилнэ.

Эхинококкэктоми цээжийг нээж онгойлгосныдараа бэтэгийн уйланхайг орчноос нь сайтартусгаарлаад бүдүүн зүүгээр хатгажагуулагдсан шингэнийг нь соруулан авна. Фиброз гэрийг нь нээж хитин хальс бусадагуулагдахууныг бүрэн уудалсаны дараауйланхайн хөндийг хлортнатрийн 20%-ийнариутгасан уусмал, 76%-ийн спиртээрарчина. Фиброз бүрхүүлийг битүүлж оѐно.

Бэтгийн уйланхайг мулзлах /энуклеац/ цээжийг нээж онгойлгосны дараа уйланхайнфиброз бүрхүүлийг томхон нээгээд хитинбүрхүүлийг хөндөлгүй бүтнээр нь гаргах арга.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 22: P.munhjargal 313 Uushig

Жижиг хэмжээний бэтгэнд хэрэглэхэд эвтэй.

Перицистэктоми/төгс эхинококкэктоми/

бэтгийн уйланхайг бүхлээр нь фиброз

бүрхүүлтэй авах арга.

Уушги тайрах: бэтгийн уйланхай уушгины

захад байрласан тохиолдолд хэрэглэнэ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 23: P.munhjargal 313 Uushig

Эмгэг бүтэц:уушгины хоргүй хавдар нь

гуурсан хоолойн бүрхүүл эдээс /папилом,

аденом, карцинойд, полип/

мезодремээс/фибром, леймиом, гемангион,

невром/ үр хөврөлийн /гамартом,тератом,/

гаралтай байна.

Байрлалаар нь төвийн буюу том гуурсан

хоолойноос гарсан, захын буюу жижиг

гуурсан хоолойноос юмуу түүний орчмоос

ургасан гэж ангилна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 24: P.munhjargal 313 Uushig

Шинж тэмдэг оношлогоо:

Төвийн бронхи доторх хавдар:голлон аденон

байх бөгөөд удаан аажим ургаж яваандаа

уушгины аль нэг хэсэг нь гуурсан хоолойг

бөглөнө. Эхлээд уушгины тэр хэсгийн

амьсгал бага багаар саатаж эмфизем юмуу

хийн солилцоо амьсгал суларна. Тэнд

халдвар орж үрэвсүүлэн өвчтөн халуурч,

ханиалгана. Рентгенд уушгины тодорхой нэг

том гуурсан хоолой тагларсан бол тэр талын

уушги бүхлээрээ гиповентиляц, ателектазтай

харагдана. Томограммд том гуурсан хоолойн

тайрагдсан шинж илэрнэ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 25: P.munhjargal 313 Uushig

төвийн ,перибронхын хавдар: аажим

өсөлттэй эмнэл зүйн шинж аажим үүснэ

хавдрыг рентгенээр оношилно.

Захын хавдар: шинж тэмдэг үгүй тул

санаандгүй юмуу урьдчилан сэргтйлэх

рентген үзлэгээр оношлогдоно.хавдар

томрохоор цээж өвдөх ,амьсгаадах шинж

илэрнэ.рентгенд зах хүрээ нь тод дугуй

хэлбэртэй сүүдэр болж харагдана.эцсийн

оношийг компьютерийн томографи, эхо-гийн

хяналтаар хавдарыг хатгаж эдийн

шинжилгээ авч тогтооно.

Эмчилгээ:тайрах мэс заслаар эмчилнэ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 26: P.munhjargal 313 Uushig

Шалтгаан : Тамхины утаа, тамхи шатхадялгарах нефть,түүний бүтээгдэхүүн болохцацраг идэвхит бодисын нэгдэл колбальт, никель, хүнцэр зэрэг нь өмөнг үүсгэдэг.

ДЭМБ-ын зөвлөмж, хавдарын эс,бүтцээруушгины хавдарыг дараах байдлаар ялгажээ.

Хавтгай эсийн / эпидермоид/ өмөн:

• Бүрэн ялгаварт

• Тааруу ялгаварт

• Бага ялгаварт

www.zaluu.comwww.zaluu.com

Page 27: P.munhjargal 313 Uushig

Жижиг эст өмөн:

Аденокарцином

a) Бүрэн ялгаварт

b) Булчирхайн

c) Бага ялгаварт

Том эст өмөн:

a) Цайвар эсийн

TNM тогтолцоогоор халварын үе шатыг

тодорхойлно. Т-анхдагч халдвар,N-харъяа

тунгалгийн зангилаа,М-алсын үсэрхийлэл

www.zaluu.comwww.zaluu.com

Page 28: P.munhjargal 313 Uushig

Уушгины өмөнг TNM-ийн тогтолцоогоор ангилахнь:

Т-анхдагч халдвар

ТХ-анхдагч халдварыг бүрэн илрүүдээгүй

ТО-анхдагч хавдар илрээгүй

TIS-хавдрын үүсвэр

Т1-3см-с томгүй голчтой өмөн, төвийн бронхигэмтээгүй байна.

Т2 – хавдар 3см –с том хана дагасан гялтан рууурасан юмуу ателектазтай уушгины уг рууургасан боловч уушгийг бүхлээр нь эзлээгүйбайна.

Т3-цээжний хана,өрц,голтын гялтан үнхэлзэгийнхальс руу ургасан болон уушгины угнаас 2см-ннаана орших хавдар

www.zaluu.comwww.zaluu.com

Page 29: P.munhjargal 313 Uushig

Т4-голд,зүрх,томсудас,цагаан мөгөөрсөн

хоолой, улаан хоолой, нуруу

нугалам,уушгины уг руу ургаж, плеврийн

хөндийд шингэн хурсан хавдар

N-харъяа тунгалгийн зангилаа

NX-тунгалгийн зангилааны байдал тодорхой

бус

NO-т/з-нд хавдар үсэрхийлээгүй

N1-уушгины уг гуурсан хоолойн т/з өмөнд

өртсөн/ хавдартай талын/

N2-хавдартай талын голд,цагаан мөгөөрсөн

хоолойн ацан дах тунгалгийн булчирхай

гэмтсэн

www.zaluu.comwww.zaluu.com

Page 30: P.munhjargal 313 Uushig

N3-голт , уушгины уг эгэм дээр тунгалгын

булчирхай гэмтсэн

М-алсын үсэрхийлэл

МХ-алсын үсэрхийлэлийг илэрхийлэх

шинжилгээ дутуу

МО-алсын үсэрхийлэл үгүй

М1-алсын үсэрхийлэлтэй

Уушгины өмөнг хүндрэлтэй хүндрэлгүй гэж

ангилна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 31: P.munhjargal 313 Uushig

Шинж тэмдэг оношлогоо:уушгины өмөн урт

хугацаанд шинж тэмдэггүй байна. Уушгины

өмөнгийн шинж нь хавдрын байрлал,гуурсан

хоолойн нарийссан хэмжээ, хүндрэл,

хавдрын өсөлт ,үсэрхийлэлээс

хамаарна.өмөн шинж тэмдэггүй байж

рентгенд мэдэгдэх хүртэлх үеийг эмнэл зүйн

өмнөх үе гэнэ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 32: P.munhjargal 313 Uushig

www.zaluu.comwww.zaluu.com

Page 33: P.munhjargal 313 Uushig

www.zaluu.comwww.zaluu.com

Page 34: P.munhjargal 313 Uushig

www.zaluu.comwww.zaluu.com

Page 35: P.munhjargal 313 Uushig

www.zaluu.comwww.zaluu.com

Page 36: P.munhjargal 313 Uushig

www.zaluu.comwww.zaluu.com

Page 37: P.munhjargal 313 Uushig

www.zaluu.comwww.zaluu.com