oros

28
Оросийн дипломат үйл ажиллагаа Шалгасан:- Оюунсүрэн Гүйцэтгэсэн:- Г. Ганпүрэв A. Самдан М.Бэлгүүнээ A. Билгүүн

TAGS:

Transcript of oros

Page 1: oros

Оросийн дипломат үйл ажиллагаа

Шалгасан:- Оюунсүрэн

Гүйцэтгэсэн:-

Г. Ганпүрэв

A. Самдан

М.Бэлгүүнээ

A. Билгүүн

Page 2: oros

Товч танилцуулга

• Ерөнхийлөгч:- Дмитри Медведев• Ерөнхий сайд :- Владимир Пүтин• Газар нутгийн хэмжээ:-6,592,735 • Нийслэл хот:- Москва• Албан ёсний хэл:-Орос(140 төрлийн аялга хэлтэй)• Хүн ам:-139,390,205 (2010) • Үндэстэн ястан:-Орос- 79.8%, Татар- 3.8%, Украйнь- 2%,

бусад- 14.4%.• Шашин:-Оросийн Ортодокс, Ислам, Жүүд, Роман Католик,

Протэстант, Буддизм.• Мөнгөн тэмдэгт:- Рубль

Page 3: oros

Дипломат ажиллагааны түүх

ОХУ-ын гадаад бодлого, дипломат ажиллагааны уламжлал

Орос гүрний дипломат ажиллагааг хаант Оросын үеэс авч үзнэ. Орос нь IX-XIII зууны үеэс Евразийн улсуудтай элч солилцож байжээ. Евразийн онолын үндэслэгчдийн гол төлөөлөгчдийн нэг Савицкий хэлэхдээ “Бидний хувьд нийгэм, улс төрийн орчин, түүний оршин буй газар нутаг 2 газар зүйн нэгдмэл” орчин болж нэгдэх ёстой гээд орон зайн хөгжилд обьектив, субьектив хүчин зүйлс зэрэгцэн оршиход синтез зайлшгүй хэрэгтэй гэж үзэж байв. Лев Гумилев хэлэхдээ этногенезийн онолдоо геополитикийн органик хандлага, газар зүйн байршил, тэлэлтийн үзэл санааг үндэс болгоод Нэгдмэл Орос үндэстний түүхэнд Монголчуудын байлдан дагуулалтыг чухал үүрэг гүйцэтгэсэн хэмээн 1930аад онд хэлсэн байна.Татар-Монголчуудад эзлэгдсэн явдал нь Оросуудын хувьд маш их аз завшаантай хэрэг гэж орчин үеийн Оросын геополитикчид үзэх болсон байна.

Page 4: oros

Дипломат ажиллагааны түүх• Оросын их хаадын удам Азийг нэгтгэсэн Чингис, Төмөр зэрэг хаадын

үйл хэргийг үргэлжлүүлэн яваа гэхэд болно.Нэгдмэл нэг Орос гүрэн бий болохдоо Москвагийн тайж ноёд Чингисийн үеийн Татар-Монголын газар нутгийг нэгтгэж XV-р зуунд Евразийн улс болж чаджээ. Макиндер хэлэхдээ “Хэн дорнод европыг эзэлнэ тэр зүрхэн газар ноёлох ба дэлхийн арлыг захирна. Хэн дэлхийн арлыг захирна тэр бүх дэлхийг захирна” гэсэн ба энэ үзэл нь Оросын геополитикийн сэтгэлгээнд онц чухал нөлөө үзүүлжээ. Оросын гадаад бодлого дипломат ажиллагааны үүсэл, хөгжил нь эртний Орос Византийн үед Боярский дум, Посольский приказын дагуу элчийн төлөөлөгчийн асуудал эрхэлдэгээс эхлэлтэй гэж үздэг байна. XVII зууны үеэс Умард Европт , Швед, Польшт анхны элчингээ суулгаж байжээ.

Page 5: oros

Дипломат ажиллагааны түүх• Хаант Оросын үеийн гадаад бодлого, дипломат ажиллагааны нэг чухал

алхам Их Петр хааны үед тавигдсан. Петр европ руу хандсан Оросын дипломат ажиллагаанд ихээхэн түлхэц үзүүлсэн хүн юм. Тэрээр өөрийн биеэр энд тэндхийн дипломат ажиллагаануудад оролцож хэлэлцээг явуулдаг байжээ. Петр хаан Хар тэнгис, Балтийн далайд гарцтай болохыг оролдож Турк, Шведтэй өрсөлдөж байв. Балти орчмын нутаг Орост ашигтайгаар шийдвэрлэгдсэн учраас Европт шинэ гарц нээгдсэн байна. Мөн Оросын “Посольский приказ” хэмээх дипломат албанд “Элчингүүдийн коллег” байгуулагдаж боловсон хүчнээр бэлтгэгдэж, бэхжиж эхэлжээ.

Page 6: oros

Дипломат ажиллагааны түүх• Оросоос Англи, Прусс хоёулаа сэрэмжилж байсныг отто ван Бисмарк,

оростой дайтвал Герман ялагдаж сөнөхөд хүрэх нь болзошгүй гэж дурьдаж байснаас харж болно. Их Петрийн бодлогыг II Екатрина хатан хаан үргэлжлүүлэн Балтийн тэнгис, Украйн, Белорусыг нэгтгэж Хар тэнгист гарахад илүү анхаарчээ. I Александр хааны үе буюу 1802 оны 9 сарын 20нд Оросын Гадаад хэргийн яам байгуулагджээ. 1856-1882 онд дипломат албаны түүхэн нэрт зүтгэлтэн канцлер А.М.Горчаков Гадаад хэргийн коллегийг удирдаж Балканы Хойг, Төв Европт Оросын ашиг сонирхлыг хамгаалж тэмцсэн нэрт дипломатч, алсын хараатай улс төрч байв.

Page 7: oros

Дипломат ажиллагааны түүх• I Петр хааны засаглалын үед /1721/ Орос орны нөлөө олон улсын хэмжээнд өссөн. Энэ үед

шинэ Орос орны хилийн хязгаарыг тогтоож, Европын гол гол орнуудад байнгын дипломат төлөөлөгчийн газрын сүлжээг бий болгож туршлагатай дипломатчдыг илгээж байсан.

•  • Тухайлбал : • 1699 онд А.А.Матвеев-ийг Голландад• 1701 онд П.А.Толстойг Туркд • 1700-1706 онуудад Дани, Австри, Франц, Их Британид дипломат төлөөлөгчийн газар

байгуулагдсан.• II Екатрина /1762-1796/ хааны үед Орос орны гадаад улс төрийн бодлогын байгууллага

хүчирхэгжиж, Хар тэнгис Крымийн орчим /1783/ улмаар Украин, Белорус, Кавказын бүс нутгуудыг хамрах болсон. Энэ үеийн хамгийн том ололт бол Орос-Туркын дайныг төгсгөж /1768-1774/ “Кючук-Кайнорджийнс энх тайвны гэрээ”-г байгуулсан явдал юм.

• Оросын ОУХ-ны идэвхтэй үйл ажиллагаа нь Европын улсуудын доторх гадаад бодлогын, мөн Оросын гадаад бодлогын улс төрийн байгууллагын бүтэц шинэчлэлд түлхэц болсон.

Page 8: oros

Зөвлөлтийн дипломат харилцааны гол чиглэл

• Оросын гадаад бодлого, дипломат ажиллагаанд цоо шинэ өнгө аясыг бүрдүүлсэн Октябрын хувьсгалын дараа өмнө байсан дипломатын уламжлал, үйл ажиллагаа эрс өөр болжээ. Гадаад хэргийн яамны нэрийг өөрчилж, Гадаад хэрэг эрхлэх Ардын комиссарын газрыг буй болгож Л.Б.Троцкий, дараа нь Г.В.Чичерин, М.Литвинов нар гадаад албыг тэргүүлж, Зөвлөлтийн дипломат албаны үндэс суурь тавигджээ. Зөвлөлт улс санхүүгийн элдэв бэрхшээлтэй тулгарсан тул Гадаад ертөнцөөс тусгаарлагдсан байв. 1994 оны байдлаар нийт 10 улстай дипломат албаны харилцаатай байсан бол жилийн дараа тоо нь 22 болсон байна. Хуучин нууц гэрээ хэлэлцээрүүд олонд ил болсон төдийгүй нууц дипломатын аргыг халж улмаар Октябрын хувьсгалын үзэл санааг дэлхийд түгээж байжээ. Пролетарийн Интернационализм зарчмыг гадаад бодлогын үндэс болгожээ.

Page 9: oros

Зөвлөлтийн дипломат харилцааны гол чиглэл

• Зөвлөлтийн дипломат албаны талаархи анхны томоохон баримт бичиг болох 1917 оны 11-р сарын 8-ны Энхтайвны тунхагт дайныг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг гэж тодорхойлсон баримт бичиг байсан ба Өрнөдөд энэ баримт бичгийг таатайгаар хүлээж аваагүй байна. Бодит үр дүн багатай уриа тунхаглал, суртал нэвтрүүлгийн арга ажиллагаа, Зөвлөлтийн нэр хүндийг өргөж чадахгүй байсан ч гэлээ дэлхийн шинэ дайн гарах нөхцөл бүрдсэн үед Зөвлөлт холбоот улсын оршин тогтнолыг АНУ-ын засгийн газар хүлээн зөвшөөрсөн байна. Үүнийхээ дагуу АНУ нь ЗХУ-тай 1933 онд дипломат харилцаа тогтоож 1934 оноос Зөвлөлт засгийн газар үндэстнүүдийн холбоонд орсон байна.

• Дэлхийн II дайнд ялснаар ЗСБНХУ-ын нэр хүнд олон улсын тавцанд их өссөн. Үүний нэг илрэл бол Орос орны гадаад орнуудтай тогтоосон дипломат харилцаа 1941 онд 28 байсан бол 1945 онд /5 сард/ 41 болтлоо өссөн байна.

Page 10: oros

Зөвлөлтийн дипломат харилцааны гол чиглэл

• Молотов гэгч хүн Зөвлөлтийн дипломат албыг толгойлж байх үед Европ руу чиглэсэн дипломат үйл ажиллагаанд түлхүү анхаарч, “Фашист” Германтай сөргөлдөхгүй байхыг эрэлхийлж 1939 оны 5 сард Молотов Рибенитроп нар намар нь харилцан үл довтлох гэрээ байгуулж байжээ. Дэлхийн II дайны үед гадаад бодлого нь Фашизмыг ялах, бүх нийтийн энх тайвныг тогтооход чиглэж байсан бол дайны дараа их гүрний статус нь бэхжиж хүйтэн дайнд автсан 2 туйлтай болсон ертөнцийн сөргөлдөөнд дипломат алба, түүний үйл ажиллагаа чиглэж, үндэсний эрх чөлөөний болон зүүний хөдөлгөөн, нам эвслүүдийг империализмын эсрэг чиглүүлэн залж гол үүрэг гүйцэтгэж байжээ.

• Дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд Оросын дипломат алба фашизмын эсрэг холбоо бэхжүүлэхийн тулд II фронтыг нээх баримт бичгийг холбоотнуудын дунд байгуулсан.

Page 11: oros

Зөвлөлтийн дипломат харилцааны гол чиглэл

• 1946 онд Гадаад хэргийн Ардын Комиссарын газрыг ГХЯ болгон өөрчилж дараа нь Америк, Ойрхи Дорнод, Зүүн өмнөд Ази, Африк, Алс Дорнодын хэлтэс газруудыг ЗХУ байгуулан, үйл ажиллагааын шинэ чиглэл болсон хэлтсүүдийг нээн ажиллуулах болсон байна. Гэхдэ нэг зүйл дурьдахад ЗХУ-ын нам төрийн албадууд, товчоонууд нь дипломатуудын үгийг сонсохгүй, бүр хардаж сэрддэг байсан нь бий.

Page 12: oros

Зөвлөлтийн дипломат харилцааны гол чиглэл

• Өрнөдтэй ойлголцох асуудал дээр Маргарет Тетчер ч гэсэн мөн адил оролцож байсан байна. 1980-аад онд Төв Америк, Ойрхи Дорнод, Афганистанд 2 их гүрний сөргөлдөөн гүнзгийрсэн ч гэлээ 1980, 1985, 1987, 1988 онуудад Женев, Ваншингтон, Москва гэх зэрэг газар болсон стратегийн зэвсгийг хорогдуулах санал, санаачлага гаран итгэлцлийн уур амьсгалыг бүрдүүлж эхэлсэн юм. Рейганы дэвшүүлсэн Оддын дайны програм, Тэглэх хувилбар зэрэг нь Зөвлөлтийн эдийн засгийн чадвар зэрэг зүйлсийг тооцоолсон өрнөдийнхний сайн судалсан стратегийн бодлого байжээ.

Page 13: oros

Зөвлөлтийн дипломат харилцааны гол чиглэл

• 1970, 80-аад оны үеэс нийгэм, улс төрийн болон эдийн засгийн талаар явуулдаг социалист тогтолцоо явуургүй болон зогсонги байдалд орсон ба үүнийгээ засч залруулах гэсэн оролдлогууд нь мухардалд орсон бөгөөд энэхүү тогтолцоог халахгүй бөгөөс нийгэм, эдийн засгаа сэргээх хүчин мөхөсдөж ирсэн байна. Өрнө, Дорнын харилцааг тогтвортой болгох үүднээс, ялангуяа цөмийн зэвсгийн мөргөлдөөнөөс зайлсхийх явдлыг эрэлхийлэн АНУ-ын ерөнхийлөгч Рейган, Зөвлөлтийн нам төрийн тэргүүн Горбачев нар чухал үүрэг гүйцэтгэсэн хүмүүс юм. Горбачев нь маш олон өөрчлөлтийг улсдаа авчирсан ба энэхүү өөрчлөлтийг хийн зоригтой алхам хийхэд нь Европын томоохон улс төрчид болох Вилли Брандт, У.Пальма нарыг нөлөөлсөн байна.

Page 14: oros

Гол чиглэл,зорилго

Гол чиглэл Гол зорилго

Олон улсын харилцааны асуудлыг уян бөгөөд бодит хэлэцээний үндсэн дээр холбогдох талуудын ашиг сонирхлын тэнцвэрийг олж шийдвэрлэх

Үзэл сурталжихаас чөлөөтэй байх зарчмыг баримтлах

Улс орны үндэсний ашиг сонирхлыг дагах

Ардчилсан, эрх чөлөөт, Орос улсыг бэхжин хөгжихөд шаардагдах гадаад таатай байдлыг бий болгох

Page 15: oros

Гадаад бодлогын зорилт

Улс орны аюулгүй байдлыг улс төрийн аргаар бүх талаас нь хангах Иргэдийн эрх,эрх чөлөө, нэр төр, сайн сайхан байдлыг хангах Иргэний нийгмийг бүрдүүлэх чиглэлээр ардчилсан өөрчлөлтийг

урагшлуулах нөхцөлийг бүрдүүлэх Эрчимтэй зах зээлийн эдийн засгийг буй болгох, үйлдвэрлэгчдийн

өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, дэлхийн зах зээл дээр тэдний ашиг сонирхлыг хангах

ТУХН-ийн орнууд болон ойр бусад улстай эрх тэгш харилцан ашигтай, зарчмын шинэ харилцаа бүрэлдүүлэх

Дэлхийн нөлөөллийн тэнцвэрт ба аж ахуй болон олон улсын харилцааг зохицуулах олон талын үйл явцад ОХУ-ын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх

Page 16: oros

Гадаад хэргийн яам

•ОХУ-аас гадаад улсууд болон ОУБ-уудтай явуулах харилцааны салбарт төрийн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг холбооны гүйцэтгэн захирамжлах байгууллага нь ГХЯ юм.•Үндсэн Хууль болон бусад хууль тогтоомжоор Ерөнхийлөгчид гадаад бодлогын талаар олгосон ихээхэн, өргөн хэмжээний асуудлуудаар ГХЯ шууд удирдлагын доор ажилладаг.•ГХЯ нь өөрийн үйл ажиллагаандаа ОХУ-ын Үндсэн Хууль, Холбооны хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн Газрын тогтоол, захирамж мөн өөрийн дүрмийг тус тус баримтлан ажилладаг.

Page 17: oros

Гадаад хэргийн яамны бүтэц

• Улсуудын нэгдүгээр департмент• Гадаад хэргийн сайдын нарийн бичгийн департмент• Ерөнхий нарийн бичгийн дарга / департмент /• Гадаад бодлого төлөвлөлтийн департмент• Олон улсын зохион байгуулалтын департмент• Аюулгүй байдал болон зэвсэг хураах асуудал эрхэлсэн департмент• Шинээр виз олгох департмент• Маргаан болон аюул заналын департмент• Хүмүүнлэг хамтын ажиллагаа болон хүний эрхийн департмент• Хэвлэл мэдээллийн департмент• Пан-Европын хамтын ажиллагааны департмент• Эдийн засгийн хамтын ажиллагааны департмент• Хуулийн департмент• Гадаадад ажиллаж буй эх оронг нэгтнүүдийн департмент• Холбооны улсын парламент болон нийгэм-улс төрийн харилцааны зохион байгуулалтын департмент• Боловсон хүчний департмент• Консулын департмент• Нийтийн протоколын департмент• Аюулгүй байдлын департмент• Түүх-баримт бичгийн департмент• Захиргааны департмент• Санхүү-валютын департмент• Гадаад дахь хөрөнгө капиталын департмент• Дипломат төлөөлөгчийн департмент• Онцгой харилцаа холбооны департмент

Page 18: oros

`

Page 19: oros

Гадаад яамны сайдын эрх үүрэг

•ОХУ-ыг 2 болон олон этгээдийн харилцаа, хэлэцээнд төлөөлдөг

•Ерөнхийлөгчийн ба Засгийн газрын даалгавраар ОХУ-ын олон улсын гэрээнд гарын үсэг зурдаг

•Холбооны ба сүбъектүүдийн төрийн байгууллагуудтай харилцахад яамаа төлөөлдөг

•Гадаад улсад болон ОУБ-ын дэргэд суух төлөөлөгчид, мөн ОХУ-ын төрийн ба засгийн газрын төлөөлөгчдийн тэргүүнийг томилох, чөлөөлөх саналыг оруулдаг

•Гадаад харилцааны асуудлаар холбооны хэмжээнд даган мөрдөх зааврыг өөрийн эрх мэдлийн хэмжээнд, холбогдох хуулийн дагуу баталдаг

Page 20: oros

Орчин үеийн дипломат ажиллагаа

UN WTO UNOPS

Page 21: oros

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД

В.В.САМОЙЛЕНКО

Page 22: oros

Орос - Монголын дипломат харилцаа

• 1921 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Монгол Ардын Засгийн газар, Оросын Засгийн газрын хооронд найрсаг харилцаа тогтоох тухай Гэрээ байгуулсан бөгөөд энэ гэрээгээр хоёр улсын хооронд харилцааны эрх зүйн үндэс анх тавигдаж, дипломат харилцаатай болсон билээ.

• Монгол орны газар зүйн онцлог байршлын улмаас их гүрнүүдийн манайхыг тойрсон улс төр - стратегийн ашиг сонирхлын өрсөлдөөн идэвхжсэн түүхэн ээдрээтэй нөхцөлд Ардын засгийн газар өөрийн орны туурга тусгаар байдлыг бэхжүүлэх, улс төр, нийгмийн шинэ тогтолцооны үндсийг тавьж, ахиулахад чиглэсэн бодлого, идэвхтэй үйл ажиллагааг явуулж байсны нэг нь “үндэсний тусгаар тогтнолоо сэргээх зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө Зөвлөлт Орос Улстай нөхөрлөх нь чухал” гэсэн шийдвэр байжээ.

• 1922 онд хоёр улс ЭСЯ-даа Улаанбаатар, Москвад харилцан нээсэн. 1921 оны энэ гэрээ нь Монголын түүхэнд хойд хөрштэйгөө эрх тэгш байдлаар байгуулсан анхны эрх зүйн баримт бичиг юм

Page 23: oros

• Энэ шийдвэрийн дагуу Монгол Улс 1921 оны 10 дугаар сард Зөвлөлт Орос Улсад төлөөлөгчөө явуулан хэлэлцээ хийж 1921 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр, тухайн үеийн монголын цаг тооллоор олноо өргөгдсөний 11 оны намрын адаг сар буюу 10 дахь сарын шинийн 6-ны өдөр “Монгол, Оросын хооронд найрамдлын барилдлагааг байгуулах тухай Монголын Ардын Засгийн Газар ба Зөвлөлийн Засагт Орос Улсын Засгийн Газрын хэлэлцэн тогтоосон гэрээ бичиг”буюу бидний одоогийн томьёоллоор бол Монгол Улс, Орос Улсын хооронд найрамдалт харилцаа тогтоох тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурсан юм.

Page 24: oros

• Монгол Улс, ОХУ-ын хоорондын худалдааны нийт бараа эргэлт 2010 онд   1169,3 сая ам.долларт хүрч, Монголын импорт 1090,2 сая ам.доллар, экспорт 79,1 сая ам.доллар болсон бөгөөд худалдааны алдагдал 1011,1 сая ам.доллартай тэнцүү гарсан болно. 

Манай хоёр улсын хоорондын худалдаа нийт дүнгээр жил ирэх тусам өсөн  нэмэгдэж байгаа ч худалдааны алдагдал их хэвээр байна. Энэ нь нефть бүтээгдэхүүний хэрэгцээг бараг 100% Оросоос импортлон хангадаг, экспортын хувьд тээврийн өндөр зардал, Оросын талын гааль болон тарифын бус саад тотгор, Монголын мах, махан бүтээгдэхүүнд оросын талаас тавьж буй хорио цээртэй холбоотой.       

Page 25: oros

Өөрчлөлт , шинэчлэл

Аж үйлдвэр

Зоо техник

Цахилгаан станц

Төмөр зам

Малыг эрүүлжүүлэх, мал эмнэлэг

Хүн амыг эрүүлжүүлэх

Хүн амыг боловсролтой болгох

Page 26: oros

Дүгнэлт

• Орос улс нь нийгмийн хүнд нөхцөлд ч өөрийн үндэсний сонирхол, эрх ашгийг ОУ-ын тавцанд хамгаалан авч үлдэж чадсан юм. Оросын гадаад бодлого бол системтэй, бодит, прагматик шинжтэй байдаг ба гадаад бодлогын үйл ажиллагаа нь шаардлагатай геостратеги тэнцвэрийг хангасан байдаг.

• Шинэ үеийн түүхээс ОХУ-ын дипломат албаны хөгжил нарийн системтэй болж ирснээрээ ихээхэн онцлог бөгөөд өмнөх үеийн түүх нь /Оросын эзэнт гүрэн, ЗСБНХУ/ ерөнхийдөө Оросын дипломат ажиллагааг хөгжүүлж, шинэ шинэ арга барилыг төлөвшүүлэхэд их ач холбогдолтой байсан.

• Өнөө үед Оросын Холбооны Улсын гадаад улс төрийн бодлогын зорилт нь нэгдүгээрт дотоодын хөгжлийн амьдралын сонирхолд үйлчлэх болсон. Энэ нь гадаадад болон дотооддоо :

• иргэдийнхээ эрхийг хамгаалах, • хууль эрх зүйн үндсээр хамгаалсан, эдийн засгийн өсөлтийн таатай нөхцлийг хангах, • найдвартай, аюулгүй байдлыг бүрдүүлнэ гэсэн үг• . Иймээс дипломат ажилгаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэхийн тулд Орос улс нь тусгай

инстутитэээр өндөр боловсон хүчин бэлтгэн, өргөн цар хүрээтэй найрсаг хамтын ажилгааг хөрш зэргэлдээх болон өрнө дорнын улс орнуудтай явуулж ирсээр байгаа билээ.

Page 27: oros

Ашигласан материал

• М.Дүгэрсүрэн, О.Хосбаяр “Дипломат ажиллагаа, дипломат албаны үндэс”

• В.И.Попов “Орчин үеийн дипломат алба”• Д.Цолман “Дипломат ёс горим, ёслол, баримт бичиг”• Интернет эх сурвалжууд• www.wikipedia.ru• www.google.mn• www.yandex.ru• www.diplomatic.net • www.russianembassy.net

Page 28: oros

•Анхаарал тавьсанд баярлалаа