OY ba MMZ 3

16
Сэдэв: Швейцарь улсын макро орчны шинжилгээ Гарчиг Оршил Швейцарь улс Эдийн засаг Макро эдийн засгийн шинжилгээ 1. ДНБ 2. Ажилгүйдэл 3. Инфляц Швейцарийн адлартай ҮДК-үүд Дүгнэлт www.zaluu.com www.zaluu.com

Transcript of OY ba MMZ 3

Page 1: OY ba MMZ 3

Сэдэв: Швейцарь улсын макро орчны шинжилгээ

Гарчиг

Оршил

Швейцарь улс

Эдийн засаг

Макро эдийн засгийн шинжилгээ

1. ДНБ

2. Ажилгүйдэл

3. Инфляц

Швейцарийн адлартай ҮДК-үүд

Дүгнэлт

www.zaluu.comwww.zaluu.com

Page 2: OY ba MMZ 3

Оршил

Швейцари улс албан ѐсоор Швейцарийн Холбооны Улс бол баруун Европт

байрлах 7.5 сая хүн амтай, 41,285 км² газар нутагттай, далайд гарцгүй орон юм.

Швейцари нь 26 улсаас бүрдсэн холбооны бүгд найрамдах улс бөгөөд эдгээр улсуудыг

өөрөөр бас кантон гэж нэрлэдэг. Берн хот бол Холбооны улсын засгийн газар байрлах

хот бөгөөд де факто нийслэл хот нь юм. Энэ орны эдийн засгийн төвүүд нь Женев ба

Цюрих хотууд болно. Швейцари бол дэлхийн хамгийн баян орнуудын нэг мөн.

Швейцари улсын аж үйлвэрийн салбар нь 19-р зууны дунд үеэс хөгжиж эхэлсэн

ба 20-р зууны эхэн үе гэхэд Европдоо хамгийн өндөр хөгжилтэй нь болж хөгжсөн. Яг

энэ үеэр Швейцари улс Европийн хамгийн баян улс байсан. 1-р дайны турш эдийн

засаг нь олон хэцүү асуудлуудтай тулгарсан. 1940, 1930, 1920, 1910-аад онуудад

нүүрсээр эрчим хүч үйлдвэрлэн эрчим хүчний хэрэглээг ихэсгэсэн.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 3: OY ba MMZ 3

Швейцари улс

Швейцарийн латин нэр буюу Confoederatio Helvetica гэдэг нь Альпийн бүс нутагт

амьдарч байсан эртний кельт гаралтай хельвет аймгийн нэрээс гаралтай юм.

Швейцари улсын байгуулагдсан огноог уламжлал ѐсоор 1291 оны 8 сарын 1 гэж үздэг

учир энэ өдрийг үндэсний баярын өдөр хэмээн тэмдэглэдэг.

Швейцари улс Герман, Франц, Итали, Австри ба Лихтенштейн улсуудтай

хиллэдэг. Швейцари нь олон хэлтэй улс бөгөөд герман, франц, итали, руманш гэсэн

дөрвөн хэлийг үндэсний хэл гэж үздэг. Хэрэглээний түвшинд англи хэл нэлээд

түгээмэл тархсан. Швейцари улс төвийг сахих эртний уламжлалтай бөгөөд 1815 оноос

хойш дайнд ороогүй. Энд Олон Улсын Улаан Загалмайн Нийгэмлэг, Дэлхийн

Худалдааны Байгууллага, НҮБ-ийн Европ дахь хоѐр төв оффис байрладаг.

Швейцарын бяслаг, шоколад, цаг ба хэмжүүрийн төхөөрөмж, бас хамгийн чухал

нь банкны үйл ажиллагаагаараа алдартай. Үүнийг дуулаагүй хүн бараг ховор байх.

Хүмүүс нь ажилсаг, бас хэмнэлч зангаараа Европт алдартай. Мөн Швейцар Улсын

иргэд 4 хэлээр ярьдаг: итали, франц, ретороман ба герман хэлтэй. Нэг хэсэгт

амьдардаг хүмүүс нь нөгөө хэсэгт амьдардаг иргэнээ бараг ойлгохгүй байж чадах

жишээтэй. Гэвч төрийн үндсэн хэл нь эдгээр дөрвөн хэл байна.

Сэтгэл мэдрэлийн эмнэлгүүдийн ихэнх ажлын зарчим, номхотголын арга

хэлбэрүүдийг Швейцарууд гаргаж байсан- хүний эрх бол энд хамаагүй зүйл гэж үздэг.

Эхэлж иргэн хүн үүргээ гүйцэтгэж байж, дараа нь эрхээ нэхэх эрхтэй болдог. Тэр эрх нь

бол, ажиллах эрх. Ажилладаг хүний ам нь тосдоно гэсэн онолыг баримталдаг.

Түүхээс үзэх Швейцариуд одоогийнх шигээ өндөр түвшинд үргэлж хангалуун

сайхан амьдарч байгаагүй: боолчлол, ядуурал, тахал, шашны гаралтай дайн, иргэний

дайн, гадаад орны сонирхлыг төлөөлсөн дайн- ард түмэнд тохиож болох бүхий л гайг

даван туулсан. Гэвч ард түмэн нь бууж өгөлгүй, зүтгэсээр иржээ. Швейцарын хамгийн

том нөөц нь бол хүн нь. Тиймээс эх орон ба тусгаар тогтнол нь зүгээр нэг олдоогүй,

маргааш нөгөөдрөө бус, хэд наслахаа сайн эргэцүүлэн боддог. Мөн мэдээж хэрэг,

хүүхдүүддээ юм үлдээж амьдрахыг хичээдэг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 4: OY ba MMZ 3

Тариачин

Тариачин нь бол Швейцар улсын гол багана нь болж явдаг. Харж ажиглахад,

энгийн тариачин иргэн нь хүүхдээ хар ажилд багаас нь дасгадаг- хүйтэн сэрүүнийг

даван туулж сурсан хүүхдүүд нь идэр наснаасаа өөрийн хоолоо өөрөө олоод эхэлдэг.

Энэ бол тариачин хүний сэтгэхүй- газар нутгаасаа салгахын аргагүй зуурахаас гадна,

зөвхөн сайн ба ухаантайгаар нь шилж шүүдэг. Ухаангүй, боловсролгүй, мэдлэггүй нь

нийгмийн эрэгт хаягдаж, бусдын боол болдог. Харгис санагдах боловч, нийгэм нь соѐл

уламжлалаар дамжуулан, өөрийгөө хамгаалах арга зүй нь ийнхүү тогтсон юм.

Иймэрхүү зарчмаар өссөн охид хөвгүүд тархи толгой нь хурдан ажилладаг,

ажил голж мэддэггүй, зөвхөн өөртөө найдаж, юмыг болгох талаас нь сэтгэдэг ард

түмний дүр төрх бий болгодог.

Энэ сэтгэхүй хэрхэн ажилладгийг тодорхой хэдэн жишээтэй нь толилуулъя:

2-р дэлхийн дайн болоход, Швейцар улс өөрийгөө дайнаас холхон авч, цэвэрхэн

гараад үлдэж чадсан байна.

Европын тив дайнд автаж, еврейчүүдээс цэвэрлэх ажиллагаа өрнөхөд, хамаг

хураагдсан еврейчүүдийн хөрөнгө мөнгийг швейцарын банкуудад шилжигддэг байсан

юм. Мөн АНУ, Их Британий Эзэнт Гүрэнтэй эдийн засгийн суваг нь гуравдагч буюу

дайны үйл ажиллагаанд оролцоогүй талаар дамжин, дэлхийн мөнгөний эргэлт үүсгэдэг

байжээ. Энэ бол энгийн мөнгө угаалт гэж ойлгож болно. Дайтаж буй орнуудад техник

технологи, шинжлэх ухаан, зэвсгийг санхүүжүүлэх хэрэгтэй тул, харилцан ашигтай

нүүдэл байсан юм. Үүгээр швейцарын ард түмэн ихэд хожсон. Энэхүү систем нь

мэдээж хэрэг одооны даяаршиж буй ертөнцөд цар хүрээгээ тэлж, орлогын хэмжээ нь

мөн адил өснө. Орлого нь улам нэмэгдэж, дэлхийн хөрөнгийн урсгалын томоохон хувь

нь Швейцарыг дамждаг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 5: OY ba MMZ 3

Эдийн засаг

Байгалийн ашигт малтмал,эрдэс баялаг дутмаг ч гэлээ Швейцар нь дэлхийд аж

үйлдвэрийн хөгжлөөрөө гайхагдсан том орны нэг болж чадсан юм. Хими, цахилгаан

тоног төхөөрөмж, нарийн хэмжээст багаж, цаг, нэхмэл, машины үйлдвэрлэл түлхүү

хөгжсөн. Тиймээс экспортын бараа бүтээгдэхүүн нь суурь машин, цахилгаан бараа,

зэмсэг, цаг, нэхмэл, эм зэргээс бүрдэж байгаа. Хөдөө аж ахуйн салбарт идэвхтэй

ажилладаг. Мал аж ахуй, ялангуяа сүүний чиглэлийн үйлдвэрүүд нь өндөр үр ашигтай

ажилладаг. Тиймээс швейцар улсын бяслаг нь энэ улсын брэнд болж алдаршжээ.

Аялал жуулчлал дээд зэргээр хөгжсөн. Швейцарын банкууд улс орондоо төдийгүй

дэлхийн банк санхүүгийн системд салшгүй бүрэлдэхүүн хэсэг болжээ.

Швейцарын сүүн бүтээгдэхүүн, цаг ба хэмжүүрийн нарийн тоног төхөөрөмж,

шоколаднаас гадна, хамгийн их олдог хөрөнгийн эх үүсвэрүүд нь:

1. Оффшор компаниуд

2. Африкийн ба бусад 3-дагч орнуудын түүхий эд, мөнгөний урсгал Цюрих хотоор

дамжин, Швейцарын банкуудад эзэмшигчийн өндөр нууцлалтай хадгалагддаг.

3. Цөмийн технологийн жуулчлагч

4. Зэвсгийн технологийн жуулчлагч

Швейцари улс нь 1 хүнд ноогдох ДНБ-ээр дэлхийд хамгийн өндөр үзүүлэлттэй

байдаг орнуудын нэг бөгөөд эдийн засаг нь ажиллах хүч өндөр хөгжсөн, ажилгүйдэл

бага, чинээлэг тайван орон юм. Швейцарийн эдийн засгийн хөгжлийн хамгийн гол

хүчин зүйл нь өндөр технологи, мэдлэгт суурилсан бүтээгдэхүүний үйлвэрлэлүүд

болон санхүүгийн үйлчилгээр өндөр хөгжсөн. 2009 онд эдийн засаг нь бууралттай

байсан ба 2010 он гэхэд төрөл бүрийн бодлого авч хэрэгжүүлсний үр дүнд эдийн засаг

нь 2.7%-аар өссөн. Швейцари улс нь Европийн холбоо, хөрш зэргэлдээх өндөр

хөгжилтэй улс орнууд болон АНУ-тай түншийн сайн харилцаатай байдаг. Мөн

иргэдийнх нь амьдралын түвшин өндөр, хөдөлмөрийн нөхцөл, цалингийн дээд түвшний

vзvvлэлтээр Швейцари Улс бvх орныг ардаа орхижээ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 6: OY ba MMZ 3

Макро эдийн засгийн шинжилгээ

1. Дотоодын Нийт Бүтээгдэхүүн

ДНБ: Дэлхийн улс орнуудын жагсаалтад: 38

2010: $324.5 тэрбум (2010 он)

2009: $316.4 тэрбум (2009 он )

2008: $322.6 тэрбум (2008 он) ДНБ-ий өсөлтийн хэмжээ: Дэлхийн улс орнуудын жагсаалтад: 132

2010: 2.6%

2009: -1.9%

2008: 1.9%

Нэг хүнд ноогдох ДНБ: Дэлхийн улс орнуудын жагсаалтад:17

2010: $42,600

2009: $41,600

2008: $42,600 (2010 он)

ДНБ бүрдүүлэгч салбар:

Хөдөө аж ахуй: 1.3%

Аж үйлдвэр: 27.2%

Үйлчилгээ: 71.5%

-0.8

-0.6

-0.4

-0.2

0

0.2

0.4

0.6

0.8

1

2006 2007 2008 2009 2010

0.80.7

1

-0.7 -0.7

ДНБ-н өсөлт %-р

www.zaluu.comwww.zaluu.com

Page 7: OY ba MMZ 3

Төсөв

Орлого: $185.7 тэрбум Зардал: $182.3 тэрбум

Татвар болон бусад орлого

ДНБ-ийн 35.5%

Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн:

жимс хүнсний ногоо мах жижиг үр тарианы ургамал өндөг

Аж үйлдвэрийн салбарт:

Машины эд анги химийн бүтээгдэхүүн цаг эд материал нарийн хэмжилт хийдэг багаж аялал жуулчлал банк даатгал

1.30%

27.20%

71.50%

ДНБ бүрдүүлэгч салбар:

Хөдөө аж ахуй

Аж үйлдвэр

Үйлчилгээ

www.zaluu.comwww.zaluu.com

Page 8: OY ba MMZ 3

Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний өсөлт

6.3% (2010 он)

Экспорт

2010: $258.5 тэрбум

2009: $206.1 тэрбум

Экспортолдог зүйлс:

машины тоног төхөөрөмж

химийн бүтээгдэхүүн

цаг

хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн

Экспортын түнш:

Герман-19.02%

АНУ-10.2%

Итали- 7.9%

Франц- 7.7%

Их Британи-5.9% (2010)

19.02%

10.20%

7.90%

7.70%

5.90%

Экспортын түнш

Герман

АНУ

Итали

Франц

Их Британи

www.zaluu.comwww.zaluu.com

Page 9: OY ba MMZ 3

Импорт

2010: $246.2 тэрбум

2009: $204.7 тэрбум

Импортлодог зүйлс:

машины тоног төхөөрөмж

химийн бүтээгдэхүүн

машин

төмөр

хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн

бүс бараа

Импортын түншүүд:

Герман-32%

Итали-10.2%

Франц-8.5%

АНУ-5.3%

Нидерланд-4.5%

Австрали-4.3% (2010 он)

3.20%

10.20%

8.50%

5.30%

4.50%

4.30%

Импортын түншүүд

Герман

Итали

Франц

АНУ

Нидерланд

Австрали

www.zaluu.comwww.zaluu.com

Page 10: OY ba MMZ 3

2. Ажилгүйдлийн түвшин

2011 оны 10 сард мэдээллэснээр Швейцарланд улсын ажилгүйдлийн түвшин нь

2,9% байна. 1995 оноос 2010 оныг хүртэл дундаж ажилгүйдлийн түвшин нь 3,38%

байсан бөгөөд түүхэн үзүүлэлтээс авч үзэхэд 1997 оны 3 сард 5,4%-д хүртлээ өсөж,

2000 оны 11сард хамгийн доод хэмжээ болох 1,6%- ийн түвшинд хүрч байжээ.

Нэлээд хэдэн жилийн турш ажилгүйдлийн түвшин 1 хувиас бага байсан бөгөөд

эдийн засгийн чухал үзүүлэлтийн хэвьд хэзээ ч асуудал болж байсангүй. Энэхүү

ажилгүйдлийн түвшний тогтвортой бөгөөд бага хэмжээ нь доорх дурдсан хүчин зүйлээс

шалтгаалж байна гэж үзжээ.

Богино хугацааны ажиллаж амьдрах эрхээр хангагдсан гадаад ажилчид эдийн

засгийн байдал муудахад хэцүү байдалд оржээ .

Гэвч бизнес эрхлэгчид гадаад улсуудтай хийгдсэн энх тайвны гэрээнд хүндрэл

учруулахгүйн тулд гадаад ажилчдыг аль болох бага хэмжээгээр халжээ.

1990-д оны эдийн засгийн уналтын үед ажилгүйдлийн түвшин эрс өссөн бөгөөд

1997 оны 2 сард корпорацийн бүтцэд өөрчлөлт орж цомхотгол хийснээр

ажилгүйдлийн түвшин 5.7 хувьд хүрч рекорд тогтоожээ.

1990-д оны сүүлээр эдийн засгийн байдал сайжирч эхэлсэн бөгөөд 2001 он

гэхэд ажилгүйдлийн түвшин дахин буурч 1.7%-д хүрчээ.

Түүнээс хойш ажилгүйдлийн түвшин тогтворгүй байдалтай байсан бөгөөд 2007

онд 2.8% болжээ.

Ажилгүйдлийн түвшин нь бүс нутгаараа ялгаатай байдаг бөгөөд Франц, Италь

хэлээр ярьдаг бүсүүдэд Германаар ярьдаг бүсээс илүү өндөр байдаг байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 11: OY ba MMZ 3

Ажилгүйдлийн түвшин(2010-2011)

Ажилгүйдлийн түвшин(жилээр)

Ажиллах хүчин(жилээр)

Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн(US$)

www.zaluu.comwww.zaluu.com

Page 12: OY ba MMZ 3

3. Инфляцийн түвшин

2011 оны 10 сарын байдлаар инфляцийн түвшин -0.1 хувь байна гэж

мэдээлжээ. 1971 оноос 2010 он хүртэл инфляцийн дундаж түвшин нь 79.12 хувь

байсан бөгөөд учир нь 1994 оны 6 сард түүхэн дэх хамгийн өндөр буюу 4617.84%-д

хүрч, 1986 оны 11 сард хамгийн бага буюу -0.10 хувьд хүрч байжээ. Инфляцийн түвшин

нь амьдралын стандартын түвшний үзүүллэлтийг үнийн өсөлттэй харьцуулсан

үзүүлэлт юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 13: OY ba MMZ 3

Швейцарийн адлартай ҮДК-үүд

Nestle

Дэлхийн хамгийн том хүнс тэжээлийн үйлдвэрлэгч компани нь 1867 онд байгуулагдсан

Англо-Свисс хэмээх сүүний компанитай нэгдэж 1905 онд байгуулагджээ. Анхлан хуурай

сүү болон хүүхдийн сүү үйлдвэрлэдэг байсан энэхүү компани нь дэлхийн нэгдүгээр

болон хоѐрдугаар дайны үед өргөжин тэлж одоогийн амжилтанд хүржээ. Өнөөдөр

компани дэлхийн 86 улсад үйл ажиллагаагаа явуулж 280.000 гаруй ажилчидтай

болжээ. 2010 оны нийт орлого нь 109.7 тэрбум ам.доллар бөгөөд үүнээс ашиг нь 34.2

тэрбум ам.доллар байна. Хүнсний дэлхийд нэртэй энэхүү брэнд нь дэлхийн шилдэг

100 брэндийн 2011 оны жагсаалтын 55-рт оржээ.

-1 0 1 2 3 4 5 6 7

1980

1982

1984

1986

1988

1990

1992

1994

1996

1998

2000

2002

2004

2006

2008

2010

Сүүлийн 20 жилийн байдлаар

www.zaluu.comwww.zaluu.com

Page 14: OY ba MMZ 3

Nescafe

Nescafe нь Nestle копаний үйлдвэрлэдэг алдартай брэнд юм. Энэхүү бүтээгдэхүүн нь

1938 оны 4-р сарын 1-нд бий болжээ. Макс Моргантеллор 7-8 жилийн туршид судалж

туршиж үзсэний үр дүнд энэхүү Кофег бүтээжээ. Компаний мэдээллэсэнээр секунд

бүрт дэлхий даяар 3000 аяга кофег ууж байдаг гэсэн тооцоог гаргажээ. Энэхүү брэнд

нь хэрэглэчидийн сонирхол хэрэглээнд тохируулан олон нэр төрлийн амт үнэр бүхий

кофег үйлдвэрлэдэг байна. Кофены дэлхийд нэртэй энэхүү брэнд нь дэлхийн шилдэг

100 брэндийн 2011 оны жагсаалтын 30-д оржээ.

Zurich

1872 онд санхүүгийн үйлчилгээний корпораци нь Швейцарын Цүрих хотод

байгуулагджээ. Энэхүү компани нь амины болон амин бус даатгал, тэтгэвэр болон

хөрөнгө оруулалын үйлчилгээг үзүүлдэг байна. Нийт 53930 ажилчидтай. 2010 оны нийт

орлого нь 67.85 тэрбум ам.доллар байсан бөгөөд үүнээс 3.4 тэрбум долларын цэвэр

ашигтай ажиллажээ. Энэхүү санхүүгийн үйлчилгээний брэнд дэлхийн шилдэг 100

брэндийн 2011 оны жагсаалтын 94-рт оржээ.

Swatch

Swatch нь Swatch группын үйлдвэрлэдэг дэлхий дахинд алдартай бугуйн цагны брэнд

юм. 1984 онд анх бүтээгдэхүүний санааг боловсруулж эхэлсэн бөгөөд 1985 оны 3сард

зах зээлд борлуулж эхэлжээ. 1960-1970-аад оны үед Японы бугуйн цагны алдартай

брэндүүд болох Seiko Citizen бүтээгдэхүүнүүдтэй өрсөлдөж тухайн үед олон нийтэд

шинээр танигдаж байсан дижитал цагны оронд аналог цагыг дахин танилцуулж

маркетингийн программыг явуулжээ. Үүний үр дүнд 1980-аад оноос эхлэн Swatch

цагны нэр хүнд дэлхий дахинд танигдаж чанар загвараараа гайхагдах болжээ..

Дүгнэлт

www.zaluu.comwww.zaluu.com

Page 15: OY ba MMZ 3

Швейцар бол их өвөрмөц орон. Газрын баялаг байхгүй. Манайх шиг алт,

нүүрсээ ухаад амьдраад байдаггүй учраас, тэд цөөн хэдэн салбарын, тэр дундаа ХАА-

н бүтээгдэхүүнээрээ амьдардаг. Швейцарийн бяслаг, мөн цаг гэх мэт олон брэндтэй.

“Европын дээвэр” гэж нэрлэгддэг, Европ тивийн яг төвд нь байгаа энэ орон 41300

километр квадрат буюу харьцангуй бага газар нутагтай. Тэгэх мөртлөө өндөр өндөр

уулс, ой тайга бүхий ашиглах боломжгүй газар ихтэй. Тиймээс шевейцарчууд байгаа

жаахан газартаа үнэхээр үр ашигтай аж ахуй эрхлэхээс аргагүй болсон байна. Засгийн

газар нь ард түмэнтэйгээ хамгийн ойр ажиллаж, тэдний үзэл бодлыг сонсож 7 хоног

тутам хариу мэдээллийг өгдөг учраас төрийн зохиуцуулалтанд иргэн бүрийн оролцоо

шингэсэн байдаг.

Швейцари улс нь түүх болон соѐлын олон зууны өвтэй Европын өндөр

хөгжилтэй улсуудын нэг юм. Тэд түүхэн замналдаа эдийн засгийн болон нийгмийн олон

бэрхшээлтэй учирч байсан. Гэвч улс төрийн зөв зохион байгуулалтын үр дүнд

өнөөдрийн нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээрээ дэлхийд

тэргүүлэгч улс болж чаджээ. Үүнийгээ дагаад амьдралын түвшин өндөр байх бөгөөд

дэлхийд алдартай олон бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлдэг байна.

Макро эдийн засгийн үзүүлэлтээс үзэхэд дотоодын нийт бүтээгдэхүүн нь

тогтмол өсөлттэй байна. Харин ажилгүйдлийн түвшин дэлхийн бусад орнуудтай

харьцуулахад хамгийн бага бөгөөд гадаадын ажилчдыг ажлын байраар хангаж

хөдөлмөрийн хүчээ нэмэгдүүлдэг ажээ. Инфляцийн түвшин нь 1980 оноос хойш нэг

оронтой тоонд хэлбэлзэж байсан бөгөөд 2009 онд хасах үзүүлэлттэй гарчээ. Энэ нь

дэлхий нийтийн санхүүгийн тогтолцооны хямралаас шалтгаалан тухайн эдийн засагт

нөлөөлжээ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 16: OY ba MMZ 3

Номзүй

Худалдааны Эдийн Засаг цахм хуудас

http://www.tradingeconomics.com/switzerland/inflation-cpi

Свач Группын цахим хуудас

http://www.swatch.com/zz_en/home.html

Википедиа: Нэстл, Нэскафе

http://en.wikipedia.org/wiki/Nestl%C3%A9

Дэлхийн баримтын ном

https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/

geos/sz.html

www.zaluu.comwww.zaluu.com