Mah Impeks

20
Агуулга I. Байгууллагын танилцуулга 1.1 Байгууллагын товч танилцуулга 1.2 “Мах Импекс” ХК-ны зохион байгуулалтын бүтэц,бүрэлдэхүүн 1.3 “Мах Импекс” ХК-ны нэгжийн танилцуулга II. Одоогийн нөхцөл байдлын шинжилгээ 2.1 SWOT шинжилгээ III. Гадаад орчны шинжилгээ: 3.1 Макро орчны шинжилгээ 3.1.1 Хүн ам зүйн орчин 3.1.2 Эдийн засгийн орчин 3.1.3 Улс төрийн орчин 3.1.4 Шинжлэх ухаан технологийн орчин 3.1.5 Нийгэм соѐлын орчин 3.2 Микро орчны шинжилгээ 3.2.1 Зах зээлийн судалгаа 3.2.2 Бэлтгэн нийлүүлэгч 3.2.3 Өрсөлдөгчид 3.2.4 Хэрэглэгчид 3.2.5 Хувиарлалт IV. Дотоод орчны шинжилгээ V. Маркетингийн зорилт VI. Маркетингийн стратеги VII. Маркетингийн хөтөлбөр VIII. Маркетингийн төсөв IX. Хяналт Ерөнхий дүгнэлт Хавсралт www.zaluu.com www.zaluu.com

Transcript of Mah Impeks

Page 1: Mah Impeks

Агуулга

I. Байгууллагын танилцуулга

1.1 Байгууллагын товч танилцуулга

1.2 “Мах Импекс” ХК-ны зохион байгуулалтын бүтэц,бүрэлдэхүүн

1.3 “Мах Импекс” ХК-ны нэгжийн танилцуулга

II. Одоогийн нөхцөл байдлын шинжилгээ

2.1 SWOT шинжилгээ

III. Гадаад орчны шинжилгээ:

3.1 Макро орчны шинжилгээ

3.1.1 Хүн ам зүйн орчин

3.1.2 Эдийн засгийн орчин

3.1.3 Улс төрийн орчин

3.1.4 Шинжлэх ухаан технологийн орчин

3.1.5 Нийгэм соѐлын орчин

3.2 Микро орчны шинжилгээ

3.2.1 Зах зээлийн судалгаа

3.2.2 Бэлтгэн нийлүүлэгч

3.2.3 Өрсөлдөгчид

3.2.4 Хэрэглэгчид

3.2.5 Хувиарлалт

IV. Дотоод орчны шинжилгээ

V. Маркетингийн зорилт

VI. Маркетингийн стратеги

VII. Маркетингийн хөтөлбөр

VIII. Маркетингийн төсөв

IX. Хяналт

Ерөнхий дүгнэлт

Хавсралт

www.zaluu.comwww.zaluu.com

Page 2: Mah Impeks

I. Байгууллагын танилцуулга

1.1 Байгууллагын товч танилцуулга

Манай компани нь 1946 онд Монгол улсын нийслэлийн хvн амыг мах махан

бvтээгдэхvvнээр хангах анхны зориулалтын махкомбинат буюу "Боловсон мах

комбинат" нэртэйгээр байгуулагдаж ашиглалтад орсон тvvхтэй. Тvvнээс хойш

1968, 1987-1989 онуудад / тэр vеийн / БНАГУ-ын техник эдийн засгийн

тусламжтайгаар тус компанийн техник технологийг шинэчлэн тоноглож өнөөг

хvртэл ажиллаж байна. Yйл ажиллагааныхаа vндсэн зорилгыг хэвээр хадгалж

ирсэн тус компани нь 1992 оноос нийт дvрмийн сангийн 51%-ийг төрийн өмч

эзэлсэн Махимпекс хувьцаат компани болон зохион байгуулагдсан.

Харин 1997 оноос "Женко" компани тус компанийн нийт хувьцааны 71%-ийг

дангаар эзэмшиж байна. Yлдсэн 29 хувь нь жижиг хувьцаа эзэмшигчдийн гарт

байдаг.Махимпекс компани нь Монголын мах боловсруулах vйлдвэрvvдийн

хамгийн том нь бөгөөд бvтээгдэхvvнээ Улаанбаатар хотын мах махан

бvтээгдэхvvний зах зээлд болон Орос, Хятад, Йордан, Япон, Герман, Голланд

зэрэг орнуудад гаргахын зэрэгцээ эдгээр орнуудтай харилцан ашигтай хамтран

ажиллаж, экспорт, импортын vйл ажиллагаа явуулж байна.Компанийн vндсэн

хөрөнгө нь 7.8 сая ам.доллар ба жилийн эргэлтийн хөрөнгө нь 3.6 сая ам.доллар.

Компани нь Монголын 10 аймагт Мал Тvvхий Эд бэлтгэлийн салбаруудтай бөгөөд

эдгээрээр дамжуулан мал, тvvхий худалдан авч боловсруулдаг.Нийт 100-аад

ажилчинтай.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 3: Mah Impeks

Махимпэкс компанийн хүртсэн шагнал өргөмжлөлүүд

1.Монголын ажил олгогч эздийн холбооны гишүүн батламж 2003.8.05

2.Монголын үндэсний үйлдвэрлэгчдийн гишүүний гэрчилгээ 2000.3.23

3.Нийслэлийн бизнесийн холбооны гишүүн гэрчилгээ 1997

4.Бизнес фестиваль 2001 2-р байр диплом 2001.9.22

5.Самбо бөх сонирхогчдын холбооны талархлын бичиг 1998.8.25

6.Монгол морь өргөмжлөл 2001.12.15

7.1998 оны шилдэг бүтээгдэхүүн-/Утлагат бүтээгдэхүүн/ 1998.12.11

8.УБ түншлэл Хөвч хиам 1-р зэргийн диплом,цом 2001.09.15

9.Хэрэглэгчдийн найдвартай түнш гэрчилгээ 1998.3 сар

10.МҮХАҮТанхимын хүндэт гишүүн гэрчилгээ 2001.12.21

11.SMET-2002 хүндэт диплом 2002.6.8

12.Эрүүл ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч гэрчилгээ

13.Монголын скаутын холбооны өргөмжлөл 2001.8.5

14.Сонгино хайрхан санг дэмжигч гэрчилгээ

15.Монголын хүснчдийн холбооны талархлын бичиг 2001.12.20

16.Хүүхэд залуучуудын боловсролыг дэмжих Эврика сангийн талархлын бичиг

/Гэгээрлийн яамнаас/ 1998.02.11

17.Монгол даатгал компанийн гэрчилгээ 2000.03.29

18.SMET-2003 чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэгч гэрчилгээ 2003 он

19.УБ түншлэл 2001 Монголын дизайнеруудын холбооны гэрчилгээ

20.SMET-2001 УБ хотын захирагчийн ажлын албаны гэрчилгээ 2001.06.23

21.SMEF-1999 Хаврын үзэсгэлэнгийн дурсгалын диплом 1999.06.15

22.УБ түншлэл-2000 Нийслэл хиам хүрэл медаль цом 2000.9.16

23.УБ түншлэл-1998 Дурсгалын диплом

24.Бизнес фестиваль-2002 2 байр диплом

25.Мах-Экспо-2002 МҮХАҮТанхимын гэрчилгээ

26.СХД-ээс Хүндэт өргөмжлөл 2002.9.27

27.Монголын үйлдвэрлэл худалдааны яамны өргөмжлөл

1.3“Мах Импекс” ХК-ны нэгжийн танилцуулга

www.zaluu.comwww.zaluu.com

Page 4: Mah Impeks

Yйлдвэрлэл ньмахболовсруулахvйлдвэр,

хиамконсервынvйлдвэр,өлөнгэдэсболовсруулахvйлдвэр,

махангилансавлахvйлдвэр, хөргөлтийнажахуйболонбусад 10

гаруйнэгжvvдэдхуваагданvйлажиллагаагааявуулдаг.

Махболовсруулахvйлдвэрньөдөрт:

- 8000 бог

- 800 бод

- 300 гахай нядалж

тэдгээрээс гарах:

- 4 тонн цус

- 1 тонн мах ясны гурил

- 8 тонн цусны гурил

- 10 тонн хvнсний тосыг боловсруулах хvчин чадалтай.

Тус vйлдвэрийн бод, бог мал, гахайн нядалгааны шугам нь Унгар улсад

vйлдвэрлэгдсэн бөгөөд 1968 онд ашиглалтанд орсноос хойш өнөөг хvртэл хэвийн

ажиллажбайна.

Цус боловсруулах шугам нь цусыг өндөр хурдтай (8000 эрг/мин) эргэлдэгч уурын

трубинаар эргvvлэн тоосруулж халуун агаараар хатаан гурил болгож

боловсруулах технологитой, герман улсын тоног төхөөрөмж.

Өлөн гэдэс боловсруулах vйлдвэр нь бог, бод малын болон гахайн иж бvрэн гэдэс,

орон нутгаас бэлтгэгдсэн бог мал, адууны өлөн гэдсийг хvлээн авч экспортын

зориулалтаар олон улсын стандартын тvвшинд боловсруулан бэлтгэж Герман,

Голланд, Франц зэрэг дэлхийн олон орнуудад гаргаж байна. Монгол хонины өлөн

гэдэс нь ханын бэхжилт сайтайгаараа дэлхийн зах зээлд чанарын өндөр

vзvvлэлттэй, эрэлт ихтэй бvтээгдэхvvн юм.

Хиам консервын vйлдвэр нь жилд 10 нэрийн 10 сая ширхэг консерв, мөн 30 гаруй

төрлийн 5000 тонн хиаман бvтээгдэхvvн vйлдвэрлэх хvчин чадалтай. Тус компани

нь хиаман бvтээгдэхvvнийг Улаанбаатар хотын хvн амын өдөр тутмын хэрэгцээнд

зориулан vйлдвэрлэдэг бөгөөд манай бvтээгдэхvvнийг Монголын томоохон олон

www.zaluu.comwww.zaluu.com

Page 5: Mah Impeks

улсын зэрэглэлийн зочид буудал, МИАТ компанийн гадаад нислэгийн хэрэгцээнд

байнга ашигласаар ирсэн.

Хөргөлтийн аж ахуй.

Тус компанийн хөргөлтийн аж ахуй нь мах махан бvтээгдэхvvнийг сэврээж,

хөлдөөж хадгалах vйл ажиллагаа явуулдаг. Нийт 16560 тонн мах махан

бvтээгдэхvvн хадгалах багтаамжтай Монгол улсдаа хамгийн том нь юм.

Хөргөлтийн систем нь Герман улсын төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд 30 гаруй

жил vйлдвэрлэлийн хэвийн ажиллагааг ханган ажиллаж байна. Бид цаашид

хөргөлтийн тоног төхөөрөмжvvдээ vе шаттайгаар шинэчлэн сайжруулах чиглэл

барьж байна.

Хөргөлтийн аж ахуйн vндсэн хvчин чадал:

Хоногт:

- 155 тонн бод малын тураг мах

- 196 тонн бог малын тураг мах

- 42 тонн дайвар бvтээгдэхvvн

- 15 тонн толгой

- 4 тонн цус зэргийг хөлдөөж, нэгэн зэрэг 16565 тонн мах махан бvтээгдэхvvн

хадгалах хvчин чадалтай агуулахуудад хадгална.

Тус хөргөлтийн аж ахуйн хөргөлтийн суурилагдсан хvчин чадал нь:

- компрессорын хөргөлтийн хvчин чадал 4350 кВт

- ууршилтын системийн солилцооны хvчин чадал 6533 кВт

- ууршилтын хэм -32°С

- конденсацийн хэм +35°С

- агуулахын агаарын хэм -20/ -22°С

- хөлдөөгч туннелийн агаарын хэм -22/ -24°С

Тээвэрлэлт. Тус компанийн тээврийн vйлчилгээний сvлжээ нь Улаанбаатар хотын

авто зам, тємєр зам, нисэх буудлын замын сvлжээнд аль алинд нь холбогдсон, ойр

ашигтай байрлалтай, тууьрын мал хvлээн авахад богино дєт замаар авчрах

боломж сайтай юм. Yлйдвэрийн дотоод тээврийн хэрэгцээнд Болгарын

www.zaluu.comwww.zaluu.com

Page 6: Mah Impeks

"Балканкар" пvvсийн цахилгаан кар, єргєгчvvдийг ашигладаг. Улаанбаатар хот ба

тvvний ойр орчимд байгаа єєрийн нэрийн барааны дэлгvvр, харилцагч

байгууллага, борлуулагчдад бvтээгдэхvvнээ єєєрийн авто тээврээр хvргэж єгч

vйлчилдэг. Yлйдвэр хотын иємєр замын сvлжээнд хэд хэдэн салаа замаар

холбогдсон. Yvнд: Мал, тvvхий эд, бараа материалын болон мах, бэлэн

бvтээгдэхvvн ачиж буулгах зориулалтын салаа замуудтай. Мєн нисэх буудалд

бvтээгдэхvvнийг єєрийн тээврээр хvргэж єгєх тогтсон сvлжээтэй.

II. Одоогийн нөхцөл байдлын шинжилгээ

2.1 SWOT шинжилгээ

Зорилго: Махны зах зээл дээр өөрсдийн оршин тогтнолыг үнэн зөвөөр

тодорхойлоход түлхэц өгөх явдал юм.

Боломж Давуутал -

Экологийнцэвэртүүхийэдээрбүтээгдэхүүнхийдэгуч

ирдэлхийнзахзээлд өрсөлдөхболомжтой.

-

Улаанбаатархотынхүнамынтооихээхэнхэмжээгээрн

эмэгдэжбайгаатулбүтээгдэхүүнийхээнэртөрлийгол

шруулах,

үйлдвэрлэлийнхэмжээгнэмэгдүүлэхболомжтой

- Консервны үйлдвэрийгажиллуулж,

олонулсынзахзээлдэкспортлохболомжтой.

/Урьдньэкспортолдогбайсан/ -

Олонжилийнтуршлагатай.

Боловсонхүчиннь ЗХУ-д мэргэжилэзэмшсэн. Борлуулахцэгүүдолон /City shop /

Өөрийнтомлабораторитой. Махбэлтгэлийнцэгүүдороннутагтбайдаг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 7: Mah Impeks

III. Гадаад орчны шинжилгээ:

3.1 Макро орчны шинжилгээ

3.1.1 Хүн ам зүйн орчин:

2007 оны 7 сарын байдлаарх Монгол улсын нийт хүн амыг АНУ-ын хүн ам

тооллогын товчоо 2,951,786 гэж үзэж байгаа бөгөөд энэ нь дэлхийд 138-д

тооцогддог. Харин НҮБ нь хүн амыг 2,629,000 хэмээн тооцож байгаа (АНУ-ын хүн

ам тооллогын товчооны тооцооноос 11%-р бага). Монголын Үндэсний

Статистикийн Хороо хүн амыг 2,612,900 гэж тооцно.

2000 оны тооллогоор Монголын хүн амын өсөлтийг жилд 1.2% гэж тооцож байна.

Нийт хүн амын 59% нь 30-аас доош насны, үүнээс 27% нь 14-өөс доош насныхан

байна. Энэ харьцангуй залуу ба хурдацтай өсөж байгаа хүн ам нь бусад хөгжиж

байгаа орнуудтай адил эдийн засагт нь хүндрэл учруулах болжээ.

Монгол улсын нийт суурин хүн амын тоо 2002 оны06-р сарын байдлаар 2694000

болж өссөн бөгөөд хүн амын өсөлт нь 1.48% тай байна. Дотоод шилжих хөдөлгөөн

хот суурин газар руу чиглэж байгаагийн улмаас хот суурин газрын хүн амын

нягтрал ихээхэн нэмэгдэж, Улаанбаатар хотын хүн амын тоо 800000-д хүрээд

байна.

Нийт хүн амд эзлэх 16-95 насны хөдөлмөр эрхэлэж буй хүний тоо 1120000 байгаа

ба Улаанбаатар хот, Дархан, Эрдэнэт аймгуудад 456000 хүн байгаа гэсэн тоо

баримт гарсан байна.

Тус компани нь дотоодын хэрэглэгчид, ялангуяа нийслэл Улаанбаатар хот болон

суурин газруудын хэрэглэгчдийг мах махан бүтээгдэхүүнээр ерөнхийдөө хангадаг

тул хүн амын энэ нягтрал нь сайн нөлөөтэй юм.

Гэхдээ сүүлийн үед хүн амын хэрэглээний бүтцэд мал амьтны гаралтай

бүтээгдэхүүнээс гадна загас, жигүүртний мах , хүнсний ногоо, жимс жимсгэнэ

нэлээд түрж орж ирж байгаа нь махан бүтээгдэхүүний хэрэглээг тодорхой

хэмжээгээр бууруулж болох юм.

3.1.2 Эдийн засгийн орчин:

Манай улсын:

www.zaluu.comwww.zaluu.com

Page 8: Mah Impeks

ҮНБ

- 2005 онд 1,1%,

- 2006 онд 1,0%,

- 2007 онд 3,9%-р тус тус өссөн бөгөөд

инфляцын түвшин

2005 онд 8.1%,

2006 онд 8.0%,

2007 онд 1.6% болж буурсан

ажилгүйдлийн түвшин

2005 онд 4.6%,

2006 онд 4.6%,

2007 онд 3.4% болж буурсан ба

ажил эрхлэлтийн түвшин

2005 онд 60.0%,

2006 онд 59.4%,

2007 онд 60.5% болж өссөн нь эдийн засгийн нэлээд таатай орчин

бүрдээд байгааг харуулж байна. / Статистикийн эмхэтгэлээс авав./

Дээрх тоо баримтаас харахад хэрэглэгчдийн ажил эрхлэлтийн түвшин өссөнөөс

орлого нэмэгдэх буюу амьжиргааны түвшин жил ирэх тусам өсч байна.

/ “Зууны мэдээ” сонин, ¹286/

Санхүү, эдийн засгийн яамны сайд Ч.Улааны мэдэгдсэнээр цалин, тэтгэврийг 2004

онд 2000 оныхтой харьцуулахад хоѐр дахин нэмэгдүүлэхээр болсон.

/”Зууны мэдээ” сонин, ¹258/

Үүний үр дүнд хүн амын орлого өсч, хэрэглээний бүтэц нэмэгдэх боломжтой болж

байна.

Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих зорилгоор засгийн газраас явуулж буй арга

хэмжээнүүдийн дотор татварын ачааллыг бууруулах асуудал мөн хэлэлцэгдэж, аж

ахуйн нэгжийн татварын дээд хэмжээ 40% байсныг 30% болгон бууруулахаар

шийдвэрлэсэн ба 2004 оны 01 дүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхлэх юм байна.

Иймээс дотоодын үйлдвэрлэгчдэд үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, ашиг орлогоо

өсгөх боломж нээлттэй байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 9: Mah Impeks

Монгол улсын макро эдийн засгийн төлөв байдал

Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлт 2007 оны урьдчилсан гүйцэтгэлээр 9.9

хувь, сүүлийн таван жилийн дунджаар 8.6 хувь байна.

Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ:

• 2005 онд 738.1 ам доллар байсан бол

• 2007 онд 1480 ам.доллар болж, 2 дахин нэмэгджээ.

Сүүлийн 2 жилийн дунджаар эдийн засгийн өсөлт 9 орчим байгаагийн 5 хувь нь

үйлчилгээний салбараас 1.8 хувь нь хөдөө аж ахуйн салбараас, үлдсэн 2.2 хувь

Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцэл сүүлийн 3 жил дараалан ДНБ-ий 2.2-3.3

хувьтай тэнцэх хэмжээний ашигтай гарлаа. Нийт төсвийн орлогын ДНБ-нд эзлэх

хувь 2003- 2006 онуудад тогтвортой 37 орчим хувь байсан бол 2007 онд нэмэгдэж

40 гаруй хувь боллоо.

ДНБ-д эзлэх төсвийн орлого, зарлага, тэнцлээс харахад төсөв ихээхэн тэлсэн,

төсвийн тэлэх бодлого явагдаж байгаа нь мөн хөрөнгө оруулалтын өсөлтөөс

харагдаж байна. 2006 оны хөрөнгө оруулалт 133.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 3.6

хувийг эзэлж байсан бол 2007 оны урьдчилсан гүйцэтгэлээр ДНБ-ний 8.1 хувь

болж нэмэгдэж байна. 2007 онд төсвийн болон Монгол Улсыг хөгжүүлэх сангийн

хөрөнгө оруулалтыг 408.0 тэрбум төгрөгөөр төлөвлөж, урьдчилсан гүйцэтгэлээр

хөрөнгө оруулалтын санхүүжилт 366.2 тэрбум төгрөг болж байгаа нь хөрөнгө

оруулалтыг зохих хэмжээгээр шингээх чадвар байгааг харуулж байна. 2008 онд

санхүүжилтийн бүх эх үүсвэрээр хөрөнгө оруулалт 571.3 тэрбум төгрөг болохоор

төлөвлөгдлөө. Засгийн газраас 2008 оны төсвийг, хөгжлийн төсөв гэж үзэж байгаа

юм. Төсвийн хөрөнгө оруулалт болон Монгол Улсыг хөгжүүлэх сангийн дүнг

нэгтгэж, нийт хөрөнгө оруулалтыг ДНБ-д харьцуулахад 10.4 хувь болж байгаа нь

2008 оны төсвийг хөгжлийн, бүтээн байгуулалтын төсөв гэж хэлэх үндэслэл байгаа

нь харагдаж байна. 2008 оны хөрөнгө оруулалт нь зам тээвэр, цахилгаан эрчим

хүчний салбарт үндсэндээ чиглэгдэж байна. Мөнгөний нийлүүлэлт 2007 оны

урьдчилсан гүйцэтгэлээр 56.3 хувь байгаа нь өмнөх жилүүдийнхээс нэмэгдсэн

байна. Эдийн засаг тэлэхийн хэрээр мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж байна.

Цаашид мөнгөний нийлүүлэлтийн хэмжээ буурахааргүй байгаа бөгөөд зээлийн хүү

www.zaluu.comwww.zaluu.com

Page 10: Mah Impeks

аажмаар буурч, төгрөгийн ам доллартай харьцах ханш харьцангуй тогтвортой

байхаар байна. Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн төлөв байдлыг

танилцуулахад ийм байна.

3. Инфляцийн Өнөөгийн байдал

Сvvлийн 4 жилд хэрэглээний бараа, vйлчилгээний vнэ, тарифийн өсөлт харьцангуй

бага байлаа. Инфляцийн тvвшин 2003 оноос харьцангуй буурч 2002 онд

шилжилтийн vеийн хамгийн бага тvвшиндээ хvрсэн юм. Өмнөх онуудад иргэдийн

хадгаламж vлэмж өсч байснаас мөнгөний нийvvлэлт өссөн ба банкнаас гадуурх

мөнгөний хэмжээ төдийлөн өсөөгvй байна. Монголбанкнаас нөөц мөнгөний

төлөвлөлтийн бодлого баримталж банкнаас гадуурх мeнгeний өсөлтийг сvvлийн

дeрвeн жил 10.0 хувиас доогуур байлгаж чадсан нь инфляцийн тvвшинг

бууруулсан байна. Банкнаас гадуурх мeнгeний eсeлт 2000-2004 оны дунджаар 9.1

хувьтай байна. Мөнгөний нийлvvлэлтийн өсөлтийн дийлэнх нь иргэд,

байгууллагуудын хадгаламжийн Өсөлт байгаа ба энэ хирээр банкуудаас хувийн

хэвшилд олгосон зээл хурдацтай өссөн байна. Энэ нь эдийн засгийн өсөлтийг

тэтгэж нийлvvлэлтийг нэмэгдvvлсэн гэж vзэж болохоор байна. Энэ оны эхний 11

сарын байдлаар өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ тариф оны эхэн

үетэй харьцуулахад 14.0 гаруй хувь өсөөд байна. Энэхүү өсөлтөд юуны өмнө

хүнсний бараа, бүтээгдэхүүн, тээвэр, боловсролын үйлчилгээний үнэ тарифын

өсөлт голлон нөлөөлсөн гэж Үндэсний статистикийн газрын мэдээ, судалгаанд

дүгнэсэн байна. Инфляцийн түвшин сүүлийн жилүүдэд 2004 онд 11.0 хувьд хүрч

байснаас хойш анх удаа ийнхүү 10 хувийн босго даваад байна. УИХ-аас баталсан

“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2007 онд хөгжүүлэх үндсэн чиглэл” болон

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2007 онд баримтлах үндсэн чиглэл”-д

тусгагдсан инфляцийн зорилтот түвшнээс өнөөгийн инфляцийн түвшин ийнхүү

давж гарч байгаа нь гадаад, дотоод олон хүчин зүйлүүдтэй холбоотой гэж үзэж

байна.

3.1.3 Улс төрийн орчин:

www.zaluu.comwww.zaluu.com

Page 11: Mah Impeks

Байгууллагын үйл ажиллагаанд тухайн үеийн төр засгийн байдал, бодлого, хууль

тогтоомж зэрэг нь ихээхэн нөлөөлдөг. Ойрын жилүүдэд Монгол улс эдийн засгийн

байдлаа сайжруулах зорилгоо үндэсний үйлдвэрлэлийг эрчимтэй дэмжиж байгаа.

Тухайлбал экспортыг дэмжих, татварын ачааллыг бууруулах зэрэг үр дүнтэй

ажлуудыг зохион байгуулж явуулж байгаа билээ.

УИХ-ын гишүүн А.Тлейхан, Б.Чойжилсүрэн, С.Бямбацогт, Д.Оюунгэрэл,

Ж.Энхбаяр нар Ерөнхий сайд С.Баярт хандан мал, махны экспортын тухай

танилцуулга хүсчээ.

Малын тоо өсч, борлуулах зах зээл хязгаарлагдмал болсноос шалтгаалан төвөөс

алслагдмал баруун аймгуудад 2008 оны намар хонь 15 мянга, борлон ямааны үнэ

5 мянган төгрөг хүртэл буурч малчдын амьдрал хүндэрснийг гишүүд хүсэлтдээ

дурджээ.

Мөн “Санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулах тухай” УИХ-ын 2009 оны

гуравдугаар сарын 3-ны өдрийн 22 дугаар тогтоолын хавсралтын нэгдүгээр

заалтад малчид, хөдөөгийн иргэдийг дэмжих бодлогын хүрээнд мал болон малын

гаралтай түүхий эд ноос, ноолуур, арьс шир, махны экспортыг нэмэгдүүлэх эрх

зүйн болон татварын таатай орчныг бүрдүүлэх арга хэмжээ авч, мал аж ахуйн

гаралтай түүхий эд, махны үнийг нэмэх замаар малчдын орлогыг нэмэгдүүлэхээр

заасан тухай гишүүд хүсэлтдээ онцолсон байна.

Хэдийгээр ОХУ-д мал, мах экспортлох тухай яригдаж байгаа ч цаг хугацаа

хязгаарлагдмал учраас энэ ажлыг одооноос шуурхай зохион байгуулах

шаардлагатай байгааг дээрх гишүүд Ерөнхий сайдад тавьсан хүсэлтдээ дурджээ.

УИХ-ын гишүүн А.Тлейхан нарын дээрх таван гишүүн энэ онд төвөөс алслагдмал

баруун аймгуудаас хичнээн малыг хөлөөр нь, хичнээнийг нь нядалж, махыг нь

ямар боомтуудаар экспортод гаргах тооцоо, судалгааг гаргаж танилцуулахыг

Ерөнхий сайдад хандан хүссэн байна. Түүнчлэн үүнд шаардагдах хөрөнгийг

ямар эх үүсвэрээс гаргаж, энэ ажлыг хэрхэн бодит үр дүнд хүргэхээр төлөвлөж

байгааг аймаг тус бүрээр нь гаргаж 2009 оны 6 дугаар сарын 15-ны дотор

танилцуулахыг Ерөнхий сайд С.Баяраас хүссэн байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 12: Mah Impeks

Манай махны экспортын тухайд

Манайхан махныхаа 90%-ийг уламжлалт зах зээл болох ОХУ-руу гаргадаг. Үнийн

хувьд ч хямд энэхүү зах зээлийн үнийг өртөг өндөртэй Япон орны үнэтэй

харьцуулахад ичмээр бага үнэ болно. Монголд ойролцоогоор экспортын чиглэлийн

махны 28 үйлдвэр бий. Эдгээр үйлдвэрүүдийн бэлтгэсэн мах ОХУ-ын Эрхүү,

Улаан-Үүд, Читад үйлдвэрийн түүхий эдийн зориулалтаар нийлүүлэгддэг. Өөрөөр

хэлбэл Оросууд монгол малын махыг лаазалсан бүтээгдэхүүний түүхий эдийн

зориулалтаар авч байдаг. Бэлчээрийн малын махны эрэлт өсөж буй өнөө үед

бидэнд уламжлалт зах зээлээсээ татгалзах боломж бий. "Хэдийгээр махны

дэлхийн зах зээлийн чиг хандлагын өөрчлөлтийг мэдэрч байгаа ч хойд хөршийн

зах зээлээс болих маш төвөгтэй" хэмээн Монголын махны бизнесмэнүүд

санааширч сууна. Ингэх ч аргагүй юм.

Оросын санхүү, бизнесийн бүлэглэл Монголын махны салбарыг хөрөнгө оруулалт,

зээлийн бодлогоор эрхшээлдээ авах нөхцөл жилээс жилд лавширч байна. Манай

махны экспортлогчид банкны зээлээр бизнесээ явуулдаг учраас мөнгөө төвөг

багатай гарган авч, зээлээ төлөх шаардлагаар оросуудын эрхшээлд хүссэн ч

хүсээгүй ч ордог. Шулуухан хэлэхэд Монголын банк санхүүгийн салбарт хүчтэй

орж ирж буй "Чингис хаан" банкны эзэн Громовын мэдэлд очиж байгаа гэж хэлж

болно. Сүүлийн үеийн баримт, мэдээллээс ажиглахад шүү дээ. "Мах маркет"

компани Громовын мэдлийнх. Бас болоогүй тэрээр саяхан Дархан-Уул аймгийн

"Дархан мах экспо" компаний 51 хувийг 4,6 сая ам.доллараар худалдан авсан.

Түүнчлэн Баян-Өлгийн махкомбинат ч аль хэдийн түүнийх болжээ. Сүхбаатарт

үйлдвэр барьж байна гэсэн.

“Мах импекс” ХК нь хувийн өмчид шилжсэнтэй холбогдон улс төрийн энэ орчноос

илүүтэйгээр удирдлагын ур чадвараас компаний ирээдүй ихээхэн шалтгаална. Тус

компани нь Монгол улсын хуулиудын дагуу бүхий л үйл ажиллагаагаа эрхлэн

явуулж байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 13: Mah Impeks

3.1.4 Шинжлэх ухаан технологийн орчин:

Техник технологийн дэвшлээс бизнесийн оршин тогтнох үндэс шалтгаална.

Хиаман бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт Герман, ОХУ тэргүүлдэг байна. МИК

нь анх байгуулагдсан цагаасаа хойш 1968-1985 онуудад тэр үеийн БНАГУ-техник

эдийн засгийн тусламжтайгаар шинэчлэн тоноглогдоод өнөөг хүртэл ажиллаж

байна. Технологич ажиллагсад нь хуучнаар ЗХУ-д мэргэжил эзэмшсэн дадлага

туршлагатай юм. Өнөөдөр томоохон өрсөлдөгчид орчин үеийн өндөр үр ашигтай

техник технологийг ОХУ болон БНГУ-с нийлүүлэн, гадаадын мэргэжилтнүүдийг

урьж ажиллуулан бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, гарцад анхаарч

ажиллаж байгаа нь салбарын өсөлтөнд чухал нөлөөтэй хэдий ч өрсөлдөөний

эрчимийг нэмэгдүүлж байгаа учир тус компанид таагүй нөлөөг үзүүлж байна.

Интернетэд өөрийн веб сайтаа байрлуулсан хэдий ч ганцхан англи хэл дээр,

дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй, анх хийснээс хойш шинэчлээгүй байна. Мөн дизайн

нь муу, чадварлаг хүнээр дахин хийлгэж, байнга шинэчилж байх шаардлагатай

3.1.5 Нийгэм соѐлын орчин:

Зах зээл нь өөрөө нийгмийн тодорхой нэг хэсэг болдгийн хувьд пүүсийн үйл

ажиллагаанд нийгмийн нөлөөлөл шууд нөлөөтэй ба түүнийг зайлшгүй тооцож

үзэх шаардлагатай. Монгол хүний хоол хүнсийг махгүйгээр төсөөлөх аргагүй. Хоол

хүнсэндээ махыг голлон хэрэглэдэг нь монгол хүний нэг онцлог гэж үзэж болно.

3.2 Микро орчны шинжилгээ

3.2.1 Зах зээлийн судалгаа:

www.zaluu.comwww.zaluu.com

Page 14: Mah Impeks

Манай улс жилд

дунджаар долоон сая орчим толгой мал хүнсэнд хэрэглэж 200 гаруй мянган тн мах

үйлдвэрлэдэг. Эрүүл мэндийн сайдын баталсан зөвлөмжөөр нэг хүн жилд 84 кг

мах хүнсэнд хэрэглэх шаардлагатай байдаг байна.

Энэ хэмжээгээр тооцож үзвэл Улаанбаатар хотын 234 мянган өрхийн нэг сая гаруй

хэрэглэгчид 86-90 мянган тн мах шаардагдаж байгаа юм. Малчдын гар дээрээс

мал, мах худалдан авч хэрэглэгчдэд хүргэх шат дамжлагуудыг тогтоож тэдгээр үе

шатуудад махны үнийн талаар бодит мэдээллийг хүргэхийг зорилоо.

Судалгааны хүрээнд албан бус махны бизнес эрхлэгчид малчдаас авсан малаа

төвлөрсөн нядалгааны газар гар аргаар мах бэлтгүүлэн Улаанбаатар хотын "Хүчит

шонхор" болон бусад захын бөөний худалдаачдад нийлүүлж байгаа байдал,

түүнчлэн "Хүчит шонхор" захын бөөний болон лангууны худалдаачид, бусад зах,

хүнсний дэлгүүрийн худалдаачдад махаа борлуулж байгаа шат дамжлагууд,

тэдгээрт үүсч буй нэмэгдэл үнэ, зардлын давхардлуудыг тогтоов.

Өнөөдрийн байдлаар гар аргаар бэлтгэн хэрэглэгчдэд хүрч байгаа мал, мах нь

хөдөө орон нутгийн малчид төвлөрсөн мал нядалгааны газар, "Хүчит шонхор"

захын бөөний худалдаа, мөн захын лангууны худалдаа, бусад захууд, хүнсний

дэлгүүр гэсэн үндсэн зургаан үе шатыг дамжин хэрэглэгчдийн гарт хүрч байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 15: Mah Impeks

Эдгээр үе шатуудад махны үнэ дараах байдлаар нэмэгдэж байна.

Тухайлбал, Дорнод аймгийн Эрээнцав сумаас авч Налайхын "Алтай чандмань"

ХХК-ийн мал нядалгааны газар бэлтгэгдсэн махыг борлуулахад:

Үнэ, өртгийн бүтцийг авч үзвэл нэг кг мах малчдаас зах зээлд нийлүүлэгдэн

хэрэглэгчдийн гарт хүрэхдээ дунджаар адуу, үхрийн махны үнэ 1200 төгрөгөөр,

хонины мах нь 400 төгрөгөөр нэмэгдсэн байна.Худалдааны шат дамжлагад

нэмэгдсэн үнийн 285-360 төгрөг буюу дунджаар 10 хүртэлх хувь нь мах худалдах

явцад гарч буй үйл ажиллагааны зардал, 39-915 төгрөг буюу 30 хүртэлх хувь нь

хүнсний захууд болон хүнсний дэлгүүрийн махны бизнес эрхлэгчдийн

борлуулалтын ашиг болж байна.

Мах бэлтгэх худалдах шат дамжлагуудад нэг кг мах тутамд 10 төгрөгийн

төлбөр төлж мал эмнэлгийн тодорхойлолт авах, түүнчлэн махыг "Хүчит шонхор"

захаас бусад зах төвлөрсөн бус байдлаар лангуу бүрийн худалдаачид өөрсдийн

болон түрээсийн машин хөлслөн тээвэрлэх зэрэг үйл ажиллагаа давтагдаж байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 16: Mah Impeks

Мал эмнэлгийн тодорхойлолтын хувьд энэ нь хэрэглэгчид чанартай, аюулгүй

байдал хангасан бүтээгдэхүүн хэрэглэх эрхээ эдлэх боломжийг бий болгож байгаа

боловч ялангуяа хөдөө, орон нутагт мал эмнэлгийн нарийвчилсан лаборатори,

мэргэжлийн хүн байдаггүйгээс нүдэн баримжаагаар мал маханд шинжилгээний

бичиг хийж өгөх, зарим үед уг тодорхойлолтыг хуурамчаар үйлдэх, баталгаат бус

жин хэмжүүр ашиглах явдал гардаг талаар судалгааны явцад тухайн зах зээлд

өрсөлдөгч, хэрэглэгчид ярьж байв. Мөн бидний судлаж үзсэнээр "Хүчит шонхор"

захад нэг удаа л мах ирэхдээ 51 тээврийн хэрэгслээр мал эмнэлгийн

тодорхойлолт бүхий гар аргаар бэлтгэсэн 963-980 ширхэг гулууз мах буудаг

бөгөөд 90,3 хувь нь зүүн аймгуудаас нийлүүлэгдсэн бол мах худалдан авахаар 92

тээврийн хэрэгсэл ирдэг байна.

"Хүчит шонхор" захад нийлүүлэгдсэн махны төрлийн байдлаас харвал:

www.zaluu.comwww.zaluu.com

Page 17: Mah Impeks

Иймээс цаашид:

Махны зах зээлд чөлөөт өрсөлдөөний орчин нөхцөлийг бүрдүүлж улмаар

хэрэглэгчдийн гарт очиж буй махны худалдааны шат дамжлагыг цөөрүүлж,

нэмэгдэл үнийг бууруулахад чиглэсэн дараах асуудалд анхаарах шаардлагатай

байна.Үүнд:

1.Мах, махан бүтээгдэхүүний ариун цэвэр, аюулгүй байдлын баталгааг эрс

сайжруулах үүднээс хөдөө, орон нутагт мал эмнэлгийн нарийвчилсан лаборатори

байгуулж, мэргэжлийн хүн хүчээр хангаж, мал маханд хуурамч шинжилгээний

бичиг хийж өгдөг үйл ажиллагааг таслан зогсоох,

2.Жин хэмжүүрийн баталгаажуулалтад хяналт тавьж, жингийн зөрүүгээр худалдан

авагчдыг хохироодог үйл ажиллагааг бүрэн таслан зогсоох. Уг арга хэмжээг

хэрэгжүүлэх хүрээнд хүнсний захуудыг нэн тэргүүний ээлжинд баталгаат жин,

кассын машинтай болгох асуудлыг бодлогоор дэмжих шаардлагатай гэж үзэж

байна.

3.Гар аргаар бэлтгэн Улаанбаатар хотод нийлүүлж байгаа махны бөөний худалдаа

үндсэндээ "Хүчит шонхор" захад төвлөрч буйг сааруулж бусад захуудад

шилжүүлэх арга хэмжээг Улаанбаатар хотын захирагчийн албанаас авч

хэрэгжүүлэх.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 18: Mah Impeks

Бараанынэр

Нарантуулхудалдаанытөв Барсхудалдаанытөв Бөмбөгөрхудалдаанытөв Хүчитшонхорхудалдаанытөв Хүнснийдэлгүүр

Үнэ

(төг)

Өөрч-

лөлт*

Үнэ

(төг)

Өөрч-

лөлт*

Үнэ

(төг)

Өөрч-

лөлт*

Үнэ

(төг)

Өөрч-

лөлт*

Үнэ

(төг)

Өөрч-

лөлт*

Хонинымах

/ястай/ 2300 - 2200 -200 2000 -500 1800 -300 2500 -700

Хонинымах /цул/ 2550 - 2500 - 2500 -700 2000 -300 2800 -700

Үхрийнмах

/ястай/ 2600 - 2700 +100 2800 - 2400 -50 3500 -

Үхрийнмах /цул/ 3100 +250 3200 +100 3500 +300 2600 -220 3800 -

Адуунымах

/ястай/ 2100 +100 2200 - 2300 -100 2350 +350 2500 -

Ямаанымах

/ястай/ 1500 -600 1500 - 1600 - 1500 -550 1900 -

Зооринынөөцмах

/Хонь/ - - - - - - - - - -

Зооринынөөцмах

/Үхэр/ - - - - - - - - - -

www.zaluu.comwww.zaluu.com

Page 19: Mah Impeks

Монгол Улсад байгаа хөргүүртэй зоорь бүхий мах боловсруулах

үйлдвэрүүдийн байдал

Үйлдвэрийн байршил, нэр

Ашиглалтан

д орсон он

Өнөөгийн

эзэмшигч

Зоорь

хүчин

чадал

/тонн/

Тайлбар

1 Дорнод аймгийн Чойбалсан хотын

/мах боловсруулах үйлдвэр/

1970он “Жаст”

Батхүү

3000 2007 онд “SG”

группээс

худалдаж

авсан.

2 Сүхбаатарын Баруун-Урт хотын

/мах боловсруулах үйлдвэр/

2007 он Жаст”

Батхүү

300 2007-2008 онд

шинээр

баригдсан.

3 Хэнтий аймгийн Өндөрхаан хотын

/мах боловсруулах үйлдвэр/

2008 он “Монгол мах

экспорт”ХХК

Гэрэлхүү

400 Шинээр

баригдсан

4 Хэнтий аймгийн Бор өндөр мах

боловсруулах үйлдвэр

1984 он ”Эвийн хүч”

ХХК

Баярсайхан

300 Ажиллаагүй

байгаа

5 Багануур дүүрэг мах боловсруулах

үйлдвэр

2007 он Жаст”

Батхүү

800 “Дорно говь”

ХХК-аас

худалдаж

авсан.

6 Багахангай дүүрэгт мах

боловсруулах үйлдвэр

1997 он УБ хотын

захиргаа

300 Финлядын

хөрөнгө

оруулалтаар

баригдсан.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 20: Mah Impeks

7 УБ хот мах боловсруулах үйлдвэр 1966 он “Мах Импекс”

Баттулга

16000 1999 онд

дуудлага

худалдаагаар

авсан.

8 УБ хот мах маркет 2003 он Жаст”

Батхүү

4000 Солонгосын

хөрөнгө

оруулалтаар

баригдсан.

9 УБ хот Монгол мах экспо 1999он “Бишрэлт”

трейд

Ариунболд

1000 Шинээр

баригдсан

10 Дархан хот /ВС монгол/ 2005он “Баатарууд

тэнгэр” ХХК

Төмөрбаатар

300 Тэнгэр трейд

банкны өрнөөс

чөлөөлж авсан

11 Эрдэнэ хот /Эрдэнэт прогресс/ 2002он “ТБД”андууд

Тэрбишдагва

500 Шинээр

баригдсан

www.zaluu.comwww.zaluu.com