MUH

39
Хичээл №1 Газрын тос ба түүний бүтээгдэхүүнийг хадгалах байгууламж Ðåçåðâóàðóóä íü íåôòèéí á¿òýýãäýõ¿¿íèé àãóóëàõûí ¿íäñýí áàéãóóëàìæóóä áºãººä íåôòèéí á¿òýýãäýõ¿¿íèéã õàäãàëàõ, òåõíîëîãèéí ¿éë àæèëëàãààã ÿâóóëàõàä àøèãëàãääàã. Ðåçåðâóàð ãýäýã íü íåôòèéí á¿òýýãäýõ¿¿í áîëîí áóñàä øèíãýí¿¿äèéã õàäãàëàõ çîðèóëàëòòàé ÿíç á¿ðèéí õýëáýð, õèéö, òîíîãëîë, áàãòààìæòàé áàéãóóëàìæèéã õýëíý. Ðåçåðâóàðóóä íü ìåòàëë, òºìºð-áåòîí, ÷óëóóí áîëîí ìåòàëë áèø áóñàä ìàòåðèàëóóäààð õèéãääýã. Îðîí çàéí áàéðëàëààð íü ðåçåðâóàðóóäûã èë, õàãàñ äàëä, äàëä ãýæ àíãèë-äàã. Íåôòèéí á¿òýýãäýýõ¿¿íèé àãóóëàõóóäàä èõýâ÷ëýí èë áºãººä áîñîî áàéðëàëòàé ðåçåðâóàðóóäûã, øàòàõóóí ò¿ãýýõ ñòàíö (ØÒÑ)-óóäàä õýâòýý áàéðëàëòàé, õàãàñ äàëä áîëîí äàëä ðåçåðâóàðóóäûã ºðãºí õýðýãëýäýã. Ñ¿¿ëèéí æèë¿¿äýä ØÒÑ-ä èë

TAGS:

Transcript of MUH

Page 1: MUH

Хичээл №1

Газрын тос ба түүний бүтээгдэхүүнийг хадгалах байгууламж

Ðåçåðâóàðóóä íü íåôòèéí á¿òýýãäýõ¿¿íèé àãóóëàõûí ¿íäñýí áàéãóóëàìæóóä áºãººä íåôòèéí á¿òýýãäýõ¿¿íèéã õàäãàëàõ, òåõíîëîãèéí ¿éë àæèëëàãààã ÿâóóëàõàä àøèãëàãääàã. Ðåçåðâóàð ãýäýã íü íåôòèéí á¿òýýãäýõ¿¿í áîëîí áóñàä øèíãýí¿¿äèéã õàäãàëàõ çîðèóëàëòòàé ÿíç á¿ðèéí õýëáýð, õèéö, òîíîãëîë, áàãòààìæòàé áàéãóóëàìæèéã õýëíý. Ðåçåðâóàðóóä íü ìåòàëë, òºìºð-áåòîí, ÷óëóóí áîëîí ìåòàëë áèø áóñàä ìàòåðèàëóóäààð õèéãääýã.

Îðîí çàéí áàéðëàëààð íü ðåçåðâóàðóóäûã èë, õàãàñ äàëä, äàëä ãýæ àíãèë-äàã. Íåôòèéí á¿òýýãäýýõ¿¿íèé àãóóëàõóóäàä èõýâ÷ëýí èë áºãººä áîñîî áàéðëàëòàé ðåçåðâóàðóóäûã, øàòàõóóí ò¿ãýýõ ñòàíö (ØÒÑ)-óóäàä õýâòýý áàéðëàëòàé, õàãàñ äàëä áîëîí äàëä ðåçåðâóàðóóäûã ºðãºí õýðýãëýäýã. Ñ¿¿ëèéí æèë¿¿äýä ØÒÑ-ä èë áàéðëàëòàé, õýä õýäýí òàñàëãààò, äàâõàð õàíàòàé ðåçåðâóàðóóäûã ºðãºí àøèãëàæ ýõýëñýí íü òåõíèê òåõíîëîãèéí øèíý÷ëýëèéí íýã ÷èã õàíäëàãà áîëîîä áàéíà.

Page 2: MUH

Хичээл №2

Газрын тос ба хий хадгалах газар доорхи агуулахынангилал ба зориулалт

Хийн үйлдвэрлэлийн үндсэн зорилт нь төвлөрсөн хот суурин газруудын үйлдвэр, аж ахуйн байгууллагууд болон хэрэглэгчдийг хийгээр тогтмол, найдвартай хангах явдал юм.Өнөө үед хийн орд газар болон хэрэглэгч хоёрын хоорондын алслагдмал байрлалаас шалтгаалан хийгээр хангах хамгийн түгээмэл хэрэглэгдэж буй систем нь хий дамжуулах магистраль хоолойнууд юм. Эдгээр хий дамжуулах магистраль хоолойнууд болон бусад хийгээр хангах системүүдийн хэвийн, тогтвортой үйл ажиллагаа нь жилийн болон хоногийн хэрэглээний жигд биш байдлаас шалтгаалан ихээхэн алдагддаг. Хийн харьцангуй жигд биш байдлыг цагийн, хоногийн, сарын буюу улирлын гэсэн 3 төрөлд хуваадаг. Хийн хэрэглээний жигд биш байдал нь хүний амьдралын хэв маяг, хоногийн байгалийн гэрэлтэй байх хугацаа, улирлын агаарын температурын хэлбэлзлээс шалтгаалан үүсдэг ба жигд биш хэрэглээг жигд бусын итгэлцүүр (к)-ээр тодорхойлно. Жишээлбэл: Сарын жигд биш хэрэглээний итгэлцүүр нь тухайн сарын хийн зарцуулалтын хэмжээ (дг)-гжилийн сарын дундаж зарцуулалтын хэмжээ (qж)-нд харьцуулсан харьцаагаар тодорхойлогдоно.

KC=qcqж

кс итгэлцүүр нь 1.3-1.75-ын хооронд хэлбэлзэнэ. Иймээс томоохон хот суурин газрыг хийгээр тогтмол хангахын тулд хэрэглээний жигд бус байдал (харьцангуй хэрэглээ)-ыг тэгшитгэх шаардлагатай болж байна. Цагийн болон хоногийн харьцангуй хэрэглээг хий дамжуулах магистраль хоолойн төгсгөлийн хэсэг (хий хуваарилах станцын өмнөх), өндөр даралтын цагирган хоолой (хэрвээ байдаг бол) мөн газгольдерын станцын байгууламжийн туспамжтайгаар зохицуулж болно.Сарын буюу улирлын хэрэглээний жигд бус байдал нь хийн 10-аас хэдэн мян. шоо метр зарцуулалтын өөрчлөлтөөр тодорхойлогддог. Ийм их хэмжээний хийн зарцуулалтыг тогтмол хангахуйц хүчин чадалтай хий хадгалах агуулахыг газар дээр байгуулах боломжгүй байдаг. Харин газар доорхи хий хадгалах агуулах нь энэ асуудлыг шийдвэрлэх хамгийн зөв арга юм. Бүтэн жилийн турш хот, суурин газрыг ахуйн хийгээр тасралтгүй хангах систем нь тогтмол ачааллаар тасралтгүй ажиллах хий дамжуулах магистраль хоолой, хавар-зуны улиралд хэрэглээнээс

Page 3: MUH

илүү гарсан хийг хадгалах газар доорхи агуулахаас бүрдэнэ. Өвөл-намрын улиралд нөөцөлсөн хийгээр хэрэглэгчдийг хангадаг.Хий хадгалах агуулахын багтаамжийг тодорхойлохын тулд хийн хэрэглээний графикыг байгуулдаг. Ингэхдээ дамжуулах хоолойгоорнийлүүлэгдсэн хийн хэмжээг 0 шугам (уп = 1) гэж авна.Дамжуулах хоолойгоор тээвэрлэгдэн ирсэн хийн хэрэглээний муруйн хэсгийн 0 шугамнаас доошхи талбайн хэмжээгээр агуулахын багтаамжийг тодорхойлно.

Зураг-1. Хийн хэрэглээний жилийн график.

Q-хий дамжуулах хоолойгоор тээвэрлэгдэж буй хийн хэмжээ,

Qx — хий зарцуулалтын хэмжээ.

Хийн хэрэглээ ихтэй төв, суурин газруудад улирлын жигд биш хэрэглээг тогтворжуулахын тулд том хэмжээний агуулахуудыг ашигладаг.Хэрэглэгч ба хийн орд газрын хоорондын алслагдмал нөхцөлд хий хадгалах газар доорхи агуулахыг ашиглах нь хий тээвэрлэлтийн зардлын 15-20%-ийг, дамжуулах хоолой байгуулах зардлын 30%-ийг хэмнэхээс гадна өөрийн зардлаа 2.5-3 жилийн дотор бүрэн нөхөж чаддаг.Газрын тос ба хий хадгалах газар доорхи агуулахыг байгуулсан нөхцлийг нь харгалзан дараахь байдлаар ангилж болно. Үүнд:

- Нөөц нь шавхагдсан хийн болон газрын тосны орд газрыг агуулах болгон ашиглах,- Ус агуулсан сүвэрхэг хөрсөнд байгуулсан агуулах,- Чулуун давсны орд газрыг агуулах болгон ашиглах г.м.

Чулуун давсны орд газрыг агуулах болгон ашиглахад шингэрүүлсэн хий, түүхий газрын тос, тэдгээрийн бүтээгдэхүүнүүдийг хадгалах зорилгоор ашиглаж болдог. Эдгээр агуулахуудыг байгуулах газрыг геологийн бүтэц, тогтоцоос хамааруулан сонгоно. Томоохон хот, суурин газрын ойролцоо хий, газрын тосны орд газар байх нь тун ховор тул гол төлөв чулуун давсны орд газар болон ус агуулсан сүвэрхэг хөрсөнд агуулах байгуулан ашигладаг. Байгууламжийн зардлын хувьд хямд, ашиглахад найдвартай ажиллагаатай, хийн орд газар болон хэрэглэгчдийг

Page 4: MUH

хооронд нь дамжуулах хоолойгоор холбож алслагдмал хэрэглэгчдийг ч хүртэл хийгээр хангах боломжтой зэрэг шалтгаануудын улмаас нөөц нь шавхагдсан газрын тос ба хийн орд газрыг агуулах болгон ашиглах нь ихээхэн түгээмэл болоод байна.

Хичээл №3

Нөөц нь шавхагдаж буй газрын тос ба хийн ордгазрыг агуулах болгон ашиглах нь

Нөөц нь шавхагдсан газрын тос ба хийн орд газрыг агуулах болгон ашиглах нь

бусад төрлийн агуулахуудаас эдийн засгийн хувьд хамгийн хэмнэлттэй нь юм. Учир нь газрын тос болон хий агуулсан давхаргууд нь бүрэн тоноглогдож шугам

хоолойгоор холбогдсон учир шууд ашиглах боломжтой байдаг. Гэхдээ нөөц нь

шавхагдсан газрын тос ба хийн орд газрыг агуулах болгон ашиглахдаа хөрсний

даац, бүтэц болон нягтралыг нарийн судлан үзэх хэрэгтэй. Мөн хий гаргалтын

эхний үеүүд дэх хөрсний сийрэгжилт, хөрсөнд үйлчилж буй даралт, усжилт

зэргийг тооцоолон үзэж хийн агуулахын боломжийн эзэлхүүн болон түүний

хамгийн их гаргалтын хэмжээг тодорхойлж болдог.Олборлолт хийгдсэн хийн болон газрын тосны орд газрын ашиглагдсан хэсэгт

байгуулсан хийн агуулахын үндсэн үзүүлэлтүүд нь:pтax - давхарга дахь хамгийн их даралт,ртin - давхарга дахь хамгийн бага даралт,Qmax-хийн агуулах дахь хийн хамгийн их эзэлхүүн,Qmin- хийн агуулах дахь хийн хамгийн бага эзэлхүүн.Qmax-Qmin- хуримтлагдсан хийн эзэлхүүн (идэвхитэй эзэлхүүн).

Хийн сүлжээнд хийг дамжуулахдаа зөвхөн идэвхитэй эзэлхүүнийг хэрэглэдэг. Хөрсний сийрэгжилт болон давхаргын нэвчилтийн хэмжээнээс хамааран хийн

идэвхитэй эзэлхүүнийг нийт эзэлхүүнд харьцуулсан харьцаа нь 0.4-0.7-ийн

хооронд хэлбэлздэг. Нөөц нь шавхагдсан газрын тос ба хийн орд газрыг агуулах

болгон ашиглахдаа бэлэн цооногийг шинэчлэн сайжруулж газар дээрх

байгууламжуудийг шинээр барина. Нөөц нь шавхагдсан газрын тос ба хийн орд

Page 5: MUH

газрыг хийн агуулах болгон ашиглахдаа хэд хэдэн бүлэг агуулах үүсгэх ба энэ нь

бүхий л улирлын турш хэрэглэгчдийг хийгээр тасралтгүй хангах боломж олгодог.Газар доорхи агуулах дахь хийн даралт нь хөрсний геологийн бүтэц болон

агуулах байрлах гүний хэмжээнээс хамааран 15-20МПа байдаг. Хийн даралт нь

өндөр байх тусам агуулахад хадгалагдах хийн хэмжээг ихэсгэх, цооногийн тоог

багасгах, компрессорын станцын чадлыг бууруулах, хангалтын системийн техник-эдийн засгийн үзүүлэлтүүдийг сайжруулдаг. Гэхдээ хэт өндөр даралт нь

давхаргын бүтцийг эвдэх, агуулахын битүүмжлэлийг алдагдуулж хийн алдагдал

үүсгэдэг. Иймээс агуулах дахь даралтын хэмжээ нь давхаргын байршлын гүн дэх

даралтын 0.7-0.5-тай тэнцүү байх шаардлагатай.Нөөц нь шавхагдсан газрын тос ба хийн орд газарт байгуулсан агуулахаас хийг

түгээхдээ давхаргын даралтыг бууруулж насосны станцыг ажиллуулна. Газар

доорхи хийн агуулахын насосны станцыг доорхи 2 зорилготойгоор ашигладаг. Үүнд:- хийг давхаргад шахаж оруулах,- хийг хэрэглэгчдэд түгээх.Агуулахаас хэрэглэгчдэд нийлүүлэгдэж буй хий нь чийг, тодорхой хэмжээний

механик хольцуудыг агуулж байдаг учир агуулахыг хийг хатаах, цэвэрлэх

төхөөрөмжөөр тоноглоно. Мөн цооног болон тэдгээрийн зангилгааны системд

гидрат үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах шаардлагатай.

Page 6: MUH

Хичээл №4

Ус агуулсан сүвэрхэг грунтэд байгуулсан агуулах

Дээр өгүүлсэнчлэн томоохон хот, суурин газруудын ойр орчимд нөөц нь шавхагдсан газрын тос ба хийн орд тохиолдох нь тун ховор учир ус агуулсан сүвэрхэг хөрсөн дэх гүний усыг зайлуулж үүссэн хоосон орон зайд нь хийг шахан оруулах замаар газар доор хий хадгалах агуулахыг байгуулдаг. Уг агуулахыг байгуулахдаа хөрсний усыг шахан таргах зориулалттай цооног өрөмдөх нь түүний байгууламжийн зардлыг ихээхэн нэмэгдүүлэх учир усыг шахан гаргах боломжтой нүх, сүв бүхий хөрсийг сонгож авдаг. Ус агуулсан сүвэрхэг хөрстэй газрыг хий хадгалах агуулах болгон ашиглахдаа усны зарим хэсгийг байгалийн нүх сүв эсвэл цооног хоолойнуудаар дээш шахан гаргаж улмаар суллагдсан хоосон зайд нь хийг шахан оруулж усыг шахан гаргасан нүх сүвээр хийг алдагдахаас сэргийлэх зорилгоор усны үлдсэн хэсгийг шахан нягтруулдаг. Агуулах дахь хийн даралтыг нэмэгдүүлснээр ус шахагдаж ус, хий хоёрын зааг дээр хийн бөмбөлгүүд үүсэн хий алдагдаж болохуйц хөрсний нүх сүвийг бөглөдөг. Хийн алдагдлыг багасгахын тулд хөрсний шилжих хөдөлгөөн, түүний хэмжээ, орчныг судалж агуулахыг байгуулахын өмнө хөрсний гидродинамикийн үзүүлэлтүүд, цооногийн хүчин чадал, хийн алдагдлын байж болохуйц хэмжээ зэргийг урьдчилан тооцоолон үздэг.

Page 7: MUH

Хичээл №5

Чулуун давсны хурдас бүхий газар хий хадгалах агуулах байгуулах нь

Чулуун давсны орд газар тун элбэг тохиолддог ба чулуун давсны хурдас бүхий газар хий хадгалах агуулах байгуулж ашиглах нь ихээхэн түгээмэл байдаг. Чулуун давсны хурдас бүхий газар байгуулсан агуулахыг байгалийн хий төдийгүй газрын тосны бүтээгдэхүүн, шингэрүүлсэн хий хадгалах зорилгоор ашигладаг. Чулуун давсны орд нь хөрсний янз бүрийн гүнд тохиолдох ба агуулах болгон ашиглахад 60-1200м гүн дэх давхаргыг сонгодог. Газрын тос хадгалах агуулахын чулуун давсны хурдас бүхий давхаргын хамгийн бага гүн нь 20м байдаг.Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахыг 20-60м гүнд байгуулах нь зохимжтой бөгөөд хэт гүн агуулахаас бүтээгдэхүүнийг гарган авахад ихээхэн зардал гарах тул хамгийн их гүн нь 200м байдаг.Пропан, бутан зэрэг шингэрүүлсэн хийг 12МПа даралтын доор 60-800м гүнд хадгалдаг ба зарим тохиолдолд 1000м гүнд ч хадгалж болно. Харин байгалийн хийг 500-1200м гүнд хадгална.Чулуун давсны давхаргад байгуулсан газрын тосны болон хийн агуулахуудыг бүтээгдэхүүнийг шорвог, давстай усаар түрэн гаргах эсвэл давстай усыг бүтээгдэхүүнээр шахан гаргах бүдүүвчээр болон давстай ус оруулахгүй бүдүүвчийг ашигладаг. Чулуун давсны хурдас бүхий давхаргад хий хадгалах агуулахын савыг цооног ашиглан давсыг угаан хайлуулах замаар үүсгэнэ. Чулуун давс нь усанд харьцангуй амархан уусдаг. 1м3, 20°С температуртай усанд ойролцоогоор 358кг давс уусдаг. Энэ мэтчилэн 1м3 эзэлхүүнийг гарган авахын тулд 6-7м3 ус шаардагдана.Чулуун давсыг хайлуулах олон янзын арга байдаг. Үүнд:

- доороос дээш нь шулуун урсгалаар,- доороос дээш нь эсрэг урсгалаар,

Page 8: MUH

- төвлөрсөн арга гэх мэт.Агуулахын камер (сав)-ын бөмбөрцөг хэлбэрийг үүсгэх хамгийн тохиромжтой арга нь дээрээс доош чиглэсэн усны урсгалын шаталсан арга ба энэ нь 2 үе шатаас бүрдэнэ.1-р шатанд усны шулуун урсгалаар давсыг уусган камер (сав)-ын ерөнхий хэлбэрийг гарган авах ба дараа нь шаталсан урсгалаар 3-5000м3 багтаамжтай савыг үүсгэнэ (Зураг-1). Ингэхийн тулд дотор талын 141 мм голчтэй хоолойгоор ус шахаж чулуун давсыг хайлуулж 219мм голчтой дунд хоолойгоор давсны уусмалыг сорон авч 325мм голчтэй хамгаалалтын хоолойгоор камерын оройн хэсгийн давсыг уусгахгүй хамгаалж байх үл уусгагч болгон газрын тосны бүтээгдэхүүнийг шахан оруулдаг. 2-р үе шатанд камерыг төслийн хэлбэр хэмжээтэй болгохын тулд дөхүүлсэн сөрөг урсгалын аргыг ашигладаг. Дөхүүлсэн сөрөг урсгалын горим гэдэг нь давсны уусмалыг оруулах, гаргах түвшингүүдийн хоорондын зай нь давсны уусмал болон үл уусгагчийг гарган авах түвшингүүдийн хоорондын зайн хагасаас бага байх горим юм. Ийм аргаар бөмбөрцөг хэлбэрийг гарган авах нөхцлийг бий болдог.

Зураг-1. Чулуун давсыг уусгаж урсгах шаталсан урсгалын арга.

1- ашиглалтын хоолой, 2-ус шахах хоолой, 3-давсны уусмалыг гаргах хоолой, 4-үл уусгагч, 5-савны төслийн

хүрээ. I-V угаалтын шатлалууд.

Дээрх бүх аргууд нь бүгд циркуляцын арга юм. Угаалтын дээрх аргуудаас гадна шүршиж угаах арга байдаг. Энэ нь эргэлдэх толгойгоор гарч буй даралттай усаар чулуун давсыг тасралтгүй шүрших замаар камерын хэлбэрийг гарган авах арга юм. Үүссэн давсны уусмалыг камераас цахилгаан насосоор соруулан гаргана. Аливаа угаалтын дараа камерт өндөр концент-рацитай их хэмжээний давсны уусмал үүсэх ба түүний зарим хэсгийг нь уусмал хадгалах нэмэлт агуулахад хадгалдаг.

Түүний зарим хэсэг (90%)-ийг хүрээлэн буй орчинд хор нөлөө үзүүлэхээргүй устгах ёстой. Уг уусмалыг давсны, химийн мөн содны үйлдвэрт хэрэглэж болно. Мөн давсны уусмалыг сийрэг, сүвэрхэг хөрстэй газрын гүнд оруулж болно.Ийм төрлийн агуулахын газар дээрх байгууламжууд нь газрын тосны бүтээгдэхүүнийг шахах насосны станц (байгалийн хийн хувьд компрессорын

Page 9: MUH

станц), давсны уусмалыг шахах насосны станц, давсны уусмалыг хадгалах агуулах, технологийн дамжуулах хоолойнуудаас бүрддэг. Давсны уусмалыг газар доор байгуулсан саванд хадгалж болдог. Ингэхдээ 10000м3 багтаамжтай хий хадгалах агуулахад 4м гүнд ойролцоогоор 3 га газрыг хамарсан уусмал хадгалах агуулахыг байгуулдаг. Үүнийг байгуулахдаа бульдозер, экскаватор зэргийг ашиглан газрыг нүхлэн ухаж шавраар шавж нягтруулах ба усархаг, чийгтэй грунтэд асфальт-бетоноор өнгөлдөг. Уг агуулах дахь уусмалын нягт нь 1.2т/м3

байдаг.

Хичээл №6

Газрын тос ба хий хадгалах уурхай маягийн агуулах

Газрын тос ба хий хадгалах уурхай маягийн агуулахыг шингэрүүлсэн нүүрсустөрөгчийн хий, түүхий газрын тос, газрын тосны бүтээгдэхүүнүүдийг хадгалахад ашигладаг. Энэ нь газар доор хий үл нэвчүүлэх нягт хурдсанд зохиомлоор байгуулсан байгууламж юм (Зураг-1).

Зураг-1. Газрын тос ба хий хадгалах уурхай маягийн агуулах1-газрын гадаргуу, 2-газрын тосны бүтээгдэхүүн шахах цооног, 3-газрын тосны

бүтээгдэхүүн гаргах хоолой, 4-фракцлагч, 5-дегидратор, 6-шингэрүүлсэн хий хадгалах газар дээрх агуулах, 7-ачих-буулгах зогсоол, 8-насос, 9-газар доорхи агуулах, 10-

бүтээгдэхүүн дамжуулах хоолой.

Page 10: MUH

Газрын тос ба хий хадгалах уурхай маягийн агуулах байгуулах гүнийг сонгохдоо хадгалагдаж байгаа газрын тосны бүтээгдэхүүний уурын ба хийн хадгалалтын үеийн даралтын хэмжээг тооцоолон тодорхойлно. Гэхдээ 6м гүн тутамд босоо даралтын хэмжээ 0.1МПа нэмэгддэгийг харгалзан үзэх хэрэгтэй. Хэвтээ чиглэлд нь ямар нэг бэхэлгээ хийлгүйгээр ухаж боловсруулаад цаашид хамгийн бага хэмжээний бэхэлгээ хийж доторлогоогүйгээр ашиглах боломжтой давхаргад байгуулдаг. Газар доорхи уурхай маягийн агуулахыг гол төлөв шаварлаг занар, гранит, шохой болон шохойн чулуун орд газруудад байгуулдаг.Газрын тос ба хий хадгалах уурхай маягийн агуулах нь босоо боловсруулалт хийгдсэн уурхайн гол ам болон талбайн чулуулгийн хатуулгаас хамаарч 18-80м3

хөндлөн огтлол бүхий камер (сав)-аас бүрдэнэ. Шингэрүүлсэн нүүрсустөрөгчийн хий хадгалах агуулах нь 60-135м гүнд байрлах ба агуулахын дотоод даралт нь 1.0-2.25МПа байх ёстой. Түүхий газрын тос ба газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын тааз газрын гадаргуугаас доош 20м-т байрлаж болох бөгөөд энэ зузаан нь ямар ч газрын тосны бүтээгдэхүүний ханасан уурын даралтын эсрэг үйлчлээр даралтыг үүсгэж чаддаг.

Хичээл №7

Гүний мөсөн агуулах

Шингэрүүлсэн хий хадгалах зориулалттай гүний мөсөн сав (агуулах) нь газрын гүнд босоо цилиндр хэлбэртэй ухагдаж хөлдсөн грунтээр хучигдсан байдаг. Сав (ухагдсан нүх)-ны геометр хэмжээ нь шаардлагатай багтаамж, талбайн инженер-геологийн нөхцөл (ус үл нэвтрэх давхаргын гүн, грунтын чийгшилт), ажил гүйцэтгэх нөхцөл зэргээс хамаарч тодорхойлогддог. Гэхдээ ухалтын гүний хэмжээ нь голчийн хэмжээтэй ойролцоо байна. Савны ханыг байгуулах явцад хайлах, тоосны суултын нөлөө болон ашиглалтын явцад нурахаас сэргийлж пенополиуретаны давхаргаар хучна. Савны ёроол нь төв рүүгээ налуу, пенополиуретан эсвэл төмөр бетонон хавтангаар өнгөлөгдсөн байдаг. Хөлдүү хөрсний савны бүрхүүлийг дулаан тусгаарлагч металлаар хийдэг. Гадна талын

бөмбөгөр бүрхүүл нь сараалжин хэлбэртэй байх бөгөөд дулаан тусгаарлагчийг шууд эсвэл бүрхүүлд бэхэлсэн хавтан (гадна эсвэл дотор талаас нь) дээр байрлуулна (Зураг-1).

Зураг-1. Пропан хадгалах мөсөн грунт дэх агуулах.

Page 11: MUH

1-шингэн пропан дамжуулах коллектор, 2-уур цуглуулах коллектор 3-битум тусгаарлагчтай цагирган суваг, 4 ба 7-мембран, 5-хөргөх цооног, 6-тулгуур, 8-

цагирган завсар, 9-бүрхүүл, 10-дулаан тусгаарлагч,

-45°С хүртэл температурт хадгалах бүтээгдэхүүн (пропан)-ий савны сараалжин бүрхүүлийн ханатай холбогдсон хэсэг нь металл эсвэл төмөр бетонон баганан тулгуурт тулж байрлана. Савны дотоод орчны битүүмжлэлийг хангахын тулд дээд ирмэгийг нь бүрхэвчинд, доод төгсгөл нь түргэн царцах шингэнээр дүүргэгдсэн задгай цагирган ховилд суулгасан металл мембраныг ашиглана. Бүрхүүл болон мембраны грунтын гадаргуугийн хоорондын уян налархай байдлыг дээшлүүлэх атираажсан хэсэг байна. Энэ нь температур болон савны доторхи даралтын өөрчлөлтөөс үүсэх хэв гажилтыг нөхөх чадвартай болгодог. Бүрхүүлийн гадна талаар доод зах нь битумаар дүүргэгдсэн цагирган суваг руу унжин орсон брезент эсвэл өөр уян материалаар хийгдсэн 2 дахь мембраныг бэхэлнэ. Ашиглалтын явцад мембрануудын хоорондхи зайд хий алдагдсан үед дэлбэрэх аюултай холимог үүсэхээс сэргийлж азотыг оруулдаг.-45°С дээш температурт шингэрүүлсэн хий (этан, этилен, метан) хадгалах зориулалттай цэвдэг грунттэй агуулах нь 3000-2000Па даралтанд тооцоологдоно (Зураг-2).

Зураг-2. Метан хадгалах мөсөн грунт дэх агуулах.

1-ууршсан хийн хоолой, 2-шингэн хий дамжуулах хоолой, 3-насосны гаралтын

хоолой, 4-дулаан тусгаарлагч, 5-агуулахын бүрхүүл, 6- бетонон цагираг, 7-хуванцар хөргөх хоолой, 8-160мм зузаантай шилэн

хөөсөн дулаан тусгаарлагч, 9-хөргөх хоолой, 10-төвийн хоолой, 11-хөнгөн

цагаан тунгаагуур, 12-насос.

Савны бүрхүүл нийлбэр даралт хүлээн авах учир савыг тойруулан төмөрбетонцагираг байгуулдаг ба энэ нь бөмбөгөр бүрхэвчээс хэвтээ чиглэлийн хүчний үйлчлэлийг хүлээн авдаг. Бүрхүүлийг төмөрбетон цагирагтай холбохдоо металл анкерын хавтан (хөнгөн цагаан хайлшан) ба ган цагирагны дээд хэсгээр нийлүүлж байгуулна. Ган цагирагны дээд хэсгээр нийлүүлж байгуулахад гадна

Page 12: MUH

бүрхүүл нь гангаар хийсэн өнцөгтэй цагираг хэлбэртэй, дотор тал нь сараалжин (хөнгөн цагаан, никельдсэн ган) хавтгай мембран байдаг. Дотоод дээврийн дулаан тусгаарлагчийг хөвсгөр перлитээр хийнэ. Перлитэн давхаргын зузааныг тооцоогоор тодорхойлох ба хадгалах хийн температураас хамаарч дунджаар 0.7-1.2м байна.Цэвдэг грунт дэх агуулахыг шингэрүүлсэн хийн орлого, зарлагын хоолой, хамгаалах ба вакуумын клапан, шингэн фазын түвшинг хэмжих, уурын фазын вакуум ба даралт, 2 фазын температур хэмжих багажуудаар тоноглоно. Агуулахаас шингэрүүлсэн хийн зарлага гаргахдаа насос эсвэл газлифтээр гүйцэтгэнэ. Ачааллын насосыг агуулах (сав)-ын ёроолд тунгаагуурт суурилуулдаг. Агуулахад шингэн фаз хоосон саванд орж уурших, хоосон саванд гаднаас орох дулааныг шингээх зэргээр ажлын температурыг барьж байхын тулд дотор бүрхэвчний оройд шүршүүр байрлуулдаг. Хамгаалах клапан нь 1.15 ажлын даралтанд тохируулагдан савнаас 100м-ээс багагүй зайд байрлах лаа (свеча)-тай шугам хоолойгоор холбогдоно. Савны дээвэр дээр 500мм голчтой 2 цэвэрлэгээний люк байрлуулна.

Хичээл №8Цэвдэг грунт дэх агуулахын байгууламж

Цэвдэг грунт дэх агуулахын байгууламжийг барих явцад нилэнхүй мөсөн хана үүсгэж ашиглалтын үед түүнийгээ хадгалж чадах гидрогеологийн нөхцөл бүрдсэн грунтэд байгуулна. Ийм нөхцлийг ус ханалтын итгэлцүүр нь 0.8-аас их хүнд, дунд зэрэг, хөнгөн шавранцар, шаварлаг грунт бүрдүүлдэг. Мөн ийм ус ханалтын итгэлцүүртэй хөвсгөр ба сул холбоотой элсэнцэр, бүдүүн ширхэгтэй элсэн грунт байж болно. Сүүлчийн тохиолдолд уг итгэлцүүр нь 0,8-аас доош байвал зохимлоор грунтыг чийгшүүлнэ. Бүх грунт дэх ус шүүгдэлтийн хурд нь 2,5м/хон.-с хэтрэхгүй байх ёстой. Эсрэг тохиолдолд усны түрэлт нь савны хананы бүтэн байдалд эвдрэл үүсгэж болзошгүй юм.

Грунтыг автосамосвалуудаар зөөвөрлөдөг. Элсэрхэг болон элсэнцэр грунтэд хөрс суллагч хэрэглэх шаардлагагүй. Нүхийг 2м хүртэл гүн ухсаны дараа анжисыг гарган шанагат экскаваторыг оруулдаг.Нүхэн доторхи грунтыг боловсруулахад экскаватор сонгох үндсэн шалгуур нь түүний жин болон маневрлах чадвар юм. Гэхдээ экскаваторыг ухсан нүхнээс гаргах, давчуу нөхцөлд ажиллуулахад хүндрэлтэй талуудтай.

Page 13: MUH

Зураг-1. Цэвдэг грунт дэх агуулахын нүхийг ухах бүдүүвч1-төмөрбетонцагираг, 2-ёроолыг хөлдөөхөд ашиглах хоолой, 3-ханыг хөлдөөхөд

ашиглах хоолой, 4-хөлдсөн грунт, 5-агуулахын ерөнхий төлөв.Экскаваторуудыг нүхэнд ажиллаж байх үед нүх рүү дээрээс нь хөргөсөн цэвэр агаар оруулж байх ёстой ба машин ажиллах үед ялгарсан утааны хэмжээг хянаж байх ёстой. Аюулгүй байдлын үүднээс нүхний дээр байнгын ажиглагч байх бөгөөд шаардлагатай нөхцөлд ажилчдыг суурийн нүхнээс гаргах хэрэгслүүд (шат, татуургатай дүүжин)-ээр тоноглогдсон байх ёстой. Нүхний дээд ирмэгийн ханыг салхи, бороо, нарны нөлөөллөөр гэсэхээс сэргийлж бетонон цагираг ба суурийн зах хоёрын хооронд түр хугацаагаар шилэн хөвөн материалаар хучиж боолтоор бетонон хавтанд бэхэлдэг. Зуны улиралд угсралтын ажлыг хийхэд хавтангуудын доогуур хөргөгч агент дамжигдаж байх 1-2 цагирган хоолойг суурилуулна. Грунтын хэв гажилтын үед тулгуурын бетонон цагиргийг гадагш эргүүлэхийг тэмүүлдэг бөгөөд гадна талд нь хоолойн дотор талд цагираг суурилуулна.

Хичээл №9

Газрын тос ба газрын тосны бүтээгдэхүүн хадгалах ган сав

Газрын тос ба өндөр даралтын дор байгаа газрын тосны бүтээгдэхүүнүүд нь ууршимтгай, галын болон тэсрэх аюултай, цахилгаанжих онцгой шинж чанартай байдаг учраас тэдгээрийг хадгалах үйл ажиллагаа нь өөр өөр байдаг. Түүхий газрын тос ба тунгалаг газрын тосны бүтээгдэхүүний үнэт

хөнгөн фракцуудын ууршилт нь тэдгээрийг хадгалах явцад тоон болон чанарын алдагдалд хүргэнэ. Эдгээр ууршилтыг бууруулахын тулд хөвүүр ба хөвөгч тагтай савыг ашигладаг.Ган савыг хэд хэдэн шинжүүдээр ангилж болно. Үүнд:Резервуаруудыг хийцээр нь

Босоо цилиндр Хэвтээ цилиндр

Page 14: MUH

Дусал хэлбэрийн Шуудуу маягийн

Резервуарууд нь: металл, төмөр-бетон, чулуун болон металл биш бусад материалуудаар хийгддэг.

Орон зайн байрлалаар нь резервуаруудыг: ил, хагас далд, далд гэж ангилдаг.

Газрын тосны агуулахуудад ихэвчлэн ил бөгөөд босоо байрлалтай, резервуаруудыг харин ШТС-уудад хэвтээ байрлалтай, хагас далд болон далд резервуаруудыг өргөн хэрэглэдэг.

Хичээл №10 Босоо цилиндр ган сав

Хамгийн өргөн ашиглагддаг ган савнууд босоо цилиндр ба эдгээр нь намхан конус хэлбэрийн, хөвүүртэй, хөвөгч тагтай, сфер хэлбэрийн дээвэртэй гэж ангилна. Босоо ган сав нь ёроол, хана, дээвэр гэсэн 3 хэсгээс тогтоно. Ёроол нь савныхаа багтаамж, ашиглагдах нөхцөлөөс хамаараад хавтгай ёроолтой байж болно. Эсвэл конус байж болдог. Конус хэлбэрийн ёроол төврүүгээ эсвэл голоосоо захруугаа 1:100 налуутай байдаг. Савны ёроолыг үйлдвэрт гагнаж хуйлмал байдлаар нийлүүлж байдаг.

Page 15: MUH

Босоо байрлалтай резервуаруудыг дотоод илүүдэл даралтын хэмжээгээр нь:

бага даралтын ( 0.004МПа хүртэл даралттай ), дунд даралтын ( 0.04МПа хүртэл даралттай ), өндөр даралтын (0.04МПа-аас их ) гэж ангилдаг.

Босоо цилиндр резервуаруудыг бусад төрлийн резервуаруудтай харьцуулбал энгийн бүтэцтэй, нэгж эзэлхүүний металл зарцуулалт бага байдаг давуу талтай. Гэвч тэдгээрийн ажлын тооцоологдох даралт нь 2000Па хүртэл, сийрэгжилт нь 250Па байдаг дутагдалтай. Харин ёроол ба дээврийг нь өөр хэлбэртэйгээр хийвэл даралтыг 5000Па, сийрэгжилтийг 700Па хүртэл өсгөж болдог. Ажлын даралт нь бага учир эдгээр резервуар газрын тосны тунгалаг бүтээгдэхүүн болон тогтворжуулаагүй газрын тосыг хадгалахад “ их “ ба “ бага” амьсгалалтын улмаас ихээхэн хэмжээний ууршилтын алдагдал гаргадаг.

Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах резервуарын “их “ амьсгалалт гэдэг нь саванд шингэн бүтээгдэхүүнийг хийх, гадагш юүлэх үед гарах хийн орон зайн өөрчлөлтийн улмаас бүтээгдэхүүн ууршиж, хөнгөн фракцууд нь ууршин хорогдол гарахыг хэлнэ. “Бага” амьсгалалтын алдагдал гэдэг нь орчны агаарын хэм ба резервуар дахь газрын тосны бүтээгдэхүүний хэмийн өөрчлөлтийн улмаас бүтээгдэхүүний хорогдол гарахыг хэлнэ.

Ил байрлалтай босоо ган савны үндсэн тоног төхөөрөмжүүд : гэрлийн люк агааржуулах хоолой амьсгалах клапан гал хамгаалагч хэмжилтийн люк түвшин хэмжигч цэвэрлэгээний люк ус юүлэх буюу цоргот кран хаалтуур орлого зарлагын богино хоолой нэвтрүүлэх төхөөрөмж шингэний хамгаалах клапан дээж авагч хаалтуурын удирдлага хөөсний генератор

Гэрлийн люк нь саванд засварын ажил хийх, цэвэрлэх үед агааржуулах үүрэгтэйгээс гадна хаалтуур болон өргөгдөгч хоолойн ажлын татлага тасарсан үед ашиглах туслах татлагыг бэхлэхэд ашиглагдана.

Page 16: MUH

Хэмжилтийн люк нь саван доторх бүтээгдэхүүхий дүүргэлтийн түвшинг механик хэмжүүрийн хэрэгслэл туузанметрээр хэмжих болон бүтээгдэхүний дээжийг бортгоор авахад ашиглана. Сүүлийн үед савнуудыг түшин хэмжигч алсын удирдлагатай төхөөрөмжболон хагас автомат ажиллагаатай дээж авагч төхөөрөмжүүдээр тоноглодог болсон учир хэмжилтийн люкийн төдийлөн нээхгүй болсон ба дээрх хэмжих болон дээж авах төхөөрөмжүүд нь нарийвчлал сайтай учир хэмжилт, тоооцоололтын ажил илүү хөнгөвлөгдөж нарийн сайн хийгдэх боломжтой болсон.

Дээж авагч нь ПРС төрлийн байх нь энэ нь саван дахь бүтээгдэхүүнээс дундаж дээжийг автоматаар авахад ашиглагдах ба савны нйит өндрийн дагууд байрласан хоолой болон клапангуупын тусламжгүйгээр дээжээ авдаг. Дээж авагч ПРС-4 нь 3 үндсэн зангилаатай байна. Үүнд:

Дээд люк

Дээж авах хоолой Удирдлагын клапангийн секцтэй байна.

Клапангуудын агаарын хөндийнүүд өөр хоорондоо болон удирдлагын хэсэг дэх насостай агаарын хоолойгоор холбогдоно. Дээжийг хоолой дотроос гаргаж авахдаа гар насосоор агаарын хоолой дотор 3МПа хэмжээний даралт үүсгэх ба ингэснээр хэвийн хаалттай бүх клапангууд нээгдэн дээж нь хоолой руу орно. Ингэж дүүргэсний дараа хоолой дотор бүтээгдэхүүн холилдох ба дараа нь гаргах клапангийн тусламжтайгаар даралтаа буулган тэглээд клапанг хаан дээж юүлэх клапангийн гар дээр дарж дээжээ гарган авна. 50°С-т 1200м2/с хүртэл зууралдлагатай бүтээгдэхүүнээс дундаж дээж авахад ПСР-4-ийг ашиглана.

Цэвэрлэгээний люк-ийг савны хананы 1-р бүсэд хормойн ирмэгээс /ёроолын дээд гадаргуу / дээш 700мм-т байрлуулна. Энэ люкийг саванд засвар үйлчилгээ хийх болон цэвэрлэх үед дотор нь ороход ашигладаг. Цэвэрлэгээний люк нь мөн саван дотор ил гал хэрэглэн ажил явуулах үед агаар оруулж байх үүрэгтэй байдаг учраас гэрлийн люкны эсрэг талд байрладаг. Хамгийн бага диаметр нь 500мм байна.

Ус юүлэх тоноглол-цоргот кран-ыг савны доод бүсэнд угсрах ба бүтээгдэхүүн доор тунасан усыг гаргаж зайлуулахад ашигладаг. Усжсан тос болон бүтээгдэхүүнээс ус нь ялгаран тунаж ёроолдоо хуримтлагдана. Савны ёроолын битүүмжлэл алдагдсан хэсгээр бүтээгдэхүүн шүүрэхээс урьдчилан сэргийлэх нэг арга бол бүтээгдэхүүнийг усан дэрэн дээр хадгалах арга бөгөөд дэрний хэвийн өндөр 3-5 см байдаг. Ус юүлэх төхөөрөмжийг эргүүлэх боломжтой байдаг ба

Page 17: MUH

доторх усыг нь бүтээгдэхүүнээр түрэн гаргадаг. Ингэснээр хүйтний улиралд дотор нь ус хөлдөхгүй байх боломжтой болдог.

Хаалтуур /хлопушка/ орлого- зарлагын хоолой үндсэн хаалт /задвижка/ гэмтсэн тохиолдолд бүтээгдэхүүний алдагдал гарахаас сэргийлж байдаг. Хаалтуурыг нээх үйл явцыг хялбар болгох үүднээс түүний өмнөх ба дараах даралтуудыг тэнцвэржүүлж өгдөг төхөөрөмж тавьна. Үүнийг нэвтрүүлэх төхөөрөмж гэж нэрлэнэ. хөвүүртэй болон хөвөгч тагтай савнуудад орлого зарлагын хоолой дотор нь суурилуулсан удирдлага бүхий хаалтуур тавина.

Гал хамгаалагч нь амьсгалах клапангаар дамжин сав руу галын дөл, оч орохоос хамгаалж байдаг ба клапан доор суурилагдана.

Амьсгалах клапан-г савны дээвэр дээр хэмжилтийн тавцангын дэргэд суурилуулах ба хялбар ноцох чанартай бүтээгдэхүүн хадгалах үед ууршилтаас гарах алдагдлыг багасгах, савыг гэмтээхээс хамгаалах зориулалттай. Энэ клапан саван доторх даралт ба сийрэгжилт тооцоот хэмжээнээс ихсэхэд ажилладаг. Даралт их болсон тохиолдолд савны хийн орон зайд байгаа бүтээгдэхүүний уур-агаарын холимогийг агаарт цацаж даралтыг тооцоот хэмжээнд хүргэнэ. Харин сийрэгжилт ихэсвэл дотогш нь агаар оруулан тооцоот сийрэгжилтийг бий болгож байдаг.

Амьсгалах клапан ажиллагаагүй болсон тохиолдолд хамгаалах клапан ажиллах ба тэр нь тооцоот даралт ба сийрэгжилтээс 5-10%-иар ихэссэн үед л ажилладаг.

Түвшин хэмжигч нь саванд хадгалж байгаа бүтээгдэхүүний түвшинг хэмждэг. Энэ нь ган туузны үзүүрт дүүжилсэн хөвүүртэй байдаг ба хоёр сэнжээр нь сүвлэн татсан ган утсан чиглүүлэгчүүдийг даган хөдлөдөг. Чиглүүлэгч утаснуудын нэг үзүүр савны ёроол дээр хөдөлгөөнгүй бэхлэдэг. Тууз нь дамар шингэний хаалтаар дамжин хэмжилтийн дамарт холбогдоно. Дамрын хөдөлгөөн тоолуурт дамжигдан бүтээгдэхүүний дүүргэлтийн өндрийн хэмжээ заагдана. Хэмжилтийн туузыг тогтмол моментийн пүршин хөдөлгүүрээр татаж байдаг. Ил байрлалтай босоо ган саванд УДУ-5М, хөвөгч тагтай саванд УДУ-5Б, өндөр даралтын саванд /0.03МПа хүртэл даралттай / УДУ-5Д төрлийн түвшин хэмжигчүүдийг тавьна.

Хөөсний камер нь камертайгаа иж бүрдэл болох ба өндөр давтамжийн хөөс гаргадаг. Хөөсний генараторыг савны дээд бүсэнд суурилуулах ба түүнрүү хөөсрүүлэх уусмалаа шахдаг. Ийм байдлаар үүсгэсэн агаарын механик хөөсийг хөөсний камераар дамжуулан савруу оруулна. Хөөсний камерийг саванд гал гарсан тохиолдолд дотор нь хадгалагдаж байгаа шатахууны толин гадаргууг агаараас тусгаарлах зорилгоор гал унтраах хөөс цацахад ашигладаг. Хөөс бэлтгэх төхөөрөмжөөс гал унтраах хөөсийг хөөсний хоолойгоор тодорхой

Page 18: MUH

даралтаар шахах бөгөөд уг даралтын нөлөөгөөр камер дотор тогтоосон тостой цаас юмуу, нимгэн тугалган хуудсаар хийсэн мембран задарч урагдана. Савны хэвийн ашиглалтын үед уг мембран савны хийн орон зайг агаар орчноос тусгаарлан шатахууны уурыг гадагш цацагдахаас хамгаалан барьж байдаг.

Мембран урагдсан тохиолдолд хөөс шатахууны гадаргуу дээгүүр цацагдан түүнийг хучиж галыг унтраана. Саван дээр угсрагдах хөөсний камерны тоо нь түүний диаметрээс хамаарна. Тооцоонд савны хананы тойргийн урт 8-10м тутамд 1 хөөсний камер ноогдож байхаар тооцон тэдгээрийг байрлуулдаг байна. Сүүлийн жилүүдэд шатахуун хадгалах савнуудыг агаар механикийн хөөс зориулалт бүхий өөр хийцтэй камераар тоноглогддог болсон.

Агааржуулах хоолой шатамхай бүтээгдэхүүн хадгалах савны хамгийн өндөр цэгт суурилуулах ба мөн хийн орон зайг нь агаартай тогтмол холбож байхын тулд хөвүүртэй саванд ч тавьдаг. Гаднаас бохир зүйлс болон оч гарахаас хамгаалж агааржуулах хоолойн хажуу гадаргууг зэс тороор ороосон байдаг. Агааржуулах хоолой гол төлөв орлого зарлагын хоолойтой адил диаметртэй байдаг. Агааржуулах хоолойгоор тоноглогдсон сав амьсгалах арматургүй байна.

Хичээл № 11

Хэвтээ цилиндр ган сав

Page 19: MUH

Төрөл бүрийн эзэлхүүн ба хэв загвартай хэвтээ цилиндр ган савыг улс, хоршоолол, хувийн хэвшлийн аж ахуйд газрын тосны бүтээгдэхүүн хадгалахад өргөн ашигладаг. Хэвтээ цилиндр ган саванд тодорхой илүүдэл даралтын дор газрын тосны тунгалаг бүтээгдэхүүнүүдийг хадгалдаг. 0.04МПа хүртэл илүүдэл даралтын дор газрын тосны бүтээгдэхүүнийг хадгалахад 2.8м-ээс багагүй голчтой 3.5 ба 10м3 багтаамжтай хавтгай ёроолтой савыг хэрэглэх нь ашигтай. Конус ёроолтой 25.5 ба 75м3 багтаамжтай 2.8-3.25м голчтой саванд 0.05МПа хүртэл илүүдэл даралтын дор газрын тосны бүтээгдэхүүнийг хадгалахад болохуйц байдаг. Газрын тосны бүтээгдэхүүнийг 0.07МПа хүртэлх ажлын даралтын дор хадгалахад цилиндр ёроолтой 3.25м голчтой 75, 100 ба 150м3 багтаамжтай ган савыг ашиглах нь тохиромжтой. Газрын тосны бүтээгдэхүүнийг 0.07МПа-аас дээш даралтанд бараг хадгалдаггүй. Өндөр даралтын дор ажиллах аппаратуудад бөмбөрцөг ба эллипс ёроолтой савнуудыг хэрэглэх шаардлагатай.3-75м3 эзэлхүүнтэи хэвтээ цилиндр ган савыг нэг маягиин төслөөр үйлдвэрлэдэг (Зураг-1). 100м3 эзэлхүүнтэй цилиндр ёроолтой хэвтээ сав нь огтлогдсон 2 бүрхүүлэн огтлолыг үүсгэсэн хуудсан хийцтэй ба төслийн дагуу 12230мм урт, 3234мм өндөр, 4мм зузаан ханатай. Цилиндр ёроолын зузаан, муруйлтын радиус нь савны их биеийнхтэй адилхан. Савны үндсэн бүрхүүл нь 6 хэсгээс тогтоно. Хэсэг бүрийн ган хуудсыг тулгаж холбох ба харин захын хэсэг ёрооолтой ба дундах цагирган оёдлоос бусад өөр хоорондоо холбогдсон хэсгийг зөрүүлж холбоно.

Зураг-1. Хэвтээ цилиндр савыг ил суурилуулах бүдүүвч

Page 20: MUH

Зураг-2. Хэвтээ цилиндр савыг далд сурурилуулах бүдүүвч

Хичээл №12

Шуудуу маягийн савГазрын гүнд байгуулсан шуудуу маягийн савыг хийн орон зай дахь температурын хэлбэлзлийн давтамжийг бууруулж бүтээгдэхүүний "бага амьсгалалт"-ын алдагдлыг бууруулах зорилгоор ашигладаг (Зураг-1). Үүнээс гадна галын аюул багатай бөгөөд сав хоорондын зайг багасгах боломжтой. Тэгш өнцөгт хэлбэртэй сав нь байгууламжийн талбайг бүрэн ашиглах өөрөөр хэлбэл байгууламжийн талбайн хэмжээг багасгадаг. Шуудуу маягийн савыг 20Н/см2-аас доошгүй даацын чадвартай шаварлаг, элсэн, том хэмхэрхийтэй, хагас хадан грунтэд байгуулж болно. Энэ тохиолдолд зайлшгүй нөхцөл нь грунтын усны түвшин нь савны ёроолын тэмдэглэгээнээс 1.5-2.0м дор орших явдал юм. Савны хийц нь хананы цилиндр гадаргуугаар нугарч холбогдсон тэвш хэлбэрийн ёроолтой бөгөөд хаяа ба ёроол нь 5мм зузаантай. Шингэний жингээс үүсэх ачаалал нь металлын бүрхүүлийг дамжин ёроол ба шуудууны налуу хананд дамжигдана. Савны хана нь ган шпангоут (их биеийн хийцийн хөндлөн элемент)-оор бэхлэгдэнэ. Хучилтыг ган хөндлөвчийг 3000х6000мм хэмжээтэй ган хуудсаар хучих маягаар хийнэ. Хөндлөвч хоорондын алхам нь 6м, хөндлөвчөөр хучигдсан алслалт нь 18м

Page 21: MUH

байна. Савны бүрхүүлээр дамжсан хөндлөвчийн төгсгөл нь бетонон фундаментад суурилагдана. Савны ёроол нь аль нэгэн тайрагдсан хэсгээсээ 0.005 налуутай байдаг.Савыг гадна талаас нь ургамлын давхаргатай орон нутгийн грунтээр хучна. Савны хана, дээврийн зэврэлтээс хамгаалж булахаас өмнө 2 давхар битуман хучилт хийх, ёроолын дор 120-200мм зузаан ус тусгаарлах давхаргыг суурилуулна. Савны хийцийн бүх элементүүдийг үйлдвэрт үйлдвэрлэнэ. Хана ба ёроол нь хуйлмал байдлаар дээвэр нь тусдаа бамбай байдлаар нийлүүлэгдэнэ.

Зураг-1. Шуудуу маягийн сав.1-шат, 2-хучилт, 3-хөндлөвч, 4-тулгуурын шон, 5-гадна хана-бүрхүүл, 6-ёроол.

Хичээл №13Газрын тос ба түүний бүтээгдэхүүнүүдийг хадгалах ган савны угсралт

Босоо цилиндр ган савны суурийн байгууламж1.Суурь нь фундаментаас доош орших бà ãîë ачааллыг хүлээн авдаг. Байгалийн тогтолцоогоор байгаа хөрсийг бодит суурь, ямар нэг аргаар нягтруулсан боë хиймэл суурь гэдэг.

Page 22: MUH

õèéìýë ñóóðü2.Фундамент нь резервуар дахь нефтийн бүтээгдэхүүний гидростатик даралт ба савны тоног төхөөрөмжийн жингээс үүсэх ачааллыг суурьт дамжуулах байгууламж юм. Фундаментыг буруу хийснээс резервуарт суулт үүсэх, хана, ёроол гэмтэх, заримдаа резервуар бүрэн гэмтэлд орно. Ôóíäàìåíòèéã àðìàòóð, áåòîí, áåòóì ãýñýí ìàòåðèàëààð òýãø ìºí õýëáýð ä¿ðñíèé ãàæèëòã¿é õèéæ ã¿éöýòãýíý.

Суурийг шалгаж хүлээн авах Суурийг хийж гүйцэтгэсний дараа резервуарын ёроолыг угсрахын өмнө тусгай актаар шалгаж хүлээн авäàã áà øалгалтын үед дараахь зүйлүүдийг àíõààðíà Үүнд:Элсэн дэрний хэмжээ, геометр хэлбэр дүрс, хөрсний чийг, ñуурийн гадаргуугийн хэвгий, налуугийн хэмжээ, чиглэл, ìºí 10тн-ын индүүгээр нягтруулах үед индүүний

Page 23: MUH

урд дугуйны түлхэлтэд гарч буй овгор, хойд дугуйн мөр 2-ын хооронд 10мм-ээс ихгүй ялгаатай үед хангалттай болж гэж үзнэ. Ер нь резервуарын хөрсний нягтруулгыг 15-20см давхарга тутамд услаж индүүгээр нягтруулсан байх шаардлагатай. Нягтруулга хийсэн хөрсөн дээр элсэн давхарга хийж индүүдэн нягтруулна.Áîñîî ãàí ñàâíû ёроол дэлгэх Резервуарын ёроолыг суурь дээр хоёр аргаар байрлуулна. Үүнд:

- Хүрэлцээтэй даац бүхий кранаар хуйлмалыг суурин дээр байрлуулах - Хуйлмалыг татлага ашиглан трактор, тракторын лебёдка ба пандусын

тусламжтайгаар суурь дээр гаргах Резервуарын ёроол нь хуйлж ороосон хоёр хэсгээс бүрдэнэ Бэлдэцүүдийн хоёр захын зөрсөн хэсгүүдийг 40мм-ийн урттай, хоорондоо 200мм-ийн зайтай торгооно. Дараа нь ёроолын зах уруу нь буцаах шатлалын аргаар гагнана. Гагнахдаа гараар ба хагас автоматаар гүйцэтгэнэ.

Хичээл №14Босоо ган савны угсралтын ажил

Хуйлмал ханыг кранаар босгох Хуйлмал ханыг босгохын өмнө хэвтээ байдалтай байгаа хуйлмалын нэг захыг краны тусламжтайгаар ёроол дээр байрлуулж шарнирт бэхэлнэ Хуйлмалын нөгөө захыг ёроол дээр орших хэсэгтэй ижил төвшинд байлгахын тулд доогуур нь дэр

Page 24: MUH

мод ивнэ. Хуйлмалын шарниртай бэхлэгдсэн талд хуйлмалыг босгосны дараа ёроол дээгүүр шилжих ажлыг хөнгөвчлөхийн тулд солидол түрхсэн 6х8мм-ийн зузаантай хуудас төмрийг гагнана

Угсралтын баганан тулгуур босгох

Угсралтын баганан тулгуурыг дээврийн төвийн цагираг, ажлын шат, гурван хүндрүүлэгчтэй чиглүүлэгч , татлаганы хамт угсарч байрлуулна. Сав угсралтын үед дээврийн бүрхүүлийн гол хүндийг авч байдаг учир угсралтын тулгуурын эд ангиудыг онцгой анхааралтай байрлуулах шаардлагатай. Угсралтын тулгуурыг савны ёроолын төвд ёроолыг даралтын улмаас гэмтэхээс сэргийлж байрлуулсан хавтгай

жийргэвч дээр кранаар өргөж байрлуулна.

Хуйлмал ханыг дэлгэ õ Хуйлмал ханыг цилиндр хэлбэрээ алдаагүй зөв байрлалтай босгохын тулд резервуарын ёроол дээр их биеийн гадаад диаметр тэнцүү зайд тойрог зурж түүнийхээ дагуу 300мм

Page 25: MUH

тутамд хязгаарлагчуудыг тойруулан гагнана. Түдүүл огтлоход хэрэглэх ажлын шатыг дэлгэгдэх амсрын эсрэг байрлуулж түүн дээр хамгаалах бүстэй ажиллана. Түдүүлийг хамгий дээд талынхаас эхлэн огтлоно. Түдүүлийг огтолж дууссаны дараа ажлын шатыг буулгаж хуйлмалыг өөрийн харимхай хүчний үйлчлэлээр задлахын тулд ороож трактороор татаж чангалсан татлагыг сулруулна. Дэлгэгдсэн хэсгийн ханын доод ирмэгийг хязгаарлагч тийш татаж нийлүүлээд ёроолтой холбож 250-300мм тутамд 4мм-ийн урттай гагнаж торгоос хийнэ. Их биеийг ёроолтой холбосон оёдлыг хоёр талаас нь гагнах аргаар тавина.

Áîñîî ãàí ñàâ н û дээврийн монтаж Дээврийн хэсэг бүрийн бэхэлгээний гагнаасуудыг найдвартай хийõýýñ ãàäíà äýýâðèéí õýñýã á¿ðò õàìãààëàõ õàøëàãà õèéíý. Краны өргөх троссыг дээврийн хэсэгт бэхэлгээний гогцоонд бэхэлж, кранаар дээврийг өргөнө. Өргөгдсөн дээврийн хэсгийг чиглүүлэгч троссын тусламжтайгаар дээд талыг аажим буулгаж төвийн цагирагт боолтоор бэхэлнэ Дараа нь дээврийн хэсгийн хормой талыг буулгаж савны хананд тохируулан байрлуулна Анхны дээврийг хэрхэн байрласныг сайтар шалгана. Дээврийн уулзвар нь ёроолд тэмдэглэгдсэн цэгтэй тохирч байх ёстой. Щитүүдийг хооронд нь гар аргаар гадна талаас нь гагнах ба дээврийн хэсгийн хормой

талыг резервуарын талын ханатай гагнахдаа эхний хэсэгт 800мм-ийн урттай гагнаас хийнэ.

Хичээл №15Савны тоноглолыг угсрах

Савны ашиглалтын ба ердийн аюулгүй байдлыг хангахын тулд их амьсгалалт, бага амьсгалалтын үед гарах нефтийн бүтээгдэхүүний алдагдлыг багасгах, савыг цэвэрлэх, бүтээгдэхүүний доор тунасан усыг зайлуулахын тулд түүнд зориулалтын тоноглолыг угсарна. Тоноглолыг байрлуулахад зориулж гаргах нүх нь босоо ба хөндлөн гагнааснаас 400-500мм-ээс ойр байж болохгүй бөгөөд нэг бүсэнд 4-с илүү тоноглол байрлуулж болохгүй. Босоо ган савын тоног төхөөрөмжүүд 1. Гэрлийн люк, 2. Цэвэрлэгээний люк, 3. Агааржуулах хоолой, 4. Хэмжилтийн люк, 5. Сифон кран, 6. Орлого зарлагын хоолой, 7. Хлопушка (хаалтуурын

Page 26: MUH

армàтур), 8. Амьсгалах клапан, 9. Хамгаалах клапан, 10. Гал хамгаалагч, 11. Түвшин хэмжигч, 12. Хөөсний камер

1.Гэрлийн люкГэрлийн люкийг дээвэр дээр орлого зарлагын шугам хоолойн харалдаа байрлуулна. Учир нь хлопушканы хажуугийн удирдлага эвдэрсэн тохиолдолд хлопушкийг гэрлийн люкэнд бэхэлсэн троссоор онгойлгоно. Гэрлийн люк нь резервуарт савыг сулласны дараа агаар оруулахад ашиглагдана. Люк нь диаметрээр 2мм, богино хоолойн өндөрөөр 5мм гажилттай байхыг зөвшөөрнө.

2.Цэвэрлэгээний люкЦэвэрлэгээний люкийг монтажлахдаа зүссэн газрын бүсийг бат бэх болгохын тулд нүхнээс гадагш 200мм-ийн диаметртэй, 6мм-ийн зузаантай бэхэлгээний цагираг хийж өгнө. Îёдлуудыг гаднаас нь шохойгоор тэмдэглэж, керосин түрхэнэ. Оёдлууд гадна талаасаа хөлрөхгүй бол шаардлага хангасанд тооцно.

3.Агааржуулах хоолойАгааржуулах хоолой нь саванд орлого авах үед савнаас газрын тосны бүтээгдэхүүний уурыг гаргах, зарлага гаргахад гаднаас агаар оруулах зориулалттай богино хоолой бөгөөд энэ нь савны дээврийн голын хэсэгт байрлана. Богино хоолойн агааржуулах нүх нь хөндлөн огтлолоороо зэс тороор бэхлэгдсэн байна. 4.Хэмжилтийн люк Хэмжилтийн люк нь савны дээвэр дээр гарцын шатны ойролцоо байрлах ба бүтээгдэхүүний дээж авах түвшин хэмжих зориулалттай дээвэр дээр суурьлагдсан богино хоолой дээр суурьлагдна.

Page 27: MUH

5.Сифон кранСифон кран нь саван дахь нефтийн бүтээгдэхүүний тунасан усыг гаргах зориулалттай. Нэгдүгээр бүсний доод хэсэгт байрлана. Энэ хоолойг 0,15мПа даралтанд усаар шалгадаг.

6.Орлого зарлагын хоолой Энэ хоолойг савны эхний бүсэд байрлуулах ба богино хоолойн угсралтанд нэг фланецтай ирдэг. Богино хоолойг нөөц хананд байрлуулахын тулд хоолойн гадаад диаметрээс 4мм их диаметртэй нүх гаргадаг. Чангалагч хоолойг гагнасны дараа авсан фланцаа эргүүлэн өмсгөж, дотор гадраас нь хоёр оёдлоор гагнадаг.

7.Хлопушка (хаалтуурын армàтур)

Хлопушкийг саван дотор орлого, зарлагын хоолой дээр байрлуулдаг. Цоож нь эвдэрсэн тохиолдолд шингэн алдахгүй байхад зориулагдсан хлопушкийн тагийг нягт байлгахад онцгой анхаарах хэрэгтэй.

Page 28: MUH

Хэрэв таган дээрх мөр хлопушкний фланецан хавтан дээр жигд мөр гаргавал шаардлага хангасанд тооцно.

8.Амьсгалах клапанАмьсгалах клапанг вакуммын тодорхой даралтанд тохируулан тавидаг. Клапанг байрлуулахаас өмнө мембраны бүрэн бүтэн байдлыг шалгах хэрэгтэй. Шингэний хамгаалах клапан нь савны дээр 250-300мм-

ийн шулуун богино хоолой дээр байрлана. Клапанг угсрахаас өмнө гадаад оёдлын чанарыг шохойгоор шалгана. Хэрэв цагирагын гадна талд шингэн алдахгүй, хөлрөхгүй бол угсрахыг зөвшөөрнө.

9.Хамгаалах клапанАмьсгалах клапанг ажиллахгүй болсон үед ажиллах ба 60 мм, у.б даралтанд, 40 мм, у,б сийрэгжилт тохируулсан байна. Хамгаалах клапанг гал хамгаалагчтай хамт угсрах ба шингэний хаалт бий болгох зорилгоор хөдөлгөөнгүй –50С-ээс бага температурт зарцдаггүй тосыг хэрэглэнэ. Шингэний клапан механик клапантай хамт зэрэг ажилуулахгүйн

тулд түүнийг 5-10мПа илүүдэл даралтанд тохируулна.

10.Гал хамгаалагчЭнэ нь амьсгалах хамгаалах клапангаар дамжин саванд галын оч орохоос хамгаалах үүрэгтэй. Гал хамгаалагч нь маш нарийн ширхэгтэй тор, эсвэл хоорондоо маш ойрхон чигжиж хийсэн долгионтой металлууд байх ба хуудас нь дулааны эрчимжилт саринуулах чадвартай цантаж мөсддөггүй байх шаардлагатай.

Page 29: MUH

11.Түвшин хэмжигч

Энэ нь саван дахь газрын тосны бүтээгдэхүүний дүүргэлтийг хэмжих зориулалттай. УДУ-5 нь чиглүүлэгчтэй хөвүүрт механизмаас бүрдэнэ.

12.Хөөсний камерХөөсний камер нь ослын үед саванд гарсан галыг хөөсөөр бүрэн унтраахад зориулагдсан төхөөрөмж бөгөөд савны хананы хамгийн дээд бүсэд байралсан байна. Хөөсний камерыг гал унтраах суурин ба хагас суурин системийг хэрэглэх үед ашиглана. Хөөсний камерийг савны багтаамжаас хамааруулан сонгож байрлуулна.

Page 30: MUH

Босоо ган савны тоног төхөөрөмжүүдийн байршлын схеì

Page 31: MUH

Хичээл №16Газгольдер

Газгольдер нь хийн аж үйлдвэрийн үүсэл, хөгжилтэй салшгүй холбоотой бөгөөд төрөл бүрийн хийг хадгалахад зориулагдсан байдаг. Химийн болон хийн аж үйлдвэрийн хөгжлийн явцад газгольдерын төрөл, хийц нь өөрчлөгдөж боловсронгуй болсон. Газгольдер нь эхэн үедээ болхи хийцтэй тэгш өнцөгт хэлбэртэй байсан бөгөөд орчин үед ихэвчлэн цилиндр хэлбэртэй угсралт, бэлтгэлтэнд өндөр

нарийвчлал шаарддаг нийлмэл, төвөгтэй байгууламж болсон.Орчин үеийн газгольдеруудыг хадгалах хийн үзүүлэлтүүд, үйлдвэрлэлийн технологийн шаардлага, хийцийн төрлөөр нь ангилж болно.Газгольдерыг хадгалах хийн үзүүлэлтүүдээр нь ангилах ангилал нь үндсэн ангилал гэж тооцогддог ба энд газгольдеруудыг дараахь ангид хуваан үздэг. Үүнд:

I анги: бага даралтын газгольдер (ажлын даралт нь 400мм.у. б. ба 4000Па),II анги: өндөр даралтын газгольдер (ажлын даралт нь 0.7-30кгс/см2/ (7-30)*104Па).

Өндөр ба нам даралтын газгольдерын зарчмын ялгаа нь:- Нам даралтын газгольдерын ажлын эзэлхүүн хувьсан өөрчлөгддөг ба юүлэлт, дүүргэлтийн үед хийн даралт өөрчлөгдөхгүй буюу маш бага хэмжээгээр өөрчлөгддөг,- Өндөр даралтын газгольдерын геометр эзэлхүүн өөрчлөгдөхгүй бөгөөд дүүргэлтийн үед даралт нь анхныхаасаа ажлын даралтанд шилждэг зэрэг болно.

Газгольдерын ангийг бүлэг ба төрөлд хуваана. I ангийн газгольдеруудыг хийцийн төрөл ба ажиллах зарчмаар нь:

а. Нойтонб. Хуурай гэж ангилна.

Нойтон газгольдерыг элементийн хийцээр босоо чиглүүлэгчтэй, шурган чиглүүлэгчтэй, хуурай газгольдерыг поршеньт төрлийн ба уян секцтэй гэж ангилахаас гадна өндөр даралтын газгольдеруудыг хийцээр нь бөмбөрцөг ёроолтой цилиндр ба сфер (бөмбөрцөг) хэлбэрийн гэж хуваана.Цилиндр газгольдерыг байрлалаар нь босоо ба хэвтээ гэж хуваана.

Хүснэгт-16.1Газгольдерын үндсэн ангилал

Нам даралтын газгольдер Өндөр даралтын газгольдерНойтон Хуурай Цилиндр хэлбэрийн Бөмбөрцөг

Page 32: MUH

хэлбэрийнБосоо чиглүүлэгчтэй

Шурган чиглүүлэгчтэй Поршеньт Уян

секцтэй Хэвтээ Босоо