МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬtpp4.mn/wp-content/uploads/2017/06/legalinfo.mn... ·...

28
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 1994 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хот НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ Нийтлэг үндэслэл 1 дүгээр зүйл. Хуулийн зорилт Энэ хуулийн зорилт нь нийгмийн даатгалын төрөл, хэлбэр, хамрах хүрээг тогтоож, нийгмийн даатгалд даатгуулж шимтгэл төлөх, нийгмийн даатгалын санг бүрдүүлэх, зарцуулах болон нийгмийн даатгалын байгууллага, нийгмийн даатгалын байцаагчийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. 2 дугаар зүйл. Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж 1. Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. 2. Монгол Улсын олон улсын гэрээнд нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө. 2 1 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо 1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно: 1/”даатгуулагч” гэж хууль болон гэрээний үндсэн дээр нийгмийн даатгалын санд нийгмийн даатгалын шимтгэл төлж даатгуулсан, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрх бүхий этгээдийг; 2/“нийгмийн даатгалын байгууллага” гэж ажил олгогч, даатгуулагчийн төлсөн шимтгэл болон хуульд заасан бусад эх үүсвэрээр нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг бүрдүүлж, даатгуулагчдад тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох үйл ажиллагааг эрхэлж байгаа хуулийн этгээдийг; 3/”нийгмийн даатгалын сан” гэж ажил олгогч, даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үйлчилгээнд зарцуулах, нийгмийн даатгалын үйл

Transcript of МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬtpp4.mn/wp-content/uploads/2017/06/legalinfo.mn... ·...

Page 1: МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬtpp4.mn/wp-content/uploads/2017/06/legalinfo.mn... · 2017-06-07 · ажлаас гадуур байгуулсан хөдөлмөрийн гэрээ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1994 оны 5 дугаар сарын 31-ний

өдөр Улаанбаатар хот

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Энэ хуулийн зорилт нь нийгмийн даатгалын төрөл, хэлбэр, хамрах хүрээг тогтоож, нийгмийн даатгалд даатгуулж шимтгэл төлөх, нийгмийн даатгалын санг бүрдүүлэх, зарцуулах болон нийгмийн даатгалын байгууллага, нийгмийн даатгалын байцаагчийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж

1. Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2. Монгол Улсын олон улсын гэрээнд нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

21 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

1/”даатгуулагч” гэж хууль болон гэрээний үндсэн дээр нийгмийн даатгалын санд нийгмийн даатгалын шимтгэл төлж даатгуулсан, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрх бүхий этгээдийг;

2/“нийгмийн даатгалын байгууллага” гэж ажил олгогч, даатгуулагчийн төлсөн шимтгэл болон хуульд заасан бусад эх үүсвэрээр нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг бүрдүүлж, даатгуулагчдад тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох үйл ажиллагааг эрхэлж байгаа хуулийн этгээдийг;

3/”нийгмийн даатгалын сан” гэж ажил олгогч, даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үйлчилгээнд зарцуулах, нийгмийн даатгалын үйл

Page 2: МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬtpp4.mn/wp-content/uploads/2017/06/legalinfo.mn... · 2017-06-07 · ажлаас гадуур байгуулсан хөдөлмөрийн гэрээ

ажиллагааны зардлыг нөхөх зорилгоор төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг;

4/”нийгмийн даатгалын шимтгэл” гэж нийгмийн даатгалд даатгуулах зорилгоор даатгуулагч болон ажил олгогчоос хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын санд төлөх урьдчилсан төлбөрийг;

5/”нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа” гэж ажил олгогч болон даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлийг даатгалын санд шилжүүлсэн өдрийг;

6/”тэтгэврийн төрлийг сонгох эрх” гэж Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан болзлын дагуу хоёр буюу түүнээс дээш төрлийн тэтгэврийн эрх нэгэн зэрэг үүсч байгаа даатгуулагч тэтгэврийн төрлийг сонгож, тэтгэвэр тогтоолгон авах эрхийг;

7/”шимтгэл төлөгч” гэж хууль тогтоомжийн дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэг хүлээсэн хуулийн этгээдийг;

8/“тэтгэвэр” гэж даатгуулагчийг өндөр наслахад насан туршид нь, тахир дутуу болоход хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл, эсхүл өндөр насны тэтгэвэр авах насанд хүртэл, нас барахад нь түүний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор нийгмийн даатгалын сангаас сар бүр олгох мөнгөн хөрөнгийг;

/Энэ заалтад 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

9/“тэтгэмж” гэж хөдөлмөрийн чадвараа түр алдах, жирэмслэх, амаржих, нас барах тохиолдолд даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас нэг удаа олгох мөнгөн хөрөнгийг;

10/“төлбөр” гэж үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 буюу түүнээс дээш хувиар алдсан даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас нөхөн олгох хиймэл эрхтэн, засал эмчилгээ /протез, ортопед/-ний үнэ, рашаан болон мэргэжлээс шалтгаалсан өвчний сувиллын газрын үйлчилгээний хувьсах зардлыг;

11/“рашаан болон мэргэжлээс шалтгаалсан өвчтөний сувиллын газрын үйлчилгээний хувьсах зардал” гэж үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болсон даатгуулагч сувиллын газар эмчлүүлэхэд гарсан зардлыг нөхөх зорилгоор үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох төлбөрийг.

12/“хуримтлалын сан” гэж нийгмийн даатгалын сангийн хөрөнгө болон тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны орлогыг нэмэгдүүлэх зорилгоор нөөцөлсөн мөнгөн хөрөнгийг.

/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ зүйлийг 2004 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/

3 дугаар зүйл. Нийгмийн даатгал, түүний төрөл

1.Нийгмийн даатгал нь иргэн /цаашид "даатгуулагч" гэх/ болон төр, аж ахуйн нэгж, байгууллагаас зохих журмын дагуу шимтгэл төлж, нийгмийн даатгалын сан бүрдүүлэх, даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, өвчлөх, ажилгүй болоход өөрт нь, тэрчлэн даатгуулагч нас барахад түүний асрамжид байсан хүмүүст хууль тогтоомжид заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр өгөх агуулга бүхий нийгэм, эдийн засгийн арга хэмжээ мөн.

2.Нийгмийн даатгал дараахь төрлөөс бүрдэнэ:

Page 3: МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬtpp4.mn/wp-content/uploads/2017/06/legalinfo.mn... · 2017-06-07 · ажлаас гадуур байгуулсан хөдөлмөрийн гэрээ

1/ тэтгэврийн даатгал;

2/ тэтгэмжийн даатгал;

3/ эрүүл мэндийн даатгал;

4/ үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал;

5/ ажилгүйдлийн даатгал.

4 дүгээр зүйл. Нийгмийн даатгалын хэлбэр, хамрах хүрээ

1.Нийгмийн даатгал нь албан журмаар даатгуулах, сайн дураар даатгуулах гэсэн хэлбэртэй байна.

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.Нийгмийн даатгалд дор дурьдсан ажилтан албан журмаар даатгуулна:

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

1/өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн;

/Энэ заалтыг 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

2/Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын аж ахуйн нэгж, байгуулага, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн нэгж, гадаад орны дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагад ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн;

3/хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч;

4/хөдөлмөрийн гэрээгээр гадаад улсад ажиллаж байгаа Монгол Улсын иргэн.

/Энэ зүйлийн 2 дахь хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

3.Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас бусад тодорхой хөдөлмөр эрхлээгүй Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн энэ хуульд заасан болзол, журмын дагуу энэ хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2, 4 дэх заалтад дурдсан даатгалд сайн дураар даатгуулж болно. Сайн дураар даатгуулагч нь дээр дурдсан нийгмийн даатгалын төрөл тус бүрд хамрагдана.

/Энэ хэсэгт 2004 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

4./Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

5. Хувиараа хөдөлмөр эрхлэгч малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг нийгмийн даатгалд албан журмаар даатгуулах нөхцөл, журмыг хуулиар тогтоож болно.

Page 4: МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬtpp4.mn/wp-content/uploads/2017/06/legalinfo.mn... · 2017-06-07 · ажлаас гадуур байгуулсан хөдөлмөрийн гэрээ

/Энэ хэсгийг 1997 оны 1 дүгээр сарын 16-ний өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6.Ажил олгогч, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа тэтгэвэр авагч энэ хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 5 дахь заалтад зааснаас бусад төрлийн даатгалд албан журмаар даатгуулна. Үндсэн ажлаас гадуур байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу давхар ажил эрхэлж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн энэ хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5 дахь заалтад зааснаас бусад төрлийн даатгалд албан журмаар даатгуулна.

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсгийг 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

7.Цаа буга маллан тайгад амьдарч байгаа цаатан иргэнийг энэ хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2 дахь заалтад заасан даатгалд төрөөс даатгуулна.

/Энэ хэсгийг 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

5 дугаар зүйл. Нийгмийн даатгалд даатгуулах гэрээ

Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн З дахь хэсэгт хамрагдах даатгуулагч даатгагчтай энэ хуулийн болзол журмын дагуу нийгмийн даатгалд даатгуулсан тухайгаа гэрээ байгуулна.

6 дугаар зүйл. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авах эрх

1.Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй.

2.Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө.

/Энэ хэсэгт 2004 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

З. Нийгмийн даатгалын сангаас тухайн төрлийн тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгохгүй байх нөхцөлийг хуулиар тогтоож болно.

7 дугаар зүйл. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж сонгон авах

Даатгуулагчид нийгмийн даатгалын нэг төрлийн сангаас тэтгэвэр буюу тэтгэмжийг давхардуулж олгохгүй. Хэрэв давхардахаар байвал даатгуулагч илүү таатай нөхцөлтэй тэтгэвэр буюу тэтгэмжийг зөвхөн нэг удаа сонгон авах эрхтэй

/Энэ хэсэгт 2004 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

8 дугаар зүйл. Тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох шийдвэр

Page 5: МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬtpp4.mn/wp-content/uploads/2017/06/legalinfo.mn... · 2017-06-07 · ажлаас гадуур байгуулсан хөдөлмөрийн гэрээ

1. Даатгуулагчийн өргөдөл, хуульд заасан бусад баримт бичгийг үндэслэн даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох тухай шийдвэрийг нийгмийн даатгалын байгууллага гаргана.

2. Өргөдөл шийдвэрлэх хугацааг хуулиар тогтооно.

ХОЁРДУГААР БҮЛЭГ Нийгмийн даатгалын сан

9 дүгээр зүйл. Нийгмийн даатгалын сангийн төрөл

Нийгмийн даатгалын төрөл тус бүр нь дараахь мөнгөн хөрөнгийн бие даасан сантай байна:

/Энэ хэсэгт 1997 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

1/ тэтгэврийн даатгалын сан;

2/ тэтгэмжийн даатгалын сан;

3/ эрүүл мэндийн даатгалын сан;

4/ үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сан;

5/ ажилгүйдлийн даатгалын сан.

10 дугаар зүйл. Нийгмийн даатгалын сангийн орлогын эх үүсвэр

1. Нийгмийн даатгалын сангийн орлого дор дурдсан эх үүсвэрээс бүрдэнэ:

1/ даатгуулагчийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэл;

2/ ажил олгогчийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэл;

3/ сангийн чөлөөт үлдэгдлийг банкинд хадгалуулсны хүү, үнэт цаасны арилжаанаас олсон орлого;

/Энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

4/ нийгмийн даатгалын шимтгэл төлөх хугацаа хэтрүүлсэнд оногдуулсан алданги;

5/ улсын төсвөөс олгох хөрөнгө;

/Энэ заалтад 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6/ бусад эх үүсвэр.

2./Энэ хэсгийг 1998 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

11 дүгээр зүйл. Нийгмийн даатгалын сангийн

Page 6: МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬtpp4.mn/wp-content/uploads/2017/06/legalinfo.mn... · 2017-06-07 · ажлаас гадуур байгуулсан хөдөлмөрийн гэрээ

хөрөнгийн зарцуулалт

1. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу дор дурдсан зориулалтаар зарцуулна:

1/ тэтгэвэр, тэтгэмж олгох;

2/ нийгмийн даатгалын байгууллага, үндэсний болон салбар зөвлөлийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх;

/Энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

3/ хууль тогтоомжид заасан бусад төлбөр, зардлыг санхүүжүүлэх.

2. Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг сан хооронд шилжүүлэн зарцуулах, зориулалтын бус чиглэлээр ашиглах, байршуулахыг хориглоно.

/Энэ хэсгийн 2 дахь өгүүлбэрийг 1997 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар хассан/

/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3.Хуримтлалын сангийн хөрөнгийг Засгийн газрын бонд болон Монголбанкнаас гаргасан үнэт цаас худалдан авах, арилжааны банкинд байршуулах замаар нэмэгдүүлж болно.

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/

4.Хуримтлалын сангаас Засгийн газрын бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авах хөрөнгийн хэмжээг нийгмийн даатгалын сангийн жил бүрийн төсөвт тусгаж, Улсын Их Хурал батална.

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/

5.Хуримтлалын сангаас арилжааны банкинд байршуулах хөрөнгийн хэмжээг санхүүгийн болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Монголбанк, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл хамтран тогтооно.

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/

12 дугаар зүйл. Нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагын төсвийг батлах

1.Нийгмийн даатгалын сан тус бүрийн жилийн орлого, зарлагын төсвийг Улсын Их Хурал батална.

/Энэ хэсэгт 1999 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийг 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

2.Нийгмийн даатгалын сангийн төсвийг Төсвийн тухай хуулийн 8.4-т заасан цаглабрын дагуу боловсруулж, батална. Нийгмийн даатгалын төв байгууллага нь нийгмийн даатгалын сангийн төсвийн төслийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн жил бүрийн 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

Page 7: МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬtpp4.mn/wp-content/uploads/2017/06/legalinfo.mn... · 2017-06-07 · ажлаас гадуур байгуулсан хөдөлмөрийн гэрээ

/Энэ 2 дахь хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсгийг 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

3. Нийгмийн даатгалын тодорхой төрлийн санд улсын төсвөөс энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үүссэн үүргийн дагуу тэтгэвэр, тэтгэмжид олгох хөрөнгийг жил бүр Төсвийн тухай хуулиар тогтооно.

/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийн дугаарт 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4. Энэ зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар батлагдсан хөрөнгийг сангийн яам сарын хуваарийн дагуу тухайн сарын эхний 1О хоногт багтаан зохих санд шилжүүлж байна.

/Энэ хэсгийн дугаарт 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

13 дугаар зүйл. Нийгмийн даатгалын сангийн тайлан тэнцэл гаргах, тайлагнах

1.Сум, дүүргийн нийгмийн даатгалын байгууллага нь нийгмийн даатгалын сангийн улирлын болон жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг Төсвийн тухай хуулийн 8.9.1-д заасан цаглабрын дагуу боловсруулж, тайлагнана.

/Энэ хэсгийг 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

2.Аймаг, нийслэлийн нийгмийн даатгалын байгууллага нь нийгмийн даатгалын сангийн хагас жилийн болон жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайланг Төсвийн тухай хуулийн 8.9.2-т заасан цаглабрын дагуу, нийгмийн даатгалын төв байгууллага нь Төсвийн тухай хуулийн 8.9.5-д заасан цаглабрын дагуу тус тус боловсруулна.

/Энэ хэсгийг 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

3.Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл нь нийгмийн даатгалын сангийн хагас жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг жил бүрийн 09 дүгээр сарын 10-ны өдрийн дотор, нийгмийн даатгалын сангийн жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг дараа оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор хянан хэлэлцэж, нийтэд мэдээлнэ.

/Энэ хэсгийг 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

4.Аймаг, дүүргийн нийгмийн даатгалын байгууллага нь нийгмийн даатгалын сан тус бүрийн орлогын зарцуулагдаагүй үлдэгдэл /зарлагаас давсан орлого/-ийг тухайн сан тус бүрийн нийгмийн даатгалын төв байгууллагын дансанд төвлөрүүлж байна. Тухайн сангийн орлогын зарцуулагдаагүй үлдэгдлийг дараа сард шилжүүлэн зарцуулах шаардлагатай тохиолдолд нийгмийн даатгалын төв байгууллагаас зөвшөөрөл авна.

/Энэ хэсгийг 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

5.Нийгмийн даатгалын сангийн зарцуулалтын тайланд Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу аудит хийж, дүгнэлт гаргана.

Page 8: МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬtpp4.mn/wp-content/uploads/2017/06/legalinfo.mn... · 2017-06-07 · ажлаас гадуур байгуулсан хөдөлмөрийн гэрээ

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсгийн дугаарт 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6.Энэ хуулийн 13 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тайлан, мөн зүйлийн 4 дэх хэсэгт заасан аудитын дүгнэлтийг Улсын Их Хурлаар хэлэлцэж, улсын төсвийн гүйцэтгэлийг баталснаас хойш 20 хоногийн дотор өдөр тутмын хэвлэлд нийтэлж нийтэд мэдээлнэ.

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсгийн дугаарт 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

14 дүгээр зүйл. Нийгмийн даатгалын сангийн бүртгэл, тайлан

1. Нийгмийн даатгалын орон нутгийн байгууллага даатгалын бүх төрлийн санд төлсөн шимтгэлийн хэмжээг ажил олгогч, даатгуулагч тус бүрээр тэдэнд олгосон нийгмийн даатгалын дэвтэр, гэрчилгээг үндэслэн бүртгэнэ.

2. Нийгмийн даатгалын санд хөрөнгө төвлөрүүлэх, сангийн хөрөнгийг зарцуулах, анхан шатны бүртгэлийн маягт, түүнийг хөтлөх , тайлан гаргах журмыг нийгмийн даатгалын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн батална.

ГУРАВДУГААР БҮЛЭГ Нийгмийн даатгалын шимтгэл

15 дугаар зүйл. Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ,төлөх хугацаа

1.Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасан даатгуулагч болон ажил олгогч нь дор дурдсан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө:

Нийгмийн даатгалын төрөл

Ажил олгогчийн хөдөлмөрийн

хөлсний сан, түүнтэй адилтгах

орлогоос төлөх шимтгэлийн

хувь хэмжээ /хувиар/

Даатгуулагчийн хөдөлмөрийн

хөлс, түүнтэй адилтгах

орлогоос төлөх шимтгэлийн

хувь хэмжээ /хувиар/

Тэтгэврийн даатгал 7.0 7.0

Тэтгэмжийн даатгал 1.0 0.8

Эрүүл мэндийн даатгал 2.0 2.0

Ажилгүйдлийн даатгал 0.2 0.2

Шимтгэлийн дүн 10.0 10.0

/Энэ хэсэгт 1997 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийг 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсэгт 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Page 9: МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬtpp4.mn/wp-content/uploads/2017/06/legalinfo.mn... · 2017-06-07 · ажлаас гадуур байгуулсан хөдөлмөрийн гэрээ

/Энэ хэсэгт 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар хүснэгтийн Тэтгэврийн даатгал-Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “7.0” гэснийг “9.5” гэж, Тэтгэврийн даатгал-Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “7.0” гэснийг “9.5” гэж, Шимтгэлийн дүн-Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “10.0” гэснийг “12.7” гэж, Шимтгэлийн дүн-Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “10.0” гэснийг “12.5” гэж өөрчлөлт оруулсан бөгөөд үүнийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө /

2.Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн З дахь хэсэгт заасан даатгуулагчийн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн доод хэмжээ нь Засгийн газраас баталсан тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тэтгэврийн даатгалд 10 хувиас, тэтгэмжийн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд тус бүр 1,0 хувиас багагүй байна.

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

3.Эрүүл мэндийн даатгалын хэлбэр, хамрах хүрээ, шимтгэлийн хэмжээ болон эрүүл мэндийн даатгалтай холбогдсон бусад харилцааг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар зохицуулна.

/Энэ хэсгийг 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/

4.Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хамаарагдах даатгуулагчийн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг ажил олгогч бүрэн төлнө.

5.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын шимтгэлийн хэмжээг хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны шаардлагаас хамааралтайгаар ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос 2.8 хүртэл хувиар ялгавартай тогтоох бөгөөд ялгавартайгаар шимтгэл төлөх ажил олгогчийн жагсаалт, шимтгэлийн хувь хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан Засгийн газар тогтооно.

/Энэ хэсгийг 1997 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсгийг 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсэгт 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6.Тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг хөдөлмөрийн болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батална.

/Энэ хэсгийг 1997 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсгийг 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

7.Ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн улсын дундаж цалин болон Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн дундаж цалинд тус тус үндэслэн Засгийн газар жил бүр тогтооно.

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсгийг 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Page 10: МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬtpp4.mn/wp-content/uploads/2017/06/legalinfo.mn... · 2017-06-07 · ажлаас гадуур байгуулсан хөдөлмөрийн гэрээ

8.Хөдөлмөрийн гэрээгээр гадаад улсад ажилаж байгаа Монгол Улсын иргэний төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл тогтооно.

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/

16 дугаар зүйл. Нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам

1.Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ.

/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийг 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

2. Шимтгэлийн тайлан буюу ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого, даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, шимтгэл тодорхойлох хуудсыг үндэслэн шимтгэлийн тооцоог хийх бөгөөд төлбөрийг бэлэн бус тооцооны журмаар гүйцэтгэнэ. Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн З дахь хэсэгт заасан даатгуулагч шимтгэлийг бэлнээр төлж болно.

3.Ажил олгогч нь тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг дараа сарын 05-ны өдрийн дотор нийгмийн даатгалын байгууллагад ирүүлэх бөгөөд энэ хугацаа долоо хоног бүрийн амралт, нийтээр амрах баярын өдөртэй давхацвал дараагийн ажлын өдөр тайлагнана.

/Энэ хэсгийг 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

4. Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн шимтгэл төлөх тооцоог тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодогч, мөн зүйлийн З дахь хэсэгт заасан даатгуулагчийн шимтгэл төлөх тооцоог нийгмийн даатгалын байгууллагын ажилтан гүйцэтгэнэ.

5. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын байгууллага, гадаадын байгууллага болон аж ахуйн нэгж нь Монгол Улсын иргэнийг ажиллуулж байгаа бол түүний нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулийн 15 дугаар зүйлийн нэг дэх хэсэг, 16 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасан хувь хэмжээ, журмын дагуу нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ.

/Энэ хэсэгт 1997 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6.Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлээ сар, улирал, хагас жил, жилээр гэрээний дагуу төлнө.

/Энэ хэсгийг 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

7.Хуанлийн жилд 7 сараас доошгүй хугацаагаар улирлын чанартай ажил, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг ажилтныг жилийн туршид нийгмийн даатгалд даатгуулсанд тооцно.

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/

Page 11: МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬtpp4.mn/wp-content/uploads/2017/06/legalinfo.mn... · 2017-06-07 · ажлаас гадуур байгуулсан хөдөлмөрийн гэрээ

8.Энэ зүйлийн 7 дахь хэсэгт заасан ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажил олгогчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээгээр төлнө.

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/

9.Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан даатгуулагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хувиар тооцон улсын төсвөөс жил бүр нийгмийн даатгалын санд төлнө.

/Энэ хэсгийг 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

10.Энэ зүйлийн 9 дэх хэсэгт заасан нийгмийн даатгалын шимтгэлийг тооцох орлогын хэмжээ, шимтгэл төлөх журмыг Засгийн газар батална.

/Энэ хэсгийг 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

17 дугаар зүйл. Ажил олгогч, даатгуулагчийн шимтгэл төлөх үүрэг

1. Ажил олгогч болон энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагч нь шимтгэл төлөх талаар дор дурдсан үүрэг хүлээнэ:

1/ хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх;

2/ шимтгэл оногдуулах, төлөхтэй холбогдсон мэдээ, тайланг тогтоосон хугацаанд гаргаж даатгалын байгууллагад ирүүлэх;

3/ нийгмийн даатгалын холбогдолтой анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журмын дагуу хөтөлж, тайлан тэнцэл гаргах;

4/ нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд уг зөрчлийг арилгах талаар эрх бүхий байгууллага,албан тушаалтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх.

2. Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн З дахь хэсэгт заасан даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэл төлөх талаар даатгагчтай байгуулсан гэрээнд заасан үүрэг хүлээнэ.

18 дугаар зүйл. Шимтгэл төлөх үүрэг дуусгавар болох, бусдад шилжих, уг үүргийг түдгэлзүүлэн зогсоох

1. Шимтгэл төлөх үүрэг дараахь тохиолдолд дуусгавар болно:

1/ даатгуулагч нас барсан, нас барсанд тооцогдсон;

2/ ажил олгогч татан буугдсан, дампуурсан;

3/ даатгалын гэрээний хугацаа дуусгавар болсон;

4/ хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон.

2. Ажил олгогч нэгдэх,салах буюу бусад хэлбэрээр өөрчлөн байгуулагдвал шимтгэл төлөх үүрэг нь шинээр бий болсон этгээдэд шилжинэ.

Page 12: МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬtpp4.mn/wp-content/uploads/2017/06/legalinfo.mn... · 2017-06-07 · ажлаас гадуур байгуулсан хөдөлмөрийн гэрээ

3. Энэ хуулийн 19 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу даатгуулагч гомдол гаргах нь шимтгэл төлөх үүргийг зогсоох буюу дуусгавар болгох үндэслэл болохгүй. Гагцхүү уг гомдлыг хянаж байгаа тухайн шатны шүүхийн шийдвэрээр шимтгэл төлөхийг түдгэлзүүлэн зогсоож болно.

4. Ажил олгогч дампуурсан буюу өөр үндэслэлээр татан буугдсан бол татан буулгах комисс буюу нэхэмжлэгчдийн зөвлөл нь төлөгдөөгүй шимтгэлийг уг ажил олгогчийн эд хөрөнгөөс хуульд заасан журмаар гаргуулж нийгмийн даатгалын зохих санд оруулна.

19 дүгээр зүйл. Ажил олгогч, даатгуулагчийн шимтгэл төлөх талаар эдлэх эрх

Ажил олгогч, даатгуулагч шимтгэл төлөх талаар дараахь эрх эдэлнэ:

1/ нийгмийн даатгалын байгууллага /байцаагч/-ын шалгалтын акттай танилцах, шаардлагатай бол тайлбар хийх;

2/ шимтгэл оногдуулалт, төлөлт, шалгалтын дүнгийн талаар тайлбар авах буюу өгөх;

3/ нийгмийн даатгалын байгууллага, түүний ажилтны буруугаар учирсан хохирлыг хуульд заасан журмын дагуу нөхөн төлүүлэх;

4/ илүү төлсөн шимтгэлийг эгүүлэн авах буюу дараа төлөх шимтгэлд тооцон суутгуулах;

5/ нийгмийн даатгалын байгууллага, түүний ажилтны хууль бус ажиллагаа, шийдвэрийн талаархи гомдлоо эрх бүхий дээд шатны байгууллага, албан тушаалтанд, улмаар тэдгээрийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гаргах.

20 дугаар зүйл. Хариуцлага

1.Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нийгмийн даатгалын шимтгэл төлөгчид дараахь хариуцлага хүлээлгэнэ:

1/ ажил олгогч шимтгэл ногдох хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг нуусан буюу хэмжээг нь санаатайгаар бууруулсан бол нуусан буюу бууруулсан орлогод ногдох шимтгэлийг нөхөн төлүүлж, мөн орлоготой тэнцэх хэмжээний алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна;

/Энэ заалтыг 1997 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

2/ дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд О,З хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна;

/Энэ заалтыг 1997 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

3/ тооцооны алдаа гаргаснаас шимтгэлийг дутуу төлсөн бол дутуу төлсөн шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс тооцооны алдаа гарснаас хойшхи хугацааны хоног тутамд 0,1

Page 13: МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬtpp4.mn/wp-content/uploads/2017/06/legalinfo.mn... · 2017-06-07 · ажлаас гадуур байгуулсан хөдөлмөрийн гэрээ

хувийн алданги ногдуулах боловч алдангийн нийт хэмжээ дутуу төлсөн шимтгэлийн 30 хувиас хэтэрч болохгүй;

4/энэ хуулийн 16 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгийн заалтыг зөрчсөн, даатгуулагчид нийгмийн даатгалын дэвтэр нээж баталгаажуулаагүй, уг зөрчлийн улмаас даатгуулагчийн эрх ашгийг хохироосон албан тушаалтныг 10000-50000, байгууллага, аж ахуйн нэгжийг 50000-250000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна;

/Энэ заалтыг 2004 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/

5/нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан, ашигласан бол хууль бус олсон орлого, эд зүйлсийг хурааж, албан тушаалтныг 5000-50000, байгууллага, аж ахуйн нэгжийг 100000-250000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна;

/Энэ заалтыг 2004 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/

6/даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдсан шалтгаан, хувь хэмжээ, хугацаа болон хөдөлмөрийн нөхцөлийг буруу тогтоосон албан тушаалтныг 10000-50000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна;

/Энэ заалтыг 2004 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/

7/ хууль тогтоомжид заасан бусад хариуцлага.

/Энэ заалтын дугаар 2004 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

/Энэ хэсэгт 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

2. Хуурамч баримт бичиг бүрдүүлэх, худал мэдээлэх зэргээр тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг үндэслэлгүй, эсхүл илүү тогтоолгож авсан бол үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг нөхөн төлүүлж иргэнийг 5000-30000, албан тушаалтныг 30000-60000, байгууллага, аж ахуйн нэгжийг 100000-250000 хүртэл төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

/Энэ хэсэгт 1995 оны 4 дүгээр сарын 17, 2004 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/

З. Тэтгэвэр, тэтгэмжийг хугацаанд нь олгоогүй саатуулсан бол сарын

тэтгэвэр, тэтгэмжийн дүнгээс саатуулсан хоног тутамд тэтгэвэр авагчийн үйлчлүүлдэг банкны тухайн үеийн хугацаатай хадгаламжийн хүүгээр бодсон алдангийг тэтгэвэр олголтыг саатуулсан нь тогтоогдсон банк, санхүү, нийгмийн даатгалын байгууллага нөхөн төлөх бөгөөд буруутай албан тушаалтанд 25000-50000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

/Энэ хэсгийг 1997 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

4. Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн З дахь хэсэгт заасан даатгуулагчид энэ зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, 2,З дахь хэсэг хамаарна.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ Нийгмийн даатгалын байгууллага

Page 14: МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬtpp4.mn/wp-content/uploads/2017/06/legalinfo.mn... · 2017-06-07 · ажлаас гадуур байгуулсан хөдөлмөрийн гэрээ

21 дүгээр зүйл. Нийгмийн даатгалын байгууллагын тогтолцоо

1. Нийгмийн даатгалын байгууллагын тогтолцоо нь нийгмийн даатгалын төв байгууллага, орон нутгийн салбар нэгж, /төлөөлөгч, байцаагч/-аас бүрдэнэ.

/Энэ хэсэгт 1997 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдррийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2. Нийгмийн даатгалын төв, орон нутгийн байгууллагын дэргэд нэг талаас ажил олгогч, даатгуулагч, нөгөө талаас нийгмийн даатгалын байгууллагын хооронд гарсан саналын зөрөөг хянаж шийдвэрлэх гомдлын шаардлагын зөвлөл /орон тооны бус/ ажиллана.

З. Нийгмийн даатгалын байгууллагын болон энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан Зөвлөлийн дүрмийг Засгийн газар батална.

22 дугаар зүйл. Нийгмийн даатгалын байгууллагын удирдлага

1. Нийгмийн даатгалын төв байгууллага нь нийгмийн даатгалын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүний, орон нутгийн байгууллага нь тухайн шатны Засаг дарга болон нийгмийн даатгалын дээд шатны байгууллагын удирдлагын дор ажиллана.

2. Нийгмийн даатгалын төв байгууллага нь орон нутгийн байгууллагаа мэргэжил, арга зүйн удирдлагаар хангана.

З. Нийгмийн даатгалын төв байгууллагын даргыг Төрийн албаны тухай хуулийн 351.1-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүмүүсээс сонгож нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлтэй зөвшилцөж нийгмийн даатгалын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын газар, хэлтсийн даргыг нийгмийн даатгалын төв байгууллагын дарга Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн аймаг, нийслэл, дүүрэг дэх салбар нэгжтэй зөвшилцөн тус тус томилж, чөлөөлнө.”

/ Энэ хэсэгт 1997 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон ба 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар нэмэлт орсон. Мөн 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4. Аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын газар, хэлтсийн даргыг нийгмийн даатгалын байгууллагад 3-аас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу сонгон шалгаруулж томилно.

/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

2З дугаар зүйл. Нийгмийн даатгалын байгууллага, нийгмийн даатгалын байцаагчийн үйл ажиллагааны зарчим

Page 15: МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬtpp4.mn/wp-content/uploads/2017/06/legalinfo.mn... · 2017-06-07 · ажлаас гадуур байгуулсан хөдөлмөрийн гэрээ

Нийгмийн даатгалын байгууллага өөрийгөө санхүүжүүлэх, нийгмийн даатгалын байцаагч хууль дээдлэх, бусдын нөлөөнд үл автах, даатгуулагч, ажил олгогчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэн хамгаалах зарчим баримтална.

24 дүгээр зүйл. Нийгмийн даатгалын байгууллагын чиг үүрэг

Нийгмийн даатгалын байгууллага дараахь үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ:

1/ нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах;

2/ нийгмийн даатгалын санг бүрдүүлж, орлого, зарлагын гүйцэтгэлийг хангах;

3/ нийгмийн даатгалын сангаас тухайн төрлийн тэтгэвэр, тэтгэмжийг цаг тухайд нь олгох ажлыг зохион байгуулж, үйлчилгээг сайжруулах;

4/ улсын нийгмийн даатгалын тогтолцоо, үйл ажиллагаа, түүний арга хэлбэрийг боловсронгуй болгох талаар судалгаа хийх, санал боловсруулж шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллагад уламжлан шийдвэрлүүлэх;

5/ доод шатны байгууллагынхаа үйл ажиллагаанд хяналт тавих;

6/ хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.

25 дугаар зүйл. Нийгмийн даатгалын байгууллагын эрх.

1. Нийгмийн даатгалын байгууллага дараахь эрх эдэлнэ:

1/ анхан шатны болон нягтлан бодох бүртгэл хөтлөөгүйгээс хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг тодорхойлох боломжгүй болсон ажил олгогчид түүнтэй адилтгах үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа ажил олгогчийн жишгээр шимтгэл оногдуулах;

2/ тогтоосон хугацаанд шимтгэл төлөөгүй ажил олгогчийн банкин дахь харилцах дансны зарлагын гүйлгээг шимтгэлээ төлж дуустал түр зогсоох;

3/ нийгмийн даатгалын байцаагчаас тавьсан актад заасан шимтгэл, алданги, хүү, торгуулийг хугацаанд нь төлөөгүй бол уг шимтгэл, алданги, хүү, торгуультай тэнцэх хэмжээний хөрөнгийг зохих хууль тогтоомжийн дагуу гаргуулах;

4/ илүү төлсөн шимтгэлийг дараагийн сар, улирал, жилийн төлбөл зохих шимтгэлд суутган тооцох буюу шимтгэл төлөгч хүсвэл тооцоо хийснээс хойш 30 хоногийн дотор эгүүлэн олгох;

5/ шимтгэл, алданги, хүү, торгууль төлөхөөс зайлсхийсэн,шимтгэлийн мэдээ тайланг хугацаанд нь ирүүлээгүй, нийгмийн даатгалын байгууллагын хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй ажил олгогчид хуульд заасан хариуцлага хүлээлгэх;

6/ нийгмийн даатгалын доод шатны байгууллагын гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл хүчингүй болгох буюу өөрчлөх;

7/ нийгмийн даатгалын хяналт шалгалтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээ, судалгаа, бусад холбогдох баримт бичгийг ажил олгогч болон даатгуулагчаас үнэ төлбөргүй гаргуулах.

26 дугаар зүйл. Нийгмийн даатгалын байцаагчийн эрх,

Page 16: МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬtpp4.mn/wp-content/uploads/2017/06/legalinfo.mn... · 2017-06-07 · ажлаас гадуур байгуулсан хөдөлмөрийн гэрээ

хариуцлага

1. Нийгмийн даатгалын байгууллагад 2-оос доошгүй жил ажиллаж мэргэшсэн, мэргэжлийн өндөр зэрэгтэй нийгмийн даатгалын байгууллагын ажилтанд нийгмийн даатгалын төв байгууллагын саналыг үндэслэн нийгмийн даатгалын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүний шийдвэрээр нийгмийн даатгалын байцаагчийн эрх олгоно.

Нийгмийн даатгалын байцаагчийн дүрмийг Засгийн газар батална.

/Энэ хэсэгт 2004 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2. Нийгмийн даатгалын байцаагч дараахь эрх эдэлнэ:

1/ шимтгэл оногдуулах, төлөхтэй холбогдсон данс бүртгэл, тайлан тэнцэл болон санхүүгийн бусад баримтад хяналт шалгалт хийх, тайлбар, лавлагаа гаргуулж авах ;

2/ зөвхөн нийгмийн даатгалын хяналт шалгалтад шаардагдах магадлагаа, баримтын хуулбарыг ажил олгогчийн харилцагч банк, санхүүгийн байгууллагаас үнэ төлбөргүй гаргуулах;

3/ шимтгэл оногдох орлого нуусныг гэрчлэх баримтыг ажил олгогч болон даатгуулагчаас түр хугацаагаар хураан авах, хуулбарлах;

4/тогтоосон хугацаанд төлөөгүй шимтгэл болон нөхөн ногдуулсан шимтгэл, алданги, хүү, торгуулийг шимтгэл төлөгчөөс үл маргах журмаар гаргуулах;

/Энэ заалтыг 2004 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

5/ ажил олгогч болон даатгуулагчид энэ хуульд заасан хариуцлага хүлээлгэх;

6/ даатгуулагч, ажил олгогч хууль бус үйл ажиллагаа явуулж байгааг албан үүргээ гүйцэтгэх явцад илрүүлэн холбогдох байгууллагад мэдэгдэх.

7/байгууллага, аж ахуйн нэгжийн ажлын байр, ажиллагчдын тоог цалингийн сан, төлсөн шимтгэлийн тооцоотой тулган шалгах;

/Энэ заалтыг 2004 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/

8/ажиллагчдын тоог дарагдуулсан, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажиллуулсан, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур цалин олгож байсан болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүйгээс өр үүсгэсэн, ажиллагчдын төлсөн шимтгэлийг нийгмийн даатгалын санд хугацаанд нь оруулаагүй зэрэг зөрчил гаргасан албан тушаалтанд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх, шаардлагатай бол хуулийн байгууллагад асуудал тавьж шийдвэрлүүлэх;

/Энэ заалтыг 2004 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/

9/нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийг удаа дараа зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтны үйл ажиллагааны талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх.

/Энэ заалтыг 2004 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/

Page 17: МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬtpp4.mn/wp-content/uploads/2017/06/legalinfo.mn... · 2017-06-07 · ажлаас гадуур байгуулсан хөдөлмөрийн гэрээ

З. Шимтгэл төлөхтэй холбогдсон хууль бус үйл ажиллагааг нуух, шимтгэлийн орлогыг хувийн зорилгод ашиглах, хээл хахууль авах, “ёс зүйн хэм хэмжээ зөрчих, мэдээллийн нууц задруулах, эрхээ хэтрүүлэх зэргээр албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нийгмийн даатгалын байцаагчид хууль тогтоомжид заасан сахилгын, захиргааны, эд хөрөнгийн болон эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ хэсэгт 2004 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

261 дугаар зүйл. Нийгмийн даатгалын байцаагчийн нийгмийн баталгаа, мэргэшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл

1.Нийгмийн даатгалын байцаагч албан үүргээ гүйцэтгэх явцад хөдөлмөрийн чадвараа түр алдсан, тахир дутуу болсон, бусдын нөлөөгөөр амь насаа алдсан тохиолдолд түүнд болон түүний ар гэрт дараахь буцалтгүй тусламжийг олгоно:

1/хөдөлмөрийн чадвараа түр алдсан тохиолдолд эмнэлгийн чөлөөтэй байсан хугацааны тэтгэмж, албан тушаалын үндсэн цалингийн зөрүү;

2/тахир дутуу болсон тохиолдолд тахир дутуугийн тэтгэвэр, албан тушаалын үндсэн цалингийн зөрүү;

3/амь насаа алдсан тохиолдолд ар гэрт нь хохирогчийн 3 жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж.

2.Энэ хуулийн 261.1.3-т заасан буцалтгүй тусламжийг ажиллаж байсан байгууллага олгож, хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлнэ.

3.Нийгмийн даатгалын байцаагч мэргэшлийн зэрэгтэй байна. Мэргэшлийн зэргийг тогтоох, зэргийн нэмэгдэл олгох журмыг Засгийн газар тогтооно.

4.Нийгмийн даатгалын байцаагчид ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгож болно. Нийгмийн даатгалын байцаагчид мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газар тогтооно.

5.Нийгмийн даатгалын байцаагч нь үйлчилгээний онцлогт тохирсон ажлын тусгай хувцсыг үнэ төлбөргүй хэрэглэнэ. Нийгмийн даатгалын байцаагчийн ажлын тусгай хувцас, ялгах тэмдгийн загвар, хэрэглэх журам, эдэлгээний хугацааг нийгмийн даатгалын төв байгууллага батална.

/Энэ хэсгийг 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

/Энэ зүйлийг 2004 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/

27 дугаар зүйл. Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөл

1. Улсын Их Хурал нь Засгийн газар, даатгуулагч, ажил олгогчийг тэнцүү тоогоор төлөөлсөн орон тооны бус гишүүдээс бүрдсэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл /цаашид "Үндэсний зөвлөл" гэх/-ийг байгуулж ажиллуулна. Үндэсний зөвлөл ажлаа Улсын Их Хуралд тайлагнана.

/Энэ хэсгийг 1999 оны 6 дугаар зүйлийн 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

2. Үндэсний зөвлөлийн дарга, гишүүдийг талуудын санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилох бөгөөд Үндэсний зөвлөл нь дараахь бүрэлдэхүүнтэй байна:

Page 18: МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬtpp4.mn/wp-content/uploads/2017/06/legalinfo.mn... · 2017-06-07 · ажлаас гадуур байгуулсан хөдөлмөрийн гэрээ

1/ Засгийн газрыг төлөөлж сангийн, хууль зүйн, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тус бүр 1 хүн;

/Энэ заалтад 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2/ даатгуулагчийг төлөөлж нийт ажилтны дийлэнх олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалсан үйлдвэрчний эвлэлийг төлөөлсөн З хүн;

3/ ажил олгогчийг төлөөлсөн З хүн.

Нийгмийн даатгалын төв байгууллагын дарга нь Үндэсний зөвлөлийн бие даасан гишүүн байна.

Үндэсний зөвлөлийн дэд даргыг гурван тал зөвшилцөж, аль нэг талын төлөөлөгчөөс 2 жилийн хугацаагаар Үндэсний зөвлөлийн дарга томилно.

/Энэ хэсгийг 1997 оны 1 дүгээр сарын 16, 1999 оны 6 дугаар зүйлийн 10-ны өдрийн хуулиудаар өөрчлөн найруулсан/

Үндэсний зөвлөл ажлын албатай байна.

/Энэ хэсгийн 3 дахь заалтад 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

З. Үндэсний зөвлөл дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/ нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж нийгмийн даатгалын тогтолцоо, үйл ажиллагааг боловсронгуй болгох, тэтгэвэр нэмэгдүүлэх талаар санал боловсруулж холбогдох байгууллагаар шийдвэрлүүлэх;

2//Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

3/ нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлт болон нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагын байдалд хяналт тавих;

4/ нийгмийн даатгалын үйл ажиллагаа, боловсон хүчний хангалт, санхүүгийн асуудлаар нийгмийн даатгалын байгууллагын тайлан мэдээллийг сонсон хэлэлцэж, санал дүгнэлт гаргаж, энэ талаар холбогдох арга хэмжээ авах;

5/ нийгмийн даатгалын байгууллагын цахим тооцоолуурын техник, технологи, программ хангамж, үйлчилгээний байдлыг хянаж үнэлэлт дүгнэлт өгөх;

6/нийгмийн даатгалын төв байгууллагын бүтцийг батлах, нийгмийн даатгалын сангийн төсвийн төслийг боловсруулах, батлагдсан төсвийн нарийвчилсан хуваарийг баталж, гүйцэтгэлд нь хяналт тавих;

/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

7/ нийгмийн даатгалын асуудлаар журам, зөвлөмж гаргах;

8/ эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс болон гомдлын шаардлагын зөвлөлийн үйл ажиллагааг боловсронгуй болгох талаар түүнд хяналт тавих;

Page 19: МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬtpp4.mn/wp-content/uploads/2017/06/legalinfo.mn... · 2017-06-07 · ажлаас гадуур байгуулсан хөдөлмөрийн гэрээ

9/ нийгмийн даатгал, эмнэлэг хөдөлмөрийн магадлагааны асуудлаар иргэдээс ирүүлсэн санал, өргөдөл, гомдлыг барагдуулах;

10/ хууль тогтоомжид заасан бусад тодорхой бүрэн эрх.

/Энэ хэсгийг 1999 оны 6 дугаар зүйлийн 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

4. Үндэсний зөвлөлийн дүрмийг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо батална.

/Энэ хэсгийг 1999 оны 6 дугаар зүйлийн 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

5. Үндэсний зөвлөлийн гишүүдэд ажлын оролцоог харгалзан улирал тутам цалингийн нэмэгдэл олгож болно. Цалингийн нэмэгдлийн дээд хэмжээг нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.

ТАВДУГААР БҮЛЭГ Эмнэлэг хөдөлмөрийн магадлагаа

28 дугаар зүйл. Эмнэлэг хөдөлмөрийн магадлагааны тухай ойлголт

1.Хүмүүсийн оюун ухаан, мэдрэхүй, бие бялдрын хэвийн үйл ажиллагаа нь алдагдаж тахир дутуу /хөдөлмөрийн чадвараа бүрэн буюу хагас /хэсэгчлэн/ алдсан/ болсон шалтгаан, түүний хувь хэмжээ, хугацааг тогтоох мэргэжлийн үйл ажиллагааг эмнэлэг хөдөлмөрийн магадлагаа гэнэ.

2.Ердийн болон мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг эрүүл мэндийн болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/

29 дүгээр зүйл. Эмнэлэг хөдөлмөрийн магадлагаа тогтоох ажлыг эрхлэх байгууллага

1. Эмнэлэг хөдөлмөрийн магадлагаа тогтоох ажлыг нарийн мэргэжлийн эмч, нийгмийн даатгалын болон эзэд, даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах байгууллагын төлөөлөгчдөөс бүрдсэн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс эрхлэн гүйцэтгэнэ.

2. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс нь ердийн өвчин, ахуйн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалт, түүний хувь хэмжээ, хугацааг тогтооно.

З. Нийгмийн даатгалын төв байгууллагын дэргэд эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисс, аймгийн болон нийслэлийн дүүргийн нийгмийн даатгалын байгууллагын дэргэд эмнэлэг хөдөлмөрийн магадлах орон нутгийн комисс ажиллана.

Суманд эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс байгуулан ажиллуулж болно.

4. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрмийг Засгийн газар батална.

Page 20: МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬtpp4.mn/wp-content/uploads/2017/06/legalinfo.mn... · 2017-06-07 · ажлаас гадуур байгуулсан хөдөлмөрийн гэрээ

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

Бусад заалт

30 дугаар зүйл. Нийгмийн даатгалын баримт бичиг

1. Даатгуулагч улсын дугаар бүхий нийгмийн даатгалын дэвтэртэй байна.

2. /Энэ хэсгийг 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

301 дүгээр зүйл. Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн данс

1. 1960 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр ба түүнээс хойш төрсөн даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн данстай байна.

2. Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны харилцааг хуулиар зохицуулна.

/Энэ зүйлийг 1999 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/

31 дүгээр зүйл. Нийгмийн даатгалын үйл ажиллагааны

зардлыг санхүүжүүлэх

/Энэ зүйлийн гарчигт 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

1.Нийгмийн даатгалын үйл ажиллагааны зардлыг нийгмийн даатгалын сангийн орлогоос санхүүжүүлнэ.

/Энэ хэсэгт 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.Нийгмийн даатгалын сангийн орлогоос санхүүжүүлэх нийгмийн даатгалын үйл ажиллагааны зардлын төсвийг Нийгмийн даатгалын сангийн төсвийн тухай хуулиар тогтооно.

/Энэ зүйлийг 2004 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсэгт 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

32 дугаар зүйл. Нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого

1.Дараахь хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод нийгмийн даатгалын шимтгэл ногдуулна:

1/Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цалин хөлс, мөн хуулийн 55, 56, 57, 59, 64, 66, 69 дүгээр зүйлд заасан олговор;

2/Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээгээр тохирсон хөлс;

Page 21: МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬtpp4.mn/wp-content/uploads/2017/06/legalinfo.mn... · 2017-06-07 · ажлаас гадуур байгуулсан хөдөлмөрийн гэрээ

3/энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан даатгуулагчийн өөрөө мэдүүлсэн орлого;

4/аж ахуйн нэгж, байгууллагаас ажилтанд олгож байгаа хоол, унааны зардал, орон сууц, түлээ, нүүрсний үнийн хөнгөлөлт, түүнтэй адилтгах бусад орлого.

/Энэ зүйлд 1996 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

/Энэ зүйлийг 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

33 дугаар зүйл. Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих

Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналтыг Засгийн газар, бүх шатны Засаг дарга, хууль тогтоомжоор эрх олгогдсон бусад байгууллага, албан тушаалтан тус тусын эрх хэмжээний дагуу хэрэгжүүлнэ.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н. БАГАБАНДИ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 04 дүгээр сарын 14 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн хүснэгтийн Тэтгэврийн даатгал-Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “7.0” гэснийг “9.5” гэж, Тэтгэврийн даатгал-Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “7.0” гэснийг “9.5” гэж, Шимтгэлийн дүн-Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “10.0” гэснийг “12.7” гэж, Шимтгэлийн дүн-Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “10.0” гэснийг “12.5” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “10 хувиас” гэснийг “12.5 хувиас” гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД

Page 22: МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬtpp4.mn/wp-content/uploads/2017/06/legalinfo.mn... · 2017-06-07 · ажлаас гадуур байгуулсан хөдөлмөрийн гэрээ

2007 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Дугаар22 Улаанбаатар хот

Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн зарим

заалтыг тайлбарлах тухай Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн зарим заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5-д заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь: 1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасан “…хөдөлмөрийн хөлс” гэдэгт төрийн албан хаагчийн хувьд төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т зааснаар төрөөс олгож буй цалин хөлсийг ойлгоно. Харин хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтанд ажил олгогчоос олгож буй “хөдөлмөрийн хөлс” гэдэгт үндсэн цалин, ажлын үр дүнгээр олгосон нэмэгдэл хөлс, ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээ мэргэжил, ажил, албан тушаал хавсран буюу хослон ажилласан, эзгүй байгаа ажилтны үүргийг орлон гүйцэтгэсэн, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил үүргийг биелүүлсэн, шөнийн болон илүү цагаар ажилласан тохиолдолд үндсэн цалингаас нь тооцож олгосон нэмэгдэл хөлснөөс гадна мэргэжлийн зэргийн, хөдөлмөрийн нөхцөлийн болон бусад нэмэгдэл хамаарна. 2. Мөн зүйл, хэсгийн “… хөдөлмөрийн хөлстэй адилтгах орлого” гэдэгт цалин хөлснөөс гадна Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлд тодорхойлсноор ажил олгогчоос олгож байгаа байнгын шинжтэй орлогыг ойлгоно. ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.БАТДЭЛГЭР ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ

Page 23: МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬtpp4.mn/wp-content/uploads/2017/06/legalinfo.mn... · 2017-06-07 · ажлаас гадуур байгуулсан хөдөлмөрийн гэрээ

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН

ТОГТООЛ

2008 оны 11 дүгээр Дугаар 47 Улаанбаатар хот сарын 25-ны өдөр

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛСАН

ХУУЛИУДЫН ЗАРИМ ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

Нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиудын зарим зүйл, заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5.-д заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхээс ТОГТООХ НЬ:

Нэг.Нийгмийн даатгалын тухай хууль

1.1.Нийгмийн даатгалын тухай /цаашид хууль гэх/ хуулийн 4 дүгээр зүйлийн 3-т заасан “тодорхой хөдөлмөр эрхлээгүй” гэдэгт ажил, хөдөлмөр огт эрхлээгүйгээс гадна энэ зүйлийн 2-т зааснаас бусад хэлбэрээр хөдөлмөр эрхэлж байгаа хүнийг хамааруулан ойлгоно.

1.2.Хуулийн 6 дугаар зүйлийн 2-т заасан “ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй” гэж нийгмийн даатгалын шимтгэлийг тооцох, нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэх ажиллагааг ажил олгогч энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан хэмжээ, хугацаа, 16 дугаар зүйлд заасан журмын дагуу явуулаагүй, эсхүл зөрчиж явуулсныг хэлнэ.

Энэ зүйл, хэсэгт заасан “даатгуулагчид учирсан хохирол” гэдгийг ажил олгогчийн дээрх буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан даатгуулагч болон түүний гэр бүлийн гишүүд нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиудын дагуу олгогдвол зохих тэтгэвэр, тэтгэмжийг авч чадахгүй болох, эсхүл хугацаа нь хойшлогдох, тогтоогдвол зохих тэтгэвэр бага хэмжээгээр тогтоогдох, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийн тулд тодорхой зардал гаргах зэргээр нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авах эрх нь зөрчигдсөнөөс даатгуулагчид учирсан эдийн хохирлыг ойлгоно.

Мөн зүйл, хэсэгт заасан “ажил олгогч бүрэн хариуцна” гэж ажил олгогчийн буруутай ажиллагаанаас шалтгаалан даатгуулагч болон түүний гэр бүлийн гишүүдэд нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиудын дагуу тэтгэвэр, тэтгэмж олгогдох үндэслэлгүй болсон бол олгогдвол зохих тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээгээр, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ багассан, олгогдох хугацаа хойшлогдсон бол зөрүүгээр, хохирсон этгээдээс гарсан нэмэгдэл зардлын хэмжээгээр ажил олгогч Иргэний хуулийн гэм хор учруулснаас үүсэх үүргийн холбогдох зохицуулалтаар эд хөрөнгийн хариуцлага хүлээхийг хэлнэ.

1.3.Ажил олгогч, даатгуулагчийн төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгө нь хуулийн 3 дугаар зүйлийн 2-т заасан нийгмийн даатгалын төрөл тус бүрээр бие даасан санг бүрдүүлдэг тул мөн хуулийн 9 дүгээр зүйлд заасан сангийн төрөл тус бүрийг хуулийн 7 дугаар зүйлд заасан “нэг төрлийн сан” гэж үзнэ.

Хуулийн 7 дугаар зүйлд заасан “нэг төрлийн сангаас тэтгэвэр буюу тэтгэмжийг давхардуулан олгохгүй” гэдгийг даатгуулагчид мөн хуулийн 9 дүгээр зүйлд заасан нэг төрлийн санд хамаарагдах

Page 24: МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬtpp4.mn/wp-content/uploads/2017/06/legalinfo.mn... · 2017-06-07 · ажлаас гадуур байгуулсан хөдөлмөрийн гэрээ

хэд хэдэн тэтгэвэр, тэтгэмжийг авах эрх үүссэн хэдий ч түүнд тэтгэврийн даатгалын сангаас хоёр ба түүнээс дээш тэтгэврийг, тэтгэмжийн даатгалын сангаас цаг хугацааны хувьд нэг дор хоёр ба түүнээс дээш тэтгэмжийг, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмжийг нэг зэрэг, хоёр ба түүнээс дээш тэтгэврийг, эсхүл хоёр ба түүнээс дээш тэтгэмжийг цаг хугацааны хувьд нэг дор олгож болохгүй гэж ойлгоно.

Харин эрүүл мэндийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгогддоггүй, ажилгүйдлийн даатгалын сангаас зөвхөн нэг төрлийн тэтгэмж олгогдог тул эдгээр сангуудаас олгогддог тусламж, үйлчилгээ, тэтгэмжид энэ зүйлийн зохицуулалт хамаарахгүй.

Түүнчлэн, тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын сангуудаас олгогдох тахир дутуугийн хийгээд тэжээгчээ алдсаны тэтгэврүүд, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж нь үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгогддог адил төрлийн тэтгэвэр, тэтгэмжээс шалтгаан ялгаатай нөхцөлтэй тул өөр төрлийн санд хамаарч байгаа хэдий ч тэдгээрийг давхардуулан олгохгүй.

Тэтгэмжийн даатгалын сангаас олгогддог оршуулгын тэтгэмж нь эдгээр сангуудаас олгогддог бусад тэтгэмжтэй цаг хугацааны хувьд давхцах боломжгүй тул давхардуулан олгогдох үндэслэлгүй болно.

Мөн зүйлд заасан “даатгуулагч илүү таатай нөхцөлтэй тэтгэвэр буюу тэтгэмжийг сонгон авах эрхтэй” гэдэгт даатгуулагч нэг төрлийн сангаас хэд хэдэн тэтгэвэр, эсхүл тэтгэмж авах үндэслэл үүсвэл хэмжээ, нөхцөл, эрх зүйн үр дагавар зэрэг нөхцлөөр өөрт ашигтай гэж үзсэн тэтгэвэр, тэтгэмжийн төрлийг сонгохыг хэлнэ.

Уг сонголтыг “зөвхөн нэг удаа” хийнэ гэдэг нь тухайн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ, нөхцөл, эрх зүйн үр дагавар өөрчлөгдөөгүй байхад өөрийн хүсэлтээр урьд хийсэн сонголтоо даатгуулагч өөрчлөх эрхгүй байхыг хэлэх бөгөөд энэ нь тодорхой цаг хугацааны дараа даатгуулагчаас шалтгаалахгүй үндэслэлээр нөхцөл байдал өөрчлөгдсөн тохиолдолд сонголт хийх даатгуулагчийн эрхийг хязгаарлахгүй.

Түүнчлэн, даатгалын өөр төрлийн сангаас адил төрлийн тэтгэвэр, тэтгэмж авах үндэслэл зэрэг бүрдсэн нөхцөлд даатгуулагч сонголт хийхэд энэ зохицуулалт мөн үйлчилнэ.

1.4.Хуулийн 8 дугаар зүйлийн 2-т “өргөдөл шийдвэрлэх хугацааг хуулиар тогтооно” гэж зааснаар тухайн асуудлыг шийдвэрлэх хугацааг хуулиар тусгайлан тогтоогоогүй бол Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан хугацааг баримтална.

1.5.Хуулийн 11 дүгээр зүйлийг дараах байдлаар тайлбарласугай.

1.5.1.Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан “нийгмийн даатгалын байгууллага, үндэсний болон салбар зөвлөлийн үйл ажиллагааны зардал” гэдэгт зөвхөн нийгмийн даатгалын чиглэлийн үйл ажиллагааг санхүүжүүлэх зардал хамаарах бөгөөд үүнийг эдгээр байгууллагын үйл ажиллагааны зардлаас бусад нийгмийн даатгалын сангийн хөрөнгөнөөс санхүүжүүлэхгүй гэж ойлгоно.

1.5.2.Мөн зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан “хууль тогтоомжид заасан бусад төлбөр, зардал” гэдэгт зөвхөн энэ хууль болон нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан бусад хуулиудад заасан төлбөр, зардлыг хамааруулна.

1.5.3.Энэ зүйлийн 2-т заасан “хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг сан хооронд шилжүүлэн зарцуулах, зориулалтын бус чиглэлээр ашиглах, байршуулахыг хориглоно” гэдгийг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.-д зааснаар Улсын Их Хурлын бүрэн эрхийн хүрээнд гаргасан хуулийн зохицуулалтаар тухайн заалтыг

Page 25: МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬtpp4.mn/wp-content/uploads/2017/06/legalinfo.mn... · 2017-06-07 · ажлаас гадуур байгуулсан хөдөлмөрийн гэрээ

өөрчлөхөөс өөр байдлаар нийгмийн даатгалын төрөл бүрд байрших мөнгөн хөрөнгийг сан хооронд шилжүүлэх, ашиглах, захиран зарцуулж болохгүй гэж ойлгоно.

1.5.4.Мөн зүйлийн 3-т заасан “Хуримтлалын сангийн хөрөнгийг Засгийн газрын бонд болон Монголбанкнаас гаргасан үнэт цаас худалдан авах, арилжааны банкинд байршуулах”-аас өөр хэлбэрээр буюу хуульд заагаагүй бусад байдлаар ашиглаж, байршуулж болохгүй.

1.6.Хуулийн 15 дугаар зүйлийн 5-д зааснаар ажил олгогч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын шимтгэлийг төлсөн явдал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1.-д заасан үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний хохирлыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөх, мөн түүний төлөх шимтгэлийн хэмжээ ялгавартай тогтоогдсон нь дээрх нөхөн төлбөрийн хэмжээг тодорхойлох үндэслэл тус тус болохгүйг анхаарвал зохино.

1.7.Хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасан “…хөдөлмөрийн хөлс” гэдэгт төрийн албан хаагчийн хувьд төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.-т зааснаар төрөөс олгож буй цалин хөлсийг ойлгоно.

Харин хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтанд ажил олгогчоос олгож буй “хөдөлмөрийн хөлс” гэдэгт үндсэн цалин, ажлын үр дүнгээр олгосон нэмэгдэл хөлс, ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээ мэргэжил, ажил, албан тушаал хавсран буюу хослон ажилласан, эзгүй байгаа ажилтны үүргийг орлон гүйцэтгэсэн, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил үүргийг биелүүлсэн, шөнийн болон илүү цагаар ажилласан тохиолдолд үндсэн цалингаас нь тооцож олгосон нэмэгдэл хөлснөөс гадна мэргэжлийн зэргийн, хөдөлмөрийн нөхцлийн хийгээд бусад нэмэгдэл хамаарна.

1.8.Мөн зүйл, хэсэгт заасан “… хөдөлмөрийн хөлстэй адилтгах орлого” гэж цалин хөлснөөс гадна Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлд тодорхойлсноор ажил олгогчоос олгож байгаа байнгын шинжтэй орлогыг хэлнэ.

1.9.Ажил олгогч нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогод ногдох шимтгэлийг төлөх үүргээ шимтгэл ногдох орлогоо нуух хэлбэрээр гүйцэтгээгүй, эсхүл бууруулах хэлбэрээр зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “орлоготой тэнцэх хэмжээний алданги ногдуулна” гэснийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5.-д заасан анзын агуулгаар нуусан буюу бууруулсан орлогод ногдох шимтгэлтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулна гэж ойлгоно.

1.10.Нийгмийн даатгалын тухай хуулийн 25 дугаар зүйлийг дараах байдлаар тайлбарласугай.

1.10.1.Хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан “тогтоосон хугацаанд шимтгэл төлөөгүй ажил олгогчийн банкин дахь харилцах дансны зарлагын гүйлгээг шимтгэлээ төлж дуустал түр зогсоох” ажиллагаа нийгмийн даатгалын байгууллагын бүрэн эрхэд хамааралтай тул уг байгууллагын дарга, эсхүл эрх олгогдсон этгээдээс ирүүлсэн дансны зарлагын гүйлгээг зогсоох тухай мэдэгдлийг банк болон банк бус санхүүгийн байгууллага заавал биелүүлнэ.

1.10.2.Мөн зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан “зохих хууль тогтоомжийн дагуу гаргуулах” гэж хуулийн 26 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т зааснаар үл маргах журмаар буюу шүүхийн бус журмаар төлбөр төлөгчийн харилцах данс, хөрөнгөөс төлбөрийг шууд гаргуулахыг хэлнэ.

1.11.Хуулийн 261 дүгээр зүйлийн 1-д заасан “албан үүргээ гүйцэтгэх явцад” гэснийг ажлын байрандаа болон ажил үүргээ бусад газарт гүйцэтгэх явцад, түүнчлэн ажилдаа ирэх, буцах замд гэж ойлгоно.

1.12.Хуулийн 27 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-т заасан “даатгуулагчийг төлөөлж нийт ажилтны дийлэнх олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалсан үйлдвэрчний

Page 26: МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬtpp4.mn/wp-content/uploads/2017/06/legalinfo.mn... · 2017-06-07 · ажлаас гадуур байгуулсан хөдөлмөрийн гэрээ

эвлэлийг төлөөлсөн 3 хүн” гэдгийг үйлдвэрчний эвлэлийн байгууллага нь нийт ажилтны дийлэнх олонхийн ашиг сонирхлыг хамгаалдаг байгууллага тул үйлдвэрчний эвлэлийг төлөөлөх 3 гишүүн нь даатгуулагчийн төлөөллөөр Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлд орно гэж ойлговол зохино.

Хоёр.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль

2.1.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай /цаашид хууль гэх/ хуулийн 3 дугаар зүйлийн 2-т заасан “тэтгэврийн болон тэтгэмжийн шимтгэлийг ажил олгогчоос болон даатгуулагч өөрөө төлсөн нийт хугацаа”-нд БНМАУ-ын Нийгмийн даатгалын шимтгэлийн тухай хуулийг дагаж мөрдсөн 1991 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хойш нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг хамааруулна.

Мөн зүйл, хэсэгт заасан “шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоор хуульд заасан бусад хугацаа” гэдэгт энэ зүйлийн 3 дахь хэсэг, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хугацааг тус тус хамааруулан ойлгоно.

2.2.Хуулийн 5 дугаар зүйлийн 3-т заасан “Тахир дутуугийн тэтгэвэр авч байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон даатгуулагчийн тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан жил тутамд нь 1 хувиар бодож нэмэгдүүлнэ” гэдгийг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсаны улмаас тахир дутуугийн тэтгэвэр авагч иргэн тэтгэвэр тогтоолгосноос хойш шимтгэл төлж ажилласан эсэхээс үл хамааран нэмэгдлийг авна гэж ойлгоно.

Харин тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлж, мөн зүйлийн 2-т заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгон, хөдөлмөрийн хөлсний 1.5 хувиар нэмэгдэл авч буй даатгуулагчид тахир дутуугийн тэтгэврийн нэмэгдлийг давхардуулан олгохгүй.

2.3.Хуулийн 6, 10, 15 дугаар зүйлд тус тус заасан “нас барсны дараагийн сар дуустал олгоно” гэдгийг нас барсан сарын тэтгэврээ тэтгэвэр авагч аваагүй байсан тохиолдолд тухайн сарын тэтгэврийг дараагийн сарын тэтгэврийн хамт, харин тэтгэврээ авсан бол дараа сарын тэтгэвэр л тус тус олгогдоно гэж ойлгоно.

2.4.Хуулийн 11 дүгээр зүйлийн 2-т заасан “даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээгдэхгүй болсныг” Нийгмийн даатгалын тухай хуулийн 28, 29 дүгээр зүйлүүдэд заасны дагуу Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын магадлагаагаар тогтооно.

2.5.Хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан “сургуульд суралцаж байгаа бол” гэж Боловсролын тухай хуульд заасан бага, дунд, дээд боловсрол олгох, боловсролын нэг буюу хэд хэдэн түвшний боловсролын агуулгыг хэрэгжүүлдэг сургалтын байгууллагад өдрийн, оройн, эчнээ, экстернат хэлбэрээр албан болон албан бус сургалтад хамрагдаж байгааг хэлнэ.

2.6.Хуулийн 24 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д заасан “хүндэтгэх шалтгаан” гэдгийг Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 28-д заасантай адил ойлгож хэрэглэнэ.

2.7.Хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан “ажил, хөдөлмөр эрхэлж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тэтгэвэр авагч” гэдэгт Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 6-д зааснаар ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээгээр, эсхүл Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасны дагуу иргэнтэй байгуулсан гэрээний дагуу ажиллаж байгаа, Нийгмийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 5-д зааснаас бусад төрлийн даатгалд даатгуулсан тэтгэвэр авагчийг хамааруулна.

Мөн зүйлийн 4-т заасан “тэтгэврийн хэмжээг анхны тэтгэвэр тогтоолгосон дундаж цалингаас бодож өөрчлөн тогтооно” гэснийг тэтгэвэр авагчийн тэтгэвэр тогтоолгосноос хойш хугацаанд

Page 27: МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬtpp4.mn/wp-content/uploads/2017/06/legalinfo.mn... · 2017-06-07 · ажлаас гадуур байгуулсан хөдөлмөрийн гэрээ

Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 6-д зааснаар ажиллаж авсан цалингийн болон төлсөн шимтгэлийн хэмжээнээс үл хамааран тэтгэврийн хэмжээг анхны тэтгэвэр тогтоолгосон дундаж цалингаас тооцож өөрчлөн тогтооно гэж ойлгоно.

2.8.Хуулийн 29 дүгээр зүйлийн 2-т заасан “нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмж” гэж нийгмийн даатгалын байгууллагын ажилтан албан үүрэгтээ хайнга хандсанаас шалтгаалан тэтгэвэр, тэтгэмж үндэслэлгүйгээр илүү тогтоогдсон, эсхүл тогтоогдсон хэмжээнээс илүү олгогдсон байхыг хэлнэ.

Тэтгэвэр, тэтгэмж үндэслэлгүйгээр илүү тогтоогдсон тохиолдолд нийгмийн даатгалын байгууллага тэтгэвэр тэтгэмж буруу тогтоосон шийдвэрийг Нийгмийн даатгалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6-д заасны дагуу хүчингүй болгож, тэтгэвэр авагчид илүү олгогдсон төлбөрийг буруутай албан тушаалтнаар төлүүлнэ.

Мөн тэтгэвэр, тэтгэмжийг тогтоогдсон хэмжээнээс илүү олгосонд нийгмийн даатгалын байгууллагын ажилтан гэм буруутай нь тогтоогдвол түүнээс нөхөн гаргуулна.

Харин нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар тэтгэвэр, тэтгэмж дутуу тогтоогдсон, эсхүл дутуу олгогдсон тохиолдолд энэ зүйлийн зохицуулалт хамаарахгүй ба тэтгэвэр авагчид учирсан хохирлын асуудлыг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт заасны дагуу шийдвэрлэнэ.

Гурав.Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хууль

3.1.Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн /цаашид хууль гэх/ 2 дугаар зүйлийг дараах байдлаар тайлбарласугай.

3.1.1.Хуулийн 2 дугаар зүйлийн 1-д заасан “Даатгуулагч…” гэж энэ зүйл, хэсэг болон Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д тодорхойлсон болзол, шаардлагыг хангасан, ажил хөдөлмөр эрхлээгүй хүнийг хэлнэ.

Мөн зүйл, хэсэгт заасан “…ажилгүйдлийн тэтгэмж…” гэдэгт ажилгүй болохоосоо өмнө ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг энэ хуульд заасан болзол, журмын дагуу төлсөн ажилгүй хүнд нийгмийн даатгалын сангаас амьжиргааны эх үүсвэр болгож, эргэж төлөгдөх нөхцөлгүйгээр олгох мөнгөн хөрөнгийг ойлгоно.

3.1.2.Ажилгүйдлийн тэтгэмжийг хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан болзол, шаардлагыг хангасан, хөдөлмөрийн насны, ажил хөдөлмөр эрхлээгүй, хөдөлмөр эрхлэлтийн алба, уг алба байхгүй бол нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлсэн хүнд олгоно.

3.2.Хуулийн 5 дугаар зүйлд заасан “тооцоо хийж дууссанаас хойш 14 хоногийн дотор” гэдгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлд зааснаар ажилтан ажлаа хүлээлгэн өгч, ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмж авснаас хойш 14 хоногийн хугацаанд гэж ойлгоно.

Ажилтнаас хамаарахгүй шалтгаанаар ажил олгогчтой тооцоо хийх хугацаа хойшилсон явдал энэ зүйлд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй.

Мөн зүйлд “оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн алба, уг бирж байхгүй бол нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй” гэж заасан тул ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах эрх ажлаас халагдсан даатгуулагч нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлснээр үүсэх бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй даатгуулагч ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдахыг шаардах эрхгүй.

Page 28: МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬtpp4.mn/wp-content/uploads/2017/06/legalinfo.mn... · 2017-06-07 · ажлаас гадуур байгуулсан хөдөлмөрийн гэрээ

3.3.Хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4-т зааснаар “хорих ял эдлүүлэх тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон” нь даатгуулагчид олгож байгаа ажилгүйдлийн тэтгэмжийг зогсоох үндэслэл болох бөгөөд энэ нь тэтгэвэр, тэтгэмж үргэлжлүүлэн авах ялтны эрхийн талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1.8.-д заасан зохицуулалтад хамааралгүй болно.

Дөрөв.Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль

4.1.Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн /цаашид хууль гэх/ 4 дүгээр зүйлийн 4.1.-д “Иргэний эрүүл мэндийн даатгал нь төр, иргэн, хуулийн этгээдээс хуульд заасан журмын дагуу даатгалын шимтгэл төлж, даатгалын санг урьдчилан бүрдүүлэх, эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний зардлын уг сангаас төлөх нийгэм, эдийн засгийн арга хэмжээ мөн” гэж заасны дагуу эрүүл мэндийн даатгал төлсөн даатгуулагчаас амбулаторид үзүүлэх, эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх зэрэг үйлчилгээнд Эрүүл мэндийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.-т зааснаас бусад тохиолдолд төлбөр авах эрх зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

4.2.Хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5.-д заасан “тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй” болох нь татварын байгууллага болон оршин суугаа газрын баг, хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон байвал зохино.

5.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Дээд шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 21, 2007 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 22, 2007 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 23 дугаар тогтоолуудыг хүчингүй болсонд тооцсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.БАТСАЙХАН ШҮҮГЧ Л.БЯМБАА