МОНГОЛ БОГ МАЛЫН АШИГ...

7
МОНГОЛ БОГ МАЛЫН АШИГ ШИМ Монгол хонь: Монголчууд олон зууны турш мал аж ахуй эрхэлж ирсэн түүхэн уламжлалаас үзвэл 5 хошуу малын дотор хонь зонхилж үржүүлдэг байна. Нийт малын 50 гаруй хүвийг хонь эзэлж байсан. Монголчууд хонийг хотны чимэг, махан зоог, ноосыг эдлэлийн эх гэж нэрлэдэг байжээ. Бэлчээрийн монгол хонины мах амт, шимт чанараараа бусад малынхаас давуу. Монголчууд хоньтой бол хотойхгүй гэдэг. Хонь монгол хүний амьжиргааны гол үндэс болсоор ирсэн. Хонь өсгөснөөр мах, сүүгээр хүнсээ болгодог, ноосоор нь гэрээ бүрж, эсгий ноосон эдлэл хийж, арьсаар нь дээл, хувцас оёж унах морь, ачих шарнаас бусад хэрэглээг хонины аж ахуйгаас хангадаг гэж хэлж болох юм. Хонины хоргол хөрзөн маш илчлэг түлш болдог. Хөрзөнгөөр хороо, хашаа барьж бууцыг дэвсгэр манаас болгож хэрэглэдэг. Зураг 1. Монгол хонь Зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэн үеэс ямааны ноолуур ноолууран бүтээгдэхүүний үнэ өссөн учраас ямаа өсгөх сонирхол малчдыг өөрийн эрхгүй эзэмдсэн. Ингэснээр 2015 оны байдлаар нийт малын дотор хонины эзлэх хувь 44.6 болж, Нэг хотонд байх хонь, ямааны тоо 1:1 болсон байна. Одоо манай улс 24.9 сая хоньтой бөгөөд бvдvvн, бvдvvвтэр ноост өөхөн сvvлт Монгол, Байдраг, Баяд, Говь-Алтай, Vзэмчин, Сартуул, Барга үүлдэр, Дархад, Сутай" омог, Хотонт Тамир" vvлдрийн хэсэг, ууцан сүүлт "Керей" vvлдэр, "Торгууд" vvлдрийн хэсэг", Алтанбулаг" vржлийн хэсэг, нарийн нарийвтар ноост “Хангай”, “Орхон”,. “Талын нутгийн цагаан" vvлдэр, "Ерөө" vvлдрийн хэсэг, "Жаргалант" vржлийн үржлийн хэсэг, буржгар арьсны чиглэлийн “Сvмбэр”үүлдрийн хонинуудыг үржүүлдэг. Монгол орны хонины тоо толгойн 2015 оны тооллогын дүнг Аймаг тус бүрээр нь график 1-т; тоо толгойн дэгэрэнгүй мэдээллийг зураг 2 –т тус тус үзүүлэв.

Transcript of МОНГОЛ БОГ МАЛЫН АШИГ...

Page 1: МОНГОЛ БОГ МАЛЫН АШИГ ШИМemeeltpark.mn/wp-content/uploads/2016/05/Монгол...8. Говь гурван сайхан 9. Уулын бор 10. Алтайн улаан

МОНГОЛ БОГ МАЛЫН АШИГ ШИМ

Монгол хонь: Монголчууд олон зууны турш мал аж ахуй эрхэлж ирсэн түүхэн

уламжлалаас үзвэл 5 хошуу малын дотор хонь зонхилж үржүүлдэг байна. Нийт малын 50 гаруй хүвийг хонь эзэлж байсан.

Монголчууд хонийг хотны чимэг, махан зоог, ноосыг эдлэлийн эх гэж нэрлэдэг байжээ. Бэлчээрийн монгол хонины мах амт, шимт чанараараа бусад малынхаас давуу. Монголчууд хоньтой бол хотойхгүй гэдэг. Хонь монгол хүний амьжиргааны гол үндэс болсоор ирсэн. Хонь өсгөснөөр мах, сүүгээр хүнсээ болгодог, ноосоор нь гэрээ бүрж, эсгий ноосон эдлэл хийж, арьсаар нь дээл, хувцас оёж унах морь, ачих шарнаас бусад хэрэглээг хонины аж ахуйгаас хангадаг гэж хэлж болох юм. Хонины хоргол хөрзөн маш илчлэг түлш болдог. Хөрзөнгөөр хороо, хашаа барьж бууцыг дэвсгэр манаас болгож хэрэглэдэг.

Зураг 1. Монгол хонь

Зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэн үеэс ямааны ноолуур ноолууран бүтээгдэхүүний үнэ өссөн учраас ямаа өсгөх сонирхол малчдыг өөрийн эрхгүй эзэмдсэн. Ингэснээр 2015 оны байдлаар нийт малын дотор хонины эзлэх хувь 44.6 болж, Нэг хотонд байх хонь, ямааны тоо 1:1 болсон байна.

Одоо манай улс 24.9 сая хоньтой бөгөөд бvдvvн, бvдvvвтэр ноост өөхөн сvvлт Монгол, Байдраг, Баяд, Говь-Алтай, Vзэмчин, Сартуул, Барга үүлдэр, Дархад, Сутай" омог, Хотонт Тамир" vvлдрийн хэсэг, ууцан сүүлт "Керей" vvлдэр, "Торгууд" vvлдрийн хэсэг", Алтанбулаг" vржлийн хэсэг, нарийн нарийвтар ноост “Хангай”, “Орхон”,. “Талын нутгийн цагаан" vvлдэр, "Ерөө" vvлдрийн хэсэг, "Жаргалант" vржлийн үржлийн хэсэг, буржгар арьсны чиглэлийн “Сvмбэр”үүлдрийн хонинуудыг үржүүлдэг.

Монгол орны хонины тоо толгойн 2015 оны тооллогын дүнг Аймаг тус бүрээр нь график 1-т; тоо толгойн дэгэрэнгүй мэдээллийг зураг 2 –т тус тус үзүүлэв.

Page 2: МОНГОЛ БОГ МАЛЫН АШИГ ШИМemeeltpark.mn/wp-content/uploads/2016/05/Монгол...8. Говь гурван сайхан 9. Уулын бор 10. Алтайн улаан

График 1. Хонины тоо толгой аймгаар, мян.толгой

Зураг 2. Монгол хонины тоо, толгой

Монгол орны өргөн уудам нутгийн өвөрмөц нөхцөлд зохицон үржиж ирсэн нутгийн олон омгийн хонь байдаг. Эдгээрийг дараах байдлаар ангилдаг байна.

2021.8

2317.02265.12122.9

1082.6

1737.71697.71562.61511.8

909.11098.9

1266.21336.4

447.0

850.6751.2745.1686.5

162.3169.1143.648.1

Хонины тоо аймгаар, мян.толгой

Page 3: МОНГОЛ БОГ МАЛЫН АШИГ ШИМemeeltpark.mn/wp-content/uploads/2016/05/Монгол...8. Говь гурван сайхан 9. Уулын бор 10. Алтайн улаан

1. Бүдүүн, бүдүүвтэр ноост хонь

Бүдүүн ноос нь ноолуур, завсарын үс, сор үс, хялгаснаас бүрддэг. Ийм ноосоор голдуу эсгий хийдэг. Бүдүүвтэр ноос нь ноолуур, завсрын үс, сор үснээс бүрддэг. Ийм ноосоор сайн чанарын хивс, бүтээлэг зэргийг хийхэд тохиромжтой. Энэ чиглэлийн хонийг өөхөн сүүлт, ууцан сүүлт гэж ангилан үздэг.

ХХХХ

Х. ХХХХХХХХ ХХХХ Х. ХХХХХ ХХХХХ

ХХХХ

Х. ХХХХХ ХХХХХ

ХХХХ

1. ХХХХХХ /ХХХХ/

ХХХХХХ

2. ХХХХ-ХХХХХ

ХХХХХХ

3. ХХХХХХХ ХХХХХХ

4. ХХХХ ХХХХХХ

5. ХХХХХХХ ХХХХХХ

6. ХХХХХХХ ХХХХХХ

7. ХХХХХХ ХХХХ

8. ХХХХХ ХХХХ

9. ХХХХХ ХХХХ

10. ХХХХХХ

ХХХХХХХ ХХХХХ

11. ХХХХХ

ХХХХХХХХ ХХХХХ

1.ХХХХХХ ХХХХХХ 1.ХХХХХ ХХХХХХ

2.ХХХХХХХ

ХХХХХХХХ ХХХХХ

3. ХХХХХХХХХХ

ХХХХХХХ ХХХХХ

2. Нарийн нарийвтар ноост хонь

Энэ чиглэлийн хонины аж ахуйг нарийн ноост хонь, нарийвтар ноост хонь гэж ангилж үздэг. Нарийн ноост хонь нэг төрлийн үс буюу дунджаар 20-25 мкм нарийн голчтой ноолуураас тогтсон, багц хэлбэрийн ноостой байдаг. Ийм хонины ноос шигүү 1 см2 талбайд 4 мянгаас 10 мянган ширхэг үс ургадаг. Энэ нь бүдүүн ноост хониныхоос 4-5 дахин их юм. Ноос өнгөлөг, зунгаг их, уян мяндаслаг зөөлөн. Үс шигүү ургадаг учир нэг хониноос дунджаар 5-6 кг ноос авах боломжтой.

Нарийн ноост хонь хундан цагаан зүстэй, шодон сүүлтэй байдаг. Нарийвтар ноост хонь бүдүүн ноолуур болон завсарын үсээс бүрдсэн багц хэлбэртэй ноостой байдаг. Үсний ширхэг 25 мкм-ээс их. Ихэнх үүлдрийн хонь Шодон сүүлтэй. Өөхөн сүүлтэй нарийвтар ноост хонины үүлдэр цөөн байдаг.

Page 4: МОНГОЛ БОГ МАЛЫН АШИГ ШИМemeeltpark.mn/wp-content/uploads/2016/05/Монгол...8. Говь гурван сайхан 9. Уулын бор 10. Алтайн улаан

Манай улсад 1930-аад оноос нарийн, нарийвтар ноост хонь үржүүлэх ажил хийгдэж эхэлсэн. Жилдээ 1500 тн ноос боловсруулах хүчин чадалтай нэхмэлийн үйлдвэр байгуулагдсан үеэс түүний үндсэн түүхий эд болох нарийн, нарийвтар ноосны хэрэгцээ өссөн. Энэ хэрэгцээг хангах зорилгоор явуулсан эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн ажлын дүнд манай улсад анхны нарийвтар ноост хонины үүлдэр 1961 онд батлагдсан. Үүнээс хойш 30 жилд нарийн ноост хонины нэг, нарийвтар ноост хонины 3 үүлдэр болон үүлдрийн хэсэг бий болжээ.

Нарийн, нарийвтар ноост хонины аж ахуйг хөгжүүлснээр монгол нарийн даавуу, сүлжмэл эдлэл хийх нөхцөл бүрдсэн. Энэ чиглэлийн хонины 300-400 гр ноосоор 1 метр даавуу хийдэг бол 1 метр цэмбэ хийхэд 1 кг бүдүүн ноос ордог байна. Нарийн, нарийвтар ноост хонь жин, махны унац ихтэй, арьс нь гоёмсог үслэг эдлэл малгай, нэхий дээл хийх үнэ цэнэтэй түүхий эд юм. Хонины ноос, арьсны үнэ өссөөр байгаа нь малчдын орлого нэмэгдүүлэхэд чухал нөлөөлдөг. Нарийн, нарийвтар ноост хонь төлөрхөг санар сайтай 100 эм хониноос 130 хурга бойжуулах боломжтой.

Манай улсад нарийн нарийвтар ноост хонийг Сэлэнгэ, Булган, Хэнтий, Дорнод аймгийн газар тариалан хөгжүүлэх тэжээл, байр, усаар хангах боломжтой бүс нутагт үржүүлэх нь тохиромжтой гэж үздэг.

1. Хангай үүлдэр

2. Орхон үүлдэр

3.Тал нутгийн цагаан үүлдэр

4. Ерөө үүлдрийн хэсэг

5. Жаргалант үржлийн хэсэг

Монгол хонь богино өөхөн сvvлтэй, ноолуур, сор, завсрын болон ямаан vс оролцсон холимог ширvvн ноостой юм. Монгол хонины vндсэн ашиг шим нь амт чанар сайтай мах бөгөөд нядалгын жин дунджаар 23.51 кг, гарц 48.12% байна. Монгол хонь дунджаар 30-45 хоногт буюу 6-7 дугаар сард саагдаж 29.7 кг сvvний гарцтай, тослог 6.35 хувь, нийт хуурай бодисын 70 орчим хувийг уураг тос эзэлдэг. Уураг нь амин хvчлээр баялаг бөгөөд дунджаар 92.69 хувь байна.

Арьс ширэн түүхий эд бэлтгэлийн бүтэц /мянган ширхэгээр /

График 2: Хонины нэхийний тоо хэмжээ

3038.3 2935.63519.7

4380.7

6981.6

4384.63720.1

5166.8 4995.55467.1

2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015

Хонины нэхий /мян.ш/

Page 5: МОНГОЛ БОГ МАЛЫН АШИГ ШИМemeeltpark.mn/wp-content/uploads/2016/05/Монгол...8. Говь гурван сайхан 9. Уулын бор 10. Алтайн улаан

Монгол ямаа: Монгол ямаа бэлчээрээр таргалах чадвар сайтай бөгөөд намар

бvдvvн ухна 55-58, эм ямаа 37-41, шvдлэн ухна 35-38, охин шvдлэн 29-31 кг жин

дардаг бөгөөд ухна 250-350, эм ямаа 240-270, борлон ухна 200-240, охин

борлон 200-230, эр ямаа 240-380 гр ноолуур өгдөг. Монгол ямаа саалийн 7

сарын хугацаанд 50-60 л сvv өгөх бөгөөд vvнээс таваарын зориулалтаар 20-30

л сvv сааж ашиглах бололцоотой, сvvний хуурай бодис дунджаар 15.44,нийт

уураг 3.87, тослог 5.81, чихэр 4.78, ерөнхий эрдэс 0.89 хувь байдаг.

Зураг 3: Монгол ямаа

Манай улс одоо 22.0 сая ямаатай бөгөөд Монгол vvлдрийн ямаанас гадна Говь

гурван сайхан, Уулын бор үүлдэр, Алтайн улаан vvлдрийн хэсэг Өнжvvл vvлдрийн хэсэг, Залаа жинстийн цагаан, Эрчим, Баяндэлгэрийн улаан, Буурал,

Өлгийн улаан зэрэг омгийн ямааг vржvvлж байна.

Монголчууд ямааг олон зууны турш үржүүлж ирсэн. Таван хошуу малын дотор ямаан сүрэг тоогоороо /2007 онд 19.3 сая/ тэргүүлэх болов. Ямаа бие жижиг, шөрмөс, шандас сайтай учир хад, асга дамжин өвс ургамлын сорыг идэх онцлогтой.

1968.3

1250.5

1500.71684.5

2314.4

1289.4

978.7

1241.61076.0

1830.7

1520.8

1288.71116.3

1397.4

943.7810.9

444.9481.2

118.4179.082.7 43.3

Ямааны тоо аймгаар, мян.толгой

Page 6: МОНГОЛ БОГ МАЛЫН АШИГ ШИМemeeltpark.mn/wp-content/uploads/2016/05/Монгол...8. Говь гурван сайхан 9. Уулын бор 10. Алтайн улаан

График 3: Ямааны тоо толгой аймгаар

Зураг 4: Ямааны тоо толгой амгаар

Арьс ширэн түүхий эд бэлтгэлийн бүтэц /мянган ширхэгээр /

График 4: Ямааны арьсны нийлүүлэлт оноор

Монгол ямааны үндсэн ашиг шим нь сүү, мах, ноолуур, хялгас юм. Ямааны мах уураг их, тослог багатай. Ямааны махаар борц хийж хавар хэрэглэх, боодог хорхог хийдэг уламжлалтай. Гэрийн нөхцөлд ямааны арьсаар дах, дэхтий, ишгэн дээл, тулам, үйлдвэрт торгон савхи, илэг хийдэг. Монгол ямааны ноолуурын нарийн дунджаар 16 мкм, зөөлөн. Нэг ямаанаас дунджаар 250 грамм ноолуур гардаг. 1 грамм цэвэр ноолуураар 9-10 метр утас ээрдэг. 200-300 гр цэвэр ноолуураар 110 хавтгай дөрвөлжин см алчуур нэхэж болно.

2793.42455.4

2797.5

3826.8

6368.3

3258

4022.2

4640.84306.5

4881.8

2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015

Ямааны арьс /мян.ш/

Page 7: МОНГОЛ БОГ МАЛЫН АШИГ ШИМemeeltpark.mn/wp-content/uploads/2016/05/Монгол...8. Говь гурван сайхан 9. Уулын бор 10. Алтайн улаан

Манай улсад “Говь” үйлдвэр байгуулагдснаар ноолууран бүтээгдэхүүний нэр төрөл, нэмэгдэж эхэлсэн бөгөөд сүүлийн жилүүдэд энэ чиглэлийн олон үйлдвэрүүд бий болж бүтээгдэхүүний тоо хэмжээ өсч, ноолуурын эрэлт хэрэгцээ ихссэн . Энэ нь ноолуурын үнэ өсөхөд эерэг нөлөөлсөн. Үүний улмаас сүүлийн 17 жилд ямааны тоо 3 дахин өсөж малчдын орлого, амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд ихээхэн нэмэр болсоор байна. Ямааны сүү хүний сүүтэй адил найрлагатай. Тос бага, уураг их агуулсан, хялбар шингэх онцлогтой. Саалийн хугацаанд нэг ямаа дунджаар 50 л сүү саалгадаг нь ноолуураасаа илүү орлого оруулах боломжтой. Сүүний үүлдрийн ямаанаас саалийн 150 хоногт 800-1200 л сүү саах боломжтой. Тус улсын нийт ямааны 70 гаруй хувь нь говийн болон алтайн уулархаг бүс нутагт байна.

Монгол үүлдрийн ямааны нэг гол ашиг шим нь ноолуур юм. Манай улс ноолуур үйлдвэрлэлээрээ дэлхийд хоёрдугаарт ордог.

Манай улс одоо 19.6 сая ямаатай бєгєєд

1. Монгол vvлдрийн ямаа

2. Єнжvvл vvлдрийн хэсэг

3. Залаа жинстийн цагаан

4. Эрчим

5. Баяндэлгэрийн улаан

6. Буурал

7. Єлгийн улаан

8. Говь гурван сайхан

9. Уулын бор

10. Алтайн улаан vvлдрийн хэсэг гэсэн vvлдэр, vvлдрийн хэсэг, омгийн ямааг vржvvлж байна.