МАЛТМАЛЫН ЗЭС ЦАЙРЫН ОРД НЬ - mmer.mnmmer.mn/2014...

35
МАЛТМАЛЫН ЗЭС-ЦАЙРЫН ОРД НЬ EXOTIC” ГАРАЛ ҮҮСЭЛТЭЙ БОЛОХ ТУХАЙ П.Батчулуун /”Макс Майнинг” ХХК, “Марко Поло” ХХК-Ерөнхий геологич/, Б.Энхбаяр /”Марко Поло” ХХК-Ахлах геологич/ Г.Цэвэлмаа /ГТЛаборатори, химийн аргачлал-хяналтын инженер/

Transcript of МАЛТМАЛЫН ЗЭС ЦАЙРЫН ОРД НЬ - mmer.mnmmer.mn/2014...

Page 1: МАЛТМАЛЫН ЗЭС ЦАЙРЫН ОРД НЬ - mmer.mnmmer.mn/2014 pres/2day/37Batchuluun.pdf · Энэ үеийн хүдрийн эрдсүүд нь малахит-азурит-халькозин-ковеллин

МАЛТМАЛЫН ЗЭС-ЦАЙРЫН ОРД НЬ

“EXOTIC” ГАРАЛ ҮҮСЭЛТЭЙ БОЛОХ

ТУХАЙ

• П.Батчулуун /”Макс Майнинг” ХХК, “Марко Поло” ХХК-Ерөнхий геологич/,

• Б.Энхбаяр /”Марко Поло” ХХК-Ахлах геологич/

• Г.Цэвэлмаа /ГТЛаборатори, химийн аргачлал-хяналтын инженер/

Page 2: МАЛТМАЛЫН ЗЭС ЦАЙРЫН ОРД НЬ - mmer.mnmmer.mn/2014 pres/2day/37Batchuluun.pdf · Энэ үеийн хүдрийн эрдсүүд нь малахит-азурит-халькозин-ковеллин

МАЛТМАЛЫН ОРДЫН БАЙРШИЛ

“Малтмалын зэс-цайрын орд” нь Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутагт орших бөгөөд геологийн

тогтоцын хувьд Нуурын арлан нумын террейны атираат тогтоцтой, эдикари-түрүү кембрийн үед

хамаарах олон төрлийн геологийн формациудаас тогтсон нийлмэл структур бүхий Хантайширын дэд

террейны хүрээнд 1500-2000 м орчим урттай, 500-800 м орчим өргөнтэй талбайг хамарч оршино.

Page 3: МАЛТМАЛЫН ЗЭС ЦАЙРЫН ОРД НЬ - mmer.mnmmer.mn/2014 pres/2day/37Batchuluun.pdf · Энэ үеийн хүдрийн эрдсүүд нь малахит-азурит-халькозин-ковеллин

СУДЛАГДСАН БАЙДАЛ

Дүүрэг нутгийн геологийн судалгаа нь нилээд эртнээс эхэлсэн боловчсистемтэй судалгааны хувьд 1980-аад оны үед Раузер нарын 200 000-ны зураглалын судалгаанд хамрагдсан байдаг. Мөн 1995-1997 онуудадГ.Бат-Эрдэнэ, Я.Бат-Ирээдүй нар талбайн баруун хойд талд 1:50000-ны кондицийн зураглал явуулсан байдаг.

Түүнээс гадна О.Төмөртогоо нарын 1998 онд гүйцэтгэсэн Нуурынбүсийн судалгаанд хамрагдсан байдаг бол Д.Доржготов нар 2006 ондтусгай судалгаагаар Хантайширын террейны төвийн хэсэгт зэс-алтныцул сульфидийн орд илрэлүүдийн талаарх мэдээллийг нэгтгэн талбайнхүдэржилтийн талаарх үнэлгээг өгсөн байдаг.

“Малтмалын зэс-цайрын орд” нь анх 2010 онд гадаргууд багаханхэмжээний талбайд тархсан оюу-номингийн хэмхдэсээр илрүүлэгдсэнбөгөөд гол төлөв өрөмдлөгийн ажлын тусламжтайгаар нээгдсэн 150-250 м-ийн гүнд орших хүдрийн биет бүхий орд болно.

Page 4: МАЛТМАЛЫН ЗЭС ЦАЙРЫН ОРД НЬ - mmer.mnmmer.mn/2014 pres/2day/37Batchuluun.pdf · Энэ үеийн хүдрийн эрдсүүд нь малахит-азурит-халькозин-ковеллин

ДҮҮРЭГ НУТГИЙН ГЕОЛОГИЙН ТОГТОЦ

Ордын агуулагч чулуулаг нь

түрүү кембрийн үеийн

Хантайшир формацын гол

төлөв галт уулын гаралтай

хурдас, түүний дотор орших

фацын шилжилттэй үүссэн

гол төлөв алевролит, элсэн

чулуу, гравелит зэрэг

чулуулгаас тогтдог байна.

Ихэвчлэн метаморфизмд

сулаас дунд зэрэг, зарим

хэсэгтээ хүчтэй автагдсан

байдаг учраас ихэнх

чулуулаг нь анхдагч төрхөө

алдан, ихэвчлэн мета

шинжтэй болсон байдаг.

Илрэл-1

Илрэл-2

Илрэл-3

Илрэл-4

Малтмал

Page 5: МАЛТМАЛЫН ЗЭС ЦАЙРЫН ОРД НЬ - mmer.mnmmer.mn/2014 pres/2day/37Batchuluun.pdf · Энэ үеийн хүдрийн эрдсүүд нь малахит-азурит-халькозин-ковеллин

Нуурын бүсийн металлогений зургаас хэсэгчилэн авав

/О.Төмөртогоо 1998он/

Page 6: МАЛТМАЛЫН ЗЭС ЦАЙРЫН ОРД НЬ - mmer.mnmmer.mn/2014 pres/2day/37Batchuluun.pdf · Энэ үеийн хүдрийн эрдсүүд нь малахит-азурит-халькозин-ковеллин

МАЛТМАЛЫН ОРДЫН ГЕОЛОГИЙН ТОГТОЦ

Зүүн хүдрийн

биет

Баруун хүдрийн

биет

“Малтмалын зэс-цайрын орд”-ын хүдэржилт нь гарал үүслийн, хам орших

элементийн болон орон зайн хувьд өөр хоорондоо эрс ялгаатай “Зүүн хүдрийн биет”

болон “Баруун хүдрийн биет”-ээс тогтоно.

Page 7: МАЛТМАЛЫН ЗЭС ЦАЙРЫН ОРД НЬ - mmer.mnmmer.mn/2014 pres/2day/37Batchuluun.pdf · Энэ үеийн хүдрийн эрдсүүд нь малахит-азурит-халькозин-ковеллин

Госсан

Зүүн хүдрийн биет

Cu-Zn + /Au-Ag/ Баруун хүдрийн биет

Cu

Малтмалын зэс, цайрын орд

Page 8: МАЛТМАЛЫН ЗЭС ЦАЙРЫН ОРД НЬ - mmer.mnmmer.mn/2014 pres/2day/37Batchuluun.pdf · Энэ үеийн хүдрийн эрдсүүд нь малахит-азурит-халькозин-ковеллин

МАЛТМАЛЫН ОРДЫН “ЗҮҮН ХҮДРИЙН БИЕТ”

Ордын “Зүүн хүдрийн биет” нь гадаргуугаас эхлэн 100-150 м хүртэл гүнд тохиолдоно. Энэ хүдрийн

биет нь хойд, баруун хойд, баруун зүгт нилээд налуу уналтай /30-450/ хэвтэш хэлбэрийн биетийг

үүсгэдэг. Хүдрийн биетийн багахан хэсэг нь гадаргууд ил гарсан байдаг.

• “Зүүн хүдрийн биет” нь ордын зүүн хэсэгт, жижиг толгодорхог гадаргуу бүхий хэсэгт орших

бөгөөд түүнээс багахан зайд нилээд гүнд /150-280 м/ орших “Баруун хүдрийн биет” нь байдаг.

• “Зүүн хүдрийн биет”-ийг одоогоор ууршилтын тунамал /SEDEX/ гарал үүсэлтэй гэж үзэж байгаа

боловч зөвхөн ганц газарт л анхдагч хүдэр илэрдэг учраас гарал үүслийн хувьд баталгаатай хэлэх

боломжгүй байгаа юм.

Page 9: МАЛТМАЛЫН ЗЭС ЦАЙРЫН ОРД НЬ - mmer.mnmmer.mn/2014 pres/2day/37Batchuluun.pdf · Энэ үеийн хүдрийн эрдсүүд нь малахит-азурит-халькозин-ковеллин

ХУВИРАЛ

Гѐтитийн хувирал

Ярозитийн хувирал

Гематитийн хувирал

Березитийн хувирал

Page 10: МАЛТМАЛЫН ЗЭС ЦАЙРЫН ОРД НЬ - mmer.mnmmer.mn/2014 pres/2day/37Batchuluun.pdf · Энэ үеийн хүдрийн эрдсүүд нь малахит-азурит-халькозин-ковеллин

Зүүн хүдрийн биет дахь исэлдсэн хүдэр /госсан маягийн/

Au-0.20 г/т, Cu-

0.47%, Zn-0.24%

Au-0.23 г/т, Cu-

0.59%, Zn-0.33%Au-0.12 г/т, Cu-

0.25%, Zn-0.17%

Au-0.39 г/т, Cu-

0.19%, Zn-0.16%

Au-0.69 г/т, Cu-

0.21%, Zn-0.27%

Au-0.48 г/т, Cu-

0.18%, Zn-0.19%

Au-0.43 г/т, Cu-

0.31%, Zn-0.24%

Au-0.29 г/т, Cu-

0.16%, Zn-0.8%

Au-0.07г/т, Cu-

0.9%, Zn-0.5%

Au-0.06г/т, Cu-

0.12%, Zn-0.7%

Page 11: МАЛТМАЛЫН ЗЭС ЦАЙРЫН ОРД НЬ - mmer.mnmmer.mn/2014 pres/2day/37Batchuluun.pdf · Энэ үеийн хүдрийн эрдсүүд нь малахит-азурит-халькозин-ковеллин

74,3м-ийн гүн дахь халькопирит. Au-7,74г/т

Cu- 3,9%. Zn-2,5%

Халькопирит

Page 12: МАЛТМАЛЫН ЗЭС ЦАЙРЫН ОРД НЬ - mmer.mnmmer.mn/2014 pres/2day/37Batchuluun.pdf · Энэ үеийн хүдрийн эрдсүүд нь малахит-азурит-халькозин-ковеллин

МАЛТМАЛЫН ОРДЫН “БАРУУН ХҮДРИЙН БИЕТ”

“Баруун хүдрийн биет” нь “Зүүн хүдрийн биет”-ээс баруун тийш 200-800 м зайд,

Голоцены хажуугийн гаралтай, сэвсгэр хурдсаар хучигдсан хөндийн хойд захад 150-

280 м-ийн гүнд орших бөгөөд гадаргууд огт илрээгүй болно.

Ордын энэ биет нь бараг хэвтээ байрлалтай давхарга маягийн хэлбэртэй биетүүдээр

орших бөгөөд хүдрийн биет дахь зэсийн хүдэр нь ихэвчлэн исэлдсэн эрдсүүдээс

тогтдог байна.

Page 13: МАЛТМАЛЫН ЗЭС ЦАЙРЫН ОРД НЬ - mmer.mnmmer.mn/2014 pres/2day/37Batchuluun.pdf · Энэ үеийн хүдрийн эрдсүүд нь малахит-азурит-халькозин-ковеллин

Малтмалын зэс, цайрын ордын “Баруун

хүдрийн биет”-ийг яагаад “EXOTIC”

төрлийн гэж үзэж байна бэ?

Page 14: МАЛТМАЛЫН ЗЭС ЦАЙРЫН ОРД НЬ - mmer.mnmmer.mn/2014 pres/2day/37Batchuluun.pdf · Энэ үеийн хүдрийн эрдсүүд нь малахит-азурит-халькозин-ковеллин

НОТОЛГОО 1: ОРДЫН ХҮДЭРЖИЛТ, ХҮДРИЙН

БИЕТЭД ТАРХСАН АШИГТ ЭРДСҮҮД.

• “Баруун хүдрийн биет”-ийн хойд захаар малахит, өмнөд хэсэгт нь

делафоссит зонхилон тархдаг бол төвийн хэсгээрээ уг хоѐр эрдэс

ойролцоо тархалттай байна.

• “Баруун хүдрийн биет”-эд тогтоогдоод буй хүдрийн төрлүүд:

1. Делафоссит-малахит-гѐтитийн хүдэр

2. Малахит- гѐтит-делафосситлог хүдэр

3. Аранжин зэс агуулсан малахит-делафоссит-гѐтитийн хүдэр

4. Гѐтит-делафосситлог хүдэр

5. Тенорит-гѐтит-делафосситлог хүдэр тус тус илэрсэн байдаг.

• “Баруун хүдрийн биет”-эд одоогоор зэсийн анхдагч хүдэр болох халькопирит,

сфалерит, анхдагч халькозин бараг тохиолдохгүй бөгөөд уг хүдрийг суперген

гарал үүсэлтэйг нотлох бас нэгэн нотолгоо нь энэ хүдрийн биетэд “Зүүн хүдрийн

биет”-тай адил хүдрийн эвшил болох зэс-цайрын болон алт-мөнгөний эвшил

үүсгэсэн хүдэржилт огт тохиолдохгүй байна.

• Ер нь Ордын хүдэржилтийг анхдагч хэлбэртээ байгаа хүдэр, дутуу исэлдсэн

хүдэр, бараг бүрэн исэлдсэн хүдэр гэсэн төрлөөр ялгах боломжтой.

• Үүнээс анхдагч хэлбэртээ байгаа сул исэлдсэн хүдэр болон дутуу исэлдсэн

хүдрийг “Зүүн хүдрийн биет”, бараг бүрэн исэлдсэн хүдрийг“Баруун хүдрийн

биет” гэж ялгаж байгаа болно.

Page 15: МАЛТМАЛЫН ЗЭС ЦАЙРЫН ОРД НЬ - mmer.mnmmer.mn/2014 pres/2day/37Batchuluun.pdf · Энэ үеийн хүдрийн эрдсүүд нь малахит-азурит-халькозин-ковеллин

173,5 м-ийн гүн дахь малахит, делафоссит. Cu-1,83%.

227,0 м-ийн гүн дахь

малахит, азурит. Cu-2,4%.

Делафоссит

Малахит

Азурит

Малахит

Page 16: МАЛТМАЛЫН ЗЭС ЦАЙРЫН ОРД НЬ - mmer.mnmmer.mn/2014 pres/2day/37Batchuluun.pdf · Энэ үеийн хүдрийн эрдсүүд нь малахит-азурит-халькозин-ковеллин

75,3м-ийн гүн дахь

малахит. Cu-1,83%.

150,0м-ийн гүн дахь

азурит. Cu-1,83%.Азурит

Малахит

Page 17: МАЛТМАЛЫН ЗЭС ЦАЙРЫН ОРД НЬ - mmer.mnmmer.mn/2014 pres/2day/37Batchuluun.pdf · Энэ үеийн хүдрийн эрдсүүд нь малахит-азурит-халькозин-ковеллин

173.0м гүнд тогтоогдсон аранжин зэс

Аранжин Зэс

Page 18: МАЛТМАЛЫН ЗЭС ЦАЙРЫН ОРД НЬ - mmer.mnmmer.mn/2014 pres/2day/37Batchuluun.pdf · Энэ үеийн хүдрийн эрдсүүд нь малахит-азурит-халькозин-ковеллин

БАРУУН ХҮДРИЙН БИЕТ ДАХЬ ЗАРИМ ХЭСГИЙН МЕТАЛЛЫН

АГУУЛГЫГ ҮЗҮҮЛСЭН ЖИШЭЭ.

Cu-1,6 %

Cu-6,1 %

Cu-7,8 %

Cu-3,6 %

Page 19: МАЛТМАЛЫН ЗЭС ЦАЙРЫН ОРД НЬ - mmer.mnmmer.mn/2014 pres/2day/37Batchuluun.pdf · Энэ үеийн хүдрийн эрдсүүд нь малахит-азурит-халькозин-ковеллин

НОТОЛГОО 2: ТОХРОЛ ХАГАРАЛ, ОРД НЬ ДЭЭД

ПАЛЕОГЕНООС ЗАЛУУ БОЛОХ ТУХАЙ.

1. Эдиакари-түрүү кембрийн /Наран

формац?/ метаморф хурдас /тохорсон

хурдас/.

2. Эдиакари-түрүү кембрийн /Наран

формац?/ метаморф хурдас /тохролын ул

хурдас/.

3. Олигоцен. Бигэр формацийн дунд

давхаргадасын улаан хүрэн, хүрэн өнгийн

шавар, элсэрхэг-шаварлаг хурдас.

4. Олигоцен. Бигэр формацын дээд

давхаргадасын хайргархаг хурдас,

конглобрекч, хүрэн өнгийн шавар,

элсэрхэг- шаварлаг хурдас.

5. Голоцен. Хажуугийн гаралтай сэвсгэр

хурдас.

6. Тохрол хагарал.

7. Геологийн хил зааг.

8. Хүдрийн биет.

1

2

3

4

5

6 7

8

Page 20: МАЛТМАЛЫН ЗЭС ЦАЙРЫН ОРД НЬ - mmer.mnmmer.mn/2014 pres/2day/37Batchuluun.pdf · Энэ үеийн хүдрийн эрдсүүд нь малахит-азурит-халькозин-ковеллин

Тохрол хагарлын гадаргууд

харагдах байдал.

Эдиакари-түрүү кембрийн

шохойн чулуу

Эдиакари-түрүү кембрийн

төмрийн усан ислээр нэвчсэн

хувирмал чулуулаг

Page 21: МАЛТМАЛЫН ЗЭС ЦАЙРЫН ОРД НЬ - mmer.mnmmer.mn/2014 pres/2day/37Batchuluun.pdf · Энэ үеийн хүдрийн эрдсүүд нь малахит-азурит-халькозин-ковеллин

МАЛТМАЛЫН ОРДЫН “БАРУУН ХҮДРИЙН БИЕТ”

Page 22: МАЛТМАЛЫН ЗЭС ЦАЙРЫН ОРД НЬ - mmer.mnmmer.mn/2014 pres/2day/37Batchuluun.pdf · Энэ үеийн хүдрийн эрдсүүд нь малахит-азурит-халькозин-ковеллин

Энэ тохрол хагарал нь ордын “Баруун

хүдрийн биет”-ийн хүрээнд хийгдсэн

хайгуулын ажлаар маш тод илэрдэг

бол “Зүүн хүдрийн биет”-ийн хүрээнд

төдийлэн сайн илрэхгүй буюу тохрол

хагарал нь нилээд гүнд байж магадгүй

юм. Эсвэл Бигэр формацийн

конглобрекч энэ хэсэгт байхгүй байж

болзошгүй.

Ордын энэ хэсэгт тохрол хагарлыг

карбонат цемент бүхий конглобрекч

голлон уллах бөгөөд энэхүү

конглобрекчийн доод талд улаан хүрэн,

хүрэн өнгийн шавар, шаварлаг,

элсэрхэг-шаварлаг хурдас ажиглагдана.

Энэхүү конглобрекч нь Олигоцены

настай Бигэр формацын дээд буюу 4

давхаргын хүрээнд орших хурдас

бөгөөд гадаргууд ордоос урагш 2,0 км

орчим зайд, Оорцог уулын баруун

хажуу, мөн Зүүн ямаан усны амны

ойролцоо нилээд олон газарт илэрсэн

байдаг.

Page 23: МАЛТМАЛЫН ЗЭС ЦАЙРЫН ОРД НЬ - mmer.mnmmer.mn/2014 pres/2day/37Batchuluun.pdf · Энэ үеийн хүдрийн эрдсүүд нь малахит-азурит-халькозин-ковеллин

Хайгуулын өрөмдлөгийн

ажлын явцад “Баруун хүдрийн

биет” дээр нь орших тохрол

хагарлын доод талд 100 гаруй

м зузаантай конглобрекч,

түүний доод талд 120-150 м

зузаантай голлон хүрэн, цайвар

хүрэн, ховроор улаан хүрэн

өнгийн голчлон шавраас,

багаар шаварлаг, элсэрхэг-

шаварлаг хурдас илэрч, түүний

доод талд ямарч хувирал

өөрчлөлтөнд ороогүй

эдиакари-түрүү кембрийн

үеийн настай мета-элсэн чулуу

тогтоогдсон. Уг конглобрекч

болон голлон хүрэн өнгө

зонхилсон шавар нь дүүрэг

нутгийн хүрээнд өргөн

тархалттай бөгөөд үүнийг

судлаачид олигоцены настай

Бигэр формацад хамааруулдаг.

/Энэ нь жишээ зураг болно/

Page 24: МАЛТМАЛЫН ЗЭС ЦАЙРЫН ОРД НЬ - mmer.mnmmer.mn/2014 pres/2day/37Batchuluun.pdf · Энэ үеийн хүдрийн эрдсүүд нь малахит-азурит-халькозин-ковеллин

НОТОЛГОО 3: ОРД ГАЗРЫН ХҮДРИЙН БИЕТИЙН

ХЭЛБЭР, ТҮҮНИЙ ОРШИН БАЙХ НӨХЦӨЛ.

• “Баруун хүдрийн биет”-ийн үндсэн хэсэг нь тохрол хагарлын дээд талд

ихэвчлэн хавтгай хэлбэртэйгээр хажуугийн /делювийн/ гаралтай сэвсгэр

хурдсаар хучигдсан уулын хормой хэсэгт оршино.

• “Баруун хүдрийн биет”-ийн гадаргууд хамгийн ойр хэсгийг хүдрийн биетийн

төвийн хэсгээр 80-100 м-ийн гүнд тогтоогддог сулхан хүдэржилт бүхий хэсэг

хэмээн үзэж болно. Энэ хэсэгт зэсийн агуулга нь 0,1-0,5% агуулгатай бөгөөд

хамгийн ихдээ 0,8% хүртэл агуулгатай байдаг. Энэ хэсэгт тархсан хүдэржилт нь

ихэвчлэн ислийн төрлийн эрдсүүд болох делафоссит, куприт, тенорит, аранжин

зэс зэрэг эрдсүүд маш багаар тохиолдоно.

• Голлох хүдрийн биет нь дараагийн зурагт үзүүлсэн 150-280 м гүнд орших

ерөнхийдөө давхарга /хэвтэш/ хэлбэртэй, олон тооны биетүүдээс бүрдэнэ. Энэ

хэсэгт орших хүдрийн биетийн зузаан нь 5,0-20,0 м байдаг бол хамгийн зузаан

хэсэгтээ 40,0 м хүртэл зузаантай байна.

• Давхарга маягийн биетүүд нь талбайн тархалтын хувьд 100-200 м-ээс 300-400 м

хэмжээтэй байна.

Page 25: МАЛТМАЛЫН ЗЭС ЦАЙРЫН ОРД НЬ - mmer.mnmmer.mn/2014 pres/2day/37Batchuluun.pdf · Энэ үеийн хүдрийн эрдсүүд нь малахит-азурит-халькозин-ковеллин

“БАРУУН ХҮДРИЙН БИЕТ”-ийн Micromine

программаар гаргасан загварчлал

Page 26: МАЛТМАЛЫН ЗЭС ЦАЙРЫН ОРД НЬ - mmer.mnmmer.mn/2014 pres/2day/37Batchuluun.pdf · Энэ үеийн хүдрийн эрдсүүд нь малахит-азурит-халькозин-ковеллин

НОТОЛГОО 4: ЧИЛИЙН ОРДУУДЫН ЖИШЭЭ.

Classic mature supergene

profile

developed during the

Oligocene and early

Miocene in northern Chile in

systems where ration

of pyrite to Cu-bearing

sulfides are sufficiently

high to permit significant Cu

mobilization.

• Суперген гаралтай Exotic орд үүсэх загварчлал.

Page 27: МАЛТМАЛЫН ЗЭС ЦАЙРЫН ОРД НЬ - mmer.mnmmer.mn/2014 pres/2day/37Batchuluun.pdf · Энэ үеийн хүдрийн эрдсүүд нь малахит-азурит-халькозин-ковеллин

НОТОЛГОО 4: ЧИЛИЙН ОРДУУДЫН ЖИШЭЭ.

• Чилийн Чукикамата ордоос зөөгдөн үүссэн Exotic ордын жишээг харуулсан

загварчлал.

Overview of the

supergene enrichment of

the Chuquicamata

porphyry copper

deposit with the

associated Exotica

deposit, Chile. After

Münchmeyer (1996).

Page 28: МАЛТМАЛЫН ЗЭС ЦАЙРЫН ОРД НЬ - mmer.mnmmer.mn/2014 pres/2day/37Batchuluun.pdf · Энэ үеийн хүдрийн эрдсүүд нь малахит-азурит-халькозин-ковеллин

Supergene enrichment in the Radomiro Tomi mine

(CODELCO Norte).

Figure 5: Piedmont gravel cemented by chrysocolla at the

Huiquintipa exotic Cu deposit ,Collahuasi district, northern Chile.

Overview of the supergene

enrichment of the Chuquicamata porphyry

copper deposit with the associated Exotica

deposit, Chile. After Münchmeyer (1996).

Page 29: МАЛТМАЛЫН ЗЭС ЦАЙРЫН ОРД НЬ - mmer.mnmmer.mn/2014 pres/2day/37Batchuluun.pdf · Энэ үеийн хүдрийн эрдсүүд нь малахит-азурит-халькозин-ковеллин

ОРД ГАЗАР ДАХЬ ИСЭЛДЛИЙН ҮЙЛ ЯВЦ,

ТҮҮНИЙ ЭРЧИМ.Энэхүү судалгааны үр дүнгээс үзэхэд хүдэржилт нь дараах байдалтай байна. Үүнд:

• Хүдэржилтийн хамгийн эхэн үед голлон алт болон түүнтэй ямагт хамт орших хүнцэл

агуулагч эрдэс болох арсенопирит хамт тархжээ. Энэ үеийн хүдрийн эрдсийн парагенезис нь

алт /электрум/-/мөнгө/-арсенопирит-пирит байна.

• Дараагийн үе шат нь сульфидийн эрдэс голлон үүссэн үе шат бөгөөд энэ үед хамгийн өргөн

дэлгэр үүссэн эрдэс нь сфалерит байна. Энэ үе шатанд халькопирит мөн зонхилох хэлбэрээр

үүссэн бол бүдэг хүдрийн эрдэс бага хэмжээгээр үүссэн байна. Энэ үеийн хүдрийн эрдэс нь

пирит-халькопирит-сфалерит-теннантит гэсэн парагенезисийг үүсгэдэг байна.

• Дараагийн үе нь исэлдийн эхэн үе буюу тухайн ордод зонхилох хэлбэрээр үүссэн

халькопиритийн оронт торон дахь S /хүхэр/ нь O /хүчилтөрөгч/-өөр түрэгдсэн үе юм. Энэ үе

шатанд гѐтит мөн зонхилох үүргийг гүйцэтгэдэг байна. Энэ үеийн исэлдлийн эрдэс нь гѐтит-

делафоссит-борнит-малахит гэсэн хүдрийн эрдсийн парагенезисийг үүсгэдэг байна.

• Дараагийн үе нь жинхэнэ исэлдлийн буюу энэ үед исэлдлийн үр дүнд үүсдэг хоѐрдогч

баяжилтын гэж тодорхойлогддог зэсийн хүдрийн эрдсүүд болох халькозин, ковеллин зэрэг

эрдсүүд нь дундаас бага хэмжээнд үүссэн байна. Энэ үеийн хүдрийн эрдсүүд нь малахит-

азурит-халькозин-ковеллин гэсэн парагенезисийг үүсгэдэг байна.

• Хамгийн сүүлд буюу исэлдлийн үйл явц хэт хүчтэй явагдсан энэ үед зэсийн исэл үүсэх,

улмаар цаашид аранжин зэс үүсэх үйл явц нилээд хүчтэй явагдсан байна. Энэ үед тенорит-

куприт гэсэн зэсийн эрдсийн парагенезис, улмаар аранжин зэс үүсэх буюу тенорит-куприт-

аранжин зэс гэх хүдрийн эрдсийн парагенезисийг үүсгэсэн байдаг байна.

Page 30: МАЛТМАЛЫН ЗЭС ЦАЙРЫН ОРД НЬ - mmer.mnmmer.mn/2014 pres/2day/37Batchuluun.pdf · Энэ үеийн хүдрийн эрдсүүд нь малахит-азурит-халькозин-ковеллин

СУПЕРГЕН ОРДЫГ ҮҮСГЭСЭН УУСМАЛ,

ТҮҮНИЙ ЗӨӨГДЛИЙН ТУХАЙ ТААМАГЛАЛ.

2000 он гарснаас хойш тогтоогдсон Баянхонгор аймгийн Баянговь сумын

нутагт орших Цахир толгойн цул сульфидийн ордын хайгуулын ажлын явцад

малтагдсан уулын босоо малталтаас ногоовтор, цайвар цэнхэр өнгөтэй, эвгүй

үнэртэй, идэмхий шинж чанартай ус гарч ирсэн тухай дурьдсан байдаг.

Энэ усыг шинжлэхэд маш хүчиллэг найрлагатай буюу рН-0,88-тай тэнцүү

байсан байна. Энэ уусмалын гол найрлага нь хүхрийн хүчил, зэсийн сульфат,

төмрийн сульфат зэрэг нэгдлүүдээс бүрддэг болохыг тэмдэглэсэн байдаг.

Хожим нь энэ шингэнийг /уусмал/ зэсийн баяжуулах үйлдвэрүүдийн хүхрийн

хүчлээр нуруулдан уусгах замаар гарган авдаг элекролизийн шингэнтэй ижил

найрлагатай үндсэндээ байгалийн электролиз болохыг тогтоосон байдаг.

/Жаргалсайхан нар, 2011/

Page 31: МАЛТМАЛЫН ЗЭС ЦАЙРЫН ОРД НЬ - mmer.mnmmer.mn/2014 pres/2day/37Batchuluun.pdf · Энэ үеийн хүдрийн эрдсүүд нь малахит-азурит-халькозин-ковеллин

Энэ жишээнээс “Малтмалын зэс-цайрын орд” үүссэн нөхцлийг дараах байдлаар

суперген гарал үүсэлтэй болохыг таамаглав. Үүнд:

• Анхдагч гаралтай ордын хувьд /зэсийн хүдэржилтээр/ уг орд нь “халькопирит”

болон “халькозин” зэрэг зэсийн анхдагч гаралтай эрдсүүдээс тогтсон хэвтэш

хэлбэрийн биет бүхий SEDEX төрлийн орд байдлаар оршиж байжээ.

• Кайнозойн төгсгөл үед Гималайн нурууны шахах хөдөлгөөний үр дүнд бий болсон

Алтайдын нөлөөгөөр дүүрэг нутаг нь баруун урдаас зүүн хойш чиглэлтэй шахах

чиглэлийн хөдөлгөөний нөлөөнд орж, түүний үр дүнд томоохон хэмжээний тохрол

хагаралд орсон гэж үзэж байна.

• Уг дүүрэг нутаг нь хуурай, чийглэг, хуурай-цөлөрхөг зэрэг цаг уурын олон төрлийн

нөхцөлд оршиж байжээ. Жич: Өнөөдөр энэ нутаг нь хагас говийн шинжтэй хуурай

уур амьсгалтай нутагт хамаардаг.

• Газрын гүнд байрлаж байсан SEDEX гарал үүсэл бүхий ордын хүдрийн биет

өргөгдөн хүдрийн биет дахь халькопирит ба халькозин нь ихэвчлэн усгүй хуурай

нөхцөлд оршиж байжээ. Энэ үед хүдрийн биетэд исэлдэх үйл явц маш эрчимтэй

явагдаж цул сульфидын биет доторх пирит нь төмрийн исэлд шилжиж,

халькопирит нь хүхэрээ алдан делафосситод шилжсэн байна. Мөн сфалерит нь

цинкит болон хувирах явц эрчимтэй явагджээ.

CuFeS2 + 3O2 = CuFeO2 + 2SO2

2ZnS2 + 5O2 = 2ZnO + 4SO2

Page 32: МАЛТМАЛЫН ЗЭС ЦАЙРЫН ОРД НЬ - mmer.mnmmer.mn/2014 pres/2day/37Batchuluun.pdf · Энэ үеийн хүдрийн эрдсүүд нь малахит-азурит-халькозин-ковеллин

• Ингэснээр орд дахь анхдагч хүдэр нь задарч, улмаар ихэнх хэсэг нь ислийнбайдалд шилжсэн байна. Нэн ялангуяа, сфалерит нь бараг бүрэн исэлдлийнтүвшинд хүрчээ.

• Тодорхой нэгэн цаг хугацаанд уур амьсгал чийглэг нөхцөлд шилжиж, гадаргуудойр орших хүдрийн биет нь гадаргуугийн усны үйлчлэлд орж эхэлсэн байна. Энэүед зэсийн хүдрийн эрдсүүдийн зарим нь хэсэг нь зэсийн сульфат /CuSO4/ болонтөмрийн сульфат /Fe2(SO4)3/ хэлбэрт шилжжээ.

• Энэхүү уусмал нь чулуулаг бүрхүүл дахь сүүлийн үеийн хагарал ан цав даганурсах байдлаар зөөгдөх, хуримтлагдах үйл явцын дагуу тунаш хуримтлал явагдахтаатай орчин болох “Баруун хүдрийн биет” байрлаж буй хэсэг /тогоо/-т очижтогтжээ.

• Ингэхдээ гадаргуугийн усны нөлөөгөөр зэсийн ба төмрийн сульфатын төрлийнуусмал үүсэж байх үедээ анхдагч хүдрийн биетийн хэмжээнд нэгэнт үүссэн байсанзэсийн ислийн эрдэс болох делафоссит, куприт, тенорит зэрэг эрдсүүдийгзөөвөрлөж эхэлсэн байна.

• Нэгэнт “Баруун хүдрийн биет” дахь хуримтлалын тогоонд очиж хуримтлагдсангадаргуугийн ус, зэсийн ба төмрийн сульфад нь дараах процессд орж, зэсийнкарбонат болох малахит болон бусад эрдсүүдийн хэлбэрээр хуримтлагджээ.Үүнийг дараах 2 хувилбар байх болов уу гэж үзэж байна.

CuFeS2 + 4O2 = CuSO4 + FeSO4

4FeS2 + 11O2 = 2Fe2O3 + 8SO2

2SO2 + O2 = 2SO3

SO3 + H2O = H2SO4

2CuSO4 + 2CaCO3 + H2O = Cu2[CO3] (OH)2 + 2CaSO4 + CO2

4CuFeS2 + 17O2 + 4H2O = 4CuSO4 + 2Fe2O3 + 4H2SO4

4CuSO4 + 2FeS2 + 4H2O = Cu2S + 2CuS + 2FeSO4 + 3H2SO4

Cu2S + 2O2 = 2CuO + SO4

Cu2S + 2O2 = Cu + CuSO4

CuO + CO = Cu + CO2

Page 33: МАЛТМАЛЫН ЗЭС ЦАЙРЫН ОРД НЬ - mmer.mnmmer.mn/2014 pres/2day/37Batchuluun.pdf · Энэ үеийн хүдрийн эрдсүүд нь малахит-азурит-халькозин-ковеллин

• Мөн “Баруун хүдрийн биет”-ийн тогоонд цугларсан зөөгдөн ирж цугларсангематит нь түр зуурын гадаргуугийн устай урвалд орсноор төмрийн гидроксидүүсгээд энэ нь цаашдаа цэвэр зэс болон зэсийн оксидуудтай урвалд орж,делафоссит шинээр үүссэн байх магадлалтай. Харин энэ нөхцөлд хуурай орчинудаан үргэлжилснээс хүхрийн хүчил задарч хүхрийн оксид хэлбэрээр дэгдэж ус ньширгэсэн байх магадлалтай юм. Иймээс уг хүдрийн биетэд бий болсон иххэмжээний гематит түр зуурын гадаргуугийн устай шууд урвалд орж, “Баруунхүдрийн биет”-ийн зарим хэсэгт тогтоогдоод буй нилээд их хэмжээний /3-4%,заримдаа 6-7%/ делафоссит үүссэн байх магадлалтай гэж таамаглав.

Fe2O3 + 3H2O = 2Fe(OH)3

Cu2O + 2Fe(OH)3 = 2CuFeO2 + 3H2O

4Cu + 4Fe(OH)3 + O2 = 4CuFeO2 + 6H2O

• Түүнээс гадна энэхүү зэсийн болон төмрийн сульфад уусмалын зарим хэсэг нь угхүдэр хуримтлалын тогооноос хальж цааш урссан байх магадлал өндөр бөгөөдэнэхүү хальж урссан хэсгийг хайгуулын дараагийн шатанд хайх нь зүйтэй.

• Урт хугацааны явцад уг уусмал нь а. ууршиж, б. Уг тогооны ѐроол болон түүндбайгаа конглобрекч, шавар зэрэгт шүүгдэх хэлбэрээр түүнд агуулагдсан малахит,борнит, халькозин, ковеллин зэрэг зэсийн эрдсүүд шинээр үүсэн, нэгэнт өмнө ньисэлдсэн байгаад уг ус ба уусмалаар зөөгдөн ирсэн гѐтит, делафоссит зэрэг зэсийнэрдсүүд тунах үйл явц явагджээ.

• Энэ нь тунаш хуримтлал дотор үүсэх анхдагч пирит байхгүй байхад түүний ислийнэрдэс болох гѐтит /Fe2O3x2H2O/ маш их хэмжээгээр /зарим дээжинд >10% хүртэл/тохиолдож байна. Энэ нь тухайн хэсэгт исэлдэх үйл явц маш хүчтэй байсныгхаруулж байна.

Page 34: МАЛТМАЛЫН ЗЭС ЦАЙРЫН ОРД НЬ - mmer.mnmmer.mn/2014 pres/2day/37Batchuluun.pdf · Энэ үеийн хүдрийн эрдсүүд нь малахит-азурит-халькозин-ковеллин

“Малтмалын зэс-цайрын орд”-ын хайгуулын ажил өнөөдөр ид явагдаж байгаа бөгөөд хайгуулын

судалгааны үр дүн хараахан бүрэн гүйцэд дуусаагүй, эрэл-хайгуулын ажил нь төгсгөлийн шатандаа явж байгаа

болно.

Ордод болон түүний ойр орчимд орших хэсэгт янз бүрийн судалгаанууд хийгдэж байгаа боловч олон

төрлийн судалгааг хийх нь дутуу байгааг тэмдэглэх нь зүйтэй.

“Малтмалын зэс-цайрын орд”-ын, нэн ялангуяа “Баруун хүдрийн биет”-ийн гол онцлог нь судалгааны

өнөөгийн шатанд хийгдсэн ажлын үр дүнд “Exotic” төрлийн ордод хамаарагдана гэж үзэж байна.

Энэ нь юуны өмнө орд газар дахь зэсийн гол хүдэржилт нь дараах шинжүүдээр “Exotic” төрөлд

хамаарч болохыг харууллаа. Үүнд:

“Малтмалын зэс-цайрын орд” дахь хүдэржилт нь, ялангуяа “Зүүн хүдрийн биет” дахь хүдэржилт нь

голлон зэс-цайрын эвшил үүсгэх бөгөөд анхдагч хүдрийн биет байсан ихэнх хэсэгт нь алт-мөнгөний эвшил хамт

ажиглагддаг. Энэ нь цооногт 70,0 м-ийн гүнд 11,0 м зузаантай хүдрийн Au->0.5 г/т, Ag->10,0 г/т, Cu->0,5% ба Zn-

>1,0% агуулга бүхий хүдрийн биет тогтоогддогоор нотлогдоно.

• “Малтмалын зэс-цайрын орд”-ын “Баруун хүдрийн биет”-ийг голлон бүрдүүлж буй хүдрийн эрдэс нь

дан ислийн төрлийн эрдсүүд болох малахит болон делафосситоос голлон тогтох бөгөөд багаар куприт, тенорит,

аранжин зэс зэрэг зэсийн эрдсүүд тааралдана.

• “Малтмалын зэс-цайрын орд”-ын “Баруун хүдрийн биет” нь Олигоцены настай Бигэр формацын 4-р

давхрагадасын хайргархаг хурдас /конглобрекч/ дээр тохролоор байрласан эдиакари-түрүү кембрийн настай

Хантайшир формацын хурдас дотор байрлаж байна.

• “Малтмалын зэс-цайрын орд”-ын анхдагч гарал үүсэлтэй хэсэг буюу “Зүүн хүдрийн биет” нь

ууршилтын тунамал /SEDEX/ гарал үүсэлтэй байхад “Баруун хүдрийн биет” нь исэлдлийн гарал үүсэлтэй байна.

“Баруун хүдрийн биет” нь “Зүүн хүдрийн биет”-ээс баруун тийш 200-800 м зайд зөөгдөн үүссэн байна.

Энэ бүгдээс дүгнэхэд “Малтмалын зэс-цайрын орд” нь, түүний нөөцийн ихэнх хэсгийг агуулж буй “Баруун

хүдрийн биет” нь зэсийн “Exotic” төрлийн ордод хамаарагдана гэж үзэж байна.

ДҮГНЭЛТ.

Page 35: МАЛТМАЛЫН ЗЭС ЦАЙРЫН ОРД НЬ - mmer.mnmmer.mn/2014 pres/2day/37Batchuluun.pdf · Энэ үеийн хүдрийн эрдсүүд нь малахит-азурит-халькозин-ковеллин

АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА